Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











2008/11/27

РУМИ
Бүхий л шөнийн турш БУРХАН биднийг дуудаж байна
Ганцхан шөнө битгий унт,сайхан анд минь
Тэгвэл мөнх ертөнцийн нууц өмнө чинь нээгдэнэ
Үзэгдэх наран шөнийн турш чамайг ээн
Тайлагдашгүй гайхамшигийн рашаан нүдийг чинь нээнэ
Энэ л үдэш би чамаас гуйя
Анд минь битгий унт өөртэйгөө тэмц
Тэгвэл асар их цэнгэл хайрлах агуу тансгийг олж үзнэ
Гоо ертөнц шөнөөр л нөмрөгөө авдаг юм
Намуунаар тэдний дуудахыг
Нойрмоглон унтах нэгэн хэзээ ч сонсохгүй
Өдрийн цаг өл залгуулахын төлөө
Харин атаач хүмүүсийн нүднээс далд
Шөнө бол хайрын цаг
Хорвоогийн бусад амьтан унтаж байх хамаагүй
Харин жинхэнэ хайр сэтгэлтнүүд
Хамаг шөнийн турш дотооддоо
Бурхантай ярьж өнгөрүүлдэг
Буцах цаг болж бие сүнс чинь орхих цагт
Харамсалдаа шатаж үхэхгүйн тулд
Босохтун,энэ цагийг сайтар ашигла гэж
Бурхан биднийг шөнийн турш дуудаж байна.

|

Сүүлийн үед хүмүүс сайн, муу энерги, сэтгэлийн хүч, гэгээрэл, бясалгал гэж нэлээд ярих болжээ. Ер нь бясалгал гэж юу вэ, бясалгаснаар юунд хүрч болох вэ, энерги гэж юуг хэлээд байна, бурхан шашны зан үйл юм уу, шинжлэх ухааны талаас нь юу гэж үздэг юм бол гээд олон олон асуултад тань дараах ярилцлага хариулт өгөх болно. Ингээд ШУТИС-ийн багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лхагваатай ярилцсанаа хүргэе.

-Лхагваа багш аа, бясалгал гэдгийг та маш энгийнээр тайлбарлаад өгөөч?



-Бясалгалын мөн чанар гэвэл ердөө л оюун санаагаа ариусгах явдал юм. Хүн бясалгал хийснээр оюун санаагаа ариусган цэвэрлэж л байгаа хэрэг. Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. Тэр 70 триллион амьд биетийг удирдах хөтөлбөрийг бид бясалгалаар өөрчлөн хөгжүүлж болдог гэсэн үг юм. Ийм учраас бясалгал гэдэг нь сүнсээ төдийгүй физик биеийг хөгжүүлэх хэлэхийн аргагүй асар их ач холбогдолтой дадал юм л даа.Чи түрүүн хэллээ, сүүлийн үед хүмүүс бясалгал энерги гэж их ярих болжээ гэж. Дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь үүнтэй л холбоотой. Хувь хүн өөрөө өөртөө, өөрийнхөө төлөө хийж байгаа оюуны их хөрөнгө оруулалт юм шүү дээ, бясалгана гэдэг чинь.

-Тэгвэл энерги гэж юу юм бол. Хүмүүс сайн, муу энерги гээд л ярих болж?



-Миний ойлгож томъёолж байгаагаар бол оюун санаа гэдэг чинь л энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хүчний түвшинг дээшлүүлнэ, хөгжүүлнэ гэсэн хоёр санаа үүдэн гарч байгаа биз.Тэгэхээр хүний хөгжил гэдэг бол ердөө л энергийн хөгжил. Энергийг мэдээллийн үр дагавар, үйлдлийн үр дүн гэж ойлгож болно. Миний энэ хэлээд байгаа мэдээлэл, үйлдэл гэдэг маань бие, хэл, сэтгэлийн шалтгаантай. Биеэрээ хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулсан, хорлосон бол тэр хүн ял сонсож,шийтгүүлнээ дээ. Харин хэл амаараа , сэтгэлээрээ хэн нэгнийг хохироосон бол тэр хүн ямар ч ял шийтгэлгүй яваад байдаг. Тийм биз дээ. Бүр юу ч болоогүй юм шиг аз жаргалтай, өнгөтэй өөдтэй юм шиг л.
“Хүний сэтгэлийн хүч гэдэг маш их болохоор диваажингийн орныг бҮтээж, эрлэг тамын орныг Ч эвдэж Чадна”
гэж их багш Чинхай сургадаг Эрүүгийн хуулиар бүхнийг зохицуулах аргагүй биз дээ. Харин энергийн хууль энэ яваа хийгээд дараа төрөлд ч бүхнийг зохицуулдаг. Үүнийгээ хүн өөрөө мэдчихвэл хялбархаан удирдчихнаа даа. Харамсалтай нь хүн гэдэг амьтан өөрийгөө энергийн биет гэдгээ мэдэхгүй удирдлагагүй зөнд нь орхичихсонд л хамаг учир байгаа юм. Энерги хямрахын хэрээр хувь хүн төдийгүй улс оронд ч зовлон гамшиг нүүрлэнэ. Материаллаг зүйлд тархи нь овоолоостой, материаллаг зүйлээр сэтгэл нь чихээстэй хаанахын хэн ч бай энергийн хямралтан юм. Энэ нь гай түйтгэрийн үүдийг нээдэг түлхүүр нь болоод байдаг. Энерги хямарч, бохирдож доройтохыг бузартах гэдэг. Бас ад хорлол ч гэдэг. Сөрөг энергийн бөөгнөрөл нь эргээд улс орны төдийгүй дэлхийн энергийг ч хямрааж хорлох аюултай. Харамсалтай нь хүн энерги нь бузартсанаа мэддэггүй. Ийм хүнийг ад шүглэсэн хүн гэдэг.

-Одоо л энерги гэдгийг ойлголоо. Муу энергитэй хүн айлд ороод гарах тэр ч байтугай зөрөөд өнгөрөхөд хүртэл хар мөртэй байдаг гэж хүн хэлж байхыг сонсч байсан юм байна. Бузартах ад шүглэх гээд ярьсан чинь бурхан шашин ч юм шиг санагдаад явчихлаа?



-Бурхан диваажин гээд ярихаар хүмүүс шашин ярилаа гэж ойлгох юм. Тийм биш ээ. Бурхан диваажин гэдэг нь дээд ухамсрын нэг л түвшин юм. Үүнд хүн бид дуртай үедээ хүрэх боломжтой гэж Чинхай багш хэдэн жилийн өмнө НҮБ-ын индэр дээрээс уншсан лекцэндээ хэлж байсан. Арьяабалын бясалгалын мөн чанар бол чухамдаа энэ юм. Ад шүглэсэн хүнийг ном уншлагаар засчих арга мөхөс. Гагцхүү бясалгал л аварна. Үйлдэл ямар байна, үр дагавар мөн тийм байна. Ийм болохоор энергийн хууль шиг хатуу, бас байг яг онож үйлчилдэг хууль өөр хаана ч байхгүй. Яг л бууны сум шиг тусна. Үүнийг сонсохоор зарим хүн эвгүйцэх байх. Тэгвэл та өөрийгөө сөрөг, хар талдаа энергитэй хүн байна гэж ойлгох хэрэгтэй. Харин үүнийг сонсоод нэг л аятай сэтгэгдэл төрж байвал та аядуу сайн энергитэй юм гэж ойлгож болно.

-Яагаад. Уучлаарай, та бид хоёрын ярилцлагыг уншаад хүн хүн өөрийнхөөрөө л хүлээж авна шүү дээ. Заавал итгэж үнэмших албагүй ш дээ?



-Тийм ээ. Нэг юмыг хоёр өөрөөр хүлээж авахыг одоогийнхоор үзэл бодол гэдэг. Энэ нь эеэргүү сөргүү энерги гэсэн үг. Үзэл бодлоо уралдуулж өөрөөр хэлбэл эерэг сөрөг энерги харшилдсанаас зарим тохиолдолд улс орныг хохироох нь ч бий. “Сайн санааны үзүүрт шар тос”, “Санаа муу бол заяа муу” гэж үг байдаг даа. Дорно дахины энергийн хууль ийм юм. Түрүү үеийн Дорнын улс үндэстнүүд алт мөнгөнд шунаж, газар ухаж сэндийлэхээс үхтэлээ айж эмээдэг, нүгэл гэж цээрлэдэг байсан нь энергийн хуулийг мэдэрсэн их холын ухаан байсан байгаа юм.

-Бясалгал маань дотроо олон янз байх шиг байна, тийм үү?



-Олон янз. Гэхдээ олон бясалгалын мөн чанар эцсийн үр дүнд ямар түвшинд очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бүрийн аргаар бясалгаж болно л доо. Аль нь ч гэсэн сэтгэлийг ариусгах, оюуныг хөгжүүлэх зэргээр тодорхой шатанд хүнийг өөд татах нь зайлшгүй. Гагцхүү аль шатанд хүртэл хөгжүүлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хүрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.

-Та багшийнхаа тухай яриач. Ер нь яагаад энэ бясалгал гэдэг юманд ингэтлээ автах болов?



-Анх бясалгалд суух болсон шалтгаан гэвэл тэр үед миний амьдралд маш хүнд уй гашуудал тохиолдсон үе байлаа. Гавьяат эмч Хатанбаатар түүний гэргий хоёр намайг “уруу татсан” гэх үү дээ. Энэтхэгээс багш ирж хоёр удаа бясалгал хийсний сүүлийнхэд нь би суусан юм. Тухайн үед бясалгалын талаар ямар ч ойлголт байгаагүй л дээ. Зүгээр, намайг гэсэн тэр хүмүүсийн сэтгэлийг бодоод л очсон хэрэг. Миний багш Чинхай бол хүн төрөлхтний түүхэнд гэгээрсэн олон хүн төрсний дотроос аугаа их нь юм.

-Яагаад аугаа их нь гэж. Урьд нь хэдэн зуун жилийн түүхэнд аугаа гэгээнтэн байгаагүй гэж үү?



-Аугаа гэдгийг ямар хэмжүүрээр хэмжиж байна гэвэл гэгээнтнүүд бүгд гэгээрсэн номлолоо ямар нэгэн хэмжээгээр дэлгэрүүлж байсан боловчиг дэлхийн дайдад хүрсэн нь үгүй юм. Тийм бололцоо ч түрүү үеийнхэд байсангүй. Одоогоор мэдэгдэж буй төгс гэгээрэлд хүрсэн амьд сэрүүн байгаа ганц хүн бол Чинхай багш. Төгс гэгээрлийн наана олон төрлийн гэгээрэл бий. Аргаасаа шалтгаалан олон түвшинд гэгээрсэн амьд бурхан гэгээнтэн ч байна.

-Төгс гэгээрнэ гэхээр яахав.?



-Төгс гэгээрнэ гэдэг бол чанадын чанад гэгээрэлд хүрсэн амьд бурхан гэсэн үг. Бурхан багшийн гэгээрсэн гэгээрлийн тэр чинадад хүрсэн хүн бол Чинхай багш юм. А.Эйнштейний онолын үүднээс ярья л даа. Энэ онолоор бол бид хөгжлийн өндөр түвшинд хүрснээр материйг гэрэлд хувиргах, буцаад гэрлийг материд хувиргах бололцоотой болдог. Чухам энэ энергийн хуулийг Чинхай багш бие дээрээ хэрэгжүүлсэн хүн. Бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор, гурван хэмжээст ертөнцөд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож, аж төрж байна гэсэн үг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хүн өөрөө ч энэ гурван цагийн бүтээгдэхүүн. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн гэхээр энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн үг. Сансрын олон хэмжээс рүү нэвтрээд гарахаар ертөнцийн вакумд орж байгаа юм. Тэнд өнгөрсөн, одоо, ирээдүй цаг маань нэг дор байдаг. Бүх юм нэг дор учраас бүгдийг харж сонсч, мэдэрч болно. Ийм аугаа юм руу орж байгаа юм. Тийм хэмжээнд хүрч чадсан хүн л тийм аугаад хүрч чадна биз дээ. Тэр вакумд нягтрал нь 10-ын 95 зэрэгтэй байдаг. Гэтэл атомын нягтрал 10-ын 14 зэрэгтэй гэдэг биз дээ. Тийм орчинд хүртлээ эгэл жирийн хүн өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол гайхамшиг гэхээс яахав.

-Тэгвэл ийм нэг асуулт гарч ирж байна л даа. Сансрын хэмжээс рүү нэвтрээд гарчихсан, бүх цаг үеийн юмыг хараад мэдээд байдаг амьд бурхан юм бол аливаа зовлон бэрхшээл, аюул гамшгийг урьдчилан харж мэдэж, түүнээс урьдчилан сэргийлж болдоггүй юм уу?



-Бүхнийг харж мэдэрч л байгаа. Гэхдээ үйлийн үрд оролцож болохгүй шүү дээ. Гагцхүү хүн өөрийгөө бясалгалаар л аварна. Чинхай багш ингэж номлодог юм. Хүн бүхэн гэгээрч болноо. Яагаад гэвэл хүн бүхэн бурханы мөн чанартай. Тиймээс та нар бурханы чанараа нээгээч. Та нар эрдэнээ нуучихаад түлхүүрийг нь олохгүй суугаад байна. Би та нарт түлхүүрээ олох хамгийн хялбар аргыг заагаад өгье. Товчхондоо Чинхай багшийн онол номлол энэ.

-Хүн бүхэн гэгээрч болно гэлээ. Хүн бүхэн бясалгаж болно л доо. Жишээ нь гэхэд би бясалгалыг маш их сонирхож байгаа. Харин хүн бүхэн гэгээрнэ гэхээр нэг л...?



-Тийм ээ, хүн бүхэн гэгээрч болно. Хүн өөрийгөө дотроос нь хөгжүүлж, мөн чанараа нээж олохыг л гэгээрэл гэдэг. Их, бага аль ч түвшний гэгээрлийн дүнд хүн өөрийгөө шинээр нээж, өөрөө эергүү энерги буюу энэрэл хайрын нэгэн үүсгүүр болно.

-Бясалгал хийхээр заавал цагаан хоол идэх ёстой юу?



-Манай бясалгал бол хоёр шаттай. Нэгдүгээрт дөхөм бясалгал. Энэ нь Чинхай багшийн шавь болоод өдөр бүр 30 минут бясалгаад сард 10 хоног цагаан хоол иднэ. Тодорхой сахилаас боломжоороо мөрдөх дэгтэй. Хоёрдугаарт авшиг авах. Энэ нь сахил хүртэнэ гэсэн үг л дээ. Ийм тохиолдолд таван сахил хатуу мөрдөнө. Худал хэлэх, хулгай хийх, амьтны амь таслах, оюун санаа хордуулах архи тамхи хэрэглэх, садар самуун явах гэсэн таван нүглийг хатуу цээрлэнэ. Өдөрт доод тал нь 2,5 цаг бясалгал хийх дэгтэй.

-Авшиг авчихвал хэцүү юм байна даа. Наад зах нь ялаа шумуул алах хүртэл амьтны амь тасалсан болоод явчихна биз?


-Нэгэнт зүглээд очсон хүн барагтай бол буцдаггүй түргэхэн шиг авшиг авах юмсан гэсэн сэтгэлтэй болчихдог юм даа.

-Манайд сүүлийн үед бясалгал нэлээд дэлгэрч байна л даа. Авшиг авсан олон хүн байдаг болов уу?


-Миний тооцоогоор дөхөм бясалгалаар хичээллэгсэд 14000 гаруй, авшиг авсан олон зуун хүн бий.

-Танай бясалгал ямар төлбөртэй вэ?


-Төлбөр байхгүй ээ. Нэгэнт буяны юм учраас үнэ төлбөртэй байж таарахгүй биз дээ.

-Бясалгалд ер нь хэдий насныхан их хамрагдаж байх юм?


-Ихэвчлэн залуучууд. Ер нь 70 гаруй хувь нь залуучууд шүү. Өөрийгөө нээе, хөгжүүлье гэсэн авьяас билэгтэй залуучууд олноороо хамрагдаж байгаа нь үнэхээр баярлууштай.

-Энэ чинь харин олзуурхууштай мэдээ байна даа. Архи, тамхи, худлаа хэлэх хулгай хийхийг цээрлэж, зугаа цэнгээнээс хол байж өөрийгөө нээе гэж залуучууд маань зориглож байгаа нь сайхан сонсогдож байна шүү.


-Тийм ээ. Үүний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бүрдэж байгаа юм. Наанадаж таван нүглийг бие хэл сэтгэлээрээ насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдүйн эзэд маань ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна. Энэ бол ямар ч төр засгийн бодлого хууль журмаар зохицуулах аргагүй хирнээ дээд ухамсрын нөлөөгөөр нийтийг хамран дэлгэрч байгаа ирээдүйд чиглэсэн үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм даа.

-Түрүүн таны ярианд цухас дурдагдсан даа, би яриаг чинь тасалж зүрхлээгүй юм. Хойд урд нас, сүнс гээд л энэ талаар та арай дэлгэрэнгүй яриач?


-Хүний амьдрал гэдэг хоёр хэсгээс бүтдэг юм байна л даа. Энэ насны хойд нас буюу сүнсний гэж. Хүн бол энерги гэсэн шүү дээ. Тэгэхээр энерги устаж үгүй болдоггүй. Харин нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ.Энергийн цөм буюу хамгийн гол хэсгийг сүнс гэдэг. Тэгэхээр хүмүүний үүсэл сүнс гээч энергитэй холбоотой байх нь. Энэ нас дуусахад энерги хэлбэрээ өөрчилнө. Энэхүү шилжилтийн хэлбэр нь хүн энэ насандаа хураасан энергийн хүчээр шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл энергийн хууль үйлчилж байна.Сайн энерги хураасан бол өндөр дээд түвшний энергийн давтамжинд очно. Үүнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин гэдэг нь бидний дээр оршиж байгаа хүмүүний хүрч болох таван их ертөнц юм. Эхнийх нь асурын ертөнц бөгөөд энэ нь 120 гаруй дэд ертөнцөөс бүтдэг. Өөрөөр хэлбэл 120 гаруй энергийн долгионы түвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гартал өөрийгөө хөгжүүлсэн бол хоёрдугаар ертөнцөд хүрнэ гэх мэт. Харин сөрөг хар энерги их хураасан бол бохир энергийн өчүүхэн долгионы хэлбэлзэлд татагдаж унах нь. Үүнийг там гэдэг. Энерги хэзээ ч устаж үгүй болохгүй гэж дээр хэлсэн дээ. Тэгэхээр олон зуун мянган жил сүнсний амьдралаар амьдрах нь ч бий.

-Ямар ч гэсэн бясалгалын ач тусын талаар их ярих болж. Бясалгал хийдэг хүн хэзээ ч хорт хавдраар өвддөггүй гэдэг ч юм уу. Ер нь бясалгалын энэ насанд яг бодитоор хүрэх үр дүн нь юу юм бэ?


-Бясалгалын явцад хүнд урьдаас хэлж таах аргагүй олон үйл явц аяндаа өрнөж, эмх замбараагүй байдалд орж, тэндээсээ аяндаа эрэмблэгдэх зэргээр санаснаас хавьгүй өөр үр дүн гардаг. Энэ нь бясалгалын арга болон бясалгагч бүрт адилгүй учир нэг тийм үр дүнд хүрнэ гээд урьдаас төсөөлчихвөл тэрнээсээ хэтрэхгүй хайрцаглагдчихдаг. Гэхдээ зөвхөн дээд бясалгалаар л дээд үр дүнд хүрнэ. Дээд бясалгал нь бэлгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Их багш Чинхай ингэж хэлсэн байдаг.”Бясалгалын эрдэм бол гайхамшигтай их юм. Хүний сэтгэлийн хүч гэдэг маш их болохоор диваажингийн орныг бүтээж, эрлэг тамын орныг эвдэж ч чадна. Аливаа бүхэн цөм энэхүү сэтгэлд л байгаа юм” гэж.

-

Өвчнийг анагаадаг гэдэг нь хэр ортой юм бол?


-Атлантидын болон түүнээс өмнөх үеийн хүмүүст байсан гуравдагч нүд буюу билгийн мэлмий дотоглож ширгэхдээ толгойны оройгоос доош босоо чиглэлд огтлолцох цэгт боргоцой булчирхай болж тогтсон гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ булчирхай нь гэрэлд мэдрэмтгий эсүүдтэй бөгөөд эдгээр эс нь нүдний торлогийн адил харах чадвартай учраас үүнийг нь бясалгаж хөгжүүлснээр хүний гэрэл мэдрэх чадварыг хөгжүүлэх нэг боломж бий болохыг судлаачид тогтоосон. Энэ булчирхай нь даавар боловсруулалтыг хянаж, удирдаж явуулахаас гадна симпатик мэдрэлийн тогтолцоонд хэт ачаалал үүсэхээс сэргийлж, цусны даралт унах, зүрхний хэм удаашрахаас хамгаалдаг байна. Бясалгал хийдэг хүмүүсийн цусанд энэ булчирхайн ялгаруулдаг даавар болох мелатонин ихэсдэгийг бас тогтоосон. Харин сэтгэцийн өвчтэй хүнд энэ дааврын хэмжээ багасдаг. Мелатонины хэмжээ ихсэхэд хүн тайвширдаг. Голландын эрдэмтэд энэ даавраас залуужуулах эм хүртэл гаргаж авсан байдаг шүү дээ.

-

Хамгийн сүүлд танаас нэг зүйл асууя. Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг нэлээд татсан зүйл бол Буриадын хамбын шарил байна. 75 жилийн дараа булшнаас гаргаж ирэхэд бие нь амьд хүнийх шиг бүр бүлээнээрээ байсан гээд л. Тэр их сонин шүү, гэгээрсэн хүн байсан уу?


-75 жилийн дараа гаргаж ирэхэд унтаж байгаа хүн шиг л үхлийн шинж тэмдэг огт байгаагүй нь самадид орсон хэрэг. Ийм жишээ олныг хэлж болно шүү дээ. Энэ нь бясалгалын маш том үр дүн юм. Бурханы ухамсарт автан оршиж байгаа дүр гэсэн үг. Ухамсраараа өөрийгөө захирахын дээд жишээ юм даа. Ийм байдалд хүн мянга мянган жилээр ч амьдарч болохыг эртний мэргэд, гэгээнтнүүд олж олон зууны турш хэрэгжүүлсний нэг жишээ нь энэ юм.

С.СОСОР-д эх хувь хамаарна(~*~)
http://www.ochiraylguu.mon.mn

ШИНЭ АВШИГТАН ТАНЬД.


Дөхөм аргын бясалгалаа амжилттай дуусгаж Арьяабалын бясалгалын сэтгэлийн авшиг хүртсэн явдалд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе. Их багшийн хайр энэрэл доор бясалгалын тань дэс улам их дээшлэн дэвшихийг хүсэн ерөөе.

Шинээр авшиг хүртсэн номын ах эгч нарынхаа бясалгалын ахиц дэвшилийн төлөө дараах мэдээллийг хүргэж байна.

Бясалгал.



Сөүлийн төвийн нийтийн бясалгалын цагийн хуваарь.
* 3 дахь өдөр- үдээс хойш 7:00-9:00 /6:00-7:00 бичлэг үзэх/
* 5 дахь өдөр- үдээс хойш 7:00-9:00 /6:00-7:00 бичлэг үзэх/
* 6 дахь өдөр- үдээс хойш 5:00-8:00 /4:00-5:00 бичлэг үзэх/
* 7 дахь өдөр- үдээс өмнө 10:00-13:00 /09:00-10:00 бичлэг үзэх/

Сөүлийн төвийн даяан


Сар бүрийн 2 дахь долоо хоногийн бүтэн сайн өдөр
* Үдээс өмнө 4-:00-8:00 бясалгал
* 8:00-9:00 амралт /орж гарахыг зөвшөөрнө/
* 10:00-1:00 бясалгал.

Дотоодын даяан.


*3 дахь долоо хоногийн бүтэн сайн өдөр үдээс өмнө 04:00-05:00 /бясалгал бичлэг үзэх, хоол идэх/
*Даяан бясалгалын зааланд 04:00 гэхэд орж ирсэн байх эсвэл өглөө 08:00-09:00 цагийн хооронд орж ирэх боломжтой.
* Сөүлийн төвөөс хагас сайны орой 9:00 цагт СУМА цагаан хоолны газрын урдаас хөдлөнө.
* Даяанд явах хүмүүс автобусны суудалтай холбогдуулан урьдчилан бүртгүүлж байхыг хүсье.

Олон улсын даяан.



* Цагаан хоол болон 5 сахилаа чанд сахисан байх.
* Нийтийн бясалгалд сард 3-аас дээш суусан байх.

САНЖУ /Ёндон/ төвийн бясалгал.

Санжу төвд Багшийн гэрээс гарсан шавь нар бясалган суудаг,мөн дотоодын даяан хийдэг газар тул бясалгалын уур амьсгалыг хадгалах хэрэгтэй газар юм . Тиймээс Санжу төвд бясалгахыг хүссэн номын ах эгч нарын нийтийн бясалгалд тогтмол оролцдог эсэх,номондоо хир үнэнч эсэхийн талаар холбогчийн баталгаа бичиг байх хэрэгтэй.
Санжу төвд байх хугацаа болон бусад зүйлийн талаар Санжу төвийн гэрээс гарсан шавь / хариуцагчаас асууж лавлахыг хүсье

* Олон улсын даяан болон өөр орны товд очих үед мөн холбогчийн баталгаа бичиг хэрэгтэй.
Дөхөм аргын бясалгал уламжлах. Дөхөм аргын бясалгалыг авшиг аваад доод тал нь 1 жил болсон,бясалгалаа сайн хийдэг, ахуй ойлголт сайтай хүн уламжилж болдог.Дөхөм аргын бясалгалыг сайн мэдэхгүй хүн уламжлах ёсгүй. Ойр хавьд тань Арьяабалын бясалгал сурах хүсэлтэй хүн байвал төврүү дагуулж ирнэ үү. Холбогч болон дөхөм аргын зөвөлгөө өгөх багийнхан зөвөлгөө өгч дөхөм аргыг уламжлах болно.
Багшийн онцолж хэлсэн бясалгалдаа хамгийн хурдан амжилт олох 3 арга.
* 1-рт Бясалгалаа их хийх.
* 2-рт Даруу төлөв байх.
* 3-рт Би үзлээ орхиж ямар нэгэн нөхцөлгүйгээр бусдад туслах. 2003 оны 3 сард Ёндон төвийн гэрээс гарсан шавь Багштай утсаар ярьсан яриа
Сөүлийн төвийн утас : 02-577-2158. 02-576-1464.

Хавар нахиалаад намар бүхнийг орхидог навч шиг
Хаа хүрэхээ мэдэхгүй ч эндээс би бүрмөсөн явна
Амьдрал гэж нэрлэсэн тэр л тоглоомоо үргэлжлүүлэх гэж
Амьд төрлийг олоод дахин төрнө гэж итгэхгүй ээ
Хаврын цас шиг хайлан уусчихаад өвөл нь би бударна гэж үү
Хайрлаж хэн нэгэнд дурлалаа гэхэд өмнөх шигээ сэрж мэдрэх үү
Өнчин сарыг удтал ширтвэл өнөөдрийнх шиг гуниглах уу тэгээд

Өөрөө би энэ хэвээрээ дахин төрнө гэж итгэхгүй ээ
Биеэсээ нэгэнт гуужсан бодол сэтгэл минь хаачих бол
Биелээгүй үлдсэн хүсэл мөрөөдлөө би санах уу эсвэл мартах уу
Энэ ертөнц өнө мөнх харин би түнэр харанхуйд ...
Энэ насандаа л би үнэнч хойд насанд бол итгэхгүй ээ Би байгаагүй.
- Би байна ... " -
http://www.mglclub.com/forum1/895631 xaliuna010 oruulsan shuleg nees


**********************************
Ертөнц зовлонд автаад Ердөө би л таныгаа гэнэм!
Хэрэв та ертөнцийн дотоодод байх аваас
Хамаг зовлон аяндаа зайлан одмуй.
Тэглээ ч, орчлон зовлонд автсан болохоор
Тандаа зориулах газрыг хайгаад олохгүй нь, би!

* * *
Харцны тань сайхнаас ганцыг ч атугай хүртэхийн төлөө
Хан ертөнцийн хамаг л од, наран, саранг ч худалдаж орхихсон, би
Аяа,Цаглашгүй Гэрэлт Багш минь!
Агшин зуур гэрлээрээ энэлсэн зүрхийг минь гийгүүлж, нигү үлсэн соёрх!

* * *
Ертөнцийн эгэлхэн гэрэл, энгүүхэн аялгуун доор
Ертөнцийн хүмүүс үдэш дуулан бүжихээр одмуй.
Сэлүүн аниргүйд би л орь ганцаар суугаад
Сэтгэлийн доторх гэрэл, аялгуунаа найган ганхнам.

* * *
Төгөлдөр эрхэмсэгийг тань таньснаас хойш,
Эзэн Бурхан миньТоост хорвоогийн юухныг ч гэсэн тоохоо больсоон, би
Тэнгэрлиг Хайр Энэрэлдээ л тэвэрч хайрла, намайг
Үүрд!
Аминь.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай http://www.ariusahui.blog.banjig.net/ blog oos oruulav

Smile

Огноо
Ведийн тооллын өдөр

Экадаш болон бусад өдрүүд
(Орой/маргааш) нь мацаг тайлах хугацаа
2008.11.23
Шуддха экадаш
*Утпанна
Өглөө 08:12 - 11:10 хооронд

2008.12.09
Шуддха экадаш
*Мокшада
Өглөө 08:31 - 11:21 хооронд


2008.12.16
Шрила Бхактисидханта Сарасвити Тхакура Буцан одсон өдөр
Үд хүртэл


http://www.veda.mn/ blogoos oruulav

Мацаг барихуйн учир
Ведийн тооллын өдөр
Экадаш болон бусад өдрүүд
(Орой/маргааш) нь мацаг тайлах хугацаа

2008.10.24....Шуддха экадаш.....Рама......Өглөө 10:50 - 10:53 хооронд..

2008.11.02... Шрила Прабхупада—Буцан одсон өдөр Үд хүртэл.

2008.11.09 ...Шуддха экадаш *Харибодхини (Утхана) Өглөө 07:51 - 11:01 хооронд.

XIV Далай ламын айлдвараас


Хүний амьдралын зорилгын тухай
Бид бүхэн хар шар, баян ядуу тэр бүү хэл өөрийн аливаа ухамсарт бодол санаанд огтхон ч хамааралгүйгээр үргэлжид урган гарч ирдэг томоохон асуултын нэг нь "Хүний амьдралын зорилго юу вэ?" гэдэг билээ. Энэ талаар Далай лам айлдахдаа "Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэх нөхцөл шалтгаан мөн" гэдэгт би итгэдэг гэсэн байдаг.

Амар амгаланд хүрэх арга



Нэгэнт зорилго маань амар амгалан мөн учир янз бүрийн аргыг хэрэглэх нь зүй юм. Гэвч тэр бүхний сайн, муу үр дагаврыг нягтлан шинжих нь зүйтэйг сануулсан билээ. Энэ нь одоо хийгээд ирээдүйн ашиг сонирхолын зааг ялгааг ухаарах учиртайг анхааруулж байгаа бөгөөд ингэж чадваас ач холбодол нь маш их юм. Аливаа юмсыг нөхцөл байдлынх нь дагуу авч үзэх нь зүйтэй.
Амар амгаланг бид сэтгэл дотроо бүтээн бий болгох нь чухал гэдгийг тэрээр онцлон захисан байдаг. Тиймээс "Дотоод амар амгалангийн хамгийн дээд зэргийг асрах, нигүүлсэх сэтгэлийг дадуулан хөгжүүлснээс олж болно" гэж үздэгээ Далай лам бээр илэрхийлсэн юм. Асрах, нигүүлсэх сэтгэлийг бид бусдын төлөө үүсгэх нь зүйтэй. Энэ тухай тэрээр "Бусдад дотночлон энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид ая зөнгөөрөө л амар амгаланд орох бөгөөд түүгээрээ бидний айдас, зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна" хэмээсэн байна.
Өөрийн хүч чадалдаа найдах нь зөв Хүн төрөлхтнийг энэ ертөнцийн дээд заяатан хэмээн би боддог хэмээн Далай лам нэгэнтээ айлдсан байдаг. Бидэнд байгалиас заяасан тэр чадамжийг хөгжүүлснээр өөрт болон бусдын төлөө сайн сайхныг бүтээж чадна. Гагцхүү хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл гэдгийг онцлон айлджээ.

Хүсэл нь сайн муу хоёр янз



Хүслээс эерэг болон сөрөг үр дагавар үүдэн гарна. Жишээ нь эерэг үр дагавар гарах хүсэл нь Бурханы шашны үзлээр хамаг амьтанд тус хүргэх, нөгөө нь хамаг амьтанд туслахын тулд бүрэн гэгээрэл олох явдал юм. Харин хүслийн сөрөг үр дагавар нь эд баялаг руу чиглэсэн сонирхол өдөөж, үргэлж хомхойрч, ямагт ихийг хүсдэг болгодог. Ингэснээр сайных нь үрд гэгээрэлд хүрдэг бол сөргийнх нь эрхээр хүсэл нь гүйцэлдэхгүй гачигдах, дутагдах зовлонд нэрвэгдсэн хөөрхийлөлтэй амьтан болдог хэмээжээ.

Өөрөө хичээвэл хүн өөрчлөгдөнө



Аливаа юмс гэнэт өөрчлөгдөх гэж үгүй. өөрт буй муу гэмээс хагацаж, өөрчлөгдөхийг хүссэн хүн ямар бодол санаа ашиг тустай байдгийг шинжлэн үзэх нь чухал гэж тэрээ р захисан байна. Хүний сэтгэл олон янзын өнгө төрхтэй бөгөөд тоо томшгүй санаа бодлыг агуулж явдаг. Түүнийг нөхөр ба хорт сэтгэл гэж хувааж болно. Ингэж чадах нь оюун сайтайн шинж бөгөөд нөхөр сэтгэлийн үнэ цэнийг санаж, дэлгэрүүлж байх нь чухал. Харин хорт сэтгэл хөдлөлийг таслан зогсоож бай. Хорт сэтгэл хөдлөл гэдгээр уур хилэнг авч үзсэн байна. Хоромхон зуурт зовлонг тарих, айдас түгшүүр бий болгох улмаар гай гамшиг дагуулах хүчтэй учир хорт хэмээн тодорхойлж байгаа ажээ. Уур хилэнг хорьж сэтгэлээ тайвшруулах арга бий. Энэ нь шалтгаант үйл явцыг таслан зогсоохын тулд эхний үе шатаас л тухайн байдлыг хянаж байх нь чухал.

Бусад хэмээн бодох нь өөрт халгаагүй



Өнөөгийн дэлхий дахины харилцаанд бодхи сэтгэлийн хандлага нь маш зохимжтой талаар Далай лам айлдсан. Дэлхийн улс гүрний харилцаа гэдэг угтаа хүн нэг бүрийн харилцаа юм. Энэ нь бусад хэмээх өөрөөс ангид барих аминч үзэл улам бүр хэрэггүй болсоор байгааг илэрхийлж байна.
Хэрэв бусад хэмээх үзэлдээ баригдан тэдний сайн сайхныг умартваас өөрөө муу чигээрээ үлдэнэ. Аливаад бусдыг золиослон ашиглаваас адаг сүүлдээ алдаанд хүрнэ. Эргээд таны төлөө санаа тавих нөхөдгүй болох юм. Харин энэ бүхний эсрэг хэн нэгэн бээр нигүүлсэхүй ба бодхи сэтгэлтэй байх аваас найз нөхөдтэй болно. Үүнд хол газар явж, олон хүнтэй уулзсан гэх мэт шалтгаан ямар ч хамааралгүй юм. Танд золгүй явдал тохиолдвол танд гар сунгаж туслах хүн огтхон ч мундахгүй.

Үнэнч нөхөрлөл юунд үндэслэх вэ?



Мэдээж та хэн нэгэнтэй бусад гэсэн холд барих үзлээр ханддаггүй байх ёстой. Үнэнч нөхөрлөл мөнгө, албан тушаалд бус хүний сайхан чанар дээр үндэслэдэг ажээ. Эд баялаг дээр үндэслэсэн нөхөрлөл өнөөх зүйл нь үгүй болонгуут л эвдрэн одно. Цаг үргэлжид шавж, утсыг чинь улайсгадаг найзууд үгүй болно.
Та үүнд гайхах хэрэггүй бөгөөд ийм хүмүүсээс аль болох нөхөрлөх, туслалцаа авах гэхээс зайлсхийж байх нь зүйтэй. Жинхэнэ үнэнч нөхөрлөл бий болгохыг хүсвээс бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг, тэдэнтэй ихээхэн илэн далангүй, үнэнч харилцаж чаддаг байхын төлөө суралцах ёстой. Хүний сайхан чанар гэдгийг тэрээр "ариун сэтгэлээр өдөөгдсөн өрөвдөхүй, санаа зовнихуй, үнэнч шударга зан, сахилга жаяг хийгээд оюун ухаан юм" хэмээн тодорхойлсон билээ. Сайхан чанараа хөгжүүлж чадах эсэх нь өөрийнхөө хүч боломжийг чадварлаг ашиглаж чадсан үгүйд харгалзана.

Гутрал хаанаас бий болдог вэ?



Аливаад зөв ажиглалт хийж чадаагүйгээс гутрал бий болно. Энэ нь түүний сэтгэл ханамжгүй, аливаад азгүй, амьдрах хүртэлх итгэл алдрах шалтгаан болдог. Дэрх шалтгаанууд нь бүхий л мэдэгдэхүүнтэй холбоотой. Мэдэгдэхүүн нь бодит юмсын салшгүй хэсэг бөгөөд гутралын эх үүсвэр эсвэл дайса нбус, харин ч нөхөд буюу аз жаргалын эх сурвалж болж өгдөг гэдгийг ухаарах ёстой.

Бидэнд зөвхөн төвөг учруулдаг хүмүүс байдаг. Тэд үнэндээ байгаагүйсэн бол тэвчээр хатуужилд хэн биднийг сургах вэ? Шантидэва гэгээн бээр "Дайсан бидэнд зориудаар хорлол хүргэдэг. Хэрэв тийм бишсэн бол бид хандлагаа янз бүр болгож, түүнийг дайсан гэж онцлон үзэхгүй байхсан. Хорлол учруулснаар хатуужил тэвчээрт суралцах боломжийг бидэнд олгодог дайсан маань уул шугамдаа бидний эрхэм багш мөн" хэмээн айлдсан байдаг.

Нөгөө талаар та дандаа сул дорой байвал хүмүүс элэг бариж эхэлнэ. Үүнд та уурлаж хилэгнэхээсээ өмнө ухаан зарж, зайлшгүй авахаас аргагүй арга хэмжээг сонгосон ч уурлахгүйгээр үйлдвэл дээр ажээ. Уурласнаар бид дандаа алдаа гаргадаг. Бид уур хилэн, үзэн ядалтгүйгээр аргыг нь аятайхан олж чаддаг байх ёстой.

Нигүүлсэхүй юун дээр суурилдаг вэ?



Бурханы шашинтан бээр жинхэнэ нигүүлсэхүйг өөртэйгээ адил зовлонг гэтлэх эрхтэй байх хийгээд жаргал хүсэгч бусдыг талархан хүлээн зөвшөөрөхүй дээр суурилдаг гэж үздэг. Бусдын зүгээс өөрт хандсан бусдын хандлагаас хамааралгүйгээр тэдний сайн сайхны төлөө санаа тавих зарим чанарыг төлөвшүүлэх нь нигүүлсэхүйн суурь бөгөөд энэ нь жинхэнэ нигүүлсэхүйд хүргэх арга зам мөн.
Найз нөхөдөө гэсэн таны хайр, нигүүлсэхүй бол үнэн хэрэгтээ шуналын айхтар хүчтэй шалтгаан аж. Учир нь надад хэрэгтэй, миний найз нөхөд гэсэн явцуу хүрээний санаархал бөгөөд шууд утгаараа шунал юм.

Нигүүлсэхүйг үүсгэхийн тулд эхлээд тэгш сацуут сэтгэлийг үүсгэх ёстой. Энэ нь өөрийгөө дотно хүмүүсээсээ хол болгон санах, дараа нь дайсныхаа талаарх атхаг санааг таягдан хаях, түүний улмаас хамаг амьтныг тэгшид үзэх учиртай. Энэ нь таны зүгээс хамаг амьтны тухайд жинхэнэ нигүүлсэхүйг дэлгэрүүлж чадах болой.
Хүмүүний нигүүлсэхүйг дэлгэрүүлэхэд тустай төрөл бүрийн зүйл бий. Тэдний нэг гэвэл нигүүлсэхүйн их хүч юм. Энэ нь бэрхшээлийг сөрөх, уян хатан чанар хийгээд тухайн бэрхшээлийг таатай нөхцөл болгон хувиргах таны чадвар билээ. Энэхүү чадвараа хөгжүүлж чадваас тухайн хүн жирийн нэгэн, тэр байтугай дайсан болж хувирлаа ч Та санаа тавьдагаараа тавина.

Оюун ухаанаа зөв хөгжүүл



Хүн адгуус амьтнаас оюун ухаанаараа ялгагдана. Оюун ухаан биднийг хөгжил дэвшил, улам улам тансаг руу дагуулж байдаг. Гэлээ ч хүн төрөлхтөн өнөөг хүртэл сэтгэл хөдлөлийн таагүй илрэл, муу гэмүүдтэйгээ хамт амьдарсаар л байна.

Энэ нь оюун ухаан маань бидэнд зөрчил мөргөлдөөн зэрэг гэр бүл, нийгэм, улс хоорондын ч үл ойлголцолыг авч ирдэг гэсэн санаа юм.
Далай лам, харамсалтай нь оюун ухаан нь заримдаа сэтгэл санааны маш хүнд байдлыг бий болгодог хэмээсэн нь баталгаа болж байна. Нөгөө талаасаа оюун ухаанаа хөгжүүлбэл хамаг саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг гэтлэн давах түлхүүр болдог. Тиймээс оюун ухаанаа бид зөв зохистой замаар хөгжүүлэх нь л чухал. Үүний тулд өөрийн мөн чанараа зөв танин мэдэх нь зүйтэй.

Хэрхэн уураа дарах вэ?



Уур омгоос үүддэг. омог нь хэрцгий догшин сэтгэлийн хөдлөлөөр хөллөж, уур хилэн болон дүрэлздэг. Үүнийг дарахын тулд уур нь буруу, нүгэлт зүйл гэдгийг ухаарах явдал юм.
Уур бидэнд байх ёстой зүйл гэж зарим маань үзэж түүнийг гаргаж байх ёстой мэтээр ойлгодог. Ингэж ойлговол өнгөрсөн хугацаанд танд харуусал гомдол, жигшил дургүйцэл гээд уурлах тохиолдол олон гарсан.
Тэр бүхэнд уураа гаргаад байсан болохоор одоо уур чинь дуусчихсан байж болох. Гэтэл эсрэгээрээ. Уураа хянан дарах гэдэг маш нарийн ажил. Гэхдээ алхам алхамаар аажуухан хичээвээс тэр дарагдана.
Уужим талбиун ухаанаар уур хилэнгээ дараж чадваас нигүүлсэх сэтгэл бэхжин тогтож хүний сайн мөс чанар, эрдэм ухаан аривжна. үүний үр дүнд муу хүн ч сайн хүн болж өөрчлөгдөж чадна.

Алс хэтийг хар, өргөнөөр сэтгэ



Саад бэрхшээл тохиолдоход зөвхөн тэр л хэмжээнд нь сэтгээд байвал тоолшгүй олон мэт санагдах бий.
Харин уужим талбиун ухаанаар хандвал ямар ч саад бэрхшээл тохиолдсон атхаг сэжгээс хагацаж чадна. Үүнд байнгын хичээл шамдал орох нь мэдээж. Жишээ нь та өвдлөө гэж бодъё. тийм үед та өвчнийхөө тухай хэдий чинээ их бодох тусам, таны сэжиг төдий чинээ улам нэмэгдэнэ.
Тийм нөхцөлд та, үүнээс илүү дордвол хэрхэх, үүнээс хүнд өвчин туссан бол хэрхэх зэргээр бусад илүү муу талтай харьцуулан бодвол илүү тустай болно. Ийм замаар та үүнээс ч илүү дордож муу болохыг ухааран өөрийгөө тайвшруулж аварч чадна. Мөн ингэж өөрийнхөө бодит байдлыг таньж сурна.
Ингэж бусад хүнд байдалтай харьцуулж ухаарч чадвал аяндаа таны сэжиг хорогдох болно. Тиймээс аливаад алс хэтээ харсан, өргөн цар хүрээгээр асуудалд хандаж сураарай.

Бидэнд, тэдэнд гэдэг ойлголт хоцрогдоод байна



Хүч үл хэрэглэх гэдэг нь ярилцах гэсэн утга агуулна. Энэ нь хэл амаа олж өвөр хоорондоо холбоо харилцаатай байх гэсэн утга.
Мөн буулт хийх замаар бусдын санаа бодлыг сонсох, бусдын эрхийг хүндэтгэх, хүлээцтэй хандах гэсэн утга. Өнөөдөр дэлхий улам жижиг болон хумигдсаар байна. Үүний дүнд "Бидэнд", "тэдэнд" гэдэг ойлголт бараг хоцрогдоод байна.
Хэрвээ бидний ашиг сонирхол бусдынхаас тусдаа, ангид оршиж чадвал төгс ялагч эсвэл төгс ялагдагч гэж байх боломжтой. Гэвч зуун хувийн ялагч, ялагдагч гэж байдаггүй. Энэ бол амьдралын жам. Үнэн хэрэг дээрээ энэ л ганц зам. Улам бүр хумигдаж байгаа өнөө үед хэрэг дэрээ бид бүгд нэгэндээ шүтэн барилдаж, миний ашиг сонирхол гэдэг бусдын сонирхол лугаа харилцан холбоотой болсоор байна. Тиймээс тавь тавин хувиар хуваах юм уу, эсвэл жаран хувийг өөртөө, дөчин хувийг бусдын талд өгч болох юм. Ийм л харьцааг хадгалахгүй бол буулт хийнэ гэдэг бас боломжгүй зүйл
http://enkhlen2.blogspot.com/ blog oos oruullaa

Зэн буддизм-ыг монголчууд эртнээс сайн мэднэ. Элдвийн ном сударт шүтэхгүй, тогтсон ёс горимд хашигдахгүй, нэг л үзлийг хөдөлбөргүй баримтлахгүй байх зэрэг зарчим нь Нагаржунайн төв үзэлтэй агаар нэг. Хорвоо ертөнцийг "тийм" ба "үгүй" гэх хэтийдсэн үзлээр бус, харин "тийм ч бус, үгүй ч бус, гагцхүү тийм үгүйн тэнцүү хувиар шүтэн барилдсан" гэдэг хоосон чанарын тухай үзэл өнөөдөр ч дэвшилтэт үзэл юм. Одоо би та бүхэндээ Зэн буддизмын урсгалын нэгэн гайхалтай цэцэрлэгт хүрээлэнг энд танилцуулж байна.

Зэн гэдэг япон дуудлага бөгөөд түвдээр дьян, хятадаар чань, монголоор даяан гэдэг. Даяан хийхийн гол утга учир нь дотоод ертөнц рүүгээ маш гүнзгий нэвтэрч, төрөлх мөн чанараа таних, түүгээрээ дамжуулан хорвоогийн утгыг олж сэрэх явдал. Хорвоогийн утга учир юу болохыг сэрж танина гэдэг бол гэгээрэл билээ.
Хэдийгээр зэнгийн бясалгал Будда Шигэмүүнээс эхэлсэн гэж тооцдог ч, бясалгалаар дамжин гэгээрэлд хүрэх замыг хамгийн төгс боловсруулсан үндэстэн бол япончууд юм. Тиймээс ч өнөөдөр зэн гэдэг япон нэр нь сэтгэлгээний энэ өвөрмөц чиглэлийг дэлхий дахинд бүрнээ төлөөлөх болжээ.
Зэн-буддизм Японд харьцангуй хожуу буюу XII зууны эцсээр л анх нэвтэрчээ. Ид хөгжсөн үе нь XIV зуун болно. Хубилай хаан Японыг довтлоод бүтэлгүйтсэний улмаас монголчууд япон лам нарыг зэнд суралцахаар ирэхэд нь мөрдөн мөшгиж байсан, Сэссон хэмээх яруу найрагч бүр тагнуул хэмээн сэрдэгдэж Юань улсын гянданд хоригдож, Күнзийн суртлыг дээдлэгч Төвтөмөр хааны өршөөлөөр л суллагдаж асан түүх бий.
Тийм хожуу нэвтэрсэн атал бусад орноос илүү Японд л төгс төгөлдөржиж, япончуудын үндэсний өв үзэл болж чадсаны нууц нь лам нарын хүрээнээс хальж, самуурайн сэлмийн урлаг, цайны ёслол, бэхэн зураг зэргээс гадна чухамдаа яруу найраг, утга зохиолд гүнзгий шингэсэнтэй холбоотой болов уу.
Фото зургууд...