Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











ХОЁР ТӨМСНИЙ ҮЛГЭР
Эрт урьдын цагт нэгэн Гүрүтэй буюу Их Багшаас зөрөх нь ямар ярвигтай болох тухай сайхан үлгэрийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Их Багш байх нь их бэрхтэй. Их Багшийг эрж олох нь бүр ч хэцүү бөгөөд тэр их Багшид итгэх, найдах, мөн түүнээс зөрөх нь бүр ч илүү их ярвигтай байдаг тухай энэ үлгэрт өгүүлнэ.Дээр үед их өндөр дэстэй алдартай нэгэн Багш байжээ. Гэвч тэр “Их Багш” бидний төсөөлдөгтэй адилгүй хүн байсан. Заримдаа тэр шавь нартайгаа ширүүн харьцдаг. /инээв/ Магадгүй тэр ер нь ганц хоёр цохидог ч байсан байх, яг л Төвдийн аугаа иогч Милярба болон түүний багш шиг. Тэр Багш бол их Багш нар хэзээ ч хийх ёсгүй гэж бидний үздэг бүх л төрлийн зүйлийг хийдэг байжээ. Жишээлбэл: Хэрэв бид, “Их Багш нар хэзээ ч уурладаггүй” байх гэж бодвол тэр харин ч их ууртай.Их Багш болно гэдэг бол бүхнээс илүү чадварлаг байх ёстой болдог. /инээв/ Хэрэв та нар хэвийн хүн бол их багш болж чадахгүй, яагаад гэвэл энэ ертөнцөд бүх юм эсрэгээр байдаг, бүх юм эмх замбараагүй байдаг. Сайн юмыг бид муу гэж бодно, муу юмыг бид сайшаах буюу сайн гэж бодно. Та нар зөвхөн бүрэн гэгээрсэн үедээ л энэ ертөнц дэх бүх л зүйлсийн хөгтэй байдлыг бүрэн дүүрэн харж чадна. Тэгээд та нар бусдаас илүү авхаалжтай сэргэлэн болно, их л аз жаргалтай чадварлаг нэг үгээр хэлбэл бүхнийг чаддаг, жирийн хүнд байж боломгүй үлгэрийн юм шиг байдалд орно гэсэн үг юм.Нэгэн өдөр тэр “гайхалтай” их Багш нэг шавьдаа хоёр төмс аваад явж ид гэж хэлжээ. Тэр шавьдаа хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой гэж дахин дахин онцлон анхааруулаад байж. Тэгээд шавиа дахин дуудаад, “Чи энэ хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой шүү” гэж хэлжээ.Шавь Багшийнхаа гараас хоёр төмс аваад гадаа гарч суугаад идэж эхлэв ээ. Хоёр төмсийг иднэ гэдэг чинь үнэхээр хялбар биш гэж үү? Та нар үүнийг тийм ч хатуу сорилт биш гэж бодож байгаа. Хүн бүр л хоёрхон төмсийг идэж чадна шүү дээ. Ингээд тэрээр төмсөө идэх зуураа “Багш үүнийг идүүлдэг нь яаж байгаа юм бол?” гэж өөрөөсөө дахин дахин асууж байлаа.Тэр иймэрхүү зүйл бодсоор л байв. Шавь нь эдүгээг хүртэл маш урт хугацаагаар багшийгаа дагаж байгаа учир ямар ч байсан багш хэлсэн юм чинь нэг учир шалтгаан байгаа иймээс дуулгавартай байх ёстой гэж бодож. Ингээд тэр тэндээ суугаад идсээр...л.Нэгийгээ хэдийнээ дуусгачхаад нөгөөдхийг нь хальсалж эхлэв. Тэгтэл нэг маш өлсгөлөн хариугүй үхэх шахсан гуйлгачин ирээд, “Энэ төмсөө надад өгөөч, гуйж байна, тэгээч дээ, би олон өдөр юу ч идээгүй, та нэгийг идчихсэн шүү дээ. Хэрэв та үүнийгээ надад өгөхгүй бол би үхэх нь байна!” гэжээ.Ийм нөхцөлд та нар яах вэ? Та нар Багшийнхаа үгнээс зөрөх үү, эсвэл нигүүлсэнгүй чанарыг зөрчих үү? Багш нь түүнийг тэр хоёр төмсийг заавал хоёуланг нь идээрэй гэж онцлон анхааруулсан бөгөөд дүрэм ёсоор бол та нар багшийнхаа үгнээс хэзээ ч зөрөх ёсгүй байлаа. Гэвч өлсгөлөн хүнд идэх юм өгөхгүй байх нь маш хэрцгий явдал болно. Тэгж бодоход түүний ухаан санаа нь Багш, гуйлгачин хоёрын дунд нааш цааш давалгаалан байлаа. Гэтэл гуйлгачин орилон газар үхэдхийн унаж, үхлийн ирмэгт туллаа. Иймээс нөгөө шавь түүнд үлдсэн нэг төмсөө даруй өгөв. Тэгээд тэр гэрлүүгээ явж, гуйлгачин ч бас үзэгдэхээ больжээ.Мань хүн гэртээ ирээд багшдаа болсон явдлаа илтгэжээ. Харин Багш нь түүнийг загнаж хашгичлаа. Шавиа үгнээс нь зөрлөө гэсэн дээ биш, харин шавиа өрөвдсөндөө, харамссаны улмаас хашгичин загнажээ. Тэр хоёр дахь төмс бол оюун санааны гэгээрлийн дээд зэргийн, төгс гэгээрлийг өгөх адистай юм байжээ. Харин эхний төмс бол энэ ертөнцийн бэл хөрөнгө, амжилт, алдар нэрийн адистай байв. Багш, “Чи минь ямар ч мунхаг юм бэ?” гэж. “Энэ бол чиний хувь тавилан ч байж магадгүй. Гэвч хоёр дахь адислалыг хүртэж чадаагүй нь их харамсалтай байна даа” хэмээн шүүрс алджээ.Хожим шавь нь энэ ертөнцөд үргэлж од хийморьтой байж, алдар нэрд хүрч, маш их мөнгөний орлоготой болсон боловч тэр их Багш болсонгүй, өөрөөр хэлбэл орчлон дахь хамгийн дээд түвшин, хамгийн эцсийн зорилгодоо тэр хэзээ ч хүрээгүй юм.
.................оОо..............
Энэ бол бидний ихэнхэд нь байдаг асуудал юм. Бид өөрсдийгөө бүгдийг ойлгож мэддэг ба бүгдийг зохицуулж чадна гэж боддог. Бид мөн өөрсдийгөө ямар ч “би” үгүй гэж боддог. Бид Багшийг дагах буюу түүнээс зөрөх нь маш хялбар гэж боддог. Гэтэл үгүй юмаа, энэ бол тийм ч хялбар биш. Хоёрхон төмс идэхийн төлөө та нарт асуудал учирч байгаа биздээ? /инээв/Иймээс бусад ямар нэг хүнд сорилтыг мөрөөдөхөд ч бэрхтэй. Яагаад гэвэл бид дэндүү их урьдаас тааварласан санаа бодлууд, хэтэрхий их буруу зуршилтай байдаг, мөн нийгмийн ёс заншил, хэвшил, уг суурь соёл, боловсрол, хүмүүжлийн байдал ...гэх зэрэг нь хэдэн мянган жилээр бэхэжсэн байдаг. Бид эдгээр зүйлээр уураг тархиа дүүргэсэн байдаг болохоор үүнийг богино хугацаанд угааж зайлуулахад хүнд юм.Бид өөрсдийгөө зөв бурууг ялгаж чаддаг гэж үргэлж боддог. Биднийг гэгээрэхэд эдгээр балай заншлууд ямар хэрэгтэй юм бэ? Эдгээр нь бидний замд л саад болно. Багш бидэнд нэг зүйлийг хий гэж хэлэх бүр бид, “Үгүй, үгүй би үүнийг мэднэ. Миний ээж надад ингэж хэлсэн, сургуулийн багш маань ч тэгж хэлсэн, сүмийн лам минь ч тэгж хэлсэн” гэж боддог учраас бид өөрөөр юм хийсээр байдаг. Багш биднээр хийлгэхийг хүссэн юмны яг эсрэгээр нь бид хийдэг, тэгээд багш үргэлж бидний балай зуршилтай тэмцэх хэрэгтэй болдог. Иймээс бидний ихэнх нь сохор, дүлий ба дүйнгэ байдгийг зөвхөн Багш л маргаангүй харж чаддаг. Зарим нэг хүмүүс зөвхөн бүдэг бадаг замыг хардаг, зарим нь замын хагасыг хардаг, гэхдээ бүгдийг харж чадахгүй ээ. Бид харж байна, ойлгож байна гэж боддог боловч энэ үгүй юм. Энэ ертөнцийн хоосон чанар бол үнэхээр аугаа юм. Маяагийн ажил болох энэ бүтээл үнэхээр гайхалтай. Энэ ов мэх бидний итгэмээргүй ямар ч юманд биднийг итгүүлдэг. Энэ хоосноос биднийг гаргахаар хэн нэг нь биднийг сэрээх, гэгээрүүлэх гэж ирэх хүртэл бид түүнийг /Маяаг/ маш үнэнчээр, эелдэгээр, хүлцэнгүйгээр дагадаг. Гэвч бид бас тийм ч хурдан сэрдэггүй. Яг л өглөө болоод цагны сэрүүлэг дуугарч байвч бид “Еэ.. өө...,” гээд сэрүүлгийг нь дуугараад байхаар нь унтраачхаад эргээд унтчихдаг шиг юм.Тийм учраас бидэнд ийм олон шашин байгаа бөгөөд мөн гэтэлгэж чадна гэсэн маш олон арга замууд гарч ирсэн байна. Үүнийг харин бид юу гэж үзэх вэ? энэ ертөнцөд өдөр бүр маш олон хүн суурьшиж байна. Энэ нь манай ертөнцөөс нэг ч хүн чөлөөлөгдөхгүй байна гэсэн үг буюу, эсвэл тун цөөн хүн чөлөөлөгдөж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл яагаад хүн ам багасахгүй байна? Хэрэв олон хүн чөлөөлөгдөөд гэртээ харьж тэнгэрийн элч болж, Бурханы туслах болж, Бурханы хүү, охин болж үүрд диваажинд амьдарч байвал энэ ертөнцийн хүмүүс хорогдох болно шүү дээ.