Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Showing posts with label ҮЛГЭР. Show all posts
Showing posts with label ҮЛГЭР. Show all posts


Диваажингийн үүд


Нэгэн цэрэг Лам дээр ирж,
-Там, диваажин гэж байдаг нь үнэн юм уу? хэмээн асуужээ.
-Чи хэн юм бэ? гэж ламтанг асуухад, тэрээр:
-Самурай гэж.
Өө, чи цэрэг байсан юм уу? Чам шиг амьтныг цэрэгт авдаг ямар дарга байна аа? Чи яг л гуйлгачин баймаар царайтай юм гэж Ламтан дуу алдав.
Уур нь хүрсэн цэрэг илднийхээ ишийг тэмтэрхэд, Ламтан:
-Өө, чи сэлэмтэй юм уу? Гэхдээ наад сэлэм чинь миний толгойг хяргахад даанч мохоодох байлгүй дээ хэмээн үргэлжлүүлэн хор шарыг нь малтлаа.
Цэрэг эр сэлмээ бүрэн сугалан гаргаж ирэхэд, Ламтан:
-Яг энэ үед л тамын үүд нээгддэг юм даа гэжээ.
Үүнийг сонсонгуут цэрэг эрд нэгэнт их багшийн шавь болсон мэт төсөөлөл төрж, сэлмээ хуйнд нь буцаан хийгээд мэхийн ёслов.
-Энд харин Диваажингийн үүд нээгдэж байна гэж ламтан хэлсэн гэдэг.
Там там гэвч там хаана байх билээ
Тамтаггүй буруу явбал там чинь тэр биш үү.

http://vipassanamongolia.wordpress.com/category/%D2%AF%D0%BB%D0%B3%D1%8D%D1%80/  web huudasnaas oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.







Хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ: "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан." Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ. Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, "Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ" гэж асуухад нөгөөх нь: "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ" "Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая." Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.


http://www.mongoliantemple.com/ArticleDetails.aspx?MenuId=2&ArticleID=229

Сайн үйлс дэлгэрэх болтугай.







Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан


ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ.
Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав.
Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ.

Тайлбар:

Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм. Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн дээрээ гишгэ.


http://www.veda.mn/content/view/293/1/ web huudasnaas oruulav Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эрт урьд дөрвөн эхнэртэй эр байжээ. Үүнийг бодож түүнийг санаашран аж амьдралаа хөөж явсаар нэг өдөр хүнд өвчинд нэрвэгдэж, үхлийн босгонд тулж ирэв. Энэ сүүлчийн хоромдоо тэрбээр маш их ганцаардлыг мэдэрч, амьсгал давчдан уймарч ууган эхнэрээ дуудаж гэнэ.

-Хайрт гэргий минь би чамайгаа хэн бүхнээс харамлаж юу байдгаа зориулж ирсэн. Одоо би чинь үхэх гэж байна. Нөгөө ертөнц уруу надтай хань болж яваач гэж гуйжээ. Лавтайяа зөвшөөрнө гэж итгэж байсны хариуд нь:

- Хань минь чинийхээ надад ямар их хайртайг мэднэ ээ. Даанч бидний хагацах цаг болжээ. Би гал голомтоо орхиж явж чадахгүй. Аян замдаа сайн яваарай гэж хэлээд гарч одов.

Хархүн удаах эхнэрээ дуудаад: - Чи бол миний гал халуун дурлал. Намайг хаяад явчих вий гэж үргэлж эмээдэгсэн. Амьсгал хураавч чамаас салмааргүй байна. Надтай цуг яваач гэж гуйлаа. Удаахи эхнэрийн хариулт санаанд оромгүй хүйтэн хөндий байлаа:

- Уучлаарай анхны эхнэр чинь татгалзаж байхад би яахаараа цуг явна гэж? Намайг хардаж харамлаж явсан чинь ердөө л таны амиа бодсон зан шүү дээ. Одоо ч гэсэн тэр зангаа гаргаж байх шив дээ гээд ширэв татан одлоо. Хөөрхий эр гурав дахь эхнэрийнхээ гараас атгаж, сүүлчийн гуйлтаа өчив. Бүсгүй нулимс унаган уярч сонссоны эцэст:


-Хайрт хань минь, чамаасаа салах надад ч бас хэцүү байна. Тэглээ гээд яах билээ дээ. Оршуулгын газар хүртэл чамдаа хань бараа болж, үдэн гаргая даа гэж хэллээ. Ийнхүү гурван эхнэрийн хэн нь ч хойд ертөнцрүү хамтад явахыг зөвшөөрсөнгүй. Горь тасарсан эр дөрөв дэх эхнэрээ дуудав. Эхнэр нэртэй боловч энэ айлын бохир буртаг бүхэнд хутгалдсан боол шивэгчин аятай шоовдор нэгэн байжээ. Энхрийлж хайрлагсад нь орхиж байхад эр нөхрийнхөө хайр халамжийг амсаагүй тэр эмэгтэйгээс ээлтэй хариу сонсохгүй дээ гэж бодсон ч үхлийн аймшиг, ганцаардлын гашуунд зүрх шимширсэн хархүн хамт явахыг түүнээс зориглон гуйлаа. Гэтэл ямар хариу сонссон гээч:


-Tа чинь миний эр нөхөр, би таны авааль эхнэр шүү дээ. Жаргал, зовлон, амьдрал, үхэл юу ч тохиолдсон бид хамтдаа байх болно гэжээ.Бурхан багш энэ ёгт үлгэрийн утгыг тайлбарласан нь:

Нэгдэх эхнэр бол бидний бие цогцсыг бэлгэдэж байгаа юм. Хүмүүс бие цогцсоо өдөр шөнөгүй хайрлан бөөцийлж , өнгөтнийг өмсгөж, амттыг идүүлэх гэж мэрийдэг ч эцсийн амьсгалаа хураах цагт эзэнд эргүүлж тушаахын адилаар энэ дэлхийд үлдээдэг. Хоёр дахь эхнэр нь эд баялаг, эрх мэдэл, нэр төрийг төлөөлж байгаа юм. Тэр бүхний олж авах гэж, олсон хойноо хадгалж харамлах гэж өдрийн бодол, шөнийн зүүд болон шаналж зүдэрдэг. Гэлээ ч үхэл ирэхийн цагт гавьяарах юм нэгээхэн ч үгүй, гар хоосон буцдаг жамтай.

Гурав дахь эхнэр бол бидний ах дүү, амраг садан, анд нөхөд. Хэчнээн ижил дасал болж, элэг зүрхээрээ уягдсан ч бай булшны газар, авсны дэргэд уйлж хоцрохоос биш, нөгөө ертөнцөд нөмөр нөөлөг болж явах хэн ч үгүй. Тэр бүгд түр зуурынх билээ. Ирэхдээ ганцаараа ирсэн шиг, буцахдаа ганцаараа л буцна. Тэгвэл дөрөв дэх эхнэр юуг билэгдэнэ вэ? Энэ бол бидний сүнсэн бие. Хүний ертөнцөд үдэлсэн аялал өндөрлөхийн цагт үхэшгүй сүнсэндээ үйлийн үрээ тэнчээлэн бид буцах болно. Үүрдийн амраг мэт түүнийгээ зуурдын холбоо сүлбээтнээс дорд үзэж, мунхралын бохир ялгадсаар гутааж явсан алдсыг хожим юугаар цайруулнам?

www.mongoliantemple.com web ees oruulav

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

сургаалт үлгэр.

Энэ бол Энэтхэгийн үлгэр. Оюун ухааны маш сайн дадалтан нэг эмэгтэй байжээ. Тэр маш сайхан төдийгүй их хүндэтгэл хүлээдэг учраас олон хүмүүс түүнд атаархдаг байв. Түүнчлэн хаан ч бас түүнд атаархдаг байжээ. Олон хүмүүс түүнийг сайн бясалгадгийг сонсдог боловч эмэгтэй хүн тийм сайн бясалгаж чадна гэдэгт үнэмшдэггүй байлаа. Хаан түүнийг шоглох гэж ордондоо авчрахыг хэн нэгнээс гуйв.

Ийм хүнд шахалтаас тэр эмэгтэй гарахыг хичээж байлаа. Тэр өөрийн ухаан санааныхаа хирээр хичээсэн боловч талаар болжээ. Заримдаа тэр ганц хоёр удаа багшийгаа санаж дуудна... Энэ нь дадал маягтай байснаас биш тийм ч чин сэтгэлээсээ биш байв. Тэрээр багш нь түүнийг хамгаалж чадна гэдэгт бүрэн итгэлгүй өөрийн хүчээ дайчлан хичээсээр л байлаа. Багшийнхаа тусламжийг гуйж байхдаа тэр чин сэтгэлээсээ гуйж, бүх юмыг анхааралдаа авахыг багшдаа даатган орхилгүйгээр тэмцэлдсээр байв. Түүний багш илрэн гарч ирэхгүй л байв.

Эцэст нь тэр өөр юу ч хийж чадахгүй болж бууж өгөөд бүх сэтгэлээсээ багшдаа найдан хэлсэн нь: ”Одоо юу болох нь хамаагүй энэ бүхнийг зохицуулж өгөөч багшаа!” гэв. Тэр агшинд багш нь гэрлэн биеэрээ ирж , даруй түргэн түүнийг аварчээ.

Их Багшийн тайлбар:

Ихэнх үед хэрвээ бид өөрийн хүч чадлаараа тэмцэх юм бол энэ нь бидэнд илүү хүнд болдог. Их багш гэж хэн бэ? Үнэндээ энэ бол бидний өөрийн хүч бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч, бүхнийг чадагч, хамгийн дээд би юм. Хэрэв бид өөрийн оюун ухаанаа ашиглах юм бол доод ухамсартаа л найдна гэсэн үг, зөвхөн өнгөрсөн туршлагандаа л найдна гэсэн үг. Жишээлбэл: “Надад гарцаагүй байдал тулгарвал би юу хийж чадах вэ? Ийм хүмүүстэй зайлшгүй таарвал би ямар хариу үйлдэл хийх ёстой вэ?”.


Энэ бүгд бол бидний өнгөрсөн үед тохиолдон сэтгэлд хадагдсан байдаг. Хэдий тийм боловч заримдаа өнгөрсөн туршлага нь тэр нэгнээс өөр байдгийг та нар мэдэх ёстой, яагаад гэвэл нөхцөл байдал нь өөр юм. Заримдаа нарийн ширийн зөрөө нь үүнийг тэр чигээр нь өөр болгодог тал байдаг

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Домог өгүүлсүү: Эрт урьдийн цагт Дэмжингарав уул дээр төгс гэгээрлийг олсон Ногоон Дарь Эх Бурхдаас хүүхэдтэй болох зөвшөөрлийг аван хүү төрүүлэн түүндээ Оюу хэмээн нэр хайрлажээ. Нэгэн өдөр хүүгээ хайгаад олж чадсангүй. Бурхад хүүд нь атаархан түүнийг хулгайлсан байна. Тэнгэр, газар, далайд, газар доор ч хүүгээ хайгаад эс олох Ногоон Дарь Эх хүн, амьтадаас хүүгээ сургалсаар л... Нэгэн өдөр хэрээ түүнд хар цагаан чулуугаар мэргэлдэг Алтан уулсын орой дээр амьдардаг мэргэн Өвгөнийг олж уулзахыг зөвлөжээ. Алтан уулын орой дээр мэргэн өвгөнийг олж харсан Ногоон Дарь Эх түүнд гурвантаа мөргөн ирсэн хэргээ хэлжээ. Мэргэн Өвгөн чулуугаа харан ийнхүү өгүүлэв “Таны хүүг Тэнгэрт орших ирээдүй цагийн мянган Бурхадын нутагт зуун найман суврага дунд нуусан байна” хэмээжээ. Түүнд талархсан Ногоон Дарь эх “Дараагийн дүрдээ чи бурханы төрхийг олон Цагаан өвгөн болон төрнө. Жимслэг уулнаа амьдрах та зовсон олонд туслах болно” хэмээн ерөөжээ. Мэргэн түүнд йинхүү хариулав “Оюу Бодисатва хүүгээ олон жаргалтай амьдраарай”. Мэргэнийг Ногоон Дарь эх ивээсний учир тэрээр Цагаан Өвгөн болжээ.

Энэхүү домог хэдий буддизм Монгол оронд гүн нэвтрэн орсон үеэд хамаарах боловч Цагаан өвгөний дүр нэн эртнээс монголын газар нутагт бүрэлдэн бий болж, түүхэн хөгжлийнхөө явцад шинэ шинж чанар нэмэгдэж байсныг олон тооны судар бичгүүдээс харах боломжтой юм.

Монгол Улсын Түүхийн Мүзейд хадгалагдаж байгаа Норовлин уулын булшнаас олдсон неолитийн үед хамаарагдах онгон сахиус нь судлаачдын анхаарлыг ихэд татдаг. Энэхүү сахиус нь урт зууван хэлбэртэй, нарийн зүлгэсэн мэт мөлгөр бөгөөд хөмсөг нь нийлсэн тод, хамар нь духнаас эхлэн доошоо үргэлжилсэн хөмсөгтэйгээ ижил өргөнтэй байгаа нь бие биенээ тэнцвэржүүлж өгч байна. Томоор нээсэн нүд, ам нь жижиг, мэдрэгдэх төдий боловч ангайсан нь илт байгаа нь эртний сахиусийн хөдөлгөөн мөнхөрсөн мэт харагдана. Толгойн дээд хэсэг нь шовойсон, нүүрний доод хэсэг нь сахалтай мэт доошоо уртасгасан байдалтайгаар дүрслэгдсэн.

Дээр дурьдсан сахиусын шинж тэмдэг нь Цагаан өвгөний төрх байдалтай ихэд ойр харагдах бөгөөд дүрслэлийн эдгээр чанарууд нь түүний эртний үндэс улбааг дахин баталж байгаа юм. Неолитийн энэ олдвороос дүгнэхэд Цагаан өвгөний дүр нь эхийн эрхт ёсоос эцгийн эрхт ёсонд шилжих үед бүрэлдэн буй болж байсан гэсэн таамаглалыг дэвшүүлхэд хүргэж байна. Цагаан өвгөнийг дүрслэхдээ эмэгтэй хүний үржихүйн шинжийг өөртөө агуулсан уран сайхны болоод билэгдлийн атрибутикуудыг хэргэлдэг нь энгийн зүйл биш юм. Учир нь Цагаан өвгөний дүр нь өөртөө эмэгтэй хүний үржихүйн шинж болоод эр хүний үр тогтоох шинж чанаруудыг хоёуланг нь агуулсан байдаг юм. Тухайлбал тигийн дагуу Цагаан өвгөнийг агуйн өмнө, тоорын мод доор суусан байгаагаар дүрсэлдэг.

Уран сайхны болоод билэгдлийн утгаараа агуй болон тоорын мод нь эмэгтэй хүний үржихүйн шинжийг тодотгосон билэгдэл юм. Эр хүний билэгдэл болох тэнгэр болоод уулын эзэн нь бас Цагаан өвгөн билээ. Үүнээс гадна түүнийг хүрээлж буй амьтдыг хосоор нь дүрсэлдэг нь эртний хүй нэгдлийн үеээс улбаатай болохыг хадны сүг зургуудаас ч олж харж болох бөгөөд билэгдэлт чанараараа хос амьтад нь үржин, арвижихийн билэгдэл билээ. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар болох Богд хан уулын онгон сахиус нь Цагаан өвгөн байдаг нь ч тохиолдолын хэрэг биш юм. Бөөгийн шашны хөгжлийн явцад Цагаан өвгөн нэгэн цогц дүр болон бүрэлдсэн боловч бичиж үлдээсэн баримт байхгүй учир яг аль үед хамаарахыг хэлэхэд бэрх юм. Бөө мөргөл хөгжсөнөөр Цагаан өвгөний байр суурь газар тэнгэрийн дунд оршиж байсан бол тэнгризм буюу тэнгэрийг тахин шүтэх үед Цагаан өвгөн тавин таван цагаан тэнгэрийн нэгэн болоод од, нар, сартай холбоотой болсон байна. Монголын баатарлаг туульс эрт дээр үеээс хөгжиж ирсэн боловч XIY-XVI зуунд феодалын тархай бутархай байх үед илүүд их хөгжиж байсан гэж судлаачид үздэг. Энэ үед магадгүй “Аргил Цагаан өвгөн”, “Баян Цагаан өвгөн” гэсэн бүтээлүүд бүрэн цогц шинж чанартайгаар бүрэлдэн бий болсон. Монголчууд хамгийн их зовж байх үедээ өөрийн хүндэлдэг, биширдэг байсан дүрийгээ баатарлаг туулсын гол дүр болгосон. Баатарт байх ёстой шинж чанар бүгдээрээ байдаг боловч, Цагаан өвгөн мань өрөө байлдахаас илүүтэйгээр баатрын удмыг бий болгож өгдөгөөрөө онцлогтой.

Сударт “Цагаан өвгөн нэрт” бурхнаа гэнэт долоо удаа хашгирваас би биерээ халхална” гэсэн үг нь баатарлаг туульсийн шинж чанарыг илтгэн байдаг бол харин дүрслэх урлагт энэ шинж бараг тусгагдаагүй байдаг. XVI – зууны сүүл болон XVII эхээр Монголын газар нутагт буддын шашин гурван удаа орж ирсэнээс гуравдах давалгаа нь илүү их амжилттай болж нийт орон даяаар тархахад Цагаан өвгөнийг буддизмийн пантеонд оруулсан билээ. Буддизм нь аливаа улс гүрэн нэвтрэн орохдоо тухай газрын хүчтэй байсан зүйлүүдийн заримыг нь өөртөө шингэн авч амжилттай түгээн дэлгэрүүлж байсан тухай Төвдийн жишээн дээр оросын эрдэмтэн К.М.Герасимова, монголын жишээн дээр Л.Н. Жуковская нар бичиж байсан. Цагаан өвгөнийг буддизмд оруулахын тулд Бурхан багш түүнийг “Хүндлэн тахиж явах” зарлиг буулгасан судар бичигдсэн байна. Түүнийг дүрслэх урлагт оруулахдаа “Цэрэдуг” буюу “Урт наст зургаа” буюу “Хурмаст хөх тэнгэр, Хайрхан сарьдаг уулс, хөвч ой тайгыг мөнх наст амьгүй гурав, агаарын жигүүртэн, бодь гөрөөс, Цагаан өвгөн урт наст амьтай гурав” гэж бүтээдэг болсон байна. Буддизмд нэвтрэн ороход тодорхой эртний үндэс сууртай Цагаан өвгөний дүрийн хувьд буддизмийн зөөлөн төрхийг олоход хэцүү байсан. Буддизмийн тийгийн ёс Цагаан Өвгөнд түүний “эртний инээмсэглэлийг /archaic smile/” үлдээжээ.

“Урт наст зургаа” буюу “Цэрэндуг”-ийн тигийн билэгдлүүдийг авч үзье. Энэ зураг дээр Цагаан Өвгөнийг зүүн гартаа луу тэргүүтэн таяг, баруун гартаа эрхи тус тус барьсан, “Шажныг өөд мандуулсан” гэж баруун хөлөө дээш өргөсөн, “муу зүйлийг дарагч” хэмэн зүүн хөлөө доош дарсан, толгой нүүр нь монголжуу дүр төрхтэй боловч дээр дүрьдсан загварчилгаа харагдаж байна. “Цэрэндуг”-ийг жимслэг модны доор агуйн өмнө, ууланд байрлуулсан бөгөөд эргэн тойронд хос бар,нугас, буга, хун бүтээсэн бол зургийн доод хэсэгт цөөн тооны үхрийн сүрэг бэлчиж байгааг дүрсэлсэн нь сударт өгүүлдэг “үхрийн мялан халдварыг ангаана”, “дөрвөн хошуу малыг өсгөх буюу нэн илүү үхрийг өсгөнө” гэж тодотгон айлдсан байдаг, зураач энэ санааг уран зурагт нэмэн оруулсан нь буддийн шажны хатуу ёс горимын дагуу дүрслэгддэг бурхадын дэргэд Цагаан өвгөн нь зураачид илүү эрх чөлөө олгодог дүр байжээ.

Ойрдуудын хувьд XVI зуунд буддын шашныг хүлээн авч, дэлгэрүүлэн, XVII зуунд ойрдын нэгэн хэсэг нь оросын зүгийн чиглэн Каспийн далай орчимд суурьшсан юм. Ингээд Халимаг гэдэг шинэ үндэстэн оросын харьянд бие болсон. Халимагуудын хувьд өөрийн түүхэн эх орноосоо хол нүүж явсан учир өөрийн соёл уламжлалыг хадгалан үлдэхэд маш их саад бэрхшээлийг даван туулсан. Газар зүйн хувьд алслагдмал байдлаас гадна Монголтой харилцах боломжийг оросын талаас нэг хэсэг зогсоосон байсан учир, өөрсдийн уламжлалт зүйлсүүдийг алдахад хүргэсэн. Халимагуудын хувьд газар нутгийн лус савдаг болон тахин шүтэх ёсон мартагдан бүдгэрч байсан ч Цагаан өвгөний дүрийг тэд ихэд хайрлан хамгаалж түүнд мөргөн, сүсэглэж ирсэн билээ. Монголд Цагаан өвгөн шинийн 2 болон 16 нд ирдэг гэж үздэг бол Халимагт Цагаан өвгөн 12 сарын 25-наас гурван хоног нүүдэлж явдаг гэж үздэг бөгөөд түүнийг нүүхэд саад болохгүйн тулд гадаа хамаагүй зүйлс асгаж болохгүй хэмээн цээрлэдэг. Халимагийн Цагаан өвгөнийг харахад босоо, өөдөөс харж зогсож байгаа дүр нь илүүд хөгжсөн. Энэ дүрүүд нь энгийн зохиомжтой боловч дүрийн шийдэл дээр сэтгэл зүйн илрэл илүү их тусгагдсан байдаг ба өөрийн ард түмний хувь заяны төлөө санаа зовниж байгаа мэт харагддаг нь Цагаан өвгөний дүрийг илүү драматик харагдуулдаг нь бий.

Монгол туурагтнуудын өөр нэгэн үндэстэн болох буриадуудын хувьд түүхт нутаг орноосоо холдоогүй учир оросын нөлөөг эрс үгүйсгэн эсэргүүцэхгүй байсанаас болж оросын нөлөөнд илүү ихээр автагдсан гэж судлаачид үздэг. Энэ нь ч дүрслэх урлагт нь их мэдрэгдэж зарим бүтээлүүд дээр нь оросжуу дүр төрх илэрдэг. Буриадууд Цагаан өвгөнийг ихэд тахин шүтэж түүний дүрийг шарын шажны дээд төвшний бурхан мэт өөрчлөн нигүүлсэнгүй, амирлангүй дүр төрхийг түүнд илүүтэй шингээн, бадамлянхуа сэнтий дээр заларч байгаагаар дүрсэлдэг. Халимаг болон буриадын уран бүтээлчдийн хувьд нэг талаас оросын соёлын нөлөөлөл, нөгөө талаас газар нутгийн хувьд шашны төвөөс хол оршдог нь нөлөөлж шажны дүрслэлийн хатуу тиг жаягийг ягштал мөрдөлгүй чөлөөтэй сэтгэн бүтээх эрх чөлөөг олгожээ.

Тиймээс ч Халимаг болон буриадын бурханчид болон зураачид Цагаан өвгөний дүрслэлд өөрсдийн онцлог зохиомжийн элементүүдийг шигтгэн бүтээдэг болох нь тэдгээрийн бүтээлүүдээ харагддаг. Ази тивийн олон улс гүрэнд Цагаан өвгөний дүр байдаг. Өөрсдийн түүхэн хөгжил, амьдралын хэв маягаас шалтгаалан тиг, дүрслэлийн хувьд өөр өөр байхаас гадна зарим газар энэ дүр нь хадаглагдан үлдсэн байдаг бол зарим газар замхран мартагдсан байдаг.

Монголчууд нүүдэлчин соёл иргэншлээ өнөөг хүртэл хадгалан үлдсэн явдал нь эртний ёс заншил, уламжлал, соёлын өв уламжлагдан үлдэхийн үндэс нь болжээ. Цагаан өвгөн нь газар лусны эзэн, эд малыг тэтгэгч, догшин газрыг дарагч гэх мэт нүүдэлчин амьдралын амин чухал зүйлүүдтэй холбоотой байсан учир монгол туурагтны хувьд хамгийн эрхэм дүрүүдийн нэг нь болон уламжлагдсан. Буддын шажин орж ирсэнээр Цагаан өвгөнийг бага зэрэг сулруулан шашны хамгаалагч төвшинд оруулсан ч Цагаан өвгөний дүр нь энгийн малчин ард түмэнд илүү ойр байдаг ба монголчуудын амьдралын өөрчлөлтийг даган уг дүр нь хувьсан өөрчлөгдөж, хөгжиж ирсэн юм. Уран бүтээлчид Цагаан өвгөний дүрийг бүтээхдээ хатуу тиг жаягийн дагуу бус гагцхүү дүрийн онцлог байдал, функцийг нь илүү тодотгон бүтээж байснаараа онцлогтой. Цагаан өвгөнийг мастерууд, гар урчуудаас гадна энгийн хүн хийсэн болов уу гэмээр гүйцэтгэл муутай бүтээлүүд тааралддаг ч гэсэн, бүтээгчийн уг дүрийг нандигнан, хайрлан бүтээсэн нь илэрхий харагддаг. “Цэрэндуг” зохиомж нь Монгол, Халимаг, Буриадад түгээмэл тархсан байхад, бусад дүрүүдэд өөрсдийн өвөрмөц дүр төрхийг илүүд гаргасан байна.

Монголын дүрслэх урлагт “Эртний инэмсэглэл”-тэй Цагаан Өвгөний дүр төрх илүү давамгайлж байхад, Буриадад нигүүлсэнгүй дүр илүү хөгжиж харин Халимагт олон түмнийг хамгаалагч өвөг дээдсээ дүрсэлсэн мэт сэтгэл зүйн илэхийлэл сайтай драматик дүр анзаарагддаг. Дүрийн хувьд догшин ширүүн дүрээс нигүүлсэнгүй, амарлингүй дүр хүртэл олон янзын бүтээлүүд тааралдаж байгаа нь тухайн нутгийн зон олны итгэл бишрэл, сүсэг сүжиглэлийн онцлогуудыг тусгасантай холбоотой. Ийнхүү Монгол туурагтан эртний улбаатай Цагаан өвгөний дүрийг дүрслэх урлагийн орон зайд мөнхлөхдөө түүнийг монголын ард түмний сэтгэлгээний онцлог, ертөнцийг үзэх үзэл, оюуны соёлын уламжлалыг шингээн дүрслэж ирсэн байна.

http://shops.mn/download/budhha/338-2010-04-13-09-34-40 webees oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Photobucket
Нэгэн бясалгагч голын хажууд бясалгалаа хийн сууж байтал залуухан банди түүнийг үймүүлэн ийнхүү хэлж гэнэ. "Мастер, би таны шавь болохыг хүсэж байна." "Яагаад ?" хэмээн бясалгагч асуутал тэрээр хэсэг зуур бодолхийлснээ "Яагаад гэвэл би бурхан олохыг хүсэж байна" гэж тэрээр хариулжээ.

Бясалгагч босож ирэн түүний хүзүүнээс нь барин толгойгоор нь голын ус руу дүрж гэнэ. Түүний толгойг 1 минут орчим усанд дүрсний дараагаар тэрээр тийчлэн гарахын түүс болж байлаа. Эцэст нь бясалгагч түүний толгойг уснаас гаргаж автал тэрээр хахаж цацан арай ядан амьсгалж байв.

Эцэст нь түүнийг хэвийн болоход нь бясалгагч түүнээс "Усан доор байхад чиний хамгийн их хүсэж байсан зүйл чинь юу вэ гэдгийг надад хэлээч" хэмээн тэрээр хэлжээ.

"Агаар" хэмээн өнөөх залуу хариулав.

Сайн байна. Одоо гэртээ харь. Тэгээд хэзээ чи бурханыг тэр агаар мэт хүснэ, тэр цагтаа над дээр эргэж ирээрэй." хэмээн хэлжээ Сайн үйлс дэлгэрэх болтугай.

http://niitlel.blogspot.com/2009/01/blog-post_05.htmloos


Сүй тавьж нөхөрт гарсан охин нь хол явах болжээ. Түүнийг нөхрийнхөө гэр лүү явахынх нь өмнө эх нь түүнд нэгэн сайн зөвлөгөө өгөв. Эх нь уйлаагүй бөгөөд охиноо ч уйлахыг зөвшөөрсөнгүй. Үүний оронд ээж нь хэлсэн нь: ”Чи намайг сонсох ёстой! Энэ бол хамгийн аз жаргалтай өдөр, чамд Аръяабалын аргаар бясалгадаг мөрийтэй тоглодоггүй, алиа салбадай шиг бусад эмэгтэйчүүдийг эргүүлдэггүй, уудаггүй, мэхэлдэггүй, харин үнэнч шударга, буянтай өглөгч, дөлгөөн, ёс суртахуунтай, ариун явдалт, гаднаа ч дотроо ч царайлаг ийм сайн нөхөр өгч Бурхан чамайг адисласан байна.” Дотор тал нь гаднахаасаа илүү сайхан юм.

Дотор тал нь цагаан, харин түүний гадна тал нь бараан. Охин инээмсэглэн эх рүүгээ хайр халамж дүүрэн харж анхааралтай сонсов. Эх хэлсэн нь: ”Одоо чи шинэ гэрлүүгээ явна. Хадмынхаа хамаатан саднуудтай өөрийн юм шиг харьцаж бай! Чи намайг болон эцгийгээ хүндэтгэдэг шигээ хадам эцэг эхээ хүндэтгэж бай! Нөхрийгөө өөрийн ганц Бурхан, багш, найз, хамгаалагч мэт үзэж газар дэлхий дээрх хамгийн хайртай хүндэтгэдэг хүнээ гэж хандаж бай! Тэгвэл хожим нь чи хүүхдүүддээ үлгэр жишээ болон гэрэлтэх болно, мөн чи шинэ гэр бүлдээ нэр алдар, аз жаргал, бахархлыг авч ирэх болно. Үүнийг нөхрийнхөө төлөө, миний төлөө, эцгийнхээ төлөө, энэ гэр бүлийн ах дүүсийнхээ төлөө энэ үүргийг чи гүйцэтгээрэй. Мөн түүнчлэн ийм замаар чи бид бүгдийг, өөрийгөө, бүхнээс илүү нөхрийгөө алдаршуулах болно. Өөрийн гэр бүлдээ, нөхрийнхөө өмч хөрөнгө мөн бизнест анхаарлаа хандуулж, энэ нь нөхрийн чинь бизнесийг цэцэглүүлж, өндөрлөгт хүргэвэл гэр бүлийн чинь элбэг дэлбэг байх амьдралын баталгаа болж чиний хүүхдүүд ч аятай тухтай амьдрах болно. Өнөөдөр ингэж гуниглах бол юу ч биш, одоо зөвхөн ирээдүйгээ харах шинэ сорилт чамайг хүлээж байна. Энэ ертөнцөд нөхрөөрөө хайрлуулах нь хамгийн сайхан. Чи сайн эхнэр байхыг чармайх хэрэгтэй, тэгвэл чи амьдралдаа тэр бүх амжилтыг олж аз жаргалтай байх болно.” Охин хэлсэн нь: ”Гэвч таны хэлсэн энэ сайхан үүрэг, сүр жавхлантай хариуцлагыг биелүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй юм бэ?”

Эх хэлсэн нь:” Чи сайн идэж, сайхан хувцаслаж, мөн өдөр бүр сайн унтах хэрэгтэй.” Охин: ”Тэгье ээж ээ, би ойлголоо.” Ингээд хадмынхаа гэрт очоод тэр яг л ээжийнхээ захиснаар тийм байлаа. Өдөр бүр сайн унтаж, сайн идэж, сайхан хувцаслаж байв. Хадмын гэр бүлийн бүх гишүүд нь түүнтэй хамт баяр хөөртэй байдаг болжээ. Тэр илүү үзэсгэлэнтэй, даруу, ухаалаг, ажилсаг болж, нөхөр хүүхдүүд болон хадмын гэр бүлийн төлөө улам их мэрийсээр байв. Бусад хүмүүс ирж түүний нууцыг асуудаг байв. “Чи үүнийг яаж хийдэг байна вэ? Чи тийм хол газраас ирчихээд энэ нутгийн ёс заншлыг юу ч мэдэхгүй байж яаж ингэж сайн хийдэг байна вэ? Эдгээрийг чи яаж амжуулдаг вэ?” гэж асуудаг байлаа.

Жирийн бэр байсан тэр одоо гурван хүүхдийн бахдмаар эх болсон, мөн гэр бүлийн хамгийн чухал хүн нь, нөхрийнхөө компаний даргын нарийн бичиг, эмэгтэй босс нь, бүх л өрх гэрийнхээ гэрийн ажилтан нь,/Бүгд инээлдэв/хадам эцэг эх болон ахмадууддаа асрагч нь, хадам дүү нартаа толгойлогч нь гэх мэт үүрэг хариуцлагатай, эрүүл сайхан, ухаалаг, гурван хүүхдийн хайрт ээж тэрээр маш дарууханаар хариулсан нь: ”Эхийн маань хайрын зөвлөлгөөгөөр би энэ бүхэнд хүрсэн юм.” Мэдээж хүн бүр: ”Надад хэлээч, надад хэлээч, гуйя, надад тэр зөвлөгөөгөө өгөөч!” гэв. “Миний эх намайг шинэ бэр болоод наашаагаа гарахын өмнө гуниглаж байхад минь хадмынхаа гэрт очоод бөх унтаж, маш сайн идэж, сайхан хувцаслаж байгаарай!” гэсэн юм. Хүн бүр л хэлсэн нь: ”Юу? Ямар зөвлөгөө гэхээрээ ийм байдаг байна аа? Тэгээд чи яг тэгж хийгээд танай гэр бүл ийм болсон юм уу?” Тэр хэлсэн нь: ”Тийм ээ би яг тэгж хийсэн, өдөр бүр сайн иддэг, бөх нойрсдог, сайхан хувцасладаг. Миний хийсэн юм гэвэл энэ л байна.” Тэд хэлсэн нь: ”Яаж? Ямар утгатай юм бэ? Энэ тоглоом биз дээ, чиний хүчээр танай гэр бүл болон бүх юм чинь бүгд сайн байгаа биз дээ? Бидэнд тайлбарлаж хэлж өгөөч гуйя, чи тоглож байгаа биз дээ?”
Тэр хэлсэн нь: ”Үгүй, үгүй. Миний эх сайн идэх хэрэгтэй гэсэн нь би бүх л гэр бүлийн төлөө анхаарал халамжаа тавих ёстой, зочдоо оруулан бүгдийг цадтал мөн сэтгэл хангалуун болтол хооллох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд би хоолны үлдэгдлийг өөрөө иддэг юм. Яагаад гэхээр хүн бүхэн сэтгэл хангалуун болчихоор хэн ч надад юугаар ч саад болдоггүй. Би өлсөхөөрөө эргэн тойрон эргэлдэж ямар ч байх нь хамаагүй үлдэгдлийг идэхэд маш амттай дур булаам, тэжээллэг мөн маш их адислалын хүчтэй болдог.

Би юм идэхийнхээ өмнө Сума Чин Хайд залбирахад тэр миний хоолыг адисладаг./Багш инээв/ Иймээс би юу л иднэ тэр зөгийн бал болчихдог. Миний бие хүчтэй, ходоод маань дүүрэн, зүрх сэтгэл минь ханамжтай байж би амттай хоолонд баясаж, сайн хооллосны дараа өөрийн гэр бүлдээ хамгийн сайнаараа үйлчилж өөрийгөө тэдэндээ бүрэн зориулдаг. Мөн хүн бүр цадаж сэтгэл ханасны дараа тэд бас намайг хайрладаг, түүнчлэн би тэднийг маш сайн халамжилдаг учраас тэдний хайрын мэдрэмж намайг адисладаг. Тэднийг аз жаргал дүүрэн байхад нь миний зүтгэл зохих хэмжээгээр байдаг ба тэдний бүх сайн ерөөл, сэтгэл хагалуун мэдрэмж намайг адисладаг. Сайн иддэгийн маань нууц энэ дээ.” Тэгэхэд тэд хэлсэн нь: ”Чи шөнө бүр гүн нойрсдог гэсэн чинь ямар утгатай вэ? Унтахдаа чи айж түгшдэггүй гэж үү?”

Тэр хэлсэн нь: ”Үгүй. Миний эх сайн унт гэж хэлсэний утга нь хүн бүр унтсаны дараа би бүх л хаалга үүдийг цоожилж, гэрлүүдийг унтрааж, бүх юм байрандаа байгаад мөн түүнчлэн хулгайч манайд орж ирэхээргүй аюулгүй болсонд өөртөө итгэлтэй болж хүн бүр гүн нойрсож, биеийн байдал нь сайн байгаа эсэхийг мэдэж гэр бүлийнхээ бүх гишүүдэд анхаарал тавь гэсэн үг. Тэгсэн цагт би сэтгэл түгшихгүй болно. Тэгээд би бүгд өөрсдийн дулаан хөнжилдөө тааламжтай унтаж, мөн тэд бүх л шөнийн турш ямар нэг юм гуйхаар юм уу, эсвэл өвдөх шалтгаан гарч хэзээ ч босож намайг үймүүлэхгүй гэдгийг шалгаж мэдсэн учраас миний сэтгэл амарч алжаалаа тайлахаар хэвтдэг. Тэгж байж би сэтгэлийн түгшүүргүй болдог. Би өөр хийх юм юу ч үгүй учраас нойрондоо гүн автдаг. /Бүгд инээлдэв/ Ээжийн маань үгийн утга энэ дээ” гэжээ. Тиймээс бүх хүмүүс ээжийнх нь мэргэн ухаан болон түүнээс илүү охиных нь билэг ухаанд үнэхээр гайхан, энэ яриа тэдний сэтгэлд хоногшсон байна. Мэдээж охин нь ээжийгээ дууриалгүй яахав. “Одоо нэг юм үлдлээ гуйя, одоо сүүлчийнх нь. Өө., чи яаж сайхан хувцасладаг юм бэ?”
Ингээд тэр хэлсэн нь: ”Тийм ээ. Сайхан хувцаслах гэдэг нь чи үргэлж зохих ёсоор зөв цэвэр хувцасла гэсэн үг, чи өглөө босохдоо ч, унтахын өмнө унтлагын хувцсаа өмсөхдөө ч тэр баяр баясгалантай байж инээмсэглэн хувцасла. Чи хайрын нинжин сэтгэл дүүрэн байж хувцсаа өмсөхөд Бурхан хүртэл сэтгэл зүрхийг чинь шагнана, мөн хүмүүс чамайг харахад тэд тэнгэрийн дагиныг харах болно, тэд чиний нүүрэн дээрх хайрыг харна, тэд чиний нүднээс хайр хишиг гэрэлтэн байгааг харах болно, тэд чиний буянтай сайхан инээмсэглэлээс чинь Бурханыг харах болно. Миний эхийн сайхан хувцасла гэсэн нь энэ дээ.” Би өдөр бүр сайхан хувцасладгийн учир нь энэ. Өдөр бүр эрүүл байхын тулд сайн хооллодгын учир энэ, шөнө бүр сайхан зүүд зүүдлэн унтдагын учир энэ. Хэрэв бүх юмыг ингэж хийвэл чиний гэр бүлийн гишүүд, чиний хадмууд түүнчлэн чи өөрөө ч сайхан байх болно гэхэд хүн бүр талархан алга ташиж, инээмсэглэн өөрсдийгөө сайхан хувцасласаар гэрлүүгээ харьжээ
Сайн үйлс дэлгэрэх болтугай. oos oruulav

Бүх зүйл сэтгэлээс үүдэлтэй тул
Буй юмсыг бид сэтгэлийн үүднээс хардаг



Буруу сэтгэлт нэгний өгүүлэх хийгээд үйлдэх нь
Үхэрт хөлөлсөн тэрэг шараа дагадагийн адил
Үйлийн муу үр үргэлж түүнийг дагамуй


Бурхан багш Сухавати хотын Жэтавана хийдэд заларч байхдаа Какуппала нэрт сохор хуврагийн явдлаас улбаалан энэ сургаалыг айлджээ.
Тэр нэгэн цагт эрхэм хүндэт Какуппала Бурхан багшийг Жэтавана нэрт хийдэд заларч байхад өргөл хүндлэл үзүүлэн түүнд шавь оржээ. Нэгэн үдэш Какуппала залбирал мөргөл үйлдэж байхдаа санаандгүйгээр тэнд байсан хорхойг гишгээд алчихаж. Өглөө нь Какуппалагийнд зочилж ирсэн хэдэн хувраг өнөөх үхсэх хорхойг олж хараад энэ тухайгаа Бурхан багшид айлтгажээ. Тэд өнөөх үхсэн хорхойг Какуппала алсан гэж бодож байгаа тухайгаа ч мөн хэлсэн байна. Бурхан багш тэдэнд хандан “Тэр хорхойг Какуппала хувраг алж байгааг та нар харсан уу?” гэхэд тэд бүгдээр “Үгүй” гэлээ. Бурхан багш “Та нар тэр хуврагийг хорхой алж байхыг хараагүйтэй адил тэр ч мөн тэр хорхойг хараагүй. Сахил санаваар хүртсэн хувраг хүнд хорхой шавьж ч болов алах сэтгэл үл төрөх тул тэр үүнд буруугүй” хэмээн хариуллаа. Гэтэл тэндээс нэгэн хувраг Какуппала юуны учир сохор болсныг асуухад Бурхан багш энэ түүхийг өгүүлжээ:

Какуппала нь урьд насандаа нэгэн цагт эмч байсан бөгөөд тэрээр өөрийн нэгэн өвчтөнг санаатайгаар хараагүй болгосон юм. Нэгэн удаа түүн дээр хүүгээ дагуулсан нүд нь өвчтэй эмэгтэй ирээд хэрэв түүнийг эмчлэн эдгээвэл хүүгийн хамтаар зарц нь болохоо амлажээ. Гэсэн хэдий ч түүний зарц болохоос айсан тул өнөөх эмэгтэй эмчдээ худал хэлжээ. Нүд нь хараа орж сайжирхын оронд харин ч улам бүр муудан доройтож байна гэжээ. Харин эмч худал хэлж байгааг нь мэдэж байсан тул түүнийг хорлох санаа төрж эмийг нь сольж өгсөнөөр өнөөх эмэгтэйн нүд таг сохорчээ. Энэхүү хийсэн үйлийн эрхээр тэр эмч дараа олон төрөлдөө сохор төрөх болсон бөгөөд тэр эмч бол өдгөө Какуппала хувраг мөн билээ хэмээн айлдав.

http://www.mongoliantemple.com/default.aspx?MenuID=0 blogoos oruulav Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Бүх зүйл сэтгэлээс үүдэлтэй тул
Буй юмсыг бид сэтгэлийн үүднээс хардаг

Зөв сэтгэлт нэгний өгүүлэх хийгээд үйлдэх нь
Үзэгдэх сүүдэр үргэлж биеийг дагадагийн адил
Үнэн дээд жаргал үргэлж түүнийх болмуй


Бурхан багш Сухавати хотын Жэтавана нэрт хийдэд заларч байхдаа Маттакундали нэрт нэгэн залуу бярманы явдлаас улбаалан энэхүү сургаалыг айлджээ.
Тэр цагт Маттакундали нэрт нэгэн бярман Адинапубака нэрт туйлын харамч эцэгтэй юмсанжээ. Эцэг нь бусдад хэзээ ч өглөг өгч үзээгүй гэнэ. Тэрээр ганц хүүдээ зориулж алтаар гоёл хийхдээ ч дарханд төлөх хөлс мөнгөө харамлан өөрөө хийдэг тийм харамч нэгэн байлаа. Гэтэл хүү нь үхлийн хүнд өвчин тусч түүнийг үзсэн бүх эмч ямар ч эмчилгээгүй болохыг хэлжээ. Хүү нь гарцаагүй үхэх болсоныг ухаарсан тэрээр хүүгээ гадагш гарган тагтан дээр хэвтүүлжээ.

Тэр өглөө Бурхан багш билиг оюуны цогц бясалгалдаа Маттакундалигийн тагтан дээр тийн хэвтэхийг нигүүлсэнгүйгээр тольджээ. Ингээд бадар барихаар Сухавати хотод дагуулуудын хамт орж ирээд Адинапубака бярманы гадаа хүрч иржээ. Бурхан багш гэрийн дотогш харц чиглүүлэн хэвтэх хэвтэх хүүгийн зүг гэгээ цацруулахад тэрээр бурхан багшийг олж харжээ. Түүнд өндийх ч чадал байсангүй тул сэтгэлдээ бурхан багшид чин сэтгэлээс сүслэн залбирчээ. Ингэж залбирсаны үрээр тэр дээд тэнгэрийн орноо төржээ. Маттакундали дээд тэнгэрийн орноос эцэг нь түүнийг оршуулахдаа уйлан гашуудахыг үзээд эцгийн дэргэд биеэр үзэгдэн дээд тэнгэрийн орноо дахин төрсөн гэдэгээ хэлж Бурхан багшийг урин залж өргөл хүндлэл үзүүлэхийг ятгажээ. Адинапубакагийн гэрт Бурхан багшид ямар нэгэн өглөг өргөлгүйгээр эсвэл ямар нэгэн сургаал номлолыг нь сонсолгүйгээр гагц сэтгэлээрээ сүслэн залбирсаны үрээр дээд тэнгэрийн оронд төрөх нь боломжтой эсэх тухай яриа өрнөжээ. Учир иймээс тэдний эргэлзээг тайлахын тулд Бурхан багш Маттакундалиг өөрийн биеэр залрахыг айлтгажээ. Тийнхүү зарлигласан ёсоор Маттакундали дээд тэнгэрийн өмсгөл гоёлтойгоор биелэн үзэгдэж дээд тэнгэрийн орноо дахин төрсөн болохоо нотлон хэлжээ. Ингээд тэнд байгсад бүгдээр Адинапубака бярманий хүү зөвхөн чин сэтгэлийн угаас Бурхан багшид сүслэн залбирсан төдийгөөр дээд тэнгэрийн төрлийг олсон болохыг харж үнэмшжээ. Энэ бүхний эцэст Адинапубака өөрийн бүх эд баялагийг Бурханы сургаал номыг түгээн дэлгэрүүлэхэд зориулсэн гэдэг.

http://www.mongoliantemple.com/ArticleDetails.aspx?MenuId=1&ArticleID=172 blogoos oruulav Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Эрт дээр нэгэн цагт Хятадад мөнх амьдрах нууц аргыг өөрийгөө мэддэг гэж дандаа ярьж явдаг нэгэн хүн байжээ. Ян улсын эзэн хаан нууц аргыг нь сурахын тулд түүнийг олж ордондоо авчруулахаар бараа бологчоо илгээв. Хэдий тийм ч тэр нь миний бараа бологчтой эсвэл манай Гуань Ин элчтэй маш адилхан байсан. Тэр их удаан явсан. Мерседес бенз юм уу бюик жолоодохын оронд юу лонг унаснаас болж их удаан явсан. Өө! Тэр ер нь юу лонг ч жолоодоогүй юм байна, сүйх тэрэг жолоодсон юм байна. тэгээд үүнийгээ дэндүү хээнцэр юм байна гэж бодоод морь унасан. Дараа нь гэсэн морио арай дэндүү юм байна гэж бодоод ердөө л явган явлаа. Энэ нь дэндүү удаан их удаан байсан. Түүгээр ч зогсохгүй тэр бас Парис болон бусад олон газрын замын хажуугаар байдагчлан түүний аялах замд ч хаа яагүй л байх зугаа цэнгээний бүх төрлүүдээр зугаацаж байв. Тийм учир мөнх амьдрах нууцыг мэддэг тэр хүн рүү хүрэхийн тулд их хугацаа шаардагдсан. Тэр хэтэрхий удаан явж , хэт оройтсон учраас нөгөө хүн маань хэдийнээ үхчихсэн байв. /инээв/

Ян улсын эзэн хаан үүнд их хилэгнэжээ. Та нар мэднэ дээ, энэ нь миний уурлан чанга хашгирахтай адил байсан боловч Гуань Инь аргаар бясалгадаггүй учраас над шиг сайн байгаагүй. /Инээв/ Яагаад гэвэл би Гуань Инь аргаар бясалгаад чи /Энерги/ олоод авчихдаг, иймд тэр над шиг хашгирч чадахгүй. Би түүнээс илүү чанга хашгирч чадна. Ийм маягаар уурлах нь үнэхээр инээдэмтэй шүү. / Инээв /

Эзэн хаан их уурласнаас бараа бологчоо цаазаар авахыг хүсчээ. Тэгэхэд нь Канцлер, бараа бологчийг уучилж, амийг нь өршөөхийг эзэн хаанаас гуйсан. Тэр эзэн хаанд хэлсэн нь: “энэ ертөнцөд бүх л хүмүүс амьдралын төлөө тэмцэж, үхлээс айдаг юм. Хэрэв та мөнх амьдралд хүргэх аргаас болж түүнийг алах гэж байгаа бол энэ нь бидний үзэл санааны эсрэг зүйл болно. Түүнээс гадна тэр мөнх амьдрах нууцыг мэддэг гэж сайрхсан хүн чинь үхчихсэн. Тэр өөрийгөө ч аварч чадсангүй. энэ нь түүний нууц бол ашиггүй зүйл гэсэн үг. Иймд тэр ашиггүй хүнээс болж өөрийн ашигтай хүнээ бүү хөнөөгөөч дээ” гэв.

Тэгэхэд Ян улсын эзэн хаан түүний ухаалаг үгийг сонсож Ариун Нэрсийг магтан дуулж эхэлсэн бөгөөд таван сахилыг сахиж, Сума Чинхайн бүү хөнөө гэсэн зарчмыг дагасан. /инээв/ Тэр үед Ки нэртэй өөр улс байжээ. Тэнд мөн л нөгөө мөнх амьдрах нууцыг мэддэг хүний тухай сонсож, түүнийг нь сурж авахыг их хүсэмжилдэг Хутзу нэртэй нэг хүн байж. Тэгээд тэр хүнийг үхсэн тухай сонсоод түүний сэтгэл ихээр гонсойж харамсан уйлсан байна. Ингэхэд нь найз Футзу чангаар инээж хэлсэн нь: “чи яасан мулгуй тэнэг юм бэ? Тэр мөнх амьдрах нууцыг мэддэг гэсэн хүн чинь одоо үхчихсэн байна. тэр үнэндээ тэнэг хүн юм гэдгийг чи харахгүй байна уу? чи юуны төлөө уйлаад байгаа юм бэ? Энэ байдал чинь чамайг ямар ч мэргэн ухаан үгүйг, мөн суралцахыг хүсээд байгаа юмныхаа талаар ямар ч ойлголтгүй байгааг харуулж байна.” гэжээ.

Хутзу найз Футзудаа хариулсан нь: “ чиний хэлж байгаа буруу байна. зарим хүмүүс зарим нууц аргыг мэддэг боловч тэд түүнийг яаж ашигладгийг мэддэг боловч хэрхэн нээхээ мэддэггүй юм. Жишээлбэл урьд Вей улсад тоонд гарамгай нэг хүн байжээ. Тэр нас барахынхаа өмнө өөрийн хүүдээ тооцооны бүх л аргуудаа хэлж өгч. Хүү нь бүгдийг нь сонссон боловч бодохдоо эцэг шигээ сайн байж чаддаггүй байлаа. Гэтэл өөр нутгаас нэг хүн хүүг зорин ирж тоо бодох аргыг зааж өгөхийг гуйжээ. Тоо заалгаж аваад мань хүн гэртээ ирээд яг л хүүгийн эцэгтэй нь адил тооны асуудал бүр санаанд нь орж бодож, тооцоолж чадаж байв. Хүү тооны талаар мэдэхгүй боловч эцгийнхээ үгийг дамжуулж өгөхөд л тэр хүн бүхнийг хялбар үйлдэж алхам алхмаар туршлагажив. үр дүнд нь тэрхүү өөд болсон эцгээс нь илүү сайн болсон байв.

Тэр мөнх амьдралын нууцыг мэддэг хүн ч гэсэн өөрөө тэр аргыг мэддэг байсан байж магадгүй боловч ашиглаагүй юм уу эсвэл ёсоор нь туршиж үзээгүй байх. Хэрэв бид түүнээс нууц аргад суралцаад өөрсдөө туршиж үзсэн бол гайхамшигтай байх байлаа” гэжээ.
………….оОо…………

Энэ арга бол Гуань Инь арга юм. Та нар удаан хугацаагаар хөдлөхгүйгээр арван цаг зохих ёсоор нь сууж сайн ахуй ойлголттой болж байвал энэ нь тэр аргыг хамгийн зөв арга гэдгийг батлах болно. Тэр нууц арга бол нийтэд зөвшөөрөгдсөн байдаг. Иймд хэрэв та нар багшийн заавруудыг дагаж бясалгаж чадвал буруудахгүй. заримдаа би та нарыг сургахаар Гуань Инь элчүүдийг илгээхэд тэдний аман зааврыг дагаж та нар бясалгадаг. Энэ үед би тэнд байхгүй байх нь хамаагүй. Зааж байгаа бясалгах аргыг л яг дагавал та нар маш сайн ахуй ойлголттой болж чадна. Тэдгээр Гуань Инь элч нар оюуны дадлын хувьд та нарт оргил нь байж чадахгүй байж магадгүй. иймд та нар тэднийг бишрэн шүтэх аргагүй. оронд нь өөрсдийнхөө жинхэнэ дүрээ шүт. Биднээс далд байгаа дотоод дахь жинхэнэ, бүхнийг чадагч багшийн хүчийг шүт. Гуань Инь элч нараар буюу яг үнэндээ багшийн заах аргыг бясалгаснаар бид хүсэн эрмэлзэж байгаа тэр зорилго болох үнэнд хүрэх нь эргэлзээгүй. Хэдий тийм боловч бид түүнийг ярихдаа энэ зам, энэ арга бол бусдаас илүү чухал гэдэггүй. Амьдралын энерги бидний дотоод руу дамжин орж ирэх үед л дотоодын хүч идэвхждэг юм.

Энэ үлгэрт тэр хүн нууц аргыг мэдэх учрал тохиосон эсвэл Үнэнийг олсон Багшаас сурсан байж магадгүй гэвэл хамгийн зөв болно. Тийм болохоор бусад хүмүүсч гэсэн түүнээс суралцсан бол зүгээрээ. Тэрхүү нууц арга нь хаанаас ч хамаагүй олддог эд биш. Яагаад Ян улсын хөгшин эрээс гадна өөр хэн нэгэн мөнх амьдрах нууцыг мэддэггүй билээ? Мөн яагаад энэ мэдлэгийг үл харгалзан тэр үхчихэв? үүнд хоёр тайлбар байна. Нэгдүгээрт : Ян болон Ки улсын тэдгээр хүмүүс мөнх амьдралын тухай хэлсэн түүний үгийг буруу ойлгосон байж магадгүй. Мөнх амьдрал гэдэг нь бидний физик бие үүрд байна гэсэн үг биш, харин бидний сүнс мөнхөд чөлөөлөгдөх болно гэсэн үг юм. Бид хэзээ ч үхэх үгүй ба төрөх үгүй, бүтээл үгүй ба сүйрэл үгүй, цэвэр үгүй ба бохир үгүй ийм түвшинд хүрэх үедээ бид үнэхээр мөнх байх болно. Хэдий тийм боловч ердийн хүмүүс мөнх амьдралын тухай сонсох үедээ материаллаг талыг л боддог. Түүнчлэн тэдний зарим нь тэр хүнийг үхсэнийг мэдээд сэтгэл нь гонсойсон буюу зарим нь түүнээс мөнх амьдралд суралцахыг хичээсэн бусад руу шоолон хөхөрч “хэрэв тэр багш чинь өөрөө үхчихсэн юм бол яаж та нар түүнээс суралцах юм бэ? ” гэж байсан. Энэ бол хамгийн зөв тайлбар гэж би бодож байна.

Өөр нэг тайлбар нь: тэр хүн нууц аргад суралцсан боловч түүндээ туршлагажаагүй байх. Эсвэл тэр арга нь үнэхээр хүмүүсийг хэдэн мянган жилээр байтугай хэдэн арван мянган жил хөгшрөлгүйгээр амьдруулах арга байсан байх. Бид юу оршдог тухай, юу оршдоггүй тухай дүгнэлт хийх гэж үсчээд хэрэггүй юм. Бид аливаа юмыг үнэнээр нь мэдэхээсээ өмнө юуг нь ч гэсэн үгүйсгээд байх хэрэггүй. Бид үнэхээр мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээл хэлнэ. Мэдэж байгаа бол мэдэж байнаа л гэж хэл. Хэрэв тэр хүн мөнх амьдралд хүрэх аргыг мэддэг бол яагаад үхчихэв? Яагаад гэвэл тэр багшийнхаа заасан аргын дагуу ёсоор нь үргэлжлүүлэн бясалгаагүй ч юм уу эсвэл тэр аргад тууштай дадлагажиж үр дүнд хүрээгүй байх. Энэ ч бас боломжийн л тайлбар.

Жишээ нь ихэнх хүмүүс Тай Чи Чуан яаж хийхийг мэддэг эсвэл танго, румбо, ча ча зэргийг яаж бүжиглэхийг номноос уншиж байгаад л сурчихдаг. Эхний алхмыг баруун хөлнөөс дараа нь зүүн, буруу эргэ, зөв, урагшаа хойшоо гээд л. Тэр энэ бүгдийг мэднэ, бас бүжгийн алхмуудыг ч дүрслэн үзүүлнэ. Хэдий тийм ч тэр үүнд дадлагажихгүй бол эсвэл зөвхөн ганц хоёр өдөр дадлага хийгээд бүжгийн клубт байнга явахгүй бол тэгээд л мартана.

Хэрэв бид түүнээс эдгээрийг дүрслэн үзүүлсэн зурагт номыг олж авбал бид ч бас сурч чадна. Эхлээд энэ үнэхээр төгс биш байж болох ч нэгд бид үндсэн алхмуудад суралцаад дадлагаживал илүү сайн болно. Эсвэл туршлагатай хүнтэй дадлага хийж чадвал бүр сайжрах нь мэдээж. Хожим үүн дээрээ нэмж бидний оюуны чадамж хувийн онцлог мөн өөрсдийн авъяасаа дайчилбал бид ер нь илүү сайн бүжиглэж сурна.

Хятадад тэр цаг үеийн турш мөнх амьдрах нууц аргыг зөвхөн тэр хүнл мэдээд яагаад өөр ганц ч хүн мэдэхгүй байв? Энэ нь манай Гуань Инь элчүүд газар бүр хэд хэдээрээ байдаггүйтэй адил байсан байж магадгүй. Жишээ нь Багш бол ганц хоёрхон л байдаг тэдэнд чадалтай шавь олон байхгүй бол газар бүр хэд хэдээр нь илгээгээд байх боломжгүй шүүдээ. Тиймээс тэр үед тухайн улсад үүнийг мэддэг ганц хүний тухай хүмүүс сонссон байсан биз ээ. /алга ташилт/

…………оОо…………

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Манай эриний 1300 оноос eмнe бурхан Буддагийн сургаалууд нэгтгэсэн цогц хэлбэрээр байгаагvй байна. Анхан Тeвдийн лам Бутон Ринчен Друп Бурхан багшийн сургааль судар номуудыг цуглуулж самгарди хятад хэлнээс хeрвvvлэн 20 жилийн нvсэр их хeдeлмeрийн vрээр нэгтгэж бичсэн юм байна. Энэ анхны Ганжуур нь нийтдээ мянга илvv судар сургаалийг багтаасан 112 боть ном болсон бeгeeд vvнийг гараар хуулж 3 хувь бvтээсэн байна. Хэдийгээр энэ анхны хувиас эх аван модон бар сийлбэрлэж олон хувиар барлаж байсан ч уг модон барыг алдаатай сийлсэн байсан байна. Он цагийн урсгалд уг анхны 3 хувиас хоёр нь vрэгдэж сvvлчийн ганц хувь нь хадгалагдаж vлдсэн байсан хэдий ч 1650 онд нэгдvгээр Ванчин богд манай монголын лам Занабазарт сvvлийн ганц хувийг eгсeн байна. Одоо дэлхийд байгаа ганц хувь Ганжуур маань манай улсын тeв номын санд хадгалагдаж байдаг юм байна .

Манай өвөг дээдэс маань Ганжуур Данжуураа уншиж мэддэг vр ач нартаа ярьж өгдөг байсан байна. Манай Удирдлагын Хeгжлийн Институтэд бидний Жагаа гэж дууддаг миний хайрлан хvндэлж явдаг багшийн нэгэн Жаргалсайхан багш маань бидэнд Хувь хvний маркетинг гэж хичээл ордог байлаа. Багш маань тэр хичээлийг монгол ухаантайгаа холбож байгаад л сонирхолтой сайхнаар заадаг байв. Эмээ нь багад нь тvvнд Ганжуураас уншсан vлгэрvvдээс ярьж өгдөг байсныг нь бид дуулангуутаа багшийгаа шалан байж яриулсан нэгэн vлгэрийг та нарт сонордуулъя.

Эртээ урьдын цагт ганц хvvтэй нэгэн хаан байж гэнээ. Эрх танхи өссөн хvv нь амьдрал мэдэхгvй баахан мулгуудуу байсан юмсанжээ. Нэгэнт хvvтэйгээ насан туршид нь хамт амьдрахгvйгээс хойш хvvгээ насанд хvрэнгvvт нь биеииг нь даалгаж амьдрал vзvvлэхээр шийдэн хэсэг мал тасдаж өгөөд аав ээж нь буруу харан уйлж зeв харан инээсээр хvvгээ алсын замд vдэж гэнээ.

Хvv малаа туун явсаар ихэд ядарч нэгэн довцог дээр амраад сууж байтал тэртээ уулсын хормойгоос тоос татуулсаар хэсэг морьтон айсуй харагджээ. Удаж төдсөн ч vгvй таван цагаан морьтой буурал өвгөд дөрөө харшуулан бууж ирээд хvvтэй золгоод асууж байна гэнэ. За нvvрэндээ галтай нvдэндээ цогтой хvvгийн нэрийг хэн гэдэг. Хэт нутаг хаана. Хэрэг зориг юунд. Хаанаас хаа хvрч явна даа гээд л асуужээ. Хvv намайг Жамц гэдээг гээд амьдрал vзэхээр явж байгаагаа хэлж гэнэ. За тэгээд Жамц хvv цаашид яаж амьдаръя гэж бодож байна даа гэхээр нь амьдарна болгоно л гээд бодож байна гээд инээжээ. Өвгөд ч мeд явахаар болж хvvгээс хvсэх зvйл юу байна гэхэд нь хvv ихэд өлсөж байгаагаа хэлжээ. Ийм олон мал хариулж байж нэгийг нь гаргаад идэхгvй яагаав гэж гайхацгааж гэнэ. Хvv эднийг муулна гэхээс eрeвдeeд байгаагаа хэлжээ. Өвгөд хvvд богцноосоо хvнс гаргаж өгөөд энvvхэн толгой тойроод айл байгааг хэлж өгөөд хvvд чи сайхан амьдрах юм байнаа хожим хэзээ нэгэн цагт уйдаж бидэнтэй уулзмаар санагдвал энэ л болзоот газраа эргэж ирээрэй гэж захиад ирсэн шигээ л тоос манаргасаар далд оров гэнэ.

Ингээд хvv цааш малаа туун явсаар vнэхээр л өвгөдийн хэлснээр нэгэн айлын бараа харж яваад очтол гурван охинтой эмгэн өвгөнийд буужээ. Хvv тэднийд өнжин хонон сайхан амраад явах гэснээ хvч бvл муу тэдэнд хvнд хvчир ажилд нь туслан хэсэг байя гэж боджээ. Тэгээд тэндээ байсаар тэдний дунд охинтой нь ханилан сууж, араараа дvvрэн адуун сvрэгтэй хот дvvрэн хонь малтай өнөр өтгөн айл болж, идэж уухаар элбэг дэлбэг өмсөх зvvхээр дутах зvйлгvй амар сайхан амьдарч байв.

Гэтэл Жамц хvvд сvvлийн vед юм бvхэн сонирхолгvй нэг л уйтгартай байх болж гэнэ. Тэгээд нөгөө өвгөдийг гэнэт санаад уулзахаар шийдэж болзоот газраа очоод урьдын адил хvлээн суув. Удаж төдсөн ч vгvй өнөөх өвгөд тоос манаргасаар хvрч ирээд мэнд усаа мэдэлцээд За Жамц хvv амьдрал сайн уу гэхэд яахав дээ гэлдэр ч л явна гэж гэнэ. Тэгээд цаашдаа яая гэж бодож байна даа гэхээр нь яах юу байхав vхэх л байлгvй гэж гэнээ. Өвгөд юу ч хэлэлгvй хvvг харж байснаа орхиод явчихаж гэнээ. Vнэхээр маргааш өглөө нь Жамц хvvг гэрийнхээ гадаа жалганд vхсэн байхыг олжээ.

Энэ цагаас хойш монголчууд гэрээ жалганы хажууд барихаа болисон юм гэнээ. Энэ vлгэрт гардаг таван өвгөн нь Жамц хvvгийн заяаны таван тэнгэр нь байсан юмсанжээ. Хvv заяаны тэнгэрээ муу амлаж гомдоосноос болж заяаны тэнгэр нь хаясан учраас vхсэн юм байж. Энэ цагаас хойш манай өвгөд хөгшид маань vр ач нартаа Амны бэлгээс ашдын бэлэг гэж ер муу амлахгvй байхыг, мeн Эзэн хичээвэл заяа хичээдэг гэж зааж сургадаг болсон нь ийм учир жанцантай юм гэнээ.

Орчин vеийн шинжлэх ухаанд хувь хvн vндсэн гурван чанарыг агуулж баймааж нь амжилтанд хvрдэг гэж бvр нарийвчлан заасан байдаг нь манай эртний энэхvv сударт аль хэдийн энэхvv богино vлгэрийн аргаар бичигдсэн байгаа нь энэ. Жамц хvvд vндсэн гурван чанар болох нуруу тэгш, нvvрийн баясал, төрөвч энэрэнгvй сэтгэл энэ бvхэн бvрдсэн байснаас заяаны тэнгэр тэтгэж хичнээн мулгуу ч амжилтанд хvрч сайхан амьдарч чадсан юм байна.

Ингээд эцэг өвгөдөөс уламжилсан энэ сайхан эрдэм ухааныг дээдлэн судалбал орчин vед батлагдаад судлагдаад байгаа шинэ сонин зvйлс маань бидний хуучны хоцрогдсон гэж орхигдож мартагдах шахсан энэ л гvн ухаанд шингээстэй байдгийг мэргэн оюундаа соёрхон тунгаамуу. Д.Отгон Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Yйлийн Yр

2010/02/20




Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэгэн залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйн очиж:

-Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
-Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.
Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэгэн залуу өвгөнийг сугадан:
-Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгах уу? Гэхэд:, Өвгөн ядарсан нүдээр залуу руу харн:
-Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би .... гээд чимээгүй болов.
Залуу, өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.
Өвгөн гунигтайгаар:
-Тавиад жилийн өмнө....гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар...

Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.

Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:
-Хэрэггүй дээ хүү минь. Өи алхаад явчихъя даа. Яг л надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уйчлал гуйя гэлээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай. http://golden-ages.blogspot.com/ blogoos oruulav

Нэгэн үдэш Шичири Кочун багш судараа дэлгэн уншиж байтал гэрт нь хурц сэлэм агссан хулгайч дайран орж ирээд “Мөнгөө өг эсвэл амиа алдана гэж мэдээрэй” хэмээн шаардээ. Шичири багш огтхон ч эмээлгүйгээр

“Надад бүү саад бол. Тэр шүүгээнд буй. Өөрөө очоод ав” гэж хэлээд судараа цааш нь үргэлжлүүлэн уншлаа. Энэ үйлдэлд нь хулгайч гайхаж эргэлзсэн хэдий ч мөнгийг авахаар очлоо. Түүнийг мөнгийг нь авч байх хооронд
Шичири багш “Бүгдийг нь битгий ав.

Надад маргааш татвараа төлөх мөнгө үлдээгээрэй” хэмээн хэллээ. Хулгайч жаахан мөнгө үлдээгээд явахаар зэхэж байтал өнөөх багш гэнэт чангаар “Чи миний мөнгийг авсан хэрнээ надад талархахгүй хэрэг үү?! Энэ чинь эелдэг санагдахгүй байна шүү” гэж хэлэхэд хулгайч талархал илэрхийлээд гарч оджээ.
Өнөөх хулгайч найз нартаа өөрт тохиолдсон зүйлийг яриад амьдралдаа хэзээ ч ингэж айж байсангүй хэмээн хэлжээ. Хэд хоногийн дараа өнөөх хулгайч найз нарынхаа хамтаар баригдаж Шичири багшийн гэрээс хийсэн хулгай нь илчлэгджээ. Шичири багшийг гэрчээр дуудсанд тэр ирээд “Энэ хүн надаас ямар ч юм хулгай хийгээгүй. Би түүнд тэр мөнгийг өгсөн юм. Үүний хариуд тэр ч надад талархал илэрхийлсэн билээ” гэжээ.

Энэ үйлдэл нь өнөөх хулгайчид чин сэтгэлээс гэмшил төрүүлж, суллагдасны дараа Шичири багшид шавь орж хожим гэгээрсэн гэдэг

http://www.mongoliantemple.com/ oos uruulav


Эрт урьдын цагт найз хоёр худалдаачин байжээ. Ингээд нэгэн удаа тэд худалдаа наймаа хийхээр хамтдаа аян жинд явахаар шийдэж гэнэ. Хоёул тус бүр 500 хөсөг тэрэгтэй бөгөөд нэг замаар нэгэн зэрэг хамт явах нь маш хэцүү гэдэгтэй санал нэгджээ. Нэг нь түрүүлж явах хэрэгтэй болов. Нэг нь “Явах зам маань шинэ байх тул шарууд маань шинэхэн өвс идэж, бид ч үр жимсний хамгийн сайныг нь идэж хүмүүс маань надад баярлах болно. Эцэст нь би маш хямд үнээр бараа худалдаж авах болно.” хэмээн боджээ.

Гэтэл нөгөө худалдаачин нь нөхцөл байдлыг тунгааж үзээд дараа нь явах нь бас давуу талуудтай болохыг олж мэджээ. Тэгээд тэрээр “Найзын маань хөсөг замгүй газараар явах тул бидэнд зам гаргах шаардлагүй болно. Түүний шарууд хуучин өвсийг идэх тул шинээр ургасан ногоог нь миний шарнууд иднэ. Яг үүнтэй адилаар хуучин жимсийг нь тэд идэж, шинэхэн ургасан ногоо жимсийг нь бид иднэ. Бараа таваарын хувьд үнэ нь аль хэдийн тогтчихсон байх тул надад үнэ буулгах гэж цаг үрэх хэрэг гарахгүй.” хэмээн боджээ. Ингээд тэрээр найзыгаа түрүүлж явахыг зөвшөөрчээ. Харин найз нь түүнийг хуурч чадсандаа итгэлтэй байсан тул баяртай нь аргагүй ачаа бараагаа бэлдэж эхэлжээ.

Мэдээж эхэнд нь явсан хулдаачин ихээхэн саад бэршээлүүдтэй тулгарчээ. Ингээд тэд нутгийн хүмүүс нь “Хатмал цөл” гэж нэрлэдэг цөлд хүрч иржээ. Жингийн цуваа явсаар цөлийн дунд хэсэгт хүрэх үед тэдний өөдөөс чиглэн айсуй хэсэг хүмүүстэй таарчээ. Тэдний тэрэгнүүд нь шавар наалдаж, ус дусалсан байх бөгөөд хүмүүс нь гартаа лянхуа болон усан сараана цэцгүүд барьцгаасан байна гэнэ. Тэдний ахлагч нь жинчдэд хандан “Та нар юунд ийм их ус ачиж явна вэ? Ойрхон та нарын замд зөндөө их устай, өчнөөн хоног идэж болох жимстэй баянбүрд байна шүү дээ. Наад уснуудаа асгаж эцэж ядарсан шарнууддаа бага ч болов хөнгөлөөч” хэмээн хэлжээ. Хэдийгээр нутгийн хүмүүс анхааруулж байсан хэдий ч худалдаачин үл ойшоож тэднийг жинхэнэ хүмүүс биш зүсээ хувиргасан чөтгөр гэдгийг анзаарсангүй. Тэдэнд итгэсэн болохоор жинчид тэдний үгэнд орж бүх усаа асгажээ.

Ингээд цааш явсан хэдий ч тэд ямар ч ус, баянбүрдтэй таарсангүй. Тэдний зарим нь чөтгөрүүдэд хууртсан гэдгээ анзаарч мэдээд худалдаачныг зэмлэн буруушааж эхэлжээ. Орой болоход хүмүүс маш ихээр ядарчээ. Шарууд нь усгүй болсоны улмаас тамирдан сульдаж. Ядарч туйлдаснаасаа болоод хүн, мал бүгд газарт үхэдийн унажээ. Шөнө болоход чөтгөрүүд өөрсдийн аймшгийн төрөхөндөө хувиран хүрч ирээд ямар тэнхээ тамиргүй болсон тэднийг идэж орхижээ. Хүн малаас нэг нь ч амьд үлдсэнгүй бөгөөд тэднээс зөвхөн хэсэн яс л үлдэж хоцорчээ.

Хэдэн сарын дараагаар хоёр дахь худалдаачин аяндаа гарчээ. Ингээд тэд өнөөх эзгүй цөлд хүрч ирэхэд худалдаачин хүмүүсээ цуглуулаад “Энэ бол Хатмал цөл гэж нэрлэгддэг газар бөгөөд энэ чөтгөртэй гэж би сонссон. Тийм болохоор бид болгоомжтой байх хэрэгтэй. Өвс,ус нь хортой байж магад тул миний зөвшөөрөлгүйгээр эндэхийн усыг хэрхэвч ууж болохгүй. ” хэмээн санууллаа. Ингээд тэд цааш хөдлөн элсэн цөлрүү орлоо.

Цөлийн тал дунд нь орсон хойно өмнөх худалдаачны адилаар зүсээ хувиргасан чөдгөрүүдтэй таарчээ. Чөдгөрүүд ч тэдэнд ойрхон баянбүрд байгаа тул усаа асгахыг зөвлөжээ. Гэсэн хэдийн ч ухаант худалдаачин тэднийг анзаарч хараад “Хатмал цөл” гэх энэ газар ямар ч баянбүрд байх учиргүй гэж бодов. Мөн үүнээс гадна энэ хүмүүс бүлтгэр улаан нүдтэй бөгөөд тэднийг хүчлэн шаардсан аястай байхыг хараад эд нар лавтайяа чөргөрүүд байх хэмээн сэжиглэжээ. Ингээд худалдаачин “Бид шинэ ус олох хүртлээ хуучин усаа хэзээ ч асгадаггүй” гээд тэднийг тайван орхи гэжээ. Худалдаачны өөрийнх нь хүмүүс эргэлзэж эхэлхийг хараад тэдэнд хандан “Бид ус олох хүртлээ энэ хүмүүст бүү итгэ, эд нар чөтгөр байхаас зайлахгүй. Эдний заасан баянбүрд ч хий хоосон зэрэглээ байх вий. Хатамал цөл гэх энэ газар ус бий гэж урьд нь сонссон уу? Ямар нэгэн борооны үүл харж байна уу?” гэхэд тэд бүгд “Үгүй” гэж хариулахад нь “Хэрэв бид эдэнд итгэж усаа асгавал дараа нь бид уух усгүй болоод цангаж тамирдахад чөдгөрүүд хүрч ирж биднийг хялбархан залгих болно. Тиймээс бид ус олох хүртлээ ганц дуслыг ч болов дэмий бүү үр” гэж захьжээ. Ингээд хөсөг цааш хөдлөн үдэш болоход эхний хөсөгийн сүйрч, чөтгөрт идүүлсэн газар хүрч иржээ. Тэнд зөвхөн хөсөг болон хүн, малын яс л хөглөрч байлаа. Дүүрэн ачаатай тэрэгүүд болон хөглөрөх яснууд нь өмнөх худалдаачных болохыг тэд мэдлээ. Ухаант худалаачин ч хэсэг хүмүүсийг шөнийн турш манаанд гаргажээ.

Өглөө болж тэд ундалж, шарнуудаа ч бас хоолложээ. Өмнөх худалдаачны хөсөгөөс үлдэж хоцорсон үнэт зүйлсийг тэд өөрсдийнх дээрээ нэмжээ. Ингээд тэд аян жиндээ ихээхэн олз омог арвинтай явж эсэн мэнд эргэн ирээд амар сайхан амьдарчээ.

Сургаал: Хуурамч дүр, худал үгэнд үл автах ухаантай байх нь бүхнээс чухал. http://www.mongoliantemple.com/ blog oos oruulaw


Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ.

Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ.

Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ. Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байж ээ.

Долоон бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог юм гэнэм.

Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ.

Хэдийгээр энэ нь улирч өнгөрсөн мухар сүсэг мэт санагдавч бидний хий хоосон бурангуй шашны гэх олон зүйлс өнөөгийн шинжлэх ухаанаар үнэн болох нь батлагдаж байгаа билээ. Хамгийн энгийн жишээ нь японы эрдэмтэн Эмото Масаругийн усны молекулын зургаас бид усанд сайн үг хэлж сайхан бодол шингээхэд ус хэрхэн өөрчлөгддөгийг харж болдог. Энгийн усны молекулын талст ямар ч замбараагүй байхад, сайхан хөгжим, бурханы маань “сонссон” усны талстууд цасан ширхэгнийх шиг гоё хэлбэрт орсон байдаг. Ус бол мэдээллийг өөртөө хамгийн ихээр шингээн тээвэрлэдэг бодис гэдгийг эрдэмтэд батлаад байгаа. Энэ нь манай бурханы номны маани гүрэм шингэсэн рашаан, христ сүмийн ариун ус гэдэг нь бодит зүйл болохыг баталж байна гэсэн үг. Мөн хамгийн сүүлийн үеийн гэгдэх ноетикийн шинжлэх ухаан нь хүний бодол санаа гэдэг бол тодорхой энерги, энерги учраас жинтэй, жинтэй учир бодит ахуйд үйлчлэх чадвартай гэдгийг судалдаг. Энэ нь буддын хоосон чанарын онолтой агаар нэгэн билээ.

Монголчууд маань сайн санааны үзүүрт тос, санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг. Өглөө болгон ээж бүрийн өргөсөн цай болон сүүний дээжээр нэгэн айл өрхийнхөн сайн явж улмаар нийт монгол даяараа сайн сайхан амьдарсаар ирсэн байх гэж бодогдном. Та мэргэн ухаандаа нэгийг тунгаамуу.

Д. Отгон
http://www.mongoliantemple.com/ blogoos oruulav


Бурхан багш: Нүглийг тэвч буяныг хий .
Энэ нь бурханы шашин юм гэжээ. Бурханы шашныг танин мэдэх гол зүйл нь:
1.Буян нүгэл
2.Үйлийн үр Тэгэхээр буян, нүгэл гэж юу болох тухай ойлголттой болох хэрэгтэй. Энд би 10 хар нүглийг жагсаая. ихэнх хүмүүс үүнийг олон удаа сонссон, уншсан мөртлөө сэтгэлдээ боддоггүй.Үүнийг уншихдаа өөртөө зориулж бас бодоорой.


Нүглийг 3 янзаар хийдэг.

1,Биеээр- амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал
2,Хэлээр-худлаа хэлэх, хов хэлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих
3,Сэтгэлээр-хорлох сэтгэл,хомхойрох, буруу үзэл.
Нүглийн уг шалтгаан нь сэтгэлийн нүгэл буюу 3 дахь 3 нүгэл, Үр дагавар нь хэл, биеийн нүгэл.


Энд бас завсаргүй 5 хар нүгэл гэж байна. Өөрөөр хэлбэл хойдын төрөлдөө ямар ч завсаргүйгээр шууд тамд очно гэсэн үг.
Энэ нь: -Эцэг эхийг алах,
-Буруу үзэлтэй байх,
-Суврага эвдэх,
-Бурханы шашинтнаас цус гаргах,
-Хуврагуудыг эвдрэлцүүлэх.

Үүнээс үүдээс там гэж юу вэ? Там нь халуун 8, хүйтэн 8, хэсэг бусгийн1, ойр орчмын 1 нийт 18 төрлийн байдаг юм байна.Хүн энэ төрөлдөө хийсэн муу үйлийн үрээр хойд төрөлдөө халуун хүйтэн тамын аль нэгэнд төрдөг.

Харин сүүлийн 2-т энэ насыг дуусгаагүй байхдаа /би энийг тайлбарлаж чадахгүй байнаа.магадгүй арай гайгүй нүгэл хийсэн хүнд төрөл арилжихаас өмнө тэрийгээ ухаарах боломж олгодог зүйл ч юмуу?/...


Эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж ярьдаг шүү дээ.Тэдний хамгийн доод төрөл нь там.
1.Тэнгэр
2.Урт наст тэнгэр
3.Хүн
4.Адгуус
5.Бирд
6.Там

Яагаад эх болсон гэсэн бэ гэвэл энэ 6 төрөлд төрсөн бүх амьтан урьдын тоолшгүй олон төрөлд бүгд миний эх болж явсан.Өөрөөр хэлбэл үүнийг уншиж байгаа та ч гэсэн миний урьдын тоолшгүй олон төрлийн аль нэгэнд миний эх болон намайг төрүүлж намайг эхийн хайраар хайрлаж байсан.Тиймээс эх болсон хамаг амьтан гэж яриад байгаа юм./Үүнийг уншаад шууд утгаар нь шууд ойлгоход хэцүү л дээ. Гэхдээ л миний ойлгосоноор Бурханы шашинд ингэж үздэг юм шиг байна./

Диваажин там 2 алга урвуулахын зайтай.
Нэгэн залуу өвгөн багшаасаа "Там гэж ямар газар байдаг бол?" гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариу хэлэв. "Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй".


"Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?" хэмээн өвгөн үргэлжлүүлэв. "Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гэж тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондд хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь тарааж бараад хэн нь ч идэж чадахгүй".


Залуу лам "Tэгвэл диваажин гэж ямар газар вэ?" хэмээн асуулаа. Багш нь "Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөөө талд зогсож байгаа хүнд "Энэ идээг эхлээд та зооглоно уу" гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртайгаар хүлээн аваад "Маш сайхан зоог байлаа. Одоо би таньд хариу баръя" хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл өнийн жргалын дээдийг амталж байдаг юм даа" гэжээ.

Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу.


Олон жилийн өмнө нэг хөгшин эр байжээ. Тэр уулын мухарт их ядуу амьдардаг байж гэнэ. Түүний дэрсэн овоохой бол ганц өмч хөрөнгө нь юм. Харин үнэн хэрэгтэй тэр маш залхуу гэдэг нь түүний хүртвэл зохих нэр нь.

Нэг өдөр тэр хүссэн болгоноо бүтээж чаддаг далдын хүчтэй маш их чадалтай иогч алс нутагт амьдардаг тухай сонсчээ.

Үүнийг сонсоод ажил хийхийг хүсдэггүй тэр залхуу хүн ямар ч ажил хийхгүй байхын тулд түүнд далдын хүчээ ашиглан ямар нэгэн юм бүтээж өгөхийг гуйхаар шийдэв. Ийм горьдлого өвөрлөн тэр явлаа. Тэрээр Иогчийн амьдардаг уулын агуйд очих гэж маш хол зам туулжээ. Тэгээд иогчтой уулзаад сунаж мөргөв.

Тэр иогч их сайхан зантай эелдэг хүн байсан ба түүнийг зочлон цайлж хэрэг зорилгыг нь асуув. Залхуу эр хэлсэн нь: “Хүндэт хайрт багшаа, би их ядуу хүн. Би жижигхэн дэрсэн овоохойноос өөр юу ч үгүй. Одоо би хөгшрөөд ажил хийх чадалгүй боллоо. Иймд өрөвдөн хайрлаж надад туслаач, багшаа. Амьдралд минь хүрэлцэх хөрөнгө өгөөч! Та бол маш их далдын хүч чадалтай гэдгийг би мэднэ. Та ямар нэгэн юм хүсвэл түүнийгээ үтэр түргэн бүтээж чадна шүү дээ. Та надад туслана гэдэгт итгэж байна” Иогч нүдээ аниад нэг ч үг хэлэлгүй нам тайван сууж байв.

Тэр түүний яриаг бүгдийг сонсоод залхсан ч байж магадгүй. Хөгшин эр үргэлжлүүлэн гуйсаар байжээ. Удаан хугацааны гуйлтын дараа иогч дуртай дургүй түүнд нэг сандал өгөөд хэлсэн нь: “гэртээ харьсаныхаа дараа ямар нэг хүсч бодох үедээ хэдийд ч гэсэн энэ сандал дээр суугаарай. Сандал дээр суухынхаа өмнө гар нүүрээ угааж, усанд ороорой. Тэгээд хүссэн зүйлээ бод. Тийм замаар та гарцаагүй түүнийгээ авна.” Гэвээ. Иогчид талархалаа илэрхийлснийхээ дараа хөгшин эр сандалаа аваад даруйхан гэрлүүгээ яаран явлаа. Гэртээ очоод тэр цагийг дэмий үрсэнгүй. тэр дор нь гар нүүрээ угааж, усанд орж, тэгээд дараа нь сандал дээр суув. Энэ үед тэр их өлсөж байснаас даруй хоол бодов. Дороо л хоол гараад ирэв. Хөөх! Ямар гоё вэ, яасан сайхан өгөөмөр юм бэ? Тэр бүх сайхан хоолонд цадаж их баясгалантай болж гэнэ. Идэж дуусаад тэр ядарсанаа мэдэж амрах ор хүслээ. Тэр дороо л зузаан дэвсгэртэй ор ирэв. Унтахаар хэвтсэн болов ч мань хүний сэтгэл нь үргэлж л янз бүрийн юм мөнгө бодогдоод үнэхээр амарч чаддаггүй ээ.

Тэгээд орноосоо үсрэн босч сандал дээр суув.

Одоо тэр дэрсэн овоохойгоо ордон болж хувиргахыг хүсч бодож эхлэв гэнэ. Түүнийг дөнгөж бодож эхлэхэд л дэрсэн овоохой нь тэр дороо хувирч өөрчлөгдөв өө. Хөгшин эрийн ордон үнэт чулуугаар бүтсэн үнэхээр их үзэсгэлэнтэй. Хаалганууд нь алтаар хийгдсэн, мөн тааз, шал тэр байтугай багана нь ч алтаар хийгдэж бүгдэд нь үнэт чулуу шигтгэж хээлсэн байна. Үүнд тэр их аз жаргалтай, тав тухтай болжээ. Цааш нь үргэлжлүүлэн бодсон нь: “Аах, иймэрхүү том ордон зарц наргүйгээр байж болохгүй” гэж бодтол л…

Тэр дороо л олон зарц нар түүний тушаалыг хүлээж зогсоно. Дараа нь: “Мөнгөгүйгээр зарц нар, ордон байж болохгүй байхаа” гэж бодов. Тэгээд дэндүү их алт, мөнгө, зоос бодлоо. Гэнэт л тэр бүгд бий болов. Энэ байдал хөгшин эрийг үнэхээр аз жаргалтай болголоо. Гэтэл тэр гэнэтхэн түгшиж эхлэв. Тэр бодсон нь: “Пөөх, хэрэв газар хөдөлвөл миний ийм үзэсгэлэнтэй, ийм их эд хөрөнгөтэй ордон минь яах билээ?” /Багш болон бүгд инээлдэв/ Тэр яг бодож дуустал газар хөдлөв. /Багш инээв/ түүний хөрөнгө, ордон бүгд няц дарагдлаа.
…………..оОо…………
Энэ үлгэр бидэнд юу хэлж байна? бидний бодол санаа эхлээд цэвэр ариун болох ёстой. Энэ нь бясалгалын хүч, далдын хүчин чадалтай болоход хангалттай сайн биш байдаг. Тиймээс бид хүч чадал эзэмшихээсээ өмнө өөрсдийн бие, хэл яриа, бодлоо цэвэрлэх ёстой. Бидний бие, сэтгэл, хэл цэвэр биш байтал бид хүч чадалтай болвол сахилаа зөв сахиж чадахгүй болж бид муу юм хийх болно. Бидний өөрийн хүч чадал өөрийгөө зовоох болно. Заримдаа энэ хүч чадал бусдыг ч зовоодог. Ийм учраас эрт дээр үеэс Их Багш нар шавьдаа хүч чадал өгөхийн өмнө түүний бие, хэл, сэтгэлийг бүхэлд нь цэвэрлэж удаан хугацаагаар шалгадаг байжээ.
Багш та нарт далдын хүчинд бясалгах хэрэггүй гэж байнга хэлдэг. Жирийн хүмүүс далдын хүчин дээр хялбархан бясалгаж чаддаг. Тэд цагаан хоолтон болж чаддаггүй төдийгүй, ямар ч сахилыг сахиж болдоггүй. Бид өөрсдийн бодол санаагаа хянаж чадахгүй байсаар байх үед хэрэв бид муу юм бодох л юм бол тэр нь агшин зуур илэрдэг, яагаад гэхээр бодол санаагаа хянаж чадахгүй бол бидний бодолд юу ч орж ирж болно. Орчлон ертөнцийн хүч чадал бол агуу юм, гэвч бид үүнийг яаж хэрэглэхийг мэддэг байх хэрэгтэй. өөрөөр хэлбэл сэтгэлээ цэвэр байлгаагүйгээс энэ нь ертөнцөд гарз хохирол учруулах, өөрсөддөө төвөг учруулах, мөн өөр бусдад их гай зовлонгийн учир шалтгаан болж болох юм.

Энэ ертөнцийн бидний харж байгаа зарим аюул гамшиг нь заримдаа зөвхөн хүмүүсийн үйлийн үрээс болдоггүй харин далдын хүч чадал дээр бясалгадаг хүмүүсийн төлөөс байдаг. Тэдний дадал муу зүгт чиглэснээс, тэдний бохирдсон бодлоос болж тэд ертөнцийг замбараагүй болгож байгаа юм. Үүнд бид сөрөг хүчинд эзлэгдсэн, гай зовлонг бий болгодог хүмүүсийг хэлж болно. Үнэндээ тэд тиймэрхүү л хүмүүс юм. Иймд бид бясалгахдаа өөрсдийгөө хамгаалахын тулд өдөр бүр БУРХАНЫГ, БУРХАДЫН ариун нэрсийг бодох ёстой. Заримдаа бидэнд учирдаг гай зовлон нь бидний өөрсдийн үйлийн үр ингэж бидэнд саад тотгор болдог юм биш, харин тэр сөрөг Маяагийн хүч бидний ойр байж нөлөөлөөд байдаг юм. Бүхнийг чадагч БУРХАНЫ тухай илүү их бодвол бидний ухаан бодол цэвэрлэгдэж тэгээд бид ямар ч юмыг хүсэхээ болино. Бидний хувьд энэ цаг мөчид далдын хүч ямар ч хэрэггүй болно. Яагаад гэвэл бид БУРХАНТАЙ нэг болж энд бидэнд авах юм юу ч үгүй болно.

Энэ үед бид дотооддоо маш сэтгэл хангалуун болж, энэ хоосон ертөнцийг орхисоны дараа бид буцаж өөрийн Гэртээ очиж тэгээд бид юм бүхэнтэй болно гэдгээ мэднэ. Тэр газрыг харьцуулж үзэхэд энэ ертөнц ердөөл гологдоно. Бидний сэтгэлийг татах юм энд юу ч үгүйг ойлгоно. Бидний сүнс Гэрлүүгээ олон удаа буцаж очиж үзсэний дараа бидний ухаан бодол бүгдийг ойлгож маш тогтвортой болно. Дараа нь бид юу ч хүсэхээ болино. Ердөө бид хүсэх юм бол бид зөвхөн бусдын төлөө тэдэнд сайн байх тийм юмыг л хүснэ. Бидний сэтгэл маш сайн санаатай, иймд ихэнхдээ эерэг юмсыг л боддог. Нэгэнтээ эерэг юмсын тухай бодоход л тэдгээр эерэг юмс бидэн рүү ирэх болно.
…………оОо…………
Их Багш Чин Хайн ярьсан үлгэрээс.

ХӨГШИН ГУЙЛГАЧИН ЭМЭГТЭЙН
МЭРГЭН УХААН
Ихэнх мэдлэгтэй хүмүүс ярьж чаддаггүй, харин мэдлэггүй хүмүүс ярьдаг. Мэдээж тэдгээр хүмүүс Будда, Есүстэй адил номлол айлдаж явдаг боловч энэ бол ялгаатай. Тэд үүнийг хийхийг хүсдэггүй боловч хийх хэрэгтэй болдог. Хэдийгээр тэд зовж шаналж байвч тэдний үүрэг ийм л байдаг. Тэд үүнийг хүсдэггүй. Гэвч тэднийг үргэлж мэтгэлцэх сайхан боломж хайж гадагш явах дуртай гэсэн үг биш. Энэ бол өөр хэрэг. Тэд иймэрхүү мэтгэлцээнийг жигшиж холхон явахыг боддог. Тэд өөрсөд рүү нь ирсэн шавь нарыг сургах ажилтай байдаг. Гэхдээ тэд өөрсдийн мэдлэгээ үзүүлэх гэж бусад хүмүүстэй маргахаар гадагш явдаггүй.
Одоо Тилобагийн тухай ярья. /Тилоба нь Мила Богдийн багш аугаа их гайхамшигтай багш юм./ Тэр өөрийн номын мэдлэгээ бүх л Энэтхэг даяар үзүүлэх гэж хаа сайгүй явсан нэгэн юм. Хаа ч явсан гэсэн тэр ялдаг. Түүний өргөн цар хүрээтэй мэдлэгээс болж нэг ч хүн ялж байгаагүй. Ганц Тилоба ч биш ийм хүмүүс улс оронд олон байдаг ажээ. Нэг өдөр тэр гэртээ тэр үеийн хамгийн алдартай үнэ цэнэтэй номыг уншиж байлаа. Тэгтэл маш өлөн туранхай, хир буртаг болсон гуйлгачин эмэгтэй түүний хажуугаар өнгөрөхдөө нэг иймэрхүү юм хэлсэн: “Чи их л дур хүсэлтэй уншиж байгаа боловч үүнээсээ жаахан ч болтугай ойлгож байгаа юм уу?”гэв. /инээв/
Юу? Тилоба маш их цочсон. Ийм нэг хөгшин гуйлгачин над шиг профессор, их мэдэгчийн өмнө ингэж ярьж яаж зүрхэлж байна аа? Тэр цочирдсондоо яаж эсэргүүцэхээ ч мэдэхгүй болчихсон. Тэгтэл нөгөө хөгшин гуйлгачин эмэгтэй түүний ном руу нулимчихаад яваад өглөө.
Энэ ариун ном руу нулимж зүрхэлсэн түүнд их уурлав. Ингээд түүний араас хөөлөө. Түүний араас хөөж явтал тэр амандаа нэг юм дүнгэнэхэд тэр гэнэтхэн тайвширч уурласан ямар ч шинжгүй болчихов. Тэгээд тэндээ зогсоод буцаж гэр рүүгээ хариад бодож эхэлжээ. Номноос суралцах явцад ямар нэгэн юм буруудсан байж ч магадгүй гэж маш нухацтай бодлоо. Хэдэн мянган жилийн турш Энэтхэг даяар бишрэн хүндэтгэдэг ариун номруу тэр хөгшин гуйлгачин эмэгтэй яаж нулимж зүрхэлснийг нухацтай боджээ. Энэ номыг шүтдэг хүмүүс номонд мөнгө өргөдөг байжээ. Одоо хүртэл Энэтхэгийг оролцуулаад зарим нэг улсад ингэсээр байна. Би мэднэ, би үүнийг харсан юм. Тэд номонд мөргөж, цэцэг мөнгө өргөж, тэгээд энэ бүгд мэдлэг, билэг ухааны төлөө юм гэж найддаг. Гэвч ном л бол ном юм. Та бол та. Та нар номонд мөргөөд л түүнээс ямар нэг юм авна гэж яаж боддог байна аа? Гэвч олон хүмүүс үүнд итгэдэг.
Ингээд Тилоба их бодсон. Тэр сул дорой хөгшин эмэгтэй ганц хоёр өгүүлбэр хэлэнгүүт л түүний уур галыг усаар дарахтай адил унтарсанд бас их гайхаж байлаа. Хэсэг хугацаанд бодож үзсэний эцэст тэр дахин мэтгэлцэхээ больж өөрийн ажлаа орхижээ. Тэр хөгшин гуйлгачин эмэгтэйг бүх газраар хайж өөрийнхөө ойлгохгүй байгаа юмыг олж мэдэхийг хичээж явлаа.
Нэг өдөр эмэгтэйг ширэнгэн ойн дунд байхад нь олжээ. Тэр түүнтэй маргалдаж өөрийн уран үг, мэдлэгээ шавхан баримтан дээр бут цохихыг хичээж байлаа. Гэвч энэ нь амжилт олсонгүй түүнийг илүү хичээх тусам л тэр үргэлж ялна. Тэр хөгшин, муухай, ядуу өлөн гуйлгачин үргэлж ялна. /Багш инээв/ Эцэст нь эмэгтэй хэлсэн нь: “Миний мэдэж байгаа энэ билэг ухаан номон дээр байдаггүй юм. Чи үүнийг олж авч чадахгүй, түүнээс гадна чи надтай мэтгэлцээд хэзээ ч ялж чадахгүй”. Эцэст нь тэр эмэгтэйд мөргөж түүнийг багш гэж хүлээн зөвшөөрч өөрийгөө сургаж өгөхийг хүсчээ. Эмэгтэй ч зөвшөөрлөө. “Чиний мэдэхийг хүсч байгаа юм номон дээр байхгүй, энэ ертөнцөд ч байхгүй юм. Чи явж тэнгэрлэг ахуйг хайж түүнээс суралцах хэрэгтэй” гэж эмэгтэй түүнд хэлсэн юм гэнэ.

...............оОо...............

Ийнхүү энэ зам бол авшиг авах явдал юм. Бид нар дотоод руугаа явж тэдгээр тэнгэрлэг ахуйг олно. Энэ бол үүний гол утга нь юм. Тэгээд бид түүнээс суралцана. Хэрэв би та нарт заасан ч эсвэл өөр багш заасан ч энэ бол амаар, зөвхөн материаллаг шинжтэй байна. Хэрэв та нар илүү сайн зүйл сурахыг хүсвэл дотоод дахь оюун ухааны өндөр түвшинд хүрч дотоодын багштайгаа, хаа сайгүй оршигч багштайгаа суралцахаас, махан биетэй нэгэнтээ биш юм. Энэ махан биетэй нэгэн бол та нарыг оюун ухааны өндөр давхарт аваачих шат л болно. Тэнд та нар өндөр түвшиний дээд зэргийн ухамсарын түвшний багш нараас суралцах болно.
Хожим нь Тилоба бүх юмаа орхиж тэнгэрийн оронд очихын төлөө, тэнгэрийн төрөлтнүүдтэй учрахын төлөө, тэднээс суралцах гэж шаргуу мэрийжээ. Тэдгээр тэнгэрийн ахуйд хүрэх зам нь зовлон зүдгүүр, ов мэх, илбэ жилбээр дүүрэн байсан боловч тэр ялж чадсан юм. Тэр бол Тилоба байсан. Хэдий тэр алдар цуутай, мэдлэгтэй эр боловч явж хөгшин, муухай, өлсгөлөн, гуйлгачин эмэгтэйд билэг ухааны төлөө мөргөсөн юм. Иймд биднийг чөлөөлөх замыг мадаггүй харуулж чадах, билэг ухаантай хэнд ч очиж мөргөх нь бидний хувьд хэтэрхий дорд орсон зүйл бишээ.
Дээр үеийн ихэнх их багш нар ядуу байсан. Есүс мужаан байсан ба хэзээ ч хөрөнгөтэй байгаагүй. Будда дэндүү их хөрөнгөтэй байсан боловч бүгдийг орхисон. /Багш инээв/ Иймд тэр бас юу ч үгүй. Тэр Энэтхэг даяар хэрэн явж идэх юм гуйдаг байсан. Тэр яаж ийгээд гуйлгачин болжээ. Ихэнх их багш нар эзэмших юу ч үгүй байв. Хэрэв тэд хүсвэл хөрөнгөтэй болж болно.
Сих мастерүүдийн нэг аравдугаар Сих багш маш их алдартай байлаа. Тэр өмч хөрөнгөтэй байжээ. Тэр их хөрөнгөлөг, тэгээд ханхүү шиг дэндүү их үнэт эрдэнийн зүйлтэй хувцас өмсөнө. Тэр хэзээ ч үүнээс татгалзаагүй.. Гэтэл бусад Сих багш нар улс орныг тойрон явж мөн л хоол гуйж байлаа. Үүнээс болж их багш нарыг тийм ийм байх ёстой гэж ярих хэрэггүй юм. Үүнд асуудал байхгүй.
Та нар Аръяабал Бодисадва-г хардаг, тэр маш их чимэглэлтэй, үс нь их урт сайхан, мөн сайн хувцас өмсөнө. Тэнгэрийн хүмүүс их үзэсгэлэнтэй. Тэдний буянд тохирсон чимэглэлтэй байдаг.
Иймд багш нар үргэлж ядуу байдаг гэж ярьж болохгүй. Энэ бол заавал ийм тийм байна гэх албагүй. Ихэнх их багш нарын өөрсдийнх нь дотоодын ухаарал нь эгэл амьдралыг сонгодог учраас ийм байдаг. Гэвч ихэнхдээ үйл хэрэг нь үүнтэй тохирсон байдаг. Энэ нь үргэлж яг тийм байх ёстой гэсэн үг биш, яагаад гэвэл хэрэв их багш ядуу эгэл амьдрах эсвэл эгэл хувцаслахыг хүсдэг байвал энэ нь бас нэг төрлийн шунал хүсэл юм. Үргэлж нэг юмтай зууралдах эсвэл өөр тийш туйлшрах нь мөн л сайн биш. Их багш бол дотооддоо л огоорсон байх ёстой болохоос биш гадна тал нь хамаагүй. Энэ нь та нарын нөхцөл байдал, язгуур гарлаас шалтгаална эсвэл ямар ч байсан та нарын хийж байгаа болгон чинь хамаг амьтанд тусыг өгдөг байх ёстой гэсэн үг юм.
...............оОо...............

...............оОо................
САРМАГЧИН - ЛАМ
...Олон жилийн өмнө энэ төрөлдөө сармагчин болж төрсөн нэгэн лам байжээ. Буддаг Үнэн ёсыг номлох гэж энэ ертөнцөд ирэхэд нь олон лам хуврагууд түүнд шавь орж суралцсан гэнэ.Тэднээс зарим нь архадын зэрэгт хүрсэн байсан боловч ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй байв. Бусад лам нар заримдаа тэднээр доог тохуу хийнэ. Яагаад гэхээр тэдний зарим нь нэг их аятайхан харагддаггүй төдийгүй бага зэрэг инээдэмтэй харагддаг байж л дээ. Тэдний нэгийг над шиг Сума-Зу гэж дууддаг байв. Эдний дотор нэг тун их шооч лам байжээ. Тэр тэдгээр өндөр дэстэй лам нарын нэгийг дов толгодоор уруудан гүйж байхыг харах болгондоо “Чи яг тэр толгодоор гүйж явдаг сармагчин шиг харагдаж байна” гэж шоолдог байжээ. Тэр, ламыг сармагчин гэж дуудаж түүнийг шоолдог байснаас таван зуун төрөлдөө сармагчин болж төрж гэнэ.
Ийнхүү monk, monkey гэдэг үгэнд хоёрхон үсэгний ялгаа байдаг нь лам хуврагийг шоолж, элэг доог хийж болохгүй, үүнээс болгоомжил гэсэн үг юм. Хэрэв та жирийн нэг ламыг доог тохуу хийвэл бүх юм зүгээр өнгөрч болох юм. Гэтэл тэр лам архадын зэрэгт хүрсэн байвал та асуудалд орох болно. Та аль лам хэдийнээ архад болсныг, аль ламынх нь оюун ухааны бясалгал илүү өндөр түвшинд хүрснийг хэзээ ч мэдэж чадахгүй. Иймд та нар маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Ялангуяа та бүхний хүсэлтийг ёсоор болгож, та бүхэнд үнэн ёсыг зааж сургахаар Миолигаас танай улс руу миний илгээсэн хуврагийг доог тохуу болгож болохгүй, мөн тэднийг бие бялдрын хувьд сэтгэлийг татах гэж хичээж болохгүй. Буддизмын ёсоор амьд Буддагийн шавь болсон хуврагийг татахыг хичээвэл энэ нь аймшигтай нүгэл болдог байна.
...............оОо................