Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Showing posts with label Эсээ. Show all posts
Showing posts with label Эсээ. Show all posts



Бид үхэх, төрөхийн хэлхээнд орооцолдон энэ Кали югаг хүртэл амьдарчээ. Үхэх төрөхийн тойргийг санскритаар самсара-чакра гэдэг. Ведийн бичээсүүдийн үүднээс үзвэл, үхэх, төрөх, өвдөх, өтлөх нь мунхагийн харанхуй юм. Учир нь амьд бодгаль нь өөрөө бурханлаг мөн чанартай тул тэрээр энэ үхэх, төрөхийн тойргоос мултран гарах ёстой ажээ. Ийнхүү дахин дахин үхэж, төрөх нь кармын хуультай салшгүй холбоотой. Карма гэдэг нь санскритаар “үйл ” гэсэн утгатай. Карма буюу үйл нь гурван түвшинд хуваагддаг.



1,Кармын нэгдүгээр түвшин гэдэг нь дурын ямар ч үйлийг хийхэд хүнд зайлшгүй карма хэрэгтэй болдог тухай юм. Жишээ нь, явах, суух, босох, юм ярих, гар хөлөө хөдөлгөх гэх мэт. Энэ бол кармын нэгдүгээр түвшин.

2,Кармын хоёрдугаар түвшин нь шалтгаан - үр дагаврын холбооны тухай хууль юм. Одоо цаг гэдэг нь өнгөрсний үр дагавар, ирээдүйн шалтгаан ба одоо хийж буй үйлээр ирээдүйг тодорхойлж болдог тухай ойлголт. Одоо хүлээн авч буй бүх үйл явдлын шалтгаан нь өнгөрсөн үед л байгаа хэрэг.

Фатализм буюу хувь тавиландаа улайран итгэх үзэл гэж байдаг. Гэвч хүн болгон өөрийн хувь тавилангаа өөрчлөх бүрэн боломж бий! Монголчууд хувь тавилангаасаа хуруу ч зөрж чадахгүй гэж ярьдаг. Хэрэв хүн өөрөө санаачлан өөрийн хувь төөрөг буюу кармагаа өөрчлөх гэж тэмүүлэхгүй бол үнэхээр тухайн хүний хувь заяаг байгаль шийдмүй.!



3,Кармын гуравдугаар түвшин гэдэг нь хамгийн чухал түвшин бөгөөд энэ нь кармын нөлөөнөөс хэрхэн ангижрах тухай болно.






Үүний зэрэгцээ карма буюу үйл боловсрох дөрвөн үе шат байдаг.


1,Үүнд нэгдүгээрт, тухайн цаг мөчид өөрийн тань талаар мэдээлэл өгч буй кармаг прарабдха-карма гэдэг. Одоо эзэлж буй байр сууриар тань урьд амьдралдаа хэн байсныг тань тодорхойлж болох бөгөөд энэ бол прарабдха-карма юм. Та хамгийн сэрүүн бүсэд амьдардаг хийгээд хараа чинь муу, элэг бөөр тань өвддөг, эхнэр тань ааш муутай, олигтой ажил алба эрхэлдэггүй гэх мэт нь прарабдха кармын жишээ.



2,Кармын хоёр дахь үе шатыг апрарабдха-карма гэдэг. Энэ нь үйлийн илрэлийн далд үе шат юм. Хэн ч ирээдүйд ямар үйл явдал тохиолдохыг мэдэхгүй шүү дээ. Жишээ нь, маргааш танд ямар нэг ханиад хүрэх ч юм уу, хөл гараа гэмтээх, нүд, шүд тань өвдөх, машинд шүргүүлэх гэх мэт ямар ч учрал тохиолдож болно. Үүнийг апрарабдха-карма гэдэг.



3,Гурав дахь үе шатыг рудха-карма гэдэг. Рудха-карма – энэ бол тухайн үйл нахиалж буй үе шат юм. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйл болох гээд байгааг зарим хүн урьдчилж тааварладаг. Жишээ нь, хүн ямар нэг хорт хавдартай болж эхлүүт үргэлж ходоод нь өвдөөд байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна. Тэгээд эмч дээр очихоор эмч бүх зүйл хэвийн байна гэж хэлдэг. Гэтэл жил орчмын дараа дахин эмч дээр очиход тэрээр бага зэргийн хорт хавдартай болсныг нь хэлж өгөх болно. Энэ бол рудха-кармын жишээ юм.



4,Дөрөв дэхь үе шат нь биджа-карма юм. Биджа-карма гэдэг нь өнгөрсөн болоод одоо апарабдха-кармын үе шатанд хүлээн авч буй үйлийн үр үндэс юм. Бид урьд өмнө маш олон сайн болоод муу үйлийг хийсэн ч тэднийхээ шагнал болоод шийтгэлийг хараахан амсаагүй байгаа билээ. Яагаад хүүхэд эхээс дөнгөж төрөөд нэг ч хүнд муу зүйлийг хийгээгүй атал үхчихдэг, яагаад хүнд нэг ч муу муухай үг хэлж байгаагүй хүн гэнэт хорт хавдар тусаад нас барчихдаг, яагаад хэнд ч, өчүүхэн ч муу муухай зүйл хийж чадахгүй хөхүүл хүүхэд байгалийн гамшигт өртчихдөг юм бэ? Учир нь энэ нь өнгөрсөн амьдралдаа үйлдсэн биджа-карма юм. Урьд нь тэрээр нүгэлт муу үйлийг “суулгаад” орхичихсон, одоо түүнийхээ үр жимсийг “хурааж” авч байгаа хэрэг юм.



Бидний одоогийн амьдарч буй цаг үе, энэ Калийн галвын бусад галвуудаас ялгарах нэг гайхамшигтай тал нь хүн энэ амьдралдаа үйлдсэн нүгэлт үйлийнхээ шийтгэлийг мөн энэ амьдралдаа хүлээн авах бололцоотойд оршино. Урьд өмнөх галвуудад хүмүүн энэ амьдралдаа үйлдсэн үйлийнхээ үрийг зөвхөн дараагийнхаа амьдралд л хүлээн авдаг байжээ. Харин Калийн энэ галавт хүмүүн энэ амьдралдаа үйлдсэн сайн болоод муу үйлийнхээ гуч орчим хувийг энэ амьдралдаа, энэ биедээ хүлээн авдаг байна. Учир нь энэ нь тухайн амьд бодгалийг сайн ба муу үйл гэж чухам юу болохыг аль болох хурдан ойлгоосой гэсэн Бурханы онцгой өршөөл, ивээл юм.



Үйл гэдэг нь тодорхой эрчим хүч хийгээд санаа бодлын хэлбэр ажээ. Дээр өгүүлсэн кармын дөрвөн үе шат нь үр дагавар бөгөөд шалтгаан биш. Шалтгааныг нь устгалгүй үр дагавартай тулалдах нь тэнэг хэрэг юм. Энэ нь цоорхой завинаас усыг нь утгаж асгаад, шавхагдаж дуусах тэр жаахан хугацаанд амсхийхтэй адил. Харин голын ус урсаж л байгаа, тодорхой хугацааны дараа завь дахиад л усаар дүүрнэ шүү дээ.







Үйлийн таван шалтгаан хийгээд ухамсрын

таван түвшин

Ведийн бичээсүүдэд үйлийн таван шалтгаан байдаг тухай өгүүлжээ. Зөвхөн тав. Ийм ч учраас хүний гарт таван хуруу байдаг, таван махбодь гэж байдаг, ухамсрын таван түвшин гэж байдаг. Ведийн бичээсүүдэд ухамсрын таван түвшин байдаг тухай өгүүлжээ. Түвшин болгонд харгалзан тодорхой нэгэн гүн ухааны онол, тодорхой нэгэн шашны урсгал бий болдог байна.



1,Ухамсрын хамгийн эхний түвшинг анумайа гэдэг. Анумайа гэдэг нь чухамдаа адгуусны ухамсрын түвшин юм. Анумайа ухамсрын түвшинд оршин буй хүмүүс нь бүхнийг хоолоор хэмждэг, түүний бүх бодол санаа нь зөвхөн хоолыг тойрон эргэлдэж байдаг. Сайхан хоол л байвал бүх зүйл сайн сайхан хийгээд гэрэл гэгээтэй харин хоол үгүй бол бүхий л зүйлс түүний хувьд ямар ч утга учиргүй, амьдрал нь зовлон зүдгүүрээр дүүрэн мэт санагддаг. Хоол хүнс нь амьдралын гол утга учир хэмээн бодохуй нь ухамсрын хамгийн доод түвшин юм. Энэ түвшинд тохирсон тодорхой шашин байдаг. Ведийн бичээсүүдэд ухамсрын энэхүү түвшинд оршин буй хүмүүн нар нь ямар шашны урсгалыг даган сүсэглэдэгийг өгүүлсэн буй.



2,Ухамсрын хоёр дахь түвшинг пранамайа гэж нэрлэдэг. Прана гэдэг нь санскритаар амьдралын агаар гэсэн утгатай. Энэ түвшинд буй хүмүүс нь эрүүл саруул байх, урт удаан наслах асуудлыг сонирхож байдаг. Ийнхүү энэ түвшнийхэнд зориулагдсан эрүүл байх, урт наслахыг заан сургадаг сургууль соёл, гүн ухааны салбар, шашны урсгал бий болдог. Жишээ нь хатха-йог гэх мэт. Энэ түвшний хүмүүс нь хоолны дэглэм барьж, гимнастикаар хичээллэж ер нь ямар нэгэн байдлаар урт удаан наслахыг хүсэж байдаг. Харин ведийн бичээсүүдэд аливаа нэгэн өвчин нь тухайн хүмүүний нүгэлт үйлийн үр дагавар гэдэг. Наад захын хамрын ханиад, шүдний өвчнөөс аваад бүхий л өвчин нь нүгэлт үйлийн үр дагавар гэсэн байдаг. Түүнчлэн Ведийн бичээсүүдэд, хүн өөрийн нүгэлт үйлийн үр дагавраас ангижирч болох тухай батлан өгүүлдэг. Чухам яаж? Тодорхой тэвчлүүдийг үйлдсэнээр. Тэвчил гэдэг нь өөрийн сайн дураар бие махбодидоо ямар нэгэн таагүй зүйл учруулахыг хэлнэ. Олон янзын тэвчил бий. Тэдгээрийн талаар ведийн бичээсүүдэд тодорхой өгүүлсэн байдаг.



3,Гурав дахь түвшинг маномайа гэдэг. Энэ түвшний хүмүүсийг хоол унд, эрүүл мэнд, бэлгийн харьцаа, биеэ хамгаалах асуудал сонирхлыг нь татдаггүй. Тэд эргэцүүлэн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл маномайа гэдэг нь гүн ухааны цэцэрхийллийн түвшин юм. Ийм мэдэмхийрэн цэцэрхийлийн сонгодог хэлбэрийг вичитра-гъяна гэж нэрлэдэг. Энэ түвшний шашин суртахуун нь амьд бодгалиуд нь Бурхантай нэгддэг гэж ярьж эхлэнэ. Энэ бол вичитра-гъяна . Энэ бол чин үнэн биш, энэ бол цэцэрхийлэл.



4,Амьд бодгаль тодорхой хэмжээгээр ариусч, ухамсрын түвшин нь тодорхой хэмжээгээр дээшлэж вигьяна-майагийн түвшинд ирнэ. Энэ нь ухамсрын дөрөв дэхь түвшин юм. Энэ түвшний амьд бодгалиуд нь энэ ертөнц нь цэнгэл жаргалын талбар биш юм гэдгийг ойлгож эхэлнэ. Тэд тасралтгүй үргэлжлэх зовлон зүдгүүрийн тойргоос мултран гарахыг хүсэж тодорхой нэгэн мэдлэгийг судлан амьдралдаа хэрэгжүүлдэг. Ингэснээр энэ түвшинд оршин буй амьд бодгалийн хувьд хоёр зорилго өмнө нь тавигддаг.



5,Өчүүхэн бодолтой амьд бодгаль нь эндэхээс илүү амар амгалан, цэнгэл жаргалтай, амьдрах орчин нь тав тухтай өөр ямар нэгэн гаригт морилохыг хүсч байдаг. Санскритаар үүнийг бхукти гэж нэрлэдэг. Бхукти буюу диваажинд очихыг хүсэгч нар нь диваажингийн гаригуудад морилон очихыг эрхэмлэж байдаг. Диваажин нь дээд эрэмбийн гаригууд болой. Харин материаллаг ахуйн урхи торноос чөлөөлөгдөн бүрэн ангижирахыг мукти гэдэг. Буддын шашинд үүнийг нирван гэж нэрлэдэг ба харин ведийн бичээсүүдэд брахма-нирван хэмээн нэрлэнэ. Энэ нь вигьяна-майа түвшний маш өндөр ухамсрын түвшин юм.




Хамгийн сүүлчийн, хамгийн төгс төгөлдөр ухамсрын түвшин буюу хүмүүн нь өөрийнхөө үүргийг бүрэн дүүрэн ойлгон ухамсарлаж, түүнийгээ биелүүлэхийг анандамайа гэдэг. Ананда гэдэг нь санскритаар цэнгэл жаргал гэсэн утгатай. Энэ түвшинд орших хүмүүс нь мөнх ахуй хийгээд мэдлэг, цэнгэл жаргалд хүрнэ. Бхакти-йогийн зарчмын тусламжтайгаар хүмүүн нь ухамсрын энэхүү түвшин анандамайаг хүртэл өгсөн дээшилдэг. Ведийн бичээсүүдийн утга учир үүнд оршдог байна. Дээр өгүүлсэн таван шалтгааныг санскритаар панча-кроша гэдэг. Панча нь тав, кроша нь шалтгаан гэсэн утгатай.




Хамгийн эхний, хамгийн чухал шалтгаан нь атеизм буюу бурхангүй үзэл юм. Хамгийн муу карма, хамгийн муу нүгэлт үйлийн үр дагавар нь атеист буюу бурхангүй үзэлтэн байх явдал. Атеист буюу бурхангүй үзэлтэн байх нь хамгийн муу карма юм. Бөгтөр, сохор, доголон боловч бурханд итгэдэг хүн нь бурханд үл итгэгч эрүүл хүнээс хавьгүй илүү сайн карматай байдаг. Бурхангүй үзлийг төрүүлдэг энэхүү шалтгааныг санскритаар авидъя гэдэг. Авидъя нь мунхагийн харанхуй гэсэн утгатай




Авидъягийн үр дагавар болж хоёр дахь шалтгаан асмита буюу аханкара бий болдог. Энэ бол хуурмаг “би” хэмээх үзэл юм. Мунхагийн харанхуйн улмаас тэрээр: “Би бол энэ бие, би тийм үндэстэн, миний эх орон Монгол, би Орос хүн, би Герман хүн, энэ миний шашин, энэ миний соёл, энэ миний аав, энэ миний ээж, энэ миний эхнэр, энэ миний хүүхэд…” – энэ бол асмита юм. Хүн өөрийгөө энэ биеэ хэмээн боддог. Тийм ч учраас биеийн хэрэгцээ шаардлагаа хангахыг амьдралын гол утга учраа гэж боддог: Уу, ид, нарги гэж! Чухам эндээс л үндсэрхэх үзэл, дайн дажин, нийтийг хамарсан асуудлууд урган гарч ирдэг байна.



Авидъя, асмитагийн үр дагавар болж гурав дахь шалтгаан рага бий болмуй. Рага гэдэг нь материаллаг аз жаргалд хүрэх тэмүүлэл юм. Материаллаг аз жаргал гэж юу билээ? Мэдрэхүйн цэнгэл таашаал, эд баялаг, алдар нэр, эрх мэдэл, шид үзүүлэх гэх мэт нь материаллаг цэнгэл, жаргалын жишээ хийгээд үнэндээ эдгээр нь хүмүүнийг аз жаргалтай болгох бус харин материаллаг ертөнцөд татагдах уяа хүлээсийг нь улам бүр чангатгадаг.



Авидъя, асмита, рагагийн үр дагавар болж дөрөвдэх шалтгаан двеша бий болно. Двеша гэдэг нь аливаа зовлон зүдгүүрийн худал хуурмаг эх үүсвэрийг үзэн ядах гэсэн утгатай. Хүн: “Энэ бүхэн олиггүй муу хөршөөс л боллоо, тэнэг эцгээс минь боллоо, өөдгүй гуйлгачин ээжээс боллоо... ” гэх мэтээр өөрийн зовлон шалтгааныг бусдаас хайдаг. Энэ бол хуурмаг үзэн ядалт юм. Таныг түгшээж буй зовлонгийн шалтгаан бол та өөрөө. Та урьд өмнө нь, урьд төрлүүддээ нүгэлт үйлүүдийг хийсний улмаас та тийм гэр бүлд, тийм нутаг оронд, тийм хөрштэй, тийм ард түмэнд дунд амьдарч байгаа юм. Зовлонгийнхоо шалтгааныг бусдаас биш өөрөөсөө хайгтун.



Та ведийн бичээсүүдийг ойлгоогүй цагт ямар ч шашны номлолыг ойлгож чадахгүй бөгөөд тэр ч бүү хэл та тэр шашныг удам дамжин шүтэж ирсэн байлаа ч тухайн шашнаа зөв гүйцэд танин ойлгож чадахгүй.



Тав дахь буюу хамгийн сүүлийн шалтгааныг абхинивеша гэж нэрлэдэг. Энэ нь урьд урьдны амьдралуудаас үлдсэн хүсэл болоод зуршил юм. Зарим хүүхэд дөнгөж мэдээ оруутаа хөгжим рүү зүтгээд байдаг. Хүмүүс түүнийг хараад: “Пөөх, энэ ямар авъяастай хүүхэд вэ? ” гэдэг. Авъяас гэж юу юм бэ? Энэ бол урьд амьдралаас дамжин үлдсэн онцгой чадвар. Ведэд өгүүлснээр хүүхэд дунджаар тав хүртлээ өөрийн урьд өнгөрүүлсэн хоёроос гурван амьдралаа эргэн санаж байдаг гэжээ. Зарим нь ямаа шиг майлж, үхэр шиг мөөрч тоглодог. Гэвч энэ бол тоглоом биш урьд амьдралаа эргэн санаж байгаа хэрэг юм . “Чарака-самхита” хэмээх сударт /санскритааар сутра/ өгүүлснээр хүүхэд таван нас хүртлээ өөрийн урьд төрлөө бүрэн дүүрэн санаж байдаг, таван наснаас хойш хэсэг хэсгээр нь дурсан санадаг хэмээн батлан өгүүлжээ.
http://www.veda.mn/index.php?option=com_frontpage&Itemid=1    web ees oruulav

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Хүсэхүй дор сэтгэл ирнэ
Хүлээхүй дор амьдрал ирнэ
Ухаарахуй дор гэгээрэл ирнэ
Уучлахуй дор өөрлүүгээ би ирнэ...

Өмнөх эрэгцүүлэлдээ бурхан бидний дотор байдаг тухай өгүүлсэн билээ.Библи сударт *Эхлээд өөрт байгаа бурханы орныг эрж ол.Тэгвэл бүхнийг олж авна* гэжээ.Асуудлын гол нь өөрт байгаа тэр бурхан чанараа хэрхэн яаж эрж олох бэ? гэдэгт байгаа юм.
Баримал, зурмал ,цутгамал ,чулуун элдэв дүрээр бүтээгдсэн бурханд мөргөөд,маань мэгзэм уншиж,эрх тоолж, хүрд эргүүлээд бид бурханы орноо олж чадах уу? Эсвэл Исүсийг магтан дуулаад, залбираад ,ахуйн чанартай олон хүсэлт, гуйлтаар бурхан чанараа таньж мэдэж болох уу?
Мэдээж энэ бүхэн тэр зүгт хандаж байгаагаараа сайн боловч гадаад иймэрхүү үйлдэл,хэлбэр, үг, хэлээрээ бид дотоодод байгаа тэр чанараа нээн олж авч чадахгүй юм. Дотоодод байгаа бурханы орноо олох арга зам нь бясалгал юм.Будда бодь модны доор сууж бясалгаад бурхан чанараа олжээ.Исүс бас бясалгал хийж өөрийн эцэг хэмээн нэрлэсэн бурханы орноо олсон байна.Ариун Библи судар дээр Исүс 40 хоног элсэн цөлд суусан тухай дурдсан нь бий.Исүс дөчин хоног хуруугаа ч хөдөлгөхгүй юу хийж суусан байж таарах бэ?
Мэдээж Исүс бие,хэл сэтгэл,оюун ухаанаа аниргүй болгож самадид оршиж дотоод бурхантайгаа учран бясалгаж байсан гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм л даа.
Бүхий л гэгээрсэн мэргэд бясалгал хийж бурханы гэгдэх амгалан,асуудалгүй,зовлонгүй ,гэгээлэг өөр оршихуйг танин мэдэж түүнд хүрсэн байна.
Аливаа шашин,үзэл сурталд хэт туйлширч хандах нь үнэн зөвийг олох танин мэдэхэд хортой юм .Ямар нэг шашинд итгэж сургааль номлолыг нь дагах нь мэдээж сайн боловч туйлын үнэн, мөн чанарыг танихад асуудалтай байгаа юм.
“Бясалгалыг гадил жимстэй зүйрлэхэд шашин бол хальс нь. Бясалгал бол жимс нь” юм гэж нэгэн гэгээнтэн хэлсэн үг буй.
Хүн төрөлхтөн олон мянган жилийн туршид янз бүрийн бясалгал, арга замуудыг нээн олж бясалгаж иржээ.Эдгээр олон бясалгал арга замуудаас бид алиныг нь сонгож бясалгах бэ?Бясалгал болгон адилгүй бөгөөд түйлын дээд зорилгод хүргэх нь бас ховор юм. Бидэнд богино хугацаанд, найдвартай бас хэцүү биш аргаар туйлын дээд түвшинд хүргэж чадах тийм бясалгал тийм арга зам хэрэгтэй.Тэгэхээр энэ тухай ярилцая.
Бурхан гэж ер нь юу байна аа.Ямаршуухан товарш байна аа?
Бурхан мэдээж ямар нэг хэлбэр дүрсэд оршиж, ямар нэг үг хэлээр өгүүлэгдэх аргаггүй бөгөөд энгийнээр хэлбэл бидний оршин буй, харагдаж буй энэ ертөнц байгаагаараа бурханы нэг хэлбэр, үзэгдэл,биелэл юм.Харин арай өөрөөр,арай гүнзгийгээр хэлбэл бурхан бол чанадын гэрэл,чанадын аялгуу юм.Энэ гэрэл аялгуу нь зоосны хоёр тал шиг боловч нэгдмэл чанарыг агуулдаг.Энэ гэрэл аялгуугаар бүхий л зүйл, бүхий л ертөнц бүтсэн бөгөөд энэ гэрэл аягуугаар тэгтгэгдэж байдаг байна.
Энэ гэрэл аялгууны талаар олон шашины олон судар номд дурдсан байдаг. Амьсгалаа тоолох, хий, амьсгал дээрээ төвлөрөх бясалгал байна Бас биеийн долоон хүрдэний аль нэг дээр төвлөрөх гээд эдгээр бясалгал бүгд л материаллаг зүйл дээр төвлөрч бясалгах бясалгал юм.Материаллаг бүхэн хувирч, задарч байдаг мөнх бус, хоосон чанартай юм.Тийм ч учраас эдгээр бясалгалаар туйлын дээд түвшинд хүртэл бясалгах боломжгүй юм.
Харин чанадын гэрэл ,аялгуу бол мөнх орших бөгөөд устаж үгүй болдоггүй байна. Билгийн нүдэн дээрээ төвлөрч улмаар чанадын гэрэл аялгууны урсгал дээр төвлөрч бясалгаснаар бид өөрийн дотоодод буй бурханы орноо олох бөгөөд илүү дээд түвшинд хүрэх юм.
Энэ бясалгалын аргыг Аръяабалын бясалгал гэж нэрлэдэг.
Энэхүү гэрэл аялгууны бясалгал хийсэнээр бид чанадын гэрэл ,аялгууг бид дотоодоороо харж, сонсож чадах бөгөөд энэ тийм хэцүү боломжгүй асуудал биш юм.
Хүн бүрт өөрт нь бурхан чанар байдаг бөгөөд хүн бүр түүнийгээ олж авах боломжтой тухай үе үеийн гэгээрсэн мэргэд хэлж сургаж иржээ.Тэгэхээр бидэнд боломж байгаа гэсэн үг!
Бид элэгддэг ,эвдэрдэг,бүүр ажиллагаагүй болдог энэ махан бие цогстойгоо (роботтой) өөрийгөө адилтгаж үзэх нь өөрсдийгөө дэндүү доорд үзэж байгаа хэрэг юм.Бид бол бурханы хүүхдүүд .Бид бол цаглашгүй мөнхийн гэрэл ,аялгуу.Бид бол бүхий л ертөнцөөр тархсан мэдэрхүйтэй, юу хүссэнээ биелүүлж чадах бурханы үр сад билээ.
Төгсөв.

Бүлээн
http://buleen.blogspot.com/

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Тавилангаа үүрээд
Танихгүй маргааш руу явах
Сэтгэлээс өөр өмчгүй
Хайраас өөр авчих юмгүй

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ.....

Бид дотоодын жинхэнэ *би*-гээ мэдэж ойлгохын тулд бурхан ,шашин болон бидний оршин буй ертөнцийн тухай ярихаас өөр аргаггүй юм.
--Эхлээд бурханы тухай ярилцая.Ариун Библи судар дээр *Та бол бурханы ариун сүм.Таны дотор эзэн бурхан бий* гэжээ Мөн уг судар дээр * Бурхан хүнийг бүтээхдээ өөрийнхөө дүрээр бүтээсэн* гэжээ.Далай багш *Бурхан зүрхэнд байдаг* гэж хэлсэнийг өмнөх эрэгцүүлэлдээ өгүүлсэн билээ.
Бид бурханы дүрээр бүтээгдсэн юм бол бурхан хүн шиг байна гэсэн үг үү ?
Бурханыг алтны уурхай гэж үзвэл бидний дотоодын би болох тэр чанар маань алтны үртэс юм.Мэдээж алтны үртэс ч гэсэн алтны бүхий л шинж чанарыг агуулсан алт л гэсэн үг л дээ.Дотоодын жинхэнэ *би* маань бурхантай адил юм.Тийм ч учраас бид бурханы дүрээр бүтээгдсэн,бурхан зүрхэнд байдаг тухай гэгээрсэн их мэргэд болон судар номонд дурдсаар иржээ.
Будда ,Исүс,,Мүхамэд нар нь бид нарын үл мэдэх бурханы элч төлөөлөгчид юм.Бурхан бидэнд хүн бүрт өөрийн мөн чанарыг өгсөн тул түүнийгээ ойлгож ухаарч хөгжүүлэхийн тулд дээрхи элч нарыг янз бүрийн цаг хугацаанд илгээжээ.Жинхэнэ бурханыг ойлгохын тулд бид эхлээд эдгээр элч хувилгаадын сургааль номыг мөн чанараар нь ойлгож ухаарах хэрэгтэй болж байна.Одоогийн энэ сэтгэхүйгээр бурханыг ойлгох аргагүй юм.Жишээ нь 3 настай хүүхдэд таталцалын онолын тухай яривал инээдтэй бөгөөд тэнэг хэрэг болно биз. Эхлээд тэр хүүхэд орчин тойрноо таних тэгээд 35 үсэг сурах,цаашлаад шинжлэх ухааны анхан шатны ойлголттой болох зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болж байна.Үүнд хүрэх зам түүнийг ойлгох дотоод ертөнцийг (өөрт байгаа дотоод сэтгэлээ захирч өөрөөсөө гэгээрэх,өөрийгөө олох) бурхан хүн бүрт өгчээ.
--Шашины тухай бид туйлширалгүй логик үнэн зөв ойлголт мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа юм.
Будда ирээд явсаны дараа буддын шашин үүссэн. Исүс ирээд явсаны дараа Исүсийн шашин үүсчээ.Будда Исүсээс өмнө олон олон гэгээрсэн мэргэд ирж байсан бөгөөд мөн адил олон шашин үүсч оршин тогтнож байжээ.Хойшид ч мөн адил гэгээрсэн мэргэд бууж ирэх бөгөөд шинээр шашин үүсч бий болж болох юм.Ер нь хүн төрөлхтөний түүхийг бүхэлд нь авч үзвэл аливаа шашин 1000-5000 жилийн настай байдаг бөгөөд дараагийн гэгээрсэн элч ирэхэд шинээр шашин үүсдэг гэж ойлгож болохоор байна.
Бууж ирсэн гэгээрсэн мэргэд нэг л үнэнийг хэлдэг боловч цаг хугацааны явцад хүмүүсийн алдаа, мунхагын уршигаар уг үнэн зөв сургааль маань номлол, догма болж улмаар олон тооны урсгал чиглэл болж гажуудддаг байна.Исүс орон гаран хүн байж байгаад битүү хатуу утгатай олон зүйл ярьсан юм биш л дээ.Гэтэл өнөөдөр Исүсийн нэрээр хичнээн олон шашин түүнээсээ ч олон урсгал чиглэл үүссэн байгаа нь нүднээ ил байна.Үүнээсээ болж дайн байлдаан гарч байсан нь хүн төрөлхтөний түүхэнд олон бий.Буддын шашин ч мөн л ялгаагүй .Улаан шарын гээд л олон тооны урсгал чиглэл үүсчээ.Тиймдээ ч шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи гэж хэлэгдэтлээ ёс зүй гажуудаж иржээ.
--Хорвоо ертөнц дээр л бид л ганцхан оюун ухаантай юу?Өөр амьдрал ертөнц бий юу? Энэ асуулт мөн л чухал асуулт юм.Исүс хэлэхдээ миний эцгийн гэрт олон харш бий гэжээ.Энэ нь олон байшин харшын тухай мэдээж хэлээгүй хэрэг.Бурханы ертөнц дотор материаллаг болон материаллаг бус оюунлаг олон түвшний ертөнц байдаг тухай хэлсэн хэрэг юм.Буддын сургааль ном дотор ч энэ тухай олон дурджээ.Эдгээр ертөнцийн тухай хүний хэлээр хүний оюун ухаанаар хэлж,дүрслэх үнэхээр боломжгүй бөгөөд хэтийдсэн асуудал юм.
--Тэгвэл гэгээрсэн мэргэд юу хэлж сургаж заасан бэ?Будда ,Исүс бусад гэгээрсэн мэргэд зөв аж төрөх тухай болон олон сургааль ном айлдаж хэлсэн боловч хамгийн гол сургааль нь сүнсээ чөлөөлөх,эх үүсвэртэй буцах тухай юм.Будда энэ ертөнц бол зовлонт ертөнц юм гэжээ.Үхдэг, өвддөг, хагацал ,зовлон ирдэг. Бие болон сэтгэлийн олон зовлон хүлээс дотор амьдардаг энэ ертөнцөөс ангижрах өөр илүү сайхан ертөнц өөр оршихуйд шилжих тухай сургааль номоо айлджээ.
Исүс ч мөн адил эндээ сайхан амьдраад байгаад байх тухай биш сүнсний чөлөөлөлт, мөнхийн улсад очих тухай зааж сургажээ.
Бидний бие цогцос бол түр зуурын чанартай бөгөөд жинхэнэ *би* биш юм.Тэгэхээр олон олон гэгээрсэн мэргэдийн гол сургааль бол өөрийн жинхэнэ би болох сүнсээ чөлөөлж илүү сайхан оршихуйд нэгдэж цаг хугацаанаас ангид оршиж зовлонгүй асуудалгүй оршихуйд очих тухай сургааль юм.
Дээдийн ном сургаальгүйгээр амьдарвал хэний ч амьдрал өчүүхэн ч үнэ цэн үгүй билээ.
Үргэлжилэл бий.....

http://buleen.blogspot.com/



Өөрийгөө үүрээд
Үзэгдэл дунд алхах минь
Амьсгалах минь
Өөр хаанаас оломгүй гайхширал...
Дээрхи шүлгийнхээ мөрүүдээр эрэгцүүлэлээ эхэлэе.Энэ сэдэв маань энгийн мэт боловч бас тийм амар биш хүнд сэдэв юм.Хэдийгээр амар биш боловч энгийнээр,ойлгомжтойгоор гол санаагаа гаргаж илэрхийлэхийг хичээж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
Бидний өдөр тутам хэрэглэдэг машин түлш, агаар, ус, тос гэх мэтийг хэрэглэн ажилладаг бол бидний бие ялгаагүй материаллаг бие (робот) тул агаар, ус,.хоол хэрэглэхээс гадна бас энергээр тэжээгдэн амьдарч байдаг.Ер нь энэ ертөнцийн бүхий л зүйлс,биетүүд энергээс бүтсэн бөгөөд түүгээр тэтгэдэж байдаг.
Физикийн гол хуулиудын нэг энергийн тухай хуулийг бид дунд сургуульд заалгаж үзэж байсан.Үүнд
-Энерги устаж үгүй болдоггүй (мөнх гэсэн үг)
-Энерги шинээр үүсэж бий болдоггүй
-Энерги нэг биеэс нөгөө биед шилжиж байдаг
Ямарч сайн машин,техник элдэгдэж эвдэрдэгийн адил бидний бие мөн л ялгаагүй.Гэвч бидний биед орших бидний жинхэнэ би гэгдэх тэр энерги дотоод чанар маань устаж үгүй болдоггүй. Харин энергийн хуулийн дагуу нэг биеэс нөгөө биед шилжиж байдаг.Энэ тухай эртний судар номуудад тун тодорхой бичиж үлдээсэн бөгөөд буддын гүн ухаанд үүнийг төрөл арилжих,төрөл авах гэх мэтээр бичсэн байдаг.
Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж,танин мэдэхүйн цоо шинэ гэж болох бидний ойлголт мэдлэгээс хальсан зүйлд хүрч байна.Онолын физик болон бусад шинжлэх ухааны салбарын эрдэмтэд олон хэмжээст ертөнц байж болох тухай ярьж байна.Нэг хэмжээст ертөнтцөд бид цэг төдий байх,хоёр хэмжээст ертөнцөд бид үргэлжилсэн зураас төдий.Харин гурван хэмжээст ертөнцөд бид одоогийн бие хэлбэр хэмжээст амьдарч байна.Харин дөрөв,тав болон 16 цаашлаад 32 хэмжээст ертөнцийн тухай бид юу мэдэх бэ?. Физикийн ямарч хууль тэнд үйлчилэхгүй тухай эрдэмтэд таамаглал дэвшүүлж байна.
Энэ бүхэн маань буддын хоосон чанарын гүн ухаанд тулж байгаа хэрэг юм. Цаг хугацааны тухай ч бас товчхон өгүүлье.Цаг хугацаа бол нэг төрлийн энерги бөгөөд хоосон чанартай.Нэрт эрдэмтэн Эйнштейн харьцангуйн онолд цаг хугацааг резин мэт сунаж агшдаг болохыг баталсан.Ирээдүйд эрдэмтэд цаг хугацааны энергийг судлан таньж мэдээд цаг хугацаагаар аялдаг төхөөрөмж машин хийх боломжтой юм.
Энэ бол ямар нэгэн ид шид биш бөгөөд танин мэдэхүй, зүй тогтол юм.
За одоо гол асуудал руугаа эргэн ороё.Тун энгийнээр өгүүлэхэд бидний жинхэнэ *би* болох тэр зүйлийг сүнс гэж нэрлэсээр ирсэн бөгөөд сүнс маань цаг хугацаанаас үл хамаарах мөнх орших буюу элэгдэхгүй эвдрэхгүй,устахгүй.Мөн шинээр үүсэн бий болохгүй,харин нэгээс нөгөөд шилжиж байдаг байна.
Одоогоор бид тэр дотоод агуу чанарынхаа тухай бүрэн сайн ойлголтгүй байгаа учраас үүнийг танин мэдэх хэнд хэрэгтэй юм бэ?ямар ашигтай юм бэ?Үүнийг мэдээд яах юм бэ?гэх асуудал ар араасаа гарч ирэх нь ойлгомжтой юм.Энэ асуулт, бодол, үзэл, санаа маань бидний дотоодын жинхэнэ *би*-ийн билэг чанадаас гарч байгаа биш юм. Харин та бидний бие цогцосыг удирдах тэр тархи (компьютер) -ээс гарч байгаа гэдгийг яг л энэ мөчид эрэгцүүлэн бодож үзээсэй гэж хүсэж байна.
Бид одоогийн нийгэм,хууль,ёс суртхуун,зан заншил,шашин,урлаг,түүх,уламжилал гэх мэт нийтээр ойлгогдох хэвшмэл ойлголтонд баригдаж үүн дотроо зовож,жаргаж,гуниж гутарч,байлдаж, тэмцэж, ялагдаж,ялж,эд хөрөнгө,эрх тушаал,гоо сайханд шунан тэмүүлсээр амьдарч байна.Ийм учир шалгаанаар бид гэж хэн бэ?Би гэж хэн бэ? гэдэг маш чухал асуудлыг өөртөө төдийлөн тавихгүй, анхаарахгүй явсаар ирсэн байна.
Сүнс,дахин төрөлт,бурхан ,чөтгөр гэх мэт бүхий л хүнд асуудлийг эрт дээр үес эдүгээ хүртэл шашинд оноож, үүрүүлсээр иржээ.
Саяхан монгол эх оронд маань айлчилаад буцсан Далай ламын хэлсэн үгээр эрэгцүүлэлээ төгсгөе.Дээрхийн гэгээн ХIY Далай лам хэлэхдээ *Бурхан зүрхэнд байдаг* гэжээ.
(үргэлжилэл бий) Бүлээн

http://buleen.blogspot.com/





Бид гэж хэн бэ? би гэж хэн бэ? гэдэг асуулт байнга л байсаар ирсэн шигээ их сонирхолтой чухал асуудал байгаа юм.
Бид өөрсдийгөө мэдэхгүй бол ерөөсөө юу ч мэдэхгүй гэсэн үг л дээ. За одоо асуудал руугаа эргэн ороё.Өмнөх эрэгцүүлэлдээ бидний бие туйлын нарийн ажиллагаатай цогц бие буюу робот гэж өгүүлсэн.Энэ роботод удирдлагийн төв аппарат буюу бидний нэрлэдэгээр тархи байдаг.Нүд, чих,хэл, арьс, хамар гээд мэдэрхүйн эрхтэнүүдээс авсан мэдээлэлийг энд боловсруулж зохих чиглэл удирдамж өгч байдаг гол эрхтэн юм.Бидний бодол санаа оюун ухаан нь тархинд байх мэдээлэлийн сангийн мэдээлэлд тулгуурлан туршлага,мэдлэг болон боловсруулагдаж агуулагдаж, хэрэглэгдэж байдаг нь та бид бүгдийн мэдэх энгийн ойлголт мэдлэг юм.
Хүний тархинаас гарч буй бодол санаа бол хийсвэр зүйл биш юм.Энэ бол таталцалын хүч шиг соронзон хүч шиг цахилгаан энергийн хүч шиг бодит хүч материаллаг хүч гэж ойлгож болно.Манай өмнөх иргэншилийн хүмүүс болох Лемурчүүд хөгжилийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд бодлын хүчийг ашиглаж байсан гэдэг мэдээлэл байдаг.Бидний сайн мэдэх очир хэмээх зүйл нь лемурчүүдийн ашиглаж байсан бодлын хүчээр ажилладаг ажлын багаж юм.Хоёр тал нь хурц ирмэгтэй бөгөөд хүчтэй эргэлдэн хад чулууг цоолох уул хад нураах зам гаргах зэрэг ажилд хэрэглэгдэж байжээ.Энэ нь бидний цахилгаанаар ажилладаг багажтай л адил бодлын хүчээр ажилладаг жирийн л багаж.Тиймээс очиртой бөгж зүүх нь сайн гэдэг нь домог төдий зүйл л дээ.
Тэгэхээр бидний тархи бол энерги үйлдвэрлэн гаргадаг төдийгүй тэр энерги нь бодит хүч юм.Бодол,оюун ухаан ,сэтгэл,зүрх гэж нэрлэгдэх эдгээр ойлголтын тухай тун товчхон задалж бичие.
-Оюун ухаан.Ерөнхийдөө товчоор авч үзвэл тархинд хадгалагдан буй мэдээлийг нэгтгэн дүгнэж, мөн ирж буй мэдээллийг задалж,ангилж,аливаа зүйлд бодит дүгнэлт хийх чадвар гэж болох юм.
-Бодол санаа. Энэ нь мөч бүр гарч байдаг.Мөч бүрийн бодол,санаа далайн давалгаа шиг ар араасаа гарч ирж байдаг.Миний ойлгож байгаагаар энэ мөч бүрийн бодол маань сэтгэл гээчийг байнга цэнэглэж байдаг.
-Сэтгэл энэ харьцангуй тогтвортой ч гадна дотны үйлчилэлээр өөрчилөгдөж байдаг.Бидний сэтгэл хөөрдөг,баярладаг, унадаг,хөрдөг, тайвширдаг гээд л нэг л биднээс саланга тусдаа хүн мэт ойлгогдохоор
- Зүрх гэж нэрлэгдэх дотоод мэдрэмж ойлголт байна.Энэ нь бидний гол эрхтэн зүрхийг хэлж буй хэрэг биш юм.Энэ нь бидний дотоодод орших жинхэнэ бидний би гэж нэрлэгдэх тэр дотоод чанараас тэтгэгдэж байдаг хувирал өөрчилтөнд барагтайд ороод байдаггүй гол чухал мэдрэмж чанар юм.(энэ дараагийн дугаартаа илүү дэлгэрэнгүй өгүүлэе).
Мэдээж ирээдүйд хүн төрөлхтөн бодол санааны хүчийг танин мэдэж ашиглаж эхлэх ойлгомжтой.Гэхдээ туйлын болгоомжтой сайн зүйлд ашиглахгүй бол энэ бодит хүч маань бидэнд буу зэвсэг мэт үйлчилэхгүй гэсэн баталгаа үгүй юм.
Яагаад би хүний бүхий л эрхтэнүүд дотроос тархины тухай илүү ярьсан нь учир шалтгаантай билээ.Хүний тархийг нэг талаар компьютер гэж болох юм.
Дэлхий хэмээх цэнхэр гариг дээр бие цогцос,тархи,мэдрэмжтэй тун олон зүйлийн адсуусан амьтад байна.Жишээ үхрийг авч үзье.Бидний биеийн бүтэц бараг ижил боловч удирдах төв аппарат буюу тархины чадвар ялгаатай.Үхрийн удирдах тархийг компьютер гэж жишээлж үзвэл Pentium 2 гэхүүдээ хүчин чадал муутай.Гэтэл хүний тархийг Pentium 8 гэж болох юм.Үхрийн тархи гэж жишээлж буй Pentium 2т байхгй олон үзүүлэлт бүхий хурд чадвартай тархи ( компьютер ) бидэнд байгаа гэсэн үг юм.
Тиймээс бид илүү оюунлаг,чадварлаг,бүтээмжтэй, илүү дуу,өнгө дүрсний мэдрэмжтэй.Адгуусан амьтанд байхгүй олон чанар, чадвар хүнд байдаг.Гоо сайхны,нэр төрийн,тахин шүтэх,ёс заншил ,уламжлал түүх гэх ойлголтуудаас гадна,сэтгэн бодох,зохион бүтээх урьдчилан төсөөлөх гэх мэт олон чадвар байдаг.
Адгуусны ч бай хүний ч бай энэ тархи (компьютер) уг биедээ зориулагдсан учраас уг биеийнхээ төлөө ажиллаж байдаг.Хоол идэх боллоо,унтаж амар,сайхан дуу сонс,уйдаад байна найз нөхөдтэйгээ уулз,нэг сайхан шоудий ч гэх юмуу дулаан тохилог байртай байх нэр алдартай байх,гоо сайхан байх зэрэг асуудлуудыг гаргаж ирж байдаг.
Эдгээр асуудлыг тавьж байдаг хүний тархи маань сэтгэн бодох чадвартай учраас би гэж хэн бид гэж бэ гэсэн язгуур үндсэн асуудлыг ялгаагуй өөртөө тавих чадвартай юм. Яг л энэ учир шалгаанаар эрдэнэт хүний бие,эрхэм дээд хүний төрөл хэмээн эртний олон судар номуудад дурдсаар иржээ.Эрдэнэт хүний төрөл,эрхэм биеийг олж төрсөн та бид өөрийн мөн чанараа танихгүй хорвоог өнгөрүүлвэл биеийнхээ төлөө амьдарч төгсөх адгуусан амьтанаас юуны ялгаа байх билээ дээ.
Эрэгцүүлэлийнхээ төгсгөлд нэгэн зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдалаа.Амьтадын зовлон хүний зовлон ижил билээ.Бид адилхан бие цогцостой.Амьдрахыг хүсдэг.Амьд үр төлөө төрүүлж халуун сүүгээрээ тэжээдэг.
Айж, хайрлаж,өвдөх,зовох мэдэрхүйтэй.Тиймээс амьд амьтан алж зовоож мах цусыг нь бүү идээсэй гэж хүсэж байна.Бидний одоо идэж буй хоолны төлөө амьд амьтан зовоож тарчилаагүй гэж бодож хооллох үнэхээр сайхан,энэрэнгүй,хүнлэг ,зөв хоололт биш гэжүү?
Цагаан хоол гэдэг бол таны өөртөө барьж буй хамгийн том бэлэг юм. Be veg, Go green, save the planet!
(үргэлжилэл бий) Бүлээн

http://buleen.blogspot.com/



Эхлэл буюу ерөнхий тайлбар


Өөрийн ойлгож мэдсэн ,мэдэрсэнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдэн энэ цуврал эрэгцүүлэлийг бичиж байна.Хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцах нь бидний амьдралд байдаг энгийн харилцаа юм.

Энэ удаагийн сэдэв бол бидний хамгийн сайн мэддэг юм шиг мөртлөө тийм ч сайн мэддэггүй бидний би нэрлэгдэх хувь бие хүн буюу *би* гэсэн ойлголтын тухай юм. Юуны өмнө харьцангуйгаар бидний би гэж ойлгогдох,нэрлэгдэх бие цогцын тухай ярилцая.

Бидний бие туйлын нарийн ажиллагаатай материаллаг цогц бие юм.Өнөөдөр хүмүүс янз бүрийн зориулалтай робот зохион бүтээж байна.Аар саар юм авч өгөх ч юмуу ширээ тойрох асуултанд хариулах гэх мэт.Эдгээр роботыг төмөр хуванцар бусад материаллаар хийдэг.Гэтэл бидний бие мах ,яс,гэх мэт материаллаг зүйлсээр бүтсэн.Мэдээж тодорхой жинтэй материаллаг бие юм.Бидний бие бол туйлын нарийн ажиллагтаай робот юм гэж хэлэх гээд байна л даа.Бид элдэв зориулалт бүхий машин,роботийг янз бүрийн хэлбэр загвар зориулалттай бүтээдэг.

Тэгвэл бидний бие нэгэнт материаллаг машин болохоор засаж янзалж бас хэлбэр дүрсээ өөрчилж болох нь тодорхой.

Одоогоор шинжлэх ухаан эхлэл төдий шатандаа явж байгаа ч асар их хурдацтай байна.Бид эрхтэн шилжүүлэх,гадаад болон дотоод эрхтэний мэс ажилбар хийж байгаа.Харин ирээдүйд бид эрхтэн ургуулж, гаднах төрх арьсаны өнгө, за тэгээд олон зүйлийн өөрчилөлт хийж хийж чаддаг болох нь ойлгомжтой.Машины ямар нэг эд анги эвдрэхэд бид худалдаж авдаг шиг ирээдүйд элэг, бөөр, зүрх гээд л бүхий л эрxтэнээ шинээр солих боломжтой болох төдийгүй өөрсдийн сонирхолоор гадаад байдалаа ч өөрчилж болох юм.

Саяхан японы эрдэмтэд хулганад шүд ургуулах туршилт хийсэн нь амжилттай болсон тухай уншиж байсан.Ирээдүйд духан дээрээ нэг эвэртэй болох ч юмуу,илжигнийх шиг урт хөдөлдөг чихтэй болоё гэсэн ч асуудалгүй гэсэн үг л дээ.Эсвэл 6 хуруутай болоод илүү нарийн аялгууг төгөлдөр хууран дээр ч тоглож болох юм.Учир нь бидний бие бол материаллаг бие буюу робот юм.

Тэгвэл бид гэж хэн юм бэ? Энэ тухай шууд нэг үгээр хэлэх нь ойлгомжгүй, боломжгүй учраас цуврал маягаар асуудлуудийг задалж бичиж байгаа юм.

Бидний бие маш нарийн ажиллагаатай бие цогц гэж эрэгцүүлийн эхэнд бичиж байсан.Хүний бие хийн урсгал болон 7 төв хүрд бас энергийн урсгалд зориулагдсан хүлээн авах, гаргах гээд үнэндээ бүрэн танин мэдэж чадаагүй байгаа цогц бие юм.

Бас бидний биед танин мэдэж ашиглаж чадаагүй байгаа олон чадвар боломжууд байдаг.Бидний биед алсаас утасгүйгээр харилцах,хүний бодлыг унших,нисэж хөөрөх,усан дээр явах,маш хүйтэнд хувцасгүйгээр дулаан ялгаруулах,амьсгалаа түгжин агаар авахгүйгээр байх,хоол ундгүй амьдрах,агаараар хооллох,биеээ алс зайд шилжүүлэх,тархи оюуны хүчээр биетийг өргөх, гээд хэлж барамгүй дотоод чадвар байдаг харьцангүй төгс робот юм.

Эдгээр чанаруудийг бид хэн нэгнээр заалгаж суралцаж болох юм.Энэтхэг дорнын орнуудад энэ талын эртний мэдлэг сурвалж хадгалагдаж,уламжлагдаг байдаг.(ёог зарим төрлийн бясалгал)

Эдгээр нь ямар нэг ид шид биш юм.Ер нь ид шид гэж байдаггүй бөгөөд харин зүй тогтол гэж байдаг.Эдгээрийг ямар нэг бурхан шашинтай холбоод эх адаггүй мухар сүсэг болж хувирч байгаа нь бид энэ талын тухай тодорхой ойлголт мэдлэггүйтэй холбоотой юм.

(үргэлжилэл бий) Бүлээн

http://buleen.blogspot.com/

Төвдийн Буддизм нь Төвд болон Гималайн бүс (Балба, Бутан, Сикхим, Ладакх), Монгол Улс, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува, Манжид дэлгэрсэн Буддизмын нэгэн хэлбэр юм. Энэ нь дотроо буддизмын 3 яна болох Хинаяна, Махаяна, Важраяна нарыг багтаана. Урьд цагт Төвдийн Бурханы шашинд "ламаизм" хэмээх нэр томъёо хэрэглэж байсан нь номын багшийг (лам) дээдлэх Бурханы шашны ёсыг буруу ойлгосноос үүдэлтэй гэж үзэх болсон. Мөн уул шашныг дагагчид энэхүү нэр томъёог сөргөөр хүлээн авдаг тул эдүгээ хэрэглэхээ больсон.

Түүх Төвдийн Бурханы шашны хамгийн анхны урсгал нингма-па, түүний дараа үүссэн урсгал гарма-па юм. Хожим нь сажа-па урсгал үүссэн бөгөөд Их Монголын Хубилай хааны үед монголчуудын дунд сажийн ёс дэлгэрч байв. Гэлүг-па урсгалыг 14-5-р зууны заагаар Бурханы шашны их шинэчлэгч Зонхава үндсэлжээ. Гэлүг-па урсгалыг мөн Шарын шашин гэж нэрлэх ба нөгөө гурван урсгалыг Улааны шашин гэж нэрлэж заншжээ. Бурхан багш

Төвдийн Бурханы шашны сургаалиар орчлонд там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэрийн орон хэмээх 6 орон байх агаад эдгээр нь бүгд зовлон гаслангаар дүүрэн. Сүнс орчлонд дахин дахин төрөхдөө эдгээр 6 орны аль нэгэнд оршиж, төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонг эдэлсээр байдаг. Нирваан бол орчлонгийн хүлээснээс ангижирсан бурханы төлөв байдал. Орчлонгоос ангижирч, нирваанд нөхцөн бурхан болох зам мөр бол гэгээрлийн зам мөр. Үүнд хүрэх зам болох орчлонгоос уйсах, бодь сэтгэлийг дадуулах, хоосон чанарыг таних гурав нь Төвдийн Бурханы шашны гурван охь шим билээ. Түүнчлэн дан ганцаараа нирваан дүрийг олон бурхан болох бус, хамаг амьтныг дагуулан гэгээрэлд хүргэхийг сургадаг. Ийнхүү өөрөө гэгээрсэн боловч нирваанд нөхцөхгүй, хамаг амьтныг аврахыг зорьсон төрөлтөнг бодисад гэнэ.

Бурханы шашинд орчлон ертөнц үйлийн үрээр бүрэлдэж тогтсон, цаашид хэрхэх нь хамаг амьтны үйлийн үрээр болно гэж сургадаг. Хүний үйлдсэн сайн муу аливаа үйлийн үр хэзээ нэгэн цагт заавал боловсорно. Нүгэлт муу үйлийн шалтгаан нисваанис гэдэг. Үүнд мунхаг, урин, шунал гэсэн гурван үндсэн нисваанис буй. Гэгээрлийн замд орохдоо бурхан, ном, хуврагийн чуулган лугаа аврал одуулж зургаан барамидыг гүйцээнэ.

Аливаа шашин нь хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн нэгэн чухал хэсэг нь болдог бөгөөд ямар ч улс үндэстэнд өөрийн онцлог бүхий шашин, шүтлэг оршин байдаг.
.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд өнөөг хүртлэх түүхийн урт хугацаанд олон зуун шашин шүтлэгүүд буй болж өөр өөрсдийн үзэл санаа, номлолыг түгээн дэлгэрүүлж ирсэн. .

Дэлхийн хамгийн том шашины тоонд зүй ёсоор тооцогдох Буддын шашин 2540, Христийн шашин 2000, Исламын шашин 1520 гаруй жил оршин тогтнож сургаал номлолоо түгээн дэлгэрүүлсээр байна.
Буддизмийн эх суурийг хожимоо бидний “Бурхан Будда” хэмээн өргөмжилсөн эртний дорно дахиний гүн ухаантан Сиддхарта Гаутама тавьжээ. Сиддхартаг мэндлэхэд уулнаас бууж ирсэн Асита хэмээх мэргэн даяанч хүүг улсдаа үлдвэл улс орныг нэгтгэсэн аугаа их хаан болно, харин ордноо орхин дияан хийж, үнэнийг олбол энэ ертөнцийг аврах бурхан болох тухай зөгнөсөн байдаг. Сиддхарта 29 нас хүртлээ хан хүүгийн ёсоор элбэг хангалуун сайхан амьдарч байсан боловч түүнд энэ ертөнцийн мөн чанар, үхэл, амьдрал, өвчин, зовлон амьдралын утга учир, түүнийг ойлгон мэдэх сэтгэл нь түүнийг гэрээ орхих замыг сонгоход хөтлөж, 6 жилийн турш тэрхүү “үнэн”-ийг хайсны эцэст 35 насандаа бодь модны доор бясалгах явцдаа гэгээрлийг олж чадсан байдаг. Тийнхүү гэгээрсний дараагаас Будда буюу “Гэгээрсэн” хэмээн дуудагдах болжээ.

Сиддхарта Энэтхэг орноор шавь нарийн хамтаар явж өөрийн олсон үнэнийг түгээсээр 80 насандаа нирваан дүрийг барьсан хэмээн судар номонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Харин Христос шашин эртний Ромын эзэнт улсын Дорнод хэсэгт үүссэн ба Христос шашинг үндэслэгч Есүсийн мэндэлсэн талаар “Ариун Библи” сударт: …”Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн түл түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүнийг тийн бодож байх үед эзэн тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж,

—Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Түүнийг хүү төрүүлэхэд, чи түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв”· хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Энд нэгэн сонирхолтой зүйл байгаа бөгөөд энэ нь Сиддхартаг мэндлэсэний дараа мэргэн даянч ирсэн шиг Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хурч ирээд,

—“Саяхан мэндэлсэн иудейчүүдийн хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд түүний одыг хараад түүнд мөргөхөөр ирлээ··” гэсэн байдаг.


Есүс өөрийн сургааль номлолоо номлохоос өмнө цөлд очиж дөчин өдөр дөчин шөнө мацаг барин бясалгал хийсэн өгөөд эргэн ирж сургааль номлолоо түгээж эхэлсэн. Есүсийг даган бишрэгч нар олон зуу, мянгаараа гарч байснаас хаад ноёд өөрсдийн эрх мэдлийг нь булаан авах нь хэмээн айж улмаар загалмайнд цовдлон алсан билээ.

Нөгөө хоёр шашнаа бодвол харьцангуй “залуу” Исламын шашины тухайд: Аллах тэнгэрийн газар дээрх элч Мухамед нь энгийн нэгэн худалдаачин байсан бөгөөд бичиг үсэг мэддэггүй нэгэн байжээ. Мухамед нь “Аллах тэнгэр”-н номлолыг хүмүүст дэлгэрүүлхээсээ өмнө Хира хэмээх нэгэн уулын агуйд мөн л бясалгал хийсэн байх ба бясалгах үед нь бурхны элч түүндээр ирж Коран судрыг хүмүүст таниулан дэлгэрүүлэх талаар хэлсэн байдаг. Тийнхүү Мухамед “бурхний элч”-н үгийг дагаж номлолоо тараан дэлгэрүүлэх болсон.

Будда болон Христ гэдэг үг нь хоёул Гэгээрсэн гэсэн утга илтгэх бөгөөд нэг зүйлийн хоёр өөр хэлнээ илэрхийлсэн хэрэг юм. Оросын эрдэмтэн Эрнст Мулдашевийн Энэтхэг, Балба, Төвдөд хийсэн шинжилгээний ангийн материалдаа тулгуурлаж бичсэн номноос үзвэл сүүлчийн Будда 2044 жилийн өмнө дэлхий дээр заларсан байхад анхны Будда 18013 жилийн өмнө заларсан хэмээгээд “Буддагийн гадаад төрхний багагүй шинж тэмдэг нь түүнийг хагас усны байдалтай байсныг гэрчлэнэ. Жишээ нь сэлүүр хэлбэрийн хөл, хуруунууд хоорондын таславч, том цээжний хөндий гэх мэт. Хэрвээ үүнийг төвдийн сүм дээрх нүдээр эргэн сэргээсэн дүр төрхтэй харьцуулбал сүүлийн тохиолдолд усны амьдралын илүү их зохицлыг харж болно. Энэ нь хавхлаг хэлбэрийн хамар болон өвөрмөц хэлбэртэй нүд юм. Үүнээс хүн төрөлхтөн усны амьдралаас цэвэр хуурай газрын амьдралд дасан зохицсон хувьсал ажиглагдаж байна. Хагас усны амьдралтай зохицсон дүр төрхтэй хүн нь атлант бус харин илүү эртний буюу лемурын үеийн хүн юм· гэсэн нь зарим нэгэнд нь Сиддхартагын талаар 2500 жилийн тэртээ төрсөн хааны хөвгүүн мөн эсэх талаар эргэлзэх сэтгэл төрүүлж байна. Мөн бурхны шашны домогт “Анх ертөнцийг сая тогтох цагт замбуутивийн хүн маш их урт настай, биеэс гэрэл гарган нисэж явдаг…·· гэжээ. Э.Мулдашев мөн номондоо билгийн нүдтэй анхны хүн төрөлхтнөөс эхлээд манай гариг ертөнцөд таван хүн төрөлхтөний ертөнц үүссэн бөгөөд бид хамгийн сүүлийн тавдахь болж байгаа талаар нилээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэдгээр хүмүүс нь дээрх домогт гардагтай төстэй том биетэй, мөнх настай мөн билгийн нүд буюу дотоод хүчээрээ дэлхийн татах хүчинд нөлөөлж ямар ч хүнд зүйлийг төвөггүй өргөж чаддаг байсан талаар дурьдсан байдаг.


Дээрхи гурван шашинаас одоогоос 2500 гаруй жилийн тэртээ үүссэн Буддын шашин, 2000 жилээр Христийн шашин, эцэст нь 1500 гаруй жилийн “нас”-р Исламын шашин орж байгааг анзаарсан байх. Эдгээр шашин нь түүхийн энэ урт үеийг дамжин бидний үед уламжлагдан ирэх хүртлээ анх дэлгэрч байсан үеийнх шигээ байж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Нэгэн жишээ дурьдхад “УМ МА НИ БАДЬ МИ ХУМ” хэмээх эмээ өвөө нарын диваажинд аваачих увидастай гэж итгэж, байнга амандаа үглэдэг энэхүү 6 үг нь бодож байсан шиг нь шидэт тарни бус харин Сиддхарта өөрийн шавь нартаа захиж байсан захиас үг нь байсныг мэдэх хүн цөөн.

Тэрхүү шашинг үндэслэгчид нас баснаас хойш тухайн шашны үнэн ном, номлол нь анх дэлгэрүүлж байснаасаа гажиж эхэлдэг ба “Будда Бурхан”-г нас барснаас хойш буддын шашин үндсэндээ их, бага хөлгөн хэмээн хуваагдсаныг бид мэдэх билээ. Их, бага хөлгөн баримтлагчид нь хоёул Будда багшын үнэн номыг тараан дэлгэрүүлж байна гэлцдэг. 14-р зууны үеэс Зонхав шашны дэг журмыг чангатган улмаар “Шар”-н гэгдэх урсгалыг үүсгэсэн түүхтэй. Энэхүү урсгал нь “Бурхан”-н шавь нар эхнэр авахгүй, байнга сүм хийддээ сууна гэх мэтчлэн чанга хатуу дүрэм журмыг өөрийн дураар нэмэн оруулж түүнийгээ даган мөрдүүлэх болжээ. Харин Ромын эзэнт гүрэн задран унасныг дагаад Христийн шашин Католик, Үнэн Алдартан, гэж хуваагдсан бол хожим Католик урсгал нь мөн л хуваагдан Протестант хэмээх урсгал төрөн гарсан билээ. Исламын шашин ч гэсэн Сүнит, Шийт гэх мэтээр хуваагдсан. Ийнхүү хуваагдах болсон шалтгаан нь гагцхүү тухайн үеийн шашны тэргүүлэгчдийн үзэл бодлын зөрөлдөөн, ертөнцийг үзэх үзлээс л болдог байна. Эдгээр хүмүүс нь өөрсдийн амьдарч байсан үедээ шашны болон төр нийгмийн томоохон зүтглтнүүд байдаг. Зонхав болон Фома гэх мэт хүмүүсийг дурьдхад л хангалттай юм. Фома л гэхэд дундад зууны үеийн том, нөлөө бүхий санваартны нэг буюу шашны тэргүүн байсан. Фома нь өөрийн үндсэлсэн төрийн үүслийн талаарх “Шашны онол”-доо төр шашин хоёр бол нэг зүйл бөгөөд нэг нь нөгөөгийнхөө газар дээрхи илрэл нь болох тухай тусгасан байдаг.

Мөн тухайн шашинг янз бүрийн зорилго, шалтгаанаар янз бүрийн улс орнуудад дэлгэрүүлдэг бөгөөд тэгэхдээ тухайн улс орны өөрийнх нь онцлогтой холбож улмаар “эрлийз” шашинг үүсгэдэг байна. Түүнээс гадна шашинг дэлгэрүүлэх үед түүний судар, ном, номлолыг тухайн улс орны эх хэлэнд хөрвүүлэх шаардлага гардаг бөгөөд энэ үед орчуулгын том жижиг алдаанаас болж үзэл санааны гажуудал гарах тохиолдол байхыг ч үгүйсгэх аргагүй...

{http://nonmember.blog.banjig.net/post.php?post_id=108078}blog oos oruullaa


Буддын сургаальд бүх зүйл хоосоноос бүтээгдсэн гэжээ. Тэгэхээр биднийг бүтээсэн нэгэн оршин тогтнол байж таарах нь.Түүнийг нь бид нар өнөөг хүртэл Бурхан гэж нэрлэсээр иржээ.
Тэгвэл Бурхан гэж юу вэ? Энэ тухай олон хүн янз бүрийн ойлголттой байдаг. Үнэндээ бурхан гэж байдаг эсэхийг ч сайн мэдэхгүй байгаа олон хүмүүс байгаа.

Гэтэл бидний яриад шүтээд байдаг Дээрхийн гэгээн далай багш маань энэ тухай л ярьж байдаг. Тэгэхээр далай багшийн сургаалийг ойлгох гэж эхлэхээсээ өмнө та өөртөө бурхан байдаг уу гэсэн асуултыг тавих хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хэрвээ та шашин бүрийн гол ухагдахуун бурханыг үгүйсгэж байгаа бол ямар ч зүйлд итгэж биширдэг байлаа ч гэсэн энэ нь бидний ярьдагаар мухар сүсэг юм. Далай лам үнэн зүйл ярьдаг гэж хүндэлж байгаа бол биднийг бүтээсэн бурхан одоо ч гэсэн оршин байгаа юм байна гээд та бодоод үз дээ, Энэ хачин санагдаж болох боловч шашин хэдэн мянган жилийн турш устаж үгүй болохгүй өдий болтол оршин тогтоносоор ирсэний гол шалтгаан нь энэ болой. Бясалгал хийж өөрийгөө ариусгаж гэрэл болгож хувиргаж чадна гэж ярьцгаадаг. Энэ нь үнэндээ бурхан бүгдийг гэрэлээс бүтээсэнийг гэрчилж байгаа хэрэг юм.


Алдарт зохиолч судлаач Мулдашевийн номыг уншиж байхад Атлантид хэмээх үндэстэн бидний өмнө үед дэлхий дээр амьдарч байсан гэдэг. Тэр үед хүн одоогийнхоос хавьгүй өндөр тэгээд гэрлэн биет байсан ажээ. Олон мянган жил өнгөрсөний эцэст хүний мах бодь үүсэж хүн жижгэрч өнөөгийн түвшинд хувирч өөрчлөгдсөн гэдэг.
Гэтэл одоо хүн эргээд тэрхүү гэрлэн биеэ олж авахын тулд бясалгал хийж ариусч гэгээрэхийг хүсэж мөрөөдөж байна. Энэ нь бурханы анхдагч бүтээлрүүгээ тэмүүлж байна гэсэн үг юм боловуу? Хүн тэгээд гэрэл байсан юм бол яаж үржиж хөгжих вэ гэсэн асуулт урган гарч ирж байна... Эртний хүн төрлөхтөний бүтээсэн ,нууц нь тайлагдаагүй олон гайхамшигтай зүйлүүд манай гариг дээр одоо болтол оршин тогтносоор л байна. Жнь гэхэд аварга том пирамидуудыг дурдаж болно.
Тэдгээрийг баримтат кинон дээрээс хархад асар олон боолуудын хүч хөдөлмөрөөр бүтээн босгож байгаа мэт өгүүлдэг боловч үнэндээ тэр аварга аварга чулуунуудыг дээш нь өргөж гаргана гэдэг байж болшгүй зүйл мэт санагддаг. Гэтэл оросын эрдэмтэн Молдаевийн номон дээр тэдгээр чулуунуудыг зүгээр л нүднийхээ харцаар өргөж тавьсан тухай гардаг.


Хүн анхандаа гэрлэн биет байсан юм бол энэ нь хүнд байж болох чадвар юм. Бурхан ч гэсэн өөрөө гэрлэн биет, тэрээр асар өндөр түвшинд оршдог учир энгийн сүнсний хөгжил байхгүй хүний нүдэнд харагдаж мэдрэгдэдгүй нь ойлгомжтой. Тэрээр хоосоноос бүхнийг бүтээсэн учир бид ч эргээд хоосон болж болно гэсэн үг. Гэхдээ энэ нь яг ч хоосон биш бөгөөд гэрэлээс бүтээсэн гэвэл арай бодитой болох юм. Тэгээд дараа нь хүн маань өсөж үржих хэрэгтэй байсан учраас махан биеийг бүтээж, түүнд нь зориулж хорвоо ертөнцийг бүтээсэн ажээ.
Гэтэл Молдаевийн номон дээр бид нарын гэрлэн бие нь муу зүйл хийсээр байгаад бохирдоод хүч чадлаа алдаж одоогийн мах бодь бий болсон гэж бичсэн байдаг. Тэгэхээр аль нь зөвийг ялгаж салгах аргагүй ч ямар ч байсан бурхан бидэнд хоёр биеийг бүтээж өгсөн бөгөөд гэрлэн биеэрээ бурхантай харилцаж махан биеэрээ хорвоо ертөнцийг таньж мэдэж өсөж үржиж амьдар гэсэн боловуу,Уг чанартаа энэ хорвоо ертөнц маань таашаал авч баясаж цэнгэх диваажин байх ёстой байсан боловч одоо эсрэгээрээ өөрчлөгдөөд зовж зүдэрч амьдрах газар болчихсон бололтой. Бид нар уг нь ингэж зовж амьдрахаар анхнаасаа бүтээгдээгүй ажээ.

Тиймээс л энэ зовлонгоос ангижирахын тулд гэрлэн биеэ дахин сэргээж бурхантай харилцаа холбоогоо дахин тогтоох хэрэгтэй юм. Сүнсэн биеэ хөгжүүлэхгүй бол бид нар энэхүү эцэс төгсгөлгүй зовлонгийн далайгаас хэзээ ч гарч чадахгүй бөгөөд тамын амьтан тамдаа жаргалтай гэгчээр эндээ үүрд мөнх байх юм. Жишээ татхад монголчууд бид ч гэсэн харанхуй бүдүүлэг байдалдаа дасчихаад хөгжиж чадахгүй нэг дороо эргэлдсээр байгаа шиг хүн төрлөхтөн ч гэсэн энэхүү зовлонт амьдралдаа дасчихаад түүнээсээ салж чадахгүй сүнсэн биеэ хөгжүүлж чадахгүй байгаа ажээ. Хэрвээ энэ чигээрээ бид нар махан биеийн амьдралаа чухалчилаад сүнсэн биеэ хөгжүүлэхгүй хэрхэн мөнгө олох вэ,хэрхэн өндөр байшинд амьдрах вэ,яавал бусдын дээр гарах вэ гэж материаллаг зүйлсийн хойноос хөөцөлдсөөр байвал үхсэн хойноо ч гэсэн эцэс төгсгөлгүй зовлонд унах ажээ.

Хүний сүнс хэзээ амгалан болох вэ гэвэл мэдээж Бурхантай холбогдож чадсан тэр л үед юм.

Ингээд бодохоор далай багшийн сургаад байгаа зүйлийн эцсийн үр дүн нь бол бидний дотор байгаа хүчгүй болсон сүнсэн биеээ хөгжүүлэх явдал ажээ. Энэ нь хэцүү зүйл мэт боловч бас амархан зүйл ч байж болох юм. Олон хүн үүнийг ойлгоод амьдралынхаа зорилгийг болгоод явж байгаа. Эрт орой ч бай хэзээ нэгэн цагт бид нар үүнийг ойлгож ухаарах нь дамжиггүй. Яагаад вэ гэвэл бидний зүрх сэтгэлд сайн мууг ялгах чадвар гэж байдаг бөгөөд хүний сэтгэл үргэлж сайн сайхан зүйлрүү тэмүүлж байдаг. Энэхүү зүрх сэтгэл л биднийг бурханд хөтөлж аваачих түлхүүр нь ажээ. Хүмүүсээ мөнхийн амьдралын төлөө сүнсээ хөгжүүлцгээе!!!

Нийтэлсэн Хүслэн 2008/06/14 - 11:59
http://www.orloo.info/readfull/education/3225-----BLOG OOC

"Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш.Би Үнэнд харяалагдаж,Үнэнийг л номлодог.Та үүнийг Буддын шашин,Католик шашин,Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ.Би бүгдийг дуртайяа хүлээж авна"
~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~
Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж,мэдэж хэрэглэсээр иржээ.Гэвч эдгээр аргаууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна.Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?.

Бидний хувьд энэ асуудал их чухал юм.Бид ийм арга замыг мэдсэнээр хурдан, төгс харьцангуй амар замаар гэгээрэлд хүрч чадах юм.Жишээ нь Бидний өмнө өндөр бартаа ихтэй уул байна гэж бодоё.Уулыг хүнд бэрх замаар даваад гарахуу? Эсвэл тойроод их удаан явах уу.Эс бөгөөс уулыг нүхлээд гарсан тийм зам тунэлийг олоод гарах уу? Тэгэхээр бид аль болох хурдан,амар бас төгс цаад талд нь хүргэж чадах тэр тунэл гарцыг олох нь хамаагүй дээр бас эрсдэл багатай юм. Ийм арга замын тухай өнөөдөр ярилцая.

Энэ бол дотоодын гэрэл.дуу аялгуугаар дамжин Эзэн бурханд хүрч,үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж мөнхийн амгаланд хүрэх арга зам юм Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай"Энэ бүх л амьдралын дотор долгион хэлбэлзэж,хамаг л орчлон ертөнцийг тэтгэн тэжээж байдаг.Энэ бол дуу аялгуу юм.Бид энэ дуу аялгуунаас бүтсэн"гэжээ.

Ариун Библи сударт "Анх эхлээд Авиа оршиж,тэр Авиа Эзэн Бурхантай хамт байв.Тэрхүү Авиа даруй Эзэн Бурхан мөн" гэсэн байна. Мөн Буддын Их Хөлгөн сударт Олон Будда энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн бууж хамаг амьтдыг гэтэлгэж,Бодисад ба хамаг амьтад энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн их үүсвэртээ буцдаг гэжээ.

Билэг нээгдэхэд их гэрэлийг олж үзэх тухай олон судар номд тэмдэглэсэн байна.Ариун Библи сударт "Бурханыг олж үзэх үед ,Тэр гэрэл гэгээтэй адилхан,их галтай адилхан ,түүний дуу аянгын дуутай адил" гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр бид энэ ертөнц болон чанагуухи бүхий л ертөнцийг бүтээн,ивээн тэтгэж байдаг дотоодын гэрэл дуу аялгуугаар дамжин хамгийн хурдан төгс гэгээрэлд хүрэх юм.Үүнийг Аръяабалын бясалгалын арга гэж нэрлэдэг байна. Исүс.Будда бусад гэгээрсэн багш нар бүгд л энэ аргыг хэрэглэн төгс гэгээрэлд хүрсэн байна.Исүс 13-30 насандаа юуны учир Энэтхэг,Гималайн нуруунд арван хэдэн жил зам мөрийг хайн бясалгаж байсан нь тодорхой юм.
Энэхүү гэрэл дуу аялгуу нь устаж үгүй болохгүй бөгөөд мөнхөд байдаг байна. Энэ гэрэл дуу аялгуутай бид яаж холбогдох бэ? Бид эртний гэгээрсэн багш нарыг одоо шүтээд ач холбогдол багатай юм.Учир нь энэ гэрэл, дуу аялгуутай одоо амьд байгаа гэгээрсэн багш л холбож өгч чадах юм.Тийм багш бидэнд авшига буюу гарц суваг нээж өгч биднийг замчилж,төгс гэгээрэлд хүргэж өгч чадах юм.Будда болон Исүс бусад гэгээрсэн багш нар хэдийгээр маш сайн боловч одоо бидэнд авшига өгч чадахгүй.Үе үеийн гэгээрсэн багш нар зөвхөн амьд үедээ,хүний биеийг аван бууж ирсэн үедээ л авшига (нэг төрлийн канал сувгийг нээж) өгч туулан ангижруулж байсан байна.Иймд Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг ажээ.
Аниргүйн дундах хөгжимийг хэн олж сонсох билээ Харанхуйн дундах гэрлийг хэн олж харах билээ Миний сэтгэлийн доторхи галыг хэн олж харах билээ... гэж бичсэн
эртний хятадын яруу найрагчын шүлгийг би нилээн дээр үед уншиж байсан боловч тухай үедээ ойлгоогүй билээ.Одоо бодоход (нэрийг нь санахгүй байна) уг яруу найрагч маань бясалгагч төдийгүй Аръяавалын бясалгалаар бясалгаж байсан нь тодорхой байна. Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирсэн ийм алтан үеийг бид алдаж болохгүй юм.Та одоо амьд буй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн шавь болж түүнээс Аръявалын Номын Цогцосийг уламжлуулан авч бурхан чанараа нээсээр та өөрөө төгс туулан ангижрах төдийгүй аав, ээж үр хүүхэд өөрийн барилдлагатай хүмүүсээ гэгээн ертөнцрүү хөтөлж аваачих юм.Энэ бол тэдэндээ үнэлж баршгүй их ач буян хийж байгаа хэрэг юм.Энэ ертөнцийн эд баялаг,алдар нэр хоосон чанартай бөгөөд бидэнд үлдэж наалдах чанар нэгээхэн ч үгүй билээ.
Бид энэхүү гэрэл аялгуугаар дамжин гэгээрэлд хүрэх бөгөөд Гэгээрэлд хүрэх зам үнэн юм.Дөрвөн үнэний сургааль үнэний тухай сургааль билээ. Би өөрийн ойлгож ,уншиж ,ухаарч,эрэгцүүлсэнээ та бүхэнтэй хуваалцаж 8 хэсэг цуврал эрэгцүүлэлээ бичиж дуусгалаа.
Бид бүгд ,хүн бүр бурхан чанартай бөгөөд бид бүхний дотоодод маань гэрэл гэгээ, аврал, бурхан оршиж байдаг билээ.
эсээ Бүлээн:-http://buleen.blogspot.com/



"Манай зам мөр бол шашин биш.Би хэнийг ч Католик юмуу Буддын шашин ямар нэгэн изм рүү хандуулахгүй.Би зөвхөн таньд өөрийгөө таньж мэдэх,хаанаас ирснээ олж мэдэх,газар дэлхий дээрхи үүрэг зорилгоо сэргээн санах,ертөнцийн нууцыг нээх,яагаад ийм их зовлон зүдгүүр байдаг болон үхлийн дараа биднийг юу хүлээж байдгийг ойлгох зам мөрийг санал болгож байгаа юм"

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай



Үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж туулан ангижрахад миний ойлгосноор дараахь гурван асуудал байна.

1~Туулан ангижрах чин хүсэл байх хэрэгтэй
2~Гэгээрэлд хүргэж төгс туулан ангижруулж чадах багш хэрэгтэй
3~Хүлцэнгүй,тэвчээртэй,итгэл,зүтгэл хэрэгтэй

Та чин хүсэлтэй байгаад бас тэвчээр,итгэл,зүтгэлтэй байгаад ч багшгүй бол туулан ангижарч чадахгүй юм.Тэгэхээр багш гэж хэн бэ? Ямар хүнийг багш гэх бэ? Энэ талаар ярилцая.

Би 5-р эрэгцүүлэлдээ Будда,Исүс,Мухаммед зэрэг гэгээрсэн багш нараас өмнө багш нар ирж байсан хойшид ч ирж байх болно.Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм.Багш нар Бурхан гэж байдгийг сануулж,түүнд хүрэх арга замыг зааж байдаг тухай болон ийм гэгээрсэн багш нар бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг тухай бичсэн билээ.Бурханд духаа цоортол мөргөөд,түмэн дүнчүүр маань мэгзэм уншаад,насаараа Исүсийг магтан дуулаад туулан ангижарч чадахгүй юм.Харин тэр зүгт хандаж зөв амьдарч,зөвхөн дараа төрөлөө л сайжруулж чадах юм.

Төгс Гэгээрсэн Багш нар бууж ирээд буцахад түүний үйлчлэх нөлөөлөл,хүч нь 200-500 жил орчим байдаг байна.Будда 2500 жил орчим,Исүс 2000 орчим жил,Мухаммед 1500 орчим жил болжээ.Бидний сайн таних их багш нар ирээд ийм хугацаа өнгөрчээ.Хэрэв тийм биш байдаг бол нэг л багш бууж ирээд бид түүний сургааль номоор туулан ангижраад байж болох байтал тийм биш байна.Ийм учраас үе үеийн турш их багш нар бууж ирж байсан байна.

Одоо туулан ангижрах замын тухай ярилцая.Хүний энэ төрөл маань дотроо 100-аад дэстэй (хөгжилийн түвшингээрээ).Олон удаагийн хүрд эргүүлсэн (төрөх үхэх)сүнс 100 дахь түвшинрүү ойртож байхад цөөхөн хүрд эргүүлсэн сүнсний хөгжилийн түвшин доор байна.Ийм учраас хүмүүс янз бүр байдаг.Нэг айлын хүүхдүүд хүртэл өөр өөр зан,араншинтай байдаг нь ийм учиртай юм.Хүн хөгжилийн дээд түвшинд хүрээд (маш олон удаа төрөл авсаны дараа) дараагийн ертөнцөд очдог.Энэ нь Асурийн
(1р ертөнц )ертөнц юм.Энэ ертөнц хүний ертөнцийн дээр байдаг ертөнц юм.Асурт бидний мэдэхгүй олон гайхамшиг,хол ойрын ялгаа байхгүй болж санаа бодол унших ,нисэх хөөрөх гэх зэрэг ид шидийн гэмээр ертөнц юм.Гэхдээ л тэнд үйлийн үрийн хууль үйлчилж байдаг тул үхэх төрөх хүрд ээлжилнэ.Энэ Асурийн төрөл дотроо 120 орчим хөгжилийн түвшинтэй.За цаашлаад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өгүүлсэнээр
2-р ертөнц байна.Энд Акашийн мэдлэгийн сан байдаг.Ирээдүй одоо өнгөрсөн 3 цаг нэг доор байна гэсэн үг.Энэ
2-р ертөнц болон цаашлах ертөнцийн тухай хүний хэлээр хэлж,хүний оюун ухаанаар ойлгож гүйцэхгүй юм.Жишээ нь адгуусан амьтан манай дэлхий бөөрөнхий,хойд урд туйлтай,соронзон бүрхүүлтэй гэж яагаад ч бодож сэтгэж чадахгүйтэй адил юм.Ертөнц бүр хөгжилийн түвшинтэй.
Энэ 2-р ертөнц болон цаашлаад гурав,дөрөвдүгээр ертөнцийг гэтлэн
5-р ертөнцөд хүрч байж бид төгс туулан ангижарч чадах юм.Учир нь бид 5-р ертөнцөөс ирсэн.
5-р ертөнц бол бидний очих ёстой бидний мөнх амгалангийн ертөнц юм.

2-р ертөнцөд хүрсэн гэгээрсэн багштай бол бид
2-р ертөнцөд л хүрч чадна.
4 -р ертөнцөд хүрсэн гэгээрсэн багштай бол
4-т хүрнэ.Төгс туулан ангижарч чадахгүй юм.Харин тав болон түүнээс дээш ертөнцөд хүрсэн Төгс Гэгээрсэн Багштай бол бид туулан ангижарч чадах юм.Тийм багш
5-р ертөнц хүрэх замийг мэдэх тул биднийг дагуулан шууд 5-д хүргэж өгч чадах юм.Тэгэхээр бид хүний энэ төрөлөөс шууд
5-р ертөнцөд хүрч чадах боломж байгаа гэсэн үг юм.Энэ бол тун ховор маш их аз завшаантай хэрэг юм.

~~Хүн бүрт бурхан чанар байдаг тул бид маш олон зовлон бэрхшээл туулан,төрөх үхэх ээлжилж,ертөнц бүрийн олон түвшинг гүйцээж хэзээ нэгэн цагт 5-р ертөнцөд хүрэх юм.Иймээс "Гэгээрэлд хүрэх нь үнэн" юм.5 болон 6-р эрэгцүүлэлдээ"Зовлон үнэн","Зовлонгийн шалтгаан үнэн" тухай тайлбарлаж гаргаж ирсэн билээ.Дараагийн дугаартаа "Гэгээрэл хүрэх зам үнэн" болох тухай бичих бөгөөд үүгээрээ Хутагтийн 4 үнэний тухай сургаалийг өөрийнхөө ойлгож мэдсэнээр тайлбарлахийг хичээлээ.

~~Дээд Бурханы хүсэлээр түүний хайр,илч,энергийг өвөрлөн хүний төрөлд бууж ирсэн Гэгээрсэн Багш нар хүнийг шууд туулан ангижруулж нэг үгээр хэлбэл шууд 5-р ертөнцөд хүргэж өгөх хүч чадалтай байдаг байна.Бид тийм багшийг олж түүнд шавь орвол дээрхи олон ертөнц,ертөнц бүрийн олон түвшинд элдэв зовлон бэрхшээл туулахгүйгээр,тоймгүй олон үхэх төрөх зовлонгийн хүрдэнд эргэхгүйгээр энэ насандаа туулан ангижарч чадах юм.Чухам дээдийн аз завшаан гэж энэ билээ.Гэгээрсэн багш нар янз бүрийн амьдрал,тавилантай бууж ирдэг байна.
Будда хаан хүү байж байгаад бүх зүйлээ орхиж гэгээрэлд хүрч байсан бол.Исүс амьдаараа цовдлуулж байсан байна.Хүмүүсийн ихэнх нь их багш нарыг амьд байхад нь таньж мэддэггүй байна.Хүмүүс Гэгээрсэн Их багш гэхээр Будда ч юмуу,Исүс ч юмуу,эсвэл цагаан сахалтай өвгөн байх мэтээр төсөөлдөг.Энэ нь алдаатай буруу,бодол төсөөлөл юм. Будда,Исүс,Мухаммед нар шиг Төгс Гэгээрсэн Их Багш Чинхай тодрон гарч ирсэн энэ алтан үед амьдарч байгаагаа бид одоо л ойлгож ухаарч мэдэх хэрэгтэй.Энэ нь бидний хувьд их аз завшаантай хэрэг юм.Хүний төрөлийг аван бууж ирсэн амьд багш шавь бологсоддоо авшига өгдөг.

Авшиг өгнө гэдэг бол тухайн шавийнхаа

~~Үйлийн үрийг тасалж,үйлийн үрийг нь багш өөртөө авна гэсэн үг
~~Билэгийн нүдийг нь нээж,бурхан чанарийг нь нээж өгнө гэсэн үг
~~Туулан ангижруулж,үхэх төрөх хүрднээс ангижруулна гэсэн үг
~~Замчилж араасаа дагуулан явна гэсэн үг
~~Энэрэн хайрлаж өөрийнхөө ивээлд авна гэсэн үг
~~Авшига гэдэг бол бидний мэдэхгүй нэг төрөлийн эрчим энергийг өгч,гарах гарц,суваг нээж байна гэсэн үг юм.
Зөвхөн хүний биеийг аван бууж ирсэн амьд багш л авшига өгдөг байна.Амьд Төгс Гэгээрсэн Багш бол элдэв зураг,мод,чулуу,шавраар хийсэн бурхадын дүрийг амилуулдаггүй.Харин хүнийг өөрийг нь бурхан болгодог байна. Асуудал өөрөө маш өргөн,гүнзгий бөгөөд товчхон бичиж байгаа минь энэ юм. Үргэлжилэл бий

Юу тарина түүнийгээ хурааж авна``гэж ариун Библи-д бичигдсэн байна.
Мэдээж төмс таривал төмс,манжин таривал манжингаа хурааж авахтай адил сайн үйл хийвэл үр шимийг нь хүртэж,муу зүйл хийвэл зохих шийтгэл зовлонгоо эдэлнэ гэсэн үг юм.
Энэ бол үйлийн үрийн тухай хэлж байгаа хэрэг.
Карма буюу үйлийн үрийн тухай эрт дээр үеэс зааж сургасаар иржээ.
Үйлийн үрийн хууль бол энэ ертөнцөд үйлчлэх хамгийн шудрага хууль юм.
Бидний хийж байгаа бүх үйлдэл болон бодол санаа бичигдэж байдаг.Тэр бүү хэл бид өөрсдөө ч мартсан зурвасхан бодол санаа хүртэл тэмдэглэгдэж бичигдэж байдаг байна.
~~Хаана,яаж,хэн,хэрхэн бичиж байдаг тухай товчхон өгүүлэе.
Бурханы ертөнцийн ерөнхий зохион байгуулалт нь пирамид хэлбэртэй юм.
Пирамидын орой буюу дээр удирдагч бүхнийг бүтээгч нь хаан бурхан байна.Харин доошлоод хөгжилийн түвшингээрээ ялгаатай даяны орнууд байдаг байна.Хамгийн доод ертөнц нь бидний амьдардаг материаллаг ертөнц юм.Дээрхи даяны орнуудад бидний бурхад гэж нэрлэгдэх өндөр хөгжилтэй оюунлаг сүнсүүд амьдардаг байна.Тэд биднийг хариуцаж,бидний хувь тавиланг буюу хөтөлбөрийг хийж сургалтийг хянаж байдаг.
Тэд бидэнтэй 24 цагийн турш тасралтгүй холбоотой байдаг.Бидний дээрхи зурвасхан бодлыг хүртэл тэд мэдэж бичиж хадгалж байдаг.Иймд бурханы хараа хяналтаас гадуур зүйл энэ хорвоо дээр үгүй билээ.
Хүн төрөлхтөний бүхий л мэдлэгийг тэд өгдөг.Тэд бидний ирээдүйд мэдэх мэдлэгийг ч бас өгнө.Гэхдээ хамаагүй өгдөггүй.Хүүхдэд гал гаргах аюул тарих зүйл өгдөггүйтэй адил бидэнд бүх мэдлэгийг өгвөл бид өөрсдийгөө болон эх дэлхийгээ сөнөөж мэдэх юм.Биднийг унтаж байхад тэд бидэнд ,хүн бүрт маргаашийн үйлд зарцуулагдах эрчим энергийг өгдөг байна.
Бид үнэн сэтгэлээсээ хүсвэл тэд бидний хүслийг биелүүлдэг.Бидний дотоодод бурхан бий гэдэг үгний утга санаа нь энэ л дээ.
Бас аврал өөрт бий гэдэг үг ч бас үүнд хамаатай.Тэд бас биднийг хамгаалж амьдралынхаа хөтөлбөр буюу хувь тавилангаа гүйцээж ,суралцахад нь туслаж байдаг байна.Хүний зүүд хүртэл санаандгүй биш юм.Зүүдээр анхааруулах,сургах,мэдээлэл ,мэдлэг өгөх,ирээдүйд учрах аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор хүнд унтаж байхад нь өгдөг байна.Дэлхийн олон эрдэмтэд зүүдээрээ шинэ нээлт хийж байсныг энд дурдахгүй байж болохгүй юм.Маш товчхон бичихэд ийм байна.
~~Одоо эргээд үйлийн үрийн тухай яриандаа ороё.Хүний өөрийнх нь хийсэн бүхий л алдааг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулах үүднээс үйлийн үрийн шудрага хууль үйлчилж байдаг.Бид өнөөдөр хэн нэгнийг зодвол ирээдүйд өөрийгөө зодож байгаатай адил юм.Хэн нэгнийг гомдоовол ирээдүйд өөрийгөө гомдоож байгаа гэсэн үг юм.
Бидний хэн нь ч гэсэн хүсээгүй мөртлөө мөнгөө алдах юмуу,санаандгүй явж байгаад гэмтэл бэртэл авдаг.Энэ зайлшгүй тохиолдож байгаа зовлон бол урд насны үйлийн үр юм.
Харин санаатайгаар хүн,амьтан зовоож муу үйл хийж байгаа бол бид шинээр өөртөө үйлийн үр хурааж байгаа гэсэн үг юм.Хүн амьдралдаа харгис муу үйл үйлдсэнээр бидний дотоодын жинхэнэ би болох сүнсний хөгжил олон мянган жилээр хойшлогдож зовлонт амьдралын хүрдийг олон удаа эргүүлнэ гэсэн үг юм.
Хүн төрөөд үхэх нэг амьдралын хугацаанд хүрд нэг бүтэн эргэдэг байна .Үүнийг амьдралын хүрд ,сансарын хүрд гэх зэргээр нэрлэдэг байна.Иймээс энэ насанд хийсэн үйл үйлдэлээс бидний ,таны ирээдүйн амьдрал шалтгаалж байдаг байна.Энэ насандаа хийсэн муу үйлдэлийн хариуг дараагийн амьдрал хувь тавиланд нь тусгаж өгөн энэ дэлхийд илгээдэг байна.Тэгэхээр зовлонгийн шалтгаан үнэн юм.
Өмнөх 5-р эрэгцүүлэлд зовлон үнэн тухай дурдсан билээ.Бид сайн сайхан сэтгэлээр хүн болон амьтанд туслаж сайн үйл хийвэл үүнийхээ үр шимийг заавал хүртэх юм.Энэ бол бид ирээдүйд өөртөө туслаж байгаа асуудал юм.
Тэгэхээр бид аливааг зовлонгоос гэтэлгэж туслаж байна гэдэг нь өөрийгөө зовлонгоос гэтэлгэж байна гэсэн үг л дээ.
Бид үйлийн үрйин тухай ухаарч ойлгож мэдсэнээр хүлцэнгүй,тэвчээртэй,ухаалаг байж туулан ангижрах гол нөхцөл, замыг бүрдүүлэхээс гадна одоо байгаа амьдралдаа хайрлах,энэрэнгүй сэтгэлээр хандаж гэрэл гэгээтэй амьдарч чадах билээ.
Дээдийн ном сургаальгүйгээр амьдарвал хүний амьдрал өчүүхэн ч үнэ цэн үгүй билээ.Үргэлжилэл бий

Ам дамжсан яриа 1

Буддын шашны тэргvvн 13 -р Далай лам Монголд анх 1905 оны могой жил ирж 1906 оны гал морин жил буцсан гэдэг. Гэгээнтнийг Монголд залрахад сvсэгтэн олон мєргєл vйлдэж урдах хойтохоо даатган бие сэтгэлээ ариусган байх vед 20 гаран насны охиноо дагуулсан хижээл эмэгтэй хадаг барин “голомт залгах vр хайрлахыг хvссэн”-ийг гэгээнтэн сонссон боловч хариу хэлэлгvй дараагийн хvмvvстэй харьцаж хэд хоног vргэлжилсэн мєргєл, буян номын ажил єндєрлєн Улан-Удэ-г зорьжээ. Буриад Монголд очсоны дараа олон хvн мєргєл хийхийн сацуу хvv, охин хайрлаач гэх бvрд дээрхийн гэгээнтэн ёсоор болгосон хариу єгсєєр байж. Vvнийг анзаарсан бараа бологсодын нэг нь “Танаас нэг зvйл асууж болох уу” гэхэд зєвшєєрсєн хариу сонссон тэрбээр “Ар монголд таныг морилж явахад 20 гаран насны охиноо дагуулсан хижээл эмэгтэй “Голомт залгах vр хайрлаач” гэж байсныг та санаж байна уу? гэвээс дээрхийн гэгээнтэн “-тиймээ санаж байна” гэжээ. Та тэр хvнд голомт залгах vр хайрлаагvй атлаа энд хvv, охин хvссэн бvгдэд аваарай гээд байх юм. Ямар учиртай юм бэ? гэхэд гэгээнтэн

“Ар монгол гэдэг чинь муу хvн тєрдєг газар биш ээ,

энд хvн мал, тахиа, гахай, хорхой шавьжны сvнс нvдэнд дvvрэн харагдаж байна” гэж хариулжээ. Чухамхvv тэр vед хvний дээд тєрлийг миний Монголд, дараагийн тєрлийг Тєвдєд олж тєрдєг байсан гэдэг.

Ам дамжсан яриа 2

Хятад улс ламтай байвал Тансан лам шиг, хутагт хувилгаад байвал Шижи хутагт шиг хvнтэй байя гээд шашин суртал, бурхан шvтээнээ устгасан гэдэг. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон нь” киног хvн бvхэн санаж байгаа. Шижи хутагт “1000 хятад хvн харахад есєн зуун ерэн хэд нь адгуусан тєрєлтэй vлдсэн цєєхєн нь хvн тєрєлтэй байхад, 1000 монгол хvн харахад есєн зуун ерэн хэд нь хvн тєрєлтэй vлдсэн нь адгуусан тєрєлтэй байх юм гэж хэлж байсан гэдэг.

Монгол хvн тєлєгч,

хятад хvн шинжээч байдаг нь байгалийн хишиг. Єєд бологсодын алтан савыг нээдэг єєрийн танил зурхайчтай 4 жилийн ємнє уулзаж монгол хvний тєрєл, тєєргийн талаар ярилцахад “60, 70, 80 хvрсэн єтгєс єєд болох нь харьцангуй цєєн /Энэ нь монгол хvний наслалттай холбоотой байх/. Харин 20, 30, 40, 50 хэдэн настай хvн єєд болох нь элбэгшжээ. Тэд гол тєлєв аваар осол, хорт хавдраар нас нєхцєх юм даа” гэж ярьсан. Єєд бологсдоос хэдэн хувь нь хvн тєрлєє олж тєрдєг юм бэ? гэхэд: vнэнийг хэлэхэд хvн тєрлєє олж тєрєх нь дэндvv цєєхєн. Алтан савы нь нээлгvvлэгсэд єєд бологсдоо дахин хvн тєрлєє олж тєрєх нь vv? гэдгийг голлон асуудаг. Сэтгэлийг нь бодоод хэдэн хатуу ном уншуулахаар хэлж єгєєд явуулах юм даа гэсэнсэн.

Цєєхєн мєртлєє тэнгэрлэг заяатай бидний монголчуудын хvн чанар, золбоо хийморь, буян заяа хоёрдохь мянганыхаа шувтаргад сvрхий дордоход

бие сэтгэл чилээрхэн єнєєгийн монголчуудын амь амьдрал, зан заншилын бодит байдлыг євєг дээдсийн дагаж мєрдєж ирсэн арга билэгтэй харьцуулан ажиглаху:

Комиссын дэлгvvр

Комиссын дэлгvvрийн хувцас ємсєх Монголчууд малгай, бvс, тэлээгээ, бусдад хэрэглvvлдэггvй. Хуучирч муудахлаар нь ил хаядаггvй, хуучирсан хувцасны адил шатаадаг уламжлалтай. Монгол хvнд 104 тєрлийн євчин ирдэг байсан тэр vед хvний хуучин гутал ємсєхєд 30 гаруй тєрлийн євчин халддаг гээд бусдын гуталд хєлєє дvрдэггvй байлаа. Єдгєє манайхан Орос, Хятад, Япон, Солонгос, Англи, Америк зvсэн зvйлийн хvмvvсийн хуучин хувцас ємсч биендээ бузар шингээж явцгаах болсоор чамгvй хугацаа єнгєрлєє. Хир, шивэр, хулмас тэргvvтэн нь ариллаач, дэв бузар нь дагалдан яваа тэр муухай эд агуурсыг биедээ хэрэглэснээр єєртєє муу муухайг шингээж, зовлонгийн vр тарьж байгааг vл огоорон нэг хэсэг нь тvvнийг оруулж ирж ашиг хонжоо олж, нєгєє хэсэг нь ємсч эдлэн байгаад харуусаад баршгvй. Эдэлж хэрэглэж явсан эзэн нь

vхэж vрэгдсэн,

голж хаясан зvйлийг яахаар монголчууд хэрэглэх ёстой юм бэ? Дэлхийн цээжинд тєрсєн та бидний тєрєл, тєєрєг бусдаас єєр байх нь бvv хэл, нохойн гєлєгнvvдээс цээжнийх нь гєлєг єєр байдаг шvv дээ.

Ам дамжсан яриа 3

МУИС-д олон жил багшилсан ардын багш Д.Чойжилсvрэн гэдэг хvнийг миний vеийн сэхээтнvvд бvгд шахуу мэднэ. Миний хувьд зургийг нь харж, сурагийг нь сонссоноос цаашгvй. МУИС-ын багш нарт хэдэн орон сууц хуваарилахад нас, ажилласан жилээрээ Чойжоо багшид байр ноогдох ээлж таарч... Хуваарь хийсэн хvмvvс єндєр настай хvн орж гарахад амар гэж 1-р давхарт байр хуваарилаад тэр тухайгаа дуулгахад
“Би толгой дээрээ хvн гишгvvлэхгvй ээ”
гээд хамгийн дээд давхарт сууц авчээ ... Намар бvр ургац хураалтад багш оюутнууд бvгд хамрагддаг байсан тэр цагт Чойжоо багш бас л явдаг байж. Асарт багш нар хєнжил пvvгээгээ оруулж байрлуулах vед Чойжоо багш алга байж. Залуу багш нар ярилцаад бие засах, орж гарахад нь амар, багшийн пvvгээг асарын аманд ойрхон тавьчихъя гээд єєрсдєє хєнжил гудсаа байрлуулж байтал Чойжоо багш орж ирж. Хамт явагсад саналаа хэлэхэд
“Би хєл дээгvvрээ хvн алхуулахгvй. Хойморт унтана.”
гээд хєнжил пvvгээгээ дээшээ тавьсан гэдэг. Ийм хvмvvс манай монголд олон байсан, байгаа, цаашдаа бvр олшрох болно. Урьдын буянаар хvмvvн тєрлийг олохдоо сайн тєрлийг олсон ухаантнууд хойдох урдхаа бодож амьддаа тэргvvн дээрээ хvн гаргахгvй, vрэгдсэн хойноо vр хvvхдээ хvний доор оруулахгvйн тулд нийтийн орон сууцанд суух гэж шимтдэггvй юм билээ. Шvтэн бишрэх эрх чєлєєтэй болсон энэ vед бурхан шvтдэггvй айл бараг vгvй болж дээ.

Манай доод айлын бурхан шvтээн тэр єрєєний энэ хэсэгт байрладаг учраас, бурхан шvтээнийг нь хvндэтгэж бид энэ єрєєнийхєє тэр хэсгээр явдаггvй юм гэж ярьж хэлж байгаа хvнийг би лав дуулаагvй юм байна.

Бvхний дээр бурхан байдаг гэдэг утгаараа бусдын бурхан шvтээний дээгvvр хэн бугай ч явж нvгэл хураах ёсгvй бєгєєд таныг олон давхар орд харшид амьдрахыг тань буруутгахыг би эрмэлзсэнгvй. Гэр бvл, vр хvvхэд, ач зээгийн чинь эрvvл мэнд, амь нас, эд баялаг, хийморь лундааг тэтгэж элдэв бусын гай барцадаас хамгаалж байдаг, бурхан шvтээнийг чинь бусдын хєл доор орж сэвтэхээс сэргийлж буй минь энэ. Бурхан шvтээн дээгvvрээ хvн

алхуулаад

байх нь бvv хэл салхин доогуур нь гарахаас цээрэлмээр хvн олон болсныг та анзаарч байгаа байх аа. Монголчууд амны билэгээс ашдын билэг гэдэг. Гэтэл єнєєдєр билэг дэмбэрэлгvй олон vг бидний єдєр тутмын ярианд хэрэглэгдэж хэвшжээ. Т.Баттулга

Хутагтын дөрвөн үнэн хэмээх буддын шашины алдарт сургаалиар эрэгцүүлэлээ эхэлэе-Зовлон үнэн-Зовлонгийн шалтгаан үнэн-Гэгээрэлд хүрэх үнэн-Гэгээрэлд хүрэх зам үнэн гэж заажээ.Өмнөх 4 эрэгцүүлэлдээ бурхан байдаг хийгээд хүмүүн бидний дотоодод бурханлаг сүнс оршдог тухай өгүүлсэн билээ.Материаллаг ертөнцөөс ангижрах тухай буддын шашинд гэтлэн тонилох,туулан ангижрах,нирваан дүрийг олох,хоосон чанарыг онох гэх мэтээр,Есүс мөнхийн улсад очих,сүнсний чөлөөлөлт гэх мэтээр өөр өөр нэрлэсэн боловч нэгэн утга агуулагыг илэрхийлж сургааль номоо айлджээ.Яаж туулан ангижрах бэ.Тиймээ энэ л бидний хамгийн том асуудал юм.Энэ асуудал дангаар нь бус нилээн олон учир шалтгааныг хамтад нь авч үзэх шаардлагатай юм.-Хүмүүс бид шашины талаар нэгдсэн ойлголт байдаггүйгээс асуудалыг энэ зөв,тэр буруу гэх мэтээр талцаж гол мөн чанарыг ойлгохгүй гажуудах явдал хүн төрөлхтөний түүхэнд тун элбэг тохиолдож байжээ.Үүнээс болж их бага хэмжээгээр дайн гарч байсан байна.Будда,Есүс,Мухаммед зэрэг гэгээрсэн мэргэд маань нэг зүйлийн тухай хоёргүй нэг утгаар зааж сургасан.Харин түүнийг үргэлжлүүлэх явцад дээрхи алдаа завхрал гарсан байна.Үүнд тухайн үеийн хүмүүсийн хөгжил,газар орон алслагдсан байдал,залгамжлагчидын төр шашин хослон барьдаг байсан нь нөлөөлжээ.Гэгээрсэн мэргэд багш нар ганцхан бууж ирээд больчихдоггүй.Дээрхи гэгээрсэн мэргэдээс өмнө олон гэгээрсэн багш нар бууж ирж сургааль номоо айлдаж байсан.Цаашид ч мөн ирсээр л байх болно.Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм.Эртний хүмүүс яаж сүнс,бурхан,туулан ангижрах тухай мэддэг байсан бэ.Тэр үеийн хүмүүс ухаантай байсан болоод тэрүү.Тийм биш юм.Тухайн үеэд гэгээрсэн багш нар бууж ирж байсан болоод энэ тухай мэдлэгийг авч байсан юм.Гэгээрсэн багш нар бурхан гэж байдгийг сануулж,түүнрүү очих арга замийг зааж сургасаар иржээ.Хүний физик биеийг аван гэгээрсэн багш нар бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг.Энэ бол ховор тохиолдол юм.Ийм багш нар бууж ирсэн үед түүнд шавь бологсод нь туулан ангижраж чаддаг байна.-Одоо асуудалийг өөр талаас нь авч үзэе.Дэлхий дээр бүх зүйл хэцүү,үргэлж зовож амьдрахын учир шалтгаан юу бэ.Бидний дотоодын жинхэнэ би болох сүнсийг төлөвшүүлэх ,сургах,энэрэн хайрлах,нигүүлсэнгүй дээд чанарыг эзэмшүүлэх зорилгоор энэ дэлхийд илгээсэн билээ.Сүнс удаа дараагийн олон төрөлтөөр элдэв бэрхшээл зовлон,сорилт туршилтыг даван туулсанаар сайны туйлд хүрдэг байна.Энэ бол бурханы хүмүүжүүлэх арга юм.Энэ дэлхий дээр хэнч үргэлж жаргалтай байдаггүй.Үхэх ,өвдөх,элдэв зовлон бэрхшээл тулгарах болзолт амьдралаар амьдардаг.Иймд зовлон үнэн юм.-Бидний одоогийн энэ хүмүүжил төлөвшилт,ухамсар дорой байдал дээд оюунлаг ертөнцөд тохирохгүй юм.Зүйрлэвэл уулнаас бууж ирсэн зэрлэг хүн францийн Парис хотод гэнэтхэн ороод ирвэл ямар байх бэ.Тухайн зэрлэг хүндээ ч хэцүү,орчин тойрондооч хүндрэлтэй.Гэрлэн дохио болон биеээ авч явах зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болно.Иймийн тулд бурхан өөрийн бүтээсэн сүнсээ материаллаг ертөнцөд төлөвшүүлж энэрэн хайрлах,бүхнийг хайрлах дээд ухамсарыг бий болгох болгох үүднээс энэ дэлхийд илгээжээ.Иймд тухайн сүнсийг сургах хөтөлбөр буюу бидний ярьдагаар хувь тавиланг өгөн төрүүлдэг байна.Харин бурхан сүнсэнд асуудалд яаж хандах шийдэх эрх чөлөөг өгсөн.Тухайн асуудал бэршээлийн өмнө сөхөрч өөр амар хялбар зам хайн явж болох,эсвэл даван туулахыг сүнс буюу бид өөрсдөө шийдэх эрхтэй.Бурхан хүчилдэггүй,гагцхүү тухайн сүнсийг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулж хүмүүжүүлдэг байна.Энэ насандаа бэрхшээлийг тойрч амар хялбар зам хайвал дараагийн төрөлд нь уг асуудалыг хувь заяанд (хөтөлбөр) дахин тусган өгдөг байна.Үүнээс гадна үйлийн үрийн тухай салшгүй учир шалтгаан байна.Гол гол асуудалыг тус тусад нь гаргаж ирэхэд туулан ангижрах үндсэн асуудалын рам ноён нуруу босч ирэх байх гэж бодож байна.Үргэлжилэл бий