Гари Юрофски нь амьтны эрх болон веганизмын талаарх энэхүү гайхалтай илтгэлээ 2010 оны зун Жеоржиагийн Техникийн Их Сургууль дээр тавьжээ. Энэ чадварлаг илтгэгч худал домгийг үгүйсгэж, сонирхолтой баримтаар ухааныг тань тэлж, эрүүл сэтгэл болон сүнсний төлөө хийх ёс зүйтэй сонголт хийхэд тань туслах болно. Амьтадтай зүй бусаар харьцахын эсрэг байгаа, дэлхийгээ илүү сайхан газар болгохын төлөө санаа тавьдаг хүмүүс сонирхол татмаар, гайхамшигтай илтгэлийг үнэхээр сонсууштай юм.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
МЭӨ 2737 онд Хятад орон Шэнь Нун хааны захиргаанд байж. Нэгэн өдөр тэрээр цайнд нь хэдэн хатсан навч орчихсныг анзаарч, ус хийгээд зайлж асгах гэтэл алтан шаргал өнгө, анхилуун сайхан үнэр нь таалагджээ. Ууж үзтэл сэтгэл нь сэргэж, эрч хүч орох шиг болсон гэдэг.
Ингээд хаан уг ургамлыг ихээр тариалахыг тушааснаас хойш өнөөг хүртэл хүмүүс түүнийг бие тэнхрүүлж хүч тамир оруулах эм мэт хэрэглэж иржээ. Энэ бол ногоон цай. Мэдээж тэр үед хэрэглэж байсан нь өнөөгийн бидний үеийнхээс өөр байсан. Цаг үе бүрт ногоон цайг өөр өөр аргаар бэлтгэж хэрэглэж ирсэн. Гэсэн ч ногоон цай хүний биеийг анагаах гайхамшигт увидсаа хадгалсан хэвээр л байгаа.
Ногоон цайны ашигтай шинж чанарууд
Ногоон цайны бүтцийг судлаад үзэхэд гайхамшигтай шинж чанартай байжээ. Хүний эрүүл мэндийг сайжруулж, нас уртасгах үйлчлэлээрээ онцгой гэнэ. Орчин үеийн анагаах ухааны гайхамшиг болсон нэмэлт тэжээл, зохиомол аргаар гарган авсан аминдэм, илбийн үйлчилгээтэй үрэл бэлдмэлүүд ч ногоон цайны үйлчилгээг гүйцдэггүй юм. Ногоон цайнд дараах давуу талууд бий.
-Цинк их хэмжээгээр агуулагддаг. Гэтэл цинк нь хүний бие организмын олон талын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагддаг маш чухал бодис.
-Е аминдэмээр баялаг. Е аминдэм нь хөгшрөлтийг удаашруулж, хүний биеийн тосны солилцоог зохицуулах үйлчилгээтэй.
-Кали агуулагддаг. Тиймээс зүрх судасны системийн үйл ажиллагаанд голлох үүрэгтэй
-К аминдэмтэй. Энэ нь цус бүлэгнэлтийг хангах үйлчилгээтэй
-Фтор агуулдаг учир шүдний пааланг гэмтэхээс сэргийлнэ
-Йод, бамбай булчирхайн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
-С1, В1, В2 аминдэмүүд, РР (никотины хүчил), хоол боловсруулалтыг сайжруулах нөлөөлөх хэд хэдэн органик хүчил найрлагад нь багтдаг.
- Марганец, натрий, мөн цахиур, фосфор,түүний нэгдлүүд гээд хүний амьдралыг тэтгэгч энэ бүх эрдэс бодисууд бүгд ногоон цайнд агуулагддаг юм.
-Ногоон цайнд кофейн өндөр тунгаар агуулагддаг гэсэн ойлголт байдаг. Энэ бол үнэн. Гэхдээ идээшүүлж, хандалсан ногоон цайнд бус хатаасан хуурай цайнд нь илүү байдаг гэнэ . Идээшүүлсэн нэг аяга ногоон цайнд яг тийм кофеноос даруй гурав дахин бага кофейн агуулагддаг болохыг эрдэмтэд нотолсон. Тун хэмжээ нь тохирсон үед кофейн хүний бие организмыг бүхэлд нь сэргээдгийг ч эрдэмтэд хэдийнэ тогтоосон.
-Ногоон цайг хоолны өмнө уувал хүчлийг саармагжуулж, цөсний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг. Үүний дүнд царай зүс өнгө орж, арьсны өвчлөл эрс багасдаг юм. Ногоон цайны бас нэгэн "ид шид" нь хүний биеэс илүүдэл хорт бодисыг зайлуулж, илүүдэл жин хуримтлахаас сэргийлж өгдөг гэнэ.
-Сайн гэсний зоргоор энэ гайхамшигтай ундааг хэтрүүлж хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Ногоон цайг өдөрт хамгийн багадаа гурав, хамгийн ихдээ таван аягаас хэтрүүлэхгүй уувал эм болно. Тухайлбал,
- ходоодны шарх сэдрэх, бөөр өвдөх
- цусны даралт ихсэх
- жирэмсний үед
- мэдрэлийн ядаргааны үед ууж хэрэглэхэд маш сайн үйлчилгээтэй.
Ногоон цайг бэлтгэх заавар,
1. Цайг бэлтгэхэд усны чанар маш чухал. Булаг шандны усаар цай чанавал хамгийн сайн ундаа болно. Харин хотын хүмүүс крантны усаар биш, цэвэршүүлсэн усыг хэрэглэх шаардлагатай. Цайгаа идээшүүлэх усыг гүйцэд буцалгаж хэрэггүй. Буцлахаас наах нь "жижиг бөмбөлөг" үүсэх үед нь цахилгаан зуухан дээрээс авах хэрэгтэй. Ногоон цайгаа идээшүүлэх үед усны температур 85 хэм байна.
2. Ногоон цайг идээшүүлэн хандлахад паалантай данх, шилэн болон шаазан гүц хамгийн тохиромжтой. Цайг идээшүүлэхийн өмнө данхаа сайн халаасан байх хэрэгтэй. Үүний тулд данхыг буцлам халуун усаар 3-4 удаа зайлах хэрэгтэй. Данх халаад ирмэгц хуурай ногоон цайгаа хийж, дараа нь буцалсан усаа хийнэ. Нэг аяга цайнд цайны халбагаар хуурай ногоон цай хийх хэрэгтэй. Ингээд 3-5 минутын хугацаанд хөргө. Хугацаа өнгөрөх тусам идээшсэн цайны амт үнэр нь өөрчлөгдөж магад. Идээшсэн цайгаа данханд үлдээх хэрэггүй аягандаа хийж ав. Учир нь данханд удаан байсан цайны амт гашуурч, амтгүй болдог. Ийм учраас хятадад ногоон цайг зориулалтын тагтай, шаазан аяганд идээшүүлдэг юм. Ногоон цайг элсэн чихэртэй ууж болохгүй. Элсэн чихэр нь цайны амт, үнэрийг бүрэн үгүй хийж орхидог юм. Хэрвээ та амталж уумаар санагдаад байвал зөгийн балнаас хийгээрэй. Зөгийн балтай, ногоон цай нь хүний биеийн дархлааг сайжруулах увидастай байдаг гэнэ. Хэрэв та цайныхаа ааг, үнэрийг нэмэхийг хүсвэл зүсэм жүрж хийчих. Тэгвэл үнэр, амт нь бүр ч гайхалтай болно.
3. Ногоон цайг хоёр удаа идээшүүлж болно. Хоёр дахь удаагаа өөрийн "баялагаа" бүгдийг нь өгдөг. Эхний удаад үнэр, амт нь чанга байх бол хоёр дахь удаагаа идээшүүлэхэд амт нь суларч, үнэр нь буурна. Идээшүүлсэн ногоон цайгаа хоолны өмнө, хойно гээд хэдийд ч ууж болох юм шүү.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Vegan Майонез хийхэд тань:
1. шар буурцагны сүү буюу дүпүний сүү (Та тус ургамлын сүүг Улаанбаатар хот дахь Гутлын 22ны байранд байрлах Luna Blanca, аль эсвэл тус restaurant-аас хаанаас авах талаар мэдээлэл авч болно)
2. Лемоны шүүс
3. бидний мэдэх Укс ус
4. Ургамлын тос
5. Давс
6. Сахар
7. Дүпү орно
Хийх арга
Vegan майонез хийх аргыг танид дөхөм болгох үүднээс Видео хэлбэрээр хавсаргав.
Эхлээд шар буурцагын сүүгээ холигчдоо хийгээд давс 4грaмм, Сахар 12грамм мөн лемоны шүүс, Укс ус зэргээ хийгээд Холигчоо ажлуулж эхлэнэ, ажиллаж байх үед нь зуурмаг дээрээсээ аажуухан ургамлын тосоо хийнэ.
Ургамлын тосыг Холигдож буй зуурмаг өтгөрч холигч хутгаж чадахгүй болтол нь буюу өтгөртөл нь хийнэ.
Хэрэв та нийслэл салат зэрэг цагаан өнгөтэй Майонез хийхээр шийдсэн бол дээрхи бэлэн болсон Майонез дээрээ Дүпү нэмээд зуурвал таны бэлтгэж буй Vegan Майонез цагаан өнгөтэй амттай болно.
Мөн та бүхэнд шинэлэг санаа өгөх үүднээс Өнгөтэй буюу жимсний салад, ногооны салат гэх зэрэгт хэрэглэгдэж болохуйц өнгөт Vegan Майонезыг гаргаж үзүүллээ.
http://veganhool.blog.banjig.net/ blogoos oruulav
Төмсний жигнэмэг
Төмсний жигнэмэг хүүхдүүдэд их таалагддаг юм. Бэлтгэх хугацаа нэг цаг.
Орц:
Зургаан хүний порцоор. Нэг кг төмс, 200 мл сүү, 100 г цөцгий, гурван ширхэг төмс, 400 г бууцай, оолны хоёр халбага улаан лоолийн нухаш, хоолны нэг халбага сахар.
Бэлтгэх арга:
Төмсөө хальстай нь чанаад цэвэрлэнэ. Дараа нь сүү, цөцгийтэйгээ холин нухаш болгоно. Түүнийгээ гурван хэсэг болгон хуваана.
Бууцайгаа буцалсан усанд хоёр минут хэртэй байлгаад авч, жижиглээд нэг хэсэг төмсний нухаштайгаа холино. Нөгөө хэсэг нухашаа улаан лоолийн нухаш, сахартай холино.
Шарах шүүгээгээ 180 С хэм халааж, төмсний нухашаа хэлбэрт оруулан тавьж 8 – 10 минут болгосны дараа таваглаж өгөөрэй.
~~ Та сайхан хооллоорой ~~
Мөөг болон сармистай төмсний хайрмал
Орц:
Төмс таван ширхэг, мөөг - 300 г, ургамлын тос хоолны гурван халбага, сармис нэг хумс, жижиглэсэн хатаасан талх хоолны нэг халбага, давс Бэлтгэх арга:
Бэлтгэх хугацаа нэг цаг, зургаан хүний порцоор
1.
Хайрахад зориулж сармисаа нимгэн хэрчинэ.2.
Төмсөө нимгэн дугуй хэлбэртэй зүснэ.3.
Төмсөн дээрээ нимгэн зүссэн мөөгөө тавьж, давс цацан тосолно.4.
Дээр нь хатаасан талхны нунтгаа цацаж, 180 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж 40 – 50 минут хэртэй болгоно.5.
Таваглаж өгөхийн өмнө нунтаг ногоо цацаж өгөөрэй.
~~Та сайхан хооллоорой ~~
Үрсэн бяслагтай төмсний «дофин»
Орц: Таван хүний порцоор
Төмс таван кг, нэг стакан сүү,
200 г хатуу бяслаг, нэг ширхэг сармисны хумс
50 г цөцгийн тос, 0,3 цайны халбага нунтаг самар
хар перец болон давс.
Бэлтгэх арга:
Ижил хэмжээтэй, хальс нь гэмтээгүй томхон төмс шилж аваад сайтар угаан, хальсалж, 2 мм нимгэнтэй дугуй зүснэ. Харин бяслагаа томхон нүхтэй үрүүлээр үрнэ.
Үрсэн бяслагныхаа талыг нь сүүtei хамт холигчид хийж холино. Дээр нь нунтагласан мускатны самраасаа хийн хар перец болон амтлагчаа цацаарай.
Сармисаа цэвэрлээд ширхэгийх нь дагуу хэрчих хэрэгтэй. Төмсөө шарахдаа цөцгийн тос түрхэн, үрсэн сармиснаасаа дахин цацана. Шарах шүүгээгээ 200 С хэм хүртэл халаан төмсөө зуйван хэлбэртэй болгож тавиад үлдсэн бяслагаасаа цацан шарах шүүгээндээ хийж 45 минут байлгана.
Халуунаар нь ногоон сонгино цацаж, цагираг болгон хэрчиж шарсан сонгиноор хачирлан таваглаж өгөөрэй.
~~Та сайхан хооллоорой ~~
Төмсний нухаш бүхий амтат хоолны жороос
Төмсний бараг 29 хувь нь цардуул, таван хувь нь уураг байдаг тул хамгийн тэжээллэг
хүнсний тоонд зүй ёсоор ордог. Бас сармис болон гаагаар амталсан төмс
Орц:
Шинэхэн төмс нэг кг, шинэхэн сармис нэг толгой,
гаа, “экстра виржин" оливын тос 2/3 стакан
том далайн давс, хар перец бэлтгээрэй.
Бэлтгэх арга:
Төмсөө сойзоор үр. Харин хальсалж болохгүй. Дараа нь 170 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж цаг хэртэй байлга.
Гааны навчийг мөчрөөс нь салгаад үрүүлээр үрж, цэвэрлэсэн сармисны хумсны хамт холигчид ургамлын тостой нэгэн төрлийн зуурмаг болгоно. Харин навчийг нь жижиглэж хэрчээрэй.
Бэлэн болсон төмсөө халуунаар нь дөрөв хуваагаад тосонд дүрж давс болон амтлагчид хийж хутгана. Таван минут хэртэй байлгасны дараа гааныхаа жижиглэсэн навчаас цацаж,
халуун, бүлээнээр нь өгөөрэй.
~~ Та сайхан хооллоорой ~~
>
Орц:
Агшаасан цагаан будаа 1,5аяга
Бор мөөг 3-4ш
Цоохор майлз/чинцай/ 1-2ш
Амтат чинжүү/улаан/ 1ш
Амтлагч:
Карри 1/2х.х
Мөөгний амтлагч 1/3х.х
Элсэн чихэр 1/3х.х
Сүү 3-4х.х
Нунтаг бяслаг 2х.х
Давс тохируулах
Чимэглэл:Цөцгийн тос 10-15г Хушны самар 3-5г
Хийх арга:
- Бор мөөг, цоохор майлз, амтат чинжүүг угааж цэвэрлээд жижиг хэрчинэ.
- Тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн бор мөөг, амтат чинжүү, цоохор майлз хийж хуураад карри, агшаасан цагаан будаа нэмж хутгана.
- Дээр нь сүү, элсэн чихэр, давс, нунтаг бяслаг хийгээд савыг таглаж хэдэн минут жигнэнэ. Хоолыг таваглаж цөцгийн тосонд хуурсан хушны самраар чимэглэнэ.
Орц:
Улаан буудайн дээд гурил 3 аяга,
хүнсний сод 1ц.х.,
бөөрөнхий байцаа 1/4,
бор мөөг 3ш,
шахмал дүпү 3ш,
лууван 1/2ш,
цагаан гаа 1 хэрчим
Амтлагч:
ус 1 аяга,
давс, гүнждийн тос, перец.
Бэлтгэх арга:
1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.
2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.
3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.
4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.
5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.