Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)












-БУДДЫН ШАШНЫХАН ДАЛАЙ БАГШИЙГ ХААНА СУУРЬШУУЛАХАА ШИЙДЭЭГҮЙ БАЙНА-

Дэлхийн буддын шашны тэргүүн Далай ламыг Хятадын эрх баригчид хавчин гадуурхаж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ. Ялангуяа Түвдийн талаар баримтлах бодлого чангарснаас хойш Буддын шашны зүтгэлтнүүд Энэтхэг улсад суурьшаад 50 жил болж байгаа юм.
Харин БНХАУ-ын Түвдэд явуулж байгаа бодлогыг эсэргүүцэж нутгаасаа гарсан лам хуврагуудын Энэтхэгийн Дарамсала хотод байх хугацаа ирэх онд дуусгавар болж байгаа аж. Далай лам тэргүүтэй Түвдийн шашны зүтгэлтнүүдийн Энэтхэг улсын Дармасала хотын ордонд 50 жилийн түрээсээр оршин сууж байсан бөгөөд хугацааг нь Энэтхэгийн тал сунгахгүй болсон нь байдлыг хурцатгасан байна.

Энэ нөхцөл байдлын улмаас тус хотод байсан түвд лам нар ч зам мөрөө бодсон тухай эх сурвалж ярьж байна. Дармасала хотод байсан зарим түвд лам нар манай орноос гадна Өвөрмонгол, Буриад улсуудад ихээр тарж суурьшиж байгаа мэдээлэл байгаа юм. Одоогоор Дармасала хотод байгаа лам хуврагуудын тоо эрс цөөрсөн бөгөөд шашны том зүтгэлтнүүд ч хугацаа дуусахаас өмнө хаана сууршихаа төлөвлөж байгаа гэнэ.

Тухайлбал монголчуудын шүтээн болсон 9-р Богд Жавзундамба хутагт манай улсад суурьшихаар өнгөрсөн долоо хоногт бүр мөсөн ирээд байгаа мэдээлэл ч байгаа юм. Харин одоо дэлхийн буддын шашны тэргүүн Далай ламыг хаана суурьшуулах тухай асуудал энэ шашны зүтгэлтнүүдийн санааг зовоож байгаа гэнэ. Саяхан Монгол Улсад болсон буддын шашны хурал дээр ч Ричард Гир зэрэг шашны зүтгэлтнүүд энэ асуудлыг нууц байдлаар хэлэлцсэн гэдэг. Тэгэхдээ Далай ламыг хаана суурьшуулахаа хараахан шийдэж амжаагүй гэнэ.

Далай ламын айлчлал бүхэнд БНХАУ-ын зүгээс анхаарал хандуулдаг бөгөөд түүний ярьсан хэлсэн бүхнийг хянаж байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс Далай ламыг суурьшуулах улс нь аль болох хятадаас хараат бус бүс нутагт байх шаардлагатайг энд дурдах илүүц биз. БНХАУ-ын зүгээс ч энэ асуудалд чухал ач холбогдол өгч анхааралтай ажиглаж байгаа нь лавтай.

Манай улсын хувьд буддын шашны хувьд тэргүүлэх зэргийн улс боловч өмнөд хөршийн бодлогын эсрэг чиглэсэн шууд арга хэмжээ авах нь юу л бол. Энэ асуудлыг манай тал яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа. Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагууд энэ асуудлыг ихэд нууцалж байгаа бололтой. Асуудал хаашаа эргэхийг ажиглаж байгаа гэх хүн ч байгаа юм. Асуудал хаашаа эргэхийг харж суух бус, болдогсон бол Далай багшийгаа эх орондоо залаад сургааль, номлолыг нь байнга сонсож байвал аштай юу.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.