Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)


IV Жинхэнэ гарын авлагаар шавийг сургах дараалал Энэ нь хоёр хэсэгтэй:
1. Багшийг шүтэх ёс
2. Багшийг ёсчлон шүтсэн шавь хэрхэн суралцах тухай
А. Багш шавийн барилдлага бол гэгээрлийн үндэс
Багшийг хэрхэн шүтэх тухай хоёр хэсгээр тодорхой тайлбарлана:
1. Ойлголт өгөхийн тулд дэлгэрэнгүй өгүүлэх
2. Бясалгах журам
Ойлголт өгөхийн тулд дэлгэрэнгүй өгүүлэх
Адишагийн Гол агуулгын дээж-д:
Их хөлгөний бүлд багтсан хүн
Эрхэм багшид өөөрийгөө даатгадаг хэмээсэн.
Мөн Долбагийн эмхэтгэсэн Бодовагийн сургаал зохиолд:
Гэгээрлийн багшид үнэнч байх нь бүх гарын авлагын гол утга учир юм. гэсэн байдаг.
Шавь ямар нэг эрхэм чанарыг эзэмших, алдаа дутагдлаас салахаас эхлээд аливаа сайн сайханд хүрэх нь гагцхүү гэгээрлийн багшаас хамаардаг. Тиймээс юуны түрүүнд багшийг шүтэх ёстой.
Бодисадвагийн эрдэм мэдлэгийн чуулбар-т ийн өгүүлжээ: Товчоор хэлбэл, бодисадвагийн үйл хэрэгт суралцах, түүнийг төгс эзэмших, улмаар төгс чанарын туйлд хүрэх. Мөн зам мөрөөр төвшин ахиж, тэвчээр, бясалгалын төвлөрөл, шууд танин мэдэхүйг эзэмших, үзсэнээ хэрэгжүүлэх, энэ бүхнийг эцсийн зорилгод чиглүүлэх болон гэгээрлийн төвшний эрхэм чанарыг эзэмших хийгээд бүрэн гэгээрэх нь зөвхөн багшаас шалтгаалдаг. Багш бол энэ бүгдийн үндэс, тэрээр дээрх чанаруудыг соёолуулна. Багш бол тэр бүхний эх булаг, дээрх чанарууд түүнээс л ундарна. Багш тэдгээр чанаруудыг хөгжүүлнэ, улам аривжуулна. Багш бол энэ бүхний тулгуур нь, нөхцөл нь билээ.
Мөн Бодова энэ тухай хэлэхдээ:
Төгс нирваанд хүрэхэд багшаас илүү хэрэгтэй зүйл үгүй. Эгэл жирийн амьдралд ч багшгүй бүтэх юм байдаггүй. Гэтэл муу төрлөөс дөнгөж ирчихээд огт мэдэхгүй замаар багшгүй явж болох уу? хэмээсэн байдаг
а. Шүтвэл зохих багшийн шинж чанар

Ер нь эрхэм зарлиг болон түүний тайлбарт хөлгөн бүр өөр өөрийнхөөрөө багшийн шинж чанарыг тодорхойлсон байдаг. Харин энд гурван төвшний хүнийг Их хөлгөний зам мөрөөр хөтөлж төгс гэгээрлийн төвшинд хүргэх багшийн тухай ярих болно. Энэ талаар Судар аймгийн чимэгт өгүүлэхдээ:

Номхорсон, амгалан, амирлангуй
Эрдэм чадлаар үлэмж, хичээнгүй, арвин мэдлэгтэй
Оршихуйн мөн чанарыг ухаарсан, уран илтэгдэг
Энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой багшийг шүт.
Ийм арван сайн чанар шингээсэн багшийг шүтэх ёстой хэмээн хутагт Майдар өгүүлжээ. Мөн өөрийн сэтгэлийг номхотгоогүй бол бусдын сэтгэлийг номхруулж чадахгүй гэж хэлсэн учир бусдын сэтгэлийг номхруулах багш эхлээд өөрийн сэтгэлийг номхруулсан байх учиртай. Харин хэрхэн номхруулдаг вэ? Зөвхөн өөрт аль хялбарыг нь дагаж, бусад эрхэм чанаруудыг оромдоод орхичихсон хүн бусдад тус нэмэр болохгүй. Харин Буддагийн сургаалыг бүхэлд нь даган өөрийгөө номхотгох хэрэгтэй. Тэр сургааль нь эрдэнэ мэт гурван заавар журам гэх нь ч бий. Сэтгэлийг номхтогоно гэдэг нь ёс зүйн заавар журам дагана гэсэн үг. Энэ тухай Аминчлан гэгээрэхүй номд:
Аргамжаа, чөдөргүй ардаг догшин
Аргамаг, эмнэг сэтгэлийн хүлэгт
Ам гай, хазаар, ташуур тааруулж
Аль хүссэнээрээ залах нь гэгээрэл
хэмээсэн байдаг билээ.
Мөн Айлдварын утгыг тодруулах бүлэг-т ийн дурьджээ:
Ёс суртахуун бол номхроогүй шавийн хазаар билээ.
Эмнэг сургагчид сайн хазаар чухал байдаг. Түүнтэй адил сэтгэл буруу мэдрэхүйд
татагдаж, догшин морь шиг буруу тийшээ зүтгэхийг нь хазаарлан зогсоох ёстой. Зөв чигт хандуулдаг ёс зүйн заавар журмыг хичээнгүйлэн дагавал сэтгэл хэмээх догшин морь номхорно.

Амгалан гэдэг нь санамж, сэрэмждээ тулгуурлан зөвийг дагаж, буруугаас зайлсхийж, дотоод сэтгэлийн амгаланг олдог сэтгэл төвлөрлийн заавар журмыг эзэмшихийг хэлнэ. Амарлингуй гэдэг нь сэтгэлээ жолоодсон амгаланд түшиглэн, үнэмлэхүй үнэнийг задлан шинжилдэг билэг оюуны заавар журам юм. Гэхдээ гурван заавар журмаар өөрийн сэтгэлийг номхотгох нь хангалтгүй. Багш хүн онолын эрдэмтэй байх учиртай. Гурван аймаг савын мэдлэгтэй байхыг арвин мэдлэгтэй гэдэг. Донбова “Багш нь Их хөлгөнийг олонтаа судалсан, өргөн мэдлэгтэй байх ёстой, гэхдээ хүн бүрийн хэр хэмжээнд тохирсон, хэн бүхэнд хэрэг болох гарын авлага өгч чаддаг байх учиртай” гэсэн байдаг. Оршихуйн мөн чанарыг ухаарах гэдэгт юмс үзэгдлийн Би- үгүй мөн чанарыг ойлгосон билэг оюуны охь болсон онцгой чадвар болох үнэнийг шууд танин мэдэхүйг эрхэмлэн үздэг. Ийм чадваргүй ч гэсэн онол болон учир шалтгааны үүднээс ойлгон тайлбарладаг байх ёстой.
Харин багш хүн эдгээр чадвар, мэдлэгээр шавиасаа доогуур эсвэл адилхан байж таарахгүй, үлэмж илүү байх учиртай. Гэгээрлийн багшийн тухай цоморлиг-т энэ талаар ийн өгүүлсэн байдаг:

Өөрөөсөө доорхийг дуурайваас уруудах
Өөр шигтэйгээ зэрэгцвэл ахихгүй мухардах
Өндөрт байгааг дагавал улам дээшлэх
Өмнөө түрүүлэгчийг ямагт дагагтун.
Амгалант сэтгэл, ёс суртаалтанг
Амьтанд үлгэрлэгч гэгээн оюунтанг
Ашид дагах үлгэрээ болговоос
Аяндаа чи үлэмж сайн болноо.
Пүчүнба нэгэнтээ “Суут дээдсийн намтрыг сонсоод өөртөө илүү их зорилго тавьсан” гэжээ. Мөн Тааши “Би Радэнгийн хийдийн ахмад үеийнхнийгөөрийн үлгэр дууриалаа болгосон” хэмээн хэлсэн байдаг. Энэ дагуу өөрөөс эрхэм чанараар илүү нэгнийг үлгэр дууриал болгох нь чухал. Дээр дурьдсан номхорсон, амгалан, амирлангуй, арвин мэдлэгтэй, эрдэм чадлаар үлэмж илүү, оршихуйн мөн чанарыг ухаарсан зургаан чанар нь багш хүн өөрийгөө хөгжүүлэхэд хамаарна. Харин шавийн ой тойнд буухаар уран өгүүлдэг, энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой, хичээнгүй дөрвөн чанар нь шавийг сургахад шаардагдана.

Энэ тухай Будда ийн хэлсэн юм:
Будда хилэнцийг усаар угаадаггүй
Бусдын зовлонг гараар арилгадаггүй
Өөрийн эрдэм чадлыг өрөөлд юүлдэггүй
Үнэн жам ёсыг таниулан гэгээрүүлдэг.

Гэгээрэгсэд бусдад эргэлзээгүй үнэний зам мөрийг зааж, араасаа дагуулдаг болохоос “хилэнцийг усаар угаах” мэтээр тусалдаггүй ажээ.

Багшийн үлдсэн дөрвөн чанарын нэг уран өгүүлэх нь номлолын утгыг ямар дарааллаар зааж шавийн ухаанд шингээхээ мэднэ гэсэн үг. Харин энэрэнгүй нь номлол зааж буй зорилго нь ариун буюу ямар нэг ашиг хонжоо, нэр хүнд горьдохгүй энэрэл, хайранд хөтлөгдөн заахыг хэлж байгаа юм. Бодова нэгэнтээ Жанавад “Лимогийн хүү минь, өдий болтол би номлол заахдаа надад хэрэг болно доо гэж бодож байгаагүй. Зовлонгүй амьтан байхгүй гэдэг үнэн шүү” гэсэн гэдэг. Багш хүн ийм л байх хэрэгтэй.
Хичээнгүй гэдэг нь бусдад туслах унтрашгүй эрмэлзэлтэй байхыг хэлж байгаа юм. Ажилдаа дур сонирхолтой гэдэг бол ахин дахин заасан ч ядардаггүй, зааж сургах бэрхшээлээс халшрахгүй байна гэсэн үг.
Бодова нэгэнтээ:

Гурван заавар журам дээр үнэний ухаарал, энэрэл хоёр нэмэгдэж байж хамгийн гол таван чанар болдог. Шанзүн багш маань тийм ч их мэдлэгтэй биш, тэвчээр багатайн дээр бусдын ачийг бодно гэж байхгүй. Гэвч дээрх таван гол чанар түүнд байсан болохоор ойр тойрондоо хэрэг болдог байлаа. Бас Няндон багшид уран илтгэх чадвар огт байхгүй. Ямар нэг зүйл заахад нь бид “энэ бүхнээс ганц нь ч толгойд үлдсэнгүй” гэцгээдэг байсан ч гол таван чанар түүнд байсан тул дэргэд нь байсан бүхэнд тус болсон юм хэмээсэн.

Харин гурван заавар журмыг эзэмшээгүй, биелүүлдэггүй хэрнээ тэр тухай сайхан ярьдаг, эрхэм чанарыг шагшин магтаж амиа аргацаадаг хүн багш байж таарахгүй. Үнэндээ өөрт нь юу ч байхгүй болохоор түүний яриа хий хоосон юм. Зандан модыг магтаж хоолоо олдог хүнээс бусад хүмүүс “Чамд зандан байна уу” гэж зандан асууж сураглавал”Байхгүй” л гэж хэлнэ. Өөртөө эрхэм чанар төлөвшүүлээгүй хэрнээ дэмий баахан ярьдаг багш ийм хүнтэй яг адилхан. Бясалгалын хаан сударт энэ тухай өгүүлэхдээ:
Айсуй тэр цагийн хуврагууд
Сахил, суртлаа гадаа орхино
Сайтар мэдэгчийн дүрийг өмсөнө
Санваар, гэгээрлийг цэцэрхэл болгоно
Санадаг, хийдэг нь хол зөрнө.
гэж хэлсэн байдаг.

Сэтгэл төвлөрөл, билэг оюун, нирваан гурав ч үүнтэй адилхан болох тухай Бясалгалын хаан сударт ингэж хэлжээ:
Агар зандангийн үнэр тансагийг
Анхилах шахтал ярьдаг хүнээс
Анхилуун нь чамд шингэсэн үү гэвэл
Амьдрах арга минь эндээ л гэдэг
Өөрт байхгүй агарын үнэрийг
Өрөөл бусдад сайрхагчтай адил.
Суртал сахиж,ёгтоо нэвтрэхгүй
Сураг ярьж дүвчигнэгч ч олширно.
Судрын энэ үг сэтгэл төвлөрөл, билэг оюун, нирваан гурвууланд нь хамаатай. Гэгээрлийн багш бол ашдын үйл хэргийн хөтөч юм. Тиймээс багшид өөрийгөө даатгахыг хүсэгчид энэ бүхнийг сайтар ухамсарлаж, дээрх шинж чанар бүрэлдсэн нэгнийг цуцалтгүй хай. Мөн бусдад замчлахыг хүсэгчид ч тэр бүхнийг ухаарч эдгээр шинж чанарыг өөртөө бүрдүүлэхийг хичээ.
Асуулт: Цагийн эрхээр дээрх бүх эрхэм чанарыг шингээсэн багш олоход хэцүү болжээ. Тийм багш олдохгүй бол яах вэ?
Хариулт: Энэ асуултад Субахугийн асуултанд хариулсан судар ийм хариу өгч байна:

Өрөөсөн дугуйтай хагас тэрэг
Морь хөллөөд ч ахихгүйн адил
Өөд хөтлөх багшгүй бол
Бясалгал гэгээрэлд ахих аргагүй.
Үзэсгэлэнт дээрээ ухаантай бол
Үлэмж цэмцгэр нямбай бол
Үнэн номлолыг хүртсэн бол
Үзтэл түүнээ дээдлэсэн бол
Гэгээрэх замдаа итгэлтэй бол
Гэмгүй дөлгөөн ч зоригтой бол
Хэл яриа цэцэн бол
Хэнээс илүү энэрэлтэй бол
Өлсөж цангахад энэлдэггүй бол
Өвчин шаналалд сөхөрдөггүй бол
Өрөөлийн тусыг мартдаггүй бол
Өгөөмөр ариун сэтгэлтэй бол
Буруу номд ороогүй бол
Гурван эрдэнэд сүсэгтэй бол
Ноттой хэлэхэд тэр нэгэн
Номын нөхөр лав мөөн.
Дээр өгүүлсэн эрхэм чанартныг
Дэлхийн будангуйгаас олох амаргүй ээ
Дээд чанаруудын хагастай нь нэгэн
Дэргэд учирвал хувь ерөөл өө.

Барагтай таарахгүй эрхэм чанарууд
Багахан байлаа ч бүү алгас
Баганхи тал нь ч, наймны нэг нь ч
Байдаг л юм бол нууц тарниар нөхөрлө өө.

Энэ бол бүрэн төгс шинж чанарын ядаж наймны нэгийг эзэмшсэн байх ёстой гэсэн үг. Долбагийн эмхэтгэсэн Бодовагийн сургаал-д “Багш ч гэсэн ийм л байх ёстой” гэж Адиша хэлсэн хэмээн тэмдэглэжээ. Энд тодорхойлсон бүх шинж чанаруудыг төгс бүрэлдүүлэх хэцүү, хялбар алин боловч багш хүн ядаж наймны нэгийг нь эзэмшсэн байх хэрэгтэй.

б. Багшийг шүтэх шавийн шинж чанар

Арьядэвагийн Дөрвөн зуут-д:
Шударга, ухаалаг, дур сонирхолтой бол
Гэгээрэл дүүрэх сав болно
Багш, шавь алин нь ч биесүүдээ
Баалах, өөлөх ч бас л цээртэй.

Хутагт Арьядэва ийм гурван чанартай хүнийг номлол сонсож болох шавь хэмээн тодорхойлжээ. Дээрх гурван чанар бүрдсэн хүн багшийн эрхэм чанарыг сайн зүйл гэж хүлээж авахаас бус алдаа гэж үздэггүй. Мөн тэр хүн шавийн эрхэм чанарыг ч зүй ёсоор хүлээн зөвшөөрнө. Харин шавийн шинж чанар бүрдээгүй хүн номлол заах багш нь хэдий өө сэвгүй байлаа ч өөрийн буруугаас гэмтэн мэт үзэх эсвэл бүх алдаа дутагдлыг нь зөв зүйтэй мэт ойлгох явдал бий гэж Чандракирти тайлбартаа өгүүлсэн байдаг. Тэгэхээр бүр шину чанар бүрдсэн багш таарсан ч түүнийг олж танина гэдэг хэцүү, үүнээс үүдээд шавь өөртөө дээрх чанаруудыг шингээсэн байх ёстой.
Нэг талыг барьж туйлшрахгүй байхыг шудрага гэнэ. Хэрэв туйлширвал түүндээ хөтлөгдөн зөв зүйтэй талыг олж харахгүй, багш сайн зааж сургасан ч утгыг нь ухаарахгүй. Бхававевика өөрийн Төв үзлийн мөн чанар бүтээлдээ:
Туйлширвал сэтгэлийн гэмд автагдаж
Амгаланг огт ойлгож чадахгүй
гэсэн байдаг.
Өөрийн үзэл бодолдоо хэт баригдаж, бусад сургаал номлолыг үзэн ядахыг туйлшрах гэдэг. Ийм хандлага өөрт чинь байгаа эсэхийг ажиглаад өөрчлөх нь зүйтэй. Энэ тухай Бодисадвагийн гэгээрэлд хүрэх сударт:
Хувийн үзэл бодлоосоо салж, номлогч, багш нарынхаа сургаал зохиолд уусан орж, сүсэглэ хэмээсэн.

Асуулт: Ингээд л боллоо гэж үү?
Хариулт: Туйлширдаггүй байж болно, гэхдээ зөв сургаал номлолыг буруугаас нь гарцаагүй ялгах оюуны чадваргүй бол шавь болж чадахгүй учир тэр хоёрыг ялгаж чадахуйц ухаалаг байх ёстой. Хэрэв ухаалаг бол хэрэггүйг нь орхиж, хэрэгтэйг нь дагадаг.
Асуулт: Энэ хоёр чанар байхад л хангалттай юу?
Хариулт: Хэдийгээр дээрх чанаруудыг агуулж байлаа ч сургаалт үлгэр сонсож байгаа мэт зүгээр сууснаар номлол сонсох шавь болж чадахгүй. Маш их идэвхи зүтгэл гаргах ёстой. Чандракирти өөрийн тайлбартаа эдгээр чанарууд дээр номлол болон багшийг хүндэтгэх, сэтгэлээ зориулах хоёрыг нэмээд шавийн таван чанар гэж тодорхойлжээ. Мөн эдгээр таван чанарыг хураавал дөрөв болно:

1. номлолд дур сонирхолтой
2. сонсоход сэтгэлээ зориулах
3. номлол болон багшийг хүндэтгэх
4. буруу сургаалыг орхин зөвийг нь дагах

Энэ дөрвийг саруул ухаанаар зохицуулж, төв шудрага зангаар зөрчлийг давдаг.
Багшид өөрийгөө даатгах шавийн дээрх шинж чанар өөрт гүйцэд бүрдсэн эсэхийг шинжигтүн. Бүд бүрдсэн бол баярлахаас өөр аргагүй. Хараахан бүрдээгүй бол хойшдоо бүрдэх нөхцөл бий болгохын тулд шавийн үндсэн шинж чанаруудыг мэддэг байх ёстой.

Мэдэхгүй аваас өөрийгөө шинжиж чадалгүй агуу сайхан боломжоо алдахад хүрнэ.

в.Шавь нь багшийг шүтэх ёс
Шавьд байх чанаруудыг шингээсэн нэгэн дээр дурьдсан ёсоор тухайн хүнд багшийн шинж чанар буй эсэхийг сайн шинж. Тоочсон шинж чанарыг өөртөө шингээсэн бол түүнээс номлол сургаал сонсож болно. Гэвш Долбова, Санпүва хоёр багшийг шүтсэн өөр өөр намтартай байдаг. Санпүва олон багштай, тэр хэрээр янз бүрийн сургаал сонсдог байж гэнэ. Тэгэхэд нөхөд нь авчихаар юм алга гэцгээн ундууцахад Санпүва “Та нар юу ярина вэ? Би хэрэгтэй хоёр зүйл мэдэж авлаа” гэсэн гэдэг.

Харин гэвш Долбова таваас хэтрэхээргүй цөөхөн багштай байсан юм. Бодова, Гомборинчэн нар энэ хоёрын алин нь сайн болохыг хэлэлцээд “Ухаан тэлээгүй нөхцөлд багшаасаа зөвхөн дутагдал олж хараад сүсэг төрөхгүй. Сүсэг төртлөө их удна, тэгэхээр гэвш Долбовагийн багшийг шүтэх ёс нь илүү зохимжтой тул түүний ёсыг баримталъя” гэж шийджээ. Энэ тун зөв шийдвэр, уг ёсыг дагаарай.

Багшаас номлол, сургаал хүртэнэ гэдэг бол ерөнхий ойлголт. Харин бүрэн гарын авлагаар сэтгэл оюуныг жолоодох багшийг шүтнэ гэдэг онцгой зүйл билээ.

1| Багшийг шүтэх санаа бодол
Үүнийг гурван хэсгээр тайлбарлана:
Багшийг шүтэх ерөнхий хандлага
Гол үндэс болох сүсгийг бататгах
Багшийн ачийг дурсан санаж бишрэх
а| Багшийг шүтэх ерөнхий хандлага

Гол модон байгуулах судар-т багшид хүндэтгэлтэй хандах есөн хандлага бий хэмээн заажээ. Тэдгээр нь багшийг шүтэх гол санааг агуулах бөгөөд хураангуйлбал дөрвөн зүйл болдог.

Дуулгавартай хүү мэт хандлага. Өөрийн зоргоор явахаа больж, багшийн удирдлагад бүрэн орно. Дуулгавартай хүүхэд аливааг өөрийн зоргоор хийдэггүй. Эцгээсээ зөвлөгөө хүсэж, хэлсэн үгийг нь дагадаг. Үүнтэй адил багшаас зөвлөгөө хүсэж бай. Энэ цагийн гэгээрэгсдийн бясалгал судар-т:

Шавь өөрийн буруу дадал бүхнээ орхиж, багшийн зөвлөгөөг дагадаг. эсэн байна. Гэхдээ багшийн шинж чанар бүрдсэн нэгнийг л дага, барагтайхан нэгэнд дөрлүүлж болохгүй гэж сануулжээ.

Эвдрэшгүй алмааз мэт хандлага. Шулам болон буруу санаатан багшаас нь салгаж чадахааргүй ижилсэж, номын нөхөр болно. Дээрх сударт энэ тухай ингэж өгүүлжээ: Улааныг үзээд урваж, шарыг хараад шарвалзахыг цээрлэ.

Хөдлөшгүй газар мэт хандлага. Багшийн оноосон ажил, үүрэгт хариуцлагатай хандана. Ямар ч үүрэг өгсөн халширч, шантарч болохгүй. Бодова бээр Жанавагийн шавь нарт хандан:
Та нар миний багш шиг бодисадватай учирч хэлснийг нь дагаж яваа чинь хувь заяа шүү. Өгсөн үүргийг нь дарамт биш шагнал гэж бодоцгоо.
хэмээсэн юм шүү.
Үүрэгтээ хариуцлагатай хандах. Энд зургаан төрлийн хандлага бий.

а. Ямар ч зовлон тохиолдсон ажрахгүй байхыг хүрээлсэн уулс мэт хандлага гэнэ. Жанаваг Рүгвад очиход бясалгагч Гомбо Ёндонбар хүйтэнд зутарчихсан байжээ. Тэгээд Шоннүдагва эрхэм дээр очдог юм билүү гэж асууж гэнэ. Тэгэхэд нь Жанава “Үлэмж тансаг ордонд өдий болтол налайж суусан. Одоо шиг Их хөлгөний багшийг шүтэн, номлол сонсож байгаа ийм боломж дахин гарахгүй, хаашаа ч битгий яв” гэжээ. Уг хандлагыг дээрх маягаар ойлгох нь зүйтэй.

б. Өөрийн муу үйлийн үрийг эдлэвч огт гутрахгүй байхыг зарц мэт хандлага гэнэ. Адиша орчуулагч нарын хами Занд ирээд шавар шавхайтай газар буужээ. Тэгэхэд Донбова хамаг хувцасаа урж шавхайг цэвэрлээд хаа нэгтэйгээс хуурай цагаан шороо авчран дэвсэж суудал зассан аж. Мөн Адишагийн өмнө Мандал хийж тавьжээ. Тэгэхэд Адиша “Хөөх, чам шиг шавь Энэтхэгт л байдаг юм” хэмээн уулга алдсан гэдэг.

в. Аливаа ихэрхэл, бардам зангаа сайн дарж, өөрийгөө багшаас доогуур тавихыг бараа бологч мэт хандлага гэнэ. Гэвш Донбова “ Бардам зангийн сайраас эрхэм чанарын булаг ундрахгүй” гэсэн юм. Мөн Жанава “Урин цаг ирэхээр эхлээд уулын орой ногоорох нь уу, бэл нь ногоорох нь уу хараарай” гэж хэлсэн байдаг.

г. Багшийн өгсөн халширмаар хүнд,хэцүү ажил үүргийг баяр хөөртэй гүйцэлдүүлэхийг хөлөг мэт хандлага гэнэ.

д. Багш загнаж, зэмлэсэн ч уурлахгүй байхыг нохой мэт хандлага гэнэ. Багш Долүнба бурханч гэвш Лхасог таарах болгондоо загнадаг байжээ. Нэг удаа Лхасогийн шавь Нягмова Долүнба багшид нь уурлаж байхыг хараад “Таныг загнаж байгааг ойлгож байна уу?” гэж асуухад “Би ингэж загнуулах тоолондоо Хэрүга бурханы хүчийг олж авдаг” хэмээн Лхасо хариулсан гэдэг. Мөн Билэг оюуныг төгөлдөржүүлэх найман мянган бадагт сударт:

Багш нь шавиа загнаж, тоомжиргүй хандсан ч тэрсэлдэж болохгүй. харин улам бүр номлол руу тэмүүлж, сүсэглэн араас нь уйгагүй яв, хэмээсэн байдаг.

е. Багш ямар ч ажил үүрэг өгсөн нааш, цааш явахаас залхахгүй байхыг сал мэт хандлага гэнэ.

б| Гол үндэс болох сүсгийг бататгах
Гурван эрдэнийн зулын зар сударт:
Сүсэглэх сэтгэл нь гэгэээрлийн ээж тул
Сүүгээр тэжээх мэт ухаарлаар амлуулж
Үрээ харамлах мэт зовлонгоос гэтэлгэж
Үүрдийн цэнгэлд гараас хөтөлнө.
Элэг зүрхэнд сүсэг оршиход
Эрхшээх омог бишрэлээр солигдоно
Эд баялагт хөл болж хүргэнэ
Эрхэм буяныг гар болж хураана.

Түүнчлэн Арван чанарын судар-т ийн өгүүлсэн байдаг.

Сүсэг бишрэл нь гэгээрэлд хүргэх
Сүйх тэрэг, унаа хүлэг мөн.
Сүйхээтэй хүн үүнийг л таньж
Сүсгээ хүлэглэн дээшээ дэвжинэ.

Өчүүхэн төдий ч сүсэггүй хүмүүнд
Өөдлөх гэгээрэх хүсэл ч төрдөггүй нь
Үнс болж түлэгдсэн буурцагнаас
Үр соёолох ерөөлгүйн адил аа.

Энд сүсэгтэй, сүсэггүй хоёр байдлыг харьцуулан эрхэм чанар бүхний үндэс нь сүсэг болохыг харуулжээ.
Гэвш Донбова Адишад “Төвдөд олон бясалгагч байдаг. Харин онцгой чадвартай болсон хүн ганц ч алга” гэжээ. Тэгэхэд Адиша “Их хөлгөний их, бага эрхэм чанарын аль нь ч багшийг хэрхэн шүтсэнээс хамаарч хөгждөг. Төвдүүд та нар багшдаа жирийн хүнээс дээргүй хандаж байна. Тэгэхээр яаж ч сайн чанар хөгжих билээ” гэжээ. Мөн хэн нэгэн чанга дуугаар “Адиша, гарын авлага хайрдаач” гэхэд “ Ха,Ха, би сонсгол сайтай шүү” хэмээн хөхрөөд “Сүсэг бол миний гарын авлага. Сүсэглэ, Сүсэглэ” хэмээсэн гэдэг. Тиймээс сүсэг хамгаас чухал шүү.

Ер нь Гурван эрдэнэ, үйлийн үр, дөрвөн үнэнд сүсэглэх тухай ярьж байгаа билээ. Шавь нь багшдаа хэрхэн хандах тухай Важрананийн авшиг авах тарни- д:

Нууцын эзэн минь. Шавь нь багшдаа хэрхэн хандах вэ гэвэл Ялж төгс гэгээрсэн Буддатай адилхан хандана.

Сэтгэл зөвдөхөд зам зөвдөж
Сэвтээх садаа өөрөө ховхроно
Алдаагүй зөв дадал эзэмшиж
Амьтанд туслах бурхан болно.
гэж өгүүлсэн байдаг.
Их хөлгөний судар, номуудад багшийгаа Ялгуулсан Будда хэмээн сэтгэх хэрэгтэй гэж өгүүлдэг. Ёс зүйн судар-т ч мөн ингэж заасан билээ. Багшийгаа амьд Будда хэмээн ухамсарлахын хэрээр түүнээс дутагдал эрэхээ больж, эрхэм чанарыг нь олж харах ухаан төрдөг учиртай. Тиймээс багшийг буруу талаас нь ажиглахын оронд сайн чанарыг нь олж харах ухаан хөгжүүл. Важрананийн авшиг авах тарни-д мөн ийн өгүүлжээ:

Сайн сайхнаар нь багшийг үнэл
Саар алдааг нь байхгүй юм шиг март
Сайшаасны хэрээр л сайнаас хүртэнэ
Саараар нь дуудвал саарлыг нь л авна.

Үүнийг баримтал. Багш маш олон эрхэм чанартай байтал өчүүхэн алдаа, дутагдлыг нь анзаараад байвал оюун ухааны шидийг олоход саад болно. Багшид алдаа, дутагдал нэлээд байлаа ч бүү ойшоо. Харин эрхэм чанарт нь сүсэглэвэл оюун ухааны шидийг эзэмших үндэс болно.

Тиймээс өөрийн багшид их бага ямар нэг дутагдалтай ч түүнийг нь өөрчилдөг буруу бодлоо дар. Ахин дахин дадлуулбал тийм зан үгүй болно. Хэрвээ ингэж чадахгүй, эсвэл буруу санаандаа автан дутагдал дээр нь анхаарал төвлөрөөд байвал гэмээ наминчилж, дахин давтахгүй гэж андгайл. Тэгвэл аажимдаа ийм зан дарагдана.

Мөн багшийн ёс суртахуун, эрдэм мэдлэг, сүсэг зэрэг аль байгаа эрхэм чанарт нь анхаарал хандуулж тэр сайн талыг нь үргэлж санаж, бодож бай. Ингэж сурвал зарим нэг дутагдал байсан ч сайн чанарт нь сэтгэл төвлөрч сүсэглэхэд саадгүй болно. Жишээ авъя л даа. Чиний дургүй хүн олон сайхан чанартай ч зөвхөн алдаа дутагдлыг нь хайх сэтгэл түүний сайн талыг олж харах нүд хаадаг. Нөгөө төлөөр өөрөө олон дутагдалтай ч ганц нэг сайн чанараа дөвийлгөн бодсоор өөрийнхөө алдааг олж хардаггүй.
Адиша гүн ухааны хувьд мадхьямика үзэл баримталдаг, багш Серлинба нь читтаматра сакаравадийн үзэлтэй байсан юм. Үзэл онолын үүднээс үзвэл багш шавь хоёрын хооронд их бага ялгаа бий. Гэхдээ Адиша Их хөлгөнд суралцах үндсэн шат болсон гэгээрэх тэмүүллийг Серлинбагийн гарын авлагаар хөгжүүлсэн билээ. Тийм учраас түүнийг бусад багш нараасаа дээгүүр тавьдаг байсан.
Багшийг зөвхөн сайн талаас нь харж, дутагдлыг нь анзаарахгүй байх нь зүй бус ч гэлээ сурах л хэрэгтэй. Ганц шад сургаал хэлж өгсөн байсан ч ингэж хандвал зохино. Энэ талаар Нандин эрдэнийн үүл судар-т ийн өгүүлжээ:

Багшийг дагавал зөв дадал нэмэгдэж, алдаа дутагдал цөөрнө. Багш чинь их бага судалсан, мэдлэгтэй мэдлэггүй, ёс зүйгээ сахидаг, сахидаггүй ямар ч байсан Ялгуулсан Будда хэмээн бодож сур. Буддатай учирвал баярлаж, сүсэглэх тэр л хэмжээгээр багшдаа баярлаж, сүсэглэ. Багшийгаа хүндэлж, тахихын хэрээр гэгээрэлд хүрэхэд дутуу байсан буян бүхэн гүйцнэ. Салахгүй зууралдсаар байгаа сэтгэлийн гэм бүхнээс сална гэж бодвол баяр баясгалантай болно. Түүний сайн чанарыг нь дууриалал болгон, муугаас нь цээрлэж яваарай.

Мөн Хар хүн Уграгийн асуултанд хариулсан судар-т:

Хар хүн гуай. Бодисадва нар аман айлдвар сонсох болон унших хийгээд өгөөмөр чанар, ёс суртахуун, тэвчээр, зүтгэл, бясалгал, билэг оюуныг эзэмших, тэрчлэн бодисадвагийн зам мөрийн төвшинд хүрэх чуулбарыг хуримтлуулахдаа ганцхан шад гарын авлага өгсөн багшийг ч зүй ёсоор хүндэлдэг.Хэлсэн сургаалд нь хэдэн нэр томъёо, үг үсэг байна төдий тооны галавт тэр багшийг үргэлж хүнлэн тахиж, өргөл барьц өргөн дээдэлдэг. Хар рүн гуай, энэ бол багшид үзүүлбэл зохих зүй ёсны хүндэтгэлийн нэгээхэн хэсэг. Тэгэхээр бусад өргөл хүндэтгэлийн тухай ярих нь илүүц биз ээ.

в. Багшийн ачийг дурсан санаж бишрэх
Арван чанар судар-т:
Төөрч явахад олоод дуудагчаар бод
Түнэр шөнийн зүүднээс сэрээгчээр бод
Үйлэндээ живэхэд гараа сунгагчаар бод
Үнэнээс зөрөхөд дуудаж залагчаар бод

Орчлонгийн гавыг тайлсан чөлөөлөгчөөр бод
Ороосон өвчнийг эдгээсэн анагаагчаар бод
Атгаг шунал, хүслийн түймрийг
Аадрын үүл болж унтраагчаар бод

гэсэн байна.

Мөн Гол модон байгуулах судар-т идэрхэн Судхана эрхэм гэгээрлийн багш минь намайг бүх муу заяанаас аварсан хэмээн өгүүлсэн байдаг.

Үзэхийн далайд бол усан хөлөг
Үнэнд хүрэхэд унаа хүлэг
Хүсэх диваажинд зам заах овоо
Хүй орчлонгийн чанарыг таниулагч аа.

Байсан, байгаа, байх цагуудын
Барим тавим үнэнийг заасан
Бишрэхээс бус учирч чадаагүй
Билэгтэн мэргэдэд ч хөтөлж хүргэсэн.

Зөв болгоны минь үрийг соёолуулж
Зөв мөрт нь ургуулж ачилсан
Багшийнхаа ачийг бахдах Судхана
Баярын нулимс мэлмэрүүлж байсан.

Үнтэй адил багшийн ачийг санаж яваарай. Багшийн ачийг санах бүртээ”....багш нар минь” хэмээн бүгдийх нь нэрийг тоочон, дүрийг нь сэтгэлдээ ургуулан бодож бай.
Багшийнхаа дүр төрхийг төсөөлөн бодож, хэлж буй үгнийхээ утга учирт нь хамаг анхаарлаа төвлөрүүлэн дээрх мөрүүдийг чангаар уншаарай.
Түүнчлэн Гол модон байгуулах судар-т ингэж өгүүлжээ:
Багш минь Буддагийн сургаалыг номлооч
Барагдашгүй сургаалынх нь сайхныг үзүүлээч
Бодисадвагийн явдлыг ашид таниулагч
Бодолхийлж эргэлзэхгүй итгэл минь энэ.
Ариун чанаруудыг төрүүлэгч эх
Амлуулж сургаалаар тэжээгч эжий
Гэгээрэгч дээшлэхийн үүдболгонд
Гэрэлт бамбар шиг гийгүүлэн зогсоод
Гэтэлгэж бас муугийн хорлол
Гэм нүглээс ангижруулагч билээ.

Өвдөхөөс төдийгүй өтлөхөөс гэтэлгэгч оточ мөөн
Өвчнөөс төдийгүй үхлээс аврагч хувилгаан мөөн
Рашаанаар сүрчигч ариун дээд хурмаст мөөн
Ариудсан саран, амирлахуй зүгийн наран мөөн.

Дайсныг ч гэсэн нөхөр шигээ л нөмөрлөх
Далай ертөнцөд хэнийг ч залуурдах
Даамай амгалан багшдаа үргэлж
Дандаа ингэж Судхана биширнэ.

Бодисадва надад ухаанаасаа хүртээж
Бурхны хүүхдүүдийн гэгээрэлд хүргэнэ
Бурсан хуврагууд ч шагших багшдаа
Буцалтгүй итгэлээр залбирч ирлээ.

Нарт ертөнцийг аврагч мэтээр
Намайг та хөтлөнө ч, нөмөрлөнө ч
Найрсал, зохирлыг нүд болж харуулна ч
Найдаж итгэх минь энэ л байна.

Энэ маягаар Судханагийн оронд өөрийгөө тавьж, багшийн ачийг санан дээрх шүлгийг уншиж бай.

Багшийг шүтэх үйл ажил
Ашвагхоса Багшийн тавин шүлэгт бүтээлдээ:
Багштай хүний үүрэг цомхон
Баярладаг юмыг нь үйлсээ болго
Барайлгадаг юмнаас байнга зайлсхий
Баримтлах, дагах юм ердөө л энэ.

Орчлонгийн үймээнээс багшийгаа ол
Оройдоо дээдлэн заасныг нь баримтал
Оюуны шид багшаас л ундарна
Онцгойлж үүнийг Будда захисан

Товчхондоо бол багшийг баярлуулах бүхнийг хичээнгүйлэн гүйцэлдүүлж, баярлуулахгүй бүхнээс хянамгайлан цээрлэ.

Багшийг өргөл барьц өгөх, бие болон үг хэлээр өргөмжлөн хүндлэх, хэлснийг нт гүйцэлдүүлэх гурван арга замаар баярлуулдаг. Энэ тухай хутагт Майдар Судар аймгийн чимэг – тээ ингэж өгүүлсэн байдаг:

Өргөл барьц нь хүндлэл мөн ч
Заасныг нь дагавал шүтлэг мөн.
түүнчлэн:
Өнөд багшийгаа хазайхгүй дагавал
Өргөмжөөс илүү дээдлэл мөн.
гэж өгүүлдэг билээ.

Өргөл, барьц өгөх. Багшийн тавин шүлэг-т:

Андгайлж шавилсан номын багшдаа
Авгай хүүхдээ ч, тэр ч бүү хэл
Амиа хүртэл өгөх нь бий тул
Агуурс хөрөнгө бол юу ч биш шүү.

түүнчлэн:

Багшдаа өргөх нь Буддад өөрт нь
Барьж өргөсөнтэй адил тэнцүү
Өглөг чинь эргээд буян болж
Өөрийн чинь чанарыг төгөлдөр болгоно.
Үүнээс гадна Лагсорва ингэж хэлжээ:

Сайн юм байсаар атал мууг нь өргөвөл тангараг доройтно. Багшийг баярлуулах сайн юм үнэхээр байхгүй бол харин гэм болохгүй.

Энэ санааг Багшийн тавин шүлэгт-д доорх байдлаар илэрхийлжээ:

Барьц өргөл өчүүхэн ч байсан
Бага гэж голохоосоо өмнө
Барагдашгүй үржихийн ерөөл бодож
Багшдаа өргөх нь буян билээ.
Өргөл өгөх нь шавийн хувьд эрхэм буян учир өгөхдөө ийм бодолтой байх нь зүйтэй. Харин багш нь өргөл, барьцанд шунах ёсгүй юм. Шарава “Өргөл барьцанд биш, сайн суралцаж буйд нь баясдаг хүнийг л багш гэнэ. Үүнээс эсрэг зан суртахуунтай бол гэгээрэлд хүргэх багш биш” гэсэн билээ.

Бие болон үг хэлээр өргөмжлөн хүндлэх. Багшийгаа угааж арчих, биед нь иллэг хийх, хир буртагийг нь цэвэрлэх, дэргэд нь бараа болох нь биеэр үйлдэх өргөл хүндлэл. Харин багшийн эрхэм чанарыг нь магтан өгүүлэх нь үг хэлний өргөл хүндлэл юм. Хэлснийг нь гүйцэлдүүлэх. Өгсөн заавар сургаалийг нь зөрчилгүй гүйцэлдүүлэх явдал юм. Энэ хамгаас чухал. Төрөл туулсан цадиг-т энэ тухай өгүүлэхдээ: Тусалсаных нь ачийг хариулна гэдэг Хэлснийг дагаж биелүүлэх явдал мөн.

Асуулт: Багшийн өгсөн зааврыг дагах учиртай юм байна. Гэтэл шүтэж буй багш нь зам мөрөөр хөтлөх юм уу, гурван сахил зөрчих зүйл хийлгэх гэвэл яах вэ?
Хариулт: Энэ тохиолдолд Ёс зүйн судар-т заасныг баримталбал зохино. Уг номонд “Номлолоос гажуу зүйл шаардвал татгалз” гэсэн байдаг. Мөн Нандин эрдэнийн үүл судар-т “Багшийн сургаал зөв аваас түүнийг нь дага, харин буруу бол бүү дагагтун” гэжээ. Тиймээс буруу гарын авалагыг нь дагаж болохгүй. Энэ тухай Төрөл туулсан цадиг –ийн арван хоёрдугаар хэсэгт тодорхой өгүүлсэн байдаг.
Гэхдээ үүгээр шалтаглан багшдаа сүсэггүй, хүндэтгэлгүй хандаж, муулж болохгүй. Харин чухам ямар шалтгаанаар багшийн зааврыг зохих ёсоор нь дагахгүй болсон өөрийн байр сууриа тайлбарлах хэрэгтэй. Энэ тухай Багшийн тавин шүлэг-т:

Үндэс, зохирлыг хангаагүй учраа
Үгээр илэрхийлж тайлбар хийж бай гэдэг.

Ингээд эв зүйгээ олсон цагтаа номлолд хөтлөх багшийн зааврыг хичээнгүйлэн дагаж, биелүүлэх нь чухал. Энэ тухай хутагт Майдарын Судар аймгийн чимэг-т өгүүлэхдээ:

Багшийг дээдэлж шүтнэ гэдэг
Барьц бэлэг зөөхийн нэр биш
Баримтлал хэмээсэн ном журмыг нь
Баттай сахихыг л хэлсэн хэрэг ээ.
Бодова нэгэнтээ:

Ананда Буддад бараа болон явж байхдаа түүний зөвшөөрөөгүй хувцсыг өмсдөггүй, Буддагийн үлдээсэн хоолыг иддэггүй байсан. Гэнэт Буддатай уулзах болвол “Багшийгаа хүндэтгэе” хэмээн зөвшөөрөл авдаг байсан. Энэ бүхэн нь хойч үеийнхэнд үлгэр дууриал болох ёстой. Бид нар ямар номлол сурснаа тооцохын оронд багшийн өгсөн хоолны их багыг бодож сууна гэдэг яваандаа ялзрахын шинж хэмээсэн билээ. Хэдий хугацаанд багшийг шүтэх талаар Бодова ингэж хэлжээ:

Миний дэргэд буй шавь нарын үүрэг нэмэгддэг. Харин надаас холдохоор үүрэг нь хөнгөрдөг. Багшаас хэт холдох та нарт зохихгүй. Тиймээс хол ойроос хамаарахгүй үүргээ ухамсарладаг болтлоо суралцах хэрэгтэй.

г. Багшийг шүтэхийн ач тус

Багшийг шүтсэнээр төгс гэгээрлийн төвшинд ойртоно, агуу гэгээрэгсдийг баярлуулна. Дараа дараагийн амьдралдаа багшаас хагацахгүй, муу төрөлд төрөхгүй. Муу үйлийн үр болон сэтгэлийн гэмд хялбар дийлдэхгүй. Бодисадвагийн сургаал зааврыг зөрчихгүй, тэр бүхнийг мартахгүй учир эрхэм чанарын чуулбар бүрдэж улам бүр нэмэгдсээр хэтийн ба ойрын бүх зорилго биелэнэ. Багшийг санаа бодол болон үйл ажлаар асарч, хүндлэх зөв дадал хэвшүүлбэл өөрийн болон бусдын зорилгыг биелүүлж, билэг оюун болон буяны чуулбарыг төгс цогцлуулна.

Энэ тухай Гол модон байгуулах судар –т ингэж өгүүлдэг:
Хувьтай хөвгүүн минь, багшийг зүй зохисоор нь шүтсэн бодисадва нар муу төрөлд төрөхгүй. Багшийг санаж явдаг бодисадва нар бодисадвагийн заавар журмыг зөрчихгүй. Багшийн ивээлд орсон бодисадва нар энэ ертөнцөд бусдаас үлэмж илүү. Багшийг хүндлэн асардаг бодисадва нар бүх сургаалаа марталгүй хэрэгжүүлдэг. Багшийг чин сэтгэлээр дагадаг бодисадва нар муу үйлийн үр ба сэтгэлийн гэм |нисванис| -д тэр бүр дийлдэхгүй.

гээд цааш нь:
Хувьтай хөвгүүн минь, багшийн заасныг дагаж мөрддөг бодисадва нарт төгс гэгээрэгсэд баярладаг. Багшийн үгнээс гажилгүй амьдрагч бодисадва төгс гэгээрэлд ойртдог. Багшийн үгэнд эргэлзэхгүй бол багш улам дотносно. Багшийг мартахгүй санаж яваа бодисадва бүхний хамаг зорилго гарцаагүй биелнэ.

Мөн үүнтэй адил Тайлагдашгүй нууцын судар-т ингэж өгүүлжээ:

Хувьтай хөвгүүд, охид минь. Багшийг ихэд хүндэтгэн шүтэж, асран тойлж, тахиж зүй зохисоор нь шүт. Ингэж чадвал санаа сэтгэлд чинь зөв дадал шингэж, үйлдэл бүхэнд чинь зөв дадал хэвшинэ. Улмаар зөв үйл бүтээж, зөв дадал төлөвшиж, журмын нөхөд чинь хүндлэх болно. Буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино. Өөрийгөө, өрөөлийг буруу үйлээс сэрэмжлэн хамгаалснаар зүйрлэшгүй гэгээрлийн зам мөрийг төгс эзэмшиж, буруу зам мөр хөөсөн амьтанд тусалж чадна. Бодисадва багшийг ингэж шүтсэнээр эрхэм чанар бүхнийг өөртөө төгс цогцлуулдаг.

Түүнчлэн багшийг өргөмжлөн хүндэлснээр муу төрөлд амсах байсан үйлийн үр энэ насанд бие, сэтгэлийн өчүүхэн зовлон эдлэх эсвэл зүүдлэх төдийхнөөр шувтарч арилна. Мөн тоолшгүй олон гэгээрэгсдэд өргөл тахил өргөсөн буянтай харьцуулшгүй их ач тустай. Энэ тухай Кшимигарбха сударт өгүүлэхдээ:

Багшийг шүтвэл тоолшгүй олон галавт муу төрөлд төөрөх байсан үйлийн үр энэ насанд халдварт өвчин тусах, өлсөж цангах зэрэг бие, сэтгэлийн зовлон төдийхөн болж арилна. Эсвэл зэмлэл хүлээх, зүүдлэх төдийхнөөр л муу үйл барагдана. Тэр ч бүү хэл ганц өглөө багшийг хүндэлсэн буян нь зөв дадал төлөвшүүлэх хүслээр хязгааргүй олон гэгээрэгсдэд тахил өргөх эсвэл заавар журам дагасан буянаас ч хол давуу. Багшийг өргөмжлөн хүндлэх нь санаанд багтамгүй сайн талтай.
гээд цааш нь:

Гэгээрэгчийн цаглашгүй ид шид, хувилгаан чанар бүхэн үүнээс л урган гарна гэж үзэгтүн. Тиймээс багшийг Ялгуулсан Буддаг тахин шүтэж байгаа мэт асран тойлж, хүндлэх ёстой.
гэсэн байдаг.
Бас Төрөл туулсан цадиг-т өгүүлэхдээ:

Эрдэмт багштайгаа шадар байж
Эндэлгүй номыг нь дагаж гэмээнэ
Эгнэшгүй гэгээрлийн эрхэм чанар
Эрхбиш биед чинь наалдах учиртай.

Бодова хэлэхдээ:
Цоорхой тор усанд хаяхад загас орохын оронд замаг шүүрдэн төвөг уддаг. Бид үүн шиг багшийн эрхэм чанарыг шингээхгүй атлаа зарим буруу зөрүүг нь сурчихдаг. Тиймээс хааяа нэг багшид ирж очих төдийгөөр хязгаарлаж болохгүй.

д. Багшийг эс шүтэхийн гэм зэм
Багш, шавь барилдчихаад шүтэх ёсыг нь зөрчвөл энэ насандаа олон төрлийн өвчин тусаж, элдэв хорлолд өртөнө. Хойд насандаа хэмжээлшгүй их, дуусашгүй урт муу төрлийн зовлон амсах болно. Важрананийн тангарагийн тарни-д энэ тухай ингэж өгүүлжээ:
Ялж төгс гэгээрсэн Будда. Багшийгаа басамжлан доорд үзсэн бүхний гарцаагүй эдлэх үйлийн үр юу вэ?
Будда. Важрапани минь, тэнгэр болоод бусад ертөнцийнхөнч айн цочих бизээ. Асуугаагүй нь дээр байсан юм. Гэвч тэр тухай Нууцын эзэн чамд цухас дурьдъя. Зүрх зоригтнууд анхааран сонсогтун.

Дагасан багшаа бүү гутаа
Дараа нь чамайг там хүлээнэ.
Дайраад өнгөрөхгүй ээ, олон гавлаар
Тасарч амсхийхгүй үргэлжлэх цагаар
Даан ч их тарчлах болно оо.

гэсэн бол Багшийн тавин бадаг ном-д:
Ачит багшаа доромжлох аваас
Аюулт шаналан, бузрын өвчин
Адын хорлол, чөтгөрийн дайрлага
Алгасалгүй дагасаар үхүүлэх болно оо.
Эрхтэн дархтны хавчлага дарамт
Эрүү, хулгайн гэмтний халдлага
Эндэл, осол, гал түймрийн
Эргүүлгэнд үхэж там руу одно оо.

Ачит багшийн сэтгэлийг зовоож
Амгалант царайг барайлгах аваас
Адаг доод халуун тамд
Алгасал үгүй түлэгдэх нигууртай.

Аюус гэхчлэнгийн асар зовлонт
Аймшиг төрүүлэм тамуудын ихэнхэд
Алдас хийж ачит багшийнхаа
Амирлангуйг цочоосон нүгэлтнүүд очдог.

Суут Шандэвагийн туурвисан “Хар дайсан”-ы хэцүү утгын тайлбар-т энэ талаар:

Хэлсэн сургаал нь бадагхан байлаа ч
Хэзээд түүнийг багшаар дуудагтун
Хэрвээ тэгэхгүй бол нохой болж төрнө
Хэтдээ бас яргачин төрөл ч олно.

Түүнээс гадна хөгжөөгүй байсан эрхэм чанарууд огт төлөвшихгүй, харин төлөвшсөн нь улам дордоно. Энэ цагийн гэгээрэгсдийн бясалгал судар-т:

Хэрвээ шавь нь багшдаа хар буруу санаж, догшин ширүүн хандаж уурлабал эрхэм чанар огт төлөвшихгүй. Багшийг Ялгуулсан Буддатай адилтгаж үзэхгүй бол мөн л адил. Гурван хөлгөнийг баримтлагч, номлол заасан хуврагийг хүндлэхгүй, Будда хэмээн сэтгэж чадахгүй аваас бүрдээгүй байсан эрхэм чанарууд хөгжихгүй, төлөвшсөн сайн чанарууд нь замхарна. Багшийг хүндлэхгүй бол сэтгэлийн эрхэм чанар мөхнө.

Буруу номлогч, муу хүнтэй нөхөрлөвөл сайн чанарууд аяндаа хорогдож, бүдгэрнэ. Улмаар алдаа дутагдал нэмэгдсээр хүсэмгүй үр дагавар авчирдаг. Тиймээс эгнэгт цээрлэж яв. Гэгээн номлолыг үргэлж санахуй судар-т:

Хүсэл шунал, уур хорсол, мунхаглалын уг суурь нь муу нөхөр юм. Тэрээр хорт ургамалтай адил.

Мөн агуу нирваан судар-т бодисадва нар муу нөхрөөс эмээж яв, галзуу заан түүний дэргэд юу ч биш, галзуу заан амь бие төдийг л сүйтэгдэг бол муу нөхөр зөв бодол, ариун сэтгэлийг үгүй хийнэ. Галзуу заан махан биеийг хөнөөвч муу төрөлд аваачихгүй. Гэтэл муу нөхөр бүрдсэн буяныг сүйтгээд муу төрөлд төрүүлэх нь гарцаагүй гэсэн байдаг.

Түүнчлэн Үнэнийг өгүүлэгчийн бүлэг-т:

Муу нөхөр могой мэтээр
Мунхагийн хороор сэтгэлийг хатгахад
Ачит багшийн сургаал ерөндөгөөр
Аврах эмчилгээ хйихгүй болбоос
Уулын оргилд гаран алдаад
Унаж, нисэж үхэхтэй адил.

гэсэн байхад Нөхдийн тухай цоморлиг-т энэ тухай:

Итгэл бишрэлгүй, харамч хахир
Элдэв хов руу шөвөлзөн гүйгч
Эрдэмтэйн гэрээс цэрвэн тойрогч
Ийм нүгэлтэнтэй битгий нөхөрлө өө.

Буруу санаатантай нийлэхийн цагт
Буруугүй байлаа ч хүмүүс цэрвэнэ
“Адилхан годилууд л нийлээ биз” хэмээн
Амьтны ам чамд муруйна.

Гэмтэй амьтантай нөхөрлөж ойртвол
Гэм нүгэл нь чамд ч нялзана
Хортой будаа ганцханыг үйхэд л
Хооол чинь бүхлээрээ хор л болдог оо.

Буруу хүнтэй нөхөрлөвөл жам ёсны болоод тогтоосон хууль цаазаас гажих алдаа дутагдал багасахын оронд харин ч шинээр нэмэгдэнэ. Гэвш Донбова:

Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болно.

хэмээсэн.
е. Дүгнэлт

Багшийн ёог хэмээх алдарт гарын авлагыг дээр өгүүлсэн ёсоор өөриймшүүлэх нь чухал. Гэхдээ ганц нэгхэн удаа бясалгаж, судаллаа гээд хэрэг болохгүй. Үнэн голоосоо номлол эзэмшье гэвэл алдаагүй хөтлөх сайн багшийг удаан дагах шаардлага гарна. Гэтэл явцын дунд “Нэгэнт багш шавь барилдах дээрээ тулахаар бодлоосоо ухардаг” гэж Чадгавагийн хэлснийг санууштай. Өөрөөр хэлбэл багш шавь барилдах журмыг сахиагүйн улмаас өөдлөх бус бүр уруудах нь ч бий.
Багш шавь болох ёс журам нь бусдаасаа хамгийн чухал буюу хэтийн зорилго болох нирвааны үндэс болдог. Ерөнхий агуулгыг нь эрхэм зарлиг болон түүний утгын тайлбар зэргээс ишлэн авч ойлгоход дөхөмтэй болголоо. Мөн хэрэгжүүлэхэд хялбар болгох үүднээс эрхэм зарлигийн утгыг ухаарсан мэргэдийн хэлсэн үгийг нэмж шигтгэв. Өөрсдөө бусад эх бүтээлүүдийг нэмж судлаарай.

Бидний сэтгэлийн гэм хэрээс хэтэрсэн учир багш шавь барилдах ёсыг ойлгодоггүй, ойлголоо ч дагаж мөрддөггүй. Олонтаа номлол сонсдог боловч багш шавийн тогтсон журмыг зөрчих нь нэн их. Тэгсэн атлаа буруугаа ухамсарлаж, дахин алдахгүйн төлөө чармайх нь даанч цөөхөн. Тиймээс дээр өгүүлсэн ач тус ба гэм зэмийн талаар ахин дахин бод. Бас урьд төрөлдөө багш шавийн барилдлагыг зөрчсөн гэмээ чин сэтгэлээсээ наманчил. Тэгээд дахин зөрчихгүй гэж олон удаа андгайл.

Номлолд суралцах шавьд байх ёстой чанаруудыг өөртөө хичээнгүйлэн бүрдүүл. Түүнээс гадна шинж чанар төгс бүрдсэн багшийн тухай байн байн бод. Гэгээрэлд хүргэх багштай учрах нөхцөл болсон билэг оюуны цогц буяныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг үргэлж хүсэн залбирч бай. Тэгвэл тун удахгүй бодисадва нарын манлай болсон Садапрарудите, гэгээрлийн багшийг уйгагүй эрэгч Судхана шиг болох нь дамжиггүй.

http://www.mongoliantemple.com/ blogoos oruulav

|


Бурхан багш: Нүглийг тэвч буяныг хий .
Энэ нь бурханы шашин юм гэжээ. Бурханы шашныг танин мэдэх гол зүйл нь:
1.Буян нүгэл
2.Үйлийн үр Тэгэхээр буян, нүгэл гэж юу болох тухай ойлголттой болох хэрэгтэй. Энд би 10 хар нүглийг жагсаая. ихэнх хүмүүс үүнийг олон удаа сонссон, уншсан мөртлөө сэтгэлдээ боддоггүй.Үүнийг уншихдаа өөртөө зориулж бас бодоорой.


Нүглийг 3 янзаар хийдэг.

1,Биеээр- амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал
2,Хэлээр-худлаа хэлэх, хов хэлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих
3,Сэтгэлээр-хорлох сэтгэл,хомхойрох, буруу үзэл.
Нүглийн уг шалтгаан нь сэтгэлийн нүгэл буюу 3 дахь 3 нүгэл, Үр дагавар нь хэл, биеийн нүгэл.


Энд бас завсаргүй 5 хар нүгэл гэж байна. Өөрөөр хэлбэл хойдын төрөлдөө ямар ч завсаргүйгээр шууд тамд очно гэсэн үг.
Энэ нь: -Эцэг эхийг алах,
-Буруу үзэлтэй байх,
-Суврага эвдэх,
-Бурханы шашинтнаас цус гаргах,
-Хуврагуудыг эвдрэлцүүлэх.

Үүнээс үүдээс там гэж юу вэ? Там нь халуун 8, хүйтэн 8, хэсэг бусгийн1, ойр орчмын 1 нийт 18 төрлийн байдаг юм байна.Хүн энэ төрөлдөө хийсэн муу үйлийн үрээр хойд төрөлдөө халуун хүйтэн тамын аль нэгэнд төрдөг.

Харин сүүлийн 2-т энэ насыг дуусгаагүй байхдаа /би энийг тайлбарлаж чадахгүй байнаа.магадгүй арай гайгүй нүгэл хийсэн хүнд төрөл арилжихаас өмнө тэрийгээ ухаарах боломж олгодог зүйл ч юмуу?/...


Эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж ярьдаг шүү дээ.Тэдний хамгийн доод төрөл нь там.
1.Тэнгэр
2.Урт наст тэнгэр
3.Хүн
4.Адгуус
5.Бирд
6.Там

Яагаад эх болсон гэсэн бэ гэвэл энэ 6 төрөлд төрсөн бүх амьтан урьдын тоолшгүй олон төрөлд бүгд миний эх болж явсан.Өөрөөр хэлбэл үүнийг уншиж байгаа та ч гэсэн миний урьдын тоолшгүй олон төрлийн аль нэгэнд миний эх болон намайг төрүүлж намайг эхийн хайраар хайрлаж байсан.Тиймээс эх болсон хамаг амьтан гэж яриад байгаа юм./Үүнийг уншаад шууд утгаар нь шууд ойлгоход хэцүү л дээ. Гэхдээ л миний ойлгосоноор Бурханы шашинд ингэж үздэг юм шиг байна./

Диваажин там 2 алга урвуулахын зайтай.
Нэгэн залуу өвгөн багшаасаа "Там гэж ямар газар байдаг бол?" гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариу хэлэв. "Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй".


"Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?" хэмээн өвгөн үргэлжлүүлэв. "Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гэж тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондд хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь тарааж бараад хэн нь ч идэж чадахгүй".


Залуу лам "Tэгвэл диваажин гэж ямар газар вэ?" хэмээн асуулаа. Багш нь "Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөөө талд зогсож байгаа хүнд "Энэ идээг эхлээд та зооглоно уу" гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртайгаар хүлээн аваад "Маш сайхан зоог байлаа. Одоо би таньд хариу баръя" хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл өнийн жргалын дээдийг амталж байдаг юм даа" гэжээ.

Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу.


Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг. харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм. Тиймээс сэтгэл оюунтуйлын тод болох энэ үед бясалгал үйлдэхэд хамгийн тохиромжтой цаг юм.


Тэрхүү энергийн их бөөгнөрөл сэтгэл оюуныг ухамсрын өндөрлөгт хүргэхэд ашиглагдах ёс юм. Энэтхэгт мацгийг Упаваш гэдэг бөгөөд дээд ухамсарт ойртох гэсэн утгатай үг юм. Учир нь мянга мянган жил иогчид мацгийг зөвхөн эрүүл байхын тулд бус сэтгэл оюунаа танин мэдэхүйн өндөрлөгт хүргэхийн тул үйлддэг байжээ. өнгөрсөн үеийн мэргэд урт удаан мацгаар сэтгэхүйн хүчийг олох буюу мэргэн ухааны оргилд хүрч байлаа. Тэд цэвэр цус тархийг цэвэршүүлж асар их хүч чадал өгдөг болохыг мэдэж мацаг нь сэтгэхүй оюун санааны өндөр хичээл зүтгэлд өөрийгөө зориулах хамгийн тохиромжтой цаг гэж үздэг байв.


Хэрхэн мацаг барих вэ?

Эрт цагт хүмүүс олон өдрөөр заримдаа гучаас дөчин хоног мацаг барьдаг байсан нь тэр үед хүмүүс байгальдаа ойр амьдарч илүү их хөдөлгөөнтэй байж мэдрэлийн даралт түгшүүргүй байсан болохоор хүч тэнхээтэй, олон хоногийн мацгийг даах чадвартай байлаа. Харин орчин үеийн хүмүүс бохирдолтод хэт дарагдан урт удаан хугацааны мацгийг тэсвэрлэж чадахгүй болсон байна. Иймээс богино хугацаанд тогтмол хамгийн бага нь нэг хоногийн мацаг барьж нар мандсаны дараа биеэ цэвэршүүлэхийг зөвлөж байна.

Сард хоёр удаа сарны байршлын дагуу тодорхой өдрүүдэд мацаг үйлддэг. Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хийх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг идэвхжүүлж хог шаарыг түргэн цэвэрлэж хөөхөд ач холбогдолтой. Мацаг барих хамгийн шилдэг арга бол юу ч идэж уухгүй байх явдал юм. Ийм замаар барьсан мацаг дээд зэргийн үр ашигтай хурдан үйлчилнэ. Сархинцаг шахаж буй мэт биеэс бүх хорыг хөөж гаргадаг.

Хоол тэжээлийн нэг мэргэжилтэн:

-Хэдийчинээн бага шингэн ууна, төдийчинээн их хүчээр мацаг үйлчилнэ гэж хэлсэн бий.

Ус уухгүй байх өөр нэг шалтгаан нь бие махбод дахь сарны нөлөөлөлтэй холбоотой юм. Мацгийг гэнэт огцом бус аажим дасгаж барих хэрэгтэй. Та анхны удаа мацаг барьж буй бол жимс болон сүүгээр дагнаж болно. Дараагийн удаа жимс буюу жимсний шүүстэй, дараагийн удаа зөвхөн усаар эцэст нь юу ч идэхгүй, уухгүйгээр мацаг барьж үзээрэй.

Ийм замаар та аажмаар мацаг барихад хялбархан зохицох болно. Хүнд өвчтэй буюу бие султай хүмүүс бүтэн мацаглах албагүй, хагас мацаглаж болно. Үдийн хоолноос хойш дараа өдрийн өглөө хүртэл сард дөрвөн удаа мацаглаж болно. Мөн жимсний шүүс, сүү, навчит ногооны шүүстэй мацаглаж болно. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд мацаг барих хэрэггүй.


"Мацаг барьж байх үедээ хоолоо ядуучуудад, усаа ургамалд хүртээж байх хэрэгтэй юмаа" гэж иогийн их мэргэжилтэн хэлжээ.

Мацаг барьдаг хүмүүс мацгийн өдрүүдэд ухаан санаа нь тод ойлгомжтой байж эрч хүч, эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учраас таныг мацаг нэлээд сульдааж болно. Чухам энэ бол мацаг үйлчилж буйн шинж юм. Нөгөө талаар бие махбодид удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь цусанд нэвчиж гадагшлан ялгарахад бэлэн болж буй нь тэр юм. Цагаавтар өнгөөр хучигдсан салст бүрхэвч ходоод, нарийн гэдсэнд хуримтлагдсан нян, хог хаягдлууд хэлээр дамжин гардаг. Чухам энэ үед хэлээ маш сайн хусаж хорыг цэвэрлэх хэрэгтэй. Энэ гадагшилж байгаа процесс бол цэвэршилтийн нэг үзүүлэлт юм. Ходоод хонхолзоход хэрэв ядарлаа тэвчихгүйгээр ихээр идэж эхэлбэл мацгийн хамаг үр ашгийг баллах болно.

Мацгийн үе дэх чанд сахилга нь таныг сэтгэлийн тэнхээтэй болгоно. Оройн хоол идсэнээс 10-12 цаг болоод биемахбод өөрийгөө ямар нэг хэмжээгээр цэвэрлэж байдаг бөгөөд хорт хаягдлууд цусанд орж түүгээр гадагшлуулагдаж байдаг. Хүмүүс өглөө босоод түргэхэн хоол идэхийг яардаг. Чухам энэ байдал нь дээрхи процессыг зогсоодог байна. Зарим хүмүүс бие нь тавгүйтэхэд шөнө дунд босч хоол иддэг. Өөрөөр хэлбэл тэд хуримтлагдсан хорын шингээлтийг зогсоохын тулд ходоодоо хоолоор дүүргэж байна гэсэн үг. Энэ бүх өөрчлөлт нь хүний биед дотоод цэвэрлэгээ хийхийг шаардаж буй сануулга дохио мөн. Хүн хэд хэдэн удаа мацаг барьсны дараа бие нь цэвэршиж эдгээр сулралын мэдрэмжүүд нь арилдаг.

Бүр огт өлсдөггүй. Учир нь сахар цардуул мэтийн залгидаг биет байхгүй болдог. Мөн ажлын эрч хүч сэтгэн бодох чадвар буурахын оронд улам нэмэгдэж байгааг илүү мэдэрнэ. Английн тамирчин нэг хоног мацаг бариад юм идэлгүйгээр 52 миллийн хол гүйж өмнөх амжилтаасаа хагас цаг илүү хурдалсан байна. Сагсан бөмбөгийн тамирчид тоглолтынхоо өмнө 3-4 хоног мацаг барихад эрч хүч, тэсвэр хатуужил нь эрс нэмэгддэгийг тогтоожээ.

Мацаг яаж тайлах вэ?

Мацаг хэрхэн тайлах нь мацаг барихаасаа чухал юм. Та бүх махбодоо амрааж цэвэрлэсний дараа өөх тос махтай хүнд хоолыг ихээр цадатлаа идэх юм бол ходоод тань дахин сунаж хэт ачаалалд автан мацгийн бүх үр дүн устах болно. Мацаг тайлах өглөө нар мандсаны дараа давс буюу зөгийн балтай нэг аяга нимбэгний шүүс уух хэрэгтэй. Нимбэгний шүүс нь маш шүлтлэг бөгөөд бие махбодыг цэвэрлэхэд хамгийн сайн нөлөөтэй. Энэ нь хүчлийг саармагжуулж мацгийн үед эд эрхтнээс цэвэрлэгдэн бүх зүйл салстуудыг устгах төдийгүй, шингээж амархан гадагшлуулдаг.

Дараа нь хагас эсвэл бүтэн гадил идэхдээ зажлалгүйгээр жижиг жижгээр хазаж шууд залгих хэрэгтэй. Гадил /банан/ шингээн уусгах хөвхөнцөр мэт үйлчилж ходоод нарийн гэдсэн дэх хорыг саармагжуулан хялбар гадагш хөөнө. Энэ нь хоол тасралтгүй боловсруулахад таатай нөхцөл бүрдүүлэн нарийн гэдсийг тосолж байдаг юм. Хэрэв бололцоотой бол өглөөний ундаа хагас цагийн дараа уувал зохимжтой. Мацгийн дараахь анхны хоол хөнгөн чанарын шинэ ногоо жимсээр баялаг байх шаардлагатай. Ялангуяа цэцэгт байцаа, навчит ногоо нь хоол боловсруулах замд үлдсэн хор хаягдлыг шингээж угааж суллана. Ширхэглэг хальстай ногоо нь шүүрдэж цэвэрлэж буй мэт үйлчилнэ. Шүүслэг жимс нь хоол боловсруулах замыг цэвэрлэн хамахад тусална. Өглөөний хоол амархан шингэхүйц хөнгөхен байх тусам ходоод нарийн гэдсэн дэх үлдэгдэл хор салсыг түргэн гаргадаг.

Мацгийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаана.

Мацаг ба Сар

Мацаг барих хамгийн сайн өдрүүд бол шинэ сар буюу тэргэл сар гарахын өмнөх гурав хоног юм. Ямар нэг ноцтой шалтгааны улмаас тухайлсан өдрүүдэд мацаг барьж чадахгүй аваас үүний өмнө буюу хойно мацаг барьж болно. Яагаад чухам энэ өдрүүдийг онцолж байгаа учир бол сар нь дэлхийн далай тэнгис усанд асар их нөлөөтэй байдаг шиг мөн бидний бие сэтгэлд тэр хэмжээгээр нөлөөлдөг. Шинэ тэргэл сарын мөчлөгийн үеүүдэд сарны таталцлын хүч далай тэнгисийн татлага түрлэгт нөлөөлдөгтэй адил бидний бие мах бодын 70 хувь нь ус байдаг учраас тэрчлэн биед нөлөөлдөг. Мянга мянган жилийн турш хүмүүс тэргэл сар хүний амьдралд асар их нөлөөлдгийг мэдэж байлаа. Ихэнх зөн совин, байгалийн тохиолдол энэ өдрүүдтэй холбогдож тэрч байтугай одоо ч хүртэл тэргэл сартай үед л зөвхөн тариагаа тарьдаг тариачид олон бий. Саяхнаас эрдэмтэд сарны гайхамшигт нөлөө ялангуяа тэргэл сар бидний бие сэтгэлд онцгой нөлөөтэйг сонирхон судалж эхэллээ. Шинжлэх ухааны судалгаагаар тэргэл сар буюу энэ өдрүүдээс 3 хоногийн өмнө, хойно сарны татах хүч бие дэх шингэнийг дээш огшоож тархинд аваачдаг ажээ. Тархин дахь шингэний илүүдэл нь түүний үйл ажиллагааг хямрааж, уур уцаартай, догдломтгой тайван бус эсвэл сонин хачин авиртай болгох зэрэг бие сэтгэхүйн олон шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.


Амьтад зовиуртай үедээ зөнгөөрөө мацаг барьдаг. Харин хүн бид байгалиасаа улам холдож өвчтэй үедээ зөнгөөрөө хоолондоо дургүй болох явцаа ч мэддэггүй. Улам ихээр хамаагүй иддэг. Эрт үеийн мэргэд тогтмол мацаг барьдаг байсан нь дан ганц эрүүл байхын тулд ч биш, сэтгэхүй оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ. Тиймээс тэд "Хоолтой ходоод бодох дургүй" гэж хэлцдэг байжээ. Сократ, Платон, Пифагор зэрэг эртний Грекийн гүн ухаантнууд ном бичих, тодорхой ажил гүйцэтгэхийн тулд үргэлж мацаг барьдаг байжээ. Учир нь тэд мацаг бол сэтгэхүйн хүч чадлыг нэмэгдүүлдэг гэдгийг мэддэг байжээ. Эртний энэтхэгийн дияанч нар урт удаан хугацаагаар мацаг барьж байлаа. Грекийн гүн ухаантан математикч Пифагор оюуны нандин ухаанд суралцахаар Египет рүү очиж тэндээ 40 хоног мацаг барьжээ. Египетийн багш нар түүнд "Бидний заах юмыг чи ойлгохын тулд 40 хоног мацаг барихад болно" гэж хэлсэн Иудейчүүдөөрсдийгөө мацгаар эмчилдэг байжээ.

Будда үзэгдэх ертөнцөөс сэтгэлээ тасалж ухамсрын оргилд хүрэх гэж байнга мацагладаг байлаа. Тэрээр урт удаан 6 жил мацагласны дараа гэгээрэлд хүрсэн юм. Мацагт биеийн болон сэтгэхүйн өндөр ач холбогдол буй.

Эрт үеийн мэргэд чухам үүнийг мэддэг байсан учраас мацгийн гайхамшгийг хүртдэг байжээ. Тодорхой хугацаанд хоол ундыг тэвчин зогсоох нь бие махбодыг өөрөөр нь цэвэршүулжхуримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргадаг. Хоол боловсруулахад зарцуулагдах их хүч гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд шууд үйлчилдэгээрээ гайхамшигтай юм аа.

Эх сурвалж buddhism.mn


Амьтны амь хөнөөсөн хүнс идэхээ зогсоож Эх дэлхийгээ аварцгаая Эрхэм Гэгээнтнүүдээ Би Синглинда Ричирт байна. Далхийн дулаарлын тухай ноцтойгоор ярьж байгаа өнөө үед бид бүхэн “Махгүйгээр сайхан амьдаръя” www.fleischverbot.info гэсэн веб хаяг нээсэн юм. Энэхүү веб хуудсан дээр ан амьтан болон эх дэлхий, гараг ертөнцөд нүүрлэж буй дэлхийн дулаарал, түүний үр дагаврын тухай тусгасан юм. Маханд хориг тавих өргөх бичгийг энэхүү веб хаяганд тавьсан байгаа.
www.fleischverbot.info/petition/

Энэхүү өргөх бичиг 2009 оны 12 сард болох Кофенхагенд болох уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бага хурал илгээгдэх юм. Тус бага хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн удирдагч нар оролцох болно.

Энэ ажилд та бүхэн бүгдээрээ туслах хэрэгтэй байна.
Веб өргөх бичигт хүн бүр гарын үсгээ зурах хэрэгтэй. Бид бүхэнд хүн бүрийн гарын үсэг хэрэгтэй. Бид бүхэн маш олноороо, хүн бүр өргөх бичигт гарын үсэг зурвал улс төрчид эх дэлхийд маань өрнөж байгаа эдгээр асуудлуудыг анхааралдаа авч, хэрэгжүүлж эхлэх болно. Тэгээд ямар нэгэн зүйл хийх болно. Бидэнд хэн нэгнийг сайн дураараа цагаан хоолтон, мацаг хоолтон болж байхыг харж, хүлээх цаг бидэнд алга. Одоо бид эхлээд хөдөлж гарын үсэг зурцгаавал, бусад хүмүүс биднийг дагах болно шүү дээ.

Дахин хэлье, бүх мэддэг, таньдаг хүмүүс болон авшигтнууддаа дуулгаарай. Бид хамтдаа байвал илүү хүчтэй. Бид гараг дэлхийнхээ төлөө, ан амьтдынхаа төлөө, өөрсдийнхөө төлөө хамтдаа хийх хэрэгтэй.
Та бүхэнд баярлалаа.

Энэ гайхамшигтай сайхан гараг ертөнц дээр ийм сайхан гэр бүлийг бий болгож буйд тань гүнээ талархаж байна.

Их Багшийн Хайрын хамт

Энэ сайхан дэлхийгээ энэ хэвээр нь хадгалж үлдээцгээе

Зохиогчийн эрх © 2009 suprememaster.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан


Олон жилийн өмнө нэг хөгшин эр байжээ. Тэр уулын мухарт их ядуу амьдардаг байж гэнэ. Түүний дэрсэн овоохой бол ганц өмч хөрөнгө нь юм. Харин үнэн хэрэгтэй тэр маш залхуу гэдэг нь түүний хүртвэл зохих нэр нь.

Нэг өдөр тэр хүссэн болгоноо бүтээж чаддаг далдын хүчтэй маш их чадалтай иогч алс нутагт амьдардаг тухай сонсчээ.

Үүнийг сонсоод ажил хийхийг хүсдэггүй тэр залхуу хүн ямар ч ажил хийхгүй байхын тулд түүнд далдын хүчээ ашиглан ямар нэгэн юм бүтээж өгөхийг гуйхаар шийдэв. Ийм горьдлого өвөрлөн тэр явлаа. Тэрээр Иогчийн амьдардаг уулын агуйд очих гэж маш хол зам туулжээ. Тэгээд иогчтой уулзаад сунаж мөргөв.

Тэр иогч их сайхан зантай эелдэг хүн байсан ба түүнийг зочлон цайлж хэрэг зорилгыг нь асуув. Залхуу эр хэлсэн нь: “Хүндэт хайрт багшаа, би их ядуу хүн. Би жижигхэн дэрсэн овоохойноос өөр юу ч үгүй. Одоо би хөгшрөөд ажил хийх чадалгүй боллоо. Иймд өрөвдөн хайрлаж надад туслаач, багшаа. Амьдралд минь хүрэлцэх хөрөнгө өгөөч! Та бол маш их далдын хүч чадалтай гэдгийг би мэднэ. Та ямар нэгэн юм хүсвэл түүнийгээ үтэр түргэн бүтээж чадна шүү дээ. Та надад туслана гэдэгт итгэж байна” Иогч нүдээ аниад нэг ч үг хэлэлгүй нам тайван сууж байв.

Тэр түүний яриаг бүгдийг сонсоод залхсан ч байж магадгүй. Хөгшин эр үргэлжлүүлэн гуйсаар байжээ. Удаан хугацааны гуйлтын дараа иогч дуртай дургүй түүнд нэг сандал өгөөд хэлсэн нь: “гэртээ харьсаныхаа дараа ямар нэг хүсч бодох үедээ хэдийд ч гэсэн энэ сандал дээр суугаарай. Сандал дээр суухынхаа өмнө гар нүүрээ угааж, усанд ороорой. Тэгээд хүссэн зүйлээ бод. Тийм замаар та гарцаагүй түүнийгээ авна.” Гэвээ. Иогчид талархалаа илэрхийлснийхээ дараа хөгшин эр сандалаа аваад даруйхан гэрлүүгээ яаран явлаа. Гэртээ очоод тэр цагийг дэмий үрсэнгүй. тэр дор нь гар нүүрээ угааж, усанд орж, тэгээд дараа нь сандал дээр суув. Энэ үед тэр их өлсөж байснаас даруй хоол бодов. Дороо л хоол гараад ирэв. Хөөх! Ямар гоё вэ, яасан сайхан өгөөмөр юм бэ? Тэр бүх сайхан хоолонд цадаж их баясгалантай болж гэнэ. Идэж дуусаад тэр ядарсанаа мэдэж амрах ор хүслээ. Тэр дороо л зузаан дэвсгэртэй ор ирэв. Унтахаар хэвтсэн болов ч мань хүний сэтгэл нь үргэлж л янз бүрийн юм мөнгө бодогдоод үнэхээр амарч чаддаггүй ээ.

Тэгээд орноосоо үсрэн босч сандал дээр суув.

Одоо тэр дэрсэн овоохойгоо ордон болж хувиргахыг хүсч бодож эхлэв гэнэ. Түүнийг дөнгөж бодож эхлэхэд л дэрсэн овоохой нь тэр дороо хувирч өөрчлөгдөв өө. Хөгшин эрийн ордон үнэт чулуугаар бүтсэн үнэхээр их үзэсгэлэнтэй. Хаалганууд нь алтаар хийгдсэн, мөн тааз, шал тэр байтугай багана нь ч алтаар хийгдэж бүгдэд нь үнэт чулуу шигтгэж хээлсэн байна. Үүнд тэр их аз жаргалтай, тав тухтай болжээ. Цааш нь үргэлжлүүлэн бодсон нь: “Аах, иймэрхүү том ордон зарц наргүйгээр байж болохгүй” гэж бодтол л…

Тэр дороо л олон зарц нар түүний тушаалыг хүлээж зогсоно. Дараа нь: “Мөнгөгүйгээр зарц нар, ордон байж болохгүй байхаа” гэж бодов. Тэгээд дэндүү их алт, мөнгө, зоос бодлоо. Гэнэт л тэр бүгд бий болов. Энэ байдал хөгшин эрийг үнэхээр аз жаргалтай болголоо. Гэтэл тэр гэнэтхэн түгшиж эхлэв. Тэр бодсон нь: “Пөөх, хэрэв газар хөдөлвөл миний ийм үзэсгэлэнтэй, ийм их эд хөрөнгөтэй ордон минь яах билээ?” /Багш болон бүгд инээлдэв/ Тэр яг бодож дуустал газар хөдлөв. /Багш инээв/ түүний хөрөнгө, ордон бүгд няц дарагдлаа.
…………..оОо…………
Энэ үлгэр бидэнд юу хэлж байна? бидний бодол санаа эхлээд цэвэр ариун болох ёстой. Энэ нь бясалгалын хүч, далдын хүчин чадалтай болоход хангалттай сайн биш байдаг. Тиймээс бид хүч чадал эзэмшихээсээ өмнө өөрсдийн бие, хэл яриа, бодлоо цэвэрлэх ёстой. Бидний бие, сэтгэл, хэл цэвэр биш байтал бид хүч чадалтай болвол сахилаа зөв сахиж чадахгүй болж бид муу юм хийх болно. Бидний өөрийн хүч чадал өөрийгөө зовоох болно. Заримдаа энэ хүч чадал бусдыг ч зовоодог. Ийм учраас эрт дээр үеэс Их Багш нар шавьдаа хүч чадал өгөхийн өмнө түүний бие, хэл, сэтгэлийг бүхэлд нь цэвэрлэж удаан хугацаагаар шалгадаг байжээ.
Багш та нарт далдын хүчинд бясалгах хэрэггүй гэж байнга хэлдэг. Жирийн хүмүүс далдын хүчин дээр хялбархан бясалгаж чаддаг. Тэд цагаан хоолтон болж чаддаггүй төдийгүй, ямар ч сахилыг сахиж болдоггүй. Бид өөрсдийн бодол санаагаа хянаж чадахгүй байсаар байх үед хэрэв бид муу юм бодох л юм бол тэр нь агшин зуур илэрдэг, яагаад гэхээр бодол санаагаа хянаж чадахгүй бол бидний бодолд юу ч орж ирж болно. Орчлон ертөнцийн хүч чадал бол агуу юм, гэвч бид үүнийг яаж хэрэглэхийг мэддэг байх хэрэгтэй. өөрөөр хэлбэл сэтгэлээ цэвэр байлгаагүйгээс энэ нь ертөнцөд гарз хохирол учруулах, өөрсөддөө төвөг учруулах, мөн өөр бусдад их гай зовлонгийн учир шалтгаан болж болох юм.

Энэ ертөнцийн бидний харж байгаа зарим аюул гамшиг нь заримдаа зөвхөн хүмүүсийн үйлийн үрээс болдоггүй харин далдын хүч чадал дээр бясалгадаг хүмүүсийн төлөөс байдаг. Тэдний дадал муу зүгт чиглэснээс, тэдний бохирдсон бодлоос болж тэд ертөнцийг замбараагүй болгож байгаа юм. Үүнд бид сөрөг хүчинд эзлэгдсэн, гай зовлонг бий болгодог хүмүүсийг хэлж болно. Үнэндээ тэд тиймэрхүү л хүмүүс юм. Иймд бид бясалгахдаа өөрсдийгөө хамгаалахын тулд өдөр бүр БУРХАНЫГ, БУРХАДЫН ариун нэрсийг бодох ёстой. Заримдаа бидэнд учирдаг гай зовлон нь бидний өөрсдийн үйлийн үр ингэж бидэнд саад тотгор болдог юм биш, харин тэр сөрөг Маяагийн хүч бидний ойр байж нөлөөлөөд байдаг юм. Бүхнийг чадагч БУРХАНЫ тухай илүү их бодвол бидний ухаан бодол цэвэрлэгдэж тэгээд бид ямар ч юмыг хүсэхээ болино. Бидний хувьд энэ цаг мөчид далдын хүч ямар ч хэрэггүй болно. Яагаад гэвэл бид БУРХАНТАЙ нэг болж энд бидэнд авах юм юу ч үгүй болно.

Энэ үед бид дотооддоо маш сэтгэл хангалуун болж, энэ хоосон ертөнцийг орхисоны дараа бид буцаж өөрийн Гэртээ очиж тэгээд бид юм бүхэнтэй болно гэдгээ мэднэ. Тэр газрыг харьцуулж үзэхэд энэ ертөнц ердөөл гологдоно. Бидний сэтгэлийг татах юм энд юу ч үгүйг ойлгоно. Бидний сүнс Гэрлүүгээ олон удаа буцаж очиж үзсэний дараа бидний ухаан бодол бүгдийг ойлгож маш тогтвортой болно. Дараа нь бид юу ч хүсэхээ болино. Ердөө бид хүсэх юм бол бид зөвхөн бусдын төлөө тэдэнд сайн байх тийм юмыг л хүснэ. Бидний сэтгэл маш сайн санаатай, иймд ихэнхдээ эерэг юмсыг л боддог. Нэгэнтээ эерэг юмсын тухай бодоход л тэдгээр эерэг юмс бидэн рүү ирэх болно.
…………оОо…………
Их Багш Чин Хайн ярьсан үлгэрээс.

Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн дарь эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увидаст тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье
Ум дари дүдари ие дүри суухай (3)

1. Эрхэнд хураагч Дарь эх
Эрмэш сэтгэлийг номхотгогч
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь эхийн
Эрдэм чадалд сөгдөн мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

2. Ад номхруулагч Дарь эх
Зургаан сав таван цулд
Зовлон хурж өвчин адлах
Шаналалын түмэн барцадыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад номхруулагч Дарь эхийн
Агуу хүчинд сөхрөн мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

3. Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Дарь эх
Төрсөн биенд буян хурж
Түмний үйлст гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлан оргих гомдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

4. Нас аривтгах Дарь эх
Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас аривтгах Дарь эхэд
Наминчлан байж сөгдөн мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

5. Сэтгэл булаагч Дарь эх
Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

6.Бүд нар сарыг согтууруулагч Дарь эх
Есөн гариг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу элчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар сарыг согтууруулагч
Бумба Дарь эхэд шүтэн мөргөе.
Ум дари дүдари ие дүри суухай (3)

7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь эх
Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

8. Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь эх
Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинжих
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтээ гасланг таригч
Шимнуст дайсныг даран сөнөөгч
Шагжмунь Дарь эхэд даатган мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

9. Аюулаас аврагч Дарь эх
Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлагч
Өвчин эмгэг зайлуулан өгөх
Аюулаас аврагч Дарь эхийн
Алтан мутраас адис авч мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

10. Чөтгөрийг эрхэндээ оруулагч Дарь эх
Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин тачаал
Хүмүүн заяаг хорслон тэрслэгч
Хүсэл хяслын нигуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

11. Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч Дарь эх
Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураагч
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгах
Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе.
Ум дари дүдари ие дүри суухай (3)

12. Өлзий хутгийг бадруулагч Дарь эх
Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзий хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

13. Сахин хамгаалагч Дарь эх
Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадраагч
Аюул гасланг зайлуулагч
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

14. Тотгор дарагч Дарь эх
Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

15. Хилэнц номхруулагч Дарь эх
Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц номхруулагч Дарь эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

16. Билиг хийгээд тарниа арвитгагч Дарь эх
Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадайн таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар мааниа шивших
Билиг хийгээд тарниа арвитгагч
Билгүүн номт Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

17. Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх
Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь эх таны увидаст мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

18. Лус савдагийн хорыг арилгагч Дарь эх
Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдагийн хорыг арилгаг
Лусын дагина Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

19. Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх
Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгах зүрх цангаах
Муу зүүд хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

20. Хижиг өвчний хорыг арилгагч Дарь эх
Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

21. Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх
Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь эхэд мөргөе
Ум дари дүдари ие дүри суухай (3)

http://renchinbal.wordpress.com/ blogoos oruulav

|



Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Вьетнам улсын төв хэсэгт төрсөн. Бага наснаасаа эмнэлгийн өвчтөнүүдэд чадах чинээгээрээ тусладаг байв. Үүнээс гадна хүүхэд байхаас нь эхэлсэн оюун санааны эрэл хайгуул нь Түүнийг Бурханд сүсэглэн бишрэх өөр өөр замаар хөтлөжээ.

Насанд хүрээд Европ руу суралцахаар явж, Улаан Загалмайн нийгэмлэгт орчуулагчаар ажиллаж сайн дурын сувилагчийн ажлаа үргэлжлүүлсэн байна. Өвчин зовлон нь дэлхийн аль ч соёл, аль ч өнцөг буланд байдгийг ухаараад энэ бүгдийг эмчлэн эдгээх арга замыг эрж олох нь Түүний амьдралын эн тэргүүний зорилго болжээ. Энэ үед нэгэн Герман эмчтэй гэрлэсэн нь Түүнд аз жаргал авчирсан. Тусдаа амьдрах нь тэдний хувьд хамгийн хүнд шийдвэр болов.
Гэсэн ч нөхөр нь Түүнийг ойлгож зөвшөөрсөн юм. Ингээд Чин Хай Багш оюун санааны ахуй ойлголтыг эрэн хайх аялалд хоёр жилийг зарцуулсан юм.

Эцэст нь Энэтхэгийн Гималайн нурууны гүнд хүрч өөрт нь Гуань Инь аргыг уламжилсан Гэгээрсэн Багшаа олсон байна. Гуань Инь арга нь дотоодын гэрэл, аялгууг бясалгадаг арга юм. Хэсэг хугацааны бясалгалын дараа Тэрбээр төгс гэгээрэлд хүрчээ.




Гималайгаас эргэж ирснийхээ дараа орчин тойрныхоо хүмүүсийн онцгойлон гуйснаар Гуань Инь аргыг бусадтай хуваалцаж дотоод дахь агуу их хүчээ олж харахад нь тэднийг дэмжин зоригжуулах болов. Амьдарлын өөр өөр замаар яваа хүмүүс Гуань Инь бясалгалын аргыг олсноор өдөр дутмын амьдралдаа үлэмжийн их сэтгэлийн ханамж, аз жаргал, амар амгаланг олж авсан байна.


Удалгүй АНУ, Европ, Ази, Өмнөд Америкийн орнууд, НҮБ-аас Чин Хай Багшийг урьж лекц уншиж өгөхийг хүссэн урилга ирэх болжээ.

http://ariusahui.blog.banjig.net/ blogoos oruulav

Дээрхий гэгээнтэн 14-р Далай ламын өөрөө зохиож айлдсан ерөөл


1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд

3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн байх гэсэн 3 зарчмыг мөрд

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай

8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийн үнэ цэнээ бүү алд

9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт байдгийг сана

10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт хоёрдахь удаагаа амьдарч буй мэт сэтгэл ханах болно

11. Таны амьдралын тулгуур суурь нь хайрын дулаан уур амьсгал гэдгийг сана

12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөнийг бүү сөх

13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм

14. Газар дэлхийтэй эелдэг зөөлөн харьц

15. Жилд нэг удаа очиж үзээгүй газарт очиж бай

16. Хамгийн сайхан харилцаа гэдэг бол бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана

17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ


Нэгдүгээр хэсэг

Хоёрдугаар хэсэг

|


Бясалгал нь хүний дотор орших нарийн энергийн системийг сэргээдэг. Энэ нарийн энергийн систем нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдэн бий болхоос эхлэн хүний хөгжлийн явцад бий болсон зүйл юм. Энэ бол хүний дотор орших нарийн энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц юм. Хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг.

Гэхдээ энэ систем нь хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энэ систем нь 3 н энергийн шугам буюу мөн 7н энергийн зангилаа-“чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Эдгээр энергийн бүтэц нь хүний нуруунд нугас дагаад байрладаг бөгөөд хүний автономит нервийн системэнд илэрдэг /хүн үүнийг нервүүдээрээ мэдрэх боломжтой/. Эдгээр нь хүний баруун болон зүүн симпатетик нервний систем болон төв парасимпатетик нервийн системүүдээс бүрддэг. Төв нервийн систем нь хүний хөгжлийн явцаар одоогийн байдал хүртэл хуримтлагдсаар ирсэн хүний ухамсрыг илэрхийлдэг.Бясалгал йогын аргаар хүн энэхүү сисмем /бүтэцийг/ өөрсдийн нервний системэн дээрээ мэдэрч эхэлдэг. Тэгэхлээр энэхүү системийн тусламжтайгаар хүн өөрийн нервүүд дээрээ сэрүү татах энергийн долгионоор дотоод байдлаа мэдэрч сурхаас гадна, чакранууд дэр байрлах сүнсний илрэл, сэтгэлийн мөн чанарыг мэдэрч сурдаг.
Хүн өдөр тутмын үйл хэрэгт баруун зүүн – 2 талын шугамаа хэрэглэдэг - сэтгэл мэдрэл, бие махбоди, оюун ухааны үйл хэрэгт энэ 2 шугамын энергийг зарцуулан ашигладаг.

Энэ нарийн системэнд зүүн тал нь - ‘ИДА НААДИ’ гэж мөн нэрлэгддэг. Энэ шугам нь 1-р чакранаас эхлэдэг. /Хөх өнгөтэй, сарны чанартай, сэтгэл мэдрэмжийн энергийг агуулдаг шугам/. Хүний биеийн зүүн талаас толгойн голд ирээд, толгойн баруун талруу ирээд “Суперэго”-г (худал чанар) үүсгэдэг.

ПИНГАЛА НААДИ’ гэгдэх баруун шугам /шар өнгөтэй, нарны чанартай, үйл хэрэг, идэвхийн энергий агуулдаг/ 2-р чакрнаас эхэлж биеийн баруун талаар яван толгойн голд ирээд толгойн зүүн талруу ирээд “Эго” гэдэг (худал чанар)ыг үүсгэдэг.

Төв шугам буюу ‘СУШУМНА НААДИ’ нь (Муладхара) 1-р чакранд эхэлдэг. Хүний нугасыг даган өгсөж 6н энергий төвөөр дамжин өнгсөж 7дахь хамгийн сүүлчийн толгой дээр байрлах (Сахасрара) энергийн төвд ирж Дээд Хүчтэй нэгддэг. Энэ шугам нь хүний хөгжлийн хүчийг агуулдаг. Шудрага явдал, сайн сайхан бүхний энэ шугам агуулдаг. Мөн хүний ухамсар оюуны хүч энд байрладаг. Энэ шугамаар Кундалини өгсдөг.

Бясалгал йогын аргууд нь сэтгэлийн сайн сайхныг хайдаг жирийн хүмүүсд, амьдарлын давчдаанд үгүй болсон тэрхүү эрүүл мэнд, амар амгалан, амьдарлын энергийг нөхөх сэргээх зорилготой байдаг билээ.

Кундалини сэргэж өгсөхдөө хүний сүүлчийн чакра(Сахасрара)-г нээж, өөрийн эх үүсвэртэйгээ - Дээд Оюун, Абсолют/Үнэмлэхүй хүчтэй холбогддог. Кундалини Дээд Оюунтай холбогдсон үед - хүний гарны алгаар, биеэр, толгой дээгүүр хүйтэн сэрүүн сэвэлзүүр салхи долгион мэдрэгддэж эхэлдэг.
Төв шугам нь хүний хөгжлийн шугам бөгөөд хүн энэ шугамын тусламжаар бүхэл нийт дэлхий дахины, нийт ертөнцийн ухамсар, мэдлэгтэй холбогдож, бүх юм нэг юмнаас гаралтай гэдгийг мэдэн өөрөө нэг том юмны хэсэг болхоо мэдэрдэг. Хүний дотоод ухамсар болон автономит нервийн систем нэгдэж нэг болдог. Өөр үгээр хэлбэл бидний сэтгэл буюу мөн чанар амилдаг. Тэгэхлээр бидний Сахасрара (толгой дээр байрладаг 7-дугаар энергийн төв чакра) нээгдэхээр - хүн өөр ухамсарлуу шилжиж, “бодол үгүй бясалгалын” байдалд хялбархан ордог болдог. “Бодол үгүй бясалгал”-ын байдал нь бидний төв шугамыг маш хүчтэй бат болгох, хүний оюуны хөгжлийг авчирах чухал зайлшгүй хүчин зүйл юм.

Бид зулайгаа нээж, бүрэлдэл олсон бол, дараа нь аль болох удаан хугацаагаар бодлоос ангид, анхаарлаараа төв шугамандаа байж, тэжээл өгөх Кундалини хүчийг биеэр урсах боломжийг аль болох бүрдүүлж сурах хэрэг юм. Энгэснээр хүн одоо цагтаа ордог. Ийм маягаар хүн цаг хугацаа, орон зайны хил хязгаарыг даван, цаг хугацаанаас орон зайнаас ангид болдог. Тэгээд энэхүү орон зайндаа бид оюунаар өсөн сүнсээр хөгжиж, төв шугаманд л зөвхөн илэрдэг туйлын баяр, туйлын хайрын хүчнээс ямагт тэжээл авах боломжтой болдог.


Буддын сургаальд бүх зүйл хоосоноос бүтээгдсэн гэжээ. Тэгэхээр биднийг бүтээсэн нэгэн оршин тогтнол байж таарах нь.Түүнийг нь бид нар өнөөг хүртэл Бурхан гэж нэрлэсээр иржээ. Тэгвэл Бурхан гэж юу вэ? Энэ тухай олон хүн янз бүрийн ойлголттой байдаг. Үнэндээ бурхан гэж байдаг эсэхийг ч сайн мэдэхгүй байгаа олон хүмүүс байгаа. Гэтэл бидний яриад шүтээд байдаг Дээрхийн гэгээн далай багш маань энэ тухай л ярьж байдаг. Тэгэхээр далай багшийн сургаалийг ойлгох гэж эхлэхээсээ өмнө та өөртөө бурхан байдаг уу гэсэн асуултыг тавих хэрэгтэй юм шиг санагдаж байна.


Хэрвээ та шашин бүрийн гол ухагдахуун бурханыг үгүйсгэж байгаа бол ямар ч зүйлд итгэж биширдэг байлаа ч гэсэн энэ нь бидний ярьдагаар мухар сүсэг юм. Далай лам үнэн зүйл ярьдаг гэж хүндэлж байгаа бол биднийг бүтээсэн бурхан одоо ч гэсэн оршин байгаа юм байна гээд та бодоод үз дээ, Энэ хачин санагдаж болох боловч шашин хэдэн мянган жилийн турш устаж үгүй болохгүй өдий болтол оршин тогтоносоор ирсэний гол шалтгаан нь энэ болой. Бясалгал хийж өөрийгөө ариусгаж гэрэл болгож хувиргаж чадна гэж ярьцгаадаг. Энэ нь үнэндээ бурхан бүгдийг гэрэлээс бүтээсэнийг гэрчилж байгаа хэрэг юм.

Алдарт зохиолч судлаач Молдаевийн номыг уншиж байхад Атлантид хэмээх үндэстэн бидний өмнө үед дэлхий дээр амьдарч байсан гэдэг. Тэр үед хүн одоогийнхоос хавьгүй өндөр тэгээд гэрлэн биет байсан ажээ. Олон мянган жил өнгөрсөний эцэст хүний мах бодь үүсэж хүн жижгэрч өнөөгийн түвшинд хувирч өөрчлөгдсөн гэдэг. Гэтэл одоо хүн эргээд тэрхүү гэрлэн биеэ олж авахын тулд бясалгал хийж ариусч гэгээрэхийг хүсэж мөрөөдөж байна. Энэ нь бурханы анхдагч бүтээлрүүгээ тэмүүлж байна гэсэн үг юм боловуу? Хүн тэгээд гэрэл байсан юм бол яаж үржиж хөгжих вэ гэсэн асуулт урган гарч ирж байна... Эртний хүн төрлөхтөний бүтээсэн ,нууц нь тайлагдаагүй олон гайхамшигтай зүйлүүд манай гариг дээр одоо болтол оршин тогтносоор л байна. Жнь гэхэд аварга том пирамидуудыг дурдаж болно. Тэдгээрийг баримтат кинон дээрээс хархад асар олон боолуудын хүч хөдөлмөрөөр бүтээн босгож байгаа мэт өгүүлдэг боловч үнэндээ тэр аварга аварга чулуунуудыг дээш нь өргөж гаргана гэдэг байж болшгүй зүйл мэт санагддаг. Гэтэл оросын эрдэмтэн Молдаевийн номон дээр тэдгээр чулуунуудыг зүгээр л нүднийхээ харцаар өргөж тавьсан тухай гардаг.

Хүн анхандаа гэрлэн биет байсан юм бол энэ нь хүнд байж болох чадвар юм. Бурхан ч гэсэн өөрөө гэрлэн биет, тэрээр асар өндөр түвшинд оршдог учир энгийн сүнсний хөгжил байхгүй хүний нүдэнд харагдаж мэдрэгдэдгүй нь ойлгомжтой. Тэрээр хоосоноос бүхнийг бүтээсэн учир бид ч эргээд хоосон болж болно гэсэн үг. Гэхдээ энэ нь яг ч хоосон биш бөгөөд гэрэлээс бүтээсэн гэвэл арай бодитой болох юм. Тэгээд дараа нь хүн маань өсөж үржих хэрэгтэй байсан учраас махан биеийг бүтээж, түүнд нь зориулж хорвоо ертөнцийг бүтээсэн ажээ. Гэтэл Молдаевийн номон дээр бид нарын гэрлэн бие нь муу зүйл хийсээр байгаад бохирдоод хүч чадлаа алдаж одоогийн мах бодь бий болсон гэж бичсэн байдаг. Тэгэхээр аль нь зөвийг ялгаж салгах аргагүй ч ямар ч байсан бурхан бидэнд хоёр биеийг бүтээж өгсөн бөгөөд гэрлэн биеэрээ бурхантай харилцаж махан биеэрээ хорвоо ертөнцийг таньж мэдэж өсөж үржиж амьдар гэсэн боловуу,Уг чанартаа энэ хорвоо ертөнц маань таашаал авч баясаж цэнгэх диваажин байх ёстой байсан боловч одоо эсрэгээрээ өөрчлөгдөөд зовж зүдэрч амьдрах газар болчихсон бололтой. Бид нар уг нь ингэж зовж амьдрахаар анхнаасаа бүтээгдээгүй ажээ.

Тиймээс л энэ зовлонгоос ангижирахын тулд гэрлэн биеэ дахин сэргээж бурхантай харилцаа холбоогоо дахин тогтоох хэрэгтэй юм. Сүнсэн биеэ хөгжүүлэхгүй бол бид нар энэхүү эцэс төгсгөлгүй зовлонгийн далайгаас хэзээ ч гарч чадахгүй бөгөөд тамын амьтан тамдаа жаргалтай гэгчээр эндээ үүрд мөнх байх юм. Жишээ татхад монголчууд бид ч гэсэн харанхуй бүдүүлэг байдалдаа дасчихаад хөгжиж чадахгүй нэг дороо эргэлдсээр байгаа шиг хүн төрлөхтөн ч гэсэн энэхүү зовлонт амьдралдаа дасчихаад түүнээсээ салж чадахгүй сүнсэн биеэ хөгжүүлж чадахгүй байгаа ажээ. Хэрвээ энэ чигээрээ бид нар махан биеийн амьдралаа чухалчилаад сүнсэн биеэ хөгжүүлэхгүй хэрхэн мөнгө олох вэ,хэрхэн өндөр байшинд амьдрах вэ,яавал бусдын дээр гарах вэ гэж материаллаг зүйлсийн хойноос хөөцөлдсөөр байвал үхсэн хойноо ч гэсэн эцэс төгсгөлгүй зовлонд унах ажээ.
Хүний сүнс хэзээ амгалан болох вэ гэвэл мэдээж Бурхантай холбогдож чадсан тэр л үед юм. Ингээд бодохоор далай багшийн сургаад байгаа зүйлийн эцсийн үр дүн нь бол бидний дотор байгаа хүчгүй болсон сүнсэн биеээ хөгжүүлэх явдал ажээ. Энэ нь хэцүү зүйл мэт боловч бас амархан зүйл ч байж болох юм. Олон хүн үүнийг ойлгоод амьдралынхаа зорилгийг болгоод явж байгаа. Эрт орой ч бай хэзээ нэгэн цагт бид нар үүнийг ойлгож ухаарах нь дамжиггүй. Яагаад вэ гэвэл бидний зүрх сэтгэлд сайн мууг ялгах чадвар гэж байдаг бөгөөд хүний сэтгэл үргэлж сайн сайхан зүйлрүү тэмүүлж байдаг. Энэхүү зүрх сэтгэл л биднийг бурханд хөтөлж аваачих түлхүүр нь ажээ. Хүмүүсээ мөнхийн амьдралын төлөө сүнсээ хөгжүүлцгээе!!!


http://energy.blog.banjig.net/post.php?post_id=206733 blogoos oruulav