Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Цаглашгүй Дээд Багш Чин Хай, 1993 оны 3 сарын 06, Сингапур (Англи хэлнээс) Видео хуурцаг #325
Засгийн газрын ухаалиг зөв бодлого ард түмэнд аз жаргал, хөгжил дэвшлийг авчирдаг нь эрт үеэс л тодорхой болсон зүйл юм. Үүний хариуд хүмүүс төр засгаа, удирдлагаа хүндэлдэг ба ийм байдлаар улс орон найрамдалтай, бас хөгжилтэй байдаг.


Бид ямар ч төрлийн буу зэвсэг, хүч, өөр бусад иймэрхүү зүйлийг хэрэглэх шаардлагагүй, зөвхөн хайр энэрэл, хүндлэлийг өөр хоорондоо төлөвшүүлснээр улс эх орон цэцэглэн хөгжих болно. Үүний тулд ухаалиг хүмүүс улсыг удирдаж, мөн ухамсарт удирдагчаа ухаалигаар хүлээн зөвшөөрч, ингэснээр хоёр тал хамтран ажиллаж, эх орноо хамтдаа дэлхийн тэргүүлэгч орны нэг болгодог.

Хүн бүр л алдаа гаргадаг, эсвэл заримдаа нийтийн дургүй зүйлийг хийдэг. Энэ бол байх л зүйл. Бид ч гэсэн алдаа гаргадаг! Гэхдээ бид өөрчлөгддөг, бяёалгал хийж, сайн санаа, тус нэмрийг шүтэн, байгалын хуулийг даган мөрдөж илүү дээр болгодог.

Түүнчилэн гэр бүлдээ ёс зүйг дээдэлж, оюуны хөгжлийг эрмэлзэн дээшлүүлснээр улс орныхоо хөгжил дэвшил, энх амгалан байдалд байнгын их дэмжлэг болдог. Үүнийхээ үрээр бид ч өөрсдөө өдөр өдрөөр дээрдэж илүү сайн сайхан болно. Яагаад гэвэл бидний дэс дээшилсэн хэрэг. Амьдралын ийм өндөр түвшинд байж, ийм зарчмаар амьдарч байгаа хүмүүс илүү оюунлиг байдаг.

Засгийн газар ч ялгаагүй. Хэрвээ төр нь энэрэнгүй, ард иргэдээ ивээж үндэстнийхээ төлөө чин сэтгэлээр ханддаг бол тийм засгийн газар илүү оюунлиг байдаг. Магадгүй удирдагч нар арай өндөр түвшнээс ирсэн байж болох ба тийм бол тэд өөртөө хайр энэрэл, мэргэн ухааныг аль хэдийн агуулж, энэ дэлхийд зөвхөн хүмүүст туслах зорилгоор ирсэн ч байж болно. Тэгвэл тийм удирдагч нь тодорхой дэсэд хүрсэн Гэгээнтнүүд юм.

Хэрэв удирдагчаа нийтээрээ ойлгон ухаарч, хамтран ажиллаж, улс орноо ёс суртахуун, дэг журамд дулдуйлан хөгжүүлэх аваас иргэд нь ч мөн тодорхой түвшинд Гэгээнтэн болох буюу оюунлиг дэст хүмүүс болно. Та надтай учрахаасаа өмнө, Гэрэл болон Аялгуу бясалгахаасаа өмнө, аль хэдийн оюунлиг нэгэн байсан байгаад оюуны тэрхүү өндөр түвшнээс эхлэх юм бол бид бусад ямар ч орноос, өөр ямар ч үндэстнээс илүү хурдан хөгжинө. Тиймээс зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчтэй байх нь хангалтгүй. Хэрэв бид үүнээс гадна овуны хүчтэй байх аваас бүрэн төгс болно. Сэтгэлийн ийм илүү дээд түвшинд нэгэнт хүрсэн хойно тэр нь төдийчинээ удаан үргэлжилнэ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
http://bilguunsuns-eternallove.blogspot.com blogoos oruulav