Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тайнан, Формоса, 1988 оны 10-р сарын 13.
БҮХИЙ Л ГАЙ ЗОВЛОН БИДНИЙ МУУ САНААНААС ҮҮДЭЛТЭЙ
Багшийн айлдвар
Энэ орчлонд маш олон адилгүй дэлхий ертөнц байдаг. Манай дэлхийг харагддаг, баригддаг, хүрч авч болдог биет ертөнц гэж нэрлэдэг. Мөн оюун санаагаар бүтээгдсэн өөр бусад ертөнц байдаг ба хамгийн ойр оршихыг нь Астрал ертөнц гэнэ. Ихэнхдээ бидний бодол доод түвшнийх буюу догшин, эсвэл нөгөө л нэг бидний ойлголтын хүрээнд "сайн" гэж юуг хэлэх вэ түүнд л харъяалагдаж байдаг. Эдгээр бодлууд маань бидний үл үзэгдэгч орчин гэж нэрлэдэг Астрал хэмээх холгүй орших ертөнцөөр аялан зугаалж байдаг байна. Заримдаа бид өвчин, халдвар, гай зовлон, дайн дажин, эсвэл гамшигт өртөж байдаг. Эдгээр нь бүхэлдээ газар дэлхий дээрх хүмүүсийн хэрцгий бодол санаанаас үүсч бий болдог юм. Бид "Би хүүхэд байхаасаа л сайн хүн байж сайн үйлс хийсээр ирсэн. Гэтэл яахлаараа ийм эдгэршгүй өвчин тусдаг байна аа", эсвэл "Миний эх орон их сайхан. Хүмүүс их бага хэмжээгээр Бурханд итгэж залбирал үйлддэг. Гэтэл яагаад энэ их гай зовлон биднийг нэрвэж байгаа юм бэ?" гэх зэргээр гомдоллож болохгүй. Бүх зүйлийн цаана шалтгаан бий. Бид өөрсдөө ч юм уу, эсвэл нутаг нэгтнүүд маань урьд нь, эсвэл яг энэ цаг мөчид муухай бодол сэтгэлдээ тээсэн байж таараа. Муухай бодлууд сэтгэлд үүсэн хэдий биеллээ олохгүй байлаа ч сөрөг энерги нь байсаар байдаг. Тэрхүү сөрөг энерги нь өөрийн гэсэн мэдлэг, оюуны чадамжтай байдаг бололтой, бид тэдгээрийг элемент гэж нэрлэдэг. Гэвч бодол санаад сүнс байдаггүй тул Бурханы хүчийг агуулдаггүй юм. Тиймээс эрдэм мэдлэгийг, логик тооцоо хийхээс өөр чадваргүй болох сэтгэлгүй компьютертэй харьцуулж болох юм.
Гэсэн хэдий ч муу муухай, догшин бодлууд компьютерээс ч илүү хүчтэй. Бид компьютерийг устгаж чдах боловч аюултай бодлыг арилгахад хэцүү юм. Хичнээн хугацаа өнгөрлөө ч тэдгээр бодлууд сэтгэлийн мухарт оршсоор байдаг бөгөөд адилавтар соронзон талбайд буй бодлуудтай нэгдсэнээр эрт орой хэзээ боловч тэсрэх аятайхан боломжийг хүлээж энергээ гаргахыг эрмэлзэж байдаг. Хэрэв бид компьютер хэрэглэхээ боливол, эсвэл маш удаан хугацаагаар хэрэглэвэл өөрөө эвдрэх, эсвэл нэг товчлуур дарангуут шатчихдаг шүү дээ. Бүх хадгалсан материалууд агшин зуур устаж алга болно. Гэвч хэрцгий бодлуудыг арилгах арга байхгүй. Тэд өөрсдөө устаж алга болдоггүй юм. Муу бодол үүссэн цагаасаа бат бөх оршин тогтнож, биднийг болон газар дэлхий, нутаг орон, хот тосгодыг маань бүхэлд нь хүрээлэх үл үзэгдэгч орчин болж хөгждөг. Дараа нь тэд өвчин эмгэг, гай зовлон эсвэл дайн дажин болж хувирдаг. Өвчин эмгэг гэж юу вэ? Энэ нь муу муухай бодлыг эрж хайн өөрсдийн соронзон талбай руу нэвтрэн орж ирдэг үл үзэгдэгч хүчин юм. Үүнийг бид "яг л таталцах шиг" гэж нэрлэдэг. Энэхүү үл үзэгдэгч хүчин нь чамайг онцгүй зүйл бодохыг цаг үргэлж хүлээн, эсвэл иймэрхүү онцгүй бодол тээх хэн нэгний соронзон талбай руу нэвтэрч байдаг ба учир нь муу муухай бодол бол тэдний нэвтэрч чадах ганц үүд хаалга нь юм. Ижил төрлийн хоёр бодол хоорондоо уусч нэгдэх туйлын хялбар байдгаас гадна бидний соронзон талбай, уураг тархи болон мэдрэлийн систем рүү амархан гэгч нь нэвтрэн орж биеийн эсэргүүцлийг устгадаг. Үүнээс үүдэн бид хорт хавдар тусч, мэдрэлийн ядаргаанд орж, эсвэл урьд хожид дуулдаагүй өвчнөөр өвдөж байдаг юм шүү дээ. Өнгөрсөн амьдралаас үүдэлтэй муу муухай бодлууд бидний гэрлэн бүрхэвчийг гэмтээдэг байж болох агаад урьд өмнө бий болгосон сөрөг үл үзэгдэгч хүчинг өөртөө шингээхээр эргэж буцаж байдаг ажээ. Тиймээс бид хэнийг ч буруушаах ёсгүй. Бид бүх зүйлсийг бүтээсэн, гэсэн хэдий ч бид муу муухайгаас зайлж чадна. Жишээлбэл, бид бие сэтгэл, бодол үйлдлээ 24 цагийн турш цэвэр ариун байлгаж чадвал муу энерги бидний гэрлэн бүрхэвчинд нэвтрэхгүй болно.
Тэс өөр шинж чанартай зүйлс бие биедээ уусч чаддаггүй. Ямар нэгэн тэс өөр зүйл орж ирэх үед ус, тос хоорондоо холилддоггүйтэй адил шууд биеэс хөөн гаргадаг.
Бясалгагчид бид маш их үйлийн үрийг үгүй хийж чаддаг. Хэдийгээр бид өмнөх амьдралууддаа муу муухай бодлыг оюун санаандаа тээсэн байж болох авч одоо бол үгүй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амьдралууддаа хуримтлуулсан үйлийн үрийн хэмжээг энэ амьдралдаа багасгаж байна гэсэн үг юм. Бидний энд тэнд хааяа нэг загатнах юм уу, өвдөх, эсвэл ганц хоёр хоногоор халуурах зэрэг бага сага өвчний шинж тэмдэг илэрч болох авч хэзээ ч хорт хавдар болж биднийг зовоохгүй. Эсвэл бид жижигхэн осолд орж болно. Магадгүй бидний машин хэмхрэх байх л даа, харин бид үхэхгүй ээ, жаахан гэмтэх юм уу, эсвэл энд тэнд бяцхан шалбарах байх. Тиймээс бид бие биенээ хамгаалъя гэвэл энэ дэлхий дээр амьдарч байх үедээ бие сэтгэл, бодол болон үг хэлээ ариусгах ёстой юм шүү дээ. Бид гурван ертөнцөөс салж чадвал ямар ч асуудалгүй болно. Тэнд ямар ч харгис хүчин байхгүй. Хэн ч муу муухай бодлууд тээхгүй. Тэнд зөвхөн ариун хүмүүс л очиж чадна.