Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)













 Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд байхаас биш өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий ч үгүй гэж үздэг. Бидэнд үзэгдэж, харагдаж , мэдрэгдэж буй юмс бүгд үнэхээр бүтэж бий болсон мэт үзэгдэх боловч мөн чанарыг судлагч билгүүнээр аль нь үнэнээр бүтэв хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэнээр бүтсэн юу ч эс олдоно.Хэрэв ямар нэгэн зүйл тоосны төдий олдох аваас үнэнээр бүтсэн зүйл байна гэж үзэж болох атал тийм зүйл олддоггүй билээ.Тиймээс юмс бүгд зөвхөн томъёололын төдийд байх боловч мөн чанартаа эрж хайгаад үл олдох хоосон чанартай гэж номлодог.


http://buddha.mn/%D1%85%D0%BE%D0%BE%D1%81%D0%BE%D0%BD-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80/  ehiig endees
Сайн үйлс дэлгэрэх болтугай.



“Би”-гийн үзлийн тухай хэлж өгнө үү?.
“Би”-гийн үзэл гэдэг нь амьдралын алхам бүрт биднийг аргамжин тушиж байдаг зүйл. Бид Бурханы хүүхдүүд, бид бүгдээрээ Бурхантай нэгдмэл. Гэтэл “би”-д баригдах үзэл маань биднийг Бурханаас ангид, Бурханд огт хамаагүй, харь хөндий гэж сэтгэхэд хүргэдэг. Түүнээс шалтгаалж бид өөрсдийгөө Бурханы дотор оршдоггүй, харин Бурханыг зорьж яваа хүмүүс гэж үздэг.

Эрдэм чадлаараа надаас илүү гарах хүн бий, миний чадахгүйг чадах хүн бий гэж бодохыг “би”-гийн үзэл хүсдэггүй. Тэрээр нэг болохоор өөрсдийг маань юу ч биш гэж бодуулна, эсвэл бид бол юм бүхэн гэж бодуулна. Өөрсдийгөө чухал, чухал биш гэх хоёр үзлийн аль алинд нь маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв Бурхан бээр биднийг юу ч биш байгаасай гэж хүсвэл дуртайяа юу ч биш байх болно гэж бид хэлдэг байх ёстой. Бурханы Тааллын өмнө бид баяр баясгалантай, хүлцэнгүй номхон байж, өөрийгөө огоорон мартах хэрэгтэй. Хэрэв Тэрбээр биднийг итгэмжит хүнээ болгохыг хүсвэл бид тэр ёсоор нь байх болно. Хэрэв Тэрбээр биднийг энэ дэлхий дээрх жинхэнэ төлөөлөгч нь байгаасай гэж хүсвэл бид тэр ёсоор нь байх болно. “Таны Тааллаар болог.”

“Би”-гийн үзлээ хэрхэн ялах вэ?

“Би”-гийн үзэл бол ангид бие даасан, бодгал чанар. Ангид бодгал чанар нь түгээмэл эв эеийн далайд оршин амьдарч чаддаггүй. “Би”-гийн үзэл нь зөвхөн тухайн хүн болон түүний эзэмшлээр хязгаарлагддаг. Хэрэв бид Орчлонгийн Ухамсартай харьцах аваас өөрсдөө бид хамаг орчлон болж хувирна. Ийм ухамсрыг нэгэнт олсон бол энэ миний өмч, миний чадал, миний амжилт гэсэн өчүүхэн бодлыг тээж явдаг өчүүхэн сэтгэлгээтэй хүнээс тэс ондоо болно. Харин үүний оронд: “Амжилт бүхэн минийх. Минийх биш гэж үзэх зүйл надад огт байхгүй” гэж хэлэх болно.

Өдөр бүхэн Бурханд таван минут талархлаа дэвшүүлэх нь “би”-гийн үзлээ ялах хамгийн энгийн арга юм. Тэгвэл та өөрийнхөө дотор тааламжтай, үнэр ялдам, үзэсгэлэнт цэцэг ургаж байгааг мэдэрнэ. Тэр бол номхон даруу чанарын цэцэг юм. Бурханд талархлаа өргөн баривал Тэрбээр хариуд нь номхон даруу чанар хэмээх үзэмжит сайхныг өгөн соёрхдог. Номхон даруу чанарын цэцгийг харсан “би”-гийн үзэл үтэр түргэн тонилж одно. Өөрийгөө тэр хавьгүй дээр зүйл болон хувирч чадна гэж боддог. Өөрийгөө орчлонгийн нэгдэл болон хувирч чадна гэж үздэг.

“Би”-гийн үзэл нь аливаа зүйлийг хэзээд өөрийн болгож эзэмшихийг санаархдаг. Хэрэв бид “би”-гийн үзлийг хэтийдэн давж чадвал Бурханыг ч, хорвоо дэлхийг ч, өөрсдийнхөө сүнсийг ч сэтгэл тааламжтай болгохын тулд буй бүхнээ өгөхийг хичээнэ. 


   http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/read/entry409181 blogoos oruulav
Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Буяныг түргэн бөгөөд хялбар хураах арга бол бусдын болон өөрийн буянд талархан , даган баясах явдал мөн юм. Аливаа хурал номыг хурах үедээ  дараахь адилаар даган баясахуйн бясалгалыг ахин дахин үйлдээрэй. Долоон гишүүнт соёрхол залбирлыг талбиж буй үедээ зохилдох цагт нь даган баясна. \Ер нь аливаа сайн сайхан бүхэнтэй учирсан даруйдаа даган баясах сэтгэл төрүүлж байх нь зүйтэй.\

Эрхэм гол

Өөрийн буянд даган баясах нь:
Анханд өөрийн урьдын хураасан сайн буян бүхэнд даган баясаарай. Урьдын олон төрөлдөө өглөг, шагшаабад, тэвчээрийн бирамидыг бүтээсэн, тэрчлэн хиргүй ариун ерөөл талбисан тэргүүтнээр эдүгээ энэ эрдэнэт хүний биеийг олжээ хэмээн сана. Эдүгээ бидний эдэлж буй ямарваа амгалан бүр урьдын үйлдсэн буянт сайн үйлсийн үр юм. Ийнхүү өөрийн урьдын үйлдсэн байж болох буян бүхнээ бодохын хамтаар "ямар гайхалтай сайхан бэ, ямар бахдалтай хэрэг вэ" хэмээн тарни адил уншиж даган баясаарай. \түр төдий амсхийнэ\

Голт зүрхний угаас ерөөл талбисан ,бусдад тусласан, өөрийн багш, буяны садны сургааль айлдварыг ёсчлон биелүүлсэн тэргүүтэн эдүгээ өөрийн үйлдэж буй буян бүхэндээ даган баясаад ,"ямар сайхан бэ, ямар завшаантай вэ" хэмээн бодно. \түр амсхийнэ\

Түүний хойно газар мөрийн эрдэм бүхнийг өөрийн сэтгэлийн үндсэнд ургуулах, бусдын тусыг элдэв уран аргаар, номыг айлдах тэргүүтнээр ирээдүйд хураах буян бүхэндээ баясаж, "ямар сайхан бэ, ямар гайхалтай сайхан бэ" хэмээн бодоорой. \түр төдий амсхийнэ\

Бусдын буянд даган баясах:
Улмаар бусдын үйлдэж хураасан хамаг л гайхамшигт үйлс бүтээл хийгээд бүхий л буянт сайн эрдэм, тэрчлэн хүмүүс, ялангуяа номын нөхөд тань өнгөрсөнд бие биедээ хэрхэн харилцан тусалсан, одоо хэрхэн тус бүтээж байгаа, ирээдүйд хэрхэн бүтээх бүхнийг сэтгэлдээ агуулж, "ямар гайхалтай сайхан бэ, ямар бахдалтай вэ" хэмээн сэтгэнэ. Мөн түүнчлэн өрөөл бусдын эрхшээсэн өгөөмөр сэтгэл ,саруул ухаан, гоо үзэсгэлэн, алдар нэр, эд баялаг, сүжиг бишрэл тэргүүтэн онцгой эрдэм бүгдийг санан дурьдаж ,"ямар сайхан гайхамшигтай вэ" хэмээн баясаарай.\түр төдий амсхийнэ\

Бурхны шашны бүх ёсонд тодрон гарсан олон ихэс мэргэдийн түүх намтрыг, ялангуяа тэдгээр бээр хэрхэн амьдралаа гагц дээдийн номын үйлд зориулж ,бусдын тусыг сайтар бүтээснийг дурьдан бясалгаарай. Тийнхүү тэдний эрдэм увидас хийгээд үйлс зохионгуйг дурьдахын агаараас "ямар гайхалтай вэ, ямар бахдалтай вэ" хэмээн баясана. \түр төдий амсхийнэ\

Бурхад, бодьсадва нарын буянд даган баясах нь:
Хамаг бурхад, бодьсадва нар ,түүнчлэн язгуур, үндэсний багш нарын урьдын үйлдсэн, одоо үйлдэн буй, хойч ирээдүйд үйлдэх хамаг л цаглашгүй их үйлс зохионгуйг сэтгэлдээ агуулан бясалгаарай. Тэдний эрдэм увидас, намтар зохионгуйг, тэрчлэн хэрхэн шид увидасыг бүтээх хийгээд дээдийн номыг барин тэтгэн дэлгэрүүлэхийн тухайтад хэрхэн хүнд хүчир бүхнийг эдэлсэн ,басхүү хэрхэн тоолшгүй олон амьтны тусыг бүтээсэн тэргүүтнийг санаж "ямар бахдалтай вэ, ямар гайхамшигтай вэ" хэмээн сэтгээрэй. \түр төдий амсхийнэ\

Хамаг амьтны буянд даган баясах нь: 
Ингээд өөрийн болон бусдын , хамаг бурхад, бодьсадва нарын урьд үйлдсэн, өнөө үйлдэн буй, тэрчлэн эдүгээгээс хамаг амьтан бүхэн бодийн хутагт хүртэл үйлдэх хамаг л гайхамшигт үйлс бүхэнд баясаж , тэр бүхнийг өөрийн сэтгэлдээ сайтар агуулан бясалгаарай. Ийнхүү "аяа гайхамшиг, аяа гайхамшиг" хэмээн сэтгээд өөрийн болоод бусдын тухайтад уужуу талбиун хийгээд их амгалант сэтгэлийг төрүүлэн үйлдэнэ.\түр төдий амсхийнэ\
 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Ум үсгийн гэрлийг Тэнгэрийн оронд тусгаад
Үхээд юүддэг зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Ма үсгийн гэрлийг Асурын оронд тусгаад
Алалдаж тэмцэх зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Ни үсгийн гэрлийг Хүний оронд тусгаад
Төрөөд үхдэг зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Бад үсгийн гэрлийг Адгуусны оронд тусгаад
Хэлгүй мунхагийн зовлонгоос Аръяабал минь аварюу.

          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум
          Ум ма ни бад мэ хум

Мэ үсгийн гэрлийг Бэрдийн оронд тусгаад
Өлсөж ундаасахын зовлонгоос Аръяабал минь аварюу.

           Ум ма ни бад мэ хум
           Ум ма ни бад мэ хум
           Ум ма ни бад мэ хум

Хум үсгийн гэрлийг Тамын оронд тусгаад
Халж хөрөхийн зовлонгоос Аръяабал минь аварюу.

           Ум ма ни бад мэ хум
      

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

.
Стресс бага, нойрондоо сайн, энерги ихтэй эрүүл , аз жаргалтайгаар амьдрах хүсэлтэй эмэгтэйчүүддээ бясалгал хийх нь бидний оюун болон бие маxбодийн хувид хэрхэн ач тустай болохыг энэ удаа хүргэхээр зорилоо. Та бүхнийг цаг заваа гарган уншиж эрүүл мэнддээ үнэтэй хөрөнгө оруулна гэж найдаж байна.

Өрнө , дорнодын шинжлэх ухаанд өдөр бүр багахан хугацааг бясалгал хийж өнгөрөөх нь тархины үйл явцад сайнаар нөлөөлөөд зогсохгүй дотоод сэтгэлийн амар амгаланг мэдэрч оюун бодлын хязгааргүй орон зайд чөлөөтэй дүүлэн нисэж бодлын хүч нэмэгддэг хэмээн тодорхойслон байдаг. Тэрхүү багахан хугацаанд гадаа болж байгаа бүх чимээ шуугиан, асуудал, бухимдал гэх мэт стресс өгдөг хүчин зүйлсийг мартаж өөрийн дотоод ертөнц болох анир чимээгүй хирнээ хүчирхэг газар очиж , тархиа амраан сайн сайхныг мэдэрч чаддаг байх дадлыг эзэмшиж чадвал бид амьдарч буй орчин тойрноо сайн сайхнаар харж сэтгэл хангалуун амьдарч чадах билээ.

Бясалгал хийхэд ямар нэгэн өвөрмөц дадал зуршил эсвэл шинэ содон зүйл чамаас хэзээ ч шаардахгүй бөгөөд хамгийн гол нь чи өөрөө түүртэлгүй хийх чин хүсэлтэй байх хэрэгтэй.

Сайн гэсэн болохоор заавал хийх учиртай юм шиг хандлага чамайг хэзээ ч бясалгалын сайн сайхныг мэдэрхэд тус болохгүй. Иймээс чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл , бодлын хүч байх хэрэгтэй. Бясалгал хийж байх зуур тархинд маш өвөрмөц гэмээр эерэг энерги бий болдог бөгөөд ой санамж , цээжлэх чадварт шууд нөлөөлдөг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон байна.

Өдөрт 30 минут бясалгаж , 7 хоногт нэг удаа бясалгал хийдэг хүмүүстэй хамт бясалгах нь маш оновчтой цагийн хувиарлалт бөгөөд үр дүн ихтэй. Өөрөөр хэлвэл оюун бодол, бие махбодид ирэх ач тус нь зөв голдиролоор ирж байна гэсэн үг. Бясалгагч хүмүүс аливаа зүйлд хандах хандлага нь тайван , анхаарал сайтай мөн мэдрэмтгий байдаг. Гэхдээ заримдаа яагаад бүх хүн бясалгал хийж болохгүй байгаан бол гэсэн бодол төрж байна уу ?

Буддын шашины лам хуварга шиг тэсвэр тэвчээр зааж , хоол унд хасаж , орон зайнаас холдон одох төдийхнөөр Бясалгал таньд ойлгогддог болоол тэр байх. Үнэндээ тийм хэцүү биш л дээ хэрхэн зөв амьсгалхаас авахуулаад оюуны асар их хүч гаргах ахисан шат хүртэл та өөрийгөө бага багааар хөгжүүлж цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөхөд л утга учир нь оршино.



Дөнгөж хийж эхэлж байгаа бол хамгийн хялбар аргаас сонгож амьдралдаа дадал болгох хэрэгтэй. Бас нэгэн чухал зүйл бол өөрийнхөө тааламжтай мэдрэмж авдаг орон зайгаа тодорхойл, ол. Ажил ихтэй байдаг бол амралтын өрөөнд , эсвэл өрөөнийхөө хаалгыг хааж байгаад өөртөө цаг гаргаж , амар амгаланг мэдрэх орон зайгаа ол.

Мөн бясалгалын тухай ном бичиг сайтар уншиж судалгаа явуулсаны эцэст аль хувилбар нь чамд ач тустай талаас бодоод бясалгаж эхлээрэй. Стрессгүй, эрүүл амьдралын төлөө...

Www.cosmopolitan.mn ees oruulav


Сайн үйлс дэлгэрэх болтугай.








Бясалгал Үйлдэж Эхлэх Нь

Гэртээ бясалгал үйлдэхийн тулд та бясалгалд зориулсан туйлын цэвэр, ариун буланг өрөөн дотроо бэлтгээрэй.

Өдөр тутмын хувийн бясалгал үйлдэхдээ аль болох ганцаар байхыг хичээгээрэй. Бясалгалын өмнө усанд орвол маш тустай. Мөн гэрэл гэгээтэй, цэвэр хувцас өмсөхийг зөвлүүштэй.

Сэтгэл зүрхний замаар явахын тулд өдөрт ядаж нэг удаа бясалгах хэрэгтэй. Өглөө эрт агаар мандал амгалан тайван, аниргүй үед бясалгах нь хамгийн сайн.

Бясалгал үйлдэхэд нуруу цэх шулуун, бие сул чөлөөтэй байх шаардлагатай. Таны дотоод оршнол аяндаа тохьтой зөв байрлал олох бөгөөд түүнийг хадгалж занших хэрэгтэй.

Зарим эрэлчид хэвтэж бясалгахыг сонирхдог ч, энэ бол зохимжгүй юм. Хэвтээд бясалгах гэж оролдсон хүн нойр нозоорлын ертөнцөөр зорчиход хүрнэ. Түүнчлэн зөв бясалгахын тулд заавал лянхуа суудлаар суух шаардлагагүй юм. Сандал дээр суугаад сайн бясалгадаг хүн олон бий.

Хэрэв та өмнөө цэцэг тавин, зул барьж, хүж уугиулбал бас л сайн. Амьд цэцэг танд, зүрхний гүн дэх цэцгийг санагдуулна.

Хүжийн үнэр анхилга танд ариусал, урам зориг өгч, дотоод баялагийг тань арвижуулна. Бадрах зулыг харахад улам өөдөө асч буй тэмүүллийнхээ дөлийг дотоод гүндээ мэдэрнэ.

Зөв амьсгал нь бясалгалд тун чухал. Та амьсгал авахдаа аль болох аажуухан, хамрын дор хялгас тавьсан ч хөдлөхгүй байхаар тийм удаан аваарай. Тэгээд амьсгал гаргахдаа амьсгал авснаасаа ч удаан гаргахыг хичээгээрэй. Хэрэв болмоор бол амьсгалаа авч гаргахын хооронд амьсгалаа түр зуур бариарай. Чадвал хэдэн хором бариарай. Боломжгүй бол бүү тэгээрэй. Биедээ эвгүй нөлөөлөх юм хэзээ ч бүү хий.

Амьсгал авах бүрдээ асар их амгаланг биедээ буулгаж байна гэж төсөөлөөрэй. Амьсгал гаргахдаа дотроо болон эргэн тойрондоо байгаа тогтворгүй байдал, зовлон түгшүүрийг хөөж зайлуулснаа ухаараарай. Ингэж хэдэн удаа амьсгалаад дараа нь сансраас амьсгалаа авч, амьсгал гаргахдаа хамаг айдсыг гадагшилж байна гэж төсөөлөөрэй. Ингэж хэдэн удаа амьсгалаад дараа нь хязгааргүй баясгалангаар амьсгалж, зовлон гунигаа гаргаж байна гэж мэдрээрэй.

Туршаад үзэх нэг дасгал бий. Амьсгал авахдаа агаараар бус сансрын эрчмээр амьсгалж байна гэж төсөөлөгтүн. Тэр таны дотор мөрөн гол адил урсаж бүх биеийг угааж ариусгана. Сансрын эрчмээр дүүрээгүй өчүүхэн ч нүх сүв бие дотроо байхгүйг мэдрээрэй. Тэгээд амьсгал гаргахдаа дотроо байгаа мунхаг бодол, муу санаа, бузар үйлдэл бүхнийг гаргаарай. Дотроо буй мунхаг бүхнийг, өөрийн гэж хэлэмгүй байгаа бүхнийг гадагш гаргаж байна гэж төсөөлөөрэй.

- Шри Чинмой "Баяслын Жигүүр" номноос

http://www.srichinmoy.org/mongolian/index.html


Сайн үйлс дэлгэрэх болтугай.

|




Гари Юрофски нь амьтны эрх болон веганизмын талаарх энэхүү гайхалтай илтгэлээ 2010 оны зун Жеоржиагийн Техникийн Их Сургууль дээр тавьжээ. Энэ чадварлаг илтгэгч худал домгийг үгүйсгэж, сонирхолтой баримтаар ухааныг тань тэлж, эрүүл сэтгэл болон сүнсний төлөө хийх ёс зүйтэй сонголт хийхэд тань туслах болно. Амьтадтай зүй бусаар харьцахын эсрэг байгаа, дэлхийгээ илүү сайхан газар болгохын төлөө санаа тавьдаг хүмүүс сонирхол татмаар, гайхамшигтай илтгэлийг үнэхээр сонсууштай юм.





Сайн үйлс дэлгэрэх болтугай.



МЭӨ 2737 онд Хятад орон Шэнь Нун хааны захиргаанд байж. Нэгэн өдөр тэрээр цайнд нь хэдэн хатсан навч орчихсныг анзаарч, ус хийгээд зайлж асгах гэтэл алтан шаргал өнгө, анхилуун сайхан үнэр нь таалагджээ. Ууж үзтэл сэтгэл нь сэргэж, эрч хүч орох шиг болсон гэдэг.

Ингээд хаан уг ургамлыг ихээр тариалахыг тушааснаас хойш өнөөг хүртэл хүмүүс түүнийг бие тэнхрүүлж хүч тамир оруулах эм мэт хэрэглэж иржээ. Энэ бол ногоон цай. Мэдээж тэр үед хэрэглэж байсан нь өнөөгийн бидний үеийнхээс өөр байсан. Цаг үе бүрт ногоон цайг өөр өөр аргаар бэлтгэж хэрэглэж ирсэн. Гэсэн ч ногоон цай хүний биеийг анагаах гайхамшигт увидсаа хадгалсан хэвээр л байгаа.

Ногоон цайны ашигтай шинж чанарууд
Ногоон цайны бүтцийг судлаад үзэхэд гайхамшигтай шинж чанартай байжээ. Хүний эрүүл мэндийг сайжруулж, нас уртасгах үйлчлэлээрээ онцгой гэнэ. Орчин үеийн анагаах ухааны гайхамшиг болсон нэмэлт тэжээл, зохиомол аргаар гарган авсан аминдэм, илбийн үйлчилгээтэй үрэл бэлдмэлүүд ч ногоон цайны үйлчилгээг гүйцдэггүй юм. Ногоон цайнд дараах давуу талууд бий.
-Цинк их хэмжээгээр агуулагддаг. Гэтэл цинк нь хүний бие организмын олон талын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагддаг маш чухал бодис.
-Е аминдэмээр баялаг. Е аминдэм нь хөгшрөлтийг удаашруулж, хүний биеийн тосны солилцоог зохицуулах үйлчилгээтэй.
-Кали агуулагддаг. Тиймээс зүрх судасны системийн үйл ажиллагаанд голлох үүрэгтэй
-К аминдэмтэй. Энэ нь цус бүлэгнэлтийг хангах үйлчилгээтэй
-Фтор агуулдаг учир шүдний пааланг гэмтэхээс сэргийлнэ
-Йод, бамбай булчирхайн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
-С1, В1, В2 аминдэмүүд, РР (никотины хүчил), хоол боловсруулалтыг сайжруулах нөлөөлөх хэд хэдэн органик хүчил найрлагад нь багтдаг.
- Марганец, натрий, мөн цахиур, фосфор,түүний нэгдлүүд гээд хүний амьдралыг тэтгэгч энэ бүх эрдэс бодисууд бүгд ногоон цайнд агуулагддаг юм.
-Ногоон цайнд кофейн өндөр тунгаар агуулагддаг гэсэн ойлголт байдаг. Энэ бол үнэн. Гэхдээ идээшүүлж, хандалсан ногоон цайнд бус хатаасан хуурай цайнд нь илүү байдаг гэнэ . Идээшүүлсэн нэг аяга ногоон цайнд яг тийм кофеноос даруй гурав дахин бага кофейн агуулагддаг болохыг эрдэмтэд нотолсон. Тун хэмжээ нь тохирсон үед кофейн хүний бие организмыг бүхэлд нь сэргээдгийг ч эрдэмтэд хэдийнэ тогтоосон.
-Ногоон цайг хоолны өмнө уувал хүчлийг саармагжуулж, цөсний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулдаг. Үүний дүнд царай зүс өнгө орж, арьсны өвчлөл эрс багасдаг юм. Ногоон цайны бас нэгэн "ид шид" нь хүний биеэс илүүдэл хорт бодисыг зайлуулж, илүүдэл жин хуримтлахаас сэргийлж өгдөг гэнэ.
-Сайн гэсний зоргоор энэ гайхамшигтай ундааг хэтрүүлж хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Ногоон цайг өдөрт хамгийн багадаа гурав, хамгийн ихдээ таван аягаас хэтрүүлэхгүй уувал эм болно. Тухайлбал,
- ходоодны шарх сэдрэх, бөөр өвдөх
- цусны даралт ихсэх
- жирэмсний үед
- мэдрэлийн ядаргааны үед ууж хэрэглэхэд маш сайн үйлчилгээтэй.

Ногоон цайг бэлтгэх заавар,
1. Цайг бэлтгэхэд усны чанар маш чухал. Булаг шандны усаар цай чанавал хамгийн сайн ундаа болно. Харин хотын хүмүүс крантны усаар биш, цэвэршүүлсэн усыг хэрэглэх шаардлагатай. Цайгаа идээшүүлэх усыг гүйцэд буцалгаж хэрэггүй. Буцлахаас наах нь "жижиг бөмбөлөг" үүсэх үед нь цахилгаан зуухан дээрээс авах хэрэгтэй. Ногоон цайгаа идээшүүлэх үед усны температур 85 хэм байна.
2. Ногоон цайг идээшүүлэн хандлахад паалантай данх, шилэн болон шаазан гүц хамгийн тохиромжтой. Цайг идээшүүлэхийн өмнө данхаа сайн халаасан байх хэрэгтэй. Үүний тулд данхыг буцлам халуун усаар 3-4 удаа зайлах хэрэгтэй. Данх халаад ирмэгц хуурай ногоон цайгаа хийж, дараа нь буцалсан усаа хийнэ. Нэг аяга цайнд цайны халбагаар хуурай ногоон цай хийх хэрэгтэй. Ингээд 3-5 минутын хугацаанд хөргө. Хугацаа өнгөрөх тусам идээшсэн цайны амт үнэр нь өөрчлөгдөж магад. Идээшсэн цайгаа данханд үлдээх хэрэггүй аягандаа хийж ав. Учир нь данханд удаан байсан цайны амт гашуурч, амтгүй болдог. Ийм учраас хятадад ногоон цайг зориулалтын тагтай, шаазан аяганд идээшүүлдэг юм. Ногоон цайг элсэн чихэртэй ууж болохгүй. Элсэн чихэр нь цайны амт, үнэрийг бүрэн үгүй хийж орхидог юм. Хэрвээ та амталж уумаар санагдаад байвал зөгийн балнаас хийгээрэй. Зөгийн балтай, ногоон цай нь хүний биеийн дархлааг сайжруулах увидастай байдаг гэнэ. Хэрэв та цайныхаа ааг, үнэрийг нэмэхийг хүсвэл зүсэм жүрж хийчих. Тэгвэл үнэр, амт нь бүр ч гайхалтай болно.
3. Ногоон цайг хоёр удаа идээшүүлж болно. Хоёр дахь удаагаа өөрийн "баялагаа" бүгдийг нь өгдөг. Эхний удаад үнэр, амт нь чанга байх бол хоёр дахь удаагаа идээшүүлэхэд амт нь суларч, үнэр нь буурна. Идээшүүлсэн ногоон цайгаа хоолны өмнө, хойно гээд хэдийд ч ууж болох юм шүү.




Сайн үйлс дэлгэрэх болтугай.