Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Гуань Инь Элч хариулав



(Хятад хэлээр)

Асуулт:

Би нилээд хэдэн жилийн өмнө авшиг хүртсэн, яагаад миний Гэрэл харж, Аялгуу сонсох ахуй ойлголтын түвшин анх авшиг хүртэх үеийнхтэй маань адилхан хэвээр байна вэ? Бясалгал дадалдаа хурдан хөгжих арга нь юу вэ?

Элч:

Урьд урьд төрөлдөө оюун санааны бясалгал хийж байсан эсэх, ямар түвшинд байсан зэрэг нь биднийг хоорондоо ялгаатай болгодог ба энэ нь бидэнд дөнгөж бясалгаж эхлэж буй зарим хүн маш их хөгжиж дэвшээд байгаа шиг санагдуулдаг. Заримдаа бид өөрийгөө хөгжиж дэвшихгүй байна гэж боддог гэвч унаж хоцроогүй л бол бид хөгжиж л байгаа. Зөвхөн дотоодын Гэрэл Аялгууны ахуй ойлголтоор хөгжиж байгаа үгүйгээ хэмжиж болохгүй. Оюун санааны бясалгал дадлыг хийж эхлээд хөгжил дэвшил гаргачих л юм бол бидний амьдрал урсам сайхан болж, энэ дэлхийн мугуйд үзэл санаа, хүмүүний эгэл асуудлуудаас чөлөөлөгдөн, бие махбодь хийгээд оюун санааны хувьд амар амгаланг олж, билэг ухаан маань бусдыг сайн сайханд дагуулан, айх аюулгүй, аж амьдрал, хувь заяандаа сэтгэл хангалуун болно.

Хэрэв дотор гадна аль алинд нь хөгжихгүй байх шиг санагдвал авшиг хүртэх үед зааснаар хоёр цаг гучин минутын бясалгалыг үнэхээр хийж буй эсэх, Сахилуудаа бие хэл сэтгэлээрээ чандлаж буй зэргээ нягталж үзэх хэрэгтэй. Буруу аргаар бясалгаж буйн улмаас та хөгжихгүй байх тал бас байж болно.

Бидний хэр их хөгжиж дэвших сэтгэлийн маань цэвэр ариунаас шууд хамаарна. Цэвэр ариун, сайн сайхан сэтгэлтэй, Багшийн заавар зөвөлгөөг бүрэн дүүрэн хүлээн авах чадвартай, Багшдаа бат итгэлтэй байх зэрэг асар ихээр хөгжиж дэвшихийн хамгийн чухал түлхүүрүүд юм.

http://www.ariusahui.blog.banjig.net/

Куан Инь Аргын Бодит Ач Тус
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Мексик. Мехико Хот. 1993 оны 3 сарын 30
(Эх нь Англи хэлээр)
А: Өдөр тутмын амьдралд энэ бясалгалыг хийхийн жинхэнэ бодит зорилго нь юу юм бэ?
Б: Бүрэн төгс билэг ухаанаа ашигладаггүйн улмаас бид маш их айдас түгшүүрт автаж
заримдаа юмыг бат итгэлгүй үйлддэг. Хааяа уйтгар гунигт автаж, гадны дарамт шахалтыг мэдэрнэ, дээр нь нөхцөл байдлуудаас айна: ийм болохоор, ямар ч албан тушаалтай, хичнээн ч их мөнгөтэй байсан бид амгалан бус тогтворгүй байдаг.

Дотоодын хамгийн аугаа Билэг Ухаанаа олчихвол бид аливааг илүү сайн илүү тодорхой хийж чадна. Илүү жаргалтай, тогтуун, амгалан болно энэ чинь өдөр тутмын амьдралд аль хэдийн тустай биш үү. Мөн бусдыг илүү болзол нөхцөлгүй хайрлана: үзэн ядалт, атаа жөтөө ч үгүй болно.


http://bodisatva.blog.banjig.net/post.php?post_id=187717 ** blogoos oruulalaa **

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн бясалгалын тухай айлдвараас (Флорида, 2001.06.11)


Үхсэний дараа авшигтан дээр Багш ирнэ. Авшиг аваагүй бол Кал (хар хүч) ирнэ. Авшиг авснаас хойш сүнс Калд харьяалагдахгүй болохоор тэр таныг хянаж чадахаа больж зайлна. Гэвч тэр таныг айлгах гэж оролдох нь мэдээж. Тэр саад учруулахаар байнга оролдоно. Энэ нь түүний ажил юм. Таны ажил бол өөрийнхөө замаар л явах. Тэрний юу хэлэх нь хамаагүй.

Авшигтан ах: "энэ аймшигтай сонсогдож байна" гэв.

Багш: Зүгээр дээ. Амьдрал угаасаа л аймшигтай шүү дээ. Төгсгөл нь үргэлж үхлээр төгсөнө. Та авшигтан юм чинь Багшаар үргэлж хамгаалуулна.

Авшигтан номын ах: асууж байна: "Энэ нь бидний хайрладаг болон ойр дотны хүмүүст ч гэсэн хамаарах уу".

Багш: Мэдээж хэрэг. Багш бүгдийг нь анхааралдаа авах болно. Энэ нь авшиг хүртсэн байхын ач гавьяа юм. Үүнийг мэдсэн та талархалтай үхэх бөгөөд энэ авшиг гээч зүйл ямар аугаа шагнал вэ гэж мэдэхдээ балмагдах болно. Энэ бол үнэхээрийн гайхамшиг. Ямар гайхамшигтай вэ гэдгийг би үгээр илэрхийлж чадахгүй байна. Би зөвхөн таны төлөө л баяртай байж чадна. Та үнэхээр азтай тийм ээ, их азтай. Энд та Бурхан чанараас өөр юу ч олж авахгүй. Гэхдээ үүнийг солиод авчих юм танд юу ч байхгүй, үүнийг худалдаж авах юу ч байхгүй.

Tа мянган жил мөргөж залбираад ч энэ бэлгийг авч чадахгүй. Энэ бол таны энэ хорвоогоос олж авч чадах хамгийн аугаа зүйл юм. Хэн нэгэн, танаас илүү өндөр оршинолууд ч үүнийг авч чадаагүйдээ танд атаархах болно. Яагаад гэвэл та тэргүүн өндөрлөгт байгаа учраас л танд атаархаж байгаа юм. Тэнд оюунлаг оршинолууд буюу сахиусан тэнгэрүүд, эс бөгөөс сүйтгэгчид

(Орчлонгийн янз бүрийн хязгаар оронд амьдрагсад ) байдаг. Тэд нэг л өдөр үхдэг бол та харин үхэхгүй. Тэд доошилно, харин та тэгэхгүй. Та бүх цагийн туж тэдний хажуугаар өнгөрч, улам алдаршиж, улам гоо сайхан болж, тэднээс хавигүй өндөрт дээш явж болно. Тэднийг гурван ертөнц дотор аргаа олж ядан байхад та харин Бурханы дэргэд байна. Ийм авшгийг хүртэх үнэхээр хэцүү. Энэ тухай бодоход, ээ Бурхан минь, яанаа гэмээр болдог юм.

Хонжворт сугалаагаар 6 сая ам.доллар яаж хожихыг мэдэх үү. Үүнийг оюун санааны ертөнцөд буулгаж харьцуулвал ийм л юм болно. Бүхий л орчлонд та хамгийн сайн нь, шилмэл ганц нь, аргагүй сонгогдсон нь, хамгийн их хувь заяатай нь байх болно. Үнэхээр тэр мөчийг хүртэл та юу ч мэдэхгүй. Эцэг эх тань таныг гэртээ харихыг үнэхээр хүсэхийг мэдмэгц ... Бурхан минь, та үүнийг төсөөлж ч чадахгүй.

http://www.suprememaster.mn/ blog noos oruulav

Хүлэмж гэдэг нь хана болон дээвэр нь тэр чигээрээ шилэн эсвэл хуванцар бүтэцтэй байгууламж бөгөөд нарны цацрагаар халсан агаар нь хүлэмж дотроо вакуум орчин үүсгэн халаалтын систем үүсгэж байдаг. Энэ хүлэмжэн байгууламж нь жижиг, том ямар ч хэлбэртэй байж болдог.

Шилэн болон хуванцар гэсэн 2 янзын хүлэмж байдаг. Хуванцар хүлэмж нь ихэвчлэн нь ..............................................................

Шилэн хүлэмж нь ихэвчлэн цэцэг болон хүнсний ногоо мэтчилэн өндөр технилогийн бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг бөгөөд дэлгэцээр хянадаг халаалт хөргөлтийн системтэй, гэрлийн тусгалтай мөн заримдаа автомат хяналтын системтэй гэх мэтчилэн төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Хүлэмжид ашиглагдаж байгаа шил нь тусгай дамжуулагч шил бөгөөд нарны энергийг өөртөө шингээж аваад, түүгээрээ хүлэмж дэх ургамал болон хөрсөн доорх ургамалд ч хүрч чаддаг. Энэ халуун агаар нь ургамалын хөрсөнд хүрч чадсанаар ургамал ургах үйл явцыг түргэсгэдэг. Мөн үүнд нэг зүйл дүрслэгдсэн байдаг нь хүлэмжийн таазанд байдаг онгойлгох зориулалттай жижиг цонх бөгөөд үүгээрээ автомат хөргөх системтэй холбогддог. Хүлэмж нь автоматаар нарны цацрагийг хурааж аваад хүлэмж дотроо агаараа хуваарилах систем юм. Хүлэмжийн жижгэрүүлсэн загвар нь агуулах зоорь байж болно.

Хүлэмжийг ихэвчлэн цэцэг, жимс, хүнсний ногоо, ургамал зэргийг ургуулахад ашиглана. Том ажилчин зөгийг хүлэмжид тоос хүртээгчээр ашигладаг бөгөөд мөн өөр олон төрлийн зөгийг ч ашиглаж болдог. Үүний тусламжтайгаар нэг ургамалаас нөгөөд дамжсан урвалаар илүү олон ургамал ургах боломжтой болдог. Бүх төрлийн хүнсний ногоо, цэцэг нь хүлэмжинд өвөл хавар хэдийд ч ургаж чаддаг бөгөөд дараа нь дулааны улиралд гадагшаа шилжин суулгалт хийдэг.
Шилжин суулгалтын үеэр ургаж эхэлсэн ургамал нь цэцэрлэгчдийн зах дээр хэдийд ч бэлэн байдаг.

Хүрээлэн буй орчноосоо хязгаарлагдсан хүлэмжийн хаалттай орчин нь өөрийн гэсэн тусгай шаардлагуудтай байдаг бөгөөд жирийн нөхцөлд тариалласан ургамалаас ялгаатай байдаг. Хортон шавьж, ургамалын өвчин гэмтэл зэрэг нь хүлэмжид байнгын хяналттай байх бөгөөд усжуулалтын систем нь хүртэл автомат байдаг. Тусгай халаалт болон гэрэл нь зайлшгүй тавигдсан байх шаардлагатай бөгөөд тэр тусмаа халуун орчинд ургадаг хүнсний бүтээгдэхүүнд зайлшгүй шаардлагатай. Помядор гэх мэтийн тусгай хүлэмжийн үр тариа нь ихэвчлэн худалдааны бүтээгдэхүүн болон ашиглагддаг. Хүлэмж нь өндөрлөгт оршдог улсуудын хувьд хоол хүнснийх нь чухал хэрэгцээ байгаа бөгөөд дэлхий дээр хамгийн том хүлэмжний цогцолбор нь АНУ-ын Аризона мужийн Виллкокс хүлэмж бөгөөд 104,8 га (262 acre) талбайтай өргөст хэмх, помядорны хүлэмж байдаг байна.

Хүлэмж нь ургамалыг хэт халуун болон хүйтэнээс, тоосжилтоос, хортон шавьж идэхээс хамгаалах гол үүрэгтэй. Гэрэл, температурын хяналтын тусламжтайгаар тариалалт хийдэггүй газрыг ч тариалалт хийдэг газар шиг болгож болдог. Хүлэмж нь цөлийн болон хойд туйлын орчинд ч ургаж чадахгүй байгаа ургамалыг ургахад тусална.

http://www.isragri.com/greenhousesmon.html ,блог оос


Талбай бэлтгэх:

Талбайг 1м2 тутамд 4-6 кг өнжиж харласан хөх бууцаар бордоно. Бууцаа 1 см2 ихгүй нүхтэй шигшүүр (цагаан толгойтой төмөр орны пүрш) –ээр шигшиж байж хэрэглэнэ. Талбайн гадаргад болон өнгөн үед чулуу байвал түүж зайлуулна. Тарихын өмнө талбайн гадаргыг ус жигд тардаг байхаар тэгшилж, 20см-ээс доошгүй гүнд нэвчтэл цэнгэг усалгаа хийнэ.

Хэрэв талбайн өнгөн үе үржил шимгүй, хайрган чулуу ихтэй бол тэр үеийг малтаж гаргаад оронд нь эсвэл дээр нь үржил шимтэй сайн хөрсийг өөр газраас зөөж дэвсэнэ. Хөрс шаварлаг бол өнжсөн хөх бууц, элс, модны үртэс, нүүрсний нунтаг хаягдал, хэрэв элсэн хөрс бол шаварлаг юмуу шавранцар хөрс, өнжсөн хөх бууцны аль боломжтойг нь хольж сайжруулна. Цэнэг усалгаа хийсэн талбайгаа 20см-ээс багагүй гүнд хүрзээр уллаж хөмрүүлэн хагалаад тэгшилнэ.

Үр тарихад бэлтгэх: Тарих гэсэн сортын үр хэрэв хагарч бяцарсан, гадны ямар нэг хольцтой, өвчин хортонтой байх шинж тэмдэгтэй бол 90-иас доошгүй болтол цэвэрлээд ариутгана. Соёололтыг энгийн нийтлэг аргаар шалгаж 80 хувиас доошгүй тарина.

Тарих хугацаа - Тарих газар нутгийнхаа хоногийн дундаж темпратур нь +10 градусыг давж тогтвортой дээшлэх хугацааг мэдмэгц тарьвал илүү тохиромжтой. Үрийн норм- Үрийн норм нь сортын ургах хугацаа, үрийн том, жижиг (1000 үрийн масс), үрийн цээршилт, соёололтын хувиас хамаарч нэг га-д 80-120 кг буюу 1м2-д 8-12 гр байх жишээтэй. Өөрөөр хэлбэл сорт хэдийн чинээ хурдан болцтой, жижиг үртэй, цэвэршилт, соёололтой сайтай байна үрийн норм төдийн чинээ бага байдаг.

Тарих арга, гүн - Шар буурцаг гэрэлд дуртай ургамал учраас тарьсан эгнээ нэг нэгнээ сүүдэрлэхээргүй байхаар заавал өргөн эгнээгээр таригдана. Эгнээ хоорондоо 40-45 см, нэг эгнээгээр үр хоорондоо 2 см зайтаагаар 4-5 см гүнд тарина. Арчилгаа: Арчилгаанд хөрс боловсруулах, услах, бордох, хог ургамалтай тэмцэх, өвчин хортноос урьдчилан сэргийлэх, цочир хүйтрэлтээс хамгаалах арга ажиллагаа хамаарна.

Хөрс боловсруулах: Шар буурцгийг соёолохоос нь өмнө хөрсний өнгөн үед гарсан хог ургамлыг гэмтээхээргүй гүнд 3-4 удаа сийрүүлнэ. Ингэхэд хог ургамал хамт устах ёстой. Ургалтын үеийн усалгаа: Шар буурцгийг соёолохоос цэцэглэлт хүртэлх хугацаанд нь хөрсний өнгөн үе 5 см чийггүй болох, навч гандах тухай бүрд 1 м2 –д 25-30 л нормоор усална. Хэрэв хэт халалт болбол сэрүүцүүлэх усалгааг бага нормоор хийнэ. Цэцэглэлт, буурцаглалт, үр цутгалтын үеийн усалгааг ахиу нормоор 1м2-д 40-50л хийнэ. Хэрэв дээрх үе шатны аль нэгд бороо хангалттай орвол тухайн үеийнх нь усалгааг хасч болно.

Бордох. Экологийн цэвэр ургац авахын тулд химийн бордооноос татгалзах нь зүйтэй. Бордохдоо малын бууц, нунтаг баас, шувууны сангасын исгэсэн шингэнийг ашиглана. Үүний тулд 100л-ийн багтаамжтай саванд 30-40 кг бууц, эсвэл нойтон баас, сангас хийж усаар дүүргэн таглаад исэлт нь гүйцсэний дараа бууц, юмуу нойтон баасны 1 л шингэнийг 9 л усаар, сангасны шингэнийг 14 л усаар шингэлж шар буурцгийн эгнээнд нь ойрхоноор 1 м тутамд 1-1,5 л нормоор цэцэглэлтийн өмнө, цэцэглэлт, буурцаглалтын үе тус бүрд 1 удаа хийнэ.

Хог ургамалтай тэмцэх. Хог ургамал нь шар буурцагт ноогдох шим тэжээл, ус чийгийг булаацалдан бас сүүдэрлэж, гэрлийн хангамжийг муутгах учраас, дөнгөж ургах тухай бүрд нь устгах хэрэгтэй. Төгсгөл: Ер нь шар буурцгийг ургуулахад төмс, хүнсний ногоо ургуулахтай адил анхаарал, ажиллагаа шаардана.

http://www.suprememaster.mn/ blogoos oruulav

Good Night Babies

2009/05/01

|