Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Бясалгал бол өөрийгөө нээх дөт зам
Бичсэн С.Тунгалаг, Ц.Онон
2009 оны 9-р сарын 18, Баасан гариг, 04:19
Гэгээрсэн их мастер Ошогийн дэргэд 15 жил бясалгасан, их багшийн шавь Австри улсын иргэн Праниш Монголд ирээд байна. Тэрээр хойд хөршид бясалгаж байгаад саяхан ирсэн бөгөөд, манай улсад түр саатаад Тайвань, Индонезид очиж багшлах юм. Пранишийг Ведийн сургаалд заасанчлан багш шавийн барилдлага, багшаас шавьд мэдлэгийг дамжуулдаг эртний уламжлалт эрдмийн хүчирхэг аргыг эзэмшсэн хүн гэдэг. Түүнтэй ярилцлаа.

  - Таны Монголд зочлох шалтгаан анх юунаас үүдсэн бэ? Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

  - Би зургаан жилийн өмнө Монголд ирсэн. Гудамжны хэдэн ноорхой хүүхэдтэй таарч, лавлан харвал тэдний дотоод ертөнцөд хувь заяагаар өгөгдсөн их баялаг нуугдмал байгааг мэдэрсэн юм. Тэгээд ойрхон эргэж ирж монголчуудад туслахсан гэж бодсон.

  - Хүмүүний хажуугаар эд баялаг, эрдэм, эрдэнэ урсч байдаг гэдэг. Гэтэл хүмүүс уур хилэн, атаа жөтөө, шунал гээд сөрөг энергид их автжээ. Хар энерги гэж ярих боллоо. Энэ тухай таны тайлбарыг сонсъё.

  - Ер нь хар энерги гэж байдаггүй гэж ойлгож болно. Хүний сагсуу бодол тэгж тодорхойлдог. Бүх юм оршиж байдаг. Оршнолын нэг хэсэг нь амьдрал. Амьдралын янз бүрийн хэлбэрийг өөрсдийн бодлоор бид тунгааж чаддаг. Өдөр тутам амьдарч буй оршнолууд бодь сэтгэлийн түвшнээр янз янзын хэмжээст байдаг. Харин ухамсрын чанадад оршдог яг бодгалийнхаа төвд мөн чанараараа нэгдэж чадах юм бол сайн, муу гэж нэрлээд байгаа, дүгнээд байгаа үзэгдэл юмсын энерги толины тусгал мэт тогтворгүй, байнгын бус учраас хөнгөн, тоглож, устгаж, өсгөж ч болно. Өөрийнхөө өр зүрх, дотоод ертөнц, төвтэйгөө холбоо тогтоож чадсан хүн бие бодитойгоор хэн юм бэ гэж ухаарсан тэр хүн яг зөв шийдвэр гаргаж, зөв амьдарч чадна. Өөртөө эерэг сайн сайхныг бүрдүүлснээр буянтай үйл үйлдэж бусдын төлөө ч асар ихийг бүтээж чадна.

  - Бясалгаж буй хүн бясалгалаараа уламжлан өөрийнхөө төв рүү ойртдог гэсэн үг байх нь ээ.   

- Автоматаар яг би гэсэн бодгальтайгаа нягтарч чаддаг. Хүний өр зүрхний төвд сав шим, хорвоо ертөнц оршиж, гадна орших сав шим, хорвоо ертөнцтэй нягт холбоотой амьдарч байдаг юм. Таны бодол санаанд юу ургаж байна, түүндээ нийцүүлэгч бус, эсвэл нийгмийн үзэл бодолд тулгагдаж нийцэж бус харин өөрийнхөө ухамсрын чанадаасаа, зөн билгээрээ амьдарч эхэлдэг.

  - Тэгэхээр бясалгал энэ бүхэнтэй ямар холбоотой юм бэ?

  - Манай бясалгалын ашралид хүний амьдралд тохиолдсон үйлийг яг өөрийнх нь бодгаль төвөөс, оюунлаг мэлмийгээрээ харахад ямар өөр байдгийг бясалгалаараа зааж өгдөг. Энэ нь бодит амьдралдаа сэтгэл санаандаа амссан онцгой туршлага болдог. Энэ агшныг амсахгүйгээр тэрхүү гайхамшигт мөчид хүрч чадахгүй. Энэ бол хүний бодлоор орж ирж байгаа зүйл бус, амьдралын бодит мөн чанар, яг өөрийн далд ухамсар, зөн билгээс урган гарч ирсэн зүйл. Ингэж хүн дотоод, дээд Би, амьдрал бие махбодитойгоо холбогдож, бодь сэтгэлийнхээ мөн чанартай учирдаг. Бодгаль сэтгэл маань хэзээ ч зовж байдаггүй. Тэр маань мянга мянган эрдэм мэдлэгийн ухаарлыг өөртөө тээж явдаг.

  - Хүмүүс хар муу, эсвэл сайн сайхан санаа агуулж явдаг нь үүнтэй холбоотой юу?

  - Хүмүүний өнөөг хүртэл хөгжиж, бойжиж, ирсэн тэр ухаарлыг өөртөө тээж явдаг өр зүрхний төв. Бидний ухаан, бодол санаа үнэн хэрэгтээ гадна талаасаа нийгмийн бүрдүүлсэн тэр боловсролын системээр бохирдсон байдаг. Яагаад гэвэл бодол санаа юмыг гол төлөв буруу гэж дүгнэдэг. Харьцуулахдаа хэн нэгний бодол санаатай нийцүүлэх үү, үгүй юу гэж боддогоос яг өөрийнхөө мөн чанарыг гаргаж чаддаггүй. Бид бясалгалаараа өөрийнхөө бурханлаг чанарт итгэх, тэр оюунлаг хүчийг эзэмшихийг зааж өгнө. Далд ухамсартайгаа холбоо тогтоож, нэгдмэл чанарыг үүсгэнэ. Өөрийнхөө зүрхийг бодь болгож, тэр өр зүрхнийхээ төвөөс өөрийнхөө санааг ойлгох чанарыг олгоно.

  - Бурханыг бусдаас бүү эр. Бурханыг өөрөөсөө эр. Ертөнцийг хайрлая гэвэл өөрийгөө хайрла. Бусдыг өөр шигээ хайрла гэж Бурхан сургадаг.

  - Энэ бол бурханы сургаал бус, ертөнцийн хууль. Ертөнцийн төгс үнэн юм.

  - Сэтгэлээ номхотговол, бүхнийг ялан дийлнэ гэлцдэг. Энэ тухай та юу гэж боддог вэ?


  - Бид Ошо багшийн эрч хүчтэй бясалгал үйлддэг. Хүн бүрт ямар нэг хэмжээгээр уур уцаар, хилэн, атаархал, шунал байдаг. Тэнцвэр алдсанаас болж хор болдог. Хилэнцийг ариусган, номхруулахад бясалгалын мөн чанар оршдог. Сэтгэл санааны энэ бүхий л барцдыг эхлээд гадагш нь илэрхийлэх хэрэгтэй. Тэрхүү бохир цэнэгийг гадагшлуулан устгахад хялбар. Энэ бохир эрчмийг гадагшлуулснаар хүний амирлангуйн сав шим үүсдэг. Бид тэр муу муухай барцдыг бүтээлч аргаар гаргаж ирдэг. Тэр арга бол өөрийгөө доромжлох, гутаах арга биш. Бибблийг ч зовоохгүй.

  - Хүн ганцдахгүй. Хамаг амьтны тусын тулд хувь нэмрээ оруулж чадна гэдэг?

  - Хүн эхлээд өөрийнхөө төлөө сайн үйл бүтээх хэрэгтэй. Тэгээд сайхан задарч, өсч байгаа тэр энергиэрээ уламжлуулан бусдын төлөө амьдардаг. Учир нь тэр сайхан урсгалыг эрчимжүүлэх тусам бусдын тусын тулд болж хувирдаг. Бусдын төлөө хийсэн буян нэн сайн. Туйлд нь хүртэл цацруулах нь зүйтэй.

  - Амьдралд тань тохиолдсон онцгой мөч хэзээ вэ?

  - Багшийг тэнгэрт халихад дотны шавь нар нь дэргэд нь байлаа. Багш амьдрал мөнхөд оршдог. Бид нэг биеэс нөгөөд шилжих тэр үе хамгийн аз жаргалтай мөч гэж хэлснээ харуулж чадсан. Тэр үед маш их гэрэл цацруулж, нүүр нь тод гэрэлд умбан бүр залуужсан. Багшийн ид шид гэмээр тэр гайхамшигт чадлыг үзээд бид ерөөсөө айгаагүй, тайвширцгаасан. Миний амьдралдаа үзсэн мартахын аргагүй агшин тэр байсан.

Гэгээрлийн замд хөл тавихыг хичээгч бидний нэгэн бясалгал үйлдэгч С.Тунгалаг, Ц.Онон

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


http://www.tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=275:2009-09-18-05-07-52 web huudasnaas oruulav