Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Сайн үйлс дэлгэрэх болтугай. ЦОГТ ШАНТИДЭВА ГЭГЭЭНИЙ ТОВЧ НАМТАР ОРШВОЙ
Итгэлт Манзушри лугаа мөн чанар ялгалгүй, их хонсим бодисадва Лодоймисадва буюу цогт Шивалха (Шантидэва) хэмээн огоот алдаршсан тэрбээр Хутагтын орны Дорждангаас баруун этгээдэд орших Юүлхор Мосан хэмээх газар эцэг Гэви Гочоо,эх Дорж налжормаан хувилгаан хэмээгдэх нэгний хөвгүүн болон мэндэлжээ. Гэви Гочоо хэмээх алдартай байсан ба зургаан сүүдэртэй байхдаа нэгэн Бүтээлчин багшид шавилан Манжушрийн бүтээлийн аргыг айлтган тарни урин залахуйд шамдаснаар өнө удалгүй Манжушри бурхны нигурыг болгоон, номын увдис олныг хүртжээ.

Хаан эцэг нь таалал төгсөхүйд албат иргэд нь түүнийг хааны ширээг залгамжлахыг хүсэн соёрхол талбихуйд олон төрөлдөө бодисадын явдалд суралцан дадаж туйлд хүрсний дээр орчлонгийн хотол чуулганаа шуналгүй нэгэн хэдий ч нутаг орны албат иргэдийн сэтгэлийг хангахын тулд зөвшөөн болгоожээ. Маргааш ширээнд суухын урьд шөнө зүүднээ түүний суух суудлын дээр Манжушри суугаад:

"Хүү минь энэ чинь миний суудал. Би чиний буяны садан багш мөн. Чи бид хоёр нэгэн суудал дээр суух нь огт зохисгүй" хэмээн айлдсан ба Дара эх өөрийн нь ээжийн адил дүрээр залран буцалсан халуун ус толгой руу нь юүлэхэд хөвгүүн юунд чингэхийг асууваас, Дара эх "Хаан төр болвоос тамын халуун усан барагдашгүй мөн тул чамд авшиг хүртээж буй мөн" хэмээхүйд, хаан төрийг барьж болохгүйг болгоогоод тэр шөнөө өөр зүгт оргон зайлжээ. Чингээд хорин нэг хоног дээрээ нэгэн модны дэргэдэх булгаас ус
уухаар очихуйд гэнэт дүүрэн устай бумба барьсан нэгэн бүсгүй хүрч ирээд юу хийж байгааг асуухад ус уух гэж байгаагаа хэлж гэнэ. Бүсгүй энэ усыг ууж болохгүйг хэлээд бумбатай уснаасаа өгөөд ойн гүнд суугаа нэгэн егүзэрт хүргэж өгчээ. Түүнээс их хөлгөний олон ном увдис хүртэн бясалгаснаар "өөрөөс илүү бусдыг энхрийлэх бодийн сэтгэл" завсаргүйгээр сэтгэлд төрсөн бөлгөө. Басхүү тогтоол, самбагаа, самади тэргүүтэн онолын эрдэм хэмжээлшгүйг эрхшээжээ.

Егүүзэр тэр нь Манжушри бурхан, эмэгтэй нь Дара эх байсан бөгөөд тэр хоёр үргэлж дэгтрэн дэмжиж хэзээ хүссэн цагт нь нигур болгоодог ажээ. Тэгээд амьтны тус зохихоор зүүн зүгт залран, тэрсүүд нэгэн лүгээ тэмцэн зохиож, рид хувилгаанаар номхотгон амгалан дор байгуулжээ. Чингээд бурханы шашинд хэрхэн тус болох

Хэмээн болгоон, хаан Дүгжин хэмээхийг номхотговоос л олон амьтан хийгээд шашинд тус болохыг болгоогоод, Жагарын зүүн зүгт заларчээ. Тэр цагт Жагарын зүүн зүгийн

их хаан Сэнгэ-Ава хэмээх умрын Балба орноос Дорнын Далай хүртэлх газар орныг эрхшээлдээ оруулсан нэгэн байсан бөгөөд Гэгээн бээр хаан Дүгжинг номхотгохын тулд хааны албатын дунд орж урлахуйн ухааны эрдмийг дэлгэрүүлэн зохиожээ. Нэгэн удаа энэ нутгийн тэрсүүд хүмүүс цуглан хааны эд баялгийг дээрэмдэхээр завдаж буйг мэдээд хааныг хамгаалахаар ам авчээ. Тэрбээр өөрийн биендээ ядам бурхны мутрын тэмдэг болох нэгэн модон сэлмийг хадгалж явдаг агаад түшмэл нар түүнийг нь үзээд хаандаа модон сэлэмнээс өөр байлдах юмгүй байж дамшиглав хэмээн айлтгахад, хаан уурсан сэлмээ үзүүлэхийг шаардтал, хэрвээ гаргавал бурхан хилэгнэнэ гэжээ. Хаан бүр гайхаж хилэгнэх ч гайгүй үзэх чухал гэж гэнэ. Тэгвэл та нэг нүдээ аньж бай гээд сэлмээ гаргатал түүний гэрэлд хааны нэг нүд сохорчээ. Хаан түргэнээ хүлцэл өчиж чухаг дээд гуравт аврал одуулан их буян үйлджээ. Түүнээс хойш хаан төрийг номт ёсоор тэтгэх болоод номын суурь хорин зүйлийг тогтоохоор зарлиг буулгажээ. Чингээд гэгээн бээр Налиндрын хийдэд морилжээ.

Бандида Жалбилха багшаас сахил хүртэн гурван аймаг савын номонд суралцан мэргэдийн туйлд хүрчээ. Ялангуяа Манжушри бурхнаас ном эрдэм шууд сонсон судар тарни увдис олныг хүртжээ. Тэнд байхдаа олон бандида нартай хамт суун, гадна дотны алгасрал бүхнийг орхин дотроо номоо болгоон нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан өндөр онол эрдмийг олжээ. Тэрбээр "Хотол суртгаалын хураангуй", " Хотол судрын хураангуй " тэргүүтэн бодисадын агуу явдлыг заасан шастирыг туурвижээ. Өөрийн болоод бусдын урьд хойд зуун төрлийг мэддэг, илт мэдэл хийгээд рид хувилгаанаар газар оронд торолтгүй зорчих тэргүүтэн дотроос боди мөрийн зэргийн олон эрдмийг эрхшээсэн боловч, гадна талын явдал нь үргэлжид идээнийг идэх, өдөр шөнөгүй хэвтэх, өтгөн шингэн мөр үзэхээс өөр сонсох бясалгахын алиныг эс үйлдэх тул "Бисүгаа" буюу "Гурван хур мэдэлтэн" хэмээн алдаршжээ. Тэр цагт илт мэдэлгүй хуврагуудаас хуврагийн үйл болвоос гурван хүрдний үйлд хичээх мөн атал, Бисүгаа энэ мэтээр амьтны сүжгийн идээг идэх нь зохисгүй хэмээгээд хуврагийн хүрээнээс хөөх нь зүйтэй хэмээлджээ. Чингэхдээ хааны хөвгүүн учраас ширүүлэн хөөж болохгүй учир судар уншуулахаар болгоод уншиж эс чадваас шалтаглахаар зөвшилцжээ. Чингэхэд Гэгээн бээр би яаж чадна вэ хэмээн цааргалахад, дахин дахин шаардаж өндөр суудал засан судар уншуулах болжээ. Чингээд тэд Налиндрийн хуврагуудын дунд өндөр ширээ засаад ширээн дээр гарахаа ч мэдэхгүй цаадах чинь хэмээлдэж байтал, Гэгээн rap дарах төдийд нөгөө өндөр ширээ намсан ирсэнд бүгд гайхжээ. Чингээд ширээний дээр залраад "Урьд гарсан номыг унших уу, урьд эс гарсныг унших уу" хэмээхэд, бүгдээр тарыг нь танихаар урьд уншаагүйг хэмээлдэхүйд, Гэгээн бээр:

Аяа, номын лагшинг эрхшээгч амгалан ажрагсад ба хөвгүүн сэлт
Алин мөргөвөөс зохистой бүхнээ бишрэн сөгдөөд
Амгалан ажрагсдын хөвгүүний явдалд суралцах товчоог
Авралт эш зарлиг ёсоор товчлон хурааж өгүүлсүгэй (1.1) хэмээхээс эхлэн:
Алин бодитой болоод бодигүй бүхэн
Ажиглах ухааны орноо үл орших болюу (9.34)



хэмээх хүртэл айлдаад, дүр нь үзэгдэхгүй болон эгшиг нь дуулдсаар нисэн одохуйд, тогтоолыг олсон бандида нар үлдсэн зарлигийг ухаандаа тогтоож авсан гэдэг. Тэндээс Диланга нутагт багтдаг Галинга хэмээх балгадад залрахуйд гурван бандида очиж заллага айлтгасан хэдий ч Гэгээн эс зөвшөөрөн "

Хотол судрын хураангуй
","Хотол суртгаалын хураангуй" хэмээх ном миний сууж байсан байшингийн тотгоны завсарт бандидын нарийн үсгээр бичсэн буй гэж айлджээ. Гэгээн Балжирэ хэмээх газар заларч байхдаа Тэрсүүдийн багш Шадгар хэмээгч огторгуйд Шиварийн хот мандал зурсныг их салхи гарган үлээж, тэрсүүдийн багш тэдгээрийг далайн чинадад хийсгэсэн зэрэг рид хувилгааныг үзүүлэх зэргээр тэрсүүдийг буцаан дээдийн номын ёсыг дэлгэрүүлэн зохиосоор зуун насны сүүдэр зооглосон гэдэг. Шивалха гэгээн нь эрхэм зарлиг бүгдийн тааллыг төгс гүйцэд ухаарсан бөгөөд өөрөөс илүү бусдыг энхрийлэх их нигүүлсэхүй сэтгэл төгөлдөр агаад зөвхөн өөрийн тусыг хэзээ ч үл хайхран, бусдын сайн сайхан тус амгаланг үргэлжид туурвигч, ялангуяа ханьцашгүй егүзэрийн машид цацралгүй явдлын үүднээс их хөлгөний мөрийг төгс зохиогч ямагт болой.

Өлзий хутаг орших болтугай.
http://www.mongoliantemple.com/ArticleDetails.aspx?MenuId=1&ArticleID=163
blogoos oruulav