Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











1-р бүлэг. Индрабоди хаан бээр эцэг зохиосон ба хааны төр барьсан нь.

Хувилгаан Бадамсамбуу хэмээх тэр, гэгээн ихэмсэг эрдэм хийгээд сонин зохиол ямар мэт төгссөн бэ хэмээвээс, тэр ч Энэтхэгийн орны өрнө зүг Цогт Үржин \ Одоогийн Пакистан Энэтхэгийн хил орчим/ хэмээх оронд Эрдэнэ бадарсан хэмээх балгасанд Биндэръяа хэмээх сүмд элдэв зүйлийн эрдэнэсээр чимсэн нэгэн бий бөлгөө. Түүний дотор бадрангуй эрдэнийн их ширээнд номыг тэтгэгч хаан Индрабоди хэмээх 108 хатан хийгээд гадаад хэргийн түшмэд ба дотоод хэргийн түшмэд хийгээд дунд түшмэд тэргүүтэн үнэлшгүй олон нөхөдтэйгөө Үржингийн орон улсад эрхшээл зохион оршсон нэгэн цагт хун тайж болох хөвгүүн эс заяасан билээ. Зуны тэргүүн сарын шинийн 15-нд дээд тахилын орон бүхнийг хурааж, дээд гурван эрдэнэд ахуй ихэд тахил өргөж бүрүн Номын үүл хэмээгдэх аймаг судрыг нэгэн гүйцэд уншсанаас амьтан нугуудад ахуй их өглөг тахил үйлдэхүйеэ андгайлан тангараглаад, сангийн эд агуурс бүгдээрийг өглөгт өргөсөөр олон он болсонд хааны сан бүгд барагдаж дуусахад ойртоод, өглөгийн залгамжаа тасравч гуйлгачидын залгамж эс тасалдсанаас Түшмэлүүд нь: Хааны сан бүгдээр барагдаж дуусаад үгүй болов хэмээн өгүүлсэнд гуйлгачид : Тийм болоод бид нарт эс өгвөөс урьдийн бусдад өгсөн бүхэн ч тус үгүй болж өглөг биш болох бус уу? хэмээн өгүүлсэнд хаан ийн бодов. Эдүгээ гадаад далайн тивд лусын хааны охин Төгс үзэсгэлэнт хэмээхийн гарт аливаа хүссэн бүхнийг гаргагч сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ барагдашгүй нэг бий билээ. Түүнийг номын өглөг өгөгч нэгэн бодисадуа бээр гуйваас лавтай өгөх тул түүнийг аваад амьтанд өглөг өгсүгэй хэмээж далайд сал онгоц засч гадаад далайгаас чандмань эрдэнэ олон удаа авсан нэгэн сартваахийг худалдаачдын ноёнд зарлиг тушааж нөхөд лүгээ явахуйд хаанд түшмэд албатууд нь :

4 ..Битгий яваач? хэмээн гуйвч эс хайхран сал онгоцны дотор суугаад дөрвөн зүгт их давалгаа хийсгэж, зохилдох салхи гарваас явж, үл зохилдох салхи гарваас үл явж, дөрвөн зүгт их хар тугалган зангууг хялгасан оосороор унжуулж,салаа зогсоох болсноос хаан нөхөд сэлт гадаад далайд чиглэн шуударч морилов. Тэндээс салны далбааг хийсгэж, зохилдохын салхины зүг тавьсанд сайн харваачийн тавьсан сум мэт одов. Тэндээс эрдэнийн тивд хүрээд олон нөхдийг эрдэнийн тивд үлдээв. Хаан сартваахи хоёр нэгэн бага онгоцоор цааш явав. Тэндээс нэг цагаан уул үзэгдсэнд :

Тэртээх тэр уул ямар уул вэ? хэмээн асуув. Тэр бол мөнгөн эрдэнийн уул гэж сартваахи хариулав. Тэндээс бас цааш явсаар нэгэн хөх уул үзэгдсэнд мөн энэ юун уул вэ? хэмээн асуусанд Биндэръяа эрдэнийн уул хэмээн хариулав. Тэндээс цааш явсаар нэгэн шар уул үзэгдсэнд энэ юун уул вэ? хэмээн асуусанд : Энэ нь Алтан уул болой. Түүний дэргэд очицгооё хэмээн өгүүлж, эрэг дээр очвоос алтан элсний орон дэлхий үзэгдэх бөгөөд тэр уулын өмнө элдэв зүйлийн эрдэнэсээр үйлдсэн нэгэн хот үзэгдэнэ. Сартваахи бээр хаанд өгүүлр

үүн : Би энд үлдэе. Хаан та цааш явагтун. Тэр хотын ар талаар долоон давхар далайгаар хүрээлэгдсэн бий. Түүнийг өнгөрсний дотор хорт могой тэргүүтэн догшин амьтан олон бий тул бодь сэтгэлийг бясалган явагтун. Түүний дотор элдэв зүйл эрдэнэсийн хэрэм, дөрвөн хаалга лугаа төгөлдөр хаалгыг лусын охин сахиж байх тул түүнд залбирлага тавиад хаалгыг нээлгэсүгэй. Түүний доторхи харшийн өмнөдөд нэгэн очирын муна бий. Түүгээр хаалгыг цохигтун. Тэнгэрийн олон охид эрдэнэ өргөхөөр ирнэ. Түүнд ч үг үл өгүүлэн дахин дахин хаалгыг цохигтун. Сүүлд лусын охин Төгс үзэсгэлэнт хэмээгдэх үзэсгэлэнтэй хөхөмдөг охин эрдэнэсийн чимэгээр чимсэн нэгэн ирнэ. Түүнд уг учир шалтгаанаа сонорт нь өчөөд чандманийг гуйгтүн. Тэр бээр хөх өнгийн чандмани эрдэнэ, 5 өнгийн гэрэл цацарсан нэгнийг өргөхөөр ирнэ. Түүнийг түргэн аваад алдалгүй дээлийн ханцуйнд хумиж ирэгтүн. Тэр нь санасан бүхнийг бүтээгч чандмани эрдэнэ мөн болой хэмээн сартваахи бээр хаанд сургаж явуулав. Тэндээс хаан тэр мэтээр явж урьдын долоон давхар далайг
br> 5 .....гатлаад түүнээс хорт могойн тивд хүрэхүй лүгээ бодь сэтгэл бясалгасны тул амны уур тэргүүтэнд хорлогдохгүй болов. Түүнээс хэрэмийн үүдийг сахигч охидод залбирлага тавьснаар нээлгэн харшийн өмнөх очирын мунаар хаалгыг дэлдсэнд хоромхон болоод лусын охин Төгс үзэсгэлэнт хэмээх тэр ирээд : Бидний энэ харшид доод язгууртан их төлөв ирдэггүй билээ. Чи лав магад нэгэн буянтан мөний тул юу хүснэ вэ? хэмээн өгүүлсэнд тэндээс хаан урьдийн учир шалтгаан нугуудыг нарийнаа өгүүлж: би нь чандмань эрдэнийг хүснэ хэмээсэнд тэр охин бээр даган баясалцахыг төрүүлж, оройн үзүүрээс чандмань эрдэнийг гаргаж хаанд өргөв. Тэндээс хаан чандмань эрдэнийг аваад буцсанд тэр чандманийн адистидаар замд зорчихийг үл хэрэглэн сартваахийн дэргэд хүрээд :

Сартваахи аа? Их ачит болов хэмээн өгүүлэв. Тэндээс хаан сартваахи хоёулаа нэгэн агшинд бүх нөхдийн дэргэд хүрэв. Тэндээс эрдэнэ шинжилхүйд мэргэжсэн тэр сартваахи бээр засмал эрдэнэ тэргүүтнээ элдэв зүйлийн эрдэнэсийг хувиарлан нөхдөдөө өгч, нэн ихэдвээс сал нь усанд живж амь насаа алдах болой. Нөхөд өө? ханал мэдлийг мэдэх хэрэгтэй хэмээн өгүүлэв. Тэндээс салны жолоог эргүүлэн хаан нөхөр лүгээ сэлт орон нутгаа зүглэн явахуйд далайн тив нэгнээ лянхуан гол мод элдэв зүйлээр өнгө төгөлдөр нэгэн ургасны дээр найман нас хүрсний чинээ бяцхан хөвгүүн, үзвээс гоо билгэ хийгээд лагшингаар чимсэн гарт очир хийгээд бадам цэцэг барьсан нэгэн байхыг үзээд маш гайхамшиг төрж, хаан бээр тэр бяцхан хөвгүүнд өгүүлрүүн:

Бяцхан хөвгүүн минь ээ?Чиний эцэг хэн бэ?Эх хэн бэ?Язгуур чинь юу вэ?Орон чинь хаа вэ?Идээ юуг иддэг вэ? Энд юу хийж оршино вэ? хэмээн асуусанд хөвгүүн : Миний эцэг өөрийг ухагч бэлгэ мөн. Эх минь номын төв Самандабадра эх болой. Язгуур минь төв хийгээд ухаан хоёр үгүйд багтсан болой. Орон нутаг минь хоосон чанар төрөл үгүйд тогтюу. Идээний хувь минь хоёр үзэгдэлт атгагыг идэж,энд болбоос нисваанисыг нядлахын явдлыг үйлдэнэ хэмээн өгүүлсэнд хааны сэтгэлд гайхамшиг төрж энэ нь нэгэн хувилгааны бие буй хэмээн санаж би өөрийн үр хийгээд тахилын орон болгосугай хэмээн хаан гараа торгоор боож хөвгүүнийг авав. Тэр лянхуан голыг ч тасалсанаас хөвгүүн лүгээ

6 .....сэлтийг аваачиж,хаан мөнхүү өөрийн орондоон буцан харьж ирэв. Тэндээс нөхөр албат нар маш баясч хаанд их угтуулыг үйлдэв. Тэндээс хаан бээр тэр чандмань эрдэнээ гартаан барьж ийн хэмээн ерөөв: Миний олсон чандмани эрдэнэ энэ эндүү үгүй сэтгэлчлэнгийн чандмани эрдэнэ мөн аваас миний бяцхан хөвгүүн үүний суух долоон зүйлийн эрдэнэсээр үүдсэн их ширээнд эрдэнэсийн манжлага шүхрээр чимэглэсэн нэгэн болох болтугай хэмээн өгүүлсний төдий эрдэнийн ширээнд шүхэр гараад, түүнээ бяцхан хөвгүүн оршиж хан хөвгүүний эрхшээлийг өргөж нэрийг Цожийдорж хэмээн нэрийдэв. Тэндээс хаан бээр энэ чандмани эрдэнэ эндүүрэл үгүй сэтгэлчлэнхүү чандмани эрдэнэ мөн бөгөөс би бээр урьд өглөг өгөөд барагдуулсан хааны сан бүгд урьд ямар байсанчлан дүүрэх болтугай хэмээн өгүүлсний даруйд урьдын хааны сан ямар мэт дүүрэх болов. Тэндээс хаан бээр их хэнгэрэг дэлдэж, зүг бүхэнд яруу дуун дуурьсгаж:

Индрабоди хаан би бээр сэтгэлчлэнгийн чандмани эрдэнээс хэрэглэн хүссэн бүгдийг хур мэт буулгах тул юу таалагсад аль юу хүссэн бүхнээ ирж авагтун хэмээн тунхаг тархаав. Тэндээс хаан бээр чандмани эрдэнэд усны угаал өргөж, дуазын үзүүрт өлгөж,гавар ба зандангийн үнэрээр утаад ахуй их тахил бэлтгээд хаан бээр угаал үйлдэн цэвэр хувцас өмсөөд, дөрвөн зүгт хандаж, тэнгэрт мөргөж бүрүн, ийн хэмээн өчив. Миний олсон энэ эрдэнэ сэтгэлчлэнгийн чандмани эрдэнэ магад эндүүгүй мөн болбоос хүн болоод амьтан бүгдээрийн юу хүссэн бүхнийг хур мэт буулгагтун хэмээн өгүүлсний даруй дөрвөн зүгээс салхи салхилсанаас бузар хог саг бүхэнийг хийсгэн цэвэрлээд нарийн хур бууж,тоос үл хөдлөх болгон сайхнаар ариун болгов. Тэндээс тэр чандманиас зуун амтат төгөлдөр идээний хур бууснаас хамаг хурагсадыг хангав. Тэндээс хувцасны хур бууснаас даарч зүдрэгсэд бүгдийг цэнгүүлэв. Тэндээс эдийн хур бууснаас аль хэн юу хүссэн бүгдийг гүйцэд хангаж бүгдээрийг цэнгүүлэв. Тэндээс хаан албат доорд бүхэнд : Эдүгээ та бүхэн бүгдээрээ их хөлгөний номд орж төгс эдэлтүгэй хэмээн захирсанд тэдгээр бүгд бодь сэтгэл үүсгэж, нөгөөд үл урвах бусдад үл урвахын үрийг олов. Индрабоди хаан бээр эцэг зохиосон ба хааны төр барьсан тэргүүн бүлэг болой.


http://www.sudar.org/Files/Badmasambuu%20burhnii%20tsadig.pdf urgeljileliig endees

Сайн үйлс дэлгэрэх болтугай.