Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











ХӨГШИН ГУЙЛГАЧИН ЭМЭГТЭЙН
МЭРГЭН УХААН
Ихэнх мэдлэгтэй хүмүүс ярьж чаддаггүй, харин мэдлэггүй хүмүүс ярьдаг. Мэдээж тэдгээр хүмүүс Будда, Есүстэй адил номлол айлдаж явдаг боловч энэ бол ялгаатай. Тэд үүнийг хийхийг хүсдэггүй боловч хийх хэрэгтэй болдог. Хэдийгээр тэд зовж шаналж байвч тэдний үүрэг ийм л байдаг. Тэд үүнийг хүсдэггүй. Гэвч тэднийг үргэлж мэтгэлцэх сайхан боломж хайж гадагш явах дуртай гэсэн үг биш. Энэ бол өөр хэрэг. Тэд иймэрхүү мэтгэлцээнийг жигшиж холхон явахыг боддог. Тэд өөрсөд рүү нь ирсэн шавь нарыг сургах ажилтай байдаг. Гэхдээ тэд өөрсдийн мэдлэгээ үзүүлэх гэж бусад хүмүүстэй маргахаар гадагш явдаггүй.
Одоо Тилобагийн тухай ярья. /Тилоба нь Мила Богдийн багш аугаа их гайхамшигтай багш юм./ Тэр өөрийн номын мэдлэгээ бүх л Энэтхэг даяар үзүүлэх гэж хаа сайгүй явсан нэгэн юм. Хаа ч явсан гэсэн тэр ялдаг. Түүний өргөн цар хүрээтэй мэдлэгээс болж нэг ч хүн ялж байгаагүй. Ганц Тилоба ч биш ийм хүмүүс улс оронд олон байдаг ажээ. Нэг өдөр тэр гэртээ тэр үеийн хамгийн алдартай үнэ цэнэтэй номыг уншиж байлаа. Тэгтэл маш өлөн туранхай, хир буртаг болсон гуйлгачин эмэгтэй түүний хажуугаар өнгөрөхдөө нэг иймэрхүү юм хэлсэн: “Чи их л дур хүсэлтэй уншиж байгаа боловч үүнээсээ жаахан ч болтугай ойлгож байгаа юм уу?”гэв. /инээв/
Юу? Тилоба маш их цочсон. Ийм нэг хөгшин гуйлгачин над шиг профессор, их мэдэгчийн өмнө ингэж ярьж яаж зүрхэлж байна аа? Тэр цочирдсондоо яаж эсэргүүцэхээ ч мэдэхгүй болчихсон. Тэгтэл нөгөө хөгшин гуйлгачин эмэгтэй түүний ном руу нулимчихаад яваад өглөө.
Энэ ариун ном руу нулимж зүрхэлсэн түүнд их уурлав. Ингээд түүний араас хөөлөө. Түүний араас хөөж явтал тэр амандаа нэг юм дүнгэнэхэд тэр гэнэтхэн тайвширч уурласан ямар ч шинжгүй болчихов. Тэгээд тэндээ зогсоод буцаж гэр рүүгээ хариад бодож эхэлжээ. Номноос суралцах явцад ямар нэгэн юм буруудсан байж ч магадгүй гэж маш нухацтай бодлоо. Хэдэн мянган жилийн турш Энэтхэг даяар бишрэн хүндэтгэдэг ариун номруу тэр хөгшин гуйлгачин эмэгтэй яаж нулимж зүрхэлснийг нухацтай боджээ. Энэ номыг шүтдэг хүмүүс номонд мөнгө өргөдөг байжээ. Одоо хүртэл Энэтхэгийг оролцуулаад зарим нэг улсад ингэсээр байна. Би мэднэ, би үүнийг харсан юм. Тэд номонд мөргөж, цэцэг мөнгө өргөж, тэгээд энэ бүгд мэдлэг, билэг ухааны төлөө юм гэж найддаг. Гэвч ном л бол ном юм. Та бол та. Та нар номонд мөргөөд л түүнээс ямар нэг юм авна гэж яаж боддог байна аа? Гэвч олон хүмүүс үүнд итгэдэг.
Ингээд Тилоба их бодсон. Тэр сул дорой хөгшин эмэгтэй ганц хоёр өгүүлбэр хэлэнгүүт л түүний уур галыг усаар дарахтай адил унтарсанд бас их гайхаж байлаа. Хэсэг хугацаанд бодож үзсэний эцэст тэр дахин мэтгэлцэхээ больж өөрийн ажлаа орхижээ. Тэр хөгшин гуйлгачин эмэгтэйг бүх газраар хайж өөрийнхөө ойлгохгүй байгаа юмыг олж мэдэхийг хичээж явлаа.
Нэг өдөр эмэгтэйг ширэнгэн ойн дунд байхад нь олжээ. Тэр түүнтэй маргалдаж өөрийн уран үг, мэдлэгээ шавхан баримтан дээр бут цохихыг хичээж байлаа. Гэвч энэ нь амжилт олсонгүй түүнийг илүү хичээх тусам л тэр үргэлж ялна. Тэр хөгшин, муухай, ядуу өлөн гуйлгачин үргэлж ялна. /Багш инээв/ Эцэст нь эмэгтэй хэлсэн нь: “Миний мэдэж байгаа энэ билэг ухаан номон дээр байдаггүй юм. Чи үүнийг олж авч чадахгүй, түүнээс гадна чи надтай мэтгэлцээд хэзээ ч ялж чадахгүй”. Эцэст нь тэр эмэгтэйд мөргөж түүнийг багш гэж хүлээн зөвшөөрч өөрийгөө сургаж өгөхийг хүсчээ. Эмэгтэй ч зөвшөөрлөө. “Чиний мэдэхийг хүсч байгаа юм номон дээр байхгүй, энэ ертөнцөд ч байхгүй юм. Чи явж тэнгэрлэг ахуйг хайж түүнээс суралцах хэрэгтэй” гэж эмэгтэй түүнд хэлсэн юм гэнэ.

...............оОо...............

Ийнхүү энэ зам бол авшиг авах явдал юм. Бид нар дотоод руугаа явж тэдгээр тэнгэрлэг ахуйг олно. Энэ бол үүний гол утга нь юм. Тэгээд бид түүнээс суралцана. Хэрэв би та нарт заасан ч эсвэл өөр багш заасан ч энэ бол амаар, зөвхөн материаллаг шинжтэй байна. Хэрэв та нар илүү сайн зүйл сурахыг хүсвэл дотоод дахь оюун ухааны өндөр түвшинд хүрч дотоодын багштайгаа, хаа сайгүй оршигч багштайгаа суралцахаас, махан биетэй нэгэнтээ биш юм. Энэ махан биетэй нэгэн бол та нарыг оюун ухааны өндөр давхарт аваачих шат л болно. Тэнд та нар өндөр түвшиний дээд зэргийн ухамсарын түвшний багш нараас суралцах болно.
Хожим нь Тилоба бүх юмаа орхиж тэнгэрийн оронд очихын төлөө, тэнгэрийн төрөлтнүүдтэй учрахын төлөө, тэднээс суралцах гэж шаргуу мэрийжээ. Тэдгээр тэнгэрийн ахуйд хүрэх зам нь зовлон зүдгүүр, ов мэх, илбэ жилбээр дүүрэн байсан боловч тэр ялж чадсан юм. Тэр бол Тилоба байсан. Хэдий тэр алдар цуутай, мэдлэгтэй эр боловч явж хөгшин, муухай, өлсгөлөн, гуйлгачин эмэгтэйд билэг ухааны төлөө мөргөсөн юм. Иймд биднийг чөлөөлөх замыг мадаггүй харуулж чадах, билэг ухаантай хэнд ч очиж мөргөх нь бидний хувьд хэтэрхий дорд орсон зүйл бишээ.
Дээр үеийн ихэнх их багш нар ядуу байсан. Есүс мужаан байсан ба хэзээ ч хөрөнгөтэй байгаагүй. Будда дэндүү их хөрөнгөтэй байсан боловч бүгдийг орхисон. /Багш инээв/ Иймд тэр бас юу ч үгүй. Тэр Энэтхэг даяар хэрэн явж идэх юм гуйдаг байсан. Тэр яаж ийгээд гуйлгачин болжээ. Ихэнх их багш нар эзэмших юу ч үгүй байв. Хэрэв тэд хүсвэл хөрөнгөтэй болж болно.
Сих мастерүүдийн нэг аравдугаар Сих багш маш их алдартай байлаа. Тэр өмч хөрөнгөтэй байжээ. Тэр их хөрөнгөлөг, тэгээд ханхүү шиг дэндүү их үнэт эрдэнийн зүйлтэй хувцас өмсөнө. Тэр хэзээ ч үүнээс татгалзаагүй.. Гэтэл бусад Сих багш нар улс орныг тойрон явж мөн л хоол гуйж байлаа. Үүнээс болж их багш нарыг тийм ийм байх ёстой гэж ярих хэрэггүй юм. Үүнд асуудал байхгүй.
Та нар Аръяабал Бодисадва-г хардаг, тэр маш их чимэглэлтэй, үс нь их урт сайхан, мөн сайн хувцас өмсөнө. Тэнгэрийн хүмүүс их үзэсгэлэнтэй. Тэдний буянд тохирсон чимэглэлтэй байдаг.
Иймд багш нар үргэлж ядуу байдаг гэж ярьж болохгүй. Энэ бол заавал ийм тийм байна гэх албагүй. Ихэнх их багш нарын өөрсдийнх нь дотоодын ухаарал нь эгэл амьдралыг сонгодог учраас ийм байдаг. Гэвч ихэнхдээ үйл хэрэг нь үүнтэй тохирсон байдаг. Энэ нь үргэлж яг тийм байх ёстой гэсэн үг биш, яагаад гэвэл хэрэв их багш ядуу эгэл амьдрах эсвэл эгэл хувцаслахыг хүсдэг байвал энэ нь бас нэг төрлийн шунал хүсэл юм. Үргэлж нэг юмтай зууралдах эсвэл өөр тийш туйлшрах нь мөн л сайн биш. Их багш бол дотооддоо л огоорсон байх ёстой болохоос биш гадна тал нь хамаагүй. Энэ нь та нарын нөхцөл байдал, язгуур гарлаас шалтгаална эсвэл ямар ч байсан та нарын хийж байгаа болгон чинь хамаг амьтанд тусыг өгдөг байх ёстой гэсэн үг юм.
...............оОо...............