Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Энэ сэдвээр анх удаа олон улсын теле-бага хурал боллоо.

Хvн тєрєлхтєнд заналхийлж буй аюултай vзэгдэл нь дэлхийн дулаарал.
Дэлхийн дулаарал

"SOS",

уур амьсгалын єєрчлєлтийн тулгамдсан асуудлаархи олон улсын теле бага хурал єчигдєр СТЄ-нд боллоо.
Тєгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгээс санаачилсан уг хуралд гадаадын зочид, тєлєєлєгчид болон манай орны тєр нийгмийн зvтгэлтнvvд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэд, УИХ-ын гишvvд, зохиолч уран бvтээлчид оролцсон нь монголчууд цаг уурын дулааралд хэр анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Дэлхийн дулаарал, цаг уурын єєрчлєлт сvvлийн жилvvдэд манай оронд эрчимтэй мэдрэгдэх болсон бєгєєд vvсээд буй нєхцєл байдалд санаашрах бус, хэрхэн саармагжуулах, таслан зогсоох арга замыг эрэлхийлэхэд хурлын ач холбогдол оршиж байв.
Хурлыг нээж техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагва vг хэлсэн бєгєєд Монгол Улсын Ерєнхийлєгчийн хэл бичиг, сvм хийд, шашны зєвлєх Ж.Цэрэндамба Ерєнхийлєгчийн мэндчилгээг Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь тєвийн тэргvvн С.Баярбатад гардуулав.

Олон улсын теле-бага хурлын vеэр биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Болд "Дэлхийн дулаарал Монгол оронд нєлєєлєх нь" сэдэвт лекц уншсан бол

"Дэлхийн дулаарал ба тvvнд нєлєєлж буй хvчин зvйлс"

сэдвээр байгалийн ухааны доктор Д.Энхбат, Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайд, тvvхийн ухааны доктор Ж.Чойнхор "Дэлхийн дулаарлын асуудлыг олон улсын хэмжээнд онцлон vзэж байгаа нь", техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагва "Хvний тухай зєв мэдлэг хийгээд зохистой хоол хvнс нь дэлхийн дулаарал, тvvний хор уршийг саармагжуулах чухал нєхцєл мєн" сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Теле бага хурлын хєтєлбєрт дэлхийн дулаарлын уур амьсгалын єєрчлєлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар асуулт, хариулт багтсан агаад санал асуулгад тєгс гэгээрсэн их багш Чин Хай сvлжээгээр холбогдсон юм. Мєн хурлын vйл явцыг тєгс гэгээрсэн их багшийн телевизээр дэлхий дахинаа цацсан бєгєєд манай орны хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцлоо. Монголд цагаан хоолны vйлдвэрлэл vйлчилгээ явуулдаг байгууллага, ресторан, хоолны газрууд цагаан хоолны амталгаат баяр зохион байгуулав. Хурал их багш Чин Хайн "Шувууд миний амьдралд" номын танилцуулгаар vргэлжилснээс гадна Монголын шилдэг уран бvтээлчид "Далай ээж" урлагийн гайхамшигт тоглолт зохион байгуулсан юм.

Дэлхийн дулаарал, уур амьсгал Дэлхийн дулаарал манай оронд бодит аюул учруулж буй ч бид эко системтэйгээ зvй бусаар харьцсаар байгаа нь харамсалтай. Монголын цаг агаарын дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин эрчимтэй явагддаг аж. Манай орны нутаг дэвсгэрийн 85 хувь нь мал болон хvний vйл ажиллагаанаас хамааран цєлжилтийн байдалд оржээ. Иймд дэлхийн дулаарлын асуудлыг хєндсєн олон улсын теле-бага хурал цагаа олсон vйл хэрэг бєгєєд хуралд манай тєр засгийн байгууллага єндєр ач холбогдол єгсєн юм. Дэлхийн температур єнгєрсєн мянгантай харьцуулахад хvний хvчин зvйлээс шалтгаалан ихээхэн нэмэгдэж, цаг агаарын эрс тэс єєрчлєлтийн шалтгаан болж байна.

Дэлхийн мєс, цасан бvрхvvл хайлснаас далай, тэнгисийн усны тєвшин ихээхэн нэмэгдсэнээр Хойд мєсєн далайн мєсний дор хуримтлагдсан метан хий дэгдэх аюул тулгараад байгаа талаар хиймэл дагуулаас мэдээлжээ.



Метан нь далайн гvнд мєстэй холбогдож метан гидрат хэлбэрээр хуримтлагддаг ба мєс хайлж усны температур нэмэгдвэл метан хий чєлєєлєгдєж агаарт дэгдэхэд эзэлхvvн нь 170 дахин тэлж дэлхийн дулаарал эрчимтэй явагдах аюултай. Сансрын хиймэл дагуул болон усан онгоцноос хийсэн судалгаанаас vзэхэд Хойд туйлын мєс 1950 оноос хойш 50 хувь буурчээ. Гринландын гадаргуугийн мєсєн давхаргын нийт хэмжээ 15 жилийн ємнєх vетэй харьцуулахад дєрєв дахин багассан нь 2012 оны зун гэхэд туйлын мєс бараг бvрэн хайлж дуусах таамгийг батлах мэт. Агаар мандалд байх усны уур, нvvрсхvчлийн хий, метан, азотын исэл, озон зэрэг хий нь хvлэмжийн хийг бvрдvvлэх ба эдгээр нь дэлхийн цаг уурыг дулаан байлгахад гол vvрэг гvйцэтгэдэг. Тvлш, шатахууны шаталт, цєлжилт зэрэг нь нvvрсхvчлийн хийн хуримтлалыг нэмэгдvvлдэг бол нvvрс олборлолт, хєрс хуулалт, мал аж ахуй зэрэг нь метаныг их хэмжээгээр нэмэгдvvлэгч хvчин зvйлс аж.

Харин хvн амын хэт єсєлт, автомашины утаа, бензин шатахууны ууршилт, нvvрс тvлдэг цахилгаан станц, цэвэрлэх болон бусад vйлдвэрvvдээс ялгарч буй азотын исэл болон нvvрсустєрєгч нь нарны хэт ягаан туяатай харилцан vйлчлэх vед агаар бохирдуулагч-озон vvсдэг. Ийнхvv агаарын найрлага дахь хvлэмжийн хий нэмэгдэж цаг агаар дулаарсны улмаас дэлхийн мєсєн бvрхvvлийн хэмжээ багасч байгаа нь дэлхийн гадаргаас буцаж ойх нарны цацрагийн хэмжээг бууруулснаар дулааралт илvv хурдацтай явагдахад хvргэж байна. Сvvлийн vед дэлхийн дулааралд ихээр нєлєєлж буй хvлэмжийн хий нь метан болохыг цаг уурчид санал нэгтэй хvлээн зєвшєєрчээ. 2007 оны байдлаар агаар мандалд байх нvvрсхvчлийн хийн хэмжээ аж vйлдвэрийн хєгжлийн ємнєх vеийнхээс 31 хувиар нэмэгдсэн байхад метаны хэмжээ 150 дахин нэмэгдсэн байна.

Метаныг хамгийн ихээр ялгаруулагч гол vvсвэр нь мал аж ахуй ба жилд 100 гаруй сая тонн метан ялгардаг. Агаарын бохирдлын 17.1 хувь нь ой мод устгаж байгаатай холбоотой бол хєдєє аж ахуйн салбараас 13.5, тээврийн салбараас 13.1, барилгын салбараас 7.9, хог хаягдал цэвэрлэх байгууламжаас 2.3 хувь нь ялгардаг аж. Хvлэмжийн хийг шингээгч нь ой мод, євс ургамал, озон нь цаг минутаар хомсдож байна. Хvний нєлєєгєєр нvvрс хvчлийн хий нэмэгд¬сэн ч тvvнийг шингээгч ой мод, євс ургамлын хэмжээ багассанаас манай оронд 1940-єєс 2006 оны байдлаар агаарын температур 1.94 градусаар нэмэгджээ. Дэлхийн тvvхэнд хамгийн єндєр халсан 10 vзэгдэл сvvлийн 14 жилд тохиосноос дэлхийн дулаарал хэр эрчимжиж байгаа нь харагдаж байна.

Чин Хай багш гэж хэн бэ? Дэлхийн дулаарал "SOS", уур амьсгалын єєрчлєлтийн тулгамдсан асуудлаархи олон улсын теле-бага хурлын vеэр олон оронд борлуулалтаараа тэргvvлж буй "Шувууд миний амьдралд" номыг танилцуулсан юм. Єєрийн тэжээдэг шувуудынхаа зоригжуулснаар замбуу тивийн хамаг амьтанд хайрын сэтгэлээр хандахыг сургасан энэхvv ном тvvний "Ноход миний амьдралд", "Ихэмсэг амьдрал" номуудын адилаар олон улсад бестсэллэр болж байжээ.
Дэлхийд нэрд гарсан хvн тєрєлхтний оюун санааны хєтєч, уран бvтээлч, соёл суртлын ялгааг vл харгалзан дэлхийн єнцєг булан бvрт хайр халамж, тусламжийн гараа сунгаж байдаг хvмvvнлэг vйлстэнг их багш Чин Хай гэнэ.


Тэрбээр Вьетнамын тєв хэсэгт мэндэлсэн бєгєєд 19 насандаа Англи, Франц, Германд суралцсан байна. Улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байхдаа Герман эмчтэй гэрлэж, хоёр жил аз жаргалтай амьдарсан боловч Чин Хай хvvхэд ахуй цагийнхаа хусэл мєрєєдлийг биелvvлэхээр нєхрийнхєє завшєєрлєєр гэгээрлийн зам мєрийг хєєжээ. Тvvний олон улс орноор хийсэн урт удаан, хvнд бэрх аялал ийнхvv эхэлсэн ба Гималайн нуруунаас тєгс багшийг олох хvртлээ vргэлжилсэн байна. Чин Хай багш дотоодын тэнгэрлэг гэрэл, аялгууг уламжлан авенаа хожим Аряабалын бясалгал хэмээн нэрийджээ. Хэсэг хугацаанд хичээнгvй бясалгасны дараа тэр тєгс гэгээрэлд хvрсэн гэдэг. Зовлон зvтгvvр ертєнцийн хаа ч оршин байдгийг ухаарснаар vvнээс гэтлэн гарах арга замыг эрж олох нь тvvний амьдралын зорилго юм.

М.Хангал
Дугаар 018 /21247/

URL:http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1146659