Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)












Далд ухааны нууцад нэвтрэхүй | Өдрийн Сонин

2007/03/12 - 08:54,

Даваа гараг

“Далд ухааны нууцад нэвтрэхүй” хэмээх лекц “Чингэс” хаан зочид буудалд боллоо. Манай улсын Био энерги ба Эзотерик шинжлэх ухааныг сонирхон судалдаг хэсэг хүмүүс энэ тухай сонирхолтой лекц уншиж санал бодлоо хуваалцсан юм.


Эхлээд гоц авьяастан Д.Төмөртогоо “Био энерги ба тэнгэр язгуур” гэсэн лекц уншив.




Хүний бие бидний нүдэнд үл харагддаг гэрлэн бүрхэвчтэй. Хүнээс нотны долоон эгшиг шиг долоон төрлийн гэрэл, авиа гэх зүйл цацардаг. Энэ гэрэл авиа гэх зүйл биеийн эсэргүүцэл сайн муу, сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалан бүдгэрч, тодорч байдаг. Хүний энэ гэрлэн биеэр нь түүнийг эмчилж, мөн өвчлүүлж болдог аж. Бас түүнд нөлөөлж ч болдог гэнэ. Ер нь хүний сэтгэл гэдэг бол биеийн хүчнээс илүү нөлөөтэй, биеийн хүчээр хийж чадаагүйг сэтгэлийн хүчээр үйлдэж болдог ажээ. Хүний бие давхар гэрлэн биетэй байдгийг эрт дээр үеэс хүмүүс мэддэг байсан нь бурхдын тухай зурагт тэдний тэргүүн дээр нь гэрэл, гал зурдаг байснаар батлагддаг. Мөн манай монголчууд нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хэмээн ярилцдаг. Энэ нь тэр хүний гэрлэн биеийг мэдэрсэн хэлц үг гэнэ. Гэрлэн бие бол шинэ юм биш бөгөөд хүний гэрлэн биеийг тэтгэдэг олон арга байдаг. Хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга бол унаган байгальдаа ойр байх.


Хүмүүс эрүүл агаарт гарч бие хөнгөрлөө гэдэг нь угтаа одон гариг, дэлхий ертөнцөөс ирж байгаа үй олон долгион энергийн урсгалыг биедээ шингээн гэрлэн биеэ тэтгэж байгаа хэрэг аж. Хаалттай орчин, утаан хөшиг доор мэдээж тэр олон долгион гэх зүйл биед хээр хөдөө байгаа шиг шингэж чадахгүй. Биеийн гэрлийг гадагш дамжуулж, мөн биед шингээж байдаг зүйл бол хүний үс юм. Нэг ёсондоо антенны үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг аж. Хүний шар үсний нүхээр гэрлийг тархаадаг. Хүн бол тэнгэрээс цэнэг илчээ авч амьдардаг амьтан бололтой хэмээн Д.Төмөртогоо дүгнэж байлаа. Гэхдээ тэнгэр гэж дээр хөхрөгч биш, биднээс арай дээхнүүр байдаг энергин биетийг хэлдэг бололтой. Үүнээс үүдэн “Нууц товчоо”-нд гараад байдаг “Тэнгэр язгуурт” гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг асуулт гарна. Язгуур нь онцгой дээд гаралтайг хэлнэ. Энэ нь дээд тэнгэрээс заяат хүнийг хэлдэг аж. Өнгөрдөг зун манай улсад Э.Мулдашев тэргүүтэй Оросын судлаачид ирсэн. Тэд эртний агуй дотор судалгаа хийж байгаад зураг дарах болсон. Хуучин сүг зураг л авах юм байна даа хэмээн бодож байтал харанхуй сүүдэр рүү харж байгаад л зураг дараад байв. Сүүлд компьютерт оруулахаар нь үзэхэд бөөрөнхий цагаан юмны зураг гарчихсан байв.


Түүнийгээ Э.Мулдашев тайлбарлахдаа энэ бол ухаантай, хөдөлдөг энерги байгаа юм. Танай энд маш том өнгө өнгийн байна. Нэг ёсондоо их цатгалан хүчтэй юм гээд байсан. Ийм энергийн бөөгнөрөл пирамид, писхи арлын хүний толгойн хөшөөний хавьцаа гэх зэргээр их байдаг гэсэн. Манайд бол хаа сайгүй тэр зүйлийн зураг гарчихсан байдаг. Үүнийг л язгуур гэдэг болов уу хэмээн би таамаглаж байна. Язгууртан хүмүүс урт удаан насалдаг, оюуны болоод биеийн хүчин чадал өндөртэй хүмүүс байдаг. Монгол Улсын язгууртнуудыг гучаад оны сүүлээр бодлогоор устгачих шиг болсон гэснээр Д.Төмөртогоогийн яриа өндөрлөсөн юм. Хүмүүс түүнээс “Хүн мичнээс үүсээгүй гэдэг нь үнэн үү” гэж асуухад Д.Төмөртогоо “Хүн мичнээс үүсээгүй гэдгийг будда нотолдог. Нууц тарнийн судрыг манай гаригийн мэдээлэл биш хэмээн үздэг. Бидний үздэггүй мэдэрдэггүй зүйл бидний энэ орчлон дээр маш их байдаг. Үүний наад захын жишээ бол цахилгаан соронзон долгион, микро организм гэх зүйл байна. Мэдлэг мэдээллийн их сан энэ дээр байна. Тэндээс ирсэн бурхны сургаальд хүн мичнээс үүсээгүй хэмээн баталдаг. Шашин дээд мандлаас бууж ирсэн. Одооны энэ цагийг цөвүүн цаг гэж шашны сургааль Ведийн номонд үздэг. Ведийн номыг батлах шаардлагагүй гэж дэлхий дахинаараа үздэг” хэмээн хариулж байв.


Доктор, профессор Г.Лхагва “Хоол хүнс ба синергетик” гэсэн сэдвээр ярьсан.



Хүн мичнээс үүсэлтэй юу. Физик биеийн хувьд бол байж болох асуудал. Харин хүн гэдэг бодгалийг бүрдүүлж байдаг өөр гол биеүдийн хувьд шал өөр түвшинд сэтгэх хэрэгтэй. Одооны хүмүүс юу ч мэддэггүй зүгээр роботын зарчмаар л амьдарч байна.Тэд юу ч сэтгэхээ больсон. Зөвхөн ил байгаа юмыг л мэдэрч түүнийг л судалдаг. Юунаас бүтсэн яасан ийсэн гээд. Хүний үүсэл үндсэн шинжийг энерги тодорхойлдог. Хүнийг бүрдүүлдэг бүх эсийг шинжлэх ухаан уншиж чадсан. Гэвч тэр эсийг мэдээд яах юм.Тэр эсүүд юу хийдэг, яадаг, ямар программтай, хэн тэр прогам мыг нь зохиосон гэх зэргийг нь мэдэж чадаагүй мухардалд орсон. Иймээс бид бүх зүйлийг шашны мунхруулга гэж үздэгээ больж хүмүүс зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлбэл чухам юунд хүрч болдгийг гэгээрсэн хүмүүс хэлдэг.


Хүний оюуны чадварыг айку-гаар хэмждэг гэдэг бол физик биеийн маш буруу ойлголт юм. Физикийн шинжлэх ухаанд “физик вакум” буюу “торсоон орон” гэж ойлголт байдаг. Энэ оронд бидний гурван хэмжээст ертөнцөөс гарч дөрвөн хэмжээст ертөнцөд ордог. Тэр оронд 24 цаг аялаад ирэхэд манай ертөнцийн 24 жилийн үйл явдлыг үзэж чадна. Хүн өөрийгөө нээх нь хөгжлийн дээд шатанд орно. Одоо бол хүн төрөлхтөн хөгжлийн доод шатанд байна. Хүнийг бүрдүүлэгч эс болгонд мэдээлэл үйлчилдэг болов уу. Мэдээлэл гэдэг нь энерги юм. Та эс болгоноо сайн мэдээллээр программчилж чадах юм бол сайн байна гэсэн үг. Мэдээлэл буюу энерги нэг нь таны тархинд бичигдэж байдаг, бас нэг хувь нь дээд мэдээллийн санд бичигдэж байдаг. Энергийн хуулийг бид мэднэ. Энерги оргүй хоосноос бий болдоггүй, устаж үгүй болдоггүй, энерги шилжиж болдог гэж.

Хүн бол энергийн амьтан. Хүний үхэх үйл явц нь энерги шилжих үйл явц юм. Бид үхэх тэр мөчид л бидний мэддэггүй аймшигт үйл явдал эхэлнэ. Та амьдралдаа ямар энерги их хуримтлуулнав тэр энергийн долгион луу татагдах болно. Та сайн энерги их хуримтлуулж байсан бол сайн энергийн түвшин буюу диваажинд очих болно. Тэнд бас зэрэг дэвтэй 120 түвшин байдаг гэсэн. Муу энергиэр дүүрсэн хүн бол тамын 22 зэрэглэлтэй долгионы түвшинд байрлах болно. Одоо эргээд энергийн хуулиа саная. Энерги устаж үгүй болдоггүй. Тиймээс тамд сая сая жилээр оршино гэсэн үг. Хүн энергиэ байнга сайн энергиэр сэлбэж урд нь бий болгосон муу энергиэ саармагжуулж байх ёстой гэж Г.Лхагва хэлэв.

Эзотерик судлаач Н.Сома “Эзотеризмийн генезис, Оккульт бясалгал” хэмээх түүхчилсэн лекц уншсан юм.

Дэлхийд эзотерик шинжлэх ухаан 18,5 сая жилийн өмнө дээд мандлаас заларч ирсэн гэнэ. Мөн оюунлаг төрөлхтөн ч энэ үед үүссэн. 17 сая жилийн өмнө Аубекс гэдэг шашны том төв үүссэн. Энэ нэр нь дэлхий дээр байсан дөрвөн буддагийн нэрний эхний үсэг. Хамгийн сүүлийн үсэг нь сүүлчийн буддагийн нэрний үсэг аж. Уг сүм хар цагаан бурхдын хоорондох дайнаас болоод нэг сая жилийн өмнө нууц байдалд орсон. Өөрөөр хэлбэл, махан бодьтонгуудын бие амар жаргаж, нэр хүндийн төлөө ид шидийг ашиглаж эхэлснээр бурхдын хооронд дайн дэгдэж хүн болгонд эрдэм мэдлэг заахаа байжээ. Уг сүм сүүлийн сая жилийн хооронд зөвхөн дэлхийн сод хүмүүст л эрдэм мэдлэгээ зааж байсан. Жишээлэхэд Ньютон, Жорж Вашингтон гэх зэрэг хүмүүс уг сүмийн нууц гишүүд байжээ. Ер нь 1400 оноос эхлэн хүн төрөлхтний тодорхой хэсэгт эзотерикийн ухааныг зааж эхэлсэн аж. Харин XIX зуунаас эзотерикийн шинжлэх ухааныг дэлгэрэнгүй зааж эхэлжээ.

Одоо шинжлэх ухаан эзотерикийн ухаангүйгээр урагш гишгэхээ больж мухардалд орсон. Эзотерик шинжлэх ухаан гэдэг нь нууц шинжлэх ухаан гэсэн үг аж. Одоо бол хүссэн хүн үүгээр хичээллэж болно. Хүн өөрийгөө ариусгаж чадах юм бол дээд оюун ухаанд байдаг мэдээлэлтэй холбоо тогтоож түүнээс хүртэж болох юм. Аливаа мэдээлэл шинээр үүсдэггүй, байж л байдаг. Ганцхан түүнийг олж авах, нээх л гэсэн үзэгдэл байдаг гэнэ. Тэрбээр цааш нь хэлэхдээ шинжлэх ухаан бол эзотерик шинж чанартай болж байна. Дэлхийд тулгамдсан асуудлуудын нэг нь энергийн хомсдол болох аж. Нефть нүүрс 50 хүрэхгүй жилийн дараа шавхагдана. Үүнийг энергийн шинэ эх үүсвэр олж орлуулах хэрэгтэй. Ер нь бол бараг үүнийг олчихсон. Гэвч олон түмэнд нууцлаад хэлэхгүй байна. Шинэ эх үүсвэр олсноор амьдралын өртөг маш хямд болно. Яагаад гэвэл одоо бид бүх л мөнгө төгрөгөө энергийн төлбөрт өгдөг. Тэгвэл шинэ эх үүсвэр маш хямд байх болно. Мөнгө төгрөгийн бүхнийг дийлэх ид шид аяндаа байхгүй болно. Бүх зүйл хямд байхад мөнгө хэрэг болохгүй. Хүмүүс чөлөөт цаг зав ихтэй болно. Тэгээд тэд боловсорч эхэлнэ.


Ирээдүйн шинжлэх ухаан Оптикийн салбарт хөгжинө. Энд сонирхуулахад эфирэн хараатай хүүхэд их төрж байна. Тэд юу сайн, юу муу гэдгийг шууд ойлгодог. Хэнээр удирдуулахаа мэддэг хүмүүс юм. Мөн дуу авианы чиглэлд хөгжих болно. Дуугаар бүхнийг бүтээж байсан лимурийн үе шиг болох болно. Шинэ иргэншил, шинэ төрөлхтөнг шаардаж байна. Шинжлэх ухаан гадаад үзэгдлээс зууралдахаа больж байна. Эзотерик мэдлэг бол дан тархины мэдлэг биш, зүрх сэтгэл, мэдлэгтэй хосолсон ухаан юм. Энэ мэдлэгийг зөвхөн сэтгэл санаагаа ариусган багшийн удирдлагаар бясалгал хийж байж л эзэмшдэг. Дэлхий бол амьд амьтан юм. Тэр дөрвөн тактаар амьсгалж байдаг. Дэлхийн 70 хувь нь ус, ус бол мэдээллийг тэр чигт нь шингээдэг. Мөн элс мэдээллийг агуулдаг. Элсний ширхгийн 70 хувь кварц байдаг.


Кварц бол хамгийн сайн мэдээлэл хадгалж, мөн эргүүлж түгээдэг бодис аж. “Торсооны орон”-д бодлын энерги хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтөн оршихуйгаа гэгээн бодлоор бүтээдэг. Дэлхий ертөнцийг ч мөн бүтээдэг. Амьд амьтнаас ялгардаг липтон хүчний нийлбэр цаг агаарт нөлөөлнө. Үндэстэн болгон өөр өөрийн цаг агаарыг бий болгодог. Дэлхийд сөрөг цэнэгтэй мэдээлэл хэзээ мөдгүй ирнэ хэмээн судлаач Н.Сома хэлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхэд сүйрэл болж магадгүй гэсэн үг гэнэ. Үүнээс зөвхөн бясалгал дэлхийг аварна. Энэ дөрөвдүгээр сар, тавдугаар сарын 15-даар бөөнөөрөө бясалгал хийх хэрэгтэй. Дөрөв, тавдугаар сар бол бясалгал хийхэд хамгийн идэвхтэй үе гэнэ.


С.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөх, физикийн ухааны профессор. Тэрбээр “Шашны физик”-ийн талаар ярив.



Физикийн шинжлэх ухаан материйг бүтээж байгаа зүйлийг хайж эхэлсэн. Нэг ёсондоо бодит ертөнцийг бүтээж байгаа хамгийн жижиг зүйлийг хайсан гэсэн үг. Тэгээд олоогүй, мухардсан. Мухардлаас яаж гарах вэ. Зөвхөн бясалгалаар үүнээс гарна. Ер нь шинжлэх ухаан бүхэлдээ мухардаж байна. Физикийн шинжлэх ухаан ертөнцийн бүтцийг судалж байгаад орон зайн хамгийн бага цэгийг олсон.Түүнээс цааш юу байна. Энерги нягтралт, энергийн эргэлт байдаг. Энэ бол “торсоон орон” юм. Тэнд хүний төрөхөөс өмнөх, төрснөөс хойших бүх зүйл бичээтэй байдаг. Олон хэмжээст ертөнц уг оронд багтдаг. Ер нь бол бидний эргэн тойрон 11 хэмжээст ертөнц оршин байгаа гэнэ. Жирийн хүмүүст зөвхөн гурван хэмжээст ертөнц л харагддаг. Шинжлэх ухаанд шашны олон зүйл тодорхой болж байна. Мөн зарим биетийг өөр орон зайд шилжүүлж хүртэл туршиж үзсэн. Хар үгээр хэлбэл биетийг харагдахгүй болгож байгаа аж.

Бидний ертөнц бүгд урдаас төлөвлөгдсөн байдаг. Санамсаргүй зүйл гэж хаана ч байдаггүй. Санамсаргүйн зарчмаар бид бүтээгдээгүй. Харин яах гэж бүтээсэн цаашдаа яах ёстойг ганц бурхан л мэдэх байх. Хүн сүнсээ хөгжүүлж байх ёстой. Хөгжих ганц боломжтой газар нь энэ манай дэлхий гэж үздэг. Хөгжиж чадаагүй сүнсийг энэ дэлхийд буцааж илгээж байдаг. Тэд үйлийн үрээ эдэлж байхаар байн байн эргэн төрж байна. Монголчууд ч бас үйлийн үртэй хүмүүс. Хүйтэн оронд амьдарч, ядуу зүдүү байгаа, хоорондоо эв муутай зэрэг нь бидний нүглийн үр. Яагаад бид ингэж шийтгэгдэх болсон бэ. Хүн төрөлхтнийг дайлж үйлийг нь үзсэн Чингэс хааны үйлийн үр бидэнд тусалгүй яах ч билээ. Сүнсийг физикийн шинжлэх ухаанаар яаж тайлбарлах нь шийдэгдсэн зүйл. Энэ ертөнцөд эхлээд санаа үүссэн. Тэгээд мэдээлэл хуримтлагдсан. Мэдээлэл бол энерги. Энерги хуримтлагдсанаар тэсрэлт болсон. Тэр тэсрэлтээр “торсоон орон” үүссэн. Түүнийг л сүнс хэмээн үзэж байгаа гэж хэллээ.

Супер нэгдлийн онолыг нээсэн сэтгүүлч Ч.Эрдэнэ

Тэрбээр Монгол Улсын хувь төөргийн талаар, хувь төөрөг судалдаг шинжлэх ухааны талаар ярьсан юм.

Барууны орнуудад “нэгэнт хүчирхэг байсан орон хэзээ нэгэн цагт дахин хүчирхэг болдог” гэсэн аксиом байдаг аж. Монгол Улс хүчирхэг байсан нь үнэн. Тэгвэл доройтоод 500 жил болж байна. Энэ хугацаа дорой байхад хангалттай хугацаа.Тэгвэл бид хүчтэй болох ёстой. Гадаадынхан биднийг сэхэх болов уу хэмээн байнга харж байдаг. Ерөнхийлөгч нар нь ирээд үзээд буцдаг. Ямар ч найдваргүй харагддаг байх. Гэхдээ зүй тогтол биднээс хамаарахгүй, болдог юм болдгоороо л болно. Геофизикчид ирээдүйг тооцоолж чаддаг. Тэд дэлхий ертөнц 1985 оноос өөрчлөгдөнө хэмээн хэлсэн. Хүмүүс үүнд үнэмшилтэй хандаагүй. Тэгээд юу болов. Дэлхий өөрчлөгдсөн. Би Монгол Улсын ирээдүйг “Супер нэгдлийн онолоор” судалж үзсэн. Тэгэхэд хоёр мянганы заагаар манай улс сэргэн мандах нь гэж гарсан.

Ньютон 2060 онд Христын хэлсэн “эцсийн шүүхийн өдөр” ирнэ гэж хэлсэн. Би мөн “Супер нэгдлийн онолоор” тооцож үзэхэд 2060 онд нарны системд ямар нэг юм болох байх. Амьд амьтны гол хүсэл ирээдүйгээ олж харах юм. Миний нээлтийг Ностордамус мэдсэн. Монголыг хүчирхэг болгоход энэ онол л нөлөөлнө. Хүчирхэг болно гэдэг нь дэлхийг эзэлсэн дайны юм болж байж л хүчирхэг гүрэн гэгдэх болно. ”Супер нэгдлийн онол” бол физикийн бүх асуултад хариулна. Энэ физик орчлонгийн эцсийн онол юм. Миний энэ онол дэлхий ертөнцөд хувьсгал авч ирнэ. Шинжлэх ухаан юу ч мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Түүгээр барахгүй юм мэдэх аргаа мэдэхгүй байна хэмээн үзэж байгаа. Зөв онолыг нээсэн улс дэлхийг удирдах болно. “Торсоон орон” гэж юу вэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Огторгуйн хугацаа мурийлттай. Мурийлт дээр мушгиралттай байдаг. Үүн дээр торсон орон байгаа” гэж хариулсан юм. Үүгээр энэ өдрийн лекц өндөрлөв. Ж.Сандагдорж