Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Showing posts with label Бясалгал. Show all posts
Showing posts with label Бясалгал. Show all posts


Буяныг түргэн бөгөөд хялбар хураах арга бол бусдын болон өөрийн буянд талархан , даган баясах явдал мөн юм. Аливаа хурал номыг хурах үедээ  дараахь адилаар даган баясахуйн бясалгалыг ахин дахин үйлдээрэй. Долоон гишүүнт соёрхол залбирлыг талбиж буй үедээ зохилдох цагт нь даган баясна. \Ер нь аливаа сайн сайхан бүхэнтэй учирсан даруйдаа даган баясах сэтгэл төрүүлж байх нь зүйтэй.\

Эрхэм гол

Өөрийн буянд даган баясах нь:
Анханд өөрийн урьдын хураасан сайн буян бүхэнд даган баясаарай. Урьдын олон төрөлдөө өглөг, шагшаабад, тэвчээрийн бирамидыг бүтээсэн, тэрчлэн хиргүй ариун ерөөл талбисан тэргүүтнээр эдүгээ энэ эрдэнэт хүний биеийг олжээ хэмээн сана. Эдүгээ бидний эдэлж буй ямарваа амгалан бүр урьдын үйлдсэн буянт сайн үйлсийн үр юм. Ийнхүү өөрийн урьдын үйлдсэн байж болох буян бүхнээ бодохын хамтаар "ямар гайхалтай сайхан бэ, ямар бахдалтай хэрэг вэ" хэмээн тарни адил уншиж даган баясаарай. \түр төдий амсхийнэ\

Голт зүрхний угаас ерөөл талбисан ,бусдад тусласан, өөрийн багш, буяны садны сургааль айлдварыг ёсчлон биелүүлсэн тэргүүтэн эдүгээ өөрийн үйлдэж буй буян бүхэндээ даган баясаад ,"ямар сайхан бэ, ямар завшаантай вэ" хэмээн бодно. \түр амсхийнэ\

Түүний хойно газар мөрийн эрдэм бүхнийг өөрийн сэтгэлийн үндсэнд ургуулах, бусдын тусыг элдэв уран аргаар, номыг айлдах тэргүүтнээр ирээдүйд хураах буян бүхэндээ баясаж, "ямар сайхан бэ, ямар гайхалтай сайхан бэ" хэмээн бодоорой. \түр төдий амсхийнэ\

Бусдын буянд даган баясах:
Улмаар бусдын үйлдэж хураасан хамаг л гайхамшигт үйлс бүтээл хийгээд бүхий л буянт сайн эрдэм, тэрчлэн хүмүүс, ялангуяа номын нөхөд тань өнгөрсөнд бие биедээ хэрхэн харилцан тусалсан, одоо хэрхэн тус бүтээж байгаа, ирээдүйд хэрхэн бүтээх бүхнийг сэтгэлдээ агуулж, "ямар гайхалтай сайхан бэ, ямар бахдалтай вэ" хэмээн сэтгэнэ. Мөн түүнчлэн өрөөл бусдын эрхшээсэн өгөөмөр сэтгэл ,саруул ухаан, гоо үзэсгэлэн, алдар нэр, эд баялаг, сүжиг бишрэл тэргүүтэн онцгой эрдэм бүгдийг санан дурьдаж ,"ямар сайхан гайхамшигтай вэ" хэмээн баясаарай.\түр төдий амсхийнэ\

Бурхны шашны бүх ёсонд тодрон гарсан олон ихэс мэргэдийн түүх намтрыг, ялангуяа тэдгээр бээр хэрхэн амьдралаа гагц дээдийн номын үйлд зориулж ,бусдын тусыг сайтар бүтээснийг дурьдан бясалгаарай. Тийнхүү тэдний эрдэм увидас хийгээд үйлс зохионгуйг дурьдахын агаараас "ямар гайхалтай вэ, ямар бахдалтай вэ" хэмээн баясана. \түр төдий амсхийнэ\

Бурхад, бодьсадва нарын буянд даган баясах нь:
Хамаг бурхад, бодьсадва нар ,түүнчлэн язгуур, үндэсний багш нарын урьдын үйлдсэн, одоо үйлдэн буй, хойч ирээдүйд үйлдэх хамаг л цаглашгүй их үйлс зохионгуйг сэтгэлдээ агуулан бясалгаарай. Тэдний эрдэм увидас, намтар зохионгуйг, тэрчлэн хэрхэн шид увидасыг бүтээх хийгээд дээдийн номыг барин тэтгэн дэлгэрүүлэхийн тухайтад хэрхэн хүнд хүчир бүхнийг эдэлсэн ,басхүү хэрхэн тоолшгүй олон амьтны тусыг бүтээсэн тэргүүтнийг санаж "ямар бахдалтай вэ, ямар гайхамшигтай вэ" хэмээн сэтгээрэй. \түр төдий амсхийнэ\

Хамаг амьтны буянд даган баясах нь: 
Ингээд өөрийн болон бусдын , хамаг бурхад, бодьсадва нарын урьд үйлдсэн, өнөө үйлдэн буй, тэрчлэн эдүгээгээс хамаг амьтан бүхэн бодийн хутагт хүртэл үйлдэх хамаг л гайхамшигт үйлс бүхэнд баясаж , тэр бүхнийг өөрийн сэтгэлдээ сайтар агуулан бясалгаарай. Ийнхүү "аяа гайхамшиг, аяа гайхамшиг" хэмээн сэтгээд өөрийн болоод бусдын тухайтад уужуу талбиун хийгээд их амгалант сэтгэлийг төрүүлэн үйлдэнэ.\түр төдий амсхийнэ\
 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Ум үсгийн гэрлийг Тэнгэрийн оронд тусгаад
Үхээд юүддэг зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Ма үсгийн гэрлийг Асурын оронд тусгаад
Алалдаж тэмцэх зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Ни үсгийн гэрлийг Хүний оронд тусгаад
Төрөөд үхдэг зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Бад үсгийн гэрлийг Адгуусны оронд тусгаад
Хэлгүй мунхагийн зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Мэ үсгийн гэрлийг Бэрдийн оронд тусгаад
Өлсөж ундаасахын зовлонгоос Аръяабал минь аварюу.

           Ум ма ни бад мэ хум
           Ум ма ни бад мэ хум
           Ум ма ни бад мэ хум

Хум үсгийн гэрлийг Тамын оронд тусгаад
Халж хөрөхийн зовлонгоос Аръяабал минь аварюу.

           Ум ма ни бад мэ хум
      

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

.
Стресс бага, нойрондоо сайн, энерги ихтэй эрүүл , аз жаргалтайгаар амьдрах хүсэлтэй эмэгтэйчүүддээ бясалгал хийх нь бидний оюун болон бие маxбодийн хувид хэрхэн ач тустай болохыг энэ удаа хүргэхээр зорилоо. Та бүхнийг цаг заваа гарган уншиж эрүүл мэнддээ үнэтэй хөрөнгө оруулна гэж найдаж байна.

Өрнө , дорнодын шинжлэх ухаанд өдөр бүр багахан хугацааг бясалгал хийж өнгөрөөх нь тархины үйл явцад сайнаар нөлөөлөөд зогсохгүй дотоод сэтгэлийн амар амгаланг мэдэрч оюун бодлын хязгааргүй орон зайд чөлөөтэй дүүлэн нисэж бодлын хүч нэмэгддэг хэмээн тодорхойслон байдаг. Тэрхүү багахан хугацаанд гадаа болж байгаа бүх чимээ шуугиан, асуудал, бухимдал гэх мэт стресс өгдөг хүчин зүйлсийг мартаж өөрийн дотоод ертөнц болох анир чимээгүй хирнээ хүчирхэг газар очиж , тархиа амраан сайн сайхныг мэдэрч чаддаг байх дадлыг эзэмшиж чадвал бид амьдарч буй орчин тойрноо сайн сайхнаар харж сэтгэл хангалуун амьдарч чадах билээ.

Бясалгал хийхэд ямар нэгэн өвөрмөц дадал зуршил эсвэл шинэ содон зүйл чамаас хэзээ ч шаардахгүй бөгөөд хамгийн гол нь чи өөрөө түүртэлгүй хийх чин хүсэлтэй байх хэрэгтэй.

Сайн гэсэн болохоор заавал хийх учиртай юм шиг хандлага чамайг хэзээ ч бясалгалын сайн сайхныг мэдэрхэд тус болохгүй. Иймээс чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл , бодлын хүч байх хэрэгтэй. Бясалгал хийж байх зуур тархинд маш өвөрмөц гэмээр эерэг энерги бий болдог бөгөөд ой санамж , цээжлэх чадварт шууд нөлөөлдөг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон байна.

Өдөрт 30 минут бясалгаж , 7 хоногт нэг удаа бясалгал хийдэг хүмүүстэй хамт бясалгах нь маш оновчтой цагийн хувиарлалт бөгөөд үр дүн ихтэй. Өөрөөр хэлвэл оюун бодол, бие махбодид ирэх ач тус нь зөв голдиролоор ирж байна гэсэн үг. Бясалгагч хүмүүс аливаа зүйлд хандах хандлага нь тайван , анхаарал сайтай мөн мэдрэмтгий байдаг. Гэхдээ заримдаа яагаад бүх хүн бясалгал хийж болохгүй байгаан бол гэсэн бодол төрж байна уу ?

Буддын шашины лам хуварга шиг тэсвэр тэвчээр зааж , хоол унд хасаж , орон зайнаас холдон одох төдийхнөөр Бясалгал таньд ойлгогддог болоол тэр байх. Үнэндээ тийм хэцүү биш л дээ хэрхэн зөв амьсгалхаас авахуулаад оюуны асар их хүч гаргах ахисан шат хүртэл та өөрийгөө бага багааар хөгжүүлж цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөхөд л утга учир нь оршино.



Дөнгөж хийж эхэлж байгаа бол хамгийн хялбар аргаас сонгож амьдралдаа дадал болгох хэрэгтэй. Бас нэгэн чухал зүйл бол өөрийнхөө тааламжтай мэдрэмж авдаг орон зайгаа тодорхойл, ол. Ажил ихтэй байдаг бол амралтын өрөөнд , эсвэл өрөөнийхөө хаалгыг хааж байгаад өөртөө цаг гаргаж , амар амгаланг мэдрэх орон зайгаа ол.

Мөн бясалгалын тухай ном бичиг сайтар уншиж судалгаа явуулсаны эцэст аль хувилбар нь чамд ач тустай талаас бодоод бясалгаж эхлээрэй. Стрессгүй, эрүүл амьдралын төлөө...

Www.cosmopolitan.mn ees oruulav


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Гэгээрэл

2012/03/29





Гэгээрлийн тухай ярихын тулд юуны түрүүнд гэгээрэлд хүрэхэд юу саад болдог, түүнээс хэрхэн гэтэлж гарах, мөн гэгээрлийн ач тус, бидэнд гэгээрэх шаардлага бий юу, үгүй юу гэх зэргийг зайлшгүй мэдэх шаардлагатай. Энэ бүгдийн талаарх товч ойлголтыг дурьдая. Гэгээрэлд хүрэхэд гол саад болдог бохирдсон оюун ухаан нь ерөнхийдөө хувиа хичээлт, үзэн ядалт, атаа хорсол болон шунаг сувдгаас үүдэлтэй бөгөөд энэ нь бидний амьд болон амьгүй ертөнцийн талаарх буруу ойлголтоос ихээхэн шалтгаалдаг. Нэг ёсондоо амьтай, амьгүй юмс үзэгдлийн талаарх ташаа ойлголт, түүнээс үүдсэн атгаг буруу сэтгэлээс болж оюун ухаан бохирдож байдаг. Өөрийн бодол санаа, зовлон жаргал хэрхэн эдэлж байгаа зэргээс үзэхэд бидний оюун ухаан тийм ч цэвэрхэн биш ээ. Гэвч оюун ухаан нь өөртөө гэгээн мөн чанарыг цаг үргэлж хадгалсаар байдаг тул оюун ухааны бохирдлоос ангижрах боломж бий. Оюун ухааны бохирдлоос ангижрах үйл явц нь хамаг зовлон бүгдийг даван туулж гэгээрэлд хүргэх учиртай тул юуны түрүүнд энэ үйл явцыг эхлүүлэх гэгээрлийн төлөөх эргэлт буцалтгүй шийдвэр хамгаас чухал юм. Бидний ихэнх маань онцгой хэдхэн хүн гэгээрсэн, харин бидний хувьд бол гэгээрэл асар хол, гэгээрэх боломжгүй мэтээр бодож явдаг. Бурханы шашны гол нэгэн онцлог бол хүн бүхэн гэгээрэх боломжтой, өөрөөр хэлбэл хүн бүхэн өөрсдийн дотоод муу сэтгэлээ таягдан хаях боломжтой гэсэн үзэл бөгөөд энэ нь хувь хүнд асар их боломж, хүчин чармайлтыг бий болгодог. Энэтхэгийн их эрдэмтэн Шантидэва

Ариун бодь сэтгэлийн морийг хөлөглөөд
Амгалангаас амгаланд зорчих явдлаас
Авралт ухаан төгөлдөр хэн бээр зүрхшээх вэ

хэмээн айлдсанлчан нэгэнт хүн бүхэн гэгээрэлд хүрэх боломжтой юм бол гэгээрлийг хүсэхгүй хэн байх вэ? Тэгвэл хэрхэн яаж хүрэх вэ?

Маш энгийнээр хэлэхэд гэгээрэл нь оюуны хөгжлийн ноён оргил, ёс суртахууны хамгийн дээд түвшин билээ. Тиймээс гэгээрэлд хүрэхийн тулд ёс суртахуунд суурилсан оюуны бохирдлыг арилгах бясалгал /энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх дадлага/ болон оюун ухааны хөгжингүй хэлбэр саруул ухааныг /юмс үзэгдлийн мөн чанарын талаарх ухаарал/ олж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ёс суртахуун, бясалгал хийгээд саруул ухааныг гэгээрэлд хүрэх хөтөлбөр гэж ойлговоос зүйтэй. Энэ хөтөлбөрийг сайтар ойлгож эзэмшсэний үндсэн дээр бид зорьсондоо хүрэх болно. Гэхдээ аливаа зүйлд энэрэнгүй хандах болон саруул ухааныг хөгжүүлэх, ёс суртахууны төгс хэлбэрийг өөртөө төлөвшүүлэх нь урт хугацааны үйл явц боловч энэ бүгдийг хэдий чинээнд хөгжүүлж чадна төдий чинээгээр таны оюун ухаан цэвэрлэгдсээр байх болно гэдгийг анхаарууштай.

1.Ёс суртахуун
Бид адгуус амьтдаас юугаараа илүү вэ гэвэл сэтгэн бодох чадвар болон ухамсараараа илүү гэдэг нь маш тодорхой. Ялангуяа ухамсар дотроос бид ёс суртахууныг эрхэмлэн дээдэлж, ухамсарласнаараа адгуус амьтдаас хавьгүй илүү аз жаргалтай амьдарч байна. Энэхүү ёс суртахуунаас үүссэн аз жаргалтай амьдрал нь энэрэнгүй сэтгэл болон саруул ухаанаар баяжигдаж чадвал улам хөгжингүй хэлбэрт шилжин явсаар нэгэн цагт гэгээрэлд хүрэх болно. Ёс суртахуун дээр үндэслэсэн энэрэнгүй сэтгэл улам төгөлдөржих боломжтой бөгөөд энэхүү бусдыг энэрэн хайрлах төгс сэтгэлийн хүчээр юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг ухаархын төлөө саруул ухааныг эрэлхийлж эхэлдэг юм. Тиймээс ёс суртахуун нь гэгээрлийн үндэс суурь яахын аргагүй мөн билээ.

2.Энэрэнгүй сэтгэл
Бидний өдөр тутмын амьдралд хувиа хичээх явдал ямар их хор хохирол учруулж байгааг бид бэлхэнээ харсаар буй тул гэгээрлийн түвшинд хувиа хичээх талаар ярихын ч хэрэггүй юм. Гэгээрэлд хүрсэн Далай лам тэргүүтэй эгэлгүй олон хүмүүсийн амьдрал, үйл хэрэг бүхэн гагцхүү бусдын сайн сайхны төлөөд оршиж байдаг. Тиймээс гэгээрлийн туйлын зорилго бол бусдын төлөөд оршино. Зовж шаналсан олон амьтанд төгс хүчин чадлаар туслахыг хүссэн агуу их энэрэл, түүнээс ундрах урам зориг, эрс шийдэмгий байр суурийн ард өөрөө асар их аз жаргал, баяр баясал, амар амгаланг мэдрэн байх бүлгээ. Бусдад туслах сэтгэлийг өдөөгч нь энэрэн нигүүлсэх сэтгэл мөн тул гэгээрэлд хүрэхэд энэ сэтгэл зайлшгүй чухал.

3.Саруул ухаан
Гэгээрэл нь оюун ухааны хөгжлийн хамгийн дээд хэлбэр мөн. Гэвч бид өөрсдийнхөө талаар, орчлон хорвоо болон юмс үзэгдлийн талаарх эндүү ташаа ойлголттой байгаа цагт төгс хэлбэрээр бусдад туслаж чадах гэгээрлийн хүчин чадлыг олно гэдэг туйлын хэцүү юм. Гэгээрэлд хүрэхэд зайлшгүй мэдэх шаардлагатай эрдэм мэдлэгийг олж авахын тулд саад тотгор болж буй атгаг буруу бодлуудыг үгүй хийх хэрэгтэй. Атгаг буруу бодол, түүнээс үүссэн муу сэтгэлүүдээс ангижирснаар саруул ухааныг эзэмшиж улмаар өөрийн оюун ухаанаа төгс гэгээрэлд хүргэх боломж бүрдэнэ. Тиймээс гэгээрэлд хүрэхийн тулд саруул ухаанаар сав, шим ертөнцийн үнэн мөн чанарыг бүрэн гүйцэд судлах шаардлага өөрийн эрхгүй урган гарч ирж байна. Энэхүү судалгаа нь хий хоосон, хуурай мэдлэг бус орчлон хорвоогийн мөн чанар, жаргал зовлонг үнэн зөвөөр нь таньж мэдэхэд, олсон мэдлэгээ бодит амьдралд уран нарийн хэрэглэж чадахын төлөөд зорьсон байх шаардлагатай. Үнэндээ бидний ихэнх маань зовлонг бүрэн гүйцэд таниагүйгээс болж гагцхүү зовлон болох зүйлийг жаргал гэж эндүүрэн бүхий л насаараа шахуу түүний хойноос зав чөлөөгүй гүйсээр нэгэн насаа дуусгавар болгож байдаг билээ.

Бурханы шашинд гэгээрэлд хүрэх арга замыг гурван үе шаттай гэж үздэг. Нэгдүгээрт бүдүүлэг хэрэгцээгээ хангахаар амьдралд сохроор шунан тэмүүлэхийг зогсоох, хоёрдугаарт орчлонгийн мөн чанарыг давуулан үнэлж түүнд хоргодсон шуналын хүлээсээс ангижрах, гуравдугаарт амин хувиа хичээх сэтгэлийг таягдан хаях явдал юм. Энэ гурван үе шатыг амжилттай давсан цагт гэгээрлийн хутагт хүрэх болно.

Энэ мэтчилэн бурханы шашны үндсэн сургаал нь муу сэтгэл гэж чухам юу болох, түүнээс хэрхэн гэтлэх, зовлон шаналалаас гэтэлсэн гэгээрлийн амар амгалан гэж юу байдаг тухай номлодог тул гэгээрлийн талаарх ойлголт асар өргөн хүрээтэй. Жишээлбэл их, бага хөлгөний гэгээрэл, тэдний дотоод урсгалууд гэгээрлийг хэрхэн авч үзэж түүнд хүрэх ямар арга замыг сонгодог талаарх ойлголтууд нэн гүнзгий байдаг тул гэгээрлийн тухай дэс дараалалтай ойлголт авах нь их чухал юм.


http://www.buddha.mn/news.php?mid=5&subid=18&aid=143 mnees oruulav Сайн үйлс дэлгэрэх болтугай.





Д.Равжаа - Аврал гурван чухаг


Д.Равжаа - Арга башрын цогц



Д.Равжаа - Бясалгал дунд ургасан дуу



Д.Равжаа - Багшаа шүтэхийг сургасан сургааль



Д.Равжаа - Шавь нартаа зориулсан сургааль


Ноён хутагтаас гэвш Шаравт хэлсэн сургааль




Д.Равжаа - Дадишуари нарт айлдсан дуу


Д.Равжаа - Тамхи татахыг хориглосон сургааль



Д.Равжаа - Архи уухыг хориглосон сургааль



Д.Равжаа - Бүгдээрээ мөнх бус байтал



Д.Равжаа - Аяа охин чи янагш сонс



Д.Равжаа - Наадмын шүлэг (нэгдүгээр бүлэг)

Д.Равжаа - Наадмын шүлэг (хоёрдугаар бүлэг)



Сайн үйлс дэлгэрэх болтугай.








Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс.
Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан





 Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?

Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна.



 Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.
1970-аад онд оюун санааны эрэл хайгуул хийж байсан бага залуу Жобс Зэн бурхны шашинд суралцах болсон нь зөвхөн нэг өнгөцхөн татагдаж сонирхсон хэрэг төдий биш байв. Тэрбээр Зэн буддизмд түүний маш өвөрмөц, товч хураангуй боловч өөрийн гэсэн өнгө төрх бүхий гоо зүйд зохирон суралцаж байжээ. Тиймдээ ч маш тууштай бөгөөд хичээнгүй суралцагч болж Кармелийн орой өөд мушгиран тоосорсон өгсүүр замын төгсгөлд асарлах Америк дахь хамгийн анхны Зэн хийд болох Тассажарад хэдэн долоо хоногоор “хана ширтэн”, чухамдаа Зэн шавь нарын хэлдэгчлэн, өөрийн сэтгэлийг шинжин ажиглах бясалгалыг үйлдэн өнгөрүүлдэг байжээ. Телефон утасны систем болон түүний үндсэн байгууламжийн дизайны мэргэжилтэн хүн яагаад ийм зүйл хийхийг сонирхох болов оо? Сэтгэл оюунаар сэтгэлийг ажиглан шинжилж, эцэстээ сэтгэлийн үйл ажилгааны үндсэн хэв маягийг өөрчлөхийг танин мэдэхүйн сэтгэл зүйд (cognitive psychology) мета танин мэдэхүй (metacognition) хэмээн нэрийднэ. Өнө удаан дадуулан суралцсан хүн гүн бясалгалаар Буддизмын маш их яруу найргийн хэв шинж бүхий соёлын хучилгыг нэвтлэн гүнд нь орж чадваас тэндээс хүмүүний үйл ажиллагааны системийн нэгэн зүйл мета танин мэдэхүйн талд хөл тавих аж (ийм зүйрлэл Жобсийн оюун ухаанд нэгэн цагт төрж байсан байж болох юм).



Зэн ёсны бясалгалын суудлаар суух үйл нь Жобсийн хувьд сэтгэл дотроо "эх хавтан"-г хөгжүүлэх практик арга техникүүд болж өгчээ.

Мета танин мэдэхүйн энэ талын тухай Буддизмын сонгодог дүр дүрслэл бол бидний бодол санаа бол уудам хөх тэнгэрт нүүж өнгөрөх үүлс лүгээ адил хэмээх юм. Бүхэл амьдралынхаа туршид бид эдгээр үүлний үргэлжлэлийг ямар нэг тогтвортой бөгөөд он цагийн улиралтыг даахуйц “би” хэмээх мөн чанарыг үүтгэдэг хэмээн итгэн үнэмшиж ирсэн. Гэтэл Буддистууд энэхүү “би” гээч бол хувьсал өөрчлөлт, гарз хохирол, өтлөх, үхэх тэргүүтэн зайлбаргүй мэт л тохиох тэдгээр огтын шаардлагагүй зовлонгийн шалтгаан болсон хий хоосон зүйл гэж үздэг байна. Буддизмд суралцахын нэгэн зорилго нь бодол санаануудын – хөх тэнгэрийн зэрвэсхэн үзэгдлүүдийн – хоорондох зай завсаруудыг буюу тасалдлыг илрүүлэн мэдэхэд оршино. Тэгсэнээрээ бид дээр дурдсан хий хоосон зүйлд эзлэгдэхгүй төдийгүй үүлс хуран үүсэх хийгээд сарнин одох тэр сэрэл мэдэмсэрийн урсгалыг танин барьж сурах юм.

Жобсыг дотоод сэтгэлийн энэ үйлэнд ихээхэн татсан ном зохиолуудын нэг нь Чойжам Трунба Ринбучи хэмээх 1950-аад онд Хятадын булаан эзлэгч армиас дүрвэн хэсэг лам нарыг удирдан Гималай давж асан нэгэн төвд ламын “Оюун санааны материализмыг таслах нь” хэмээх зохиол байв. Тэр бол нийгэмд маш их маргаан мэтгэлцээний сэдэв болсон, маш сонирхолтой хүн байсан юм. Түүний анхны барууны шавь нарын нэг нь хожим поп од болж хувирсан Давид Бови байлаа. Трунба маш алдартай бөгөөд нөлөөтэй багш бөгөөд эзотерик онол сургаалыг  өндөр түвшний боловч шинэлэг, энгийн ойлгомжтой англи хэлээр сайн заадаг тухайдаа ихээхэн магтагдахын сацуу архи дарс их уудаг, авгай хүүхэнд их дуртай зэргээрээ хүчтэй шүүмжлэлд өртдөг нэгэн байжээ. Тэрбээр Боулдерт өөрийн үүсгэн байгуулсан бясалгалын Нарова Их сургуулиасаа гадна яруу найрагч Аллен Жинсберг, нууц киног үүсгэгч Стан Брахэж, зохиолч Кен Вилбер, ая зохиогч бөгөөд дуучин Жони Митчелл гэх зэрэг маш олон нийгмийн ерөнхий хэв маяг, соёлоос огт өөр өвөрмөц алдартнуудын оюун санааны зөвлөгч байсан байдаг. Миний бодоход, Жобсийн хувьд Трунбад татагдсан нэгэн гол хүчин зүйл бол түүний зохиол бүтээлүүд байсан биз ээ. Түүний зохиол номууд нь юмсыг байгаагаар нь үзэж ойлгоход түйтгэрлэгч бүхнийг мэс засалч адилаар задлан арилгахуйц маш эрс шулуун үг илэрхийлэлтэй зэргээсээ гадна урлагийнхан, яруу найрагчид, хөгжимчдийг нисванисын дайсны эсрэг дайчид хэмээн үзэх үүднээс машид хүндэтгэн үздэг үзэл зэрэг нь Жобсийг үнэхээр их татсан биз дээ.

Apple-н залуухан үүсгэн байгуулагчид нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Сан-Франциско хотноо Зэн төв байгуулсан Шунрю Сузуки-роши багшийн бичсэн "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" хэмээх зохиол мөн. Энэ бол Зэн бурхны шашны ёсны тухай маш эелдэг сайхан, урин залсан шинжтэй бөгөөд маш ойлгомжтой гарын авлага болсон юм. Сузукийн чухамхүү хэн нэгэн маш ухаалаг хүүхдийн дуу хоолой дуурсах мэт сэтгэлд таатай бөгөөд зугаатай өгүүлэмжүүд нь "амьдрал үхлийн их оньс, өгүүлэшгүйн оргилд цэнгэн бүжигч" хэмээн нэрлэгдэх Зэн багш нарын тухай гүн гүнзгий бөгөөд маш нарийн тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ бол үнэхээр амьдралынхаа аль ч цаг үед уншиж болох ой тойнд багтамгүй их ховор чухал номуудын нэг юм. Энэ сацуу энэ бол нэгэн зүйл хувьсгалт эргэлт бүхий зохиол мөн. Тухайн цаг үеийнхээ Зэн шашны ном зохиолуудын үндсэн түрлэг урсгалыг сөрөн "Зэн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" нь гэгээрэлд "яарах зүйлгүй" алгуур боловч бат тогтвортой дурдалыг дадуулахуй үйлээр хүрэх тухай татгалзахын аргагүй сайхан онолыг айлддаг юм. Энэ нь нэгэн суурин дээр дараагийн бясалгалын хувь дээр л ямар нэгэн дорвитой, амьдралыг урвуулан өөрчлөхүйц "сатори" (Зэн бурханы шашинд гэгээрлийн хутгийг ийн нэрийддэг)-ийн улбаа, гэрэл гэгээг мэдрэх болно хэмээн горилолгүйгээр бясалгана гэсэн үг мөн. Сузуки-роши өөрийгөө гэгээрсэн гэж ер зарлаагүй байдаг нь тухайн цаг үедээ Зэн бурханы шашны алдартай их багшийн хувьд байж боломгүй зүйл байв. Тэр бүү хэл, гэгээрээгүй гэдгээ инээдэм болгон байж өөрийн шогч эхнэрээрээ батлан гэрчлүүлдэг байжээ. Сузуки-роши, "та бүхэн Бурхан болох гэж "зазэн" суудлаар суудаггүй юм. Та өөрийн байгаагаараа л төгс төгөлдөр мөн. Багахан боловсруулалт л хэрэгтэй" хэмээн олонтаа айлддаг байв.

Жобсын анхны Mac багийнхандаа зориулан гаргасан алдарт уриа нь "Аялал бол шагнал" хэмээх байв. Энэ урианы санаагаа тэрбээр "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" зохиолоос олж авсан байх магадтай юм. Учир нь Сузуки-рошийн хувьд "мөр бол зорилго" байсан аж. Кобун залуу Жобсыг "Бизнессийн ажил хэргээ эрхлэн явуулахын зэрэгцээгээр оюун санааны үйлээ үйлдэж болно" хэмээн зоригжуулдаг байсан юм. Хэрвээ тэр үед Кобун үүний эсрэгээр зөвөлгөө өгсөн бол одоогийн дижитал ертөнц ямар шүү байх байсныг нэг бодоод үз дээ.

Apple амжилтанд хүрэхэд Буддистуудын дурдал гэж нэрлэдэг тэр сэтгэлийн үйл маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 15 дугаар зууны яруу найрагч Иккюү-гээс "Зэн хэмээхийн утга юу вэ?" гэж асуухад тэрбээр "Анхаарал төвлөрөл" гэж хариулсан байдаг. Үүнийг цааш нь тайлбарлахыг хүсэхэд тэрбээр "Анхаарал бол анхаарал мөн" хэмээн хариулсан байна. Зэн шашны ёсонд анхаарал гэдэг нь "Зэн до"-д хүрэлцэн ирж, өөрийн амьсгалыг дурдан агуулж суухаас илүү гүн утгатай зүйл юм. Энэ нь та өөрийн өдөр тутмын амьдралдаа автобус руу гүйх, будаа агшаах, хадмуудтайгаа ярих, даралтны эмээ уух, загас наадуулах гэх зэрэг хийж буй үйл бүхэндээ эгшин бүрт нь мэдэмсэр сэхээрлээ хандуулахын утга мөн.

Өөрөөр хэлбэл, "бусад хүмүүст зориулсан" цоо шинэ компьютер бүтээхтэй адил зүйл юм. Жобсын Тассажара болон бусад Зэн төвүүдэд дадуулж асан ахуй нөхцөл нь түүнд дээд зэргээр боловсорсон уламжлалт бүтээл болон Калифорнийн онгон зэлүүд газар нутаг хоёрыг гайхамшигтай хослуулан холбож тавих үндэс болж өгсөн билээ. Зэн төвийн гоо зүй бол - чухамхүү Apple адил - Өрнө, Дорнын зохирол бүхий хослол мөн.

Яг л Зэн номлолын адилаар Жобс Apple-н бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдийн хүсэл санал, хэрэгцээ нэг бүрийг-ажиллагааны систем дэх үсгийн фонд, цэсний дизайн, гадна хайрцаганд ямар металл хэрэглэх, савалгаа боодол дээр нь ямар ямар өнгө байх, дагалдах сэтгүүлээс эхлээд, 



Apple-н агуулахуудын эмх цэгц нь хэрхэн ижил порпорцтой байхыг хүртлэх бүх зүйлийг - маш нарийн, нягт нямбай, гайхалтай сайн анхаарсан байдаг юм. Тэрбээр компьютеруудаа үндсэн дэлгэц дээр нь бүтээлч дүр дүрслэл гарч ирмэгч хэрэглэгч хүн түүнд бүрэн уусч орох мэт болохуйц тийм дизайнаар бүтээдэгээрээ өөрийн хэрэглэгчидийг ч бас дурдал анхаарал сайтай байхыг дэмжин урамшуулж байв. Жобс компьютерийг "сэтгэл оюуны дугуй" гэж боддог байв. 




1981 оны нэгэн тахил нь буруу өрөгдсөн сар Жобс "Mac" хэмээх нэрээ "the Bicycle" буюу дугуй гэдэг нэрээр солихыг оролдсон байдаг. Харин түүний ажлын багийнхан энэ саналыг нь огт хүлээж аваагүй байна. Үүний цаад гол санаа нь таны хаашаа явахыг хүссэн тэр газарт хүргэнэ, ерөөс бүхэл глобал сүлжээний хүрээнд нээн олж болохуйц аль ч газарт хүргэдэг хэмээх байжээ. Гэтэл Windows-н машинууд нь үүний эсрэгээр маш их нүсэр сургалт зааварчилгаатай, зуу зуун хуудас шаардагдах тайлбар сэлт бүхий ямагт өөрсдөдөө анхаарал тавихыг шаардсан захирангуй өнгө аястай диалог, протоколууд бүхий байдаг шүү дээ.  
Тиймээс Mac бол үнэндээ энэ бүхэнд ардчилсан хувьсгал хийсэн юм. Жобсын шаардлагаар Apple нь хэрэглэгчиддээ хэдийнэ танил дасал байсан мэт, хэрхэн хэрэглэхээ зөнгөөрөө мэдэхүйц тийм бүтээгдэхүүнийг бүтээсэн нь цахим тооцооллыг мэдээллийн сүлжээний мэргэжилтнүүдийн олигархи байдлаас чөлөөлөн өргөн олны дижитал тоглоомын талбай болгон хувиргасан хэрэг байв.

Зөнлөг цахим тооцооллыг бүтээх ажлын явцад Жобс Жонатан Иве хэмээх эелдэг даруухан британи дизайнер залуу өөртэй нь ижил хүсэл сонирхолтой болохыг олж мэджээ. Тэр залуу түүнд iMac, iPod, iPad, MacBook Air, iPhone гэх зэрэг олон сайхан бүтээгдэхүүнийг нь бүтээхэд нь тусалсан байдаг. Эдгээр нь их энгийн даруухан бөгөөд татгалзахын аргагүй, чухам л Иве Жобс хоёрыг "нээх" хүртэл ертөнцийн хаа нэгтээ хамтаа хүлээж байсан хэлбэр болон үйл ажилгааны салшгүй нэгдэл мэт бүтээгдэхүүнүүд тул та анх харсан даруйдаа л амаа ангайтал гайхах болно. Энд бага зэрэг Буддизмын нэр томъёо ашиглан өгүүлвээс, Apple-н шилдэг сайн бүтээлүүд нь өмнөх "компьютер" эсвэл "утас", MP3 тоглуулагч зэрэг нь ямар байх ёстойг бүрэн дүүрэн харуулах мэт, гэнэтхэн хоосноос (шунъяата) үүдэн гарсан мэт санагддаг юм. Тэдгээр нь гайхалтай цэвэрхэн, шинэхэн аватарууд байв.

"Зөн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" зохиолд Сузуки-рошийн айлдсан хамгийн их ой санаанд тод буудаг сургаалуудын нэг бол "Эхлэн суралцагсадын сэтгэлд олон боломж байдаг байхад өндөр түвшинд хүрэгсэдийн сэтгэлд цөөн боломж байдаг юм" хэмээх болно. 



Энэ нь Сузуки өөрийн хуучин шавь нарыг өглөө бүр бясалгалын олбог дээр өөрсдийгөө Зэн мастерууд мэтээр сэтгэн сууцгаах вий дээ хэмээн болгоомжилсон хэрэг байв. Тэрбээр шавь нараа бясалгалд чухамхүү анх удаа оролдон үзэж байгаа хүн шиг тийм нээлттэй хүсэл сонирхлоор хандаж байгаасай хэмээн хүсдэг байжээ. Apple-ийн цахим хэрэгслүүдийг та бүхэн эхлэн суралцагсадын сэтгэл оюуныг тэтгэн дэмжиж, сэрээх тухайд зориулагдсан нарийн багаж төхөөрөмжүүд хэмээн хэлж болох юм. Үнэхээр Жобсын төгс сайныг бүтээх гэсэн тэр дурдал анхаарал нь бүр түүний бүтээгдэхүүнүүдийн нүдэнд ил үл үзэгдэх шинж чанаруудад хүртэл биеллээ олсон байдаг. Жони Иве хэмээх нэгэн гол дизайнер нь бичихдээ Apple-н төхөөрөмжүүдийн ихэнх хэрэглэгчид нүдээр үзэж чадахгүй бүрдэл хэсгүүдийг хүртэл төгс сайн хийхийн тухайд Жобсын хамтаар бид их олон сар ажилласан гэжээ. Мөн тэрбээр, "Стив энэ бүхэнд ямар нэг үйл ажиллагааны зарчимаас ч илүүтэй анхаарал тавих ёстой, бараг иргэний үүрэг хариуцлага мэт тийм чухал хариуцлага байна гэдэгт итгэдэг байв" гэж бичсэн байна. Apple өөрийн анхны бүтээгдэхүүнийг танилцуулж байх үед - тод хөх өнгийн гадаргуу бүхий iMac гарч байх үед түүний өнгө дизайны талаар гал тогооны өрөөнөөс гадаа гудамжинд хүртэл хаа сайгүй шивэр авир гэлцэж байв - Жобс iMac-ын ар тал өрсөлдөгчдийн компьютерын нүүрэн талаас ч илүү сайхан харагдаж байна хэмээн бахархан өгүүлж байжээ.

Японы сүм хийдүүдэд шинэ залуу хуврагууд хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн үйл хийж байх ёстой тухайд номлодог байна. 
Таны номын үйлийн ар тал нь урд тал шигээ чухал гэсэн үг юм. Кобунтай хамт өнгөрүүлсэн он жилүүдээс Жобсийн хамгийн сайн сурч авсан хичээл нь үхлийг хүлээн авах нь амьдралын зайлбаргүй нэгэн хэсэг мөн хэмээх юм. Тиймдээ ч өөрийнх нь үхэл гарцаагүй гэдгийг мэдчихээд байх үед нь тэр нь ихээхэн хэрэг тус болсон биз ээ. Жобсийн 2005 онд Стэндфордод тавьсан сэтгэл хөдөлгөм илтгэл нь тухайн нөхцөлд Буддаг дурдаагүйгээрээ илүү сайн болсон сонгодог Бурханы номын айлдвар адил болсон юм:

Би удалгүй үхэх болно гэдгийг ямагт дурдаж байх нь надад амьдралынхаа том том сонголтуудыг хийхэд маш их тус болсон хамгийн чухал хэрэглэгдэхүүн болсон юм. Учир нь үхэлтэй нүүр тулах цагт бараг бүх зүйл-бүх гадаад горь хүсэл, бүх бардамнал, бүх алдаа эндэлийн гутамшигаас айх айдас-эдгээр нь бүгд замхран одоод гагц үнэнхүү чухал зүйл нь л үлддэг юм. Миний мэдэхээр л, ямар нэг зүйлээ алдчихвий хэмээх бодлын дөнгөнөөс салах хамгийн шилдэг сайн арга бол хэзээ мөдгүй үхэх болно гэдгээ дурдах явдал мөн. Бид аль хэдийнээ юу ч үгүй нүцгэн улсууд шүү дээ. Өөрийн зүрх сэтгэлийг дагахгүй байх ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй ээ.

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Тэр бүү хэл, диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч тэндээ очихын төлөөнөө үхэхийг хүсдэггүй юм. Гэсэн хэдий ч үхэл бол бид бүгдийн хувь тавилан мөн. Хэн ч, хэзээ ч үүнээс бултан гарч байсангүй ээ. Тийм ч байхаас өөр аргагүй. Учир нь Үхэл гэдэг амьдралын цор ганц шилдэг бүтээл ч байж болох талтай. Энэ бол амьдралын хувьсал өөрчлөлтийн элч төлөөлөгч мөн. Энэ нь шинэ нялхсыг угтаж авахын тулд хуучин өтгөсийг нь явуулдаг юм. Яг одоо та бүхэн шинэ нь боловч одоогоос нэн удалгүй нэг л өдөр аажмаар өтлөж, улмаар нөгчин одох болно. Ийм чанга хатуу үг хэлж байгааг минь өршөөгөөрэй! Гэхдээ энэ бол аргагүй үнэн мөн.

Та бүхний нас хязгаарлагдмал тул хэн нэгэн өөр хүний амьдралаар амьдарч бүү шамшигдуул. Ямар нэгэн догм, ягшмал онолд бүү хүлэгд! Учир нь энэ бол бусад хүмүүсийн сэтгэлгээний үр дүнгээр амьдрахын нэр юм. Өрөөл бусдын үзэл бодлын хурц үзүүр таны дотоод дуу хоолойг сарниах боломжийг бүү олго! Хамгаас чухаг нь өөрийн зүрх сэтгэл болон зөн зовинг дагах зүрх зоригтой бай! Тэд чинь ямар нэг байдлаар таны үнэндээ юу болохыг хүсээд буйг хэдийнээ мэдэж байдаг юм. Бусад бүх зүйлс хоёрдугаар зэргийнх мөн.

Энэ бүхнээс харахад олонх хүний эндүү боддогчлон Бурхны шашин бол зөвхөн өтгөс буурлуудын муйхраар шүтдэг хуучны үеэ өнгөрөөсөн, ягшмал номлолын шинжтэй сургаал биш болох нь тодорхой байна. Энэ бол үнэндээ социализмын үеийн үзэл суртлын машинаар угаагдсан уураг тархи залруулагдан цэвэрлэгдээгүй явж байгаагийн илэрхийлэл юм гэдгийг бид өнөө хэр анзаардаггүй юм. Хэрвээ түүнд суралцаж, амьдран ахуйдаа бүтээлчээр хэрэглэж чадваас хэн хүний гайхшралыг төрүүлэм шинэ техник, технологи зохион бүтээж болохын нэгэн жишээ нь Стив Жобс юм. Үнэндээ энэ бол хүн төрөлхтөн Буддизмаас сурч, мэдэж, санаа авч болох хязгааргүй их зүйлсийн зөвхөн нэг өнгөн хэсэг мөн. Тиймээс ч барууны еотөнцөд Стив Жобсыг Буддист байсан хэмээхийн зэрэгцээ хамгийн гол нь тэрбээр ийм орчин үеийн технологийг бүтээх шинэ санааг яаж Буддизмаас олж авсан байх вэ гэдгийг олохыг чармайн шуугилдацгааж байна.


Судар Шастир нийгэмлэг


Стив Жобс - 3 түүх

Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. Апплэ компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөницийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад “Өөр мэдээ” түүний оюутнуудад ярьж өгсөн 3 түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.

Эхний түүх зангилааны гол цэгийн тухай

Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр үлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зарлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.


Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.


Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.

17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга.
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг



Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.

Өнөөдөр тар хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. —Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.




http://enkhlen2.blogspot.com/  blogoos oruulav


Сайн үйлс дэлгэрэх болтугай.





Buddha’s dream


Бодхисатва бээр шинийн нэгнээс шийнийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.
1. Эхний зүүд: Бодхисатва бээр өөрийн агуу том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана. Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, борьйв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабын тэнгист, зүүн мутар нь Бангалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцолшгүй олон галавын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биелэлээ олох цаг болсоныг зөгнөжээ.

Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургаал, номлолын нөлөө бүхэл Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.
2. Хоёр дахь зүүд: Бодхисатва бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёоолж, харсаар байтал удаж төдөлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ.

Энэ зүүд нь Бурханы сургаал зөвхөн хүний ертөнц төдийгүй Тэнгэр Брахма нарт хүрж, тэднийг гэгээрэл ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн байлаа. Өөрөөр хэлбэл Бодхисатва бээр хүн хийгээд Тэнгэр нарын их багш болно гэсэн үг юм.
3. Гурав дахь зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолшгүй олон амьтад ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж төдөлгүй тэдний тоо маш олон болж хөлнөөс дээш бүчин явсаар өвдөгөнд хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалийг дагаж ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ.

Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзалуулаагүй хар үстэй байгаа нь тэд хуврага биш гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Бурханы хуврага шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ.
4. Дөрөв дэх зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно. Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай /Чадрия, Брахман, вээшя, шудр/ хүмүүс түүний дэргэд ирж, лам хуврага болж, Арахадын хутгийг олж ариудан гэгээрхийг зөгнөсөн зүүд байлаа.

Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтээ олон гол мөрөн далайд цутгасаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг, янз бүрийн язгуур угсааны хүмүүс хуврага болж, бүгд ариун номонд нэгдэж, нэгэн ижил болох болно.
5. Тав дахь зүүд: Бодхисатва бээр хир буртаг дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртагаар дүүрэн ч өөрт нь өчүүхэн ч хир буртаг халдахгүй байгааг харжээ. Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд Бодхисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даян бясалгал хийж байсан хийгээд, харин одоо Бурханы хутгийг олон гэгээрсэнийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа.

Урьдын эхнэр, хүү, эх , ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтаны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно. Тэдэнд ариуслын замыг заах боловч өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хуврага хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгт ирэх боловч өөрийн хэрэгцээнээс илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно.
Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийх үедБодхисатва бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, Бодхисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биелэлээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.
Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Эх сурвалж:  Их багш  СН.Гоенка “Ариусахуйн чин хүсэл” 2008 .      хуудас 15-22               /Монголын Випашяна судлалын төв/

http://vipassanamongolia.wordpress.com/category/%D0%B1%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%BD-%D0%B1%D0%B0%D0%B3%D1%88%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D2%AF%D2%AF%D0%B4/    web huudasnaas  oruulav 


Сайн үйлс дэлгэрэх болтугай.










“Шри Шри амьдрах ухаан төв”-ийн тэргүүн Ц.Саранцэцэгтэй ярилцлаа.

-Бясалгал, шашин хоёр юугаараа ялгаатай юм бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Хүмүүс бясалгал гэхээр шашин гэж ойлгодог. Үнэн чанартаа энэ нь хоорондоо газар, тэнгэр шиг ялгаатай. Тодруулбал, бясалгал нь оюуны санааны ариун үнэний зам гэсэн үг. Гэхдээ багш маань “Бясалгалыг гадис жимстэй зүйрлэхэд шашин бол хальс нь. Бясалгал бол жимс нь” гэж хэлдэг. Нөгөөтэйгүүр бясалгал, шашин хоёрын явж буй зам нь адилхан. Хоёулаа хэсэг бүлэг хүмүүсийн оюун санааны хөгжлийн нэг төвшинд очдог юм шиг санагддаг. Бид олон шатаар дамжихад шашинлаг хүн бол тэндээ очоод зогсоно. Харин шашинлаг бус хүмүүс идсээр, ажилласаар, үржсээр байгаад нас эцэслэдэг. Ингэж амьдрах нь үнэхээр харамсалтай шүү. Амьтдаас ялгарах зүйлгүй. Тэгэхээр шашин номын замд орж байж хүн амьтнаас ондоогоо мэдэрнэ. Хайр, хүндэтгэл, айдсыг ойлгоно. Үүгээрээ шашинлаг хүн огт сүсэггүй нэгнээс хамаагүй илүү л дээ. Тэгвэл шашнаас дээгүүр зүйл байдаг нь бясалгал юм. Хүн булчин шөрмөсөө хөгжүүлж байж, тамирчин болдог шүү дээ. Үүнтэй адил оюун санаагаа хөгжүүлэх нь хамгийн гол зорилго байх учиртай.
-Хүний оюун санааг хөгжүүлэх “дасгал” нь бясалгал гэж та хэлэх гээд байна уу?
-Бясалгал хийж байж л хүний оюун санаа хөгжинө. Бод доо, хамгийн өндөр боловсролтой хүн уураг тархиныхаа таван хувийг л ашигладаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 95 хувийг нь ашиглахын тулд бясалгал гэдэг замаар явна. Би 1995 оноос хойш бясалгал хийж байна. Санскрит хэлээр бясалгал гэдэг үг маань “Самадей”. Бясалгал амнаас гарч буй үг, харж буй харц, биеэ авч яваа байдлаас эхэлдэг.   Түүнээс бясалгал гэдгийг аглагт очоод хийснээр буян хурдаг юм биш. Хүн эхлээд өөрийн алд биеийг авч явж чадаж байвал бусдын төлөө санаа тавьж чадна. Бясалгалын гол чанар үүнд байдаг юм.
-Жимсээр зүйрлэвэл хальс нь шашин, жимс нь бясалгал юм байж. Хүмүүсийн хувьд “шри шри” гэхээр гадны шашин гэж ойлгох нь бий. Энэ эндүүрлийг яаж тайлах ёстой бол?
-Шашны байгууллагын хүмүүс ч ингэж андуурдаг юм. Би буддын шашны сургуульд очоод “Танай хүүхдүүдэд яаж бясалгал хийх техникийг зааж өгье. Биеэрээ, толгойгоороо, уушгаараа дасгал хийхгүйгээр хэзээ ч бясалгаж болдоггүй юм. Номыг хоосон цээжлээд хэрэггүй” гэж хэлдэг. Гэвч буддын шашинд гадны шашны нөлөө орох нь гэж эмээдэг юм уу хүлээж авдаггүй. Ингэж эмзэглэх нь нэг талаар зөв байх л даа. Яагаад гэвэл  бясалгал бол хүний цэвэр оюун санааны хийдэг ажил.
-Анх Монголд бясалгалын төвөө нээхэд хүндрэлтэй байсан уу?
-Хүндрэл учраагүй ээ. Харин миний сэтгэлд нэг бодол л байсан. “Мах иддэг  махчин шахуу монголчуудыг яана даа. Миний үгэнд орох болов уу” гэж. Гэхдээ би өөрөө амьд жишээ учраас бясалгалын ач тусыг хүмүүст мэдрүүлж чадсан даа.
-Амьд жишээ гэдгээ жаахан тодруулна уу?
-Оюун санааны хувьд би өөртөө сэтгэл хангалуун байсан. Зөвхөн эрүүл мэнддээ зовж байлаа. Хүн эрүүл биш болохоороо амьдралд гутардаг юм билээ. Би харшилтай, энэ нь эдгэрдэггүй өвчин. Гэтэл бясалгалд явсан эхний өдрөөс эхлээд өөрчлөлт гарч, маш гоё санагдсан. Жин 84 кг, харшилтай, том линзтэй байсан бол одоо яаж өөрчлөгдсөнийг маань чи ч бас харж л байна. Үнэхээр хүн өөрийгөө 100 хувь дайчилбал өөрчлөгдөж чадна. Ер нь хүн аав, ээжээсээ биеэр төрөөд дараа нь оюун ухаанаа дахин төрүүлж байж жинхэнэ хүн болж төлөвшдөг. Иймээс бид оюун санаагаа хөгжүүлэхгүйгээр мөнгө, албан тушаал гэхчилэн ямар нэг материаллаг зорилго тавьчихаад түүнийхээ төлөө яваад байхаар амьдрал утгагүй болно.
-Нээрээ ч маханд дуртай монгол хүнийг бясалгалаар цагаан хоолтон болгоно гэдэг хэцүү байх шүү?
-Монголчууд эрс тэс уур амьсгалтай учраас огт мах идэхгүй байж болохгүй л дээ. Гэхдээ би мах иддэггүй. Бясалгал хийж тодорхой амжилтад хүрснийхээ дараа мах идэхгүй биеэ авч явж чадаж байвал болно. Мах идмээр санагдаад байгаа хэр нь тэвчээд гэгээрнэ гэвэл хэзээ ч бүтэхгүй гэж би хэлдэг. Учир нь хүн мах идмээр байхад идүүлэхгүй байх нь нүгэл. Ерөөс хоол ундыг ухаанаараа зохицуулах ёстой.
- Та их олон шавьтай болсон байх. Шри шри бясалгалын олон төв байдаг уу?
-2006 онд Алтангадас одон авахад давхардсан тоогоор бараг манай шавь нар нэг сая хүрсэн байсан. Гэхдээ тоо чухал биш, чанар эрхэм. Миний хамгийн настай шавь 90 гарсан хүмүүс байгаа. Хамгийн бага нь 6-7 сартай. Аав, ээж нь авчраад шавь орууллаа гэдэг. Шри шри бясалгалын төвийн хувьд ганц л бий. Хааяа сонсоход зарим хүний манай төвийг нэрийг бариад л хүмүүсийн нүдийг аниулаад суулгадаг сурагтай. Бясалгал бол ашиг олох хэрэгсэл биш. Яахав, энэ бүхэн түр зуурын бэрхшээл гэж ойлгож байгаа.
-Сүүлийн үед хүн бүр бясалгал хийхээр хошуурдаг болсон. Бясалгал хийдэг хүнийг таних шинжүүд бий юу?
-Байлгүй яахав. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, тунгалаг царайтай, харц нь тод,  дуу нь яруу тунгалаг, үнэр нь их гоё. Ийм шинжүүдээр бясалгал хийдэг хүн мөн үү гэдгийг мэдэж болдог. Бясалгагч хүн андашгүй дээ. Ажил төрөл нь өөдрөг, хүнтэй харьцаж буйг нь харсан ч мэдрэгддэг. Ер нь эргэн тойрны хүмүүс чамтай хэрхэн хандаж байгаагаар нь өөрийнхөө энергийг мэдэж болно. Бид стрессээсээ болоод  өөрт нь хүн сайн хандахаар “долгинож байна”, эсвэл “ямар нэгэн зорилго агуулжээ” гэж боддог. Надаас юм гуйх нь гэж сэрддэг. Бясалгал хийгээд эхлэхээр ийм “хар” бодлууд алга болдог.
-Сонирхоод үзэхээр бясалгалын маш олон урсгал байдаг юм билээ. Энэ олон урсгалын аль нь хүнд илүү өгөөжтэй бол гэсэн эргэлзээ төрдөг?
-Дэлхий дээр бясалгалын олон урсгал бий. Зорилго нь, хүрэх газар нь нэг. Бүгдээрээ л голын цаана гарах гэж байгаа. Нэг нь туулж, нөгөө нь сэлж, зарим нь завиар болон чулуун дээр гишгээд  гарч болно. Эсвэл модоор дамжаад, гүүр бариад гарч болно шүү дээ. Гараад очих газар нь нэг учраас би олон бясалгалын энэ нь зөв, тэр нь буруу гэж шүүхгүй, зэрэг дэв олгохгүй.  Бясалгалыг өөрийнхөө бор зүрхээр хийж байж шагнал нь амьдралд ирдэг. Өдөр тутам амьдралд чинь дүн тавиад л яваад байгаа. Тэгж байж л Равжаа хутагтын хэлдгээр эрдмийн дээд сэтгэлийг ажих юм.
-Бид сэтгэлээ ажиж чадаж байна уу?
-Үгүй дээ. Ерөөсөө ажиж чаддаггүй. Биднийг гадаад урсгал аваад явчихдаг. Тэгэхээр ямар хүн нь ойлгомжгүй. Хүмүүс  бөөгнөрөөд орилж байвал хамт  ямар ч зорилгогүй хашгираад эсвэл харж зогсоод хэрэгт ордог. Харин бясалгалд тэгж хандаж болохгүй. Үнэн сэтгэлээсээ хандах ёстой
-Бясалгал хийдэг хүмүүс сари өмсөөд байдаг. Ямар учиртай юм бэ?
-Намайг л дуурайдаг байх даа гэж боддог ш дээ /инээв/. Би Энэтхэгт бараг 20 жил амьдарсан. Тэнд их халуун л даа. Янз бүрийн хувцас өмсч үзэхэд хүний биед хамгийн эвтэйхэн нь сари байсан. Хүмүүст амьдрах эрчим хүч гэж үргэлж бороо шиг урсч байх ёстой зүйл бий. Яг шүршүүр дор зогсч байгаа юм шиг. Гэтэл хүмүүс цэвэр арьсан, ширэн тэлээ ч юм уу, савхин дээл өмсдөг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр урсгалыг зогсоож өөрийгөө хорлодог. Түүнийгээ мэддэггүй. Харин сари энэ энергийн урсгалд саад болдоггүй. Сари гэж 5.5 метр урт даавуу байдаг. Дотуураа банзал өмсөөд, гадуураа даавуугаар ороодог юм. Энэтхэг үндэсний хувцас. Сари өмсдөг хүмүүст хандаж хэлмээр нэг үг бий. Өөрийн тань сэтгэл санаа  замбараатай болоогүй аваас сари өмсөх хэрэггүй. Харин дотоод сэтгэл тань ариуссан, сайхан болсон бол сариг дагаад л энерги намирчихдаг. Намируулна уу, навсганах уу, өөрөө л мэд. Юу өмсөх нь хүний дурын асуудал. Гэхдээ хувцас гэдэг ийм аюултайг санах нь чухал.
-Хүнийг дуу хоолойны өнгөөр нь шинжиж, сайн, муу бодолтой эсэхийг мэдэж  болох уу?
-Болно. Муу хоолойны өнгө гэдэг энергиэсээ шалгаална. Хүний энергийн нягтрал их байвал дуу хоолой нь тод, гоё болдог. “Дуу нь бүр цаашаа орсон байна лээ” гэж ярьдаг даа. Үнэхээр хүний дуу хоолойны өнгө амьдрах эрч хүч хэр зэрэг байгааг харуулдаг. Нас ахих тусмаа эрчим хүч нь багасдаг. Нэг үгээр хүн элэгдэж байна гэсэн үг. Хүн амьдрах хугацаандаа эрчим хүчээ нөхөж байх ёстой. Нөхөхгүй байгаа учраас хөгшин хүний дуу хоолой сөөнгө болдог. Утсаар хэд орчим настай хүн ярьж байгаа нь мэдэгддэг шүү дээ.  Намайг ярихаар “аав чинь байна уу” гэдэг.  Хүүхэд гэж боддог юм шиг байна лээ. Энэ бол энерги, бясалгал худлаа биш гэдгийн нотолгоо.
-Далай багш монголчуудыг “Диваажингийн эзэд” гэж хэлсэн нь бий. Монголчууд бид тийм л их хувь заяатай улс байх нь?
-Хүн 84 удаа жинхэнэ хүн болж, төрж байж гэгээрнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, уураг тархи нь 100 хувь ажиллана гэсэн үг. Тэгж  уураг тархиа 100 хувь ажиллуулсан хүмүүсийн ихэнх нь Монголоос гаралтай байдаг юм билээ. Яагаад гэвэл Монгол гэдэг нь ариун дагшин газар гэсэн үг. Ариун дагшин газар аль нэг насандаа гэгээрч явсан, орчин үеийн хэллэгээр оюуны чадвар өндөртэй хүмүүс төрдөг. Идэж, өмсөхийн төлөө биш, түүнээс арай дээгүүр юм байдаг гэдгийг мэддэг хүмүүс төрдөг болохоор “Диваажингийн эзэд монгол” гэж Далай багш зөв хэлсэн. Жишээ татахад, орос, монгол хоёр хүн бясалгал хийгээд хоёулаа ижилхэн төвшинд очоод гэгээрэх болоход монголыг нь авна гэдэг. Оросыг нь “чи дахиад нэг хүн болж төрөөд, жаахан буян үйлдээд хүрээд ир” гээд явуулна.
-Та “Амьдралын хамгийн үнэтэй шигтгээ хүн юм” гэж хэлсэн байдаг?
-Тийм шүү. Жинхэнэ эрдэнийн чулуун шигтгээ үнэ цэнээ алддаггүй. Ямар ч үед гялалздаг. Харин шигтгээ биш хэрнээ “би шигтгээ” гэж хашгирах хүмүүс бий. Манай багш “Гууль л өөрийгөө алт гэж их хашгирна даа” гэж хэлдэг юм.
-Оюутан байхдаа Таны лекцийг сонсоход “Орой ганцаараа  унтдаггүй, олон мянгаараа унтдаг” гэсэн нь их сонирхолтой санагдсан?
-Хүний арьс харахад гуужаад манан татсан юм шиг л явдаг. Шөнө унтахаар орондоо орж хэвтэхэд тэр гуужиж буй арьсыг иддэг хувалз гэдэг амьтан байдаг. Ялангуяа залуу гэр бүл, залуу хосуудын орон дотор бүр их байна. Хүнээс гарсан ялгадсыг иддэг сонин амьтан байдаг гэсэн. Их цэвэрхэн хүний орон дотор гэхэд л 4-5 сая байдаг гэх. Дэр болон хөнжлийн уутны буланд бөөгнөрсөн  хөвөн шиг юм байдаг шүү дээ. Тэр чинь хэдэн тэрбумаараа үхсэн хувалз аж. Энэ бол өвчин үүсгэгч. Харшил гэдэг өвчний бараг 70 хувь нь үүнээс болдог. Мөн арьсны өвчин үүсгэдэг. Нүүрээр нь юм гарчихсан хүн байдаг даа. Хүн хөнжил, дэвсгэрээ байнга цэвэрлээд байхаар хувалз шууд арьсан дээр нь суугаад иддэг. Тиймээс бид үүнийг мэдэж байх ёстой.
-Яг тэр хувалз шиг амьдардаг хүн олон болж. Эд хөрөнгөөр баян хэрнээ сэтгэлээр нэн ядуу хүн их байх юм?
-Македоны Александр дэлхийг бараг тэр чигээр нь эзэлж авчихаад сэтгэл нь ханахгүй байж. Гэтэл модны хажууд нэгэн цагаан хувцастай гуйлгачинтай таарчээ. Тэр хүний нүд Александрт хязгааргүй огторгуй шиг л харагдсан гэдэг. Александр дэлхийг эзлээд олж авч чадаагүй аз жаргал тэр хүнд байв. Тэгэхэд Александр “Энэ хүнд ганц ширхэг алтан зоос байхгүй мөртлөө яагаад ийм аз жаргалтай байна вэ” гэж маш их атаархжээ. Ингээд тэр эрдмээ зааж өг гэж дуудсан боловч ирээгүйд нь хилэгнэн судар номыг нь шатаахаар заналхийлсэн байна. Өнөөх аз жаргалтай хүн “маргааш ирээд шатаагаарай” гэж. Харин Александрыг маргааш нь ирэхэд судар номоо шавь нартаа өгч цээжлүүлээд шатаалгахаар өгчээ. Оюун ухаан ийм аугаа, баян ажгуу. “Дэлхийг өмнөө сөхрүүлсэн би гуйлгачны өмнө сөхөрлөө” гэж Александрыг дуу алдуулсан оюун ухааны гайхамшиг их. Ер нь их сургууль төгссөн л бол эрдэм боловсролтой гэж хэлэхгүй. Харин идсэн хоолондоо сав болж байвал би тэр хүнийг эрдэмтэй хүн гэж үнэлнэ. Хүний 404 өвчний 303 нь хоолноос үүсэлтэй байдаг. “Хүн Танд ухаан байвал халбага, сэрээ хоёроор булшны нүхээ ухахаа боль” гэсэн үг ч бий.
-Зовлон, жаргалын мөн чанар угтаа адил санагддаг. Нэг хүнд зовлон болсон зүйл нөгөөд нь жаргал байх жишээтэй. Учир шалтгаан нь юунд байна вэ?
-Зовлон эсвэл жаргал гэдэг чинь нэг хүний  л үг. Нэг хүнд зовлонтой санагдаж байгаа юм нөгөөд нь жаргалтай санагддаг байж болно. Тухайлбал, архинд дуртай хүнээс таныхаар диваажин гэж юу вэ гээд асуу. Тэр хүн “Конякан нууртай, архин голтой, виски, дарсаар ундарсан булагтай газар” гэж хэлнэ. Харин архинд дургүй хүнд тэр юуных нь диваажин байх вэ. Там л байна шүү дээ. Тийм болохоор зовлон, жаргал гэдэг ерөөсөө хувь хүний амьдралаас хүлээж авч байгаа дохио. Жаргалтайгаар нь хүлээж авбал жаргал байна. Зовлонтойгоор нь хүлээж авбал зовлон байна. “Нууц” номыг хүн бүр уншаасай гэж боддог. Таны толгойд ямар бодол эргэлдэнэ, тийм л орчин бий болдог гэдгийг тэр номд өгүүлдэг. Хүн юу тарина, тэр нь л ургана. Өргөст хэмх тарьчихаад улаан лооль авна гээд байж болохгүйтэй адил.
-Хүний нэр ч бас их утга учиртай. Дуудах нэрийг аав, ээж өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг. Нэрийг хагасалж дуудах муу ч гэх нь бий. Энэ талаар?
-Хүний нэрийг хэдэн мянган жилийн өмнө өгсөн байдаг. Лам, аав ээж нь л өгдөг юм  биш шүү. Тухайн хүн төрөхдөө л нэрээ авсан байдаг. Тэр нэрэндээ тохирсон байдаг. Солиотой юм гэж бодох хэрэггүй шүү. Учир нь хүний нэр дээр үйлийн үр нь кодлогдсон байдаг юм. Иймээс нэрийг дутуу, хагасалж дуудаж болохгүй. Бүтэн нэрээр нь дуудах сайн.
-Бясалгал хийдэг хүмүүс үргэлж сайн сайхан зүйл бодож явдаг байх. Та эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголыг гайхамшигтай сайхан ирээдүй хүлээж байгаа. Муу бүхэн далайн хөөс мэт алга болно. Монгол Улс 2050 он гэхэд дэлхийд тэргүүлж чадна. Дэлхий АНУ-ыг биш Монголыг ярьдаг болж, ертөнцийн анхаарал Монгол уруу хандана. Ерөөс хүн бүрийг, хэнийг ч гэсэн сайхан ирээдүй хүлээж буй. Гагцхүү тэр сайхан бүхнийг хүлээж авах эсэх нь хүний сэтгэлээс хамаарна. Сүү шиг сэтгэлтэй бол ирээдүй тань гэгээн байна. Үүнд итгэж, сайхан ирээдүйгээ тосч аваарай.
-Дэлхийн нарыг Монголдоо уясан наадам маань сайхан боллоо. Монгол түмэн дэнж хотойтол наадах өдрүүдэд хамгийн сайн сайхан, гэгээн энерги хурах шиг болдог юм?
-Наадам миний дуртай баярын нэг. Аав маань намын хорооны дарга. Би аавтайгаа наадмын нээлтээс эхлээд дуустал нь суудаг байв. Бөх үзнэ, ааваасаа илүү айраг ууна. Бөхчүүдийн барилдахыг харах үнэхээр сайхан. Бясалгагч хүнд бөхийн барилгаан яг бясалгал шиг байдаг юм.

Б.Анхцэцэг


Сайн үйлс дэлгэрэх болтугай.




БЯСАЛГАЛ гэж юу вэ?

БУРХАНЫ ТААЛАЛЫГ БИЕЛYYЛЭХ ХYМYYНИЙ ТЄГЄЛДЄРЖИЛ
ШРИ ЧИНМОЙ
Материалыг хэсэгчлэн ирvvлсэн:
Бясалгал: Бурханы хэл
Бясалгал бидэнд нэг л зуйлийг хэлдэг: Бурхан оршин буй. Бясалгал бидэнд нэг л унэнийг нээдэг: Бурханы мэлмий бол биднийх.

Бид юуны учир бясалгадаг вэ? Бясалгал уйлддэгийн маань учир бол хорвоо дэлхий бидний сэтгэлийг хангаж чадахгуйгээс уудэлтэй.
Єдєр тутмын амьдралдаа бид арван цагаар зовинол, тугшил, гуниг гутралд дарагдаж явсны эцэст сая нэг, таван хором амсхийснийгээ амар амгаланд умбалаа гэж хэлдэг.
Бид ямагт, тойрон бучих атаа хорсол, айдас эргэлзэл, тугшил зовинол, гуниг гутралын эрхшээлд байдаг. Тэд бол сармагчин л гэсэн уг. Хазаж зулгаасаар ядарч, амсхийх зуур, бид амар амгаланд умбаж байна гэж бодно. Гэвч энэ бол ерєєс жинхэнэ амгалан биш. Дараагийн мєчєєс тэд дахиад л довтолж эхэлнэ.

Зєвхєн бясалгалын ачаар жинхэнэ амгалан, тэнгэрлиг амгаланг олж болно. Хэрэв єглєє эрт чин унэн сэтгэлээсээ бясалгаад, ганц хором ч болтугай амар амгаланг хуртэж чадвал, тэр маань бухэл єдєржингєє хадгалагдана. Хэрвээ унэхээр дээд бясалгал уйлдвэл жинхэнэ, уурдийн гэрэл, баясгаланг хуртэнэ.
Бидэнд бясалгал уйлдэхийн шаардлага гардагийн учир бол бие махбодь гэрэл гэгээнд хурч, гэрэл гэгээний дотор оршиж, сэтгэлээ хангах хэрэгцээнээс ууддэг.
Хэрэв энэ нь бидний тэмуулэл бол, хэрэв энэ нь бидний цангаа бол бясалгал цорын ганц зам болно. Єєртєє юу байгаа хийгээд єєрєє хэн байгаадаа сэтгэл хангалуун бол бидэнд бясалгал уйлдэж суухын хэрэг угїй билээ. Чухам дотроо єлсєж буй учраас бид бясалгах болсон.
Бид єєрийн дотор ямар нэг гэгээлэг, тэнгэрлиг, уужим юм байгааг мэдэрч байна. Тэр бидэнд чухаг боловч, одоохондоо туунд хурэх чадваргуй байна. Дотоод єлсгєлєн маань ийнхуу бидний дотоод сэтгэлийн хэрэгцээнээс уудэн гардаг.

Бясалгал гэдэг буйдхан суухын нэр биш

Хорвоо дэлхийгээс нуур буруулж, зєвхєн зовлон зудгуурээ мартахын тєлєє юм бол бид буруу шалтгаанаар бясалгалын замд хєл тавьж байгаа хэрэг.
Гутарч, гоморхсоноосоо болж, сэтгэл зурхний амьдралд орсон бол цааш хол явж чадахгїй байж мэднэ.
Хуслээ гуйцээж чадсангїй болохоор би єнєєдєр орчлон хорвоод сэтгэл таагуй байна.
Гэвч маргааш болоход, "Дахиад нэг оролдоод узье. Энэ удаад сэтгэл минь ханах ч юм билуу" гэж хэлнэ. Яван явсаар, хуслийн амьдрал гэдэг хэзээ ч сэтгэлийг хангахгїй болохийг ухаарч, дотоод амьдралд орох хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тэмуулэл юм.

Бясалгал гэж юу вэ? Бясалгал гэдэг хумууний єєрийгєє сэрээхуй, бурханы єєрийгєє зориулахуй юм. Хумууний єєрийгєє сэрээхуй хийгээд Бурханы єєрийгєє зориулахуй хоёр учран золгоход дотоод ертєнцєд хумуун мєнхжиж, гадаад ертєнцєд бурхан биелэлийг олно.

Тэмууллийн амьдралдаа бид зєвхєн Бурханыг хусдэг. Хэрэв бид чин унэн сэтгэлээсээ Бурханыг хїсч байгаа бол, Тэр бидэнд Єєрийгєє єргєн хайрлах нь гарцаагуй. Гэхдээ Тэр уунийг сонгосон цагтаа, Єєрийн аргаар биелуулнэ.
Бид тодорхой нэг чанарыг хїсч туунийхээ тєлєє чин унэн сэтгэлээсээ залбирч, бясалгадаг бол, Бурхан туунийг маань эс хайрласан ч сэтгэл хангалуун байна.
Тэгээд ч, "Тэрбээр аль нь зєв болохыг мэднэ. Одоохондоо би, тэр бугдийг хуртэхэд бэлэн биш байна. Намайг бэлхэн болохын цагт Тэрбээр, бухнийг хуртээх нь гарцаагуй" гэж хэлнэ. Тэмууллийн амьдралд бидний сэтгэлийг амжилт бус тэмуулэл маань хангадаг. Тэмуулэл єєрєє бидний сэтгэлийн ханамж юм.

Ухамсартай тэмуулэл ба чармайлт

Сэтгэл зурхний ертєнцєд хучлэн хурч болохгуй. Дотоод сэтгэлийн гэрлийг хучээр буулгаад ирж ч чадахгуй. Туунийг єєрєє буугаад ирэхийн цагт бид зєвхєн тэмуулэлийнхээ хучээр л хуртэж чаддаг.
Хэрэв бид гэрэл гэгээг чадлаасаа хэтруулж, хучээр буулгаад ирвэл дотоод сав маань эвдэрнэ. Тэгэхээр, гэрэл гэгээг хэрхэн хуртэх вэ? Энэ бухний хариулт бол бясалгал юм.

Бясалгана гэдэг тав арван минут хий хоосон, чимээ аниргуй суухын нэр биш.
Yуний тулд ухамсартай чармайлт хэрэгтэй. Ухаан амгалан тайван байхын дээр, хорон бодол, хусэлд автахгуйн тулд сэрэмжтэй байх хэрэгтэй.
Ухаанаа амгалан тайван болгож чадвал, шинэ бутээл дэлгэрч байгааг мэдэрнэ. Ухаан чєлєєтэй тогтуун байхад, оршнол маань хоосон сав мэт болж, дотоод оршнол маань улэмжийн амгалан, гэрэл, жаргаланг дуудан ируулээд, тэрхуу савыг дуургэж чадна. Энэ бол бясалгал юм.




Бясалгал бол Бурханы хэл. Хэрэв бид єєрийн амьдралдаа Бурханы Таалалыг мэдэхийг хусвэл, хэрэв бид Бурханаар жолоодуулахыг хусвэл,
биднийг хэлбэржуулж, бидний дотор Тэр, Єєрийн Таалалыг биелуулээсэй гэж хусвэл, Туунтэй хэлэлцэн хуурнэх ёстой хэл бол бясалгал юм.


ШРИ ЧИНМОЙ


Бид єєрсдийгєє бясалгахийг хичээгч гэж узвэл, бясалгал ярвигтай юм шиг санагдана. Чухамдаа жинхэнэ бясалгалыг бид уйлддэггуй. Дотоод Жолоодогч-Дээдгэгээн уунийг бидний дотор, бидний биеэр уйлддэг. Бид бол зєвхєн сав бєгєєд,
Туунд бух Ухамсраараа савыг дуургэх боломж олгодог. Бид чармайж эхэлдэг боловч нэгэнт дотоод гундээ хурч чадвал чармайлт маань биднийг бясалгал уйлдэхэд хургээгуй болохыг ухаарна. Дээдгэгээн л бидний дотор, бидний биеэр, бидний ухамсартай ухаарамж, зєвшєєрлєєр бясалгал уйлдэж байгаа юм.

Хун бурийн сунс єєрийн гэсэн бясалгах аргатай. Миний бясалгах арга танд эс зохино. Таны бясалгах арга надад ул таарна. Єєртєє эс зохихыг уйлдэхийн учир їр єгєєжгуй бясалгадаг олон эрэлчин бий. Хэрэв танд залж, жолоодох сэтгэл зурхний багш угуй бол дотоод гундээ умбаж, єр зурхнийхээ угаас бясалгалын аргаа олоорой.

Эхлэгчдийн хувьд ингэх нь маш хэцуу. Та дотроо, гїнийн гїнд одож, дотоод дуу хоолой, бодол санааг сонсох хэрэгтэй.
Дараа нь тэрхїї дуу хоолой, бодол санааныхаа дотор нэвтэрч, ямар ч асуудал, бэрхшээл, эргэлзэлгуй дотоод баясал амгаланг хайрлаж байгаа эсэхийг хар.
Зєвхєн Yунийг л мэдэрч байгаа бол тэр сонссон дотоод дуу хоолой бол таны сэтгэл зурхний амьдралд жинхэнэ тус дэм хїргэх хоолой гэдгийг нь ойлгоорой.

Хэрэв та гэгээрсэн багштай бол, тууний аниргуй харц, таныг хэрхэн бясалгахад сургана.
Багш танд, хэрхэн бясалгахыг тайлбарлаж ярих ч юм уу бясалгах тусгайлсан аргыг илтээр зааж сургах шаардлагагуй.
Тэрээр танд тєвлєрєн бясалгаж, хэрхэн бясалгахыг дотоод ертєнцєд зааж сургана.
Таны сунс тууний сунстэй учирч, тууний сунснээс суралцана. Сэтгэл зурхний жинхэнэ багш нар бясалгалыг аниргуйгээр зааж сургадаг.

Бясалгалын туйлын зорилго бол Бурхантай ухамсарлан нэгдэхэд байна.
Бид бугдээрээ бурханы хуухдууд ч гэлээ одоохондоо бурхантай нэгдмэл болохоо ухамсарлаагуй байна. Хїн Бурханд итгэж болох боловч, энэ итгэл нь тууний амьдралд бодит биш байдаг. Хэн нэг гэгээнтэн,
Йог эсвэл сэтгэл зурхний Багшаас Бурханы тухай дуулж сонссондоо, угуй бол ном судраас Бурханы тухай уншиж мэдсэндээ тэр Бурханд итгэдэг. Гэвч бясалгал уйлдсэнээрээ бидэнд, Бурхантай ухамсартай нэгдлээ тогтоох єдєр ирнэ. Тэр цагт Бурхан бидэнд улэмжийн амгалан, гэрэл, жаргалангаа хайрлаж, бид тэрхїї амгалан, гэрэл, жаргалан нь болж хувирна.

Асуулт, Хариулт

Яаж бясалгал уйлддэг вэ?
Бясалгал уйлдэх хоёр арга бий. Нэг арга нь ухааныг аниргуй болгох юм. Сэтгэл зурхний амьдралдаа ухааныг аниргуй болговол, шинэ бутээл, Бурханд єргєх шинэ амлалт ухааны дотор гийж байгааг узнэ. Одоохондоо бид Бурханд єргєсєн амлалтаа биелуулээгуй, єєрийгєє тэр чигээр нь Бурханд зориулаагуй байна. Тийм боловч, ухааныг аниргуй болгож чадвал Бурханыг баярлуулж, Таалалыг нь биелуулэх боломжтой болно.
Єєр нэг арга нь зурхээ чєлєєлєх арга юм. Яг одоогоор зурх, хєєрлийн уймээн, бузар тамираас уудэлтэй хундрэл, бэрхшээлд дарагдсан байна. Зурх бол сав юм. Одоо тэр сав маань биднийг хязгаарлах, доорд мунхаг зуйлсээр дуурчээ. Хэрэв бид зурх хэмээх саваа суллаж чадвал, биднийг чєлєєлєх тэнгэрлиг амгалан, гэрэл, жаргалангаар дуургэж чадах хун бий.
Мунхагаас зурхээ суллан чєлєєлєхєд, Бурханы Мэргэн Гэрэл буун ирж туунийг дуургэнэ.

Дотоод сэтгэлийн ертєнцєєс узвэл эрэлчин бухэн эхлэгч юм. Байнгын ухамсартай ахиц гаргахыг хусэх тэр л мєчєєс та уурдийн эхлэгч болдог.

Хэрхэн эхлэх вэ?

Дотоод сэтгэлийн ертєнцєєс узвэл эрэлчин бухэн эхлэгч юм. Эхлэгч гэдэг ямар нэг илуу тэнгэрлиг, илуу гэгээтэй, илуу их сэтгэлийг хангагч зуйлд хувирах дотоод эрмэлзэлтэй хїн юм. Байнгын ухамсартай ахиц гаргахыг хусэх тэр л мєчєєс та їїрдийн эхлэгч болдог. Хэрэв та цоо шинээр эхэлж байгаа бол юуны ємнє сэтгэл зурхний хэд хэдэн ном судар унших хэрэгтэй. Тэгвэл урам зориг тєрнє. Гэхдээ яах аргагуй итгэдэг сэтгэл зурхний Багш нарынхаа номыг унших нь зуйтэй. Хамгийн дээд ухамсарт хїрсэн Багш нар ч бий бєгєєд тэдний зохиосон ном судрыг уншвал урам тєрєх нь гарцаагуй. Судлаач, шинжээчид болон хараахан гэгээрэлд хїрээгуй, замдаа яваа эрэлчдийн номыг уншихгуй байх нь дээр. Yнэнийг ухаарч гэгээрсэн хун л танд Yнэнийг зориулж чадна. Yгуй бол сохор нь сохроо хєтлєхєєс юуны ялгаа байх билээ.

Эхэндээ бясалгах тухай бїї бод. Єдрийн тодорхой цагуудад тайван амгалан байхыг хичээж, энэ таван минут, єєр хэн нэгэнд бус гагцхїї таны дотоод оршнолд зориулагдсан болохыг ойлгоорой. Аливаад заншина гэдэг маш чухал. Тогтмол цагт бясалгаж заншвал танд хэрэгтэй.

Зарим ундсэн аргууд

Эхлэгч хїн эхэндээ тєвлєрєл їйлдэх нь илуу дээр. Эс тэгвэл ухаанаа чєлєєлж, тайван болгохыг оролдоход уй тумэн муу муухай бодол санаа эргэлдэж хоромхон зуур ч бясалгах боломжгуй болно. . . . . . .


. . . Дотроо уйлах дуудлага буюу тэмуулэл нь бясалгалын нууц билээ. . . .
. . . Хэрэв та дотоод гїнээсээ амгалан, гэрэл, унэний тєлєє уйлах юм бол тэгээд
зєвхєн тэр нь таны хуслийг хангаж чадах юм бол Yїрдийн Эцэг, Yїрдийн Эх болсон Бурхан морилон ирж танд туслах нь гарцаагуй. . . .

Та Бvхэн Шри Чинмой Багшийн "Бясалгал - Бурханы Таалалыг Биелyyлэх Хvмvvний Тєгєлдєржил" Номын Хэсгээс Уншлаа.
Энэхvv Ном Улаанбаатар Хотын Номын Худалдаанд Гарсаныг Олж Уншаад Та Бvхэнд Хэсгээс нь Хvргэхийг Эрхэм Yvргээ Гэж Yзсэн Юмаа.
Бясалгал Хийдэг Болон Хийхийг Хvсч Бvй Хvмvvст Энэхvv Ном Хєтєч Болох Буй Заа.




Сайн үйлс дэлгэрэх болтугай.


SupremeMasterTV.com



Бясалгал болон Залбирал

2011 оны 4-р сарын 27-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод Суприм Мастер Телевизийн ажилчидтай хийсэн видео конференц

Supreme Master Ching Hai: I sincerely, earnestly call on all members of spiritual orders from different groups, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Янз бүрийн шашны бүлгүүд, янз бүрийн итгэл үнэмшилтэй оюунлаг сүнслэг бүлгэмүүдийн бүхий л гишүүдэд үнэхээр, чин сэтгэлээсээ уриалах нь: Эерэг энергиэр гариг дэлхийгээ хамгаалахын тулд боломж гарах даруйд та бясалгал хийгээрэй, удаан бясалгах нь илүү сайн.

Хэрвээ яаж бясалгал хийхийг мэдэхгүй бол танд тохиромжтой гэж бодож байгаа аль нэгэн бүлэг дээр очиж, суралцаарай. Эсвэл миний өмнө нь зааж байсан аргаар бясалгаарай. Яаж бясалгал хийхийг мэдэхгүй бол мөн миний хэлснийг мартсан бол манай Нийгэмлэгийн гишүүдээс лавлаарай.

Хэрвээ та бясалгал хиймээргүй байвал залбирал үйлдээрэй; та бүхий л зүрх сэтгэлээрээ, хайраар Диваажинд хандан хичээнгүй залбираарай. Ингэснээрээ манай дэлхий өршөөл, энэрэл нигүүсэлтэй гараг болж өөрчлөгдөх юм. Ингээд бид дэлхий дээр мөнхөд үргэлжлэх, өнө мөнхийн амар амгаланд орших юм.

Хэд хэдэн цагийн хуваарийг та бүхэнд санал болгоё. Ингэснээрээ та бидэнтэй хамтдаа бясалгаж чадах юм:

Дэлхий Нийтийн Бясалгалын Цаг:

А Улаанбаатарын цагаар өдөр 11:00 - 12:00 цаг
Б Улаанбаатарын цагаар өдөр 16:00 - 17:00 цаг
В Улаанбаатарын цагаар орой 19:00 - 20:00 цаг
Г Улаанбаатарын цагаар шөнө 03:00 - 04:00 цаг


Тэгэхээр хэрвээ та боломжтой бол бидэнтэй хамт эдгээр тодорхой цагуудад бясалгал хийж, залбирал үйлдээрэй. Ингэснээрээ нэгдмэл энерги маш хүчтэй болох учиртай юм. Нэгэн хичээл зүтгэлээр олон хүмүүс зэрэг нэгдвэл бид үр дүнд хүрэх юм. Үнэхээр гарцаагүй. Хэрвээ та нар эдгээр тодорхой цагаар боломжгүй бол өөрийн сонгосон бусад цагуудад эсвэл танд чөлөөт цаг гарвал бясалгал хийж, залбирал үйлдээрэй.

Веган дэлхий болон Амгалан дэлхийн төлөө та өөрийн сонгосон ямар ч байдлаар бясалгаж бидэнтэй нэгдээрэй. Яг одоо та нарт хэлэх өөр сонголт надад байхгүй.
br> Урьдаас та бүхэнд хэлэхэд, та нарт маш их баярлалаа, өөрсдийн гараг дэлхийдээ болон хүмүүстээ амжилт хүсье.

Веган дэлхий, Амгалан дэлхий

Бясалгалын хялбар арга нь Гуань Инь бясалгалын бүрэн гүйцэт арга биш болно. 2000 оны 5-р сарын 7-ны өдөр Япон улсын Токио хотод хийсэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн “Билэг ухаан болон Төвлөрөл” нэртэй лекц

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Та зүгээр л нүдээ аниад, духныхаа дунд хэсэгт төвлөрөн, тэндээсээ чанх урагшаагаа чиглүүлж өмнөөс юу ирнэ түүнийхээ яг төв рүү харна – гадна нь биш, харин дотоод руугаа шүү.

Та Бурханы Хаант улсад яг энд, яг одоо баясч болно. Таны дотооддоо харсан Гэрэл, Таны дотооддоо харсан Диваажин, дотооддоо сонссон Бурханы дуу хоолой бүхэн нь таны Өөрийн мөн чанар, энэ бол Бурханы мөн чанар юм, хэрэв та энэ дэлхий дээрх цагаа илүү үр бүтээлтэй ашиглахыг хүсвэл энэ бүхэнд өдөр бүр баясч болно, хэрвээ та л хүсвэл.

2011 оны 4-р сарын 27-ны өдөр АНУ–ын Калифорни мужийн Лос Анжелес хотод Суприм Мастер Телевизийн ажилчидтай хийсэн видео конференц

Веган хүн хүссэн хэмжээгээрээ удаан бясалгал хийж болно, сөрөг үр дагавар гарахгүй. Харин махан хоолтон хүмүүс, тэдгээр хүмүүс хамгийн дээд тал нь хагас цаг ганцаараа эсвэл бүлгээрээ бясалгал хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Өдөрт хагас цаг эсвэл 20 минутаар хоёр удаа буюу өглөө хорин минут, орой хорин минут хийж болно.

Веган дэлхий, Амгалан дэлхий Доорхи линкээр орж WORLD VEGAN WORLD PEACE видеог татаж авааарай. http://suprememastertv.com/worldvegan/

Сайн үйлс дэлгэрэх болтугай.



1.Юу хүссэнээ хийлгэж байхын тулд бие, хэл, сэтгэлээ дадуулах хэрэгтэй. Бид хүссэн даруйдаа л уйлж, эсвэл инээж чадна, ингэвэл бидний хариу үйлдэл жам ёсны болно. Бид уйлах үедээ уйлж, инээх учиртай бол инээ. Та нар ойлгож байна уу? Шаардлагатай тохиолдолд бид уурлаж ч, эелдэг зөөлөн байж ч чадна. Бид өөрсдийнхөө бүрэн эзэн болно. Чингэвэл бид юу ч хийхийг хүслээ гэсэн ч эх дэлхийдээ ач тусаа өгөх болно. Ийм түвшинд хүрэх хэцүү биш ээ, үүний тулд бидний хийвэл зохих зүйл бол ердөө л бясалгал юм.

2.Куан Инь Аргыг бясалгахын ач тус ихээ. Зарим хүн бурханлиг билэг ухааныг, зарим нь дотоодын ахуй ойлголтыг, зарим нь бурханлиг аялгууг хүртэж, зарим нь гүн самадид орж, зарим нь хайр энэрлээ хөгжүүлж , зарим нь Бурханд итгэлтэй болж , зарим нь хамгийн төгс дээд сургаалиас хамааралтай болохоо мэдэрч, зарим нь сайн сайхнаа хөгжүүлдэг. Эдгээр нь тэдний бясалгалын үр дүн .

3.Өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэдэж байх нь бясалгагч хүний хувьд маш чухал. Учир нь түүний дотор аугаа их эрдэнэ байдаг.Сөрөг хүч сайн бясалгадаг хүнтэй ойр байх дуртай.

4.Энэ дэлхий хүнээр дүүрэн.Хүн бүр өөр өөр ажилтай. Бясалгагчид хайр адислалт сүнс болоод сэтгэлээрээ онцгой байдаг. Энэ дэлхийд ийм оюун санаалаг хүмүүс хэрэгтэй болохоор бид тэднийг Куан Инь Аргаар хөгжүүлдэг юм. Энэ бол бясалгагч хүний үүрэг хариуцлага. .

5.Хийж буй юм бүхэн тань дадлага. Сайн хийж буй юм бүхэн тань дадалагажилт. Энэ бол бясалгал, Бурхан болоод орчлон ертөнцөд туслаж хувь нэмрээ оруулж буй явдал. Энэ бол зүгээр нэг бясалгал ч биш сурах дадлага туршлага.

6.Диваажинд эм тарианы оронд гэрлийг эмчилгээнд хэрэглэдэг. Магадгүй бид ирээдүйд үүнтэй ижил төстэй гэрлийг өвчин анагаахад хэрэглэнэ гэж би боддог. Хөгжим гэгдэх аялгуугаар эмчлэгддэг өвчин байдаг. Бидний бясалгаж байгаа бясалгал гэрэл аялгууг агуулдаг. Маш их зовлон шаналал дарамт шахалт аяндаа багасч, эцэстээ алга болдог.

7.Зарим үес саад бэрхшээл, үзэн ядахуй, шунал хүсэл, атаа жөтөө, эд өглөгт дурлах явдалтай тулгарахад чармайн бясалгаснаар тэдгээрийг даван туулах болно. Та цаг ямагт Багшийнхаа номыг уншиж, бичлэг сонсож, улам хичээн бясалгаж, “Аялгуу Ажихуй”-гаа улам сайн хийж, бясалгалдаа илүү их хичээл чармайлт гаргаж, бясалгах зам мөрдөө илүү их төвлөрөх хэрэгтэй. Гагцхүү хамгийн төгс дээд хүчний ивээлд орсон цагт л аюул үгүй болно, өөр ямар ч аргагүй юм.

8.Илүү ихээр бясалгаж байгаа болохоор ямар ч асуудал бэрхшээлийн хамгийн сайн шийдвэр хариултыг аяндаа зөнгөөрөө мэдэх болно

9.Таны оюун санааны бясалгалаас ирж буй хүч үзэгдэж харагдахгүй боловч ашиглаж болохгүй биш юм. Нэгэнт та Маяагийн дэлхийд амьдарч байгаагаас хойш, олон сэтгэл татагдалт, үйл үртэй тулгарахаас зугтаах аргагүй. Заримдаа тэр хамтын үйл үр, заримдаа өөрийн үйл үр байдаг. Тэр үйл үр нэг нэгэндээ нөлөөлдөг, тэгэхээр хэн нь ч хэнийгээ буруушаах хэрэггүй.


br> 10.Та энэ дэлхийд амьдарч байгаа хэдий ч сэтгэл хүлэгдэх хэрэггүй.Энэ дэлхий дээрх бүх юм зовлон гэдгийг мэдэж, яг л намагт нууранд бохирдохгүйгээр орших лянхуа цэцэг шиг, хамгийн төгс сургаалд сэтгэлээ дадуулах хэрэгтэй.

11.Куан Инь бясалгал хийх явцад дотоод хэлбэлзлийн өөрчлөлтийн улмаас шинэ шинэ санаанууд төрж, шинэ шинэ эд эс өсөн дэлгэрэх болно. Тэр үед дахин төрж буй мэт л байдаг. Дахин залуужихуй, дахин төрөхүй гэгддэг зүйл тань энэ л юм шүү дээ.

12.Оюун санааны бясалгагчид цаг үргэлж уужуу ухаантай байх ёстой, тэгж байж энэ тань Бурханы хайр адислал оршин байх хангалттай орон зай болно. Сэтгэл маань ертөнцийг бүхлээр нь хүлээн авах хангалтай тэлүүн байхад бид Бурханыг таньж ухаардаг.

13.Бясалгал гэдэг ердөө л суугаад байна гэсэн үг биш. Та цэвэр ариун, өршөөл, нигүүсэл бүхий сэтгэлээр төвлөрөх хэрэгтэй, тийм биш бол зүгээр л цагаа үрж буй хэрэг болно.

14.Анхандаа боломжгүй мэт санагдаж байсан зорилгодоо хүрнэ гэдэг таны хувьд маш их шан харамж. Шаргуу хөдөлмөргүйгээр, юмс энгийн зөөлнөөр үргэлжлээд, ямар нэгэн юманд амархан амжилт олоод байх нь танд сайн биш. Ийм ч учраас саад бэрхшээл оршдог. Бясалгал дадлынхаа зам мөрд та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.

15.Өөр хэн ч биш зөвхөн та л өөрийн бясалгал дадлаа үргэлжлүүлэн хийж, гэрлээ асаан тэр замаар замнаж чадна. Мэдээж өвчтэй зовлонтой ингэж чадахгүй үед Багш таныг түшин цааш авч явна.Таныг эсэргүүцэх юмуу, өөр замаар явахыг хүссэн үед л Багш таны ард хоцордог. Хэдийгээр Багш шавиа зөв замаас холдож буйг мэдэж байвч түүний л аяыг хардаг, гэхдээ шавиа хэзээ ч орхидоггүй, шийдвэрт нь ч саад болдоггүй.

16.Хэдий их бясалгана, төдий их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болно. Ингэхгүй бол амархан нөгөө тийш унана. Хэрвээ тийшээ уначихвал бусад ойлголтоос суралцах чадваргүй болно.Тэгэхээр ахуй ойлголтын ямар ч түвшинд баясаж болохгүй. Үүнийг Очир Алмааз сударт “Ямар ч муу зуршилгүй бай, сэтгэлээ чөлөөтэй байлга “ гэсэн байдаг.

17.Оюун санааны дадлын хамгийн дэвшилтэт дээд арга дандаа энгийн байдаг. Хүмүүс будлиантай ярвигтай байдалд дасчихсан байдаг учраас энгийн ердийн болохоор нь ойлгодоггүй юм.

18.Сүмийн бясалгагч бай, энгийн хүн ч бай, та өдөр бүр өглөө оройд бясалгах ёстой. Өглөө нь өдрийн хүндхэн бэлэгтэй нүүр тулахын тулд, орой нь хамгаалуулж, шөнө тайван амрах, өдрийн бохирдсон уур амьсгалыг цэвэрлэх гэж бясалгадаг юм.

19.Цагаан хоолтон, сахилаа чанд сахидаг, өдөр бүр бясалгадаг бол үүнийхээ үр дүнг үздэггүй хүн гэж нэг ч байдаггүй. Багшийн заавар зөвөлгөөг дагаж буй хэн ч үлгэрийн дагина, Бодисадва, гэгээнтэн, архат юм.

20.Бясалгаж байхдаа сүүлчийн удаа бясалгаж байгаа мэт, маргааш эсвэл тавхан минутын дотор амьсгал хураах гэж байгаа мэт чин сэтгэлтэй бай. Сэтгэлдээ ийм хандлагатай бясалгаж байвал амжилтанд хүрэх болно

21.Бясалгалаас ирж буй буянаа та энэ дэлхийтэй хуваалцах хэрэгтэй. Та зөвхөн өөрийнхөө төлөө бясалгадаггүй юм шүү.

22.Бясалгагч хүн энгийнээс энгийн болдог: Таныг хэн ч бясалгадаг гэж мэддэггүй бол хамгийн сайн.

23.Бясалгаж байхдаа та өөрийгөө болоод өрөөлийг амар амгалан болгож байх хэрэгтэй.

24.Та хэвтэж байхдаа ч бясалгаж болно.Сэтгэлээ билгийн мэлмий дээрээ байлга, нүдээ ань, гэхдээ билгийн мэлмийгээ бүү аниарай.

25.Та бусдад хүндлүүлэхийн төлөө бус өөрийнхөө төлөө л оюун санааны дадал хийж байгаа юм шүү.

26.Бясалгаж байхдаа бид олон амьд биест ач тустай байж чаддаг. Бидний хэлбэлзэл түгэн тархаж байгаа болохоор бүх улс орныг гэрэлтүүлэн гийгүүлж, бүхий л орчлон ертөнцийн дотоод ухамсарыг дээшлүүлж байдаг юм.

27.Куан Инь Арга бол бас л нэг төрлийн биеэ хамгаалах урлаг. Энэ урлагаар та өөртөө байгаа болон байхгүй бүх л төрлийн сөрөг хүчийг өөрийн оролцоогүйгээр ялан дийлэх болно.

28.Энэ дэлхийд сэтгэл хүлэгдэхгүй бол, та эргэлзээгүй буцаж ирэхгүй болно.

29.Өдөр тутмын бясалгалаар Бурханаас ирж буй маш их хайрын хүчийг шингээн авах төдийгүй бие, сэтгэлдээ хортой мэдээллийг бүрэн үгүй хийж чадна.Тийм учраас та бясалгал хийх, ариун ном судар уншихаа зогсоох ёсгүй юм.



30.Оюун санааны бясалгагч бид, өвчтэй зовлонтой, баяр хөөртэй ямар ч нөхцөлд байсан хамаагүй, бясалгаж байхдаа нэг янзын төвлөрөлтөнд байх хэрэгтэй. Өөрийгөө март, ертөнцийн сэтгэл татам зүйл, янз бүрийн нөхцөл байдлыг март, Бүхнийг Бурханы төлөө хийж буй гэдгээ мэдэх хэрэгтэй.

31.Бясалгаж байгаа нь мөн нь л нэг ёсны шагнал, учир нь сууж чадахгүй байгаа үедээ та билэг ухааны төлөө суухыг үнэхээр хүсдэг, ахуй ойлголт гэгдэх тэр зүйлийг үзэж байна уу? үгүй юу? энэ бол угаасаа нэг төрлийн шагнал.

32.Өөрийгөө хянаж ажиглахгүйгээр гэгээрсэн Багшийг зүгээр л харах ямар ч хэрэггүй зүйл! Муу бодол, хар сэжиг, алдаа дутагдал, би үзлээр халхлагдсан үзэл бодолдоо дүн шинжилгээ хий.Зөвхөн тэгж байж л та дотоодын Багшаа харж чадна.

33.Таны авъяас чадвар мөн л билэг ухаанаас төрдөг.Тиймээс хэдий чинээ их бясалгана, та төдий чинээ их авъяас билэгтэй болно.

34.Гэгээрэл таныг улам хайр энэрэлтэй, тэсвэр тэвчээртэй, оюун ухаантай болгодог. Энэ бол хамгийн сайн ашиг тус.

35.Жинхэнэ эр хүн яаж хариулахаа, хэдийд урагшилж, хэдийд ухрах, юу хатуу, юу зөөлөн болохыг мэдэж байх шаардлагатай, ийм байж чадвал тэр үнэхээр сайн хүн.

36.Бид энэ дэлхийг өөрчлөх гэж биш билэг ухаанаа өөрчлөх гэж оюун санааны бясалгал хийдэг. Бид үзэл бодлоо өөрчлөөд муу гэж боддог нөхцөл байдлыг сайн болгох гэж билэг ухаанаа ашигладаг

37.Бүх юм дадал. Билэг ухааны аргад суралцаж байгаа нь уян хатны зам. Уян хатан байгаад сурчихсан үедээ, урьдчилж бэлдсэн үйлдэл биш бүх л төрлийн гэнэтийн, аяндаа үүсэх өөрчлөлтөнд та дасаж дадна, энэ хамгийн сайн арга.

38.Энэ зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх, орчлон ертөнц болоод өөрийгөө ойлгож ухаарахын тулд та үргэлж өөртөө итгэж, үнэхээр илэн далангүй байж, хичээнгүйлэн бясалгах хэрэгтэй.

39.Цаг үргэлж бид бясалгаж, хамгийн түрүүнд Бурханд талархаж, багахаан хувь заяаны төлөө залбирдаг, тэгээд л бид Бурханы бүхий л нинжин сэтгэл, хайр зориуллагыг санаж байдаг



40.Бусдад бясалгаж дадалгажих боломжийг санал болгож, Үнэн Мөн рүү буцахад нь тус болох гэж Багшийн үүрэг даалгаварт хувь нэмэр болж буй хүчин чармайлт тань Бурханы орон руу явж буй зам дахь дахиад нэг чулууг даван алхаж байгаа явдал юм.

41.Оюун санааны бясалгал дадалд, бид хамтдаа нэгэн санаа зорилготой байвал өөртөө болоод, бусадтай хуваалцахыг хүсэж байгаа, мөн бидэнтэй хуваалцахыг хүсэж байгаа хэн ч бай аугаа их ач тусыг хүртэх болно.

42.Ердөө л билэг ухаан, өөрийгөө таних, жинхэнэ гэрээ мэдэх, эрх чөлөөтэй,хайр энэрэлтэй, аз жаргалтай байхын төлөө та бясалгах хэрэгтэй.

43.Хэрвээ хүн бүхэн Аръяабалын бясалгалыг хийвэл бүгд маш их жаргалтай, уужуу тэнэгэр, сэтгэл хангалуун байх болно. Ямар ч дайн дажин байхгүй. Ямар ч юмны хэрэггүй болно. Учир нь асуудал бэрхшээлийг уг ёзоороос нь анхааран үзэж байгаа болоод тэр.

44.Зөвхөн Бурхан дээр бясалгах үедээ та гэрэл, аялгуугаар Бурхантай шууд холбогддог.Та хэн нэгнээс сурахгүйгээр,ном сонин уншихгүйгээр мэднэ бүгдийг мэддэг.Та гүн гүнзгий, үүрд мөнх ойлгож авдаг.

45.Энэ дэлхий дээр оюун санааны дадлаас өөр итгэж болох хүч чадал, газар орон гэж үгүй. Харгис хэрцгий бие хамгаалах урлаг, атомын бөмбөг хүмүүсийг зөвхөн хороож хөнөөхөөс биш тус дэм болдоггүй.

46.Бясалгал бол бас л ажил. Бясалгаж байх үедээ бид маргааш гарч дахин тэмцэхийн тулд сүнснийхээ хүнс тэжээлийг авч хүч чадлаа дүүргэдэг юм. 47.Бясалгал, дадал, буян, хичээнгүй оролдлого, билэг ухаанаас хамаардаг. Гадны хүчин зүйлээс шалтгаалдаггүй.

48.Бидний оюун санааны бясалгал дадлын зорилго бол билэг ухаанаа нээх, эх болсон зургаан зүйлд туслах, энэ дэлхийн хүч чадал, соёл иргэншлийг дээшлүүлэх явдал юм.

49.Бясалгаж чаддаг болохоор хүн төрөлхтөн аугаа юм, бид өөрийн Бурхан дүрийг олж чадна, мөн Будда ч болж чадна. Дотоодоо буй Бурханаа олж дотоод диваажингаа үзэх үедээ бид хүн төрөлхтөн үнэхээр аугаа юм байна гэж хэлж чаддаг.



50.Анхаарлаа байнга маш ихээр нэг зүйл дээр – нэгэн үзүүрт, бүх л сэтгэлээрээ хандуул, энэ бол бясалгал. Би анхаарлаа зөвхөн дотоод хүч, өршөөл нигүүсэл, хайр энэрэл, Бурханы өршөөнгүй чанар дээр төвлөрүүлдэг, энэ бол миний бясалгал.

51.Угаасаа, баяр жаргалтай сэтгэл бол бясалгал дадлын үр жимс.

52.Сайныг хийх үү мууг хийх үү, бусдад эрх чөлөөг нь өгөх үү үгүй юу гэдгээ сонгох эрх чөлөө танд бий. Та хэн нэгнийг гүжирдэж, хэн нэгэнтэй хэрэлдэж, хэрэг явдалтай зөрчилдөх хэрэггүй. Ийм л байж чадвал тухайн хүн бясалгагч хэмээн нэрлэгдэх болно.

53.Бясалгалгүйгээр, өөрийн урьдчилж төсөөлсөн бодол төсөөллөө үгүй хийх өөр ямар ч арга танд байхгүй.

54.Оюун санааны бясалгал дадлыг хийх нь хүнд хэцүү биш . Яг л хүүхэд энгийн байх шиг - Будда болох бас л хялбар.

55.Оюун санааны бясалгагч байх үедээ, өөрийн билэг ухаанаа ашиглахдаа алдаж бүдэрвэл харуусан гэмшиж байх хэрэгтэй.

56.Бясалгахаас өөр аргаар та энэ дэлхийд туслаж чадахгүй юм. Өөрийгөө улам сайн болго, ёс суртахуунаа дээшлүүл. энэ дэлхийд Энэ чинь мөн л аугаа тус дэм.

57.Таны амьдрал баяр баясгалантай, идэвхтэй өрнүүн, утга учиртай байх ёстой. Та зүгээр л баяр баясгалан болоод суралцахын төлөө цаг хугацаанаас маш олон зүйлийг судалж болно. Зөвхөн Гэрэл Аялгуу л танд энэ дэлхийн ямар ч асуудал дээр туслаж чадна. Диваажинд та цорын ганц нэртэй байх болно. Энэ бол хайр энэрэл билэг ухааны нэр юм.

58.Аръяабалын бясалгалыг хийсний дараа таны ухамсар оюуны хүч урсан ундарч эхэлдэг. Та тархины эд эсээ тэр бүү хэл бие махбодийнхоо эд эс бүхнийг өөрчилдөг. Та өдөр өдрөөр бүхнийг өөрчилж, түүнийг цэвэр ариун хайр энэрэл, билэг ухаанаас өөр юу ч биш болтол нь цэвэрлэн ариусгадаг

59.Үнэндээ, хувь тавилан гэх юм байдаггүй юм.Энэ бол хангалттай бясалгаагүй л нэг хэрэг



60.Хэрвээ нөхцөл байдалд бууж өгөөд байх юм бол танд бясалгал хийх ямар ч шаардлага байхгүй. Бид газар орныхоо уур амьсгалыг сайжруулахын төлөө, сөрөг таагүй хүчийг давж гарахын тулд эерэг сайн хүчээр цэнэглэх гэж бясалгадаг. Өөрөөр хэлбэл тэр сөрөг хүч угаасаа байдаг учраас үргэлж бууж өгөөд байдагаа болих хэрэгтэй. Бидэнд дийлдэшгүй хүч байдаг.

61.Хэдий чинээ их бясалгана та төдий чинээ бусдыг ойлгож, тэдэнд уужуу сайхнаар туслаж чадна. Та бусдын бодол санаа, оюун ухааны түвшин, мөн түүнчлэн бодлын эрх чөлөөг нь хүртэл хүндлэж хүлээж авах чадвартай болно. Энэ бол жинхэнэ эрх чөлөөт орчлон ертөнц.

62.Одоо, маш энгийн амьдралаар амьдарвал өөртөө болоод өрөөл бусдад туслахад хялбар болно. Мөн бясалгал дадал тань таныг хамгаална тэгэхээр та бараг айхгүй.

63.Билгийн мэлмий дээрээ сэтгэлээ оршин байлга. Ингэхдээ та жаргалтай болж, олон зүйлийг ойлгох болно. Ингэх нь Гурван Ертөнцийг давахад танд тус болно.

http://www.suprememaster.mn/ Сайн үйлс дэлгэрэх болтугай.