Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Малайз. Каула Лампур. 1993 оны 6 сарын 4


Асуулт: Та шавь нарынхаа хүрсэн төвшинг үл хамааран бүгдийг нь тэгш хайрладаг уу? Шавь нар тань сайн бясалгахгүй байлаа ч гэсэн Та хайрлаж халамжилдаг уу?


Багш: Энэ чинь та авшиг хүртэхийг хүсэж буй ч хэдийнээ сайн бясалгахгүй гээд бэлдчихсэн гэсэн үг байна. Та надаас баталгаа хүсээд байна, тийм үү?
Та ийм хандлагатай ирээд хэрэггүй.


Хамгийн сайнаараа бясалгана хэмээн сэтгэлээрээ шийдэж, байнга ямар нэгэн юм горьдож төсөөлөх бус харин өргөж зориулна гэсэн хандлагатай та авшиг хүртэх хэрэгтэй, учир нь энэ бол таны төлөө бизнес.
Таны мэдэхийг хүссэн зүйл энэ мөн бол, мэдээж, би шавь нараа ялгаваргүй хайрладаг. Гэвч энэ бол миний ажил.


Харин таны ажил бол миний хайрыг авах бус харин өөрөөсөө хамгийн сайн сайхныг олж хүртэхийн төлөө чадлынхаа дээдээр хичээх явдал.


Би хичнээн хайрлалаа гээд та залхуу хойрго, дэс түвшин тань доогуур бол энэ танд юуных нь сайн байх вэ? Би таныг хайрласан ч бай үгүй ч бай олж авах тэр зүйл чинь л танд чухал.



Оюун санааны бясалгал дадлын түвшин




2009-04-25 00:50:47Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Формоса. Шихү Төв. 1995 оны 7 сарын 13



Асуулт: Би тодорхой түвшний аялгуу сонсож мөн зохих түвшиний юмсыг харах шиг санагддаг, гэхдээ тэр нь нилээн хүчтэй гэрэл: тод гэрэл хардаг ч тэр нь Багшийн хэлсэнтэй адилгүй байдагт би заримдаа гайхдаг.



Багш: Ямар ч гэрэл байсан, зүгээр л хар. Тухайн агшинд, хангалттай гүн самадид ороогүй байж,
“Би ямар түвшинд байна.” энэ тэр гээд эргэлзээд байгаа тань миний гайхшралыг төрүүлж байна. Юунд ч битгий гайхшир, тухайн зүйл дээрээ л төвлөр, тэр чинь л танд үүрдийн ач тусыг авчирна.
Дэс түвшин танд туслахгүй: сэтгэлийнхээ хүсэл тэмүүлэлийг л өөрчил: ямар хэрэгтэй гэж түвшингээ мэдэх юм бэ? Үнэндээ, түвшин гэх юм байхгүй. Зөвхөн сэтгэлд үүнийг ойлгуулах гэж л “За, би ямар нэгэн юманд хүрнэ.” гэдэг юм.




Оюун санааны бясалгал дадлын хөгжил



2009-04-25 00:48:45Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
АНУ. Хавай. 1994 оны 9 сарын 4



Асуулт: Эрхэм Багш аа, хэзээ нэгэн цагт энэ дэлхийн асуудал бэрхшээлийг зохицуулж шийдэх гэлгүй бүгдээрээ гэртээ харих өдөр ирэх болов уу?

Багш: Ирэлгүй яахав, бид гэртээ харина.

Асуулт: Бүгдээрээ юу?

Багш: Бид бүгдээрээ! Хэн ч ард хоцрохгүй. Та нарын хувьд дараа гэх асуудал ирэхгүй.
(Инээв) Сайхан хүүхэн юм уу ямар нэгэн юманд хорогдоод явахыг нэг их хүсэхгүй л болчихгүй бол явж чадахгүй болох мөч та нарт тохиолдохгүй.
Манай дэлхийн хувьд энэ их ээдрээтэй цаг үе учраас Багшийн Хүч биднийг хангалттай зовсон гэж үзээд хэрэв бид л жаахан идэвхи чармайлт, чин сэтгэлтэй байвал Багш тэврэн авч өөр бусад юмыг үл тоохоор болсон. /Багш санаа алдав/. Үнэнийг хэлэхэд, та нар энэ дэлхий дээр бясалгаж чадахгүй. Үнэхээр чадахгүй, тэгэхээр бясалгаж чадаж байгаа аливаа мөч, мөн ямарваа үр дүн Багшийн хайр ивээлээс ирж буй юм. Би Багшийн Хүч гэж хэлж байгаа юм шүү. Энэ хүнийг хэлээгүй.
http://www.ariusahui.blog.banjig.net/ blog oos oruulalaa