Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Showing posts with label Чухал мэдээлэл. Show all posts
Showing posts with label Чухал мэдээлэл. Show all posts




Гари Юрофски нь амьтны эрх болон веганизмын талаарх энэхүү гайхалтай илтгэлээ 2010 оны зун Жеоржиагийн Техникийн Их Сургууль дээр тавьжээ. Энэ чадварлаг илтгэгч худал домгийг үгүйсгэж, сонирхолтой баримтаар ухааныг тань тэлж, эрүүл сэтгэл болон сүнсний төлөө хийх ёс зүйтэй сонголт хийхэд тань туслах болно. Амьтадтай зүй бусаар харьцахын эсрэг байгаа, дэлхийгээ илүү сайхан газар болгохын төлөө санаа тавьдаг хүмүүс сонирхол татмаар, гайхамшигтай илтгэлийг үнэхээр сонсууштай юм.





Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Indigo буюу Индиго төрхийн хүүхдүүд бумбын эрин эхлэх зааг дээр олноор төрж байгаа бөгөөд энэ төрлийн хүүхдүүдийг шинэ эриний хүмүүс гэж нэг талаар хэлж болно. Манай оронд ч ялгаагүй олноор төрж байна. Сүүлийн үед 10 хүүхэд тутамын 1 нь индиго төррхийн хүүхдүүд төрж байгаа гэсэн судалгаа байна.




Сайн үйлс дэлгэрэх болтугай.




Сайн үйлс дэлгэрэх болтугай.


SupremeMasterTV.com



Бясалгал болон Залбирал

2011 оны 4-р сарын 27-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод Суприм Мастер Телевизийн ажилчидтай хийсэн видео конференц

Supreme Master Ching Hai: I sincerely, earnestly call on all members of spiritual orders from different groups, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Янз бүрийн шашны бүлгүүд, янз бүрийн итгэл үнэмшилтэй оюунлаг сүнслэг бүлгэмүүдийн бүхий л гишүүдэд үнэхээр, чин сэтгэлээсээ уриалах нь: Эерэг энергиэр гариг дэлхийгээ хамгаалахын тулд боломж гарах даруйд та бясалгал хийгээрэй, удаан бясалгах нь илүү сайн.

Хэрвээ яаж бясалгал хийхийг мэдэхгүй бол танд тохиромжтой гэж бодож байгаа аль нэгэн бүлэг дээр очиж, суралцаарай. Эсвэл миний өмнө нь зааж байсан аргаар бясалгаарай. Яаж бясалгал хийхийг мэдэхгүй бол мөн миний хэлснийг мартсан бол манай Нийгэмлэгийн гишүүдээс лавлаарай.

Хэрвээ та бясалгал хиймээргүй байвал залбирал үйлдээрэй; та бүхий л зүрх сэтгэлээрээ, хайраар Диваажинд хандан хичээнгүй залбираарай. Ингэснээрээ манай дэлхий өршөөл, энэрэл нигүүсэлтэй гараг болж өөрчлөгдөх юм. Ингээд бид дэлхий дээр мөнхөд үргэлжлэх, өнө мөнхийн амар амгаланд орших юм.

Хэд хэдэн цагийн хуваарийг та бүхэнд санал болгоё. Ингэснээрээ та бидэнтэй хамтдаа бясалгаж чадах юм:

Дэлхий Нийтийн Бясалгалын Цаг:

А Улаанбаатарын цагаар өдөр 11:00 - 12:00 цаг
Б Улаанбаатарын цагаар өдөр 16:00 - 17:00 цаг
В Улаанбаатарын цагаар орой 19:00 - 20:00 цаг
Г Улаанбаатарын цагаар шөнө 03:00 - 04:00 цаг


Тэгэхээр хэрвээ та боломжтой бол бидэнтэй хамт эдгээр тодорхой цагуудад бясалгал хийж, залбирал үйлдээрэй. Ингэснээрээ нэгдмэл энерги маш хүчтэй болох учиртай юм. Нэгэн хичээл зүтгэлээр олон хүмүүс зэрэг нэгдвэл бид үр дүнд хүрэх юм. Үнэхээр гарцаагүй. Хэрвээ та нар эдгээр тодорхой цагаар боломжгүй бол өөрийн сонгосон бусад цагуудад эсвэл танд чөлөөт цаг гарвал бясалгал хийж, залбирал үйлдээрэй.

Веган дэлхий болон Амгалан дэлхийн төлөө та өөрийн сонгосон ямар ч байдлаар бясалгаж бидэнтэй нэгдээрэй. Яг одоо та нарт хэлэх өөр сонголт надад байхгүй.
br> Урьдаас та бүхэнд хэлэхэд, та нарт маш их баярлалаа, өөрсдийн гараг дэлхийдээ болон хүмүүстээ амжилт хүсье.

Веган дэлхий, Амгалан дэлхий

Бясалгалын хялбар арга нь Гуань Инь бясалгалын бүрэн гүйцэт арга биш болно. 2000 оны 5-р сарын 7-ны өдөр Япон улсын Токио хотод хийсэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн “Билэг ухаан болон Төвлөрөл” нэртэй лекц

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: Та зүгээр л нүдээ аниад, духныхаа дунд хэсэгт төвлөрөн, тэндээсээ чанх урагшаагаа чиглүүлж өмнөөс юу ирнэ түүнийхээ яг төв рүү харна – гадна нь биш, харин дотоод руугаа шүү.

Та Бурханы Хаант улсад яг энд, яг одоо баясч болно. Таны дотооддоо харсан Гэрэл, Таны дотооддоо харсан Диваажин, дотооддоо сонссон Бурханы дуу хоолой бүхэн нь таны Өөрийн мөн чанар, энэ бол Бурханы мөн чанар юм, хэрэв та энэ дэлхий дээрх цагаа илүү үр бүтээлтэй ашиглахыг хүсвэл энэ бүхэнд өдөр бүр баясч болно, хэрвээ та л хүсвэл.

2011 оны 4-р сарын 27-ны өдөр АНУ–ын Калифорни мужийн Лос Анжелес хотод Суприм Мастер Телевизийн ажилчидтай хийсэн видео конференц

Веган хүн хүссэн хэмжээгээрээ удаан бясалгал хийж болно, сөрөг үр дагавар гарахгүй. Харин махан хоолтон хүмүүс, тэдгээр хүмүүс хамгийн дээд тал нь хагас цаг ганцаараа эсвэл бүлгээрээ бясалгал хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Өдөрт хагас цаг эсвэл 20 минутаар хоёр удаа буюу өглөө хорин минут, орой хорин минут хийж болно.

Веган дэлхий, Амгалан дэлхий Доорхи линкээр орж WORLD VEGAN WORLD PEACE видеог татаж авааарай. http://suprememastertv.com/worldvegan/

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хамаг амьтныг нөхцөл болзолгүй хайрлах хайраар Их Багш Чин Хай аниргүй бясалгаж, сүйрүүлэх цаг уурын өөрчлөлтөөс дэлхийн ард иргэд, тэргүүн нарыг сэргийлж өгөхийг хүсч, хүн амьтанд үзүүлэх хүчирхийллийг зогсоож, нигүүлсэнгүй веган хоол руу эргэхийг хүсчээ. Хүн төрөлхтөн бүхэлдээ өөрчлөгдөж, сэргэж чадахгүй байх магадлалд санаа зовж Их Багш Чин Хай илүү таатай үр дүнтэй Б, С, Д төлөвлөгөө зэрэг зөгнөсөн авралын төлөө цуцалтгүй зүтгэж байна. АНУ-ын Калифорний Лос Анжелест Суприм Мастер Телевизийн ажилчидтай хийсэн хурлын үеэр тэрээр бидний хүсэлтийн дагуу эдгээр төлөвлөгөөний тухай ховор мэдээг хэлсэн юм.


Их Багш Чин Хай: Би саяхан Б төлөвлөгөө дээр ажиллаж дууссан ба энэ нь амжилттай болсонд баяртай байгаа. Энэ удаа тусламж үзүүлсэн бүх бурхад, бүх тэнгэрлэгийн ачаар!


Их Багш Чин Хай: Хүмүүс амьдралын арга барилаа өөрчлөхгүй байгаа учраас дэлхийг аварч, дэлхий дээр физик амьдралыг аварч чадахгүй бол Б төлөвлөгөөгөөр там руу бүр хамгийн хүнд хүчир гэмт хэрэгтэй хүмүүс тамаас хол байхаар энэ хорвоог орхиж явах сүнснүүдийг аврахад оршино. Надад одоо олж авсан хангалттай хэмжээний буян нөөцлөгдсөн байгаа. Үүний төлөө би тоолж чадахгүйн- зиллион, зиллион, зиллон байна. Энэ нь арван тэрбум хүний чөлөөлөлтөнд хангалттай. Энэ бол бүхэл хорвоо, хорвоо, түүний ирээдүй. С хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд надад таатай боломж, цаг хугацаа, биеийн чадал байгаасай гэж найдаж байна. Тэгээд Д төлөвлөгөө.


SMTV: Дэлхийн бүх оршин суугчдын хувь заяаг өөрчлөх Их Багш Чин Хайн үлэмж их үйлд бид үүрд талархаж байна. Энэ ариун үйлд түүний хамгааллын төлөө бид чинхүү залбирч байгаа ба амь нас хэлтрүүлэх ариун үйлтэй веган хоололт руу хурдан шилжсэнээр өөрсдийгөө, гарагаа, бусад төрөл зүйлээ аврах болтугай
www.chinghaimongolia.com oos oruulav

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Бясалгал бол өөрийгөө нээх дөт зам
Бичсэн С.Тунгалаг, Ц.Онон
2009 оны 9-р сарын 18, Баасан гариг, 04:19
Гэгээрсэн их мастер Ошогийн дэргэд 15 жил бясалгасан, их багшийн шавь Австри улсын иргэн Праниш Монголд ирээд байна. Тэрээр хойд хөршид бясалгаж байгаад саяхан ирсэн бөгөөд, манай улсад түр саатаад Тайвань, Индонезид очиж багшлах юм. Пранишийг Ведийн сургаалд заасанчлан багш шавийн барилдлага, багшаас шавьд мэдлэгийг дамжуулдаг эртний уламжлалт эрдмийн хүчирхэг аргыг эзэмшсэн хүн гэдэг. Түүнтэй ярилцлаа.

  - Таны Монголд зочлох шалтгаан анх юунаас үүдсэн бэ? Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

  - Би зургаан жилийн өмнө Монголд ирсэн. Гудамжны хэдэн ноорхой хүүхэдтэй таарч, лавлан харвал тэдний дотоод ертөнцөд хувь заяагаар өгөгдсөн их баялаг нуугдмал байгааг мэдэрсэн юм. Тэгээд ойрхон эргэж ирж монголчуудад туслахсан гэж бодсон.

  - Хүмүүний хажуугаар эд баялаг, эрдэм, эрдэнэ урсч байдаг гэдэг. Гэтэл хүмүүс уур хилэн, атаа жөтөө, шунал гээд сөрөг энергид их автжээ. Хар энерги гэж ярих боллоо. Энэ тухай таны тайлбарыг сонсъё.

  - Ер нь хар энерги гэж байдаггүй гэж ойлгож болно. Хүний сагсуу бодол тэгж тодорхойлдог. Бүх юм оршиж байдаг. Оршнолын нэг хэсэг нь амьдрал. Амьдралын янз бүрийн хэлбэрийг өөрсдийн бодлоор бид тунгааж чаддаг. Өдөр тутам амьдарч буй оршнолууд бодь сэтгэлийн түвшнээр янз янзын хэмжээст байдаг. Харин ухамсрын чанадад оршдог яг бодгалийнхаа төвд мөн чанараараа нэгдэж чадах юм бол сайн, муу гэж нэрлээд байгаа, дүгнээд байгаа үзэгдэл юмсын энерги толины тусгал мэт тогтворгүй, байнгын бус учраас хөнгөн, тоглож, устгаж, өсгөж ч болно. Өөрийнхөө өр зүрх, дотоод ертөнц, төвтэйгөө холбоо тогтоож чадсан хүн бие бодитойгоор хэн юм бэ гэж ухаарсан тэр хүн яг зөв шийдвэр гаргаж, зөв амьдарч чадна. Өөртөө эерэг сайн сайхныг бүрдүүлснээр буянтай үйл үйлдэж бусдын төлөө ч асар ихийг бүтээж чадна.

  - Бясалгаж буй хүн бясалгалаараа уламжлан өөрийнхөө төв рүү ойртдог гэсэн үг байх нь ээ.   

- Автоматаар яг би гэсэн бодгальтайгаа нягтарч чаддаг. Хүний өр зүрхний төвд сав шим, хорвоо ертөнц оршиж, гадна орших сав шим, хорвоо ертөнцтэй нягт холбоотой амьдарч байдаг юм. Таны бодол санаанд юу ургаж байна, түүндээ нийцүүлэгч бус, эсвэл нийгмийн үзэл бодолд тулгагдаж нийцэж бус харин өөрийнхөө ухамсрын чанадаасаа, зөн билгээрээ амьдарч эхэлдэг.

  - Тэгэхээр бясалгал энэ бүхэнтэй ямар холбоотой юм бэ?

  - Манай бясалгалын ашралид хүний амьдралд тохиолдсон үйлийг яг өөрийнх нь бодгаль төвөөс, оюунлаг мэлмийгээрээ харахад ямар өөр байдгийг бясалгалаараа зааж өгдөг. Энэ нь бодит амьдралдаа сэтгэл санаандаа амссан онцгой туршлага болдог. Энэ агшныг амсахгүйгээр тэрхүү гайхамшигт мөчид хүрч чадахгүй. Энэ бол хүний бодлоор орж ирж байгаа зүйл бус, амьдралын бодит мөн чанар, яг өөрийн далд ухамсар, зөн билгээс урган гарч ирсэн зүйл. Ингэж хүн дотоод, дээд Би, амьдрал бие махбодитойгоо холбогдож, бодь сэтгэлийнхээ мөн чанартай учирдаг. Бодгаль сэтгэл маань хэзээ ч зовж байдаггүй. Тэр маань мянга мянган эрдэм мэдлэгийн ухаарлыг өөртөө тээж явдаг.

  - Хүмүүс хар муу, эсвэл сайн сайхан санаа агуулж явдаг нь үүнтэй холбоотой юу?

  - Хүмүүний өнөөг хүртэл хөгжиж, бойжиж, ирсэн тэр ухаарлыг өөртөө тээж явдаг өр зүрхний төв. Бидний ухаан, бодол санаа үнэн хэрэгтээ гадна талаасаа нийгмийн бүрдүүлсэн тэр боловсролын системээр бохирдсон байдаг. Яагаад гэвэл бодол санаа юмыг гол төлөв буруу гэж дүгнэдэг. Харьцуулахдаа хэн нэгний бодол санаатай нийцүүлэх үү, үгүй юу гэж боддогоос яг өөрийнхөө мөн чанарыг гаргаж чаддаггүй. Бид бясалгалаараа өөрийнхөө бурханлаг чанарт итгэх, тэр оюунлаг хүчийг эзэмшихийг зааж өгнө. Далд ухамсартайгаа холбоо тогтоож, нэгдмэл чанарыг үүсгэнэ. Өөрийнхөө зүрхийг бодь болгож, тэр өр зүрхнийхээ төвөөс өөрийнхөө санааг ойлгох чанарыг олгоно.

  - Бурханыг бусдаас бүү эр. Бурханыг өөрөөсөө эр. Ертөнцийг хайрлая гэвэл өөрийгөө хайрла. Бусдыг өөр шигээ хайрла гэж Бурхан сургадаг.

  - Энэ бол бурханы сургаал бус, ертөнцийн хууль. Ертөнцийн төгс үнэн юм.

  - Сэтгэлээ номхотговол, бүхнийг ялан дийлнэ гэлцдэг. Энэ тухай та юу гэж боддог вэ?


  - Бид Ошо багшийн эрч хүчтэй бясалгал үйлддэг. Хүн бүрт ямар нэг хэмжээгээр уур уцаар, хилэн, атаархал, шунал байдаг. Тэнцвэр алдсанаас болж хор болдог. Хилэнцийг ариусган, номхруулахад бясалгалын мөн чанар оршдог. Сэтгэл санааны энэ бүхий л барцдыг эхлээд гадагш нь илэрхийлэх хэрэгтэй. Тэрхүү бохир цэнэгийг гадагшлуулан устгахад хялбар. Энэ бохир эрчмийг гадагшлуулснаар хүний амирлангуйн сав шим үүсдэг. Бид тэр муу муухай барцдыг бүтээлч аргаар гаргаж ирдэг. Тэр арга бол өөрийгөө доромжлох, гутаах арга биш. Бибблийг ч зовоохгүй.

  - Хүн ганцдахгүй. Хамаг амьтны тусын тулд хувь нэмрээ оруулж чадна гэдэг?

  - Хүн эхлээд өөрийнхөө төлөө сайн үйл бүтээх хэрэгтэй. Тэгээд сайхан задарч, өсч байгаа тэр энергиэрээ уламжлуулан бусдын төлөө амьдардаг. Учир нь тэр сайхан урсгалыг эрчимжүүлэх тусам бусдын тусын тулд болж хувирдаг. Бусдын төлөө хийсэн буян нэн сайн. Туйлд нь хүртэл цацруулах нь зүйтэй.

  - Амьдралд тань тохиолдсон онцгой мөч хэзээ вэ?

  - Багшийг тэнгэрт халихад дотны шавь нар нь дэргэд нь байлаа. Багш амьдрал мөнхөд оршдог. Бид нэг биеэс нөгөөд шилжих тэр үе хамгийн аз жаргалтай мөч гэж хэлснээ харуулж чадсан. Тэр үед маш их гэрэл цацруулж, нүүр нь тод гэрэлд умбан бүр залуужсан. Багшийн ид шид гэмээр тэр гайхамшигт чадлыг үзээд бид ерөөсөө айгаагүй, тайвширцгаасан. Миний амьдралдаа үзсэн мартахын аргагүй агшин тэр байсан.

Гэгээрлийн замд хөл тавихыг хичээгч бидний нэгэн бясалгал үйлдэгч С.Тунгалаг, Ц.Онон

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


http://www.tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=275:2009-09-18-05-07-52 web huudasnaas oruulav

FACT баримт

2010/07/06

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Шинэ Эриний Эрүүл хүнс сэдэвт лекцийг байгууллага, аж ахуйн нэгж, хамт олонд үнэгүй уламжлан хүргэж байна.

Тус лекц нь орчин үед хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа нийтлэг өвчлөлүүд бидний өдөр тутмын хоол хүнстэй хэрхэн холбогдож байгаа болон эдгээр өвчнүүдээс хэрхэн урьчдилан сэргийлж, эдгээх талаар маш сонирхолтой, 50 минутаас 1 цаг орчим үргэлжлэх лекц юм.



Лекцийг дэлхийн нэр хүндтэй 46 орны эрдэмтдийн судалгаан дээр үндэслэсэн бөгөөд АНУ, Тайваньд төвтэй ашгийн бус "The Global Climate Change Mitigation Action Platform" байгууллага боловсруулсан болно.


Та бүхэн энэ лекцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 91951218 утсаар лавлан асууна уу.

NASA мэдээ

2010/03/03



Өөрсдийгөө болон бусдыг авран хайрлацгаая! Энэрэнгүй байгтүн! Мах бүү идэгтүн, амьтад бол бид!

HAPPY NEW YEAR

2010/01/02



Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өнгөрсөн 10 жилийн сүүлийн жил болох 2009 оны шинэ жилээр мэндчилсэн энхрий захиаг уншигч олондоо толилуулъя.

Эрхэмсэг хүмүүстээ мэндчилж байна! Хрисмасын болон Шинэ Жилийн гайхамшигт өдрүүдийг тохиолдуулан Нийгэмлэгийн ба Нийгэмлэгийн бус гишүүдэд өнгөрсөн цаг хугацаанд хийсэн бүх сайн үйлст нь би талархъя. Бурхны хүчтэй адис ивээл тань дээр болон дотно хайртай хүмүүс дээр тань хур мэт буух болтугай. Ялангуяа би өөрийн үнэнч бөгөөд итгэлт нөхөддөө Дэлхий дээр сайн сайхан байдлыг хадгалж,

Бурхны тааллын дагуу хайр, эрч хүчээ зориулсанд гялайлаа. Энэ Дэлхийг магадгүй илүү сайхан газар эсвэл Тэнгэрлэг газар болгох бүх хичээл зүтгэл, дэмжлэг болон өв тэгш үлгэр жишээнд мөн талархъя. Хувьдаа та нарын заримыг нь би мэднэ, бүгдийг биш.

Гэсэн хэдий ч, та бүхэн бол хэн бүхний хүсэх хамгийн сайн нөхөд билээ. Та бүхнийг бүгдийг нэг бүрчлэн тэвэрч талархлаа илэрхийлэх завшаан байдаг ч болоосой. Хэрэв гариг маань амьд үлдвэл энэ нь таны хайр, баатарлаг хүчин зүтгэлийн л ач гавъяа юм шүү. Та бүхний гялалзсан үлгэр дууриал хүн бүрт итгэл найдвар, ялалт авчраг гэж залбираарай. Тэгвэл бид хамтдаа гаригаа шинэчлээд барахгүй хүмүүсийн сэтгэл зүрхэнд сайн сайхныг тарих болно. Бид хамтдаа илүү өв тэгш, амар амгалан маргаашийн төлөө ажиллах болно. Энэ Христмасаар эрхэм нөхөддөө өгөх хамгийн сайхан бэлэг байхгүй ч хэрвээ та бүхэн надаас ямар бэлэг авахыг хүсч байна гэвэл би:
<“БИ ГАРАГАА ХҮСЧ БАЙНА” гэх билээ. Та бүхэн Бурхны хүүхдэд тохирох сүрлэг үзэсгэлэнт жавхлангийн цог гэрлийг үргэлжлэн түгээх болтугай.
ТАЛАРХЛЫН НУЛИМСЫН ХАМТ ЧХ.


Бүх хүмүүсийг уриалж байна, Гуравхан өдөр үлдлээ, шийдвэрлэх Копенхагены хуралдаан амжилтанд хүрэхгүй байна. Маргааш дэлхийн нөлөө бүхий удирдагч нар 60 цагийн онцгой шууд хэлэлцээ хийхээр Копенхагенд хүрэлцэн ирэх гэж байна.

Хуралдаан нь олон нийтийн хүчтэй түрлэг нөлөө, шахалт үгүйгээр 2 градуст хүрээд байгаа дэлхийн дулаарлын сүйрлийг зогсоож чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөөд байна.

Доорхи сайтруу орон Копенхагены жинхэнэ шийдлийн төлөө саналаа өгцгөөе – санал нь аль хэдийн алмайруулам 10 сая хүний дэмжлэгийг аваад байна – энэхүү саналыг дараачийн 72 цагийн дотор дэлхийн түүхнээ хамгийн том санал хураалтын нэг болгоцгооё! Санал өгсөн нэр болгоныг хурлын үеэр дуудан уншигдана – санаал өгөн цааш дамжуулна уу!!

web bloghttp://copenhagen


Бурхан багш: Нүглийг тэвч буяныг хий .
Энэ нь бурханы шашин юм гэжээ. Бурханы шашныг танин мэдэх гол зүйл нь:
1.Буян нүгэл
2.Үйлийн үр Тэгэхээр буян, нүгэл гэж юу болох тухай ойлголттой болох хэрэгтэй. Энд би 10 хар нүглийг жагсаая. ихэнх хүмүүс үүнийг олон удаа сонссон, уншсан мөртлөө сэтгэлдээ боддоггүй.Үүнийг уншихдаа өөртөө зориулж бас бодоорой.


Нүглийг 3 янзаар хийдэг.

1,Биеээр- амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал
2,Хэлээр-худлаа хэлэх, хов хэлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих
3,Сэтгэлээр-хорлох сэтгэл,хомхойрох, буруу үзэл.
Нүглийн уг шалтгаан нь сэтгэлийн нүгэл буюу 3 дахь 3 нүгэл, Үр дагавар нь хэл, биеийн нүгэл.


Энд бас завсаргүй 5 хар нүгэл гэж байна. Өөрөөр хэлбэл хойдын төрөлдөө ямар ч завсаргүйгээр шууд тамд очно гэсэн үг.
Энэ нь: -Эцэг эхийг алах,
-Буруу үзэлтэй байх,
-Суврага эвдэх,
-Бурханы шашинтнаас цус гаргах,
-Хуврагуудыг эвдрэлцүүлэх.

Үүнээс үүдээс там гэж юу вэ? Там нь халуун 8, хүйтэн 8, хэсэг бусгийн1, ойр орчмын 1 нийт 18 төрлийн байдаг юм байна.Хүн энэ төрөлдөө хийсэн муу үйлийн үрээр хойд төрөлдөө халуун хүйтэн тамын аль нэгэнд төрдөг.

Харин сүүлийн 2-т энэ насыг дуусгаагүй байхдаа /би энийг тайлбарлаж чадахгүй байнаа.магадгүй арай гайгүй нүгэл хийсэн хүнд төрөл арилжихаас өмнө тэрийгээ ухаарах боломж олгодог зүйл ч юмуу?/...


Эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж ярьдаг шүү дээ.Тэдний хамгийн доод төрөл нь там.
1.Тэнгэр
2.Урт наст тэнгэр
3.Хүн
4.Адгуус
5.Бирд
6.Там

Яагаад эх болсон гэсэн бэ гэвэл энэ 6 төрөлд төрсөн бүх амьтан урьдын тоолшгүй олон төрөлд бүгд миний эх болж явсан.Өөрөөр хэлбэл үүнийг уншиж байгаа та ч гэсэн миний урьдын тоолшгүй олон төрлийн аль нэгэнд миний эх болон намайг төрүүлж намайг эхийн хайраар хайрлаж байсан.Тиймээс эх болсон хамаг амьтан гэж яриад байгаа юм./Үүнийг уншаад шууд утгаар нь шууд ойлгоход хэцүү л дээ. Гэхдээ л миний ойлгосоноор Бурханы шашинд ингэж үздэг юм шиг байна./

Диваажин там 2 алга урвуулахын зайтай.
Нэгэн залуу өвгөн багшаасаа "Там гэж ямар газар байдаг бол?" гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариу хэлэв. "Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй".


"Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?" хэмээн өвгөн үргэлжлүүлэв. "Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гэж тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондд хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь тарааж бараад хэн нь ч идэж чадахгүй".


Залуу лам "Tэгвэл диваажин гэж ямар газар вэ?" хэмээн асуулаа. Багш нь "Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөөө талд зогсож байгаа хүнд "Энэ идээг эхлээд та зооглоно уу" гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртайгаар хүлээн аваад "Маш сайхан зоог байлаа. Одоо би таньд хариу баръя" хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл өнийн жргалын дээдийг амталж байдаг юм даа" гэжээ.

Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу.


Амьтны амь хөнөөсөн хүнс идэхээ зогсоож Эх дэлхийгээ аварцгаая Эрхэм Гэгээнтнүүдээ Би Синглинда Ричирт байна. Далхийн дулаарлын тухай ноцтойгоор ярьж байгаа өнөө үед бид бүхэн “Махгүйгээр сайхан амьдаръя” www.fleischverbot.info гэсэн веб хаяг нээсэн юм. Энэхүү веб хуудсан дээр ан амьтан болон эх дэлхий, гараг ертөнцөд нүүрлэж буй дэлхийн дулаарал, түүний үр дагаврын тухай тусгасан юм. Маханд хориг тавих өргөх бичгийг энэхүү веб хаяганд тавьсан байгаа.
www.fleischverbot.info/petition/

Энэхүү өргөх бичиг 2009 оны 12 сард болох Кофенхагенд болох уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бага хурал илгээгдэх юм. Тус бага хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн удирдагч нар оролцох болно.

Энэ ажилд та бүхэн бүгдээрээ туслах хэрэгтэй байна.
Веб өргөх бичигт хүн бүр гарын үсгээ зурах хэрэгтэй. Бид бүхэнд хүн бүрийн гарын үсэг хэрэгтэй. Бид бүхэн маш олноороо, хүн бүр өргөх бичигт гарын үсэг зурвал улс төрчид эх дэлхийд маань өрнөж байгаа эдгээр асуудлуудыг анхааралдаа авч, хэрэгжүүлж эхлэх болно. Тэгээд ямар нэгэн зүйл хийх болно. Бидэнд хэн нэгнийг сайн дураараа цагаан хоолтон, мацаг хоолтон болж байхыг харж, хүлээх цаг бидэнд алга. Одоо бид эхлээд хөдөлж гарын үсэг зурцгаавал, бусад хүмүүс биднийг дагах болно шүү дээ.

Дахин хэлье, бүх мэддэг, таньдаг хүмүүс болон авшигтнууддаа дуулгаарай. Бид хамтдаа байвал илүү хүчтэй. Бид гараг дэлхийнхээ төлөө, ан амьтдынхаа төлөө, өөрсдийнхөө төлөө хамтдаа хийх хэрэгтэй.
Та бүхэнд баярлалаа.

Энэ гайхамшигтай сайхан гараг ертөнц дээр ийм сайхан гэр бүлийг бий болгож буйд тань гүнээ талархаж байна.

Их Багшийн Хайрын хамт

Энэ сайхан дэлхийгээ энэ хэвээр нь хадгалж үлдээцгээе

Зохиогчийн эрх © 2009 suprememaster.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан

Formosa

Formosa may 05 2000.DVD No.692 хэсэгчлэн үзэх 1,2, 3, 4, 5,

<

Message from Babaji

2009/10/10


Message from Babaji

Бабажи хүн төрөлхтөн биднээс илүү хүмүүнлэг, бие биендээ эелдэг хандаж байхыг хүсэж байна. Тэрээр хэлэхдээ бид нэгэн чухал цаг үед тулж ирээд байгаа ба энэ үеийг “Махакранти буюу Их Хувьсал” гэдэг аж.

Энэ хувьсал нь зүрх сэтгэлдээ Бурханы Нэрийг агуулсан, Үнэн, Энгийн байдалаар амьдрагч Хайрын замаар явдаг нэгэний хувьд ариусал цэвэрлэгээ мэтээр өнгөрнө. Харин Хувьслаас өмнө өөрийгөө цэвэрлэж амжаагүй хүмүүст бүрэн сүйрэл болох гэнэ.

Энэхүү илгээмжийг аль болох олон хүнд хүргэж, тэдэнд өөрсдийгөө цэвэрлэн илүү дээд замаар амьдрах боломжийг олгож, олон хүнийг аврах нь Бабажигий хүсэл юм. Түүнийг хэлж буйгаар бид бүгд Гал дундуур алхаж туулах цаг ирнэ. Илүү дээд замаар амьдарч буй хүмүүсийн хувьд энэ нь цэвэрлэгээ мэт бөгөөд эдгээр хүмүүс галын нөгөө талд цоо шинэ ертөнцийг бүтээнэ. Өөрөөр хэлбэл энэрэнгүй, бүгдийн тусын тулд ажилдаг, эго болон зөрчилдөөн үл орших шинэ ертөнц юм.

Тэрээр (Бабажи) бид бүгдийг илгээгчээс илүү илгээмжийг чухалчилж үзэхийг хүсэж байна. Гайхалтай болоод дур булаам зан чанар, бие цогцостой Бабажи бид бүгдийг илүү дээд замаар амьдрах урам зоригтой байж, “миний, чиний” гэсэн аминч зан, өөр хоорондын ялгаагаа хаяхыг хүсэж байна. Ингэснээрээ бид энх амгалан амьдарч, бие биендээ туслан хамгийн дээд өндөрлөгт хүрэх юм. Бабажи таны дэргэд байсан байгаагүй бид түүний нэрийг дуудсанаар агшин зуур түүний адислалыг авна. Бид түүнийг харж сонсож чадах чадахгүйгээс ил хамааран тэр бидний зүрх сэтгэлд бий.

Бид тайван байж болохгүй. Бид залхуурч болохгүй. Бид зорилгогүй байж болохгүй. Бидний зорилго бол Агуу гал ирэх үед хүн төрөлхтнийг сүйрэлгүйрээ цэвэрлэгдэж, тэднийг дээшлэхэд нь туслах юм.

Гол нь гал дундуур гарч цэвэрлэгдэн цоо шинэ амьдралыг галын нөгөө талд бүтээхийн тулд амьд үлдэх. ҮНЭН, Даруу амьдрал болон Хайр, Заавар, бэлтгэлтэй байснаар Та агуу галруу үсрэн орж нөгөө талд илүү дээр амьдралруу хүрч чадах болно.
http://light-fast.blogspot.com/2009/09/messege-from-babaji.html blog oos oruulav

2009 он 8-р сар Мексикийн бага хурал.

Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирэгсэд болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би дарууханаар та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрлөхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гаригийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёслое. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаад би гүнээ талархаж байна. Энэхүү үзэгдлийн уршгаар зуу зуун мянган хүмүүс харамсалтайгаар амиа алдаж, зуу зуун сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн бөгөөд үүнд амьтдын төрөл зүйлийг оруулаагүй болно.
Энэхүү бага хурлын ачаар хүмүүсийн ухамсар дээшилж, бидний цаг үед улс орнуудын өмнө тулгараад буй хамгийн ноцтой асуудлыг шийдэхэд урам зориг өгнө гэж би найдаж байна. Өнөөдөр энд дамжуулах мэдээлэл, хийгдэж буй эрхэм ажлууд нь туйлын чухал ач холбогдолтой юм. Бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг та нар шиг хүмүүстэй нэг гариг дээр хамт амьдарч байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг билээ. Цаг уурын өөрчлөлт бол сэтгэл түгшээсэн асуудал гэдгийг бид бүхэн мэднэ шүү дээ. Цаг агаарын өөрчлөлт гэж юу болохыг хүн бүр л ойлгож байгаа. Манай гаригийн өнөөгийн эгзэгтэй байдлыг шийдэхэд хүн нэг бүрийн зүгээс яаралтай ухаалаг алхамыг хийх шаардагатай байна. Өнөөдрийн бага хуралд дурьдагдах бүх мэдээллийг анхааралдаа авч түүнийгээ хаа сайгүй түгээж эх дэлхийгээ мөхлөөс аврахыг би та бүхнээс хүсэж байна. Энэ тохиолыг ашиглан би та бүхэнд цаашид юмс яаж хурдацтай өрнөх талаар ерөнхий мэдээллийг хүргэе. Гэхдээ та нарын зарим, эсвэл бүр олонхи нь хэдийнээ мэдэж байж ч болох юм.

Хурдацтай өрнөл.


Цаг агаарын өөрчлөлтийн үйл явц НҮБ –ын засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг судлах шинжээчдийн багийн загварчилсан хамгийн муу дүр зургаас ч дор байгаа бөгөөд салхи шуурга, үер, ган гачиг, хэт халах гэх мэт байгалын ширүүн үзэгдлүүдийн давтамж ихэсч, хор хохирол, сүйрлийг олонтаа учруулсаар байна. Бид хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж чадлаа ч дэлхийн агаар мандалд хуримтлагдсан хийнээс ангижрахад цаг хугацаа шаардагдана. Тиймээс л бид богино хугацаанд саринадаг хийнүүд буюу голчилбол метан хийд анхаарлаа хандуулах шаардлагатай. 20 жилээр тооцож үзэхэд Метан хий дулааруулах нөлөөгөөрөө нүүрс хүчлийн хийнээс 72 дахин их. Метаны хамгийн том эх үүсвэр бол мал аж ахуй бөгөөд дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг болж байгаа учраас үүнийг заавал зогсоох хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд цаг уурын өрчлөлт хүн болоод амьтны амь амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар сүүлийн үеийн баримтаас та бүхэнтэй хуваалцахыг зөвшөөрнө үү?


А: Умард туйл хайлж байна.


Эхнийх нь хайлж буй умард туйл. Арктик буюу умард туйлын мөс 2012он гэхэд, өөрөөр хэлбэл ЗХУАӨС тоцоолсноос 70 жилийн өмнө хайлж дуусах магадлалтай байна. Нарны туяаны дулааныг ойлгох хамгаалалтын мөсөн бүрхүүлгүй болчихвол нарны дулааны 90% далайд шууд шингэж улмаар дэлхийн дулаарлын явцыг улам түргэтгэх болно. Умард туйлын мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлт нь маш их бөгөөд цаг агаар судлаачдын хэлж байгаагаас үзвэл одоо нийт мөсөн бүрхүүлийн 10% нь хуучин зузаан, харин үлдсэн 90% гаруй хувь шинээр бүрэлдсэн нимгэн мөснөөс бүрдэж байгааг тогтоожээ. Бас нэг өөрчлөлт бол ердийн үед метан хийг хадгалж байдаг мөнх цэвдэгшилтэй газарууд хайлж буй явдал болно. Ойрын жилүүдэд мөнх цэвдэгийн давхарга хайлснаас метан хий агаар мандалд тархаж 2004 оноос хойш агаар мандал дахь метан хийн агууламжыг огцом нэмэгдүүлсэн. Дулаарах үйл явц цаашид үргэлжилж, дэлхийн дулаан 2 хэмээр нэмэгдвэл олон тэрбум тонн метан хий агаар мандалд дэгдэн гарч энэ гариг дээрх үй олон амьтдыг мөхөөх болно. Грийнлэнд болон хойд туйлын аварга том мөсөн бүрхүүлүүд үргэлжлэн хайлсаар байвал үүнийг дагалдаад далайн түвшин урьд хойчид байгаагүйгээр нэмэгдэж, хүчирхэг салхи шуурга дэгдэх болно. Баруун Антарктикийн мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн усны түвшин дунджаар 3.3, ээс 3.5 метрээр нэмэгдэж далайн эргээс 320 км радиус дотор сууршисан 3.2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг гамшигт нэрвэгдүүлэх юм. АНУ –ын Цас Мөсний мэдээллийн Үндэсний Төвийн эрдэмтдийн хэлж байгаас үзвэл хэрвээ Антаркикийн мөс бүхэлдээ хайлвал далайн түвшин тооцоолж байснаас хамаагүй илүүгээр нэмэгдэх аж. 70 метр хүртэл нэмэгдэх боломжтой гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нь дэлхийн бүх амьд оршнолд үхлийн аюултай гэсэн үг.


Б: Далайд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд.
Дараагийн асуудал бол далайн усанд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд юм. Яг одоогийн байдлаар дэлхийн дээр 18 арал далайд бүрэн живээд байгаа бөгөөд өөр 40 гаруй аралын улс орнууд нэмэгдэж буй далайн усанд живэх аюул нүүрлэж байна. Шилжилт, нүүдэл хариуцсан олон улсын байгууллагаас гаргасан мэдэгдэлд 2050 он гэхэд цаг уурын дүрвэгсэдийн тоо 200 саяд, эсвэл бүр 1 тэрбумд хүрч магадгүй гэжээ. Энэ бүхэн биднийг амьд байхад тохиолдож болзошгүй байна. Эдгээр хүмүүс бол нэмэгдэж буй далайн уснаас зугтан арал, далайн эрэг дахь гэр орноо орхин дүрэвхэд хүрсэн хүмүүс бөгөөд хайлсан мөнх цэвдэг бүхэл бүтэн нийгэм, улс орныг живүүлэн, сүйрүүлж байна.

В: Татарч буй мөсөн голууд ба Усны хомсдол
Бидэнд тулгараад байгаа дараагийн асуудал бол хайлж ширгэж буй мөсөн голууд ба усны хомсдол юм. Манай гариг дээрх мөсөн голуудын олонхи нь хэдэн арван жилийн дотор ширгэж үгүй болох агаад 2 тэрбум орчим хүмүүсийн амь амьдралд аюул учрах болно. Эдгээр хүмүүсээс 1 тэрбум орчим нь Гималайн мөсөн голууд татарч ширгэхээс үүдэх хор уршгыг шууд амсах юм. Гималайн мөсөн голууд өөр хаана ч байхгүй хурдацтайгаар хайлж ширгэж байгаа бөгөөд тус сав нутгийн 18000 гаруй мөсөн голын 3/2 нь ширгэн хумигдаж байна. Мөсөн голууд хайлснаас үүдэх эхний үр дагавар бол хүчтэй үер, хөрсний нуралт зэрэг юм. Мөсөн голууд хайлж ширгэх явц үргэлжлэхийн хирээр хур тундасны хэмжээ багасаж ган гачиг тохиож, усны хомсдол бий болно.
Г: Далайн үхмэл бүсүүд
Дараагийнх нь бол далайн үхмэл бүсүүд юм. Цаг уурын өөрчлөлт нь далайд үхмэл бүс гэгдэх газруудыг бий болгож байна. Тэдгээр газрын тоо одоо 400 гаруй болжээ. Үүний шалтгаан бол голчлон мал аж ахуйд ашигладаг бордоо далайн усанд орсноос болж хүчилтөрөгчөөр дутмаг орчин үүсдэг бөгөөд хүчилтөрөгч бол амьдралыг тэтгэгч гэдгийг хүн бүр мэдэх бизээ.

Д: Хэт халалт
Хэт халалт бол бидэнд тулгараад буй бас нэг асуудал. Сүүлийн 10 жилийн дотор манай гаригын түүхэнд урьд өмнө болж байгаагүй халуун жил хоёр ч удаа тохиож байжээ. 2003 онд түүхэнд байгаагүй халууны давалгаа европыг дайрч хэдэн арван мянган хүний амийг авч одсон шүү дээ. Австралийн түүхэн дэх хамгийн том ойн түймэр ч бас хэт халснаас болж гарсан.

Е: Салхи Шуурганы давтамж нэмэгдлээ
Дараагийнх бол Салхи шуурга ихсэж байгаа явдал. Хар шуурга, халуун орны хуй салхины хүч, үргэлжлэх хугацаа өнгөрсөн 30 жилийн дотор 100% ихэссэн бөгөөд АНУ-ын Массачусетсийн техник технологийн хүрээлэнгийн эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ нь цаг уурын өөрчлөлттэй уялдан далайн дулаан нэмэгдсэнтэй холбоотой аж.
Ё: Амьтдын төрөл зүйл устах үзэгдэл
Амьтдын төрөл зүйл устах. Амьтдын тоо толгой хорогдож, төрөл зүйлүүд устах явц асар хурдацтай байгааг нэртэй экологчид өөр юутай ч зүйрлүүлж хэлэх аргагүй хэмээжээ. Эрдэмтдийн хийсэн одоогийн тоцоогоор 16000 гаруй ховордсон төрөл зүйл амьтад өмнө бодож байснаас 100 дахин хурдан устаж үгүй болох магадлалтай байна.

Ж: Хуурайшил ба цөлжилт
Дараа нь ган гачиг ба цөлжилт. Непал болон Австралид энэ жил дэгдсэн ойн түймэр тархахад гантай байдал ихээр нөлөө үзүүлсэн аж. Үүнд Африкийн хэдэн орныг дурьдвал Сомали, Этопиа, Судан зэрэг улсуудын ард иргэд ган гачигт хүнд нэрвэгдлээ. НҮБ –ын хийсэн судалгаанаас үзэхэд ой модыг их хэмжээгээр огтлох, мал бэлчээх зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь цөлжилтийн гол шалтгаан болдог бөгөөд 100 гаруй орны 1.2 тэрбум гаруй ард иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байна. Дэлхийн томоохон хотууд болох Бээжин, Дели, Бангкок болон АНУ-ын Дундад Өрнөд гэх мэт өөр хэдэн арван газрын доорх цэвэр усны ундарга болон эх булаг хатаж ширгэж байна. Мөн түүнчлэн Ганга, Иордан, Нил, Янцзы зэрэг томоохон гол мөрний усны түвшин жилийн ихэнх үед доогуур байдаг боллоо. Хятадад 50 жилд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлэж багаар бодоход хойд бүсийн 12 муж амин чухал ургацаа алдсан бөгөөд хохирсон тариаланчдад туслахад зориулж улсаас олон тэрбум ам долларыг зарцуулжээ.

И: Хүний эрүүл мэнд
Дараагийх нь бол эрүүл мэндийн асуудал. Швейцарт хийсэн судалгаагаар цаг уурын өөрчлөлтөөс болж жилд 315,000 хүн амиа алдаж, 325 сая хүн түүнээс үүдсэн хор уршгаас болж зовж шаналаж байна. Үүнээс гадна жил бүр 125 тэрбум ам долларын эдийн засгийн хохирол хүлээж байна. Энэ бүхэн Африк дахь хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр тусаж байгаа бөгөөд Хойд Азийн болон арлын жижиг орнууд ч бас хохирол амсаж байна.

Шийдэл буюу гарах гарц
Асуудал бэрхшээл бидэнд хангалттай их байгаа ч тэдгээрийг шийдэх арга нь ч бас бий. Цаг бага ч гэлээ бас хэтэрхий оройтчихоогүй байна. Бидний орон гэр болсон эх гаригаа аврах боломж байна. Эхний бөгөөд шилдэг шийдэл бол Веган буюу органик веган хоолтон болох явдал. Веган хоол манай гаригыг аврана. Веган хоол яаж манай дэлхийг аврах вэ гэдгийг би нэг бүрчлэн та нарт хэлж өгье. Азаар бидний хийж чадах хялбархан зүйлүүд бий. Та бүхэнд зориулж би цөмийг нь тоочъё.

Умард туйлын мөс хайлах, хуурай газар далайд живэх, мөсөн голууд хайлж ширгэснээс үүссэн цэвэр усны хомсдол, салхи шуурга ихсэх зэрэг цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн үзэгдлүүд дэлхий бүхэлдээ дулаарч байгаатай шууд холбоотой. Тиймээс юун түрүүнд бид дэлхийгээ хөргөх хэрэгтэй. Дэлхийн дулаарлыг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол дулааныг бий болгодог хүлэмжийн хийнүүдийн ялгаруулалтыг зогсоох явдал билээ. Логик ухаанд нийцэж байгаа биз дээ? Хүлэмжийн хийг бууруулахаар үйлдвэр, тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн салбарт хийгдэж буй ажлуудыг бид бүгд мэднэ. Гэвч эдгээр салбарт өөрчлөлт хийхэд урт удаан хугацаа шаардах бөгөөд одоо үед бидэнд ингэх цаг байхгүй шүү дээ. Агаар мандлын дулааныг бууруулах хамгийн үр дүнтэй бөгөөд хурдан арга бол метан хий ялгаруулахыг зогсоох. Метан хий нь дулааруулах нөлөөгөөр нүүрс хүчлийн хийнээс 72 дахин илүү байдаг ч нүүрс хүчлийн хийтэй харьцуулбал агаар мандалд саатах хугацаа нь хамаагүй богино байдаг. Иймээс бид метан хий үйлдвэрлэхээ зогсоовол агаар мандлын дулааныг богино хугацаанд бууруулах бөгөөд нүүрсхүчлийн хийг дараа нь шийдэх боломж олдоно. Миний санааг ойлгож байгаа биз дээ? Органик веган хоолтон болсноор метан болон бусад хортой хүлэмжийн хийг багасгаж, бидэнд ашигтай хөргөх нөлөөг бий болгох болно.

1) Метан хийн үндэс суурийг таслах
Бид дэлхий дээрх метан хийн хамгийн том эх үүсвэрийг буюу мал аж ахуйг хязгаарлахаас эхэлж болно шүү дээ. Дэлхийг хурдан хөргөе гэвэл бид мах хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ингэж чадвал бид мал аж ахуйг зогсоож улмаар хүлэмжийн хий болох метан, мал аж ахуйгаас үүсдэг бусад хорт хийн эх үүсвэрийг хааж чадах юм. Хэрвээ дэлхий дээрх хүн бүр амьтны амь таслаагүй хүнс хэрэглэж, хялбар хирнээ хамгийн үр нөлөөтэй энэ аргыг хэрэгжүүлж чадвал бид дэлхийн дулаарлын үйл явцыг хоромхон зуур эргүүлэх боломжтой. Ингэж чадвал бидэнд байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи нэвтрүүлэх гэх мэт урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх цаг гарах бөгөөд агаар мандал дахь нүүрс хүчлийн хийг арилгаж чадна.

Үнэнийг хэлэхэд бид махны үйлдвэрлэлийг зогсоож чадахгүй л бол “ногоон” бүх хичээл зүтгэл хүчингүй болж, салхи, нарны эрчим хүч, гибрид машин гэх мэт ямар нэгэн ногоон технологийг нэвтрүүлэх боломж олдохоос ч өмнө бид гарагаа алдаж магадгүй. Хэдийгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 18% буюу тээврийн бүх хэрэгслийг хамтад нь нийлүүлсэнээс ихийг эзэлдэг гэж тайланд дурьдсан байдаг ч үнэндээ энэ нь дутуу тооцсон хэрэг. Учир нь саяхан хийсэн шинэ тооцоогоор мал аж ахуй салбар магадгүй 50 гаруй % ыг эзэлдэг гэсэнийг бодолцож үзээрэй. Би давтаж хэлэе: Шинэчлэгдсэн дүнгээр мал аж ахуйн салбар дэлхийн нийт хүлэмжийн хийн 50 аас ч илүү хувийг эзэлж байх боломжтой. 50 гаруй %ыг мал аж ахуй эзэлж байна. Энэ бол эхний шийдэл байлаа.

Одоо хоёр дугаар шийдэл

2) Бусад төрлийн хийнүүдээс ангижрах.
Метанаас гадна бусад аминд аюултай хорт хийг мал аж ахуйн салбар бий болгож байдаг. Мал аж ахуй бол дэлхийн Азотын Хүчлийн 65 % -ыг ялгаруулдаг томоохон эх үүсвэр бөгөөд Азотын Хүчил нь дулааруулагч нөлөөгөөр CO2 –оос 300 дахин илүү. Мөн түүнчлэн хүччиллэг борооны шалтгаан болсон Шүвтэрийн хийн 64% болон үхлийн аюултай хүхэрт ус төрөгч зэрэг нь мал аж ахуйгаас үүсдэг. Тиймээс мал аж ахуйг зогсооно гэдэг нь эдгээр бүх хорт хий болон метан хийг зогсооно гэсэн үг.

3) Үхмэл бүс үүсэхээс сэргийлэх

. Үхмэл бүс үүсэхээс сэргийлэх. Мал аж ахуйг зогсоосноор гарах өөр олон том ашиг бий. Жишээлбэл газар тариалангийн салбарт малын тэжээл ургуулахад ашигладаг химийн бордоо нь далайн усанд нэвтэрч үхмэл бүс үүсэх гол шалтгаан болдог. Үхмэл бүсүүд нь далайн экосистемд ноцтой аюул учруулж байна. Гэхдээ хүмүүс мал аж ахуйтай холбоотой үйл ажиллагаагаар далайг бохирдуулахаа зогсоовол тэдгээр бүсүүдэд амьдрал сэргэж, нөхөн төлжих боломжтой. Далайн амьдралыг сэргээе гэвэл загас агнуурыг ч бас зогсоох шаардлагатай. Эрчимжсэн загас агнуурын уршигаар Намибийн эргээр нутагладаг мөрөг загас устаж үгүй болсноос хойш хорт хийнүүд оргилж эхэлсэн бөгөөд үхмэл бүсийг үүсгэж тус бүс нутгийн экосистемийг мөхөөж байна. Хэнд ч үл анзаарагдам хирнээ, байгаль экологид амин чухал үүрэг гүйцэтгэдэг ганц төрөл зүйл устахад л ийм зүйл тохиолдож байна. Бодоод үз дээ. Ердөө л мөрөг загас шүү дээ. Тиймээс бидний амьдралыг тэтгэгч далай, гол мөрнөө хамгаалая гэвэл загасчилхаа зогсоож, амьтны гаралтай бүх бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Та нар мэдэж л байгаа шүү дээ.

4) Цөлжилтийг зогсоох

4 дүгээрт бид цөлжилтийг зогсоох хэрэгтэй. Бид үүнийг хийж чадна. Цөлжилт бол мал аж ахуйтай холбоотойгоор үүссэн уур амьсгалын өөрчлөлтийн бас нэгэн хэлбэр юм. Жишээлбэл Мексикт саяхан хийсэн судалгаагаар мал аж ахуйн салбарын учруулсан хор уршигаас болж тус орны нутаг дэвсгэрийн 47% цөлжилтөнд өртчихөсөн байгааг, цөл болж хувирч байгааг тогтоосон байна. Үүгээр ч зогсолгүй Мексикийн нутаг дэвсгэрийн 50-аас 70 % их бага хэмжээгээр хуурайшилтай байна. Дэлхийн нийт гадаргын 3/1 тэй тэнцэхүйц хэмжээний газар нутагт мал бэлчдэг. Энэ нь цөлжилт, болон бусад төрлийн хортой үр дагаваруудын гол шалтгаан болохын зэрэгцээ хөрсний элэгдлийн 50% ийг бий болгож байна. Өөрсдийн амь амьдрал болоод хөрс шороогоо хамгаалая гэвэл бид мал бэлчээхээ заавал зогсоох хэрэгтэй.


5) Усны хомсдолыг эцэс болгох
Бид усны хомсдолыг зогсоож чадна. Цэвэр усны гачигдлаас болж олон мянган хүн зовж шаналж байхад бид усанд яавч үрэлгэн хандаж болохгүй. Махны үйлдвэрлэл асар их хэмжээний усыг ашигладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Нэг таваг мах үйлдвэрлэхэд 1,200 галлон сайн чанарын, цэвэр унды ус зарцуулдаг бол нэг таваг дүүрэн веган хоол үйлдвэрлэхэд ердөө л 98 галлон усыг зарцуулна. Энэ нь 90 гаруй % -ын хэмнэлттэй гэсэн үг. Тиймээс бид усны хомсдолыг арилгаж, чандмань эрдэнэ болсон цэвэр усаа хэмнэе гэвэл амьтны гаралтай бүтээгдхүүнээс татгалзах ёстой.

6) Ой мод сүйтгэхийг хориглох
Одоо 6 дахь нь: Ой модыг сүйтгэхийг бид зогсоож чадна. Бид ой модыг хяргах ажиллагааг хориглох шаардлагатай. Мэдээж бас мод тарих хэрэгтэй. Хөрс элэгдсэн эсвэл цулгуй газар бүрт бид мод суулгах хэрэгтэй. Ой модыг сүйтгэхэд махны үйлдвэрлэл ихээхэн нөлөө үзүүлдэг. НҮБ-ын хийсэн судалгаагаар хүлэмжийн хийн 20 % орчим нь ой модыг сүйтгэх үйл явцад үүсдэг болохыг тогтоосон бөгөөд ой модыг сүйтгэх шалтгаан бүр махны үйлдвэрлэлтэй шууд холбогддог байна. Амазонк мөрний сав газар дахь огтолсон ойн талбайн 80%-ыг махны чиглэлийн мал бэлчээх зорилгоор ашигладаг бөгөөд тэдгээр малыг нядлана гэсэн үг юм. Харин үлдсэн талбайд шар буурцаг тарьдаг ч ургацын ихэнх хэсгийг малын тэжээл болгож ашигладаг аж. Иймээс бид амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзснаар дэлхийн уушиг, хүний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл болсон ой модоо хамгаалж чадах юм.

7) Эдийн засгийн өртөг зардлыг багасгах
Бид эдийн засгийн өртгийг багасгах хэрэгтэй. Дэлхийн удирдагч нар цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудалд санаа зовж байна. Сайн мэдээ нь гэвэл хэрвээ хүн төрлөхтөн амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж эдийн засагт хэмнэлттэй, махгүй хоол хүнсийг сонговол цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийг тал хувиар буюу түүнээс ч ихээр багасгах боломжтой юм. Энэ нь бид хэдэн арван триллион ам долларыг хэмнэнэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ хүмүүс веган хоолтон болвол гарах зардлыг 80 илүү хувиар бууруулах буюу 32 триллион ам долларыг хэмнэж чадах юм.

8) Эрүүл мэндийн өртөг зардлыг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах

8 Дугаарт: Бид эрүүл мэндийн зардлыг бууруулах хэрэгтэй.
Мах идсэнээс болж эрүүл мэндэд учрах эрсдлүүдийн талаарх мэдээлэл өнөө үед улам илэрхий ойлгомжтой болж байна. Мал амьтдад даавар болон антибиотикийг хэт их хэмжээ, тунгаар байнга хэрэглэдэг бөгөөд тэдгээр мал амьтдын махыг хэрэглэх үед эдгээр бодисууд нь хүний биед нэвтэрч эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Үүнээс гадна мал нядалгааны газар шүвтэр, хүхэрт устөрөгч гэх мэт хортой дайвар бүтээгдэхүүнүүд үүсдэг байна. Эдгээр нэгдлүүд нь туйлын хортой учраас үйлдвэрийн ажилчид хордож нас барах тохиолдол олонтой гардаг. Бидний хоол гэж нэрлээд байгаа мах нь хүмүүсийн хэрэглэж байгаа хүнснээс хамгийн эрүүл бус, хортой, эрүүл ахуйд нийцэхгүй бүтээгдэхүүн билээ. Өөрийн амь амьдрал, эрүүл мэндээ хайрлаж, нандигнадаг бол бид махыг хэзээ ч хэрэглэх ёсгүй. Махгүйгээр бид илүү урт наслаж, эрүүл энх, ухаалаг сэргэлэн амьдрах болно. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээр мах нь олон төрлийн хавдар болон зүрх судасны өвчин, даралт өндөрсөх, цус харвалт, хэт таргалалт гэх мэт өвчний шалтгаан болохыг харуулсан. Өвчний жагсаалтыг тоочиж барахгүй. Дээрх өвчнүүд жил болгон олон сая хүний амийг авч одож байна. Сая сая хүмүүс мах болон түүний хэрэглээтэй холбоотой өвчнөөр амь насаа алдаж, сая сая хүн хүндээр өвчлөж, эрэмдэг, тахир дутуу болж байна. Мах идсэнээс үүссэн эмгэнэл гашуудалд эцэс төгсгөл гэж алга. Мах идэх нь яавч байж болохгүй зүйл. Шинжлэх болон анагаах ухааны энэ бүх баримт мэдээ байхад бид өдийд үүнийг мэдэж байх ёстой шүү дээ. Ядаж эрүүл мэндээ бодоод махнаас татгалзахыг би та бүхнээс гуйж байна. Та үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө урт удаан, эрүүл энх амьдрахыг хүсч байгаа биз дээ. Алах хүртлээ амьтдыг хорьдог бохир заваан, давчуу орчны тухай бид энд дурьдсангүй. Ийм орчин нь гахайн ханиад гэх мэт өвчний вирус хөгжиж тархахад нөлөөлдөг байна. Баримт мэдээнээс үзхэд үхэрийн галзуу гэх мэт махаар дамжиж хүнд халдварладаг зарим өвчний хүн дэх хэлбэр нь эдгэршгүй бөгөөд, халдварласан тохиолдол бүр үхэлд хүргэдэг байна. Харамсалтай нь уг өвчний вирусээр халдварлагдсан хэн ч үхэх тавилантай байдаг нь эмгэнэлтэй. Савханцар, гэдэсний хурц халдвар гэх мэт бусад вирусүүд нь мөн л хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, эд эрхтэнийг урт хугацаагаар гэмтээн, зарим тохиолдолд үхэлд хүргэдэг. товчхондоо бид зүгээр л маханд үгүй гэж хэлж чадвал бидний амьдрал элбэг хангалуун болж, эрүүлжихийн зэрэгцээ хамгийн чухал нь ухаан саруул мэргэн, агуу нэгэн болгоно. Учир нь энэ бол цагтаа амжиж үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүй, амь амьдралыг баталгаажуулах цорын ганц арга зам юм.

Төгсгөл Илтгэлийнхээ төгсгөлд хэлэхэд: Эрхэмсэг хүндэт, ухаалаг мэргэн, хайрт, хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо цаг уурын дулаарлыг ногооноос ногоон арга хэмжээ, бодлогын тусламжтайгаар зогсоох нь ямар их чухал болохыг бид харлаа. Хамгийн энэрэнгүй, баатарлаг, амьдралыг аврах хамгийн дээд арга бол веган, бүр тодруулбал органик веган хоолтон болох явдал юм. Энэ нь таны эрүүл мэндэд ч бас тустай. Энэ бол цаг уурын өөрчлөлтөөс таныг хамгаалах хамгийн урт хугацааны даатгал юм. Бид өөрсдөө шийдэл нь болж, бидэнд байгаа шинжлэх ухаан, эрүүл мэнд , ёс суртахууны үнэмшилтэй мэдээ баримт бүгдийг ашиглан бусдыг ятгаж зоригжуулах хэрэггтэй. Ургамалан хоолтой болсноор бид дэлхийн дулаарлын 80 %-ыг зогсоож, өлсгөлөн, дайн дажинг эцэслэж, энх тайвны суурийг тавих болно. Мөн түүнчлэн хүн төрлөхтөн болон гаригын амьдралыг тэтгэж байдаг ус болон бусад үнэт нөөц баялагийг хадгалж чадна. Цөөн үгээр хэлбэл энэ нь бидэнд нүүрлээд байгаа дэлхий дээрх олон асуудлыг маш хурдан шийднэ гэсэн үг. Тиймээс бид амьдралынхаа хэв загварыг өөрчлөх шаардлагатай. Үүнийг хийхэд их амархан. Өөрийн биеэр бусдад сайн үлгэр дуурайл үзүүлж, цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, түүнээс гарах гарцыг олон нийтэд ухуулан таниулах үйлсэд хувь нэмрээ оруул. Хосгүй сайхан энэ гаригаа хадгалж үлдэх хамгийн шилдэг арга бол веган хоолтон болох явдал. Одоо хөдлөх цаг нь иржээ. Учир нь бидэнд хугацаа бага үлдсэн байна. Та бүхэн өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нь дээр дурьдагдсан асуудлууд үнэхээр тулгамдсан, даруй шийдэхийг шаардаж байгаа гэдгийг мэдсэнийг харуулж байна. Өнөөдөр цаг гарган сэтгэлээсээ энд хүрэлцэн ирсэн төр засгийн түшмэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэгч, бага хуралд оролцсон хүмүүс, ноёд хатагтай та бүхэнд миний зүгээс талархлаа илэрхийлэе. Энэхүү ухаарал хайрласан арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон буянтай хүмүүст бүгдэд нь би талархаж байна. Нэг ижил зорилгод нэгдэж, олон нийтэд мэдээлэл хүргэхийг санаачлан, тууштай ажлуудыг авч хэрэгжүүлэхийг зорьж буй та бүхний чин сэтгэл, туслах гэсэн эрмэлзлийг би үнэхээр бишэрч байна.

Хайр, энэрэлийн агуу хуулиар, бурханы тааллаар амьдарч, Хүмүүний буянтай, зөв амьдралын хэм хэмжүүрийн үлгэр жишээ нь болсон хүчирхийллээс ангид, өршөөл нигүүслийн зарчмаар хүн, амьтан ургамалтай амар амгалан, баяр хөөр, эв зохилоор зэрэгцэн орших, тогтвортой амьдралаар амьдрах Шинэ Алтан Эрин үеийг бид хамтдаа цогцлоож чадна.

Энэхүү бага хурал дэлхий дахины, улс орнуудын гариг дэлхийгээ аврах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт би бат итгэлтэй байна. Энэ хурлыг бодитой болгоход хүчин зүтгэсэн бүх хүмүүст би чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Та нар болон та нарын ойр дотны хүмүүс, танай орныг Бурхан ивээг. Та бүхний агуу үйл хэрэг бүхэн гялалзсан амжилт олох болтугай. Би замд яваа болохоор та бүхний асуултанд хариулах боломжгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ дараа Их Багшийн Телевизээр та бүхний асуултанд мэдэх чадахаараа хариулахдаа би баяртай байх болно. Эсвэл та интернетээр www.suprememastertv.com гэсэн хаягаар орж асуултынхаа хариуг авах боломжтой. Бурхан бид бүхнийг ивээг. Бурхан бид бүгдийг хайрладаг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлаллаа. Гариг дэлхийнхээ төлөө та нарын хийсэн бүхэнд би талархаж байна. ТӨГСӨВ.

/http://www.chinghaimongolia.com/blogoos oruulav



Амьтны амь хөнөөсөн хүнс идэхээ зогсоож Эх дэлхийгээ аварцгаая Эрхэм Гэгээнтнүүдээ

Би Синглинда Ричирт байна. Далхийн дулаарлын тухай ноцтойгоор ярьж байгаа өнөө үед бид бүхэн “Махгүйгээр сайхан амьдаръя” www.fleischverbot.info гэсэн веб хаяг нээсэн юм. Энэхүү веб хуудсан дээр ан амьтан болон эх дэлхий, гараг ертөнцөд нүүрлэж буй дэлхийн дулаарал, түүний үр дагаврын тухай тусгасан юм. Маханд хориг тавих өргөх бичгийг энэхүү веб хаяганд тавьсан байгаа.
www.fleischverbot.info/petition/

Энэхүү өргөх бичиг 2009 оны 12 сард болох Кофенхагенд болох уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бага хурал илгээгдэх юм. Тус бага хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн удирдагч нар оролцох болно.

Энэ ажилд та бүхэн бүгдээрээ туслах хэрэгтэй байна.

Веб өргөх бичигт хүн бүр гарын үсгээ зурах хэрэгтэй. Бид бүхэнд хүн бүрийн гарын үсэг хэрэгтэй. Бид бүхэн маш олноороо, хүн бүр өргөх бичигт гарын үсэг зурвал улс төрчид эх дэлхийд маань өрнөж байгаа эдгээр асуудлуудыг анхааралдаа авч, хэрэгжүүлж эхлэх болно. Тэгээд ямар нэгэн зүйл хийх болно. Бидэнд хэн нэгнийг сайн дураараа цагаан хоолтон, мацаг хоолтон болж байхыг харж, хүлээх цаг бидэнд алга. Одоо бид эхлээд хөдөлж гарын үсэг зурцгаавал, бусад хүмүүс биднийг дагах болно шүү дээ.

Дахин хэлье, бүх мэддэг, таньдаг хүмүүс болон авшигтнууддаа дуулгаарай. Бид хамтдаа байвал илүү хүчтэй. Бид гараг дэлхийнхээ төлөө, ан амьтдынхаа төлөө, өөрсдийнхөө төлөө хамтдаа хийх хэрэгтэй.

Та бүхэнд баярлалаа.

Энэ гайхамшигтай сайхан гараг ертөнц дээр ийм сайхан гэр бүлийг бий болгож буйд тань гүнээ талархаж байна.
Их Багшийн Хайрын хамт


Зохиогчийн эрх © 2009 suprememaster.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан

Чингэс хаан
Ц агаан хоол, цагаан сэтгэл,цагаан үйл
Цагаан яриа биднийг ч дэлхийг ч аварна.
Монголчууд цангис идвэл гэгээрнэ Мах идвэл маанаг мангас болно
Гэгээрлээс гэгээрэлд шилж
Монголчуудаа Хилэнцэт бус ариун хоол ундаагаа зооглож ,мунхагаасаа сэглэж,
цөлжүүлсэн эх байгалиа эдгэрүүлж,
Дэлхийг даяар нь манлайлан дагуулж аврагтун
Миний энэ зарлигийг түмэн олонд сонордуулагтун
Биелүүлэгтүн