Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Бясалгалын мөн чанар

Их Багш Чин Хай.
Лос Анжелес. АНУ.1997.07.06.


Бидний аялал авшиг хүртсэнээр эхэлдэг. Ингээд та өөрийн амьдралаа илүү сайн талруугаа болсныг мэднэ.
Бас Дөхөм арга заалгаад хэсэг бясалгасны дараа амьдрал тань өөрчлөгдөж, өмнөхөөсөө ч илүү сайжирсныг та мэдэрдэг.
Та бүхэн илүү сайхан, амар амгалан, урсам зөөлөн амьдралдаа баясч, өмнө нь хүнд хэцүү байсан зүйл маш амархан болж, шийдэж чадахгүй байсан бүхий л асуудал бэрхшээлүүдээ одоо бол маш амархан, хурдан, илүү тодорхой байдлаар шийдэж чадах болно.

Тиймээс цаг гаргаад бясалгалаа өдөр бүр хийж байгаарай. Өөрийгөө болон эд эс, уураг тархиа бохирдуулах самуун идээ ундаанд анхаарал болгоомжтой хандаж бай, эс бөгөөс эдгээр нь өөрийн тань билиг ухааны өсөлтөнд саад учруулах болно шүү.

Бурхан бидний юу идэж буйд санаа тавьдаггүй. Гэвч хэрвээ бид мах, амьтны гаралтай хүнс мөн мансууруулах бодисоор өөрийгөө хордуулах юм бол бидний тархи болон биеийн эд эсүүд мөн л үймэрч самуурна.

Ингээд бид юмыг саруул тодоор бодож сэтгэж чадахаа больж амар амгалан, билгүүн ухааныхаа эх булгийг олох гэж тайван ч сууж чадахаа больдог.
Бид амар тайвнаар суух хэрэгтэй, гэвч зөвхөн суух ч биш өдөр бүр бясалгах хэрэгтэй. Өдөр тутмын энэ үйл явц нь илүү амар тайван, илүү дотогшоогоо чиглэсэн байж гэмээнэ бид өөрсдийн тэр жинхэнэ Бурханлаг шинж чанарын эх үүсвэртэй холбогдож чадах юм.
Тэндээс л бид өдөр тутмынхаа амьдралын элдэв асуудал, зовлон бэрхшээлийг шийдэж улмаар амар амгалан болдог. Хэрвээ бид өөрсдийн эд эс, тархи, цусаа самууруулбал энэ "эмзэг уян хэсэг" маань ч бас самуурдаг.

Тэгээд бид шууд шулуунаар бодож чадахгүй, бясалган суух үедээ ч тайван амгалан бус, сэтгэл түгшсэн, санаа зовсон байдалтайгаар суух болно. Хэдийгээр бясалгахдаа сайн суулаа ч бидний хараа, билиг оюун маань биедээ оруулсан хорт бодисын сөрөг муу нөлөөнд халхлагддаг. Тиймээс Бурхан бидний юу идэж буйд санаа тавина гэсэн үг биш, эсвэл жаахан мах идэхэд л шууд там руу явна ч гэсэн үг биш юм. Энэ бол худлаа. Энэ нь ердөө л, хэрвээ

Бурхантай адил байхыг хүсдэг юм бол бид өөрсдийн хийж буй бүхий л зүйлдээ, идэж буй бүхий л зүйлээ цэвэр эсэхэд санаа тавьж анхаарах хэрэгтэй. Ингэж л бидний бие, хэл, сэтгэл ариун байх болно.

Би та нарын юу идэж байгаад санаа тавихгүй, гэвч юу иднэ тэр чинь та нарын бясалгал, дадал, зан ааш, сэтгэл санааны байдал, хувийн шинж чанар, амьдралыг үнэлэх үнэлэмжинд чинь нөлөөлнө. Бүх зүйл үүнээс шалтгаалдаг...