Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Showing posts with label Их Багшийн сургаалиас. Show all posts
Showing posts with label Их Багшийн сургаалиас. Show all posts



“Би”-гийн үзлийн тухай хэлж өгнө үү?.
“Би”-гийн үзэл гэдэг нь амьдралын алхам бүрт биднийг аргамжин тушиж байдаг зүйл. Бид Бурханы хүүхдүүд, бид бүгдээрээ Бурхантай нэгдмэл. Гэтэл “би”-д баригдах үзэл маань биднийг Бурханаас ангид, Бурханд огт хамаагүй, харь хөндий гэж сэтгэхэд хүргэдэг. Түүнээс шалтгаалж бид өөрсдийгөө Бурханы дотор оршдоггүй, харин Бурханыг зорьж яваа хүмүүс гэж үздэг.

Эрдэм чадлаараа надаас илүү гарах хүн бий, миний чадахгүйг чадах хүн бий гэж бодохыг “би”-гийн үзэл хүсдэггүй. Тэрээр нэг болохоор өөрсдийг маань юу ч биш гэж бодуулна, эсвэл бид бол юм бүхэн гэж бодуулна. Өөрсдийгөө чухал, чухал биш гэх хоёр үзлийн аль алинд нь маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв Бурхан бээр биднийг юу ч биш байгаасай гэж хүсвэл дуртайяа юу ч биш байх болно гэж бид хэлдэг байх ёстой. Бурханы Тааллын өмнө бид баяр баясгалантай, хүлцэнгүй номхон байж, өөрийгөө огоорон мартах хэрэгтэй. Хэрэв Тэрбээр биднийг итгэмжит хүнээ болгохыг хүсвэл бид тэр ёсоор нь байх болно. Хэрэв Тэрбээр биднийг энэ дэлхий дээрх жинхэнэ төлөөлөгч нь байгаасай гэж хүсвэл бид тэр ёсоор нь байх болно. “Таны Тааллаар болог.”

“Би”-гийн үзлээ хэрхэн ялах вэ?

“Би”-гийн үзэл бол ангид бие даасан, бодгал чанар. Ангид бодгал чанар нь түгээмэл эв эеийн далайд оршин амьдарч чаддаггүй. “Би”-гийн үзэл нь зөвхөн тухайн хүн болон түүний эзэмшлээр хязгаарлагддаг. Хэрэв бид Орчлонгийн Ухамсартай харьцах аваас өөрсдөө бид хамаг орчлон болж хувирна. Ийм ухамсрыг нэгэнт олсон бол энэ миний өмч, миний чадал, миний амжилт гэсэн өчүүхэн бодлыг тээж явдаг өчүүхэн сэтгэлгээтэй хүнээс тэс ондоо болно. Харин үүний оронд: “Амжилт бүхэн минийх. Минийх биш гэж үзэх зүйл надад огт байхгүй” гэж хэлэх болно.

Өдөр бүхэн Бурханд таван минут талархлаа дэвшүүлэх нь “би”-гийн үзлээ ялах хамгийн энгийн арга юм. Тэгвэл та өөрийнхөө дотор тааламжтай, үнэр ялдам, үзэсгэлэнт цэцэг ургаж байгааг мэдэрнэ. Тэр бол номхон даруу чанарын цэцэг юм. Бурханд талархлаа өргөн баривал Тэрбээр хариуд нь номхон даруу чанар хэмээх үзэмжит сайхныг өгөн соёрхдог. Номхон даруу чанарын цэцгийг харсан “би”-гийн үзэл үтэр түргэн тонилж одно. Өөрийгөө тэр хавьгүй дээр зүйл болон хувирч чадна гэж боддог. Өөрийгөө орчлонгийн нэгдэл болон хувирч чадна гэж үздэг.

“Би”-гийн үзэл нь аливаа зүйлийг хэзээд өөрийн болгож эзэмшихийг санаархдаг. Хэрэв бид “би”-гийн үзлийг хэтийдэн давж чадвал Бурханыг ч, хорвоо дэлхийг ч, өөрсдийнхөө сүнсийг ч сэтгэл тааламжтай болгохын тулд буй бүхнээ өгөхийг хичээнэ. 


   http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/read/entry409181 blogoos oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.





Д.Равжаа - Аврал гурван чухаг


Д.Равжаа - Арга башрын цогц



Д.Равжаа - Бясалгал дунд ургасан дуу



Д.Равжаа - Багшаа шүтэхийг сургасан сургааль



Д.Равжаа - Шавь нартаа зориулсан сургааль


Ноён хутагтаас гэвш Шаравт хэлсэн сургааль




Д.Равжаа - Дадишуари нарт айлдсан дуу


Д.Равжаа - Тамхи татахыг хориглосон сургааль



Д.Равжаа - Архи уухыг хориглосон сургааль



Д.Равжаа - Бүгдээрээ мөнх бус байтал



Д.Равжаа - Аяа охин чи янагш сонс



Д.Равжаа - Наадмын шүлэг (нэгдүгээр бүлэг)

Д.Равжаа - Наадмын шүлэг (хоёрдугаар бүлэг)



Сайн үйлс дэлгэрэх болтугай.





Buddha’s dream


Бодхисатва бээр шинийн нэгнээс шийнийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.
1. Эхний зүүд: Бодхисатва бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, борьйв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бангалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцолшгүй олон галавын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биелэлээ олох цаг болсоныг зөгнөжээ.

Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүхэл Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
2. Хоёр дахь зүүд: Бодхисатва бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёоолж, харсаар байтал удаж төдөлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ.

Энэ зүүд нь Бурханы сургаал зөвхөн хүний ертөнц төдийгүй Тэнгэр Брахма нарт хүрж, тэднийг гэгээрэл ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн байлаа. Өөрөөр хэлбэл Бодхисатва бээр хүн хийгээд Тэнгэр нарын их багш болно гэсэн үг юм.
3. Гурав дахь зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолшгүй олон амьтад ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж төдөлгүй тэдний тоо маш олон болж хөлнөөс дээш бүчин явсаар өвдөгөнд хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалийг дагаж ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ.

Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзалуулаагүй хар үстэй байгаа нь тэд хуврага биш гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Бурханы хуврага шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ.
4. Дөрөв дэх зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно. Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай /Чадрия, Брахман, вээшя, шудр/ хүмүүс түүний дэргэд ирж, лам хуврага болж, Арахадын хутгийг олж ариудан гэгээрхийг зөгнөсөн зүүд байлаа.

Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтээ олон гол мөрөн далайд цутгасаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг, янз бүрийн язгуур угсааны хүмүүс хуврага болж, бүгд ариун номонд нэгдэж, нэгэн ижил болох болно.
5. Тав дахь зүүд: Бодхисатва бээр хир буртаг дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртагаар дүүрэн ч өөрт нь өчүүхэн ч хир буртаг халдахгүй байгааг харжээ. Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд Бодхисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даян бясалгал хийж байсан хийгээд, харин одоо Бурханы хутгийг олон гэгээрсэнийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа.

Урьдын эхнэр, хүү, эх , ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтаны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно. Тэдэнд ариуслын замыг заах боловч өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хуврага хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгт ирэх боловч өөрийн хэрэгцээнээс илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно.
Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийх үедБодхисатва бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, Бодхисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биелэлээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.
Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Эх сурвалж:  Их багш  СН.Гоенка “Ариусахуйн чин хүсэл” 2008 .      хуудас 15-22               /Монголын Випашяна судлалын төв/

http://vipassanamongolia.wordpress.com/category/%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B3%D1%88%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D2%AF%D2%AF%D0%B4/    web huudasnaas  oruulav 


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Шашин шvтэж, даган баримтална" гэдэг нь сvм хийдэд амьдрах, ном залбирал унших зэрэг гадаад тєрхєєрєє шашинтны дvрээр єєрчлєгдєхийг хэлэхгvй.
Гэхдээ эдгээрийг шашны vйл болж чадахгvй гэж хэлж бас болохгvй. Ямартаа ч шашин шvтэх нь бодол дотор хэрэгжинэ.

Тухайн сургаалийг єєрийн бодолдоо хэрхэн нэвтрvvлэхийг мэдэж байгаа бол бие, хэлийн бvх vйлvvд нь номын ёстойгоо нийцдэг. Харин бодолдоо хэрхэн нэвтрvvлэн дадуулахаа мэдэхгvй бол хичнээн их бясалгал, ном уншиж, нэг насаараа хийдэд амьдарсан ч тэр нь тусгvй.

Нэг єдєр Дом ариун шvтээнийг /суврага/ тойроод явж байгаа хvнийг харжээ. Тvvнд хандаж: "Суврзга гороолох нь сайн, гэхдээ сурсан номоо сэтгэлдээ бодитой дадуулбал бvр ч сайн" гэжээ. Нєгєє хvн "Тэгвэл дээдийн номыг унших нь сайн байх нь ээ" хэмээн бодолхийлжээ. Ингээд ном уншаад сууж байх vед нь нэг єдєр Дом тааралдаж "Дээдийн ном унших нь сайн, гэхдээ сурсан номоо дадуулбал бvр сайн" гэжээ. Нєгєє хvн "Энэ ч бас тийм хангалттай биш юм байна.

Одоо би бясалгал vйлдвэл ном болох байх" хэмээн боджээ. Дом тvvнийг бясалгаж байхыг хараад "Бясалгах тань тун сайн, гэхдээ ном vйлдэх нь бvр ч илvv сайн". Нєгєє хvн гайхшран "Ном vйлдэх гэдэг нь юу гэсэн vг вэ?" гэж асуужээ. Энэ насны жаргалд бvv шуна, єєрийн сэтгэлийг номонд урвуул хэмээн хариулжээ. Номыг бvтээх нь бодлоос хамааралтай учраас ийнхvv айлджээ.
Хоосон чанар Єчvvхэн оюунаар танин мэдэж болох
Vлэмжийн тэр мєн чанарыг Хоосон чанар хэмээмvй.
Vзэгдэгч бvхэн тvvнээс vvдээд, тvмэнд шингэж
Vнэхээрийн эс бvтээд, бас эс мєхнє.
Хорвоогийн vзэгдэл бvхнийг хоосон гэвч
Хоосноос vvдээд хоосонд нийлэх нь
Омогт давалгаан дэзр хєєсєн vvдээл
Оломгvй далайдаа шингэх адилаа
Оюунт мэргэа Хоосон гэж
Онросон нь хэдvй vнэн гэвч чиг
Огоот хоосон буе Чанар нь гэмvй
Одох ирэхийн учир юум буй
Туулсан бурхан л гагцхvv нууцыг мэдэж
Тунгаасан vнэнийг нь мєхєс бидэн тэмтэрмvv
Оюун санаандаа хоосныг хоосноор онохуй
Онох алдахын багиаа изгэн буй
Илтэд vзvvлэх богд Нагаржуна
Ирэх цаг дор, єнгєрснєєс тодрох гайхамшиг
Харьиагч бидэнд л иагийг болгосон ч
Харин богд тvvнд uar vгvй буюу
Омтгойрогч бидэнд л оркыг буй болгосноос
Оюунт тvvнд орон зай vгvй буюу
Янагуухуй хийгээд vнэмлэхvйн заагт хvрэвээс
Ялагдагч хийгээд ялагч vгvй буй
Vлэмжийн богд Нагаржуна орчлонгийн хvлээснээс
Vнэхээрийн алдуурсан нь эндvvрлийг ялсных

Vзтэл чингэж чадаагvй мєхєс миний бие
Vйлийн vрээс салсан цагт Хоосныг хvртмvй


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Төвлөрөл

2010/11/23

1.Зөвхөн энэ дэлхий мөнх бус гэдгийг гүн гүнзгий мэдэрч, үүнд сэтгэл хүлэгдэхгүй болсон үед л таны сүнс цэвэр байх болно.Тэгж та бясалгалын туршид төвлөрч амархан самадид орно. .

2.Ямар нэгэн юмыг төвлөрөлттэй аяар нь хийвэл үр дүн нь төгс төгөлдөр гарна. Учир нь энэ бол Бурханаас, таны жинхэнэ билэг ухаан, төрөлх дүрээс тань гарч байгаа юм. Нэг л удаа та горьдон таамаглаж, бахархах, эсвэл тооцоолоход тэр зүйл бурууддаг.


3.Tа үргэлж өөрийн амьдралыг Бурханд зориулж, Бурханы хайран дээр төвлөрч байвал хэрэгтэй бүхэн чинь бүгд тань дээр ирэх болно.


4.Хэрвээ бид бясалгах үедээ бүх анхаарлаа нэгэн цэг дээр төвлөрүүлээд, түүнийхээ өмнө хамаг асуудал бэрхшээлээ тавьж чадвал, тэр бүхнийг агшин зуур шийдэж чадна. Бидний хүч чадал агуу их, харин бид үүнийгээ хэзээ ч ашигладаггүй. Хэрвээ бид өөрсдийнхөө хүч чадал дээр төвлөрч, түүнийгээ ашиглахгүй юм бол бидэнд ерөөсөө ямар ч хүч чадал байхгүй мэт санагдах болно.

,br>
5.Таны сэтгэлийн тэнхээ их хүчтэй. Хэрэв түүнийгээ тодорхой нэг зүйл дээр төвлөрүүлбэл, та зорилгодоо хүрэх болно.


6.Баруун зүүнийг бүү анхаар. Зүгээр л цаг үргэлж төвлөр. Анхаарлаа буцаан авчир, ийш тийш нь бүү тэнүүл, ойр орчны бусад юмст анхаарлаа бүү сарниул. Тэгвэл та амархан самадид орно.


7.Оюун санааны бясалгагч шүүн тунгааж чаддаг, өөр өөр нөхцөл байдалд яаж хандахаа мэддэг байх хэрэгтэй. Та бүх нөхцөл байдалд адилхан хариу үзүүлж болохгүй ээ.


8.Та цаг үргэлж анхааралтай байх ёстой. Ямар нэгэн юм хийхдээ биеэ даасан, учир зүйтэй, саруул сэтгэл оюунтай байх ёстой Сайн үйлс дэлгэрэх болтугай.

http://www.chinghaimongolia.com/web huudsnaas oruulav



1.Юу хүссэнээ хийлгэж байхын тулд бие, хэл, сэтгэлээ дадуулах хэрэгтэй. Бид хүссэн даруйдаа л уйлж, эсвэл инээж чадна, ингэвэл бидний хариу үйлдэл жам ёсны болно. Бид уйлах үедээ уйлж, инээх учиртай бол инээ. Та нар ойлгож байна уу? Шаардлагатай тохиолдолд бид уурлаж ч, эелдэг зөөлөн байж ч чадна. Бид өөрсдийнхөө бүрэн эзэн болно. Чингэвэл бид юу ч хийхийг хүслээ гэсэн ч эх дэлхийдээ ач тусаа өгөх болно. Ийм түвшинд хүрэх хэцүү биш ээ, үүний тулд бидний хийвэл зохих зүйл бол ердөө л бясалгал юм.

2.Куан Инь Аргыг бясалгахын ач тус ихээ. Зарим хүн бурханлиг билэг ухааныг, зарим нь дотоодын ахуй ойлголтыг, зарим нь бурханлиг аялгууг хүртэж, зарим нь гүн самадид орж, зарим нь хайр энэрлээ хөгжүүлж , зарим нь Бурханд итгэлтэй болж , зарим нь хамгийн төгс дээд сургаалиас хамааралтай болохоо мэдэрч, зарим нь сайн сайхнаа хөгжүүлдэг. Эдгээр нь тэдний бясалгалын үр дүн .

3.Өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэдэж байх нь бясалгагч хүний хувьд маш чухал. Учир нь түүний дотор аугаа их эрдэнэ байдаг.Сөрөг хүч сайн бясалгадаг хүнтэй ойр байх дуртай.

4.Энэ дэлхий хүнээр дүүрэн.Хүн бүр өөр өөр ажилтай. Бясалгагчид хайр адислалт сүнс болоод сэтгэлээрээ онцгой байдаг. Энэ дэлхийд ийм оюун санаалаг хүмүүс хэрэгтэй болохоор бид тэднийг Куан Инь Аргаар хөгжүүлдэг юм. Энэ бол бясалгагч хүний үүрэг хариуцлага. .

5.Хийж буй юм бүхэн тань дадлага. Сайн хийж буй юм бүхэн тань дадалагажилт. Энэ бол бясалгал, Бурхан болоод орчлон ертөнцөд туслаж хувь нэмрээ оруулж буй явдал. Энэ бол зүгээр нэг бясалгал ч биш сурах дадлага туршлага.

6.Диваажинд эм тарианы оронд гэрлийг эмчилгээнд хэрэглэдэг. Магадгүй бид ирээдүйд үүнтэй ижил төстэй гэрлийг өвчин анагаахад хэрэглэнэ гэж би боддог. Хөгжим гэгдэх аялгуугаар эмчлэгддэг өвчин байдаг. Бидний бясалгаж байгаа бясалгал гэрэл аялгууг агуулдаг. Маш их зовлон шаналал дарамт шахалт аяндаа багасч, эцэстээ алга болдог.

7.Зарим үес саад бэрхшээл, үзэн ядахуй, шунал хүсэл, атаа жөтөө, эд өглөгт дурлах явдалтай тулгарахад чармайн бясалгаснаар тэдгээрийг даван туулах болно. Та цаг ямагт Багшийнхаа номыг уншиж, бичлэг сонсож, улам хичээн бясалгаж, “Аялгуу Ажихуй”-гаа улам сайн хийж, бясалгалдаа илүү их хичээл чармайлт гаргаж, бясалгах зам мөрдөө илүү их төвлөрөх хэрэгтэй. Гагцхүү хамгийн төгс дээд хүчний ивээлд орсон цагт л аюул үгүй болно, өөр ямар ч аргагүй юм.

8.Илүү ихээр бясалгаж байгаа болохоор ямар ч асуудал бэрхшээлийн хамгийн сайн шийдвэр хариултыг аяндаа зөнгөөрөө мэдэх болно

9.Таны оюун санааны бясалгалаас ирж буй хүч үзэгдэж харагдахгүй боловч ашиглаж болохгүй биш юм. Нэгэнт та Маяагийн дэлхийд амьдарч байгаагаас хойш, олон сэтгэл татагдалт, үйл үртэй тулгарахаас зугтаах аргагүй. Заримдаа тэр хамтын үйл үр, заримдаа өөрийн үйл үр байдаг. Тэр үйл үр нэг нэгэндээ нөлөөлдөг, тэгэхээр хэн нь ч хэнийгээ буруушаах хэрэггүй.


br> 10.Та энэ дэлхийд амьдарч байгаа хэдий ч сэтгэл хүлэгдэх хэрэггүй.Энэ дэлхий дээрх бүх юм зовлон гэдгийг мэдэж, яг л намагт нууранд бохирдохгүйгээр орших лянхуа цэцэг шиг, хамгийн төгс сургаалд сэтгэлээ дадуулах хэрэгтэй.

11.Куан Инь бясалгал хийх явцад дотоод хэлбэлзлийн өөрчлөлтийн улмаас шинэ шинэ санаанууд төрж, шинэ шинэ эд эс өсөн дэлгэрэх болно. Тэр үед дахин төрж буй мэт л байдаг. Дахин залуужихуй, дахин төрөхүй гэгддэг зүйл тань энэ л юм шүү дээ.

12.Оюун санааны бясалгагчид цаг үргэлж уужуу ухаантай байх ёстой, тэгж байж энэ тань Бурханы хайр адислал оршин байх хангалттай орон зай болно. Сэтгэл маань ертөнцийг бүхлээр нь хүлээн авах хангалтай тэлүүн байхад бид Бурханыг таньж ухаардаг.

13.Бясалгал гэдэг ердөө л суугаад байна гэсэн үг биш. Та цэвэр ариун, өршөөл, нигүүсэл бүхий сэтгэлээр төвлөрөх хэрэгтэй, тийм биш бол зүгээр л цагаа үрж буй хэрэг болно.

14.Анхандаа боломжгүй мэт санагдаж байсан зорилгодоо хүрнэ гэдэг таны хувьд маш их шан харамж. Шаргуу хөдөлмөргүйгээр, юмс энгийн зөөлнөөр үргэлжлээд, ямар нэгэн юманд амархан амжилт олоод байх нь танд сайн биш. Ийм ч учраас саад бэрхшээл оршдог. Бясалгал дадлынхаа зам мөрд та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.

15.Өөр хэн ч биш зөвхөн та л өөрийн бясалгал дадлаа үргэлжлүүлэн хийж, гэрлээ асаан тэр замаар замнаж чадна. Мэдээж өвчтэй зовлонтой ингэж чадахгүй үед Багш таныг түшин цааш авч явна.Таныг эсэргүүцэх юмуу, өөр замаар явахыг хүссэн үед л Багш таны ард хоцордог. Хэдийгээр Багш шавиа зөв замаас холдож буйг мэдэж байвч түүний л аяыг хардаг, гэхдээ шавиа хэзээ ч орхидоггүй, шийдвэрт нь ч саад болдоггүй.

16.Хэдий их бясалгана, төдий их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болно. Ингэхгүй бол амархан нөгөө тийш унана. Хэрвээ тийшээ уначихвал бусад ойлголтоос суралцах чадваргүй болно.Тэгэхээр ахуй ойлголтын ямар ч түвшинд баясаж болохгүй. Үүнийг Очир Алмааз сударт “Ямар ч муу зуршилгүй бай, сэтгэлээ чөлөөтэй байлга “ гэсэн байдаг.

17.Оюун санааны дадлын хамгийн дэвшилтэт дээд арга дандаа энгийн байдаг. Хүмүүс будлиантай ярвигтай байдалд дасчихсан байдаг учраас энгийн ердийн болохоор нь ойлгодоггүй юм.

18.Сүмийн бясалгагч бай, энгийн хүн ч бай, та өдөр бүр өглөө оройд бясалгах ёстой. Өглөө нь өдрийн хүндхэн бэлэгтэй нүүр тулахын тулд, орой нь хамгаалуулж, шөнө тайван амрах, өдрийн бохирдсон уур амьсгалыг цэвэрлэх гэж бясалгадаг юм.

19.Цагаан хоолтон, сахилаа чанд сахидаг, өдөр бүр бясалгадаг бол үүнийхээ үр дүнг үздэггүй хүн гэж нэг ч байдаггүй. Багшийн заавар зөвөлгөөг дагаж буй хэн ч үлгэрийн дагина, Бодисадва, гэгээнтэн, архат юм.

20.Бясалгаж байхдаа сүүлчийн удаа бясалгаж байгаа мэт, маргааш эсвэл тавхан минутын дотор амьсгал хураах гэж байгаа мэт чин сэтгэлтэй бай. Сэтгэлдээ ийм хандлагатай бясалгаж байвал амжилтанд хүрэх болно

21.Бясалгалаас ирж буй буянаа та энэ дэлхийтэй хуваалцах хэрэгтэй. Та зөвхөн өөрийнхөө төлөө бясалгадаггүй юм шүү.

22.Бясалгагч хүн энгийнээс энгийн болдог: Таныг хэн ч бясалгадаг гэж мэддэггүй бол хамгийн сайн.

23.Бясалгаж байхдаа та өөрийгөө болоод өрөөлийг амар амгалан болгож байх хэрэгтэй.

24.Та хэвтэж байхдаа ч бясалгаж болно.Сэтгэлээ билгийн мэлмий дээрээ байлга, нүдээ ань, гэхдээ билгийн мэлмийгээ бүү аниарай.

25.Та бусдад хүндлүүлэхийн төлөө бус өөрийнхөө төлөө л оюун санааны дадал хийж байгаа юм шүү.

26.Бясалгаж байхдаа бид олон амьд биест ач тустай байж чаддаг. Бидний хэлбэлзэл түгэн тархаж байгаа болохоор бүх улс орныг гэрэлтүүлэн гийгүүлж, бүхий л орчлон ертөнцийн дотоод ухамсарыг дээшлүүлж байдаг юм.

27.Куан Инь Арга бол бас л нэг төрлийн биеэ хамгаалах урлаг. Энэ урлагаар та өөртөө байгаа болон байхгүй бүх л төрлийн сөрөг хүчийг өөрийн оролцоогүйгээр ялан дийлэх болно.

28.Энэ дэлхийд сэтгэл хүлэгдэхгүй бол, та эргэлзээгүй буцаж ирэхгүй болно.

29.Өдөр тутмын бясалгалаар Бурханаас ирж буй маш их хайрын хүчийг шингээн авах төдийгүй бие, сэтгэлдээ хортой мэдээллийг бүрэн үгүй хийж чадна.Тийм учраас та бясалгал хийх, ариун ном судар уншихаа зогсоох ёсгүй юм.



30.Оюун санааны бясалгагч бид, өвчтэй зовлонтой, баяр хөөртэй ямар ч нөхцөлд байсан хамаагүй, бясалгаж байхдаа нэг янзын төвлөрөлтөнд байх хэрэгтэй. Өөрийгөө март, ертөнцийн сэтгэл татам зүйл, янз бүрийн нөхцөл байдлыг март, Бүхнийг Бурханы төлөө хийж буй гэдгээ мэдэх хэрэгтэй.

31.Бясалгаж байгаа нь мөн нь л нэг ёсны шагнал, учир нь сууж чадахгүй байгаа үедээ та билэг ухааны төлөө суухыг үнэхээр хүсдэг, ахуй ойлголт гэгдэх тэр зүйлийг үзэж байна уу? үгүй юу? энэ бол угаасаа нэг төрлийн шагнал.

32.Өөрийгөө хянаж ажиглахгүйгээр гэгээрсэн Багшийг зүгээр л харах ямар ч хэрэггүй зүйл! Муу бодол, хар сэжиг, алдаа дутагдал, би үзлээр халхлагдсан үзэл бодолдоо дүн шинжилгээ хий.Зөвхөн тэгж байж л та дотоодын Багшаа харж чадна.

33.Таны авъяас чадвар мөн л билэг ухаанаас төрдөг.Тиймээс хэдий чинээ их бясалгана, та төдий чинээ их авъяас билэгтэй болно.

34.Гэгээрэл таныг улам хайр энэрэлтэй, тэсвэр тэвчээртэй, оюун ухаантай болгодог. Энэ бол хамгийн сайн ашиг тус.

35.Жинхэнэ эр хүн яаж хариулахаа, хэдийд урагшилж, хэдийд ухрах, юу хатуу, юу зөөлөн болохыг мэдэж байх шаардлагатай, ийм байж чадвал тэр үнэхээр сайн хүн.

36.Бид энэ дэлхийг өөрчлөх гэж биш билэг ухаанаа өөрчлөх гэж оюун санааны бясалгал хийдэг. Бид үзэл бодлоо өөрчлөөд муу гэж боддог нөхцөл байдлыг сайн болгох гэж билэг ухаанаа ашигладаг

37.Бүх юм дадал. Билэг ухааны аргад суралцаж байгаа нь уян хатны зам. Уян хатан байгаад сурчихсан үедээ, урьдчилж бэлдсэн үйлдэл биш бүх л төрлийн гэнэтийн, аяндаа үүсэх өөрчлөлтөнд та дасаж дадна, энэ хамгийн сайн арга.

38.Энэ зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх, орчлон ертөнц болоод өөрийгөө ойлгож ухаарахын тулд та үргэлж өөртөө итгэж, үнэхээр илэн далангүй байж, хичээнгүйлэн бясалгах хэрэгтэй.

39.Цаг үргэлж бид бясалгаж, хамгийн түрүүнд Бурханд талархаж, багахаан хувь заяаны төлөө залбирдаг, тэгээд л бид Бурханы бүхий л нинжин сэтгэл, хайр зориуллагыг санаж байдаг



40.Бусдад бясалгаж дадалгажих боломжийг санал болгож, Үнэн Мөн рүү буцахад нь тус болох гэж Багшийн үүрэг даалгаварт хувь нэмэр болж буй хүчин чармайлт тань Бурханы орон руу явж буй зам дахь дахиад нэг чулууг даван алхаж байгаа явдал юм.

41.Оюун санааны бясалгал дадалд, бид хамтдаа нэгэн санаа зорилготой байвал өөртөө болоод, бусадтай хуваалцахыг хүсэж байгаа, мөн бидэнтэй хуваалцахыг хүсэж байгаа хэн ч бай аугаа их ач тусыг хүртэх болно.

42.Ердөө л билэг ухаан, өөрийгөө таних, жинхэнэ гэрээ мэдэх, эрх чөлөөтэй,хайр энэрэлтэй, аз жаргалтай байхын төлөө та бясалгах хэрэгтэй.

43.Хэрвээ хүн бүхэн Аръяабалын бясалгалыг хийвэл бүгд маш их жаргалтай, уужуу тэнэгэр, сэтгэл хангалуун байх болно. Ямар ч дайн дажин байхгүй. Ямар ч юмны хэрэггүй болно. Учир нь асуудал бэрхшээлийг уг ёзоороос нь анхааран үзэж байгаа болоод тэр.

44.Зөвхөн Бурхан дээр бясалгах үедээ та гэрэл, аялгуугаар Бурхантай шууд холбогддог.Та хэн нэгнээс сурахгүйгээр,ном сонин уншихгүйгээр мэднэ бүгдийг мэддэг.Та гүн гүнзгий, үүрд мөнх ойлгож авдаг.

45.Энэ дэлхий дээр оюун санааны дадлаас өөр итгэж болох хүч чадал, газар орон гэж үгүй. Харгис хэрцгий бие хамгаалах урлаг, атомын бөмбөг хүмүүсийг зөвхөн хороож хөнөөхөөс биш тус дэм болдоггүй.

46.Бясалгал бол бас л ажил. Бясалгаж байх үедээ бид маргааш гарч дахин тэмцэхийн тулд сүнснийхээ хүнс тэжээлийг авч хүч чадлаа дүүргэдэг юм. 47.Бясалгал, дадал, буян, хичээнгүй оролдлого, билэг ухаанаас хамаардаг. Гадны хүчин зүйлээс шалтгаалдаггүй.

48.Бидний оюун санааны бясалгал дадлын зорилго бол билэг ухаанаа нээх, эх болсон зургаан зүйлд туслах, энэ дэлхийн хүч чадал, соёл иргэншлийг дээшлүүлэх явдал юм.

49.Бясалгаж чаддаг болохоор хүн төрөлхтөн аугаа юм, бид өөрийн Бурхан дүрийг олж чадна, мөн Будда ч болж чадна. Дотоодоо буй Бурханаа олж дотоод диваажингаа үзэх үедээ бид хүн төрөлхтөн үнэхээр аугаа юм байна гэж хэлж чаддаг.



50.Анхаарлаа байнга маш ихээр нэг зүйл дээр – нэгэн үзүүрт, бүх л сэтгэлээрээ хандуул, энэ бол бясалгал. Би анхаарлаа зөвхөн дотоод хүч, өршөөл нигүүсэл, хайр энэрэл, Бурханы өршөөнгүй чанар дээр төвлөрүүлдэг, энэ бол миний бясалгал.

51.Угаасаа, баяр жаргалтай сэтгэл бол бясалгал дадлын үр жимс.

52.Сайныг хийх үү мууг хийх үү, бусдад эрх чөлөөг нь өгөх үү үгүй юу гэдгээ сонгох эрх чөлөө танд бий. Та хэн нэгнийг гүжирдэж, хэн нэгэнтэй хэрэлдэж, хэрэг явдалтай зөрчилдөх хэрэггүй. Ийм л байж чадвал тухайн хүн бясалгагч хэмээн нэрлэгдэх болно.

53.Бясалгалгүйгээр, өөрийн урьдчилж төсөөлсөн бодол төсөөллөө үгүй хийх өөр ямар ч арга танд байхгүй.

54.Оюун санааны бясалгал дадлыг хийх нь хүнд хэцүү биш . Яг л хүүхэд энгийн байх шиг - Будда болох бас л хялбар.

55.Оюун санааны бясалгагч байх үедээ, өөрийн билэг ухаанаа ашиглахдаа алдаж бүдэрвэл харуусан гэмшиж байх хэрэгтэй.

56.Бясалгахаас өөр аргаар та энэ дэлхийд туслаж чадахгүй юм. Өөрийгөө улам сайн болго, ёс суртахуунаа дээшлүүл. энэ дэлхийд Энэ чинь мөн л аугаа тус дэм.

57.Таны амьдрал баяр баясгалантай, идэвхтэй өрнүүн, утга учиртай байх ёстой. Та зүгээр л баяр баясгалан болоод суралцахын төлөө цаг хугацаанаас маш олон зүйлийг судалж болно. Зөвхөн Гэрэл Аялгуу л танд энэ дэлхийн ямар ч асуудал дээр туслаж чадна. Диваажинд та цорын ганц нэртэй байх болно. Энэ бол хайр энэрэл билэг ухааны нэр юм.

58.Аръяабалын бясалгалыг хийсний дараа таны ухамсар оюуны хүч урсан ундарч эхэлдэг. Та тархины эд эсээ тэр бүү хэл бие махбодийнхоо эд эс бүхнийг өөрчилдөг. Та өдөр өдрөөр бүхнийг өөрчилж, түүнийг цэвэр ариун хайр энэрэл, билэг ухаанаас өөр юу ч биш болтол нь цэвэрлэн ариусгадаг

59.Үнэндээ, хувь тавилан гэх юм байдаггүй юм.Энэ бол хангалттай бясалгаагүй л нэг хэрэг



60.Хэрвээ нөхцөл байдалд бууж өгөөд байх юм бол танд бясалгал хийх ямар ч шаардлага байхгүй. Бид газар орныхоо уур амьсгалыг сайжруулахын төлөө, сөрөг таагүй хүчийг давж гарахын тулд эерэг сайн хүчээр цэнэглэх гэж бясалгадаг. Өөрөөр хэлбэл тэр сөрөг хүч угаасаа байдаг учраас үргэлж бууж өгөөд байдагаа болих хэрэгтэй. Бидэнд дийлдэшгүй хүч байдаг.

61.Хэдий чинээ их бясалгана та төдий чинээ бусдыг ойлгож, тэдэнд уужуу сайхнаар туслаж чадна. Та бусдын бодол санаа, оюун ухааны түвшин, мөн түүнчлэн бодлын эрх чөлөөг нь хүртэл хүндлэж хүлээж авах чадвартай болно. Энэ бол жинхэнэ эрх чөлөөт орчлон ертөнц.

62.Одоо, маш энгийн амьдралаар амьдарвал өөртөө болоод өрөөл бусдад туслахад хялбар болно. Мөн бясалгал дадал тань таныг хамгаална тэгэхээр та бараг айхгүй.

63.Билгийн мэлмий дээрээ сэтгэлээ оршин байлга. Ингэхдээ та жаргалтай болж, олон зүйлийг ойлгох болно. Ингэх нь Гурван Ертөнцийг давахад танд тус болно.

http://www.suprememaster.mn/ Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Шавь: Бид дээшээ дэвшиж байгаа үгүйгээ бодохгүйгээр зөвхөн Бурхныг санаж явахад бүхнийг хийж, бүтээж, төгөлдөржүүлж чадах уу?

Багш: Ерөөсөө дээшлэх гэсэн ойлголт байхгүй юм. Ингэж хэлэхээр та нар ойлгохгүй. Хамгийн дээдийн дээд хүчтэй холбогдоход тэгээд л болчихно. Дэвшил гэж байхгүй, дэвшил гэдэгт үйл явц ордог, үйл явц хэрэгтэй гэж үү? Хэрэггүй шүү дээ. Бурхныг санаж явахад, Бурхантай хамт байхад та өөрөө Бурхан болно. Дэвших дээшлэх гэж асуудал байхгүй болох юм.


Шавь: Гайхалтай, бидний зарим нь хэлдэг л дээ: Төгс Гэгээрлийг олж авахын тулд бид дээдийн дээд, том зорилготой байх ёстой гэж...


Багш: Зорилго бол хүний төлөө байдаг, би та нарт ойлгуулж чадахгүй байна. Тэгээд үүнийг тайлбарлах гэж өөрсдийн хэлээ ашиглан Бурханд төвлөр гэж хэлсэн боловч та нар ойлгоогүй, Тэгээд энэ аргаар үзээд, хожим нь өөр аргаар үзсэн. Би яагаад ингэж ядарч, урам хугарсан бэ гэхээр би үүнийг хүний хэлээр л тайлбарласан, гэвч та нарыг үүнийг хүлээж авч ойлгоно гэж бодохгүй л байна, та одоо ч ойлгохгүй л байна, би олон жилийн өмнөөс та нарт сургааль айлдаж эхэлсэн, хамгийн чухал сургааль бол Бурханд төвлөрөх юм.


Шавь: Хамгийн энгийн нь юмаа. Бүгдийг л багтаадаг.


Багш: Тийм шүү.

Шавь: Яаж үүнийг хэрэгжүүлэх вэ?


Багш: Таны яаж хэрэгжүүлж байгаа нь Бурханд хамаагүй. Зүгээр л Бурхныг сана, тэгээд таны юу үйлдэж байгааг бүхнийг нь Бурхан үйлдэж байгаа. Энд та гэсэн ойлголт байхгүй. Бурхан хэнийг ч удирддаггүй. Харин та Бурхныг санамагц, та аливаа зүйлсийг давхар давхар үйлдэж байдаг ба үүнийг мэдэж Бурхан үйлдэж байдаг. Хүн та үнэхээр ядаргаатай.


Шавь: Ямар ч юмыг идэвхтэй хийх хэрэггүй юу? Эсвэл ямар ч төлөвлөгөөгүйгээр, хүчлэхгүйгээр хийгээд л байх уу.


Багш: Тиймээ, төлөвлөхгүйгээр, хүчлэхгүйгээр хий, тэгээд л та Бурхны удирдлагыг хүлээж авна, та яагаад үүний төлөө хичээгээд байгаа юм бэ? Та хичээж байвал та бодлоо ашиглаж байна гэсэн үг, хаана бодол байна тэнд Маяа байна. Би та нарыг ганц л зүйл хийхийг шаардсан, Гэвч та нар тэгээд л бодлоо ашигладаг.

Чухамдаа та бүхэн Бурхныг санамагц, Бурхан автоматаар л таны ажлыг хийдэг, яагаад та бодлоороо шийдэх гээд байгаа юм бэ. Хэн нэгнийг харж байхад түүнд хэрэгцээтэй үе гарсныг мэдээд, та өөрийн эрхгүй түүнд тайлбарлаж өгдөг, зориудаар битгий түүнд тайлбарла. Та өөрийнхөө тухай бодмогц л, та Бурханаас холдож байдаг. Бурханаар гүйцэтгүүлж байгаа бүхэн автоматаар хийгддэг. Оюун санаандаа битгий бодлыг тээ. Бодол бодох л юм бол Бурханаас холдож, тэгээд учир шалтгааны ертөнц рүү унана. Бурханг юу дуртайг нь хийлгэе, тэгээд л та Бурханд төвлөрөөд л байж бай. Хэрвээ та бодсоор л, ялгаваралсаар л байвал та Бурханаас холдоно. Бодол гэж юу вэ? (Хятадаар) Дүр төрх зүрх сэтгэлийг дарж, нууж байдаг, энэ Бурхан уу? Би үзэл гэх зүйлийг гаргахгүй байхыг хичээж л байвал та Бурхан. Та юу хийж байгаадаа төсөөлөлтэй байгаад байвал, та бурхнаас холдоно, тэгээд та ядарч, цуцан, үйл үртэй байх болно. “Нэрлэх, тоочих” гэдэг үгийг хар л даа, энэ үг нь зүрх сэтгэлийг дарж зовоодог. Харин “гэгээрэл” гэдэг үг зүрх сэтгэлийг сэрээж өгдөг. Харин би үзлийг дарж өгдөг.


Шавь: Гэгээрэх гэдэг үг.


Багш: Тиймээ үүнийг л гэгээрэл гэж нэрлээд байгаа юм. Энэ бол агшин зуур... Шавь: Ойлголоо.


Багш: Тиймээ үүнийг л гэгээрэл гэж нэрлээд байгаа юм. Ямар ч саад бэршээлгүй болчихвол, агшин зуур диваажин руу хүрэх ойлголттой болоод, дээшээ маш хурдан дэвшиж, Бурханд маш хурдан хүрч чадна. Бусад хүмүүс бүгдээрээ хичээж байна. Та ингэж дээшээ явж чадах уу? Та үргэлж бодсоор бодсоор л, цаг үргэлж л би та нарт хэлсээр л: төвлөр, төвлөр, бас дахин төвлөр, үүнийг л санаж явахад бүх асуудал тань алга болно. Танд өөр ямар нэгэн асуулт байвал та өөрийн бодлоо л ашиглаж байна гэсэн үг, битгий ийм бай. Бурханд бүрэн дүүрэн төвлөрвөл та бүр мөсөн асуудалгүй болно, учир нь Бурхан бүхий л зүйлсийг хийж байгаа, харин та биш. Та юунд санаа зовоод байгаа юм бэ? Бүх зүйлийг Бурхан удирдаж хийж байгаа шүү дээ тэгэхээр та юунд санаа зовох вэ? Хэрвээ та Бурханд санаа зовбол та Бурханаас холдоно гэсэн үг, хэрвээ та бодсоор л байвал та Бурханаас холдоно, бодол тань таны тархинд байсаар байвал та Бурхантай нэг биш байна гэсэн үг.


Шавь: Би хожмын нэгэн өдөр дияан бясалгалд сууж илүү их гэгээрнэ гэж боддог байсан.

Багш: Та Бурхныг л бод, тэгснээрээ та чадна. Ингээд боллоо. Хэрвээ та дияан бясалгалд суух хэрэгтэй бол явж суу, би юунд хүрч чадах вэ гэдэгтээ битгий хүлэгд, энэ нь та “Би” үзэлтэй байна гэсэн үг, та ингэж л бодож байвал Бурханаас холдож байна гэсэн үг. Харин Бурхантай минут бүр, хором бүр нэг байж чадвал та юмсыг маш сайн хийж чадах болно. Та Бурхныг санамагц гараг ертөнцийн дэвшилд ямар нэгэн саад гарахгүй юм, учир нь Бурхан үүнийг удирдаж байгаа шүү дээ.


Шавь: Бүх төрөлтөн Бурханд төвлөрдөг ч болоосой.


Багш: Хэрвээ та хүсч байвал та бодлоо ашиглаж байна гэсэн үг. Тэгэхээр та битгий хүс, сайн ч биш муу ч биш, тэгээд л та үйл үрээс чөлөөлөгдөнө, сайн, муу гэж юу вэ? Яагаад та сайн, муу зүйлтэй холбоотой байх ёстой гэж? Яагаад та заавал эерэг, сөрөг өөр юу ч байдаг юм тийм зүйлтэй байх гэж? Үүнд ямар ч хийсвэр ойлголт байхгүй. Дахин нэг өгүүлбэр хэлье: Бурханд төвлөр, Бурханд төвлөр, бас дахин Бурханд төвлөр. Миний эдгээр олон жилүүдэд заасан зүйл бол ердөө л энэ. Ойлгож байна уу?

Учир нь та өмнө нь ойлгоогүй байсан болохоор би тайлбарлаад байх хэрэгтэй болсон. Үүнийг тайлбарлах гэж, үүнийг тайлбарлах ёстой болохоор, тайлбарлаад л байсан тайлбарлаад л байсан, тайлбарлаад л байсан, үнэхээр ядаргаатай. Зүгээр Бурханд төвлөр, Бурхны зүг ханд.


Шавь: Бид бол бусдад Бурхныг санаж яв гэдгийг хэлэх гэсэн жижигхэн бамбар.


Багш: Битгий оюун бодлоо үүнд ашигла


Шавь: Ярих ч хэрэггүй, таны бамбар бол гэрэл, бусад хүмүүс шууд л автоматаар харна. Бид өөрсдөө эхлээд ингэж байна шүү дээ. ...төвлөрөөд л.

Багш: Тиймээ, Бурханд бүрэн дүүрэн төвлөрсөн цагт л та аяндаа бүхнийг хийх болно. Учир нь энэ бүхнийг хийж байгаа нь та биш, та гэсэн ойлголт энд байхгүй. Бурхан энэ бүхнийг хийж байгаа юм.

Шавь: Бүхий л цаг мөчид Бурхан руу хандахаар бусад хүмүүс таныг олж харна, тэгээд тэд танаас асуулт асуухаар та ямарч урьдчилан төлөвлөгөөгүйгээр ярина. Хэн ч асуугаагүй байсан ч хамаагүй. Зүгээр л Бурханд төвлөр. Хэрвээ танд гэрэл байвал, бүр илүү их гэрэл байвал, бусад хүмүүс түүнийг харах, мэдрэх илүү их боломжтой болно.


Багш: Тийм.

Шавь: Бид таньтай уулзахдаа таатай байх болно, Хятадад удахгүй уулзана гэдэгт найдаж байна.

Багш: Таны надтай уулзах гэсэн хүсэл бидний уулзах түлхүүр биш байна. Зүгээр л Бурханд төвлөр. Тэгээд цаанаасаа ямар ч төлөвлөөгүйгээр бүтчихнэ.

Шавь: Хөөх, юу ч хийх хэрэггүй зүгээр л Бурханд төвлөрнө.

Багш: Эцэст нь та ойлгож байна. Энэ чинь л түлхүүр нь юм.

Шавь: Ямарч асуудал байсан хамаагүй Бурхныг санан дуурс, Бурханд төвлөр, энэ бол нууц, ингээд л боллоо. Илүү олон юм ярих ч хэрэггүй. Үнэндээ бусад хүмүүс асуугаагүй байхад ярих ч хэрэггүй, тэр үед цаанаасаа ямарч төлөвлөгөөгүйгээр та ярих ба энэ бол Бурхны гэрээслэл. Үүнээс өөр нууц гэж нэг ч үгүй.

Багш: “Үүнийг ойлгоод, бусдыг ойлгоно” гэсэн үг юм байна.

Шавь: Аан? Бурхан минь “Үүнийг ойлгоод, бусдыг ойлгоно” гэдэг чинь “Нэгийг ухаараад өөр бусдыг ухаарна” гэдэгтэй адилхан юм байна, ухаарна гэдэг чинь ойлгоно гэсэн үг. Ийм урт хугацаанд үндсэн суурийг нь ойлгоогүй байж байдаг, хамгийн чухал гарцаагүй мэдэх зүйл бол үүнийг л санах юм байна. Тэгэхээр цаашид бодолдоо санаа зовохгүйгээр, дурсамжиндаа санаа зовохгүйгээр зөвхөн “Бурхныг санах” хэрэгтэй юм байна. Зүгээр л дадлагажих хэрэгтэй юм байна. Бурхан минь, Баярлалаа Их Багшаа, баярлалаа. Зөвхөн Бурхныг л санахад хангалттай, өөр юу ч тийм чухал биш.

Багш: Та хайртыгаа санахад л бүх дэлхий алга болдог, тиймээ? Зөвхөн та хоёр л үлддэг.

Шавь: Тиймээ.

Багш: Яг л үүн шиг Бурхныг санахад яг л ийм байдаг.


Шавь: Бурхан бол бидний хамгаас хайрт юм.


Багш: Яг энэ цаг мөчид та хамгийн зугаатай, цэнгэлтэй байна. Та Бурхантай хамт байхад та үүнээс ч илүү зугаатай байх болно. Чанагуух ертөнцийн төсөөлөл, юуг ч үүнтэй харьцуулшгүй.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Бид энэрэл нигүүлсэл, хайрыг үзүүлэхээсээ өмнө энэ тань чухам юу юм бэ гэдгийг сайтар ойлгох ёстой.
Энгүүнээр хэлэх аваас энэрэл нигүүлсэл, хайр гэдэг маань бидний амьдралын итгэл, урам зориг, бат итгэл, дотоод хүчийг хөгжөөж байдаг эерэг бодол, мэдрэмж юм.

Бурханы шашны уламжлалт ойлголтоор бол энэрэл нигүүлсэл, хайр гэдэг маань нэг зүйлийн хоёр тал юм.

Энэрэл нигүүлсэл гэдэг нь бусдыг зовлонгоос ангид байгаасай хэмээн хүсэх хүсэл. Харин тэднийг аз жаргалтай байгаасай хэмээн хүсэх нь хайр болой.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

сургаал

2010/03/17

Муу хүн атаархлаас болж, амиа хичээсэн, уур уцаартай байдаг, өөрт нь шударга биш гэж боддог.

Сайн хүн үргэлж энэрэнгүй сэтгэлтэй, хорсол занал байхгүй, зовлонг жаргал гэж үздэг.

Гэгээрэгчид зууралдсан сэтгэл байхгүй, амгалан тайвнаар дэлхийн хүмүүсийг хий үзэгдэлд төөрсөнийг нь ажиглаж байдаг.

Ли Хонжи 1995.09.24 Сайн үйлс дэлгэрэх болтугай.



1-Юу хүссэнээ хийлгэж байхын тулд бие, хэл, сэтгэлээ дадуулах хэрэгтэй. Бид хүссэн даруйдаа л уйлж, эсвэл инээж чадна, ингэвэл бидний хариу үйлдэл жам ёсны болно. Бид уйлах үедээ уйлж, инээх учиртай бол инээ. Та нар ойлгож байна уу? Шаардлагатай тохиолдолд бид уурлаж ч, эелдэг зөөлөн байж ч чадна. Бид өөрсдийнхөө бүрэн эзэн болно. Чингэвэл бид юу ч хийхийг хүслээ гэсэн ч эх дэлхийдээ ач тусаа өгөх болно. Ийм түвшинд хүрэх хэцүү биш ээ, үүний тулд бидний хийвэл зохих зүйл бол ердөө л бясалгал юм.

2-Куан Инь Аргыг бясалгахын ач тус ихээ. Зарим хүн бурханлиг билэг ухааныг, зарим нь дотоодын ахуй ойлголтыг, зарим нь бурханлиг аялгууг хүртэж, зарим нь гүн самадид орж, зарим нь хайр энэрлээ хөгжүүлж , зарим нь Бурханд итгэлтэй болж , зарим нь хамгийн төгс дээд сургаалиас хамааралтай болохоо мэдэрч, зарим нь сайн сайхнаа хөгжүүлдэг. Эдгээр нь тэдний бясалгалын үр дүн . Өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэдэж байх нь бясалгагч хүний хувьд маш чухал. Учир нь түүний дотор аугаа их эрдэнэ байдаг.Сөрөг хүч сайн бясалгадаг хүнтэй ойр байх дуртай.

3-Энэ дэлхий хүнээр дүүрэн.Хүн бүр өөр өөр ажилтай. Бясалгагчид хайр адислалт сүнс болоод сэтгэлээрээ онцгой байдаг. Энэ дэлхийд ийм оюун санаалаг хүмүүс хэрэгтэй болохоор бид тэднийг Куан Инь Аргаар хөгжүүлдэг юм. Энэ бол бясалгагч хүний үүрэг хариуцлага. .

5-Хийж буй юм бүхэн тань дадлага. Сайн хийж буй юм бүхэн тань дадалагажилт. Энэ бол бясалгал, Бурхан болоод орчлон ертөнцөд туслаж хувь нэмрээ оруулж буй явдал. Энэ бол зүгээр нэг бясалгал ч биш сурах дадлага туршлага.

6-Диваажинд эм тарианы оронд гэрлийг эмчилгээнд хэрэглэдэг. Магадгүй бид ирээдүйд үүнтэй ижил төстэй гэрлийг өвчин анагаахад хэрэглэнэ гэж би боддог. Хөгжим гэгдэх аялгуугаар эмчлэгддэг өвчин байдаг. Бидний бясалгаж байгаа бясалгал гэрэл аялгууг агуулдаг. Маш их зовлон шаналал дарамт шахалт аяндаа багасч, эцэстээ алга болдог.

7-Зарим үес саад бэрхшээл, үзэн ядахуй, шунал хүсэл, атаа жөтөө, эд өглөгт дурлах явдалтай тулгарахад чармайн бясалгаснаар тэдгээрийг даван туулах болно. Та цаг ямагт Багшийнхаа номыг уншиж, бичлэг сонсож, улам хичээн бясалгаж, “Аялгуу Ажихуй”-гаа улам сайн хийж, бясалгалдаа илүү их хичээл чармайлт гаргаж, бясалгах зам мөрдөө илүү их төвлөрөх хэрэгтэй. Гагцхүү хамгийн төгс дээд хүчний ивээлд орсон цагт л аюул үгүй болно, өөр ямар ч аргагүй юм.

8-Илүү ихээр бясалгаж байгаа болохоор ямар ч асуудал бэрхшээлийн хамгийн сайн шийдвэр хариултыг аяндаа зөнгөөрөө мэдэх болно

9-Таны оюун санааны бясалгалаас ирж буй хүч үзэгдэж харагдахгүй боловч ашиглаж болохгүй биш юм. Нэгэнт та Маяагийн дэлхийд амьдарч байгаагаас хойш, олон сэтгэл татагдалт, үйл үртэй тулгарахаас зугтаах аргагүй. Заримдаа тэр хамтын үйл үр, заримдаа өөрийн үйл үр байдаг. Тэр үйл үр нэг нэгэндээ нөлөөлдөг, тэгэхээр хэн нь ч хэнийгээ буруушаах хэрэггүй.

10-Та энэ дэлхийд амьдарч байгаа хэдий ч сэтгэл хүлэгдэх хэрэггүй.Энэ дэлхий дээрх бүх юм зовлон гэдгийг мэдэж, яг л намагт нууранд бохирдохгүйгээр орших лянхуа цэцэг шиг, хамгийн төгс сургаалд сэтгэлээ дадуулах хэрэгтэй.

11-Куан Инь бясалгал хийх явцад дотоод хэлбэлзлийн өөрчлөлтийн улмаас шинэ шинэ санаанууд төрж, шинэ шинэ эд эс өсөн дэлгэрэх болно. Тэр үед дахин төрж буй мэт л байдаг. Дахин залуужихуй, дахин төрөхүй гэгддэг зүйл тань энэ л юм шүү дээ.

12-Оюун санааны бясалгагчид цаг үргэлж уужуу ухаантай байх ёстой, тэгж байж энэ тань Бурханы хайр адислал оршин байх хангалттай орон зай болно. Сэтгэл маань ертөнцийг бүхлээр нь хүлээн авах хангалтай тэлүүн байхад бид Бурханыг таньж ухаардаг.

13-Бясалгал гэдэг ердөө л суугаад байна гэсэн үг биш. Та цэвэр ариун, өршөөл, нигүүсэл бүхий сэтгэлээр төвлөрөх хэрэгтэй, тийм биш бол зүгээр л цагаа үрж буй хэрэг болно.

14-Анхандаа боломжгүй мэт санагдаж байсан зорилгодоо хүрнэ гэдэг таны хувьд маш их шан харамж. Шаргуу хөдөлмөргүйгээр, юмс энгийн зөөлнөөр үргэлжлээд, ямар нэгэн юманд амархан амжилт олоод байх нь танд сайн биш. Ийм ч учраас саад бэрхшээл оршдог. Бясалгал дадлынхаа зам мөрд та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.

15-Өөр хэн ч биш зөвхөн та л өөрийн бясалгал дадлаа үргэлжлүүлэн хийж, гэрлээ асаан тэр замаар замнаж чадна. Мэдээж өвчтэй зовлонтой ингэж чадахгүй үед Багш таныг түшин цааш авч явна.Таныг эсэргүүцэх юмуу, өөр замаар явахыг хүссэн үед л Багш таны ард хоцордог. Хэдийгээр Багш шавиа зөв замаас холдож буйг мэдэж байвч түүний л аяыг хардаг, гэхдээ шавиа хэзээ ч орхидоггүй, шийдвэрт нь ч саад болдоггүй.

16-Хэдий их бясалгана, төдий их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болно. Ингэхгүй бол амархан нөгөө тийш унана. Хэрвээ тийшээ уначихвал бусад ойлголтоос суралцах чадваргүй болно.Тэгэхээр ахуй ойлголтын ямар ч түвшинд баясаж болохгүй. Үүнийг Очир Алмааз сударт “Ямар ч муу зуршилгүй бай, сэтгэлээ чөлөөтэй байлга “ гэсэн байдаг.

17-Оюун санааны дадлын хамгийн дэвшилтэт дээд арга дандаа энгийн байдаг. Хүмүүс будлиантай ярвигтай байдалд дасчихсан байдаг учраас энгийн ердийн болохоор нь ойлгодоггүй юм.

18-Сүмийн бясалгагч бай, энгийн хүн ч бай, та өдөр бүр өглөө оройд бясалгах ёстой. Өглөө нь өдрийн хүндхэн бэлэгтэй нүүр тулахын тулд, орой нь хамгаалуулж, шөнө тайван амрах, өдрийн бохирдсон уур амьсгалыг цэвэрлэх гэж бясалгадаг юм.

19-Цагаан хоолтон, сахилаа чанд сахидаг, өдөр бүр бясалгадаг бол үүнийхээ үр дүнг үздэггүй хүн гэж нэг ч байдаггүй. Багшийн заавар зөвөлгөөг дагаж буй хэн ч үлгэрийн дагина, Бодисадва, гэгээнтэн, архат юм.

20-Бясалгаж байхдаа сүүлчийн удаа бясалгаж байгаа мэт, маргааш эсвэл тавхан минутын дотор амьсгал хураах гэж байгаа мэт чин сэтгэлтэй бай. Сэтгэлдээ ийм хандлагатай бясалгаж байвал амжилтанд хүрэх болно

21-Бясалгалаас ирж буй буянаа та энэ дэлхийтэй хуваалцах хэрэгтэй. Та зөвхөн өөрийнхөө төлөө бясалгадаггүй юм шүү.

22-Бясалгагч хүн энгийнээс энгийн болдог: Таныг хэн ч бясалгадаг гэж мэддэггүй бол хамгийн сайн.

23-Бясалгаж байхдаа та өөрийгөө болоод өрөөлийг амар амгалан болгож байх хэрэгтэй.

24-Та хэвтэж байхдаа ч бясалгаж болно.Сэтгэлээ билгийн мэлмий дээрээ байлга, нүдээ ань, гэхдээ билгийн мэлмийгээ бүү аниарай.

25-Та бусдад хүндлүүлэхийн төлөө бус өөрийнхөө төлөө л оюун санааны дадал хийж байгаа юм шүү.

26-Бясалгаж байхдаа бид олон амьд биест ач тустай байж чаддаг. Бидний хэлбэлзэл түгэн тархаж байгаа болохоор бүх улс орныг гэрэлтүүлэн гийгүүлж, бүхий л орчлон ертөнцийн дотоод ухамсарыг дээшлүүлж байдаг юм.

27-Куан Инь Арга бол бас л нэг төрлийн биеэ хамгаалах урлаг. Энэ урлагаар та өөртөө байгаа болон байхгүй бүх л төрлийн сөрөг хүчийг өөрийн оролцоогүйгээр ялан дийлэх болно.

28-Энэ дэлхийд сэтгэл хүлэгдэхгүй бол, та эргэлзээгүй буцаж ирэхгүй болно.

29-Өдөр тутмын бясалгалаар Бурханаас ирж буй маш их хайрын хүчийг шингээн авах төдийгүй бие, сэтгэлдээ хортой мэдээллийг бүрэн үгүй хийж чадна.Тийм учраас та бясалгал хийх, ариун ном судар уншихаа зогсоох ёсгүй юм.

30-Оюун санааны бясалгагч бид, өвчтэй зовлонтой, баяр хөөртэй ямар ч нөхцөлд байсан хамаагүй, бясалгаж байхдаа нэг янзын төвлөрөлтөнд байх хэрэгтэй. Өөрийгөө март, ертөнцийн сэтгэл татам зүйл, янз бүрийн нөхцөл байдлыг март, Бүхнийг Бурханы төлөө хийж буй гэдгээ мэдэх хэрэгтэй.

31-Бясалгаж байгаа нь мөн нь л нэг ёсны шагнал, учир нь сууж чадахгүй байгаа үедээ та билэг ухааны төлөө суухыг үнэхээр хүсдэг, ахуй ойлголт гэгдэх тэр зүйлийг үзэж байна уу? үгүй юу? энэ бол угаасаа нэг төрлийн шагнал.

32-Өөрийгөө хянаж ажиглахгүйгээр гэгээрсэн Багшийг зүгээр л харах ямар ч хэрэггүй зүйл! Муу бодол, хар сэжиг, алдаа дутагдал, би үзлээр халхлагдсан үзэл бодолдоо дүн шинжилгээ хий.Зөвхөн тэгж байж л та дотоодын Багшаа харж чадна.

33-Таны авъяас чадвар мөн л билэг ухаанаас төрдөг.Тиймээс хэдий чинээ их бясалгана, та төдий чинээ их авъяас билэгтэй болно.

34-Гэгээрэл таныг улам хайр энэрэлтэй, тэсвэр тэвчээртэй, оюун ухаантай болгодог. Энэ бол хамгийн сайн ашиг тус.

35-Жинхэнэ эр хүн яаж хариулахаа, хэдийд урагшилж, хэдийд ухрах, юу хатуу, юу зөөлөн болохыг мэдэж байх шаардлагатай, ийм байж чадвал тэр үнэхээр сайн хүн.

36-Бид энэ дэлхийг өөрчлөх гэж биш билэг ухаанаа өөрчлөх гэж оюун санааны бясалгал хийдэг. Бид үзэл бодлоо өөрчлөөд муу гэж боддог нөхцөл байдлыг сайн болгох гэж билэг ухаанаа ашигладаг

37-Бүх юм дадал. Билэг ухааны аргад суралцаж байгаа нь уян хатны зам. Уян хатан байгаад сурчихсан үедээ, урьдчилж бэлдсэн үйлдэл биш бүх л төрлийн гэнэтийн, аяндаа үүсэх өөрчлөлтөнд та дасаж дадна, энэ хамгийн сайн арга.

38-Энэ зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх, орчлон ертөнц болоод өөрийгөө ойлгож ухаарахын тулд та үргэлж өөртөө итгэж, үнэхээр илэн далангүй байж, хичээнгүйлэн бясалгах хэрэгтэй.

39-Цаг үргэлж бид бясалгаж, хамгийн түрүүнд Бурханд талархаж, багахаан хувь заяаны төлөө залбирдаг, тэгээд л бид Бурханы бүхий л нинжин сэтгэл, хайр зориуллагыг санаж байдаг

40-Бусдад бясалгаж дадалгажих боломжийг санал болгож, Үнэн Мөн рүү буцахад нь тус болох гэж Багшийн үүрэг даалгаварт хувь нэмэр болж буй хүчин чармайлт тань Бурханы орон руу явж буй зам дахь дахиад нэг чулууг даван алхаж байгаа явдал юм.

41-Оюун санааны бясалгал дадалд, бид хамтдаа нэгэн санаа зорилготой байвал өөртөө болоод, бусадтай хуваалцахыг хүсэж байгаа, мөн бидэнтэй хуваалцахыг хүсэж байгаа хэн ч бай аугаа их ач тусыг хүртэх болно.

42-Ердөө л билэг ухаан, өөрийгөө таних, жинхэнэ гэрээ мэдэх, эрх чөлөөтэй,хайр энэрэлтэй, аз жаргалтай байхын төлөө та бясалгах хэрэгтэй.

43-Хэрвээ хүн бүхэн Аръяабалын бясалгалыг хийвэл бүгд маш их жаргалтай, уужуу тэнэгэр, сэтгэл хангалуун байх болно. Ямар ч дайн дажин байхгүй. Ямар ч юмны хэрэггүй болно. Учир нь асуудал бэрхшээлийг уг ёзоороос нь анхааран үзэж байгаа болоод тэр.

44-Зөвхөн Бурхан дээр бясалгах үедээ та гэрэл, аялгуугаар Бурхантай шууд холбогддог.Та хэн нэгнээс сурахгүйгээр,ном сонин уншихгүйгээр мэднэ бүгдийг мэддэг.Та гүн гүнзгий, үүрд мөнх ойлгож авдаг.

45-Энэ дэлхий дээр оюун санааны дадлаас өөр итгэж болох хүч чадал, газар орон гэж үгүй. Харгис хэрцгий бие хамгаалах урлаг, атомын бөмбөг хүмүүсийг зөвхөн хороож хөнөөхөөс биш тус дэм болдоггүй.

46-Бясалгал бол бас л ажил. Бясалгаж байх үедээ бид маргааш гарч дахин тэмцэхийн тулд сүнснийхээ хүнс тэжээлийг авч хүч чадлаа дүүргэдэг юм.

47-Бясалгал, дадал, буян, хичээнгүй оролдлого, билэг ухаанаас хамаардаг. Гадны хүчин зүйлээс шалтгаалдаггүй.

48-Бидний оюун санааны бясалгал дадлын зорилго бол билэг ухаанаа нээх, эх болсон зургаан зүйлд туслах, энэ дэлхийн хүч чадал, соёл иргэншлийг дээшлүүлэх явдал юм.

49-Бясалгаж чаддаг болохоор хүн төрөлхтөн аугаа юм, бид өөрийн Бурхан дүрийг олж чадна, мөн Будда ч болж чадна. Дотоодоо буй Бурханаа олж дотоод диваажингаа үзэх үедээ бид хүн төрөлхтөн үнэхээр аугаа юм байна гэж хэлж чаддаг.

50-Анхаарлаа байнга маш ихээр нэг зүйл дээр – нэгэн үзүүрт, бүх л сэтгэлээрээ хандуул, энэ бол бясалгал. Би анхаарлаа зөвхөн дотоод хүч, өршөөл нигүүсэл, хайр энэрэл, Бурханы өршөөнгүй чанар дээр төвлөрүүлдэг, энэ бол миний бясалгал.

51-Угаасаа, баяр жаргалтай сэтгэл бол бясалгал дадлын үр жимс.

52-Сайныг хийх үү мууг хийх үү, бусдад эрх чөлөөг нь өгөх үү үгүй юу гэдгээ сонгох эрх чөлөө танд бий. Та хэн нэгнийг гүжирдэж, хэн нэгэнтэй хэрэлдэж, хэрэг явдалтай зөрчилдөх хэрэггүй. Ийм л байж чадвал тухайн хүн бясалгагч хэмээн нэрлэгдэх болно.

53-Бясалгалгүйгээр, өөрийн урьдчилж төсөөлсөн бодол төсөөллөө үгүй хийх өөр ямар ч арга танд байхгүй.

54-Оюун санааны бясалгал дадлыг хийх нь хүнд хэцүү биш . Яг л хүүхэд энгийн байх шиг - Будда болох бас л хялбар.

55-Оюун санааны бясалгагч байх үедээ, өөрийн билэг ухаанаа ашиглахдаа алдаж бүдэрвэл харуусан гэмшиж байх хэрэгтэй.

56-Бясалгахаас өөр аргаар та энэ дэлхийд туслаж чадахгүй юм. Өөрийгөө улам сайн болго, ёс суртахуунаа дээшлүүл. энэ дэлхийд Энэ чинь мөн л аугаа тус дэм.

57-Таны амьдрал баяр баясгалантай, идэвхтэй өрнүүн, утга учиртай байх ёстой. Та зүгээр л баяр баясгалан болоод суралцахын төлөө цаг хугацаанаас маш олон зүйлийг судалж болно. Зөвхөн Гэрэл Аялгуу л танд энэ дэлхийн ямар ч асуудал дээр туслаж чадна. Диваажинд та цорын ганц нэртэй байх болно. Энэ бол хайр энэрэл билэг ухааны нэр юм.

58-Аръяабалын бясалгалыг хийсний дараа таны ухамсар оюуны хүч урсан ундарч эхэлдэг. Та тархины эд эсээ тэр бүү хэл бие махбодийнхоо эд эс бүхнийг өөрчилдөг. Та өдөр өдрөөр бүхнийг өөрчилж, түүнийг цэвэр ариун хайр энэрэл, билэг ухаанаас өөр юу ч биш болтол нь цэвэрлэн ариусгадаг

59-Үнэндээ, хувь тавилан гэх юм байдаггүй юм.Энэ бол хангалттай бясалгаагүй л нэг хэрэг

60-Хэрвээ нөхцөл байдалд бууж өгөөд байх юм бол танд бясалгал хийх ямар ч шаардлага байхгүй. Бид газар орныхоо уур амьсгалыг сайжруулахын төлөө, сөрөг таагүй хүчийг давж гарахын тулд эерэг сайн хүчээр цэнэглэх гэж бясалгадаг. Өөрөөр хэлбэл тэр сөрөг хүч угаасаа байдаг учраас үргэлж бууж өгөөд байдагаа болих хэрэгтэй. Бидэнд дийлдэшгүй хүч байдаг.

61-Хэдий чинээ их бясалгана та төдий чинээ бусдыг ойлгож, тэдэнд уужуу сайхнаар туслаж чадна. Та бусдын бодол санаа, оюун ухааны түвшин, мөн түүнчлэн бодлын эрх чөлөөг нь хүртэл хүндлэж хүлээж авах чадвартай болно. Энэ бол жинхэнэ эрх чөлөөт орчлон ертөнц.

62-Одоо, маш энгийн амьдралаар амьдарвал өөртөө болоод өрөөл бусдад туслахад хялбар болно. Мөн бясалгал дадал тань таныг хамгаална тэгэхээр та бараг айхгүй.

63-Билгийн мэлмий дээрээ сэтгэлээ оршин байлга. Ингэхдээ та жаргалтай болж, олон зүйлийг ойлгох болно. Ингэх нь Гурван Ертөнцийг давахад танд тус болно.

http://www.suprememaster.mn/ blogoos oryylav


Хавар цаг ирснийг илтгэж нялх цэцэг навч дэлгэрэхтэй адил
Хүн гэгээрэхдээ уул ус, ер юм бүхнийг бурхан багшийн ертөнц болгоно
Энэ бүхний учир нь хүний сэтгэл зүрх ариусвал
Эргэн тойрны бүх юмс ариун нандин болдог юм.

Өөрийг нь хараалаа, доромжиллоо, зодож жанчлаа хэмээн
Өс гомдол бодсон хүний гомдол нь огт тайлагдадгүй
Өнөөх гомдолсоноо цаг үргэлж бодвол гомдол үл тайлагдана
Өнөд бүр гомдлоо мартсанаар л тайлж болно

Дээрхий гэгээнтэн 14-р Далай ламын өөрөө зохиож айлдсан ерөөл


1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн байх гэсэн 3 зарчмыг мөрд

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай

8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийн үнэ цэнээ бүү алд

9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт байдгийг сана

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт хоёрдахь удаагаа амьдарч буй мэт сэтгэл ханах болно

11. Таны амьдралын тулгуур суурь нь хайрын дулаан уур амьсгал гэдгийг сана

12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөнийг бүү сөх

13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм

14. Газар дэлхийтэй эелдэг зөөлөн харьц

15. Жилд нэг удаа очиж үзээгүй газарт очиж бай

16. Хамгийн сайхан харилцаа гэдэг бол бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана

17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ


Гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуудтай адил ямар нэгэн ул мөр үлдээдэггүй



Би та бүхэнд орчин үеийн гэгээрсэн хүн болох Ошо Ражнишийн тухайд өгүүлэх гэж байна.
Гэгээрэл энэ бол сэтгэхүй бясалгалын дээд түвшин бөгөөд Буддийн шашнийг үндэслэгч Бурхан багшаас эхлээд гэгээрлийн хутгийг олсон хүмүүс олон билээ. Энэ БОЛ бодит үнэн бөгөөд эгэл хүн яаж гэгээрлийн энэхүү өндөр түвшинд хүрсэн байх вэ ямар түүхтэй яаж амьдарч байсан хүн бэ? Түүний гэгээрлийг олсон тэр агшинд чухам юу өөрчлөгдөж ямар зүйл бодогсон бэ? гэх зэрэг олон асуултыг ар араас нь ургуулан Ошогийн тухай яриандаа та бүхнийгээ хөтлөн оруулж байна.

Ошо Ражниш 1931 оны 12 11 энэтхэгийн Айшадва хотноо төржээ. Ошо гэгээрлийн анхны түвшинг 14 насандаа мэдэрсэн бөгөөд он жил өнгөрөх тусам бясалгалын туршлага нь улам бүр баяжиж гүнзгийрсэн, үнэнийг эрж хайх түүний эрэл хайгуул хэт их ачаалалтай байсан тул эцэг эх найз нөхөд нь биеийнх нь эрүүл мэндэд санаа зовж ирсэн. Ошо 1953 оны 3 сарын 21 нд гүн ухааны ангийн оюутан тэрээр 21 настайдаа гэгээрсэн. Ингэж тэрээр хүний ухамсарын хамгийн дээд түвшинд хүрчээ. Ийнхүү түүний ердийн хүний амьдралын түүх төгсгөл болж эгэл бус хүний оршихуй эхэлсэн гэдэг. Тэрээр гэгээрснийхээ дараа ч Саугарын их сургуулын гүн ухааны ангид суралцсаар байсан бөгөөд 1956 онд онц дүнтэйгээр төгссөн юм.1957 оноос Энэтхэгийн Раипури дахь колледжид Санскрит хэл зааж эхэлсэн бөгөөд жилийн дараа гүн ухааны профессор болсон. 1966 онд ажлаа орхиж орчин цагийн хүмүүст бясалгал хийх урлагийг заахад амьдралаа зориулжээ.

Тэрээр хэдэн мянган сонсогчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чаддаг байлаа. Энэтхэгийн Бомбей хотод сууршиж уулархаг тал нутагт бясалгалын лагеруудыг тогтмол зохион байгуулж ирсэн. 1970 оноос түүнийг европ америк японд мэдэж эхэлсэн бөгөөд дээд боловсрлолтой олон оюун ухааны эрэлчид шавь болж эхэлсэн. 1974 онд Энэтхэгийн Пуна хотод Ошогийн Ашрам нэрт төв байгуудагдаж Ошог ертөнц дахинаа мэддэг болов. Дорнын бясалгал барууны эмчилгээний аргийг хослуулсан төвүүд энд ажиллаж байлаа. Ашрам байгуулагдснаасаа хойш 2 жилийн дараа хүний дотоод хөгжилийн ариуслийн дэлхийн хамгийн сайн төв гэж тооцогдох боллоо. Энд уншигдаж байсан Ошогийн лекцүүд дэлхийн бүх шашин гүн ухааны уламжлалыг хөндөж чаддаг байлаа тэрээр барууны шинжлэх ухаан, гүн ухааныг нэвтэрхий мэддэг байсны дээр хэлж өгүүлж буй бүхэн нь баталгаа нотолгоо сайтай байснаараа өрнө дахин, дорно дахины хоорондох хэдэн зууны туршид үргэлжилсэн ангал цавыг үгүй хийсэн гэж хэлж болно. Хожим Ошо өөрийн гэгээрлийн тухай ийн өгүүлжээ.

“Хамгийн анх оюун ухаанаас ангид ертөнцөд очиход өөрөөр хэлбэл гэгээрлийг олох тэр үед үнэхээр солиорчихсон юм шиг санагддаг бүх зүйл утгагүй болж бүхий л юмс үзэгдэл амьдрал үхэл ямар ч хэрэггүй зүйл мэт санагдана Энэ нь гэгээрлийн туйлыг олохын өмнөх муу зүйлийн татах хүч юм. Бурхан Будда ч бодь модны дор суун гэгээрлийн хутагийг олохын өмнө дэргэд нь ад зэтгэрүүд ирж байсан тухай бичсэн байдаг

Ийнхүү зүрх сэтгэлийн харанхуй шөнө, зүрх сэтгэлийн солиотой түнэр харанхуй, үүнийг бүх шашнууд онцлон хэлдэг. Энэ шалтгааны улмаас ч бүх шашнууд оюун ухаанаас ангид ертөнцөд очихын өмнө өөртөө багшийг олж авахыг чухалчилдаг. Чиний ертөнц хэсэг хэсэг болон бутран унахад.багш чинь чамд шинийг олоход туслана Тиймээс л бурхан багш “Өөртөө багш олж авсан хүн азтай” гэж хэлсэн юм надад өөрт минь багш байгаагүй би эрж хайсан гэвч олж чадаагүй. Надад итгээрэй би маш удаан хайсан боловч яагаад ч олоогүй юм даа. Багшийг олох маш хэцүү оршихоо больсон хүнийг олох маш хэцүү.

Би олон жил бясалгал хийсэн энэ нь хүн харахад юу ч хийхгүй зүгээр суухтай адил юм ийнхүү алхам алхамаар юу ч хийхгүй зүгээр оршдог тэр ахуйд шилжсэн юм миний бүх хүсэл сонирхол алга болсон би өөрөө өөртөө шумбаж орсийм энэ нь хоосон байсан бөгөөд энэ хоосон нь солиоруудах шахсан гэвч энэ нь бурханд хүрэх цорийн ганц зам солиорхоос ч буцхаа больсон байсан хэрэг.

Намайг хүмүүс гэгээрч байхдаа юу мэдэрч байсан бэ гэж асуудаг. Би инээж байсан, элгээ хөштөл инээж байсан, гэгээрэхийг хүсэх нь утгагүйг ойлгосон хэрэг. Учир нь бид бүгд гэгээрчихсэн төрдөг тиймээс өөрт байгаагаа хүсэх нь утгагүй... би гэгээрсэн тэр өдөр хааш юунд ч хүрэх хэрэггүй хаашаа ч явах аргагүй, юу ч хийх хэргэгүйг ойлгосон. Бид бурханлиг бид угаас төгс тэгээд гүйцээ. Бидний замд төгс бус хүмүүс таардаг ч тэдний төгс бус нь өөрөө хичнээн төгс байгааг анзаарч болно

Бокюзо нэрт нэгэн багш “Ертөнц дахинаа бүх юм төгс” хэмээн шавь нартаа тайлбарлаж байтал нэгэн бөгтөртэй хүн босч ирээд “би тэгээд яах юм бэ би бөгтөртэй хүн энэ чинь төгс юм гэж үү” гэхэд Бокюзо үнэнээ хэлэхэд би урьд өмнө ийм сайхан төгс бөгтөрийг ер үзэж байгаагүй ээ гэжээ.

Гэгээрэхээс өмнөх долоо хоногт би бүх эрэл хайгуулаа зогсоож ямар нэгэн зүйлд тэмүүлэхээ больж итгэл найдвараа алдсан.

Тэр цагт л энэ үйл явц эхэлсэн, хаанаас ч юм бүү мэд маш их эрчим хүч орж ирж хаа сайгүй түгж байв. Энэ эрчим хүч мод, чулуу, тэнгэр, нар, агаарт байсан. Би их удаан хайсан миний зорилго хаа нэгтэй хол байнаа гэж бодож байсан чинь хажууд минь тун ойрхон байж...

Би хүсэхээ больсон гэхдээ энэ нь хүслээ зогсоосон гэсэн үг биш. Хүслээ зогсоох аргагүй... хүслийг ойлгох нь түүнийг үгүй хийж байгаа хэрэг.... тэр өдөр би ямар ч итгэл найдваргүй сул дорой нэгэн болж маш хүнд байдалд ороход ертөнц дэлхий гэнэт надад тус болж эхэлсэн ертөнц дэлхий хүнийг хүлээж байдаг юм билээ. Чиний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй хүлээдэг, эцэс төгсгөлгүй удаан хүлээж чаддаг. Учир нь яарч тэвдэхэд дургүй энэ нь үүрдийн мөнх өөрөө билээ... надад гуниг төрж байсангүй харин би жаргалтай байлаа... би тайван намуун дөлгөөн анхааралтай байлаа. Энэ нь ямар нэг зүйлийг алдах мэдрэмж бус ямар нэгэн зүйлийг шинээр олж авсан мэдрэмж байлаа.
Ямар нэгэн үл танигдах зүйл надаар дүүрч намайг хүрээлж байлаа... энэ үед айдас үгүй болсон байв.

Энэ сүүлчийн долоо хоногийн турш шинэ эрчим хүч, шинэ гэрэл гэгээ, шинэ баяр баясгалангийн хэмжээ маш их байсан тул би яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг, аль эсвэл жаргалдаа ташуурч галзуурах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Бүх хил хязгаар зааг, ялгаа арилсан хэзээ язаагүй төрөх гэж байгаа эмэгтэй хүн шиг болчихсон байсан... би маш их аз жаргалтай байсан тул үхлийг хүртэл баяр баясгалантайгаар хүлээж авах байлаа.

Би унтжээ... эерэг сөрөг амьдрал, үхэл, бүтээл, бүтээгч бүгд нэгэн цул болжээ. Би нэгэн зэрэг энэ хоер туйл болчихсон байлаа... харин гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуутай адил ямар ч ул мөр үлдээдэггүй... хүн бүр өөрийн замаар хүрдэг юм билээ.

Хэрэв би шинэ шашнийг бүтээх гэж санаархаж байсан бол бусдад хүргэх хамгийн гол үзэл минь гэгээрхээс өмнө зайлшгүй сэтгэл санааны уналтанд ордог гэсэн үзэл байлаа”. Ийнхүү Ошо Ражниш гэгээрэлд хүрсэн цаг мөчийнхөө тухай ярьж байлаа. Түүний хэлснээр гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуудтай адил ямар нэгэн ул мөр үлдээдэггүй, хүн өөрийнхөө замаар хүрдэг гэсэн нь магадгүй жирийн хүмүүсийн хувьд ч тэр хүн бүр өөрийнхөө замаар явж зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдаж буй сайхан сэтгэлийн гэрэл гэгээгээ нээж олоо гэсэн үг биз ээ.

1981 оноос тэрээр олон нийтийн өмнө лекц уншихаа зогсоож биеийн эрүүл мэндийн улмаас Америкийн Оригон мужид шилжин суурьшиж, 1990 оны 1 сарын 19 нд Ошо энэ биеээ орхин оджээ. Түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь “Намайг одсоны дараа юу болох бол..., бүхнийг зөнд нь орхиё ахуйд итгэх итгэл минь туйлынх, миний ярьж байсан бүхэнд үнэн байсан л юм бол надаас хойш ч оршин байсаар л байх болно. Миний үг амьд. Би сургааль айлдаагүй энэ бол та бүхэнд өгөх миний бэлэг юм” гэжээ.

http://sarantuya.miniih.com/index.php//home/category/5 blogoos oruulav

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бясалгалын тухай айлдвараас (Флорида, 2001.06.11)


Үхсэний дараа авшигтан дээр Багш ирнэ. Авшиг аваагүй бол Кал (хар хүч) ирнэ. Авшиг авснаас хойш сүнс Калд харьяалагдахгүй болохоор тэр таныг хянаж чадахаа больж зайлна. Гэвч тэр таныг айлгах гэж оролдох нь мэдээж. Тэр саад учруулахаар байнга оролдоно. Энэ нь түүний ажил юм. Таны ажил бол өөрийнхөө замаар л явах. Тэрний юу хэлэх нь хамаагүй.

Авшигтан ах: "энэ аймшигтай сонсогдож байна" гэв.

Багш: Зүгээр дээ. Амьдрал угаасаа л аймшигтай шүү дээ. Төгсгөл нь үргэлж үхлээр төгсөнө. Та авшигтан юм чинь Багшаар үргэлж хамгаалуулна.

Авшигтан номын ах: асууж байна: "Энэ нь бидний хайрладаг болон ойр дотны хүмүүст ч гэсэн хамаарах уу".

Багш: Мэдээж хэрэг. Багш бүгдийг нь анхааралдаа авах болно. Энэ нь авшиг хүртсэн байхын ач гавьяа юм. Үүнийг мэдсэн та талархалтай үхэх бөгөөд энэ авшиг гээч зүйл ямар аугаа шагнал вэ гэж мэдэхдээ балмагдах болно. Энэ бол үнэхээрийн гайхамшиг. Ямар гайхамшигтай вэ гэдгийг би үгээр илэрхийлж чадахгүй байна. Би зөвхөн таны төлөө л баяртай байж чадна. Та үнэхээр азтай тийм ээ, их азтай. Энд та Бурхан чанараас өөр юу ч олж авахгүй. Гэхдээ үүнийг солиод авчих юм танд юу ч байхгүй, үүнийг худалдаж авах юу ч байхгүй.

Tа мянган жил мөргөж залбираад ч энэ бэлгийг авч чадахгүй. Энэ бол таны энэ хорвоогоос олж авч чадах хамгийн аугаа зүйл юм. Хэн нэгэн, танаас илүү өндөр оршинолууд ч үүнийг авч чадаагүйдээ танд атаархах болно. Яагаад гэвэл та тэргүүн өндөрлөгт байгаа учраас л танд атаархаж байгаа юм. Тэнд оюунлаг оршинолууд буюу сахиусан тэнгэрүүд, эс бөгөөс сүйтгэгчид

(Орчлонгийн янз бүрийн хязгаар оронд амьдрагсад ) байдаг. Тэд нэг л өдөр үхдэг бол та харин үхэхгүй. Тэд доошилно, харин та тэгэхгүй. Та бүх цагийн туж тэдний хажуугаар өнгөрч, улам алдаршиж, улам гоо сайхан болж, тэднээс хавигүй өндөрт дээш явж болно. Тэднийг гурван ертөнц дотор аргаа олж ядан байхад та харин Бурханы дэргэд байна. Ийм авшгийг хүртэх үнэхээр хэцүү. Энэ тухай бодоход, ээ Бурхан минь, яанаа гэмээр болдог юм.

Хонжворт сугалаагаар 6 сая ам.доллар яаж хожихыг мэдэх үү. Үүнийг оюун санааны ертөнцөд буулгаж харьцуулвал ийм л юм болно. Бүхий л орчлонд та хамгийн сайн нь, шилмэл ганц нь, аргагүй сонгогдсон нь, хамгийн их хувь заяатай нь байх болно. Үнэхээр тэр мөчийг хүртэл та юу ч мэдэхгүй. Эцэг эх тань таныг гэртээ харихыг үнэхээр хүсэхийг мэдмэгц ... Бурхан минь, та үүнийг төсөөлж ч чадахгүй.

http://www.suprememaster.mn/ blog noos oruulav



Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. Дөнгөж эхлэж байгаа бясалгагчид эхлээд бурханы хүчийг шууд ихээр хүлээн авч чаддаггүй, 1 өдөрт 2-3 цаг бясалгавал болчихно.
Аажимдаа нэмэх хэрэгтэй. Зарим хүмүүс удаан хугацаагаар бясалгасныхаа дараа өдөрт 8 цаг суухад ямар ч асуудалгүй бүр 24 цаг сууж бясалгасан ч чадна.
Харин дөнгөж эхэлж байгаа хүн ингэж олон цагаар бясалгаж болохгүй, дотоодын тэр их хүчийг шингээн авч чадахгүй асуудал үүснэ.

Тэр их хүч хэдийгээр бидний өөрийнх ч гэсэн бид хараахан өөрийгөө эмхлэн цэгцэлж амжаагүй, түүнд сайтар зохицож чадаагүй (нөхцөлд) үед гэнэт ихийг хүлээн авч чадахгүй асуудал гарна. Ийм учираас би та нарыг өдөрт 2-3 цаг бясалгахад хангалттай, дөхөм аргаар бясалгагчид өдөрт 30-1цаг хүртэл бясалгахад болно гэж хэлээд байгаа юм. Хэдий их бясалгавал төдий сайн хэмээн шунаг сэтгэлээр хандах биш, их бясалгах нь мэдээж сайн ч гэхдээ аажим аажимаар ихэсгэх хэрэгтэй.

Гималайн нуруунд амьдардаг Их Багш нар өдөржингөө бясалгадаг. Тэд өдөрт 8, 18 цагаар бясалгадаг учраас төдий арвин их ид шидтэй! Тэд чиний өмнө илэрч чадна, төд удахгүй үзэгдэхгүй болно. Чи мэдэхгүй.

Мэдээж, тэр бол түүний хувилгаан бие биш юм. Гэвч зарим үед энэ хувилгаан биеийг яг л махан биеийг барьж авахтай адил барьж болно. Та нар хажуудаа сууж байгаа хамт бясалгагчаа бариад үзээрэй! (Багш болон хүмүүс инээлдэв). Магадгүй тэр хувилгаан бие нь ч байж болно. (Хүмүүс инээлдэнэ) Яагаад гэвэл, тэдгээр их багш нар маш өндөр бясалгалтай иймээс үй түмэн хувилгаан биетэй. Тэд их бясалгадаг болохоор аяндаа ийм болдог.
Яагаад их бясалгах тусам ийм болдог вэ? Учир нь бидний бие махбодь, эс хувьсан хөгждөг, сүнс мөн хөгжинө.
Байгалийн эргэлтийн системд? хүмүүсийн ихэнх нь (хэдэн арван сая) жилийн хугацааг туулж сая нэг ийм түвшинд хүрдэг. Харин Аръяабалын номын цогцсыг бясалгадаг хүн жирийн хүний маш олон төрөлийн дараа хүрдэг түвшинд 2-3 долоо хоног бясалгаад л хүрдэг.
Жирийн хүмүүс бясалгаад бус зөвхөн ертөнцийн амьдралын хүрээнд байх төдий. Хүмүүс хэрвээ Арьябалын бясалгалаар бясалгахгүй зөвхөн өглөг, сахил, сайн хүн байх зэрэгт түшиглэвэл мөн л зуун мянга түмэн сая жилийн дараа л энэ түвшинд хүрнэ. Бид Аръяабалын бясалгалаар бясалгахад бясалгал, сахил, өөрийн бие хэл сэтгэлээ ариусгах зэрэг багтана. Мөн гэрэл ажих, аялгуу ажихыг нэмээд бид нэг бүхэл бүтэн эволюцийн хөгжил дэвшлийн цогц хүрээнд дэвшинэ. Учир нь хүн төрөлхтөн угаасаа бүдүүлэг, бие мах бодь эс, уураг тархи бүгд л нилээд бүдүүлэг, маш алгуураар дэвшин гарч арай илүү ухаалаг хүн болно.

Аръяабалын номын цогцосоор бясалгавал илүү их ухаантай маш оюунлаг хүн болох төдийгүй «хийсэн үл хийсэн» дээд түвшиний ид шидийг олдог энэ ид шид жирийн ид шидтэй огт адилгүй. Бид бясалгах тусмаа улам хөгжин илүү эрхэм дээд хүн болдог. Эволюцийн системд бид маш хурдан тасралтгүй дээш үсрэн хөгжиж байдаг. Бид энэхүү номын ёсоор бясалгах тусмаа улам дээшилж өөр нэгэн дэстэй төрөлтөн болон өөрчилөгддөг.

Жишээ нь хүн дөнгөж үүсч байх үедээ зарим нь яг л сармагчин шиг харагддаг. Нүүр царай нь төстэй төдийгүй бодож сэтгэх хийж бүтээх нь хүртэл бараг адил байжээ. Тэр үед хүмүүн төрөлтөн тийм ч ихийг хийж бүтээх чадавхгүй байсан юм. Аажимдаа хувьсан хөгжсөөр өнөөгийн түвшинд хүрчээ. Хэрвээ бид Аръяабалын номын ёсоор бясалгавал дээш хэдэн арван шатыг ахин дэвших төдий олон арван сая живаа жилийг туулан өнгөрүүлэх шаардлагагүй. Аръяабалын бясалгал нь мухар сүсэг ер бусын зүйл ердөө ч биш. Бидний бие организид биднийг хувьсан хөгжүүлдэг нэгэн систем заавал байх ёстой. Бид түүнийг хурдавчлуулахгүй юм бол тэр өөрийнхөөрөө л ажиллах болно. Бид Аръяабалын бясалгалаар тэр системийн удааныг улам хурдан ажиллуулж болно. Дөнгөж эхэлж байгаа бясалгагч өдөрт 2-3 цагаас илүүгээр бясалгаж болохгүй юм.
Гималайн нурууны их бясалгагчид өдөржингөө бясалгаж дуртай үедээ самадид ордог учраас арвин шидтэй, тэд нэг хувирч нэг хувилна, ирж очоод л, бид барихын аргагүй.
Манай зарим бясалгагчид бясалгал хийх үедээ, эсвэл гэртээ багшийнхаа хувилгаан биетэй уулздаг. Заримдаа багш нь тэдэнтэй бас үр ярилцана. Тэд ахуй ойлголтоороо уулздаг төдийгүй нүдээ нээгээд, яг одоо бид бие биенээ харж байгаатай адил багштайгаа уулзаж бас гар барьсан байна. Гэхдээ ийм учирал удаан үргэлжилдэггүй. Тэр удаан байж болох боловч ингэх шаардлагагүй байдаг юм. Тэр нэг хоёр өгүүлбэр хэлчихээд л явчихдаг. Тэр бясалгагчид ингэж учирч байгаа нь тэр Аръяабалын бясалгалаар олон төрөлдөө бясалгасан эсвэл энэ төрөлдөө маш их хичээл зүтгэлтэй бясалгасны үр дүн юм.

Бид бясалгахгүй бол үнэндээ маш харамсалтай! Бид хэчнээн их бясалгана төдий чинээ агуу болно. Бид бясалгалын ашиг тусыг үнэнхүү мэдэрч чадвал зарим үед бүхэл орчлон дэлхий ертөнцийг бүгдийг таягдан хаяхыг туйлаас хүсдэг, тэгээд нэг газар олж нуугдаад бясалгаж сууна. Учир нь бидний дотор маш арвин чадвар байдаг. Өөрөө нээж илрүүлдэггүй л болохоос биш өдөр болгон энэ дэлхийд яг л гуйлгачин, ядуу хүмүүстэй нэгэн адил өчүүхэн ч чадвар, хүч үгүй амьдарч байна.
Тэгсэн ч хамаанүй ээ! Бид аажуухан бясалгая. Магадгүй хэдэн төрлийнхөө хойно сая нэг арвин шидтэй болно.
Та нар Уойзсанандагийн үлгэрийг уншсан уу? Түүний багш Бабажи заримдаа шавь нарынхаа гэрт нь ирээд төдөлгүй нүд ирэмхийн зуур үзэгдэхгүй болно. Шавь нар нь түүнийг явчихлаа гэж бодно. Бабажи биеэ далдалж чаддаг. Тэр салхинд, бороонд, наранд, агаарт биеэ далдалж далдална. Түүнийг барихын аргагүй. Учир нь тэр маш удаан хугацаагаар бясалгажээ. Тэдгээр их багш жирийн хүнтэй огт адилгүй. Тэд явахгүй, нисдэг. Заримдаа нисэх ч хэрэггүй агаарт биеэ далдалаад үзэгдэхгүй. Гэвч бид бас нилээд буян хариулалтай байж сая түүний хувилгаан биеийг харна. Манай зарим бясалгагчид багшийнхаа хувилгаан биеийг олж харжээ. Ийм нилээд түүхийг сонсож байна. Тйим үү (хүмүүс: тийм) чи харсан уу?

--Номын эгч А: Багшийн хувилгаан бие манай гэрт зочилсон нь хэдийнэ би маш их баяртай байна.

--Номын эгч Б: Багшаа энэ бол миний ахуй ойлголт биш юм өөр нэгэн номын эгч надад ярьсан юм. Түүний хөрш нь 80 настай, саяхан нас баржээ. Нас барахаас нь өмнө багшийн зургийг түүнд харуулсан байна. Тэр 40, 50 жилийн өмнөх явдлаа дурсан санаж, Япон цэргүүд тэднийг Филиппиний Маншад хүргэж өгөх замд осолд орж далайд живжээ, тэр үед хавилгаан багш ирж түүнийг далайн гүнээс түүнийг аварч гаргажээ. Тэр хүн бол одоо энэ “Онч мэргэн үгс” номын хавтсан дээрх зураг яг мөн байна. Амьг минь аварсан багшид маш их баярлалаа гэв.

--Номын эгч В: Багшаа: энэ бол миний хадам аавын ахуй ойлголт. Тэр энэ явдал болсоны хойно надад ярьсан юм. Нэг удаа тэр өвчилж эмнэлэгт хэвтжээ. Багшийн хувилгаан бие эмнэлэгт очиж түүнийг эргэжээ. Тэр үед багш цав цагаан хувцас өмссөн байв. Чи намайг хэн болохыг мэдэх үү гэж асуухад, Та ч нэг эмгэн л байна даа гэв. Багш дахиад л: чи ахин нэг сайн хар даа гэв. Өвгөн дотроо: Өө, энэ хүн чинь манай хүүгийн Чин Хай багш байна шүү дээ гэж боджээ. Дараа багш түүнд: та тайван байж сайн эмчлүүлээрэй. Таны бие удалгүй эдгэнэ ээ гэж хэлжээ. Тэр ихэд баярлаж үргэлж уйлах болжээ. Дараа өдөр бид түүнрүү утасдаж хамт хамьдрах болсоноо дуулгахад тэр маш их баярласан билээ. Багшдаа баярлалаа.
Их Багшийн сэтгүүл №136
http://www.ariusahui.blog.banjig.net/ blogoos oruullaa