Шарибудра1 нь Бурхан багшийн олон шавь нарын нэг. Нирваанд одохоос хэдхэн сарын өмнө тэрээр Бурхан багшид өргөл хүндлэл үзүүлээд гэртээ харьж эхийн ачийг хариулах хүсэлтэй байгаагаа айлтгажээ. Бурхан багш түүний саналыг хүлээн зөвшөөрснөөр тэрээр эхтэйгээ уулзахаар явжээ. Шарибудрагийн ээжийг Шари гэдэг бөгөөд түүний нэр нь Шаригийн хүү гэсэн утгатай нэр юм. Тэрээр хүүгээ хувраг болоход ихэд дургүй байсан бөгөөд эгэл жирийн амьдралаар амьдрахыг эрхэмлэдэг нэгэн байжээ. Тиймээс хүүгээ хувраг болсноос хойш эх нь түүнтэй ярихаа больжээ.
Хүүгээ гэртээ буцаж ирэхийг хараад эх нь баяртай байсан ч хүү нь хуврагын амьдралаа орхиогүй болохыг хараад түүнтэй уулзах, ярилцахаас шууд татгалзжээ. Өдөр хоног өнгөрсөөр Шарибудра нирваанд одох цаг дөхөх хэдий ч эх нь түүнтэй ярилцах дургуй хэвээр байлаа. Шарибудраг нирваанд одохоос нэг хоногийн өмнө түүний өрөөнд олон тэнгэр, бурхад залран түүнд өргөл хүндлэл үзүүлжээ. Энэ нь Шарибудра зөвхөн хүн төрөлтөнд бус тэнгэр бурхад хийгээд бусад төрөлтөнд мөн ч сургаал номлолоо айлддаг байсных юм. Түүний сургаал номлолыг сонссож гэгээрлийн хутагийн тэд бүгд түүнд хүндлэл үзүүлэхээр заларсан нь тэр байлаа. Энэ үед тэдний гэрэл гэгээ түүний өрөөг гэрэлтүүлэн гийгүүлэхэд үед эх нь нойрноос сэрж юу болсныг харахаар иржээ. Тэр олон тэнгэр бурхад түүний хүүд өргөл хүндлэл үзүүлж байгааг хараад хүү нь жирийн нэгэн хувраг биш байсаныг сая олж мэдээд эх нь хүүтэйгээ ярилцахыг зөвшөөрсөн байна.
Шарибудра эхдээ “Дөрвөн үнэнийн сургаал”-ыг номлосноор эх нь бурханы шашины мөн чанарыг таньсан бөгөөд ийнхүү тэрээр эхийн ачийг хариулаад нирваанд одсон гэдэг.
-1 Буддын зарим бүтээлд Бурхан багшийн дүрийг 2 шавийн хамт дүрсэлсэн байдгийн нэг нь эрхэм хүндэт Шарибудра (Санскрит: Śāriputra; Пали:Sāriputta) бөгөөд билэг оюуны хувьд тэрээр бурхан багшийн дараа орох бусдаас илүү эрдэм төгс нэгэн байсан гэдэг. Тэрээр бурхан багшаас өмнө нирваанд одсон бөгөөд Буддын шашны Тэрвада урсгалд түүний тухай нэлээд дүрслэгддэг хэдий ч Их хөлгөн буюу бидний уламжлал болгон дагадаг Махаяна урсгалд түүний тухай маш бага дүрслэгддэг. Бидний сайн мэдэх “Төгс билгийн зүрхэн судар”-д Арьябал бурхан ба эрхэм хүндэт Шарибудра хоёрын харилцан яриа хэлбэрээр түүний нэр цухас дурьсан байдаг.
http://www.mongoliantemple.com/ oos oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.