Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 2010 оны 8 сарын 1-ны өдөр “Supreme Master” TV -ийн ажилчидтай хийсэн “Амьд Их Багшийн хосгүй их хайр энэрэл болон хэмжээлшгүй их билэг ухаан” нэртэй теле конференц-c



Шавь: Сайн уу, Багш аа. Энэ дэлхийд хийж байгаа таны хүнд ажлыг бид хэзээ ч бүрэн ухаарахгүй байх, бидэнд болон энэ дэлхийд өгсөн таны хайр энэрэлд бид өдөр бүр талархаж байдаг. Өнөөдрийн манай дэлхийд баялгийг хянан захирагч, жижиг бүлэг хүмүүс байна, эдгээр хүмүүс л улс төр, хэвлэл мэдээлэл, боловсролд нөлөөлж - энэ дэлхий дээр бидний хийж буй бүх зүйлд - энэ нь дийлэнх тохиолдолд энгийн хүмүүст мэдээллийг үл хүргэж, улмаар энэ байдал нь эргээд ертөнцийн олон асуудал зовлонгийн үүсвэр болж байна.

(Тийм.) Миний асуулт бол: Хүн төрөлхтөн нийтээрээ, хамтын муу үйлийн үрээрээ тэдгээр хүчирхэг хүмүүсийг бий болгосон уу?

Их Багш Чин Хай: Тийм. Бас л тийм. Бид тэдгээр хүчирхэг хүмүүсийг эсвэл тэр бүлгийг дан буруутгах аргагүй. Бид, хүмүүс, нийтээрээ мөн үүнд хариуцлага хүлээнэ - ойлгож байна уу? - муу үйлийн үр, тийм. Гэхдээ мэдээж тэдгээр хүчирхэг хүмүүс мөн хүсвэл өөрсдийн зүрх сэтгэлийг хайж олохыг оролдон, өөрсдийгөө гэгээрүүлэх аргыг хайх юм бол өөрчлөгдөх боломжтой. Улмаар амьдралынхаа хэв маяг, үйлийн үрд хандах хандлагаа өөрчлөх боломжтой болно. Эс бөгөөс хэдийгээр бид хамтран муу үйлийн үрийг тарилцаж байгаа ч тэд гол дүрийн баатрууд; тэд маш хүнд үр дагаврыг үүрэх хэрэгтэй болно, нэг бол энэ амьдралдаа их бага хэмжээгээр зовно, эсвэл дараачийн амьдралд нь тэднийг төлөөс нь хүлээж байх болно. Энэ их харамсалтай зүйл, гэхдээ бид мөн өөрсдийн тогтсон арга замыг өөрчилж, эсвэл дарж чадна, зөв сайн байж, буруу чиглэлээ өөрчилөн, илүү сайн сайхан, бидэнд тохирох чиглэлийг сонгох байдлаар очих байсан зовлонт муу газраа өөрчлөн сольж болно. Бид зөв зам дээр үлдэхийн тулд Үнэнийг болоод сансар огторгуйн хайрын зарчмыг мэдэх ёстой. Хэрэв хүн бүр хайрын зарчмын дагуу үйлдэх юм бол бүх зүйл өөрчлөгдөх боломжтой, бүр шөнийн дотор.

Гагцхүү хүмүүсийн ойлголт өөрчлөгдөх ёстой, мөн хүсэл зорилго нь өөрчлөгдөх ёстой. Гэхдээ мэдээж та нар харж байгаа, удирдагчид болон байгууллагын тэргүүнүүд маш том үүрэг хариуцлага хүлээдэг, учир нь тэд хүмүүсийг өргөж эсвэл доройтуулж чадна. Ойлгож байна уу? Тэд хянаж чадна мөн хүмүүсийг дээшлүүлэхгүйн тулд хашиж чадна. Энэ нь муу – нийт хүн төрөлхтөнд муу. Яг одоо үнэндээ хүн төрөлхтөн бэлэн болсон. Тэд ухамсраа өргөж, дээд түвшний хөгжилд үсрэхэд бэлэн болсон. Гагцхүү зарим нэг удирдагчид тамгаа дарчихаад, эрх мэдэлдээ хүлэгдэн хүмүүст туслахгүй, тэдэнд хүссэнээ хийх боломж олгохгүй байгаа юм. Гэхдээ хэлэхэд хүмүүс дотроо сонгох бүрэн эрх чөлөөтэй, гэрийнхээ ханан дунд - хэн ч тэдэнд саад болохгүй. Зөвхөн хүмүүс нийтээрээ их зоримог, ухаантай байж, өөрсдийгөө мэдээллээр хангаж, амь зогоох асуудалдаа хэт завгүй хүлэгдэх учиргүй. Гэхдээ ингэх хэцүү, энэ их бэрх. Ээ Бурхан минь, энэ дэлхийн бүх зүйл хүмүүсийг завгүй болгодог дээрээс нь тогтолцоо нь - улс төрийн тогтолцоо, засгийн газрын тогтолцоо, нийгэм, уламжлал – энэ бүгд зууралдсаар, тэднийг чанга хүлэн зуурсаар, тэдэнд хөдлөх боломж бараг олгохгүй байна. Энэ харамсалтай. Гэрлийг, Үнэнийг харахад нь хүмүүст тусалсан хэнийг ч бай тэд доромжилон дарамталдаг. Цаглашгүй их цаг хугацааны туршид ажиллах нь үргэлж бэрх байсаар ирсэн – зөвхөн Есүсийн үед биш, энэ цаг үед ч гэсэн. Ойлгов уу?

Шавь: Багш аа, холбогдолтой асуулт: Нэг хэсэг бүлэг хүмүүсийн тухай, гэр бүлийн тухай маш олон таамаглал онолууд байдаг, тэд дэлхийн нийт баялгийн тэн хагасыг эзэмшдэг ба тэд банкны тогтолцоог болон өөр олон төрлийн харилцаа холбоог ашигладаг, тэрчлэн тэд мөн улс төрчдийг хахуульдан авдаг зэрэг олон онолууд байдаг. Эдгээр хүмүүс нь энэ дэлхий дээр физик ертөнцийн Эзэнтэй хамтран ажилладаг уу, тэд үүнийгээ ухамсарлан мэддэг үү, эсвэл зөвхөн далд ухамсартаа мэддэг үү?

Их Багш Чин Хай: Үгүй, үгүй. Тэд үүнийгээ бүрэн ухамсарлаж байдаг. Эрх мэдэл, хүч, нэр алдар зэргийн тухайд хэлэхэд эдгээр нь зуурах нөлөөтэй, яг л гинж шиг, хүмүүсийн хүзүүнд зүүгдэн, зуурдаг. Тэр бүлэг хүмүүс нь хэн ч бай, эсвэл эрх мэдэл, хүчийг ологч нь хэн ч бай энэ барьцнаас мултарч, зөв шудрага байна гэдэг тун хэцүү байдаг. Удирдагч байж, тансагт умбаж, бусдаар өөхшүүлж, бишрэн шүтүүлж, айлган сүрдүүлж нэгэн зэрэг ухаалаг, зөв шудрага эр зоригтой байна гэдэг маш хэцүү байдаг - энэ нь тун бэрх. Энэ бүгдийг олоход чин зориг болон даруулга хэрэгтэй. Гэхдээ удирдагч байгаа нь чин зоригтойнх бол даруулга нь өөр зүйл.

Шавь: За, Багш аа.

Их Багш Чин Хай: Тэгэхээр, тэдэнд эргэж өөрчлөгдөх хэцүү байдаг. Гэхдээ би та нарт хэлсэнчилэн, хэрэв хүмүүсийн ухамсар өөрчлөгдөж, юу хийх нь зөв болохыг олж харах зоригтой байх аваас бүр муу төр засаг хүртэл сайн болон өөрчлөгдөнө, тийм, муу удирдагч сайн болно, эсвэл аяндаа солигдоно. Тийм, хувьсгал эсвэл тусгаар засаглал зэрэг тиймэрхүү зүйл хэрэггүй - зүгээр л аяндаа болно. Энэ нь яг л нар гарах үед харанхуй алга болдогтой ижил юм. Тийм, өдөр ирэх болно.

Шавь: За Багш аа.
Их Багш Чин Хай: Зөв. Тийм, өдөр болох болно.

Шавь: Тэдгээр хүмүүс... Тэд өөр гариг ертөнц дээр байж, ижил тоглоомоо тоглож байсан уу? Энэ зөвхөн манай дэлхийд учирсан зүйл үү?

Их Багш Чин Хай: Тийм, тийм. Өөр гариг дээр мөн болсон, тийм. Зарим гаригууд бүр манайхаас дор байгаа, за?

Шавь: Зөв зөв.
Их Багш Чин Хай: Гэхдээ гол нь манай дэлхий болон хүмүүс илүү өндөр ухамсрын түвшинд өргөгдөж, бусад илүү хөгжилтэй мөн сүнслэг байдлаараа дэвшсэн иргэншлүүдтэй мөр зэрэгцэхэд бэлэн болсон байтал ийм байгаа нь харамсалтай. Зарим жижиг зүйлс, бүлэг, удирдагчид биднийг хойш татаж байдаг. Тэгэхээр одоо дээшлэх эсэх хүмүүсээс шалтгаална- хувьсгалч бүлэг шиг эсвэл тусгаар засаглал шиг бус, харин ухамсраа хөгжүүлж, ойлголтуудаа өөрчилж, өөрсдийнхөөрөө бодож зөв гэж бодсоноо хийх хэрэгтэй юм. Яг л цагаан хоолтон байж, сүнслэг байдаг шиг - энэ нь ямар засгийн газар байхаас үл хамаарна, зөв үү?

Шавь: Тийм, Багш аа. Баярлалаа, Багш аа. Маш их баярлалаа. http://www.chinghaimongolia.com/ web ees oruulav

Сайн үйлс дэлгэрэх болтугай.