Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Домог өгүүлсүү: Эрт урьдийн цагт Дэмжингарав уул дээр төгс гэгээрлийг олсон Ногоон Дарь Эх Бурхдаас хүүхэдтэй болох зөвшөөрлийг аван хүү төрүүлэн түүндээ Оюу хэмээн нэр хайрлажээ. Нэгэн өдөр хүүгээ хайгаад олж чадсангүй. Бурхад хүүд нь атаархан түүнийг хулгайлсан байна. Тэнгэр, газар, далайд, газар доор ч хүүгээ хайгаад эс олох Ногоон Дарь Эх хүн, амьтадаас хүүгээ сургалсаар л... Нэгэн өдөр хэрээ түүнд хар цагаан чулуугаар мэргэлдэг Алтан уулсын орой дээр амьдардаг мэргэн Өвгөнийг олж уулзахыг зөвлөжээ. Алтан уулын орой дээр мэргэн өвгөнийг олж харсан Ногоон Дарь Эх түүнд гурвантаа мөргөн ирсэн хэргээ хэлжээ. Мэргэн Өвгөн чулуугаа харан ийнхүү өгүүлэв “Таны хүүг Тэнгэрт орших ирээдүй цагийн мянган Бурхадын нутагт зуун найман суврага дунд нуусан байна” хэмээжээ. Түүнд талархсан Ногоон Дарь эх “Дараагийн дүрдээ чи бурханы төрхийг олон Цагаан өвгөн болон төрнө. Жимслэг уулнаа амьдрах та зовсон олонд туслах болно” хэмээн ерөөжээ. Мэргэн түүнд йинхүү хариулав “Оюу Бодисатва хүүгээ олон жаргалтай амьдраарай”. Мэргэнийг Ногоон Дарь эх ивээсний учир тэрээр Цагаан Өвгөн болжээ.

Энэхүү домог хэдий буддизм Монгол оронд гүн нэвтрэн орсон үеэд хамаарах боловч Цагаан өвгөний дүр нэн эртнээс монголын газар нутагт бүрэлдэн бий болж, түүхэн хөгжлийнхөө явцад шинэ шинж чанар нэмэгдэж байсныг олон тооны судар бичгүүдээс харах боломжтой юм.

Монгол Улсын Түүхийн Мүзейд хадгалагдаж байгаа Норовлин уулын булшнаас олдсон неолитийн үед хамаарагдах онгон сахиус нь судлаачдын анхаарлыг ихэд татдаг. Энэхүү сахиус нь урт зууван хэлбэртэй, нарийн зүлгэсэн мэт мөлгөр бөгөөд хөмсөг нь нийлсэн тод, хамар нь духнаас эхлэн доошоо үргэлжилсэн хөмсөгтэйгээ ижил өргөнтэй байгаа нь бие биенээ тэнцвэржүүлж өгч байна. Томоор нээсэн нүд, ам нь жижиг, мэдрэгдэх төдий боловч ангайсан нь илт байгаа нь эртний сахиусийн хөдөлгөөн мөнхөрсөн мэт харагдана. Толгойн дээд хэсэг нь шовойсон, нүүрний доод хэсэг нь сахалтай мэт доошоо уртасгасан байдалтайгаар дүрслэгдсэн.

Дээр дурьдсан сахиусын шинж тэмдэг нь Цагаан өвгөний төрх байдалтай ихэд ойр харагдах бөгөөд дүрслэлийн эдгээр чанарууд нь түүний эртний үндэс улбааг дахин баталж байгаа юм. Неолитийн энэ олдвороос дүгнэхэд Цагаан өвгөний дүр нь эхийн эрхт ёсоос эцгийн эрхт ёсонд шилжих үед бүрэлдэн буй болж байсан гэсэн таамаглалыг дэвшүүлхэд хүргэж байна. Цагаан өвгөнийг дүрслэхдээ эмэгтэй хүний үржихүйн шинжийг өөртөө агуулсан уран сайхны болоод билэгдлийн атрибутикуудыг хэргэлдэг нь энгийн зүйл биш юм. Учир нь Цагаан өвгөний дүр нь өөртөө эмэгтэй хүний үржихүйн шинж болоод эр хүний үр тогтоох шинж чанаруудыг хоёуланг нь агуулсан байдаг юм. Тухайлбал тигийн дагуу Цагаан өвгөнийг агуйн өмнө, тоорын мод доор суусан байгаагаар дүрсэлдэг.

Уран сайхны болоод билэгдлийн утгаараа агуй болон тоорын мод нь эмэгтэй хүний үржихүйн шинжийг тодотгосон билэгдэл юм. Эр хүний билэгдэл болох тэнгэр болоод уулын эзэн нь бас Цагаан өвгөн билээ. Үүнээс гадна түүнийг хүрээлж буй амьтдыг хосоор нь дүрсэлдэг нь эртний хүй нэгдлийн үеээс улбаатай болохыг хадны сүг зургуудаас ч олж харж болох бөгөөд билэгдэлт чанараараа хос амьтад нь үржин, арвижихийн билэгдэл билээ. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар болох Богд хан уулын онгон сахиус нь Цагаан өвгөн байдаг нь ч тохиолдолын хэрэг биш юм. Бөөгийн шашны хөгжлийн явцад Цагаан өвгөн нэгэн цогц дүр болон бүрэлдсэн боловч бичиж үлдээсэн баримт байхгүй учир яг аль үед хамаарахыг хэлэхэд бэрх юм. Бөө мөргөл хөгжсөнөөр Цагаан өвгөний байр суурь газар тэнгэрийн дунд оршиж байсан бол тэнгризм буюу тэнгэрийг тахин шүтэх үед Цагаан өвгөн тавин таван цагаан тэнгэрийн нэгэн болоод од, нар, сартай холбоотой болсон байна. Монголын баатарлаг туульс эрт дээр үеээс хөгжиж ирсэн боловч XIY-XVI зуунд феодалын тархай бутархай байх үед илүүд их хөгжиж байсан гэж судлаачид үздэг. Энэ үед магадгүй “Аргил Цагаан өвгөн”, “Баян Цагаан өвгөн” гэсэн бүтээлүүд бүрэн цогц шинж чанартайгаар бүрэлдэн бий болсон. Монголчууд хамгийн их зовж байх үедээ өөрийн хүндэлдэг, биширдэг байсан дүрийгээ баатарлаг туулсын гол дүр болгосон. Баатарт байх ёстой шинж чанар бүгдээрээ байдаг боловч, Цагаан өвгөн мань өрөө байлдахаас илүүтэйгээр баатрын удмыг бий болгож өгдөгөөрөө онцлогтой.

Сударт “Цагаан өвгөн нэрт” бурхнаа гэнэт долоо удаа хашгирваас би биерээ халхална” гэсэн үг нь баатарлаг туульсийн шинж чанарыг илтгэн байдаг бол харин дүрслэх урлагт энэ шинж бараг тусгагдаагүй байдаг. XVI – зууны сүүл болон XVII эхээр Монголын газар нутагт буддын шашин гурван удаа орж ирсэнээс гуравдах давалгаа нь илүү их амжилттай болж нийт орон даяаар тархахад Цагаан өвгөнийг буддизмийн пантеонд оруулсан билээ. Буддизм нь аливаа улс гүрэн нэвтрэн орохдоо тухай газрын хүчтэй байсан зүйлүүдийн заримыг нь өөртөө шингэн авч амжилттай түгээн дэлгэрүүлж байсан тухай Төвдийн жишээн дээр оросын эрдэмтэн К.М.Герасимова, монголын жишээн дээр Л.Н. Жуковская нар бичиж байсан. Цагаан өвгөнийг буддизмд оруулахын тулд Бурхан багш түүнийг “Хүндлэн тахиж явах” зарлиг буулгасан судар бичигдсэн байна. Түүнийг дүрслэх урлагт оруулахдаа “Цэрэдуг” буюу “Урт наст зургаа” буюу “Хурмаст хөх тэнгэр, Хайрхан сарьдаг уулс, хөвч ой тайгыг мөнх наст амьгүй гурав, агаарын жигүүртэн, бодь гөрөөс, Цагаан өвгөн урт наст амьтай гурав” гэж бүтээдэг болсон байна. Буддизмд нэвтрэн ороход тодорхой эртний үндэс сууртай Цагаан өвгөний дүрийн хувьд буддизмийн зөөлөн төрхийг олоход хэцүү байсан. Буддизмийн тийгийн ёс Цагаан Өвгөнд түүний “эртний инээмсэглэлийг /archaic smile/” үлдээжээ.

“Урт наст зургаа” буюу “Цэрэндуг”-ийн тигийн билэгдлүүдийг авч үзье. Энэ зураг дээр Цагаан Өвгөнийг зүүн гартаа луу тэргүүтэн таяг, баруун гартаа эрхи тус тус барьсан, “Шажныг өөд мандуулсан” гэж баруун хөлөө дээш өргөсөн, “муу зүйлийг дарагч” хэмэн зүүн хөлөө доош дарсан, толгой нүүр нь монголжуу дүр төрхтэй боловч дээр дүрьдсан загварчилгаа харагдаж байна. “Цэрэндуг”-ийг жимслэг модны доор агуйн өмнө, ууланд байрлуулсан бөгөөд эргэн тойронд хос бар,нугас, буга, хун бүтээсэн бол зургийн доод хэсэгт цөөн тооны үхрийн сүрэг бэлчиж байгааг дүрсэлсэн нь сударт өгүүлдэг “үхрийн мялан халдварыг ангаана”, “дөрвөн хошуу малыг өсгөх буюу нэн илүү үхрийг өсгөнө” гэж тодотгон айлдсан байдаг, зураач энэ санааг уран зурагт нэмэн оруулсан нь буддийн шажны хатуу ёс горимын дагуу дүрслэгддэг бурхадын дэргэд Цагаан өвгөн нь зураачид илүү эрх чөлөө олгодог дүр байжээ.

Ойрдуудын хувьд XVI зуунд буддын шашныг хүлээн авч, дэлгэрүүлэн, XVII зуунд ойрдын нэгэн хэсэг нь оросын зүгийн чиглэн Каспийн далай орчимд суурьшсан юм. Ингээд Халимаг гэдэг шинэ үндэстэн оросын харьянд бие болсон. Халимагуудын хувьд өөрийн түүхэн эх орноосоо хол нүүж явсан учир өөрийн соёл уламжлалыг хадгалан үлдэхэд маш их саад бэрхшээлийг даван туулсан. Газар зүйн хувьд алслагдмал байдлаас гадна Монголтой харилцах боломжийг оросын талаас нэг хэсэг зогсоосон байсан учир, өөрсдийн уламжлалт зүйлсүүдийг алдахад хүргэсэн. Халимагуудын хувьд газар нутгийн лус савдаг болон тахин шүтэх ёсон мартагдан бүдгэрч байсан ч Цагаан өвгөний дүрийг тэд ихэд хайрлан хамгаалж түүнд мөргөн, сүсэглэж ирсэн билээ. Монголд Цагаан өвгөн шинийн 2 болон 16 нд ирдэг гэж үздэг бол Халимагт Цагаан өвгөн 12 сарын 25-наас гурван хоног нүүдэлж явдаг гэж үздэг бөгөөд түүнийг нүүхэд саад болохгүйн тулд гадаа хамаагүй зүйлс асгаж болохгүй хэмээн цээрлэдэг. Халимагийн Цагаан өвгөнийг харахад босоо, өөдөөс харж зогсож байгаа дүр нь илүүд хөгжсөн. Энэ дүрүүд нь энгийн зохиомжтой боловч дүрийн шийдэл дээр сэтгэл зүйн илрэл илүү их тусгагдсан байдаг ба өөрийн ард түмний хувь заяны төлөө санаа зовниж байгаа мэт харагддаг нь Цагаан өвгөний дүрийг илүү драматик харагдуулдаг нь бий.

Монгол туурагтнуудын өөр нэгэн үндэстэн болох буриадуудын хувьд түүхт нутаг орноосоо холдоогүй учир оросын нөлөөг эрс үгүйсгэн эсэргүүцэхгүй байсанаас болж оросын нөлөөнд илүү ихээр автагдсан гэж судлаачид үздэг. Энэ нь ч дүрслэх урлагт нь их мэдрэгдэж зарим бүтээлүүд дээр нь оросжуу дүр төрх илэрдэг. Буриадууд Цагаан өвгөнийг ихэд тахин шүтэж түүний дүрийг шарын шажны дээд төвшний бурхан мэт өөрчлөн нигүүлсэнгүй, амирлангүй дүр төрхийг түүнд илүүтэй шингээн, бадамлянхуа сэнтий дээр заларч байгаагаар дүрсэлдэг. Халимаг болон буриадын уран бүтээлчдийн хувьд нэг талаас оросын соёлын нөлөөлөл, нөгөө талаас газар нутгийн хувьд шашны төвөөс хол оршдог нь нөлөөлж шажны дүрслэлийн хатуу тиг жаягийг ягштал мөрдөлгүй чөлөөтэй сэтгэн бүтээх эрх чөлөөг олгожээ.

Тиймээс ч Халимаг болон буриадын бурханчид болон зураачид Цагаан өвгөний дүрслэлд өөрсдийн онцлог зохиомжийн элементүүдийг шигтгэн бүтээдэг болох нь тэдгээрийн бүтээлүүдээ харагддаг. Ази тивийн олон улс гүрэнд Цагаан өвгөний дүр байдаг. Өөрсдийн түүхэн хөгжил, амьдралын хэв маягаас шалтгаалан тиг, дүрслэлийн хувьд өөр өөр байхаас гадна зарим газар энэ дүр нь хадаглагдан үлдсэн байдаг бол зарим газар замхран мартагдсан байдаг.

Монголчууд нүүдэлчин соёл иргэншлээ өнөөг хүртэл хадгалан үлдсэн явдал нь эртний ёс заншил, уламжлал, соёлын өв уламжлагдан үлдэхийн үндэс нь болжээ. Цагаан өвгөн нь газар лусны эзэн, эд малыг тэтгэгч, догшин газрыг дарагч гэх мэт нүүдэлчин амьдралын амин чухал зүйлүүдтэй холбоотой байсан учир монгол туурагтны хувьд хамгийн эрхэм дүрүүдийн нэг нь болон уламжлагдсан. Буддын шажин орж ирсэнээр Цагаан өвгөнийг бага зэрэг сулруулан шашны хамгаалагч төвшинд оруулсан ч Цагаан өвгөний дүр нь энгийн малчин ард түмэнд илүү ойр байдаг ба монголчуудын амьдралын өөрчлөлтийг даган уг дүр нь хувьсан өөрчлөгдөж, хөгжиж ирсэн юм. Уран бүтээлчид Цагаан өвгөний дүрийг бүтээхдээ хатуу тиг жаягийн дагуу бус гагцхүү дүрийн онцлог байдал, функцийг нь илүү тодотгон бүтээж байснаараа онцлогтой. Цагаан өвгөнийг мастерууд, гар урчуудаас гадна энгийн хүн хийсэн болов уу гэмээр гүйцэтгэл муутай бүтээлүүд тааралддаг ч гэсэн, бүтээгчийн уг дүрийг нандигнан, хайрлан бүтээсэн нь илэрхий харагддаг. “Цэрэндуг” зохиомж нь Монгол, Халимаг, Буриадад түгээмэл тархсан байхад, бусад дүрүүдэд өөрсдийн өвөрмөц дүр төрхийг илүүд гаргасан байна.

Монголын дүрслэх урлагт “Эртний инэмсэглэл”-тэй Цагаан Өвгөний дүр төрх илүү давамгайлж байхад, Буриадад нигүүлсэнгүй дүр илүү хөгжиж харин Халимагт олон түмнийг хамгаалагч өвөг дээдсээ дүрсэлсэн мэт сэтгэл зүйн илэхийлэл сайтай драматик дүр анзаарагддаг. Дүрийн хувьд догшин ширүүн дүрээс нигүүлсэнгүй, амарлингүй дүр хүртэл олон янзын бүтээлүүд тааралдаж байгаа нь тухайн нутгийн зон олны итгэл бишрэл, сүсэг сүжиглэлийн онцлогуудыг тусгасантай холбоотой. Ийнхүү Монгол туурагтан эртний улбаатай Цагаан өвгөний дүрийг дүрслэх урлагийн орон зайд мөнхлөхдөө түүнийг монголын ард түмний сэтгэлгээний онцлог, ертөнцийг үзэх үзэл, оюуны соёлын уламжлалыг шингээн дүрслэж ирсэн байна.

http://shops.mn/download/budhha/338-2010-04-13-09-34-40 webees oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.