Д.Равжаа - Аврал гурван чухаг
Д.Равжаа - Арга башрын цогц
Д.Равжаа - Бясалгал дунд ургасан дуу
Д.Равжаа - Багшаа шүтэхийг сургасан сургааль
Д.Равжаа - Шавь нартаа зориулсан сургааль
Ноён хутагтаас гэвш Шаравт хэлсэн сургааль
Д.Равжаа - Дадишуари нарт айлдсан дуу
Д.Равжаа - Тамхи татахыг хориглосон сургааль
Д.Равжаа - Архи уухыг хориглосон сургааль
Д.Равжаа - Бүгдээрээ мөнх бус байтал
Д.Равжаа - Аяа охин чи янагш сонс
Д.Равжаа - Наадмын шүлэг (нэгдүгээр бүлэг)
Д.Равжаа - Наадмын шүлэг (хоёрдугаар бүлэг)
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Бид үхэх, төрөхийн хэлхээнд орооцолдон энэ Кали югаг хүртэл амьдарчээ. Үхэх төрөхийн тойргийг санскритаар самсара-чакра гэдэг. Ведийн бичээсүүдийн үүднээс үзвэл, үхэх, төрөх, өвдөх, өтлөх нь мунхагийн харанхуй юм. Учир нь амьд бодгаль нь өөрөө бурханлаг мөн чанартай тул тэрээр энэ үхэх, төрөхийн тойргоос мултран гарах ёстой ажээ. Ийнхүү дахин дахин үхэж, төрөх нь кармын хуультай салшгүй холбоотой. Карма гэдэг нь санскритаар “үйл ” гэсэн утгатай. Карма буюу үйл нь гурван түвшинд хуваагддаг.
1,Кармын нэгдүгээр түвшин гэдэг нь дурын ямар ч үйлийг хийхэд хүнд зайлшгүй карма хэрэгтэй болдог тухай юм. Жишээ нь, явах, суух, босох, юм ярих, гар хөлөө хөдөлгөх гэх мэт. Энэ бол кармын нэгдүгээр түвшин.
2,Кармын хоёрдугаар түвшин нь шалтгаан - үр дагаврын холбооны тухай хууль юм. Одоо цаг гэдэг нь өнгөрсний үр дагавар, ирээдүйн шалтгаан ба одоо хийж буй үйлээр ирээдүйг тодорхойлж болдог тухай ойлголт. Одоо хүлээн авч буй бүх үйл явдлын шалтгаан нь өнгөрсөн үед л байгаа хэрэг.
Фатализм буюу хувь тавиландаа улайран итгэх үзэл гэж байдаг. Гэвч хүн болгон өөрийн хувь тавилангаа өөрчлөх бүрэн боломж бий! Монголчууд хувь тавилангаасаа хуруу ч зөрж чадахгүй гэж ярьдаг. Хэрэв хүн өөрөө санаачлан өөрийн хувь төөрөг буюу кармагаа өөрчлөх гэж тэмүүлэхгүй бол үнэхээр тухайн хүний хувь заяаг байгаль шийдмүй.!
3,Кармын гуравдугаар түвшин гэдэг нь хамгийн чухал түвшин бөгөөд энэ нь кармын нөлөөнөөс хэрхэн ангижрах тухай болно.
Үүний зэрэгцээ карма буюу үйл боловсрох дөрвөн үе шат байдаг.
1,Үүнд нэгдүгээрт, тухайн цаг мөчид өөрийн тань талаар мэдээлэл өгч буй кармаг прарабдха-карма гэдэг. Одоо эзэлж буй байр сууриар тань урьд амьдралдаа хэн байсныг тань тодорхойлж болох бөгөөд энэ бол прарабдха-карма юм. Та хамгийн сэрүүн бүсэд амьдардаг хийгээд хараа чинь муу, элэг бөөр тань өвддөг, эхнэр тань ааш муутай, олигтой ажил алба эрхэлдэггүй гэх мэт нь прарабдха кармын жишээ.
2,Кармын хоёр дахь үе шатыг апрарабдха-карма гэдэг. Энэ нь үйлийн илрэлийн далд үе шат юм. Хэн ч ирээдүйд ямар үйл явдал тохиолдохыг мэдэхгүй шүү дээ. Жишээ нь, маргааш танд ямар нэг ханиад хүрэх ч юм уу, хөл гараа гэмтээх, нүд, шүд тань өвдөх, машинд шүргүүлэх гэх мэт ямар ч учрал тохиолдож болно. Үүнийг апрарабдха-карма гэдэг.
3,Гурав дахь үе шатыг рудха-карма гэдэг. Рудха-карма – энэ бол тухайн үйл нахиалж буй үе шат юм. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйл болох гээд байгааг зарим хүн урьдчилж тааварладаг. Жишээ нь, хүн ямар нэг хорт хавдартай болж эхлүүт үргэлж ходоод нь өвдөөд байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна. Тэгээд эмч дээр очихоор эмч бүх зүйл хэвийн байна гэж хэлдэг. Гэтэл жил орчмын дараа дахин эмч дээр очиход тэрээр бага зэргийн хорт хавдартай болсныг нь хэлж өгөх болно. Энэ бол рудха-кармын жишээ юм.
4,Дөрөв дэхь үе шат нь биджа-карма юм. Биджа-карма гэдэг нь өнгөрсөн болоод одоо апарабдха-кармын үе шатанд хүлээн авч буй үйлийн үр үндэс юм. Бид урьд өмнө маш олон сайн болоод муу үйлийг хийсэн ч тэднийхээ шагнал болоод шийтгэлийг хараахан амсаагүй байгаа билээ. Яагаад хүүхэд эхээс дөнгөж төрөөд нэг ч хүнд муу зүйлийг хийгээгүй атал үхчихдэг, яагаад хүнд нэг ч муу муухай үг хэлж байгаагүй хүн гэнэт хорт хавдар тусаад нас барчихдаг, яагаад хэнд ч, өчүүхэн ч муу муухай зүйл хийж чадахгүй хөхүүл хүүхэд байгалийн гамшигт өртчихдөг юм бэ? Учир нь энэ нь өнгөрсөн амьдралдаа үйлдсэн биджа-карма юм. Урьд нь тэрээр нүгэлт муу үйлийг “суулгаад” орхичихсон, одоо түүнийхээ үр жимсийг “хурааж” авч байгаа хэрэг юм.
Бидний одоогийн амьдарч буй цаг үе, энэ Калийн галвын бусад галвуудаас ялгарах нэг гайхамшигтай тал нь хүн энэ амьдралдаа үйлдсэн нүгэлт үйлийнхээ шийтгэлийг мөн энэ амьдралдаа хүлээн авах бололцоотойд оршино. Урьд өмнөх галвуудад хүмүүн энэ амьдралдаа үйлдсэн үйлийнхээ үрийг зөвхөн дараагийнхаа амьдралд л хүлээн авдаг байжээ. Харин Калийн энэ галавт хүмүүн энэ амьдралдаа үйлдсэн сайн болоод муу үйлийнхээ гуч орчим хувийг энэ амьдралдаа, энэ биедээ хүлээн авдаг байна. Учир нь энэ нь тухайн амьд бодгалийг сайн ба муу үйл гэж чухам юу болохыг аль болох хурдан ойлгоосой гэсэн Бурханы онцгой өршөөл, ивээл юм.
Үйл гэдэг нь тодорхой эрчим хүч хийгээд санаа бодлын хэлбэр ажээ. Дээр өгүүлсэн кармын дөрвөн үе шат нь үр дагавар бөгөөд шалтгаан биш. Шалтгааныг нь устгалгүй үр дагавартай тулалдах нь тэнэг хэрэг юм. Энэ нь цоорхой завинаас усыг нь утгаж асгаад, шавхагдаж дуусах тэр жаахан хугацаанд амсхийхтэй адил. Харин голын ус урсаж л байгаа, тодорхой хугацааны дараа завь дахиад л усаар дүүрнэ шүү дээ.

Үйлийн таван шалтгаан хийгээд ухамсрын
таван түвшин
Ведийн бичээсүүдэд үйлийн таван шалтгаан байдаг тухай өгүүлжээ. Зөвхөн тав. Ийм ч учраас хүний гарт таван хуруу байдаг, таван махбодь гэж байдаг, ухамсрын таван түвшин гэж байдаг. Ведийн бичээсүүдэд ухамсрын таван түвшин байдаг тухай өгүүлжээ. Түвшин болгонд харгалзан тодорхой нэгэн гүн ухааны онол, тодорхой нэгэн шашны урсгал бий болдог байна.
1,Ухамсрын хамгийн эхний түвшинг анумайа гэдэг. Анумайа гэдэг нь чухамдаа адгуусны ухамсрын түвшин юм. Анумайа ухамсрын түвшинд оршин буй хүмүүс нь бүхнийг хоолоор хэмждэг, түүний бүх бодол санаа нь зөвхөн хоолыг тойрон эргэлдэж байдаг. Сайхан хоол л байвал бүх зүйл сайн сайхан хийгээд гэрэл гэгээтэй харин хоол үгүй бол бүхий л зүйлс түүний хувьд ямар ч утга учиргүй, амьдрал нь зовлон зүдгүүрээр дүүрэн мэт санагддаг. Хоол хүнс нь амьдралын гол утга учир хэмээн бодохуй нь ухамсрын хамгийн доод түвшин юм. Энэ түвшинд тохирсон тодорхой шашин байдаг. Ведийн бичээсүүдэд ухамсрын энэхүү түвшинд оршин буй хүмүүн нар нь ямар шашны урсгалыг даган сүсэглэдэгийг өгүүлсэн буй.
2,Ухамсрын хоёр дахь түвшинг пранамайа гэж нэрлэдэг. Прана гэдэг нь санскритаар амьдралын агаар гэсэн утгатай. Энэ түвшинд буй хүмүүс нь эрүүл саруул байх, урт удаан наслах асуудлыг сонирхож байдаг. Ийнхүү энэ түвшнийхэнд зориулагдсан эрүүл байх, урт наслахыг заан сургадаг сургууль соёл, гүн ухааны салбар, шашны урсгал бий болдог. Жишээ нь хатха-йог гэх мэт. Энэ түвшний хүмүүс нь хоолны дэглэм барьж, гимнастикаар хичээллэж ер нь ямар нэгэн байдлаар урт удаан наслахыг хүсэж байдаг. Харин ведийн бичээсүүдэд аливаа нэгэн өвчин нь тухайн хүмүүний нүгэлт үйлийн үр дагавар гэдэг. Наад захын хамрын ханиад, шүдний өвчнөөс аваад бүхий л өвчин нь нүгэлт үйлийн үр дагавар гэсэн байдаг. Түүнчлэн Ведийн бичээсүүдэд, хүн өөрийн нүгэлт үйлийн үр дагавраас ангижирч болох тухай батлан өгүүлдэг. Чухам яаж? Тодорхой тэвчлүүдийг үйлдсэнээр. Тэвчил гэдэг нь өөрийн сайн дураар бие махбодидоо ямар нэгэн таагүй зүйл учруулахыг хэлнэ. Олон янзын тэвчил бий. Тэдгээрийн талаар ведийн бичээсүүдэд тодорхой өгүүлсэн байдаг.
3,Гурав дахь түвшинг маномайа гэдэг. Энэ түвшний хүмүүсийг хоол унд, эрүүл мэнд, бэлгийн харьцаа, биеэ хамгаалах асуудал сонирхлыг нь татдаггүй. Тэд эргэцүүлэн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл маномайа гэдэг нь гүн ухааны цэцэрхийллийн түвшин юм. Ийм мэдэмхийрэн цэцэрхийлийн сонгодог хэлбэрийг вичитра-гъяна гэж нэрлэдэг. Энэ түвшний шашин суртахуун нь амьд бодгалиуд нь Бурхантай нэгддэг гэж ярьж эхлэнэ. Энэ бол вичитра-гъяна . Энэ бол чин үнэн биш, энэ бол цэцэрхийлэл.
4,Амьд бодгаль тодорхой хэмжээгээр ариусч, ухамсрын түвшин нь тодорхой хэмжээгээр дээшлэж вигьяна-майагийн түвшинд ирнэ. Энэ нь ухамсрын дөрөв дэхь түвшин юм. Энэ түвшний амьд бодгалиуд нь энэ ертөнц нь цэнгэл жаргалын талбар биш юм гэдгийг ойлгож эхэлнэ. Тэд тасралтгүй үргэлжлэх зовлон зүдгүүрийн тойргоос мултран гарахыг хүсэж тодорхой нэгэн мэдлэгийг судлан амьдралдаа хэрэгжүүлдэг. Ингэснээр энэ түвшинд оршин буй амьд бодгалийн хувьд хоёр зорилго өмнө нь тавигддаг.
5,Өчүүхэн бодолтой амьд бодгаль нь эндэхээс илүү амар амгалан, цэнгэл жаргалтай, амьдрах орчин нь тав тухтай өөр ямар нэгэн гаригт морилохыг хүсч байдаг. Санскритаар үүнийг бхукти гэж нэрлэдэг. Бхукти буюу диваажинд очихыг хүсэгч нар нь диваажингийн гаригуудад морилон очихыг эрхэмлэж байдаг. Диваажин нь дээд эрэмбийн гаригууд болой. Харин материаллаг ахуйн урхи торноос чөлөөлөгдөн бүрэн ангижирахыг мукти гэдэг. Буддын шашинд үүнийг нирван гэж нэрлэдэг ба харин ведийн бичээсүүдэд брахма-нирван хэмээн нэрлэнэ. Энэ нь вигьяна-майа түвшний маш өндөр ухамсрын түвшин юм.
Хамгийн сүүлчийн, хамгийн төгс төгөлдөр ухамсрын түвшин буюу хүмүүн нь өөрийнхөө үүргийг бүрэн дүүрэн ойлгон ухамсарлаж, түүнийгээ биелүүлэхийг анандамайа гэдэг. Ананда гэдэг нь санскритаар цэнгэл жаргал гэсэн утгатай. Энэ түвшинд орших хүмүүс нь мөнх ахуй хийгээд мэдлэг, цэнгэл жаргалд хүрнэ. Бхакти-йогийн зарчмын тусламжтайгаар хүмүүн нь ухамсрын энэхүү түвшин анандамайаг хүртэл өгсөн дээшилдэг. Ведийн бичээсүүдийн утга учир үүнд оршдог байна. Дээр өгүүлсэн таван шалтгааныг санскритаар панча-кроша гэдэг. Панча нь тав, кроша нь шалтгаан гэсэн утгатай.
Хамгийн эхний, хамгийн чухал шалтгаан нь атеизм буюу бурхангүй үзэл юм. Хамгийн муу карма, хамгийн муу нүгэлт үйлийн үр дагавар нь атеист буюу бурхангүй үзэлтэн байх явдал. Атеист буюу бурхангүй үзэлтэн байх нь хамгийн муу карма юм. Бөгтөр, сохор, доголон боловч бурханд итгэдэг хүн нь бурханд үл итгэгч эрүүл хүнээс хавьгүй илүү сайн карматай байдаг. Бурхангүй үзлийг төрүүлдэг энэхүү шалтгааныг санскритаар авидъя гэдэг. Авидъя нь мунхагийн харанхуй гэсэн утгатай
Авидъягийн үр дагавар болж хоёр дахь шалтгаан асмита буюу аханкара бий болдог. Энэ бол хуурмаг “би” хэмээх үзэл юм. Мунхагийн харанхуйн улмаас тэрээр: “Би бол энэ бие, би тийм үндэстэн, миний эх орон Монгол, би Орос хүн, би Герман хүн, энэ миний шашин, энэ миний соёл, энэ миний аав, энэ миний ээж, энэ миний эхнэр, энэ миний хүүхэд…” – энэ бол асмита юм. Хүн өөрийгөө энэ биеэ хэмээн боддог. Тийм ч учраас биеийн хэрэгцээ шаардлагаа хангахыг амьдралын гол утга учраа гэж боддог: Уу, ид, нарги гэж! Чухам эндээс л үндсэрхэх үзэл, дайн дажин, нийтийг хамарсан асуудлууд урган гарч ирдэг байна.
Авидъя, асмитагийн үр дагавар болж гурав дахь шалтгаан рага бий болмуй. Рага гэдэг нь материаллаг аз жаргалд хүрэх тэмүүлэл юм. Материаллаг аз жаргал гэж юу билээ? Мэдрэхүйн цэнгэл таашаал, эд баялаг, алдар нэр, эрх мэдэл, шид үзүүлэх гэх мэт нь материаллаг цэнгэл, жаргалын жишээ хийгээд үнэндээ эдгээр нь хүмүүнийг аз жаргалтай болгох бус харин материаллаг ертөнцөд татагдах уяа хүлээсийг нь улам бүр чангатгадаг.
Авидъя, асмита, рагагийн үр дагавар болж дөрөвдэх шалтгаан двеша бий болно. Двеша гэдэг нь аливаа зовлон зүдгүүрийн худал хуурмаг эх үүсвэрийг үзэн ядах гэсэн утгатай. Хүн: “Энэ бүхэн олиггүй муу хөршөөс л боллоо, тэнэг эцгээс минь боллоо, өөдгүй гуйлгачин ээжээс боллоо... ” гэх мэтээр өөрийн зовлон шалтгааныг бусдаас хайдаг. Энэ бол хуурмаг үзэн ядалт юм. Таныг түгшээж буй зовлонгийн шалтгаан бол та өөрөө. Та урьд өмнө нь, урьд төрлүүддээ нүгэлт үйлүүдийг хийсний улмаас та тийм гэр бүлд, тийм нутаг оронд, тийм хөрштэй, тийм ард түмэнд дунд амьдарч байгаа юм. Зовлонгийнхоо шалтгааныг бусдаас биш өөрөөсөө хайгтун.
Та ведийн бичээсүүдийг ойлгоогүй цагт ямар ч шашны номлолыг ойлгож чадахгүй бөгөөд тэр ч бүү хэл та тэр шашныг удам дамжин шүтэж ирсэн байлаа ч тухайн шашнаа зөв гүйцэд танин ойлгож чадахгүй.
Тав дахь буюу хамгийн сүүлийн шалтгааныг абхинивеша гэж нэрлэдэг. Энэ нь урьд урьдны амьдралуудаас үлдсэн хүсэл болоод зуршил юм. Зарим хүүхэд дөнгөж мэдээ оруутаа хөгжим рүү зүтгээд байдаг. Хүмүүс түүнийг хараад: “Пөөх, энэ ямар авъяастай хүүхэд вэ? ” гэдэг. Авъяас гэж юу юм бэ? Энэ бол урьд амьдралаас дамжин үлдсэн онцгой чадвар. Ведэд өгүүлснээр хүүхэд дунджаар тав хүртлээ өөрийн урьд өнгөрүүлсэн хоёроос гурван амьдралаа эргэн санаж байдаг гэжээ. Зарим нь ямаа шиг майлж, үхэр шиг мөөрч тоглодог. Гэвч энэ бол тоглоом биш урьд амьдралаа эргэн санаж байгаа хэрэг юм . “Чарака-самхита” хэмээх сударт /санскритааар сутра/ өгүүлснээр хүүхэд таван нас хүртлээ өөрийн урьд төрлөө бүрэн дүүрэн санаж байдаг, таван наснаас хойш хэсэг хэсгээр нь дурсан санадаг хэмээн батлан өгүүлжээ.
http://www.veda.mn/index.php?option=com_frontpage&Itemid=1 web ees oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Indigo буюу Индиго төрхийн хүүхдүүд бумбын эрин эхлэх зааг дээр олноор төрж байгаа бөгөөд энэ төрлийн хүүхдүүдийг шинэ эриний хүмүүс гэж нэг талаар хэлж болно. Манай оронд ч ялгаагүй олноор төрж байна. Сүүлийн үед 10 хүүхэд тутамын 1 нь индиго төррхийн хүүхдүүд төрж байгаа гэсэн судалгаа байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар оршвой (Алтангэрэл судар)

IX бүлэг: Хоосон чанар
Бурхан багш тэрхүү тогтоолыг зарлиглаж дуусаад мөн бас тэр цагт бодьсадва махасадва нар ба тэнгэр, хүн тэргүүтэй хурсан нөхөд тэдгээрт туслах хийгээд амгаланд хүргэхийн тул үнэмлэхүй үнэн хоосон чанарыг үзүүлсэн шүлэг эдгээрийг зарлиглавай:
Хосгүй гайхамшигт бусад судруудад
Хоосон чанарыг дэлгэрэнгүй номлосон тул
Харин судрын дээд Алтангэрэл үүнд
Хоосон чанарыг товчхон төдий номлоё.
Ухаан өчүүхэн амьтад нэн мунхарсан тул
Ухаж юмс бүгдийг мэдэж үл чадмуй.
Учир иймийн тул судрын дээд үүнд
Үнэмлэхүй хоосон чанарыг товч төдий номлоё.
Амьтан бүгд хожим мэдэх болох
Ирээдүйн тэдэнд нигүүлсэнгүй сэтгэлийн эрхээр,
Арга ёс шалтгаан бусад бүгдээр
Эрхт дээд судар үүнийг номлоё.
Энэхүү бие нь хоосон хот мэт бөгөөд
Эрхтэнүүд нь цэрэг дээрэмчин хулгайч адил
Хамаг бүгд нэгэн балгасанд оршивч
Харилцан бие биенээ нэн үл мэдмой.
Нүдний эрхтэн өнгө дүрсэнд шохоорхож,
Чихний эрхтэн дууг нэн сонсоно.
Хамрын эрхтэн элдэв үнэрт тачааж,
Хэлний эрхтэн үргэлжид амтанд ташуурна.
Биений эрхтэн хүрэлцэхүйн тулд гүйж,
Сэтгэлийн эрхтэн юмсыг нэн ажиглана.
Эдгээр зургаан эрхтэн янагш чанагш
Өөр өөрийн орондоо машид орж үйлдэнэ.
Дотоод сэтгэл нь илбэ мэт хөдлөх
Тэдгээр зургаан эрхтэн орныг нэн мэдрэх
Хоосон тосгонд хэн нэгэн гүйх хийгээд
Хулгайч дээрэмчин цэргүүд орших мэт.
Ямар мэтээр мэдрэх зургаан оронд орших бөгөөд
Эрхтэний явдлын орнуудыг ч машид мэдэх;
Тэр мэт сэтгэл нь орон, орших сэлт хийгээд
Эрхтэний явдлын орнуудыг ч машид мэдмүй.
Аливаа дүрс, дуу мөн үнэр хийгээд
Амт хүрэлцэхүй бас мэдлийн орон юмс,
Алин зургаан эрхтэн бүгдэд бидний сэтгэл,
Автаж эрхэнд орсон мэт хөдлөх болно.
Эрхтэн алин хаана оршин буй
Эрхтэн тэр нь мэдлийн мөн чанартай
Энэ бие нь хөдлөх үгүй, үйлдвэр үгүй ба,
Эцэстээ шимгүй шалтгаанаас гарсан мөн.
Үнэмлэхүй бус бодол сэтгэлээс гарсан,
Үйлийн эндүүрэгт хоосон балгас мэт.
Үүсгэгч шороо, гал, ус, хийнүүд
Өөр өөр зүгийн балгасанд оршино.
Үлгэрлэвээс хорт могойнууд нэг үүрэнд цуглаваас,
Үргэлжид харилцан үл зохилдох мэт.
Үзтэл махбодын дөрвөн могой тэдгээр нь ч
Хоёр нь өөдөө, хоёр нь уруу тэмүүлмой.
Дөрвөн зүг зовхист хоёр хоёр бөгөөд
Дөрвөн махбодын могой тэд эвдрэх болно.
Шороон могой ба усны могой хоёр,
Шууд доош сувиран барагдах болно.
Галын могой ба хийн могой хоёр,
Гарцаагүй дээш огторгуйд одох мөн.
Урьд үйлдсэн үйл тэдгээрийн эрхээр
Ухамсар, сүнс бүгд орноосоо явмой.
Тэнгэр, хүн, гурван муу заяа зэрэг
Тэр мэт үйлдсэн үйлийн сансарт төрмүй.
Бадгана, хий, шар нь барагдах болбоос,
Баас, шээс, бөөлжсөөр бие нь дүүрч,
Хэн ч үл баясах хорхойн цогцос болж,
Хүүрийн дотор орхигдож мод мэт хатна.
Охин тэнгэр чи бээр эдгээр жам ёсыг хар.
Орчлон энд амьтан хэн нэгэн байхнаа ч,
Юмс үзэгдэл тэд бүгд хоосон чанартай.
Мунхаг сэтгэлийн шалтгаанаас гарсан мөн юм.
Их махбод эдгээр нь ихээс гарах бус,
Үл гарахаас гарсан, гарах нь үгүй болой.
Алины тул гарсан ч бус, эс гарсан ч бус
Тиймийн тул их махбод хэмээн би өгүүлсэн.
Байгаа бус ба, хэзээ ч байгаа бус.
Мунхаг сэтгэлийн шалтгаанаас гарсан мөн.
Мунхаг энэ нь байгаа бус бөгөөд
Тиймээс би мунхаг үүнийг номлосон.
Хуран үйлдсэн, тийн мэдэл, нэр, дүрс сэлт
Хамаг төрөн түгэхүй, хүрэлцэхүй, мэдрэхүй хийгээд
Тачаахуй, хүсэхүй түүнчлэн сансар хийгээд
Төрөх, хөгшрөх, үхэх гаслан хорлол бүгд
Орчлонгийн зовлон санаа сэтгэлд багташгүй
Орчлонгийн хүрд ямар мэт оршсон бүгд
Эс гарсанаас гарсан ба үл гарсан хийгээд
Ёс бусын сэтгэлээр нэн ажиглах хийгээд
Би-д барих үзлийг тасалж үйлд;
Билгүүний илдээр нисванисын торыг тасал;
Гутамшгийн оронд хоосон болохыг үз;
Гэгээрлийн эрдэм агуу ихийг мэдэж үйлд.
Рашааны их хотын үүдийг ч би нээмүй
Рашааны дуслын савыг ч бүхэнд үзүүлмүй.
Рашааны их хот түүнд би ормуй.
Рашааны дуслаар өөрийгөө би цэнгүүлмүй.
Дээд номын их хэнгэргийг би дэлдмүй.
Дээд номын цагаан лавайг ч би үлээмүй.
Дээд номын зулыг би бадраамуй.
Дээд номын хурыг би буулгамуй.
Нисванисын дайсны чуулганыг би ялна.
Номын дуаз дээдийг би өргөнө.
Гутамшигт орчлонгийн далайгаас амьтныг машид гэтэлгэж,
Гурван муу заяаны мөрүүдийг би хаамуй.
Өөдгүй нисванисын галаар энэлсэн амьтад,
Өмөг садан үгүй, шүтээн үгүй болсон бүгдийг
Амьтад нисванисын галаар энэлсэнийг амирлуулж,
Рашааны сэрүүн дуслаар цэнгүүлж би үйлдмүй.
Сэтгэшгүй олон галвын тэртээгээс би,
Санаанд багташгүй олон сартваахийг тахин үйлдэж,
Номын лагшин түүнийг бүрнээ эрэн хайж,
Номхон журамт явдлаар бодийн тулд хичээв.
Гар, нүд, хөлөө болон
Гишүүний дээд ба үзэсгэлэнт охин, хөвгүүнээ,
Эд, эрдэнэ, сувдан чимэг ба алт,
Элдэв их эрдэнэ, биндэръяа бүхнийг өргөсөн.
Олон мянган найлзуур мод бүгдийг
Өвс ногоо ургамал бүгдийг
Ой цэцэрлэг ба шимт газраас
Ургасан бүгдийг таслан хумиад,
Тэд бүгдийг нухлан буталж
Тун нарийн тоос мэт болгож
Огторгуйн хот мандал хэдий төдийд
Үйрмэгийн цогцыг хураан цогцлоож
Үүнийг гурван хувь хувааж чадмуй.
Газарт байгаа тоосонцор бүгд
Гурван мянган ертөнц бүгдийн
Тоосны орон санаанд багташгүй.
Амьтан бүгдийн мэдэл алин
Түүнийг нэгэн амьтан болгож
Аливаа мэдэл түүгээр тооснуудын
Үйрмэгийг тоолж үйлдэх аваас,
Бүх амьтдаас үлэмж илүү
Билиг ухаан төгөлдөр хүмүүс бээр
Бүгдийг тоолж чадах байхнаа ч
Бурханы ухааныг үл чадмуй.
Онцгой их чадагчийн билгүүн
Үтэр түргэн сэтгэх боловч
Олон голди галавын турш
Алинд ч тоолж үл чадмуй.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас “Хоосон чанар“ хэмээх есдүгээр бүлэг болой.
Эх сурвалж: http://www.fpmt.org/teachers/zopa/advice/pdf/GLS-last.pdf
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Хүсэхүй дор сэтгэл ирнэ
Хүлээхүй дор амьдрал ирнэ
Ухаарахуй дор гэгээрэл ирнэ
Уучлахуй дор өөрлүүгээ би ирнэ...
Өмнөх эрэгцүүлэлдээ бурхан бидний дотор байдаг тухай өгүүлсэн билээ.Библи сударт *Эхлээд өөрт байгаа бурханы орныг эрж ол.Тэгвэл бүхнийг олж авна* гэжээ.Асуудлын гол нь өөрт байгаа тэр бурхан чанараа хэрхэн яаж эрж олох бэ? гэдэгт байгаа юм.
Баримал, зурмал ,цутгамал ,чулуун элдэв дүрээр бүтээгдсэн бурханд мөргөөд,маань мэгзэм уншиж,эрх тоолж, хүрд эргүүлээд бид бурханы орноо олж чадах уу? Эсвэл Исүсийг магтан дуулаад, залбираад ,ахуйн чанартай олон хүсэлт, гуйлтаар бурхан чанараа таньж мэдэж болох уу?
Мэдээж энэ бүхэн тэр зүгт хандаж байгаагаараа сайн боловч гадаад иймэрхүү үйлдэл,хэлбэр, үг, хэлээрээ бид дотоодод байгаа тэр чанараа нээн олж авч чадахгүй юм. Дотоодод байгаа бурханы орноо олох арга зам нь бясалгал юм.Будда бодь модны доор сууж бясалгаад бурхан чанараа олжээ.Исүс бас бясалгал хийж өөрийн эцэг хэмээн нэрлэсэн бурханы орноо олсон байна.Ариун Библи судар дээр Исүс 40 хоног элсэн цөлд суусан тухай дурдсан нь бий.Исүс дөчин хоног хуруугаа ч хөдөлгөхгүй юу хийж суусан байж таарах бэ?
Мэдээж Исүс бие,хэл сэтгэл,оюун ухаанаа аниргүй болгож самадид оршиж дотоод бурхантайгаа учран бясалгаж байсан гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм л даа.
Бүхий л гэгээрсэн мэргэд бясалгал хийж бурханы гэгдэх амгалан,асуудалгүй,зовлонгүй ,гэгээлэг өөр оршихуйг танин мэдэж түүнд хүрсэн байна.
Аливаа шашин,үзэл сурталд хэт туйлширч хандах нь үнэн зөвийг олох танин мэдэхэд хортой юм .Ямар нэг шашинд итгэж сургааль номлолыг нь дагах нь мэдээж сайн боловч туйлын үнэн, мөн чанарыг танихад асуудалтай байгаа юм.
“Бясалгалыг гадил жимстэй зүйрлэхэд шашин бол хальс нь. Бясалгал бол жимс нь” юм гэж нэгэн гэгээнтэн хэлсэн үг буй.
Хүн төрөлхтөн олон мянган жилийн туршид янз бүрийн бясалгал, арга замуудыг нээн олж бясалгаж иржээ.Эдгээр олон бясалгал арга замуудаас бид алиныг нь сонгож бясалгах бэ?Бясалгал болгон адилгүй бөгөөд түйлын дээд зорилгод хүргэх нь бас ховор юм. Бидэнд богино хугацаанд, найдвартай бас хэцүү биш аргаар туйлын дээд түвшинд хүргэж чадах тийм бясалгал тийм арга зам хэрэгтэй.Тэгэхээр энэ тухай ярилцая.
Бурхан гэж ер нь юу байна аа.Ямаршуухан товарш байна аа?
Бурхан мэдээж ямар нэг хэлбэр дүрсэд оршиж, ямар нэг үг хэлээр өгүүлэгдэх аргаггүй бөгөөд энгийнээр хэлбэл бидний оршин буй, харагдаж буй энэ ертөнц байгаагаараа бурханы нэг хэлбэр, үзэгдэл,биелэл юм.Харин арай өөрөөр,арай гүнзгийгээр хэлбэл бурхан бол чанадын гэрэл,чанадын аялгуу юм.Энэ гэрэл аялгуу нь зоосны хоёр тал шиг боловч нэгдмэл чанарыг агуулдаг.Энэ гэрэл аялгуугаар бүхий л зүйл, бүхий л ертөнц бүтсэн бөгөөд энэ гэрэл аягуугаар тэгтгэгдэж байдаг байна.
Энэ гэрэл аялгууны талаар олон шашины олон судар номд дурдсан байдаг. Амьсгалаа тоолох, хий, амьсгал дээрээ төвлөрөх бясалгал байна Бас биеийн долоон хүрдэний аль нэг дээр төвлөрөх гээд эдгээр бясалгал бүгд л материаллаг зүйл дээр төвлөрч бясалгах бясалгал юм.Материаллаг бүхэн хувирч, задарч байдаг мөнх бус, хоосон чанартай юм.Тийм ч учраас эдгээр бясалгалаар туйлын дээд түвшинд хүртэл бясалгах боломжгүй юм.
Харин чанадын гэрэл ,аялгуу бол мөнх орших бөгөөд устаж үгүй болдоггүй байна. Билгийн нүдэн дээрээ төвлөрч улмаар чанадын гэрэл аялгууны урсгал дээр төвлөрч бясалгаснаар бид өөрийн дотоодод буй бурханы орноо олох бөгөөд илүү дээд түвшинд хүрэх юм.
Энэ бясалгалын аргыг Аръяабалын бясалгал гэж нэрлэдэг.
Энэхүү гэрэл аялгууны бясалгал хийсэнээр бид чанадын гэрэл ,аялгууг бид дотоодоороо харж, сонсож чадах бөгөөд энэ тийм хэцүү боломжгүй асуудал биш юм.
Хүн бүрт өөрт нь бурхан чанар байдаг бөгөөд хүн бүр түүнийгээ олж авах боломжтой тухай үе үеийн гэгээрсэн мэргэд хэлж сургаж иржээ.Тэгэхээр бидэнд боломж байгаа гэсэн үг!
Бид элэгддэг ,эвдэрдэг,бүүр ажиллагаагүй болдог энэ махан бие цогстойгоо (роботтой) өөрийгөө адилтгаж үзэх нь өөрсдийгөө дэндүү доорд үзэж байгаа хэрэг юм.Бид бол бурханы хүүхдүүд .Бид бол цаглашгүй мөнхийн гэрэл ,аялгуу.Бид бол бүхий л ертөнцөөр тархсан мэдэрхүйтэй, юу хүссэнээ биелүүлж чадах бурханы үр сад билээ.
Төгсөв.
Бүлээн
http://buleen.blogspot.com/
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Гари Юрофски нь амьтны эрх болон веганизмын талаарх энэхүү гайхалтай илтгэлээ
2010 оны зун Жеоржиагийн Техникийн Их Сургууль дээр тавьжээ. Энэ чадварлаг
илтгэгч худал домгийг үгүйсгэж, сонирхолтой баримтаар ухааныг тань тэлж, эрүүл
сэтгэл болон сүнсний төлөө хийх ёс зүйтэй сонголт хийхэд тань туслах болно.
Амьтадтай зүй бусаар харьцахын эсрэг байгаа, дэлхийгээ илүү сайхан газар
болгохын төлөө санаа тавьдаг хүмүүс сонирхол татмаар, гайхамшигтай илтгэлийг
үнэхээр сонсууштай юм.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Нүүр
Концерт
Яруу найраг
Намтар
Лекц
Цагаан хоолны жор
Бясалгал
ном
зөвлөгөө
Дуу,ая,аяз
Мацаг барихуйн учир


















