Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Бясалгал

2010/01/26

Өнөө үед маш олон төрлийн бясалгал гарч ирж байна. Тиймээс та бүхэнд Бурханы шашны бясалгалын тухай өгүүлж байгаа бөгөөд үүнийг мэдсэнээр та бусад олон төрлийн бясалгалуудын ялгаа болон түүний үр дүн зэргийг аяндаа мэдэх болно. Бясалгалыг

1. Амирлан оршихуй


2. Үлэмж үзэхүй гэсэн ерөнхий хоёр төрөлд хуваадаг бөгөөд амирлан оршихуйг сэтгэлээ тогтоон, төвлөрөн бясалгаж хүрдэг бол үлэмж үзэхүй ажиглан, шинжих байдлаар хүрдэг. Бүх төрлийн бясалгалууд энэ 2-т харъяалагдана. За ингээд та бүхэнд Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн шунлайв Гавж Гантөмөр багшийнхаа зөвхөн “Амирлан оршихуй”-н бясалгалын талаар айлдсан номын айлдвараас товчхон хүргэж байна.
“Амирлан оршихуй” бясалгал нь Бурханы шашны бясалгалын хамгийн доод шат буюу бэлтгэл шат нь юм. Шинай буюу амирлан оршихуйг яаж олох вэ гэдэг аргыг зурагт харуулсан бөгөөд 10 шаттай байн

1. Сэтгэлдээ агуулах буюу дотооддоон агуулах “Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоон тушаахыг хэлнэ.”

2. Үргэлжлүүлэн агуулах “Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.”
3. Дахин агуулагч “Өчүүхэн дадаад дурьдилаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.”

4. Ойр агуулах “санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ.”


5. Номхруулан үйлдэгч “Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэмд дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.”

6. Амирлуулан үйлдэгч “хүчтэй мэдэмсэрт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ.”

7. Нэн амирлуулан үйлдэгч “Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.”

8. Нэгэн үзүүртэйгээр үйлдэгч “нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаан үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ.”

9. Тэгш агуулах “шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ.”

10. Эдгээр 9 шатыг давж туулсаны эцэст шинай буюу амирлан оршихуйг олно.

Зураг дээр байгаа ламын дүрээр бидний бясалгаж байгаа бие, зааны дүрээр бол сэтгэлийг, галаар хичээлийг тус тус илэрхийлж байгаа болно. Эхлээд заан маань хар өнгөтэй байгаа нь сэтгэлийг маш их живсэн байгааг, сармагчнаар бол сэтгэл догширсон байгааг харуулна. Ер нь бол амирлан орших бясалгалыг төвлөрч бясалгаж олно. Бясалгал нь дотроо ажиглан бясалгах, агуулан бясалгах гэж 2 төрөл байна. Ажиглан бясалгана гэдэг нь учир шалтгааны үүднээс бясалгана гэсэн үг. Агуулан бясалгана гэдэг нь тухайн нэг зүйл дээрээ тогтоон төвлөрч бясалгахыг хэлнэ. Шинайг заавал төвлөрч бясалгаж олно уу гэхээс бус ажиглан бясалгалаар анхлан суралцагч бол олж чадахгүй юм. Тиймээс заавал сэтгэлээ нэг зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Сэтгэл нэг зүйл дээрээ төвлөрөх үед саад болдог зүйл нь алгасрал юм. Алгасрал нь хэрэв дотогшоо алгасарч байвал живж байна, гадагшаа алгасарч байвал цацрах буюу догширч байна гэсэн үг. Өөрөөх хэлвэл живэх гэдэг нь дотроо зоригдолоо мартаад, зоригдол нь бүдгэрээд харанхуйлаад сүүлдээ нойр хүрэх гэх мэт дотогшоогоо болохыг хэлнэ. Живэх, догширох хоёр алгасаралыг л байхгүй болгочихвол сэтгэл аяндаа тогтох бөгөөд сэтгэл өөрөө амирлан орших болно.

“Сэмнейгү” буюу “сэтгэлийн 9 оршил”-ыг зураг дээр харуулсан байна. Энэ нь сэтгэлийг төвлөрлийн байдалтайгаар анхан шатнаас нь авхуулаад 9 шат дамжлагаар дамжиж 10 дахь шат дээрээ шинайг олсон байна. Хамгийн эхний шат бол “сэтгэлдээ агуулах” гэж байгаа бөгөөд сэтгэлийг зөвхөн дотоодод агуулна. Гадагшаа янз бүрийн зүйл рүү сатааралгүй зөвхөн дотооддоон агуулна. Дотооддоон агуулна гэдэг бол толгой дотроон агуулна гэсэн үг биш бөгөөд өөрөө өөртөөн нэг зоригдол гаргаад түүн дээрээ төвлөрнө гэсэн үг юм. Юун дээрч төвлөрч болох бөгөөд тухайн хүнд аль нь эвтэй байна түүнийгээ сонгох хэрэгтэй. Галаар хичээлийг илэрхийлж байгаа бөгөөд эхний энэхүү шатан дээр гал хүчтэй байгаа нь хичээл, шамдал их хэрэгтэй ба шат дээшлэх бүрт хичээл багассан байна. “Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны зоригдол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолдоон тушаахыг хэлнэ.”

Увдис гэдэг нь тухайн багш маань тэгж ингэж бясалга гэх мэт аргачлалыг заадаг. Түүнийг увдис гэж хэлж байгаа бөгөөд бусад зоригдолооос сэтгэлээ хураагаад зөвхөн тэр зааварчилсаны дагуу сэтгэлээ тушаагаад дахин дахин бясалгана. Тиймээс эхний энэ шатанд зоригдолоон л бүрэн тодруулж чадаж сурахад орших ба заавал зоригдол дээрээн удах албагүй юм. Зоригдолоон бүрэн тодрох үед нь бясалгалаа зогсоочхоод л маш бага багаар олон дахин хийгээд ирэхэд аяндаа зоригдол чинь тодордог болно. Энэ үед та эхний шатыг амжилттай давлаа гэсэн үг юм. 2-р шат нь “үргэлжлүүлэн агуулах” юм. Одоо зоригдол маань бүрэн тодордог болсон байгаа бөгөөд энэ шат нь түүн дээрээ удах нь чухал юм.
“Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг өчүүхэн удааж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.”

Өөрөөр хэлбэл төвлөрөх хугацаагаа бага багаар ихэсгэж удаан төвлөрч сурахад оршино. 3-р шат болох “дахин агуулагч” нь зоригдолдоон сэтгэл нь өчүүхэн дадах өөрөөр хэлбэл зоригдолоон бага зэрэг тодруулаад ирэх үед түүн дээрээ бага багаар дадаж ирнэ. “Өчүүхэн дадаад дурьдилаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.”
2-р шат дээр бага зэрэг удах гэж байгаад нэг мэдэхэд алгасардаг бөгөөд яаж алгасраад байгаагаа мэддэггүй. Харин энэ шатан дээр зоригдол дээр удаан тэсдэг болсон болохоор яаж алгасарч байгааг түргэн мэдэх, өөр юм бодож байна шүү зоригдол бүдгэрч байна шүү гэх мэт алгасралыг мэдсэн даруйд нь зоригдол дээрээ буцаан аваачих юм. 4-р шат болох “ойр агуулах” юм. Зурагт харуулсанаар бугуйл нь мэдэмсэр, сүх нь санамсар юм. Санамсар мэдэмсэр
бол живэх, догшрох хоёрын ерөндөг юм. Зургаас харахад живэх, догширох хоёр энэ шат дээр хол явж байна. Сэтгэл учиргүй зугтааж байснаа арай жаахан багасаж байна. Дээрээсээн бага зэрэг цайгаад эхэлсэн байна. Эндээс эхлээд сэтгэл яаж алгасраад байна яаж догшроод байна гэдгээ мэдрээд эхэлнэ. Мэдээд ирэхээр нэг ёсондоо санамсараараа барьчихлаа гэсэн үг. Зурагт харуулсанаар санамсараар бугуйлдаад барьсан байна. Тийм учраас санамсарын эрхээр сэтгэлээ зоригдол агуу ихээс нь хураагаад улам сайн тавьдаг тийм сэтгэлийг хэлнэ. Зоригдол нь бага зэрэг цацраад байвал түүнийг хурааж ирээд зоригдолдоон улам тодруулах нь 4-р шат юм. Өмнө нь алгасарангуут нь эргүүлж зоригдол дээр нь аваачиж байсан бол энэхүү шатанд зоригдолоон улам тодруулаад байх нь гол юм.

5-р шат нь “Номхруулан үйлдэгч” юм. Энд сэтгэл бол номхроод номхон морийг гараасаа хөтлөөд явах лугаа адил юм болсон байна. Сэтгэл бол ерөнхийдөө номхроод ирлээ. Одоо яах уу гэхээр ер нь зоригдолоон мартаад алгасраад байх нь байхгүй болчихлоо. Зоригдол дээрээн алгасрах гэж байна. Өөрөө хэлбэл өмнө нь зоригдолоон мартаад гадагшаа явчихдаг байсан бол энэ нь зоригдолоон мартахгүй мөртлөө жоохон цацраад жоохон бүдгэрээд байж болно. Тухайн бясалгаж байгаа объект маань алга болоогүй ч гэсэн алгасардаг гэсэн үг. Тиймээс объект нь байж байгаа объектээн мартаагүй юм чинь санамсар тийм ч их хүчтэй хэрэггүй. Зоригдолоон мартаагүй алгасарч байгаа болохоор мэдэмсэр хүчтэй байх хэрэгтэй юм. Мэдэмсэрээр толгойг нь уургалсан байна зурагт. “Хүчтэй мэдэмсэрт шүтээд самадийн эрдэмд дор баясахыг номхруулан үйлдэгч гэнэ.” Өөрөөр хэлбэл хүчтэй мэдэмсэрт шүтээд түүнийгээ алгасаруулахгүйгээр объект маань тодроод ирэх үед нь түүнийгээ бясалгахдаа баясалтай тийм сэтгэлийг хэлнэ. 6-р шат “амирлуулан үйлдэгч” юм. энэ шат дээр бүүр амирлуулан үйлдээд толгой руу нь цохих ч хэрэггүй юм. Хурдны морь ташуур хөдөлгөхөд л ухасхийдэг лугаа адил энэ шатанд дохиход л болох юм. Амирлуулан үйлдэгчийн мөн чанар юу хэмээвээс бас хүчтэй мэдэмсэрт шүтээд нэн алгасаралыг хорихыг хэлнэ.

5-р шат дээр хүчтэй мэдэмсэрт шүтээд алгасарахгүйгээр бясалгах байсан бол энэ шат дээр алгасралыг ер нь хорино. Алгасрал бараг байхгүй болно гэсэн үг. Зураг дээрээс харагдаж байна. За 7-р шат нь “нэн амирлуулан үйлдэгч” юм. “Энэ нь тачаах сэтгэл болон сэтгэлийн амгалан бус хийгээд мунхрах нойр тэргүүтнийг амирлуулан үйлдэхийг 7-р самади гэнэ.” Энэ үед яах уу гэхээр хүсэлт орны элдэв янзын дуу, үнэр, амт гэх мэт таван мэдрэхүйгээс үүдэлтэй тачаах сэтгэлүүд бараг байхгүй болно. Бид сайхан дуу, үнэр, амтад дуртай муухай үнэр, дуу, амтанд дургүй байдаг. Өөрөөр хэлвэл муухай зүйлд дургүй, сайхан зүйлд тачааж байдаг энэхүү хоёр зүйлээс хагацна. Зурагт харуулсанаар хадаг нь хүрэлцэхүйг, жимсээр амтыг, үнэрт усаар үнэрийг, сэлэнээр дууг, толиор дүрсийг тус тус илэрхийлдэг. Дээрээс нь мунхрах, нойр хүрэх зэрэг байхгүй болно. Мунхрах гэдэг нь ном уншаад ойлгож өгөхгүй мунхраад байдаг. Тийм зүйлүүд байхгүй болно гэсэн үг юм. Тийм учраас нэн амирлуулан үйлдэгч гэж нэрлэж байгаа болно. Сэтгэл дотооддоон төвлөрсний хүчээр эдгээр зүйлүүд нь байхгүй болж байна. 8- р шат бол “нэгэн үзүүртэйгээр үйлдэгч” гэнэ. Энэ нь нарийхан ч живэх, догширохын барцад байхгүй хийгээд самадигаан үргэлжлүүлэн бясалгаж чаддаг тийм сэтгэлийг хэлнэ. Энэ шатан дээр алгасрал байхгүй учраас санамсар, мэдэмсэр ч хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл живэх, догширох гэж байхгүй болчихсон байхад түүний ерөндөг болох санамсар, мэдэмсэрийг бясалгах нь бясалгал цаашид ахихгүй, арвижихгүй юм. Тиймээс санамсар мэдэмсэрийг орхих хэрэгтэй.

9-р шат нь “тэгш агуулах” юм. Энэ нь шамдалд харгалзахгүйгээр самади өөрөө аяндаа урган бууж ирнэ. Өмнө нь маш бага хэмжээний шамдал хэрэгтэй байсан бол энэ шатанд шамдал хэрэггүй самади өөрийн эрхгүй гэнэт цаанаас орох болно. Зүгээр сууж байхад гэнэт л уур, тачаал хөдөлдөг лугаа адил гэнэт л самадид та орох болно. Эдгээр 9 шатыг давж туулсны эцэст шинай буюу амирлан оршихуй гэдэг түвшинд хүрнэ. Өөрөөр хэлбэл сэтгэл амирлан оршино оо гэсэн үг. Яагаад шинай буюу амирлан оршино гэсэн юм гэхээр сэтгэл гадагшаа алгасарахаас амирлаад дотоодын зоригдолдоон оршиж байдаг учраас амирлан оршихуй гэж нэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл амирлана гэхээр алгасарлаас амирласан, оршихуй гэхээр дотоодын зоригдол дээрээн төвлөрөн оршиж байдаг учраас тус тус нэрлэсэн болно.


Сүүлийн шат дээр самади хичээл үгүйгээр ордог болохыг хэлсэн. Ингэж самадид орсны эцэст самади арвиждаг. Самади арвижсаны хүчээр эхлээд оройгоор дээд орны хий орж ирнэ. Дүрст орон, дүрсгүй орон, хүсэлт орон гэж байх бөгөөд бид хүсэлт ертөнцийн оронд харъяалагддаг. Яагаад хүсэлт ертөнцийн орон гэсэн юм гэхээр хамгийн гол амгалангаа хүсэл шуналаараа авдаг. Сайхан өнгө, дуу, үнэр, амт, гэх мэт таван мэдрэхүйд дулдуйдаж амгалангаа эдэлдэг, гадны зүйлсэд шунаж амгалангаа эдэлдэг учраас хүсэлт орон гэж нэрлэдэг. Гэтэл дүрст оронд гадны юманд шунахаас хагацсан зөвхөн дотоодын амгаланд байдаг. Дүрт оронд дүрснээс шуналаа хагацаасан байдаг. Өөрөөр хэлбэл амгалан байя гэвэл дүрс хүртэл төвөг, саад юм. Учир нь бидний бие бол дүрсэнд харъяалагдана. Биеэс болж өвдөнө, өлсөнө, даарна гэх мэт түмэн зовлон биеэс ирж байна. Тиймээс дүрст оронд хэдийгээр ийм бүдүүн бие байхгүй ч гэсэн нарийн бие байдаг. Тиймээс дүрс байна гэдэг чинь сэтгэл нь дүрст баригдаж хязгаарлагдмал байх учир дүрсгүй орны самади нь дүрснээс шуналаа хагацаагаад дүрсийг хаяж огторгуй мэт байдаг. Сэтгэл огторгуй мэт болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дүрсгүй оронд сэтгэл дүрснээс чөлөөлөгдөх юм. Дүрст орны сэтгэлийн түвшин бол бид нарынхтай харьцуулшгүй өндөр юм. Тиймээс тэр орны түвшингийн сэтгэлийн унаа болсон хий амирлан оршихуйд хүрсэн үед үүсэх юм. Тэгээд тэрхүү хий нь бүх биеээр түгнэ. Тэр үед биеийн машид судалхуй гэдэг зүйлийг олно. Машид судалхуй гэдэг нь Монгол хэлэнд зориулсан үг байхгүй учраас түвд үгийг махчлаад орчуулсан хэллэг юм. Утга нь юу гэхээр бид ажил ч юмуу эсвэл буяны зүйл хийхээр бие хөших, ядрах сульдах гэх мэт олон хүчин зүйлүүд биеийн зүгээс ирдэг шүү дэ. Ийм асуудал байхгүй болохыг машид судалхуй гэж байгаа бөгөөд хичнээн ч буян хийсэн бие чинь ядрахгүй улам сайхан болно. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлдээн амгаланг олчихсон болохоор биеийн 4 махбодь хамаг зүйлүүд тэнцвэрт ордог юм. Ер нь гадаад, дунд, дотоод цагийн хүрдэн гэж 3 цагийн хүрдэн байдаг. Гадаад цагийн хүрд нь од гаригс юм. Энэ нь хүний биеийн дотоод бүтэцтэй төстэй байдаг. Жишээ нь 12 гариг гэдэг нь хүний биеийн 12 орон гэх мэт зүйлүүдтэй холбоотой бөгөөд нэг ёсондоо том ертөнц, жижиг ертөнц маягийн юм. Хүний өөрийн биеийг дунд цагийн хүрдэн, сэтгэлийн дотоод цагийн хүрдэн гэж нэрлэдэг. Дотоод цагийн хүрдэн амирлангуй байх юм бол дундах нь амирлангуй байна гаднах нь ч мөн амирлангуй байна. Тиймээс амирлан оршихуйд дотоод сэтгэл амгалан болсон болохоор биеийн амгалан орж ирэн бүх биеэр амгалан түгнэ.

Биеийн машид судалхуйг олсон болохоор хөнгөн болох бөгөөд дэлхийн татах хүч нөлөөлөхгүй нисэж ч чаддаг болох юм. Тиймээс бүх зүйлийн гол нь сэтгэл болохыг үүн дээр харуулж байна. Бүх биеээр биеийн машид судалхуй төрхөд тэр амгаланг мэдрээд сэтгэлийн машид судалхуйг олно. Энэ нь бас адилхан сэтгэлийн зүгээс хичнээн цагаар буян хийсэн ч бясалгал хийсэн ч сэтгэл нь ядрахгүй зүгээр л уулын уруу ус урсаж байгаа юм шиг л байна. Зурагт харуулснаар заан дээр суусныг сэтгэлийн машид судалхуйг, хадаг бариад нисэж байгаагаар биеийн машид судалхуйг олсныг илэрхийлж байгаа болно. Ингээд биеийн машид судалхуй, сэтгэлийн машид судалхуй төрөөд хоорондоо хослох үед ялгамжаат машид судалхуй гарч ирнэ. Шинай олчихоод гэгээрчихлээ бурхан болсон гэж андуурах тохиолдол бас байдаг. Гэтэл энэ нь дияаны 4 орны доод 1-р оронд хүрэх олон бэлтгэл шатуудын хамгийн доод талын бэлтгэл шат нь шинай юм. Цаашаа маш олон шат байдаг бөгөөд шат дээшлэх бүрд шид бүтээл чадварууд нь ихсэж бий болдог. http://www.buddhism.mn/ blogoos oruulav