Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)

XIV Далай ламын айлдвараас


Хүний амьдралын зорилгын тухай
Бид бүхэн хар шар, баян ядуу тэр бүү хэл өөрийн аливаа ухамсарт бодол санаанд огтхон ч хамааралгүйгээр үргэлжид урган гарч ирдэг томоохон асуултын нэг нь "Хүний амьдралын зорилго юу вэ?" гэдэг билээ. Энэ талаар Далай лам айлдахдаа "Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэх нөхцөл шалтгаан мөн" гэдэгт би итгэдэг гэсэн байдаг.

Амар амгаланд хүрэх арга



Нэгэнт зорилго маань амар амгалан мөн учир янз бүрийн аргыг хэрэглэх нь зүй юм. Гэвч тэр бүхний сайн, муу үр дагаврыг нягтлан шинжих нь зүйтэйг сануулсан билээ. Энэ нь одоо хийгээд ирээдүйн ашиг сонирхолын зааг ялгааг ухаарах учиртайг анхааруулж байгаа бөгөөд ингэж чадваас ач холбодол нь маш их юм. Аливаа юмсыг нөхцөл байдлынх нь дагуу авч үзэх нь зүйтэй.
Амар амгаланг бид сэтгэл дотроо бүтээн бий болгох нь чухал гэдгийг тэрээр онцлон захисан байдаг. Тиймээс "Дотоод амар амгалангийн хамгийн дээд зэргийг асрах, нигүүлсэх сэтгэлийг дадуулан хөгжүүлснээс олж болно" гэж үздэгээ Далай лам бээр илэрхийлсэн юм. Асрах, нигүүлсэх сэтгэлийг бид бусдын төлөө үүсгэх нь зүйтэй. Энэ тухай тэрээр "Бусдад дотночлон энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид ая зөнгөөрөө л амар амгаланд орох бөгөөд түүгээрээ бидний айдас, зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна" хэмээсэн байна.
Өөрийн хүч чадалдаа найдах нь зөв Хүн төрөлхтнийг энэ ертөнцийн дээд заяатан хэмээн би боддог хэмээн Далай лам нэгэнтээ айлдсан байдаг. Бидэнд байгалиас заяасан тэр чадамжийг хөгжүүлснээр өөрт болон бусдын төлөө сайн сайхныг бүтээж чадна. Гагцхүү хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл гэдгийг онцлон айлджээ.

Хүсэл нь сайн муу хоёр янз



Хүслээс эерэг болон сөрөг үр дагавар үүдэн гарна. Жишээ нь эерэг үр дагавар гарах хүсэл нь Бурханы шашны үзлээр хамаг амьтанд тус хүргэх, нөгөө нь хамаг амьтанд туслахын тулд бүрэн гэгээрэл олох явдал юм. Харин хүслийн сөрөг үр дагавар нь эд баялаг руу чиглэсэн сонирхол өдөөж, үргэлж хомхойрч, ямагт ихийг хүсдэг болгодог. Ингэснээр сайных нь үрд гэгээрэлд хүрдэг бол сөргийнх нь эрхээр хүсэл нь гүйцэлдэхгүй гачигдах, дутагдах зовлонд нэрвэгдсэн хөөрхийлөлтэй амьтан болдог хэмээжээ.

Өөрөө хичээвэл хүн өөрчлөгдөнө



Аливаа юмс гэнэт өөрчлөгдөх гэж үгүй. өөрт буй муу гэмээс хагацаж, өөрчлөгдөхийг хүссэн хүн ямар бодол санаа ашиг тустай байдгийг шинжлэн үзэх нь чухал гэж тэрээ р захисан байна. Хүний сэтгэл олон янзын өнгө төрхтэй бөгөөд тоо томшгүй санаа бодлыг агуулж явдаг. Түүнийг нөхөр ба хорт сэтгэл гэж хувааж болно. Ингэж чадах нь оюун сайтайн шинж бөгөөд нөхөр сэтгэлийн үнэ цэнийг санаж, дэлгэрүүлж байх нь чухал. Харин хорт сэтгэл хөдлөлийг таслан зогсоож бай. Хорт сэтгэл хөдлөл гэдгээр уур хилэнг авч үзсэн байна. Хоромхон зуурт зовлонг тарих, айдас түгшүүр бий болгох улмаар гай гамшиг дагуулах хүчтэй учир хорт хэмээн тодорхойлж байгаа ажээ. Уур хилэнг хорьж сэтгэлээ тайвшруулах арга бий. Энэ нь шалтгаант үйл явцыг таслан зогсоохын тулд эхний үе шатаас л тухайн байдлыг хянаж байх нь чухал.

Бусад хэмээн бодох нь өөрт халгаагүй



Өнөөгийн дэлхий дахины харилцаанд бодхи сэтгэлийн хандлага нь маш зохимжтой талаар Далай лам айлдсан. Дэлхийн улс гүрний харилцаа гэдэг угтаа хүн нэг бүрийн харилцаа юм. Энэ нь бусад хэмээх өөрөөс ангид барих аминч үзэл улам бүр хэрэггүй болсоор байгааг илэрхийлж байна.
Хэрэв бусад хэмээх үзэлдээ баригдан тэдний сайн сайхныг умартваас өөрөө муу чигээрээ үлдэнэ. Аливаад бусдыг золиослон ашиглаваас адаг сүүлдээ алдаанд хүрнэ. Эргээд таны төлөө санаа тавих нөхөдгүй болох юм. Харин энэ бүхний эсрэг хэн нэгэн бээр нигүүлсэхүй ба бодхи сэтгэлтэй байх аваас найз нөхөдтэй болно. Үүнд хол газар явж, олон хүнтэй уулзсан гэх мэт шалтгаан ямар ч хамааралгүй юм. Танд золгүй явдал тохиолдвол танд гар сунгаж туслах хүн огтхон ч мундахгүй.

Үнэнч нөхөрлөл юунд үндэслэх вэ?



Мэдээж та хэн нэгэнтэй бусад гэсэн холд барих үзлээр ханддаггүй байх ёстой. Үнэнч нөхөрлөл мөнгө, албан тушаалд бус хүний сайхан чанар дээр үндэслэдэг ажээ. Эд баялаг дээр үндэслэсэн нөхөрлөл өнөөх зүйл нь үгүй болонгуут л эвдрэн одно. Цаг үргэлжид шавж, утсыг чинь улайсгадаг найзууд үгүй болно.
Та үүнд гайхах хэрэггүй бөгөөд ийм хүмүүсээс аль болох нөхөрлөх, туслалцаа авах гэхээс зайлсхийж байх нь зүйтэй. Жинхэнэ үнэнч нөхөрлөл бий болгохыг хүсвээс бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг, тэдэнтэй ихээхэн илэн далангүй, үнэнч харилцаж чаддаг байхын төлөө суралцах ёстой. Хүний сайхан чанар гэдгийг тэрээр "ариун сэтгэлээр өдөөгдсөн өрөвдөхүй, санаа зовнихуй, үнэнч шударга зан, сахилга жаяг хийгээд оюун ухаан юм" хэмээн тодорхойлсон билээ. Сайхан чанараа хөгжүүлж чадах эсэх нь өөрийнхөө хүч боломжийг чадварлаг ашиглаж чадсан үгүйд харгалзана.

Гутрал хаанаас бий болдог вэ?



Аливаад зөв ажиглалт хийж чадаагүйгээс гутрал бий болно. Энэ нь түүний сэтгэл ханамжгүй, аливаад азгүй, амьдрах хүртэлх итгэл алдрах шалтгаан болдог. Дэрх шалтгаанууд нь бүхий л мэдэгдэхүүнтэй холбоотой. Мэдэгдэхүүн нь бодит юмсын салшгүй хэсэг бөгөөд гутралын эх үүсвэр эсвэл дайса нбус, харин ч нөхөд буюу аз жаргалын эх сурвалж болж өгдөг гэдгийг ухаарах ёстой.

Бидэнд зөвхөн төвөг учруулдаг хүмүүс байдаг. Тэд үнэндээ байгаагүйсэн бол тэвчээр хатуужилд хэн биднийг сургах вэ? Шантидэва гэгээн бээр "Дайсан бидэнд зориудаар хорлол хүргэдэг. Хэрэв тийм бишсэн бол бид хандлагаа янз бүр болгож, түүнийг дайсан гэж онцлон үзэхгүй байхсан. Хорлол учруулснаар хатуужил тэвчээрт суралцах боломжийг бидэнд олгодог дайсан маань уул шугамдаа бидний эрхэм багш мөн" хэмээн айлдсан байдаг.

Нөгөө талаар та дандаа сул дорой байвал хүмүүс элэг бариж эхэлнэ. Үүнд та уурлаж хилэгнэхээсээ өмнө ухаан зарж, зайлшгүй авахаас аргагүй арга хэмжээг сонгосон ч уурлахгүйгээр үйлдвэл дээр ажээ. Уурласнаар бид дандаа алдаа гаргадаг. Бид уур хилэн, үзэн ядалтгүйгээр аргыг нь аятайхан олж чаддаг байх ёстой.

Нигүүлсэхүй юун дээр суурилдаг вэ?



Бурханы шашинтан бээр жинхэнэ нигүүлсэхүйг өөртэйгээ адил зовлонг гэтлэх эрхтэй байх хийгээд жаргал хүсэгч бусдыг талархан хүлээн зөвшөөрөхүй дээр суурилдаг гэж үздэг. Бусдын зүгээс өөрт хандсан бусдын хандлагаас хамааралгүйгээр тэдний сайн сайхны төлөө санаа тавих зарим чанарыг төлөвшүүлэх нь нигүүлсэхүйн суурь бөгөөд энэ нь жинхэнэ нигүүлсэхүйд хүргэх арга зам мөн.
Найз нөхөдөө гэсэн таны хайр, нигүүлсэхүй бол үнэн хэрэгтээ шуналын айхтар хүчтэй шалтгаан аж. Учир нь надад хэрэгтэй, миний найз нөхөд гэсэн явцуу хүрээний санаархал бөгөөд шууд утгаараа шунал юм.

Нигүүлсэхүйг үүсгэхийн тулд эхлээд тэгш сацуут сэтгэлийг үүсгэх ёстой. Энэ нь өөрийгөө дотно хүмүүсээсээ хол болгон санах, дараа нь дайсныхаа талаарх атхаг санааг таягдан хаях, түүний улмаас хамаг амьтныг тэгшид үзэх учиртай. Энэ нь таны зүгээс хамаг амьтны тухайд жинхэнэ нигүүлсэхүйг дэлгэрүүлж чадах болой.
Хүмүүний нигүүлсэхүйг дэлгэрүүлэхэд тустай төрөл бүрийн зүйл бий. Тэдний нэг гэвэл нигүүлсэхүйн их хүч юм. Энэ нь бэрхшээлийг сөрөх, уян хатан чанар хийгээд тухайн бэрхшээлийг таатай нөхцөл болгон хувиргах таны чадвар билээ. Энэхүү чадвараа хөгжүүлж чадваас тухайн хүн жирийн нэгэн, тэр байтугай дайсан болж хувирлаа ч Та санаа тавьдагаараа тавина.

Оюун ухаанаа зөв хөгжүүл



Хүн адгуус амьтнаас оюун ухаанаараа ялгагдана. Оюун ухаан биднийг хөгжил дэвшил, улам улам тансаг руу дагуулж байдаг. Гэлээ ч хүн төрөлхтөн өнөөг хүртэл сэтгэл хөдлөлийн таагүй илрэл, муу гэмүүдтэйгээ хамт амьдарсаар л байна.

Энэ нь оюун ухаан маань бидэнд зөрчил мөргөлдөөн зэрэг гэр бүл, нийгэм, улс хоорондын ч үл ойлголцолыг авч ирдэг гэсэн санаа юм.
Далай лам, харамсалтай нь оюун ухаан нь заримдаа сэтгэл санааны маш хүнд байдлыг бий болгодог хэмээсэн нь баталгаа болж байна. Нөгөө талаасаа оюун ухаанаа хөгжүүлбэл хамаг саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг гэтлэн давах түлхүүр болдог. Тиймээс оюун ухаанаа бид зөв зохистой замаар хөгжүүлэх нь л чухал. Үүний тулд өөрийн мөн чанараа зөв танин мэдэх нь зүйтэй.

Хэрхэн уураа дарах вэ?



Уур омгоос үүддэг. омог нь хэрцгий догшин сэтгэлийн хөдлөлөөр хөллөж, уур хилэн болон дүрэлздэг. Үүнийг дарахын тулд уур нь буруу, нүгэлт зүйл гэдгийг ухаарах явдал юм.
Уур бидэнд байх ёстой зүйл гэж зарим маань үзэж түүнийг гаргаж байх ёстой мэтээр ойлгодог. Ингэж ойлговол өнгөрсөн хугацаанд танд харуусал гомдол, жигшил дургүйцэл гээд уурлах тохиолдол олон гарсан.
Тэр бүхэнд уураа гаргаад байсан болохоор одоо уур чинь дуусчихсан байж болох. Гэтэл эсрэгээрээ. Уураа хянан дарах гэдэг маш нарийн ажил. Гэхдээ алхам алхамаар аажуухан хичээвээс тэр дарагдана.
Уужим талбиун ухаанаар уур хилэнгээ дараж чадваас нигүүлсэх сэтгэл бэхжин тогтож хүний сайн мөс чанар, эрдэм ухаан аривжна. үүний үр дүнд муу хүн ч сайн хүн болж өөрчлөгдөж чадна.

Алс хэтийг хар, өргөнөөр сэтгэ



Саад бэрхшээл тохиолдоход зөвхөн тэр л хэмжээнд нь сэтгээд байвал тоолшгүй олон мэт санагдах бий.
Харин уужим талбиун ухаанаар хандвал ямар ч саад бэрхшээл тохиолдсон атхаг сэжгээс хагацаж чадна. Үүнд байнгын хичээл шамдал орох нь мэдээж. Жишээ нь та өвдлөө гэж бодъё. тийм үед та өвчнийхөө тухай хэдий чинээ их бодох тусам, таны сэжиг төдий чинээ улам нэмэгдэнэ.
Тийм нөхцөлд та, үүнээс илүү дордвол хэрхэх, үүнээс хүнд өвчин туссан бол хэрхэх зэргээр бусад илүү муу талтай харьцуулан бодвол илүү тустай болно. Ийм замаар та үүнээс ч илүү дордож муу болохыг ухааран өөрийгөө тайвшруулж аварч чадна. Мөн ингэж өөрийнхөө бодит байдлыг таньж сурна.
Ингэж бусад хүнд байдалтай харьцуулж ухаарч чадвал аяндаа таны сэжиг хорогдох болно. Тиймээс аливаад алс хэтээ харсан, өргөн цар хүрээгээр асуудалд хандаж сураарай.

Бидэнд, тэдэнд гэдэг ойлголт хоцрогдоод байна



Хүч үл хэрэглэх гэдэг нь ярилцах гэсэн утга агуулна. Энэ нь хэл амаа олж өвөр хоорондоо холбоо харилцаатай байх гэсэн утга.
Мөн буулт хийх замаар бусдын санаа бодлыг сонсох, бусдын эрхийг хүндэтгэх, хүлээцтэй хандах гэсэн утга. Өнөөдөр дэлхий улам жижиг болон хумигдсаар байна. Үүний дүнд "Бидэнд", "тэдэнд" гэдэг ойлголт бараг хоцрогдоод байна.
Хэрвээ бидний ашиг сонирхол бусдынхаас тусдаа, ангид оршиж чадвал төгс ялагч эсвэл төгс ялагдагч гэж байх боломжтой. Гэвч зуун хувийн ялагч, ялагдагч гэж байдаггүй. Энэ бол амьдралын жам. Үнэн хэрэг дээрээ энэ л ганц зам. Улам бүр хумигдаж байгаа өнөө үед хэрэг дэрээ бид бүгд нэгэндээ шүтэн барилдаж, миний ашиг сонирхол гэдэг бусдын сонирхол лугаа харилцан холбоотой болсоор байна. Тиймээс тавь тавин хувиар хуваах юм уу, эсвэл жаран хувийг өөртөө, дөчин хувийг бусдын талд өгч болох юм. Ийм л харьцааг хадгалахгүй бол буулт хийнэ гэдэг бас боломжгүй зүйл
http://enkhlen2.blogspot.com/ blog oos oruullaa