Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











|

|


Төвдийн Лховраг нутагт жарнаас өмнөх усан хулгана жил мэндэлсэн, бага залуу даа хүн бүхэнтэй арцалдаж тэмцсэн, авир ширүүн тул эцэг нь ,, Энэ хүү эсвэл хүн алж, эсвэл хүнд алагдахаар тул номын мөр хөөлгөе гэж бодож, Врогми лозавад шавь opyyсан гэдэг, Ийнхүү арван таван наснаас санскрит хэл, дуун ухаан судалж нэн мэргэшсэн ,Улмаар алт эрдэнэс аван, Балба Энэтхэгээр аялаж бандита , шидэтэн нараас гэгээрлийн сургаал шимийг цуглуулсан, Балбад дөрөв , Энэтхэг гурван удаа аялсан эдэгээр аялал нь амь өрссөн хүнд бэрх сорилтуудаар дүүрэн байв, Энэ бүхэний үр дүнд тээж авчирсан судар номыг орчуулах, билиг ухаан түгээхэд амьдралаа зориулжээ, Ялангуяа алдарт шидтэн Наробагаас хүлээн авсан нууц тарнийн дээд ёогт хамаарах Хэрүга бурханы үндэс, Нарогийн зургаан ном гэж алдаршсан зандал,гэгээн гэрэл, илбийн бие ,егүүтгэл,балгадад орох зуурдын увдис зэрэг тантризым бясалгалын иж бүрдэл сургаал, тэрчлэн их шидтэн Майдарвагаас хүлээн авсан махамутарын ёог зэрэг оюуны их баялагт тулгуурлан гаржүдба ,,зарлиг үндэстэн,, гэдэг шинэ урсгалыг үндэслэсэн.
Марба ламын дөрвөн багана гэж алдаршсан
Цүрдонван, Огдон чойдор, Мэйдонцонво, Мялрайба
тэргүүтэн дээд гэгээрлд хүрсэн шавь нараар нь дамжин, гүржүдийн шашин замбутивийн гэгээ болсон, Марба ламтан гадаад байдлаар энгийн гэргийтэний амьдралаар амьдарч , догшин авир ёс үзүүлдэг байсан ч дотоод оюун санаа нь энэрэл, билгийн туйлд хүрсэн, зөн билиг, хувилгаан чадал нь ой тойнд багташгүй гэгээрлий их замч байжээ,
<Агнистын гэгээ номоос авав,>


ТӨвдийн Гүнтан нутагт анхдугаар жарны төмөр луу жил мэндэлсэн, Долоон настай байхад нь нилээд чинээлэг байсан эцэг нь өөд болсноор охин дүүгийн хамт өнчирч хоцорсон, Авга ах нь эхийг нь гэргий болгох гэхэд эх нь зөвшөөрөөгүй тул шунахай цэвдэг сэтэгэлтэй авга ах авга эгч нар нь хамсан эцгээс өвөлөсөн гэр орон,мал тариаланг нь булаан эзэрхийлж, эх үрсийг дарлан боолчлох болсон
Үүнд өширхсөн эхийнхээ ятгалгар, Мял арван таван насандаа ,Үй нутагт хараалын увдист суралцажээ,Улмаар өштнөөсөө хэцэгийгээр өшөө авч, гучин таван хүнийг хараалын хүчээр устгасан гэдэг Сүүлдээ өөрийн нүгэлд харамсан гашуудаж, хилэнцээ цайруулж,ариусч гэгээрэхээр сэтгэл шулуудсан,
Ийм зорилгоор анхлан тэрээр <<зогчэн>>(нинмава уламжлалын ёог )ийг судалсан боловч төдий л амжилтанд хүрсэнгүй ,
Гучин найман насандаа Лховраг нутагт Марба лозаватай учирч ,гуйвашгүй бат итгэл үнэмшлээр түүнийг шүтсэн, Марба лам түүнд гэгээрлийн дээд зам мөрийг хүссэн даруйд нь нээж өгсөнгүй, Харин хилэнц нүгэлийг нь арилгаж,дээд сургаалийг хүртэх оюун санааны бэлтгэлийг бүрэн хангах үүдэнээс зургаан жил иййн турш байшин бариулаж,эргээж нураалгаж зөөлгөх зэргээр хүнд хүчир сорилтод оруулжээ,
Эцэст нь есөн давхар цамхагийг ганцаараабарин, бүх бие нь дайр шарах болсон хойно л Хэрүга бурханы авшиг тэргүүтэн гайхамшигт номлолоо соёрхсон гэдэг , дөчөн таван насандаа Марва ламын бошгийг өвөрлөн, аглаг уулс дунд халгайгаар амь зогоох төдий хатамжлан бясалгал хийсэнээр есөн жилийн дараа бурханлаг мөн чанарыг бүрэн төгөс нээжээ,
Улмаар төвдийн олон нутагаар аялаж, гаржүдбын сургаалийг түгээсэн, Мял богдод наран мэт Дагвулхаржэ, саран мэт Райчүнва, од мэт хорин гурван шавь,шидэзэмшсэн хорин тав, харилтгүй түвшинд хүрсэн зуу, зандалын илчийг олсон зуу найм, гэгээрлийн замд шуударсан мянга нэг муу заяаны үндсийг тасалсан тоо томшгүй шавь нар гарчээ Мял богдын сэтэгэл хөдлөм амьдрал үйлс ,биширч баршгүй гэгээрлийн үзэл санааг намтар болон буман дуулал нь яаруу тодорхойхаруулсан байдаг

I LOVE YOU

2008/10/24


I L♡VE YOU SUPREME MASTER CHING HAI

БЯСАЛГАЛЫН МӨН ЧАНАР Их Багш Чин Хайн ном тайлсан нь. Лос Анжелес.АНУ 1997.07.06. үргэлжлэл.

Нэгэнт бид материаллаг ертөнцөд байгаа учраас материаллаг зүйлс бидэнд нөлөөлсөөр л байх болно. Тиймээс л бид үүн дээр анхааралтай байж өөрсөддөө багахан дараа төвөг болох, илүү цэвэр, үйлийн үр багатай хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Амьтад маш их зовж байна. Тэд үхлээс айж, амьдралруу тэмүүлж байна. Хэрвээ тэд бидний төлөө зуурдаар үхэхэд хүрвэл мэдээж тэдний айдас, үзэн ядалт бидний идэж буй зүйлд шингэж үлддэг. Иймээс л бид түрэмгий, сэтгэл түгшсэн, заримдаа тэдгээр амьтдын үхэхээсээ өмнө мэдэрч байсан догшин ширүүн зан байдлыг гаргадаг. Ургамал ногоо бас мэдрэхүйтэй, яг ч мэдрэхүй буй зүгээр л хариу үйлдэл юм. Гэвч тэд амьтадтай адил тийм амьдралын мөчлөггүй байдаг.Ургамалын айдас нь тийм ч их хүчтэй биш, түүнээс гадна тэд дахиад ургачихна. Мөн нэг модны мөчрийг тайрлаа гэхэд тэр хоёр, заримдаа бүр гурав болоод л ургачихдаг. Тиймээс бид мод тайрч унагалаа гэхэд илүү их мод тарихад болно. Бид байгалийг тахин шүтдэггүй харин ашигладаг бөгөөд өөрсдийнхөө төлөө түүнийг хамгаалж байдаг юм. Хүн төрөлхтөн 1-рт тавигдах ёстой. Дэлхий дээр маш их дайн самуун, аюул гамшиг тохиолдож байна. Учир нь бидний ихэнх нь Бурханы бидэнд илгээсэн тэр сайхан эрхэмсэг амьдралаар амьдрахгүй байгаа юм. Бидний ихэнх маань өөрсөддөө байгаа тэр Бурханлаг шинж чанараар амьдрахгүй байна. Бид өөрсдийнхөө Бурханлиг шинж чанарыг булшлан оронд нь ертөнцийн шинж чанараа хэтэрхий их хөгжүүлж байна. Иймээс л бидний амьдрал тэнцвэргүй байгаа бөгөд бүх зүйл илүү материаллагжин, харин хариуд нь гай гамшиг болон тэмцэлдэгч байдлыг урин дуудаж байна. Бие биентэйгээ тэмцэлдсэнээр дайн дажин, зөрчил тэмцлүүд олон улс даяар гарч байна.Тиймээс бидний явж буй энэ амьдралын зам бол хамгийн шилдэг, хамгийн эрхэм дээд, хүн болгоны явах хэрэгтэй тэр зам мөр юм. Гэвч хүн болгон энэ замаар явахгүй байгаа нь энэ дэлхийн хамгийн харамсалтай зүйл юм. Бидний энэ явж байгаа зам, бясалгалаа хийж сөрөг муугаас татгалзан өөрийн амьдралаа хянаж, үүнийгээ хүнлэг энэрэнгүй, тодорхой зорилготой болгож чадах ганц сонголт бол энэ зам юм. Өөр сонголт байхгүй. Би зөвхөн, та бүгдийн сонгосон зам чинь хамгийн шилдэг нь гэдгийг л хэлэх гэсэн юм. Энэ нь бидэнд өөрсдөд маань болон дэлхий ертөнцөд сайн, хүн бүхний дагавал зохих үлгэр жишээ амьдралын зам учраас би та нарыг энэ сонголтондоо бат зогсоно гэдэгт итгэж байна. Бид хөршөө үүнийг хийж эхлэхийг хүлээх хэрэггүй. Бид эхлээд хийгээд тэгээд хөрш маань биднийг дагах болно. Нэг хүнээс эхлэхэд түүнийг олон хүн дагах болно. Таны гэрэл гэгээнээс хичнээн олон мянган хүн илүү гэгээлэг, аз жаргалтай болж болохыг хэн мэдэх билээ? Тиймээс та бол маш их чухал. Авшиг авсан тэр өдрөөс л таны бясалгалын энерги хүчээс болох ёстой байсан дайн бололгүй зогсож, олон аюул гамшиг багассан байгаа. Та бүгд анзаарах болно. Хүрээлэн буй орчин тань хүртэл сайжирна, илүү сайхан харагдана. Мод цэцэгсээс гэрэл цацарч, сэтгэлийг тань баясган, гишгэж буй зам тань хүртэл гэрэлтэн бүх зүйл тэр аяараа сайжирна. Та нараар дамжуулан маш олон хүн энэ замыг даган мөрдөж ижил үр шимийг хүртэх болно. Тиймээс ч би та бүхэнд энэ дэлхийн сайн сайхны төлөө бидэнтэй нэгдэж байгаад талархаж байна. /Алга ташилт/ Би та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бурханы адислал та бүхэнтэй үүрд хамт оршино. Үүнд эргэлзэх зүйлгүй. Үнэхээр шүү./Алга ташилт/

Юу тарина түүнийгээ хурааж авна``гэж ариун Библи-д бичигдсэн байна.
Мэдээж төмс таривал төмс,манжин таривал манжингаа хурааж авахтай адил сайн үйл хийвэл үр шимийг нь хүртэж,муу зүйл хийвэл зохих шийтгэл зовлонгоо эдэлнэ гэсэн үг юм.
Энэ бол үйлийн үрийн тухай хэлж байгаа хэрэг.
Карма буюу үйлийн үрийн тухай эрт дээр үеэс зааж сургасаар иржээ.
Үйлийн үрийн хууль бол энэ ертөнцөд үйлчлэх хамгийн шудрага хууль юм.
Бидний хийж байгаа бүх үйлдэл болон бодол санаа бичигдэж байдаг.Тэр бүү хэл бид өөрсдөө ч мартсан зурвасхан бодол санаа хүртэл тэмдэглэгдэж бичигдэж байдаг байна.
~~Хаана,яаж,хэн,хэрхэн бичиж байдаг тухай товчхон өгүүлэе.
Бурханы ертөнцийн ерөнхий зохион байгуулалт нь пирамид хэлбэртэй юм.
Пирамидын орой буюу дээр удирдагч бүхнийг бүтээгч нь хаан бурхан байна.Харин доошлоод хөгжилийн түвшингээрээ ялгаатай даяны орнууд байдаг байна.Хамгийн доод ертөнц нь бидний амьдардаг материаллаг ертөнц юм.Дээрхи даяны орнуудад бидний бурхад гэж нэрлэгдэх өндөр хөгжилтэй оюунлаг сүнсүүд амьдардаг байна.Тэд биднийг хариуцаж,бидний хувь тавиланг буюу хөтөлбөрийг хийж сургалтийг хянаж байдаг.
Тэд бидэнтэй 24 цагийн турш тасралтгүй холбоотой байдаг.Бидний дээрхи зурвасхан бодлыг хүртэл тэд мэдэж бичиж хадгалж байдаг.Иймд бурханы хараа хяналтаас гадуур зүйл энэ хорвоо дээр үгүй билээ.
Хүн төрөлхтөний бүхий л мэдлэгийг тэд өгдөг.Тэд бидний ирээдүйд мэдэх мэдлэгийг ч бас өгнө.Гэхдээ хамаагүй өгдөггүй.Хүүхдэд гал гаргах аюул тарих зүйл өгдөггүйтэй адил бидэнд бүх мэдлэгийг өгвөл бид өөрсдийгөө болон эх дэлхийгээ сөнөөж мэдэх юм.Биднийг унтаж байхад тэд бидэнд ,хүн бүрт маргаашийн үйлд зарцуулагдах эрчим энергийг өгдөг байна.
Бид үнэн сэтгэлээсээ хүсвэл тэд бидний хүслийг биелүүлдэг.Бидний дотоодод бурхан бий гэдэг үгний утга санаа нь энэ л дээ.
Бас аврал өөрт бий гэдэг үг ч бас үүнд хамаатай.Тэд бас биднийг хамгаалж амьдралынхаа хөтөлбөр буюу хувь тавилангаа гүйцээж ,суралцахад нь туслаж байдаг байна.Хүний зүүд хүртэл санаандгүй биш юм.Зүүдээр анхааруулах,сургах,мэдээлэл ,мэдлэг өгөх,ирээдүйд учрах аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор хүнд унтаж байхад нь өгдөг байна.Дэлхийн олон эрдэмтэд зүүдээрээ шинэ нээлт хийж байсныг энд дурдахгүй байж болохгүй юм.Маш товчхон бичихэд ийм байна.
~~Одоо эргээд үйлийн үрийн тухай яриандаа ороё.Хүний өөрийнх нь хийсэн бүхий л алдааг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулах үүднээс үйлийн үрийн шудрага хууль үйлчилж байдаг.Бид өнөөдөр хэн нэгнийг зодвол ирээдүйд өөрийгөө зодож байгаатай адил юм.Хэн нэгнийг гомдоовол ирээдүйд өөрийгөө гомдоож байгаа гэсэн үг юм.
Бидний хэн нь ч гэсэн хүсээгүй мөртлөө мөнгөө алдах юмуу,санаандгүй явж байгаад гэмтэл бэртэл авдаг.Энэ зайлшгүй тохиолдож байгаа зовлон бол урд насны үйлийн үр юм.
Харин санаатайгаар хүн,амьтан зовоож муу үйл хийж байгаа бол бид шинээр өөртөө үйлийн үр хурааж байгаа гэсэн үг юм.Хүн амьдралдаа харгис муу үйл үйлдсэнээр бидний дотоодын жинхэнэ би болох сүнсний хөгжил олон мянган жилээр хойшлогдож зовлонт амьдралын хүрдийг олон удаа эргүүлнэ гэсэн үг юм.
Хүн төрөөд үхэх нэг амьдралын хугацаанд хүрд нэг бүтэн эргэдэг байна .Үүнийг амьдралын хүрд ,сансарын хүрд гэх зэргээр нэрлэдэг байна.Иймээс энэ насанд хийсэн үйл үйлдэлээс бидний ,таны ирээдүйн амьдрал шалтгаалж байдаг байна.Энэ насандаа хийсэн муу үйлдэлийн хариуг дараагийн амьдрал хувь тавиланд нь тусгаж өгөн энэ дэлхийд илгээдэг байна.Тэгэхээр зовлонгийн шалтгаан үнэн юм.
Өмнөх 5-р эрэгцүүлэлд зовлон үнэн тухай дурдсан билээ.Бид сайн сайхан сэтгэлээр хүн болон амьтанд туслаж сайн үйл хийвэл үүнийхээ үр шимийг заавал хүртэх юм.Энэ бол бид ирээдүйд өөртөө туслаж байгаа асуудал юм.
Тэгэхээр бид аливааг зовлонгоос гэтэлгэж туслаж байна гэдэг нь өөрийгөө зовлонгоос гэтэлгэж байна гэсэн үг л дээ.
Бид үйлийн үрйин тухай ухаарч ойлгож мэдсэнээр хүлцэнгүй,тэвчээртэй,ухаалаг байж туулан ангижрах гол нөхцөл, замыг бүрдүүлэхээс гадна одоо байгаа амьдралдаа хайрлах,энэрэнгүй сэтгэлээр хандаж гэрэл гэгээтэй амьдарч чадах билээ.
Дээдийн ном сургаальгүйгээр амьдарвал хүний амьдрал өчүүхэн ч үнэ цэн үгүй билээ.Үргэлжилэл бий

Waite tara

Green tara


Би хүний заяа нөмөрч унасан
Хайр харуусал хоёр
Би хагацал зовлон дунд буцалсан
Хатуу зөөлөн хоёр

Би хавар намар хосолсон
Хар цагаан хоёр
Би хайрын бороонд дэлбээлэх
Харзанд ургасан өргөст цэцэг

Би өчүүхэнээ мэдэрсэн
Өр нимэгхэн сэтгэл
Би өөрөөрөө л гэрэлтэх
Өнгө өнгийн цацал

Би тааж унших шахдаг таталган бичиг шигээ
Танигдашгүй нэгэн ертөнц
Би талын монгол эх орондоо л дурласан
Таанын үнэрт тайтгарах монгол шүлэгчээ

Amitabha Mantra

2008/10/20

|

Ам дамжсан яриа 1

Буддын шашны тэргvvн 13 -р Далай лам Монголд анх 1905 оны могой жил ирж 1906 оны гал морин жил буцсан гэдэг. Гэгээнтнийг Монголд залрахад сvсэгтэн олон мєргєл vйлдэж урдах хойтохоо даатган бие сэтгэлээ ариусган байх vед 20 гаран насны охиноо дагуулсан хижээл эмэгтэй хадаг барин “голомт залгах vр хайрлахыг хvссэн”-ийг гэгээнтэн сонссон боловч хариу хэлэлгvй дараагийн хvмvvстэй харьцаж хэд хоног vргэлжилсэн мєргєл, буян номын ажил єндєрлєн Улан-Удэ-г зорьжээ. Буриад Монголд очсоны дараа олон хvн мєргєл хийхийн сацуу хvv, охин хайрлаач гэх бvрд дээрхийн гэгээнтэн ёсоор болгосон хариу єгсєєр байж. Vvнийг анзаарсан бараа бологсодын нэг нь “Танаас нэг зvйл асууж болох уу” гэхэд зєвшєєрсєн хариу сонссон тэрбээр “Ар монголд таныг морилж явахад 20 гаран насны охиноо дагуулсан хижээл эмэгтэй “Голомт залгах vр хайрлаач” гэж байсныг та санаж байна уу? гэвээс дээрхийн гэгээнтэн “-тиймээ санаж байна” гэжээ. Та тэр хvнд голомт залгах vр хайрлаагvй атлаа энд хvv, охин хvссэн бvгдэд аваарай гээд байх юм. Ямар учиртай юм бэ? гэхэд гэгээнтэн

“Ар монгол гэдэг чинь муу хvн тєрдєг газар биш ээ,

энд хvн мал, тахиа, гахай, хорхой шавьжны сvнс нvдэнд дvvрэн харагдаж байна” гэж хариулжээ. Чухамхvv тэр vед хvний дээд тєрлийг миний Монголд, дараагийн тєрлийг Тєвдєд олж тєрдєг байсан гэдэг.

Ам дамжсан яриа 2

Хятад улс ламтай байвал Тансан лам шиг, хутагт хувилгаад байвал Шижи хутагт шиг хvнтэй байя гээд шашин суртал, бурхан шvтээнээ устгасан гэдэг. “Тансан ламын баруун этгээдэд зорчсон нь” киног хvн бvхэн санаж байгаа. Шижи хутагт “1000 хятад хvн харахад есєн зуун ерэн хэд нь адгуусан тєрєлтэй vлдсэн цєєхєн нь хvн тєрєлтэй байхад, 1000 монгол хvн харахад есєн зуун ерэн хэд нь хvн тєрєлтэй vлдсэн нь адгуусан тєрєлтэй байх юм гэж хэлж байсан гэдэг.

Монгол хvн тєлєгч,

хятад хvн шинжээч байдаг нь байгалийн хишиг. Єєд бологсодын алтан савыг нээдэг єєрийн танил зурхайчтай 4 жилийн ємнє уулзаж монгол хvний тєрєл, тєєргийн талаар ярилцахад “60, 70, 80 хvрсэн єтгєс єєд болох нь харьцангуй цєєн /Энэ нь монгол хvний наслалттай холбоотой байх/. Харин 20, 30, 40, 50 хэдэн настай хvн єєд болох нь элбэгшжээ. Тэд гол тєлєв аваар осол, хорт хавдраар нас нєхцєх юм даа” гэж ярьсан. Єєд бологсдоос хэдэн хувь нь хvн тєрлєє олж тєрдєг юм бэ? гэхэд: vнэнийг хэлэхэд хvн тєрлєє олж тєрєх нь дэндvv цєєхєн. Алтан савы нь нээлгvvлэгсэд єєд бологсдоо дахин хvн тєрлєє олж тєрєх нь vv? гэдгийг голлон асуудаг. Сэтгэлийг нь бодоод хэдэн хатуу ном уншуулахаар хэлж єгєєд явуулах юм даа гэсэнсэн.

Цєєхєн мєртлєє тэнгэрлэг заяатай бидний монголчуудын хvн чанар, золбоо хийморь, буян заяа хоёрдохь мянганыхаа шувтаргад сvрхий дордоход

бие сэтгэл чилээрхэн єнєєгийн монголчуудын амь амьдрал, зан заншилын бодит байдлыг євєг дээдсийн дагаж мєрдєж ирсэн арга билэгтэй харьцуулан ажиглаху:

Комиссын дэлгvvр

Комиссын дэлгvvрийн хувцас ємсєх Монголчууд малгай, бvс, тэлээгээ, бусдад хэрэглvvлдэггvй. Хуучирч муудахлаар нь ил хаядаггvй, хуучирсан хувцасны адил шатаадаг уламжлалтай. Монгол хvнд 104 тєрлийн євчин ирдэг байсан тэр vед хvний хуучин гутал ємсєхєд 30 гаруй тєрлийн євчин халддаг гээд бусдын гуталд хєлєє дvрдэггvй байлаа. Єдгєє манайхан Орос, Хятад, Япон, Солонгос, Англи, Америк зvсэн зvйлийн хvмvvсийн хуучин хувцас ємсч биендээ бузар шингээж явцгаах болсоор чамгvй хугацаа єнгєрлєє. Хир, шивэр, хулмас тэргvvтэн нь ариллаач, дэв бузар нь дагалдан яваа тэр муухай эд агуурсыг биедээ хэрэглэснээр єєртєє муу муухайг шингээж, зовлонгийн vр тарьж байгааг vл огоорон нэг хэсэг нь тvvнийг оруулж ирж ашиг хонжоо олж, нєгєє хэсэг нь ємсч эдлэн байгаад харуусаад баршгvй. Эдэлж хэрэглэж явсан эзэн нь

vхэж vрэгдсэн,

голж хаясан зvйлийг яахаар монголчууд хэрэглэх ёстой юм бэ? Дэлхийн цээжинд тєрсєн та бидний тєрєл, тєєрєг бусдаас єєр байх нь бvv хэл, нохойн гєлєгнvvдээс цээжнийх нь гєлєг єєр байдаг шvv дээ.

Ам дамжсан яриа 3

МУИС-д олон жил багшилсан ардын багш Д.Чойжилсvрэн гэдэг хvнийг миний vеийн сэхээтнvvд бvгд шахуу мэднэ. Миний хувьд зургийг нь харж, сурагийг нь сонссоноос цаашгvй. МУИС-ын багш нарт хэдэн орон сууц хуваарилахад нас, ажилласан жилээрээ Чойжоо багшид байр ноогдох ээлж таарч... Хуваарь хийсэн хvмvvс єндєр настай хvн орж гарахад амар гэж 1-р давхарт байр хуваарилаад тэр тухайгаа дуулгахад
“Би толгой дээрээ хvн гишгvvлэхгvй ээ”
гээд хамгийн дээд давхарт сууц авчээ ... Намар бvр ургац хураалтад багш оюутнууд бvгд хамрагддаг байсан тэр цагт Чойжоо багш бас л явдаг байж. Асарт багш нар хєнжил пvvгээгээ оруулж байрлуулах vед Чойжоо багш алга байж. Залуу багш нар ярилцаад бие засах, орж гарахад нь амар, багшийн пvvгээг асарын аманд ойрхон тавьчихъя гээд єєрсдєє хєнжил гудсаа байрлуулж байтал Чойжоо багш орж ирж. Хамт явагсад саналаа хэлэхэд
“Би хєл дээгvvрээ хvн алхуулахгvй. Хойморт унтана.”
гээд хєнжил пvvгээгээ дээшээ тавьсан гэдэг. Ийм хvмvvс манай монголд олон байсан, байгаа, цаашдаа бvр олшрох болно. Урьдын буянаар хvмvvн тєрлийг олохдоо сайн тєрлийг олсон ухаантнууд хойдох урдхаа бодож амьддаа тэргvvн дээрээ хvн гаргахгvй, vрэгдсэн хойноо vр хvvхдээ хvний доор оруулахгvйн тулд нийтийн орон сууцанд суух гэж шимтдэггvй юм билээ. Шvтэн бишрэх эрх чєлєєтэй болсон энэ vед бурхан шvтдэггvй айл бараг vгvй болж дээ.

Манай доод айлын бурхан шvтээн тэр єрєєний энэ хэсэгт байрладаг учраас, бурхан шvтээнийг нь хvндэтгэж бид энэ єрєєнийхєє тэр хэсгээр явдаггvй юм гэж ярьж хэлж байгаа хvнийг би лав дуулаагvй юм байна.

Бvхний дээр бурхан байдаг гэдэг утгаараа бусдын бурхан шvтээний дээгvvр хэн бугай ч явж нvгэл хураах ёсгvй бєгєєд таныг олон давхар орд харшид амьдрахыг тань буруутгахыг би эрмэлзсэнгvй. Гэр бvл, vр хvvхэд, ач зээгийн чинь эрvvл мэнд, амь нас, эд баялаг, хийморь лундааг тэтгэж элдэв бусын гай барцадаас хамгаалж байдаг, бурхан шvтээнийг чинь бусдын хєл доор орж сэвтэхээс сэргийлж буй минь энэ. Бурхан шvтээн дээгvvрээ хvн

алхуулаад

байх нь бvv хэл салхин доогуур нь гарахаас цээрэлмээр хvн олон болсныг та анзаарч байгаа байх аа. Монголчууд амны билэгээс ашдын билэг гэдэг. Гэтэл єнєєдєр билэг дэмбэрэлгvй олон vг бидний єдєр тутмын ярианд хэрэглэгдэж хэвшжээ. Т.Баттулга

Бясалгал нь хүний дотор орших нарийн энергийн системийг сэргээдэг. Энэ нарийн энергийн систем нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдэн бий болхоос эхлэн хүний хөгжлийн явцад бий болсон зүйл юм. Энэ бол хүний дотор орших нарийн энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц юм. Хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг. Гэхдээ энэ систем нь хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энэ систем нь 3 н энергийн шугам буюу мөн 7н энергийн зангилаа-“чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Эдгээр энергийн бүтэц нь хүний нуруунд нугас дагаад байрладаг бөгөөд хүний автономит нервийн системэнд илэрдэг /хүн үүнийг нервүүдээрээ мэдрэх боломжтой/. Эдгээр нь хүний баруун болон зүүн симпатетик нервний систем болон төв парасимпатетик нервийн системүүдээс бүрддэг. Төв нервийн систем нь хүний хөгжлийн явцаар одоогийн байдал хүртэл хуримтлагдсаар ирсэн хүний ухамсрыг илэрхийлдэг.Бясалгал йогын аргаар хүн энэхүү сисмем /бүтэцийг/ өөрсдийн нервний системэн дээрээ мэдэрч эхэлдэг. Тэгэхлээр энэхүү системийн тусламжтайгаар хүн өөрийн нервүүд дээрээ сэрүү татах энергийн долгионоор дотоод байдлаа мэдэрч сурхаас гадна, чакранууд дэр байрлах сүнсний илрэл, сэтгэлийн мөн чанарыг мэдэрч сурдаг. Хүн өдөр тутмын үйл хэрэгт баруун зүүн – 2 талын шугамаа хэрэглэдэг - сэтгэл мэдрэл, бие махбоди, оюун ухааны үйл хэрэгт энэ 2 шугамын энергийг зарцуулан ашигладаг. Энэ нарийн системэнд зүүн тал нь - ‘ИДА НААДИ’ гэж мөн нэрлэгддэг. Энэ шугам нь 1-р чакранаас эхлэдэг. /Хөх өнгөтэй, сарны чанартай, сэтгэл мэдрэмжийн энергийг агуулдаг шугам/. Хүний биеийн зүүн талаас толгойн голд ирээд, толгойн баруун талруу ирээд “Суперэго”-г (худал чанар) үүсгэдэг. ПИНГАЛА НААДИ’ гэгдэх баруун шугам /шар өнгөтэй, нарны чанартай, үйл хэрэг, идэвхийн энергий агуулдаг/ 2-р чакрнаас эхэлж биеийн баруун талаар яван толгойн голд ирээд толгойн зүүн талруу ирээд “Эго” гэдэг (худал чанар)ыг үүсгэдэг. Төв шугам буюу ‘СУШУМНА НААДИ’ нь (Муладхара) 1-р чакранд эхэлдэг. Хүний нугасыг даган өгсөж 6н энергий төвөөр дамжин өнгсөж 7дахь хамгийн сүүлчийн толгой дээр байрлах (Сахасрара) энергийн төвд ирж Дээд Хүчтэй нэгддэг. Энэ шугам нь хүний хөгжлийн хүчийг агуулдаг. Шудрага явдал, сайн сайхан бүхний энэ шугам агуулдаг. Мөн хүний ухамсар оюуны хүч энд байрладаг. Энэ шугамаар Кундалини өгсдөг. Бясалгал йогын аргууд нь сэтгэлийн сайн сайхныг хайдаг жирийн хүмүүсд, амьдарлын давчдаанд үгүй болсон тэрхүү эрүүл мэнд, амар амгалан, амьдарлын энергийг нөхөх сэргээх зорилготой байдаг билээ. Кундалини сэргэж өгсөхдөө хүний сүүлчийн чакра(Сахасрара)-г нээж, өөрийн эх үүсвэртэйгээ - Дээд Оюун, Абсолют/Үнэмлэхүй хүчтэй холбогддог. Кундалини Дээд Оюунтай холбогдсон үед - хүний гарны алгаар, биеэр, толгой дээгүүр хүйтэн сэрүүн сэвэлзүүр салхи долгион мэдрэгддэж эхэлдэг. Төв шугам нь хүний хөгжлийн шугам бөгөөд хүн энэ шугамын тусламжаар бүхэл нийт дэлхий дахины, нийт ертөнцийн ухамсар, мэдлэгтэй холбогдож, бүх юм нэг юмнаас гаралтай гэдгийг мэдэн өөрөө нэг том юмны хэсэг болхоо мэдэрдэг. Хүний дотоод ухамсар болон автономит нервийн систем нэгдэж нэг болдог. Өөр үгээр хэлбэл бидний сэтгэл буюу мөн чанар амилдаг. Тэгэхлээр бидний Сахасрара (толгой дээр байрладаг 7-дугаар энергийн төв чакра) нээгдэхээр - хүн өөр ухамсарлуу шилжиж, “бодол үгүй бясалгалын” байдалд хялбархан ордог болдог. “Бодол үгүй бясалгал”-ын байдал нь бидний төв шугамыг маш хүчтэй бат болгох, хүний оюуны хөгжлийг авчирах чухал зайлшгүй хүчин зүйл юм. Бид зулайгаа нээж, бүрэлдэл олсон бол, дараа нь аль болох удаан хугацаагаар бодлоос ангид, анхаарлаараа төв шугамандаа байж, тэжээл өгөх Кундалини хүчийг биеэр урсах боломжийг аль болох бүрдүүлж сурах хэрэг юм. Энгэснээр хүн одоо цагтаа ордог. Ийм маягаар хүн цаг хугацаа, орон зайны хил хязгаарыг даван, цаг хугацаанаас орон зайнаас ангид болдог. Тэгээд энэхүү орон зайндаа бид оюунаар өсөн сүнсээр хөгжиж, төв шугаманд л зөвхөн илэрдэг туйлын баяр, туйлын хайрын хүчнээс ямагт тэжээл авах боломжтой болдог.

Аура гэж юу вэ? Хүний гэрлэн хүрээг аура хэмээн нэрлэнэ. Грекийн авро-буюу сэвэлзүүр салхи гэсэн үгнээс гаралтай. Аура бол хүний биеийг хүрээлж буй хүний нүдэнд үл үзэгдэх цацраг буюу энергийн орны бүрхүүл болой. Хэрэг дээрээ аура нь ямар ч биетэд, жишээ нь чулуу, ширээнд ч байна. Тэрээр гадна хил зааг үгүй бөгөөд биеийн эс болгонд нэвтэрч түүний байр байдал, мөн чанарыг илэрхийлдэг. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал ахуй, бодол санаа, сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие махбод, сэтгэл зүй, эрүүл мэндийг фото зураг мэт буулгадаг аж. Зарим хүмүүс түүнийг цахилгаан соронзон цацраг гэж үзэж байхад зарим нь түүнгүйгээр оршин тогтнох аргагүй дээд "Би" буюу ухамсарын тэнгэрлэг оч гэх нь бий. Аура нь хүний эрүүл, өвчтэй, амжилт уналт, хайр, үзэн ядалт бүхнийг харуулна, тэрээр индикатор л гэсэн үг. Түүнчлэн аураг хүний өнгөрсөн одоо ирээдүйн мэдээллийг хадгалагч банк гэж үздэг хүмүүс бий. Аура нь биднийг хүрээлэн өндгөн хэлбэртэй оршиж байдаг. Хүн амьсгалж буй агаараа, загас усаа харахгүйн адил хүмүүс аураг олж үздэггүй боловч тэрээр яах аргагүй оршин буй. Хүний оюуны хөгжил ихсэх тутам аурын хэмжээ өргөсдөг. Буддагийн амин орон хэдэн километрийн зайд тархаж байжээ. Бидний дунд амин орон нь "газар нэвтэлж, тэнгэрт тулам" хүмүүс бий. Хүний бие долоон биеэс бүрддэг. Үүнээс зөвхөн бодит биеийг бид хардаг. Бусад эфир, астраль, менталь гэх мэт биеийг бид харахгүй. Дасгал сургууль хийсэн, гэгээрсэн улс амин орон буюу аураг харж чадна. Шинжлэх ухааны хувьд уржнан зуунд (XIX зуун) Тесла, Рентген, Д'Арсонваль нарын туршилтын явцад аура гэчихмээр зүйл ажиглагдаж байжээ. Өнгөрсөн зууны гучаад онд эхнэр нөхөр Кирлиан түүний зургийг авч баталгаажуулснаар "кирлианы эффект" гэж нэрлэгдсэн байна. Кирлианы зураг авах хэрэгслийн схемийг харахад би ч хийчихмээр хялбархан эд харагдана. Москвад байхдаа сонирхож байгаад ауракамераар зургаа авахууллаа. Миний бие ногоон хүрээтэй, зүрхэн хүрд хавьцаа шаргал бөмбөлөгтэй гарчээ. Түүнийг тайлбарлах нь их л таатай сонсогдоно. Зургаа энд оруулж арай тэвчсэнгүй. гэж http://arslans.blogspot.com Арслaн ахийн влокт бичсэн байна

Бясалгалын мөн чанар

Их Багш Чин Хай.
Лос Анжелес. АНУ.1997.07.06.


Бидний аялал авшиг хүртсэнээр эхэлдэг. Ингээд та өөрийн амьдралаа илүү сайн талруугаа болсныг мэднэ.
Бас Дөхөм арга заалгаад хэсэг бясалгасны дараа амьдрал тань өөрчлөгдөж, өмнөхөөсөө ч илүү сайжирсныг та мэдэрдэг.
Та бүхэн илүү сайхан, амар амгалан, урсам зөөлөн амьдралдаа баясч, өмнө нь хүнд хэцүү байсан зүйл маш амархан болж, шийдэж чадахгүй байсан бүхий л асуудал бэрхшээлүүдээ одоо бол маш амархан, хурдан, илүү тодорхой байдлаар шийдэж чадах болно.

Тиймээс цаг гаргаад бясалгалаа өдөр бүр хийж байгаарай. Өөрийгөө болон эд эс, уураг тархиа бохирдуулах самуун идээ ундаанд анхаарал болгоомжтой хандаж бай, эс бөгөөс эдгээр нь өөрийн тань билиг ухааны өсөлтөнд саад учруулах болно шүү.

Бурхан бидний юу идэж буйд санаа тавьдаггүй. Гэвч хэрвээ бид мах, амьтны гаралтай хүнс мөн мансууруулах бодисоор өөрийгөө хордуулах юм бол бидний тархи болон биеийн эд эсүүд мөн л үймэрч самуурна.

Ингээд бид юмыг саруул тодоор бодож сэтгэж чадахаа больж амар амгалан, билгүүн ухааныхаа эх булгийг олох гэж тайван ч сууж чадахаа больдог.
Бид амар тайвнаар суух хэрэгтэй, гэвч зөвхөн суух ч биш өдөр бүр бясалгах хэрэгтэй. Өдөр тутмын энэ үйл явц нь илүү амар тайван, илүү дотогшоогоо чиглэсэн байж гэмээнэ бид өөрсдийн тэр жинхэнэ Бурханлаг шинж чанарын эх үүсвэртэй холбогдож чадах юм.
Тэндээс л бид өдөр тутмынхаа амьдралын элдэв асуудал, зовлон бэрхшээлийг шийдэж улмаар амар амгалан болдог. Хэрвээ бид өөрсдийн эд эс, тархи, цусаа самууруулбал энэ "эмзэг уян хэсэг" маань ч бас самуурдаг.

Тэгээд бид шууд шулуунаар бодож чадахгүй, бясалган суух үедээ ч тайван амгалан бус, сэтгэл түгшсэн, санаа зовсон байдалтайгаар суух болно. Хэдийгээр бясалгахдаа сайн суулаа ч бидний хараа, билиг оюун маань биедээ оруулсан хорт бодисын сөрөг муу нөлөөнд халхлагддаг. Тиймээс Бурхан бидний юу идэж буйд санаа тавина гэсэн үг биш, эсвэл жаахан мах идэхэд л шууд там руу явна ч гэсэн үг биш юм. Энэ бол худлаа. Энэ нь ердөө л, хэрвээ

Бурхантай адил байхыг хүсдэг юм бол бид өөрсдийн хийж буй бүхий л зүйлдээ, идэж буй бүхий л зүйлээ цэвэр эсэхэд санаа тавьж анхаарах хэрэгтэй. Ингэж л бидний бие, хэл, сэтгэл ариун байх болно.

Би та нарын юу идэж байгаад санаа тавихгүй, гэвч юу иднэ тэр чинь та нарын бясалгал, дадал, зан ааш, сэтгэл санааны байдал, хувийн шинж чанар, амьдралыг үнэлэх үнэлэмжинд чинь нөлөөлнө. Бүх зүйл үүнээс шалтгаалдаг...

Хутагтын дөрвөн үнэн хэмээх буддын шашины алдарт сургаалиар эрэгцүүлэлээ эхэлэе-Зовлон үнэн-Зовлонгийн шалтгаан үнэн-Гэгээрэлд хүрэх үнэн-Гэгээрэлд хүрэх зам үнэн гэж заажээ.Өмнөх 4 эрэгцүүлэлдээ бурхан байдаг хийгээд хүмүүн бидний дотоодод бурханлаг сүнс оршдог тухай өгүүлсэн билээ.Материаллаг ертөнцөөс ангижрах тухай буддын шашинд гэтлэн тонилох,туулан ангижрах,нирваан дүрийг олох,хоосон чанарыг онох гэх мэтээр,Есүс мөнхийн улсад очих,сүнсний чөлөөлөлт гэх мэтээр өөр өөр нэрлэсэн боловч нэгэн утга агуулагыг илэрхийлж сургааль номоо айлджээ.Яаж туулан ангижрах бэ.Тиймээ энэ л бидний хамгийн том асуудал юм.Энэ асуудал дангаар нь бус нилээн олон учир шалтгааныг хамтад нь авч үзэх шаардлагатай юм.-Хүмүүс бид шашины талаар нэгдсэн ойлголт байдаггүйгээс асуудалыг энэ зөв,тэр буруу гэх мэтээр талцаж гол мөн чанарыг ойлгохгүй гажуудах явдал хүн төрөлхтөний түүхэнд тун элбэг тохиолдож байжээ.Үүнээс болж их бага хэмжээгээр дайн гарч байсан байна.Будда,Есүс,Мухаммед зэрэг гэгээрсэн мэргэд маань нэг зүйлийн тухай хоёргүй нэг утгаар зааж сургасан.Харин түүнийг үргэлжлүүлэх явцад дээрхи алдаа завхрал гарсан байна.Үүнд тухайн үеийн хүмүүсийн хөгжил,газар орон алслагдсан байдал,залгамжлагчидын төр шашин хослон барьдаг байсан нь нөлөөлжээ.Гэгээрсэн мэргэд багш нар ганцхан бууж ирээд больчихдоггүй.Дээрхи гэгээрсэн мэргэдээс өмнө олон гэгээрсэн багш нар бууж ирж сургааль номоо айлдаж байсан.Цаашид ч мөн ирсээр л байх болно.Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм.Эртний хүмүүс яаж сүнс,бурхан,туулан ангижрах тухай мэддэг байсан бэ.Тэр үеийн хүмүүс ухаантай байсан болоод тэрүү.Тийм биш юм.Тухайн үеэд гэгээрсэн багш нар бууж ирж байсан болоод энэ тухай мэдлэгийг авч байсан юм.Гэгээрсэн багш нар бурхан гэж байдгийг сануулж,түүнрүү очих арга замийг зааж сургасаар иржээ.Хүний физик биеийг аван гэгээрсэн багш нар бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг.Энэ бол ховор тохиолдол юм.Ийм багш нар бууж ирсэн үед түүнд шавь бологсод нь туулан ангижраж чаддаг байна.-Одоо асуудалийг өөр талаас нь авч үзэе.Дэлхий дээр бүх зүйл хэцүү,үргэлж зовож амьдрахын учир шалтгаан юу бэ.Бидний дотоодын жинхэнэ би болох сүнсийг төлөвшүүлэх ,сургах,энэрэн хайрлах,нигүүлсэнгүй дээд чанарыг эзэмшүүлэх зорилгоор энэ дэлхийд илгээсэн билээ.Сүнс удаа дараагийн олон төрөлтөөр элдэв бэрхшээл зовлон,сорилт туршилтыг даван туулсанаар сайны туйлд хүрдэг байна.Энэ бол бурханы хүмүүжүүлэх арга юм.Энэ дэлхий дээр хэнч үргэлж жаргалтай байдаггүй.Үхэх ,өвдөх,элдэв зовлон бэрхшээл тулгарах болзолт амьдралаар амьдардаг.Иймд зовлон үнэн юм.-Бидний одоогийн энэ хүмүүжил төлөвшилт,ухамсар дорой байдал дээд оюунлаг ертөнцөд тохирохгүй юм.Зүйрлэвэл уулнаас бууж ирсэн зэрлэг хүн францийн Парис хотод гэнэтхэн ороод ирвэл ямар байх бэ.Тухайн зэрлэг хүндээ ч хэцүү,орчин тойрондооч хүндрэлтэй.Гэрлэн дохио болон биеээ авч явах зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болно.Иймийн тулд бурхан өөрийн бүтээсэн сүнсээ материаллаг ертөнцөд төлөвшүүлж энэрэн хайрлах,бүхнийг хайрлах дээд ухамсарыг бий болгох болгох үүднээс энэ дэлхийд илгээжээ.Иймд тухайн сүнсийг сургах хөтөлбөр буюу бидний ярьдагаар хувь тавиланг өгөн төрүүлдэг байна.Харин бурхан сүнсэнд асуудалд яаж хандах шийдэх эрх чөлөөг өгсөн.Тухайн асуудал бэршээлийн өмнө сөхөрч өөр амар хялбар зам хайн явж болох,эсвэл даван туулахыг сүнс буюу бид өөрсдөө шийдэх эрхтэй.Бурхан хүчилдэггүй,гагцхүү тухайн сүнсийг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулж хүмүүжүүлдэг байна.Энэ насандаа бэрхшээлийг тойрч амар хялбар зам хайвал дараагийн төрөлд нь уг асуудалыг хувь заяанд (хөтөлбөр) дахин тусган өгдөг байна.Үүнээс гадна үйлийн үрийн тухай салшгүй учир шалтгаан байна.Гол гол асуудалыг тус тусад нь гаргаж ирэхэд туулан ангижрах үндсэн асуудалын рам ноён нуруу босч ирэх байх гэж бодож байна.Үргэлжилэл бий

Бид амин орноо харж чадах уу?

Чадна.
Будда багш хүн бүхэн бурхан болж чадна гэж сургажээ. Бидний үед амьдарч байгаа Сатьяа Саи Баба "та бас бурхан" гэх юм. Тэгэхээр бид бүхэнд бурханы эхлэл байгаа нь тодорхой. Аураг харж сурах нь бурхан болж байгаа хэрэг биш л дээ, дөхөж байгаа хэрэг, хэхэ. Зарим номд аураг ердөө ганц минутад харж сурах боломжтой гээд аргачлалыг заажээ. Миний хувьд түүнийг бүрэн уншаагүй тул орхиод Барбара Энн Бренаны "Руки света" номноос авсан эфир биеийг харах аргачлалыг танд сонирхуулъя.


Цайвар өнгийн фон дээр гараа сунган, зурагт үзүүлсний дагуу барин хоёр гарын хуруунуудын хооронд ажиглана. Хурууны үзүүрүүд цайвалзсан гэрлээр холбогдсон болохыг, гарын гадна талаар хуруу хэрийн зайд эфир бие оршин буйг анзаарна уу. Зурагт үзүүлсний дагуу гараа зөрүүлэн дээш доош хөдөлгөвөл тодорхой харагдана.

Энэ аргыг хүмүүст хэлж сонирхуулахад бүгд дуу алдан гайхацгааж байсан тул та мөн харж чадна гэдэгт итгэлтэй байнаа. Арай бүдэг гэрэлтэй орчинд бүүр илүү тод харагдаж байна лээ. Хэрвээ дасгалаа сайн хийвэл дараагийн нарийн биеийг харах боломж гарах байх.

Үүнийг харах ямар хэрэг байгаа юм гэж үү? Сонирхолтой л юм даа. Нууцлаг бүхэн сонирхолтой, бас танин мэдэхүйд нэмэртэй. Туршаад үзэгтүн.
* С.Даваахүү гуайн "Биоэнерги I" номын 25,26 дугаар хуудаснаас авав.

ene bicilegiig http://arslans.blogspot.com/ oos avalaa

Мял богдын намтараас
/Райчундорждагва. Д.Төмөртогоогийн орчуулга/ ... Хатуужил даяаны замаас буцахгүй гэсэндээ, халгай хандлан ууж, бясалгалаа үргэлжлүүлэв. Гаднаасаа хувцасгүй, дотроосоо хоолгүй би тэр чигээрээ хатаад амьд араг яс болж хувирлаа. Арьс минь өл залгуулдаг ганц хоол болох халгайн өнгө адил ногоовтор туяатай болжээ. Толгой дээрх үс маань ч тийм ногоон өнгөтэй болов... Барагцаалбал нэг жилийн дараа Жиддонгийн анчид бүтэлгүй ангаас буцаж яваад надтай мөргөлдчихөв. Эхлээд тэд намайг хүн бус, буг чөтгөр гэж санаад дутаав. ”Би хатуужил даяан үйлдэж байгаа хүн байна” гэж намайг хэлэхэд тэд эхлээд үнэмшээгүй боловч намайг шинжиж харахын тулд дөхөж ирээд, .... агуйг минь сайтар нэгжиж үзэв. Юу ч олж чадаагүй тэд эцэст нь надаас хоол хүнс чинь хаана байна вэ гэж шалгаав. Бид чамд шан харамж гомдоохгүй өгнө, харин хоол гаргаж өгөхгүй бол ална шүү гэж сүрдүүллээ. Намайг доромжлон шидээд, босгож дахин шидэлж байлаа. Тэдэнд би “Над ганц халгай л байна. Өөр юм байсан ч хүч түрэмгийлэн булаах ёсгүйсэн” гэж хариулав. Тэгэхэд тэд “Бид чамайг дээрэмдэж доромжлох гэсэн санаагүй, Ингэлээ гээд чамаас юу ч олдохгүй гэж байна. Би “Арай өөр юм хийсэн бол та нар буян хураах байсан” гэвэл “Тэгвэл чамайг дахин газар шиднэ” хэмээгээд намайг хөсөр шидэв. Ингэхэд миний тамирдсан бие ихэд өвдөж зовсон хэдий ч тэднийг чин сэтгэлээсээ өрөвдсөн би өмнөөс нь уйллаа. Энэ занчилтад үл оролцсон тэдний нэг нь “Энэ хүн жинхэн лам хүн шиг байна. Лам биш байлаа ч гэсэн сул дорой хүнтэй ингэж хэрцгий харьцаад та нар юу ч хожихгүй. Бид нарын өлсөж яваад энэ хүн буруугүй. Ингэхээ зогсоо” хэмээн өгүүлж байв. Тэрбээр надад хандан ”Даяанч таны тэвчээрийг хараад бахдал төрлөө. Би чамд муу зүйл өчүүхэн ч хийгээгүй тул намайг залбиралдаа багтаагаарай” гэж өгүүллээ. Харин нөгөөдүүл нь “Чамайг өндийлгөж босгосны төлөө биднийгээ бас авралдаа багтаахыг мартаваа” гэж тохуу хийцгээв. Тэгэхэд тэр хүн “Тэгнэ тэгнэ, эргэлзэх явдалгүй, гагцхүү өөр маягаар шүү” гэв. Тэд чанга чанга хөхрөлдөн явж одов. Би тэдний барааг дахиж хараагүй. Энэ тухай санаанд ч ороогүй. Гэвч бурхан тэдэнд зохих шийтгэлийг хүртээсэн юм. Тэднийг хошуу тамгын газраас баривчилсан болохыг би сүүлд нь дуулсан юм. Толгойлогч нь цаазаар авахуулж, харин надад гар хүрээгүй хүнээс бусдыг нь сохолсон байсан... Нэг удаа агуйд минь үнэтэй эд агуурс олохыг санаархсан нэгэн хүн орж ирэв. Тэр булан тохой бүрийг тэмтрэн үзэж тастчиж явлаа. Түүнийг харж харж, би сүүлдээ чангаар тачигнатал хөхөрч, түүнд хэлсэн минь: “Миний өдрөөр юу ч олж чадахгүй газраас шөнийн цагт юм олох гээд үз л дээ”. Тэгэхэд тэр хүн бас хөхрөөд гарч одов./117/ ... Үүнээс хойш би бясалгалаа улам шаргуу машид баяртайгаар үргэлжлүүлж, эцэстээ нисч чаддаг болов. Заримдаа би Мин-Жүд-Дрибма агуй /хөмсөгний сүүдэрт орших хорго/ тийш бясалгахаар нисдэг байсан юм. Тэнд урьд нь хүртэж баяссан Амин дулаанаасаа хавигүй их дулааныг хуримтлуулсан билээ. Заримдаа Цагаан хадан агуйдаа эгж нисэж ирдэгсэн. Нэгэн удаа авга ахын байшин нурахад амь үрэгдсэн бэрийнх нь /нийтдээ 38 хүн ам үрэгдсэн/ ах амьдардаг Лонг-да гэдэг бяцхан суурингийн дээгүүр би нисэж явав. Тэр нэг хүүтэй байсан бөгөөд тэр хоёрыг газар хагалж байхад нь би тэдний дээгүүр нисэж байлаа. Хүү нь түрүүлэн алхаж, эцэг нь анжсаа чиглүүлэн барьж явна. Хүү намайг үзээд
“Хараач, хүн нисч байна” гэж дуу алдлаа. Тэгээд хоёулаа зогсоод намайг харлаа. Тэгтэл эцэг нь “Юугаа гөлрөөд зогсчихов. Чамд тэгтлээ сайхан санагдав уу? Нянцангаржин гэгч хэрцгий муу эмийн Мила нэрт муу явдалт хүү байсан юм. Тэр л байна. Үүнийг хараад байх юм юу байна вэ. Сүүдэр нь чам дээр тусчих вий, хажуу тийш зайлаад мөрөө хөө” гэж хүүгээ загналаа. Тэрээр өөрөө миний сүүдрээс зайлан бөхийлөө.
Тэгтэл хүү нь “Нисч чаддаг хүн муу хүн биш гэж бодож байна. Нисч чаддаг хүнээс илүү гайхамшигтай зүйл гэж байхгүй” гэж хариу өгөх дуулдав. Хүү намайг ширтсээр зогсоно. /126/