Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)













Гай зовлонгийн уг үндэс бол мунхаг.
Мунхгийн ерөндөг нь билиг. “ Үнэмлэхүй билиг, харьцангуй билиг гэж хоёр зүйл бий. Үнэмлэхүй билиг нь хоосон чанарыг ил тод үзэхүй” Харьцангуй билиг нь оюун ухааны бусад чиглэл, тухайлбал эрдэм мэдлэгийн бүхий л салбарт хөтөч болдог тэр ухаан юм. Үнэмлэхүй билиг бол зовлонгийн бүх үндсийг таслах зэмсэг. Энэ бол оюун билгийн бурхан Манзушрийн гартаа барьсан илд. Мунхаг гэдэг үгийг төвдөөр ма-риг, самгарьдаар авидъя гэдэг. Риг буюу видъя гэдэг нь ухаан билиг гэсэн үг. А буюу ма нь үгүйсгэх үг. Тэгэхээр дээрх үгс нь үл мэдэхүй, үл ухаарахуй гэсэн утгатай. Юуг мэдэхгүй, ухаарахгүй байна гэвэл үнэмлэхүй үнэн хоосон чанарыг ухаараагүйг хэлж байна. Эндээс сэтгэлийн бүх сөрөг үзэгдэл урган гарч, тэр нь үйл буюу кармын хүчин зүйлсийг бүрдүүлж, улмаар сансрын хүрдэнд эрх чөлөөгүй хүлэгдэх үндэс болдог ажээ. Үнэмлэхүй үнэнд хүрэх дээд билгийн зам мөр Бурхан багшийн сургаалд бүрэн төгс нээгджээ. Бурхан багш сургаал сонсогч шавь нарын оюуны түвшинд тохируулан сургаал номлосон нь эцсийн эцэст дээд билиг рүү чиглэсэн байдаг.

Түүнийг сургаалыг тайлбарлах явцад тийм оюуны түвшний адилгүй байдлаас улбаалж, гүн ухааны дөрвөн үндсэн чиглэл үүсчээ. Буддын гүн ухааны дөрвөн чиглэл:

1.Тайлбартны гүн ухаан
2.Судартны гүн ухаан
3.Сэтгэл төдийтний гүн ухаан
4.Төв үзэлтний гүн ухаан


Эндээс үнэмлэхүй үнэнийг төгс төгөлдөр нээх арга зам нь төв үзэлтний гүн ухаан. Энэ бол Нагаржуна багшийн тайлбарт үндэслэн, Бурхан багшийн билгийн чинадад хүрэх хөлгөн судраас ишилж үүссэн чиглэл юм. Төв үзлийн үндэс нь сэтгэлгээний ягшмал байдал, түүний илрэл болдог буй, үгүйн хоёр туйлшралаас ангид эрүүл саруул оюуны эдэлбэр болдог хоосон чанар юм.

Бодгаль оршихуйн хоосон чанар


Шантидэва гэгээн: “ Хуурамч оршихуйг эхлээд ялгаж танихгүй бол, хоосон чанарыг нь яаж таних билээ” гэж айлдсан байдаг. Би үгүй утгыг танихын тулд эхлээд БИ гэдэг хуурамч баримтлалаа тодорхойлох хэрэгтэй. Энэ хуурамч обьектийг дутуу тодорхойлбол ахуйн туйлшралд орно, хэтрүүлж тодорхойлбол үгүйсгэх туйлшралд автана. Энэ үүднээс хуурамч “би” бол дүрст бие, сэрэх, мэдэх, үйлдэх, сэтгэхүйн таван цогц нийлэмжийг эзэгнэгч тусгаар нэг чанар гэж төсөөлөгдөнө. Энэ бол ямар нэг үзэл онолын хувиар үүссэн баримтлал бус, төрөлх ухамсарт шингээстэй өөрөөр хэлбэл хүн бүхний бодол санаанд нэвт шингэсэн байдаг, амьдралын энгийн үйлдэл, мэдрэхүйн хүрээнд ч ая зөнгөөрөө илэрч байдаг тэр үзэхүй юм. “Би” үнэхээр бодитой оршдог бол бие, сэтгэлийн цогц нийлэмжтэй нэг мөн чанартай, эсвэл тусдаа мөн чанартай энэ хоёрын аль нэг байхаас өөр гуравдагч хувилбар байхгүй. Хэрвээ бие сэтгэлийн цогцтой нэгдмэл зүйл бол түүнийг цогцоос ялгаж салгах аргагүй гэсэн үг. Тэр үүднээс цогц нийлэмж өөрөө олон хэсэг учраас “Би” ч бас олон болно. “Би” ганц л юм бол цогц нийлэмж ч гэсэн ганц цул байх ёстой. Цогц нийлэмж байнгын үүсэх, эвдрэх харилцаанд оршдог тул “Би” ч гэсэн байнга үүсч, эвдэрч байх болно. Энэ зөрчлөөс гарах ганц зам нь “Би” бол цогц нийлэмжтэй нэг мөн чанартай зүйл биш гэсэн гаргалгаа.

Тэгвэл “ Би” нь цогц нийлэмжээс тусдаа мөн чанартай зүйл үү. Тэгвэл бие сэтгэлийн цогц нийлэмжид явагдах өөрчлөлт, тухайлбал бие өвдөх, өтлөх, үхэх, эсвэл сэтгэл гуних, баясах зэрэгт “Би” өвдөх, үхэх юм уу, “Би” гуних баясах нь юув. Цогц нийлэмжээс тусдаа мөн чанар нь энэ гээд заах юм байна уу. Эндээс “ Би” бол цогц нийлэмжээс тусдаа чанар биш гэсэн гаргалгаа үүснэ.
Ингээд “Би” бодитой орших хоёр хувилбарт алинд нь ч нийцэхгүй учраас тэр бол бодит зүйл бус гэсэн дүгнэлтэд хүрнэ. Энэ бол зүйрлэж хэлбэл, бидэнд ямар нэг зүйл байгаа санагдаад, түүнийгээ эрж хайвал гэрт ч байсангүй, гадаа ч байсангүй. Тэгээд бид юу гэж бодох уу. Тийм зүйл бидэнд байхгүй юм байна. Хий хоосон төөрөлджээ гэж бодно. Гэхдээ энэ нь би бол туйлын тусгаар тогтносон, цул ганц оршихуй биш, харин байнгын хувьсал, урвалд орших элдэв зүйл цогц нийлэмжийг бүдүүвчилж үзсэн нэр томъёо төдий оршихуй гэсэн үг. Үүнийг харьцангуй утгаар нь оршихуй гэж хэлж байгаа юм. Ингэж гүн үзэхүйд нэвтэрч чадвал бидний сэтгэлгээг хүлдэг хамгийн хатуу царцанги хүлээс алдран унаж буйг ажиглах болно.


Юмс үзэгдлийн хоосон чанар

Самадийн хаан судраас: Өөрийнхөө мөн чанарыг хэрхэн танин мэдсэн тэр ухаарлаа бусад бүх зүйлсд ч хандуул. Бүх юмс үзэгдлийн мөн чанар нь огторгуй шиг хоосон бөлгөө.

Нэг ваар савыг жишээ болгож үзье. Түүний үндсэн уг шалтгаан нь тоо томшгүй хумхийн тоосны чуулбар. Үүсэх ахм нөхцөл нь урлагч хүний гарын үйлдэл хөдөлгөөн гэх мэт. Асар олон нөхцөл шалтгааны уялдааг олж үзэхээс биш, ваар гэдэг тусгаар тогтносон чанарыг илрүүлж чадахгүй. Гэтэл яг тийм тусгаар чанар бодит оршин буйгаар төсөөлдөг нь юмсын “би” буюу “биет чанар”-г баримтлагч үзэл юм. “ Хорин дөрвөн бүлэгт” судраас: Уялдаа холбоонд оршигч бүхэн хоосон чанарлаг гэж Будда номлосон. Уялдаа холбоог танин мэдэх нь төв үзлийн зам. Тийм холбоонд үл орших зүйлс үгүй тул хоосон чанаргүй юмс ч үгүй бөлгөө.

Нагаржуна багш Тэмцлийг няцаагч шаштираас:
Юунд хоосон чанар буй, түүнд оршин тогтнол буй.
Юунд хоосон чанар үгүй, түүнд оршин тогтнол үгүй
Хоосон чанар бол өөрөө оршихуй гэсэн үг.
Оршихуй өөрөө хоосон чанар гэсэн үг.
Тийм болохоор Зүрхэн судар-т:

Дүрс хоосон чанар, хоосон чанар бол дүрс. Дүрсээс ангид хоосон чанар үгүй, хоосон чанараас ангид дүрс үгүй...
гэхчлэн айлджээ.

Тэгвэл бид дүрсийг үзэхдээ яагаад хоосон чанарыг үздэггүй юм бэ. Хэрвээ тэгдэг сэн бол хүн бүхэн гэгээрчих байлаа. Энэ бол оршихуйн үндсэнд буй ялгаа бус, түүнийг танин мэдэх оюуны тусгалд буй ялгаа юм. Энд л үнэмлэхүй үнэн, харьцангуй үнэн гэдэг ойлголт үүсдэг. Тухайлбал, нэг хүн бүрэнхийд дээсийг могой гэж харсан байя. Энэ нь дээс могой болчихсон гэсэн үг биш. Ингэж алдаатай тусгалдаа төөрөлдөж, тэр хүнд айдас үүснэ. Дараа нь тэр хүн сайн лавлаж харвал энэ бол могой биш, дээс юм гэдгийг мэдэж авна. Энэ нь могой дээс болж хувирсан гэсэн үг биш. Тэгж зөв харснаараа тэр хүн айдсаас ангижирна.

Оршихуй хоосон чанараараа л байна. Гэвч түүнийг сэрж, мэдрэх төсөөлөл өнгөц ба гүн гүнзгий шинжээрээ төөрөгдөл, гэгээрлийн хоёр талыг үүсгэдгийг энэ жишээнээс ойлгож болно.
Дөрвөн зуумын тайлбар шаштирт:
Хүсэл тачаал, хорсол хилэн цөм юмсын мөн чанарын талаархи буруу төсөөллөөс төрсөн сайнхан, муухай гэхчлэн хийсвэр ялгаанд хөөрцөглөн үүсдэг юм. Тэр бүх сөрөг үзэгдэл нь мэдэхүйтэй салшгүй холбоотой буюу түүгээр л тулгуур хийдэг учир үл мэдэхүйн мунхаглал хамгийн ноцтой нь гэжээ.

Жишээ нь, тоо томшгүй тоосонцрын нэгдлийн зарим нь бидэнд гоо сайхны дүр болон тодорч, зарим нь бидэнд үзэшгүй муухайн үлгэр болон ургана. Үнэндээ тийм ялгаа байгалийн оршихуйд бус, харин санааны тусгалд л оршдог. Хэрэв байгалиас заяасан хөдөлшгүй ялгаа зааг байсан сан бол хүн бүхэнд нэг л ойлголт, нэг л үзэл бодол хөдөлшгүй байх асан. Гэвч юмс үзэгдлийн хоосон чанарыг таниагүйгээс л заримд нь дурлан шунах, заримд нь уурлан хорсох сэтгэлийн үй түмэн хөдлөл үүсч, түүнээс үйлийн үй түмэн зангилаа үүсч, түүнээс жаргал зовлын үй түмэн тохиол бүрддэг. Үүнийг сансрын хүрд буюу хүлээс гэж нэрлэдэг. Энд туйлын эрх чөлөө байхгүй. Тийм болохоор жинхэнэ эрх чөлөө, амар амгаланд хүрэх цорын ганц арга нь сэтгэлгээний тийм ягшмал загварыг эвдсэн оюун санааны чөлөөлөлт юм. Энэ бол жирийн эргэцүүлэн бодох, нотлох шалгах ухаанаас эхэлж, бясалгалын хүчээр илт үзэхүй болон хувирах тэр үйл явц билээ.

Эх сурвалж: http://www.dharma.mn/index.php?option=com_content&view=article&id=124:nomiin-urguu&catid=27:2010-02-03-15-54-47&Itemid=54
Сайн үйлс дэлгэрэх болтугай.