Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Дээшээ хүрч чаддаг хүн байнга доошоо бууж ирж чадна, гэвч доошоо буугаад ирсэн хүн үргэлж дээшээ яваад байж чаддаггүй юм.
Шинэхэн ирсэн, эсвэл ийм гайхамшигтай ахуй ойлголттойгоо холбогдсон хажуудах хүн шигээ тийм цочроосон ахуй ойлголтгүй байх, эсвэл өөр зам мөрөөр замнаж ондоо бясалгал дадлаар хичээллэж байсан, эсвэл санаатайгаар буруу хоол хүнс идсэн зэргээс болоод манай энэ аргын талаарх бүх зүйл, эсвэл бидний хандлага шалтгаан, эсвэл миний сургаал номд эргэлзэх тохиолдолд, би та нарт чанд хатуу итгэл, сэтгэлтэй байхын тулд дахиад эхэл хэмээн сануулж магадгүй. Би өөрийн үгийг өчүүхэн ч хувийн ашиг сонирхолгүйгээр, хүндэтгэлтэйгээр та бүхэнд хүргэж байгаа юм шүү.

Би хэзээ ч, ганц хормын төдийд ч өөрийн бие болоод төрөл садныхаа ашиг тусын төлөө ямар нэгэн юм бодож байгаагүй.
Би дандаа ингэж л ярьдаг, бүгд үүнийг гэрчилж чадна. Жишээлбэл, гэрээсээ явсанаас хойш /27 жилийн өмнө/, одоогоос дөнгөж хоёр сарын өмнө Ау-Лакид буй гэр бүлдээ би анх удаа зурагт авч өгсөн. Ойлгож байна уу? Тэдэнд цөөхөн хэдэн мянган доллар илгээсэн болохоор л тэр. Тэгвэл тэд юунд зурагт авсан юм бэ? Учир нь, тэд миний видеог үзэхийг хүссэн /алга ташив/. Энэ жишээнээс, та нар миний гэр бүлийнхээ төдийгүй, өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг боддоггүйг мэдэж магадгүй юм. Мэдээж, тусламж хүссэн үед нь би тэдэндээ туслалгүй яахав. Намайг дуудахгүй бол би тоодоггүй. Тэднийг амьдарч чадна гэж би боддог. Тэдний бие лагшин тунгалаг байх тухайд би санаа зовдоггүй. Амьд л байгаа болохоор энэ болоо.
Тэднийг минь асарч халамжлахыг би Бурханд зөвшөөрчихсөн. Гэвч мэдээж хэрэг, тэднийгээ өлсгөх, үхэх, эсвэл ямар нэгэн тийм юмыг би хүсэхгүй л дээ. Би бусдад туслаж чадвал, тэдэндээ бас туслаж чадна, гэхдээ баян тансаг, алдар цуутай болгож биш л дээ. Би хэн юм бэ? Би та нартай адилхан ердөө л нэг бядгүй хүн. Шавь нараа хүртэл аав ээжид минь мөргөх эсвэл миний гэрийг очиж харахыг би зөвшөөрдөггүй. Энэ нь, миний болоод эцэг эхийн минь алдар цуу байлаа ч би тэднийг ирэхийг хориглодог. Намайг харах гэж буцаж ирэхийг мөн хүмүүст ийм зүйл хийхийг нь би хориглодог.
Материаллаг оршихуй болоод, хоёр гурван биеийг бахдал бахархал болгох ямар ч шаардлага байхгүй. Хамгийн дээд бахархал бол бясалгалдаа олж нээх, өөрийгөө улам сайжруулж, энэ дэлхийн их үзэсгэлэнтэй иргэн болгох явдал юм. Үүнээс өөр арга зам байхгүй. Тийм болохоор, сайн мөр, багш, сургаалыг сонгосон сонголтдоо дахин итгэл сэтгэлтэй байгаарай. Намайг “Багш” хэмээн дуудаж болно,энэ зүгээр ээ.
Гуйлгачин гэж дуудвал надаар нэг их бахархахгүй л байх. Мэдмээр байгааг чинь мэдүүлсэн, ухаармаар байгааг тань ухааруулсан хүн гэж үзсэн учраас та нар намайг “Багш” гэж дууддаг.
Энэ бол бидний хүрэх гэсэн зорилго. Ойлгож байна уу? Тэр эмэгтэй бол бидний болох гэж хүсээд байгаа зүйлийн төлөөлөл.
Тэр өөрийгөө сайжруулж төгөлдөржүүлсэн, тэгээд л бид түүнийг “Багш” гэж нэрлэсэн.
Эрт, орой хэзээ нэгэн цагт өөрсдийгөө төгөлдөржүүлэх үедээ бид өөрийгөө “Багш” гэж нэрлэж болно.
Өөрийгөө төгөлдөр болгосон хүн бол “Жинхэнэ Багш”. Намайг “Багш “хэмээн дуудаж байгаагийн цорын ганц зорилго тэр. Түүнээс биш, энэ ажлыг авахын өмнө намайг тэгж их бахдан биширдэггүй байсан. Энэ чинь адилхан шүү дээ! Тиймээ, энд ямар ч хувийн ашиг сонирхол агуулагдаагүй. Бидний энэ зам үнэхээр үнэн, хүмүүст хамгийн их ач тустай, хамгийн хурдан арга зам.
Шавь нар маань миний хэзээ нэгэн цагт үзэж мэдсэн дэлхий дахины бусад бүлэг байгууллагын шавь нараас илүү хурдан өсөж хөгждөг. Хамгийн үнэнч шударгаар та бүхэнд үүнийг хэлж чадах байна, үүнийг олж мэдэхийг оролдож болно шүү дээ, та нар.
Магадгүй бусад зам мөр, бясалгалыг мэдэж сурахын тулд та бүхэн цаг зав гаргаж болох юм.
Би атаархахгүй, үүнээс айхгүй, надаас явчихлаа гэж эмээхгүй. Би зөвхөн та бүхнийг цаг заваа дэмий үрэн харамсаж, буцаж ирэхдээ, ”Ямар дэмий юм бэ?” гэж хэлэхээс л айж байна /алга ташив/.
Тэгэхээр мэдмээр байгаа юмаа олж мэд, тэгээд зам мөртөө тууштай бай. Намайг үнэхээр таньж мэдэх ёстой бол, бүхий л аргаар тань, мэд. Биднийхээс илүү сайн зам мөр байдгийг үнэхээр олж мэдмээр байвал хурдан ол. Битгий тэндээ суугаад, эргэлзэж тээнэглэзээд, өөрийн болоод бидний цагийг үрээд бай.
Илүү сайн, өөр нэгийг олбол, би ч бас та нарыг явуулахдаа баярлана, учир нь шавь хэдий чинээ цөөхөн байна, надад тэр хэрээр амар. Харин ч би та нартай очиж нийлж магадгүй. Бид бүгдээрээ номын ах, эгч нар болж болно шүү дээ.
Шавь нарын харилцаанд баясаад одоо та нарын байгаа шиг би тэнд суугаад л, бүгд сайн сайхан, хайрлаж халамжлаад л, ямар ч үүрэг хариуцлага байхгүй. Бас, та нар шиг, нэг гүрүг дагаж нэгээс нөгөө газар руу гүйж болно. Энэ чинь их сэтгэл хөдөлгөсөн, эрүүл сайхан зүйл.
Үүнд итгүүлэх гэж та бүхнийг хүчилдэггүйг минь та нар мэдэх болохоор, энэ “хөөрүү” хүмүүсийн бүлэгт оруулах гэж зүй тогтолтой ярихыг эс тооцвол, ямар нэгэн ид шидийн хүч би хэзээ ч хэрэглэж байгаагүй /инээв/. Та нар л ирэх эсэхээ сонгодог! Тийм үү? Ямар нэгэн юм сонгосон бол түүнийхээ сайн эсэхийг нягталж

5 .6 дугаар хэсэг