Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)

Нэг. Хоосон Чанарын онол ба синергетик




Орчин үед сүнс, бурхан, буг чөтгөр, шулам, тийрэн, хий үзэгдэл болон зөн билэг, далдыг харах, далдыг мэдрэх, далд ухамсар гэх мэт тайлаг­дашгүй, тайлбарлагдашгүй зүйлүүдэд анхаарлаа хан­дуулж судлах явдал идэвх­жиж байна. Ялангуяа, шинж­лэх ухааны уламжлалт мэд­лэг эдгээр асуудлуудад ямар ч хариулт өгч чадахгүй байгаа бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийгээд шинжлэх ухаан өөр­төө далд ертөнцийг судалдаг синергетик хэмээх шинэ салбарыг нэгэнт хөгжүүлж эхэлсэн.


Сүүлийн үед дэлхийн нэр хүндтэй олон эрдэмтэн синер­гетикийн салбар дахь судалгаагаар орчлон ертөн­цийн нууцад нэвтэрч болно гэдэг дээр санал нэгдэх бол­лоо. Үүнд хамгийн чухал онол бол супер нэгдлийн онол гэж ч үздэг. Супер нэгдлийн онол нь маш товчхондоо бол энер­гийн онол гэж хэлж болно.

Буддын гүн ухааны сур­гаалын нэгэн чухал хэсэг нь хоосон чанарын онол билээ. Өөрөөр хэлбэл, буддын гүн ухаан дахь орчлон ертөнцийн үүсэл, бүтэц, хөгжлийн утга учир болоод зүй тогтлыг тайл­барладаг онол бол хоосон чанарын онол. Тиймээс хоо­сон чанарын онолыг синер­гетикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал мөн л энергийн онол юм.

Хоёр. Хоосон Чанарын онолын шинжлэх ухааны үндэслэл


Хоосон чанарыг тайл­барлах шинжлэх ухааны хоёр том үндэслэл байдаг. Үүнд:
-Бүтцийн дуалист буюу хоёрдмол шинж чанар
-Энерги хадгалагдах бо­лон хувирах хууль.

Физикийн шинжлэх ухааны квант онолд аливаа эгэл бөөмс нь бөөмлөг болон долгиолог бүтэцтэй гэж батал­даг. Бөөмлөг гэдэг нь мате­риал­лаг буюу биет бүтэц. Долгиолог гэдэг нь долгион буюу биет бус (хоосон) бүтэц. Матери дотоод гүндээ ийнхүү бодит ба хоосон гэсэн хосол­мол бүтэцтэй байдаг.

Байгалийн буюу физикийн хуулиудад нэгэн түгээмэл чанар байдаг. Тэр нь микро орчинд биелдэг хууль макро орчинд биелдэг чанар юм. Жишээлбэл, манай нарны аймаг бол макро систем. Тэгвэл нарны аймгийн нарыг тойроод гаригууд тойрог ор­би­тоор эргэдэг гариган загвар нь хүний нүдэнд үл үзэгдэх микро систем болох атомд бас хэрэгждэг. Атомын цө­мийг тойроод электронууд тойрог орбитоор эргэдэг нь гариган бүтэц юм.

Иймд дээр өгүүлсэн бөөм­сийн бүтцийн дуалист буюу хоёрдмол чанар нь биет дээр ч хүчин төгөлдөр. Түүнийг философид эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанд арга билгийн шүтэн барилдлага гэж нэрлэдэг.

Энерги хэзээ ч шинээр бий болдоггүй, бас устаж үгүй болдоггүйг бид дунд сур­гуулийн физикийн хичээлээс мэднэ. Гэхдээ энэ хуулийг физик бидэнд зөвхөн механик энергийн хувьд л таниулсан. Гэтэл энерги хадгалагдах болон хувирах энэ хууль нь механик энергийн хүрээнд төдийгүй био буюу амьд, ухамсарт энергийн хувьд ч бас хүчин төгөлдөр үйлчил­дэг байна.

Тэгэхээр хоосон гэдэг нь нүдэнд үзэгдэж, гарт бариг­дахгүй ч долгион, орон хэл­бэрээр оршигч биегүй бодит зүйлс байх нь. Жишээ нь, бид цахилгаан соронзон дол­гионыг харж чадахгүй ч түү­нийг гэрэл, цахилгаан болгон ашигладаг. Таталцлын оронг, соронзон оронг харахгүй ч мэдэрдэг гэх мэт.



Гурав. Хоосон Чанар гэж юу вэ?



Монгол, Түвд хоёр хувраг ном хаялцжээ. Түвд лам монгол ламаас хоосон чанар гэж юу вэ гэж асуужээ. Мон­гол лам нарны цацраг дээр хөөрөгтэй даалингаа тохож тогтоогоод хоосон гэдэг нь энэ гэж хариулжээ. Мөн лам бү­дүүн гуалинг зайнаас гараа­раа хоёр гурав хөндлөн ог­тол­тол тэр мод хөрөөдсөн юм шиг хуваагджээ. Чанар гэдэг нь энэ гэж хариулжээ.

Нарны цацраг нь биет бус хоосон зүйл. Хөөрөгтэй даа­лин бол биет буюу бодит зүйл. Хоосонд бодитоор үйлчилс­нээр тохож тогтоолоо. Энд биет бодит зүйл болох хөөрөг­тэй даалин нь биет бус хоосон нарны цацраг дээр тогтож байна. Үүгээр хоосон зүйл туйлын хоосон бусыг өөрөөр хэлбэл, хоосон чанар дангаар оршдоггүйг харуулж байна.


Монголын үе үеийн эр­дэм­тэн мэргэд хоосон чана­рын онолыг нарийн, гүн ухаарч эзэмшиж, түүний ту­хай өөр өөрсдийн сургаал номлолыг үлдээсэн байдаг боловч догшин ноён хутагт Д.Равжаа шиг утга гүн боловч ойлгоход нэн хялбараар өгүүл­сэн нь ховор байдаг. Ийм учир энд ноён хутагт Д.Равжаагийн бүтээлээс иш аван зарим тайлбарыг хийлээ. Энэ нь хоосон чанарыг ойлгоход илүү дөхөм болох ач холбогдолтой.

Ноён хутагт Д.Равжаа нь хоосон чанарын тухай "Элдэв зүйл үзэгдэл" шүлэгтээ

Элдэв зүйл үзэгдэл энэ бүгд
Үнэндээ тоосны төдий үгүй л
Эрвэл илбэ мэт худалч нь
Үнэнхүү амьтан нэгэн нь амраг л

гэж өгүүлжээ.
Мөн "Этгээд бүрийг заагч" шүлэгтээ

Үрэл гэгч бөөрөнхий
Үйл гэгч хэмжээгүй
Үхэл гэгч магадгүй
Үнэндээ хоосон чанар буй


хэмээн орчлонгийн боди­той бүхэн хоосон болохыг өгүүлсэн байдаг.
Гуалин мод биетэй буюу бодит зүйл. Гарын хөдөл­гөөний хувьд гар хэдийгээр бодитой ч
түүний гуалинд зайнаас үйлчилж буй хөдөл­гөөн бол хоосон. Бодитой зүйлд хоосноор
үйлчилснээр хувааж чадлаа. Үүгээр бодит зүйл туйлын бодит бус бо­лохыг өөрөөр
хэлбэл, бодит чанар дангаар оршдоггүйг харууллаа.

Д.Равжаа "Ертөнц авгайн жам хэмээх оршив" бүтээл­дээ

Хоосон гэгч ертөнц
Ертөнц ч хоосон


гэж өгүүлснээрээ энэ ертөнц буюу бодит бүхэн хоосон, хоосон бүхэн бодит болохыг тов тодорхой хэлжээ.

Тэгэхээр бодит болон хоосон нь дан дангаар, тус тусдаа бие дааж оршдоггүй байна. Энэ нь бодит бодит гэхэд туйлын бодит байдаг­гүй, хоосон хоосон гэхэд туйлын хоосон байдаггүй гэсэн үг.

Иймд энэ орчлон ертөн­цийн бүх зүйл бодит ба хоосон гэсэн хосолмол үүсэл, бүтэц­тэй болох нь харагдаж байна. Үүнийг буддын гүн ухаанд хоосон чанар гэж нэрлэдэг. Энэ нь буддын гүн ухааны төв үзлийн агуулга болон физи­кийн шинжлэх ухаан дахь бөөмийн бүтцийн дуалист буюу хосолмол чанартай яв цав тохирч буй юм.
Тэгэхээр бодит чанар гэдэг нь хүний нүдэнд үзэг­дэж, гарт баригдах биет ча­нар, харин хоосон чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй биет бус - долгиолог чанар болж байна. Энэ нь хоосон чанарыг биет ба биет бусын, мөн үзэгдэх үл үзэгдэхийн, баригдах үл баригдах талаас нь тодор­хойлж буй хэрэг юм.

Дөрөв. Хоосон Чанарын утга агуулга



Буддын гүн ухаанд "Мөн чанар бол шүтэн барилдлага" гэж сургадаг. Өрнийн гүн ухааны сургаалаар эсрэг тэсрэг хоёрын нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанаар арга билгийн шүтэн барилдлагаар аливаа юмс үзэгдэл бүтдэг. Тэгвэл бодит ба хоосны шү­тэн барилдлагаар орчлон ертөнц бүтнэ.
Синергетикийн үүднээс тайлбарлавал бидний бодит гэж нэрлэж буй биет зүйлс нь энергийн нягтарсан хэлбэр, хоосон гэж нэрлэж буй биет бус зүйлс нь энергийн нягт­раагүй хэлбэр юм. Тэгэхээр орчлонгийн юмс үзэгдэл нь энергийн нягтарсан, нягт­раагүй хэлбэрийн хосолмол байдлаар оршдог байна. Ту­хайн нөхцөлд аль хэлбэр нь давамгайлсан байна түүгээр нь бид бодит, хоосон гэж нэрлэдэг байна. Ийнхүү энер­гийн нягтарсан ба нягтраагүй хэлбэрүүдийн шүтэн барилд­лагыг мөн чанар гэдэг. Мон­гол­чууд аливаа зүйлийн гол утга учрыг "амин сүнс" гэж ярьдаг нь тохиолдлын хэрэг биш.

Дүгнээд хэлбэл, орчлон бүхэлдээ энергиэс үүсэж, бүтэж байна. Бодит, хоосон хоёр нь дан дангаар бус хо­сол­мол байдлаар оршдог байна. Гэхдээ зүгээр ч нэг хосолж орших бус энерги хадгалагдах хуулиар энер­гийн нягтарсан болон нягт­раагүй хэлбэрийн хооронд шилжих байдлаар хосолж оршдог байна. Үүнийг квант физикт тодорхойгүйн зарчим гэж нэрлэдэг.

Супер нэгдлийн онолыг геометр дүрсээр илэрхийл­бэл цэг болохыг С.Эрдэнэ гуай тус онолыг нээсэн бү­тээлдээ дурдсан буй. Цэг гэдэг бол байхгүй юм шиг мөртөө байж байгаа зүйлийг буюу хоосонг өөрөөр хэлбэл, энергийг илэрхийлнэ. Тэгвэл супер нэгдлийн онол нь угтаа орчлон ертөнц энергиэс үүсэж бүтдэгийг илэрхийлж буй юм.

Тэгэхээр эцсийн эцэст шинжлэх ухааны үүднээс хоосон чанар гэдгийг тайл­барлавал тэрээр энерги буюу энергийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжих шилжилт хувиралт болж байна. Энерги хадгалагдах болон хувирах хуулиар энерги хэзээ ч үүсэж бий болоогүй, бас устаж үгүй болохгүй, зөвхөн нэг хэл­бэрээс нөгөө хэлбэрт шилж­дэг. Хэн хүний дунд сургуу­лийн физикийн хичээлээс мэдэх механик энергийн хувьд үйлчилдэг энэ хууль нь өргөн агуулгаараа хоосон чанарыг буюу ертөнцийн мөн чанарыг тайлбарлаж байна. Иймд хоосон чанарыг эзэм­ших гэдэг нь энерги буюу эрчим хүчийг эзэмших явдал юм.

Иймд хоосон чанарыг ойл­гож ухаарахад зөвхөн биет ба биет бусын хувьд бодит, хоосон гэж ялгах хангалтгүй байна. Хамгийн гол нь мөн чанар буюу шүтэн барилдла­гаар үүсэх энергин чанарыг ойлгох нь нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, юмс үзэгд­лийн гадаад чанар нь бодит, хоосон буюу үзэгдэх, үзэг­дэхгүйн асуудал байхад до­тоод чанар нь энерги буюу эрчим хүч юм.

Д.Равжаагийн

Хоосон гэгч ертөнц
Ертөнц ч хоосон


хэмээх мөрүүд нь хоосон бол бодит, бодит бол хоосон гэсэн утгыг илэрхийлээд зог­сохгүй мөн бодит, хоосон хоёр зэрэгцэн оршдогийг ч давхар илэрхийлж байна. Энэ нь мөн чанараараа бүтээгүй бүхэн хоосон буюу өөрөөр хэлбэл бодит, хоосон хоёрын шүтэн барилдлагаар бүтээ­гүй бүхэн хоосон гэдгийг баталж нотолж байна.
Д.Равжаа "Ашдын мөр" судартаа "Сэтгэл хоосон боловч үзэгдлийн шүтэн барилдлага хуурмаггүйг мэдээрэй" гэж өгүүлсэн буй. Энэ нь энерги хоосон бус, бодит болохыг хэлж өгч байна. Энэ бүхнээс хоосон чанарыг ойлгож мэдэж, утгыг нь ухаа­рах явдал нэн бэрхтэй болох нь харагдаж байна.


Тав. Орчлон хоосон Чанараас бүтсэн нь


Д.Равжаа "Галуу хүн хоёр" харилцаа дуундаа

Үүлгүй байтал бороо орлоо
Үүсгэлгүй байтал утаа манарлаа
Үзсээр байтал хад болов
Өөрийн хийсэн алба болов
Үүлгүй бороог чинь хяруу гэнэ
Үүсгэлгүй утааг чинь манан гэнэ
Үзсэн хадыг чинь мөс гэнэ
Өөрийн чинь хийснийг үйл гэнэ


гэж өгүүлсэн бөгөөд үүгээ­­рээ энэ орчлон бүхэлдээ хоосноос бүтсэн болохыг
илэрхийлээд "Ашдын мөр" шүлэгтээ

Эцэстээ хоосон ча­на­раас биш бүхнийг


Худал хэмээн таниарай

гэж өгүүлснээр хоосноос бүтээгүй бүхэн худал боло­хыг нарийн тодорхой сур­гажээ.
Мөн "Тунгалаг уужим ог­тор­гуй" шүлэгтээ

Тунгалаг уужим огтор­гуй
Тод наран чимэгтэй
Хоосон чанарын агаар нь
Хотол үзэгдлийн чи­мэг­тэй


гэж хоосон чанар нь орч­лон ертөнцийг бүхэлд нь үүс­гэн бүтээсэн түгээмэл гай­хам­шигт чанар болохыг маг­тан дуулжээ.
Тэрчлэн Д.Равжаа "Зүйл зүйлийн үзэгдэл" шүлэгтээ

Ургах тонилох хоёргүй
Хоосон чанар гайхам­шиг


хэмээн өгүүлснээр хоо­сон чанар нь үүсэх, мөхөх хоёргүй мөнх чанар болохыг батлан өгүүлжээ.


Физикч, философич, доктор З.Бат-Отгон

ЗӨВХӨН ЭНЭ ОЮУН ТАРХИ АМАРСАН ҮЕД Л ЧӨЛӨӨТЭЙ БОДОЖ ЧАДНА,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
БАГШИЙН ХҮЧИНД БОЛОН ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙВАЛ ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ АСУУДАЛ ГЭЖ БАИХГҮЙ,,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,


Далд ухааны нууцад нэвтрэхүй | Өдрийн Сонин

2007/03/12 - 08:54,

Даваа гараг

“Далд ухааны нууцад нэвтрэхүй” хэмээх лекц “Чингэс” хаан зочид буудалд боллоо. Манай улсын Био энерги ба Эзотерик шинжлэх ухааныг сонирхон судалдаг хэсэг хүмүүс энэ тухай сонирхолтой лекц уншиж санал бодлоо хуваалцсан юм.


Эхлээд гоц авьяастан Д.Төмөртогоо “Био энерги ба тэнгэр язгуур” гэсэн лекц уншив.




Хүний бие бидний нүдэнд үл харагддаг гэрлэн бүрхэвчтэй. Хүнээс нотны долоон эгшиг шиг долоон төрлийн гэрэл, авиа гэх зүйл цацардаг. Энэ гэрэл авиа гэх зүйл биеийн эсэргүүцэл сайн муу, сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалан бүдгэрч, тодорч байдаг. Хүний энэ гэрлэн биеэр нь түүнийг эмчилж, мөн өвчлүүлж болдог аж. Бас түүнд нөлөөлж ч болдог гэнэ. Ер нь хүний сэтгэл гэдэг бол биеийн хүчнээс илүү нөлөөтэй, биеийн хүчээр хийж чадаагүйг сэтгэлийн хүчээр үйлдэж болдог ажээ. Хүний бие давхар гэрлэн биетэй байдгийг эрт дээр үеэс хүмүүс мэддэг байсан нь бурхдын тухай зурагт тэдний тэргүүн дээр нь гэрэл, гал зурдаг байснаар батлагддаг. Мөн манай монголчууд нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хэмээн ярилцдаг. Энэ нь тэр хүний гэрлэн биеийг мэдэрсэн хэлц үг гэнэ. Гэрлэн бие бол шинэ юм биш бөгөөд хүний гэрлэн биеийг тэтгэдэг олон арга байдаг. Хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга бол унаган байгальдаа ойр байх.


Хүмүүс эрүүл агаарт гарч бие хөнгөрлөө гэдэг нь угтаа одон гариг, дэлхий ертөнцөөс ирж байгаа үй олон долгион энергийн урсгалыг биедээ шингээн гэрлэн биеэ тэтгэж байгаа хэрэг аж. Хаалттай орчин, утаан хөшиг доор мэдээж тэр олон долгион гэх зүйл биед хээр хөдөө байгаа шиг шингэж чадахгүй. Биеийн гэрлийг гадагш дамжуулж, мөн биед шингээж байдаг зүйл бол хүний үс юм. Нэг ёсондоо антенны үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг аж. Хүний шар үсний нүхээр гэрлийг тархаадаг. Хүн бол тэнгэрээс цэнэг илчээ авч амьдардаг амьтан бололтой хэмээн Д.Төмөртогоо дүгнэж байлаа. Гэхдээ тэнгэр гэж дээр хөхрөгч биш, биднээс арай дээхнүүр байдаг энергин биетийг хэлдэг бололтой. Үүнээс үүдэн “Нууц товчоо”-нд гараад байдаг “Тэнгэр язгуурт” гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг асуулт гарна. Язгуур нь онцгой дээд гаралтайг хэлнэ. Энэ нь дээд тэнгэрээс заяат хүнийг хэлдэг аж. Өнгөрдөг зун манай улсад Э.Мулдашев тэргүүтэй Оросын судлаачид ирсэн. Тэд эртний агуй дотор судалгаа хийж байгаад зураг дарах болсон. Хуучин сүг зураг л авах юм байна даа хэмээн бодож байтал харанхуй сүүдэр рүү харж байгаад л зураг дараад байв. Сүүлд компьютерт оруулахаар нь үзэхэд бөөрөнхий цагаан юмны зураг гарчихсан байв.


Түүнийгээ Э.Мулдашев тайлбарлахдаа энэ бол ухаантай, хөдөлдөг энерги байгаа юм. Танай энд маш том өнгө өнгийн байна. Нэг ёсондоо их цатгалан хүчтэй юм гээд байсан. Ийм энергийн бөөгнөрөл пирамид, писхи арлын хүний толгойн хөшөөний хавьцаа гэх зэргээр их байдаг гэсэн. Манайд бол хаа сайгүй тэр зүйлийн зураг гарчихсан байдаг. Үүнийг л язгуур гэдэг болов уу хэмээн би таамаглаж байна. Язгууртан хүмүүс урт удаан насалдаг, оюуны болоод биеийн хүчин чадал өндөртэй хүмүүс байдаг. Монгол Улсын язгууртнуудыг гучаад оны сүүлээр бодлогоор устгачих шиг болсон гэснээр Д.Төмөртогоогийн яриа өндөрлөсөн юм. Хүмүүс түүнээс “Хүн мичнээс үүсээгүй гэдэг нь үнэн үү” гэж асуухад Д.Төмөртогоо “Хүн мичнээс үүсээгүй гэдгийг будда нотолдог. Нууц тарнийн судрыг манай гаригийн мэдээлэл биш хэмээн үздэг. Бидний үздэггүй мэдэрдэггүй зүйл бидний энэ орчлон дээр маш их байдаг. Үүний наад захын жишээ бол цахилгаан соронзон долгион, микро организм гэх зүйл байна. Мэдлэг мэдээллийн их сан энэ дээр байна. Тэндээс ирсэн бурхны сургаальд хүн мичнээс үүсээгүй хэмээн баталдаг. Шашин дээд мандлаас бууж ирсэн. Одооны энэ цагийг цөвүүн цаг гэж шашны сургааль Ведийн номонд үздэг. Ведийн номыг батлах шаардлагагүй гэж дэлхий дахинаараа үздэг” хэмээн хариулж байв.


Доктор, профессор Г.Лхагва “Хоол хүнс ба синергетик” гэсэн сэдвээр ярьсан.



Хүн мичнээс үүсэлтэй юу. Физик биеийн хувьд бол байж болох асуудал. Харин хүн гэдэг бодгалийг бүрдүүлж байдаг өөр гол биеүдийн хувьд шал өөр түвшинд сэтгэх хэрэгтэй. Одооны хүмүүс юу ч мэддэггүй зүгээр роботын зарчмаар л амьдарч байна.Тэд юу ч сэтгэхээ больсон. Зөвхөн ил байгаа юмыг л мэдэрч түүнийг л судалдаг. Юунаас бүтсэн яасан ийсэн гээд. Хүний үүсэл үндсэн шинжийг энерги тодорхойлдог. Хүнийг бүрдүүлдэг бүх эсийг шинжлэх ухаан уншиж чадсан. Гэвч тэр эсийг мэдээд яах юм.Тэр эсүүд юу хийдэг, яадаг, ямар программтай, хэн тэр прогам мыг нь зохиосон гэх зэргийг нь мэдэж чадаагүй мухардалд орсон. Иймээс бид бүх зүйлийг шашны мунхруулга гэж үздэгээ больж хүмүүс зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлбэл чухам юунд хүрч болдгийг гэгээрсэн хүмүүс хэлдэг.


Хүний оюуны чадварыг айку-гаар хэмждэг гэдэг бол физик биеийн маш буруу ойлголт юм. Физикийн шинжлэх ухаанд “физик вакум” буюу “торсоон орон” гэж ойлголт байдаг. Энэ оронд бидний гурван хэмжээст ертөнцөөс гарч дөрвөн хэмжээст ертөнцөд ордог. Тэр оронд 24 цаг аялаад ирэхэд манай ертөнцийн 24 жилийн үйл явдлыг үзэж чадна. Хүн өөрийгөө нээх нь хөгжлийн дээд шатанд орно. Одоо бол хүн төрөлхтөн хөгжлийн доод шатанд байна. Хүнийг бүрдүүлэгч эс болгонд мэдээлэл үйлчилдэг болов уу. Мэдээлэл гэдэг нь энерги юм. Та эс болгоноо сайн мэдээллээр программчилж чадах юм бол сайн байна гэсэн үг. Мэдээлэл буюу энерги нэг нь таны тархинд бичигдэж байдаг, бас нэг хувь нь дээд мэдээллийн санд бичигдэж байдаг. Энергийн хуулийг бид мэднэ. Энерги оргүй хоосноос бий болдоггүй, устаж үгүй болдоггүй, энерги шилжиж болдог гэж.

Хүн бол энергийн амьтан. Хүний үхэх үйл явц нь энерги шилжих үйл явц юм. Бид үхэх тэр мөчид л бидний мэддэггүй аймшигт үйл явдал эхэлнэ. Та амьдралдаа ямар энерги их хуримтлуулнав тэр энергийн долгион луу татагдах болно. Та сайн энерги их хуримтлуулж байсан бол сайн энергийн түвшин буюу диваажинд очих болно. Тэнд бас зэрэг дэвтэй 120 түвшин байдаг гэсэн. Муу энергиэр дүүрсэн хүн бол тамын 22 зэрэглэлтэй долгионы түвшинд байрлах болно. Одоо эргээд энергийн хуулиа саная. Энерги устаж үгүй болдоггүй. Тиймээс тамд сая сая жилээр оршино гэсэн үг. Хүн энергиэ байнга сайн энергиэр сэлбэж урд нь бий болгосон муу энергиэ саармагжуулж байх ёстой гэж Г.Лхагва хэлэв.

Эзотерик судлаач Н.Сома “Эзотеризмийн генезис, Оккульт бясалгал” хэмээх түүхчилсэн лекц уншсан юм.

Дэлхийд эзотерик шинжлэх ухаан 18,5 сая жилийн өмнө дээд мандлаас заларч ирсэн гэнэ. Мөн оюунлаг төрөлхтөн ч энэ үед үүссэн. 17 сая жилийн өмнө Аубекс гэдэг шашны том төв үүссэн. Энэ нэр нь дэлхий дээр байсан дөрвөн буддагийн нэрний эхний үсэг. Хамгийн сүүлийн үсэг нь сүүлчийн буддагийн нэрний үсэг аж. Уг сүм хар цагаан бурхдын хоорондох дайнаас болоод нэг сая жилийн өмнө нууц байдалд орсон. Өөрөөр хэлбэл, махан бодьтонгуудын бие амар жаргаж, нэр хүндийн төлөө ид шидийг ашиглаж эхэлснээр бурхдын хооронд дайн дэгдэж хүн болгонд эрдэм мэдлэг заахаа байжээ. Уг сүм сүүлийн сая жилийн хооронд зөвхөн дэлхийн сод хүмүүст л эрдэм мэдлэгээ зааж байсан. Жишээлэхэд Ньютон, Жорж Вашингтон гэх зэрэг хүмүүс уг сүмийн нууц гишүүд байжээ. Ер нь 1400 оноос эхлэн хүн төрөлхтний тодорхой хэсэгт эзотерикийн ухааныг зааж эхэлсэн аж. Харин XIX зуунаас эзотерикийн шинжлэх ухааныг дэлгэрэнгүй зааж эхэлжээ.

Одоо шинжлэх ухаан эзотерикийн ухаангүйгээр урагш гишгэхээ больж мухардалд орсон. Эзотерик шинжлэх ухаан гэдэг нь нууц шинжлэх ухаан гэсэн үг аж. Одоо бол хүссэн хүн үүгээр хичээллэж болно. Хүн өөрийгөө ариусгаж чадах юм бол дээд оюун ухаанд байдаг мэдээлэлтэй холбоо тогтоож түүнээс хүртэж болох юм. Аливаа мэдээлэл шинээр үүсдэггүй, байж л байдаг. Ганцхан түүнийг олж авах, нээх л гэсэн үзэгдэл байдаг гэнэ. Тэрбээр цааш нь хэлэхдээ шинжлэх ухаан бол эзотерик шинж чанартай болж байна. Дэлхийд тулгамдсан асуудлуудын нэг нь энергийн хомсдол болох аж. Нефть нүүрс 50 хүрэхгүй жилийн дараа шавхагдана. Үүнийг энергийн шинэ эх үүсвэр олж орлуулах хэрэгтэй. Ер нь бол бараг үүнийг олчихсон. Гэвч олон түмэнд нууцлаад хэлэхгүй байна. Шинэ эх үүсвэр олсноор амьдралын өртөг маш хямд болно. Яагаад гэвэл одоо бид бүх л мөнгө төгрөгөө энергийн төлбөрт өгдөг. Тэгвэл шинэ эх үүсвэр маш хямд байх болно. Мөнгө төгрөгийн бүхнийг дийлэх ид шид аяндаа байхгүй болно. Бүх зүйл хямд байхад мөнгө хэрэг болохгүй. Хүмүүс чөлөөт цаг зав ихтэй болно. Тэгээд тэд боловсорч эхэлнэ.


Ирээдүйн шинжлэх ухаан Оптикийн салбарт хөгжинө. Энд сонирхуулахад эфирэн хараатай хүүхэд их төрж байна. Тэд юу сайн, юу муу гэдгийг шууд ойлгодог. Хэнээр удирдуулахаа мэддэг хүмүүс юм. Мөн дуу авианы чиглэлд хөгжих болно. Дуугаар бүхнийг бүтээж байсан лимурийн үе шиг болох болно. Шинэ иргэншил, шинэ төрөлхтөнг шаардаж байна. Шинжлэх ухаан гадаад үзэгдлээс зууралдахаа больж байна. Эзотерик мэдлэг бол дан тархины мэдлэг биш, зүрх сэтгэл, мэдлэгтэй хосолсон ухаан юм. Энэ мэдлэгийг зөвхөн сэтгэл санаагаа ариусган багшийн удирдлагаар бясалгал хийж байж л эзэмшдэг. Дэлхий бол амьд амьтан юм. Тэр дөрвөн тактаар амьсгалж байдаг. Дэлхийн 70 хувь нь ус, ус бол мэдээллийг тэр чигт нь шингээдэг. Мөн элс мэдээллийг агуулдаг. Элсний ширхгийн 70 хувь кварц байдаг.


Кварц бол хамгийн сайн мэдээлэл хадгалж, мөн эргүүлж түгээдэг бодис аж. “Торсооны орон”-д бодлын энерги хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтөн оршихуйгаа гэгээн бодлоор бүтээдэг. Дэлхий ертөнцийг ч мөн бүтээдэг. Амьд амьтнаас ялгардаг липтон хүчний нийлбэр цаг агаарт нөлөөлнө. Үндэстэн болгон өөр өөрийн цаг агаарыг бий болгодог. Дэлхийд сөрөг цэнэгтэй мэдээлэл хэзээ мөдгүй ирнэ хэмээн судлаач Н.Сома хэлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхэд сүйрэл болж магадгүй гэсэн үг гэнэ. Үүнээс зөвхөн бясалгал дэлхийг аварна. Энэ дөрөвдүгээр сар, тавдугаар сарын 15-даар бөөнөөрөө бясалгал хийх хэрэгтэй. Дөрөв, тавдугаар сар бол бясалгал хийхэд хамгийн идэвхтэй үе гэнэ.


С.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөх, физикийн ухааны профессор. Тэрбээр “Шашны физик”-ийн талаар ярив.



Физикийн шинжлэх ухаан материйг бүтээж байгаа зүйлийг хайж эхэлсэн. Нэг ёсондоо бодит ертөнцийг бүтээж байгаа хамгийн жижиг зүйлийг хайсан гэсэн үг. Тэгээд олоогүй, мухардсан. Мухардлаас яаж гарах вэ. Зөвхөн бясалгалаар үүнээс гарна. Ер нь шинжлэх ухаан бүхэлдээ мухардаж байна. Физикийн шинжлэх ухаан ертөнцийн бүтцийг судалж байгаад орон зайн хамгийн бага цэгийг олсон.Түүнээс цааш юу байна. Энерги нягтралт, энергийн эргэлт байдаг. Энэ бол “торсоон орон” юм. Тэнд хүний төрөхөөс өмнөх, төрснөөс хойших бүх зүйл бичээтэй байдаг. Олон хэмжээст ертөнц уг оронд багтдаг. Ер нь бол бидний эргэн тойрон 11 хэмжээст ертөнц оршин байгаа гэнэ. Жирийн хүмүүст зөвхөн гурван хэмжээст ертөнц л харагддаг. Шинжлэх ухаанд шашны олон зүйл тодорхой болж байна. Мөн зарим биетийг өөр орон зайд шилжүүлж хүртэл туршиж үзсэн. Хар үгээр хэлбэл биетийг харагдахгүй болгож байгаа аж.

Бидний ертөнц бүгд урдаас төлөвлөгдсөн байдаг. Санамсаргүй зүйл гэж хаана ч байдаггүй. Санамсаргүйн зарчмаар бид бүтээгдээгүй. Харин яах гэж бүтээсэн цаашдаа яах ёстойг ганц бурхан л мэдэх байх. Хүн сүнсээ хөгжүүлж байх ёстой. Хөгжих ганц боломжтой газар нь энэ манай дэлхий гэж үздэг. Хөгжиж чадаагүй сүнсийг энэ дэлхийд буцааж илгээж байдаг. Тэд үйлийн үрээ эдэлж байхаар байн байн эргэн төрж байна. Монголчууд ч бас үйлийн үртэй хүмүүс. Хүйтэн оронд амьдарч, ядуу зүдүү байгаа, хоорондоо эв муутай зэрэг нь бидний нүглийн үр. Яагаад бид ингэж шийтгэгдэх болсон бэ. Хүн төрөлхтнийг дайлж үйлийг нь үзсэн Чингэс хааны үйлийн үр бидэнд тусалгүй яах ч билээ. Сүнсийг физикийн шинжлэх ухаанаар яаж тайлбарлах нь шийдэгдсэн зүйл. Энэ ертөнцөд эхлээд санаа үүссэн. Тэгээд мэдээлэл хуримтлагдсан. Мэдээлэл бол энерги. Энерги хуримтлагдсанаар тэсрэлт болсон. Тэр тэсрэлтээр “торсоон орон” үүссэн. Түүнийг л сүнс хэмээн үзэж байгаа гэж хэллээ.

Супер нэгдлийн онолыг нээсэн сэтгүүлч Ч.Эрдэнэ

Тэрбээр Монгол Улсын хувь төөргийн талаар, хувь төөрөг судалдаг шинжлэх ухааны талаар ярьсан юм.

Барууны орнуудад “нэгэнт хүчирхэг байсан орон хэзээ нэгэн цагт дахин хүчирхэг болдог” гэсэн аксиом байдаг аж. Монгол Улс хүчирхэг байсан нь үнэн. Тэгвэл доройтоод 500 жил болж байна. Энэ хугацаа дорой байхад хангалттай хугацаа.Тэгвэл бид хүчтэй болох ёстой. Гадаадынхан биднийг сэхэх болов уу хэмээн байнга харж байдаг. Ерөнхийлөгч нар нь ирээд үзээд буцдаг. Ямар ч найдваргүй харагддаг байх. Гэхдээ зүй тогтол биднээс хамаарахгүй, болдог юм болдгоороо л болно. Геофизикчид ирээдүйг тооцоолж чаддаг. Тэд дэлхий ертөнц 1985 оноос өөрчлөгдөнө хэмээн хэлсэн. Хүмүүс үүнд үнэмшилтэй хандаагүй. Тэгээд юу болов. Дэлхий өөрчлөгдсөн. Би Монгол Улсын ирээдүйг “Супер нэгдлийн онолоор” судалж үзсэн. Тэгэхэд хоёр мянганы заагаар манай улс сэргэн мандах нь гэж гарсан.

Ньютон 2060 онд Христын хэлсэн “эцсийн шүүхийн өдөр” ирнэ гэж хэлсэн. Би мөн “Супер нэгдлийн онолоор” тооцож үзэхэд 2060 онд нарны системд ямар нэг юм болох байх. Амьд амьтны гол хүсэл ирээдүйгээ олж харах юм. Миний нээлтийг Ностордамус мэдсэн. Монголыг хүчирхэг болгоход энэ онол л нөлөөлнө. Хүчирхэг болно гэдэг нь дэлхийг эзэлсэн дайны юм болж байж л хүчирхэг гүрэн гэгдэх болно. ”Супер нэгдлийн онол” бол физикийн бүх асуултад хариулна. Энэ физик орчлонгийн эцсийн онол юм. Миний энэ онол дэлхий ертөнцөд хувьсгал авч ирнэ. Шинжлэх ухаан юу ч мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Түүгээр барахгүй юм мэдэх аргаа мэдэхгүй байна хэмээн үзэж байгаа. Зөв онолыг нээсэн улс дэлхийг удирдах болно. “Торсоон орон” гэж юу вэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Огторгуйн хугацаа мурийлттай. Мурийлт дээр мушгиралттай байдаг. Үүн дээр торсон орон байгаа” гэж хариулсан юм. Үүгээр энэ өдрийн лекц өндөрлөв. Ж.Сандагдорж

ТАРХИНЫ ФИТНЕСС

"Боннын" Т Алтангэрэл..

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.



Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.


Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “

Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь:

нэгдүгээрт,

хүн мэдлэг дамжуулах чадвартай,

хоёрдугаарт,

хүн соёлыг бий болгодог,

гуравдугаарт,

хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.


1) Сэтгэлээ танин мэдэхүй

Буддын сургааль нь төгс төгөлдөр сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг таньж мэдэх нь буддын сургаалийн цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэдэг. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг анзаарах биз ээ. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил юм. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа “өнгөө” хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татья. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхэддээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямарч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүний сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг.

Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямарч хүнийг өөрийн тогтсон дадал зуршилаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн. Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртагийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямарч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсэний шинж юм.

Эцэст нь дахин нэг жишээ татья.

Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Асуулт: хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байжээ, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Буддын сургааль ийн өгүүлжээ. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр “эрдэнэсийг” нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөхсөн.

|

|

АРЪЯАБАЛЫН БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Та бүхэн гэгээрэлд хүргэдэг янз янзын арга, бясалгалын тухай сонссон байх, үнэхээр ч олон янзын арга байдаг.
Гэхдээ төгс гэгээрэлд хүргэж чадах цорын ганц арга л бий. Эхэндээ та янз бүрийн зам мөрөөр явж болох л юм,
Гэвч та оргилд хүрэхийг хүсч байгаа бол энэ зам мөрт л орох хэрэгтэй болно.
Энэ арга бол чанагуухи ертөнцийнх бөгөөд хүний үг хэлээр тодорхойлон гаргах аргагүй юм. Бясалгалын энэ эгэл жирийн аргатай танилцахаас өмнө би өөрөө олон янзын аргыг туршиж үзсэн.

Тухайлбал: Түвдийн Бурханы шашны нууц тарнийн ёс, Тайланд, Бирмийн янз бүрийн бясалгалын сургаал гэх мэт...

Энэ бүхэн маш их цаг хугацаа авахаас гадна ийм аргаар бясалгахад өдий төдий багаж хэрэгсэл шаардлагатай болдог.

Харин Аръяабалын бясалгалд ийм зүйл хэрэглэдэггүй. Энэ арга бусдыгаа бодохноо хамгийн энгийн.

Та хаа дуртай газраа цэцэрлэг, автобус, галт тэргэнд бясалгал хийж
Бурханы энергитэй нэвтрэлцэж болно.
Аврал хамгааллыг мэдрээд зогсохгүй Бурхантай нүүр нүүрээр харалцах болно.

Би та бүхнийг надад итгэ гэж гуйж ятгахгүй.

Гагцхүү та өөрөө өдөр бүр бясалгаж, туршлага дээр амсаж мэдэрч үз...
Намайг Аръяабалын бясалгалын аргыг танд уламжлан өгсний дараа та бясалгал хийж, өөрт тань байгаа энэ нь юу гээчийн хүч юм, өөрөө мартаж орхисон юу гээчийн авъяас чадвар юм, оюун ухааныхаа ямар хэсгийг ашигладаг байв, та хэн юм бэ?,
ертөнц дахинд ямар байр суурь эзэлж байна гэдгээ дотоод талаасаа эрэн хайх болно.
Та эрэн эрсээр нэгэн цагт олно...

Энэ ертөнцийн болон чанагуухи ертөнцийн гэсэн хоёр төрлийн дуу аялгуу байдаг. Энэ ертөнцийнх нь бидний сонсгол ба сэтгэцийн ая тухтай байдалд чухал. Харин чанагуухи ертөнцийн дуу аялгуу нь биднийг Бурхан луу эргэн очиход хөтлөдөг.

Хэрвээ бид энэ Үг буюу аялгууны урсгалтай ямар нэг харилцаа холбоо тогтоож чадвал тэр цагт
Бурханыг яаж олохоо мэднэ, эсвэл холбоо тогтоож чадна.
Энэ дуу аялгуутай холбогдож чадсан хүмүүсээс амьдралд нь асар их хувирал өөрчлөлт гарахыг үзээгүй хүн нэг ч үгүй. Үүнийг л бид "гэгээрсэн хүн" гэдэг. Бид зөвхөн оюун санааны хувьд төдийгүй материаллаг болон ер нь бүх талаараа хөгжин дэвждэг юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
chinhai mongolya bloknoos avav

Хоосноос салж ядан нүдээ анихад

Хөлийн доорхи өвсний түмэн гомдол үл тасарна
Энэ худлаа байна
Энд ,энэ хоосонд би юу ч чадахгүй юм байна

Чадаж байгаа бүхэн маань
Тэндээс ирдэг
Ядаж буй итгэл минь
Тэрнээс тэжээгддэг

Дууриамал хоосон сарнихуйд
Дуу гарах мэт болсоноо
Амь орох мэт хүсэл илэрхэд
Амьдрал шатаж нэг л оч болно

Сансрын хуйлрах эрчим холбоос болж
Сарны сүнсийг ивээхэд
Намуухан аяалгуу болж цаг хугацаа урсаад
Нарны биед шингэнэ уусна
Бүлээн

.

2008/09/11

Номын ах эгч нартаа
Хамтын Бясалгалын Ач Тус
Хамтын бясалгалын үеийн хүч асар их.Оюун санааны түвшин нилээн доогуур байсан ч
хамтын бясалгалд хэсэг суусны дараа маш өндөрт хүрнэ.
Нөгөө талаар таны дэс өндөр байлаа ч хамтын бясалгалд суухад тэр тань доош татагдахгүй.

Учир нь энэ дэлхийд бид бусдаас хамааралтай тул бусадтай холбоотой байдаг. Ганцаараа юманд хүрдэг хүн гэж байхгүй.Оюун санааны бясалгалд ч адил.
Ганцаараа бясалгаад сүнсний хөгжил дэвшилд амжилт олчихно гэж бодож байвал энэ буруу. Үүгээрээ та зөвхөн мунхаг харанхуй,доод түвшинд буйгаа харуулна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1993-11-6
Оролцож буй хүний тооноос хамаараад хамтын бясалгалаас ирэх буян нь нэг хүний гэртээ хэдэн өдөр,сар,жилээр бясалгасан буянаас хэд дахин илүү байдаг.
Бас бид хамтдаа ижил түвшинд хүрч чадна.Та маш хурдан цэвэрлэгдэн ариусч улам улам баяр хөөртэй,өдрөөс өдөрт гэрэл гэгээтэй болж буйгаа мэдэрнэ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Парис.1995-8-15
Бид хамтдаа бясалгаж өөрийгөө цэнэглэх хэрэгтэй.Тэгээд бид хайр энэрэл,гэрэл гэгээгээр дүүрэх болно.
Гэртээ хариад бид улс нийгэм,төрөл садан,найз нөхөддөө ач тустай байж чадна

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1990-2-18 Хамтын бясалгалд ирнэ гэдэг таны хувьд үнэхээр чухал.
Учир нь үүний хүч аугаа юм. Олноороо сууж буй үед та илүү бясалгаж,илүү тогтвортой суудаг.
Тиймч учраас л Исүс ``Хоёр болон үүнээс олон хүн хамтдаа миний нэрийг ддудан суух үед Би тэдэнтэй хамт байдаг`` гэж хэлсэн юм

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1993--14

Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ.
Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм.
Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ.
Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага,
уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг.
Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг.
Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг.
Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм. Эдгээр хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт
бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг.
Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез
уураг болон шээсний хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна.
Нэг фунт (хагас кило шахуу)
шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг.
Амьд эсийг шингэн урокинез дотор хийхэд бодисын солилцоо нь алдагддаг байна. Махны зүйлд эслэг эд болон ширхэглэг бодис бага байдаг бөгөөд эслэг бодис дутагдвал өтгөн амархан хатах болно.
Мэдээж, өтгөн хатах нь шамбарам болон бүдүүн гэдэсний өмөнг үүсгэдэг.

Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мөн адил болжээ.

Өмөн үү бол үхэлд хүргэж буй шалтгаануудаас хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген /carcinogen/ агуулдаг нэг зүйлийн химийн бодис(метилхолантрен)-ыг үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гэх мэт өмөн өвчнөөр өвчилдөг байна.

Судлаачид хөхний өмөнгөөр өвдсөн хулганы хөхүүлж байгаа зулзага нь бас өмөн өвчнөөр өвчилдгийг илрүүлсэн байна. Хүний өмөн өвчний эсийг амьтанд тарихад тэр амьтан өмөн үү туссан байна.
Бидний өдөр тутмын иддэг мах нь ийм өвчтэй малын мах байсан бол бид түүнийг нь бие махбоддоо аваад, өвчлөх магадлал их болно.

Ихэнх хүмүүс мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтанд орсон гэж боддогоос махыг цэвэрхэн, аюулгүй гэж үздэг.
Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий үхэр, гахай, тахиа, нугас зэргийг алж худалдаж байгаа тул амьтан болгоныг хорт хавдартай эсэхийг нь нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Амьтан болгоныг бүү хэл зүсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлах нь туйлын бэрхшээлтэй юм.
Одоо үед махны үйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь өвчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгийг нь салгаж аваад үлдсэн хэсгийг нь худалдаж байна.

Нэрт цагаан хоолтон доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчнөөр үхсэн бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул идэж уухыг маань таатай сайхан болгоно шүү!” гэж хэлжээ.
Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл бас байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Ийм амьтны махыг идвэл энэ бодисууд нь хүний биед шингэдэг болохыг нийтэд мэдээлсэн байна. Маханд байгаа антибиотик нь хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн үйлчилгээг бууруулах магадлалтай байна.

Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил эмнэлгийн ажил хийжээ. Тэр бүх ажилтан, өвчтөн цөмөөрөө цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна.

Тэрээр: “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтны нэг бол хулгана юм.
Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд хоёр хулганын өсөлт бойжилтын байдал адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно.
Үүнээс гадна хоёр хулгана өвчин тусвал ургамал хоолтой хулгана нь түргэн эдгэрдэг байна” гэжээ.
Мөн “орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хичнээн их сайжирсан ч гэсэн зөвхөн өвчнийг л эмнэж чадна.
Харин хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна” гэж нэмж хэлжээ. Бас: Ургамлын гаралтай хүнсний зүйл нь махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм гэж заажээ.
Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бараг бүх өвчнийг тээж байдаг.
Энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтай гэсэн үг юм.
Тиймээс хүн шим тэжээлээ яагаад ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер эрүүл мэндээ сайн байлгая гэвэл,
бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг, ногоо л хэрэгтэй гэжээ.
Амьтны уураг ургамлын уургаас илүү гэж олон хүн үздэг.
Учир нь амьтны уургийг нийлмэл уураг,
ургамлын уураг нийлмэл бус уураг юм. Үнэндээ бол нийлмэл уураг зарим ургамалд байдаг, бас нийлмэл бус уурагтай хэд хэдэн ургамал нийлж нэгдээд нийлмэл уураг үүсгэдэг байна.
1988 оны гуравдугаар сард Америкийн Хоол Судлалын холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол нь эрүүл мэндэд ашигтай, шим тэжээлээр хангалттай гэж АХС-ын холбооны зүгээс үзэж байна” гэж зарлан тунхаглажээ.
Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудаас хүч чадалтай байдаг гэсэн төөрөгдөл түгээмэл байдаг ч Яал их сургуулийн профессор Ирвинг Фишерийн 32 цагаан хоолтон, 15 махан идэштэн оролцсон туршилт хийхэд цагаан хоолтнууд нь илүү тэсвэр хатуужилтайг илрүүлжээ.
Туршилтанд оролцсон хүмүүсийг гарыг нь аль болох удаан өргүүлж үзжээ. Туршилтын хариу нь тун илт тодорхой харагдав.
Мах иддэг 15 хүний 2 нь л арван таваас гучин минут гараа өргөсөн бол, цагаан хоолтон 32 хүнээс; 22 нь гараа арван таваас гучин минут, 15 нь хагас цаг, 9 нь нэг цагаас дээш, 4 нь хоёр цагаас дээш, нэг нь гурван цагаас дээш хугацаагаар өргөсөн байна.

Холын зайн уралдаанд гүйдэг шилдэг тамирчид тэмцээний өмнөх үеүүдэд цагаан хоол иддэг байна. Цагаан хоолны эмчилгээний мэргэжилтэн эмч Барбара Моур зуун арван бээр (200-аад км) зайг 27 цаг 30 минутад туулсан байна. Тавин зургаан настай нэгэн эмэгтэй залуу эрчүүдийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.
Тэрээр: “Би бүрэн цагаан хоолтон хүмүүс эрүүл чийрэг, ухаан саруул, цэвэр ариун амьдралтай байдгийг харуулах жишээ байхыг хүссэн юм” гэжээ.
Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4,5 хувийг нь уургаас авч болно. Буудайд 17%, ногоон цэцэгт (байцаа) наргилд 45%, цагаан будаанд 8%-ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна.
Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх тун хялбар юм. Зүрхний өвчин, өмөн үү зэрэг олон өвчин үүсгэдэг хэт их өөх тостой хоол хүнснээс ангижрах нэмэлт ашиг тустай байдаг болохоор цагаан хоол хэрэглэх ёс нь хамгийн дээд зэргийн сонголт гэдэг нь илэрхий юм.
Зүрхний өвчин, хөх, шулуун гэдэсний өмөн, саа өвчнөөр өвчлөх нь ханасан өөх тос ихээр агуулдаг мах болон амьтны гаралтай хүнсний зүйлийг хэт их хэрэглэхтэй холбоотой нь батлагдаад байна.
Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу,
ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих, өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг.
Тамхи татахыг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй болно.

Орц: Сүү - 120гр, элсэн чихэр -100гр, масло (орос) - 150гр, гурил -1 цайны халбага. Хийх арга: Элсэн чихрээ гурилтайгаа хутгаж сүүн дээрээ хийж буцалтал нь хутгаж болгоно. Хөрсний нь дараа масло дээрээ бага багаар хийж кремээ зуурна.

Дорноговь аймгийн Хамарын хийдийн хойдохь
Өвөр Хамарын хадтай толгодод 108 агуй бий. Агуй бүр нь суугаа хүн багтах зайтай.
Говийн ноён Хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан
Хамарын хийдийн лам нар урьдын цагт энэ агуйнуудад долоо, 21, 49 хоногоор бясалгал хийдэг байжээ.
Бясалгал хийх лам агуйд орж суунгуут агуйн үүдийг чулуугаар өрж тагладаг байв. Харин үүдэнд нь ганцхан тагш аяга багтах нүхийг үлдээнэ.
Түүгээр дотор нь суугаа ламд өдөрт ганц удаа аяга цай төдийхнийг өгнө.
Лам цайгаа уучихаад, агуйнхаа чулуун хананд модон тагшаа амсраар нь нэг удаа үрнэ.
Өдөр өнгөрөх тусам аягны амсар чулуунд үрэгдэн намссаар,
49 хоног дээрээ аягнаас дан ёроол л үлддэг байжээ. Эхний 49 хоногоос цааш лам ямар ч ус ундгүй бясалгалаа хийж чадах аваас бурхны номонд гэгээрсний ид шидийг үзүүлж байгаа нь тэр байв.
Ноён Хутагт өөрөө үлгэрлэн агуйд 108 хоног ингэж бясалгал хийсэн гэж өвгөд хуучилдаг.
Хамарын хийдэд ирсэн хэн боловч эдгээр агуйнуудыг заавал үзэхийг чухалчилдаг.
Их соён гэгээрүүлэгч, авъяас билэгт, догшин ноён
Хутагт өөрөө энэ ховор нандин, ид шидийн гэмээр газрыг 1820- иод онд сонгон олж, өөрийнхөө бурхан номын хамгийн гол төв хийдээ нээжээ.
Хамарын хийдийн орчны аль ч газар орон, уул хаднаас, хүний дотоод бие, сэтгэлийг тогтворжуулан сэргээх увидас бүхий эерэг дулаан эрчим хүч ундардаг гэж ном, шастирт ч тэмдэглэгдэн ирсэн байна.
Та 108 агуйд орж заавал бясалгал хийх албагүй ч, биеийнхээ дотоод эрч хүчийг урьд нь хэзээ ч анзаарч байгаагүйгээр мэдэрч, сэтгэлээ нэг амирлуулаарай.

Орц:
Агшаасан цагаан будаа 1,5аяга
Бор мөөг 3-4ш
Цоохор майлз/чинцай/ 1-2ш
Амтат чинжүү/улаан/ 1ш
Амтлагч:
Карри 1/2х.х
Мөөгний амтлагч 1/3х.х
Элсэн чихэр 1/3х.х
Сүү 3-4х.х
Нунтаг бяслаг 2х.х
Давс тохируулах
Чимэглэл:Цөцгийн тос 10-15г Хушны самар 3-5г
Хийх арга:
- Бор мөөг, цоохор майлз, амтат чинжүүг угааж цэвэрлээд жижиг хэрчинэ.
- Тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн бор мөөг, амтат чинжүү, цоохор майлз хийж хуураад карри, агшаасан цагаан будаа нэмж хутгана.
- Дээр нь сүү, элсэн чихэр, давс, нунтаг бяслаг хийгээд савыг таглаж хэдэн минут жигнэнэ. Хоолыг таваглаж цөцгийн тосонд хуурсан хушны самраар чимэглэнэ.

Орц:

Улаан буудайн дээд гурил 3 аяга,
хүнсний сод 1ц.х.,
бөөрөнхий байцаа 1/4,
бор мөөг 3ш,
шахмал дүпү 3ш,
лууван 1/2ш,
цагаан гаа 1 хэрчим
Амтлагч:

ус 1 аяга,
давс, гүнждийн тос, перец.
Бэлтгэх арга:
1. Гурилд хүнсний сод, давс хийж холиод ус нэмж зуурмаг бэлтгэнэ. Гурилан зуурмагийг хэсэг зуур амраасний дараа жигд хэмжээтэй таслан хуваагаад захыг нь нимгэвтэр элдэнэ.

2. Байцаа, цагаан гааг хярж хэрчинэ. Бор мөөгийг усанд дэвтээж зөөлрүүлээд жижиглэж хэрчинэ. Лууван, шахмал дүпүг жижиглэж хэрчинэ.

3. Байцаанд бага зэрэг давс нэмж 50 минут орчим тавьж давслаад шүүснээс нь салгаж шүүж авна. Хайруулын тавагт бага зэрэг тос хийж халаагаад бор мөөгийг хуурна. Лууван, шахмал дүпүг дээр нь нэмээд үргэлжлүүлэн хуурч болгоно.

4. 3-т бэлтгэсэн ногоонуудыг хольж, дээр нь давс, гүнждийн тос, перец, хэрчсэн цагаан гаа нэмж амтлаад шанз бэлтгэнэ.

5.Шанзыг 1-д бэлтгэсэн зуурмагийн голд тавьж амсрыг чимхээд жигнүүрт тавьж 10-15 минут жигнэж болгоно.

ХЭРВЭЭ ХЭН НЭГЭН ЧАМД САЙН ХАНДАЖ БАЙГАА БОЛ ЧИ САЙН ХҮН БОЛОХООР ТЭГЖ БАЙГАА ХЭРЭГ--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


БУРХАН БИДНИЙГ ӨӨРИЙН БОЛООД ӨРӨӨЛИЙН АЛДААНААС ЭНЭ ДЭЛХИЙН ХИЧЭЭЛЭЭС СУРАЛЦАГ ГЭЖ БҮТЭЭСЭН ЮМ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


БУСДЫГ ХАЙРЛАНА ГЭДЭГ НЬ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХЫН НЭР БУСДЫГ ҮЗЭН ЯДНА ГЭДЭГ НЬ ӨӨРИЙГӨӨ ҮЗЭН ЯДАХЫН НЭР ЮМ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ШИЙТГЭХЭЭС УУЧЛАХ НЬ ИЛҮҮ ХЯЛБАР. ТА ТЭР ЗҮЙЛД НЭГ ИХ АНХААРАЛ ТАВИХГҮЙ БОЛ ТА Ч ТЭР ХҮН Ч ХОЁУЛАА АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА.ТА ДАРАМТ УЧРУУЛАХГҮЙ ТУЛ ЭНЭ НЬ ТАНЬД АМАР БАЙХ БОЛНО.---------------------------------------------------------------------------------------------------------------------

ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ХАТУУ ЗӨӨЛӨН ХОЁР ҮРГЭЛЖ ХООРОНДОО ТЭМЦЭЛДЭЖ БАЙДАГ. ХЭДИЙ ЧИНЭЭ ЭЕЛДЭГ , НАМУУН ,ЗӨӨЛӨН , ДАРУУ ,ЭНГИЙН БАЙНА ТӨДИЙ ЧИНЭЭ ИХ ХҮЧ ЧАДАЛТАЙ БОЛДОГ.---------------------------------------------------------------------------------------------------------


ЭД ХӨРӨНГӨ БИШ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ Л ЧУХАЛ. ЯМАР Ч НӨХЦӨЛД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙВАЛ АСУУДАЛ БЭРХШЭЭЛ ТАНЬ ҮГҮЙ БОЛНО.---------------------------------------------------------------------------------------------------------

ТА ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЗОВЛОН ТАРЬЖ БАЙДАГ УЧРААС ӨДӨР БҮР ТАНЬД ХЭЦҮҮ МУУХАЙ БАЙДАГ.----------------------------------------------------------------------------

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ.

Зарим нэг зүйлсийг тодруулах шаардлагатай болсон тул дахин дэлгэрэнгүй бичих гэж
хичээе.Би энэ цуврал эрэгцүүлэлүүдийг бичихдээ 3 гол зарчимыг баримталсан билээ.Үүнд

1-рт Хамгийн гол асуудалыг гаргаж тавих

2-рт Маш энгийн, ойлгомжтой байх

3-рт Их нуршуу биш бас ойлгомжгүй үгсээс зайлсхийх

``Мунхаг байна гэдэг хамгийн их нүгэл,гэгээрнэ гэдэг хамгийн их буян мөн``гэсэн ЧинХай багшийн үгээр эрэгцүүлэлээ үргэлжлүүлэе.


Материаллаг ертөнц бол задрах,нэгдэх мөнхийн хөдөлгөөнд байдаг.Энэ бол түүний гол оршин байх үндсэн нөхцөл юм.

Тиймээс энэ ертөнц үй түмэн хамаарал,эвсэл ,задрал юм.Иймд энэ хамаарал сүлжээг ашиглаж хараал ерөөл хийх,үй олон засал хийх,бороо хур оруулах болиулах,за тэгээд элдэв иёогын хөөрөх,нисэх,хувилгаан шидийг үзүүлэх зэргийг үзүүлж харуулж болох юм.Эдгээрийг хийхийн тулд энэ материаллаг ертөнцийн уяaлдаа холбоог мэдэж судлах асуудал байгаа юм.

Мэдээж энэ бол жижиг асуудал.Бид энэ зовлонт материалаг ертөнцөөс ангижрах тухай ярьж байгаа нь хамгийн эцсийн ,туйлын зорилго юм.Түүнээс энэ хувирч байдаг материаллаг зүйлсийг судлаж хөөрч ,нисэж,бороо хур оруулж болиулж,элдэв хувилгаан шидийг үзүүлэх нь тийм ач холвогдолтой биш юм.

~~Эрдэмтэд туйлын нарийн ажиллагаатай машин хийсэн ч тэр машин өөрөө ажиллахгүй.Хүн асааж,кноп дарж ажиллуулна.Түүнтэй адил бидний бие бол туйлын нарийн ажиллагаатай материаллаг цогц юм.Гэхдээ л энэ материаллаг бие өөрөө ажиллаад эхлэхгүй.Харин түүнд сүнс орсоноор уг бие цогц ажиллаж эхэлнэ.

Бид өөрсдийн энэ махан бие ээ машин гэж үзвэл эзэн нь бидний сүнс байх нь мэдээж.Гэтэл бид машинаа л тордоод,машиныхаа (бие) төлөө амьдaраад дуусдаг. Машинд бол хөдөлгөгч тэжээл,тос,түүний ажиллах орчин хэрэгтэй нь адил бидний махан биед агаар,ус хоол,бас амьдрах нөхцөл хэрэгтэй болдог.Ямарч сайн машин эвдэрч муудаж хэрэггүй болдогтой адил бидний махан бие материаллаг тул мөн л адил гэсэн үг.Энэ бол материаллаг ертөнцийн гол хуулийн дагуу задарч,эвсэж байгаа юм.Материаллаг ертөнц ийм л мөн чанартай.Бид машин худалдаж авчихаад энэ машин бол би юм гэж үздэггүй биздээ.Гэтэл бид нийтээрээ шахуу махан бие ээ би гэж үздэгт л бидний гол алдаа,зовлонгийн үндэс байгаа юм.

~~Шөнийн тэнгэрт үй түмэн ододыг бид хардаг билээ.Хүн өнөөгийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж хүчтэй дуран авиагаар тэрбум гэрлийн жилийн зайд байгаа оддыг харж чадсан тухай уншиж байсан санагдана.Та боддоо гэрлийн хурдаар тэрбум жил явна гэсэн үг.Секунтэнд 300.000км хурдаар яваад.Гэтэл бас зүг бүр тийш тоолж хэлж барахын аргаггүй одот материаллаг ертөнц үргэлжилнэ.

Эртний ариун судар Бхагавад Гита-д энэ одот материаллаг ертөнц бурханы бүтээлийн дөрөвний нэг нь юм гэжээ.Энэ материаллаг ертөнцийн чагнаш бурханлаг гаригууд байдаг гэжээ.Тэгэхээр манай дэлхий бурханы бүтээлийн өчүүхэн жижиг хэсэг юм.Энэ хязгааргүй мэт одот ертөнцөд бидэнтэй адил биднээс илүү хөгжилтэй,эсвэл арай буурай хөгжилийн төвшинтэй маш олон амьдрал байдаг байна.Хичнээн хөгжил дэвшилтттэй гайхамшигтай технологитай байсан ч материаллаг ертөнцийн төрөж үхэх гол хуулинд захирагдах нь ойлгомжтой. Иймээс бидний гол зорилго бол энэ материаллаг ертөнцөөс туултан ангижрах асуудал юм. Тийшээ хэрхэн очих бэ? Үргэлжилэл бий

Бодиства

2008/09/03

|

Хэдийгээр сүүлийн үед бясалгал гэх нэр томьёо нь маш дэлгэрэнгүй болсон боловч, үнэндээ ихэнх хүмүүс бясалгал гэж юу байдгийг үнэн утгаар нь мэддэггүй байна. Зарим хүмүүс бясалгалыг оюун санааны төвлөрөл, менталь үйлдэл гэж бодно. Зарим нь ямар нэгэн таашаал авчирдаг юмыг өөрсдийн оюун санаандаа төсөөлөн бодохыг бясалгал гэнэ гэж бодно. Эдгээр бүх аргуудын эцсийн зорилго нь хүний бодлын тасралтгүй үргэлжилсэн гинжэн хэлхээг намдаах буюу зогсоох үүднээс үүссэн байдаг. Үнэндээ хүний бодлыг зогсоох нь хэцүү зүйл учир хүмүүс жинхэн бясалгалыг зөвхөн орлосоор иржээ. Бясалгал нь бол “бодол үгүй”/хүний бодлоос гадуур болдог үйл явц юм. Энэ нь үйлдэх үйлдэл биш – тусгай мэдлэгийн байдал юм. Бясалгалын байдалд бид байна (нэвтрэн орно), эс үгүй бол тэр байдалд ороогүй, байхгуй байна гэж байна. Мөн бясалгал нь гаднах нөхцлөөс ер хамааралгүй болдог байна. Жишээлбэл: зарим хүн – зарим нэг юм хийж байхдаа, ихэнхдээ өөрийн дуртай зүйлийг хийж байхдаа бясалгалын байдалд орсон байхад– /түүний хийх урлал, ажилах үйлдэл нь тэр хүнд бясалгал болж байхад/, зарим нэг нь уулын оройд очоод, завилан сууж нүдээ анисан байлаа ч бясалгалын байдалд орох байтугай, тэс өөр байдалд байх жишээтэй. Тэгэхлээр энэ амьдрах амьдралд одоо юу болж байна түүнээс хамааралгүйгээр, одоо цагтаа бид бодлоо зогсоосноор бид бясалгалын байдалд орж, үүгээр (одоо болж байгаа) өрнөх амьдралдаа хүн өөртөө тэжээл авч сурах юм байна. (хүн зөвхөн бодол үгүй бясалгалын байдалд байх үед л Байгалын энергийн тэжээл хүнрүү нэвтэрдэг. Үүнийг уншаад та нарт - яаж юм бодохгүй амьдрах юм бэ гэж гайхширал төрөх байх л даа. Хариулт нь бол хэрвээ та бодлоос ангижирч, бодлоо зогсоогоод сурчихвал дараа нь бодох хэрэг гарвал буцаад л юм бодох нь ер хэцүү биш бөгөөд хэвээрээ л юм бодох эргэцүүлэхдээ сайн л байх болно, харин ч бүүр илүү: таны тархи амарсан, бодлоос ангижирсан үед хүний бие махбоди, тархируу байгалын хүч илүү нэвтрэн тархийг тэжээдэг бөгөөд, хүн өөрийнхээ бодох бодохгүйг өөрөө зохицуулж суран, хүн өөрөө өөрийнхээ эзэн, өөрийнхээ багш болдог. Хэрэг гарвал юм бодно, хэрэггүй бол бодол үгүй байдалд орж чаддаг болох болно. Сахадж Йог-йин үндэслэгч Шри Матажи хэлэхдээ:“Хэсэгхэн бодоод үзье л дээ. Тэгээд бодол нь ямар хязгаарагдмал юм бэ гэдгийг та нар харах болно: Огторгүй ертөнц ямар агуй билээ? Хэн хаанаас үүнийг бий болгосон юм бол? Атом ямар жижигхэн билээ? Үүний хариуг бид мэдэх билүү? Эдгээр бүх зүйлсийг зохицуулж байдаг энэ Хүчийг бид яаж ойлгох вэ? Усны дусал Далайг ойлгоно гэж үү? Бидний оюун, далд ухамсар - гүн далайн хязгааргүй ёроол мэт. Харин бодлоон зогсоосон - тэр үеээс эхлэн хүнд бүхэл юмсын хариулт бий болж эхлэх болно. Бидний бодол далайн /гадаргуун/ дээгүүр давалгай үүсгэх тэр салхи, шуурга мэт байна. Зөвхөн бодол нь ууршиж үгүй болход, - далай нь салхи намдсан тэр үед л Далай өөрийн бодит гүн гүнзгийг илрүүлэн харуулдаг шиг, хүн тэрхүү Анир чимээгүйн байдалд орхоор, өөрсдийн дотоод гүнийг олон хардаг.” Маш олон мэргэн, гэгээнтэн, суут хүмүүс олон номонд бясалгалын талаар тодорхойлон бичсэн байдаг. Бясалгалд хүрсэн байдлаа маш тодорхой бичсэн нь бий, гэхдээ яаж үүнд хүрдэг талаар ер бичээгүй байдаг. Амьдарлын амар амгалан, аз жаргалын түлхүүр болох энэхүү зүйл нь маш том нууц болон хадгалагдсаар иржээ. 1970 онд Шри Матаджи Нирмала Деви бүх хүн төрөлхтний түвшинд хүн болгон нь энэхүү зүйлд хүрч болох тэрхүү хаалга үүд, боломжийг нээсэн байна. Үнэндээ энэ нь юу байдаг юм бэ гэж хүн номноос уншсанаар, хүнээс сонссоноор биш, харин жинхэн бодит туршлагаар өөрийн биеээр мэдрэн, энэхүү бясалгалын байдлыг өөртөө олох тийм боломжийг хүн олдог. Өнөө үед хүн Гималай нуруун ширэнгэн ойд байснаас илүү - мөн чанартаа сүнсэндээ- их хотын орчинд байснаар хүн бодитоор илүү их хөгжих цаг үе ирсэн. Хүн дотор нойрсож буй хүчийг сэргээснээр зөвхөн - Бясалгал жинхэн бодит болдог.

Хvний болон тvvний хєгжлийн дээд мєн чанарыг таньж мэдсэний vндсэн дээр гvн гvнзгий сэтгэлгээний хєгжлийн vр дvнд дээд буюу
Аръяабалын бясалгал их эрт бий болж, эдvгээ хvртэл хамгаалагдан уламжлагджээ. Бясалгалын мєн чанар гэвэл оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа гэдэг нь миний ойлгож томъёолж байгаагаар энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хvчний тєвшинг дээшлvvл¬нэ, хєгжvvлнэ гэсэн хоёр санаа vvдэн гарч байна. Тэгэхээр хvний хєгжил гэдэг бол энергийн хєгжил юм. Yvнтэй дvйцvvлэн бодвоос бясалгана гэдэг бол єєрийгєє хєгжvvлнэ гэсэн vг юм.

Олон бясалгалын мєн чанар нь эцсийн vр дvнд ямар тєвшинд хvрч очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бvрийн аргаар бясалгаж болно. Аль ч бясалгал сэтгэлийг ариусгах, оюуныг хєгжvvлэх зэргээр тодорхой шатанд хvнийг єєд татах нь зайлшгvй. Гагцхvv аль шатанд хvртэл хєгжvvлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хvрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.

А.Эйнштейний онолоор бол бид хєгжлийн єндєр тєвшинд хvрснээр энэхvv махан бодь болох материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог. Чухамдаа энергийн энэхvv хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvнийг гэгээрсэн хvн, энэхvv vйл явцыг гэгээрэл гэнэ. Одоо цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертєнцєд амьдарч, сэтгэж байдаг.
Одоо, єнгєрсєн, ирээдvй гэсэн гурван цаг дээр бид сэтгэн бодож аж тєрдєг гэсэн vг.
Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хvн єєрєє эдгээр гурван цагийн бvтээгдэхvvн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн vг юм. Сансрын олон хэмжээс рvv нэвтрээд гарахаар ертєнцийн буюу физик вакуумд орж байгаа юм. Энэ вакуумд єнгєрсєн, одоо, ирээдvй гурван цаг нэг дор оршиж байдаг. Ямар ч физикийн, термодинамикийн хууль тэнд vйлчилдэггvй. Бvх юм, бvх цаг хугацаа нэг дор учраас бvгдийг харж, сонсож, мэдэрч, танилцаж болно. Ийм аугаа юм руу орж байгаа хэрэг юм.

Ийм хэмжээнд єєрийгєє хєгжvvлсэн хvн л тэр аугаад хvрч чадна. Тэрхvv физик вакуумыг эдvгээ торсион орныг зєєгч гэж vзэж байгаа ба ингэснээр ертєнцийн биет нь цахилгаан соронзон хvч, таталцлын буюу гравитацийн хvч, атом ба тvvний бичил хэсгvvдийн хооронд vйлчлэх сул ба хvчтэй харилцан vйлчлэлийн хvч гэсэн дєрвєн хvчний нєлєєнд оршино гэх vзэлд нэмэлт орж, эд бvгд нэг эх vvсвэртэй, тэр нь физик вакуумд vйлчлэх тав дахь хvч буюу торсион орон гэж vзэж байна. Мєн хий, шингэн, хатуу, плазм гэсэн бодисын дєрвєн тєлєв дээр вакуум /торсион/ гэсэн тав дахь тєлєв бас оршиж, эдгээр нь бие биедээ хувирах боломжтой юм. Онцгой буюу торсион орны матери нь ухамсар /сvнс/ болохыг онолын физик нэгэнтээ зєвшєє¬рєєд байна. Физик вакуумд асар их энерги агуулагддаг ба 1 см2 эзлэхvvн дэх нягтрал нь атомын цємийн нягт /1014 г/-тай харьцуулахад тєсєєлшгvй их буюу 1095 грамм эрчим агуулагддагийг тогтоожээ.

Тэнд хvрэхийг дорно дахины гvн ухаанд “хоосон чанарыг онох” гэж нэрлэдэг. Энэ тєсєєлшгvй орчныг Чин Хай багш тодорхойлохдоо, хэрэв давхарлан ємсєж байгаа билэгт цогцын хувцсаа бvгдийг нь тайлж хаявал сvнс маань нvцгэрнэ.

Тэр vед сvнс маань нэг хэсэг гэрэл болон хувираад нvд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэж vгvй болно. Энэ нь тус єндєр зэрэгт хvрснийг харуулж байгаа юм. Ийм сvнс хааяагvй оршино. Диваажинд байна, эрлэг тамд байна, замбуулингийн оронд ч,
Буддагийн оронд ч байна. Тэр vед “хотол зохилдогч” бол хувирна. Аръяабал болж хувирна” гэж Тайваньд 1988 онд тайлсан номондоо айлдсан байдаг. Энэхvv тєвшинд зєвхєн бясалгалын аргаар сvнсний хєгжлєєр хvрч болохоос бус мэдлэгээр бол ойртох ч боломжгvй юм.
Ийнхvv дээд бясалгалын эцсийн дvн нь хvн єєрийгєє нээж олох явдал юм байна.
Оюун санааны хувьд явагдаж байгаа бvхэн нь энергийн тєвшинд болж байгаа зvйл. Бясалгана гэдэг нь оюун санааны хєгжлийн vйл явц юм бол цаад утгаараа энергийн, угтаа сvнс буюу цєм энергийн тєвшинд болж байгаа процесс юм.

Улмаар энэ бvхэн нэгэн зэрэг физик бие буюу эсийн тєвшинд болж байна гэсэн vг. Эсийн удирдлага, хєтєлбєр болж байна гэсэн хэрэг. Бидний бие 70 триллион эсээс бvтдэг.

Тэр 70 триллион амьд биетийг удирдах хєтєлбєрийг бид бясалгалаар єєрчлєн хєгжvvлж болдог гэсэн vг юм. Ийм учраас бясалгал гэдэг бол сvнсээ тєдийгvй физик биеийг хєгжvvлэх хэлэхийн аргагvй асар их ач холбогдолтой дадал юм.

Хvмvvн бээр зуун зуунаар хэрэгжvvлж ирсэн гайхамшиг юм. Єдгєє хvн тєрєлхтєн дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь ч vvнтэй холбоотой. Бясалгал нь тухайн хувь хvн єєртєє, єєрийнхєє тєлєє оюуны их хєрєнгє оруулалт хийж байна гэсэн vг юм. Энерги бол юуны тvрvvнд мэдээллийн vр дагавар, vйлдлийн vр дvн гэж ойлгож болно. Энэ мэдээлэл буюу vйлдэл нь бие, хэл, сэтгэлийн шалтгаантай.

Биеэрээ хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулсан, хэн нэгнийг хорлосон бол тэр гэмт этгээд ял сонсож, шоронд сууж байна. Харин хэл амаараа, тухайлбал, хэвлэл мэдээллээр, мєн сэтгэлээрээ хэн нэгнийг хохироосон нь бол наранд тайван явж байна. Тэгэхээр эрvvгийн хуулиар бvхнийг зохицуулахын аргагvй байх нь.

Харин энергийн хууль энэ яваа хийгээд дараа насанд бvхнийг зохицуулах ба vvнийг мэдчихвэл хvн єєрєє єєрийгєє хялбархан удирдчихна. Энерги хямрахын хэрээр улс оронд ч, хувь хvнд ч зовлон гамшиг нvvрлэнэ.

Материаллаг зvйл тархинд овоолоостой, материаллаг зvйлээр сэтгэл нь чихээстэй хvн хаанахын хэн ч ялгалгvй энергийн хямралтан юм. Энэ нь гай тvйтгэрийн vvдийг нээдэг тvлхvvр юм. Энерги хямарч, бохиртож доройтохыг бузартах гэнэ. Yvнийг бас ад хорлол ч гэдэг. Алтны ордоос хувь аль гээд гудманд бархирч байгаачлан нэг иймэрхvv материаллаг сэтгэхvй, хvслэн бvхэн нь шунал гээч ойлголтын нэг хэсэг бєгєєд тэр чигээрээ сєргvv энергийн бєєгнєрєл учраас тухайн улс орны тєдийгvй дэлхийн энергийг хямраах, хорлох аюултай.

Нэг юмыг хоёр єєрєєр хvлээж авахыг одоогийнхоор vзэл бодол гэдэг. Энэ нь эергvv, сєргvv энерги гэсэн vг. Эдгээр энерги харшилдсанаас /vзэл бодол уралдуулах гэдэг/ заримдаа улс орныг хохироодог. Хэн хvнгvй vзэл бодлоо энэ ярилцлагаар оношлоод vзээрэй. Хариу нь зєв гарч байгаа гэдэгт итгээрэй. “Сайн санааны vзvvрт тос” гэх буюу “санаа муу бол заяа муу”. Дорно дахины энергийн хууль ийм юм.

Хvмvvний амьдрал хоёр хэсгээс бvтдэг юм байна л даа.
Эхнийх нь энэ насны /махан бодийн/, удаахь нь дараа насны буюу сvнсний амьдрал. Энэ насандаа энэ хоёр амьдралаар зэрэг амьдарч болдгийг гэгээрсэн мянга мянган хvн амьдралаар нотолсон зvйл тул vvнтэй маргах нь илvvц юм. Энэ тєвшинд хvрэхийг гэгээрэл гэдэг. Энэ бие маань хаанаас vvсэлтэйг мэдвэл нэлээд юм тодорхой болох нь. Энэ асуултад термодинамикийн I хуулийн нэг ба гуравдугаар заалт хариу хэлнэ.
Энэ нь энергийн биет болох хvмvvн /шууд утгаараа энерги/ оргvй хоосноос бий болохгvй гэсэн нэгдvгээр заалт. Тэгвэл юунаас vvсэлтэй вэ гэхээр “энерги нь устаж vгvй болохгvй /хоёрдугаар заалт, тэгэхээр хvн устаж vгvй болохгvй нь/ , гагцхvv нэг хэлбэрээс нєгєє хэлбэрт шилжинэ /гуравдугаар заалт/ гэснээс vзвэл хvн ямар нэг энергиэс vvсэх тухай заалт юм /энэ нь энергит бусад аливаа биет нэг адил хамаарна/. Энд яригдаж буй энерги хийгээд энергийн цєм буюу хамгийн гол амин хэсгийг сvнс гэдэг.

Тэгэхээр хvмvvний vvсэл сvнс гээч энергитэй холбоотой байх нь. Дээрх хуульд заасанчлан хvмvvн /энерги учраас/ устаж vгvй болохгvй болохоор хvмvvний хоёр дахь амьдрал байх ба энэ нь сvнсний амьдрал юм байна. Энэ нас дуусахад яах вэ, юу болох вэ гэхээр “хэлбэрээ єєрчилнє” гэсэн хуулийн заалт болж байна. Энд энерги хэрхэн шилжих хэлбэрийн тухай яригдаж эхэлж байна. Энэ шилжилтийн хэлбэрийг хvмvvн бээр энэ насандаа хийсэн сайн буюу муу vйлээрээ нэгэнт шийдчихсэн байдаг. Сайн vйл нь эергvv энергийн утгад, муу vйл нь сєргvv энергийн утгад тус тус харгалзана. Нас дуусахад сая vйлчилж эхэлнэ. Энэ хуулийн цаашдын vйлчлэл нь таны энэ насанд ямар vйл /энерги/ хураав гэдгээр тодорхойлогдоно. Сайн сэтгэлээр сайн vйл хурааж арвижуулсан бол санаа амар байх нь. Єндєр дээд тєвшний энергийн давтамжинд аяндаа очиж нийлэх нь. Yvнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин маань бидний дээр оршин байгаа, хvмvvний хvрч дээшилж болох таван их ертєнцийг хэлнэ. Эхнийх нь асури ертєнц бєгєєд энэ нь 120 гаруй дэд ертєнцєєс бvтдэг байна.

Энгийнээр 120 гаруй энергийн долгионы тєвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гартал єєрийгєє /сvнсээ/ хєгжvvлбэл хоёрдугаар ертєнцєд хvрнэ. Энэ нь басхvv олон дэд ертєнц /долгион/-єєс бvтдэг юм байна. Энэчлэн цааших олон дэсийн ертєнцийг Бурханы орон гэнэ. Харин энэ насандаа “санаа муут яван хатна” гэгч хуулиар явчихвал энэ нас дуусахад бага, бохир энергийн єчvvхэн долгионы хэлбэлзэлд татагдаж энvvхэнд унах нь ээ. Yvнийг там гэх бєгєєд 22 муухан долгионы тєвшинтэй гэдэг. Анхаарууштай нэг маш чухал зvйл гэвэл “энерги устаж vгvй болохгvй” тухай дээрх хуулийн хоёрдугаар заалт юм. Энэ нас дууссаны дараа гуравдугаар заалтын дагуу сонгогдон байрлах газартаа хоёрдугаар заалт ёсоор олон зуу, мянган жил /нэгэнт устаж vгvй болохгvй хойно/ сvнсний амьдралаар амьдарна гэсэн vг. Тийм болохоор мєнхийн диваажин буюу тамын тухай ойлголт бий болж, тvрvv vеийнхэн маань юуг эрхэмлэж, юунаас айж эмээж, ухамсартай амьдарч явсны учир тайлагдаж байгаа нь энэ.

Жирийн нєхцєлд хvний тархины долгионы давтамж бетта хэлбэртэй буюу секундэд 17-22 давтамжтай байдаг нь энэхvv материаллаг ертєнцийн vйл тархинд хуулбарлагдсаных юм. Энэ нь хэрцгий, тvрэмгий, амьтан адгуусны шинжтэй, эрчим хvч нь сансрын энергийн доод тєвшинд байж оюун ухааны дээд тєвшинтэй холбогдох ямар ч боломжгvй гэсэн vг юм. Дурын нэг агшинд хvний тархинд зуун мянгаас нэг сая химийн урвал явагдаж байдаг нь материаллаг ертєнцийн материаллаг vйл ажиллагааны зовлонг єгvvлж байгаа хэрэг юм. Хvний сансар огторгуйн дээд оюун ухаантай холбоо тогтоох боломж нь бясалгалын явцад тархины хэмнэл альфа тєвшинд нэг секундэд долоон удаагийн давтамжтай, далайц нь нэгэн жигд болсноор боломж нээгдэж, тета тєвшинд давтамж нь дєрєв болтлоо багасан, далайц нь огцом бус синусоид хэлбэрийг дvрслэх vед холбоо тогтоож, дельта тєвшинд хэлбэлзлийн давтамж болон далайц нь багасч тархины бичлэгийн график нь шулууныг дvрслэх vед бvрэн холбогдоно.

Энэ байдал цаашид гvнзгийрэн лавшрахыг самади агуулах буюу єєрийгєє огоорох гэнэ. Самадид орохын нэг жишээ бол єнєєгийн шинжлэх ухааны vзсэн “эвэртэй туулай” болох ОХУ-ын Буриадын хамба лам Итгэл бандидын нас барснаас 75 жилийн дараа нийтэд ил гарга¬сан тvvний шарил юм. Унтаж байгаа хvн шиг тvvнд vхлийн шинж тэмдэг огт байгаагvй байна. Yvнийг єєрийгєє огоорч самадид орших гэж нэрлэдэг ба бясалгалын маш том vр дvн юм. Бурхны ухамсарт автан оршиж байгаа дvр гэсэн vг. Ухамсраараа єєрийгєє захирахын vлгэр жишээ нь энэ юм байна. Ийм байдалд хvн мянга мянган жилээр ч хэвийн орших боломжийг эртний мэргэд, бясалгалт гэгээнтнvvд олж олон зууны турш хэрэгжvvлсний нэг жишээ нь энэ юм.

Тэгэхээр дэлхийгээрээ хошуурч, учрыг нь хараахан тайлж чадахгvй мухардаад байгаа тэр
Итгэл хамба гээч нь бясалгалын єндєр дэсэд хvрсэн, сvнсний хєгжлийн єндєр тєвшинд хvрсэн хvн болох нь ээ.
Мэдрэлийн vйл ажиллагааны єнєєгийн судалгаанаас vvний эсрэг байдал бий болж. Тухайлбал, тархины цахилгаан бичлэгийн vед альфа хэм байхгvй болох, эсвэл жижиг бvлгvvд байдлаар гарахдаа давтамж нь эрс цєєрєх, тета, дельта долгионууд тархины хэсгvvдээр тархмал илрэх, єндєр амплитуд /далайц/-тай бетта долгион бvлэг бvлгээр илрэх нь тархины хvнд євчин байгааг гэрчилнэ гэсэн нь энергийн хямралыг vзvvлж буй хэрэг бєгєєд энд сэтгэцийн хvнд архаг хэлбэр /галзуу/-г дvрсэлсэн байж болох талтай.
Учир нь, альфа хэм алга болж, тета, дельта долгион тархмал илрэх энэ vед тухайн євчтєн материаллаг амьдралаас тасарч єєрийн “би”-гээ орхин дээд мэдээллийн сантай холбогдсон байх ёстой.

Энэ vеийн “дэмийрэл” нь vнэн хэрэгтээ хамгийн vнэн зєв мэдээлэл байх учиртай.
Харамсалтай нь, євчтєн бээр ухамсраа цааш удирдах боломж¬гvй тул бvх юм vvгээр дуусч байна.
Одоо эм¬чилгээнд нь эм, тариа гэхээсээ зєв мэдээлэл гаднаас оруулж удирдаж гэмээнэ сайжралыг олох магадлал ихсэх юм. Бясалгалаас ийм тийм vр дvн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагvй юм.
Ихэнх зvйлийн хариуг бид тєсєєлж мэддэг шугаман сэтгэлгээний vйлдэлтэн юм.
Энэ нь єнєєгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зvйл.
Энэ нь єнєєгийн бvх хєгжлийн, тvvний дотор хvмvvний хєгжлийн чєдєр тушаа юм байна.
Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм.
Бусад аргаар гэгээрч болох ч гэгээрлийн дэс доогуур vлдэнэ. Єнєєгийн шинжлэх ухаан бvхэлдээ махан бодид тєвлєрсєн учир мухардсан хэрэг.
Энэ нь генийн vvсэлтэй физик бие, мах, цусны систем тєдий юм. Тvр настай, тордлого авах боломжгvй систем юм. Тийм болохоор ген /удамшил/-ийн кодыг бvрэн нээгээд ч, хvнийг хувилаад ч vр дvнгvй хэвээр байх болно.
Ийм шалтгаанаар єнєєдєр хvн тєрєлхтєн оносон философигvй, нийгмийн зєв онол хуульгvй, хvнтэй холбоотой бvхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хєгийн тоглоомондоо улайрч, материаллаг зvйл уруу vхэлдэн тэмvvлцгээж, бvр алалдаж байгаа хэрэг.
Ингэж материаллаг ертєнцийн буюу зах зээлийн хуулийг хvний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Yvгээр хvмvvний vнэн тєрх, мєн чанар дуусч байгаа юм. Ингэж хvн-роботыг хоёр зууны ємнєєс бvтээжээ. Тэр цагаас хvн сэхэл авах тэнхэлгvй, єндрєєс шидсэн чулуу шиг доройтож байна. Yvнийг дорны сургаальд “цєвvvн цаг” гэж нэрлэж.
Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал гэгээрэл, ухаарал юм. Монголд гэхэд л оюун санааны дээд бясалгалаар 14000 гаруй хvн бясалгаж байгаагийн 70 хувь нь залуучууд юм.
Энэ тоо сvvлийн хоёр жилд бий болсон хэрэг. Yvний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бvрэл¬дэж байгаа юм.

Наанадаж л ийм багаасаа архи, тамхи, мах зэрэг бузар идээнээс хол амьдарч, амьтны амь таслах, худал хэлэх, хулгай хийх, садар самуун явах, хорт бодис хэрэглэх зэрэг таван нvглийг бие, хэл, сэтгэлээр насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдvйн эзэд маань хээл хахууль бvv хэл зохисгvй орлогын хандивыг бясалгалын тєвдєє ойртуулахааргvй ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна.

Эх орноо, хувь заяагаа ийм хvмvvст эргэлзээгvй даатгаж болох цаг ойрхон байгаа нь Монгол орны их хувь заяа юм. Энэ бол ямар ч тєр засгийн бодлого, хууль журмаар зохицуулах аргагvй хэрнээ дээд ухамсрын нєлєєгєєр нийтийг хамран дэлгэрч байгаа сайн vйлс залуусыг нийтлэг хамарч байгаагийнхаа хэрээр ирээдvйд чиглэсэн vнэлж баршгvй хєрєнгє оруулалт билээ.
Г.ЛХАГВAА /Техникийн шинжлэх ухааны доктор, профессор/ дугаар 030

Йогийн ухаан Йог бол эртний гаралтай, өөрийгөө танин хөгжүүлж, эрүүл мэнд оюун санааг дээшлүүлэх дасгалууд юм. Эдгээр дасгалууд нь мянга мянган жилийн турш шинэчлэгдэн өөрчлөгдсөөр бидэн рүү ирсэн хэн ч сурч болохоор дасгал билээ. Шинжлэх ухааны үүднээс батлагдсан энэхүү дасгалууд нь амархан сурч болохуйц энгийн, мөн эмгүй эмчилгээнд зүй ёсоор ордог юм. Йог бол шашин биш учраас ямар ч хүн сурахад болно.
Сэтгэл тайван байлгах Өнөөдрийн бидний амьдралаар дүүрэн дарамт зовиур байна. Бид хэдийгээр зарим нэгэн юманд сэтгэл хангалуун харагдавч сэтгэлийн зовнил, ядаргаа арилдаггүй. Орчин уеийн хөгжлийг ч үл харгалзан маш олон хүмүүс аз жаргалгуй амьдарч байна. Яагаад гэвэл амьдралд тэнцвэргүй болсноос тэр л дээ. Орчин тойрны хямрал. өөрийн муу зан заншлаас болж тэнцвэрт бус байдал нь бие болон сэтгэл санаанд гүнзгий хямрал өгч; тэгснээр цусны даралт ихсэх, зүрхний ямар нэг өвчин юм уу, шигдээс тэр бүү хэл хорт хавдар ч тусах магадлалтай байдаг байна.

ЧИ БУСДЫГ ХАЙРЛАЖ БОЛНО, ГЭВЧ БУСАД ХҮН ЧАМАЙГ ХАЙРЛАХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ. ТЭДНИЙГ ХАЙРЛАХ ХАМГИЙН САЙН АРГА БОЛ ТЭДНЭЭС ЮУ Ч ХҮСЭЖ ХҮЛЭЭХГҮЙ БАЙХ ЯВДАЛ ЮМ............................................................................................................................................................................................................................................ ХАЙР БОЛ ЭНЭ ЕРТӨНЦ ДЭЭРХ ХАМГИЙН АУГАА ХУУЛЬ ЮМ. ХАЙР БҮХНИЙГ АРИУСГАЖ, ЦЭВЭРЛЭЖ ЧАДДАГ ЮМ. ТИЙМЭЭС АЛИВАА ЮМЫГ ХИЙХДЭЭ ӨГЛӨГ БУЯН БОЛГОЖ ХАЙРЛАН ЭНЭРЭХ СЭТГЭЛЭЭР ХИЙ.................................................................................................................................................................................................................................... ХЭРВЭЭ ТА ӨДӨР ТУТАМ ЮУ ХИЙХ ЁСТОЙ БАЙНА ТҮҮНИЙГЭЭ ХАМГИЙН САЙНААР ХИЧЭЭН ХИЙГЭЭД БАЙВАЛ ЭНЭ ДЭЛХИЙ АМАР АМГАЛАН БОЛНО.ХҮН БҮР ӨӨРИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭЭД БАЙВАЛ ХЭНД Ч БУСДЫН ТӨЛӨӨ ИНГЭЖ ИХ АЖИЛЛААД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ

Би яс маханд түр буудалласан, яарсан, хоргодсон сүнс байсан

Би нарны эсрэг харж дэлбээлсэн ямархан нь үл мэдэгдэх цэцэг байсан

Би дууны эгшигт уярсан дулаахан бүлээхэн харц байсан

Би дурлалын галд уяссан дутуу хатаагдсан ган байсан


Би гэгээн цэнхэр дэвсгэр дээр өөрөө цацагдсан өнгө өнгийн будгийн холил байсан

Би уртын дууны шуранхайд хавчуулагдаж гарсан уянга сондгой эгшиг нэгэн байсан

Би тэнүүн талын дээгүүр харвасан солирыг харж түүдэгийн галаас үсэрсэн оч ньбайсан

Би үхэл хүлээж хайр хүссэн өрөвчхөн сэтгэлийн гал халуун бөмбөлөг байсан.



Аврал өөрт тань бий гэсэн будда бурханы үгээр эрэгцүүлэлээ эхэлэе.Яагаад аврал өөрт байдаг тухай нилээн нухацтай бодож үзэх цаг болжээ.
Бид бол бол энэ харагдаж, баригдаж,амьсгалж буй махан бие биш бид бол мөнх орших сүнс гэж өмнө нь бичсэн билээ.
Бидний дотоодын жинхэнэ *би*бол бидний сүнс юм.
Сүнсэнд баян ,ядуу гэж байхгүй,мөн сайхан муухай,царайлаг,царай муутай, дээр доор,дарга цэрэг,албан тушаал байхгүй,хөгшин залуу насны ойлголт байхгүйгээс гадна эр эм хүйсийн ялгаа байхгүй юм.
Иймээс бид бүгдээрээ дотоодоо адилхан мөн чанар нэг юм.Ялгаа гаргаж ялгаварлаж үүнээс үүдэн зовлон үйлийн үр үүсэж байдаг.
Бид жинхэнэ мөн чанараа таниагүйгээс болж ялгаварлах сэтгэл үүсэж байдаг байна.
Би бол мөнх байх сүнс гэж ойлгож мэдэрч эхэлсэн үеэс л та жинхэнэ үнэн зөв мэдлэг рүү хандаж зөв байр сууринаас орчлон ертөнцийг таньж мэдэж эхэлнэ,
Тэгэхээр бид мөнх учир жинхэнэ үхэл гэж байхгүй юм.Үхэл бол хувцасаа солих үйл явц гэж ойлгож болно.
Хөгшчүүл яриндаа``аль насандаа хийсэн үйлийн үр юм болоо ``гэх юмуу урд хойд төрлийн тухай ярьж байдагийг бид бүгд л сонсож дуулж өссөн.
Энэ бол үлгэр домог биш юм
За ингэж ойлгочихоод одоо яах бэ?
Энэ материаллаг одот ертөнцийн гадна бурханлаг ертөнцүүд байдаг тухай маш олон судар гэгээн бичээсүүдэд дурдажээ.
Будда болохоор бурханы орон,
Исүс мөнхийн орон гэх мэтээр нэрлэцгээжээ.
Бид буюу бидний жинхэнэ би болох сүнс маань тэндээс ирсэн.
Бид буцаад тийшээ очих тухай л гэгээнтэнүүд зааж сургасаар иржээ.
Бид эцэс төгсгөлгүй төрж үхэж зовож байдаг энэ зовлонгийн хүрднээс ангижрах тухай л үе үеийн гэгээнтнүүд зааж сургасаар ирсэн.
Энэ насандаа баян,царайлаг болоод л дараа гуйлгачин,тэгээд хаан,зарц гэх мэт хязгааргүй үргэлжилэх энэ төрөх үхэх амьдрал хоосон чанартай юм.
Бид зөвхөн хүний биеийг олж төрсөн энэ төрөл маань тэр гэгээн мөнхийн амьдралруу очих тийм боломжийг агуулж байдаг.
Ийм учраас эрдэнэт хүний төрөл гэж ,эрдэнэт хүний бие гэж нэрлэгддэг юм.Хүний төрөлийг олсон та бидний үнэ цэнэ чухам энэ л юм
Тэгэхээр хүний амьдралын гол туйлын зорилго бол хоосон чанартай материаллаг энэ ертөнцөд татагдалгүй,элдэвт шуналгүй зөвхөн туулан ангижрах асуудал юм.
Энэ зовлонт материаллаг ертөнцийн эцэсг төгсгөлгүй үргэлжилэх зовлонгийн хүрднээс салах гэгээн бурханлаг амьдралдаа буцаж очиход л байгаа юм.Яаж тэр бурханлаг гэгээн ертөнцрүү очих бэ? үргэлжилэл бий