Стресс бага, нойрондоо сайн, энерги ихтэй эрүүл , аз жаргалтайгаар амьдрах хүсэлтэй эмэгтэйчүүддээ бясалгал хийх нь бидний оюун болон бие маxбодийн хувид хэрхэн ач тустай болохыг энэ удаа хүргэхээр зорилоо. Та бүхнийг цаг заваа гарган уншиж эрүүл мэнддээ үнэтэй хөрөнгө оруулна гэж найдаж байна.
Өрнө , дорнодын шинжлэх ухаанд өдөр бүр багахан хугацааг бясалгал хийж өнгөрөөх нь тархины үйл явцад сайнаар нөлөөлөөд зогсохгүй дотоод сэтгэлийн амар амгаланг мэдэрч оюун бодлын хязгааргүй орон зайд чөлөөтэй дүүлэн нисэж бодлын хүч нэмэгддэг хэмээн тодорхойслон байдаг. Тэрхүү багахан хугацаанд гадаа болж байгаа бүх чимээ шуугиан, асуудал, бухимдал гэх мэт стресс өгдөг хүчин зүйлсийг мартаж өөрийн дотоод ертөнц болох анир чимээгүй хирнээ хүчирхэг газар очиж , тархиа амраан сайн сайхныг мэдэрч чаддаг байх дадлыг эзэмшиж чадвал бид амьдарч буй орчин тойрноо сайн сайхнаар харж сэтгэл хангалуун амьдарч чадах билээ.
Бясалгал хийхэд ямар нэгэн өвөрмөц дадал зуршил эсвэл шинэ содон зүйл чамаас хэзээ ч шаардахгүй бөгөөд хамгийн гол нь чи өөрөө түүртэлгүй хийх чин хүсэлтэй байх хэрэгтэй.
Сайн гэсэн болохоор заавал хийх учиртай юм шиг хандлага чамайг хэзээ ч бясалгалын сайн сайхныг мэдэрхэд тус болохгүй. Иймээс чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл , бодлын хүч байх хэрэгтэй. Бясалгал хийж байх зуур тархинд маш өвөрмөц гэмээр эерэг энерги бий болдог бөгөөд ой санамж , цээжлэх чадварт шууд нөлөөлдөг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон байна.
Өдөрт 30 минут бясалгаж , 7 хоногт нэг удаа бясалгал хийдэг хүмүүстэй хамт бясалгах нь маш оновчтой цагийн хувиарлалт бөгөөд үр дүн ихтэй. Өөрөөр хэлвэл оюун бодол, бие махбодид ирэх ач тус нь зөв голдиролоор ирж байна гэсэн үг. Бясалгагч хүмүүс аливаа зүйлд хандах хандлага нь тайван , анхаарал сайтай мөн мэдрэмтгий байдаг. Гэхдээ заримдаа яагаад бүх хүн бясалгал хийж болохгүй байгаан бол гэсэн бодол төрж байна уу ?
Буддын шашины лам хуварга шиг тэсвэр тэвчээр зааж , хоол унд хасаж , орон зайнаас холдон одох төдийхнөөр Бясалгал таньд ойлгогддог болоол тэр байх. Үнэндээ тийм хэцүү биш л дээ хэрхэн зөв амьсгалхаас авахуулаад оюуны асар их хүч гаргах ахисан шат хүртэл та өөрийгөө бага багааар хөгжүүлж цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөхөд л утга учир нь оршино.
Дөнгөж хийж эхэлж байгаа бол хамгийн хялбар аргаас сонгож амьдралдаа дадал болгох хэрэгтэй. Бас нэгэн чухал зүйл бол өөрийнхөө тааламжтай мэдрэмж авдаг орон зайгаа тодорхойл, ол. Ажил ихтэй байдаг бол амралтын өрөөнд , эсвэл өрөөнийхөө хаалгыг хааж байгаад өөртөө цаг гаргаж , амар амгаланг мэдрэх орон зайгаа ол.
Мөн бясалгалын тухай ном бичиг сайтар уншиж судалгаа явуулсаны эцэст аль хувилбар нь чамд ач тустай талаас бодоод бясалгаж эхлээрэй. Стрессгүй, эрүүл амьдралын төлөө...
Www.cosmopolitan.mn ees oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

БУРХАНЫ ТААЛАЛЫГ БИЕЛYYЛЭХ ХYМYYНИЙ ТЄГЄЛДЄРЖИЛ
ШРИ ЧИНМОЙ
Материалыг хэсэгчлэн ирvvлсэн:
Бясалгал: Бурханы хэл
Бясалгал бидэнд нэг л зуйлийг хэлдэг: Бурхан оршин буй. Бясалгал бидэнд нэг л унэнийг нээдэг: Бурханы мэлмий бол биднийх.
Бид юуны учир бясалгадаг вэ? Бясалгал уйлддэгийн маань учир бол хорвоо дэлхий бидний сэтгэлийг хангаж чадахгуйгээс уудэлтэй.
Єдєр тутмын амьдралдаа бид арван цагаар зовинол, тугшил, гуниг гутралд дарагдаж явсны эцэст сая нэг, таван хором амсхийснийгээ амар амгаланд умбалаа гэж хэлдэг.
Бид ямагт, тойрон бучих атаа хорсол, айдас эргэлзэл, тугшил зовинол, гуниг гутралын эрхшээлд байдаг. Тэд бол сармагчин л гэсэн уг. Хазаж зулгаасаар ядарч, амсхийх зуур, бид амар амгаланд умбаж байна гэж бодно. Гэвч энэ бол ерєєс жинхэнэ амгалан биш. Дараагийн мєчєєс тэд дахиад л довтолж эхэлнэ.
Зєвхєн бясалгалын ачаар жинхэнэ амгалан, тэнгэрлиг амгаланг олж болно. Хэрэв єглєє эрт чин унэн сэтгэлээсээ бясалгаад, ганц хором ч болтугай амар амгаланг хуртэж чадвал, тэр маань бухэл єдєржингєє хадгалагдана. Хэрвээ унэхээр дээд бясалгал уйлдвэл жинхэнэ, уурдийн гэрэл, баясгаланг хуртэнэ.
Бидэнд бясалгал уйлдэхийн шаардлага гардагийн учир бол бие махбодь гэрэл гэгээнд хурч, гэрэл гэгээний дотор оршиж, сэтгэлээ хангах хэрэгцээнээс ууддэг.
Хэрэв энэ нь бидний тэмуулэл бол, хэрэв энэ нь бидний цангаа бол бясалгал цорын ганц зам болно. Єєртєє юу байгаа хийгээд єєрєє хэн байгаадаа сэтгэл хангалуун бол бидэнд бясалгал уйлдэж суухын хэрэг угїй билээ. Чухам дотроо єлсєж буй учраас бид бясалгах болсон.
Бид єєрийн дотор ямар нэг гэгээлэг, тэнгэрлиг, уужим юм байгааг мэдэрч байна. Тэр бидэнд чухаг боловч, одоохондоо туунд хурэх чадваргуй байна. Дотоод єлсгєлєн маань ийнхуу бидний дотоод сэтгэлийн хэрэгцээнээс уудэн гардаг.
Бясалгал гэдэг буйдхан суухын нэр биш
Хорвоо дэлхийгээс нуур буруулж, зєвхєн зовлон зудгуурээ мартахын тєлєє юм бол бид буруу шалтгаанаар бясалгалын замд хєл тавьж байгаа хэрэг.
Гутарч, гоморхсоноосоо болж, сэтгэл зурхний амьдралд орсон бол цааш хол явж чадахгїй байж мэднэ.
Хуслээ гуйцээж чадсангїй болохоор би єнєєдєр орчлон хорвоод сэтгэл таагуй байна.
Гэвч маргааш болоход, "Дахиад нэг оролдоод узье. Энэ удаад сэтгэл минь ханах ч юм билуу" гэж хэлнэ. Яван явсаар, хуслийн амьдрал гэдэг хэзээ ч сэтгэлийг хангахгїй болохийг ухаарч, дотоод амьдралд орох хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тэмуулэл юм.
Тэмууллийн амьдралдаа бид зєвхєн Бурханыг хусдэг. Хэрэв бид чин унэн сэтгэлээсээ Бурханыг хїсч байгаа бол, Тэр бидэнд Єєрийгєє єргєн хайрлах нь гарцаагуй. Гэхдээ Тэр уунийг сонгосон цагтаа, Єєрийн аргаар биелуулнэ.
Бид тодорхой нэг чанарыг хїсч туунийхээ тєлєє чин унэн сэтгэлээсээ залбирч, бясалгадаг бол, Бурхан туунийг маань эс хайрласан ч сэтгэл хангалуун байна.
Тэгээд ч, "Тэрбээр аль нь зєв болохыг мэднэ. Одоохондоо би, тэр бугдийг хуртэхэд бэлэн биш байна. Намайг бэлхэн болохын цагт Тэрбээр, бухнийг хуртээх нь гарцаагуй" гэж хэлнэ. Тэмууллийн амьдралд бидний сэтгэлийг амжилт бус тэмуулэл маань хангадаг. Тэмуулэл єєрєє бидний сэтгэлийн ханамж юм.
Сэтгэл зурхний ертєнцєд хучлэн хурч болохгуй. Дотоод сэтгэлийн гэрлийг хучээр буулгаад ирж ч чадахгуй. Туунийг єєрєє буугаад ирэхийн цагт бид зєвхєн тэмуулэлийнхээ хучээр л хуртэж чаддаг.
Хэрэв бид гэрэл гэгээг чадлаасаа хэтруулж, хучээр буулгаад ирвэл дотоод сав маань эвдэрнэ. Тэгэхээр, гэрэл гэгээг хэрхэн хуртэх вэ? Энэ бухний хариулт бол бясалгал юм.
Бясалгана гэдэг тав арван минут хий хоосон, чимээ аниргуй суухын нэр биш.
Yуний тулд ухамсартай чармайлт хэрэгтэй. Ухаан амгалан тайван байхын дээр, хорон бодол, хусэлд автахгуйн тулд сэрэмжтэй байх хэрэгтэй.
Ухаанаа амгалан тайван болгож чадвал, шинэ бутээл дэлгэрч байгааг мэдэрнэ. Ухаан чєлєєтэй тогтуун байхад, оршнол маань хоосон сав мэт болж, дотоод оршнол маань улэмжийн амгалан, гэрэл, жаргаланг дуудан ируулээд, тэрхуу савыг дуургэж чадна. Энэ бол бясалгал юм.

Бясалгал бол Бурханы хэл. Хэрэв бид єєрийн амьдралдаа Бурханы Таалалыг мэдэхийг хусвэл, хэрэв бид Бурханаар жолоодуулахыг хусвэл,
биднийг хэлбэржуулж, бидний дотор Тэр, Єєрийн Таалалыг биелуулээсэй гэж хусвэл, Туунтэй хэлэлцэн хуурнэх ёстой хэл бол бясалгал юм.
ШРИ ЧИНМОЙ
Туунд бух Ухамсраараа савыг дуургэх боломж олгодог. Бид чармайж эхэлдэг боловч нэгэнт дотоод гундээ хурч чадвал чармайлт маань биднийг бясалгал уйлдэхэд хургээгуй болохыг ухаарна. Дээдгэгээн л бидний дотор, бидний биеэр, бидний ухамсартай ухаарамж, зєвшєєрлєєр бясалгал уйлдэж байгаа юм.
Хун бурийн сунс єєрийн гэсэн бясалгах аргатай. Миний бясалгах арга танд эс зохино. Таны бясалгах арга надад ул таарна. Єєртєє эс зохихыг уйлдэхийн учир їр єгєєжгуй бясалгадаг олон эрэлчин бий. Хэрэв танд залж, жолоодох сэтгэл зурхний багш угуй бол дотоод гундээ умбаж, єр зурхнийхээ угаас бясалгалын аргаа олоорой.
Эхлэгчдийн хувьд ингэх нь маш хэцуу. Та дотроо, гїнийн гїнд одож, дотоод дуу хоолой, бодол санааг сонсох хэрэгтэй.
Дараа нь тэрхїї дуу хоолой, бодол санааныхаа дотор нэвтэрч, ямар ч асуудал, бэрхшээл, эргэлзэлгуй дотоод баясал амгаланг хайрлаж байгаа эсэхийг хар.
Зєвхєн Yунийг л мэдэрч байгаа бол тэр сонссон дотоод дуу хоолой бол таны сэтгэл зурхний амьдралд жинхэнэ тус дэм хїргэх хоолой гэдгийг нь ойлгоорой.
Хэрэв та гэгээрсэн багштай бол, тууний аниргуй харц, таныг хэрхэн бясалгахад сургана.
Багш танд, хэрхэн бясалгахыг тайлбарлаж ярих ч юм уу бясалгах тусгайлсан аргыг илтээр зааж сургах шаардлагагуй.
Тэрээр танд тєвлєрєн бясалгаж, хэрхэн бясалгахыг дотоод ертєнцєд зааж сургана.
Таны сунс тууний сунстэй учирч, тууний сунснээс суралцана. Сэтгэл зурхний жинхэнэ багш нар бясалгалыг аниргуйгээр зааж сургадаг.
Бясалгалын туйлын зорилго бол Бурхантай ухамсарлан нэгдэхэд байна.
Бид бугдээрээ бурханы хуухдууд ч гэлээ одоохондоо бурхантай нэгдмэл болохоо ухамсарлаагуй байна. Хїн Бурханд итгэж болох боловч, энэ итгэл нь тууний амьдралд бодит биш байдаг. Хэн нэг гэгээнтэн,
Йог эсвэл сэтгэл зурхний Багшаас Бурханы тухай дуулж сонссондоо, угуй бол ном судраас Бурханы тухай уншиж мэдсэндээ тэр Бурханд итгэдэг. Гэвч бясалгал уйлдсэнээрээ бидэнд, Бурхантай ухамсартай нэгдлээ тогтоох єдєр ирнэ. Тэр цагт Бурхан бидэнд улэмжийн амгалан, гэрэл, жаргалангаа хайрлаж, бид тэрхїї амгалан, гэрэл, жаргалан нь болж хувирна.
Асуулт, Хариулт
Яаж бясалгал уйлддэг вэ?
Бясалгал уйлдэх хоёр арга бий. Нэг арга нь ухааныг аниргуй болгох юм. Сэтгэл зурхний амьдралдаа ухааныг аниргуй болговол, шинэ бутээл, Бурханд єргєх шинэ амлалт ухааны дотор гийж байгааг узнэ. Одоохондоо бид Бурханд єргєсєн амлалтаа биелуулээгуй, єєрийгєє тэр чигээр нь Бурханд зориулаагуй байна. Тийм боловч, ухааныг аниргуй болгож чадвал Бурханыг баярлуулж, Таалалыг нь биелуулэх боломжтой болно.
Єєр нэг арга нь зурхээ чєлєєлєх арга юм. Яг одоогоор зурх, хєєрлийн уймээн, бузар тамираас уудэлтэй хундрэл, бэрхшээлд дарагдсан байна. Зурх бол сав юм. Одоо тэр сав маань биднийг хязгаарлах, доорд мунхаг зуйлсээр дуурчээ. Хэрэв бид зурх хэмээх саваа суллаж чадвал, биднийг чєлєєлєх тэнгэрлиг амгалан, гэрэл, жаргалангаар дуургэж чадах хун бий.
Мунхагаас зурхээ суллан чєлєєлєхєд, Бурханы Мэргэн Гэрэл буун ирж туунийг дуургэнэ.
Дотоод сэтгэлийн ертєнцєєс узвэл эрэлчин бухэн эхлэгч юм. Байнгын ухамсартай ахиц гаргахыг хусэх тэр л мєчєєс та уурдийн эхлэгч болдог.
Хэрхэн эхлэх вэ?
Дотоод сэтгэлийн ертєнцєєс узвэл эрэлчин бухэн эхлэгч юм. Эхлэгч гэдэг ямар нэг илуу тэнгэрлиг, илуу гэгээтэй, илуу их сэтгэлийг хангагч зуйлд хувирах дотоод эрмэлзэлтэй хїн юм. Байнгын ухамсартай ахиц гаргахыг хусэх тэр л мєчєєс та їїрдийн эхлэгч болдог. Хэрэв та цоо шинээр эхэлж байгаа бол юуны ємнє сэтгэл зурхний хэд хэдэн ном судар унших хэрэгтэй. Тэгвэл урам зориг тєрнє. Гэхдээ яах аргагуй итгэдэг сэтгэл зурхний Багш нарынхаа номыг унших нь зуйтэй. Хамгийн дээд ухамсарт хїрсэн Багш нар ч бий бєгєєд тэдний зохиосон ном судрыг уншвал урам тєрєх нь гарцаагуй. Судлаач, шинжээчид болон хараахан гэгээрэлд хїрээгуй, замдаа яваа эрэлчдийн номыг уншихгуй байх нь дээр. Yнэнийг ухаарч гэгээрсэн хун л танд Yнэнийг зориулж чадна. Yгуй бол сохор нь сохроо хєтлєхєєс юуны ялгаа байх билээ.
Эхэндээ бясалгах тухай бїї бод. Єдрийн тодорхой цагуудад тайван амгалан байхыг хичээж, энэ таван минут, єєр хэн нэгэнд бус гагцхїї таны дотоод оршнолд зориулагдсан болохыг ойлгоорой. Аливаад заншина гэдэг маш чухал. Тогтмол цагт бясалгаж заншвал танд хэрэгтэй.
Зарим ундсэн аргууд
Эхлэгч хїн эхэндээ тєвлєрєл їйлдэх нь илуу дээр. Эс тэгвэл ухаанаа чєлєєлж, тайван болгохыг оролдоход уй тумэн муу муухай бодол санаа эргэлдэж хоромхон зуур ч бясалгах боломжгуй болно. . . . . . .
. . . Хэрэв та дотоод гїнээсээ амгалан, гэрэл, унэний тєлєє уйлах юм бол тэгээд
зєвхєн тэр нь таны хуслийг хангаж чадах юм бол Yїрдийн Эцэг, Yїрдийн Эх болсон Бурхан морилон ирж танд туслах нь гарцаагуй. . . .
Та Бvхэн Шри Чинмой Багшийн "Бясалгал - Бурханы Таалалыг Биелyyлэх Хvмvvний Тєгєлдєржил" Номын Хэсгээс Уншлаа.
Энэхvv Ном Улаанбаатар Хотын Номын Худалдаанд Гарсаныг Олж Уншаад Та Бvхэнд Хэсгээс нь Хvргэхийг Эрхэм Yvргээ Гэж Yзсэн Юмаа.
Бясалгал Хийдэг Болон Хийхийг Хvсч Бvй Хvмvvст Энэхvv Ном Хєтєч Болох Буй Заа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Их Багш Чин Хай: Би саяхан Б төлөвлөгөө дээр ажиллаж дууссан ба энэ нь амжилттай болсонд баяртай байгаа. Энэ удаа тусламж үзүүлсэн бүх бурхад, бүх тэнгэрлэгийн ачаар!
www.chinghaimongolia.com oos oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
1.Юу хүссэнээ хийлгэж байхын тулд бие, хэл, сэтгэлээ дадуулах хэрэгтэй. Бид хүссэн даруйдаа л уйлж, эсвэл инээж чадна, ингэвэл бидний хариу үйлдэл жам ёсны болно. Бид уйлах үедээ уйлж, инээх учиртай бол инээ. Та нар ойлгож байна уу? Шаардлагатай тохиолдолд бид уурлаж ч, эелдэг зөөлөн байж ч чадна. Бид өөрсдийнхөө бүрэн эзэн болно. Чингэвэл бид юу ч хийхийг хүслээ гэсэн ч эх дэлхийдээ ач тусаа өгөх болно. Ийм түвшинд хүрэх хэцүү биш ээ, үүний тулд бидний хийвэл зохих зүйл бол ердөө л бясалгал юм.
2.Куан Инь Аргыг бясалгахын ач тус ихээ. Зарим хүн бурханлиг билэг ухааныг, зарим нь дотоодын ахуй ойлголтыг, зарим нь бурханлиг аялгууг хүртэж, зарим нь гүн самадид орж, зарим нь хайр энэрлээ хөгжүүлж , зарим нь Бурханд итгэлтэй болж , зарим нь хамгийн төгс дээд сургаалиас хамааралтай болохоо мэдэрч, зарим нь сайн сайхнаа хөгжүүлдэг. Эдгээр нь тэдний бясалгалын үр дүн .
3.Өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэдэж байх нь бясалгагч хүний хувьд маш чухал. Учир нь түүний дотор аугаа их эрдэнэ байдаг.Сөрөг хүч сайн бясалгадаг хүнтэй ойр байх дуртай.
4.Энэ дэлхий хүнээр дүүрэн.Хүн бүр өөр өөр ажилтай. Бясалгагчид хайр адислалт сүнс болоод сэтгэлээрээ онцгой байдаг. Энэ дэлхийд ийм оюун санаалаг хүмүүс хэрэгтэй болохоор бид тэднийг Куан Инь Аргаар хөгжүүлдэг юм. Энэ бол бясалгагч хүний үүрэг хариуцлага. .
5.Хийж буй юм бүхэн тань дадлага. Сайн хийж буй юм бүхэн тань дадалагажилт. Энэ бол бясалгал, Бурхан болоод орчлон ертөнцөд туслаж хувь нэмрээ оруулж буй явдал. Энэ бол зүгээр нэг бясалгал ч биш сурах дадлага туршлага.
6.Диваажинд эм тарианы оронд гэрлийг эмчилгээнд хэрэглэдэг. Магадгүй бид ирээдүйд үүнтэй ижил төстэй гэрлийг өвчин анагаахад хэрэглэнэ гэж би боддог. Хөгжим гэгдэх аялгуугаар эмчлэгддэг өвчин байдаг. Бидний бясалгаж байгаа бясалгал гэрэл аялгууг агуулдаг. Маш их зовлон шаналал дарамт шахалт аяндаа багасч, эцэстээ алга болдог.
7.Зарим үес саад бэрхшээл, үзэн ядахуй, шунал хүсэл, атаа жөтөө, эд өглөгт дурлах явдалтай тулгарахад чармайн бясалгаснаар тэдгээрийг даван туулах болно. Та цаг ямагт Багшийнхаа номыг уншиж, бичлэг сонсож, улам хичээн бясалгаж, “Аялгуу Ажихуй”-гаа улам сайн хийж, бясалгалдаа илүү их хичээл чармайлт гаргаж, бясалгах зам мөрдөө илүү их төвлөрөх хэрэгтэй. Гагцхүү хамгийн төгс дээд хүчний ивээлд орсон цагт л аюул үгүй болно, өөр ямар ч аргагүй юм.
8.Илүү ихээр бясалгаж байгаа болохоор ямар ч асуудал бэрхшээлийн хамгийн сайн шийдвэр хариултыг аяндаа зөнгөөрөө мэдэх болно
9.Таны оюун санааны бясалгалаас ирж буй хүч үзэгдэж харагдахгүй боловч ашиглаж болохгүй биш юм. Нэгэнт та Маяагийн дэлхийд амьдарч байгаагаас хойш, олон сэтгэл татагдалт, үйл үртэй тулгарахаас зугтаах аргагүй. Заримдаа тэр хамтын үйл үр, заримдаа өөрийн үйл үр байдаг. Тэр үйл үр нэг нэгэндээ нөлөөлдөг, тэгэхээр хэн нь ч хэнийгээ буруушаах хэрэггүй.
br>
10.Та энэ дэлхийд амьдарч байгаа хэдий ч сэтгэл хүлэгдэх хэрэггүй.Энэ дэлхий дээрх бүх юм зовлон гэдгийг мэдэж, яг л намагт нууранд бохирдохгүйгээр орших лянхуа цэцэг шиг, хамгийн төгс сургаалд сэтгэлээ дадуулах хэрэгтэй.
11.Куан Инь бясалгал хийх явцад дотоод хэлбэлзлийн өөрчлөлтийн улмаас шинэ шинэ санаанууд төрж, шинэ шинэ эд эс өсөн дэлгэрэх болно. Тэр үед дахин төрж буй мэт л байдаг. Дахин залуужихуй, дахин төрөхүй гэгддэг зүйл тань энэ л юм шүү дээ.
12.Оюун санааны бясалгагчид цаг үргэлж уужуу ухаантай байх ёстой, тэгж байж энэ тань Бурханы хайр адислал оршин байх хангалттай орон зай болно. Сэтгэл маань ертөнцийг бүхлээр нь хүлээн авах хангалтай тэлүүн байхад бид Бурханыг таньж ухаардаг.
13.Бясалгал гэдэг ердөө л суугаад байна гэсэн үг биш. Та цэвэр ариун, өршөөл, нигүүсэл бүхий сэтгэлээр төвлөрөх хэрэгтэй, тийм биш бол зүгээр л цагаа үрж буй хэрэг болно.
14.Анхандаа боломжгүй мэт санагдаж байсан зорилгодоо хүрнэ гэдэг таны хувьд маш их шан харамж. Шаргуу хөдөлмөргүйгээр, юмс энгийн зөөлнөөр үргэлжлээд, ямар нэгэн юманд амархан амжилт олоод байх нь танд сайн биш. Ийм ч учраас саад бэрхшээл оршдог. Бясалгал дадлынхаа зам мөрд та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.
15.Өөр хэн ч биш зөвхөн та л өөрийн бясалгал дадлаа үргэлжлүүлэн хийж, гэрлээ асаан тэр замаар замнаж чадна. Мэдээж өвчтэй зовлонтой ингэж чадахгүй үед Багш таныг түшин цааш авч явна.Таныг эсэргүүцэх юмуу, өөр замаар явахыг хүссэн үед л Багш таны ард хоцордог. Хэдийгээр Багш шавиа зөв замаас холдож буйг мэдэж байвч түүний л аяыг хардаг, гэхдээ шавиа хэзээ ч орхидоггүй, шийдвэрт нь ч саад болдоггүй.
16.Хэдий их бясалгана, төдий их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болно. Ингэхгүй бол амархан нөгөө тийш унана. Хэрвээ тийшээ уначихвал бусад ойлголтоос суралцах чадваргүй болно.Тэгэхээр ахуй ойлголтын ямар ч түвшинд баясаж болохгүй. Үүнийг Очир Алмааз сударт “Ямар ч муу зуршилгүй бай, сэтгэлээ чөлөөтэй байлга “ гэсэн байдаг.
17.Оюун санааны дадлын хамгийн дэвшилтэт дээд арга дандаа энгийн байдаг. Хүмүүс будлиантай ярвигтай байдалд дасчихсан байдаг учраас энгийн ердийн болохоор нь ойлгодоггүй юм.
18.Сүмийн бясалгагч бай, энгийн хүн ч бай, та өдөр бүр өглөө оройд бясалгах ёстой. Өглөө нь өдрийн хүндхэн бэлэгтэй нүүр тулахын тулд, орой нь хамгаалуулж, шөнө тайван амрах, өдрийн бохирдсон уур амьсгалыг цэвэрлэх гэж бясалгадаг юм.
19.Цагаан хоолтон, сахилаа чанд сахидаг, өдөр бүр бясалгадаг бол үүнийхээ үр дүнг үздэггүй хүн гэж нэг ч байдаггүй. Багшийн заавар зөвөлгөөг дагаж буй хэн ч үлгэрийн дагина, Бодисадва, гэгээнтэн, архат юм.
20.Бясалгаж байхдаа сүүлчийн удаа бясалгаж байгаа мэт, маргааш эсвэл тавхан минутын дотор амьсгал хураах гэж байгаа мэт чин сэтгэлтэй бай. Сэтгэлдээ ийм хандлагатай бясалгаж байвал амжилтанд хүрэх болно
21.Бясалгалаас ирж буй буянаа та энэ дэлхийтэй хуваалцах хэрэгтэй. Та зөвхөн өөрийнхөө төлөө бясалгадаггүй юм шүү.
22.Бясалгагч хүн энгийнээс энгийн болдог: Таныг хэн ч бясалгадаг гэж мэддэггүй бол хамгийн сайн.
23.Бясалгаж байхдаа та өөрийгөө болоод өрөөлийг амар амгалан болгож байх хэрэгтэй.
24.Та хэвтэж байхдаа ч бясалгаж болно.Сэтгэлээ билгийн мэлмий дээрээ байлга, нүдээ ань, гэхдээ билгийн мэлмийгээ бүү аниарай.
25.Та бусдад хүндлүүлэхийн төлөө бус өөрийнхөө төлөө л оюун санааны дадал хийж байгаа юм шүү.
26.Бясалгаж байхдаа бид олон амьд биест ач тустай байж чаддаг. Бидний хэлбэлзэл түгэн тархаж байгаа болохоор бүх улс орныг гэрэлтүүлэн гийгүүлж, бүхий л орчлон ертөнцийн дотоод ухамсарыг дээшлүүлж байдаг юм.
27.Куан Инь Арга бол бас л нэг төрлийн биеэ хамгаалах урлаг. Энэ урлагаар та өөртөө байгаа болон байхгүй бүх л төрлийн сөрөг хүчийг өөрийн оролцоогүйгээр ялан дийлэх болно.
28.Энэ дэлхийд сэтгэл хүлэгдэхгүй бол, та эргэлзээгүй буцаж ирэхгүй болно.
29.Өдөр тутмын бясалгалаар Бурханаас ирж буй маш их хайрын хүчийг шингээн авах төдийгүй бие, сэтгэлдээ хортой мэдээллийг бүрэн үгүй хийж чадна.Тийм учраас та бясалгал хийх, ариун ном судар уншихаа зогсоох ёсгүй юм.
30.Оюун санааны бясалгагч бид, өвчтэй зовлонтой, баяр хөөртэй ямар ч нөхцөлд байсан хамаагүй, бясалгаж байхдаа нэг янзын төвлөрөлтөнд байх хэрэгтэй. Өөрийгөө март, ертөнцийн сэтгэл татам зүйл, янз бүрийн нөхцөл байдлыг март, Бүхнийг Бурханы төлөө хийж буй гэдгээ мэдэх хэрэгтэй.
31.Бясалгаж байгаа нь мөн нь л нэг ёсны шагнал, учир нь сууж чадахгүй байгаа үедээ та билэг ухааны төлөө суухыг үнэхээр хүсдэг, ахуй ойлголт гэгдэх тэр зүйлийг үзэж байна уу? үгүй юу? энэ бол угаасаа нэг төрлийн шагнал.
32.Өөрийгөө хянаж ажиглахгүйгээр гэгээрсэн Багшийг зүгээр л харах ямар ч хэрэггүй зүйл! Муу бодол, хар сэжиг, алдаа дутагдал, би үзлээр халхлагдсан үзэл бодолдоо дүн шинжилгээ хий.Зөвхөн тэгж байж л та дотоодын Багшаа харж чадна.
33.Таны авъяас чадвар мөн л билэг ухаанаас төрдөг.Тиймээс хэдий чинээ их бясалгана, та төдий чинээ их авъяас билэгтэй болно.
34.Гэгээрэл таныг улам хайр энэрэлтэй, тэсвэр тэвчээртэй, оюун ухаантай болгодог. Энэ бол хамгийн сайн ашиг тус.
35.Жинхэнэ эр хүн яаж хариулахаа, хэдийд урагшилж, хэдийд ухрах, юу хатуу, юу зөөлөн болохыг мэдэж байх шаардлагатай, ийм байж чадвал тэр үнэхээр сайн хүн.
36.Бид энэ дэлхийг өөрчлөх гэж биш билэг ухаанаа өөрчлөх гэж оюун санааны бясалгал хийдэг. Бид үзэл бодлоо өөрчлөөд муу гэж боддог нөхцөл байдлыг сайн болгох гэж билэг ухаанаа ашигладаг
37.Бүх юм дадал. Билэг ухааны аргад суралцаж байгаа нь уян хатны зам. Уян хатан байгаад сурчихсан үедээ, урьдчилж бэлдсэн үйлдэл биш бүх л төрлийн гэнэтийн, аяндаа үүсэх өөрчлөлтөнд та дасаж дадна, энэ хамгийн сайн арга.
38.Энэ зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх, орчлон ертөнц болоод өөрийгөө ойлгож ухаарахын тулд та үргэлж өөртөө итгэж, үнэхээр илэн далангүй байж, хичээнгүйлэн бясалгах хэрэгтэй.
39.Цаг үргэлж бид бясалгаж, хамгийн түрүүнд Бурханд талархаж, багахаан хувь заяаны төлөө залбирдаг, тэгээд л бид Бурханы бүхий л нинжин сэтгэл, хайр зориуллагыг санаж байдаг
40.Бусдад бясалгаж дадалгажих боломжийг санал болгож, Үнэн Мөн рүү буцахад нь тус болох гэж Багшийн үүрэг даалгаварт хувь нэмэр болж буй хүчин чармайлт тань Бурханы орон руу явж буй зам дахь дахиад нэг чулууг даван алхаж байгаа явдал юм.
41.Оюун санааны бясалгал дадалд, бид хамтдаа нэгэн санаа зорилготой байвал өөртөө болоод, бусадтай хуваалцахыг хүсэж байгаа, мөн бидэнтэй хуваалцахыг хүсэж байгаа хэн ч бай аугаа их ач тусыг хүртэх болно.
42.Ердөө л билэг ухаан, өөрийгөө таних, жинхэнэ гэрээ мэдэх, эрх чөлөөтэй,хайр энэрэлтэй, аз жаргалтай байхын төлөө та бясалгах хэрэгтэй.
43.Хэрвээ хүн бүхэн Аръяабалын бясалгалыг хийвэл бүгд маш их жаргалтай, уужуу тэнэгэр, сэтгэл хангалуун байх болно. Ямар ч дайн дажин байхгүй. Ямар ч юмны хэрэггүй болно. Учир нь асуудал бэрхшээлийг уг ёзоороос нь анхааран үзэж байгаа болоод тэр.
44.Зөвхөн Бурхан дээр бясалгах үедээ та гэрэл, аялгуугаар Бурхантай шууд холбогддог.Та хэн нэгнээс сурахгүйгээр,ном сонин уншихгүйгээр мэднэ бүгдийг мэддэг.Та гүн гүнзгий, үүрд мөнх ойлгож авдаг.
45.Энэ дэлхий дээр оюун санааны дадлаас өөр итгэж болох хүч чадал, газар орон гэж үгүй. Харгис хэрцгий бие хамгаалах урлаг, атомын бөмбөг хүмүүсийг зөвхөн хороож хөнөөхөөс биш тус дэм болдоггүй.
46.Бясалгал бол бас л ажил. Бясалгаж байх үедээ бид маргааш гарч дахин тэмцэхийн тулд сүнснийхээ хүнс тэжээлийг авч хүч чадлаа дүүргэдэг юм.
47.Бясалгал, дадал, буян, хичээнгүй оролдлого, билэг ухаанаас хамаардаг. Гадны хүчин зүйлээс шалтгаалдаггүй.
48.Бидний оюун санааны бясалгал дадлын зорилго бол билэг ухаанаа нээх, эх болсон зургаан зүйлд туслах, энэ дэлхийн хүч чадал, соёл иргэншлийг дээшлүүлэх явдал юм.
49.Бясалгаж чаддаг болохоор хүн төрөлхтөн аугаа юм, бид өөрийн Бурхан дүрийг олж чадна, мөн Будда ч болж чадна. Дотоодоо буй Бурханаа олж дотоод диваажингаа үзэх үедээ бид хүн төрөлхтөн үнэхээр аугаа юм байна гэж хэлж чаддаг.
50.Анхаарлаа байнга маш ихээр нэг зүйл дээр – нэгэн үзүүрт, бүх л сэтгэлээрээ хандуул, энэ бол бясалгал. Би анхаарлаа зөвхөн дотоод хүч, өршөөл нигүүсэл, хайр энэрэл, Бурханы өршөөнгүй чанар дээр төвлөрүүлдэг, энэ бол миний бясалгал.
51.Угаасаа, баяр жаргалтай сэтгэл бол бясалгал дадлын үр жимс.
52.Сайныг хийх үү мууг хийх үү, бусдад эрх чөлөөг нь өгөх үү үгүй юу гэдгээ сонгох эрх чөлөө танд бий. Та хэн нэгнийг гүжирдэж, хэн нэгэнтэй хэрэлдэж, хэрэг явдалтай зөрчилдөх хэрэггүй. Ийм л байж чадвал тухайн хүн бясалгагч хэмээн нэрлэгдэх болно.
53.Бясалгалгүйгээр, өөрийн урьдчилж төсөөлсөн бодол төсөөллөө үгүй хийх өөр ямар ч арга танд байхгүй.
54.Оюун санааны бясалгал дадлыг хийх нь хүнд хэцүү биш . Яг л хүүхэд энгийн байх шиг - Будда болох бас л хялбар.
55.Оюун санааны бясалгагч байх үедээ, өөрийн билэг ухаанаа ашиглахдаа алдаж бүдэрвэл харуусан гэмшиж байх хэрэгтэй.
56.Бясалгахаас өөр аргаар та энэ дэлхийд туслаж чадахгүй юм. Өөрийгөө улам сайн болго, ёс суртахуунаа дээшлүүл. энэ дэлхийд Энэ чинь мөн л аугаа тус дэм.
57.Таны амьдрал баяр баясгалантай, идэвхтэй өрнүүн, утга учиртай байх ёстой. Та зүгээр л баяр баясгалан болоод суралцахын төлөө цаг хугацаанаас маш олон зүйлийг судалж болно. Зөвхөн Гэрэл Аялгуу л танд энэ дэлхийн ямар ч асуудал дээр туслаж чадна. Диваажинд та цорын ганц нэртэй байх болно. Энэ бол хайр энэрэл билэг ухааны нэр юм.
58.Аръяабалын бясалгалыг хийсний дараа таны ухамсар оюуны хүч урсан ундарч эхэлдэг. Та тархины эд эсээ тэр бүү хэл бие махбодийнхоо эд эс бүхнийг өөрчилдөг. Та өдөр өдрөөр бүхнийг өөрчилж, түүнийг цэвэр ариун хайр энэрэл, билэг ухаанаас өөр юу ч биш болтол нь цэвэрлэн ариусгадаг
59.Үнэндээ, хувь тавилан гэх юм байдаггүй юм.Энэ бол хангалттай бясалгаагүй л нэг хэрэг
60.Хэрвээ нөхцөл байдалд бууж өгөөд байх юм бол танд бясалгал хийх ямар ч шаардлага байхгүй. Бид газар орныхоо уур амьсгалыг сайжруулахын төлөө, сөрөг таагүй хүчийг давж гарахын тулд эерэг сайн хүчээр цэнэглэх гэж бясалгадаг. Өөрөөр хэлбэл тэр сөрөг хүч угаасаа байдаг учраас үргэлж бууж өгөөд байдагаа болих хэрэгтэй. Бидэнд дийлдэшгүй хүч байдаг.
61.Хэдий чинээ их бясалгана та төдий чинээ бусдыг ойлгож, тэдэнд уужуу сайхнаар туслаж чадна. Та бусдын бодол санаа, оюун ухааны түвшин, мөн түүнчлэн бодлын эрх чөлөөг нь хүртэл хүндлэж хүлээж авах чадвартай болно. Энэ бол жинхэнэ эрх чөлөөт орчлон ертөнц.
62.Одоо, маш энгийн амьдралаар амьдарвал өөртөө болоод өрөөл бусдад туслахад хялбар болно. Мөн бясалгал дадал тань таныг хамгаална тэгэхээр та бараг айхгүй.
63.Билгийн мэлмий дээрээ сэтгэлээ оршин байлга. Ингэхдээ та жаргалтай болж, олон зүйлийг ойлгох болно. Ингэх нь Гурван Ертөнцийг давахад танд тус болно.
http://www.suprememaster.mn/
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Нэгэн баян хүн зэнгийн багшаас:
-Миний гэр бүлийн цэцэглэл бадрал үеэс үед үргэлжлэн дэлгэрч байхыг бэлэгдсэн үг бичиж өгөөч гэж хүсжээ. Зэнгийн багш том цаас аваад:
“Эцэг үхэв, хүү үхэв, ач үхэв” хэмээн биччихэж.
Баян уурлан бачимдан:
-Би чамаас миний гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн ерөөлт үг бичиж өгөхийг гуйсан байхад ингэж хоржоонтойгоор тоглоом хийх чинь ямар учир шалтгаан байна? Гэж хашгирахад, зэнгийн багш:
Би ерөөсөө тоглоом хийх гээгүй байна. Хэрэв чиний хүү чамаас түрүүлээд үхчихвэл, чиний хувьд хамгийн золгүй явдал болно биз дээ? Хэрэв чиний ач хүү хүүгээс чинь түрүүлээд үхэх юм бол, та хоёрын сэтгэл зүрх эмтэрч урагдах нь гарцаагүй. Хэрвээ чиний гэр бүл, үр удам үеийн үед миний энд бичсэн шиг дарааллаар үхэл нүүрлэж байвал, тэр нь амьдралын зөв зүй тогтол болно.
Үнэхээр цэцэглэн бадрал гэж би үүнийг л нэрлэх байна даа хэмээн тайлбарлажээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
web huudasnaas oruulav
"Архинд алгасрагч аливаа хүн
Амьд боловч үхсэнтэй адил" гэсэн байдаг бөгөөд
Гучин таван зүйл гэм хор байдгийг сударт номлосноос дор дурьдваас:
1. Энэ насандаа эд мөнгөө барах
2. Эмгэг өвчинд баригдах
3. Хэрүүл тэмцэл үүсгэх
4. Хэрэггүйг шохоорхох
5. Сайн алдраа доройтуулах
6. Саруул ухаан нь хомсдох
7. Олох байсан олзоо алдах
8. Олсон ашгаа сүйтгэх
1. Задалж болшгүй нууцаа задлах
2. Заяа буян нь алсдаа доройтох
3. Ид чадал нь мөхөстөх
4. Эцгээ үл элбэрэх /хайрлах/
5. Эхээ үл элбэрэх /хайрлах/
6. Буянтныг үл тоох
7. Ухаантныг үл бишрэх
8. Дээдсийг үл хүндлэх
9. Авралт бурханд үл мөргөх
10. Ариун номонд үл итгэх
11. Ачит хуврагт үл мөргөх
12. Үнэн сурталтан, зөв явдалтныг тээршаах
13. Үргэлж ёс цалхайрах
14. Сэрэл мэдрэлээ үл хянах
15. Сэрэмжээ алдан шалиглах
16. Хань нөхөддөө хаягдах
17. Хамаг олонд жигшигдэх
18. Хавь ойрт үл нийцэх
19. Ном бусыг эдлэх
20. Ёс бусыг дээдлэх
21. Эрхэм сайныг үүрд тэвчих
22. Ичгүүр сонжуурыг үүрд гээх
23. Уруу татагчтай нийлж, ухаант мэргэдээс зугтах
24. Алгасрангуй бөгөөд арчаагүй болох
25. Ариун сургаалд үл орох
26. Ашдын амгалан, гэгээрлээс холдох
27. Согтуурч, хөлчүүрэн үйлийн үрээр элий балай эгнэгт оюун тодорхой бус болюу гэжээ.
http://www.buddhism.mn/index.php?option=com_content&task=view&id=32&Itemid=1 blogoos oruulav.....
Амьтны мах идэхийг цээрлэхийг чамд тодорхой ойлгуулан, бүтээлийнхээ эхэнд Бурхан амьд амьтан болгоны идэх зүйлийг тогтоож өгсөн бөгөөд энэ тогтоолын эсрэг зүйлс идэхийг үл зөвшөөрсөн билээ.
~Бахайн шашны зарим эрүүл мэнд,
эмчилгээний сургаалиас, хуудас 7-8
ЦАО ДАЙН СУРГААЛ
“... Хамгийн чухал зүйл бол амь хөнөөхийг зогсоох явдал... учир нь амьтад мөн хүнтэй нэгэн адил сүнс болоод ухамсартай... ТЭДНИЙГ АЛЖ ИДСЭНЭЭРЭЭ БИД ТЭДЭНД ЦУСАН ӨРТЭЙ БОЛНО”.
~Арван сахил сахихуй Гэгээнтнүүдийн сургаалиас
-Амьтны амь хөнөөхөөс зайлсхийхүй, 2р хэсэг
ХРИСТИЙН ШАШИН
Ходоодон дахь мах, махан дахь ходоод: гэвч аль алиныг нь Бурхан устгах болно.
~1-р Коринтианс 6:13, Ариун Библээс
“Махыг дөнгөж үмхэн, зажилж ч амжаагүй байхад нь Ертөнцийн Эзэн хүмүүст уурлан хилэгнэж, тэрээр хүмүүсийг асар их гай зовлонд унагажээ”.
~Дугаар 11:33, Ариун Библээс
КУНЗИЙН СУРГААЛ
“Хүн бүрийн бодол, сэтгэл бусдын зовлон шаналалыг харж тэвчдэггүй. Эрхэм хүн амьтны амьд мэнд байхыг нь харчихаад, үхэж буйг нь харж тэвчихгүй, уйлан орилж үхэж буйг нь хараад махыг нь идэж зүрхлэхгүй”.
~Мэнзьюс, Лианг Кинг Хию, 4-р хэсэг
ХИНДИЙН ШАШИН
“Хөнөөгдсөн амьтдыг та буцаан амьдруулж чадахгүйгээс хойш тэднийг хөнөөсөн явдалд та буруутай. Тиймээс та тамд очих болно, танд аврагдах зам гэж үгүй”.
~Ади-лила, 17-р хэсэг, 159-165-р мөр
“Өөрийн биеэ тэтгэхийн тулд бусад амьтдын биеийг идэхийг хүсэгч нь аливаа зовлонт төрлийг авч төрөх болно”.
~Махабрата, Ану. 115.47 FS, pg.90
ЖҮДИЙН ШАШИН
Израйлын иргэн хүн хийгээд холоос айлчилж буй гадны ямар ч хүн цусны* төрлийн зүйл идвэл, цус* идсэн тэр сүнснээс би нүүрээ буруулж, түүнийг ахан дүүсээс нь салгах болно. *цус гэдэг нь “мах” гэсэн утгатай.
~Левитикус17:10, Ариун Библээс
ДАОИЗМ
Шувуудыг торонд оруулан барих гэж ууланд бүү гар, загас, жараахай барих гэж усыг бүү бохирдуул. Газрыг чинь хагалдаг үхрийг бүү нядал.
~Аниргүй замын мэтгэлээс
ЗОРОАСТРИАНИЗМ
“Ахура Мазда \Бурхан\ би газар дэлхий дээр итгэлтэй нэгэнд хоол хүнс, ач буянтай үнээнд тэжээл болгохоор өвс ургамлын хур буулгасан юм”.
~Авеста, Вэнидад Фаргард 5-20
БУДДЫН ШАШИН
...ХАМАГ ОЛНЫ ИДЭЖ БУЙ БҮХИЙ Л АМЬТДЫН МАХ НЬ ТЭДНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ХАМААТАН САДАН НЬ ЮМ.
~Ланкаватара судраас (Трипитака № 671)
“Түүнчлэн хүүхэд төрсний дараа ээжид нь махтай хоол идүүлэх гэж ямар нэг амьтны амь хороохгүй мөн олон хамаатан саднаа цуглуулан архи ууж, мах идэхгүй байхыг анхаарах хэрэгтэй....учир нь төрөх бэрх хүнд үед нь тоо томшгүй олон муу санаат шулам, мангас, чөтгөрүүд бохир цус уухыг хүсч байдаг...үүнийг мэдэхгүйгээсээ болж амьтдыг хөнөөн идшиндээ хэрэглэснээрээ хүмүүс өөрсөддөө гай зовлон тарьж, эх хүүхэд хоёрт хор хөнөөл учруулдаг”.
~Кситигарба судар, 8-р хэсэг
“Хэн нэгнийг нас барсны дараах өдрүүдэд амь хөнөөх, үгүй хийх болоод буг чөтгөрүүд, сахиусанд тахил өргөж нүгэлт үйлийн үр үүсгэхгүй байхад анхаар...УЧИР НЬ ТЭР АМЬ ХӨНӨӨХ, МАЛ НЯДЛАХ ЯВДЛУУД БОЛООД БИШРЭЛ ҮЙЛДЭХ, ТАХИЛ ӨРГӨХ НЬ НАС БАРСАН ХҮНД ӨЧҮҮХЭН Ч ТУС ҮЗҮҮЛЭХГҮЙ, ХАРИН Ч БҮР УЛАМ ИХ НҮГЭЛТ ҮЙЛИЙН ҮРИЙГ ӨМНӨХ ҮЙЛИЙН ҮР ДЭЭР НЬ НЭМЖ, УЛАМ ГҮН, УЛАМ НОЦТОЙ БОЛГОДОГ...улмаар сайн төлөвт дахин төрөхөд нь саад болдог”.
~Кситигарба судар, 7-р хэсэг
ЭССЕНИЙН СУРГААЛ
Би тахил, өргөл, цуст баяр наадмуудыг эцэслэхээр ирнэ. ХЭРЭВ ТА ӨРГӨЛ ТАХИЛ ХИЙГЭЭД МАХ, ЦУС ИДЭХЭЭ ЗОГСООХГҮЙ БОЛ БУРХАНЫ ХИЛЭГНЭЛ ТАНААС ХОЛДОХГҮЙ.
~Ариун арван хоёрын номлол
ИСЛАМЫН ШАШИН
БУСАД ХҮН, АМЬТАНД ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛ ҮЗҮҮЛДЭГ ХҮМҮҮСЭЭС ӨӨР ХЭНД Ч АЛЛАХ ӨРШӨӨЛ НИГҮҮЛСЭЛ ҮЛ ХҮРТЭЭНЭ.
~Зөнч Мухаммед, Хадит
Өөрийнхөө ходоодыг амьтдын булшны газар болгохыг бүү зөвшөөр!
~Зөнч Мухаммед, Хадит
ЖЕЙНИЙН ШАШИН
Жинхэнэ лам хүн амьд амьтныг нядлан түүнд тусгайлан бэлтгэсэн хоол, ундыг хүлээн авах учиргүй.
~Сутракританга
СИКХИЗМ
Хар тамхи, мах, архи хэрэглэдэг балмад догшин хүмүүс ямар ч бадарчлал, хоол сойлт, зан үйл, үйлдлээ ч бүгд тамд очих болно.
~Гүрү Граб Сахиб
ТӨВДИЙН БУДДИЗМ
Амьд амьтныг хөнөөн байж гаргаж авсан махыг сахиус шүтээнд өргөх нь ээжид нь хүүхдийнх нь махыг өргөхтэй нэгэн адил бөгөөд энэ нь туйлын эмгэнэлт явдал юм.
~Шавийн дээдийн зам мөр: Гүрүгийн сахилуудаас,
Агуу Гүрү Гампопа
“Цагаан хоол нь эрүүл мэндэд болоод дэлхийгээ аврахад тустай гэдгийг хүн бүр мэднэ. Хүмүүсийн агуу, энэрэнгүй, хайрын, жинхэнэ мөн чанар нь сэрэх болно.Тийнхүү хүмүүсийн ухамсрын түвшин аяандаа дээшилнэ. Хүмүүс урьд нь ойлгож байснаасаа улам илүү ихийг ойлгох болно.Тэд яг одоо байгаагаасаа илүү ихээр диваажинд ойртох болно”.
~Төгс Гэгээрсэн Чин Хай
2008 оны 8 сарын 17ны өдрийн Австралийн Сиднэйн төвтэй хийсэн видео конференцээс
Сайн үйлс дэлгэрэх болтугай.http://www.suprememaster.mn/ web ees oruulav
Орчлонд эрднэт хүний төрлийг олж төрчөхөөд хэргийг нь бүтээж чадалгүй буцах юутай харамсалтай,Их цөлд ангах, цангахад нэрвэгдсэн нэгэн, бүрдийн дэргэд хүрсэн атлаа энэлэлээ анагааж чадалгүй харангадаж үхсэн бусадтай адил биз, Арван цагааныг аюулт хар нүгэлд хольцоон ашдын хэргийг шуурганд хийсгэж, илбийн мэт жаргал төдийд хууртан,энэлгэгч зовлонг түүн лүгээ эндүүрч эдлэл,эд тавьур тэргүүтнийг асар чухаг амин шимд баригч мунхаг нь олонд муушаагдана, Энэ насны туйлын эрхэм ,дээдийн амар амгалан чухалчилж, амьтан бүхнийг өөрийн эх хэмээн дурьдан хорлол өчүүхэн төдий ч үл үйлдэн ,тус алин , хаана буй газраа бэдэгч, их нигүүлсэхүйг бясалгаач тэр нь яалгуусны хөвгүүнд алдаршна
Орой унтаад өглөө амьд сэрдэг нь дээрхи бүгдийн чинлүүр юум
МБШИС,ийн багш Б Базарзагчаа
Бурхан багш: Нүглийг тэвч буяныг хий .
Энэ нь бурханы шашин юм гэжээ. Бурханы шашныг танин мэдэх гол зүйл нь:
1.Буян нүгэл
2.Үйлийн үр Тэгэхээр буян, нүгэл гэж юу болох тухай ойлголттой болох хэрэгтэй. Энд би 10 хар нүглийг жагсаая. ихэнх хүмүүс үүнийг олон удаа сонссон, уншсан мөртлөө сэтгэлдээ боддоггүй.Үүнийг уншихдаа өөртөө зориулж бас бодоорой.
Нүглийг 3 янзаар хийдэг.
1,Биеээр- амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал
2,Хэлээр-худлаа хэлэх, хов хэлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих
3,Сэтгэлээр-хорлох сэтгэл,хомхойрох, буруу үзэл.
Нүглийн уг шалтгаан нь сэтгэлийн нүгэл буюу 3 дахь 3 нүгэл, Үр дагавар нь хэл, биеийн нүгэл.
Энд бас завсаргүй 5 хар нүгэл гэж байна. Өөрөөр хэлбэл хойдын төрөлдөө ямар ч завсаргүйгээр шууд тамд очно гэсэн үг.
Энэ нь:
-Эцэг эхийг алах,
-Буруу үзэлтэй байх,
-Суврага эвдэх,
-Бурханы шашинтнаас цус гаргах,
-Хуврагуудыг эвдрэлцүүлэх.
Үүнээс үүдээс там гэж юу вэ? Там нь халуун 8, хүйтэн 8, хэсэг бусгийн1, ойр орчмын 1 нийт 18 төрлийн байдаг юм байна.Хүн энэ төрөлдөө хийсэн муу үйлийн үрээр хойд төрөлдөө халуун хүйтэн тамын аль нэгэнд төрдөг.
Харин сүүлийн 2-т энэ насыг дуусгаагүй байхдаа /би энийг тайлбарлаж чадахгүй байнаа.магадгүй арай гайгүй нүгэл хийсэн хүнд төрөл арилжихаас өмнө тэрийгээ ухаарах боломж олгодог зүйл ч юмуу?/...
Эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж ярьдаг шүү дээ.Тэдний хамгийн доод төрөл нь там.
1.Тэнгэр
2.Урт наст тэнгэр
3.Хүн
4.Адгуус
5.Бирд
6.Там
Яагаад эх болсон гэсэн бэ гэвэл энэ 6 төрөлд төрсөн бүх амьтан урьдын тоолшгүй олон төрөлд бүгд миний эх болж явсан.Өөрөөр хэлбэл үүнийг уншиж байгаа та ч гэсэн миний урьдын тоолшгүй олон төрлийн аль нэгэнд миний эх болон намайг төрүүлж намайг эхийн хайраар хайрлаж байсан.Тиймээс эх болсон хамаг амьтан гэж яриад байгаа юм./Үүнийг уншаад шууд утгаар нь шууд ойлгоход хэцүү л дээ. Гэхдээ л миний ойлгосоноор Бурханы шашинд ингэж үздэг юм шиг байна./
Диваажин там 2 алга урвуулахын зайтай.
Нэгэн залуу өвгөн багшаасаа "Там гэж ямар газар байдаг бол?" гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариу хэлэв. "Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй".
"Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?" хэмээн өвгөн үргэлжлүүлэв. "Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гэж тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондд хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь тарааж бараад хэн нь ч идэж чадахгүй".
Залуу лам "Tэгвэл диваажин гэж ямар газар вэ?" хэмээн асуулаа. Багш нь "Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөөө талд зогсож байгаа хүнд "Энэ идээг эхлээд та зооглоно уу" гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртайгаар хүлээн аваад "Маш сайхан зоог байлаа. Одоо би таньд хариу баръя" хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл өнийн жргалын дээдийг амталж байдаг юм даа" гэжээ.
Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу.
Шилэн болон хуванцар гэсэн 2 янзын хүлэмж байдаг. Хуванцар хүлэмж нь ихэвчлэн нь ..............................................................
Шилэн хүлэмж нь ихэвчлэн цэцэг болон хүнсний ногоо мэтчилэн өндөр технилогийн бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг бөгөөд дэлгэцээр хянадаг халаалт хөргөлтийн системтэй, гэрлийн тусгалтай мөн заримдаа автомат хяналтын системтэй гэх мэтчилэн төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Хүлэмжид ашиглагдаж байгаа шил нь тусгай дамжуулагч шил бөгөөд нарны энергийг өөртөө шингээж аваад, түүгээрээ хүлэмж дэх ургамал болон хөрсөн доорх ургамалд ч хүрч чаддаг. Энэ халуун агаар нь ургамалын хөрсөнд хүрч чадсанаар ургамал ургах үйл явцыг түргэсгэдэг. Мөн үүнд нэг зүйл дүрслэгдсэн байдаг нь хүлэмжийн таазанд байдаг онгойлгох зориулалттай жижиг цонх бөгөөд үүгээрээ автомат хөргөх системтэй холбогддог. Хүлэмж нь автоматаар нарны цацрагийг хурааж аваад хүлэмж дотроо агаараа хуваарилах систем юм. Хүлэмжийн жижгэрүүлсэн загвар нь агуулах зоорь байж болно.
Шилжин суулгалтын үеэр ургаж эхэлсэн ургамал нь цэцэрлэгчдийн зах дээр хэдийд ч бэлэн байдаг.
Хүрээлэн буй орчноосоо хязгаарлагдсан хүлэмжийн хаалттай орчин нь өөрийн гэсэн тусгай шаардлагуудтай байдаг бөгөөд жирийн нөхцөлд тариалласан ургамалаас ялгаатай байдаг. Хортон шавьж, ургамалын өвчин гэмтэл зэрэг нь хүлэмжид байнгын хяналттай байх бөгөөд усжуулалтын систем нь хүртэл автомат байдаг. Тусгай халаалт болон гэрэл нь зайлшгүй тавигдсан байх шаардлагатай бөгөөд тэр тусмаа халуун орчинд ургадаг хүнсний бүтээгдэхүүнд зайлшгүй шаардлагатай. Помядор гэх мэтийн тусгай хүлэмжийн үр тариа нь ихэвчлэн худалдааны бүтээгдэхүүн болон ашиглагддаг.
Хүлэмж нь өндөрлөгт оршдог улсуудын хувьд хоол хүнснийх нь чухал хэрэгцээ байгаа бөгөөд дэлхий дээр хамгийн том хүлэмжний цогцолбор нь АНУ-ын Аризона мужийн Виллкокс хүлэмж бөгөөд 104,8 га (262 acre) талбайтай өргөст хэмх, помядорны хүлэмж байдаг байна.
Хүлэмж нь ургамалыг хэт халуун болон хүйтэнээс, тоосжилтоос, хортон шавьж идэхээс хамгаалах гол үүрэгтэй. Гэрэл, температурын хяналтын тусламжтайгаар тариалалт хийдэггүй газрыг ч тариалалт хийдэг газар шиг болгож болдог. Хүлэмж нь цөлийн болон хойд туйлын орчинд ч ургаж чадахгүй байгаа ургамалыг ургахад тусална.
http://www.isragri.com/greenhousesmon.html ,блог оос
Талбай бэлтгэх:
Талбайг 1м2 тутамд 4-6 кг өнжиж харласан хөх бууцаар бордоно. Бууцаа 1 см2 ихгүй нүхтэй шигшүүр (цагаан толгойтой төмөр орны пүрш) –ээр шигшиж байж хэрэглэнэ. Талбайн гадаргад болон өнгөн үед чулуу байвал түүж зайлуулна. Тарихын өмнө талбайн гадаргыг ус жигд тардаг байхаар тэгшилж, 20см-ээс доошгүй гүнд нэвчтэл цэнгэг усалгаа хийнэ.
Хэрэв талбайн өнгөн үе үржил шимгүй, хайрган чулуу ихтэй бол тэр үеийг малтаж гаргаад оронд нь эсвэл дээр нь үржил шимтэй сайн хөрсийг өөр газраас зөөж дэвсэнэ. Хөрс шаварлаг бол өнжсөн хөх бууц, элс, модны үртэс, нүүрсний нунтаг хаягдал, хэрэв элсэн хөрс бол шаварлаг юмуу шавранцар хөрс, өнжсөн хөх бууцны аль боломжтойг нь хольж сайжруулна. Цэнэг усалгаа хийсэн талбайгаа 20см-ээс багагүй гүнд хүрзээр уллаж хөмрүүлэн хагалаад тэгшилнэ.
Үр тарихад бэлтгэх: Тарих гэсэн сортын үр хэрэв хагарч бяцарсан, гадны ямар нэг хольцтой, өвчин хортонтой байх шинж тэмдэгтэй бол 90-иас доошгүй болтол цэвэрлээд ариутгана. Соёололтыг энгийн нийтлэг аргаар шалгаж 80 хувиас доошгүй тарина.
Тарих хугацаа - Тарих газар нутгийнхаа хоногийн дундаж темпратур нь +10 градусыг давж тогтвортой дээшлэх хугацааг мэдмэгц тарьвал илүү тохиромжтой. Үрийн норм- Үрийн норм нь сортын ургах хугацаа, үрийн том, жижиг (1000 үрийн масс), үрийн цээршилт, соёололтын хувиас хамаарч нэг га-д 80-120 кг буюу 1м2-д 8-12 гр байх жишээтэй. Өөрөөр хэлбэл сорт хэдийн чинээ хурдан болцтой, жижиг үртэй, цэвэршилт, соёололтой сайтай байна үрийн норм төдийн чинээ бага байдаг.
Тарих арга, гүн - Шар буурцаг гэрэлд дуртай ургамал учраас тарьсан эгнээ нэг нэгнээ сүүдэрлэхээргүй байхаар заавал өргөн эгнээгээр таригдана. Эгнээ хоорондоо 40-45 см, нэг эгнээгээр үр хоорондоо 2 см зайтаагаар 4-5 см гүнд тарина. Арчилгаа: Арчилгаанд хөрс боловсруулах, услах, бордох, хог ургамалтай тэмцэх, өвчин хортноос урьдчилан сэргийлэх, цочир хүйтрэлтээс хамгаалах арга ажиллагаа хамаарна.
Хөрс боловсруулах: Шар буурцгийг соёолохоос нь өмнө хөрсний өнгөн үед гарсан хог ургамлыг гэмтээхээргүй гүнд 3-4 удаа сийрүүлнэ. Ингэхэд хог ургамал хамт устах ёстой. Ургалтын үеийн усалгаа: Шар буурцгийг соёолохоос цэцэглэлт хүртэлх хугацаанд нь хөрсний өнгөн үе 5 см чийггүй болох, навч гандах тухай бүрд 1 м2 –д 25-30 л нормоор усална. Хэрэв хэт халалт болбол сэрүүцүүлэх усалгааг бага нормоор хийнэ. Цэцэглэлт, буурцаглалт, үр цутгалтын үеийн усалгааг ахиу нормоор 1м2-д 40-50л хийнэ. Хэрэв дээрх үе шатны аль нэгд бороо хангалттай орвол тухайн үеийнх нь усалгааг хасч болно.
Бордох. Экологийн цэвэр ургац авахын тулд химийн бордооноос татгалзах нь зүйтэй. Бордохдоо малын бууц, нунтаг баас, шувууны сангасын исгэсэн шингэнийг ашиглана. Үүний тулд 100л-ийн багтаамжтай саванд 30-40 кг бууц, эсвэл нойтон баас, сангас хийж усаар дүүргэн таглаад исэлт нь гүйцсэний дараа бууц, юмуу нойтон баасны 1 л шингэнийг 9 л усаар, сангасны шингэнийг 14 л усаар шингэлж шар буурцгийн эгнээнд нь ойрхоноор 1 м тутамд 1-1,5 л нормоор цэцэглэлтийн өмнө, цэцэглэлт, буурцаглалтын үе тус бүрд 1 удаа хийнэ.
Хог ургамалтай тэмцэх. Хог ургамал нь шар буурцагт ноогдох шим тэжээл, ус чийгийг булаацалдан бас сүүдэрлэж, гэрлийн хангамжийг муутгах учраас, дөнгөж ургах тухай бүрд нь устгах хэрэгтэй. Төгсгөл: Ер нь шар буурцгийг ургуулахад төмс, хүнсний ногоо ургуулахтай адил анхаарал, ажиллагаа шаардана.
http://www.suprememaster.mn/ blogoos oruulav
Хүн өөрөө өвчнөө дууддаг
“The Realization of Health”
хуудас 94
Өвчин гэж юу вэ? Энэ нь тухайн уур амьсгал өөртэйгөө яг ижил бодол бүхий уур
амьсгалыг хайж олоод, түүнийхээ соронзон талбайд нэвтрэн орохийг хэлнэ. Үүнийг л
бид ижил юм ижил юмаа татах гээд байгаа юм.
Тухайн уур амьсгал нь хүнд яг өөртэй нь адил бодол үүсэхийг хүлээж байдаг ба
ихэнхдээ ижил бодолтой хүмүүсийг л хайж олоод хэрэв орох хаалга байх л юм бол соронзон талбайруу нь нэвтэрч байдаг. Ижил төрлийн 2 бодол хоорондоо холилдохдоо маш амархан байдаг ба бидний соронзон талбай, тархи, нервирүү нэвтэрч дархлааг үгүй болгодог. Үүний улмаас бид хорт хавдартай болж мэдрэлийн тогтолцооны хямралд автан улмаар хэний ч сонсож байгаагүй зарим өвчин тусдаг.
Урд насандаа сөрөг юм их бодож байсан муу ауратай хүмүүс эргэж төрөөд өмнөх шигээ тийм таагүй уур амьсгалийг сорж байх магадлал өндөртэй. Тэгэхлээр бид хэнийг ч буруутгаж боломгүй юм. Хэдий бид бүхнийг бүтээсэн ч эдгээр муу зүйлээс зайлсхийж чадна. Жишээлбэл: Хэрэв бид бие, хэл, сэтгэлээ 24 цагийн турш цэвэр ариун байлгаж чадах юм бол муу аура бидэнрүү нэвтэрч чадахгүй. Мөн чанар нь ондоо зүйлс бие биенээ сорж чаддаггүй. Хэрэв нэвтрэх юм бол энэ нь ус тос 2 холилддоггүйтэй яг адил бие биенийгээ түлхэж байдаг