Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Итгэл

Хиргүй ариун, хосгүй гэгээрлийг олсон билгүүн цэнгэлт,
Дээд энэрэл хайрын хязгааргүй уран аргат,
Миний сэтгэл зүрхэнд оршигч
Амгалан ажирсан бурхдад үүрд итгэмү
.


Атхаг сэтгэл бүхнээс ангижруулагч,

Агуу бодь сэтгэлтний төгс баялгийн ундрага,

Юмс бүхний нэгдмэл мөн чанар

Дээд номд үүрд итгэмү.


Хүлээснээс жинхэнэ утгаар гэтэлж,
Их нигүүлсэнгүйн үр шим болсон цог жавхлан төгөлдөр
Гэгээрлийн ариун замын үлгэр дуурайл
Буяныг сахигч эрхэм нөхдөд итгэмү.
Бодь сэтгэл

Санаа сэдэл, үр дагавар нь ариун тул
Див бузар бүхний үндсийг сугалагч,
Үлэмжийн хүсэл тэмүүллээр чимсэн
Сэтгэл юугаа дээд гэгээрэлд залъя.
Эх болсон хамаг амьтны тусын тулд
Бие, хэл, сэтгэлдээ таныг цогцлоох
Чин ариун бодь сэтгэлээр
Таныг бүтээх бясалгалыг үйлдсүгэй.
Бүтээл
Ум сувава шүдэ сарва дарма сувава шүдэ хум.

Хамаг юмс үзэгдэл хоосон чанарт бөлгөө.
Хоосон чанарын агаараас Бам үсэг тодорч бадам цэцэгт хувирав. А үсэг тодорч саран мандалд хувирав.
Лянхуа болон саран мандлын дээр өөрийн сэтгэлийн мөн чанар үр үсгийн дүрээр тодрон гялалзах авай. Улмаар түүнээс хурц гэрэл цацарч, өргөл тахилаар орчлонгийн хүлээснээс ангижирсан дээдэст тахил өргөл өргөв. Дахин гэрэл цацарч орчлонд эргэгч хамаг амьтны зовлонг арилгах ач өршөөлийн хурыг буулгав.
Цацарсан гэрэл эргэж хурахад үр үсэг ядам бурханд хувирав. (Энэ үед сонгож шүтсэн бурхныхаа дүрд өөрийгөө хувирснаар бодно) Оройд цагаан ум үсэг, хоолойд улаан ө үсэг, зүрхэнд хөх хум үсгээр бэлгэдсэн түүнээс гэрэл цацарч, үнэмлэхүй чанарын агаараас ариун сүнс билгийг урин залав.За хум бам хо.
Тангарагт дүрд уусан шингэснээр, нэгэн чанарт боллоо.
Зүрхний хум үсгээс дахин гэрэл цацарч авшгийн бурхдыг залан, авшиг хүртсэнээр язгуурын бурхнаар тэргүүн юугаа чимлээ.

Тахил

Ум сарва датагата аргам брадиза хум суха.

Ум сарва датагата бадъям брадиза хум суха.
Ум сарва датагата бүсвэ брадиза хум суха.
Ум сарва датагата дүвэ брадиза хум суха.
Ум сарва датагата алогэ брадиза хум суха.
Ум сарва датагата гандэ брадиза хум суха.
Ум сарва датагата нэйвидье брадиза хум суха.
Ум сарва датагата шабда брадиза хум суха.


(Энэ тарнийг уншихдаа бүх юмс үзэгдэл бурхныг баясгах тахилын мандал болон цэцэглэж буйг бясалгана.)


Магтаал

Авралын орны хураангуй
Амин зүрхний багш
Алдрыг тань дурдсан төдийд
Атхаг хорын үндсийг тасалж,
Амар амаглангийн дээжийг соёрхогч
Анхдагч итгэл танаа мөргөмү.
Адислан соёрх.

Зүрхэн тарнийг урих

Өөрийн зүрхний саран мандлын дээрх Хум үсгийг тойрон ядам бурхны зүрхэн тарни эрхин хэлхээ болон гэрэл цацруулан орчино.
Зүрхэн тарнийн эрхисээс гэрэл цацрах тоолон эх болсон хамаг амьтны хир хилэнц, зовлон шаналгааг ариусгаж, үлэмжийн дээд бурхад, бодисадва нарын адис ивээл бүхнийг өөрт шингээх бөлгөө.
(Ийнхүү бясалгах зуур зүрхэн тарнийг зуун найм буюу мянга наян тоогоор уншина.)


Ерөөл

Энэ бясалгалаар би даруй түргэн
Бурхан бүхний хотол чанарын цогц
Очирдарийн гэгээрлийг олж,
Хамаг амьтныг чөлөөлөх болтугай.

Энэ үлэмжийн чанарт бясалгалыг
Зүй утгаар бүтээхэд саад үгүй байж,
Орон цаг тутамд ариусан гийсээр
Хотол ертөнцийн харанхуйг гийгүүлэх болтугай.

АГНИСТИЙН ГЭГЭЭ - ӨДӨР ТУТМЫН АРИУСАЛ дэвтэр