Аура гэж юу вэ?
Хүний гэрлэн хүрээг аура хэмээн нэрлэнэ. Грекийн авро-буюу сэвэлзүүр салхи гэсэн үгнээс гаралтай. Аура бол хүний биеийг хүрээлж буй хүний нүдэнд үл үзэгдэх цацраг буюу энергийн орны бүрхүүл болой.
Хэрэг дээрээ аура нь ямар ч биетэд, жишээ нь чулуу, ширээнд ч байна. Тэрээр гадна хил зааг үгүй бөгөөд биеийн эс болгонд нэвтэрч түүний байр байдал, мөн чанарыг илэрхийлдэг. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж.
Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг гэж үзэж байхад зарим нь түүнгүйгээр оршин тогтнох аргагүй дээд "Би" буюу ухамсарын тэнгэрлэг оч гэх нь бий. Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна, тэрээр индикатор л гэсэн үг. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий.
Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Хүн амьсгалж буй агаараа, загас усаа харахгүйн адил хүмүүс аураг олж үздэггүй боловч тэрээр яах аргагүй оршин буй. Хүний оюуны хөгжил ихсэх тутам аурын хэмжээ өргөсдөг. Буддагийн амин орон хэдэн километрийн зайд тархаж байжээ.
Бидний дунд амин орон нь "газар нэвтэлж, тэнгэрт тулам" хүмүүс бий. Хүний бие долоон биеэс бүрддэг. Үүнээс зөвхөн бодит биеийг бид хардаг. Бусад эфир, астраль, менталь гэх мэт биеийг бид харахгүй. Дасгал сургууль хийсэн, гэгээрсэн улс амин орон буюу аураг харж чадна.
Шинжлэх ухааны хувьд уржнан зуунд (XIX зуун) Тесла, Рентген, Д'Арсонваль нарын туршилтын явцад аура гэчихмээр зүйл ажиглагдаж байжээ. Өнгөрсөн зууны гучаад онд эхнэр нөхөр Кирлиан түүний зургийг авч баталгаажуулснаар "кирлианы эффект" гэж нэрлэгдсэн байна. Кирлианы зураг авах хэрэгслийн схемийг харахад би ч хийчихмээр хялбархан эд харагдана.
Москвад байхдаа сонирхож байгаад ауракамераар зургаа авахууллаа. Миний бие ногоон хүрээтэй, зүрхэн хүрд хавьцаа шаргал бөмбөлөгтэй гарчээ. Түүнийг тайлбарлах нь их л таатай сонсогдоно. Зургаа энд оруулж арай тэвчсэнгүй.
гэж http://arslans.blogspot.com Арслaн ахийн влокт бичсэн байна