Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Монголын уламжлалт анагаах ухааны "Одь" эмнэлэг саяхан хүний дээд эрүүл мэндийн сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, хорт хавдрын эмчилгээний үр дүнгийн талаар танилцуулсан юм. Бид тус эмнэлгийн зөвлөх их эмч Х.Цэрэндоржтой уулзаж уламжлалт аргаар хавдрын өвчнийг хэрхэн эмчилж буй талаар нь сонирхож ярилцсан юм.

-Хорт хавдрыг уламжлалт аргаар хэрхэн эмчилж буй талаар хүмүүс ихээхэн сонирхдог. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
-Бид, өөрөөр хэлбэл манай эмнэлгийг байгуулсан гурван эмч бол Дорноговийн их маарамбын долоо дахь үеийн оточ, их багш Одийн шавь Дорж хэмээх отчийн шавь нар бөгөөд багш маань таалал төгсөхөд түүний үйл хэргийг нь залгамжлуулан үргэлжлүүлэх хэрэгтэйг ойлгож, түүний нэрээр нэрлэсэн Монголын уламжлалт анагаах ухааны "Одь" эмнэлгээ байгуулсан. Нөгөө талаар манай багшаар эмчлүүлж байсан олон хүн бидэнд хандаж ирдэг. Энэ нь бидний сайных бус, харин багшийн маань эрдэм чадал, нэр нөлөө их байсных. Ингээд арав орчим жилийн эмчилгээний арга туршлагаа олон нийт, эрдэмтэн мэргэдийн сонор, мэлмийд хүргэх, ганц хавдрыг эмчлэх талаар бус, ер нь эмчилгээний арга ухааны талаар зарим нэг санал дэвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Энэ бага хурлын үеэр манай эмнэлэгт хандан эмчлүүлэгсэд өөрсдийн өвчний үүх болоод өнөөдөр биеийн байдал ямар болсон талаараа санал сэтгэгдлээ хуваалцсан.

-Та бүхэн хорт хавдрын шалтгааныг хэрхэн тодорхойлж байна вэ? -Өнөөдөр миний ойлгож байгаагаар хавдар гэдэг олон тодорхойлолттой өвчин гэж үздэг. Тиймээс хавдрыг нэгд, эзнээсээ урвасан эсийн цугларал юм гэж тодорхойлж болно. Жишээлбэл, элэгний хавдартай болно гэдэг нь элэгний эс элгээ хамгаалах ёстой атал түүнийг харлайж гамнахгүй болохоор нь эзнээсээ урваж байгаа гэсэн үг. Тэр эс яагаад урвав гэхээр эзэн нь буруу хооллодог, хэт их иддэг, эсвэл хэт өлөн явдаг, архи уудаг, тамхи татдаг байвал энэ нь элгээ хайрлаж байгаа бус, харин гомдоож байгаа хэрэ юм. Тиймээс эзэн нь гомдоосон элэгний эс урваж байна гэж үздэг. Хавдар гэдэг буруу, гажигтай мэдээллийн бөөгнөрөл юм. Үүнийг юу гэж ойлгох вэ гэвэл хүмүүс ойр дотнын хэн нэг нь хорт хавдар тусч өвчлөөд нас барах үеэс хавдрын тухай ойлголт авч, манайхан ийм өвчнөөр төгсдөг удамтай юм гэх зэрэг энэ өвчний тухай муу мэдээллүүдтэй болдог. Тэгээд хожим эцэг, эхээ санах дурсах, ийм өвчний тухай ярих хэлэлцэх бүрт нөгөө хорт хавдрын тухай бодлууд нь мэдээлэл болоод хуримтлагдаад үлддэг. Хавдар гэдэг чинь хүний оронд зайд бараг байж байдаг зүйл. Амин орон гэж хүний биеийн гадуур байдаг цэнэгт орон, цахилгаан орон, гэрлийн орон гээд өдий төдий оронд байдаг. Өөрөөр хэлбэл гадна талын амин орон зайд тав, зургаа арваад жилийн өмнө бий болчихсон байдаг ийм хийсвэр сэтгэлгээний орон зайн өвин гэж ойлгож болно. Хүн төрөхөөс нь өмнө хавдрын шалтгааныг өмнөх тэр элэнц хуланц, өвөг дээдс нь бий болгочихоод явчихсан байдаг. Жишээлбэл, тэд буруу хооллох аргаа бий болгоод явчихдаг. Хүнд хар буруу, атаа жөтөө санадаг, хар ёр нуудаг, муу санаатай зан араншин төлвийг тэр орон зайд үлдээгээд явчихсан, үр хүүхэд нь тэр л зан төлвөөр хүмүүждэг.Тэр нь мөн чанартаа хавдрын урьтал нөхцөл, үйлийн үрийн орон болдог. Тиймээс миний хэлсэн дээрх чигэллээр хавдрын эмчилгээг явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Өвчнөөсөө салахын тулд чухам юунаас эхлэх ёстой болж байна вэ? -Ер нь хавдраар өвчилсөн хүн өвчний онош тодрох хүртэлх хугацаанд явж ирсэн бүх дадал зуршил, дэглэм хэв маяг, сэтгэл зүйгээ 100 хувь өөрчлөх шаардлагатай. Сэтгэхүйгээ өөрчилнө гэдэг нь тэр хүн 100 хувь хайрлах, нигүүлсэх, энэрэхүйн гурван сэтгэлгээний төв болох хэрэгтэй юм. Хавдартай хүн өнгөрсөн цагийнхаа өөрийн амьдралын бүх хэм хэмжээг 100 хувь өөрчилж чадах юм бол хавдрын эсийн урвалт шууд зогсоно гэж америкийн эрдэмтэн хэлсэн байна лээ. Энэ чинь бидэнд гайхамшигт чадвар боломж байгааг хэлээд өгсөн байна шүү дээ.

-Танай эмчилгээний онцлог юунд байна вэ?
-Манай бүх уламжлалт эмнэлэгт хавдрын эмчилгээг биднээс илүү мэдэж байгаа эмч нар зөндөө бий. Харин бидний хэрэглэж байгаа сэтгэл зүйн эмчилгээ, жишээлбэл, тарни, төвлөрөл, бясалгал, гүрэм энэ бүгдийг хамт хийх ёстой.

-Арай тодорхой тайлбарлавал?
-Бид мэдээллийг эмчилгээнд хэрэглэе. Цэнэгт орон зайг эмчилгээнд хэрэглэе. Эс эзэндээ гомддог юм бол эзнээ хайрлах тийм сэтгэлгээг эсэнд бий болгох хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байна. Эс гэдэг өөрөө маш их мэдээллийг авдаг юм шүү дээ. Жишээ нь элэгний нэг эс 10-ын есөн зэрэг биет мэдээллийг агуулах сантай байдаг. Элэгний эсийн мэдээллийн орон гэдэг тийм хязгааргүй. Тиймээс энэ эсийн мэдээллийг өвчнийг эмчлэхэд ашиглая л даа. Би танд зөвхөн мэдээллийг эмчилгээнд хэрхэн хэрэглэж болох талаар тайлбарлая. Мэдээлэл гэдэг туйлын түгээмэл зүйл. Бид ойлгохдоо мэдрэхүйн таван эрхтнээр авдаг гэж боддог. Гэтэл мэдээлэл хүний хүсээгүй орон зайгаар их ордог. Тухайлбал, эмч хэдийгөөр өвчтөнд та эдгээд сайхан болноо гэж хэлэхдээ дотроо за үнэхээр хэцүү болчихсон хүн байна даа гээд бодох л юм бол тэр мэдээллийг нөгөө өвчтөн хэлсэн хэлээгүй хүлээгээд авдаг. Эмч бол ямагт өвчтөнийг бид босгож чадна, би босгоно гэж яг ээж шиг нь байх ёстой юм. Эх хүн хүүхдээ өвдчихөөд байхад миний хүүхэд үхчих байх гэж хэзээ ч боддоггүй юм шүү. Эмч яг тэгэж л бодож байх юм бол тэр гэгээ гадна талын хийн сувгуудаар шууд нэвтэрдэг. Бид мэдээллийг зөвхөн гаднаас авдаг гэж бас ойлгодог. Гэтэл дотроосоо гадагшаагаа хандаад эргээд өөртөө мэдээлэл авдаг. Хэрвээ хүн миний өвчин хүндэрч байна гэж бодвол тэр хүндэр гэдэг мэдээлэл гадагшаа цацагдөөд өвчин нь хүндрэх үйл явц өөрт нь явагддаг. Тиймээс хүн юу гэж бодох ёстой вэ гэвэл би энэ хавдрын төвд ирээд сайжирч байна шүү гэж бодох нь зүйтэй. Гэтэл хүмүүс эмнэлэгт ямар бодолтой ирж байна вэ гэвэл, за яахав энэ туяа эмчилгээнд нь ороод нэг үзье дээ гэсэн эргэлзээтэй ирдэг. Тэгээд туяа эмчилгээний дараа бие нь жаахан тавгүйрхвэл за энэ ч дээ тусгүй л вм байна гээд бодчихдог. Харин үүний оронд би эдгэрч, дээрдэж байна гэж бодвол туяа эмчилгээний нөлөө, өөрийнх нь гадагшаа эдгэрч байна гэж цацагдсан мэдээ нийлээд энэ хавдар эдгэх ёстой гэсэн мэдээлэл болж өөрт нь хурж байдаг юм. Мэдээлэл ингэж гадагшаа цацагдаад буцаж хурдаг юм. Тиймээс хүний сэтгэл зүйд хандана гэдэг хамгийн чухал зүйл.



-Сөрөг мэдээллээс ангид байх боломжтой гэж үү, угаасаа өвдсөн хүнд зовиураар нь сөрөг мэдээлэл өгөгдөнө биз дээ?
-Сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх хамгийн гол арга бол бурхантай цуг байх юм. Тэр нь юу вэ гэхээр тарнийн мөн чанарыг ойлгох, өөрийгөө тарни мэт болго гэдэг. Энэ бол эмчилгээний болоод урьдчилан сэргийлэх маш том арга байгаа юм. Тарнийн тантарны ёс гэдэг туйлын гайхамшигтай, туйлын хүнлэг, хүний өөрийн судалсан тэгээд таньж олсон тийм зүйл л дээ. Харамсалтай нь зургийг нь аваад тавьчих боломжгүй, лабораторид оруулаад баталчих арга байхгүй, зөвхөн өөрөө бясалгаж, зөвхөн өөрөө уншиж байж үр шимийг нь хүртдэг зүйл шүү дээ. Энгийн арга бол инээж явах, бүх юманд сайн санах. Ингэж л цөмөөрөнд нь хайр ивээлээр хандах юм бол муу юм ирэхгүй, сөрөг энерги нэвтэрдэггүй юм.
-Сэтгэл зүйд хандахад гол амин сүнс, түлхүүр болдог зүйл гэвэл?
-Сүжиг төрүүлэхгүйгээр хүнийг ямар ч өвчин шаналгаанаас эдгээнэ гэж байхгүй. Тиймээс энд хамгийн гол нь сүжиг, итгэл үнэмшил байх ёстой юм. Гэхдээ хүнийг чи одоо энэнд итгэ гэвэл нэг нь ч итгэхгүй шүү дээ. Итгэл үнэмшил эмчлэгч эмч, өвчтөн хоёрт хоёуланд нь байвал үр дүнд хүрнэ. Тэгэхээр эмч өвчний үе, зэргийн тухай биш, эдгэрэлүүлэх тухай л бодолтой байх хэрэгтэй. Ийм л байвал тэр өвчтөний гутруу бодол, үхлийн тухай айдас тэр бүгдийг арилгаж чадна.

-Та бүхэн хавдрын эмчилгээний талаар боловсруулсан шинэ саналаа товч дурьдаж болох уу?
-Бид хавдрыг бүрэлдүүлж байгаа гэж үзэж буй дээр хэлсэн шалтгааныг эмчлэхтэй холбоотой дөрвөн арга маань салбарлаад бараг хориод төрөл болдог. Мэдээлэл эмчилгээний талаар дээр тайлбарлачихсан. Цэвэрлэх эмчилгээ чухал. Таван цул, зургаан сав, цус, усны урсгалыг цэвэрлэх гал эргэлтийн тогтолцоог цэвэрлэх гээд ийм зургаа долоон арга бий. Ариусгах эмчилгээ, Энд сэтгэл, оюун ухаан, гадаад амин орнуудыг ариусгах явдал. Гадаад амин орон гэж том жижиг маш олон орон бий. Эс хүртэл оронтой, атом, молекул, протон, нейтрон гээд цөм оронтой. Энэ орон хичнээн жижиг орон болбол нь сэтгэлийг төчнөөн амархан ариусгаад, их бие рүүгээ нягтарч улам ариусал бий болдог. Залбирал, мөргөл, төвлөрөл гэдэг бас нэг эмчилгээ бий. Энэ нь өөрийн дотоод мөн чанарт хуримталсан гаж, бодол сэтгэлгээнээс салах явдал. Бясалгал байна. Энэ эмчилгээ манайд хөгжиж байгаа нь сайн хэрэг. Тарни эмчилгээ гэж бий. Энд нэг зүйлийг онцлоход тарнийн мөн чанаргүй хүн гэж нэг ч байдаггүй. Тарни нь туйлын хураангуйлсан тан ч мөн, антибиотик ч мөн, мэс хутга ч мөн. Тэр хавдрыг огтлоод хаях мэс хутга. Гэхдээ тарни эс эсээр нь эдгээх чадвартай. Төвлөрөл, бясалгал, тарни гурвыг зөв эзэмших юм бол генийн өвчин ч арилна. Ийм боломжийг дорно дахины гүн ухаан нээчихжээ. Тиймээс бид эмчилгээг дээд эрүүл мэнд гээд байгаа энэхүү чиглэлээр хийж байна. Гэхдээ бүрэн төгс, цогцоор хийж чадахгүй байгаа ч, бидний оролдлогын төвшинд хүр дүн гарч байгаа гэдгийг хэлье.

-Дээд эрүүл мэнд гэж юуг хэлээд байна вэ?
-1.Бие нь эрүүл, гоо сайхан
2.Оун ухаан саруул тунгалаг, цэцэн мэргэн
3.Сэтгэл ариун, өршөөнгүй, уужуу
4.Амин орон тунгалаг, гэрлтэнгүй
5.Дотоод хийн эргэлт нь тэгш, амар амгалан
6.Сүнсний ухамсар төгс төгөлдөр, гэгээрэнгүй бурханлаг гэсэн ийм зургаан чанараар товч томьёолж болох юм. Энэ нь зөвхөн хавдар эмчилгээн дээр бус бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчлэхэд зайлшгүй зарчим болгох зүйлүүдийг дорно дахины гүн ухаан, арга билгийн үүднээс гаргаж ирж байгаа цоо шинэ үзэл баримтлал юм.
Д.Догсмаа


http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=4042&catid=96&Itemid=136 web blogoos oruulav


Сайн үйлс дэлгэрэх болтугай.