ДАЯАН
Их Багш: Дэвшсэн хүмүүст баяр хүргэе, чи хамгийн сайнаараа хичээжээ. Чи маш олон зүйлсийг орхиж, давжээ. Яаж өсч дэвшсэн чинь тэр. Дэвшиж чадаагүй хүмүүст: Чи өссөн гэхдээ тун бага.
“Багш аа, яаж хурдан дэвших вэ?” гэж та нар надаас асуудаг. “Бүгдийг орхи, ...бүгдийг” гэж би хэлдэг. Гэвч та нар тэгдэггүй. Та нар энд, өөрийн бодолдоо найз нөхөд, хамаатан садан, үр хүүхдүүдтэйгээ хамт ирдэг. Та тэдэнтэй бүх өдрийн турш, бүх амьдралынхаа турш байдаг бол энд Бурхны төлөө зөвхөн 5 өдөр л зориулаач гэж би хэлдэг.
Гэвч та нар тэгдэггүй.
Тэр залуу /Бурхан/ хоёрдугаарт тавигддаг. Та нарын өсөхгүй байгаан шалтгаан энэ. Цорын ганц нууц бол бүхнийг орхи. Та нар надаас ялих шалихгүй янз бүрийн асуулт асуухад миний яагаад яршигладаггүй минь энэ. Би та нарт бүхнийг хариулж чадна, би та нарт юугаар ч туслаж чадна. Та нар энд зөвхөн 5-хан өдрийн хугацаатай ирсэн, гэсэн ч та нар Бурхныг санахгүй л байна. Ганцхан удаа та нар энд зөвхөн Бурхны төлөө ирээч. Гэвч та нар тэгэхгүй л байна.. Та нар энд үргэлж шалтаг гаргахаар, хайр ивээл, анхаарал халамжийн талаар асуух гэж ирцгээдэг. Би та нарт үнэнээр нь хэлье:
Бурханд эсвэл Төгс Гэгээрсэн их Багшид хандан залбирах аль ч цагт тэд сонсдог. Тэд нар дүлий биш шүү дээ. Та нарыг тэгэж бодохгүй байгаа гэдэгт итгэж байна. Би та нарыг “Би энд байна /Багш биеэ заагаад/, би өвчтэй, би муу, би жижигхэн, би том, би ийм, би тийм” гэж боддоггүй гэдэгт итгэж байна. Үгүй, үгүй энэ би биш, энэ чинь энэ хүн биш. Бид нар дүлий биш, хэлгүй биш, сохор биш, тэнэг биш.
Тийм болохоор энд азгүй явдал, найз нөхөд, гэр бүлийнхээ талаар уйлагнах гэж ирэхийн хэрэггүй.
Та өөрийнхөө хүсч байгаа ямар ч зүйлийн талаар надтай ярилцаж болно. Мэдээж чи хүсвэл намайг ээжээрээ, найзаараа, дээр нь түшээд уйлах мөрөөр бодож болно, тэр ч бас зүгээр шүү. Гэвч эдгээр нь зөвхөн хоёрдугаарт тавигдана гэдгийг санах хэрэгтэй. Даяанд ирэхдээ яршиг төвөггүй, гэр бүл, найз нөхөд, ажил бизнес, босс ажилчин, эхнэр нөхөр, үр хүүхэд, хэрүүл маргаангүй байх цагийн давуу талыг мэдрээрэй. Чи төвлөрөх ёстой.
Яг тэр цаг хугацаа хамгийн үнэтэй эрдэнэс юм шигээр бод, дараа нь та явчихнаа /дээшээ/. Гэр бүл, ард үлдсэн хэн нэгний талаар санаа зовсоор байх юм бол танд дахин боломж гарахгүй шүү. Та яг үхлээ гэхэд тэдний талаар санаа зовох боломж танд гарна гэж үү? Үгүй. Дараагийн өдөр намайг амьд байх үгүйг, 5 өдрийн дараа дахин өөр даяан хөтлөөд явж байх үгүйг та нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өсөлт дэвшилт гаргаж чадаагүй байгаачууд нь үнэхээр харамсалтай. Даяанд ирэх бүрт чинь би та нарт зөвхөн нэг л зүйл дээр төвлөрөхийг сануулдаг шүү дээ.
Та нарын өсч дэвжээгүйчүүд нь энэ цагт хичээлээ сурч байгаа гэдэгт би итгэж байна. Хэдийд ч, эсвэл хэрвээ бидэнд дараагийн удаа гэх цаг байх юм бол тэр үед боломжоо ашиглаарай окау. /Үзэгчид алга ташина/. Би та нарт уурлаагүй байна, та нарыг хясан боогоогүй байна, би бол юу ч биш. Би зөвхөн тухайн цагт юу л хийх ёстой байна түүнийг л хийдэг. Тэгэхээр та нар өөрт чинь мэдрэгдээд байгаа бүх л хог новш, муу зүйлсээ надад яг одоо өгчих. Тэгээд гэр рүүгээ явцгаа, та нар эрх чөлөөтэй, та нар сайн, та нар дахин төгс төгөлдөр болцгооноо. Та нар энд /даяанд/ байх юм бол би та нарыг засна, цэвэрлэнэ. Энэ процесс заримдаа бидэнд хоёуланд нь хүнд бэрх байдаг, гэхдээ зүгээрээ.
Энэ хийгдээд та нар эрх чөлөөтэй болно. /Алга ташилт/. Та нар даяаны туршид хайрлагдсан, хүсэгдсэн, төгс төгөлдөр байна. Гэхдээ эмчилгээний өөр төрлүүд та нарыг хүсээгүй, хайрлаагүй мэт мэдрэмжийг үүсгэж болно. Энэ бол үнэн биш. Энэ нь ердөө л яг тэр цагт өгч буй тэр эм нь хэрэгтэй болохоор л тэр. За чамд хэрэггүй юу л байна түүнийгээ буцааж өгөөд, буцаагаад яг энд нь тавиад гэр рүүгээ эрх чөлөөтэй явцгаа. Та нар өсч дэвшээгүй байсан ч төгс төгөлдөр шүү дээ.
За одоо өсч дэвжсэн хүмүүст нь хандаж хэлье: Та нар баяр баясгалантай байх хэрэгтэй, өөрсөддөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй.
Надад та нарт өгөх шагнал ч юмуу сертификат байхгүй ээ, гэхдээ та нар шагнагдсан гэдгээ мэдэж байгаа. Тийм болохоор та нар баяр баясгалантай байх ёстой. /алга ташилт/.Одоо огт өсөлт дэвшилт гаргаагүй, маш бага дэвшил гаргагсадад нь хандаж хэлье: чамд алдаагаа засах дараагийн удаа байна гэдэгт би итгэж байна. Дараагийн удаа, хэрвээ бидэнд цаг байгаад, хэрэв танд ийм даяанд дахин ирэх боломж олдох юм бол гуйя үхсэн юм биш нэг цэг дээр л байгаарай. Хаалгаар орохоосоо өмнө толгойдоо “үхэх” гэдэг үгийг хий. Харин энэ даяанаас гарахдаа “би дахин амьдарлаа” гэж хэлээрэй. /алга ташилт/.
Яагаад гэвэл, хэрэв та нар дэлхий дээр үхэж чадахгүй бол Бурхантай хамт амьд байж чадахгүй ээ. Библид үүнтэй ижил зүйлийг хэлэгдсэн байдаг. “Та нар Бурхан, эд баялаг хоёрыг зэрэг шүтэж чадахгүй”. Тэгэхээр та нар нэг цэг дээр л төвлөрөх ёстой. Энэ даяаны туршид хийсэн миний бүх зүйл та нарыг тэрхүү нэг цэгт төвлөрүүлэхийн төлөө байсан юм шүү. Энэ 5 өдрийн туршид та нарыг хайрлаж байсан минь, тэвэрч байсан минь, зэмлэж байсан минь зөвхөн та нарын тусын тулд юм шүү. Тэгэхээр хэрвээ чамайг илүү хайрлаж энхрийлсэн бол өөрийгөө хамгийн онцгой нь гэж битгий бодоорой, хэрвээ зэмлэж загнасан бол өөрийгөө муу нь гэж битгий бодоорой. Та нар бүгд адил, та нар бүгд миний зүрх сэтгэлд ижил тэнцүүгээр хайрлагдаж байгаа /Багш нүдэндээ нулимстай/. Би та нарт маш их хайртай. /үргэлжилсэн алга ташилт/.
Заримдаа би та нарын хийж байгаа зүйлсийг хийлгэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл тэдгээр нь чамд сайн биш гэдгийг би мэддэг болохоор, та нарын зүрх сэтгэлд байгаа зарим зүйлс чинь сайн биш гэдгийг мэддэг болохоор, энэ нь та нарын буруу биш гэдгийг мэддэг болохоор. Энэ нь чамайг эдгээр байдал руу түлхдэг энэ муухай ертөнцөөс болж буй юм. Та нарыг хайрлах хайраас өөр надад юу ч байхгүй ээ. Би та нарт хатуу үгүүдийг хэлэхийг ерөөсөө хүсдэггүй. Гэвч заримдаа ингэх ёстой болдог. Энэ нь та нарт л сайн, үүгээр би та нарт “Би та нарт хайртай” гэдгийг мэдээсэй гэдгийг л би хүсч байна. Заримдаа та нар хүүхдүүдээ зэмлэдэг. Гэхдээ хайрласан хэвээр л байдаг шүү дээ. Үүнтэй яг адил. Магадгүй хүүхэд чинь хүнд өвчин тусвал та эмнэлэгт хэвтүүлнэ, тэднийг эдгээсэй гэж хүснэ.
Энд ирэхээсээ өмнө Тэнгэрт байхдаа та нарын зарим нь маш гэгээрсэн байдаг боловч түүнээсээ илүү гэгээрэхийг хүсч намайг хайж доошоо бууж ирдэг. Жишээлбэл та нар Тэнгэрт байхдаа 80% гэгээрсэн байлаа гэхэд энэ нь 4-р ертөнцөд байна гэсэн үг. Намайг энд байгааг мэдчихээд доош бууж ирэхэд та нарын гэгээрэл Тэнгэрт байснаас илүү буурдаг. Та нар бүх зүйлээ мартаж зовдог. Та нар энд маш их зовцгоодог, яагаад гэвэл мартчихсан учраас. Энд бууж ирэхээсээ өмнө байсан түвшин, түүнээс дээших түвшинд буцаж очих замуудыг чинь та нарт сануулахыг би оролдож байна. Эдгээр бүх зүйлүүд боломжтой, би та нарын төлөө хийнэ. Гагцхүү та нар бас өөрсдийн үнэн төрхөө санахыг хичээцгээх хэрэгтэй. Эс бөгөөс бид маш бага санаж, маш их зовно. Тэгсэн ч гэсэн та нар сайн учраас маш их хүндлэгдэж, хайрлагдсан гэдгээ мэдээсэй гэж би хүсч байна. Сайн гэдэг нь та нар муу байсан гэсэн үг бишээ. Яагаад гэвэл та нар сайн байх гэж хичээж оролдож байхад, нөхцөл байдал мууг үүсгэдэг. Та нарыг яагаад сайн гэж байгаа минь энэ. /алга ташилт/. Гэр бүл, нийгэм, найз нөхөд, хамт олон, ажил, удирдлага, эхнэр нөхөр гэх мэтээс маш их дарамт шахалт та нарт байдаг. Тэгсэн ч гэсэн нэгдсэн бясалгалдаа явахаа, гэртээ бясалгалаа хийхээ хамгийн сайнаараа хичээцгээгээрэй. Энд даяанд ирэхдээ ч гэсэн. Би та нарт үнэхээр хайртай. Би та нарыг хамгийн сайнаараа хичээж байгаа гэдгийг чинь мэднэ. Бурхан ч бас. Дараагийн удаа даяанд ирж Бурхныг мэдэхийг үнэхээр хүсч байгаа бол зөвхөн 5 өдөр л энэ дэлхий дээр үхсэн мэт байгаарай. /алга ташилт/. ..
Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл уг номыг Цагаан хоолны газрууд болон номын дэлгүүрүүдээс худалдан аваарай.
http://www.chinghaimongolia.com/ blogoos oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.