Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Showing posts with label намтар. Show all posts
Showing posts with label намтар. Show all posts








Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс.
Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан





 Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?

Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна.



 Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.
1970-аад онд оюун санааны эрэл хайгуул хийж байсан бага залуу Жобс Зэн бурхны шашинд суралцах болсон нь зөвхөн нэг өнгөцхөн татагдаж сонирхсон хэрэг төдий биш байв. Тэрбээр Зэн буддизмд түүний маш өвөрмөц, товч хураангуй боловч өөрийн гэсэн өнгө төрх бүхий гоо зүйд зохирон суралцаж байжээ. Тиймдээ ч маш тууштай бөгөөд хичээнгүй суралцагч болж Кармелийн орой өөд мушгиран тоосорсон өгсүүр замын төгсгөлд асарлах Америк дахь хамгийн анхны Зэн хийд болох Тассажарад хэдэн долоо хоногоор “хана ширтэн”, чухамдаа Зэн шавь нарын хэлдэгчлэн, өөрийн сэтгэлийг шинжин ажиглах бясалгалыг үйлдэн өнгөрүүлдэг байжээ. Телефон утасны систем болон түүний үндсэн байгууламжийн дизайны мэргэжилтэн хүн яагаад ийм зүйл хийхийг сонирхох болов оо? Сэтгэл оюунаар сэтгэлийг ажиглан шинжилж, эцэстээ сэтгэлийн үйл ажилгааны үндсэн хэв маягийг өөрчлөхийг танин мэдэхүйн сэтгэл зүйд (cognitive psychology) мета танин мэдэхүй (metacognition) хэмээн нэрийднэ. Өнө удаан дадуулан суралцсан хүн гүн бясалгалаар Буддизмын маш их яруу найргийн хэв шинж бүхий соёлын хучилгыг нэвтлэн гүнд нь орж чадваас тэндээс хүмүүний үйл ажиллагааны системийн нэгэн зүйл мета танин мэдэхүйн талд хөл тавих аж (ийм зүйрлэл Жобсийн оюун ухаанд нэгэн цагт төрж байсан байж болох юм).



Зэн ёсны бясалгалын суудлаар суух үйл нь Жобсийн хувьд сэтгэл дотроо "эх хавтан"-г хөгжүүлэх практик арга техникүүд болж өгчээ.

Мета танин мэдэхүйн энэ талын тухай Буддизмын сонгодог дүр дүрслэл бол бидний бодол санаа бол уудам хөх тэнгэрт нүүж өнгөрөх үүлс лүгээ адил хэмээх юм. Бүхэл амьдралынхаа туршид бид эдгээр үүлний үргэлжлэлийг ямар нэг тогтвортой бөгөөд он цагийн улиралтыг даахуйц “би” хэмээх мөн чанарыг үүтгэдэг хэмээн итгэн үнэмшиж ирсэн. Гэтэл Буддистууд энэхүү “би” гээч бол хувьсал өөрчлөлт, гарз хохирол, өтлөх, үхэх тэргүүтэн зайлбаргүй мэт л тохиох тэдгээр огтын шаардлагагүй зовлонгийн шалтгаан болсон хий хоосон зүйл гэж үздэг байна. Буддизмд суралцахын нэгэн зорилго нь бодол санаануудын – хөх тэнгэрийн зэрвэсхэн үзэгдлүүдийн – хоорондох зай завсаруудыг буюу тасалдлыг илрүүлэн мэдэхэд оршино. Тэгсэнээрээ бид дээр дурдсан хий хоосон зүйлд эзлэгдэхгүй төдийгүй үүлс хуран үүсэх хийгээд сарнин одох тэр сэрэл мэдэмсэрийн урсгалыг танин барьж сурах юм.

Жобсыг дотоод сэтгэлийн энэ үйлэнд ихээхэн татсан ном зохиолуудын нэг нь Чойжам Трунба Ринбучи хэмээх 1950-аад онд Хятадын булаан эзлэгч армиас дүрвэн хэсэг лам нарыг удирдан Гималай давж асан нэгэн төвд ламын “Оюун санааны материализмыг таслах нь” хэмээх зохиол байв. Тэр бол нийгэмд маш их маргаан мэтгэлцээний сэдэв болсон, маш сонирхолтой хүн байсан юм. Түүний анхны барууны шавь нарын нэг нь хожим поп од болж хувирсан Давид Бови байлаа. Трунба маш алдартай бөгөөд нөлөөтэй багш бөгөөд эзотерик онол сургаалыг  өндөр түвшний боловч шинэлэг, энгийн ойлгомжтой англи хэлээр сайн заадаг тухайдаа ихээхэн магтагдахын сацуу архи дарс их уудаг, авгай хүүхэнд их дуртай зэргээрээ хүчтэй шүүмжлэлд өртдөг нэгэн байжээ. Тэрбээр Боулдерт өөрийн үүсгэн байгуулсан бясалгалын Нарова Их сургуулиасаа гадна яруу найрагч Аллен Жинсберг, нууц киног үүсгэгч Стан Брахэж, зохиолч Кен Вилбер, ая зохиогч бөгөөд дуучин Жони Митчелл гэх зэрэг маш олон нийгмийн ерөнхий хэв маяг, соёлоос огт өөр өвөрмөц алдартнуудын оюун санааны зөвлөгч байсан байдаг. Миний бодоход, Жобсийн хувьд Трунбад татагдсан нэгэн гол хүчин зүйл бол түүний зохиол бүтээлүүд байсан биз ээ. Түүний зохиол номууд нь юмсыг байгаагаар нь үзэж ойлгоход түйтгэрлэгч бүхнийг мэс засалч адилаар задлан арилгахуйц маш эрс шулуун үг илэрхийлэлтэй зэргээсээ гадна урлагийнхан, яруу найрагчид, хөгжимчдийг нисванисын дайсны эсрэг дайчид хэмээн үзэх үүднээс машид хүндэтгэн үздэг үзэл зэрэг нь Жобсийг үнэхээр их татсан биз дээ.

Apple-н залуухан үүсгэн байгуулагчид нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Сан-Франциско хотноо Зэн төв байгуулсан Шунрю Сузуки-роши багшийн бичсэн "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" хэмээх зохиол мөн. Энэ бол Зэн бурхны шашны ёсны тухай маш эелдэг сайхан, урин залсан шинжтэй бөгөөд маш ойлгомжтой гарын авлага болсон юм. Сузукийн чухамхүү хэн нэгэн маш ухаалаг хүүхдийн дуу хоолой дуурсах мэт сэтгэлд таатай бөгөөд зугаатай өгүүлэмжүүд нь "амьдрал үхлийн их оньс, өгүүлэшгүйн оргилд цэнгэн бүжигч" хэмээн нэрлэгдэх Зэн багш нарын тухай гүн гүнзгий бөгөөд маш нарийн тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ бол үнэхээр амьдралынхаа аль ч цаг үед уншиж болох ой тойнд багтамгүй их ховор чухал номуудын нэг юм. Энэ сацуу энэ бол нэгэн зүйл хувьсгалт эргэлт бүхий зохиол мөн. Тухайн цаг үеийнхээ Зэн шашны ном зохиолуудын үндсэн түрлэг урсгалыг сөрөн "Зэн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" нь гэгээрэлд "яарах зүйлгүй" алгуур боловч бат тогтвортой дурдалыг дадуулахуй үйлээр хүрэх тухай татгалзахын аргагүй сайхан онолыг айлддаг юм. Энэ нь нэгэн суурин дээр дараагийн бясалгалын хувь дээр л ямар нэгэн дорвитой, амьдралыг урвуулан өөрчлөхүйц "сатори" (Зэн бурханы шашинд гэгээрлийн хутгийг ийн нэрийддэг)-ийн улбаа, гэрэл гэгээг мэдрэх болно хэмээн горилолгүйгээр бясалгана гэсэн үг мөн. Сузуки-роши өөрийгөө гэгээрсэн гэж ер зарлаагүй байдаг нь тухайн цаг үедээ Зэн бурханы шашны алдартай их багшийн хувьд байж боломгүй зүйл байв. Тэр бүү хэл, гэгээрээгүй гэдгээ инээдэм болгон байж өөрийн шогч эхнэрээрээ батлан гэрчлүүлдэг байжээ. Сузуки-роши, "та бүхэн Бурхан болох гэж "зазэн" суудлаар суудаггүй юм. Та өөрийн байгаагаараа л төгс төгөлдөр мөн. Багахан боловсруулалт л хэрэгтэй" хэмээн олонтаа айлддаг байв.

Жобсын анхны Mac багийнхандаа зориулан гаргасан алдарт уриа нь "Аялал бол шагнал" хэмээх байв. Энэ урианы санаагаа тэрбээр "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" зохиолоос олж авсан байх магадтай юм. Учир нь Сузуки-рошийн хувьд "мөр бол зорилго" байсан аж. Кобун залуу Жобсыг "Бизнессийн ажил хэргээ эрхлэн явуулахын зэрэгцээгээр оюун санааны үйлээ үйлдэж болно" хэмээн зоригжуулдаг байсан юм. Хэрвээ тэр үед Кобун үүний эсрэгээр зөвөлгөө өгсөн бол одоогийн дижитал ертөнц ямар шүү байх байсныг нэг бодоод үз дээ.

Apple амжилтанд хүрэхэд Буддистуудын дурдал гэж нэрлэдэг тэр сэтгэлийн үйл маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 15 дугаар зууны яруу найрагч Иккюү-гээс "Зэн хэмээхийн утга юу вэ?" гэж асуухад тэрбээр "Анхаарал төвлөрөл" гэж хариулсан байдаг. Үүнийг цааш нь тайлбарлахыг хүсэхэд тэрбээр "Анхаарал бол анхаарал мөн" хэмээн хариулсан байна. Зэн шашны ёсонд анхаарал гэдэг нь "Зэн до"-д хүрэлцэн ирж, өөрийн амьсгалыг дурдан агуулж суухаас илүү гүн утгатай зүйл юм. Энэ нь та өөрийн өдөр тутмын амьдралдаа автобус руу гүйх, будаа агшаах, хадмуудтайгаа ярих, даралтны эмээ уух, загас наадуулах гэх зэрэг хийж буй үйл бүхэндээ эгшин бүрт нь мэдэмсэр сэхээрлээ хандуулахын утга мөн.

Өөрөөр хэлбэл, "бусад хүмүүст зориулсан" цоо шинэ компьютер бүтээхтэй адил зүйл юм. Жобсын Тассажара болон бусад Зэн төвүүдэд дадуулж асан ахуй нөхцөл нь түүнд дээд зэргээр боловсорсон уламжлалт бүтээл болон Калифорнийн онгон зэлүүд газар нутаг хоёрыг гайхамшигтай хослуулан холбож тавих үндэс болж өгсөн билээ. Зэн төвийн гоо зүй бол - чухамхүү Apple адил - Өрнө, Дорнын зохирол бүхий хослол мөн.

Яг л Зэн номлолын адилаар Жобс Apple-н бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдийн хүсэл санал, хэрэгцээ нэг бүрийг-ажиллагааны систем дэх үсгийн фонд, цэсний дизайн, гадна хайрцаганд ямар металл хэрэглэх, савалгаа боодол дээр нь ямар ямар өнгө байх, дагалдах сэтгүүлээс эхлээд, 



Apple-н агуулахуудын эмх цэгц нь хэрхэн ижил порпорцтой байхыг хүртлэх бүх зүйлийг - маш нарийн, нягт нямбай, гайхалтай сайн анхаарсан байдаг юм. Тэрбээр компьютеруудаа үндсэн дэлгэц дээр нь бүтээлч дүр дүрслэл гарч ирмэгч хэрэглэгч хүн түүнд бүрэн уусч орох мэт болохуйц тийм дизайнаар бүтээдэгээрээ өөрийн хэрэглэгчидийг ч бас дурдал анхаарал сайтай байхыг дэмжин урамшуулж байв. Жобс компьютерийг "сэтгэл оюуны дугуй" гэж боддог байв. 




1981 оны нэгэн тахил нь буруу өрөгдсөн сар Жобс "Mac" хэмээх нэрээ "the Bicycle" буюу дугуй гэдэг нэрээр солихыг оролдсон байдаг. Харин түүний ажлын багийнхан энэ саналыг нь огт хүлээж аваагүй байна. Үүний цаад гол санаа нь таны хаашаа явахыг хүссэн тэр газарт хүргэнэ, ерөөс бүхэл глобал сүлжээний хүрээнд нээн олж болохуйц аль ч газарт хүргэдэг хэмээх байжээ. Гэтэл Windows-н машинууд нь үүний эсрэгээр маш их нүсэр сургалт зааварчилгаатай, зуу зуун хуудас шаардагдах тайлбар сэлт бүхий ямагт өөрсдөдөө анхаарал тавихыг шаардсан захирангуй өнгө аястай диалог, протоколууд бүхий байдаг шүү дээ.  
Тиймээс Mac бол үнэндээ энэ бүхэнд ардчилсан хувьсгал хийсэн юм. Жобсын шаардлагаар Apple нь хэрэглэгчиддээ хэдийнэ танил дасал байсан мэт, хэрхэн хэрэглэхээ зөнгөөрөө мэдэхүйц тийм бүтээгдэхүүнийг бүтээсэн нь цахим тооцооллыг мэдээллийн сүлжээний мэргэжилтнүүдийн олигархи байдлаас чөлөөлөн өргөн олны дижитал тоглоомын талбай болгон хувиргасан хэрэг байв.

Зөнлөг цахим тооцооллыг бүтээх ажлын явцад Жобс Жонатан Иве хэмээх эелдэг даруухан британи дизайнер залуу өөртэй нь ижил хүсэл сонирхолтой болохыг олж мэджээ. Тэр залуу түүнд iMac, iPod, iPad, MacBook Air, iPhone гэх зэрэг олон сайхан бүтээгдэхүүнийг нь бүтээхэд нь тусалсан байдаг. Эдгээр нь их энгийн даруухан бөгөөд татгалзахын аргагүй, чухам л Иве Жобс хоёрыг "нээх" хүртэл ертөнцийн хаа нэгтээ хамтаа хүлээж байсан хэлбэр болон үйл ажилгааны салшгүй нэгдэл мэт бүтээгдэхүүнүүд тул та анх харсан даруйдаа л амаа ангайтал гайхах болно. Энд бага зэрэг Буддизмын нэр томъёо ашиглан өгүүлвээс, Apple-н шилдэг сайн бүтээлүүд нь өмнөх "компьютер" эсвэл "утас", MP3 тоглуулагч зэрэг нь ямар байх ёстойг бүрэн дүүрэн харуулах мэт, гэнэтхэн хоосноос (шунъяата) үүдэн гарсан мэт санагддаг юм. Тэдгээр нь гайхалтай цэвэрхэн, шинэхэн аватарууд байв.

"Зөн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" зохиолд Сузуки-рошийн айлдсан хамгийн их ой санаанд тод буудаг сургаалуудын нэг бол "Эхлэн суралцагсадын сэтгэлд олон боломж байдаг байхад өндөр түвшинд хүрэгсэдийн сэтгэлд цөөн боломж байдаг юм" хэмээх болно. 



Энэ нь Сузуки өөрийн хуучин шавь нарыг өглөө бүр бясалгалын олбог дээр өөрсдийгөө Зэн мастерууд мэтээр сэтгэн сууцгаах вий дээ хэмээн болгоомжилсон хэрэг байв. Тэрбээр шавь нараа бясалгалд чухамхүү анх удаа оролдон үзэж байгаа хүн шиг тийм нээлттэй хүсэл сонирхлоор хандаж байгаасай хэмээн хүсдэг байжээ. Apple-ийн цахим хэрэгслүүдийг та бүхэн эхлэн суралцагсадын сэтгэл оюуныг тэтгэн дэмжиж, сэрээх тухайд зориулагдсан нарийн багаж төхөөрөмжүүд хэмээн хэлж болох юм. Үнэхээр Жобсын төгс сайныг бүтээх гэсэн тэр дурдал анхаарал нь бүр түүний бүтээгдэхүүнүүдийн нүдэнд ил үл үзэгдэх шинж чанаруудад хүртэл биеллээ олсон байдаг. Жони Иве хэмээх нэгэн гол дизайнер нь бичихдээ Apple-н төхөөрөмжүүдийн ихэнх хэрэглэгчид нүдээр үзэж чадахгүй бүрдэл хэсгүүдийг хүртэл төгс сайн хийхийн тухайд Жобсын хамтаар бид их олон сар ажилласан гэжээ. Мөн тэрбээр, "Стив энэ бүхэнд ямар нэг үйл ажиллагааны зарчимаас ч илүүтэй анхаарал тавих ёстой, бараг иргэний үүрэг хариуцлага мэт тийм чухал хариуцлага байна гэдэгт итгэдэг байв" гэж бичсэн байна. Apple өөрийн анхны бүтээгдэхүүнийг танилцуулж байх үед - тод хөх өнгийн гадаргуу бүхий iMac гарч байх үед түүний өнгө дизайны талаар гал тогооны өрөөнөөс гадаа гудамжинд хүртэл хаа сайгүй шивэр авир гэлцэж байв - Жобс iMac-ын ар тал өрсөлдөгчдийн компьютерын нүүрэн талаас ч илүү сайхан харагдаж байна хэмээн бахархан өгүүлж байжээ.

Японы сүм хийдүүдэд шинэ залуу хуврагууд хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн үйл хийж байх ёстой тухайд номлодог байна. 
Таны номын үйлийн ар тал нь урд тал шигээ чухал гэсэн үг юм. Кобунтай хамт өнгөрүүлсэн он жилүүдээс Жобсийн хамгийн сайн сурч авсан хичээл нь үхлийг хүлээн авах нь амьдралын зайлбаргүй нэгэн хэсэг мөн хэмээх юм. Тиймдээ ч өөрийнх нь үхэл гарцаагүй гэдгийг мэдчихээд байх үед нь тэр нь ихээхэн хэрэг тус болсон биз ээ. Жобсийн 2005 онд Стэндфордод тавьсан сэтгэл хөдөлгөм илтгэл нь тухайн нөхцөлд Буддаг дурдаагүйгээрээ илүү сайн болсон сонгодог Бурханы номын айлдвар адил болсон юм:

Би удалгүй үхэх болно гэдгийг ямагт дурдаж байх нь надад амьдралынхаа том том сонголтуудыг хийхэд маш их тус болсон хамгийн чухал хэрэглэгдэхүүн болсон юм. Учир нь үхэлтэй нүүр тулах цагт бараг бүх зүйл-бүх гадаад горь хүсэл, бүх бардамнал, бүх алдаа эндэлийн гутамшигаас айх айдас-эдгээр нь бүгд замхран одоод гагц үнэнхүү чухал зүйл нь л үлддэг юм. Миний мэдэхээр л, ямар нэг зүйлээ алдчихвий хэмээх бодлын дөнгөнөөс салах хамгийн шилдэг сайн арга бол хэзээ мөдгүй үхэх болно гэдгээ дурдах явдал мөн. Бид аль хэдийнээ юу ч үгүй нүцгэн улсууд шүү дээ. Өөрийн зүрх сэтгэлийг дагахгүй байх ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй ээ.

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Тэр бүү хэл, диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч тэндээ очихын төлөөнөө үхэхийг хүсдэггүй юм. Гэсэн хэдий ч үхэл бол бид бүгдийн хувь тавилан мөн. Хэн ч, хэзээ ч үүнээс бултан гарч байсангүй ээ. Тийм ч байхаас өөр аргагүй. Учир нь Үхэл гэдэг амьдралын цор ганц шилдэг бүтээл ч байж болох талтай. Энэ бол амьдралын хувьсал өөрчлөлтийн элч төлөөлөгч мөн. Энэ нь шинэ нялхсыг угтаж авахын тулд хуучин өтгөсийг нь явуулдаг юм. Яг одоо та бүхэн шинэ нь боловч одоогоос нэн удалгүй нэг л өдөр аажмаар өтлөж, улмаар нөгчин одох болно. Ийм чанга хатуу үг хэлж байгааг минь өршөөгөөрэй! Гэхдээ энэ бол аргагүй үнэн мөн.

Та бүхний нас хязгаарлагдмал тул хэн нэгэн өөр хүний амьдралаар амьдарч бүү шамшигдуул. Ямар нэгэн догм, ягшмал онолд бүү хүлэгд! Учир нь энэ бол бусад хүмүүсийн сэтгэлгээний үр дүнгээр амьдрахын нэр юм. Өрөөл бусдын үзэл бодлын хурц үзүүр таны дотоод дуу хоолойг сарниах боломжийг бүү олго! Хамгаас чухаг нь өөрийн зүрх сэтгэл болон зөн зовинг дагах зүрх зоригтой бай! Тэд чинь ямар нэг байдлаар таны үнэндээ юу болохыг хүсээд буйг хэдийнээ мэдэж байдаг юм. Бусад бүх зүйлс хоёрдугаар зэргийнх мөн.

Энэ бүхнээс харахад олонх хүний эндүү боддогчлон Бурхны шашин бол зөвхөн өтгөс буурлуудын муйхраар шүтдэг хуучны үеэ өнгөрөөсөн, ягшмал номлолын шинжтэй сургаал биш болох нь тодорхой байна. Энэ бол үнэндээ социализмын үеийн үзэл суртлын машинаар угаагдсан уураг тархи залруулагдан цэвэрлэгдээгүй явж байгаагийн илэрхийлэл юм гэдгийг бид өнөө хэр анзаардаггүй юм. Хэрвээ түүнд суралцаж, амьдран ахуйдаа бүтээлчээр хэрэглэж чадваас хэн хүний гайхшралыг төрүүлэм шинэ техник, технологи зохион бүтээж болохын нэгэн жишээ нь Стив Жобс юм. Үнэндээ энэ бол хүн төрөлхтөн Буддизмаас сурч, мэдэж, санаа авч болох хязгааргүй их зүйлсийн зөвхөн нэг өнгөн хэсэг мөн. Тиймээс ч барууны еотөнцөд Стив Жобсыг Буддист байсан хэмээхийн зэрэгцээ хамгийн гол нь тэрбээр ийм орчин үеийн технологийг бүтээх шинэ санааг яаж Буддизмаас олж авсан байх вэ гэдгийг олохыг чармайн шуугилдацгааж байна.


Судар Шастир нийгэмлэг


Стив Жобс - 3 түүх

Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. Апплэ компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөницийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад “Өөр мэдээ” түүний оюутнуудад ярьж өгсөн 3 түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.

Эхний түүх зангилааны гол цэгийн тухай

Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр үлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зарлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.


Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.


Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.

17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга.
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг



Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.

Өнөөдөр тар хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. —Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.




http://enkhlen2.blogspot.com/  blogoos oruulav


Сайн үйлс дэлгэрэх болтугай.





Buddha’s dream


Бодхисатва бээр шинийн нэгнээс шийнийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.
1. Эхний зүүд: Бодхисатва бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, борьйв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бангалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцолшгүй олон галавын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биелэлээ олох цаг болсоныг зөгнөжээ.

Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүхэл Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
2. Хоёр дахь зүүд: Бодхисатва бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёоолж, харсаар байтал удаж төдөлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ.

Энэ зүүд нь Бурханы сургаал зөвхөн хүний ертөнц төдийгүй Тэнгэр Брахма нарт хүрж, тэднийг гэгээрэл ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн байлаа. Өөрөөр хэлбэл Бодхисатва бээр хүн хийгээд Тэнгэр нарын их багш болно гэсэн үг юм.
3. Гурав дахь зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолшгүй олон амьтад ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж төдөлгүй тэдний тоо маш олон болж хөлнөөс дээш бүчин явсаар өвдөгөнд хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалийг дагаж ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ.

Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзалуулаагүй хар үстэй байгаа нь тэд хуврага биш гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Бурханы хуврага шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ.
4. Дөрөв дэх зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно. Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай /Чадрия, Брахман, вээшя, шудр/ хүмүүс түүний дэргэд ирж, лам хуврага болж, Арахадын хутгийг олж ариудан гэгээрхийг зөгнөсөн зүүд байлаа.

Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтээ олон гол мөрөн далайд цутгасаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг, янз бүрийн язгуур угсааны хүмүүс хуврага болж, бүгд ариун номонд нэгдэж, нэгэн ижил болох болно.
5. Тав дахь зүүд: Бодхисатва бээр хир буртаг дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртагаар дүүрэн ч өөрт нь өчүүхэн ч хир буртаг халдахгүй байгааг харжээ. Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд Бодхисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даян бясалгал хийж байсан хийгээд, харин одоо Бурханы хутгийг олон гэгээрсэнийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа.

Урьдын эхнэр, хүү, эх , ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтаны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно. Тэдэнд ариуслын замыг заах боловч өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хуврага хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгт ирэх боловч өөрийн хэрэгцээнээс илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно.
Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийх үедБодхисатва бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, Бодхисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биелэлээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.
Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Эх сурвалж:  Их багш  СН.Гоенка “Ариусахуйн чин хүсэл” 2008 .      хуудас 15-22               /Монголын Випашяна судлалын төв/

http://vipassanamongolia.wordpress.com/category/%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B3%D1%88%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D2%AF%D2%AF%D0%B4/    web huudasnaas  oruulav 


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

part1

part2


part3

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Шарибудра1 нь Бурхан багшийн олон шавь нарын нэг. Нирваанд одохоос хэдхэн сарын өмнө тэрээр Бурхан багшид өргөл хүндлэл үзүүлээд гэртээ харьж эхийн ачийг хариулах хүсэлтэй байгаагаа айлтгажээ. Бурхан багш түүний саналыг хүлээн зөвшөөрснөөр тэрээр эхтэйгээ уулзахаар явжээ. Шарибудрагийн ээжийг Шари гэдэг бөгөөд түүний нэр нь Шаригийн хүү гэсэн утгатай нэр юм. Тэрээр хүүгээ хувраг болоход ихэд дургүй байсан бөгөөд эгэл жирийн амьдралаар амьдрахыг эрхэмлэдэг нэгэн байжээ. Тиймээс хүүгээ хувраг болсноос хойш эх нь түүнтэй ярихаа больжээ.

Хүүгээ гэртээ буцаж ирэхийг хараад эх нь баяртай байсан ч хүү нь хуврагын амьдралаа орхиогүй болохыг хараад түүнтэй уулзах, ярилцахаас шууд татгалзжээ. Өдөр хоног өнгөрсөөр Шарибудра нирваанд одох цаг дөхөх хэдий ч эх нь түүнтэй ярилцах дургуй хэвээр байлаа. Шарибудраг нирваанд одохоос нэг хоногийн өмнө түүний өрөөнд олон тэнгэр, бурхад залран түүнд өргөл хүндлэл үзүүлжээ. Энэ нь Шарибудра зөвхөн хүн төрөлтөнд бус тэнгэр бурхад хийгээд бусад төрөлтөнд мөн ч сургаал номлолоо айлддаг байсных юм. Түүний сургаал номлолыг сонссож гэгээрлийн хутагийн тэд бүгд түүнд хүндлэл үзүүлэхээр заларсан нь тэр байлаа. Энэ үед тэдний гэрэл гэгээ түүний өрөөг гэрэлтүүлэн гийгүүлэхэд үед эх нь нойрноос сэрж юу болсныг харахаар иржээ. Тэр олон тэнгэр бурхад түүний хүүд өргөл хүндлэл үзүүлж байгааг хараад хүү нь жирийн нэгэн хувраг биш байсаныг сая олж мэдээд эх нь хүүтэйгээ ярилцахыг зөвшөөрсөн байна.

Шарибудра эхдээ “Дөрвөн үнэнийн сургаал”-ыг номлосноор эх нь бурханы шашины мөн чанарыг таньсан бөгөөд ийнхүү тэрээр эхийн ачийг хариулаад нирваанд одсон гэдэг.


-1 Буддын зарим бүтээлд Бурхан багшийн дүрийг 2 шавийн хамт дүрсэлсэн байдгийн нэг нь эрхэм хүндэт Шарибудра (Санскрит: Śāriputra; Пали:Sāriputta) бөгөөд билэг оюуны хувьд тэрээр бурхан багшийн дараа орох бусдаас илүү эрдэм төгс нэгэн байсан гэдэг. Тэрээр бурхан багшаас өмнө нирваанд одсон бөгөөд Буддын шашны Тэрвада урсгалд түүний тухай нэлээд дүрслэгддэг хэдий ч Их хөлгөн буюу бидний уламжлал болгон дагадаг Махаяна урсгалд түүний тухай маш бага дүрслэгддэг. Бидний сайн мэдэх “Төгс билгийн зүрхэн судар”-д Арьябал бурхан ба эрхэм хүндэт Шарибудра хоёрын харилцан яриа хэлбэрээр түүний нэр цухас дурьсан байдаг.

http://www.mongoliantemple.com/ oos oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

  • Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.


  • Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.


  • Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон, “Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

  • Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

  • Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
    - “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
    - “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
    - “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу
    байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

  • Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сайн үйлс дэлгэрэх болтугай. ЦОГТ ШАНТИДЭВА ГЭГЭЭНИЙ ТОВЧ НАМТАР ОРШВОЙ
Итгэлт Манзушри лугаа мөн чанар ялгалгүй, их хонсим бодисадва Лодоймисадва буюу цогт Шивалха (Шантидэва) хэмээн огоот алдаршсан тэрбээр Хутагтын орны Дорждангаас баруун этгээдэд орших Юүлхор Мосан хэмээх газар эцэг Гэви Гочоо,эх Дорж налжормаан хувилгаан хэмээгдэх нэгний хөвгүүн болон мэндэлжээ. Гэви Гочоо хэмээх алдартай байсан ба зургаан сүүдэртэй байхдаа нэгэн Бүтээлчин багшид шавилан Манжушрийн бүтээлийн аргыг айлтган тарни урин залахуйд шамдаснаар өнө удалгүй Манжушри бурхны нигурыг болгоон, номын увдис олныг хүртжээ.

Хаан эцэг нь таалал төгсөхүйд албат иргэд нь түүнийг хааны ширээг залгамжлахыг хүсэн соёрхол талбихуйд олон төрөлдөө бодисадын явдалд суралцан дадаж туйлд хүрсний дээр орчлонгийн хотол чуулганаа шуналгүй нэгэн хэдий ч нутаг орны албат иргэдийн сэтгэлийг хангахын тулд зөвшөөн болгоожээ. Маргааш ширээнд суухын урьд шөнө зүүднээ түүний суух суудлын дээр Манжушри суугаад:

"Хүү минь энэ чинь миний суудал. Би чиний буяны садан багш мөн. Чи бид хоёр нэгэн суудал дээр суух нь огт зохисгүй" хэмээн айлдсан ба Дара эх өөрийн нь ээжийн адил дүрээр залран буцалсан халуун ус толгой руу нь юүлэхэд хөвгүүн юунд чингэхийг асууваас, Дара эх "Хаан төр болвоос тамын халуун усан барагдашгүй мөн тул чамд авшиг хүртээж буй мөн" хэмээхүйд, хаан төрийг барьж болохгүйг болгоогоод тэр шөнөө өөр зүгт оргон зайлжээ. Чингээд хорин нэг хоног дээрээ нэгэн модны дэргэдэх булгаас ус
уухаар очихуйд гэнэт дүүрэн устай бумба барьсан нэгэн бүсгүй хүрч ирээд юу хийж байгааг асуухад ус уух гэж байгаагаа хэлж гэнэ. Бүсгүй энэ усыг ууж болохгүйг хэлээд бумбатай уснаасаа өгөөд ойн гүнд суугаа нэгэн егүзэрт хүргэж өгчээ. Түүнээс их хөлгөний олон ном увдис хүртэн бясалгаснаар "өөрөөс илүү бусдыг энхрийлэх бодийн сэтгэл" завсаргүйгээр сэтгэлд төрсөн бөлгөө. Басхүү тогтоол, самбагаа, самади тэргүүтэн онолын эрдэм хэмжээлшгүйг эрхшээжээ.

Егүүзэр тэр нь Манжушри бурхан, эмэгтэй нь Дара эх байсан бөгөөд тэр хоёр үргэлж дэгтрэн дэмжиж хэзээ хүссэн цагт нь нигур болгоодог ажээ. Тэгээд амьтны тус зохихоор зүүн зүгт залран, тэрсүүд нэгэн лүгээ тэмцэн зохиож, рид хувилгаанаар номхотгон амгалан дор байгуулжээ. Чингээд бурханы шашинд хэрхэн тус болох

Хэмээн болгоон, хаан Дүгжин хэмээхийг номхотговоос л олон амьтан хийгээд шашинд тус болохыг болгоогоод, Жагарын зүүн зүгт заларчээ. Тэр цагт Жагарын зүүн зүгийн

их хаан Сэнгэ-Ава хэмээх умрын Балба орноос Дорнын Далай хүртэлх газар орныг эрхшээлдээ оруулсан нэгэн байсан бөгөөд Гэгээн бээр хаан Дүгжинг номхотгохын тулд хааны албатын дунд орж урлахуйн ухааны эрдмийг дэлгэрүүлэн зохиожээ. Нэгэн удаа энэ нутгийн тэрсүүд хүмүүс цуглан хааны эд баялгийг дээрэмдэхээр завдаж буйг мэдээд хааныг хамгаалахаар ам авчээ. Тэрбээр өөрийн биендээ ядам бурхны мутрын тэмдэг болох нэгэн модон сэлмийг хадгалж явдаг агаад түшмэл нар түүнийг нь үзээд хаандаа модон сэлэмнээс өөр байлдах юмгүй байж дамшиглав хэмээн айлтгахад, хаан уурсан сэлмээ үзүүлэхийг шаардтал, хэрвээ гаргавал бурхан хилэгнэнэ гэжээ. Хаан бүр гайхаж хилэгнэх ч гайгүй үзэх чухал гэж гэнэ. Тэгвэл та нэг нүдээ аньж бай гээд сэлмээ гаргатал түүний гэрэлд хааны нэг нүд сохорчээ. Хаан түргэнээ хүлцэл өчиж чухаг дээд гуравт аврал одуулан их буян үйлджээ. Түүнээс хойш хаан төрийг номт ёсоор тэтгэх болоод номын суурь хорин зүйлийг тогтоохоор зарлиг буулгажээ. Чингээд гэгээн бээр Налиндрын хийдэд морилжээ.

Бандида Жалбилха багшаас сахил хүртэн гурван аймаг савын номонд суралцан мэргэдийн туйлд хүрчээ. Ялангуяа Манжушри бурхнаас ном эрдэм шууд сонсон судар тарни увдис олныг хүртжээ. Тэнд байхдаа олон бандида нартай хамт суун, гадна дотны алгасрал бүхнийг орхин дотроо номоо болгоон нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан өндөр онол эрдмийг олжээ. Тэрбээр "Хотол суртгаалын хураангуй", " Хотол судрын хураангуй " тэргүүтэн бодисадын агуу явдлыг заасан шастирыг туурвижээ. Өөрийн болоод бусдын урьд хойд зуун төрлийг мэддэг, илт мэдэл хийгээд рид хувилгаанаар газар оронд торолтгүй зорчих тэргүүтэн дотроос боди мөрийн зэргийн олон эрдмийг эрхшээсэн боловч, гадна талын явдал нь үргэлжид идээнийг идэх, өдөр шөнөгүй хэвтэх, өтгөн шингэн мөр үзэхээс өөр сонсох бясалгахын алиныг эс үйлдэх тул "Бисүгаа" буюу "Гурван хур мэдэлтэн" хэмээн алдаршжээ. Тэр цагт илт мэдэлгүй хуврагуудаас хуврагийн үйл болвоос гурван хүрдний үйлд хичээх мөн атал, Бисүгаа энэ мэтээр амьтны сүжгийн идээг идэх нь зохисгүй хэмээгээд хуврагийн хүрээнээс хөөх нь зүйтэй хэмээлджээ. Чингэхдээ хааны хөвгүүн учраас ширүүлэн хөөж болохгүй учир судар уншуулахаар болгоод уншиж эс чадваас шалтаглахаар зөвшилцжээ. Чингэхэд Гэгээн бээр би яаж чадна вэ хэмээн цааргалахад, дахин дахин шаардаж өндөр суудал засан судар уншуулах болжээ. Чингээд тэд Налиндрийн хуврагуудын дунд өндөр ширээ засаад ширээн дээр гарахаа ч мэдэхгүй цаадах чинь хэмээлдэж байтал, Гэгээн rap дарах төдийд нөгөө өндөр ширээ намсан ирсэнд бүгд гайхжээ. Чингээд ширээний дээр залраад "Урьд гарсан номыг унших уу, урьд эс гарсныг унших уу" хэмээхэд, бүгдээр тарыг нь танихаар урьд уншаагүйг хэмээлдэхүйд, Гэгээн бээр:

Аяа, номын лагшинг эрхшээгч амгалан ажрагсад ба хөвгүүн сэлт
Алин мөргөвөөс зохистой бүхнээ бишрэн сөгдөөд
Амгалан ажрагсдын хөвгүүний явдалд суралцах товчоог
Авралт эш зарлиг ёсоор товчлон хурааж өгүүлсүгэй (1.1) хэмээхээс эхлэн:
Алин бодитой болоод бодигүй бүхэн
Ажиглах ухааны орноо үл орших болюу (9.34)



хэмээх хүртэл айлдаад, дүр нь үзэгдэхгүй болон эгшиг нь дуулдсаар нисэн одохуйд, тогтоолыг олсон бандида нар үлдсэн зарлигийг ухаандаа тогтоож авсан гэдэг. Тэндээс Диланга нутагт багтдаг Галинга хэмээх балгадад залрахуйд гурван бандида очиж заллага айлтгасан хэдий ч Гэгээн эс зөвшөөрөн "

Хотол судрын хураангуй
","Хотол суртгаалын хураангуй" хэмээх ном миний сууж байсан байшингийн тотгоны завсарт бандидын нарийн үсгээр бичсэн буй гэж айлджээ. Гэгээн Балжирэ хэмээх газар заларч байхдаа Тэрсүүдийн багш Шадгар хэмээгч огторгуйд Шиварийн хот мандал зурсныг их салхи гарган үлээж, тэрсүүдийн багш тэдгээрийг далайн чинадад хийсгэсэн зэрэг рид хувилгааныг үзүүлэх зэргээр тэрсүүдийг буцаан дээдийн номын ёсыг дэлгэрүүлэн зохиосоор зуун насны сүүдэр зооглосон гэдэг. Шивалха гэгээн нь эрхэм зарлиг бүгдийн тааллыг төгс гүйцэд ухаарсан бөгөөд өөрөөс илүү бусдыг энхрийлэх их нигүүлсэхүй сэтгэл төгөлдөр агаад зөвхөн өөрийн тусыг хэзээ ч үл хайхран, бусдын сайн сайхан тус амгаланг үргэлжид туурвигч, ялангуяа ханьцашгүй егүзэрийн машид цацралгүй явдлын үүднээс их хөлгөний мөрийг төгс зохиогч ямагт болой.

Өлзий хутаг орших болтугай.
http://www.mongoliantemple.com/ArticleDetails.aspx?MenuId=1&ArticleID=163
blogoos oruulav

Сайн үйлс дэлгэрэх болтугай.





Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Вьетнам улсын төв хэсэгт төрсөн. Бага наснаасаа эмнэлгийн өвчтөнүүдэд чадах чинээгээрээ тусладаг байв. Үүнээс гадна хүүхэд байхаас нь эхэлсэн оюун санааны эрэл хайгуул нь Түүнийг Бурханд сүсэглэн бишрэх өөр өөр замаар хөтлөжээ.

Насанд хүрээд Европ руу суралцахаар явж, Улаан Загалмайн нийгэмлэгт орчуулагчаар ажиллаж сайн дурын сувилагчийн ажлаа үргэлжлүүлсэн байна. Өвчин зовлон нь дэлхийн аль ч соёл, аль ч өнцөг буланд байдгийг ухаараад энэ бүгдийг эмчлэн эдгээх арга замыг эрж олох нь Түүний амьдралын эн тэргүүний зорилго болжээ. Энэ үед нэгэн Герман эмчтэй гэрлэсэн нь Түүнд аз жаргал авчирсан. Тусдаа амьдрах нь тэдний хувьд хамгийн хүнд шийдвэр болов.
Гэсэн ч нөхөр нь Түүнийг ойлгож зөвшөөрсөн юм. Ингээд Чин Хай Багш оюун санааны ахуй ойлголтыг эрэн хайх аялалд хоёр жилийг зарцуулсан юм.

Эцэст нь Энэтхэгийн Гималайн нурууны гүнд хүрч өөрт нь Гуань Инь аргыг уламжилсан Гэгээрсэн Багшаа олсон байна. Гуань Инь арга нь дотоодын гэрэл, аялгууг бясалгадаг арга юм. Хэсэг хугацааны бясалгалын дараа Тэрбээр төгс гэгээрэлд хүрчээ.




Гималайгаас эргэж ирснийхээ дараа орчин тойрныхоо хүмүүсийн онцгойлон гуйснаар Гуань Инь аргыг бусадтай хуваалцаж дотоод дахь агуу их хүчээ олж харахад нь тэднийг дэмжин зоригжуулах болов. Амьдарлын өөр өөр замаар яваа хүмүүс Гуань Инь бясалгалын аргыг олсноор өдөр дутмын амьдралдаа үлэмжийн их сэтгэлийн ханамж, аз жаргал, амар амгаланг олж авсан байна.


Удалгүй АНУ, Европ, Ази, Өмнөд Америкийн орнууд, НҮБ-аас Чин Хай Багшийг урьж лекц уншиж өгөхийг хүссэн урилга ирэх болжээ.

http://ariusahui.blog.banjig.net/ blogoos oruulav


Төвдийн Лховраг нутагт жарнаас өмнөх усан хулгана жил мэндэлсэн, бага залуу даа хүн бүхэнтэй арцалдаж тэмцсэн, авир ширүүн тул эцэг нь ,, Энэ хүү эсвэл хүн алж, эсвэл хүнд алагдахаар тул номын мөр хөөлгөе гэж бодож, Врогми лозавад шавь opyyсан гэдэг, Ийнхүү арван таван наснаас санскрит хэл, дуун ухаан судалж нэн мэргэшсэн ,Улмаар алт эрдэнэс аван, Балба Энэтхэгээр аялаж бандита , шидэтэн нараас гэгээрлийн сургаал шимийг цуглуулсан, Балбад дөрөв , Энэтхэг гурван удаа аялсан эдэгээр аялал нь амь өрссөн хүнд бэрх сорилтуудаар дүүрэн байв, Энэ бүхэний үр дүнд тээж авчирсан судар номыг орчуулах, билиг ухаан түгээхэд амьдралаа зориулжээ, Ялангуяа алдарт шидтэн Наробагаас хүлээн авсан нууц тарнийн дээд ёогт хамаарах Хэрүга бурханы үндэс, Нарогийн зургаан ном гэж алдаршсан зандал,гэгээн гэрэл, илбийн бие ,егүүтгэл,балгадад орох зуурдын увдис зэрэг тантризым бясалгалын иж бүрдэл сургаал, тэрчлэн их шидтэн Майдарвагаас хүлээн авсан махамутарын ёог зэрэг оюуны их баялагт тулгуурлан гаржүдба ,,зарлиг үндэстэн,, гэдэг шинэ урсгалыг үндэслэсэн.
Марба ламын дөрвөн багана гэж алдаршсан
Цүрдонван, Огдон чойдор, Мэйдонцонво, Мялрайба
тэргүүтэн дээд гэгээрлд хүрсэн шавь нараар нь дамжин, гүржүдийн шашин замбутивийн гэгээ болсон, Марба ламтан гадаад байдлаар энгийн гэргийтэний амьдралаар амьдарч , догшин авир ёс үзүүлдэг байсан ч дотоод оюун санаа нь энэрэл, билгийн туйлд хүрсэн, зөн билиг, хувилгаан чадал нь ой тойнд багташгүй гэгээрлий их замч байжээ,
<Агнистын гэгээ номоос авав,>


ТӨвдийн Гүнтан нутагт анхдугаар жарны төмөр луу жил мэндэлсэн, Долоон настай байхад нь нилээд чинээлэг байсан эцэг нь өөд болсноор охин дүүгийн хамт өнчирч хоцорсон, Авга ах нь эхийг нь гэргий болгох гэхэд эх нь зөвшөөрөөгүй тул шунахай цэвдэг сэтэгэлтэй авга ах авга эгч нар нь хамсан эцгээс өвөлөсөн гэр орон,мал тариаланг нь булаан эзэрхийлж, эх үрсийг дарлан боолчлох болсон
Үүнд өширхсөн эхийнхээ ятгалгар, Мял арван таван насандаа ,Үй нутагт хараалын увдист суралцажээ,Улмаар өштнөөсөө хэцэгийгээр өшөө авч, гучин таван хүнийг хараалын хүчээр устгасан гэдэг Сүүлдээ өөрийн нүгэлд харамсан гашуудаж, хилэнцээ цайруулж,ариусч гэгээрэхээр сэтгэл шулуудсан,
Ийм зорилгоор анхлан тэрээр <<зогчэн>>(нинмава уламжлалын ёог )ийг судалсан боловч төдий л амжилтанд хүрсэнгүй ,
Гучин найман насандаа Лховраг нутагт Марба лозаватай учирч ,гуйвашгүй бат итгэл үнэмшлээр түүнийг шүтсэн, Марба лам түүнд гэгээрлийн дээд зам мөрийг хүссэн даруйд нь нээж өгсөнгүй, Харин хилэнц нүгэлийг нь арилгаж,дээд сургаалийг хүртэх оюун санааны бэлтгэлийг бүрэн хангах үүдэнээс зургаан жил иййн турш байшин бариулаж,эргээж нураалгаж зөөлгөх зэргээр хүнд хүчир сорилтод оруулжээ,
Эцэст нь есөн давхар цамхагийг ганцаараабарин, бүх бие нь дайр шарах болсон хойно л Хэрүга бурханы авшиг тэргүүтэн гайхамшигт номлолоо соёрхсон гэдэг , дөчөн таван насандаа Марва ламын бошгийг өвөрлөн, аглаг уулс дунд халгайгаар амь зогоох төдий хатамжлан бясалгал хийсэнээр есөн жилийн дараа бурханлаг мөн чанарыг бүрэн төгөс нээжээ,
Улмаар төвдийн олон нутагаар аялаж, гаржүдбын сургаалийг түгээсэн, Мял богдод наран мэт Дагвулхаржэ, саран мэт Райчүнва, од мэт хорин гурван шавь,шидэзэмшсэн хорин тав, харилтгүй түвшинд хүрсэн зуу, зандалын илчийг олсон зуу найм, гэгээрлийн замд шуударсан мянга нэг муу заяаны үндсийг тасалсан тоо томшгүй шавь нар гарчээ Мял богдын сэтэгэл хөдлөм амьдрал үйлс ,биширч баршгүй гэгээрлийн үзэл санааг намтар болон буман дуулал нь яаруу тодорхойхаруулсан байдаг

Мял богдын намтараас
/Райчундорждагва. Д.Төмөртогоогийн орчуулга/ ... Хатуужил даяаны замаас буцахгүй гэсэндээ, халгай хандлан ууж, бясалгалаа үргэлжлүүлэв. Гаднаасаа хувцасгүй, дотроосоо хоолгүй би тэр чигээрээ хатаад амьд араг яс болж хувирлаа. Арьс минь өл залгуулдаг ганц хоол болох халгайн өнгө адил ногоовтор туяатай болжээ. Толгой дээрх үс маань ч тийм ногоон өнгөтэй болов... Барагцаалбал нэг жилийн дараа Жиддонгийн анчид бүтэлгүй ангаас буцаж яваад надтай мөргөлдчихөв. Эхлээд тэд намайг хүн бус, буг чөтгөр гэж санаад дутаав. ”Би хатуужил даяан үйлдэж байгаа хүн байна” гэж намайг хэлэхэд тэд эхлээд үнэмшээгүй боловч намайг шинжиж харахын тулд дөхөж ирээд, .... агуйг минь сайтар нэгжиж үзэв. Юу ч олж чадаагүй тэд эцэст нь надаас хоол хүнс чинь хаана байна вэ гэж шалгаав. Бид чамд шан харамж гомдоохгүй өгнө, харин хоол гаргаж өгөхгүй бол ална шүү гэж сүрдүүллээ. Намайг доромжлон шидээд, босгож дахин шидэлж байлаа. Тэдэнд би “Над ганц халгай л байна. Өөр юм байсан ч хүч түрэмгийлэн булаах ёсгүйсэн” гэж хариулав. Тэгэхэд тэд “Бид чамайг дээрэмдэж доромжлох гэсэн санаагүй, Ингэлээ гээд чамаас юу ч олдохгүй гэж байна. Би “Арай өөр юм хийсэн бол та нар буян хураах байсан” гэвэл “Тэгвэл чамайг дахин газар шиднэ” хэмээгээд намайг хөсөр шидэв. Ингэхэд миний тамирдсан бие ихэд өвдөж зовсон хэдий ч тэднийг чин сэтгэлээсээ өрөвдсөн би өмнөөс нь уйллаа. Энэ занчилтад үл оролцсон тэдний нэг нь “Энэ хүн жинхэн лам хүн шиг байна. Лам биш байлаа ч гэсэн сул дорой хүнтэй ингэж хэрцгий харьцаад та нар юу ч хожихгүй. Бид нарын өлсөж яваад энэ хүн буруугүй. Ингэхээ зогсоо” хэмээн өгүүлж байв. Тэрбээр надад хандан ”Даяанч таны тэвчээрийг хараад бахдал төрлөө. Би чамд муу зүйл өчүүхэн ч хийгээгүй тул намайг залбиралдаа багтаагаарай” гэж өгүүллээ. Харин нөгөөдүүл нь “Чамайг өндийлгөж босгосны төлөө биднийгээ бас авралдаа багтаахыг мартаваа” гэж тохуу хийцгээв. Тэгэхэд тэр хүн “Тэгнэ тэгнэ, эргэлзэх явдалгүй, гагцхүү өөр маягаар шүү” гэв. Тэд чанга чанга хөхрөлдөн явж одов. Би тэдний барааг дахиж хараагүй. Энэ тухай санаанд ч ороогүй. Гэвч бурхан тэдэнд зохих шийтгэлийг хүртээсэн юм. Тэднийг хошуу тамгын газраас баривчилсан болохыг би сүүлд нь дуулсан юм. Толгойлогч нь цаазаар авахуулж, харин надад гар хүрээгүй хүнээс бусдыг нь сохолсон байсан... Нэг удаа агуйд минь үнэтэй эд агуурс олохыг санаархсан нэгэн хүн орж ирэв. Тэр булан тохой бүрийг тэмтрэн үзэж тастчиж явлаа. Түүнийг харж харж, би сүүлдээ чангаар тачигнатал хөхөрч, түүнд хэлсэн минь: “Миний өдрөөр юу ч олж чадахгүй газраас шөнийн цагт юм олох гээд үз л дээ”. Тэгэхэд тэр хүн бас хөхрөөд гарч одов./117/ ... Үүнээс хойш би бясалгалаа улам шаргуу машид баяртайгаар үргэлжлүүлж, эцэстээ нисч чаддаг болов. Заримдаа би Мин-Жүд-Дрибма агуй /хөмсөгний сүүдэрт орших хорго/ тийш бясалгахаар нисдэг байсан юм. Тэнд урьд нь хүртэж баяссан Амин дулаанаасаа хавигүй их дулааныг хуримтлуулсан билээ. Заримдаа Цагаан хадан агуйдаа эгж нисэж ирдэгсэн. Нэгэн удаа авга ахын байшин нурахад амь үрэгдсэн бэрийнх нь /нийтдээ 38 хүн ам үрэгдсэн/ ах амьдардаг Лонг-да гэдэг бяцхан суурингийн дээгүүр би нисэж явав. Тэр нэг хүүтэй байсан бөгөөд тэр хоёрыг газар хагалж байхад нь би тэдний дээгүүр нисэж байлаа. Хүү нь түрүүлэн алхаж, эцэг нь анжсаа чиглүүлэн барьж явна. Хүү намайг үзээд
“Хараач, хүн нисч байна” гэж дуу алдлаа. Тэгээд хоёулаа зогсоод намайг харлаа. Тэгтэл эцэг нь “Юугаа гөлрөөд зогсчихов. Чамд тэгтлээ сайхан санагдав уу? Нянцангаржин гэгч хэрцгий муу эмийн Мила нэрт муу явдалт хүү байсан юм. Тэр л байна. Үүнийг хараад байх юм юу байна вэ. Сүүдэр нь чам дээр тусчих вий, хажуу тийш зайлаад мөрөө хөө” гэж хүүгээ загналаа. Тэрээр өөрөө миний сүүдрээс зайлан бөхийлөө.
Тэгтэл хүү нь “Нисч чаддаг хүн муу хүн биш гэж бодож байна. Нисч чаддаг хүнээс илүү гайхамшигтай зүйл гэж байхгүй” гэж хариу өгөх дуулдав. Хүү намайг ширтсээр зогсоно. /126/