Энэ бол Энэтхэгийн үлгэр. Оюун ухааны маш сайн дадалтан нэг эмэгтэй байжээ. Тэр маш сайхан төдийгүй их хүндэтгэл хүлээдэг учраас олон хүмүүс түүнд атаархдаг байв. Түүнчлэн хаан ч бас түүнд атаархдаг байжээ. Олон хүмүүс түүнийг сайн бясалгадгийг сонсдог боловч эмэгтэй хүн тийм сайн бясалгаж чадна гэдэгт үнэмшдэггүй байлаа. Хаан түүнийг шоглох гэж ордондоо авчрахыг хэн нэгнээс гуйв.
Ийм хүнд шахалтаас тэр эмэгтэй гарахыг хичээж байлаа. Тэр өөрийн ухаан санааныхаа хирээр хичээсэн боловч талаар болжээ. Заримдаа тэр ганц хоёр удаа багшийгаа санаж дуудна... Энэ нь дадал маягтай байснаас биш тийм ч чин сэтгэлээсээ биш байв. Тэрээр багш нь түүнийг хамгаалж чадна гэдэгт бүрэн итгэлгүй өөрийн хүчээ дайчлан хичээсээр л байлаа. Багшийнхаа тусламжийг гуйж байхдаа тэр чин сэтгэлээсээ гуйж, бүх юмыг анхааралдаа авахыг багшдаа даатган орхилгүйгээр тэмцэлдсээр байв. Түүний багш илрэн гарч ирэхгүй л байв.
Эцэст нь тэр өөр юу ч хийж чадахгүй болж бууж өгөөд бүх сэтгэлээсээ багшдаа найдан хэлсэн нь: ”Одоо юу болох нь хамаагүй энэ бүхнийг зохицуулж өгөөч багшаа!” гэв.
Тэр агшинд багш нь гэрлэн биеэрээ ирж , даруй түргэн түүнийг аварчээ.
Их Багшийн тайлбар:
Ихэнх үед хэрвээ бид өөрийн хүч чадлаараа тэмцэх юм бол энэ нь бидэнд илүү хүнд болдог. Их багш гэж хэн бэ? Үнэндээ энэ бол бидний өөрийн хүч бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч, бүхнийг чадагч, хамгийн дээд би юм. Хэрэв бид өөрийн оюун ухаанаа ашиглах юм бол доод ухамсартаа л найдна гэсэн үг, зөвхөн өнгөрсөн туршлагандаа л найдна гэсэн үг. Жишээлбэл: “Надад гарцаагүй байдал тулгарвал би юу хийж чадах вэ? Ийм хүмүүстэй зайлшгүй таарвал би ямар хариу үйлдэл хийх ёстой вэ?”.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
сургаалт үлгэр.
Энэ бүгд бол бидний өнгөрсөн үед тохиолдон сэтгэлд хадагдсан байдаг. Хэдий тийм боловч заримдаа өнгөрсөн туршлага нь тэр нэгнээс өөр байдгийг та нар мэдэх ёстой, яагаад гэвэл нөхцөл байдал нь өөр юм. Заримдаа нарийн ширийн зөрөө нь үүнийг тэр чигээр нь өөр болгодог тал байдаг
http://www.chinghaimongolia.com/ oos oruulav