МЭРГЭН УХААН
Одоо Тилобагийн тухай ярья. /Тилоба нь Мила Богдийн багш аугаа их гайхамшигтай багш юм./ Тэр өөрийн номын мэдлэгээ бүх л Энэтхэг даяар үзүүлэх гэж хаа сайгүй явсан нэгэн юм. Хаа ч явсан гэсэн тэр ялдаг. Түүний өргөн цар хүрээтэй мэдлэгээс болж нэг ч хүн ялж байгаагүй. Ганц Тилоба ч биш ийм хүмүүс улс оронд олон байдаг ажээ.
Нэг өдөр тэр гэртээ тэр үеийн хамгийн алдартай үнэ цэнэтэй номыг уншиж байлаа. Тэгтэл маш өлөн туранхай, хир буртаг болсон гуйлгачин эмэгтэй түүний хажуугаар өнгөрөхдөө нэг иймэрхүү юм хэлсэн: “Чи их л дур хүсэлтэй уншиж байгаа боловч үүнээсээ жаахан ч болтугай ойлгож байгаа юм уу?”гэв. /инээв/
Юу? Тилоба маш их цочсон. Ийм нэг хөгшин гуйлгачин над шиг профессор, их мэдэгчийн өмнө ингэж ярьж яаж зүрхэлж байна аа? Тэр цочирдсондоо яаж эсэргүүцэхээ ч мэдэхгүй болчихсон. Тэгтэл нөгөө хөгшин гуйлгачин эмэгтэй түүний ном руу нулимчихаад яваад өглөө.
Энэ ариун ном руу нулимж зүрхэлсэн түүнд их уурлав. Ингээд түүний араас хөөлөө. Түүний араас хөөж явтал тэр амандаа нэг юм дүнгэнэхэд тэр гэнэтхэн тайвширч уурласан ямар ч шинжгүй болчихов. Тэгээд тэндээ зогсоод буцаж гэр рүүгээ хариад бодож эхэлжээ. Номноос суралцах явцад ямар нэгэн юм буруудсан байж ч магадгүй гэж маш нухацтай бодлоо. Хэдэн мянган жилийн турш Энэтхэг даяар бишрэн хүндэтгэдэг ариун номруу тэр хөгшин гуйлгачин эмэгтэй яаж нулимж зүрхэлснийг нухацтай боджээ.
Энэ номыг шүтдэг хүмүүс номонд мөнгө өргөдөг байжээ. Одоо хүртэл Энэтхэгийг оролцуулаад зарим нэг улсад ингэсээр байна. Би мэднэ, би үүнийг харсан юм. Тэд номонд мөргөж, цэцэг мөнгө өргөж, тэгээд энэ бүгд мэдлэг, билэг ухааны төлөө юм гэж найддаг. Гэвч ном л бол ном юм. Та бол та. Та нар номонд мөргөөд л түүнээс ямар нэг юм авна гэж яаж боддог байна аа? Гэвч олон хүмүүс үүнд итгэдэг.
Ингээд Тилоба их бодсон. Тэр сул дорой хөгшин эмэгтэй ганц хоёр өгүүлбэр хэлэнгүүт л түүний уур галыг усаар дарахтай адил унтарсанд бас их гайхаж байлаа. Хэсэг хугацаанд бодож үзсэний эцэст тэр дахин мэтгэлцэхээ больж өөрийн ажлаа орхижээ. Тэр хөгшин гуйлгачин эмэгтэйг бүх газраар хайж өөрийнхөө ойлгохгүй байгаа юмыг олж мэдэхийг хичээж явлаа.
Нэг өдөр эмэгтэйг ширэнгэн ойн дунд байхад нь олжээ. Тэр түүнтэй маргалдаж өөрийн уран үг, мэдлэгээ шавхан баримтан дээр бут цохихыг хичээж байлаа. Гэвч энэ нь амжилт олсонгүй түүнийг илүү хичээх тусам л тэр үргэлж ялна. Тэр хөгшин, муухай, ядуу өлөн гуйлгачин үргэлж ялна. /Багш инээв/ Эцэст нь эмэгтэй хэлсэн нь: “Миний мэдэж байгаа энэ билэг ухаан номон дээр байдаггүй юм. Чи үүнийг олж авч чадахгүй, түүнээс гадна чи надтай мэтгэлцээд хэзээ ч ялж чадахгүй”. Эцэст нь тэр эмэгтэйд мөргөж түүнийг багш гэж хүлээн зөвшөөрч өөрийгөө сургаж өгөхийг хүсчээ. Эмэгтэй ч зөвшөөрлөө. “Чиний мэдэхийг хүсч байгаа юм номон дээр байхгүй, энэ ертөнцөд ч байхгүй юм. Чи явж тэнгэрлэг ахуйг хайж түүнээс суралцах хэрэгтэй” гэж эмэгтэй түүнд хэлсэн юм гэнэ.
Хожим нь Тилоба бүх юмаа орхиж тэнгэрийн оронд очихын төлөө, тэнгэрийн төрөлтнүүдтэй учрахын төлөө, тэднээс суралцах гэж шаргуу мэрийжээ. Тэдгээр тэнгэрийн ахуйд хүрэх зам нь зовлон зүдгүүр, ов мэх, илбэ жилбээр дүүрэн байсан боловч тэр ялж чадсан юм.
Тэр бол Тилоба байсан. Хэдий тэр алдар цуутай, мэдлэгтэй эр боловч явж хөгшин, муухай, өлсгөлөн, гуйлгачин эмэгтэйд билэг ухааны төлөө мөргөсөн юм. Иймд биднийг чөлөөлөх замыг мадаггүй харуулж чадах, билэг ухаантай хэнд ч очиж мөргөх нь бидний хувьд хэтэрхий дорд орсон зүйл бишээ.
Дээр үеийн ихэнх их багш нар ядуу байсан. Есүс мужаан байсан ба хэзээ ч хөрөнгөтэй байгаагүй. Будда дэндүү их хөрөнгөтэй байсан боловч бүгдийг орхисон. /Багш инээв/ Иймд тэр бас юу ч үгүй. Тэр Энэтхэг даяар хэрэн явж идэх юм гуйдаг байсан. Тэр яаж ийгээд гуйлгачин болжээ. Ихэнх их багш нар эзэмших юу ч үгүй байв. Хэрэв тэд хүсвэл хөрөнгөтэй болж болно.
Сих мастерүүдийн нэг аравдугаар Сих багш маш их алдартай байлаа. Тэр өмч хөрөнгөтэй байжээ. Тэр их хөрөнгөлөг, тэгээд ханхүү шиг дэндүү их үнэт эрдэнийн зүйлтэй хувцас өмсөнө. Тэр хэзээ ч үүнээс татгалзаагүй.. Гэтэл бусад Сих багш нар улс орныг тойрон явж мөн л хоол гуйж байлаа. Үүнээс болж их багш нарыг тийм ийм байх ёстой гэж ярих хэрэггүй юм. Үүнд асуудал байхгүй.
Та нар Аръяабал Бодисадва-г хардаг, тэр маш их чимэглэлтэй, үс нь их урт сайхан, мөн сайн хувцас өмсөнө. Тэнгэрийн хүмүүс их үзэсгэлэнтэй. Тэдний буянд тохирсон чимэглэлтэй байдаг.
Иймд багш нар үргэлж ядуу байдаг гэж ярьж болохгүй. Энэ бол заавал ийм тийм байна гэх албагүй. Ихэнх их багш нарын өөрсдийнх нь дотоодын ухаарал нь эгэл амьдралыг сонгодог учраас ийм байдаг. Гэвч ихэнхдээ үйл хэрэг нь үүнтэй тохирсон байдаг. Энэ нь үргэлж яг тийм байх ёстой гэсэн үг биш, яагаад гэвэл хэрэв их багш ядуу эгэл амьдрах эсвэл эгэл хувцаслахыг хүсдэг байвал энэ нь бас нэг төрлийн шунал хүсэл юм. Үргэлж нэг юмтай зууралдах эсвэл өөр тийш туйлшрах нь мөн л сайн биш. Их багш бол дотооддоо л огоорсон байх ёстой болохоос биш гадна тал нь хамаагүй. Энэ нь та нарын нөхцөл байдал, язгуур гарлаас шалтгаална эсвэл ямар ч байсан та нарын хийж байгаа болгон чинь хамаг амьтанд тусыг өгдөг байх ёстой гэсэн үг юм.
Дэлхийн Дулаарал-Бага хурал Монголд
6 ДАХЬ АЛТАН ЖИЛИЙН 1-Р САРЫН 27-НЫ ӨДӨР МОНГОЛД АНХ УДАА "ДЭЛХИЙН ДУЛААРАЛ МОНГОЛД" ТЕЛЕ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ ЧИН ХАЙН ОЛОН УЛСЫН МОНГОЛ ДАХЬ САЛБАР БОЛОН ТАЙВАНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮД АМЖИЛТТАЙ ЯВУУЛЖ ДУУСЛАА.
УГ ХУРЛААР ДЭЛХИЙД НҮҮРЛЭЭД БУЙ ДЭЛХИЙН ДУЛААРАЛЫН ҮЙЛ ЯВЦ УЛС ОРНУУДАД БОЛОН МАНАЙ ОРОНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧИРААД БАЙГАА ТАЛААР ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ИЛТГЭЛ ТАВЬСАН БӨГӨӨД ХУРЛЫН ХАМГИЙН ОРГИЛ ҮЕ БОЛОХ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙТАЙ ШУУД ХОЛБОГДОЖ
ХУРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ ХАРИУЛТ ЯВУУЛСАН НЬ МАШ ГАЙХАМШИГТАЙ ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОН ЮМ.
МӨН ХУРЛЫН ДАРАА МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БҮХ Л УРЛАГИЙН САЛБАРЫГ ХАМАРСАН ГАЙХАМШИГТ ЕР БУСЫН КОНЦЕРТЫГ ИХ БАГШИД БОЛОН ХУРАЛД ОРОЛЦОГЧ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИДӨД ТОЛИЛУУЛСАН БИЛЭЭ.
УГ ГАЙХАЛТАЙ КОНЦЕРТЫГ ҮЗЭЭД ИХ БАГШИЙН СЭТГЭЛ НЬ ИХ ХӨДӨЛЖ БАЙНГА Л "ГАЙХАМШИГ" ГЭЖ БАЙВ.
ЖИЧ ДУУЛГАХАД УГ ХУРАЛ БОЛОН КОНЦЕРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ ОРОН ДАЯАР .
ТВ-9 ТЕЛЕВИЗ БОЛОН FM-105.5 РАДИОГООР МӨН ОЛОН УЛСЫН ТЕЛЕВИЗ БОЛОХ "SM" TB-Р ДЭЛХИЙ ДАЯАР САНСАРЫН 14-Н ХИЙМЭЛ ДАГУУЛААР ШУУД ДАМЖУУЛАН ЦАЦАГДСАН НЬ БАС НЭГЭН ГАЙХАМШИГ БАЙСАН ЮМ.
Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. Дөнгөж эхлэж байгаа бясалгагчид эхлээд бурханы хүчийг шууд ихээр хүлээн авч чаддаггүй, 1 өдөрт 2-3 цаг бясалгавал болчихно.
Аажимдаа нэмэх хэрэгтэй. Зарим хүмүүс удаан хугацаагаар бясалгасныхаа дараа өдөрт 8 цаг суухад ямар ч асуудалгүй бүр 24 цаг сууж бясалгасан ч чадна.
Харин дөнгөж эхэлж байгаа хүн ингэж олон цагаар бясалгаж болохгүй, дотоодын тэр их хүчийг шингээн авч чадахгүй асуудал үүснэ.
Тэр их хүч хэдийгээр бидний өөрийнх ч гэсэн бид хараахан өөрийгөө эмхлэн цэгцэлж амжаагүй, түүнд сайтар зохицож чадаагүй (нөхцөлд) үед гэнэт ихийг хүлээн авч чадахгүй асуудал гарна. Ийм учираас би та нарыг өдөрт 2-3 цаг бясалгахад хангалттай, дөхөм аргаар бясалгагчид өдөрт 30-1цаг хүртэл бясалгахад болно гэж хэлээд байгаа юм. Хэдий их бясалгавал төдий сайн хэмээн шунаг сэтгэлээр хандах биш, их бясалгах нь мэдээж сайн ч гэхдээ аажим аажимаар ихэсгэх хэрэгтэй.
Гималайн нуруунд амьдардаг Их Багш нар өдөржингөө бясалгадаг. Тэд өдөрт 8, 18 цагаар бясалгадаг учраас төдий арвин их ид шидтэй! Тэд чиний өмнө илэрч чадна, төд удахгүй үзэгдэхгүй болно. Чи мэдэхгүй.
Мэдээж, тэр бол түүний хувилгаан бие биш юм. Гэвч зарим үед энэ хувилгаан биеийг яг л махан биеийг барьж авахтай адил барьж болно. Та нар хажуудаа сууж байгаа хамт бясалгагчаа бариад үзээрэй! (Багш болон хүмүүс инээлдэв). Магадгүй тэр хувилгаан бие нь ч байж болно. (Хүмүүс инээлдэнэ) Яагаад гэвэл, тэдгээр их багш нар маш өндөр бясалгалтай иймээс үй түмэн хувилгаан биетэй. Тэд их бясалгадаг болохоор аяндаа ийм болдог.
Яагаад их бясалгах тусам ийм болдог вэ? Учир нь бидний бие махбодь, эс хувьсан хөгждөг, сүнс мөн хөгжинө.
Байгалийн эргэлтийн системд? хүмүүсийн ихэнх нь (хэдэн арван сая) жилийн хугацааг туулж сая нэг ийм түвшинд хүрдэг. Харин Аръяабалын номын цогцсыг бясалгадаг хүн жирийн хүний маш олон төрөлийн дараа хүрдэг түвшинд 2-3 долоо хоног бясалгаад л хүрдэг.
Жирийн хүмүүс бясалгаад бус зөвхөн ертөнцийн амьдралын хүрээнд байх төдий. Хүмүүс хэрвээ Арьябалын бясалгалаар бясалгахгүй зөвхөн өглөг, сахил, сайн хүн байх зэрэгт түшиглэвэл мөн л зуун мянга түмэн сая жилийн дараа л энэ түвшинд хүрнэ. Бид Аръяабалын бясалгалаар бясалгахад бясалгал, сахил, өөрийн бие хэл сэтгэлээ ариусгах зэрэг багтана. Мөн гэрэл ажих, аялгуу ажихыг нэмээд бид нэг бүхэл бүтэн эволюцийн хөгжил дэвшлийн цогц хүрээнд дэвшинэ. Учир нь хүн төрөлхтөн угаасаа бүдүүлэг, бие мах бодь эс, уураг тархи бүгд л нилээд бүдүүлэг, маш алгуураар дэвшин гарч арай илүү ухаалаг хүн болно.
Аръяабалын номын цогцосоор бясалгавал илүү их ухаантай маш оюунлаг хүн болох төдийгүй «хийсэн үл хийсэн» дээд түвшиний ид шидийг олдог энэ ид шид жирийн ид шидтэй огт адилгүй. Бид бясалгах тусмаа улам хөгжин илүү эрхэм дээд хүн болдог. Эволюцийн системд бид маш хурдан тасралтгүй дээш үсрэн хөгжиж байдаг. Бид энэхүү номын ёсоор бясалгах тусмаа улам дээшилж өөр нэгэн дэстэй төрөлтөн болон өөрчилөгддөг.
Жишээ нь хүн дөнгөж үүсч байх үедээ зарим нь яг л сармагчин шиг харагддаг. Нүүр царай нь төстэй төдийгүй бодож сэтгэх хийж бүтээх нь хүртэл бараг адил байжээ. Тэр үед хүмүүн төрөлтөн тийм ч ихийг хийж бүтээх чадавхгүй байсан юм. Аажимдаа хувьсан хөгжсөөр өнөөгийн түвшинд хүрчээ. Хэрвээ бид Аръяабалын номын ёсоор бясалгавал дээш хэдэн арван шатыг ахин дэвших төдий олон арван сая живаа жилийг туулан өнгөрүүлэх шаардлагагүй. Аръяабалын бясалгал нь мухар сүсэг ер бусын зүйл ердөө ч биш. Бидний бие организид биднийг хувьсан хөгжүүлдэг нэгэн систем заавал байх ёстой. Бид түүнийг хурдавчлуулахгүй юм бол тэр өөрийнхөөрөө л ажиллах болно. Бид Аръяабалын бясалгалаар тэр системийн удааныг улам хурдан ажиллуулж болно. Дөнгөж эхэлж байгаа бясалгагч өдөрт 2-3 цагаас илүүгээр бясалгаж болохгүй юм.
Гималайн нурууны их бясалгагчид өдөржингөө бясалгаж дуртай үедээ самадид ордог учраас арвин шидтэй, тэд нэг хувирч нэг хувилна, ирж очоод л, бид барихын аргагүй.
Манай зарим бясалгагчид бясалгал хийх үедээ, эсвэл гэртээ багшийнхаа хувилгаан биетэй уулздаг. Заримдаа багш нь тэдэнтэй бас үр ярилцана. Тэд ахуй ойлголтоороо уулздаг төдийгүй нүдээ нээгээд, яг одоо бид бие биенээ харж байгаатай адил багштайгаа уулзаж бас гар барьсан байна. Гэхдээ ийм учирал удаан үргэлжилдэггүй. Тэр удаан байж болох боловч ингэх шаардлагагүй байдаг юм. Тэр нэг хоёр өгүүлбэр хэлчихээд л явчихдаг. Тэр бясалгагчид ингэж учирч байгаа нь тэр Аръяабалын бясалгалаар олон төрөлдөө бясалгасан эсвэл энэ төрөлдөө маш их хичээл зүтгэлтэй бясалгасны үр дүн юм.
Бид бясалгахгүй бол үнэндээ маш харамсалтай! Бид хэчнээн их бясалгана төдий чинээ агуу болно. Бид бясалгалын ашиг тусыг үнэнхүү мэдэрч чадвал зарим үед бүхэл орчлон дэлхий ертөнцийг бүгдийг таягдан хаяхыг туйлаас хүсдэг, тэгээд нэг газар олж нуугдаад бясалгаж сууна. Учир нь бидний дотор маш арвин чадвар байдаг. Өөрөө нээж илрүүлдэггүй л болохоос биш өдөр болгон энэ дэлхийд яг л гуйлгачин, ядуу хүмүүстэй нэгэн адил өчүүхэн ч чадвар, хүч үгүй амьдарч байна.
Тэгсэн ч хамаанүй ээ! Бид аажуухан бясалгая. Магадгүй хэдэн төрлийнхөө хойно сая нэг арвин шидтэй болно.
Та нар Уойзсанандагийн үлгэрийг уншсан уу? Түүний багш Бабажи заримдаа шавь нарынхаа гэрт нь ирээд төдөлгүй нүд ирэмхийн зуур үзэгдэхгүй болно. Шавь нар нь түүнийг явчихлаа гэж бодно. Бабажи биеэ далдалж чаддаг. Тэр салхинд, бороонд, наранд, агаарт биеэ далдалж далдална. Түүнийг барихын аргагүй. Учир нь тэр маш удаан хугацаагаар бясалгажээ. Тэдгээр их багш жирийн хүнтэй огт адилгүй. Тэд явахгүй, нисдэг. Заримдаа нисэх ч хэрэггүй агаарт биеэ далдалаад үзэгдэхгүй. Гэвч бид бас нилээд буян хариулалтай байж сая түүний хувилгаан биеийг харна. Манай зарим бясалгагчид багшийнхаа хувилгаан биеийг олж харжээ. Ийм нилээд түүхийг сонсож байна. Тйим үү (хүмүүс: тийм) чи харсан уу?
--Номын эгч А: Багшийн хувилгаан бие манай гэрт зочилсон нь хэдийнэ би маш их баяртай байна.
--Номын эгч Б: Багшаа энэ бол миний ахуй ойлголт биш юм өөр нэгэн номын эгч надад ярьсан юм. Түүний хөрш нь 80 настай, саяхан нас баржээ. Нас барахаас нь өмнө багшийн зургийг түүнд харуулсан байна. Тэр 40, 50 жилийн өмнөх явдлаа дурсан санаж, Япон цэргүүд тэднийг Филиппиний Маншад хүргэж өгөх замд осолд орж далайд живжээ, тэр үед хавилгаан багш ирж түүнийг далайн гүнээс түүнийг аварч гаргажээ. Тэр хүн бол одоо энэ “Онч мэргэн үгс” номын хавтсан дээрх зураг яг мөн байна. Амьг минь аварсан багшид маш их баярлалаа гэв.
--Номын эгч В: Багшаа: энэ бол миний хадам аавын ахуй ойлголт. Тэр энэ явдал болсоны хойно надад ярьсан юм. Нэг удаа тэр өвчилж эмнэлэгт хэвтжээ. Багшийн хувилгаан бие эмнэлэгт очиж түүнийг эргэжээ. Тэр үед багш цав цагаан хувцас өмссөн байв. Чи намайг хэн болохыг мэдэх үү гэж асуухад, Та ч нэг эмгэн л байна даа гэв. Багш дахиад л: чи ахин нэг сайн хар даа гэв. Өвгөн дотроо: Өө, энэ хүн чинь манай хүүгийн Чин Хай багш байна шүү дээ гэж боджээ. Дараа багш түүнд: та тайван байж сайн эмчлүүлээрэй. Таны бие удалгүй эдгэнэ ээ гэж хэлжээ. Тэр ихэд баярлаж үргэлж уйлах болжээ. Дараа өдөр бид түүнрүү утасдаж хамт хамьдрах болсоноо дуулгахад тэр маш их баярласан билээ. Багшдаа баярлалаа.
Их Багшийн сэтгүүл №136
http://www.ariusahui.blog.banjig.net/ blogoos oruullaa
...............оОо................САРМАГЧИН - ЛАМ
Ийнхүү monk, monkey гэдэг үгэнд хоёрхон үсэгний ялгаа байдаг нь лам хуврагийг шоолж, элэг доог хийж болохгүй, үүнээс болгоомжил гэсэн үг юм. Хэрэв та жирийн нэг ламыг доог тохуу хийвэл бүх юм зүгээр өнгөрч болох юм. Гэтэл тэр лам архадын зэрэгт хүрсэн байвал та асуудалд орох болно. Та аль лам хэдийнээ архад болсныг, аль ламынх нь оюун ухааны бясалгал илүү өндөр түвшинд хүрснийг хэзээ ч мэдэж чадахгүй. Иймд та нар маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Ялангуяа та бүхний хүсэлтийг ёсоор болгож, та бүхэнд үнэн ёсыг зааж сургахаар Миолигаас танай улс руу миний илгээсэн хуврагийг доог тохуу болгож болохгүй, мөн тэднийг бие бялдрын хувьд сэтгэлийг татах гэж хичээж болохгүй. Буддизмын ёсоор амьд Буддагийн шавь болсон хуврагийг татахыг хичээвэл энэ нь аймшигтай нүгэл болдог байна.
Монголчууд Их Багшдаа мэндчилгээ дэвшүүл лээ.Энэ нь дэлхийн олон улс орнуудад Suprememaster TV-ээр цацагдсан билээ
Солонгос улсын авшигтангуудын мэндчилгээ
Аливаа шашин нь хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн нэгэн чухал хэсэг нь болдог бөгөөд ямар ч улс үндэстэнд өөрийн онцлог бүхий шашин, шүтлэг оршин байдаг.
.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд өнөөг хүртлэх түүхийн урт хугацаанд олон зуун шашин шүтлэгүүд буй болж өөр өөрсдийн үзэл санаа, номлолыг түгээн дэлгэрүүлж ирсэн.
.
Дэлхийн хамгийн том шашины тоонд зүй ёсоор тооцогдох Буддын шашин 2540, Христийн шашин 2000, Исламын шашин 1520 гаруй жил оршин тогтнож сургаал номлолоо түгээн дэлгэрүүлсээр байна.
Буддизмийн эх суурийг хожимоо бидний “Бурхан Будда” хэмээн өргөмжилсөн эртний дорно дахиний гүн ухаантан Сиддхарта Гаутама тавьжээ. Сиддхартаг мэндлэхэд уулнаас бууж ирсэн Асита хэмээх мэргэн даяанч хүүг улсдаа үлдвэл улс орныг нэгтгэсэн аугаа их хаан болно, харин ордноо орхин дияан хийж, үнэнийг олбол энэ ертөнцийг аврах бурхан болох тухай зөгнөсөн байдаг. Сиддхарта 29 нас хүртлээ хан хүүгийн ёсоор элбэг хангалуун сайхан амьдарч байсан боловч түүнд энэ ертөнцийн мөн чанар, үхэл, амьдрал, өвчин, зовлон амьдралын утга учир, түүнийг ойлгон мэдэх сэтгэл нь түүнийг гэрээ орхих замыг сонгоход хөтлөж, 6 жилийн турш тэрхүү “үнэн”-ийг хайсны эцэст 35 насандаа бодь модны доор бясалгах явцдаа гэгээрлийг олж чадсан байдаг. Тийнхүү гэгээрсний дараагаас Будда буюу “Гэгээрсэн” хэмээн дуудагдах болжээ.
Сиддхарта Энэтхэг орноор шавь нарийн хамтаар явж өөрийн олсон үнэнийг түгээсээр 80 насандаа нирваан дүрийг барьсан хэмээн судар номонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Харин Христос шашин эртний Ромын эзэнт улсын Дорнод хэсэгт үүссэн ба Христос шашинг үндэслэгч Есүсийн мэндэлсэн талаар “Ариун Библи” сударт: …”Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн түл түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүнийг тийн бодож байх үед эзэн тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж,
—Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Түүнийг хүү төрүүлэхэд, чи түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв”· хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Энд нэгэн сонирхолтой зүйл байгаа бөгөөд энэ нь Сиддхартаг мэндлэсэний дараа мэргэн даянч ирсэн шиг Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хурч ирээд,
—“Саяхан мэндэлсэн иудейчүүдийн хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд түүний одыг хараад түүнд мөргөхөөр ирлээ··” гэсэн байдаг.

Есүс өөрийн сургааль номлолоо номлохоос өмнө цөлд очиж дөчин өдөр дөчин шөнө мацаг барин бясалгал хийсэн өгөөд эргэн ирж сургааль номлолоо түгээж эхэлсэн. Есүсийг даган бишрэгч нар олон зуу, мянгаараа гарч байснаас хаад ноёд өөрсдийн эрх мэдлийг нь булаан авах нь хэмээн айж улмаар загалмайнд цовдлон алсан билээ.
Нөгөө хоёр шашнаа бодвол харьцангуй “залуу” Исламын шашины тухайд: Аллах тэнгэрийн газар дээрх элч Мухамед нь энгийн нэгэн худалдаачин байсан бөгөөд бичиг үсэг мэддэггүй нэгэн байжээ. Мухамед нь “Аллах тэнгэр”-н номлолыг хүмүүст дэлгэрүүлхээсээ өмнө Хира хэмээх нэгэн уулын агуйд мөн л бясалгал хийсэн байх ба бясалгах үед нь бурхны элч түүндээр ирж Коран судрыг хүмүүст таниулан дэлгэрүүлэх талаар хэлсэн байдаг. Тийнхүү Мухамед “бурхний элч”-н үгийг дагаж номлолоо тараан дэлгэрүүлэх болсон.
Будда болон Христ гэдэг үг нь хоёул Гэгээрсэн гэсэн утга илтгэх бөгөөд нэг зүйлийн хоёр өөр хэлнээ илэрхийлсэн хэрэг юм. Оросын эрдэмтэн Эрнст Мулдашевийн Энэтхэг, Балба, Төвдөд хийсэн шинжилгээний ангийн материалдаа тулгуурлаж бичсэн номноос үзвэл сүүлчийн Будда 2044 жилийн өмнө дэлхий дээр заларсан байхад анхны Будда 18013 жилийн өмнө заларсан хэмээгээд “Буддагийн гадаад төрхний багагүй шинж тэмдэг нь түүнийг хагас усны байдалтай байсныг гэрчлэнэ. Жишээ нь сэлүүр хэлбэрийн хөл, хуруунууд хоорондын таславч, том цээжний хөндий гэх мэт. Хэрвээ үүнийг төвдийн сүм дээрх нүдээр эргэн сэргээсэн дүр төрхтэй харьцуулбал сүүлийн тохиолдолд усны амьдралын илүү их зохицлыг харж болно. Энэ нь хавхлаг хэлбэрийн хамар болон өвөрмөц хэлбэртэй нүд юм. Үүнээс хүн төрөлхтөн усны амьдралаас цэвэр хуурай газрын амьдралд дасан зохицсон хувьсал ажиглагдаж байна. Хагас усны амьдралтай зохицсон дүр төрхтэй хүн нь атлант бус харин илүү эртний буюу лемурын үеийн хүн юм· гэсэн нь зарим нэгэнд нь Сиддхартагын талаар 2500 жилийн тэртээ төрсөн хааны хөвгүүн мөн эсэх талаар эргэлзэх сэтгэл төрүүлж байна. Мөн бурхны шашны домогт “Анх ертөнцийг сая тогтох цагт замбуутивийн хүн маш их урт настай, биеэс гэрэл гарган нисэж явдаг…·· гэжээ. Э.Мулдашев мөн номондоо билгийн нүдтэй анхны хүн төрөлхтнөөс эхлээд манай гариг ертөнцөд таван хүн төрөлхтөний ертөнц үүссэн бөгөөд бид хамгийн сүүлийн тавдахь болж байгаа талаар нилээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэдгээр хүмүүс нь дээрх домогт гардагтай төстэй том биетэй, мөнх настай мөн билгийн нүд буюу дотоод хүчээрээ дэлхийн татах хүчинд нөлөөлж ямар ч хүнд зүйлийг төвөггүй өргөж чаддаг байсан талаар дурьдсан байдаг.
Дээрхи гурван шашинаас одоогоос 2500 гаруй жилийн тэртээ үүссэн Буддын шашин, 2000 жилээр Христийн шашин, эцэст нь 1500 гаруй жилийн “нас”-р Исламын шашин орж байгааг анзаарсан байх. Эдгээр шашин нь түүхийн энэ урт үеийг дамжин бидний үед уламжлагдан ирэх хүртлээ анх дэлгэрч байсан үеийнх шигээ байж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Нэгэн жишээ дурьдхад “УМ МА НИ БАДЬ МИ ХУМ” хэмээх эмээ өвөө нарын диваажинд аваачих увидастай гэж итгэж, байнга амандаа үглэдэг энэхүү 6 үг нь бодож байсан шиг нь шидэт тарни бус харин Сиддхарта өөрийн шавь нартаа захиж байсан захиас үг нь байсныг мэдэх хүн цөөн.
Тэрхүү шашинг үндэслэгчид нас баснаас хойш тухайн шашны үнэн ном, номлол нь анх дэлгэрүүлж байснаасаа гажиж эхэлдэг ба “Будда Бурхан”-г нас барснаас хойш буддын шашин үндсэндээ их, бага хөлгөн хэмээн хуваагдсаныг бид мэдэх билээ. Их, бага хөлгөн баримтлагчид нь хоёул Будда багшын үнэн номыг тараан дэлгэрүүлж байна гэлцдэг. 14-р зууны үеэс Зонхав шашны дэг журмыг чангатган улмаар “Шар”-н гэгдэх урсгалыг үүсгэсэн түүхтэй. Энэхүү урсгал нь “Бурхан”-н шавь нар эхнэр авахгүй, байнга сүм хийддээ сууна гэх мэтчлэн чанга хатуу дүрэм журмыг өөрийн дураар нэмэн оруулж түүнийгээ даган мөрдүүлэх болжээ. Харин Ромын эзэнт гүрэн задран унасныг дагаад Христийн шашин Католик, Үнэн Алдартан, гэж хуваагдсан бол хожим Католик урсгал нь мөн л хуваагдан Протестант хэмээх урсгал төрөн гарсан билээ. Исламын шашин ч гэсэн Сүнит, Шийт гэх мэтээр хуваагдсан. Ийнхүү хуваагдах болсон шалтгаан нь гагцхүү тухайн үеийн шашны тэргүүлэгчдийн үзэл бодлын зөрөлдөөн, ертөнцийг үзэх үзлээс л болдог байна. Эдгээр хүмүүс нь өөрсдийн амьдарч байсан үедээ шашны болон төр нийгмийн томоохон зүтглтнүүд байдаг. Зонхав болон Фома гэх мэт хүмүүсийг дурьдхад л хангалттай юм. Фома л гэхэд дундад зууны үеийн том, нөлөө бүхий санваартны нэг буюу шашны тэргүүн байсан. Фома нь өөрийн үндсэлсэн төрийн үүслийн талаарх “Шашны онол”-доо төр шашин хоёр бол нэг зүйл бөгөөд нэг нь нөгөөгийнхөө газар дээрхи илрэл нь болох тухай тусгасан байдаг.
Мөн тухайн шашинг янз бүрийн зорилго, шалтгаанаар янз бүрийн улс орнуудад дэлгэрүүлдэг бөгөөд тэгэхдээ тухайн улс орны өөрийнх нь онцлогтой холбож улмаар “эрлийз” шашинг үүсгэдэг байна. Түүнээс гадна шашинг дэлгэрүүлэх үед түүний судар, ном, номлолыг тухайн улс орны эх хэлэнд хөрвүүлэх шаардлага гардаг бөгөөд энэ үед орчуулгын том жижиг алдаанаас болж үзэл санааны гажуудал гарах тохиолдол байхыг ч үгүйсгэх аргагүй...
{http://nonmember.blog.banjig.net/post.php?post_id=108078}blog oos oruullaa


Нүүр
Концерт
Яруу найраг
Намтар
Лекц
Цагаан хоолны жор
Бясалгал
ном
зөвлөгөө
Дуу,ая,аяз
Мацаг барихуйн учир














