Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











Энэ сэдвээр анх удаа олон улсын теле-бага хурал боллоо.

Хvн тєрєлхтєнд заналхийлж буй аюултай vзэгдэл нь дэлхийн дулаарал.
Дэлхийн дулаарал

"SOS",

уур амьсгалын єєрчлєлтийн тулгамдсан асуудлаархи олон улсын теле бага хурал єчигдєр СТЄ-нд боллоо.
Тєгс гэгээрсэн их багш Чин Хайн олон улсын нийгэмлэгээс санаачилсан уг хуралд гадаадын зочид, тєлєєлєгчид болон манай орны тєр нийгмийн зvтгэлтнvvд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэд, УИХ-ын гишvvд, зохиолч уран бvтээлчид оролцсон нь монголчууд цаг уурын дулааралд хэр анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Дэлхийн дулаарал, цаг уурын єєрчлєлт сvvлийн жилvvдэд манай оронд эрчимтэй мэдрэгдэх болсон бєгєєд vvсээд буй нєхцєл байдалд санаашрах бус, хэрхэн саармагжуулах, таслан зогсоох арга замыг эрэлхийлэхэд хурлын ач холбогдол оршиж байв.
Хурлыг нээж техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагва vг хэлсэн бєгєєд Монгол Улсын Ерєнхийлєгчийн хэл бичиг, сvм хийд, шашны зєвлєх Ж.Цэрэндамба Ерєнхийлєгчийн мэндчилгээг Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь тєвийн тэргvvн С.Баярбатад гардуулав.

Олон улсын теле-бага хурлын vеэр биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Болд "Дэлхийн дулаарал Монгол оронд нєлєєлєх нь" сэдэвт лекц уншсан бол

"Дэлхийн дулаарал ба тvvнд нєлєєлж буй хvчин зvйлс"

сэдвээр байгалийн ухааны доктор Д.Энхбат, Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайд, тvvхийн ухааны доктор Ж.Чойнхор "Дэлхийн дулаарлын асуудлыг олон улсын хэмжээнд онцлон vзэж байгаа нь", техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагва "Хvний тухай зєв мэдлэг хийгээд зохистой хоол хvнс нь дэлхийн дулаарал, тvvний хор уршийг саармагжуулах чухал нєхцєл мєн" сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Теле бага хурлын хєтєлбєрт дэлхийн дулаарлын уур амьсгалын єєрчлєлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар асуулт, хариулт багтсан агаад санал асуулгад тєгс гэгээрсэн их багш Чин Хай сvлжээгээр холбогдсон юм. Мєн хурлын vйл явцыг тєгс гэгээрсэн их багшийн телевизээр дэлхий дахинаа цацсан бєгєєд манай орны хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцлоо. Монголд цагаан хоолны vйлдвэрлэл vйлчилгээ явуулдаг байгууллага, ресторан, хоолны газрууд цагаан хоолны амталгаат баяр зохион байгуулав. Хурал их багш Чин Хайн "Шувууд миний амьдралд" номын танилцуулгаар vргэлжилснээс гадна Монголын шилдэг уран бvтээлчид "Далай ээж" урлагийн гайхамшигт тоглолт зохион байгуулсан юм.

Дэлхийн дулаарал, уур амьсгал Дэлхийн дулаарал манай оронд бодит аюул учруулж буй ч бид эко системтэйгээ зvй бусаар харьцсаар байгаа нь харамсалтай. Монголын цаг агаарын дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин эрчимтэй явагддаг аж. Манай орны нутаг дэвсгэрийн 85 хувь нь мал болон хvний vйл ажиллагаанаас хамааран цєлжилтийн байдалд оржээ. Иймд дэлхийн дулаарлын асуудлыг хєндсєн олон улсын теле-бага хурал цагаа олсон vйл хэрэг бєгєєд хуралд манай тєр засгийн байгууллага єндєр ач холбогдол єгсєн юм. Дэлхийн температур єнгєрсєн мянгантай харьцуулахад хvний хvчин зvйлээс шалтгаалан ихээхэн нэмэгдэж, цаг агаарын эрс тэс єєрчлєлтийн шалтгаан болж байна.

Дэлхийн мєс, цасан бvрхvvл хайлснаас далай, тэнгисийн усны тєвшин ихээхэн нэмэгдсэнээр Хойд мєсєн далайн мєсний дор хуримтлагдсан метан хий дэгдэх аюул тулгараад байгаа талаар хиймэл дагуулаас мэдээлжээ.



Метан нь далайн гvнд мєстэй холбогдож метан гидрат хэлбэрээр хуримтлагддаг ба мєс хайлж усны температур нэмэгдвэл метан хий чєлєєлєгдєж агаарт дэгдэхэд эзэлхvvн нь 170 дахин тэлж дэлхийн дулаарал эрчимтэй явагдах аюултай. Сансрын хиймэл дагуул болон усан онгоцноос хийсэн судалгаанаас vзэхэд Хойд туйлын мєс 1950 оноос хойш 50 хувь буурчээ. Гринландын гадаргуугийн мєсєн давхаргын нийт хэмжээ 15 жилийн ємнєх vетэй харьцуулахад дєрєв дахин багассан нь 2012 оны зун гэхэд туйлын мєс бараг бvрэн хайлж дуусах таамгийг батлах мэт. Агаар мандалд байх усны уур, нvvрсхvчлийн хий, метан, азотын исэл, озон зэрэг хий нь хvлэмжийн хийг бvрдvvлэх ба эдгээр нь дэлхийн цаг уурыг дулаан байлгахад гол vvрэг гvйцэтгэдэг. Тvлш, шатахууны шаталт, цєлжилт зэрэг нь нvvрсхvчлийн хийн хуримтлалыг нэмэгдvvлдэг бол нvvрс олборлолт, хєрс хуулалт, мал аж ахуй зэрэг нь метаныг их хэмжээгээр нэмэгдvvлэгч хvчин зvйлс аж.

Харин хvн амын хэт єсєлт, автомашины утаа, бензин шатахууны ууршилт, нvvрс тvлдэг цахилгаан станц, цэвэрлэх болон бусад vйлдвэрvvдээс ялгарч буй азотын исэл болон нvvрсустєрєгч нь нарны хэт ягаан туяатай харилцан vйлчлэх vед агаар бохирдуулагч-озон vvсдэг. Ийнхvv агаарын найрлага дахь хvлэмжийн хий нэмэгдэж цаг агаар дулаарсны улмаас дэлхийн мєсєн бvрхvvлийн хэмжээ багасч байгаа нь дэлхийн гадаргаас буцаж ойх нарны цацрагийн хэмжээг бууруулснаар дулааралт илvv хурдацтай явагдахад хvргэж байна. Сvvлийн vед дэлхийн дулааралд ихээр нєлєєлж буй хvлэмжийн хий нь метан болохыг цаг уурчид санал нэгтэй хvлээн зєвшєєрчээ. 2007 оны байдлаар агаар мандалд байх нvvрсхvчлийн хийн хэмжээ аж vйлдвэрийн хєгжлийн ємнєх vеийнхээс 31 хувиар нэмэгдсэн байхад метаны хэмжээ 150 дахин нэмэгдсэн байна.

Метаныг хамгийн ихээр ялгаруулагч гол vvсвэр нь мал аж ахуй ба жилд 100 гаруй сая тонн метан ялгардаг. Агаарын бохирдлын 17.1 хувь нь ой мод устгаж байгаатай холбоотой бол хєдєє аж ахуйн салбараас 13.5, тээврийн салбараас 13.1, барилгын салбараас 7.9, хог хаягдал цэвэрлэх байгууламжаас 2.3 хувь нь ялгардаг аж. Хvлэмжийн хийг шингээгч нь ой мод, євс ургамал, озон нь цаг минутаар хомсдож байна. Хvний нєлєєгєєр нvvрс хvчлийн хий нэмэгд¬сэн ч тvvнийг шингээгч ой мод, євс ургамлын хэмжээ багассанаас манай оронд 1940-єєс 2006 оны байдлаар агаарын температур 1.94 градусаар нэмэгджээ. Дэлхийн тvvхэнд хамгийн єндєр халсан 10 vзэгдэл сvvлийн 14 жилд тохиосноос дэлхийн дулаарал хэр эрчимжиж байгаа нь харагдаж байна.

Чин Хай багш гэж хэн бэ? Дэлхийн дулаарал "SOS", уур амьсгалын єєрчлєлтийн тулгамдсан асуудлаархи олон улсын теле-бага хурлын vеэр олон оронд борлуулалтаараа тэргvvлж буй "Шувууд миний амьдралд" номыг танилцуулсан юм. Єєрийн тэжээдэг шувуудынхаа зоригжуулснаар замбуу тивийн хамаг амьтанд хайрын сэтгэлээр хандахыг сургасан энэхvv ном тvvний "Ноход миний амьдралд", "Ихэмсэг амьдрал" номуудын адилаар олон улсад бестсэллэр болж байжээ.
Дэлхийд нэрд гарсан хvн тєрєлхтний оюун санааны хєтєч, уран бvтээлч, соёл суртлын ялгааг vл харгалзан дэлхийн єнцєг булан бvрт хайр халамж, тусламжийн гараа сунгаж байдаг хvмvvнлэг vйлстэнг их багш Чин Хай гэнэ.


Тэрбээр Вьетнамын тєв хэсэгт мэндэлсэн бєгєєд 19 насандаа Англи, Франц, Германд суралцсан байна. Улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байхдаа Герман эмчтэй гэрлэж, хоёр жил аз жаргалтай амьдарсан боловч Чин Хай хvvхэд ахуй цагийнхаа хусэл мєрєєдлийг биелvvлэхээр нєхрийнхєє завшєєрлєєр гэгээрлийн зам мєрийг хєєжээ. Тvvний олон улс орноор хийсэн урт удаан, хvнд бэрх аялал ийнхvv эхэлсэн ба Гималайн нуруунаас тєгс багшийг олох хvртлээ vргэлжилсэн байна. Чин Хай багш дотоодын тэнгэрлэг гэрэл, аялгууг уламжлан авенаа хожим Аряабалын бясалгал хэмээн нэрийджээ. Хэсэг хугацаанд хичээнгvй бясалгасны дараа тэр тєгс гэгээрэлд хvрсэн гэдэг. Зовлон зvтгvvр ертєнцийн хаа ч оршин байдгийг ухаарснаар vvнээс гэтлэн гарах арга замыг эрж олох нь тvvний амьдралын зорилго юм.

М.Хангал
Дугаар 018 /21247/

URL:http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1146659


Тиймээс тэр хүмүүс бүр өчүүхэн жаахан ямар ч юм хийсэн түүнийгээ зүрх сэтгэлээсээ, зориулалтай хийдэг.

Ажлаа хийж чадахгүй байлаа ч гэсэн ядаж л нийгэмдээ үнэн ч байдаг.
Тэд хүмүүсийг хуурахгүй, төвөг бэрхшээл учруулахгүй, тэвчээртэй байж, хүмүүст үйлчилдэг. Дор хаяад л, асуудал чирэгдэл авчрахгүй.
Шинжлэх ухаан, ер нь ямар ч салбарт ажилласан, тэд атаархаж жөтөөрхөхгүй, бусад хүмүүсийн ололт амжилтыг нь нураах гэж өдөөн хатгадаггүй.


Манай ихэнх шавь нар, бусадтайгаа гудамж, эсвэл өөр хаа нэгтээ, танихгүй газарт тааралдвал, тэднийг номын ах эгч нар маань байна гэдгийг зүгээр л мэдэрдэг. Тэгээд тэр хүнд итгэж болно гэдгийг мэддэг. Тухайн хүн өөрсдөд нь туслана, хайрлана, наанадаж л хор хөнөөл учруулахгүй гэдгийг мэддэг. Энэ зөв үү? /тийм ээ/ тэгвэл дэлхий тэр чигээрээ ийм байвал, та нар юу гэж бодох вэ? Бусад шашны гэгдэх байгуулагуудыг ийм ахан дүүсийн холбоог бий болгоход бид уриалж чадах байна. Та нар тэднийг нэрлэдэг боловч нэгийг нь ч олохгүй. Тиймээ? Биднийх шиг бие биедээ итгэж найдаж болох ахан дүүсийн холбоо хэмээх зүйлийг олох хялбар бус. /Үзэгчид “тийм” гэж хариулаад алга ташив/.

Мэдээж бидний алдаа дутагдал, хувийн зан байдал байгаа хэдий ч бид нэг нэгэндээ итгэж болно, хайр энэрэл өөрсдөд маань байгаа гэдгийг мэдэж байдаг. Хайрыг өгч чадна гэдгээ бид ойлгодог. Юу л байна тэрийгээ өгөх, үүнээс нэг нэгэндээ итгэх итгэлийг бид олж авдаг. Энэ дэлхийгээ ийм болгочих юм бол бид диваажин руу явах шаардлагагүй, нирвааны талаар ярьж хэлэлцэх хэрэггүй болно. Бид эндээ л байхад болно /алга ташив/. Тиймээс ч бид Нирвааныг цогцлоож, дэлхийгээ нирваан болгож байгаа юм. Энэ сайн. Угтаа бидний хандлага “шалтгаан” өөрийн үүрэг хариуцлага хийгээд энэ Дэлхийгээс зайлан зугтаах явдал биш. Энэ нь энд үлдэж чадахгүй үүнийг өөрчилж чадахгүй бол явах хэрэгтэй л гэсэн үг юм /Багш инээв/.


Тэгэхээр, хэрвээ та нар дэлхийгээ хайрлаж байвал, дэлхийн хүмүүс рүү доош бууж ирсэн бол, ертөнцийн хүмүүсийг үнэ цэнэтэй, итгэж болохуйц гэж бодож байгаа бол, тэднийг авар, билэг ухаан, оюун санааны бясалгал дадал, өршөөл нигүүсэл, хайр энэрэл, Куан Инь аргын талаар мэддэг зүйлээрээ тэднийг авар. Энэ бол бидний үүрэг. Энэ бүхний дараа, хүн болгон Куан Инь аргаар бясалгаж, цагаан хоол иддэг болсон ч энэ гаригт дурлахгүй байвал өөр гаригууд бэлэн байгаа. Бусад гаригууд та нарыг хүлээж байна.
Бидэнд хангалттай олон гариг бий.

“Эцгийн минь гэрт олон шилтгээн бий” энэ үнэн шүү дээ.

4 р хэсэг


Буддын сургаальд бүх зүйл хоосоноос бүтээгдсэн гэжээ. Тэгэхээр биднийг бүтээсэн нэгэн оршин тогтнол байж таарах нь.Түүнийг нь бид нар өнөөг хүртэл Бурхан гэж нэрлэсээр иржээ.
Тэгвэл Бурхан гэж юу вэ? Энэ тухай олон хүн янз бүрийн ойлголттой байдаг. Үнэндээ бурхан гэж байдаг эсэхийг ч сайн мэдэхгүй байгаа олон хүмүүс байгаа.

Гэтэл бидний яриад шүтээд байдаг Дээрхийн гэгээн далай багш маань энэ тухай л ярьж байдаг. Тэгэхээр далай багшийн сургаалийг ойлгох гэж эхлэхээсээ өмнө та өөртөө бурхан байдаг уу гэсэн асуултыг тавих хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хэрвээ та шашин бүрийн гол ухагдахуун бурханыг үгүйсгэж байгаа бол ямар ч зүйлд итгэж биширдэг байлаа ч гэсэн энэ нь бидний ярьдагаар мухар сүсэг юм. Далай лам үнэн зүйл ярьдаг гэж хүндэлж байгаа бол биднийг бүтээсэн бурхан одоо ч гэсэн оршин байгаа юм байна гээд та бодоод үз дээ, Энэ хачин санагдаж болох боловч шашин хэдэн мянган жилийн турш устаж үгүй болохгүй өдий болтол оршин тогтоносоор ирсэний гол шалтгаан нь энэ болой. Бясалгал хийж өөрийгөө ариусгаж гэрэл болгож хувиргаж чадна гэж ярьцгаадаг. Энэ нь үнэндээ бурхан бүгдийг гэрэлээс бүтээсэнийг гэрчилж байгаа хэрэг юм.


Алдарт зохиолч судлаач Мулдашевийн номыг уншиж байхад Атлантид хэмээх үндэстэн бидний өмнө үед дэлхий дээр амьдарч байсан гэдэг. Тэр үед хүн одоогийнхоос хавьгүй өндөр тэгээд гэрлэн биет байсан ажээ. Олон мянган жил өнгөрсөний эцэст хүний мах бодь үүсэж хүн жижгэрч өнөөгийн түвшинд хувирч өөрчлөгдсөн гэдэг.
Гэтэл одоо хүн эргээд тэрхүү гэрлэн биеэ олж авахын тулд бясалгал хийж ариусч гэгээрэхийг хүсэж мөрөөдөж байна. Энэ нь бурханы анхдагч бүтээлрүүгээ тэмүүлж байна гэсэн үг юм боловуу? Хүн тэгээд гэрэл байсан юм бол яаж үржиж хөгжих вэ гэсэн асуулт урган гарч ирж байна... Эртний хүн төрлөхтөний бүтээсэн ,нууц нь тайлагдаагүй олон гайхамшигтай зүйлүүд манай гариг дээр одоо болтол оршин тогтносоор л байна. Жнь гэхэд аварга том пирамидуудыг дурдаж болно.
Тэдгээрийг баримтат кинон дээрээс хархад асар олон боолуудын хүч хөдөлмөрөөр бүтээн босгож байгаа мэт өгүүлдэг боловч үнэндээ тэр аварга аварга чулуунуудыг дээш нь өргөж гаргана гэдэг байж болшгүй зүйл мэт санагддаг. Гэтэл оросын эрдэмтэн Молдаевийн номон дээр тэдгээр чулуунуудыг зүгээр л нүднийхээ харцаар өргөж тавьсан тухай гардаг.


Хүн анхандаа гэрлэн биет байсан юм бол энэ нь хүнд байж болох чадвар юм. Бурхан ч гэсэн өөрөө гэрлэн биет, тэрээр асар өндөр түвшинд оршдог учир энгийн сүнсний хөгжил байхгүй хүний нүдэнд харагдаж мэдрэгдэдгүй нь ойлгомжтой. Тэрээр хоосоноос бүхнийг бүтээсэн учир бид ч эргээд хоосон болж болно гэсэн үг. Гэхдээ энэ нь яг ч хоосон биш бөгөөд гэрэлээс бүтээсэн гэвэл арай бодитой болох юм. Тэгээд дараа нь хүн маань өсөж үржих хэрэгтэй байсан учраас махан биеийг бүтээж, түүнд нь зориулж хорвоо ертөнцийг бүтээсэн ажээ.
Гэтэл Молдаевийн номон дээр бид нарын гэрлэн бие нь муу зүйл хийсээр байгаад бохирдоод хүч чадлаа алдаж одоогийн мах бодь бий болсон гэж бичсэн байдаг. Тэгэхээр аль нь зөвийг ялгаж салгах аргагүй ч ямар ч байсан бурхан бидэнд хоёр биеийг бүтээж өгсөн бөгөөд гэрлэн биеэрээ бурхантай харилцаж махан биеэрээ хорвоо ертөнцийг таньж мэдэж өсөж үржиж амьдар гэсэн боловуу,Уг чанартаа энэ хорвоо ертөнц маань таашаал авч баясаж цэнгэх диваажин байх ёстой байсан боловч одоо эсрэгээрээ өөрчлөгдөөд зовж зүдэрч амьдрах газар болчихсон бололтой. Бид нар уг нь ингэж зовж амьдрахаар анхнаасаа бүтээгдээгүй ажээ.

Тиймээс л энэ зовлонгоос ангижирахын тулд гэрлэн биеэ дахин сэргээж бурхантай харилцаа холбоогоо дахин тогтоох хэрэгтэй юм. Сүнсэн биеэ хөгжүүлэхгүй бол бид нар энэхүү эцэс төгсгөлгүй зовлонгийн далайгаас хэзээ ч гарч чадахгүй бөгөөд тамын амьтан тамдаа жаргалтай гэгчээр эндээ үүрд мөнх байх юм. Жишээ татхад монголчууд бид ч гэсэн харанхуй бүдүүлэг байдалдаа дасчихаад хөгжиж чадахгүй нэг дороо эргэлдсээр байгаа шиг хүн төрлөхтөн ч гэсэн энэхүү зовлонт амьдралдаа дасчихаад түүнээсээ салж чадахгүй сүнсэн биеэ хөгжүүлж чадахгүй байгаа ажээ. Хэрвээ энэ чигээрээ бид нар махан биеийн амьдралаа чухалчилаад сүнсэн биеэ хөгжүүлэхгүй хэрхэн мөнгө олох вэ,хэрхэн өндөр байшинд амьдрах вэ,яавал бусдын дээр гарах вэ гэж материаллаг зүйлсийн хойноос хөөцөлдсөөр байвал үхсэн хойноо ч гэсэн эцэс төгсгөлгүй зовлонд унах ажээ.

Хүний сүнс хэзээ амгалан болох вэ гэвэл мэдээж Бурхантай холбогдож чадсан тэр л үед юм.

Ингээд бодохоор далай багшийн сургаад байгаа зүйлийн эцсийн үр дүн нь бол бидний дотор байгаа хүчгүй болсон сүнсэн биеээ хөгжүүлэх явдал ажээ. Энэ нь хэцүү зүйл мэт боловч бас амархан зүйл ч байж болох юм. Олон хүн үүнийг ойлгоод амьдралынхаа зорилгийг болгоод явж байгаа. Эрт орой ч бай хэзээ нэгэн цагт бид нар үүнийг ойлгож ухаарах нь дамжиггүй. Яагаад вэ гэвэл бидний зүрх сэтгэлд сайн мууг ялгах чадвар гэж байдаг бөгөөд хүний сэтгэл үргэлж сайн сайхан зүйлрүү тэмүүлж байдаг. Энэхүү зүрх сэтгэл л биднийг бурханд хөтөлж аваачих түлхүүр нь ажээ. Хүмүүсээ мөнхийн амьдралын төлөө сүнсээ хөгжүүлцгээе!!!

Нийтэлсэн Хүслэн 2008/06/14 - 11:59
http://www.orloo.info/readfull/education/3225-----BLOG OOC

тэжээхийн тулд амьтан, эсвэл шоргоолж шиг амьдрах нь бид аугаа байдлаа дэмий үрж буй хэрэг. Зөвхөн орчин тойрон, төрөл садан, найз нөхөд, улс орноо л хайхарч халамжлаад л. Шоргоолж ингэдэггүй гэж үү? Зөгий тэгдэггүй гэж үү?
Тэд бүр заримаас маань илүү зохион байгуулалттай, бие биедээ хайр халамжтай, олсноо нэг нэгэнтэйгээ ижил тэнцүү хуваадаг .

Хамтдаа ажиллаж, цугтаа юмаа хийж, хуваалцана. Харин бидэнд хангалттай юм бий, хэтэрхий их юм байна шүү дээ. Дэлхий маань аливаа бүхэн, эрдэс давс, янз бүрийн эх булагаар арвин хэвээр л байна шүү дээ. Хэдий тос байхгүй байлаа ч гэсэн бид машин тэргээ явуулах өөр ямар нэгэн юм олчихно. Үл үзэгдэгч нисдэг биетүүд тос хэрэглэдэггүй, тэрний шаардлага ч байхгүй.

Та нар Марсаас энэ хүртэл хангалттай хэмжээний тос зөөж ирж чадах уу? Далан найман сая километрийн зайтай, энэ зөв байх аа? Хамгийн ойрхон гариг Марс, тийм байх аа? Ямартаа ч, манай шатахуун очоод буцаад ирж хүрэлцэхүйц хамгийн ойр нь л энэ. Үнэн хэрэгтээ, энэ тийм ч ойрхон биш л дээ. Эндээс Хонг Конг явах дайны юм биш шүү тэр чинь, та нар бүгд мэднэ!

Өөр өөр зорилгоор ашиглаж болох янз бүрийн түлш шатахуун байдаг. Илүү дээд гариг дэлхийд бидний хэрэглэдэг шиг тос хэрэг болдоггүй. Энэ нь хэтэрхий яршигтай, хэтэрхий хүнд.
Тэд заавал нарны энерги гэх биш, өөр төрлийн энергийг хэрэглэдэг.

Бидэнд, байгальд байдаг өөр төрлийн энерги бий. Зарим эрдэмтэд үүнийг олж мэдээд эхэлчихсэн гэж би боддог, гэхдээ хараахан хэрэглээнд оруулаагүй байгаа. Учир нь, заримдаа эрдэмтдийг ямар нэгэн юм олж мэдэхээр өөр хэн нэгэн түүнийг доош нь дарахыг хичээж, энэ талаар нийтэд дэлгэх эсвэл түүнд туслахыг зөвшөөрдөггүй. Магадгүй тэр хүнд санхүүгийн дэмжлэг дутаж, цаашид судалгаа шинжилгээ хийж чаддаггүй юм уу, түүний дараачийн өөр хэн нэгэн зохиогчийнх нь эрхийг хулгайлах болон түүнийг нь үгүй хийх эсвэл маш муу зорилгоор ашиглах, хийгээд зарж борлуулахыг оролддог. Үүнд маш их мөнгө шаардлагатай байдаг болохоор хэн ч худалдаж авахыг хүсдэггүй. Тэр зүйл тэндээ л хэвтэж, хаа нэгтээ хэн нэгний гарт ч биш, юу ч хийсэн юмгүй үлддэг. Ойлгож байна уу?

Манай дэлхийд, энэ мэт сэтгэлгээтэй хүмүүс байгаа болохоор, бид хаашаа ч тэр, ирээдүй, соёл иргэншилтэй гаригс, хүний амьдралын хүсүүштэй нөхцөл бүхий ертөнц, үнэн мөн, сүр жавхлан, хүндэтгэл өргөмжлөл бүхий хүний амьдрал руу явахгүй.
Энэ их хэцүү. Гэхдээ, бидний ажил тийм ч муу гэж би боддоггүй, тийм биз дээ? Бид хүмүүсийг сургаж боловсруулахыг хичээнэ. Ядаж л үнэнч байх, шаргуу ажиллах, өөртөө итгэх, билэг ухаанаа олоход нь сургана. Тиймээс тэр хүмүүс бүр
3-р хэсэг

Dream in the Night!

2009/01/18

|

Гэвч яаж би тэдний хэн нэгэнтэй одоо уулзаж, ярилцах билээ? Ерөнхийлөгчдийг нэг нэгээр нь хайх хэрэгтэй юм уу? Тэднийг бид гэрлийн цацрах энерги, нинжин хайр халамж (НХХ)-аараа бөмбөгдчихсөөн.

Бид тэднийг НХХ-аараа буудах болно. Бид тэдэнд тус бүр гурван уут хайр өгөх болно. Хэрвээ тэд үүнийг шингээн аваад…би дэлхийн удирдлагуудад хүрчихвэл тэд намайг өөрсдөөс нь ямар нэгэн юм хүсэж байна гэж бодож магадгүй юм, учир нь хүн бүр л нэг нэгнээсээ юм хүсэж байдаг шүү дээ. Тэгэхээр тэд ч ингэж бодох байх.

Хариу юу ч хүсэлгүйгээр юм хийдэг хүн их ховор шүү дээ. Тиймээ, би ч хариу зүйл хүснэ. Тэднээс би хүмүүсийг хайрлаж халамжлах, улс орон цаашлаад өөрсдийгөө бүхий л дэлхийнхээ сайн сайхан ашиг тусын төлөө үнэхээр зориулах, бидний буруу хийсэн зүйлийг засаж сайжруулах, энэ гаригаа гоо сайхан болгох, техник технологи, машин механизм, ойлгож ухаарах арга зам, амьдрах хэв маягаа дээшлүүлэхийн төлөө дэлхийгээс чанагш бусад дэлхийтэй холбогдох, хэрвээ боломжтой бол мөн энэ дэлхий, цаашлаад бусад гаригуудыг зовлонгоос нь дээш татан гаргахыг хүснэ.

Бид үнэхээр дэлхийн тэргүүлэгчид хийгээд улсын удирдлагууд юм бол хэсэгхэн бүлэг хүн, улс төрчид, нэг жаахан үндэстэн ястан, сонирхогчдын нэг бүлэг юм уу өөрийн aids, бүлэг, туслан дэмжигчид бүр цаашлан дан ганц улс орноо хайхрахын оронд уужуу тэнүүнээр бодож, өргөн цар хүрээтэй ажлыг хийх хэрэгтэй. Оюун ухаанаа тэлж, сэтгэл санаагаа уужим болгохын оронд тийм жижигхэн асуудлуудыг бодож байвал бид өөрсдийгөө дорд үзсэн хэрэг болно.

Түүнийг хийх их хэцүү ч гэсэн бид чадна. Хэрвээ дэлхий цаг хугацааны асуудлаас хамааран муудаж доройтвол хүмүүс ч сэрж ухааран бие биеэ боддог болно. Тиймээс л заримдаа гүн нойрноос маань сэгсрэн сэрээхийн тулд учир шалтгаан хийгээд эмчилгээ болгож Бурхан гай гамшигийг хэрэглэх ёстой болдог юм. Гэвч ингэх нь дэндүү эмгэнэлтэй хийгээд үр нөлөө нь удаан үргэлжилдэг. Тэгэхээр гай гамшиг тохиолдохоос нь өмнө бид өөрсдөө сэрсэн нь илүү дээр шүү дээ.

Хэсэг хугацаагаар бид ганхаж, тэгээд муу дадалдаа дахин автана. Өсөж хөгжихийн тулд өнгөрсний болоод урьдын ач тустай туршлагаасаа суралцаж дийлдэггүй. Доош унаж байгаа маань дэлхийн удирдлагуудын хувьд бидний амьдралын арга замыг өөрчлөх ёстой гэдгийг ухаарахад хангалттай гэж би найддаг.

Тэд амьдралаас илүү өргөн хүрээтэй бодох ёстой. Улс орныхоо хил хязгаараас чанагшихыг бодож үзэх учиртай. Гариг дэлхийнхээ уур амьсгалаас чанадахыг тунгааж үзүүштэй. Өөрөөр хэлбэл, бодох, ажиллах, ходоодоо

2 р хэсэг


1992 оны хоёрдугаар сарын 23
Пенан, Малайз
Энэ амаргүй ээ. Илүүдэл жимсийг далайд хаядаг. Ингэх ямар шаардлагатай юм бэ? Үүний оронд органик ургамал бүхий байгалийн бордоо хийгээд ургац ахиухан хурааж болно. Ямартаа ч, энэ мэт олон зүйл огт зохион байгуулалтгүй: Улс гүрэн бүр хувийн ашигаа бодоод, би бүх улс гэж хэлээгүй юм шүү, гэхдээ ихэнх нь тийм байдаг. Нууц гээд байгаа юмаа бусдыг хардаж сэрдэн хамгаалдаг ч тэрийг нь дэлхий даяараа мэдэж л байдаг, ялангуяа Будда нар. Гэсэн ч үүнийгээ нууц гэж бодоод сүртэй хамгаална. Тэгсэн хэрнээ нэг нэгэндээ тэгж тусалдаггүй. Туслаж байгаа нэгнээ бусад нь ашиглана, тохуурхана, хожим өөрсдөө өгөхгүйн тулд дарамтлахыг хичээж маш их түвэг учруулна, тэгээд нөгөөх нь туслахаа ч болино.
Дэлхий маань баялаг ихтэй. Бид бөмбөрцгөө бүхэлд нь тэжээгээд зогсохгүй ургамал ногоо тарих газар нь эрдэс бодис, үржил шимгүй болсон, мөн агаар мандал нь “Оддын дайн”-д хордсон /Багш инээв/ гэх мэт асуудлуудтай зэргэлдээх гучин гурван гаригт бараа таваар нийлүүлж чадна. Тэдэнд шинэ жимс ногоо өгч оронд нь нисдэг тавгыг нь авч болно. Тиймээ. Бид солилцож болно шүү дээ.Тэдний сайн тоног төхөөрөмж, машин техникийг нь авч оронд нь дүфү (инээв), улаан шош, будаа, гэх мэтийг, тэр бүү хэл үзэж сонирхоход нь зориулж муур, нохой, шувууг хүртэл нийлүүлж болно. Зарим гариг дээр тийм их юм байдаггүй. Агаар мандал нь сүйтгэгдсэн болохоор, хүмүүсээ арай л гэж байлгадаг. Агаар мандал, хүчил төрөгч ер нь бүх юмаа дахин боловсруулж хэрэглэдэг болохоор, хүн амынхаа тоог хязгаарладаг. Тиймээс гэрийн тэжээмэл амьтдын талаар ярих ч хэрэггүй. Ямартаа ч бид агаар мандлаа нийлүүлж болох нь. Хүн болгонд нь дэлхийн хүмүүсээс хайр энэрэл шингэсэн нэг уут хүчил төрөгч аваачиж өгөөд л. Тиймээ! Бид тэгж чадна.
Хэрвээ дэлхийн удирдлагууд амин хувиа хичээх нь ямар их хор уршигтай хийгээд нэг нэгэндээ ингэж хандах нь хичнээн ухвар мөчид болохыг, басхүү энэ мэт байдал удаан үргэлжилбэл өөрсдөд нь, цаашилбал дараагийн үе удам, үр хүүхдэд нь хичнээн хор хөнөөлтэй байхыг ухаараад, бие биеэсээ суралцан, харилцан ашигтай ажиллаж болох, холбоо харилцаа тогтоогууштай өөр гариг эрхэс, соёл иргэншлүүд байдаг гэдгииг мэдвэл маргаж мэтгэлцэн, дайн дажин дэгдээхээ болино. Харин үүнийхээ оронд тэд энх тайвныг тогтоох арга замуудыг шаргуу хайж, хамаг л хөрөнгө, хүчээ зориулах хэрэгтэй..
1-р хэсэг

For All Seasons



Play Time



Renegade


|

click to comment
"ТЭНГЭРИЙН ЁСЛОЛ"
АВШИГ АВЧ БАЙГАА НОМЫН АХ ЭГЧ НАРТАА ЗОРИУЛАВ.

ТЭМҮҮЛЖ ХҮЛЭЭСЭН ЭНЭ Л ӨДӨР
ТЭНГЭРИЙН ЦЭЦЭГС ЗҮРХЭНД ДЭЛГЭРЧ
НАРНЫ ГЭРЭЛ МЭЛМИЙД ЦАЦРАН
САРНЫ ТУЯА ӨЛМИЙД АСГАРНАМ.

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ МИНЬ
ТЭНГЭРИЙН ЭЛЧЭЭ БИДЭНД ИЛГЭЭЖ
ХУВЬТАЙ ТӨРСӨН ХҮМҮҮН БҮХЭН
ХУРМАСТ ТЭНГЭРИЙН БОСГЫГ АЛХЛАА.

АРИУН СҮНСЭЭР АДИСЛАЛ ДАМЖИН
АГШИН ЗУУР БИЛЭГ НЬ НЭЭГДЛЭЭ
БУРХАН ЧАНАРАА ХОРОМХОН ТАНЬЖ
БУЯНЫ ЗАМДАА БУЦАЛТГҮЙ ОРЛОО.

ТЭНГЭРТ ХҮРЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА
ТАМЫН ОРНЫГ Ч ЭВДЭН ХАЯЖ
АВРАЛД НЬ БАГТСАН АХАН ДҮҮС НЬ Ч
АРИУН ОРНЫ БУРХАД БОЛДОГОО.


/ НОМЫН АХ/ Д.БЯМБАЦОГТ

No1
Яг л хүүхэд шиг, тэр их баян чинээлэг гэр бүлд төржбусад хүүхдийн адил эрх, өв хөрөнгөтэй ч, одоо дэндүү балчир байна шүү дээ. Тэр мэдэхгүй. Тийм ээ, адилхан гэр бүлд төрсөн, ижилхэн эрх, эрдэнэстэй ч ах нь илүү мэднэ, өсөж том болсон ах нь үүнийгээ яаж хэрэглэхээ илүү мэднэ. Тэгээд л тэр. Ойлгож байна уу?[Тийм] Сайн байна.Хоёр хүүхдийн ялгаа энэ, өөр юу ч биш. За юу? Тэгэхээр, би мэдэж байна, та нар хараахан мэдээгүй байна. Тийм ээ. Магадгүй та нар мэддэг ч мэддэг гэж боддоггүй. Эсвэл өөрсдийн аугаа байдлаа хүлээн зөвшөрөхөд дэндүү даруухан байна. Хамаагүй ээ, юу хүссэнээ хий, за юу? Үүнийгээ хүлээж авна уу үгүй юу, ашиглана уу үгүй уу, бахархана уу үгүй юу та нарын эрх. За юу? Тийм ч болохоор би тойрон эргэлдэж, хүмүүст номлож, энэ дэлхийг тэр чигт нь энэ бизнест оруулахыг огт яардаггүй юм, учир нь энэ бүгд тэдний эрх шүү дээ. Хэрвээ тэд үүнд хүсэмжлэн тэмүүлж байгаа бол өөрсдийн хайх аргаа олно. Тэд хамаг л хүч чадлаараа хайх болно. Хэрвээ тэд үүнийг юу ч биш гэж байгаа бол тэр ч биз. Энэ тэдний эрдэнэс. Ойлгож байна уу? [Тийм ээ.] Аль аль нь зүгээр. Тиймээс л заримдаа та нар, зарим тань над дээр ирж, “ Таньтай харьцуулахад, бид их дорд доогуур.” Гэдэг. Би,” Энэ өөрийн тань л мэдрэмж.” гэдэг. Та өөрийгөө хуурдаг. Харин энэ хуурах тоглоомдоо баясаж эхлэнгүүт надад хэлэх юм үгүй болдог. Тийм ээ. Билэг ухаан, аугаа байдлаа үнэхээр мэдэхийг хүсвэл дотоодоо сонс. Зөн зовингоо сонс. Зөв үед юу хийхээ сонс. Харин урьдчилж төсөөлсөн бодол санаа эсвэл нийгмийн ёс заншил, шүүмж шүүлтүүрт бүү хуурт бүү дарагд. Дотоодоо сонс. Үргэлж дотооддоо байыг хичээж мөн юу болж өрнөж буй хийгээд юу хийх хэрэгтэйгээ мэд. Яг л хүүхдийг өсөж том болоход бүх л төрлийн үнэт зүйл, сайн хоол өгч, харин нялх балчир байхад нь зөвхөн сүү өгдөгтэй ижил.Яг л тэд та нарт сүмд мөргөж сөгд, энэ этрийг шүтэж дээдлэ гэж хэлдэг шиг, ердөө... ердөө л... жинхэнэ Будда дүр, жинхэнэ Бүхнийг Чадагч Хүчийг нөхөх нэг шалихгүй орлуулгын төлөө тэр шүү. Тэгээд л нөгөө сэтгэл нь ханачихдаг.Сэтгэл,” Өө, Би Буддаг шүтэж байна. Би завгүй байна. Би сүм дуганууд барьж байна. Би буян өөрийгөө дадуулж байна.“ гэдэг. Энэ бүхэн маяагийн ов мэх, сэтгэл таныг зав чөлөөгүй болгож байгаа нь тэр, зөвхөн сэтгэл өөрөө л ханаж баясдаг. Та нар тэрнээс цааш гарч явдаггүй. Сэтгэлээс чанагш бүр ямарваа нэгэн ханамж гэж байдаггүй. Та нар юу ч мэдрэхгүй. Та нар үнэмлэхүй сэтгэл ханана, бүр сэтгэл ханамж гэж юм байгааг ч мэдэхгүй. Зөвхөн бодох хийгээд харьцуулах үедээ л та нар тийм
No2

үгүй, сайн муугын давхар ертөнцөд оршиж байдаг, тэгээд л та нар сэтгэл тань хангалуун эсвэл эс хангалуун байгааг мэддэг. Сэтгэл ханамжтай нэгэн цогц байх үедээ сэтгэл хангалуун байгаагаа мэднэ гэж үү? Үгүй ээ, энэ нүд өөрөө хардаггүй юм. Нар өөрийнхөө халуун эсвэл гэрэлтэй гэдгийг мэдэж чадахгүй шүү дээ. Энэ бол нарны шинж чанар. Үнэмлэхүйн шинж чанар нь үнэмлэхүй.[Алга ташив.] Үнэмлэхүй гэдэг нь ямарч харьцуулалгүй гэсэн утгатай. Та нар үнэмлэхүй бол сайн, эсвэл үнэмлэхүй хамгийн дээд гэж хэлж чадахгүй. Тийм биз.Үнэмлэхүй нь угаасаа харьцангуй гэж хэлэхэд тань л тэр аль хэдийнээ харьцуулалт болчихно. Учир нь хүний хэлээр бид дандаа хэрэггүй юм ярьж байдаг. Бид үргэлж л аливаа юмсын тухай чалчиж, бүхнийг харьцуулж, үнэлэж, тодорхойлж, нэр өгч байх ёстой. Харин үнэмлэхүй, тэр үнэхээр үнэмлэхүй бол та нар бүр ярьж ч чадахгүй. Үнэмлэхүйн талаар бүү ярь. Энэ тухай бодож ч чадахгүй. Төсөөлж чадахгүй. Тэнд юу ч байхгүй. Ойлгож байна уу? Юу ч үүсэж бий болоогүй байхад ертөнцийн ухамсарын хүчнээс юу ч бий болдоггүй, харин үүсэж бий болоод ирэхээр юмс бүтээгдэж бий болдог, тэгээд л тэр зүйл хэлбэлзэл долгилол хийгээд гялалзсан гэрэлтэй болдог. Тиймээ, бид тэндээс үүсэж бий болсны учир энэ.Бид гэрэл аялгуунаас бий болсон, тэр үедээ л бид бүтээгдсэн. Харин тэр гэрэл аялгуунаас чанагш үнэндээ юу ч байхгүй. Тийм ч болохоор тэр үнэмлэхүйд залбирч даатгахад, Тэр биднийг сонсдоггүй юм. Бид аялгуу гэрэл хийгээд Багшаар дамжуулж Түүнд залбирах ёстой. Багш бол бид болоод Үнэмлэхүйн хооронд оршиж байдаг. Тэрээр үнэмлэхүйтэй бас хамт байдаг хэдий ч бид болон үнэмлэхүйн хоёрын хоорондох түвшин болоод түвшиний дор байх ёстой, ингэж гэмээнэ биднийг үнэмлэхүй рүү зааж замчлах юм. Ойлгож байна уу? [ Алга ташивЭнэ бол миний өөрийн ахуй ойлголт. Тэгэхээр та нар одоо яагаад амьд Будда [бүрэн ухаарсан бие ] гэж хэлэхэд тань онгирч бардамнадаггүйг минь мэдлээ. Хамгийн дээд Багш гэдэг цолыг хүлээж авахад минь хүмүүс намайг би үзэлтэй эсвэл авах юмгүй би үзэл гэж хэлэх эсийг ч бий тоодоггүй. Иймэрхүү зүйлс надад юм биш. Би тэр бүхнээс дээр байдаг.[Үзэгчид алга ташив] Энэ нэрс бол ердөө л хог новш. Гэвч энэ дэлхийд бидэнд илүү дээр юм байхгүй болохоор үүнийг хүлээж авдаг юм. Үүнийг хүлээж авсан аваагүй бидэнд ямарч ялгаа байхгүй. Өөрийг нь буруутгаж байна уу эсвэл магтаж байна уу нар тэрийг хайхарч тоож чадахгүй шүү дээ. Нарны байж байгаа нь л тэр. Тэр бүү хэл нар өөрийн

No3

аугаа байдал хийгээд гэрэл гялбаагаараа онгирохгүй. Нар ердөө л тийм. Тийм ээ? [Тийм.] Тэгэхээр бид магтлаа ч зэмлэлээ ч тэр ганц ямх хөлдөхгүй. Асуух ч хэрэггүй. Тэр илүү ч ээхгүй дутуу ч ээхгүй. За юу. Магтаал зэмлэлээрээ та нар наранд нөлөөлж чадахгүй. Учир нь олон удаа та нар үүнийг мэддэг ч өөр аргаар хийдэг. Тэгээд, “ Өө, тэгсэн ч болоосой “ гэдэг. Тийм биз? [Тийм ээ.] Тэр л та нарын бодит байдал, дотоод Үнэн, юу хийхийг тань хэлж буй чимээгүй дуу хоолойдоо өчүүхэн ч атугай дөхөж байгаа үе. Үүний адил, та нар Багшийг шүүх юм уу магтаж чадахгүй. Бид ердөө л өөрийн арга зам, өөр өөр ухамсарын түвшингээрээ таниж мэдэж болно. Тэгээд аажмаар Багш болон би нэгэн цогц юм гэдгийг ойлгоно. Би хийгээд Багш ондоо бус, бид нэгэн эх сурвалж , нэгэн цогцоос бий болсон. Бид бол нэгэн ижил эрдэнэс. Ойлгож байна уу? Одоо бол ердөө л бидний эрдэнэсээ ашиглаж хэрэглэх чадвар өөр өөр байгаа юм. Магадгүй бид эрдэнэсээ яаж илүү сайн ашиглахыг сүүлээр мэддэг болно байх. За юу? Үргэлж Нирваанд Байх АргаТэгэхээр хэдий чинээ дуугүй, дотогшоо зожиг байна, төдий чинээ билэг ухаантай болно, учир нь та нар юу хийхээ мэдэж байдаг.Харин үүнийгээ мэдэхгүй бол та нар болхи бойд байдаг. Эцсийн эцэст та нар тэрийг хийх ёстой болдог ч энэ тань амжилттай болдоггүй. Тэгээд төрөл арилжиж мөн дахин үүнигйгээ хийх хэрэгтэй болно. Энэ л өөрийгөө ойлгох хийгээд ойлгохгүй байхын ялгаа. Бид төрөл арилждагийн учир энэ. Иймээс л бид
No4
дахин дахин эргэж төрдөг яагаад гэвэл юу хийх хэрэгтэйгээ бид сонсоогүй хийгээд суралцах гэж хийх гэж ирсэн зорилго даалгаварааа гүйцэлдүүлээгүй болоод тэр. Тэгэхээр төрөл арилжихуй эндээс бий болдог байх нь. Сүнс суралцахын тулд үүнтэй хамт төрөл арилжих ёстой болдог. Тэгэхээр ахуй ойлголттой байна уу үгүй юу хамаагүй энэ өдрүүдэд баясаж цэнгээрэй, та нар Нирваанд байна, энэ л зорилго нь юм шүү дээ. Хэрвээ та нар энэ ой дурсамж амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл үргэлж хадгалж явах юм бол тэгээд л үргэлж Нирваанд байх болно, ядаж л үхэх үедээ. Бидний хамгийн эцсийн мөчийн бодол их чухал. Бодож байгаа бүхэн тань өвчин зовлон байх юм бол там руу явах болно шүү.[Үзэгчид алга ташив.] Тийм ээ.

Бодож буй бүхэн тань Багш хийгээд Түүнтэй хамт байх үеийн аз жаргал, хайр адилслалын тухай бол та нар нүд эрмэхийн зуур Нирваанд орших болно. Нууц нь эндээ л байгаа юм, Ойлгож байна уу? [Тийм.] Дотооддоо юу гадна уу, бие махбодиороо уу оюун санаагаараа юу хамаагүй Багштай хамт байхын ашиг тус нь энэ. Тэгэхээр цаг үргэлж Багшийг, даяаныг сэтгэлдээ хадгалж яв,ингэвэл та нарт ямарч асуудал бэрхшээл тохиолдохгүй. Та нар бүхнээс дээш гарч аливаа зовлон бэрхшээл шалихгүй жижиг харагдана. Ямарваа асуудал бэрхшээлээс дээш гарч тэднийг тоглоом мэт л харна. Та нар бүхнээс дээгүүр нисэх болно. Амьдралын хамаг л сорилт шалгалтыг амжиллтай давна, яагаад гэвэл энэ аз жаргалыг та нар санаж байгаа. Энэ аз жаргал их удаан үргэлжилнэ, магадгүй үүрд мөнх ч байх

Тиймээс л та нар даяанд юм уу намайг харах гэж ирэхээрээ, зөвхөн суугаад байлгүй харин чихэр жимс идэж, үлгэр түүх ярин, бүхий л төрлийн тав тух, амттан жимтнийг амсаж эдэлдэг юм. Тэгэхээр хүүхдүүд ээжтэйгээ уулзахаар хоёул бие биенээ хайрлаж дашрамд нь эхээсээ ч мөн сайн сайхан зүйл авдагтай л адилхан. Гэхдээ тэдгээр нь оршиж байна уу үгүй юу эх хүүхэд бие биенээ хайрласаар байна уу үгүй хамаагүй энэ бол ердөө тэр дашрамд болдог зүйлс шүү дээ.
Энэ бол үнэн. Ойлгож байна уу?[Тийм]. За боллоо.Та нар бүгдийг ойлгож байгаа гэж би таамаглаж байна. Эсвэл би бүгдийг ойлгоод байгаа байх. Та нартай яриад эхэлмэгц би бас саруул болчихдог. Ойлгож байна уу? [Тийм.] Энэ тал дээр ямарч маргах зүйл байхгүй. Тийм ээ. Гэхдээ энэ аяндаа л хүрээд ирдэг, учир нь энэ та нарын ухамсарын түвшингээс хамаарч ирдэг. Заримдаа би ярьж чаддаг, яг та нарт ярьж байгаа шигээ ярьж чаддаг, энэ зүйл их тодорхой ойлгомжтой байдаг.Өөр No5
үед ярьж чаддаггүй учир нь тэр үед та нар хүлээж авдаггүй.

Тиймээс л та нар миний ярих урсгалыг хааж, би ч ярих хүсэлгүй болдог. Тэр агшинд би тэгж ярьж чадахгүй байгаа юм биш шүү. За юу. Сан Ди Мүн. Пин Тун. Ау Лак Зөвхөн эртээ өнгөрсөн үед маань л өөр бусад ахуй ойлголт олон байсныг та нар мэднэ, хэлж ярих юм үнэхээр байхгүй юм шүү дээ. Ойлгож байна уу? Харин одоо надад ямарч ахуй ойлголт байхгүй болсон. Намайг ухаарч мэдэх хүмүүс нь зөвхөн та нар. Ойлгож байна уу? Би хүн болгонд ахуй ойлголт нь болдог.
Энэ бол “Би” биш. Надад “Би” г ухаарч ойлгох ахуй ойлголт байхгүй.[Багш инээв.] [Та нар бол дундах нь.] Бүр дундах нь ч биш.
Юу ч биш юм байна. Би тэнэг болсон.[Багш инээв.] Магадгүй гэгээнтэн, ухаантнууд тэнэг харагддагийн учир энэ биз. Тийм үү? Та нар намайг өөрт тань ингэж тэгж тусаллаа гэцгээдэг, би харин энэ талаар юу ч мэддэггүй. Би та нарт үнэнээ л хэлж байна. Миний юу гэх гээд байгааг ойлгож байна уу? Бид бол “үнэмлэхүй”. Бид орчлон ертөнцийн хамгийн аугаа нь, гэвч анхаарал сэтгэлээ нь өөр хаа нэг газар хүлэгдчиж орхисноосоо болоод эх сурвалж руугаа буцаж чаддаггүй. Тийм ч учраас дэндүү их ухаантай, бизнес хийгээд энэ амьдралд хэтэрхий их аз одтой, эсвэл нийгэмд нэн өндөр байр суурьтай ихэнх хүмүүст сэтгэлээ амраан тайвшруулж, самадид ороход их хэцүү байдаг юм. Тэд маш их хичээдэг байх л даа, гэвч зөвхөн сэтгэлээрээ л хичээдэг. Тэд бүр сэтгэлээсээ ч цааш гардаггүй, “Би чин сэтгэлтэй хэмээн бодох боловч энэ нь ердөө л нөгөө сэтгэл бодож байгаа нь тэр. Энэ бол чөтгөрийн арга заль. Ойлгож байна уу? [Тийм.] Тийм

Б: Өөрсдөд нь зааж сургах бүхий л зүйлийн ном тэдэнд бий, Багшийн хэрэг байхгүй. Ном, кино, ном солилцоо, нээлттэй шоу гээд бүх л юм байна. Та нар хаана ч очоод сурч болно. Энүүхнийг сурахыг төлөө юунд Багшийн хөлд суух гэж? Ямарч шалтаг шалтгаан байхгүй шүү дээ.
Б: Магадгүй л юм, гэхдээ тэр үүнийг хэтрүүлчихсэн л дээ.
А: Тийм ээ, тэр Фрэйдийн адил жаахан хол явчихсан. Тэднийг туйлширчихсан гэж би хэлэх гээд байна л даа. Хүн төрөлхтөний бэлгийн харьцааны талаар Доктор. Кинсэй хоёр илтгэл бичсэн бөгөөд түүндээ ихэнх гэр бүл, эхнэр нөхрүүд сексийн харьцаандаа сэтгэл хагалуун бус байдаг гэжээ.Тийм ч болохоор бид өч төчнөөн асуудал зовлонтой ийм бузар нийгэмд амьдарч байгаа юм.

"Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш.Би Үнэнд харяалагдаж,Үнэнийг л номлодог.Та үүнийг Буддын шашин,Католик шашин,Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ.Би бүгдийг дуртайяа хүлээж авна"
~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~
Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж,мэдэж хэрэглэсээр иржээ.Гэвч эдгээр аргаууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна.Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?.

Бидний хувьд энэ асуудал их чухал юм.Бид ийм арга замыг мэдсэнээр хурдан, төгс харьцангуй амар замаар гэгээрэлд хүрч чадах юм.Жишээ нь Бидний өмнө өндөр бартаа ихтэй уул байна гэж бодоё.Уулыг хүнд бэрх замаар даваад гарахуу? Эсвэл тойроод их удаан явах уу.Эс бөгөөс уулыг нүхлээд гарсан тийм зам тунэлийг олоод гарах уу? Тэгэхээр бид аль болох хурдан,амар бас төгс цаад талд нь хүргэж чадах тэр тунэл гарцыг олох нь хамаагүй дээр бас эрсдэл багатай юм. Ийм арга замын тухай өнөөдөр ярилцая.

Энэ бол дотоодын гэрэл.дуу аялгуугаар дамжин Эзэн бурханд хүрч,үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж мөнхийн амгаланд хүрэх арга зам юм Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай"Энэ бүх л амьдралын дотор долгион хэлбэлзэж,хамаг л орчлон ертөнцийг тэтгэн тэжээж байдаг.Энэ бол дуу аялгуу юм.Бид энэ дуу аялгуунаас бүтсэн"гэжээ.

Ариун Библи сударт "Анх эхлээд Авиа оршиж,тэр Авиа Эзэн Бурхантай хамт байв.Тэрхүү Авиа даруй Эзэн Бурхан мөн" гэсэн байна. Мөн Буддын Их Хөлгөн сударт Олон Будда энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн бууж хамаг амьтдыг гэтэлгэж,Бодисад ба хамаг амьтад энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн их үүсвэртээ буцдаг гэжээ.

Билэг нээгдэхэд их гэрэлийг олж үзэх тухай олон судар номд тэмдэглэсэн байна.Ариун Библи сударт "Бурханыг олж үзэх үед ,Тэр гэрэл гэгээтэй адилхан,их галтай адилхан ,түүний дуу аянгын дуутай адил" гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр бид энэ ертөнц болон чанагуухи бүхий л ертөнцийг бүтээн,ивээн тэтгэж байдаг дотоодын гэрэл дуу аялгуугаар дамжин хамгийн хурдан төгс гэгээрэлд хүрэх юм.Үүнийг Аръяабалын бясалгалын арга гэж нэрлэдэг байна. Исүс.Будда бусад гэгээрсэн багш нар бүгд л энэ аргыг хэрэглэн төгс гэгээрэлд хүрсэн байна.Исүс 13-30 насандаа юуны учир Энэтхэг,Гималайн нуруунд арван хэдэн жил зам мөрийг хайн бясалгаж байсан нь тодорхой юм.
Энэхүү гэрэл дуу аялгуу нь устаж үгүй болохгүй бөгөөд мөнхөд байдаг байна. Энэ гэрэл дуу аялгуутай бид яаж холбогдох бэ? Бид эртний гэгээрсэн багш нарыг одоо шүтээд ач холбогдол багатай юм.Учир нь энэ гэрэл, дуу аялгуутай одоо амьд байгаа гэгээрсэн багш л холбож өгч чадах юм.Тийм багш бидэнд авшига буюу гарц суваг нээж өгч биднийг замчилж,төгс гэгээрэлд хүргэж өгч чадах юм.Будда болон Исүс бусад гэгээрсэн багш нар хэдийгээр маш сайн боловч одоо бидэнд авшига өгч чадахгүй.Үе үеийн гэгээрсэн багш нар зөвхөн амьд үедээ,хүний биеийг аван бууж ирсэн үедээ л авшига (нэг төрлийн канал сувгийг нээж) өгч туулан ангижруулж байсан байна.Иймд Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг ажээ.
Аниргүйн дундах хөгжимийг хэн олж сонсох билээ Харанхуйн дундах гэрлийг хэн олж харах билээ Миний сэтгэлийн доторхи галыг хэн олж харах билээ... гэж бичсэн
эртний хятадын яруу найрагчын шүлгийг би нилээн дээр үед уншиж байсан боловч тухай үедээ ойлгоогүй билээ.Одоо бодоход (нэрийг нь санахгүй байна) уг яруу найрагч маань бясалгагч төдийгүй Аръяавалын бясалгалаар бясалгаж байсан нь тодорхой байна. Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирсэн ийм алтан үеийг бид алдаж болохгүй юм.Та одоо амьд буй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн шавь болж түүнээс Аръявалын Номын Цогцосийг уламжлуулан авч бурхан чанараа нээсээр та өөрөө төгс туулан ангижрах төдийгүй аав, ээж үр хүүхэд өөрийн барилдлагатай хүмүүсээ гэгээн ертөнцрүү хөтөлж аваачих юм.Энэ бол тэдэндээ үнэлж баршгүй их ач буян хийж байгаа хэрэг юм.Энэ ертөнцийн эд баялаг,алдар нэр хоосон чанартай бөгөөд бидэнд үлдэж наалдах чанар нэгээхэн ч үгүй билээ.
Бид энэхүү гэрэл аялгуугаар дамжин гэгээрэлд хүрэх бөгөөд Гэгээрэлд хүрэх зам үнэн юм.Дөрвөн үнэний сургааль үнэний тухай сургааль билээ. Би өөрийн ойлгож ,уншиж ,ухаарч,эрэгцүүлсэнээ та бүхэнтэй хуваалцаж 8 хэсэг цуврал эрэгцүүлэлээ бичиж дуусгалаа.
Бид бүгд ,хүн бүр бурхан чанартай бөгөөд бид бүхний дотоодод маань гэрэл гэгээ, аврал, бурхан оршиж байдаг билээ.
эсээ Бүлээн:-http://buleen.blogspot.com/