Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Бурхад

2009/10/31



India music mantra

2009/10/30

|

Гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуудтай адил ямар нэгэн ул мөр үлдээдэггүй



Би та бүхэнд орчин үеийн гэгээрсэн хүн болох Ошо Ражнишийн тухайд өгүүлэх гэж байна.
Гэгээрэл энэ бол сэтгэхүй бясалгалын дээд түвшин бөгөөд Буддийн шашнийг үндэслэгч Бурхан багшаас эхлээд гэгээрлийн хутгийг олсон хүмүүс олон билээ. Энэ БОЛ бодит үнэн бөгөөд эгэл хүн яаж гэгээрлийн энэхүү өндөр түвшинд хүрсэн байх вэ ямар түүхтэй яаж амьдарч байсан хүн бэ? Түүний гэгээрлийг олсон тэр агшинд чухам юу өөрчлөгдөж ямар зүйл бодогсон бэ? гэх зэрэг олон асуултыг ар араас нь ургуулан Ошогийн тухай яриандаа та бүхнийгээ хөтлөн оруулж байна.

Ошо Ражниш 1931 оны 12 11 энэтхэгийн Айшадва хотноо төржээ. Ошо гэгээрлийн анхны түвшинг 14 насандаа мэдэрсэн бөгөөд он жил өнгөрөх тусам бясалгалын туршлага нь улам бүр баяжиж гүнзгийрсэн, үнэнийг эрж хайх түүний эрэл хайгуул хэт их ачаалалтай байсан тул эцэг эх найз нөхөд нь биеийнх нь эрүүл мэндэд санаа зовж ирсэн. Ошо 1953 оны 3 сарын 21 нд гүн ухааны ангийн оюутан тэрээр 21 настайдаа гэгээрсэн. Ингэж тэрээр хүний ухамсарын хамгийн дээд түвшинд хүрчээ. Ийнхүү түүний ердийн хүний амьдралын түүх төгсгөл болж эгэл бус хүний оршихуй эхэлсэн гэдэг. Тэрээр гэгээрснийхээ дараа ч Саугарын их сургуулын гүн ухааны ангид суралцсаар байсан бөгөөд 1956 онд онц дүнтэйгээр төгссөн юм.1957 оноос Энэтхэгийн Раипури дахь колледжид Санскрит хэл зааж эхэлсэн бөгөөд жилийн дараа гүн ухааны профессор болсон. 1966 онд ажлаа орхиж орчин цагийн хүмүүст бясалгал хийх урлагийг заахад амьдралаа зориулжээ.

Тэрээр хэдэн мянган сонсогчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чаддаг байлаа. Энэтхэгийн Бомбей хотод сууршиж уулархаг тал нутагт бясалгалын лагеруудыг тогтмол зохион байгуулж ирсэн. 1970 оноос түүнийг европ америк японд мэдэж эхэлсэн бөгөөд дээд боловсрлолтой олон оюун ухааны эрэлчид шавь болж эхэлсэн. 1974 онд Энэтхэгийн Пуна хотод Ошогийн Ашрам нэрт төв байгуудагдаж Ошог ертөнц дахинаа мэддэг болов. Дорнын бясалгал барууны эмчилгээний аргийг хослуулсан төвүүд энд ажиллаж байлаа. Ашрам байгуулагдснаасаа хойш 2 жилийн дараа хүний дотоод хөгжилийн ариуслийн дэлхийн хамгийн сайн төв гэж тооцогдох боллоо. Энд уншигдаж байсан Ошогийн лекцүүд дэлхийн бүх шашин гүн ухааны уламжлалыг хөндөж чаддаг байлаа тэрээр барууны шинжлэх ухаан, гүн ухааныг нэвтэрхий мэддэг байсны дээр хэлж өгүүлж буй бүхэн нь баталгаа нотолгоо сайтай байснаараа өрнө дахин, дорно дахины хоорондох хэдэн зууны туршид үргэлжилсэн ангал цавыг үгүй хийсэн гэж хэлж болно. Хожим Ошо өөрийн гэгээрлийн тухай ийн өгүүлжээ.

“Хамгийн анх оюун ухаанаас ангид ертөнцөд очиход өөрөөр хэлбэл гэгээрлийг олох тэр үед үнэхээр солиорчихсон юм шиг санагддаг бүх зүйл утгагүй болж бүхий л юмс үзэгдэл амьдрал үхэл ямар ч хэрэггүй зүйл мэт санагдана Энэ нь гэгээрлийн туйлыг олохын өмнөх муу зүйлийн татах хүч юм. Бурхан Будда ч бодь модны дор суун гэгээрлийн хутагийг олохын өмнө дэргэд нь ад зэтгэрүүд ирж байсан тухай бичсэн байдаг

Ийнхүү зүрх сэтгэлийн харанхуй шөнө, зүрх сэтгэлийн солиотой түнэр харанхуй, үүнийг бүх шашнууд онцлон хэлдэг. Энэ шалтгааны улмаас ч бүх шашнууд оюун ухаанаас ангид ертөнцөд очихын өмнө өөртөө багшийг олж авахыг чухалчилдаг. Чиний ертөнц хэсэг хэсэг болон бутран унахад.багш чинь чамд шинийг олоход туслана Тиймээс л бурхан багш “Өөртөө багш олж авсан хүн азтай” гэж хэлсэн юм надад өөрт минь багш байгаагүй би эрж хайсан гэвч олж чадаагүй. Надад итгээрэй би маш удаан хайсан боловч яагаад ч олоогүй юм даа. Багшийг олох маш хэцүү оршихоо больсон хүнийг олох маш хэцүү.

Би олон жил бясалгал хийсэн энэ нь хүн харахад юу ч хийхгүй зүгээр суухтай адил юм ийнхүү алхам алхамаар юу ч хийхгүй зүгээр оршдог тэр ахуйд шилжсэн юм миний бүх хүсэл сонирхол алга болсон би өөрөө өөртөө шумбаж орсийм энэ нь хоосон байсан бөгөөд энэ хоосон нь солиоруудах шахсан гэвч энэ нь бурханд хүрэх цорийн ганц зам солиорхоос ч буцхаа больсон байсан хэрэг.

Намайг хүмүүс гэгээрч байхдаа юу мэдэрч байсан бэ гэж асуудаг. Би инээж байсан, элгээ хөштөл инээж байсан, гэгээрэхийг хүсэх нь утгагүйг ойлгосон хэрэг. Учир нь бид бүгд гэгээрчихсэн төрдөг тиймээс өөрт байгаагаа хүсэх нь утгагүй... би гэгээрсэн тэр өдөр хааш юунд ч хүрэх хэрэггүй хаашаа ч явах аргагүй, юу ч хийх хэргэгүйг ойлгосон. Бид бурханлиг бид угаас төгс тэгээд гүйцээ. Бидний замд төгс бус хүмүүс таардаг ч тэдний төгс бус нь өөрөө хичнээн төгс байгааг анзаарч болно

Бокюзо нэрт нэгэн багш “Ертөнц дахинаа бүх юм төгс” хэмээн шавь нартаа тайлбарлаж байтал нэгэн бөгтөртэй хүн босч ирээд “би тэгээд яах юм бэ би бөгтөртэй хүн энэ чинь төгс юм гэж үү” гэхэд Бокюзо үнэнээ хэлэхэд би урьд өмнө ийм сайхан төгс бөгтөрийг ер үзэж байгаагүй ээ гэжээ.

Гэгээрэхээс өмнөх долоо хоногт би бүх эрэл хайгуулаа зогсоож ямар нэгэн зүйлд тэмүүлэхээ больж итгэл найдвараа алдсан.

Тэр цагт л энэ үйл явц эхэлсэн, хаанаас ч юм бүү мэд маш их эрчим хүч орж ирж хаа сайгүй түгж байв. Энэ эрчим хүч мод, чулуу, тэнгэр, нар, агаарт байсан. Би их удаан хайсан миний зорилго хаа нэгтэй хол байнаа гэж бодож байсан чинь хажууд минь тун ойрхон байж...

Би хүсэхээ больсон гэхдээ энэ нь хүслээ зогсоосон гэсэн үг биш. Хүслээ зогсоох аргагүй... хүслийг ойлгох нь түүнийг үгүй хийж байгаа хэрэг.... тэр өдөр би ямар ч итгэл найдваргүй сул дорой нэгэн болж маш хүнд байдалд ороход ертөнц дэлхий гэнэт надад тус болж эхэлсэн ертөнц дэлхий хүнийг хүлээж байдаг юм билээ. Чиний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй хүлээдэг, эцэс төгсгөлгүй удаан хүлээж чаддаг. Учир нь яарч тэвдэхэд дургүй энэ нь үүрдийн мөнх өөрөө билээ... надад гуниг төрж байсангүй харин би жаргалтай байлаа... би тайван намуун дөлгөөн анхааралтай байлаа. Энэ нь ямар нэг зүйлийг алдах мэдрэмж бус ямар нэгэн зүйлийг шинээр олж авсан мэдрэмж байлаа.
Ямар нэгэн үл танигдах зүйл надаар дүүрч намайг хүрээлж байлаа... энэ үед айдас үгүй болсон байв.

Энэ сүүлчийн долоо хоногийн турш шинэ эрчим хүч, шинэ гэрэл гэгээ, шинэ баяр баясгалангийн хэмжээ маш их байсан тул би яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг, аль эсвэл жаргалдаа ташуурч галзуурах гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Бүх хил хязгаар зааг, ялгаа арилсан хэзээ язаагүй төрөх гэж байгаа эмэгтэй хүн шиг болчихсон байсан... би маш их аз жаргалтай байсан тул үхлийг хүртэл баяр баясгалантайгаар хүлээж авах байлаа.

Би унтжээ... эерэг сөрөг амьдрал, үхэл, бүтээл, бүтээгч бүгд нэгэн цул болжээ. Би нэгэн зэрэг энэ хоер туйл болчихсон байлаа... харин гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуутай адил ямар ч ул мөр үлдээдэггүй... хүн бүр өөрийн замаар хүрдэг юм билээ.

Хэрэв би шинэ шашнийг бүтээх гэж санаархаж байсан бол бусдад хүргэх хамгийн гол үзэл минь гэгээрхээс өмнө зайлшгүй сэтгэл санааны уналтанд ордог гэсэн үзэл байлаа”. Ийнхүү Ошо Ражниш гэгээрэлд хүрсэн цаг мөчийнхөө тухай ярьж байлаа. Түүний хэлснээр гэгээрэлд хүрэх зам мөр нь тэнгэрт нисэх шувуудтай адил ямар нэгэн ул мөр үлдээдэггүй, хүн өөрийнхөө замаар хүрдэг гэсэн нь магадгүй жирийн хүмүүсийн хувьд ч тэр хүн бүр өөрийнхөө замаар явж зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдаж буй сайхан сэтгэлийн гэрэл гэгээгээ нээж олоо гэсэн үг биз ээ.

1981 оноос тэрээр олон нийтийн өмнө лекц уншихаа зогсоож биеийн эрүүл мэндийн улмаас Америкийн Оригон мужид шилжин суурьшиж, 1990 оны 1 сарын 19 нд Ошо энэ биеээ орхин оджээ. Түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь “Намайг одсоны дараа юу болох бол..., бүхнийг зөнд нь орхиё ахуйд итгэх итгэл минь туйлынх, миний ярьж байсан бүхэнд үнэн байсан л юм бол надаас хойш ч оршин байсаар л байх болно. Миний үг амьд. Би сургааль айлдаагүй энэ бол та бүхэнд өгөх миний бэлэг юм” гэжээ.

http://sarantuya.miniih.com/index.php//home/category/5 blogoos oruulav

Formosa

Formosa may 05 2000.DVD No.692 хэсэгчлэн үзэх 1,2, 3, 4, 5,

<



Доктор Эмотогийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулья. Тэрбээр гурван шилэн саванд будаа хийж усаар дvvргэсэн байна.

Тэгээд сарын турш єдєр бvр эдгээр гурван шилэндээ єєр єєр vг хэлж байж.

Нэг дэхэд нь "баярлалаа",
хоёр дахид нь "чи тэнэг",харин
гурав дахид нь огт анхаарал тавьсангvй.


Ингэхэд сарын дараа нэгдэх шилтэй будаатай ус нь хурц таатай vнэр гарган исч эхэлсэн бол, хоёр дахь шилтэй нь харлаж, харин ямар ч анхаарал тавиагvй гуравдахь шилтэй нь ялзарч эхэлсэн байна.

Дэлхий дээр хамгийн єргєн тархсан атлаа мєн хамгийн нууцлаг бодис нь ус. Та гурав дєрвєн цаг компьютерийн ард суухад л толгой чинь євдєнє. Энэ нь бидний бие махбодийн дєрєвний гурвыг бvрдvvлдэг ус "уурлаж" эхэлж байна гэсэн vг.

Химийн хэлээр ус гэдэг маань устєрєгчийн хоёр, хvчилтєрєгчийн ңэг молекул. Харин усны ид шидийн шинж чанарыг эрт дээр vеэс ашиглаж ирсэн бєгєєд XX зуунд эрдэмтэд хvртэл усыг ид шидтэй гэдгийг хvлээн зєвшєєрєх болсон юм. Тухайлбал, Японы Иокогамийн хvрээлэнгийн мэргэжилтэй, нэртэй эмч Масару Эмото. Ус хvний бодол санаанд хариу єгєх чадвартайг тэрбээр анх нээсэн юм. Ус мэдээллийг хvлээж авах, хуулбарлах, хадгалах бvр дамжуулах чадвартай гэнэ.

-Усны "оюун санамжийг" судлахад маань нэгэн гайхалтай явдал нєлєєлсєн гэж Масару Эмото ярьж байна. Зvvн-Ємнєд Азийн бvс нутагт бєєнєєр устгах зэвсгийн хаалттай лабораторид 1956 онд нэгэн хачирхалтай зvйл болсон юм. Энэ зэвсэг ямар шинж чанартай байх талаар мэргэжилтнvvд нэгэн нууц зєвлєгєєний vеэр хэлэлцэж маргаан єрнvvлж байж. Гэтэл зєвлєгєєн гэнэт тун санамсаргvйгээр зогссон юм. Зєвлєгєєнд оролцож байсан бvх хvнийг хоолны хордлогын маш хvнд хэлбэр гэсэн оноштойгоор яаралтай эмнэлэгт хvргэжээ. Хамгийн гайхалтай нь савтай уснаас єєр ямар ч хоол ундны зvйл ширээн дээр байгаагvй гэнэ. Усыг шалгаж vзэхэд ямар ч хортой зvйл илэрсэнгvй. Тайлан илтгэлд ердийн уснаас болж хvмvvс хордсон гэж бичсэн байсан. Би ч vvнтэй санал нийлж байна. Гэхдээ нэг "но"-той. Зєвлєгєєний vеэр ширээн дээр байсан ус тэрхvv "хортой" мэдээллийг ямар нэгэн аргаар шингээн авч молекулууд нь задран хор бvтээсэн.

УС БАЙГАЛИЙН КОМПЬЮТЕР

Мэдээллийг аваад ус шинэ шинж чанартай болдог. Гэхдээ химийн найрлага нь єєрчлєгдєхгvй. Ус молекулаас бvтдэг. Харин ердийн томруулагч шилний тусламжтайгаар бид усны молекулууд хэрхэн хоорондоо нэгдэж кластер vvсгэж байгааг харж болно. Энэхvv бvлэг нэгдлvvд нь усны тархи ой санамж болж яг л хуурцаг шиг бvх мэдээллийг єєртєє бичиж авдаг. Байгалийн компьютер л гэсэн vг. Гэхдээ давуу тал нь гэвэл ямар нэгэн хязгааргvйгээр бvх мэдээллийг бичиж авч чадна. Єєрийн лабораторидоо доктор Эмото янз бvрийн нєлєєллийн дараа ус хэрхэн єєрчлєгдєж байгааг судалдаг. Гар утас дуугарахад, сонгодог хєгжим эгшиглэхэд эсвэл хайр сэтгэлийн vг ярилцахад усны бvтэц харилцан адилгvй єєрчлєгдєнє. Харин энэ vед нь Эмото усыг огцом хєлдєєн хєргєгчинд хийнэ. Дараагаар нь vvссэн цасан ширхэгvvдийг томруулагч шилтэй гэрэл зургийн аппаратаар зургийг нь авч хадгалдаг. Хэдэн жилийн судалгааныхаа явцад доктор М.Эмото арван мянга гаруй усны бvтцийн зураг авчээ. Сайн сайхан мэдээллийг хvлээн авсан ус гоё цасан ширхэг vvегэн хєлддєг бол, муу сєрєг мэдээллийг шингээсэн ус эмх замбараагvй хурц зэрэмдэг хэлбэр vvсгэдэг гэнэ.

-Уурлаж, хараадаг хvмvvс юун тvрvvн 80 хувь нь уснаас бvтэҗ байгаа єєрийн бие махбодио хордуулж, єєртєє євчин авчирдаг гэж Австрийн судлаач Аллоис Груббер vзэж байна.

Хєгжмийн єсгєгчийн хажууд устай сав тавиад Бетховен, Моцарт, Шопены симфонийг "сонсгосон" байна. Ингэхэд зєв хэлбэртэй, гоёмсог цацрагтай талстууд vvсчээ. Харин хvнд рок хєгжим "сонссон" ус хурц vзvvртэй аймаар талстууд vvсгэсэн байна. Бас нэг туршилт. Нэрмэл устай шилийг утсаар уян гар утсанд зvvсэн байна. Ингээд дугаар оруулан нэг тийш залгаж энэ vйлдлийг арван удаа давтсаны дараа усны бvтцийг томруулагч шилээр харав. Цахилгаан магнитын vйлчлэлд орсон усны бvтэц єєрчлєгдєж дэлбэрэлтийн дараахи галт уул шиг хэлбэр дvрстэй болсон байжээ. Гэтэл бидний бие организм маань бараг тэр чигээрээ ус. Ингэхээр утсаар ярих vед маань ямар єєрчлєлт гардаг гэж та бодож байна.

Єєр нэгэн туршилтын vеэр устай шилийг дєрвєн цагийн турш зурагтын ємнє тавив. Vр дvн нь ус нуранги шиг нэг vгээр хэлэхэд "ядарсан" гэмээр талстуудыг vvсгэсэн байж. Компьютерийн хажууд тавихад ч мєн vзэмж муутай бєєрєнхийдvv галт уулын хонхорхой шиг талст vvсгэсэн байжээ.

Иймээс бидний амьдралын зайлшгүй хэрэглээ болсон ус ид шидтэй ер бусын зүйл гэдэг нь батлагддаг. Зөн билгийн тулаанд оролцон түрүүлсэн авъяаслаг зөн билигч Михди хэлэхдээ:

Дуртай бөгжөө усанд хийгээд цонхныхоо дэргэд тавьж долоо хоногийн турш энэ эд танд ямар их таалагддагийг хэлж чухал цаг үед тухайлбал, хайрлаж дурлах, ажил олох мөрөөдлөө биелүүлэхэд тусална уу гэж гуй. Хамгийн гол нь шившлэг бас бөгжөндөө итгэх хэрэгтэй. Тэрхүү бөгж бүх амьдралынх нь турш сахиус нь болж явах болно гэсэн байдаг.

Түүгээр ч барахгүй эртний Монголчууд усаа дээдэлж эрхэмлэн ирсэн байдаг. Ус уухдаа рашаан болог хэмээн уудаг нь зүгээр ч нэг үг биш усны нөлөөг усны ид шидийг мэддэг байсныг баталж байгаа юм.

http://energy.blog.banjig.net/post.php?post_id=266113 blogoos oruulav

Зуны намуухан шөнө түүдэг тойрон суусан хүмүүсийн хэн нэг нь гэнэтхэн Марс гариг болон тэндхийн оршин суугчид, иргэншлийнх нь тухай, Марс дээр болсон тэмцэл тулаан, анд нөхдөө сүйрэл болсон Марс дээр орхисон тухай ба гайхамшигтай иргэншилтэй Лемуриан хэмээх улсаас хэрхэн ирсэн , аварга том чулуун хотууд, гариг хоорондын хөлгүүд тухайгаа нүдэнд харагдтал ярьсан түүний ярианд итгэхэд бэрх байсан гэдэг. Гэхдээ энэ бол ердөө 7 – н настай хүү байсан юм.

Нэг ч эрдэмтэн Марс дээр орших Лемуриан хэмээх улс, түүний оршин суугч лемурианчуудын тухай ийм дэлгэрэнгүй мэдэхгүй бөгөөд дунд сургуулийн сурах бичигт энэ тухай байхгүй. Тэгээд ч 7 – н настай хүүхдийн мэдэх зүйл энэ биш ба орчин цагийн шинжлэх ухаан харь гаригийн иргэншил байдаг эсэхийг хараахан тогтоож чадаагүй л байгаа.

Тэнд байсан хүмүүс эхэндээ “7 – н настай хүү энэ бүхнийг мэдэх ёсгүй гэдэг дээр санал нэгдэж байсан ч шинжлэх ухааны нарийн нэр томъёог тун сайн мэдэж байгаа нь түүний ярианд үнэмшихээс өөр аргагүй сэтгэгдэл төрүүлж байна” гэцгээв. Магадгүй урьд насандаа энэ бүгдийг мэддэг байсан байж болох.

Албан ёсны бичиг баримт дээр нь Волшскийн хотод төрсөн гэж тэмдэглэсэн байгаа ч үнэндээ бол Бориска хүү Волгоград мужийн Жирновск хотод 1996 оны 1 сарын 11 нд / түүний төрсөн он, сар одон орончдод ямар нэгэн зүйл хэлж болох юм / төржээ. Эцэг эх нь энгийн, нүдэнд дулаахан хүмүүс. Ээж Надежда нь арьс өнгөний эмч, 1991 онд Волгоградын анагаахын сургууль дүүргээд хотын эмнэлэгт ажилласан. Аав нь чөлөөнд гарсан офицер.

Дэндүү ухаалаг, нууцлаг хүүд үнэхээр ч жаахан хачирхалтай зүйлс болж байж. Төрөөд ердөө 15 хоноод л толгойгоо даадаг болсон Борис хүү 4 сартай байхдаа “аав” гэж анхныхаа үгийг хэлсэн төдийгүй нэг их удалгүй ярьж сурчээ. Ой ухаан нь биеийн хөгжлөөсөө илт түргэсч байгааг анзаарсан ээж нь 1 настай хүүдээ Никитиний системээр үсэг зааж эхэлсэн бөгөөд 5 сарын дараа Борис сонин уншдаг болсон агаад 2 настайгаасаа зурж эхэлсэн байна. 2 ойтойдоо цэцэрлэгт орсон хүүгийн ой ухаан, өвөрмөц заримдаа хачин гэмээр сэтгэлгээний чадвар багш нарыг мэл гайхуулжээ. Ер бусын ой тогтоолттой хүү юм сурахдаа итгэж болмооргүй авъяаслагаас гадна зөвхөн өөрт нь байдаг онцгой чадвараар хаа нэгтэйгээс мэдээлэл авч байх шиг эх эцэгт нь санагдах болж.

Тэр өөрт нь хэн ч зааж өгөөгүй байхад лянхуа суултаар суугаад Марсын нарны систем, өмнөх иргэншлийн тухай байж боломгүй яриаг тэрээр 2 настайдаа л гэрийнхэндээ ярьж, сансар огторгуй, өөр гаригийн өндөр барилга, ер бусын өнгөтэй тэнгэрийн тухай яриа тэдний гэрт энгийн зүйл болон хувирчээ. Түүдгийн дэргэд ам алдах хүртэл энэ тухай хүмүүс мэддэггүй байлаа. Тэрбээр урьдын амьдралынхаа тухай, 800.000 жилийн өмнө сүйрсэн Лемурианы үед амьдарч байхдаа худалдаа болон өөр олон зорилгоор дэлхийрүү үргэлж нисдэг тухай, аймшигт сүйрэл болсны улмаас Марсын агаар мандал сүйрч, хүмүүс нь газар доорх байгууламжид амьдрах шаардлагатай болсон хийгээд эхний сүйрэл нь газар дээр болж, аймшигт усан галавт Марсын хуурай газар автсан гэдгийг ч эцэг эхдээ хүүрнэжээ.

Найз нөхөд нь түүний нүдэн дээр том байгууламжийн чулуун хавтанд даруулж амь үрэгдсэнд өөрийгөө буруутай гэдгээ Боря хүү яриад, энэ насандаа тэдэнтэйгээ уулзах ерөөлтөй гэсэн байна.

Төвд судлаач Эрнст Мулдашевийн “бид хаанаас ирсэн бэ ?” ном хүүгийн сонирхолыг асар их татсан бөгөөд хэдэн цагийн турш анхааралтай уншсан хүү Төвдийн зургаас санаа авч Лемуриан улсын хар зургийг гаргаж, тэдний оюуны өндөр чадавхийн тухай ярьжээ. Э. Мулдашевийн “Бурхдын хотоор хийсэн аялал” нэртэй пирамид, эртний чулуун байгууламжийн тухай номыг уншсаныхаа дараа

Боря : “хүмүүс эртний нэгэн пирамидын доороос чухал зүйл олно /гэхдээ алдарт Хеопсийн пирамид биш /. Харин цаг нь хараахан болоогүй ба чулуун Сфинкс онгойсны дараа амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө.

Сфинксийн чихний ард түүнийг онгойлгох нууц механизм байгаа боловч хаана нь байсныг би мартсан байна ” гэжээ.

Үүнээс гадна хүн төрлхтөн Маяа нарын агуу их иргэншлийн тухай тун бага зүйл мэдэж байгаа гэнэ. Тэрээр цааш нь дэлхий дээр удахгүй ирээдүйг аврах хүн төрөх бөгөөд тэр хүний удирдлага дор Борятай адил суут ухаантай хөвгүүд, охид ажиллах аж. Учир нь 2009 онд дэлхий дээр эхний том сүйрэл болох ба 2013 онд түүнээс аймшигтай юм болж дэлхийн туйл солигдох гэнэ.

Орос улсын хөөргөсөн сансарын станцууд яагаад Марсад хүрэхээсээ өмнө сүйрсэнийг Боря : “тэднийг устгах тусгай сигналыг Марсаас илгээсэн юм. Учир нь тэдгээр станц маш хортой цацраг идэвхит бодис агуулж байсан” гэлээ. Энэ үг хүмүүсийг гайхшруулсан юм. 1988 онд ЗХУ анхны гариг хоорондын “Фобос – 1”, “Фобос – 2” станцуудыг Марсруу илгээх үед өдгөө Борягийн сууж байгаа Волшский хотын иргэн телепатч Юрий Лушниченко : “станцууд дэлбэрэх болно. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч цацраг идэвхит бодистой холбоотой ямар нэг зүйл болох нь” хэмээн тухайн үеийн ЗХУ – ын удирдлагуудад сануулж байсан ч түүний үгийг ойшоогоогүй билээ.

Тэрээр нисдэг тавагны бүтцийн тухай надад зурж үзүүлээд “бид дэлхий дээр ямар ч аюулгүй бууж, бас хөөрдөг. Учир нь нисдэг тавагны гадарга хэд хэдэн давхрагаас бүрддэг. Нийт давхрагын 25% - ийг эзлэх гаднах давхрагыг маш бөх бат төмрөөр хийнэ. 30% - ийг эзлэх хоёр дахь давхрагыг резинтэй төстэй зүйлээр, 30% ийг эзлэх гурав дахь давхрагыг дахиад төмрөөр, 4% - ийг эзлэх сүүлчийн давхрагыг тусгай соронзонгоор хийнэ. Энэ соронзон давхрагыг эрчим хүчээр цэнэглээд огторгуйн уудмаар чөлөөтөй зорчино.” гэсэн юм даа..

/”Өнөөдөр” сонин , 2004 оны 9 сарын 30. № 288 (2272) пүрэв/

Бэлтгэсэн : О. Отгонхүү

“Правда” сонинд Геннадий Белимовын бичсэнийг хөрвүүлэв.

http://light-fast.blogspot.com/2009/09/blog-post_21.html#more blog oos oruulav

Message from Babaji

2009/10/10


Message from Babaji

Бабажи хүн төрөлхтөн биднээс илүү хүмүүнлэг, бие биендээ эелдэг хандаж байхыг хүсэж байна. Тэрээр хэлэхдээ бид нэгэн чухал цаг үед тулж ирээд байгаа ба энэ үеийг “Махакранти буюу Их Хувьсал” гэдэг аж.

Энэ хувьсал нь зүрх сэтгэлдээ Бурханы Нэрийг агуулсан, Үнэн, Энгийн байдалаар амьдрагч Хайрын замаар явдаг нэгэний хувьд ариусал цэвэрлэгээ мэтээр өнгөрнө. Харин Хувьслаас өмнө өөрийгөө цэвэрлэж амжаагүй хүмүүст бүрэн сүйрэл болох гэнэ.

Энэхүү илгээмжийг аль болох олон хүнд хүргэж, тэдэнд өөрсдийгөө цэвэрлэн илүү дээд замаар амьдрах боломжийг олгож, олон хүнийг аврах нь Бабажигий хүсэл юм. Түүнийг хэлж буйгаар бид бүгд Гал дундуур алхаж туулах цаг ирнэ. Илүү дээд замаар амьдарч буй хүмүүсийн хувьд энэ нь цэвэрлэгээ мэт бөгөөд эдгээр хүмүүс галын нөгөө талд цоо шинэ ертөнцийг бүтээнэ. Өөрөөр хэлбэл энэрэнгүй, бүгдийн тусын тулд ажилдаг, эго болон зөрчилдөөн үл орших шинэ ертөнц юм.

Тэрээр (Бабажи) бид бүгдийг илгээгчээс илүү илгээмжийг чухалчилж үзэхийг хүсэж байна. Гайхалтай болоод дур булаам зан чанар, бие цогцостой Бабажи бид бүгдийг илүү дээд замаар амьдрах урам зоригтой байж, “миний, чиний” гэсэн аминч зан, өөр хоорондын ялгаагаа хаяхыг хүсэж байна. Ингэснээрээ бид энх амгалан амьдарч, бие биендээ туслан хамгийн дээд өндөрлөгт хүрэх юм. Бабажи таны дэргэд байсан байгаагүй бид түүний нэрийг дуудсанаар агшин зуур түүний адислалыг авна. Бид түүнийг харж сонсож чадах чадахгүйгээс ил хамааран тэр бидний зүрх сэтгэлд бий.

Бид тайван байж болохгүй. Бид залхуурч болохгүй. Бид зорилгогүй байж болохгүй. Бидний зорилго бол Агуу гал ирэх үед хүн төрөлхтнийг сүйрэлгүйрээ цэвэрлэгдэж, тэднийг дээшлэхэд нь туслах юм.

Гол нь гал дундуур гарч цэвэрлэгдэн цоо шинэ амьдралыг галын нөгөө талд бүтээхийн тулд амьд үлдэх. ҮНЭН, Даруу амьдрал болон Хайр, Заавар, бэлтгэлтэй байснаар Та агуу галруу үсрэн орж нөгөө талд илүү дээр амьдралруу хүрч чадах болно.
http://light-fast.blogspot.com/2009/09/messege-from-babaji.html blog oos oruulav