Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бичиж, шүлэглэн дуулав
Ээ хүмүүн төрөлхтөн ахан дүүс минь, анзаарч ухаараач
Шатсан ой, элэгдсэн толгод, хатсан горхиор дүүрэн
Гол мөрөн, уул нуруудаа хараач
Очих гэргүй хөөрхий сүнснүүд хаачих билээ?
Ээ дэлхий минь, зовлон шаналал тань бага ч атугай дундраасай
Шөнийн турш асгарсан ч нулимс минь татрахгүй нь
Ээ тэнгис далай нуур минь, уянга яруу дуугаа хараахан бүү зогсоогооч
Хүмүүн төрөлхтний маргаашийн төлөө итгэх итгэлийг үлдээгээч
Ээ хамаг төрөлхтнүүд минь, чанагш ертөнцөд түр амсхий
Хэдий та юу ч өчихгүйгээр эндээс салан одсон ч гэлээ,
Миний зүрхний цохилтонд төгсгөл тавигдахыг зөвшөөрөөч
Тэр зуур би бяцхан дэлхийн цаг нь болсон харууслыг хүлээж суунам.
Ээ өтгөн ой минь, өөрийн жинхэнэ төрхийг хадгалж үлдээч
Хүмүүн олныг төөрч будилж яваа мөчид нь хамгаалаач.
Үнэн зүрхний минь мянга мянган дусал нулимсыг тосон авч
Сүр жавхлант мод, навчис, үндэс юугаан услан тэтгээч
Ээ зүрх минь, цурхиран уйлахаа намжаадаа
Тэгвэл урт шөнүүдэд сүнс минь амсхийхсэн
Нулимс минь хатаж, үг минь шавхагдаж дуусчээ
Зовж зүдрэгчдийн төлөө өрөвдөх сэтгэлээр мэгшиж суунам!
Ээ шөнүүд минь, гэрэл юугаан ноцоож
Харанхуйд бүдчих хүмүүн сүнснүүдэд замыг нь гэрэлтүүлж өгөөч
Амирлангуй намуун байгаач, оюун санаа минь тайтгараг
Тэнгэрийн гайхамшигтай аялгууны хоосон чанарт уусан орог дээ хөөрхийс
Ээ өдрүүд минь, гэнэтийн үймээн самууныг бүү өдөө.
Зүрх бүрт энх амгаланг оршоохын төлөө
Хүн төрөлхтөний тэмцэл зөрчлийг намжаахын төлөө
Жинхэнэ мөн чанараа бахдалтайяа гэрэлтүүлэхийн төлөө
Ээ миний зүрх, яг л жихүүн өвөл тарчлагч
Шавьж хорхой шиг гашуудахыг одоо эцэслэе
Төгс маргаашийг, бас Дэлхий ертөнц жаргалын орон болох
Тэр өдрийг тайвнаар хүлээе.
Ээ, Би уйлж, өчиж, залбирч, гуйж байна!
Ээ, эцэс төгсгөлгүйн Бурхад минь,
Бодьсадва, сахиусан тэнгэрүүд минь
Эцэс төгсгөлгүй зовлонгийн тойрогт тэнэж байгаа
Үнэний замаас төөрсөн сүнснүүдийг хүргэж өгөөч
Ээ ах минь, даруй сэрж ухаараач!
Агуу тэнгис мөрний дээгүүр бардам алхаач
Дүрэлцэн бадрах нарыг эгцлэн хараач
Тэгээд бүхий л төрөлхтнийг аврахаа тангараглаач
Ээ эгч минь, хурдан сэхээрээч!
Сүйрсэн орон газраас өндийн босоод ир
Хамтдаа гариг дэлхийгээ сэргээн босгоё
Бид нэгдмэл гэдэг цэнгэлтэй дуугаа хамтаар дуулахын төлөө
Бид нэгдмэл гэдэг цэнгэлтэй дуугаа хамтаар дуулахын төлөө
http://bodisatva.blog.banjig.net/post.php?post_id=43431 blogoos oruulav