Д.Равжаа - Аврал гурван чухаг
Д.Равжаа - Арга башрын цогц
Д.Равжаа - Бясалгал дунд ургасан дуу
Д.Равжаа - Багшаа шүтэхийг сургасан сургааль
Д.Равжаа - Шавь нартаа зориулсан сургааль
Ноён хутагтаас гэвш Шаравт хэлсэн сургааль
Д.Равжаа - Дадишуари нарт айлдсан дуу
Д.Равжаа - Тамхи татахыг хориглосон сургааль
Д.Равжаа - Архи уухыг хориглосон сургааль
Д.Равжаа - Бүгдээрээ мөнх бус байтал
Д.Равжаа - Аяа охин чи янагш сонс
Д.Равжаа - Наадмын шүлэг (нэгдүгээр бүлэг)
Д.Равжаа - Наадмын шүлэг (хоёрдугаар бүлэг)
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар оршвой (Алтангэрэл судар)

IX бүлэг: Хоосон чанар
Бурхан багш тэрхүү тогтоолыг зарлиглаж дуусаад мөн бас тэр цагт бодьсадва махасадва нар ба тэнгэр, хүн тэргүүтэй хурсан нөхөд тэдгээрт туслах хийгээд амгаланд хүргэхийн тул үнэмлэхүй үнэн хоосон чанарыг үзүүлсэн шүлэг эдгээрийг зарлиглавай:
Хосгүй гайхамшигт бусад судруудад
Хоосон чанарыг дэлгэрэнгүй номлосон тул
Харин судрын дээд Алтангэрэл үүнд
Хоосон чанарыг товчхон төдий номлоё.
Ухаан өчүүхэн амьтад нэн мунхарсан тул
Ухаж юмс бүгдийг мэдэж үл чадмуй.
Учир иймийн тул судрын дээд үүнд
Үнэмлэхүй хоосон чанарыг товч төдий номлоё.
Амьтан бүгд хожим мэдэх болох
Ирээдүйн тэдэнд нигүүлсэнгүй сэтгэлийн эрхээр,
Арга ёс шалтгаан бусад бүгдээр
Эрхт дээд судар үүнийг номлоё.
Энэхүү бие нь хоосон хот мэт бөгөөд
Эрхтэнүүд нь цэрэг дээрэмчин хулгайч адил
Хамаг бүгд нэгэн балгасанд оршивч
Харилцан бие биенээ нэн үл мэдмой.
Нүдний эрхтэн өнгө дүрсэнд шохоорхож,
Чихний эрхтэн дууг нэн сонсоно.
Хамрын эрхтэн элдэв үнэрт тачааж,
Хэлний эрхтэн үргэлжид амтанд ташуурна.
Биений эрхтэн хүрэлцэхүйн тулд гүйж,
Сэтгэлийн эрхтэн юмсыг нэн ажиглана.
Эдгээр зургаан эрхтэн янагш чанагш
Өөр өөрийн орондоо машид орж үйлдэнэ.
Дотоод сэтгэл нь илбэ мэт хөдлөх
Тэдгээр зургаан эрхтэн орныг нэн мэдрэх
Хоосон тосгонд хэн нэгэн гүйх хийгээд
Хулгайч дээрэмчин цэргүүд орших мэт.
Ямар мэтээр мэдрэх зургаан оронд орших бөгөөд
Эрхтэний явдлын орнуудыг ч машид мэдэх;
Тэр мэт сэтгэл нь орон, орших сэлт хийгээд
Эрхтэний явдлын орнуудыг ч машид мэдмүй.
Аливаа дүрс, дуу мөн үнэр хийгээд
Амт хүрэлцэхүй бас мэдлийн орон юмс,
Алин зургаан эрхтэн бүгдэд бидний сэтгэл,
Автаж эрхэнд орсон мэт хөдлөх болно.
Эрхтэн алин хаана оршин буй
Эрхтэн тэр нь мэдлийн мөн чанартай
Энэ бие нь хөдлөх үгүй, үйлдвэр үгүй ба,
Эцэстээ шимгүй шалтгаанаас гарсан мөн.
Үнэмлэхүй бус бодол сэтгэлээс гарсан,
Үйлийн эндүүрэгт хоосон балгас мэт.
Үүсгэгч шороо, гал, ус, хийнүүд
Өөр өөр зүгийн балгасанд оршино.
Үлгэрлэвээс хорт могойнууд нэг үүрэнд цуглаваас,
Үргэлжид харилцан үл зохилдох мэт.
Үзтэл махбодын дөрвөн могой тэдгээр нь ч
Хоёр нь өөдөө, хоёр нь уруу тэмүүлмой.
Дөрвөн зүг зовхист хоёр хоёр бөгөөд
Дөрвөн махбодын могой тэд эвдрэх болно.
Шороон могой ба усны могой хоёр,
Шууд доош сувиран барагдах болно.
Галын могой ба хийн могой хоёр,
Гарцаагүй дээш огторгуйд одох мөн.
Урьд үйлдсэн үйл тэдгээрийн эрхээр
Ухамсар, сүнс бүгд орноосоо явмой.
Тэнгэр, хүн, гурван муу заяа зэрэг
Тэр мэт үйлдсэн үйлийн сансарт төрмүй.
Бадгана, хий, шар нь барагдах болбоос,
Баас, шээс, бөөлжсөөр бие нь дүүрч,
Хэн ч үл баясах хорхойн цогцос болж,
Хүүрийн дотор орхигдож мод мэт хатна.
Охин тэнгэр чи бээр эдгээр жам ёсыг хар.
Орчлон энд амьтан хэн нэгэн байхнаа ч,
Юмс үзэгдэл тэд бүгд хоосон чанартай.
Мунхаг сэтгэлийн шалтгаанаас гарсан мөн юм.
Их махбод эдгээр нь ихээс гарах бус,
Үл гарахаас гарсан, гарах нь үгүй болой.
Алины тул гарсан ч бус, эс гарсан ч бус
Тиймийн тул их махбод хэмээн би өгүүлсэн.
Байгаа бус ба, хэзээ ч байгаа бус.
Мунхаг сэтгэлийн шалтгаанаас гарсан мөн.
Мунхаг энэ нь байгаа бус бөгөөд
Тиймээс би мунхаг үүнийг номлосон.
Хуран үйлдсэн, тийн мэдэл, нэр, дүрс сэлт
Хамаг төрөн түгэхүй, хүрэлцэхүй, мэдрэхүй хийгээд
Тачаахуй, хүсэхүй түүнчлэн сансар хийгээд
Төрөх, хөгшрөх, үхэх гаслан хорлол бүгд
Орчлонгийн зовлон санаа сэтгэлд багташгүй
Орчлонгийн хүрд ямар мэт оршсон бүгд
Эс гарсанаас гарсан ба үл гарсан хийгээд
Ёс бусын сэтгэлээр нэн ажиглах хийгээд
Би-д барих үзлийг тасалж үйлд;
Билгүүний илдээр нисванисын торыг тасал;
Гутамшгийн оронд хоосон болохыг үз;
Гэгээрлийн эрдэм агуу ихийг мэдэж үйлд.
Рашааны их хотын үүдийг ч би нээмүй
Рашааны дуслын савыг ч бүхэнд үзүүлмүй.
Рашааны их хот түүнд би ормуй.
Рашааны дуслаар өөрийгөө би цэнгүүлмүй.
Дээд номын их хэнгэргийг би дэлдмүй.
Дээд номын цагаан лавайг ч би үлээмүй.
Дээд номын зулыг би бадраамуй.
Дээд номын хурыг би буулгамуй.
Нисванисын дайсны чуулганыг би ялна.
Номын дуаз дээдийг би өргөнө.
Гутамшигт орчлонгийн далайгаас амьтныг машид гэтэлгэж,
Гурван муу заяаны мөрүүдийг би хаамуй.
Өөдгүй нисванисын галаар энэлсэн амьтад,
Өмөг садан үгүй, шүтээн үгүй болсон бүгдийг
Амьтад нисванисын галаар энэлсэнийг амирлуулж,
Рашааны сэрүүн дуслаар цэнгүүлж би үйлдмүй.
Сэтгэшгүй олон галвын тэртээгээс би,
Санаанд багташгүй олон сартваахийг тахин үйлдэж,
Номын лагшин түүнийг бүрнээ эрэн хайж,
Номхон журамт явдлаар бодийн тулд хичээв.
Гар, нүд, хөлөө болон
Гишүүний дээд ба үзэсгэлэнт охин, хөвгүүнээ,
Эд, эрдэнэ, сувдан чимэг ба алт,
Элдэв их эрдэнэ, биндэръяа бүхнийг өргөсөн.
Олон мянган найлзуур мод бүгдийг
Өвс ногоо ургамал бүгдийг
Ой цэцэрлэг ба шимт газраас
Ургасан бүгдийг таслан хумиад,
Тэд бүгдийг нухлан буталж
Тун нарийн тоос мэт болгож
Огторгуйн хот мандал хэдий төдийд
Үйрмэгийн цогцыг хураан цогцлоож
Үүнийг гурван хувь хувааж чадмуй.
Газарт байгаа тоосонцор бүгд
Гурван мянган ертөнц бүгдийн
Тоосны орон санаанд багташгүй.
Амьтан бүгдийн мэдэл алин
Түүнийг нэгэн амьтан болгож
Аливаа мэдэл түүгээр тооснуудын
Үйрмэгийг тоолж үйлдэх аваас,
Бүх амьтдаас үлэмж илүү
Билиг ухаан төгөлдөр хүмүүс бээр
Бүгдийг тоолж чадах байхнаа ч
Бурханы ухааныг үл чадмуй.
Онцгой их чадагчийн билгүүн
Үтэр түргэн сэтгэх боловч
Олон голди галавын турш
Алинд ч тоолж үл чадмуй.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас “Хоосон чанар“ хэмээх есдүгээр бүлэг болой.
Эх сурвалж: http://www.fpmt.org/teachers/zopa/advice/pdf/GLS-last.pdf
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Ээ хүмүүн төрөлхтөн ахан дүүс минь, анзаарч ухаараач
Шатсан ой, элэгдсэн толгод, хатсан горхиор дүүрэн
Гол мөрөн, уул нуруудаа хараач
Очих гэргүй хөөрхий сүнснүүд хаачих билээ?
Ээ дэлхий минь, зовлон шаналал тань бага ч атугай дундраасай
Шөнийн турш асгарсан ч нулимс минь татрахгүй нь
Ээ тэнгис далай нуур минь, уянга яруу дуугаа хараахан бүү зогсоогооч
Хүмүүн төрөлхтний маргаашийн төлөө итгэх итгэлийг үлдээгээч
Ээ хамаг төрөлхтнүүд минь, чанагш ертөнцөд түр амсхий
Хэдий та юу ч өчихгүйгээр эндээс салан одсон ч гэлээ,
Миний зүрхний цохилтонд төгсгөл тавигдахыг зөвшөөрөөч
Тэр зуур би бяцхан дэлхийн цаг нь болсон харууслыг хүлээж суунам.
Ээ өтгөн ой минь, өөрийн жинхэнэ төрхийг хадгалж үлдээч
Хүмүүн олныг төөрч будилж яваа мөчид нь хамгаалаач.
Үнэн зүрхний минь мянга мянган дусал нулимсыг тосон авч
Сүр жавхлант мод, навчис, үндэс юугаан услан тэтгээч
Ээ зүрх минь, цурхиран уйлахаа намжаадаа
Тэгвэл урт шөнүүдэд сүнс минь амсхийхсэн
Нулимс минь хатаж, үг минь шавхагдаж дуусчээ
Зовж зүдрэгчдийн төлөө өрөвдөх сэтгэлээр мэгшиж суунам!
Ээ шөнүүд минь, гэрэл юугаан ноцоож
Харанхуйд бүдчих хүмүүн сүнснүүдэд замыг нь гэрэлтүүлж өгөөч
Амирлангуй намуун байгаач, оюун санаа минь тайтгараг
Тэнгэрийн гайхамшигтай аялгууны хоосон чанарт уусан орог дээ хөөрхийс
Ээ өдрүүд минь, гэнэтийн үймээн самууныг бүү өдөө.
Зүрх бүрт энх амгаланг оршоохын төлөө
Хүн төрөлхтөний тэмцэл зөрчлийг намжаахын төлөө
Жинхэнэ мөн чанараа бахдалтайяа гэрэлтүүлэхийн төлөө
Ээ миний зүрх, яг л жихүүн өвөл тарчлагч
Шавьж хорхой шиг гашуудахыг одоо эцэслэе
Төгс маргаашийг, бас Дэлхий ертөнц жаргалын орон болох
Тэр өдрийг тайвнаар хүлээе.
Ээ, Би уйлж, өчиж, залбирч, гуйж байна!
Ээ, эцэс төгсгөлгүйн Бурхад минь,
Бодьсадва, сахиусан тэнгэрүүд минь
Эцэс төгсгөлгүй зовлонгийн тойрогт тэнэж байгаа
Үнэний замаас төөрсөн сүнснүүдийг хүргэж өгөөч
Ээ ах минь, даруй сэрж ухаараач!
Агуу тэнгис мөрний дээгүүр бардам алхаач
Дүрэлцэн бадрах нарыг эгцлэн хараач
Тэгээд бүхий л төрөлхтнийг аврахаа тангараглаач
Ээ эгч минь, хурдан сэхээрээч!
Сүйрсэн орон газраас өндийн босоод ир
Хамтдаа гариг дэлхийгээ сэргээн босгоё
Бид нэгдмэл гэдэг цэнгэлтэй дуугаа хамтаар дуулахын төлөө
Бид нэгдмэл гэдэг цэнгэлтэй дуугаа хамтаар дуулахын төлөө
http://bodisatva.blog.banjig.net/post.php?post_id=43431 blogoos oruulav
Шашин шvтэж, даган баримтална" гэдэг нь сvм хийдэд амьдрах, ном залбирал унших зэрэг гадаад тєрхєєрєє шашинтны дvрээр єєрчлєгдєхийг хэлэхгvй.
Гэхдээ эдгээрийг шашны vйл болж чадахгvй гэж хэлж бас болохгvй. Ямартаа ч шашин шvтэх нь бодол дотор хэрэгжинэ.
Тухайн сургаалийг єєрийн бодолдоо хэрхэн нэвтрvvлэхийг мэдэж байгаа бол бие, хэлийн бvх vйлvvд нь номын ёстойгоо нийцдэг. Харин бодолдоо хэрхэн нэвтрvvлэн дадуулахаа мэдэхгvй бол хичнээн их бясалгал, ном уншиж, нэг насаараа хийдэд амьдарсан ч тэр нь тусгvй.
Нэг єдєр Дом ариун шvтээнийг /суврага/ тойроод явж байгаа хvнийг харжээ.
Тvvнд хандаж: "Суврзга гороолох нь сайн, гэхдээ сурсан номоо сэтгэлдээ бодитой дадуулбал бvр ч сайн" гэжээ. Нєгєє хvн "Тэгвэл дээдийн номыг унших нь сайн байх нь ээ" хэмээн бодолхийлжээ. Ингээд ном уншаад сууж байх vед нь нэг єдєр Дом тааралдаж "Дээдийн ном унших нь сайн, гэхдээ сурсан номоо дадуулбал бvр сайн" гэжээ. Нєгєє хvн "Энэ ч бас тийм хангалттай биш юм байна.
Одоо би бясалгал vйлдвэл ном болох байх" хэмээн боджээ. Дом тvvнийг бясалгаж байхыг хараад "Бясалгах тань тун сайн, гэхдээ ном vйлдэх нь бvр ч илvv сайн". Нєгєє хvн гайхшран "Ном vйлдэх гэдэг нь юу гэсэн vг вэ?" гэж асуужээ. Энэ насны жаргалд бvv шуна, єєрийн сэтгэлийг номонд урвуул хэмээн хариулжээ.
Номыг бvтээх нь бодлоос хамааралтай учраас ийнхvv айлджээ.
Хоосон чанар
Єчvvхэн оюунаар танин мэдэж болох
Vлэмжийн тэр мєн чанарыг Хоосон чанар хэмээмvй.
Vзэгдэгч бvхэн тvvнээс vvдээд, тvмэнд шингэж
Vнэхээрийн эс бvтээд, бас эс мєхнє.
Хорвоогийн vзэгдэл бvхнийг хоосон гэвч
Хоосноос vvдээд хоосонд нийлэх нь
Омогт давалгаан дэзр хєєсєн vvдээл
Оломгvй далайдаа шингэх адилаа
Оюунт мэргэа Хоосон гэж
Онросон нь хэдvй vнэн гэвч чиг
Огоот хоосон буе Чанар нь гэмvй
Одох ирэхийн учир юум буй
Туулсан бурхан л гагцхvv нууцыг мэдэж
Тунгаасан vнэнийг нь мєхєс бидэн тэмтэрмvv
Оюун санаандаа хоосныг хоосноор онохуй
Онох алдахын багиаа изгэн буй
Илтэд vзvvлэх богд Нагаржуна
Ирэх цаг дор, єнгєрснєєс тодрох гайхамшиг
Харьиагч бидэнд л иагийг болгосон ч
Харин богд тvvнд uar vгvй буюу
Омтгойрогч бидэнд л оркыг буй болгосноос
Оюунт тvvнд орон зай vгvй буюу
Янагуухуй хийгээд vнэмлэхvйн заагт хvрэвээс
Ялагдагч хийгээд ялагч vгvй буй
Vлэмжийн богд Нагаржуна орчлонгийн хvлээснээс
Vнэхээрийн алдуурсан нь эндvvрлийг ялсных
Vзтэл чингэж чадаагvй мєхєс миний бие
Vйлийн vрээс салсан цагт Хоосныг хvртмvй
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Өчүүхэн тэнэг хүмүүн хэлэн хэлүүлсээр залхана
Хэлсэн ярисны үнэнтэйг хэд дахин амсавч
Явдал үйлээ засалгүй яв янзаараа дуусна
Хөг муутай хөгжмийг
Хүчээр нүдээд яах вэ
Үг ойлгохгүй хүмүүнийг
Үглэж сургаад яах вэ
Ая ордоггүй хөгжмийг
Албаар балбаад яах вэ
Аврал мэдэхгүй хүмүүнийг
Аргадаж сургаад яах вэ
Гэрийн гадаахь угаадсан дээр
Хэрээ, турлиах цуглана даа
Хээрийн цэнгэг нуурандаа
Хээнцэр хун хөвнө дөө
Баахан улай оловч
Бараан хэрээ чамлана даа
Жаахан замаг төнхөөд л
Цагаахан хун цадчихна даа
Номын гэгээн үнэнийг
Нухацтай хүртэх хүсэл нь
Ангижралд хүрэх замын
Анхны алхам мөнөө
Байгаа жаахан зүйлдээ
Баттай ханах сэтгэл нь
Төгст хүрэх замын
Түрүүчийн алхам мөнөө
Өөрөөсөө доорхийг дуурайваас уруудах
Өөр шигтэйгээ зэрэгцвэл ахихгүй мухардах
Өндөрт байгааг дагавал улам дээшлэх
Өмнөө түрүүлэгчийг ямагт дагагтун.
Амгалант сэтгэл, ёс суртаалтанг
Амьтанд үлгэрлэгч гэгээн оюунтанг
Ашид дагах үлгэрээ болговоос
Аяндаа чи үлэмж сайн болноо.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Авралт бурхандаа мөргөе.
Ариун номоо дээдэлж,
Асралт хуврагтаа сүсэглэе.
Ум мани бадмэ хум.
Цагаан сүүгээр тэжээсэн
Ээжийн ачийг яндашгүй,
Гэгээн номоор гийгүүлсэн
Багшийн ачийг хэмжишгүй.
Ум мани бадмэ хум.
Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү,
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү.
Ум мани бадмэ хум.
Ашиг алдрын зэрэглээг
Хөөж яахин гүйцэх вэ,
Аминч хүслийн цангааг
Тайлж яахин барах вэ.
Ум мани бадмэ хум.
Мөнгөөр аргалж болдоггүй
Мөнх бусыг санаарай,
Өнгөөр хуурч болдоггүй
Үйлийн үрийг бодоорой.
Ум мани бадмэ хум.
Энэ ертөнцийг мэхлэвч
Эрлэгийг мэхэлж чадах уу,
Эцэст жаргалыг горьдовч
Тамыг алгасч дөнгөх үү.
Ум мани бадмэ хум.
Үхэх, төрөхийн орчилд
Үнэн чанарыг таниасай,
Жаргах, зовохын ээлжинд
Буян нүглийг ялгаасай.
Ум мани бадмэ хум.
Арван хар нүглээ
Гэмшин байж наманчилъюу.
Арван цагаан буянаа
Баясан байж хөгжөөюү.
Ум мани бадмэ хум.
Өнчин доройг асарвал
Үрийн буянаа нэмнэ шүү,
Өтгөс буурайг өргөвөл
Насны буянаа нэмнэ шүү.
Ум мани бадмэ хум.
Үгээгүү ядууг тэтгэвэл
Эдийн буянаа нэмнэ шүү,
Үлэмж мэргэдийг хүндэлбэл
Эрдмийн буянаа нэмнэ шүү.
Ум мани бадмэ хум.
Өглөгийн үрээр баяжина л,
Хомхой сэтгэлээ даралтай,
Үнэн журмаар дэвжинэ л,
Хуурмаг явдлаа орхилтой.
Ум мани бадмэ хум.
Өглөг өглөгийн дээд нь
Номын өглөг юм шүү,
Өмөг өмгийн дээд нь
Багшийн өмөг юм шүү.
Ум мани бадмэ хум.
Өөрийн төлөө явсаар
Өөдлөх нь үгүй зүдэрдэг ээ,
Өрөөлийн төлөө явсаар
Уруудах нь үгүй дэвшдэг ээ.
Ум мани бадмэ хум.
Энэрэл хайрын хураар
Хилэнгийн түймрийг дараарай,
Эрдэм билгийн гэрлээр
Мунхгийн харанхуйг арилгаарай.
Ум мани бадмэ хум.
Адгуу догшин сэтгэлийн
Жолоог залахад бэрх шүү,
Арга билгийн ухаанаар
Аяыг нь тааруулэ номхотгоорой.
Ум мани бадмэ хум.
Үнэн гэж үзэгдэвч
Үнэмлэхүй утгыг эрээрэй,
Би гэж хөөрөлхөвч
Билиг барамидыг судлаарай.
Ум мани бадмэ хум.
Ухаарч шинжвэл хоосон
Усанд туссан сар аа,
Нотлон шинжвэл хоосон
Нойронд ургасан зүүд ээ.
Ум мани бадмэ хум.
Ариун бодийн мөртөө
Алгасрал үгүй шамдалтай,
Авралт хутагтын номдоо
Алдралт үгүй хичээлтэй.
Ум мани бадмэ хум.
Эцэг богд ламыгаа
Эгшиг шүлгээр тахиюу,
Эх болсон амьтдыгаа
Энэ сургаалаар ачилъюу.
Ум мани бадмэ хум.
Агшин зуур ч хагацалгүй
Арьяабал минь тэтгээрэй,
Аюул бүхнээс гэтэлгэн
Адистид юугаа хайрлаарай.
Ум мани бадмэ хум.
Шинэхэн тараг шиг буян нь
Бодийн хөрөнгө болтугай,
Шижир алт шиг сургаал нь
Сэтгэлийн ариусал болтугай.
Ум мани бадмэ хум.
http://www.mongoliantemple.com/ArticleDetails.aspx?MenuId=1&ArticleID=72Сайн үйлс дэлгэрэх болтугай
.
Бурханы Бодгалийг харах гэж
Буурал Гималайг зориод хэрэггүй
Үнэмлэхүй Үнэнийг олох гэж
Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй
Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч
Зүрхэн тушаа минь заларч бий шүү
Сэтгээд барамгүй тэртээд гэвч
Цээжин дотор минь морилж бий шүү
Та бидний үйлийг хянахаар
Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар
Тааваар нь бас эрх чөлөөтэй байлгахаар
Далдын хар малгайг Бурхан өмссөн юм
Орчлонгийн тоос шиг олон амьтас
Огторгуйн дунд уягдан хүлэгджээ
Түнэр харанхуй энэ ертөнцийг
Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ
Тэд бүгдээрээ Бурханы үр сад
Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь
Эрх танхи байсан болохоороо л
Энэ ертөнцийг үзэхээр шийджээ
Хамгаас ухаалаг Эцэг Бурхан
Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм
Үхлийн үнэрт, зуурдын орон тийш
Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм
Төөрч одсон энэ амьтсыг
Төрсөн гэртээ буцах ёстойг
Түр зуурхны энэ орны
Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг
Уулзаж таарсан хүн болгонд
Зугатаж байсан ч хэлэх ёстой
Чанадын мэдлэгийг сонссон бүхэн
Чадах ядахаараа оролдох учиртай
Авралд хүргэх үйлсийн төлөө
Асгарсан хөлс, урсгасан хором нь
Дээд Бурханы тааллыг хангах
Тэргүүн зэргийн үйл мөн юм
Эрхэм чухал зүтгэлийг нь харсан
Ивээлт Бурхан талархан сайшааж
Далдын хар малгайгаа аваад
Таны өмнө мэхийх болно.
www.veda.mn blogoos oruulav
Авшигтан Гүррагчаагийн Лхагваа.
Сайн цагийн Мянган Бурханыг хүлээж цөхсөн
Муу цагийн хичнээн ч хүн золгүй дуусав
Сар нар салхин доор гундаж
Шатаж уугисан хүслэн дор бөхөв .
Гунигт түүх зуун зуунаар зузаарч
Гутралгүйхэн Диваажинг мөрөөдсөн Сүнс та минуу
Гурван цагийн хүрдний хүрэл дугуй өнхрүүлж
Гуутай бурханаа л гэсэн өгөөмөр Сүнс та минуу.
Оршин байхын заяагаар сайн цагийг үзэж
Онгодын цагаан хүлэг саранд янцгааж дүүлэв
Орчлонгийн хүлээс алдуурч заяа төөрөг тэгширч
Орвонгоороо олон ч юм сайн зүг эргэв.
Сүлдэнд тахьсан хангал шиг эрх дураараа
Сүрлэг агуу,дэгжин дэврүүн сүнсийг минь
Гурвын гурван Есөн Тэнгэр ивээж
Гурван Цагийн Их Бурхан адислав
Төгсийн төгс,Дээдийн дээд Их Эзэн
Төгөлдөр бүхний Эх-цорын ганц Майдар Бурхан
Дээдлэгч бүхний тоогоор орших аугаа хүч Чин Хай Багш
Дэлхийд буусан Алтан эриний хүмүүсээ бид
Аз заяа гэж өөр юуг хэлэх
Амьдын жаргал гэж өөр юуг нэрлэх
Зураг төөргийг маань яаж зурхаараа хүмүүс минь
Чухам ийм ер бусын авралд багтах нь энэ вэ
Сунтагтай утаатай шар Судар минь тус боллоо
Сунаж мөргөсөн муу ижий минь ач боллоо
Үхэж хатаж үйлийг үүрч барж тэмцсэн
Үе үеийн сүнс минь авралд хүргэж өглөө
Бум буман эзэгтэйн сүүн цацал бууж ирлээ
Бурхан дагуулж аврал одуулж явж ирлээ
Буурал эмээг минь элээж шингэсэн мэгзэм
Буяны хүрдийг дэлхийд залж ирлээ
Сайн цагийн сая сая Сахиусан тэнгэрийг хөлд оруулж
Шагжамунь Будда мянган мянгыг газарт гишгүүлж
Цаглашгүй авралт төгс ачлалт Чин Хай Багш минь
Цагийг эзлэн бууж ирлээ.
Баясан булгилж хөгжин буцлагч Сүнс та минуу
Бадран дэгжиж энэрэн нигүүлсэгч дотоод эзэн минуу
Дуусашгүй юм шиг зовсоны чинь төлөө хүлцэл өчье
Барагдахгүй юм шиг жаргахын чинь төлөө баяр хүргэе
Мөнхийн жаргалаар цэнгэгч болж эгээрэн
Мөрөөдлийн чанад гэртээ эгэж очихын цагт
Муу аав минь инээдээс бусдыг мартчихсан тосч авна
Мунхаг үлдсэн хүү нь гэрэл хөлөглөн цацарч очно,
Авшигтан Гүрpaгчаагийн Лхагваа.
Өглөөгүүр хээр хоносон сар,бас нар
Өө яасан их унтаа вэ.
Үйлийн үрийг сүлжин хөвөрдөж
Өчнөөн насыг яажшуухан туулаа вэ.
Туулж бараагүй шавар шалбааг
Туучуур шиг хичнээн хог хамаа вэ.
Шон дээр шомбойх бээцэн болжмор
Шорвог шүү амьдрал шорвог
Цагаас өмнө үхүүлчихээгүй юмсан
Сохор зоосны тусыг мартаж яахан чадах
Сайн цагаас намайгаа төөрүүлээгүй юмсан
Сайхан хоёр эрдэнийхээ ачийг яахан мартах.
Зургаан сарын бороо наранд гандах орчлонд
Зугаа наргианд автаж нэг нас дуусах
Зүйрлэшгүй вансэмбэрүү ч гундаж үгүйлэх хорвоод
Зүүдний саарал зэргэлээг гүйцэж яахан чадах.
Арван зүгийн Их Бурханы эзгүйд Замбуулин самуурч
Алтан загасны эмгэн дэлхийн дүрийг бүтээв
Чулуужсан өвөгдөө төнхөж ясыг нь өндөлзүүлж
Цөлмөгчөөс өрсөж дээдэс минь дээш морилж амирлав.
Гурван цагийн Их Бурханы эзгүйд толгой бүтэн эргэж
Гуйланч, тонуулч, яргач олз булаалдан тэмцэв
Алтаар яаж тордовч авсанд дуусаж,нүүрээ барж
Албин чөтгөрүүд амилж дэлхийг буртаглав.
Оройн дээд Их Бурханы эзгүй хойгуур
Олон зуун буруу салхилж орвонгоороо эргэв
Зовлонгоо даалгүй хөрстийн хэвлий цөмөрч
Зовиураа даамгүй далай хар салхинд хөөгдөв
Хөөсөрсөн тэнгис шиг хүсэл шунал нэрвэж
Хөглөрсөн энэ орчлонг засах арга мухардав.
Суу залийн ертөнцөд ов мэх уралдаж
Сунаж мөргөсөн муу ижий минь-ганц үнэн үлдэв
Хилэнцэт бор амьдрал эзэддээ хорлогдоход
Хувирч мэдэхгүй ганц хүн-эх минь үлдэв.
Оройг алгасаагүй судар тэвэрсэн гороотой
Өдөр өнжөөгүй цай дээжилсэн цацалтай
Бум буман Монгол эх зуун зуунаар гуйсым хойно
Бурхан нэг л өдөр Замбуулингийн хаалга татлаа.
Сиймхий умгар гэрт минь үүр хаяарч
Сэгсгэр муу эхэд минь Бурхан бараалхаж байна.
Хээр хоносон сар нартай үүрээр учирч
Хөрст даяараа гүн нойроос сэрж байна
"ТЭНГЭРИЙН ЁСЛОЛ"
АВШИГ АВЧ БАЙГАА НОМЫН АХ ЭГЧ НАРТАА ЗОРИУЛАВ.
ТЭМҮҮЛЖ ХҮЛЭЭСЭН ЭНЭ Л ӨДӨР
ТЭНГЭРИЙН ЦЭЦЭГС ЗҮРХЭНД ДЭЛГЭРЧ
НАРНЫ ГЭРЭЛ МЭЛМИЙД ЦАЦРАН
САРНЫ ТУЯА ӨЛМИЙД АСГАРНАМ.
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ МИНЬ
ТЭНГЭРИЙН ЭЛЧЭЭ БИДЭНД ИЛГЭЭЖ
ХУВЬТАЙ ТӨРСӨН ХҮМҮҮН БҮХЭН
ХУРМАСТ ТЭНГЭРИЙН БОСГЫГ АЛХЛАА.
АРИУН СҮНСЭЭР АДИСЛАЛ ДАМЖИН
АГШИН ЗУУР БИЛЭГ НЬ НЭЭГДЛЭЭ
БУРХАН ЧАНАРАА ХОРОМХОН ТАНЬЖ
БУЯНЫ ЗАМДАА БУЦАЛТГҮЙ ОРЛОО.
ТЭНГЭРТ ХҮРЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА
ТАМЫН ОРНЫГ Ч ЭВДЭН ХАЯЖ
АВРАЛД НЬ БАГТСАН АХАН ДҮҮС НЬ Ч
АРИУН ОРНЫ БУРХАД БОЛДОГОО.
/ НОМЫН АХ/ Д.БЯМБАЦОГТ
РУМИ
Бүхий л шөнийн турш БУРХАН биднийг дуудаж байна
Ганцхан шөнө битгий унт,сайхан анд минь
Тэгвэл мөнх ертөнцийн нууц өмнө чинь нээгдэнэ
Үзэгдэх наран шөнийн турш чамайг ээн
Тайлагдашгүй гайхамшигийн рашаан нүдийг чинь нээнэ
Энэ л үдэш би чамаас гуйя
Анд минь битгий унт өөртэйгөө тэмц
Тэгвэл асар их цэнгэл хайрлах агуу тансгийг олж үзнэ
Гоо ертөнц шөнөөр л нөмрөгөө авдаг юм
Намуунаар тэдний дуудахыг
Нойрмоглон унтах нэгэн хэзээ ч сонсохгүй
Өдрийн цаг өл залгуулахын төлөө
Харин атаач хүмүүсийн нүднээс далд
Шөнө бол хайрын цаг
Хорвоогийн бусад амьтан унтаж байх хамаагүй
Харин жинхэнэ хайр сэтгэлтнүүд
Хамаг шөнийн турш дотооддоо
Бурхантай ярьж өнгөрүүлдэг
Буцах цаг болж бие сүнс чинь орхих цагт
Харамсалдаа шатаж үхэхгүйн тулд
Босохтун,энэ цагийг сайтар ашигла гэж
Бурхан биднийг шөнийн турш дуудаж байна.
Хавар нахиалаад намар бүхнийг орхидог навч шиг
Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна
Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо үргэлжлүүлэх гэж
Амьд төрлийг олоод дахин төрнө гэж итгэхгүй ээ
Хаврын цас шиг хайлан уусчихаад өвөл нь би бударна гэж үү
Хайрлаж хэн нэгэнд дурлалаа гэхэд өмнөх шигээ сэрж мэдрэх үү
Өнчин сарыг удтал ширтвэл өнөөдрийнх шиг гуниглах уу тэгээд
Өөрөө би энэ хэвээрээ дахин төрнө гэж итгэхгүй ээ
Биеэсээ нэгэнт гуужсан бодол сэтгэл минь хаачих бол
Биелээгүй үлдсэн хүсэл мөрөөдлөө би санах уу эсвэл мартах уу
Энэ ертөнц өнө мөнх харин би түнэр харанхуйд ...
Энэ насандаа л би үнэнч хойд насанд бол итгэхгүй ээ
Би байгаагүй.
- Би байна ... " -
http://www.mglclub.com/forum1/895631 xaliuna010 oruulsan shuleg nees
Ертөнц зовлонд автаад Ердөө би л таныгаа гэнэм!
Хэрэв та ертөнцийн дотоодод байх аваас
Хамаг зовлон аяндаа зайлан одмуй.
Тэглээ ч, орчлон зовлонд автсан болохоор
Тандаа зориулах газрыг хайгаад олохгүй нь, би!
* * *
Харцны тань сайхнаас ганцыг ч атугай хүртэхийн төлөө
Хан ертөнцийн хамаг л од, наран, саранг ч худалдаж орхихсон, би
Аяа,Цаглашгүй Гэрэлт Багш минь!
Агшин зуур гэрлээрээ энэлсэн зүрхийг минь гийгүүлж, нигү үлсэн соёрх!
* * *
Ертөнцийн эгэлхэн гэрэл, энгүүхэн аялгуун доор
Ертөнцийн хүмүүс үдэш дуулан бүжихээр одмуй.
Сэлүүн аниргүйд би л орь ганцаар суугаад
Сэтгэлийн доторх гэрэл, аялгуунаа найган ганхнам.
* * *
Төгөлдөр эрхэмсэгийг тань таньснаас хойш,
Эзэн Бурхан миньТоост хорвоогийн юухныг ч гэсэн тоохоо больсоон, би
Тэнгэрлиг Хайр Энэрэлдээ л тэвэрч хайрла, намайг
Үүрд!
Аминь.

Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа
Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав
Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав
Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав
Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав
Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав
Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав
Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав
Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав
Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав
Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав
Би хүний заяа нөмөрч унасан
Хайр харуусал хоёр
Би хагацал зовлон дунд буцалсан
Хатуу зөөлөн хоёр
Би хавар намар хосолсон
Хар цагаан хоёр
Би хайрын бороонд дэлбээлэх
Харзанд ургасан өргөст цэцэг
Би өчүүхэнээ мэдэрсэн
Өр нимэгхэн сэтгэл
Би өөрөөрөө л гэрэлтэх
Өнгө өнгийн цацал
Би тааж унших шахдаг таталган бичиг шигээ
Танигдашгүй нэгэн ертөнц
Би талын монгол эх орондоо л дурласан
Таанын үнэрт тайтгарах монгол шүлэгчээ
Хоосноос салж ядан нүдээ анихад
Хөлийн доорхи өвсний түмэн гомдол үл тасарна
Энэ худлаа байна
Энд ,энэ хоосонд би юу ч чадахгүй юм байна
Чадаж байгаа бүхэн маань
Тэндээс ирдэг
Ядаж буй итгэл минь
Тэрнээс тэжээгддэг
Дууриамал хоосон сарнихуйд
Дуу гарах мэт болсоноо
Амь орох мэт хүсэл илэрхэд
Амьдрал шатаж нэг л оч болно
Сансрын хуйлрах эрчим холбоос болж
Сарны сүнсийг ивээхэд
Намуухан аяалгуу болж цаг хугацаа урсаад
Нарны биед шингэнэ уусна
Бүлээн
Хөгжмийн эгшиг сэтгэлийн хаалга татаад
Хөнгөн алхасаар орж ирэхэд
Хөвөх мэт сэтгэл гадагшилж
Хаашаа ч юм долгис цацаад....
Юуны ямархан хүчээр
Надад нөлөөлнө бэ
Нөмгөн гунигийг минь
Юунд ил гаргаж дааруулна бэ
Мэдрэхүйн судсыг
Чинэртэл тэлж
Мэдэхгүй ертөнцрүү
Юуны учир хөтөлнө бэ
Оногдсон зовлон дээр минь
Оч хаяж шатаан
Орчлонгоос салгаж
Сэтгэлийг юунд өнчирүүлнэ бэ
Хөг эгшиг бүрээр чинь сэтгэл задрахад
Харанхуйн дунд солонго татах шиг болоод
Үнэний дунд ганцаар зогсох шиг
Үнэндээ би хөгжмийн эгшиг болох мэтээ
Бүлээн
Золиос мэт амьдралд
Зовлон тавилан мэт санагдахуйд
Гараас итгэл минь зуурчихаад
Гашуунаар инээх намайг гайхан харна
Өвс бид хоёр адилхан байж
Өөрөө би түүнийг зовоосоор алхахад
Эрхэмсэг оршихуй надаас сэжиглэж
Эргэж тойрчихоод нисэн одно
Өнгө мөнгөний амьдрал
Үнэндээ солиорол төдий болоод
Ганцаардал хань мэт тэвэрхэд
Ганц хан улаан цэцэгэнд бүхнээ зориулмаар
Он цаг орон зайн хоосонд
Одоо л үхэл аврал мэт
Тавилангийн гинжэнд гавлуулсан би
Танихгүй гэгээ рүү шунан харсаар
Гэгээ рүү сэтгэлээ нисгэчихээд
Гэм хийсэн мэт хүмүүсээс дөлөөд
Харанхуйгаас зугатаах сэтгэл
Хаашаа ч юм яараад
Навч унах нь амьдрал мэт санагдахад
Нэг л их гэрэлд орох шиг болоод
Нүгэлд ороогдсон биенээсээ
Нэрээ аваад салах шигээ
Бүлээн