Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)

Нэг. Хоосон Чанарын онол ба синергетик




Орчин үед сүнс, бурхан, буг чөтгөр, шулам, тийрэн, хий үзэгдэл болон зөн билэг, далдыг харах, далдыг мэдрэх, далд ухамсар гэх мэт тайлаг­дашгүй, тайлбарлагдашгүй зүйлүүдэд анхаарлаа хан­дуулж судлах явдал идэвх­жиж байна. Ялангуяа, шинж­лэх ухааны уламжлалт мэд­лэг эдгээр асуудлуудад ямар ч хариулт өгч чадахгүй байгаа бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийгээд шинжлэх ухаан өөр­төө далд ертөнцийг судалдаг синергетик хэмээх шинэ салбарыг нэгэнт хөгжүүлж эхэлсэн.


Сүүлийн үед дэлхийн нэр хүндтэй олон эрдэмтэн синер­гетикийн салбар дахь судалгаагаар орчлон ертөн­цийн нууцад нэвтэрч болно гэдэг дээр санал нэгдэх бол­лоо. Үүнд хамгийн чухал онол бол супер нэгдлийн онол гэж ч үздэг. Супер нэгдлийн онол нь маш товчхондоо бол энер­гийн онол гэж хэлж болно.

Буддын гүн ухааны сур­гаалын нэгэн чухал хэсэг нь хоосон чанарын онол билээ. Өөрөөр хэлбэл, буддын гүн ухаан дахь орчлон ертөнцийн үүсэл, бүтэц, хөгжлийн утга учир болоод зүй тогтлыг тайл­барладаг онол бол хоосон чанарын онол. Тиймээс хоо­сон чанарын онолыг синер­гетикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал мөн л энергийн онол юм.

Хоёр. Хоосон Чанарын онолын шинжлэх ухааны үндэслэл


Хоосон чанарыг тайл­барлах шинжлэх ухааны хоёр том үндэслэл байдаг. Үүнд:
-Бүтцийн дуалист буюу хоёрдмол шинж чанар
-Энерги хадгалагдах бо­лон хувирах хууль.

Физикийн шинжлэх ухааны квант онолд аливаа эгэл бөөмс нь бөөмлөг болон долгиолог бүтэцтэй гэж батал­даг. Бөөмлөг гэдэг нь мате­риал­лаг буюу биет бүтэц. Долгиолог гэдэг нь долгион буюу биет бус (хоосон) бүтэц. Матери дотоод гүндээ ийнхүү бодит ба хоосон гэсэн хосол­мол бүтэцтэй байдаг.

Байгалийн буюу физикийн хуулиудад нэгэн түгээмэл чанар байдаг. Тэр нь микро орчинд биелдэг хууль макро орчинд биелдэг чанар юм. Жишээлбэл, манай нарны аймаг бол макро систем. Тэгвэл нарны аймгийн нарыг тойроод гаригууд тойрог ор­би­тоор эргэдэг гариган загвар нь хүний нүдэнд үл үзэгдэх микро систем болох атомд бас хэрэгждэг. Атомын цө­мийг тойроод электронууд тойрог орбитоор эргэдэг нь гариган бүтэц юм.

Иймд дээр өгүүлсэн бөөм­сийн бүтцийн дуалист буюу хоёрдмол чанар нь биет дээр ч хүчин төгөлдөр. Түүнийг философид эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанд арга билгийн шүтэн барилдлага гэж нэрлэдэг.

Энерги хэзээ ч шинээр бий болдоггүй, бас устаж үгүй болдоггүйг бид дунд сур­гуулийн физикийн хичээлээс мэднэ. Гэхдээ энэ хуулийг физик бидэнд зөвхөн механик энергийн хувьд л таниулсан. Гэтэл энерги хадгалагдах болон хувирах энэ хууль нь механик энергийн хүрээнд төдийгүй био буюу амьд, ухамсарт энергийн хувьд ч бас хүчин төгөлдөр үйлчил­дэг байна.

Тэгэхээр хоосон гэдэг нь нүдэнд үзэгдэж, гарт бариг­дахгүй ч долгион, орон хэл­бэрээр оршигч биегүй бодит зүйлс байх нь. Жишээ нь, бид цахилгаан соронзон дол­гионыг харж чадахгүй ч түү­нийг гэрэл, цахилгаан болгон ашигладаг. Таталцлын оронг, соронзон оронг харахгүй ч мэдэрдэг гэх мэт.



Гурав. Хоосон Чанар гэж юу вэ?



Монгол, Түвд хоёр хувраг ном хаялцжээ. Түвд лам монгол ламаас хоосон чанар гэж юу вэ гэж асуужээ. Мон­гол лам нарны цацраг дээр хөөрөгтэй даалингаа тохож тогтоогоод хоосон гэдэг нь энэ гэж хариулжээ. Мөн лам бү­дүүн гуалинг зайнаас гараа­раа хоёр гурав хөндлөн ог­тол­тол тэр мод хөрөөдсөн юм шиг хуваагджээ. Чанар гэдэг нь энэ гэж хариулжээ.

Нарны цацраг нь биет бус хоосон зүйл. Хөөрөгтэй даа­лин бол биет буюу бодит зүйл. Хоосонд бодитоор үйлчилс­нээр тохож тогтоолоо. Энд биет бодит зүйл болох хөөрөг­тэй даалин нь биет бус хоосон нарны цацраг дээр тогтож байна. Үүгээр хоосон зүйл туйлын хоосон бусыг өөрөөр хэлбэл, хоосон чанар дангаар оршдоггүйг харуулж байна.


Монголын үе үеийн эр­дэм­тэн мэргэд хоосон чана­рын онолыг нарийн, гүн ухаарч эзэмшиж, түүний ту­хай өөр өөрсдийн сургаал номлолыг үлдээсэн байдаг боловч догшин ноён хутагт Д.Равжаа шиг утга гүн боловч ойлгоход нэн хялбараар өгүүл­сэн нь ховор байдаг. Ийм учир энд ноён хутагт Д.Равжаагийн бүтээлээс иш аван зарим тайлбарыг хийлээ. Энэ нь хоосон чанарыг ойлгоход илүү дөхөм болох ач холбогдолтой.

Ноён хутагт Д.Равжаа нь хоосон чанарын тухай "Элдэв зүйл үзэгдэл" шүлэгтээ

Элдэв зүйл үзэгдэл энэ бүгд
Үнэндээ тоосны төдий үгүй л
Эрвэл илбэ мэт худалч нь
Үнэнхүү амьтан нэгэн нь амраг л

гэж өгүүлжээ.
Мөн "Этгээд бүрийг заагч" шүлэгтээ

Үрэл гэгч бөөрөнхий
Үйл гэгч хэмжээгүй
Үхэл гэгч магадгүй
Үнэндээ хоосон чанар буй


хэмээн орчлонгийн боди­той бүхэн хоосон болохыг өгүүлсэн байдаг.
Гуалин мод биетэй буюу бодит зүйл. Гарын хөдөл­гөөний хувьд гар хэдийгээр бодитой ч
түүний гуалинд зайнаас үйлчилж буй хөдөл­гөөн бол хоосон. Бодитой зүйлд хоосноор
үйлчилснээр хувааж чадлаа. Үүгээр бодит зүйл туйлын бодит бус бо­лохыг өөрөөр
хэлбэл, бодит чанар дангаар оршдоггүйг харууллаа.

Д.Равжаа "Ертөнц авгайн жам хэмээх оршив" бүтээл­дээ

Хоосон гэгч ертөнц
Ертөнц ч хоосон


гэж өгүүлснээрээ энэ ертөнц буюу бодит бүхэн хоосон, хоосон бүхэн бодит болохыг тов тодорхой хэлжээ.

Тэгэхээр бодит болон хоосон нь дан дангаар, тус тусдаа бие дааж оршдоггүй байна. Энэ нь бодит бодит гэхэд туйлын бодит байдаг­гүй, хоосон хоосон гэхэд туйлын хоосон байдаггүй гэсэн үг.

Иймд энэ орчлон ертөн­цийн бүх зүйл бодит ба хоосон гэсэн хосолмол үүсэл, бүтэц­тэй болох нь харагдаж байна. Үүнийг буддын гүн ухаанд хоосон чанар гэж нэрлэдэг. Энэ нь буддын гүн ухааны төв үзлийн агуулга болон физи­кийн шинжлэх ухаан дахь бөөмийн бүтцийн дуалист буюу хосолмол чанартай яв цав тохирч буй юм.
Тэгэхээр бодит чанар гэдэг нь хүний нүдэнд үзэг­дэж, гарт баригдах биет ча­нар, харин хоосон чанар гэдэг нь хүний нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй биет бус - долгиолог чанар болж байна. Энэ нь хоосон чанарыг биет ба биет бусын, мөн үзэгдэх үл үзэгдэхийн, баригдах үл баригдах талаас нь тодор­хойлж буй хэрэг юм.

Дөрөв. Хоосон Чанарын утга агуулга



Буддын гүн ухаанд "Мөн чанар бол шүтэн барилдлага" гэж сургадаг. Өрнийн гүн ухааны сургаалаар эсрэг тэсрэг хоёрын нэгдэл тэмцэл, дорнын гүн ухаанаар арга билгийн шүтэн барилдлагаар аливаа юмс үзэгдэл бүтдэг. Тэгвэл бодит ба хоосны шү­тэн барилдлагаар орчлон ертөнц бүтнэ.
Синергетикийн үүднээс тайлбарлавал бидний бодит гэж нэрлэж буй биет зүйлс нь энергийн нягтарсан хэлбэр, хоосон гэж нэрлэж буй биет бус зүйлс нь энергийн нягт­раагүй хэлбэр юм. Тэгэхээр орчлонгийн юмс үзэгдэл нь энергийн нягтарсан, нягт­раагүй хэлбэрийн хосолмол байдлаар оршдог байна. Ту­хайн нөхцөлд аль хэлбэр нь давамгайлсан байна түүгээр нь бид бодит, хоосон гэж нэрлэдэг байна. Ийнхүү энер­гийн нягтарсан ба нягтраагүй хэлбэрүүдийн шүтэн барилд­лагыг мөн чанар гэдэг. Мон­гол­чууд аливаа зүйлийн гол утга учрыг "амин сүнс" гэж ярьдаг нь тохиолдлын хэрэг биш.

Дүгнээд хэлбэл, орчлон бүхэлдээ энергиэс үүсэж, бүтэж байна. Бодит, хоосон хоёр нь дан дангаар бус хо­сол­мол байдлаар оршдог байна. Гэхдээ зүгээр ч нэг хосолж орших бус энерги хадгалагдах хуулиар энер­гийн нягтарсан болон нягт­раагүй хэлбэрийн хооронд шилжих байдлаар хосолж оршдог байна. Үүнийг квант физикт тодорхойгүйн зарчим гэж нэрлэдэг.

Супер нэгдлийн онолыг геометр дүрсээр илэрхийл­бэл цэг болохыг С.Эрдэнэ гуай тус онолыг нээсэн бү­тээлдээ дурдсан буй. Цэг гэдэг бол байхгүй юм шиг мөртөө байж байгаа зүйлийг буюу хоосонг өөрөөр хэлбэл, энергийг илэрхийлнэ. Тэгвэл супер нэгдлийн онол нь угтаа орчлон ертөнц энергиэс үүсэж бүтдэгийг илэрхийлж буй юм.

Тэгэхээр эцсийн эцэст шинжлэх ухааны үүднээс хоосон чанар гэдгийг тайл­барлавал тэрээр энерги буюу энергийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжих шилжилт хувиралт болж байна. Энерги хадгалагдах болон хувирах хуулиар энерги хэзээ ч үүсэж бий болоогүй, бас устаж үгүй болохгүй, зөвхөн нэг хэл­бэрээс нөгөө хэлбэрт шилж­дэг. Хэн хүний дунд сургуу­лийн физикийн хичээлээс мэдэх механик энергийн хувьд үйлчилдэг энэ хууль нь өргөн агуулгаараа хоосон чанарыг буюу ертөнцийн мөн чанарыг тайлбарлаж байна. Иймд хоосон чанарыг эзэм­ших гэдэг нь энерги буюу эрчим хүчийг эзэмших явдал юм.

Иймд хоосон чанарыг ойл­гож ухаарахад зөвхөн биет ба биет бусын хувьд бодит, хоосон гэж ялгах хангалтгүй байна. Хамгийн гол нь мөн чанар буюу шүтэн барилдла­гаар үүсэх энергин чанарыг ойлгох нь нэн чухал юм. Өөрөөр хэлбэл, юмс үзэгд­лийн гадаад чанар нь бодит, хоосон буюу үзэгдэх, үзэг­дэхгүйн асуудал байхад до­тоод чанар нь энерги буюу эрчим хүч юм.

Д.Равжаагийн

Хоосон гэгч ертөнц
Ертөнц ч хоосон


хэмээх мөрүүд нь хоосон бол бодит, бодит бол хоосон гэсэн утгыг илэрхийлээд зог­сохгүй мөн бодит, хоосон хоёр зэрэгцэн оршдогийг ч давхар илэрхийлж байна. Энэ нь мөн чанараараа бүтээгүй бүхэн хоосон буюу өөрөөр хэлбэл бодит, хоосон хоёрын шүтэн барилдлагаар бүтээ­гүй бүхэн хоосон гэдгийг баталж нотолж байна.
Д.Равжаа "Ашдын мөр" судартаа "Сэтгэл хоосон боловч үзэгдлийн шүтэн барилдлага хуурмаггүйг мэдээрэй" гэж өгүүлсэн буй. Энэ нь энерги хоосон бус, бодит болохыг хэлж өгч байна. Энэ бүхнээс хоосон чанарыг ойлгож мэдэж, утгыг нь ухаа­рах явдал нэн бэрхтэй болох нь харагдаж байна.


Тав. Орчлон хоосон Чанараас бүтсэн нь


Д.Равжаа "Галуу хүн хоёр" харилцаа дуундаа

Үүлгүй байтал бороо орлоо
Үүсгэлгүй байтал утаа манарлаа
Үзсээр байтал хад болов
Өөрийн хийсэн алба болов
Үүлгүй бороог чинь хяруу гэнэ
Үүсгэлгүй утааг чинь манан гэнэ
Үзсэн хадыг чинь мөс гэнэ
Өөрийн чинь хийснийг үйл гэнэ


гэж өгүүлсэн бөгөөд үүгээ­­рээ энэ орчлон бүхэлдээ хоосноос бүтсэн болохыг
илэрхийлээд "Ашдын мөр" шүлэгтээ

Эцэстээ хоосон ча­на­раас биш бүхнийг


Худал хэмээн таниарай

гэж өгүүлснээр хоосноос бүтээгүй бүхэн худал боло­хыг нарийн тодорхой сур­гажээ.
Мөн "Тунгалаг уужим ог­тор­гуй" шүлэгтээ

Тунгалаг уужим огтор­гуй
Тод наран чимэгтэй
Хоосон чанарын агаар нь
Хотол үзэгдлийн чи­мэг­тэй


гэж хоосон чанар нь орч­лон ертөнцийг бүхэлд нь үүс­гэн бүтээсэн түгээмэл гай­хам­шигт чанар болохыг маг­тан дуулжээ.
Тэрчлэн Д.Равжаа "Зүйл зүйлийн үзэгдэл" шүлэгтээ

Ургах тонилох хоёргүй
Хоосон чанар гайхам­шиг


хэмээн өгүүлснээр хоо­сон чанар нь үүсэх, мөхөх хоёргүй мөнх чанар болохыг батлан өгүүлжээ.


Физикч, философич, доктор З.Бат-Отгон