Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Showing posts with label гайхалтай. Show all posts
Showing posts with label гайхалтай. Show all posts



 Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд байхаас биш өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий ч үгүй гэж үздэг. Бидэнд үзэгдэж, харагдаж , мэдрэгдэж буй юмс бүгд үнэхээр бүтэж бий болсон мэт үзэгдэх боловч мөн чанарыг судлагч билгүүнээр аль нь үнэнээр бүтэв хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэнээр бүтсэн юу ч эс олдоно.Хэрэв ямар нэгэн зүйл тоосны төдий олдох аваас үнэнээр бүтсэн зүйл байна гэж үзэж болох атал тийм зүйл олддоггүй билээ.Тиймээс юмс бүгд зөвхөн томъёололын төдийд байх боловч мөн чанартаа эрж хайгаад үл олдох хоосон чанартай гэж номлодог.


http://buddha.mn/%D1%85%D0%BE%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80/  ehiig endees
Сайн үйлс дэлгэрэх болтугай.




Гари Юрофски нь амьтны эрх болон веганизмын талаарх энэхүү гайхалтай илтгэлээ 2010 оны зун Жеоржиагийн Техникийн Их Сургууль дээр тавьжээ. Энэ чадварлаг илтгэгч худал домгийг үгүйсгэж, сонирхолтой баримтаар ухааныг тань тэлж, эрүүл сэтгэл болон сүнсний төлөө хийх ёс зүйтэй сонголт хийхэд тань туслах болно. Амьтадтай зүй бусаар харьцахын эсрэг байгаа, дэлхийгээ илүү сайхан газар болгохын төлөө санаа тавьдаг хүмүүс сонирхол татмаар, гайхамшигтай илтгэлийг үнэхээр сонсууштай юм.





Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Indigo буюу Индиго төрхийн хүүхдүүд бумбын эрин эхлэх зааг дээр олноор төрж байгаа бөгөөд энэ төрлийн хүүхдүүдийг шинэ эриний хүмүүс гэж нэг талаар хэлж болно. Манай оронд ч ялгаагүй олноор төрж байна. Сүүлийн үед 10 хүүхэд тутамын 1 нь индиго төррхийн хүүхдүүд төрж байгаа гэсэн судалгаа байна.




Сайн үйлс дэлгэрэх болтугай.



Сайн үйлс дэлгэрэх болтугай.








Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс.
Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан





 Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?

Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна.



 Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.
1970-аад онд оюун санааны эрэл хайгуул хийж байсан бага залуу Жобс Зэн бурхны шашинд суралцах болсон нь зөвхөн нэг өнгөцхөн татагдаж сонирхсон хэрэг төдий биш байв. Тэрбээр Зэн буддизмд түүний маш өвөрмөц, товч хураангуй боловч өөрийн гэсэн өнгө төрх бүхий гоо зүйд зохирон суралцаж байжээ. Тиймдээ ч маш тууштай бөгөөд хичээнгүй суралцагч болж Кармелийн орой өөд мушгиран тоосорсон өгсүүр замын төгсгөлд асарлах Америк дахь хамгийн анхны Зэн хийд болох Тассажарад хэдэн долоо хоногоор “хана ширтэн”, чухамдаа Зэн шавь нарын хэлдэгчлэн, өөрийн сэтгэлийг шинжин ажиглах бясалгалыг үйлдэн өнгөрүүлдэг байжээ. Телефон утасны систем болон түүний үндсэн байгууламжийн дизайны мэргэжилтэн хүн яагаад ийм зүйл хийхийг сонирхох болов оо? Сэтгэл оюунаар сэтгэлийг ажиглан шинжилж, эцэстээ сэтгэлийн үйл ажилгааны үндсэн хэв маягийг өөрчлөхийг танин мэдэхүйн сэтгэл зүйд (cognitive psychology) мета танин мэдэхүй (metacognition) хэмээн нэрийднэ. Өнө удаан дадуулан суралцсан хүн гүн бясалгалаар Буддизмын маш их яруу найргийн хэв шинж бүхий соёлын хучилгыг нэвтлэн гүнд нь орж чадваас тэндээс хүмүүний үйл ажиллагааны системийн нэгэн зүйл мета танин мэдэхүйн талд хөл тавих аж (ийм зүйрлэл Жобсийн оюун ухаанд нэгэн цагт төрж байсан байж болох юм).



Зэн ёсны бясалгалын суудлаар суух үйл нь Жобсийн хувьд сэтгэл дотроо "эх хавтан"-г хөгжүүлэх практик арга техникүүд болж өгчээ.

Мета танин мэдэхүйн энэ талын тухай Буддизмын сонгодог дүр дүрслэл бол бидний бодол санаа бол уудам хөх тэнгэрт нүүж өнгөрөх үүлс лүгээ адил хэмээх юм. Бүхэл амьдралынхаа туршид бид эдгээр үүлний үргэлжлэлийг ямар нэг тогтвортой бөгөөд он цагийн улиралтыг даахуйц “би” хэмээх мөн чанарыг үүтгэдэг хэмээн итгэн үнэмшиж ирсэн. Гэтэл Буддистууд энэхүү “би” гээч бол хувьсал өөрчлөлт, гарз хохирол, өтлөх, үхэх тэргүүтэн зайлбаргүй мэт л тохиох тэдгээр огтын шаардлагагүй зовлонгийн шалтгаан болсон хий хоосон зүйл гэж үздэг байна. Буддизмд суралцахын нэгэн зорилго нь бодол санаануудын – хөх тэнгэрийн зэрвэсхэн үзэгдлүүдийн – хоорондох зай завсаруудыг буюу тасалдлыг илрүүлэн мэдэхэд оршино. Тэгсэнээрээ бид дээр дурдсан хий хоосон зүйлд эзлэгдэхгүй төдийгүй үүлс хуран үүсэх хийгээд сарнин одох тэр сэрэл мэдэмсэрийн урсгалыг танин барьж сурах юм.

Жобсыг дотоод сэтгэлийн энэ үйлэнд ихээхэн татсан ном зохиолуудын нэг нь Чойжам Трунба Ринбучи хэмээх 1950-аад онд Хятадын булаан эзлэгч армиас дүрвэн хэсэг лам нарыг удирдан Гималай давж асан нэгэн төвд ламын “Оюун санааны материализмыг таслах нь” хэмээх зохиол байв. Тэр бол нийгэмд маш их маргаан мэтгэлцээний сэдэв болсон, маш сонирхолтой хүн байсан юм. Түүний анхны барууны шавь нарын нэг нь хожим поп од болж хувирсан Давид Бови байлаа. Трунба маш алдартай бөгөөд нөлөөтэй багш бөгөөд эзотерик онол сургаалыг  өндөр түвшний боловч шинэлэг, энгийн ойлгомжтой англи хэлээр сайн заадаг тухайдаа ихээхэн магтагдахын сацуу архи дарс их уудаг, авгай хүүхэнд их дуртай зэргээрээ хүчтэй шүүмжлэлд өртдөг нэгэн байжээ. Тэрбээр Боулдерт өөрийн үүсгэн байгуулсан бясалгалын Нарова Их сургуулиасаа гадна яруу найрагч Аллен Жинсберг, нууц киног үүсгэгч Стан Брахэж, зохиолч Кен Вилбер, ая зохиогч бөгөөд дуучин Жони Митчелл гэх зэрэг маш олон нийгмийн ерөнхий хэв маяг, соёлоос огт өөр өвөрмөц алдартнуудын оюун санааны зөвлөгч байсан байдаг. Миний бодоход, Жобсийн хувьд Трунбад татагдсан нэгэн гол хүчин зүйл бол түүний зохиол бүтээлүүд байсан биз ээ. Түүний зохиол номууд нь юмсыг байгаагаар нь үзэж ойлгоход түйтгэрлэгч бүхнийг мэс засалч адилаар задлан арилгахуйц маш эрс шулуун үг илэрхийлэлтэй зэргээсээ гадна урлагийнхан, яруу найрагчид, хөгжимчдийг нисванисын дайсны эсрэг дайчид хэмээн үзэх үүднээс машид хүндэтгэн үздэг үзэл зэрэг нь Жобсийг үнэхээр их татсан биз дээ.

Apple-н залуухан үүсгэн байгуулагчид нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Сан-Франциско хотноо Зэн төв байгуулсан Шунрю Сузуки-роши багшийн бичсэн "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" хэмээх зохиол мөн. Энэ бол Зэн бурхны шашны ёсны тухай маш эелдэг сайхан, урин залсан шинжтэй бөгөөд маш ойлгомжтой гарын авлага болсон юм. Сузукийн чухамхүү хэн нэгэн маш ухаалаг хүүхдийн дуу хоолой дуурсах мэт сэтгэлд таатай бөгөөд зугаатай өгүүлэмжүүд нь "амьдрал үхлийн их оньс, өгүүлэшгүйн оргилд цэнгэн бүжигч" хэмээн нэрлэгдэх Зэн багш нарын тухай гүн гүнзгий бөгөөд маш нарийн тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ бол үнэхээр амьдралынхаа аль ч цаг үед уншиж болох ой тойнд багтамгүй их ховор чухал номуудын нэг юм. Энэ сацуу энэ бол нэгэн зүйл хувьсгалт эргэлт бүхий зохиол мөн. Тухайн цаг үеийнхээ Зэн шашны ном зохиолуудын үндсэн түрлэг урсгалыг сөрөн "Зэн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" нь гэгээрэлд "яарах зүйлгүй" алгуур боловч бат тогтвортой дурдалыг дадуулахуй үйлээр хүрэх тухай татгалзахын аргагүй сайхан онолыг айлддаг юм. Энэ нь нэгэн суурин дээр дараагийн бясалгалын хувь дээр л ямар нэгэн дорвитой, амьдралыг урвуулан өөрчлөхүйц "сатори" (Зэн бурханы шашинд гэгээрлийн хутгийг ийн нэрийддэг)-ийн улбаа, гэрэл гэгээг мэдрэх болно хэмээн горилолгүйгээр бясалгана гэсэн үг мөн. Сузуки-роши өөрийгөө гэгээрсэн гэж ер зарлаагүй байдаг нь тухайн цаг үедээ Зэн бурханы шашны алдартай их багшийн хувьд байж боломгүй зүйл байв. Тэр бүү хэл, гэгээрээгүй гэдгээ инээдэм болгон байж өөрийн шогч эхнэрээрээ батлан гэрчлүүлдэг байжээ. Сузуки-роши, "та бүхэн Бурхан болох гэж "зазэн" суудлаар суудаггүй юм. Та өөрийн байгаагаараа л төгс төгөлдөр мөн. Багахан боловсруулалт л хэрэгтэй" хэмээн олонтаа айлддаг байв.

Жобсын анхны Mac багийнхандаа зориулан гаргасан алдарт уриа нь "Аялал бол шагнал" хэмээх байв. Энэ урианы санаагаа тэрбээр "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" зохиолоос олж авсан байх магадтай юм. Учир нь Сузуки-рошийн хувьд "мөр бол зорилго" байсан аж. Кобун залуу Жобсыг "Бизнессийн ажил хэргээ эрхлэн явуулахын зэрэгцээгээр оюун санааны үйлээ үйлдэж болно" хэмээн зоригжуулдаг байсан юм. Хэрвээ тэр үед Кобун үүний эсрэгээр зөвөлгөө өгсөн бол одоогийн дижитал ертөнц ямар шүү байх байсныг нэг бодоод үз дээ.

Apple амжилтанд хүрэхэд Буддистуудын дурдал гэж нэрлэдэг тэр сэтгэлийн үйл маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 15 дугаар зууны яруу найрагч Иккюү-гээс "Зэн хэмээхийн утга юу вэ?" гэж асуухад тэрбээр "Анхаарал төвлөрөл" гэж хариулсан байдаг. Үүнийг цааш нь тайлбарлахыг хүсэхэд тэрбээр "Анхаарал бол анхаарал мөн" хэмээн хариулсан байна. Зэн шашны ёсонд анхаарал гэдэг нь "Зэн до"-д хүрэлцэн ирж, өөрийн амьсгалыг дурдан агуулж суухаас илүү гүн утгатай зүйл юм. Энэ нь та өөрийн өдөр тутмын амьдралдаа автобус руу гүйх, будаа агшаах, хадмуудтайгаа ярих, даралтны эмээ уух, загас наадуулах гэх зэрэг хийж буй үйл бүхэндээ эгшин бүрт нь мэдэмсэр сэхээрлээ хандуулахын утга мөн.

Өөрөөр хэлбэл, "бусад хүмүүст зориулсан" цоо шинэ компьютер бүтээхтэй адил зүйл юм. Жобсын Тассажара болон бусад Зэн төвүүдэд дадуулж асан ахуй нөхцөл нь түүнд дээд зэргээр боловсорсон уламжлалт бүтээл болон Калифорнийн онгон зэлүүд газар нутаг хоёрыг гайхамшигтай хослуулан холбож тавих үндэс болж өгсөн билээ. Зэн төвийн гоо зүй бол - чухамхүү Apple адил - Өрнө, Дорнын зохирол бүхий хослол мөн.

Яг л Зэн номлолын адилаар Жобс Apple-н бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдийн хүсэл санал, хэрэгцээ нэг бүрийг-ажиллагааны систем дэх үсгийн фонд, цэсний дизайн, гадна хайрцаганд ямар металл хэрэглэх, савалгаа боодол дээр нь ямар ямар өнгө байх, дагалдах сэтгүүлээс эхлээд, 



Apple-н агуулахуудын эмх цэгц нь хэрхэн ижил порпорцтой байхыг хүртлэх бүх зүйлийг - маш нарийн, нягт нямбай, гайхалтай сайн анхаарсан байдаг юм. Тэрбээр компьютеруудаа үндсэн дэлгэц дээр нь бүтээлч дүр дүрслэл гарч ирмэгч хэрэглэгч хүн түүнд бүрэн уусч орох мэт болохуйц тийм дизайнаар бүтээдэгээрээ өөрийн хэрэглэгчидийг ч бас дурдал анхаарал сайтай байхыг дэмжин урамшуулж байв. Жобс компьютерийг "сэтгэл оюуны дугуй" гэж боддог байв. 




1981 оны нэгэн тахил нь буруу өрөгдсөн сар Жобс "Mac" хэмээх нэрээ "the Bicycle" буюу дугуй гэдэг нэрээр солихыг оролдсон байдаг. Харин түүний ажлын багийнхан энэ саналыг нь огт хүлээж аваагүй байна. Үүний цаад гол санаа нь таны хаашаа явахыг хүссэн тэр газарт хүргэнэ, ерөөс бүхэл глобал сүлжээний хүрээнд нээн олж болохуйц аль ч газарт хүргэдэг хэмээх байжээ. Гэтэл Windows-н машинууд нь үүний эсрэгээр маш их нүсэр сургалт зааварчилгаатай, зуу зуун хуудас шаардагдах тайлбар сэлт бүхий ямагт өөрсдөдөө анхаарал тавихыг шаардсан захирангуй өнгө аястай диалог, протоколууд бүхий байдаг шүү дээ.  
Тиймээс Mac бол үнэндээ энэ бүхэнд ардчилсан хувьсгал хийсэн юм. Жобсын шаардлагаар Apple нь хэрэглэгчиддээ хэдийнэ танил дасал байсан мэт, хэрхэн хэрэглэхээ зөнгөөрөө мэдэхүйц тийм бүтээгдэхүүнийг бүтээсэн нь цахим тооцооллыг мэдээллийн сүлжээний мэргэжилтнүүдийн олигархи байдлаас чөлөөлөн өргөн олны дижитал тоглоомын талбай болгон хувиргасан хэрэг байв.

Зөнлөг цахим тооцооллыг бүтээх ажлын явцад Жобс Жонатан Иве хэмээх эелдэг даруухан британи дизайнер залуу өөртэй нь ижил хүсэл сонирхолтой болохыг олж мэджээ. Тэр залуу түүнд iMac, iPod, iPad, MacBook Air, iPhone гэх зэрэг олон сайхан бүтээгдэхүүнийг нь бүтээхэд нь тусалсан байдаг. Эдгээр нь их энгийн даруухан бөгөөд татгалзахын аргагүй, чухам л Иве Жобс хоёрыг "нээх" хүртэл ертөнцийн хаа нэгтээ хамтаа хүлээж байсан хэлбэр болон үйл ажилгааны салшгүй нэгдэл мэт бүтээгдэхүүнүүд тул та анх харсан даруйдаа л амаа ангайтал гайхах болно. Энд бага зэрэг Буддизмын нэр томъёо ашиглан өгүүлвээс, Apple-н шилдэг сайн бүтээлүүд нь өмнөх "компьютер" эсвэл "утас", MP3 тоглуулагч зэрэг нь ямар байх ёстойг бүрэн дүүрэн харуулах мэт, гэнэтхэн хоосноос (шунъяата) үүдэн гарсан мэт санагддаг юм. Тэдгээр нь гайхалтай цэвэрхэн, шинэхэн аватарууд байв.

"Зөн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" зохиолд Сузуки-рошийн айлдсан хамгийн их ой санаанд тод буудаг сургаалуудын нэг бол "Эхлэн суралцагсадын сэтгэлд олон боломж байдаг байхад өндөр түвшинд хүрэгсэдийн сэтгэлд цөөн боломж байдаг юм" хэмээх болно. 



Энэ нь Сузуки өөрийн хуучин шавь нарыг өглөө бүр бясалгалын олбог дээр өөрсдийгөө Зэн мастерууд мэтээр сэтгэн сууцгаах вий дээ хэмээн болгоомжилсон хэрэг байв. Тэрбээр шавь нараа бясалгалд чухамхүү анх удаа оролдон үзэж байгаа хүн шиг тийм нээлттэй хүсэл сонирхлоор хандаж байгаасай хэмээн хүсдэг байжээ. Apple-ийн цахим хэрэгслүүдийг та бүхэн эхлэн суралцагсадын сэтгэл оюуныг тэтгэн дэмжиж, сэрээх тухайд зориулагдсан нарийн багаж төхөөрөмжүүд хэмээн хэлж болох юм. Үнэхээр Жобсын төгс сайныг бүтээх гэсэн тэр дурдал анхаарал нь бүр түүний бүтээгдэхүүнүүдийн нүдэнд ил үл үзэгдэх шинж чанаруудад хүртэл биеллээ олсон байдаг. Жони Иве хэмээх нэгэн гол дизайнер нь бичихдээ Apple-н төхөөрөмжүүдийн ихэнх хэрэглэгчид нүдээр үзэж чадахгүй бүрдэл хэсгүүдийг хүртэл төгс сайн хийхийн тухайд Жобсын хамтаар бид их олон сар ажилласан гэжээ. Мөн тэрбээр, "Стив энэ бүхэнд ямар нэг үйл ажиллагааны зарчимаас ч илүүтэй анхаарал тавих ёстой, бараг иргэний үүрэг хариуцлага мэт тийм чухал хариуцлага байна гэдэгт итгэдэг байв" гэж бичсэн байна. Apple өөрийн анхны бүтээгдэхүүнийг танилцуулж байх үед - тод хөх өнгийн гадаргуу бүхий iMac гарч байх үед түүний өнгө дизайны талаар гал тогооны өрөөнөөс гадаа гудамжинд хүртэл хаа сайгүй шивэр авир гэлцэж байв - Жобс iMac-ын ар тал өрсөлдөгчдийн компьютерын нүүрэн талаас ч илүү сайхан харагдаж байна хэмээн бахархан өгүүлж байжээ.

Японы сүм хийдүүдэд шинэ залуу хуврагууд хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн үйл хийж байх ёстой тухайд номлодог байна. 
Таны номын үйлийн ар тал нь урд тал шигээ чухал гэсэн үг юм. Кобунтай хамт өнгөрүүлсэн он жилүүдээс Жобсийн хамгийн сайн сурч авсан хичээл нь үхлийг хүлээн авах нь амьдралын зайлбаргүй нэгэн хэсэг мөн хэмээх юм. Тиймдээ ч өөрийнх нь үхэл гарцаагүй гэдгийг мэдчихээд байх үед нь тэр нь ихээхэн хэрэг тус болсон биз ээ. Жобсийн 2005 онд Стэндфордод тавьсан сэтгэл хөдөлгөм илтгэл нь тухайн нөхцөлд Буддаг дурдаагүйгээрээ илүү сайн болсон сонгодог Бурханы номын айлдвар адил болсон юм:

Би удалгүй үхэх болно гэдгийг ямагт дурдаж байх нь надад амьдралынхаа том том сонголтуудыг хийхэд маш их тус болсон хамгийн чухал хэрэглэгдэхүүн болсон юм. Учир нь үхэлтэй нүүр тулах цагт бараг бүх зүйл-бүх гадаад горь хүсэл, бүх бардамнал, бүх алдаа эндэлийн гутамшигаас айх айдас-эдгээр нь бүгд замхран одоод гагц үнэнхүү чухал зүйл нь л үлддэг юм. Миний мэдэхээр л, ямар нэг зүйлээ алдчихвий хэмээх бодлын дөнгөнөөс салах хамгийн шилдэг сайн арга бол хэзээ мөдгүй үхэх болно гэдгээ дурдах явдал мөн. Бид аль хэдийнээ юу ч үгүй нүцгэн улсууд шүү дээ. Өөрийн зүрх сэтгэлийг дагахгүй байх ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй ээ.

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Тэр бүү хэл, диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч тэндээ очихын төлөөнөө үхэхийг хүсдэггүй юм. Гэсэн хэдий ч үхэл бол бид бүгдийн хувь тавилан мөн. Хэн ч, хэзээ ч үүнээс бултан гарч байсангүй ээ. Тийм ч байхаас өөр аргагүй. Учир нь Үхэл гэдэг амьдралын цор ганц шилдэг бүтээл ч байж болох талтай. Энэ бол амьдралын хувьсал өөрчлөлтийн элч төлөөлөгч мөн. Энэ нь шинэ нялхсыг угтаж авахын тулд хуучин өтгөсийг нь явуулдаг юм. Яг одоо та бүхэн шинэ нь боловч одоогоос нэн удалгүй нэг л өдөр аажмаар өтлөж, улмаар нөгчин одох болно. Ийм чанга хатуу үг хэлж байгааг минь өршөөгөөрэй! Гэхдээ энэ бол аргагүй үнэн мөн.

Та бүхний нас хязгаарлагдмал тул хэн нэгэн өөр хүний амьдралаар амьдарч бүү шамшигдуул. Ямар нэгэн догм, ягшмал онолд бүү хүлэгд! Учир нь энэ бол бусад хүмүүсийн сэтгэлгээний үр дүнгээр амьдрахын нэр юм. Өрөөл бусдын үзэл бодлын хурц үзүүр таны дотоод дуу хоолойг сарниах боломжийг бүү олго! Хамгаас чухаг нь өөрийн зүрх сэтгэл болон зөн зовинг дагах зүрх зоригтой бай! Тэд чинь ямар нэг байдлаар таны үнэндээ юу болохыг хүсээд буйг хэдийнээ мэдэж байдаг юм. Бусад бүх зүйлс хоёрдугаар зэргийнх мөн.

Энэ бүхнээс харахад олонх хүний эндүү боддогчлон Бурхны шашин бол зөвхөн өтгөс буурлуудын муйхраар шүтдэг хуучны үеэ өнгөрөөсөн, ягшмал номлолын шинжтэй сургаал биш болох нь тодорхой байна. Энэ бол үнэндээ социализмын үеийн үзэл суртлын машинаар угаагдсан уураг тархи залруулагдан цэвэрлэгдээгүй явж байгаагийн илэрхийлэл юм гэдгийг бид өнөө хэр анзаардаггүй юм. Хэрвээ түүнд суралцаж, амьдран ахуйдаа бүтээлчээр хэрэглэж чадваас хэн хүний гайхшралыг төрүүлэм шинэ техник, технологи зохион бүтээж болохын нэгэн жишээ нь Стив Жобс юм. Үнэндээ энэ бол хүн төрөлхтөн Буддизмаас сурч, мэдэж, санаа авч болох хязгааргүй их зүйлсийн зөвхөн нэг өнгөн хэсэг мөн. Тиймээс ч барууны еотөнцөд Стив Жобсыг Буддист байсан хэмээхийн зэрэгцээ хамгийн гол нь тэрбээр ийм орчин үеийн технологийг бүтээх шинэ санааг яаж Буддизмаас олж авсан байх вэ гэдгийг олохыг чармайн шуугилдацгааж байна.


Судар Шастир нийгэмлэг


Стив Жобс - 3 түүх

Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. Апплэ компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөницийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад “Өөр мэдээ” түүний оюутнуудад ярьж өгсөн 3 түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.

Эхний түүх зангилааны гол цэгийн тухай

Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр үлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зарлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.


Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.


Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.

17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга.
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг



Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.

Өнөөдөр тар хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. —Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.




http://enkhlen2.blogspot.com/  blogoos oruulav


Сайн үйлс дэлгэрэх болтугай.





Buddha’s dream


Бодхисатва бээр шинийн нэгнээс шийнийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.
1. Эхний зүүд: Бодхисатва бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, борьйв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бангалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцолшгүй олон галавын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биелэлээ олох цаг болсоныг зөгнөжээ.

Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүхэл Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
2. Хоёр дахь зүүд: Бодхисатва бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёоолж, харсаар байтал удаж төдөлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ.

Энэ зүүд нь Бурханы сургаал зөвхөн хүний ертөнц төдийгүй Тэнгэр Брахма нарт хүрж, тэднийг гэгээрэл ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн байлаа. Өөрөөр хэлбэл Бодхисатва бээр хүн хийгээд Тэнгэр нарын их багш болно гэсэн үг юм.
3. Гурав дахь зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолшгүй олон амьтад ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж төдөлгүй тэдний тоо маш олон болж хөлнөөс дээш бүчин явсаар өвдөгөнд хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалийг дагаж ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ.

Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзалуулаагүй хар үстэй байгаа нь тэд хуврага биш гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Бурханы хуврага шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ.
4. Дөрөв дэх зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно. Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай /Чадрия, Брахман, вээшя, шудр/ хүмүүс түүний дэргэд ирж, лам хуврага болж, Арахадын хутгийг олж ариудан гэгээрхийг зөгнөсөн зүүд байлаа.

Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтээ олон гол мөрөн далайд цутгасаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг, янз бүрийн язгуур угсааны хүмүүс хуврага болж, бүгд ариун номонд нэгдэж, нэгэн ижил болох болно.
5. Тав дахь зүүд: Бодхисатва бээр хир буртаг дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртагаар дүүрэн ч өөрт нь өчүүхэн ч хир буртаг халдахгүй байгааг харжээ. Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд Бодхисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даян бясалгал хийж байсан хийгээд, харин одоо Бурханы хутгийг олон гэгээрсэнийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа.

Урьдын эхнэр, хүү, эх , ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтаны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно. Тэдэнд ариуслын замыг заах боловч өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хуврага хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгт ирэх боловч өөрийн хэрэгцээнээс илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно.
Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийх үедБодхисатва бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, Бодхисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биелэлээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.
Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Эх сурвалж:  Их багш  СН.Гоенка “Ариусахуйн чин хүсэл” 2008 .      хуудас 15-22               /Монголын Випашяна судлалын төв/

http://vipassanamongolia.wordpress.com/category/%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B3%D1%88%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D2%AF%D2%AF%D0%B4/    web huudasnaas  oruulav 


Сайн үйлс дэлгэрэх болтугай.










“Шри Шри амьдрах ухаан төв”-ийн тэргүүн Ц.Саранцэцэгтэй ярилцлаа.

-Бясалгал, шашин хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Хүмүүс бясалгал гэхээр шашин гэж ойлгодог. Үнэн чанартаа энэ нь хоорондоо газар, тэнгэр шиг ялгаатай. Тодруулбал, бясалгал нь оюуны санааны ариун үнэний зам гэсэн үг. Гэхдээ багш маань “Бясалгалыг гадис жимстэй зүйрлэхэд шашин бол хальс нь. Бясалгал бол жимс нь” гэж хэлдэг. Нөгөөтэйгүүр бясалгал, шашин хоёрын явж буй зам нь адилхан. Хоёулаа хэсэг бүлэг хүмүүсийн оюун санааны хөгжлийн нэг төвшинд очдог юм шиг санагддаг. Бид олон шатаар дамжихад шашинлаг хүн бол тэндээ очоод зогсоно. Харин шашинлаг бус хүмүүс идсээр, ажилласаар, үржсээр байгаад нас эцэслэдэг. Ингэж амьдрах нь үнэхээр харамсалтай шүү. Амьтдаас ялгарах зүйлгүй. Тэгэхээр шашин номын замд орж байж хүн амьтнаас ондоогоо мэдэрнэ. Хайр, хүндэтгэл, айдсыг ойлгоно. Үүгээрээ шашинлаг хүн огт сүсэггүй нэгнээс хамаагүй илүү л дээ. Тэгвэл шашнаас дээгүүр зүйл байдаг нь бясалгал юм. Хүн булчин шөрмөсөө хөгжүүлж байж, тамирчин болдог шүү дээ. Үүнтэй адил оюун санаагаа хөгжүүлэх нь хамгийн гол зорилго байх учиртай.
-Хүний оюун санааг хөгжүүлэх “дасгал” нь бясалгал гэж та хэлэх гээд байна уу?
-Бясалгал хийж байж л хүний оюун санаа хөгжинө. Бод доо, хамгийн өндөр боловсролтой хүн уураг тархиныхаа таван хувийг л ашигладаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 95 хувийг нь ашиглахын тулд бясалгал гэдэг замаар явна. Би 1995 оноос хойш бясалгал хийж байна. Санскрит хэлээр бясалгал гэдэг үг маань “Самадей”. Бясалгал амнаас гарч буй үг, харж буй харц, биеэ авч яваа байдлаас эхэлдэг.   Түүнээс бясалгал гэдгийг аглагт очоод хийснээр буян хурдаг юм биш. Хүн эхлээд өөрийн алд биеийг авч явж чадаж байвал бусдын төлөө санаа тавьж чадна. Бясалгалын гол чанар үүнд байдаг юм.
-Жимсээр зүйрлэвэл хальс нь шашин, жимс нь бясалгал юм байж. Хүмүүсийн хувьд “шри шри” гэхээр гадны шашин гэж ойлгох нь бий. Энэ эндүүрлийг яаж тайлах ёстой бол?
-Шашны байгууллагын хүмүүс ч ингэж андуурдаг юм. Би буддын шашны сургуульд очоод “Танай хүүхдүүдэд яаж бясалгал хийх техникийг зааж өгье. Биеэрээ, толгойгоороо, уушгаараа дасгал хийхгүйгээр хэзээ ч бясалгаж болдоггүй юм. Номыг хоосон цээжлээд хэрэггүй” гэж хэлдэг. Гэвч буддын шашинд гадны шашны нөлөө орох нь гэж эмээдэг юм уу хүлээж авдаггүй. Ингэж эмзэглэх нь нэг талаар зөв байх л даа. Яагаад гэвэл  бясалгал бол хүний цэвэр оюун санааны хийдэг ажил.
-Анх Монголд бясалгалын төвөө нээхэд хүндрэлтэй байсан уу?
-Хүндрэл учраагүй ээ. Харин миний сэтгэлд нэг бодол л байсан. “Мах иддэг  махчин шахуу монголчуудыг яана даа. Миний үгэнд орох болов уу” гэж. Гэхдээ би өөрөө амьд жишээ учраас бясалгалын ач тусыг хүмүүст мэдрүүлж чадсан даа.
-Амьд жишээ гэдгээ жаахан тодруулна уу?
-Оюун санааны хувьд би өөртөө сэтгэл хангалуун байсан. Зөвхөн эрүүл мэнддээ зовж байлаа. Хүн эрүүл биш болохоороо амьдралд гутардаг юм билээ. Би харшилтай, энэ нь эдгэрдэггүй өвчин. Гэтэл бясалгалд явсан эхний өдрөөс эхлээд өөрчлөлт гарч, маш гоё санагдсан. Жин 84 кг, харшилтай, том линзтэй байсан бол одоо яаж өөрчлөгдсөнийг маань чи ч бас харж л байна. Үнэхээр хүн өөрийгөө 100 хувь дайчилбал өөрчлөгдөж чадна. Ер нь хүн аав, ээжээсээ биеэр төрөөд дараа нь оюун ухаанаа дахин төрүүлж байж жинхэнэ хүн болж төлөвшдөг. Иймээс бид оюун санаагаа хөгжүүлэхгүйгээр мөнгө, албан тушаал гэхчилэн ямар нэг материаллаг зорилго тавьчихаад түүнийхээ төлөө яваад байхаар амьдрал утгагүй болно.
-Нээрээ ч маханд дуртай монгол хүнийг бясалгалаар цагаан хоолтон болгоно гэдэг хэцүү байх шүү?
-Монголчууд эрс тэс уур амьсгалтай учраас огт мах идэхгүй байж болохгүй л дээ. Гэхдээ би мах иддэггүй. Бясалгал хийж тодорхой амжилтад хүрснийхээ дараа мах идэхгүй биеэ авч явж чадаж байвал болно. Мах идмээр санагдаад байгаа хэр нь тэвчээд гэгээрнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй гэж би хэлдэг. Учир нь хүн мах идмээр байхад идүүлэхгүй байх нь нүгэл. Ерөөс хоол ундыг ухаанаараа зохицуулах ёстой.
- Та их олон шавьтай болсон байх. Шри шри бясалгалын олон төв байдаг уу?
-2006 онд Алтангадас одон авахад давхардсан тоогоор бараг манай шавь нар нэг сая хүрсэн байсан. Гэхдээ тоо чухал биш, чанар эрхэм. Миний хамгийн настай шавь 90 гарсан хүмүүс байгаа. Хамгийн бага нь 6-7 сартай. Аав, ээж нь авчраад шавь орууллаа гэдэг. Шри шри бясалгалын төвийн хувьд ганц л бий. Хааяа сонсоход зарим хүний манай төвийг нэрийг бариад л хүмүүсийн нүдийг аниулаад суулгадаг сурагтай. Бясалгал бол ашиг олох хэрэгсэл биш. Яахав, энэ бүхэн түр зуурын бэрхшээл гэж ойлгож байгаа.
-Сүүлийн үед хүн бүр бясалгал хийхээр хошуурдаг болсон. Бясалгал хийдэг хүнийг таних шинжүүд бий юу?
-Байлгүй яахав. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, тунгалаг царайтай, харц нь тод,  дуу нь яруу тунгалаг, үнэр нь их гоё. Ийм шинжүүдээр бясалгал хийдэг хүн мөн үү гэдгийг мэдэж болдог. Бясалгагч хүн андашгүй дээ. Ажил төрөл нь өөдрөг, хүнтэй харьцаж буйг нь харсан ч мэдрэгддэг. Ер нь эргэн тойрны хүмүүс чамтай хэрхэн хандаж байгаагаар нь өөрийнхөө энергийг мэдэж болно. Бид стрессээсээ болоод  өөрт нь хүн сайн хандахаар “долгинож байна”, эсвэл “ямар нэгэн зорилго агуулжээ” гэж боддог. Надаас юм гуйх нь гэж сэрддэг. Бясалгал хийгээд эхлэхээр ийм “хар” бодлууд алга болдог.
-Сонирхоод үзэхээр бясалгалын маш олон урсгал байдаг юм билээ. Энэ олон урсгалын аль нь хүнд илүү өгөөжтэй бол гэсэн эргэлзээ төрдөг?
-Дэлхий дээр бясалгалын олон урсгал бий. Зорилго нь, хүрэх газар нь нэг. Бүгдээрээ л голын цаана гарах гэж байгаа. Нэг нь туулж, нөгөө нь сэлж, зарим нь завиар болон чулуун дээр гишгээд  гарч болно. Эсвэл модоор дамжаад, гүүр бариад гарч болно шүү дээ. Гараад очих газар нь нэг учраас би олон бясалгалын энэ нь зөв, тэр нь буруу гэж шүүхгүй, зэрэг дэв олгохгүй.  Бясалгалыг өөрийнхөө бор зүрхээр хийж байж шагнал нь амьдралд ирдэг. Өдөр тутам амьдралд чинь дүн тавиад л яваад байгаа. Тэгж байж л Равжаа хутагтын хэлдгээр эрдмийн дээд сэтгэлийг ажих юм.
-Бид сэтгэлээ ажиж чадаж байна уу?
-Үгүй дээ. Ерөөсөө ажиж чаддаггүй. Биднийг гадаад урсгал аваад явчихдаг. Тэгэхээр ямар хүн нь ойлгомжгүй. Хүмүүс  бөөгнөрөөд орилж байвал хамт  ямар ч зорилгогүй хашгираад эсвэл харж зогсоод хэрэгт ордог. Харин бясалгалд тэгж хандаж болохгүй. Үнэн сэтгэлээсээ хандах ёстой
-Бясалгал хийдэг хүмүүс сари өмсөөд байдаг. Ямар учиртай юм бэ?
-Намайг л дуурайдаг байх даа гэж боддог ш дээ /инээв/. Би Энэтхэгт бараг 20 жил амьдарсан. Тэнд их халуун л даа. Янз бүрийн хувцас өмсч үзэхэд хүний биед хамгийн эвтэйхэн нь сари байсан. Хүмүүст амьдрах эрчим хүч гэж үргэлж бороо шиг урсч байх ёстой зүйл бий. Яг шүршүүр дор зогсч байгаа юм шиг. Гэтэл хүмүүс цэвэр арьсан, ширэн тэлээ ч юм уу, савхин дээл өмсдөг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр урсгалыг зогсоож өөрийгөө хорлодог. Түүнийгээ мэддэггүй. Харин сари энэ энергийн урсгалд саад болдоггүй. Сари гэж 5.5 метр урт даавуу байдаг. Дотуураа банзал өмсөөд, гадуураа даавуугаар ороодог юм. Энэтхэг үндэсний хувцас. Сари өмсдөг хүмүүст хандаж хэлмээр нэг үг бий. Өөрийн тань сэтгэл санаа  замбараатай болоогүй аваас сари өмсөх хэрэггүй. Харин дотоод сэтгэл тань ариуссан, сайхан болсон бол сариг дагаад л энерги намирчихдаг. Намируулна уу, навсганах уу, өөрөө л мэд. Юу өмсөх нь хүний дурын асуудал. Гэхдээ хувцас гэдэг ийм аюултайг санах нь чухал.
-Хүнийг дуу хоолойны өнгөөр нь шинжиж, сайн, муу бодолтой эсэхийг мэдэж  болох уу?
-Болно. Муу хоолойны өнгө гэдэг энергиэсээ шалгаална. Хүний энергийн нягтрал их байвал дуу хоолой нь тод, гоё болдог. “Дуу нь бүр цаашаа орсон байна лээ” гэж ярьдаг даа. Үнэхээр хүний дуу хоолойны өнгө амьдрах эрч хүч хэр зэрэг байгааг харуулдаг. Нас ахих тусмаа эрчим хүч нь багасдаг. Нэг үгээр хүн элэгдэж байна гэсэн үг. Хүн амьдрах хугацаандаа эрчим хүчээ нөхөж байх ёстой. Нөхөхгүй байгаа учраас хөгшин хүний дуу хоолой сөөнгө болдог. Утсаар хэд орчим настай хүн ярьж байгаа нь мэдэгддэг шүү дээ.  Намайг ярихаар “аав чинь байна уу” гэдэг.  Хүүхэд гэж боддог юм шиг байна лээ. Энэ бол энерги, бясалгал худлаа биш гэдгийн нотолгоо.
-Далай багш монголчуудыг “Диваажингийн эзэд” гэж хэлсэн нь бий. Монголчууд бид тийм л их хувь заяатай улс байх нь?
-Хүн 84 удаа жинхэнэ хүн болж, төрж байж гэгээрнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, уураг тархи нь 100 хувь ажиллана гэсэн үг. Тэгж  уураг тархиа 100 хувь ажиллуулсан хүмүүсийн ихэнх нь Монголоос гаралтай байдаг юм билээ. Яагаад гэвэл Монгол гэдэг нь ариун дагшин газар гэсэн үг. Ариун дагшин газар аль нэг насандаа гэгээрч явсан, орчин үеийн хэллэгээр оюуны чадвар өндөртэй хүмүүс төрдөг. Идэж, өмсөхийн төлөө биш, түүнээс арай дээгүүр юм байдаг гэдгийг мэддэг хүмүүс төрдөг болохоор “Диваажингийн эзэд монгол” гэж Далай багш зөв хэлсэн. Жишээ татахад, орос, монгол хоёр хүн бясалгал хийгээд хоёулаа ижилхэн төвшинд очоод гэгээрэх болоход монголыг нь авна гэдэг. Оросыг нь “чи дахиад нэг хүн болж төрөөд, жаахан буян үйлдээд хүрээд ир” гээд явуулна.
-Та “Амьдралын хамгийн үнэтэй шигтгээ хүн юм” гэж хэлсэн байдаг?
-Тийм шүү. Жинхэнэ эрдэнийн чулуун шигтгээ үнэ цэнээ алддаггүй. Ямар ч үед гялалздаг. Харин шигтгээ биш хэрнээ “би шигтгээ” гэж хашгирах хүмүүс бий. Манай багш “Гууль л өөрийгөө алт гэж их хашгирна даа” гэж хэлдэг юм.
-Оюутан байхдаа Таны лекцийг сонсоход “Орой ганцаараа  унтдаггүй, олон мянгаараа унтдаг” гэсэн нь их сонирхолтой санагдсан?
-Хүний арьс харахад гуужаад манан татсан юм шиг л явдаг. Шөнө унтахаар орондоо орж хэвтэхэд тэр гуужиж буй арьсыг иддэг хувалз гэдэг амьтан байдаг. Ялангуяа залуу гэр бүл, залуу хосуудын орон дотор бүр их байна. Хүнээс гарсан ялгадсыг иддэг сонин амьтан байдаг гэсэн. Их цэвэрхэн хүний орон дотор гэхэд л 4-5 сая байдаг гэх. Дэр болон хөнжлийн уутны буланд бөөгнөрсөн  хөвөн шиг юм байдаг шүү дээ. Тэр чинь хэдэн тэрбумаараа үхсэн хувалз аж. Энэ бол өвчин үүсгэгч. Харшил гэдэг өвчний бараг 70 хувь нь үүнээс болдог. Мөн арьсны өвчин үүсгэдэг. Нүүрээр нь юм гарчихсан хүн байдаг даа. Хүн хөнжил, дэвсгэрээ байнга цэвэрлээд байхаар хувалз шууд арьсан дээр нь суугаад иддэг. Тиймээс бид үүнийг мэдэж байх ёстой.
-Яг тэр хувалз шиг амьдардаг хүн олон болж. Эд хөрөнгөөр баян хэрнээ сэтгэлээр нэн ядуу хүн их байх юм?
-Македоны Александр дэлхийг бараг тэр чигээр нь эзэлж авчихаад сэтгэл нь ханахгүй байж. Гэтэл модны хажууд нэгэн цагаан хувцастай гуйлгачинтай таарчээ. Тэр хүний нүд Александрт хязгааргүй огторгуй шиг л харагдсан гэдэг. Александр дэлхийг эзлээд олж авч чадаагүй аз жаргал тэр хүнд байв. Тэгэхэд Александр “Энэ хүнд ганц ширхэг алтан зоос байхгүй мөртлөө яагаад ийм аз жаргалтай байна вэ” гэж маш их атаархжээ. Ингээд тэр эрдмээ зааж өг гэж дуудсан боловч ирээгүйд нь хилэгнэн судар номыг нь шатаахаар заналхийлсэн байна. Өнөөх аз жаргалтай хүн “маргааш ирээд шатаагаарай” гэж. Харин Александрыг маргааш нь ирэхэд судар номоо шавь нартаа өгч цээжлүүлээд шатаалгахаар өгчээ. Оюун ухаан ийм аугаа, баян ажгуу. “Дэлхийг өмнөө сөхрүүлсэн би гуйлгачны өмнө сөхөрлөө” гэж Александрыг дуу алдуулсан оюун ухааны гайхамшиг их. Ер нь их сургууль төгссөн л бол эрдэм боловсролтой гэж хэлэхгүй. Харин идсэн хоолондоо сав болж байвал би тэр хүнийг эрдэмтэй хүн гэж үнэлнэ. Хүний 404 өвчний 303 нь хоолноос үүсэлтэй байдаг. “Хүн Танд ухаан байвал халбага, сэрээ хоёроор булшны нүхээ ухахаа боль” гэсэн үг ч бий.
-Зовлон, жаргалын мөн чанар угтаа адил санагддаг. Нэг хүнд зовлон болсон зүйл нөгөөд нь жаргал байх жишээтэй. Учир шалтгаан нь юунд байна вэ?
-Зовлон эсвэл жаргал гэдэг чинь нэг хүний  л үг. Нэг хүнд зовлонтой санагдаж байгаа юм нөгөөд нь жаргалтай санагддаг байж болно. Тухайлбал, архинд дуртай хүнээс таныхаар диваажин гэж юу вэ гээд асуу. Тэр хүн “Конякан нууртай, архин голтой, виски, дарсаар ундарсан булагтай газар” гэж хэлнэ. Харин архинд дургүй хүнд тэр юуных нь диваажин байх вэ. Там л байна шүү дээ. Тийм болохоор зовлон, жаргал гэдэг ерөөсөө хувь хүний амьдралаас хүлээж авч байгаа дохио. Жаргалтайгаар нь хүлээж авбал жаргал байна. Зовлонтойгоор нь хүлээж авбал зовлон байна. “Нууц” номыг хүн бүр уншаасай гэж боддог. Таны толгойд ямар бодол эргэлдэнэ, тийм л орчин бий болдог гэдгийг тэр номд өгүүлдэг. Хүн юу тарина, тэр нь л ургана. Өргөст хэмх тарьчихаад улаан лооль авна гээд байж болохгүйтэй адил.
-Хүний нэр ч бас их утга учиртай. Дуудах нэрийг аав, ээж өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг. Нэрийг хагасалж дуудах муу ч гэх нь бий. Энэ талаар?
-Хүний нэрийг хэдэн мянган жилийн өмнө өгсөн байдаг. Лам, аав ээж нь л өгдөг юм  биш шүү. Тухайн хүн төрөхдөө л нэрээ авсан байдаг. Тэр нэрэндээ тохирсон байдаг. Солиотой юм гэж бодох хэрэггүй шүү. Учир нь хүний нэр дээр үйлийн үр нь кодлогдсон байдаг юм. Иймээс нэрийг дутуу, хагасалж дуудаж болохгүй. Бүтэн нэрээр нь дуудах сайн.
-Бясалгал хийдэг хүмүүс үргэлж сайн сайхан зүйл бодож явдаг байх. Та эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголыг гайхамшигтай сайхан ирээдүй хүлээж байгаа. Муу бүхэн далайн хөөс мэт алга болно. Монгол Улс 2050 он гэхэд дэлхийд тэргүүлж чадна. Дэлхий АНУ-ыг биш Монголыг ярьдаг болж, ертөнцийн анхаарал Монгол уруу хандана. Ерөөс хүн бүрийг, хэнийг ч гэсэн сайхан ирээдүй хүлээж буй. Гагцхүү тэр сайхан бүхнийг хүлээж авах эсэх нь хүний сэтгэлээс хамаарна. Сүү шиг сэтгэлтэй бол ирээдүй тань гэгээн байна. Үүнд итгэж, сайхан ирээдүйгээ тосч аваарай.
-Дэлхийн нарыг Монголдоо уясан наадам маань сайхан боллоо. Монгол түмэн дэнж хотойтол наадах өдрүүдэд хамгийн сайн сайхан, гэгээн энерги хурах шиг болдог юм?
-Наадам миний дуртай баярын нэг. Аав маань намын хорооны дарга. Би аавтайгаа наадмын нээлтээс эхлээд дуустал нь суудаг байв. Бөх үзнэ, ааваасаа илүү айраг ууна. Бөхчүүдийн барилдахыг харах үнэхээр сайхан. Бясалгагч хүнд бөхийн барилгаан яг бясалгал шиг байдаг юм.

Б.Анхцэцэг


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

part1

part2


part3

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

1р дүгээр хэсэг

2р дүгээр хэсэг

3р дүгээр хэсэг

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Агаараар хооллогч Элитом Бэн Еизраэл АНУ.Part 1

part2

part3


Монголоос гадна Азийн олон оронд Буддагийн мэндэлсэн өдрийг ард нийтийн баяр наадмын хүрээнд тэмдэглэн өнгөрөөдөг билээ. Ялангуяа Шриланк, Мьянмар, Тайланд зэрэг өмнөд азийн орнуудад Буддагийн мэндэлсэн өдрийг Бэсак /Vesak/ хэмээдэг. Бэсак нь билгийн тооллын 4-р сарын 15 хэмээн үздэг болно.

Тайланд:
Нийт хүн амны 97% нь Буддын шашинтан энэ улс нь 4-р сарын 15 ны өдрийг Вэсак хэмээн нэрлэдэг. Энэ өдөр улсын баяр наадмын хэмжээнд 35 өдрийн турш улсын далбаа болон Буддын шашны далбааг өндөрт мандуулж хийд тус бүртээ номын айлдварыг айлдаж тэдгээрийг зурагт болон радиогаар шууд нэвтрүүлдэг. Вэсакад оролцож байгаа сүсэгтэн нар нь дэнлүү болон лаа тэргүүтнийг асааж алтан цаасыг Бурханы хөрөг лагшинд түрхэн нааж хүслээ шивнэдэг уламжлалтай. Ялангуяа Тайланд хүмүүс Буддагийн мэндэлсэн өдөр хамгийн ариун нандин зүйлийг хувраг нарт өргөл болгон өргөдөг уламжлалаар хоол хүнс, цэцэг, ариун цэврийн цаас зэрэг өдөр тутмын хэрэглээг ч өргөдөг уламжлал тогтсон байна. ,

Мьянмар

Хүн амны 85% буддын шашинтан бөгөөд Буддагийн мэндэлсэн өдрийг “Гасуншүүнэтүн” хэмээдэг бөгөөд тэр үгийн утга нь “тугалаг усыг бодь модонд шүршэн өргөх” гэсэн утгатай юм. Сүсэгтэн нар нь буян хураахын тухайтад мөнгөн саваар ус хутган бяцхан буддад угаал өргөх ба суврага шүтээний өмнө зул өргөн хүслээ шивнэдэг уламжлалтай. Угаал өргөсний дараа Мьянмар улсын ард нийтээр их хаалгыг нээн зам гарч хүмүүст цай, жимс, тамхи зэргийг өргөл өргөдөг.

Тайланд:
Нийт хүн амны 97% нь Буддын шашинтан энэ улс нь 4-р сарын 15 ны өдрийг Вэсак хэмээн нэрлэдэг. Энэ өдөр улсын баяр наадмын хэмжээнд 35 өдрийн турш улсын далбаа болон Буддын шашны далбааг өндөрт мандуулж хийд тус бүртээ номын айлдварыг айлдаж тэдгээрийг зурагт болон радиогаар шууд нэвтрүүлдэг. Вэсакад оролцож байгаа сүсэгтэн нар нь дэнлүү болон лаа тэргүүтнийг асааж алтан цаасыг Бурханы хөрөг лагшинд түрхэн нааж хүслээ шивнэдэг уламжлалтай. Ялангуяа Тайланд хүмүүс Буддагийн мэндэлсэн өдөр хамгийн ариун нандин зүйлийг хувраг нарт өргөл болгон өргөдөг уламжлалаар хоол хүнс, цэцэг, ариун цэврийн цаас зэрэг өдөр тутмын хэрэглээг ч өргөдөг уламжлал тогтсон байна.

Шриланк:
Нийт ард иргэдийн 80% хувиас дээш Буддын шашинтан энэ улс нь Вэсак –г 4-р сарын 15 болон дараах 16-ны өдрүүдийг амралтын өдөр болгож Буддагийн мэндэлсэн болон гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн өдрүүдийг хамтадган маш том наадам зохиодог юм. Бүхий сүсэгтэн нар цагаан хувцас өмсөж өдрийн турш сүм хийдэд өнгөрөөдөг бөгөөд цагаан хувцас нь цэвэр ариун хиргүй тунгалагийг бэлэгдэнэ. Сүсэгтэн нар нь тосон зул дэнлүү, цэцэг, хүж тэргүүтнийг сүмд өргөл өргөх ба хувраг нарын хэрэгцээтэй орхимж, саван алчуур зэрэг амьдралын хэрэгцээт зүйлсийг бас өргөл болгон өргөдөг уламжлалтай. Хувраг нар нь бүхэл өдрийн турш хийддээ уншлага уншиж, сургаал айлдвар айлдаж сүсэгтэн нар нь бясалгал хийх судар унших зэргээр өнгөрүүлдэг. Мөн тус өдөр “Будда Шагжамүнигийн шүд” –ийг олон нийтэд ил гаргаж 108 зааны гайхамшигт үзүүлбэр тоглолт жагсаал зэрэг үзүүлбэрүүд болдог байна.

Энэтхэг:
Ладак болон Энэтхэгийн хойт уулархаг нутаг нь Хиндү шашин хүч нөлөөтэй болсон хэдий ч одоо хүртэл буддын шашны хуучин уламжлал зан үйл үлдэн хоцорсон байдаг нь Буддагийн мэндэлсэн өдрийн дурсгал юм. Энэтхэгт Буддагийн мэндэлсэн өдрийг билгийн тооллын 4-р сарын 15 нд тохионо. Тэрхүү өдрийг Будда жаяанти / buddha jayanti/ хэмээн улсын баяр ёслол болгон нийт ард олноороо тэмдэглэдэг. Энэ өдөр Буддагийн анхны сургаалиа айлдсан Саранат-г төв болгон Бумбэй, Санчи зэрэг газруудад тэмдэглэлт наадам зохиогдож Баранаст дурсгалын жагсаал нээгддэг болно. Энэ өдрийн орой Саранатын сувраганы өмнө хувраг болон сүсэгтэн нар зул дэнлүү өргөн шөнө орой болтол суврагыг гороолон мөргөл залбирал үйлддэг.

Солонгос:
Солонгост Буддагийн мэндэлсэн өдрийг зуны эхэн сарын 08 буюу 4-р сарын 08 хэмээн үздэг бөгөөд энэ өдөр сүсэгтэн олон өөрсдийн гэр бүлийн амар амгалангийн төлөө залбирч гэрэлт дэнлүү бэлддэг байна. Гэрэлт дэнлүүний утга учир нь мунхгийн харанхуйд орших амьтадад гэрэл гэгээ түгээх болон мөн өөрсдийн ирээдүйн хүсэл мөрөөдлийг бэлэгддэг. Жишээлбэл хүүхдүүд ирээдүйд онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг бол онгоцны дүрстэй дэнлүү, усан онгоц жолоодохыг хүсэж байгаа бол усан онгоцны дүрстэй дэнлүү хийх тул тэндээс урлагийн маш содон зүйлсүүд болон сүсэгтэн олны баяр цэнгэлийн олж харж болдог юм. Тэрхүү жагсаалыг харсан сүсэгтэн олонд сүм хийдүүд болон буддын шашны байгуулагууд хувь хүмүүс нь өөрсдийн бүтээж урласан дэнлүүгээр уралдаж буй мэт сэтгэлдэл төрдөг. Энэхүү наадмыг “ёндүн чүгжэ” буюу бадамляанхуан гэрэлт наадам хэмээн нэрлэдэг.

Япон:
Нийт ард иргэдийн 80 гаруй хувь нь буддын шашинтан бөгөөд дорно дахины орнуудын дотроос цорын ганц нарны тоололоор 4-р сарын 8 ны өдөр “Хана масури” буюу цэцгийн наадам хэмээн буддагийн мэндэлсэн өдрийг ёслон тэмдэглэдэг. Сүм хийд тус бүр гол дуганы өмнө дэлбээгээ нээж буй төрөл бүрийн цэцгийн гэр бэлдэн бяцхан буддагийн дүр хөргийг залж уншлага зэргийг үйлдэн бяцхан буддап угаад өргөдөг уламжлалтай.

Тайван:
Уншлага унших зэргээр буддагийн мэндэлсэн өдрийг нам тайван өнгөрөөнө. Урсгал чиглэлээсээ хамааран аргын тоололын 4-р сарын 08 ба мөн билгийн тоололын 4-р сарын 08 нд тус бүр тэмдэглэн өнгөрөөдөг байна. Нийт иргэдийн 70% нь буддын шашинтан орон бөгөөд тэр өдөр дэнлүү асааж, цэцэг, жимс, жигнэмэг цай тэргүүтнийг өргөл өргөх мөн амьтаны амь хэтрүүлэн суллаж тавих, өндөр настны асрамж, эмнэлэг, ядуус, хүүхдийн цэцэрлэгээр очиж хоол хүнс өргөдөг байна. Мөн хувраг сүсэгтэн нарын төлөөлөл буддад угаал өргөх ёслолыг үйлддэг байна.

Непал:
Непал нь 4-р сарын 15 ны өдрийг Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. Тэр өдөр нийслэл Катмандүд 1500 жилийн түүхтэй хийдийн өмнө өглөөнөөс эхлэн их хурлыг эхэлдэг. Уг ёслолд хаан болон хатан төрийн өндөрлөгүүд оролцон хөгжим бүжиг тэргүүтнээр Буддагийн чандарыг нийтийн өмнө залах ёслол болох ба оройдоо нь гэрэлт наадам зохиогддог байна.

Гонконг:
Билгийн тооллын 4-р сарын 08 нд Буддагийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. Сүм хийдийн харъяа сургуулиуд олон тоогоор байдаг учраас сурагчид болон бяцхан хувраг нараар голлосон сүм хийдийн наадам болдог ба мөн сүсэгтэн нарын мөргөл наминчилгаа нь үйр цайтал үргэлжлэдэг байна. Сүм хийдүүд нь тус тусдаа чөлөөтэй байдлаар хурал ном хурж энэ өдрийг өнгөрөөнө. Мөн маш олон сүсэгтэн нар Лан-та-ү арал дээрх дэлхийн хамгийн том Буддагийн суугаа сэрэг дүрд очиж мөргөл үйлддэг байна. Энэхүү буддагийн дүр нь 202 тонн ба өндөр нь 26 митр юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Cургаал

2010/03/27

Гэгээрлийн багшийн тухай цоморлиг-т

Өөрөөсөө доорхийг дуурайваас уруудах
Өөр шигтэйгээ зэрэгцвэл ахихгүй мухардах
Өндөрт байгааг дагавал улам дээшлэх
Өмнөө түрүүлэгчийг ямагт дагагтун.
Амгалант сэтгэл, ёс суртаалтанг
Амьтанд үлгэрлэгч гэгээн оюунтанг
Ашид дагах үлгэрээ болговоос
Аяндаа чи үлэмж сайн болноо.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын зургаан нисванис арилах бөгөөд Ум үсгээр мунхагийн харанхуй арилна. Ма үсгээр уур арилах, Ни үсгээр харам, Бад үсгээр тачаал, Мэ үсгээр атаат сэтгэл, Хум үсгээр омогт сэтгэлийг тус тус арилгах болно. Мөн Ум үсгээр дээд шид бүтээлийг олно. Ма үсгээр нийтийн шид бүтээлийг олно. Ни үсгээр өвчин хийгээд адыг амирлуулахын шид бүтээлийг олно. Бад үсгээр нас буян арвижихын шид бүтээлийг олно. Мэ үсгээр хүн, эд , идээ гурвыг эрхэдээ хураахын шид бүтээлийг олно. Хум үсгээр дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно гэжээ. http://renchinbal.wordpress.com/ goos oruulav

Сайн үйлс дэлгэрэх болтугай.



Урьдах амьдралаа маш тодорхой санаж, түүнийгээ нарийвчлан ярьж чаддаг хүмүүс маш олон байдгаас одоо үед хүнийг дахин төрдөг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Гэвч шинжлэх ухаан зайлшгүй баримт нотолгоо шаарддаг билээ.

Төрөлхийн сохор нэгэн хүүхэд урьдах насныхаа талаар, тэр үедээ үзэж харсан зүйлээ тодорхой ярьж буй явдал нь ийнхүү дахин төрөх хэмээх феноменийн нотолгооны нэг нь мөн хэмээн философийн ухааны профессор Жеймес Парейко үзэж байна. Дээрх баримтыг тэрээр Чикагогийн Улсын Их Сургууль дээр хийсэн нэгэн туршилтаараа нотолсон байна.
Профессор Парейко, төрөлхийн сохор гурван хүнийг гипнозоор унтуулж, урьд амьдралыг нь сануулсан ажээ. Тэдгээр хүмүүс нь энэхүү гипнозын байдалд урьд амьдралдаа бүгд хараатай байсан бөгөөд, тэд асч байгаа лаа, дэнгийн гэрэл, шар шүдтэй нүүрэндээ толботой, мэнгэтэй хүмүүс гэх зэргээр урьд амьдралынхаа тухай ярихдаа төрөлхийн сохор хүмүүсийн хувьд үл ойлгогдох шинж тэмдгүүдийг тодорхой ярьж байжээ. Тэдгээр хүмүүсийн нэг нь ярихдаа, "Хурц нартай өдөр байсан тул тэрхүү эрдэнэсийн чулуун дээр нарны гэрэл тусахад нүдээ аньж, буруу харахаас өөр аргагүй байлаа" гэжээ. Төрөлхийн сохор хүн хараатай хүний ийм цочролыг яаж мэдрэх билээ дээ. Урьд насны тухай үл итгэгсэд дээрх туршилтын тухай ярихдаа, тэдгээр сохор хүмүүс нь ном хэвлэлээс дээрх цочролын тухай олж мэдээд ярьсан байх гэхэд нь профессор Парейко хариулахдаа, нэгэн төрөлхийн сохор хүн гэнэт хараатай болсныхоо дараа, энэ ертөнц болон бүх зүйлс түүний төсөөлж байснаас огт өөр байсан тухай ярьсан мэдээллийг унщих хэрэгтэй юм хэмээжээ. Тэдгээр хүмүүсийн урьдах амьдралын тухай үзэгдэл нь зүүднээс олон дахин эрчимтэй байсан гэж ярьжээ.

Шанти Девигийн урьд нас.


Шанти Деви 1926 онд Энэтхэгт төрсөн бөгөөд гурван настайгаасаа өөрийн нөхөр, хүүхдүүдийн тухай ярих болсон нь хүмүүсийн анхаарлыг ихэд татах болсон бөлгөө. Гайхсан эцэг эх нь түүнээс нөхрийн нь нэр усыг асууваас, тэрээр "Миний нөхрийг Кедарнат гэдэг бөгөөд хоёр хүүгийнхээ хамт Мултар хотод оршин суудаг юм" гэжээ. Эцэг эх нь түүнийг хий үзэгдэл үзэж солиорч хэмээн бодоцгоож эмчид аваачиж үзүүлэхэд, Шанал эмчийн асуултад хариулахдаа өөрийн урьдах амьдралыг улам нарийвчлан ярьсан бөгөөд тэрхүү ярилцлагадаа, би жирэмслээд, хүүхдээ төрүүлэхдээ осолдож, 1925 онд нас барсан юм гэжээ.

Шантай найман нас хүртэл арав гаруй эмч нар үзэж судалсан боловч тэд нар түүнийг төрөл бүрийн асуудлаар үнэн худал ярьж буйг шалгахаас хэтрээгүй тул эцэст нь түүний үеэл ах энэхүү зүйлийн учрыг олохоор шийдэж, түүний ярьсны дагуу явж өнөөх хотоос түүний нөхөр нь байсан хэмээх хүнийг ч олсон байна.

Мултар хотод үнэхээр Калорууд хоёр хүүгийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд, түүний эхнэр 1925 онд бага хүүгээ төрүүлэх үедээ нас барсан байлаа. Мөн өөрийн биеэр охинтой очиж танилцахыг хүссэнд Кедарнат, тоглоом тохуу хийж байна хэмээн татгалзаж, үеэл ахыгаа Дели хотруу явуулсан байна.

Үеэл ах нь Дели хотод өнөөх охиныд явж ортол, Шанти охин түүнийг дор нь таньсан бөгөөд тэрээр охинтой урьд насны нь тухай удтал ярилцсаны эцэст аргагүй итгэж, энэ тухайгаа буцаж очоод Кедарнатад ярьсан байна.

Энэ явдал дахин төрхийг сонирхогч бүх хүмүүсийн анхаарлыг ихэд татсан тул тэр охин олон жилийн турш төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн олон асуултыг хариулах хэрэгтэй болсон ажээ.

Юутай ч энэ бол хамгийн сайн баталгаажсан, дахин төрөлт буюу урьдах амьдралаа санахын бодитой жишээ мөн юм.

http://www.buddhism.mn/ blogoos oruulav


Асар өндөр цаст ууланд амьдардаг Төвдийн иогач лам нар ямар нэгэн үл мэдэгдэх эх үүсвэрээс дулаан ялгаруулан өөрийн биеийн дулааныг хадгалан ердийн хүний хөлдөж үхэх хүйтнийг огт үл тоомсорлон өнгөрүүлдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл юм.

Тэр хүйтэнд тэдгээр лам нар маш нимгэн даавуун хувцастай байдаг бөгөөд үүний гол нууц нь тумо хэмээх нэгэн нууцлаг дулааны эх үүсвэр юм.

Энэхүү тумо-ийн тусламжтайгаар төвдийн лам нар өөрийгөө дулаацуулах чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд хэрхэн ийнхүү өөрийгөө дулаацуулаад байгаа нь одоо хүртэл нууц үлдсэн боловч энэ нь иогагийн хамгийн анх сурах ёстой зүйлийн нэг байдаг байна.

Ийнхүү дотоод сэтгэлийн хүчин чадлаараа өөрийгөө дулаацуулах эрдмийг сурсан шинэ хүнийг нэгэн аймшигтай байдлаар шалгадаг ажээ.

Тэрхүү шинээр сурсан хүнийг шалгахдаа өвлийн тэсгэм хүйтэнд, шөнийн цагаар харз усны дэргэд мөсөн дээр нүцэглэж суулгаад, тэр харз усанд дүрсэн нойтон даавуугаар хучдаг бөгөөд тэр хүн түүнийг өөрийн биеийн дулаан илчээрээ хатаах ёстой ажээ.

Энэхүү үйлдлийг шөнийн турш үргэлжлүүлэх бөгөөд маргааш нь багш нь ирж түүний биеийнхээ дулаанаар хатаасан даавуунуудыг тоолж үздэг ажээ.

Зарим сайтар сурсан хүмүүс нэг шөнийн дотор 40 хүртэл даавууг хатааж чаддаг байна

... Дүрс бол хоосон чанар...
...Хоосон чанар бол дүрс...
Дүрсээс ангид хоосон чанар үгүй.
Хоосон чанараас ангид дүрс үгүй.
Шарибудра, тэр мэт юмс үзэгдэл бүгд тодорхой шинж чанаргүй хоосон:
үүсэх ч үгүй,
устах ч үгүй,
хиртэх ч үгүй,
цэвэрших ч үгүй,
дундрах ч үгүй,
дүүрэх ч үгүй, бөлгөө.
Шарибудра, тийм учир хоосон чанарын агаарт дүрс үгүй, сэрэл үгүй,
бодол үгүй,
үйлдэл үгүй,
сэтгэл үгүй.
Нүд үгүй, чих үгүй,
хамар үгүй,
хэл үгүй,
бие үгүй,
ухаан үгүй.
Дүрс үгүй,
дуу үгүй,
үнэр үгүй,
амт үгүй,
хүрэлцэхүүн үгүй,
юмс үгүй болой.
Нүдний орноос эхлээд сэтгэлийн орон,
сэтгэхүйн орон хүртэл бүгд үгүй...


http://www.mongoliantemple.com/ blogoos

Дээрхий гэгээнтэн 14-р Далай ламын өөрөө зохиож айлдсан ерөөл