Powered By Blogger

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

smile

We can still save the planet Be Vegan

About Me

Цэс

цаг

тоолуур

Smile

*****тоолуур*****

Free Hit Counters

лэкц ,илтгэл

Formosa
Smile
Formosa may 05 2000.DVD No.692
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Pattaya, Thailand
Smile
November 26 - 29, 2006, Pattaya, Thailand. DVD No.774
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




Sydney, Australia
Smile
Lecture and Discussion in Sydney, Australia, May 10, 1997. DVD No.582
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,




South Africa
Smile
Lecture in Johannesburg, South Africa Nov.25, 1999. DVD No.667
хэсэгчлэн үзэх

1, 2, 3, 4, 5,

Онлайн ном,,

ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ
Smile

УНШИХ


Экадешид Мацаг барихуйн учир шалтгаан хийгээд түүний ач туc
Smile

УНШИХ




УНШИХ


ТӨВДИЙН НУУЦ ТАРНИЙН ҮНДЭС

Чинхай багшийн зурагтай дэлгэц амраагч


татaх уу?--(татхаар орох)











БИД БУРХНЫ ХҮҮХДҮҮД
Үг Л Энх тайван,
Ая Д Дугар,
Шүлэг Г Лхагваа

Эхлэлгүй төгсгөлгүй мөнхийн настай
Эгнэшгүй харьцашгүй үнэний ёстой
Энэхэн замбуулинг ивээх увидастай
Эгэлхэн даруухан гэгээрсэн багштай

Дахилт:Тиймээ бид нар бурхны хүүхдүүд ээ
Тэмүүлшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар диваажины хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа.

Сэргэлэн жавхаалаг баяр баясгалантай

Сэлүүхэн уужуухан ухаан бодолтой
Гэрэл аялгуу хөндлөн бясалгалтай
Гэгээхэн цагаахан ариухан сэтгэлтэй.
Дахилт:

Шүлгийн хэсэг:

Ашгүй дээ цаг ирлээ
Аулакын хавар хорьдугаар зуун
Ази тив Вьетнам орон
БУРХАН төрүүллээ
Хан эцгийн зүүдэнд
Нарны сүмтэй гэрэлтэж
Хатан эхийн хэвлийд
Бурханы төөрөгтэй бүрэлдсэн
Аулакад газар товлож
Гимлайн тэнгэрт тодорсон
Аугаа ялгуулсан суу билэгт
Төгс БУДДА заларлаа.

Аз жаргал зуурдын мөр аяндаа бүрэлдсэн
Аврал хайрын номын цогцостой
Амгалан жаргаланг цогцлоох жамтай
Аръяабал бурхны энэрэхүйн сургаальтай.
Дахилт:

|


Хөгжмийн эгшиг сэтгэлийн хаалга татаад
Хөнгөн алхасаар орж ирэхэд
Хөвөх мэт сэтгэл гадагшилж
Хаашаа ч юм долгис цацаад....


Юуны ямархан хүчээр
Надад нөлөөлнө бэ
Нөмгөн гунигийг минь
Юунд ил гаргаж дааруулна бэ


Мэдрэхүйн судсыг
Чинэртэл тэлж
Мэдэхгүй ертөнцрүү
Юуны учир хөтөлнө бэ

Оногдсон зовлон дээр минь
Оч хаяж шатаан
Орчлонгоос салгаж
Сэтгэлийг юунд өнчирүүлнэ бэ


Хөг эгшиг бүрээр чинь сэтгэл задрахад
Харанхуйн дунд солонго татах шиг болоод
Үнэний дунд ганцаар зогсох шиг
Үнэндээ би хөгжмийн эгшиг болох мэтээ

Бүлээн

Золиос мэт амьдралд
Зовлон тавилан мэт санагдахуйд
Гараас итгэл минь зуурчихаад
Гашуунаар инээх намайг гайхан харна


Өвс бид хоёр адилхан байж
Өөрөө би түүнийг зовоосоор алхахад
Эрхэмсэг оршихуй надаас сэжиглэж
Эргэж тойрчихоод нисэн одно


Өнгө мөнгөний амьдрал
Үнэндээ солиорол төдий болоод
Ганцаардал хань мэт тэвэрхэд
Ганц хан улаан цэцэгэнд бүхнээ зориулмаар


Он цаг орон зайн хоосонд
Одоо л үхэл аврал мэт
Тавилангийн гинжэнд гавлуулсан би
Танихгүй гэгээ рүү шунан харсаар


Гэгээ рүү сэтгэлээ нисгэчихээд
Гэм хийсэн мэт хүмүүсээс дөлөөд
Харанхуйгаас зугатаах сэтгэл
Хаашаа ч юм яараад


Навч унах нь амьдрал мэт санагдахад
Нэг л их гэрэлд орох шиг болоод
Нүгэлд ороогдсон биенээсээ
Нэрээ аваад салах шигээ


Бүлээн



Хов хоосонд нэг л их хүч
Хоногийн амьдралаас үе үе салгана
Зөн билэгийг минь чичээд
Зөндөө удлаа тэр гэгээ


Холоос харваж ирчихээд
Хоромын төдий зочлохдоо
Гэм хийсэн мэт сэтгэлийг минь хөндчихөөд
Гэрэл унтрах мэт алга болдогоо


Ахиад л чи ирнэ
Аврал мэт ирнэ
Зовлонгийн амьтан намайг
Зовлон дунд нь шатаана


Нулимас гардаг нүдээр түүнийг олж харахгүй ч
Нуур шиг цалгидаг сэтгэлээрээ мэдэрнэ
Гэгээ харсан сэтгэл минь
Гэнэтийн зочныг битүүхэн хүлээдэгээ

Бүлээн



Мэдэхгүй танигдахгүйн дунд
Мэдэрхүй зөн хоёртоо найдаад
Орхиод явсан бурханы эрэлд
Он цагийн эрхшээл дор явнаа би


Өөрөөсөө намайг олоорой гэж хэлчихээд
Өргөстэй хорвоод орхиод явахад нь
Өнчин хүүхэд шиг уйлж суухдаа
Өнгийн солонгонд хууртаж нулимасаа арчсан


Мэдэхгүйн,мэдрэхийн зовлонгийн
Мянган учигт орооцолдож
Бурхан чиний сураг
Будант холд оджээ


Хиргүй ариун сэтгэл хиртээд
Хэлгий заяа тэгширэхгүйнээ
Нэгэн биений минь хүч,оюун
Нэхэж чамайг гүйцэхгүйнээ


Үйл үйлийн зангилааг тайлах
Үзүүр учигийг өөрөөсөө хайсаар
Үнэний тайлал бурханыг олох нь
Өөрийхөө олохтой адил бишүү
Бүлээн

Бурханд дуудуулах буян хийгээгүй ч би үхнэ
Бусдад гай болж эрлэг дуудаагүй ч би үхнэ
Буцааж эргүүлж болохгүй он цагийн эрхээр би үхнэ
Буруу биш зөв сэтгэлтэй явсиймаа би тайван үхнэ


Бүлээн

Аниргүйн дундаас хийлийн эгшиг үүсэн суунаглаж
Амьдрал зовлонгоос агшин агшинаар салгана
Нүдээ аниад сэтгэлээ нээхүйд
Нулимас хайр болж дусал дусалаар ариусгана


Бүхнийг уучлах сэтгэл намайг нөмөрч
Бүдэгхэн гэрэл дундаас ижийн минь бүүвэй сонсогдоход
Би хайр болж хайлаад
Би хийлийн эгшиг болж хүмүүний зүрхэнд шингэх шиг


Ямар сайхан хөгжим бэ?
Яасан ч сайхан аяалгуу бэ?
Гэгээ атгах шиг болоод
Гэрэл болон цацрах шигээ би


Ухаарах шиг сайхан хорвоод
Уучлах шиг сайхан амьдарцгаая!

шүлэгч Бүлээн ах

Бурхан багшийн товч cургаал
Бие сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.
Үvний тулд дараах гурван савны гэмээс ангижрахыг хичээгтvн:
1. Хємєрсєн сав- хичнээн ном сонсоод нэмэргvй, саванд юм тогтохгvй. Сонсогчийн оюун ухаан нь мэдлэг хvлээж авахад нээлттэй, чєлєєтэй бус гэсэн vг. єєрєєр хэлбэл сонсож буй номноосоо єєр ангид юм бодож суухыг хємєрсєн сав гэнэ.

2. Цоорхой сав-энэ нь нэг чихээр сонсоод нєгєє чихээр гарна гэсэн утгатай vг.



3. Буртагтай сав - хамгийн цэвэр бал хvртэл йм саванд бохирдоно. Буруу vзэл бодолтой ном сонссоноор ном vзээгvй хvнээс олоон дор байдаг.
Оюун ухаанаа цэвэрлэж vзэл бодлоо тєлєвшvvлж ном сонсох хэрэгтэй.
Муу сэтгэлтэй хvнд ном заавал гай болно гэдэг.

Гаднах эд баялгаас аз жаргал хамаарахгvй. Харин сэтгэл ухаанаа зєв хєгжvvлж боловсруулснаар та мєнхийн баттай аз жаргалын vндсийг олно. Энэ vндсийг цємийн зэвсэг ч устгаж чадахгvй.



НОМЫГ ЗЄВ СОНСОХ


1. Ном сонсохдоо єєрийгєє євчтєн адил бодох. Энэ бол бие євдєх биш, оюун, ухамсар, сэтгэийн хувьд єєрийгєє євчтєн адил бодох. Бурхны оюун ухаан бол жинхэнэ эрvvл мєн чанар юм. Хvн єєрийн сэтгэлээ авч vзвэл уур уцаар, атаа, мунхаг зэрэг нь оюун ухааныг бохирдуулан євчлvvлж элдэв зовлонгийн vндэс болж байгааг мэдэрч, vvнийгээ хvлээн зєвшєєрч ингэснээр оюун ухаан, ухамсарынхаа євчнєєс салах хvч тэнхээтэй болно.


2. Номыг эм, багшийгаа эмч адил бодож, номыг сонсож бvтээл хийснээр сэтгэлийг ариусгана.


3. Сэтгэлийг тань эмчлэх хамгийн сайн эмч бол бурхан юм шvv гэдгийг хvлээн зєвшєєрєх, бурхны сургаалийг vе шаттайгаар хийх нь чухал. Номыг зєв сонсож хvлээн авснаар танд тус болно. Єєрийгєє євчтєн гэдгээ хvлээн зєвшєєрч, эмээхvртэн, эмчийн хэлснийг ёсоор дагаарай. Бурхан бол таны сэтлийг эмчлэх хамгийн сайн эмч , тvvний хэлсэн vгийг дагаж судлаарай. Тvvний сургаалийг ойлгосноор бvтээл хийх хvсэл тєрнє. Бурхан бол бидний нэгэн адил эгэл хvн байж, уур уцаар тэргvvтэй нисванисын хороо євчилсєн байсан боловч бvтээл хийж гэгээрснээр єєрийн олсон эрдмээ шавь нартаа євлvvлэн бурхны сургаалийг номлосон болно. Энэ сургааль бид нарт дамжин ирсэн.



4. Бурхан болох хамгийн анхны vндэс бол багшийг шvтэх ёс болно. Багшийгаа хvндлэх ёсыг эзэмшээрэй.


5. Сонссон сургааль номоо бvтээл болгож, амьтны тусын тулд мьдралдаа хэрэгжvvлээрэй.


6. Номыг соносж, мэж, хэрэгжvvлснээр бурхны сургаалийг мєнх байгаасай гэсэн бодол Танд тєрнє.


БУРХНЫ СУРГААЛИЙН НИЙТЛЭГ ОРШИЛ


Бурхан багш єєрийн сургаалийг хоёр тєрлийн язгуурын хvмvшvст айлдсан юм: зєвхєн єєрсдийн тусын тулд зовлонгоос ангижирч чєлєєлєгдєх бодолтой нэг язгуур хvмvvст /бага тєрєлхтєн/, мєн зургаан зйvл хамаг амьтны тусын тулд, тэдгээрийг зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижруулах єргєн цар хvрээтэй ухамсартай нєгєє язгуурын хvшмvvст /их тєрєлхтєн/ сургаалиа айлдсан. Их хєлгєнд судар, тарнийн ёс багтана. Судрын ёсоор гэгээрэх нь удаан боловч тарнийн ёсонд ороход заавал сэтгэлэ боловсруулах судрын ёсыг дамжина.






Судрын ёсоор гурван гол зачмыг баримтлана.

1. Сахил санаар хvртэх,

2. Боди сэтгэлийг vvсгэх,

3. Хоосон чнарыг олох

Эдгээрийг бурхны сургаалийн ГУРВАН ЭРДЭНЭ ч гэдэг.



энхмаагийн блокоос оруул лаа(http://enkhlen2.blogspot.com/2008/01/blog-post_10.html)

СЭТГЭЛИЙН МЄН ЧАНАР


Бурхны сургааль бол сэтгэлийн тухай сургууль тул сэтгэл гэдэг нь чухамдаа юу болохыг мэдэх нь чухал. Үvнд дасгалжуулагч, боловсрогдохуун хоёул сэтгэл байна. Сэтгэл нь єєрєє єєрийгєє боловсруулдаг юм. Иймд сэтгэл гэдгийг ойлгохгvйгээр бурхны сургаалийг ойлгох учиргvй юм.


Сэтгэлийн гурван гол тодорхойлолт байдаг:

1. Тунгалаг чанар

2. Танин мэдэх чадвар


3. Хэлбэргvй байдал


Үvнээс vзэхэд сэтгэл нь байгалийн мєн чанараараа тунгалаг, танин мэдэх чадвартай, хлбэр дvрсгvй ухагдахуун болно.


БИЛГҮҮНИЙ ХУРЦ БАЙХ ЧАНАР


Байгалийн ус мєн чанараараа цэвэр тунгалаг байдагтай адил сэтгэлийн мєн чанар тунгалаг байна. Ус болгон туалаг байхгvйтэй адил, хvн бvрийн сэтгэл тунгалаг бус байна. Танин мэдэх чадвар бол уураг тархины нж чанар биш. Танин мэдэх эд эсvvд уураг тархинд байхгvй тул уураг тархи танин мэдэх чадваргvй болно Сэтгэл бол єнгє, хэлбэр, дvрсгvй тул таван мэдрэхvйгээр тvvнийг мэдрэх аргагvй.


Сэтгэл биед хаана орших вэ?

Зvрхэнд оршдог гэвэл нэг талаас зєв. Бурхны сургаалиар бол сэтгэлийг анхдагч, хоёрдогч гэж хуваан vздэг.
Анхдагч сэтгэл нь зургаан тєрєлд хуваагддагийн зургаа дахь нь сэтгэлийн цєм юм.
Сэтгэлийн цємийг бvдvvн, нарийн, маш нарийн гэж хуваан vздэг. Хамгийн нарийн сэтгэлийн цєм нь зvрхний эвдэршгvй хvрдэнд оршдог. Маш нарийн сэтгэлээс бvдvvн сэтгэл vvсч, дахин нарийн сэтгэлд шилждэг.
Нэг єдрийн турш бvдvvн, нарийн сэтгэл бие биендээ ээлж дараатай шилжиж байдаг.
Бид алс хол буй юмыг судлахад цаг их зарцуулдаг боловч, єєрийн дотор буйгаа сайн мэддэггvй шvv дээ.

Жишээ нь: зvvд гэж юу вэ? Бvдvvн сэтгэл хаагдаж нарийн сэтгэлд шингэх vед хvн унтдаг.
Уураг тархины эр, эм судлын эрчим хvч (энерги) тєв судалд орсноор бодол бага бага болсоор нойр хvрнэ. Энэ эрчим хvч бодлыг тєрvvлдэг. Сэтгэл улам идэвхгvй болж, сонсох мэдрэх эрхтнvvд хаагдсанаас сэтгэл тєв судалд шингэж орно. Бодол нарийн сэтгэлд уусах vедхvн зvvдэлдэг.
Хамгийн нарийн сэтгэлийн байдалд хvн хамгийн гvнзгий нойрсдог.
Нойрыг явцаар нь дєрєв ангилна.

1.Хамгийн гvн нойрын vед хvн зvvдэлдэггvй. Энэ vед сэтгэл маш нарийн мєн чанартай байна.
v 2.3. Нарийн сэтгэлийн vед хvн зvvдэлнэ.

4.Єглєє сэрэхэд бvх биеийг эзэмдэх бvдvvн сэтгэлд шилжиж орно.

Шєнє гvн нойрсож байх vед сэтгэл тєв судалд хураагдсан байна.




(энхмаа гийн блок оос авлаа http://enkhlen2.blogspot.com/2008/01/blog-post.html)

монгол хэлээр

монгол хэлээр

буюу дvрмийг мэдэхгvйгээр амьдрал гээч тоглоомонд оролцсоноороо хvн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгvй хувь заяагаа доройтуулдаг байна.


Хvний тархины хальсыг цувиж сунгавал 9.5 сая километр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ соронзон хальсан дээр хvмvvний тєрєл тєрєлдєє, vе vедээ бичиж vлдээсэн буюу бичиж байгаа бичлэг нь цахилгаан-соронзон буюу энергийн тєлєєлєл болох учраас энерги устаж vгvй болохгvй тухай термодинамикийн нэгдvгээр хуулийн хоёрдугаар заалт ёсоор арчигдаж арилахгvй мєнх юм. Удамшлыг эдvгээ зєвхєн физик биед л хамааруулж ойлгодог ба харамсалтай нь хvний тухай илvv дээд ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогvй юм. Зvй нь гени буюу удамшлын єнєєгийн ойлголт нь физик биед хамаарна. Энэ нь хvн гэсэн утгыг бvрэн илэрхийлэхгvй ба хvний тухайд физик бие нь хувцастай адилтгахуйц зvйл гэсэн vг.

Шинжлэх ухааны ойлгож буйгаар хvний vvслийн 30 хувь нь генийн гаралтай юм. Профессор Х.Сvхбаатарын тооцсон гэр бvлийн математик загвараар бол хvмvvний эцэг эхээс євлєн авах зvйл хамгийн ихдээ 41 хувь байна. Ийм єчvvхэн зvйлийг хvн хэмээн ойлгосон одоогийн шинжлэх ухааны ойлголтын хvрээ нь бидний єчvvхэн хэсгийг эзэлж байгаа физик биеийн судалгаа тєдий юм. Бидний ємсгєл хувцсыг хэчнээн солиод ч тухайн хvний мєн чанарыг єєрчилж чадахгvйтэй адил физик биеийг яаж ч судлаад хvний мєн чанарыг танин мэдэж чадахгvй юм.
Хvний мєн чанар нь генийн бус харин энергийн мэдээллээр нєхцєлддєг болж таарч байна. Иймээс айлын 10 хvvхэд 10 янзын ааш араншин, авъяас чадавхи, бие бялдар, оюуны хєгжилтэй. Тэдгээрийг угтаа сvнсний нь мєн чанар тодорхойлж байгаа хэрэг. Сvнс нь биологийн системд болохоор термодинамикийн нэгдvгээр хуулийн ойлголттой тохирно. Энэ хуулиар энергийг устаж vгvй болохгvй гэж заасан байдаг. Наанадаж 5000 жилийн ємнє хvний нийгэмд ахин айлдсан Энэтхэгийн шашны Бхагавад-Гита хэмээх сурвалж бичигт сvнсийг vл устаж сєнєх, хэмжихийн аргагvй, мєнх гэж заасан нь дээрх онолтой дvйж байна. Хvний мєн чанарыг энэхvv цєм энерги тодорхойлдог байна. Тэгэхээр хvний хєгжил гэдэг нь энергийн хєгжил, тvvний дотор сvнслиг энергийн хєгжил юм. Энэхvv хєгжлийг бясалгалаар олж авах боломжтой бєгєєд бясалгалын хамгийн гол vр дvн юм. Энэ хєгжлийг гэгээрэл гэдэг юм байна л даа.

Миний ухаж байгаагаар гэгээрэл нь олон шаттай, ухаандаа бичиг vсэггvй нэгэн яван явсаар эрдэмтэн болохтой ижилдvv юм байна. Гэгээрлийн эцсийн тєвшин нь мэдээж бясалгагчаас гадна багшийн дэсээс хамаарна. Багшийг тєгс гэгээрсэн, гэгээрсэн гэж ангилж бичдэг нь ерєнхий дэсийг зааж байна. Тєгс гэгээрэл нь Бурхан багшийн хvрсэн гэгээрэл юм. Одоогоор хvн тєрєлхтний дунд энэ гэгээрэлд хvрсэн ганц хvн бол Тєгс гэгээрсэн их багш Чин Хай юм. Зvй нь Чин Хай багшийг энэ дэсээс дээш давж гэгээрсэн, оройн дээд их бурхан гэж ойлговол нь хvн тєрєлхтєнд ихээхэн азтай vе эхэлж байна гэсэн vг юм.


Бичиг vсэгт тайлагдсаныхаа хэрээр уншиж vзэж мэдлэг хуримтлуулахыг эрдэм гэдэг.
Энэ нь гэгээрэл хараахан биш юм. Гэгээрэл нь хvн єєрийгєє дотроос нь хєгжvvлж мєн чанараа таньж нээж олохыг хэлнэ.
Их, бага аль ч тєвшний гэгээрлийн дvнд хvн єєрийгєє шинээр нээж, єєрєє эергvv энерги буюу энэрэл хайрын нэгэн vvсгvvр болж байгаагийнхаа хэрээр орчлон ертєнцvvдийн энэ урсгалд холбогдсоноор бясалгал нь эх болсон зургаан зvйл хамаг амьтан, дээд гурван ертєнцийн тусын тулд vйл vйлдэж байгаа хэрэг бєгєєд аливаа бvхэнд энх амгалан, эв найрын ерєєл єргєж хамгийн дээд нигvvлсэнгvй сэтгэл vvсгэн бясалгадаг учраас олон хvний эергvv энергийн их хvч нь хvн тєрєлхтний сайн сайханд vйлчилж байдаг юм. Энэ бол дээд бясалгалын эрхэм зорилго, бас гол vр дvн юм. Г.ЛХАГВAА /Техникийн шинжлэх ухааны доктор, профессор/ дугаар 03

Илүү их мэдээллийг авахыг хүсвэл chinghai@gogo.mn -руу майл бичээрэй ^*^

ертєнцийн буюу зах зээлийн хуулийг хvний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Yvгээр хvмvvний vнэн тєрх, мєн чанар дуусч байгаа юм. Ингэж хvн-роботыг хоёр зууны ємнєєс бvтээжээ. Тэр цагаас хvн сэхэл авах тэнхэлгvй, єндрєєс шидсэн чулуу шиг доройтож байна. Yvнийг дорны сургаальд “цєвvvн цаг” гэж нэрлэж. Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал гэгээрэл, ухаарал юм. Монголд гэхэд л оюун санааны дээд бясалгалаар 14000 гаруй хvн бясалгаж байгаагийн 70 хувь нь залуучууд юм. Энэ тоо сvvлийн хоёр жилд бий болсон хэрэг. Yvний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бvрэл¬дэж байгаа юм. Наанадаж л ийм багаасаа архи, тамхи, мах зэрэг бузар идээнээс хол амьдарч, амьтны амь таслах, худал хэлэх, хулгай хийх, садар самуун явах, хорт бодис хэрэглэх зэрэг таван нvглийг бие, хэл, сэтгэлээр насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдvйн эзэд маань хээл хахууль бvv хэл зохисгvй орлогын хандивыг бясалгалын тєвдєє ойртуулахааргvй ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна. Эх орноо, хувь заяагаа ийм хvмvvст эргэлзээгvй даатгаж болох цаг ойрхон байгаа нь Монгол орны их хувь заяа юм. Энэ бол ямар ч тєр засгийн бодлого, хууль журмаар зохицуулах аргагvй хэрнээ дээд ухамсрын нєлєєгєєр нийтийг хамран дэлгэрч байгаа сайн vйлс залуусыг нийтлэг хамарч байгаагийнхаа хэрээр ирээдvйд чиглэсэн vнэлж баршгvй хєрєнгє оруулалт билээ. Оролт=бясалгал>гаралт? Сэтгэхvйн энэ бодлогыг бодож сурах хэрэгтэй шиг байна. Гэхдээ эцсийн гаргалгыг нь тєсєєлж бас болох нээ. Энэ нь мэдээллийн буюу дээд ухамсрын тєвшинд харилцаа гайхалтай чєлєєтэй явагддаг, уураг тархины єчvvхэн боломжоос хэтийдсэн тэр шийдэлд махран хvрч, мєнхийн гэгээрэл, мєнхийн нас, мєнхийн жаргалыг олох явдал юм. Бясалгалын дээд vр дvнгийн нэг нь хувь заяаны ариусгал болно. Сайн, муу аль ч vйл нь vр дvн дагуулдаг. Энэ нь хvмvvн бээр сансрын хvлээсэнд уягдан тєрєх, євдєх, vхэхийн хvрдэнд эргэлдэх шалтаг болдог байна. Хvмvvсийн vйлдлийн vр дvн нь цахилгаан-соронзон мэдээллийн хэлбэрээр бичигдэж vлдэхдээ тухайн хvний хувь заяаны дэнсийг хувирган єєрчлєх программ болж байдаг байна. Энэ программ нь махбодийн энергийн утгыг хийгээд эсийн программыг єєрчилж байна гэсэн vг. Энэ нь хvмvvний хєгжил хийгээд доройтлын шалтгаан болно. Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хvний хувьд дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу тєєрєг тавилан нь vйлдлийн vр дvнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа vргэлжлvvлэн бичиж, улмаар энергийн шинж тєлєвийг єєрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгvйгээр/ энэ нь эргээд бидний биеийг бvрдvvлэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад vеийн vед тєрєл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль

тогтолцоонд хэт ачаалал vvсэхээс сэргийлж, цусны даралт унах, зvрхний хэм удаашрахаас хамгаалдаг байна. Бясалгал хийгсдийн цусанд энэхvv булчирхайн ялгаруулдаг даавар болох мелатонин ихэсдэгийг бас тогтоосон. Сэтгэцийн євчтєнд энэ даавар жирийн хvнийхээс багасдаг. Мелатонины ялгаралт ихсэхэд хvн тайвширдаг. Голландын эрдэмтэд энэ даавраас залуужуулах vйлдэлтэй эм хvртэл гаргаад байгаа. Энэ vvднээс бясалгал нь эрvvлжvvлэх нєлєєтэй юм. Гэхдээ бясалгалын гол асуудал бол эрvvлжих мэтийн физик биеийн хvрээний багавтар vр дvнд хvрэх явдал огт бус, харин сvнсний энергийг хєгжvvлэх явдал юм. Сvнсний хєгжлийг хангах нь бясалгалын хамгийн гол зорилго, гол vр дvн мєн. Сvнсийг материаллаг хvлээснээс нь чєлєєлж сэтгэлгээний хvрээнд хєгжvvлэх нь сvнсний хэрэгцээ юм. Yvнийг бясалгалаар хийдэг юм байна. Ертєнцийн хvнийх магадгvй 90 гаруй хувь нь шугаман сэтгэлгээ юм. Шугаман гэдэг нь оролт, гаралт нь мэдэгдэж байна гэсэн vг. Бясалгаад та эрvvлжинэ гэх жишээтэй. Гэтэл бясалгал маань єєрєє ийм нэг шугаман хамааралд харъяалалгvй, орон зайн сэтгэлгээний асар том vйл явц юм. Харин хvн болохоор шугаман сэтгэлгээтэй хэрнээ шугаман хамаарлын хамгийн гол хуулийг мартсан байна. Єєрєєр хэлбэл, бие махбодийн болон сvнсний энергийн байдал нь хvмvvний бие, хэл, сэтгэлийн vйлтэй шууд пропорциональ хамааралтайг умартжээ. Энэ нь хvнийг хvн-робот болгосон байна. Тиймдээ ч XIII, XXI зууныхан хоёр єєр хvмvvс юм. Ємнєхєд нь шугаман бус сэтгэлгээ амьдралын бvх хэлбэрт тууштай нэвтэрсэн байж л дээ. Гэтэл єнєєгийн хvний тархи, компьютер хоёр хоёулаа компьютер юм байна. Тvрvv vеийнх нь арай дээр байж. Компьютерийн хєгжлийн дvнд багтаамжийг нь 1 мм зайг 1000-аас одоо 1 сая болтол шахах боломжтой боллоо. Харин бид єєрийн компьютер /тархи/-ийг ингэж ашиглавал сvнсний хєгжлийн єндєр тєвшинд хvрнэ. Компьютерт атомыг атомоор нєхєж багтаамжийг ихэсгэж байгаа бол хvмvvнд ийм хэрэгцээ байхгvй, байгаагаа зєв ашиглачихвал болчих нь тэр. Компьютерийн мэдээллийг нэг чиглэлд нэвтрvvлэх асуудлыг шийдсэн нь харин хvнээс давуу юм. Хvмvvн энэ сул талаа єєрчилж анхаарлаа шулуутгаж, “би”-гээс бага ч болов салж хагацаж чадвал сул талаа харин ч давуу тал болгож болох нь. Бясалгалаас ийм тийм vр дvн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагvй юм. Ихэнх зvйлийн хариуг бид тєсєєлж мэддэг шугаман сэтгэлгээний vйлдэлтэн юм. Энэ нь єнєєгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зvйл. Энэ нь єнєєгийн бvх хєгжлийн, тvvний дотор хvмvvний хєгжлийн чєдєр тушаа юм байна. Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Бусад аргаар гэгээрч болох ч гэгээрлийн дэс доогуур vлдэнэ. Єнєєгийн шинжлэх ухаан бvхэлдээ махан бодид тєвлєрсєн учир мухардсан хэрэг. Энэ нь генийн vvсэлтэй физик бие, мах, цусны систем тєдий юм. Тvр настай, тордлого авах боломжгvй систем юм. Тийм болохоор ген /удамшил/-ийн кодыг бvрэн нээгээд ч, хvнийг хувилаад ч vр дvнгvй хэвээр байх болно. Ийм шалтгаанаар єнєєдєр хvн тєрєлхтєн оносон философигvй, нийгмийн зєв онол хуульгvй, хvнтэй холбоотой бvхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хєгийн тоглоомондоо улайрч, материаллаг зvйл уруу vхэлдэн тэмvvлцгээж, бvр алалдаж байгаа хэрэг. Ингэж материаллаг

Одоо эм¬чилгээнд нь эм, тариа гэхээсээ зєв мэдээлэл гаднаас оруулж удирдаж гэмээнэ сайжралыг олох магадлал ихсэх юм. Дараагийн vзэгдэл бол хvний хоёр тал тархины баруун нь зvvнээсээ дутуу хєгжсєн явдал юм. АНУ-ын ихэнх мужийн хvн амын дунд явуулсан судалгаагаар хvмvvс цагийнхаа 70 хувийг зvvн тархи ажиллуулах зvйл, ердєє 30 хувийг нь баруун тархи ажиллуулах зvйлд зарцуулдаг ажээ. Энэ нь математик, хэл, логик, дvн шинжилгээ зэргээр хэт хєєцєлдсєнийх гэж эрдэмтэд vзсэн бєгєєд баруун тал тархины vйл ажиллагаанд холбогдох дvрслэл, єнгє, хєг айзмын мэдрэмж бага хєгжсєн байна. Профессор Ористейн баруун тєл бємбєлгийг зvvний тєвшинд аваачих туршилтаараа нэг тархи нєгєєтэйгєє нийлэн ажиллахад vйлдлийн vр дvн нь тооцоолж байсан шиг хоёр дахин бус харин 5-10 дахин нэмэгддэгийг тогтоосон байдаг. Энэ vзvvлэлтийг бясалгалаар бий болгож болно гэсэн vг. Тархины судалгааны єєр нэг мэдээгээр хvмvvн /бас дельфин, халим/-д хожуу vvссэн хоёр тал бємбєлгийн дээд буюу ухамсарлагч, оюунлиг шинэ тархи /анагаахын хэлээр тєв доод тархины хэсэгт хувирсан атираат хавхаг/ нь оюуны vvргийг гvйцэтгэдэг бєгєєд доод тархи буюу ухамсрын нєлєєнд ажилладаг зєнч, сэтгэл хєдлєлийн хуучин тархи нь єдєр тутмын vйл ажиллагааг удирдаж, биеийн хэм, цусны даралт, химийн тэнцвэр, хоол боловсруулалт, сэтгэл хєдлєлийг хянаж байдаг. Хувьслын явцад доод тархи нь доод тєрєлт амьтны хувьд ноёрхогч байдалтай болсон гэж vздэг. Харин бясалгалаар дээд буюу ухамсрын тархи нь доод тархиа хєтлєх боломж бvрдэх юм. Энэтхэгийн йогч Свами Рама 1970 онд Канзасын Фонд Менинижерт болсон оюун ухаанаар биеийг удирдах эрдэмтдийн туршилтад оролцож тархины долгион, амьсгалын хэм, арьсны хариу vйлдэл, зvрхний ажиллагаа, биеийн дулааныг хянаж, цусны эргэлтээс зvрхээ салгаж, биеийн баруун зvvн хэсгийн дулааныг сольж єєрчилж vзvvлсэн юм. Тайван бєгєєд гипноз /хагас унтаа/-ын тєлєв нь дээд, доод тархины хооронд чєлєєтэй хурдан холбогдох боломж бий болгодог байна. Энэ vр дvнд бясалгалаар хvрэх боломжтой юм. Профессор Розенцвейгийнхаар хэрвээ тархийг єдєєж /мэдээж зєв єдєєх хэрэгтэй/ байвал наснаас vл хамааран тархины торны тэмтрvvлд сэртэн бий болж, тархины холбоосыг нэмэгдvvлдэг байна. Бясалгалын vед тархины цусан хангамж 35 хувиар нэмэгддэг хийгээд Нью-Йоркийн телефон харилцааны компанийн ажилчид єдєрт хоёр удаа 15-20 минут бясалгаснаар бvтээмж нь ихэссэнийг тогтоосон байдаг. Атлантидийн болон тvvнээс ємнєх vеийн хvмvvст байсан гуравдагч нvд буюу билгийн мэлмий дотогшилж ширгэхдээ толгойн орой /зулай/-гоос доош босоо чиглэлд гуравдагч мэлмийгээс арагш хэвтээ чиглэлд огтлолцох цэгт боргоцой булчирхай болж тогтсон гэж зарим эрдэмтэд vздэг. Энэ булчирхай нь гэрэлд мэдрэмтгий эсvvдтэй болохыг судлаачид тогтоосон бєгєєд эдгээр мэдрэг эсvvд нь нvдний торлогийн адил харах чадвартай учраас чухамхvv энэ чадавхийг нь бясалгаж хєгжvvлс¬нээр хvмvvний гэрэл мэдрэх чадавхийг хєгжvvлэх бас нэг боломж бий болж болох юм. Уг булчирхай нь даавар боловсруулалтыг хянаж, удирдаж явуулахаас гадна симпатик мэдрэлийн

сонгогдон байрлах газартаа хоёрдугаар заалт ёсоор олон зуу, мянган жил /нэгэнт устаж vгvй болохгvй хойно/ сvнсний амьдралаар амьдарна гэсэн vг. Тийм болохоор мєнхийн диваажин буюу тамын тухай ойлголт бий болж, тvрvv vеийнхэн маань юуг эрхэмлэж, юунаас айж эмээж, ухамсартай амьдарч явсны учир тайлагдаж байгаа нь энэ. Жирийн нєхцєлд хvний тархины долгионы давтамж бетта хэлбэртэй буюу секундэд 17-22 давтамжтай байдаг нь энэхvv материаллаг ертєнцийн vйл тархинд хуулбарлагдсаных юм. Энэ нь хэрцгий, тvрэмгий, амьтан адгуусны шинжтэй, эрчим хvч нь сансрын энергийн доод тєвшинд байж оюун ухааны дээд тєвшинтэй холбогдох ямар ч боломжгvй гэсэн vг юм. Дурын нэг агшинд хvний тархинд зуун мянгаас нэг сая химийн урвал явагдаж байдаг нь материаллаг ертєнцийн материаллаг vйл ажиллагааны зовлонг єгvvлж байгаа хэрэг юм. Хvний сансар огторгуйн дээд оюун ухаантай холбоо тогтоох боломж нь бясалгалын явцад тархины хэмнэл альфа тєвшинд нэг секундэд долоон удаагийн давтамжтай, далайц нь нэгэн жигд болсноор боломж нээгдэж, тета тєвшинд давтамж нь дєрєв болтлоо багасан, далайц нь огцом бус синусоид хэлбэрийг дvрслэх vед холбоо тогтоож, дельта тєвшинд хэлбэлзлийн давтамж болон далайц нь багасч тархины бичлэгийн график нь шулууныг дvрслэх vед бvрэн холбогдоно. Энэ байдал цаашид гvнзгийрэн лавшрахыг самади агуулах буюу єєрийгєє огоорох гэнэ. Самадид орохын нэг жишээ бол єнєєгийн шинжлэх ухааны vзсэн “эвэртэй туулай” болох ОХУ-ын Буриадын хамба лам Итгэл бандидын нас барснаас 75 жилийн дараа нийтэд ил гарга¬сан тvvний шарил юм. Унтаж байгаа хvн шиг тvvнд vхлийн шинж тэмдэг огт байгаагvй байна. Yvнийг єєрийгєє огоорч самадид орших гэж нэрлэдэг ба бясалгалын маш том vр дvн юм. Бурхны ухамсарт автан оршиж байгаа дvр гэсэн vг. Ухамсраараа єєрийгєє захирахын vлгэр жишээ нь энэ юм байна. Ийм байдалд хvн мянга мянган жилээр ч хэвийн орших боломжийг эртний мэргэд, бясалгалт гэгээнтнvvд олж олон зууны турш хэрэгжvvлсний нэг жишээ нь энэ юм. Тэгэхээр дэлхийгээрээ хошуурч, учрыг нь хараахан тайлж чадахгvй мухардаад байгаа тэр Итгэл хамба гээч нь бясалгалын єндєр дэсэд хvрсэн, сvнсний хєгжлийн єндєр тєвшинд хvрсэн хvн болох нь ээ. Мэдрэлийн vйл ажиллагааны єнєєгийн судалгаанаас vvний эсрэг байдал бий болж. Тухайлбал, тархины цахилгаан бичлэгийн vед альфа хэм байхгvй болох, эсвэл жижиг бvлгvvд байдлаар гарахдаа давтамж нь эрс цєєрєх, тета, дельта долгионууд тархины хэсгvvдээр тархмал илрэх, єндєр амплитуд /далайц/-тай бетта долгион бvлэг бvлгээр илрэх нь тархины хvнд євчин байгааг гэрчилнэ гэсэн нь энергийн хямралыг vзvvлж буй хэрэг бєгєєд энд сэтгэцийн хvнд архаг хэлбэр /галзуу/-г дvрсэлсэн байж болох талтай. Учир нь, альфа хэм алга болж, тета, дельта долгион тархмал илрэх энэ vед тухайн євчтєн материаллаг амьдралаас тасарч єєрийн “би”-гээ орхин дээд мэдээллийн сантай холбогдсон байх ёстой. Энэ vеийн “дэмийрэл” нь vнэн хэрэгтээ хамгийн vнэн зєв мэдээлэл байх учиртай. Харамсалтай нь, євчтєн бээр ухамсраа цааш удирдах боломж¬гvй тул бvх юм vvгээр дуусч байна.

энергийн бєєгнєрєл учраас тухайн улс орны тєдийгvй дэлхийн энергийг хямраах, хорлох аюултай. Нэг юмыг хоёр єєрєєр хvлээж авахыг одоогийнхоор vзэл бодол гэдэг. Энэ нь эергvv, сєргvv энерги гэсэн vг. Эдгээр энерги харшилдсанаас /vзэл бодол уралдуулах гэдэг/ заримдаа улс орныг хохироодог. Хэн хvнгvй vзэл бодлоо энэ ярилцлагаар оношлоод vзээрэй. Хариу нь зєв гарч байгаа гэдэгт итгээрэй. “Сайн санааны vзvvрт тос” гэх буюу “санаа муу бол заяа муу”. Дорно дахины энергийн хууль ийм юм. Хvмvvний амьдрал хоёр хэсгээс бvтдэг юм байна л даа. Эхнийх нь энэ насны /махан бодийн/, удаахь нь дараа насны буюу сvнсний амьдрал. Энэ насандаа энэ хоёр амьдралаар зэрэг амьдарч болдгийг гэгээрсэн мянга мянган хvн амьдралаар нотолсон зvйл тул vvнтэй маргах нь илvvц юм. Энэ тєвшинд хvрэхийг гэгээрэл гэдэг. Энэ бие маань хаанаас vvсэлтэйг мэдвэл нэлээд юм тодорхой болох нь. Энэ асуултад термодинамикийн I хуулийн нэг ба гуравдугаар заалт хариу хэлнэ. Энэ нь энергийн биет болох хvмvvн /шууд утгаараа энерги/ оргvй хоосноос бий болохгvй гэсэн нэгдvгээр заалт. Тэгвэл юунаас vvсэлтэй вэ гэхээр “энерги нь устаж vгvй болохгvй /хоёрдугаар заалт, тэгэхээр хvн устаж vгvй болохгvй нь/ , гагцхvv нэг хэлбэрээс нєгєє хэлбэрт шилжинэ /гуравдугаар заалт/ гэснээс vзвэл хvн ямар нэг энергиэс vvсэх тухай заалт юм /энэ нь энергит бусад аливаа биет нэг адил хамаарна/. Энд яригдаж буй энерги хийгээд энергийн цєм буюу хамгийн гол амин хэсгийг сvнс гэдэг. Тэгэхээр хvмvvний vvсэл сvнс гээч энергитэй холбоотой байх нь. Дээрх хуульд заасанчлан хvмvvн /энерги учраас/ устаж vгvй болохгvй болохоор хvмvvний хоёр дахь амьдрал байх ба энэ нь сvнсний амьдрал юм байна. Энэ нас дуусахад яах вэ, юу болох вэ гэхээр “хэлбэрээ єєрчилнє” гэсэн хуулийн заалт болж байна. Энд энерги хэрхэн шилжих хэлбэрийн тухай яригдаж эхэлж байна. Энэ шилжилтийн хэлбэрийг хvмvvн бээр энэ насандаа хийсэн сайн буюу муу vйлээрээ нэгэнт шийдчихсэн байдаг. Сайн vйл нь эергvv энергийн утгад, муу vйл нь сєргvv энергийн утгад тус тус харгалзана. Нас дуусахад сая vйлчилж эхэлнэ. Энэ хуулийн цаашдын vйлчлэл нь таны энэ насанд ямар vйл /энерги/ хураав гэдгээр тодорхойлогдоно. Сайн сэтгэлээр сайн vйл хурааж арвижуулсан бол санаа амар байх нь. Єндєр дээд тєвшний энергийн давтамжинд аяндаа очиж нийлэх нь. Yvнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин маань бидний дээр оршин байгаа, хvмvvний хvрч дээшилж болох таван их ертєнцийг хэлнэ. Эхнийх нь асури ертєнц бєгєєд энэ нь 120 гаруй дэд ертєнцєєс бvтдэг байна. Энгийнээр 120 гаруй энергийн долгионы тєвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гартал єєрийгєє /сvнсээ/ хєгжvvлбэл хоёрдугаар ертєнцєд хvрнэ. Энэ нь басхvv олон дэд ертєнц /долгион/-єєс бvтдэг юм байна. Энэчлэн цааших олон дэсийн ертєнцийг Бурханы орон гэнэ. Харин энэ насандаа “санаа муут яван хатна” гэгч хуулиар явчихвал энэ нас дуусахад бага, бохир энергийн єчvvхэн долгионы хэлбэлзэлд татагдаж энvvхэнд унах нь ээ. Yvнийг там гэх бєгєєд 22 муухан долгионы тєвшинтэй гэдэг. Анхаарууштай нэг маш чухал зvйл гэвэл “энерги устаж vгvй болохгvй” тухай дээрх хуулийн хоёрдугаар заалт юм. Энэ нас дууссаны дараа гуравдугаар заалтын дагуу

шингэн, хатуу, плазм гэсэн бодисын дєрвєн тєлєв дээр вакуум /торсион/ гэсэн тав дахь тєлєв бас оршиж, эдгээр нь бие биедээ хувирах боломжтой юм. Онцгой буюу торсион орны матери нь ухамсар /сvнс/ болохыг онолын физик нэгэнтээ зєвшєє¬рєєд байна. Физик вакуумд асар их энерги агуулагддаг ба 1 см2 эзлэхvvн дэх нягтрал нь атомын цємийн нягт /1014 г/-тай харьцуулахад тєсєєлшгvй их буюу 1095 грамм эрчим агуулагддагийг тогтоожээ. Тэнд хvрэхийг дорно дахины гvн ухаанд “хоосон чанарыг онох” гэж нэрлэдэг. Энэ тєсєєлшгvй орчныг Чин Хай багш тодорхойлохдоо, хэрэв давхарлан ємсєж байгаа билэгт цогцын хувцсаа бvгдийг нь тайлж хаявал сvнс маань нvцгэрнэ. Тэр vед сvнс маань нэг хэсэг гэрэл болон хувираад нvд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэж vгvй болно. Энэ нь тус єндєр зэрэгт хvрснийг харуулж байгаа юм. Ийм сvнс хааяагvй оршино. Диваажинд байна, эрлэг тамд байна, замбуулингийн оронд ч, Буддагийн оронд ч байна. Тэр vед “хотол зохилдогч” бол хувирна. Аръяабал болж хувирна” гэж Тайваньд 1988 онд тайлсан номондоо айлдсан байдаг. Энэхvv тєвшинд зєвхєн бясалгалын аргаар сvнсний хєгжлєєр хvрч болохоос бус мэдлэгээр бол ойртох ч боломжгvй юм. Ийнхvv дээд бясалгалын эцсийн дvн нь хvн єєрийгєє нээж олох явдал юм байна. Оюун санааны хувьд явагдаж байгаа бvхэн нь энергийн тєвшинд болж байгаа зvйл. Бясалгана гэдэг нь оюун санааны хєгжлийн vйл явц юм бол цаад утгаараа энергийн, угтаа сvнс буюу цєм энергийн тєвшинд болж байгаа процесс юм. Улмаар энэ бvхэн нэгэн зэрэг физик бие буюу эсийн тєвшинд болж байна гэсэн vг. Эсийн удирдлага, хєтєлбєр болж байна гэсэн хэрэг. Бидний бие 70 триллион эсээс бvтдэг. Тэр 70 триллион амьд биетийг удирдах хєтєлбєрийг бид бясалгалаар єєрчлєн хєгжvvлж болдог гэсэн vг юм. Ийм учраас бясалгал гэдэг бол сvнсээ тєдийгvй физик биеийг хєгжvvлэх хэлэхийн аргагvй асар их ач холбогдолтой дадал юм. Хvмvvн бээр зуун зуунаар хэрэгжvvлж ирсэн гайхамшиг юм. Єдгєє хvн тєрєлхтєн дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь ч vvнтэй холбоотой. Бясалгал нь тухайн хувь хvн єєртєє, єєрийнхєє тєлєє оюуны их хєрєнгє оруулалт хийж байна гэсэн vг юм. Энерги бол юуны тvрvvнд мэдээллийн vр дагавар, vйлдлийн vр дvн гэж ойлгож болно. Энэ мэдээлэл буюу vйлдэл нь бие, хэл, сэтгэлийн шалтгаантай. Биеэрээ хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулсан, хэн нэгнийг хорлосон бол тэр гэмт этгээд ял сонсож, шоронд сууж байна. Харин хэл амаараа, тухайлбал, хэвлэл мэдээллээр, мєн сэтгэлээрээ хэн нэгнийг хохироосон нь бол наранд тайван явж байна. Тэгэхээр эрvvгийн хуулиар бvхнийг зохицуулахын аргагvй байх нь. Харин энергийн хууль энэ яваа хийгээд дараа насанд бvхнийг зохицуулах ба vvнийг мэдчихвэл хvн єєрєє єєрийгєє хялбархан удирдчихна. Энерги хямрахын хэрээр улс оронд ч, хувь хvнд ч зовлон гамшиг нvvрлэнэ. Материаллаг зvйл тархинд овоолоостой, материаллаг зvйлээр сэтгэл нь чихээстэй хvн хаанахын хэн ч ялгалгvй энергийн хямралтан юм. Энэ нь гай тvйтгэрийн vvдийг нээдэг тvлхvvр юм. Энерги хямарч, бохиртож доройтохыг бузартах гэнэ. Yvнийг бас ад хорлол ч гэдэг. Алтны ордоос хувь аль гээд гудманд бархирч байгаачлан нэг иймэрхvv материаллаг сэтгэхvй, хvслэн бvхэн нь шунал гээч ойлголтын нэг хэсэг бєгєєд тэр чигээрээ сєргvv

Бясалгалын эрдэм бол гайхамшигтай их юм. Сэтгэлийн хvч маш их болохоор диваажины орныг бvтээж, эрлэг тамын орныг эвдэж чадна.Аливаа бvхэн цєм энэхvv сэтгэлд л байгаа юм” гэж тєгс гэгээрсэн их багш Чин Хай нэгэнтээ хэлсэн билээ. Тэрбээр 1987 онд Тайбэйн Шиньдяньд ном тайлахдаа “Гималайн нуруунд их олон бясалгагч сууж байна. Тэд нэг хоёрхон жилээр бясалгахгvй хэдэн арван жил, зуун жил, мянган жилээр бясалгадаг. Тэдний заримынх нь нас асанги галавтай чацуу. Тэд бидний оршиж байгаа дэлхийн бємбєрцєг буй болохоос эхлээд одоо болтол амьдарч байгаа юм. Тэд хэдийгээр хэдэн мянга, сая жилийн настай боловч хорин хэд буюу гучин настай юм шиг залуу харагдана. Тэд маш нууц номын ёс болох Аръяабалын номын цогцыг хамгаалж байна” гэж айлдсан юм. Хvний болон тvvний хєгжлийн дээд мєн чанарыг таньж мэдсэний vндсэн дээр гvн гvнзгий сэтгэлгээний хєгжлийн vр дvнд дээд буюу Аръяабалын бясалгал их эрт бий болж, эдvгээ хvртэл хамгаалагдан уламжлагджээ. Бясалгалын мєн чанар гэвэл оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа гэдэг нь миний ойлгож томъёолж байгаагаар энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хvчний тєвшинг дээшлvvл¬нэ, хєгжvvлнэ гэсэн хоёр санаа vvдэн гарч байна. Тэгэхээр хvний хєгжил гэдэг бол энергийн хєгжил юм. Yvнтэй дvйцvvлэн бодвоос бясалгана гэдэг бол єєрийгєє хєгжvvлнэ гэсэн vг юм. Олон бясалгалын мєн чанар нь эцсийн vр дvнд ямар тєвшинд хvрч очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бvрийн аргаар бясалгаж болно. Аль ч бясалгал сэтгэлийг ариусгах, оюуныг хєгжvvлэх зэргээр тодорхой шатанд хvнийг єєд татах нь зайлшгvй. Гагцхvv аль шатанд хvртэл хєгжvvлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хvрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна. А.Эйнштейний онолоор бол бид хєгжлийн єндєр тєвшинд хvрснээр энэхvv махан бодь болох материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог. Чухамдаа энергийн энэхvv хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvнийг гэгээрсэн хvн, энэхvv vйл явцыг гэгээрэл гэнэ. Одоо цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертєнцєд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, єнгєрсєн, ирээдvй гэсэн гурван цаг дээр бид сэтгэн бодож аж тєрдєг гэсэн vг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хvн єєрєє эдгээр гурван цагийн бvтээгдэхvvн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн vг юм. Сансрын олон хэмжээс рvv нэвтрээд гарахаар ертєнцийн буюу физик вакуумд орж байгаа юм. Энэ вакуумд єнгєрсєн, одоо, ирээдvй гурван цаг нэг дор оршиж байдаг. Ямар ч физикийн, термодинамикийн хууль тэнд vйлчилдэггvй. Бvх юм, бvх цаг хугацаа нэг дор учраас бvгдийг харж, сонсож, мэдэрч, танилцаж болно. Ийм аугаа юм руу орж байгаа хэрэг юм. Ийм хэмжээнд єєрийгєє хєгжvvлсэн хvн л тэр аугаад хvрч чадна. Тэрхvv физик вакуумыг эдvгээ торсион орныг зєєгч гэж vзэж байгаа ба ингэснээр ертєнцийн биет нь цахилгаан соронзон хvч, таталцлын буюу гравитацийн хvч, атом ба тvvний бичил хэсгvvдийн хооронд vйлчлэх сул ба хvчтэй харилцан vйлчлэлийн хvч гэсэн дєрвєн хvчний нєлєєнд оршино гэх vзэлд нэмэлт орж, эд бvгд нэг эх vvсвэртэй, тэр нь физик вакуумд vйлчлэх тав дахь хvч буюу торсион орон гэж vзэж байна. Мєн хий, .....Г.ЛХАГВAА

Амитаба

2008/08/21

click to commentclick to commentclick to commentclick to commentclick to commentclick to comment

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?
Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

Д.Нямсүрэн

Mandalas set to Yanni

Би яс маханд түр буудалласан, яарсан, хоргодсон сүнс байсан
Би нарны эсрэг харж дэлбээлсэн ямархан нь үл мэдэгдэх цэцэг байсан
Би дууны эгшигт уярсан дулаахан бүлээхэн харц байсан
Би дурлалын галд уяссан дутуу хатаагдсан ган байсан
Би цээжний махаа барсан цэнхэр хаврын шаргал хүлээлт байсан
Би цэнгэлийн нууранд буусан хун шиг байж тэр бүсгүйн хайрын эзэн нь байсан
Би ганцаардлын гашуун зовлон үзэж галбын говьд төөрсөн хавтгайн ботго байсан
Би хагацлын хавцалд хашигдаж харанхуйд төөрсөн халихад бэлэн амь байсан
Би гэгээн цэнхэр дэвсгэр дээр өөрөө цацагдсан өнгө өнгийн будгийн холил байсан
Би уртын дууны шуранхайд хавчуулагдаж гарсан уянга сондгой эгшиг нэгэн байсан
Би тэнүүн талын дээгүүр харвасан солирыг харж түүдэгийн галаас үсэрсэн оч нь байсан
Би үхэл хүлээж хайр хүссэн өрөвчхөн сэтгэлийн гал халуун бөмбөлөг байсан
Эхээс төрөхөд надад оногдсон эх орон хэмээх өмчтэй би баян байсан
Эргэн дурсахад хайр амтагдсан эжий аав хоёр хэмээх бурхантай би бурхадын хүү байсан
Тийм ээ би Бурхадын хүү нь байсан.
Бичсэн buleen

Эртний сүмийн хонх хаа нэгтээ дуугарах шиг
Эрх залуу цагийн дурлал хаа нэгтээгээс даллах шиг
Гашуун шаргал бороо сэтгэл норгон шиврэх шиг
Газрын энгэрт сэтгэлээ булчихаад ганц цэцэг шидмээрч юм шиг... Бичсэн buleen ~

Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай Гэрт тань хүргэж өгөхөөр ирлээ.
/номын хэсгээс/ Тэнгэрлэг хайр
Хайр бүхнийг угаан арилгаж, муу бүхнийг эвдэн нурааж, хил хязгаар бүгдийг уусган сарниулдаг. Есүс шавь нарынхаа нүгэл хилэнцийг чухам хайраараа л ингэж цайруулсан билээ. Газар дэлхийд оршин байхдаа Тэрбээр энэ хайрыг агуулагч нь байсан юм. Будда амьд ахуйдаа, бид хайрыг нь эдлэн жаргаг гэж бид Түүний нэгэн адил хайрлаж, хайраа хөгжүүлж, хайраа дахин чөлөөлж тавихын тулд бүх л саад хязгаарыг таньж, устгаж сураг гэж энэ хайрыг тээж байсан билээ. Тэд ингэж үлгэр дуурайл болцгоосон.Тийм учраас л хүмүүс Багш нартаа хайртай байдаг юм. Багш нарт өөр юу ч байхгүй бөгөөд тэд заавал залуухан сайхан юм уу сайхан харагдахгүй ч байж болно. Багш нар яг ийм тийм байх ёстой гэж ярих нь утгагүй зүйл. Багш бөгтөр нуруутай нэгэн байлаа ч тэр биеийн агуулж буй хайр нь төгс төгөлдөр л байх болно. Хүмүүс үүнд л татагддаг юм. Яагаад гэвэл хүмүүс бид энэ хайрыг дотроо агуулж байдаг. Тэгээд үүнтэй адил зүйлийг асар их хэмжээгээр олж харахаараа түүнд шумбан ариусахыг хүсдэг. Хэрэв та энэ мэт эрдэм ухааны авшигийг хүртвэл өөрийнхөө хязгааргүй хайрыг мэдрэх болно. Хэрэв та ихэд хичээнгүйлэн бясалгаж, итгэл бишрэлтэй байх юм бол Бурханы хүсэл зориг, тус дэмээр Есүст байсан шиг хайрыг олж аван, Түүн шиг болж чадна. Есүс ирж, бидэнд бусад хүмүүсийг хайрлах, дайснаа бол түүнээс ч илүүтэй хайрлах ёстой гэдгийг сургасан билээ. Будда, Мухамед,Сократ, Лууз бүгд адилхан зүйлийг сургаж номлосон. Би ч бас та бүхэн бусдыг хайрлаж чадахын тулд дотроо байгаа энэ агуу их хайраа хэрхэн хөгжүүлэхийг заасан эртний энэ л сургаалийг та бүгдэд сануулах гэж энэ улсад хүрэлцэн ирсэн юм. Энэ хайр үл үзэгдэх хэдий ч бидэнд мэдрэгдэж, бид хүсэл зоригийнхоо дагуу хэрэглэж болохоор тийм агуу их юм. Энэ агуу их дотоод хүчийг яагаад хайр гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл энэ хайр хамаг л нүгэл хилэнцийг маань өршөөн уучилж, угаан ариусгадаг юм. Бид урьд өмнө нь ямар муу хэрэг хийсэн нь хамаагүй. Хэрэв бид энэ хайртай холбогдож, энэ хайрыг мэдрэх юм бол нялх хүүхэд мэт ариусдаг. Тийм учраас л үүнийг хайр гэж нэрлэдэг юм. Хайранд нүгэл хилэнц, зааг хязгаар, өнгөрч улирсан гэж үгүй, зөвхөн одоо л гэж бий. Есүс энэ хайрыг ашиглаж шавь нарынхаа нүглийг цайруулсан. Будда энэ л хайрыг ашигласнаар хүмүүсийг Бурханы оронд нь буцаан аваачсан. Энэтхэгийн Кришна энэ л хайрыг тээж байсан болохоороо Энэтхэгчүүдийн хайр бахархалыг хүлээсэн хэвээр байгаа билээ.
А/асуулт/: Хайрын тухайд болон хүн болохын хувьд хайрыг эндээ буулгаж ирэх бидний чадавхийн тухайд та юу хэлэх вэ?
Б/Багш/: Бурханлаг хайр, жинхэнэ хайрыг уу? Бид Бурханыг мэдэхгүй бол чадахгүй. Бурхан яаж хайрладаг шиг бид тэгж хайрласан цагт л зөвхөн энэ нь жинхэнэ хайр мөн. Тийм биш бол энэ нь тэр хайрын нэгээхэн хэсэг төдий юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд Бурханлаг хайрын хэсэг буй болсноор тэднийг холбож, аз жаргалтай болгодог. Бурханлаг хайрын хэсэг эх, хүүхдийн хооронд үүссэнээр тэднийг холбож, аз жаргалтай болгодог юм. Энэ хайр тэр чигтээ бүхлээрээ ертөнц даяар цацран тархаж байгааг төсөөлөөд үз дээ? Тийм учраас л хүмүүс Багшаар дамжин цацарч байгаа энэ Бурханлаг хайрын дэргэд амар амарлангуйг мэдэрдэг юм. Тийм болохоор л хүмүүс эрт цагаас ийм Багш нарыг шүтэж ирсэн билээ. Цааз шийтгэлийг үл тоон бүгд л Есүсийг дагаж байсны учир нь энэ юм. Бүгдээрээ Бурхан багшийг бишрэн хайрлаж байсны шалтгаан энэ билээ. Хүмүүсийн дэс түвшин Түүний хайрыг бүрэн хүлээж авч чадахаар өндөр байх тэр үед тэд хайранд нь умбаж шумбаж, цэнгэн жаргаж, холдож явахыг хүсдэггүй байсан билээ. Энэ нь хүн бүрийн дотор байдаг тэр хайраас болсон хэрэг харин бидний үзэл бодол үүнийг хязгаарладаг. Бид бүх үзэл бодлоосоо салчих юм бол тэр хайр хөгжин цэцэглэх болно.
Бидэнд "Би" байхгүй болмогц бид Есүс юмуу Будда шиг тийм их хайрлан энэрэгч болж, биднийг орхихыг хэзээ ч хүсэхгүй мянга мянган хүнийг өөртөө татна. Энэ зуур тэдгээр хүмүүс өөрсдийнхөө хайрыг таних чадвараа хөгжүүлдэг юм. Тэд анхандаа зөвхөн Бурханы хайраар адислаж өгсөн хүнийг хайрлаж байсан. Зөвхөн энэ хайрын улмаас л тэд Багшдаа хайртай байдаг. Энэ хайрыг бүрэн төгөлдөр байдлаар нь Багш биедээ тээж байдаг юм. Хайрын хууль, түүний дотор үйлийн үрийн хуулийг ч даван туулж чаддаг учраас гайхамшиг бүхэн бүтдэг юм. Тийм болохоор Багш хүн Өөрт нь итгэдэг хүн бүрийг чөлөөлж, бурхадын оронг бүхэлд нь нээж, тамын оронг бүхэлд нь эвдэж чаддаг билээ.
Дэлхий дээрх амьдрал
Бидний амьдрал бол сэрж амжаагүй зүүд мэт бөгөөд бид хичнээн удаан унтсан байсан ч хамаагүй, сүнс маань сэрмэгц л бид өөрсдийн жинхэнэ мөн чанараа нээдэг юм. Гэгээрэх үедээ бид оршихуйн дээд түвшинд хүрч, амьдралыг огт өөр талаас нь харах бөгөөд энэ бүхэн нь үтэр түргэн, ямар ч хүч чармайлт, догдлол хямралгүйгээр болж өнгөрдөг. Яг л кинонд хэн нэг нь үхэхэд бид энэ чинь ердөө л кино шүү дээ гэж мэдэж байдагтай адил юм. Бид бүгдээрээ кино од, харин дэлхий бол асар том тайз билээ. Бид төрлөөс төрөл дамжин заримдаа эхнэр нөхөр, сайд, дарга эсвэл хатан хааны дүрд, хааяа нэг ч их хүсмээргүй дүрд тоглодог. Бид дүрдээ мэдэхгүй тоглосоор, яагаад би энэ дүрд тоглох ёстой, яагаад хаан ширээнд хэн нэг өөр хүн сууж, харин би нарийн бичгийн дарга төдийхөн байна вэ гэж өөрсдөөсөө асуудаг. Нойрноос сэрэгсэд нь ертөнц гэдэг бол бидний суралцах болон хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлагаа хангах, төгс төгөлдөрт ойртож очиход зориулсан тайз төдий юм гэдгийг мэднэ. Олонхи хүмүүсийн амьдралын хэв маяг нь хараахан бүрэн төгөлдөр бус, аз жаргал ба билгүүн ухааныг олоход тийм ч их зохимжтой бус байна. Оршихуйн олон түвшин байдаг бөгөөд
Эхнийх нь материаллаг, биет түвшин. Идэх, унтах, бие махбодын бүх төрлийн таашаалд дурлах зэрэг мэдрэхүйн цэнгэл жаргал хөөцөлдөхийг гол зорилго болгож, залхуурал назгайралд автах хандлагатай энэ түвшинд ихэнх хүмүүс амьдралаа өнгөрүүлдэг. Бид амьдралынхаа хэрэгцээг хангахын тулд л зөвхөн ажил хийдэг бөгөөд эрхэм дээд хүсэл, сэтгэл зүрхээ үүндээ зориулдаггүй. Амьдралаа боломжтой байлгахын тухайд л биш бол бид ер нь ажил хийх дургүй, бүх хүн төрлөхтний төлөө ажиллах гэдэг бидний хувьд хэцүү хэрэг байдаг.
Хоёр дахь нь сэтгэл хөдлөлийн гэж нэрлэгддэг түвшин. Энэ түвшний хүмүүсийн үзэл бодлын байр суурь их хүчтэй, эзэрхэг эсвэл дарангуйлагч зантай гэж хэлж болно. Үргэлж л тэдний зөв байх бөгөөд тэд аливаа зүйлийг бусад хүмүүс тэдний жишгээр хийхийг хүсч байдаг. Олон дарангуйлагчид болон хэт даврагч хөдөлгөөний агуу их удирдагч гэгдэгсэд энэ түвшинд хамаарна. Сайн санаатай хэдий ч алдаа хийчхээд түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, тухайн байдлыг засахыг хичээдэггүй хүмүүс ч хүртэл энэ түвшинд багтана. Уян хатан чанар дутахын аюул энд байдаг юм.
Гурав дахь түвшинд бол бүгдийг бичиж авч чаддаг ч түүнийгээ тунгаан бодолгүй, сэлгэн гүйлгэж байдаг компьютер төдий махбод болох тархи /ингэж хэлэхэд харамсалтай байна/, оюун ухаан дотор бид амьдардаг. Гэтэл сүнсний билгүүн ухаанаас ангид тархи бол ердөө л автомат машин билээ. Энэ түвшиний хүмүүс ерөнхийдөө өөрөө өөртөө явцуурч, ямарч хамаагүй нэг үзэл санааны ард өөрсдийгөө нуун далдалсан байдаг. Тэд энэ дэлхийд болж байгаа зүйлийн тухайд санаа зовдоггүй, түүнийг сайжруулах юм уу өөрсдийгөө өөрчлөх үнэн хүсэл төрдөггүй тийм байдалд гацчихсан улс. Тэд өөрсдийгөө тэр чигтээ төгс төгөлдөр гэж тооцдог бөгөөд олон хүн үүнийг гэгээрэл хэмээн эндүүрэх нь бий.
Дараачийнх нь сүнсний түвшин, өөрийгөө төгөлдөржүүлэх түвшин мөн бөгөөд учир нь энд бид өөрсдийгөө сүнстэйгээ адилтган үздэг. Бид болон бидний аз жаргал, урам зоригийн эх булаг сүнс маань нэгдмэл цогц мөн бөгөөд бид энэ бие махбод биш юм гэдгээ ойлгоно. Бид ертөнцөд болон өөрсдөдөө туслах гэж эрмэлзэнэ. Гэхдээ энэ нь хамгийн дээд түвшин биш, учир нь бид "би" гэх үзэлтэй хэвээрээ, тэр нь өөрийн чадлаа бас мэдэж байдаг. Бид "миний эцэг болон би нэг юм" гэж хэлэхэд хүртэл хоёулаа болчихож байгаа нь бас л хэтэрхий олон байна. /инээлдэв/
Үүний дараа Бурханы түвшин, Бурханлаг ухамсар хийгээд ухаарлын түвшин байдаг. Бурхан гэдэг биднээс өөр юу ч бус билээ. Бид өмнөх түвшинд байхдаа Бурхан биднээс тусгаар оршдог гэж бодож байсан. Тайлбарлахад хэдий амаргүй ч энэ түвшинд бид хамгийн анх удаа юу ч бодолгүй, тэр байтугай хийж байна гэдгээ ч мэдэлгүй юмыг хийдэг. Бид үйлийн үр хураалгүй бүхнийг бүтээгч болдог. Энэ нь Есүс "Би хийгээгүй миний эцэг хийж байгаа юм" хэмээн тайлбарлаж байсан санаа мөн.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тайнан, Формоса, 1988 оны 10-р сарын 13.
БҮХИЙ Л ГАЙ ЗОВЛОН БИДНИЙ МУУ САНААНААС ҮҮДЭЛТЭЙ
Багшийн айлдвар
Энэ орчлонд маш олон адилгүй дэлхий ертөнц байдаг. Манай дэлхийг харагддаг, баригддаг, хүрч авч болдог биет ертөнц гэж нэрлэдэг. Мөн оюун санаагаар бүтээгдсэн өөр бусад ертөнц байдаг ба хамгийн ойр оршихыг нь Астрал ертөнц гэнэ. Ихэнхдээ бидний бодол доод түвшнийх буюу догшин, эсвэл нөгөө л нэг бидний ойлголтын хүрээнд "сайн" гэж юуг хэлэх вэ түүнд л харъяалагдаж байдаг. Эдгээр бодлууд маань бидний үл үзэгдэгч орчин гэж нэрлэдэг Астрал хэмээх холгүй орших ертөнцөөр аялан зугаалж байдаг байна. Заримдаа бид өвчин, халдвар, гай зовлон, дайн дажин, эсвэл гамшигт өртөж байдаг. Эдгээр нь бүхэлдээ газар дэлхий дээрх хүмүүсийн хэрцгий бодол санаанаас үүсч бий болдог юм. Бид "Би хүүхэд байхаасаа л сайн хүн байж сайн үйлс хийсээр ирсэн. Гэтэл яахлаараа ийм эдгэршгүй өвчин тусдаг байна аа", эсвэл "Миний эх орон их сайхан. Хүмүүс их бага хэмжээгээр Бурханд итгэж залбирал үйлддэг. Гэтэл яагаад энэ их гай зовлон биднийг нэрвэж байгаа юм бэ?" гэх зэргээр гомдоллож болохгүй. Бүх зүйлийн цаана шалтгаан бий. Бид өөрсдөө ч юм уу, эсвэл нутаг нэгтнүүд маань урьд нь, эсвэл яг энэ цаг мөчид муухай бодол сэтгэлдээ тээсэн байж таараа. Муухай бодлууд сэтгэлд үүсэн хэдий биеллээ олохгүй байлаа ч сөрөг энерги нь байсаар байдаг. Тэрхүү сөрөг энерги нь өөрийн гэсэн мэдлэг, оюуны чадамжтай байдаг бололтой, бид тэдгээрийг элемент гэж нэрлэдэг. Гэвч бодол санаад сүнс байдаггүй тул Бурханы хүчийг агуулдаггүй юм. Тиймээс эрдэм мэдлэгийг, логик тооцоо хийхээс өөр чадваргүй болох сэтгэлгүй компьютертэй харьцуулж болох юм.
Гэсэн хэдий ч муу муухай, догшин бодлууд компьютерээс ч илүү хүчтэй. Бид компьютерийг устгаж чдах боловч аюултай бодлыг арилгахад хэцүү юм. Хичнээн хугацаа өнгөрлөө ч тэдгээр бодлууд сэтгэлийн мухарт оршсоор байдаг бөгөөд адилавтар соронзон талбайд буй бодлуудтай нэгдсэнээр эрт орой хэзээ боловч тэсрэх аятайхан боломжийг хүлээж энергээ гаргахыг эрмэлзэж байдаг. Хэрэв бид компьютер хэрэглэхээ боливол, эсвэл маш удаан хугацаагаар хэрэглэвэл өөрөө эвдрэх, эсвэл нэг товчлуур дарангуут шатчихдаг шүү дээ. Бүх хадгалсан материалууд агшин зуур устаж алга болно. Гэвч хэрцгий бодлуудыг арилгах арга байхгүй. Тэд өөрсдөө устаж алга болдоггүй юм. Муу бодол үүссэн цагаасаа бат бөх оршин тогтнож, биднийг болон газар дэлхий, нутаг орон, хот тосгодыг маань бүхэлд нь хүрээлэх үл үзэгдэгч орчин болж хөгждөг. Дараа нь тэд өвчин эмгэг, гай зовлон эсвэл дайн дажин болж хувирдаг. Өвчин эмгэг гэж юу вэ? Энэ нь муу муухай бодлыг эрж хайн өөрсдийн соронзон талбай руу нэвтрэн орж ирдэг үл үзэгдэгч хүчин юм. Үүнийг бид "яг л таталцах шиг" гэж нэрлэдэг. Энэхүү үл үзэгдэгч хүчин нь чамайг онцгүй зүйл бодохыг цаг үргэлж хүлээн, эсвэл иймэрхүү онцгүй бодол тээх хэн нэгний соронзон талбай руу нэвтэрч байдаг ба учир нь муу муухай бодол бол тэдний нэвтэрч чадах ганц үүд хаалга нь юм. Ижил төрлийн хоёр бодол хоорондоо уусч нэгдэх туйлын хялбар байдгаас гадна бидний соронзон талбай, уураг тархи болон мэдрэлийн систем рүү амархан гэгч нь нэвтрэн орж биеийн эсэргүүцлийг устгадаг. Үүнээс үүдэн бид хорт хавдар тусч, мэдрэлийн ядаргаанд орж, эсвэл урьд хожид дуулдаагүй өвчнөөр өвдөж байдаг юм шүү дээ. Өнгөрсөн амьдралаас үүдэлтэй муу муухай бодлууд бидний гэрлэн бүрхэвчийг гэмтээдэг байж болох агаад урьд өмнө бий болгосон сөрөг үл үзэгдэгч хүчинг өөртөө шингээхээр эргэж буцаж байдаг ажээ. Тиймээс бид хэнийг ч буруушаах ёсгүй. Бид бүх зүйлсийг бүтээсэн, гэсэн хэдий ч бид муу муухайгаас зайлж чадна. Жишээлбэл, бид бие сэтгэл, бодол үйлдлээ 24 цагийн турш цэвэр ариун байлгаж чадвал муу энерги бидний гэрлэн бүрхэвчинд нэвтрэхгүй болно.
Тэс өөр шинж чанартай зүйлс бие биедээ уусч чаддаггүй. Ямар нэгэн тэс өөр зүйл орж ирэх үед ус, тос хоорондоо холилддоггүйтэй адил шууд биеэс хөөн гаргадаг.
Бясалгагчид бид маш их үйлийн үрийг үгүй хийж чаддаг. Хэдийгээр бид өмнөх амьдралууддаа муу муухай бодлыг оюун санаандаа тээсэн байж болох авч одоо бол үгүй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амьдралууддаа хуримтлуулсан үйлийн үрийн хэмжээг энэ амьдралдаа багасгаж байна гэсэн үг юм. Бидний энд тэнд хааяа нэг загатнах юм уу, өвдөх, эсвэл ганц хоёр хоногоор халуурах зэрэг бага сага өвчний шинж тэмдэг илэрч болох авч хэзээ ч хорт хавдар болж биднийг зовоохгүй. Эсвэл бид жижигхэн осолд орж болно. Магадгүй бидний машин хэмхрэх байх л даа, харин бид үхэхгүй ээ, жаахан гэмтэх юм уу, эсвэл энд тэнд бяцхан шалбарах байх. Тиймээс бид бие биенээ хамгаалъя гэвэл энэ дэлхий дээр амьдарч байх үедээ бие сэтгэл, бодол болон үг хэлээ ариусгах ёстой юм шүү дээ. Бид гурван ертөнцөөс салж чадвал ямар ч асуудалгүй болно. Тэнд ямар ч харгис хүчин байхгүй. Хэн ч муу муухай бодлууд тээхгүй. Тэнд зөвхөн ариун хүмүүс л очиж чадна.

"Бясалгалын хязгааргүй их адислал
"Байрлал: Франц, Парис хотОгноо: 2007 оны 10 сарын 24-25
Энэхүү сэтгэл татам лекцийг Их Багш Чин Хайн өдрөөр Их Багш маань "бясалгал нь бидний өдөр дутмын амьдралд Бясалгал хэр их ач холбогдолтойг тайлбарлан, энэ нь ганц танд ач тусаа өгөхөөс гадна таны эргэн тойрон дахь орчин, хороо, дүүрэг, хот бүр түүнээс хол газарт тусаа өгч байдаг! хийснээр эерэг энерги ялгарч хүмүүсийг илүү бүтээлч, хайрын сэтгэлтэй, Будда-адил болгодог юм"гээд Их Багш маань бясалгалаар өөрийн эргэн тойрон дахь нь хэрхэн өөрчлөгдөж байгааг хөгжилтэй түүхүүдээр ярьж өгсөн юм. Түүнчлэн Их Багш маань энгийн, сэтгэл хангалуун амьдрах хэв маягийн ач тусыг ярьсан.

ХОЁР ТӨМСНИЙ ҮЛГЭР
Эрт урьдын цагт нэгэн Гүрүтэй буюу Их Багшаас зөрөх нь ямар ярвигтай болох тухай сайхан үлгэрийг өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Их Багш байх нь их бэрхтэй. Их Багшийг эрж олох нь бүр ч хэцүү бөгөөд тэр их Багшид итгэх, найдах, мөн түүнээс зөрөх нь бүр ч илүү их ярвигтай байдаг тухай энэ үлгэрт өгүүлнэ.Дээр үед их өндөр дэстэй алдартай нэгэн Багш байжээ. Гэвч тэр “Их Багш” бидний төсөөлдөгтэй адилгүй хүн байсан. Заримдаа тэр шавь нартайгаа ширүүн харьцдаг. /инээв/ Магадгүй тэр ер нь ганц хоёр цохидог ч байсан байх, яг л Төвдийн аугаа иогч Милярба болон түүний багш шиг. Тэр Багш бол их Багш нар хэзээ ч хийх ёсгүй гэж бидний үздэг бүх л төрлийн зүйлийг хийдэг байжээ. Жишээлбэл: Хэрэв бид, “Их Багш нар хэзээ ч уурладаггүй” байх гэж бодвол тэр харин ч их ууртай.Их Багш болно гэдэг бол бүхнээс илүү чадварлаг байх ёстой болдог. /инээв/ Хэрэв та нар хэвийн хүн бол их багш болж чадахгүй, яагаад гэвэл энэ ертөнцөд бүх юм эсрэгээр байдаг, бүх юм эмх замбараагүй байдаг. Сайн юмыг бид муу гэж бодно, муу юмыг бид сайшаах буюу сайн гэж бодно. Та нар зөвхөн бүрэн гэгээрсэн үедээ л энэ ертөнц дэх бүх л зүйлсийн хөгтэй байдлыг бүрэн дүүрэн харж чадна. Тэгээд та нар бусдаас илүү авхаалжтай сэргэлэн болно, их л аз жаргалтай чадварлаг нэг үгээр хэлбэл бүхнийг чаддаг, жирийн хүнд байж боломгүй үлгэрийн юм шиг байдалд орно гэсэн үг юм.Нэгэн өдөр тэр “гайхалтай” их Багш нэг шавьдаа хоёр төмс аваад явж ид гэж хэлжээ. Тэр шавьдаа хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой гэж дахин дахин онцлон анхааруулаад байж. Тэгээд шавиа дахин дуудаад, “Чи энэ хоёр төмсийг заавал хоёуланг нь идэх ёстой шүү” гэж хэлжээ.Шавь Багшийнхаа гараас хоёр төмс аваад гадаа гарч суугаад идэж эхлэв ээ. Хоёр төмсийг иднэ гэдэг чинь үнэхээр хялбар биш гэж үү? Та нар үүнийг тийм ч хатуу сорилт биш гэж бодож байгаа. Хүн бүр л хоёрхон төмсийг идэж чадна шүү дээ. Ингээд тэрээр төмсөө идэх зуураа “Багш үүнийг идүүлдэг нь яаж байгаа юм бол?” гэж өөрөөсөө дахин дахин асууж байлаа.Тэр иймэрхүү зүйл бодсоор л байв. Шавь нь эдүгээг хүртэл маш урт хугацаагаар багшийгаа дагаж байгаа учир ямар ч байсан багш хэлсэн юм чинь нэг учир шалтгаан байгаа иймээс дуулгавартай байх ёстой гэж бодож. Ингээд тэр тэндээ суугаад идсээр...л.Нэгийгээ хэдийнээ дуусгачхаад нөгөөдхийг нь хальсалж эхлэв. Тэгтэл нэг маш өлсгөлөн хариугүй үхэх шахсан гуйлгачин ирээд, “Энэ төмсөө надад өгөөч, гуйж байна, тэгээч дээ, би олон өдөр юу ч идээгүй, та нэгийг идчихсэн шүү дээ. Хэрэв та үүнийгээ надад өгөхгүй бол би үхэх нь байна!” гэжээ.Ийм нөхцөлд та нар яах вэ? Та нар Багшийнхаа үгнээс зөрөх үү, эсвэл нигүүлсэнгүй чанарыг зөрчих үү? Багш нь түүнийг тэр хоёр төмсийг заавал хоёуланг нь идээрэй гэж онцлон анхааруулсан бөгөөд дүрэм ёсоор бол та нар багшийнхаа үгнээс хэзээ ч зөрөх ёсгүй байлаа. Гэвч өлсгөлөн хүнд идэх юм өгөхгүй байх нь маш хэрцгий явдал болно. Тэгж бодоход түүний ухаан санаа нь Багш, гуйлгачин хоёрын дунд нааш цааш давалгаалан байлаа. Гэтэл гуйлгачин орилон газар үхэдхийн унаж, үхлийн ирмэгт туллаа. Иймээс нөгөө шавь түүнд үлдсэн нэг төмсөө даруй өгөв. Тэгээд тэр гэрлүүгээ явж, гуйлгачин ч бас үзэгдэхээ больжээ.Мань хүн гэртээ ирээд багшдаа болсон явдлаа илтгэжээ. Харин Багш нь түүнийг загнаж хашгичлаа. Шавиа үгнээс нь зөрлөө гэсэн дээ биш, харин шавиа өрөвдсөндөө, харамссаны улмаас хашгичин загнажээ. Тэр хоёр дахь төмс бол оюун санааны гэгээрлийн дээд зэргийн, төгс гэгээрлийг өгөх адистай юм байжээ. Харин эхний төмс бол энэ ертөнцийн бэл хөрөнгө, амжилт, алдар нэрийн адистай байв. Багш, “Чи минь ямар ч мунхаг юм бэ?” гэж. “Энэ бол чиний хувь тавилан ч байж магадгүй. Гэвч хоёр дахь адислалыг хүртэж чадаагүй нь их харамсалтай байна даа” хэмээн шүүрс алджээ.Хожим шавь нь энэ ертөнцөд үргэлж од хийморьтой байж, алдар нэрд хүрч, маш их мөнгөний орлоготой болсон боловч тэр их Багш болсонгүй, өөрөөр хэлбэл орчлон дахь хамгийн дээд түвшин, хамгийн эцсийн зорилгодоо тэр хэзээ ч хүрээгүй юм.
.................оОо..............
Энэ бол бидний ихэнхэд нь байдаг асуудал юм. Бид өөрсдийгөө бүгдийг ойлгож мэддэг ба бүгдийг зохицуулж чадна гэж боддог. Бид мөн өөрсдийгөө ямар ч “би” үгүй гэж боддог. Бид Багшийг дагах буюу түүнээс зөрөх нь маш хялбар гэж боддог. Гэтэл үгүй юмаа, энэ бол тийм ч хялбар биш. Хоёрхон төмс идэхийн төлөө та нарт асуудал учирч байгаа биздээ? /инээв/Иймээс бусад ямар нэг хүнд сорилтыг мөрөөдөхөд ч бэрхтэй. Яагаад гэвэл бид дэндүү их урьдаас тааварласан санаа бодлууд, хэтэрхий их буруу зуршилтай байдаг, мөн нийгмийн ёс заншил, хэвшил, уг суурь соёл, боловсрол, хүмүүжлийн байдал ...гэх зэрэг нь хэдэн мянган жилээр бэхэжсэн байдаг. Бид эдгээр зүйлээр уураг тархиа дүүргэсэн байдаг болохоор үүнийг богино хугацаанд угааж зайлуулахад хүнд юм.Бид өөрсдийгөө зөв бурууг ялгаж чаддаг гэж үргэлж боддог. Биднийг гэгээрэхэд эдгээр балай заншлууд ямар хэрэгтэй юм бэ? Эдгээр нь бидний замд л саад болно. Багш бидэнд нэг зүйлийг хий гэж хэлэх бүр бид, “Үгүй, үгүй би үүнийг мэднэ. Миний ээж надад ингэж хэлсэн, сургуулийн багш маань ч тэгж хэлсэн, сүмийн лам минь ч тэгж хэлсэн” гэж боддог учраас бид өөрөөр юм хийсээр байдаг. Багш биднээр хийлгэхийг хүссэн юмны яг эсрэгээр нь бид хийдэг, тэгээд багш үргэлж бидний балай зуршилтай тэмцэх хэрэгтэй болдог. Иймээс бидний ихэнх нь сохор, дүлий ба дүйнгэ байдгийг зөвхөн Багш л маргаангүй харж чаддаг. Зарим нэг хүмүүс зөвхөн бүдэг бадаг замыг хардаг, зарим нь замын хагасыг хардаг, гэхдээ бүгдийг харж чадахгүй ээ. Бид харж байна, ойлгож байна гэж боддог боловч энэ үгүй юм. Энэ ертөнцийн хоосон чанар бол үнэхээр аугаа юм. Маяагийн ажил болох энэ бүтээл үнэхээр гайхалтай. Энэ ов мэх бидний итгэмээргүй ямар ч юманд биднийг итгүүлдэг. Энэ хоосноос биднийг гаргахаар хэн нэг нь биднийг сэрээх, гэгээрүүлэх гэж ирэх хүртэл бид түүнийг /Маяаг/ маш үнэнчээр, эелдэгээр, хүлцэнгүйгээр дагадаг. Гэвч бид бас тийм ч хурдан сэрдэггүй. Яг л өглөө болоод цагны сэрүүлэг дуугарч байвч бид “Еэ.. өө...,” гээд сэрүүлгийг нь дуугараад байхаар нь унтраачхаад эргээд унтчихдаг шиг юм.Тийм учраас бидэнд ийм олон шашин байгаа бөгөөд мөн гэтэлгэж чадна гэсэн маш олон арга замууд гарч ирсэн байна. Үүнийг харин бид юу гэж үзэх вэ? энэ ертөнцөд өдөр бүр маш олон хүн суурьшиж байна. Энэ нь манай ертөнцөөс нэг ч хүн чөлөөлөгдөхгүй байна гэсэн үг буюу, эсвэл тун цөөн хүн чөлөөлөгдөж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл яагаад хүн ам багасахгүй байна? Хэрэв олон хүн чөлөөлөгдөөд гэртээ харьж тэнгэрийн элч болж, Бурханы туслах болж, Бурханы хүү, охин болж үүрд диваажинд амьдарч байвал энэ ертөнцийн хүмүүс хорогдох болно шүү дээ.

МӨС ХЭТЭРХИЙ ХУРДАН ХАЙЛСААРУУР АМЬСГАЛ ХЭТ ТҮРГЭН ӨӨРЧЛӨГДСӨӨР БАЙНА.ХОЙД ТУЙЛЫН МӨС НАРНЫ ГЭРЛИЙН 80 ОРЧИМ ХУВИЙГ ОЙЛГОЖ, ДАЛАЙН УСНЫ ХҮЙТЭН ТЕМПЕРАТУРЫГ ТОГТООН БАРЬЖ БАЙДАГ. SOSМацаг хоолтон болцгооё! Эх ногоон гаригтаа ээлтэй амьдарцгаая! Хиймэл дагуулын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дээр үндэслэн, АНУ-ын Сансар Судлалын Үндэсний Төв (NASA)-гийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зуалли 2007 оны 12 сард нийтлүүлсэн өгүүлэлдээ 2012 ОНЫ ЗУНЫ СҮҮЛ ГЭХЭД ХОЙД МӨСӨН ДАЛАЙ ЗУНДАА БАРАГ МӨСГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Төгс Гэгээрсэн Их Багш Чин ХайДэлхийд нэртэй хүмүүнлэг үзэлтэн, Уран бүтээлч, Оюун Санааны Багш2007-12-25 Парисын семинар."Учир нь мөс хайлсаар, туйл тэр чигтээ мөсгүй болж, далайн ус бүлээсвэл далайн гүнээс хий дэгдэн гарч болзошгүй бөгөөд түүнд бид хордож магадгүй. Та бүхэн миний Сингапурын лекцийг /1995 оны 1-р сарын 10/ олж үзвэл бид амьдралынхаа хэв маягийг эс өөрчлөх аваас хэтэрхий оройтох болно шүү гэдгийг би тэгэхэд хэдийн сануулсан байгаа. 10-15 жилийн өмнө шүү дээ. Мөн түүнээс ч өмнө, бид дэлхийн ойг хэрхэн устгаж, мах үйлдвэрлэх хэрэглэхэд зориулж байгаа зэрэг нь гараг дэлхийд маань асар их хор хөнөөл учруулж байгаа тухай би үргэлж ярьдаг байсан. Эрдэмтэд олон зүйлийг хэлсээр ирсэн. Хүмүүс одоо л сонсдог болж байна. Гагцхүү түргэн арга хэмжээ аваасай л гэж найдъя. Дэлхийн бүх орны засгийн газрууд энэ асуудлыг ноцтой авч үздэг болоод байна. Арга хэмжээ нь харин хэт удаашралтай юм шиг байгаа нь миний санааг зовоож байна. Туйлын мөс нарны тусгалыг огторгуй руу буцаан ойлгож байдаг учиртай.Гэвч мөс хэт хурдан хайлснаас нарны туяа хангалттай түвшинд буцаж ойхоо больж, далайн ус дулааран мөсийг хайлуулна. Мөс хайлснаас болж далай дулаарна. Энэ харилцан нөлөөллийг ойлгож байна уу? Хэрвээ юмс энэ хэвээрээ үргэлжилж, хүмүүс үүнийг 4-5 жилийн дотор амжиж цэгцлэхгүй бол дуусах нь тэр. Гүйцээ. Байдал үнэндээ ингэтлээ тулгамдчихаад байна. НҮБ-ын ТАЙЛАН МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ГОЛ ШАЛТГААН МӨН ОЙ УСТАЖ БУЙН ГОЛ НӨХЦӨЛ Амазоны халуун орны ойн модны 70%-ийг малын тэжээл тариалахад зориулж огтолсон байна. УСНЫ БОХИРДОЛЫН ХАМГИЙН ТОМ ЦОРЫН ГАНЦ ШАЛТГААН Далайд "амьгүй" бүсүүд үүсэх, химийн бодисоор хордох, шүр үхэж устахад хамгийн ихээр нөлөөлж хүмүүст өвчин үүсгэн, антибиотик үйлчлэхгүй болоход нөлөөлдөг. ХҮЛЭМЖИЙН ХИЙН АСАР ТОМ ЭХ СУРВАЛЖ Дэлхий дээрх БҮХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТАА нийлээд ч мал аж ахуйгаас үүсдэг ХҮЛЭМЖИЙН ХИЙН хэмжээнд хүрэхгүй. Хүмүүсээс болж бий болсон азотын хүчлийн 65% нь мал аж ахуйгаас үүсдэг. /Дулааруулагч нөлөө нь СО2-оос 296 дахин илүү/ Хүмүүсээс болж бий болсон метаны 37% нь мал аж ахуйгаас үүсдэг. /Дулааруулагч нөлөө нь СО2-оос 23 дахин илүү/ "Малыг хэт өсгөх нь өнөөгийн байгаль орчны онц ноцтой хямралд хамгийн их нөлөө үзүүлж байна. Нөхцөл байдлыг засахын тулд ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ авах шаардлагатай байна" Др. Хеннинг Стейнфелд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллагын Хүнс Мал Аж ахуйн Бодлого Мэдээллийн Салбарын Эрхлэгч МАЛ АЖ АХУЙН ИХ СҮҮДЭР: Байгаль орчны асуудлууд ба боломжууд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллага, 2006, Ром хотЭх дэлхийгээ аврахын тулд бид яах ёстой вэ? 1. Цагаан хоолтон болох 2. Био-шатахуун ашиглан /гибрид машин унах/ 3. Мод их хэмжээгээр тарих 4. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх 5. Залбирахэдгээр бас өөр бусад. СЭРЭМЖЛҮҮЛЭХ ДОХИО НҮБ-ын 2007 оны байгалийн гамшгийн талаархи тайланд хамгийн ноцтой 10 гамшгийн 9 нь уур амьсгалын өөрчлөлтөөс болсон хэмээжээ. 2000 онд Папуа Нью Гвиней улсын Йоркийн Дюк арлын нам дор газраас 20.000 оршин суугчийг албан ёсоор нүүлгэн шилжүүлжээ. Загас агнахыг хэтрүүлж, далайн амьдралд амин чухал үүрэгтэй мөрөг загасыг үй олноор хөнөөснөөс Африкийн баруун өмнөд эрэг орчмын ус нь далайн ёроолоос оргилох хорт хийнд автаж, АНУ-ын Нью Жерси мужтай тэнцэхүйц хэмжээний нутаг дэвсгэрийн далайн амьтад үхэж, улмаар хүлэмжийн хий бүр гаарч байна. Австрийн далай судлаач Др.Стив Ринтоулын тооцоолсноор туйлын мөс асар түргэн хайлж буйн улмаас далайн түвшнээс дээш 1 метрт орших 100 сая хүн уснаас зайлж "хаа нэгтээ нүүх хэрэгтэй болно" гэжээ.

Х А Р И Б У Р Х А Н Ы ӨДӨР ЭКАДАШИ

Пурануудын хэсгүүдийн орчуулга
БХАКТИВЕДАНТЫН ИНСТИТУТ
Бомбей Сан-Франциско Тирупати
ГАРЧИГ

“Материаллаг оршнолын далайд живэгсдэд зориулагдсан таван завь байдаг: Бурхан Вишну,
Бхагавад Гита,
Шримати Туласи-деви,
үнээ болон экадаши.
Гаруда Пурана

“Надад бүх ургамлуудаас хамгийн эрхэм нь туласи,
бүх саруудаас хамгийн эрхэм нь Картика, ариун мөргөлийн
бүх газруудаас хамгийн эрхэм нь Миний хайртай Дварака, мөн
бүх өдрүүдээс хамгийн эрхэм нь экадаши байдаг.”
Падма Пурана, Утгара Кханда

""""“Тэнцвэрээ алдсан доши нь мацаг барих үед тэнцвэрт байдалд орж, хоол боловсруулах гал дүрэлзэн, бие махбодь болон ухаан хэвийн байдалдаа ордог.
Түүнээс гадна бие махбодь хөнгөрөн хоол ундны эрүүл дуршилтай болж, ухаан санаа болон хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч, мөн эрч хүч, чадалтай болдог.""""”

Аюрведа, Аштангахридаям 1.8
“Мэдрэхүйн болон үйл хөдлөлийн эрхтэнгүүдийн цэвэр ариун байдал, зөв цэвэршилт, биеийн хөнгөн шингэн байдал, хоолны эрүүл дуршил, өлсөж цангах байдал цаг хугацаандаа илрэх, хоолойн болон зүрхний хэсгийн цэвэр ариун байдал, мөн тэрчлэн бие махбодийн чөлөөтэй байдал, нойронд сэргэг байх болон залхуугаас ангид байх- энэ бүхэн мацгийн авчрах ач тус билээ.” Аюрведа, Ситрастханам 14.17

...............................................

“Би бие махбодь болон сүнсээ хянан удирдахын тулд мацаг барьдаг. Мацаг нь надад зорилгодоо хүрэх шийдвэр төгс байдал болон эрч хүчийг өгдөг.”
М.К. Ганди


..............................................

ТӨГС ТӨГӨЛДӨР НОМЫН БАГШ



Бурханы адислалт А.Ч. Бхактиведанта Свами Прабхупада 1896 онд Калькутта хотод (Энэтхэг) Кришнаг ухамсарласан чин бишрэлтэнгийн гэр бүлд төрсөн. Бүр хүүхэд ахуй цагаас нь л түүнд Бурханы цэвэр чин бишрэлтэнгийн шинж тэмдүүд илэрч байлаа. Бага байхаасаа киртанд оролцдог байлаа. Сургуульд суралцангаа Кришнын ухамсартай холбоотой бүхэнд оролцож байв.
Эцэг Гоур Мохан Де нь түүнд эрхэм дээд бурханлаг хүмүүжлийг олгосон. өөрийн номын багш Шрила Бхактисиддханта Госвамитай (1874-1937) Шрила Прабхупада анх эхлээд 1922 онд Калькутта хотод учирсан.

“Брахма Гаудия” багш шавийн барилдлагааны хэлхээ сүлжээний нэгэн үе нь болох Шрила Бхактисиддханта Сарасвати нь Кришнын ухамсарын гүн ухаанд бүрэн нэвтэрхий бөгөөд Энэтхэгт 64 Гаудия матх-г үндэслэгч байлаа. Анхны учралаараа л Шрила Прабхупада номын багшаасаа дэлхий даяар бурханлаг хувьсгал хийх урам зоригийг өдөөн бадруулсан номлол сургаалыг хүртсэн.

Шрила Бхактисиддханта Сарасвати:
“Чи бол боловсролтой залуу хүн. Бурхан Чайтанья Махапрабхугийн захиа сургаалыг дэлхий даяар чи яагаад номлож болохгүй гэж?”
хэмээн хэлсэн. Ведийг баримтлагчид нь өнө эртийн цагаас Бурхан Кришнад Бурханы Дээд Бодьгал байдлаар бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаа ч жинхэнэ ведийн гүн ухаан болох трансценденталь бүтээлүүд нь Энэтхэг орны хилийн чанадад танигдаж мэдэгдээгүй байлаа. Номын багшийнхаа сургаал зааврыг даган биелүүлснээр Шрила Прабхупада Бурхан Кришнагаас өөрөөс нь эхлэлээ авсан номлол сургаалыг уламжлуулан дамжуулахад хамгийн чухал үе хэсэг нь болсон. 1944 онд Шрила Прабхупада Кришнын ухамсарын трансценденталь шинжлэх ухааныг тайлбарлан таниулах англи хэл дээр хэвлэгдэн гарах “Бурханы зүг буцахуй” нэртэй сэтгүүлийг үндэслэсэн.
Тэр хэний ч туслалцаагүйгээр өөрөө бичиж, хянаж, засварлаж, өөрийн мөнгөөр хэвлэн Энэтхэгийн хойд хэсгийн нутгуудаар тарааж байлаа. Дараагийн жилийн туршид Шрила Прабхупада зүүдэндээ, Шрила Бхактисиддханта Сарасвати түүнд гэр бүлийн амьдралаа орхиж амьдралын дээд, бурханлаг хэлбэр болох огоорохуйн хэвшил буюу санньясид орохыг хэрхэн зааж сургахыг нэг бус удаа үзсэн. Кришнад маш эрхэм ариун дагшин газар орон болох Вриндаванад энэхүү зүүдийг зүүдлэх үедээ тэрээр энэхүү дуудлагыг дагахаар шийдсэн. 1959 оны 9 дүгээр сард, Матхура хотод Шрила Прабхупада огоорохуйн сахилыг сахих ам өчгийг өгч,


..............................................
А.Ч. Бхактиведанта Свами нэрийг хүртсэн. Санньяси болсноор Шрила Прабхупада номын багшийнхаа захиа даалгаврыг хамгийн сайн байдлаар биелүүлж чадах болсон. Гэсэн ч үүний тулд түүнд ведийн гүн ухааны англи хэл дээр хэвлэгдэн гарсан номууд болон барууны ертөнц АНУ-г зориход санхүүгийн дэмжлэг тусламж шаардлагатай байлаа. Тэгээд Шрила Прабхупада Кришнын өршөөл нигүүлсэлд бүрнээ даатган, Шримад Бхагаватамыг дэлгэрэнгүй тайлбартайгаар англи хэл дээр орчуулан гаргах аугаа их санаагаа хэрэгжүүлэн биелүүлэх үйлдээ орсон. Утга зохиолын бүтээл туурвилын Бурханы хувилгаан дүр Шрила Кришна-Двайпаяна Вьясадевагийн бүтээж туурвисан бурханлаг нэвтэрхий толь Шримад Бхагаватамыг “Ведийн зохиол бүтээлийн өрөм, цөцгий” гэж үргэлж нэрлэдэг. Учир нь, тэнд Бурханы Бодьгалын болон Түүний трансценденталь зугаа наадмуудын талаар үгүүлсэн байдаг билээ. Шрила Прабхупада өөрөө бичиж, хянан засварлаж, эхний гурван ботийг хэвлэн гаргах санхүүгийн эх үүсвэрийг цуглуулсан. Тэрээр эхний ботийг дуусгаад нэг хувийг тэр үеийн Энэтхэгийн ерөнхий сайд байсан Лала Бахадура Шастрад бэлэглэсэн. Тэр Шрила Прабхупадын шинжлэх ухааны ажлыг өндрөөр үнэлсэн билээ.


1965 онд барууны ерт.нцийг зорихтой холбогдсон Шрила Прабхупадын түүхэн үйл эхэлсэн. “Скиндия Стимшип” компани ачааны “Жаладута” хөлгөөр зорчих үнэгүй тийзийг өгсөн ба 1965 оны найм дугаар сард Шрила Прабхупада өөртөө Шримад Бхагаватамын хэдэн ботиудыг хийсэн хайрцаг, хос каратал болон нийтдээ 40 Энэтхэг рупи (ойролцоогоор 7 орчим доллар)-тойгоор Энэтхэг орныг орхисон. Дөчин хоног үргэлжилсэн аялал ер бусын хүнд хэцүү байлаа. Хэдэн өдөр дараалан далайн догшин ширүүн шуурга “Жаладута” хөлгийг сэгсчиж байсан бөгөөд Шрила Прабхупада далайн өвчний хажуугаар зүрхний маш хүчтэй дутагдалд орсон. Зүрхний дутагдал хоёр шөнө дараалан үргэлжилсэн бөгөөд 69 настай түүний хувь тавилан муугаар төгсөж болох байлаа. Гэсэн ч гурав дахь шөнө нь Прабхупадын зүүдэнд Бурхан Кришна өөрөө морилон ирж түүнийг өөрийн ивээл хамгаалалдаа авсан.


Зүрхний өвчин тэр дороо л зүгээр болсон. Эцсийн эцэст, 1965 оны 9 сарын 17-нд “Жаладута” хөлөг Бостоны боомтод орж ирэх үед Шрила Прабхупада: “Ай эрхэм Бурхан Кришна минь ээ, Та энэхүү ямар ч тусгүй сүнсэнд ийм л өршөөл ивээлтэйгээр хандаж байна. Гэсэн ч, намайг Та яах гэж гэж ийш нь илгээснийг би мэдэхгүй байна. Одоо Та надтай хүссэн бүхнээ хийж болно. Кришнын ухамсарын илгээмжийг барууны ертөнцийн хүмүүст би хэрхэн яаж хүргэх билээ? Би бол золгүй, чадваргүй бөгөөд хамгийн доод түвшинд унасан нэгэн билээ. Ийм учраас тэдэнд хандахын тулд би Таны адислалыг эрж байна. Учир нь, үүнийг хийх хүч надад байхгүй билээ.” гэж бичсэн байдаг. Ийнхүү, хэдэн ном болон өчүүхэн бага хэмжээний мөнгөтэйгөөр Шрила Прабхупада дэлхийн хамгийн том хотуудын нэгэн болох Нью-Йоркт ирлээ. 1965-66 оны өвлийн хүйтнийг гэтлэн өнгүрүүлэх үедээ Шримад Бхагаватамын цөөн хэдэн хувиа бүгдийг нь сониуч зантай америкчуудад худалдсан. Тэгээд юу ч үгүй болсон байсан ч бичих үйлээ цааш нь үргэлжлүүлсээр байлаа.

Хэсэг хугацаа өнгөрсөний дараагаар Манхеттены Доод Ийст Сайдын хоёр дугаар Авеньюгийн 26-д жижиг агуулах болон өрөөг хөлслөн авч тэндээ нүүн орсон. Тэр үеэс, бурханлаг үнэний хойноос эрэлхийлэгч залуусын дунд Харе Кришна мантраг бахдан дуулах иогийн онцгой аргыг номлогч энэтхэг свамийн тухай сураг мэдээ тархаж эхэлсэн байлаа. 1966 оны 7 дугаар сард Шрила Прабхупада Кришнын Ухамсарын Олон Улсын Нийгэмлэгийг албан ёсоор бүртгүүлсэн ба удалгүй өөрийн анхны шавь нарын хамтаар олон нийтийн дунд Харе Кришна мантраг бахдан дуулах арга хэмжээг Вашингтон сквер паркт зохион байгуулсан. Түүний том биш агуулахын .өрөө нь Доод Ийст Сайдынхны анхаарлыг татаж эхэлсэн. Мах идэх,
гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орох,
аз сорьсон тоглоом тоглох болон мансууруулах бодис хэрэглэхийг хатуу чанд хорьсон байсан ч түүнд олон биш ч гэсэн чармайлттай дагалдагчид татагдан цуварч байлаа. Цаг хугацааны явцад Шрила Прабхупада Сан-Франциско, Монреаль, Бостон, Лос-Анжелес болон Буффалод бурханлаг төвүүдээ нээсэн. Тэр хөдөө аж ахуйн хамтлаг “Шинэ Вриндавана”-г баруун Виржинид үндэслэн байгуулсан бөгөөд хүүхдүүдийг гурукулын зарчмаар сурган хүмүүжүүлэх ведийн системийг барууны ертөнцөд нэвтрүүлсэн. Түүнээс гадна Шрила Прабхупада баруун Бенгаль дахь Шри Чайтанья-чандродая мандир, Вриндаванад Кришна-Баларамын сүм болон зочид буудал, Бомбейд боловсролын төв болон сүрлэг сайхан, том сүм зэрэг цөөнгүй тооны олон улсын том түвүүдийг Энэтхэг оронд барьж байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Шрила Прабхупадаг 1977 онд энэ ертөнцийг орхихын өмнө түүний үндэслэн байгуулсан Харе Кришна хөдөлгөөн дэлхий даяар түгэн дэлгэрч Америк, Европ, Африк, Ази болон Австралийн том хотуудад төвтэй болсон.


Байнгад хийх аяллын (12 жилд дэлхийг 14 удаа тойрсон) хажуугаар Шрила Прабхупада Кришнын ухамсарын шинжлэх ухааны талаар бичих үйлээ хэзээ ч орхиж байгаагүй үргэлжлүүлсээр байсан. Тэрээр 80 гаруй боть ном туурвисан бөгөөд одоо дэлхийн 80 орчим хэл дээр орчуулагдан олон зуун саяар хэвлэгдэн гарсан. Эдгээр номуудын тоонд: анх айлдсан т.рх байдлаараа байгаа Бхагавад Гита (1968), Бурхан Чайтаньягийн номлол (1968), Кришна-Бурханы Дээд Бодьгал (1968), Чин бишрэлийн рашаан (1970), Шри Чайтанья Чаритамрита-гийн 17 боть (1973-1975) болон Шримад Бхагаватамын 30 боть (1962-1977) ордог. Шрила Прабхупада хаана ч байсан үргэлж л ариун гэгээн ведийн судруудыг тайлбарлах болон орчуулах ажлаа үргэлжлүүлэн, шавь нараа хүмүүжүүлэн, өөрийн үндэслэн байгуулсан хөдөлгөөнөө улам бэхжүүлж байлаа. Шрила Прабхупада насан өндөр (69-өөс 81 насандаа) болсон байсан ч Бүхний Дээд Бурхан Кришнад хэлбэрэлт гуйвалтгүй итгэх итгэл бишрэл болон үүрийн хүчин чармайлт дээрээ тулгуурлан энэхүү ойлгож ухаарахын аргагүй гавъяаг бүтээсэн. Энд дурьдсан бүхэн нь түүний трансценденталь амжилт бүтээлийн зөвхөн зарим хэсэг нь билээ. Түүний бүрэн намтар түүхийг Сатсварупа даса Госвами “Шрила Прабхупада лиламрита” гэдэг номдоо бичсэн билээ. Шрила Прабхупада зөвхөн бурханлаг номлогч биш, тэр бол хүмүүст Кришнын ухамсарын цэвэр ариун зам мөрийг заан хүртээж, тэднийг Бурханы оронд хөтлөн хүргүүлэхээр Бурхан Кришнагийн сонгосон аугаа их гэгээн байсан гэдэг нь б.рэн тодорхой. Иймээс Шрила Прабхупадын үзүүлсэн хамгийн чухал ач тус, хувь нэмэр бол академийн боловсролын нийгэмд ч тэдний эх сурвалж байдал, гүн гүнзгий утга болон тов тодорхой нь өндөр үнэлэгддэг түүний бүтээж туурвисан номууд билээ. Тэдгээр номуудыг олон олон коллеж, сургуулиудад үндсэн сурах бичиг байдлаар ашигладаг. Шрила Прабхупадын номуудыг хэвлэхээр 1972 онд анх байгуулагдсан Бхактиведанта Бук Траст нь одоо энэтхэгийн шашны болон гүн ухааныг түгээн дэлгэрүүлдэг дэлхийн хамгийн том хэвлэлийн газар болон өргөжсөн. Төгс төгөлдөр номын багшийн сургаал номлол нь зовлон шаналал болон бялангач зан ноёрхсон энэ дэлхийн хүн бүрийг авран Бурханы зүгт, буцаад гэрлүүгээ эргэн харих замыг нь зааж өгдөг учраас Шрила Прабхупадын номууд нь бүх хүн төрөлхтөнд ач тусаа хүртээх чадвартай болой.

..........................

ЭНЭ НОМЫН ТУХАЙ


Бурханы, утга зохиолын бүтээл туурвилын хувилгаан дүр болох Шрила Вьясадевагийн туурвисан янз бүрийн Пурануудын хэсгүүдийн орчуулгаас бүрдэх энэ ном нь Шрила Прабхупадын номуудад нэмэлт болох юм. Шрила Сута Госвами Наимишаранья ойд хуран цугларсан 88000 гэгээдэд хандан сургаал айлдсан. Эдгээр гэгээдийг тэргүүлж байсан Шаунака, Сута Госвамигаас нүгэлт үйлүүдийн бүхий л үр дагавруудаас хэрхэн яаж ангижрахыг асуусан. Нүглээс чөлөөлөгдөн ангижралгүйгээр цэвэр чин бишрэлийн албанд зүтгэх аргагүй юм. Бурхан Кришна Бхагавад Гитагийн

...................................................
(7.28)-д айлдахдаа: йешам тванта-гатам папам жананам пуньякарманам… бхажанте мам дрдха-вратах буюу “өнгөрсөн болоод одоогийн амьдралдаа ариун шудрага үйл үйлдэн байх хийгээд бүхий л нүгэл нь бүрнээ устан үгүй болсон байх хүмүүс нь хий хуурмагийн хоёрдмол байдлын эрхшээл нөлөөнөөс ангижрах бөгөөд Миний албанд шийдвэр төгс зүтгэн байдаг.”

Шаунакагийн асуултанд хариулангаа Сута Госвами урьдын цагт болсон янз бүрийн түүхэн үйл явдлууд болон яриа хөөрөөнөөс хүүрнэсэн. Энэхүү хүүрнэлүүдэд үгүүлэх экадашид нарийн чанд баримтлах дүрэм журмууд нь карма-канда-д хамаарагдах судруудын хэсэг гэж хэн нэгэн нь бодож болох юм. Гэсэн ч эдгээр дүрэм журмууд нь бүрнээ ариусахыг эрмэлзэн чармайж байгаа чин бишрэлтэнд тус болох нь эргэлзээгүй. Хэрвээ Пурануудад үгүүлсэн түүхүүд нь хамгийн цэвэр ариун нь биш байсансан бол Бурхан Кришна, Аржуна,
Юдхиштхира,
Брахма бурхан,
Нарада Муни,
Сута Госвами болон Шаунака Риши нар тэднийг ийнхүү брэн төгс байдлаар тодорхойлон үгүүлэхэд өөрсдийн үнэт цаг заваа зориулахгүй байхсан билээ. Мөн, утга зохиолын бүтээл туурвилын Бурханы хувилгаан дүр Шри Двайпаяна Вьяса тэдгээрийн талаар цэвэр ариуны гунад орших хүмүүст зориулагдсан Пурануудад бичихгүй л байсан. Тийм учраас, бурханлаг хөгжил дэвшилд хүрэхээр тэмүүлж байгаа хүн эдгээр сургаалыг чин зүрхнээсээ бүрнээ хүлээж авах ёстой билээ. Тэдгээр нь бидний бурханлаг өсөлт хөгжилтийн төлөө л зориулагдсан. Шри Чайтанья Махапрабхугийн айлдсанчлан, Кришны ухамсарын бүх үйл явц нь вайрагья-видье буюу огоорохуй болон танин мэдэхүй дээр үндэслэгдсэн байдаг. Экадашийг нарийн чанд баримтлах нь чин бишрэлтэнг өөрийгөө ариусгах чадвартай болгохын дээр түүний Кришнаг хайрлах хайрыг нэмэгдүүлдэг огоорохуйн эх сурвалж үйл явц, арга зам юм. Шрила Прабхупада ”Чин бишрэлийн рашаан” номдоо “Брахма-вайварта” Пуранаас иш татан бичсэнчлэн, экадашийн өдөр мацаг барьж байгаа хүн нүгэлт үйлийнхээ бүхий л хэлбэрийн үр дагавруудаас чөлөөлөгдөн ангижирч зөв шудрага амьдралдаа ахиц дэвшил гаргадаг. Зүгээр л нэг мацаг барих биш, Говинда, Кришнаг хайрлах хайраа болон итгэл бишрэлээ нэмэгдүүлэх явдал бол үндсэн зарчим нь байдаг юм. Экадашид мацаг барихын жинхэнэ утга учир нь бие махбодийн хэрэглээг аль болох хамгийн бага хэмжээнд байлгаж, цаг хугацааг Бурханы чин бишрэлийн алба үйлэнд зүтгэх, Түүнийг магтан дуулахад зориулах явдал юм. Мацаг барьж буй өдрөө Говиндагийн зугаа наадмыг дурсан санах, Түүний ариун гэгээн нэр алдруудыг байнгад сонсох нь хамгийн чухал. Экадашид ийм байдлаар, Кришнад аугаа их чин бишрэлтэйгээр мацаг барих хэрэгтэй. Харин материаллаг бодлогын үүднээс биш. Нарада Муни Вьясадевад хэлснийг Шримад Бхагаватамын нэг дүгээр дуулалд өгөөлсэнчлэн, амьдралын олон олон хэлбэр төрөлд тоо томшгүй олон удаа төрөн энэхүү орчлонгийн дээд болон доод гаригуудын системээр хэрэн тэнүүчилснээр ч хүрэх аргагүй тэр л зүйлийг хүртэхийг тэмүүлэх ёстой. Энэ зорилго бол бурханлаг тэнгэр дэх Кришна Бурханы оронд биднийг буцааж хүргэх Кришнын цэвэр ухамсар билээ. Иймээс соёл иргэншил бүхий хүний амьдралын хэлбэрийн аугаа их ач тусыг ашиглаж байгаа хэн бүхэн Кришнын цэвэр чин бишрэл дүүрэн бялхах албаны зам мөрөөр замнаж болох өгөөд тэгснээр тэр үхэл, өвчлөл болон хөгшрөлт, төрөлтийн хүрднээс ангижран салж Бурханы зүгт, буцаад гэрлүүгээ эргэж харина. Шри Экадашийг зөв баримтлах нь цэвэр чин бишрэлийн зүтгэлийн алба үйлийг бэхжүүлэн батжуулдаг ба экадашийн өдөр мацаг барихын энэхүү баярт хэн бүхэн оролцож болно.


.....................................

ОРШИЛ



Бхагавад Гитагийн (15.7)-д Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнагийн айлдсанчлан, энэхүү материаллаг ертөнцөд тэмцэлдэн байгаа амьд оршнолууд нь дээдийн дээд бурханлаг Бүрэн Бүтэний салшгүй өчөөхэн жижиг хэсгүүд, бурханлаг очнууд байдаг. Аливаа нэгэн хэсгийн жам ёсны үүрэг нь бүрэн
бүтэндээ зүтгэх явдал байдаг учраас амьд оршнолын жам ёсны үүрэг нь Бурхан Кришнад үйлчлэн зүтгэх явдал мөн. Гэсэн ч материаллаг мөн чанартай холбогдсоноос болж энэхүү үүрэг функци нь мунхагаар бүрхэгдэн хучигдсан амьд оршнол нь өөрийгөө бие махбодь болон ухаантайгаа адилтган, Кришнын албанд зүтгэхийн оронд материаллаг мөн чанарыг ноёрхохыг оролдож байдаг. өөрийгөө материтай ийнхүү хуурмаг, буруугаар адилтган үзэх үзэл буюу хуурамч эго гэж нэрлэгддэг энэхүү бузардалт нь хүний амсаж эдлэх бүхий л зовлон шаналалын эх булаг болдог. Гэсэн ч бохирдсон усыг шүүн цэвэршүүлж болдог шиг хуурамч эгогийн бузарт өртөж нэрвэгдсэн амьд оршнолыг Кришнын ухамсарын трансценденталь арга үйлүүдээр ариусгаж болдог. Энэ үйл явцын үндсэн хэсгүүдийн нэг нь экадашид мацаг барих явдал юм. Экадаши бол санатана дхарма буюу өөрөөр хэлбэл Кришнын ухамсарыг дагах хүний байнга тогтмол баримталдаг, тэвчил наманчлалын өдөр юм.
“Эка” гэдэг нь “нэг”, “даша” гэдэг үгийн эм хүйс болох
“даши” нь арав гэсэн утгыг илэрхийлдэг.

Экадаши- энэ бол бүтэн сарны болон шинэ сарны дараа, сард хоёр удаа тохиодог арваннэг дэх өдөр юм.

Эдгээр онцгой өдрүүдэд чин бишрэлтэнгүүд нь хоол хүнсэндээ будаа тариа болон буурцагт ургамлын зүйлс хэрэглэхийг цээрлэн тэвчдэг ба Бурханы Дээд Бодьгал Шри Кришнын чин бишрэлийн алба үйлдээ илүү их хүч гарган зүтгэдэг. Экадаши дахь мацаг нь зөвхөн хөгжил дэвшилд хүрсэн брахмачари болон санньяси нарт зориулагдсан юм биш. Чин үнэнээсээ тэмүүлж байгаа ямар ч сүнсэнд мацгийн эдгээр ариун гэгээн өдрөөд нь үхэл төрөлтийн хүрднээс энэхүү амьдралдаа л ангижрахад нь тусалдаг. Экадаши нь хүнд энэхүү материаллаг ертөнцөд мэдрэхүйн хий хуурмаг таашаал ханамж эдлэхийг болин зогсооход туслан, огоорохуйн жинхэнэ амтыг мэдрүүлж өгдөг. Шримад Бхагаватамын
(3.7.22)-ын тайлбарт Шрила Прабхупадын бичсэнчлэн, Кришнын ухамсар дахь огоорохуй нь дур булаан татах хий хуурмаг ямар ч зүйлд алдагдан гажихааргүй тийм хүчтэй. Чин бишрэлийн зүтгэлийг бүрэн тапасьяд буюу тэвчилтэйгээр үйлдэх хэрэгтэй. Шинэ сарны болон тэргэл сарны дараахь арваннэг дэх өдрүүдэд тохиодог экадашийн хоёр өдөр, мөн Бурхан Кришна, Бурхан Рама болон Чайтанья Махапрабху нарын морилон илэрч тодорсон өдрүүдэд мацаг барих хэрэгтэй. Энэ дэлхийд хүмүүсийн хоёр төрөл байдаг. Эхний төрлийн хүмүүсийн ухамсар нь бурханлаг, тэд ведийн судруудын дагуу амьдралаа зохиож байдаг бол нөгөөдүүл нь буюу материалист хүмүүс нь бүрэн харанхуй мунхаг бөгөөд судруудад заасныг үл дагаж мөрдөцгөөдүгү Гэсэн ч Бурхан Кришна бүх сүнснүүдийг өөрийн хүүхдүүд гэж үздэг. Бүгдэд өршөөл нигүүлслээ хайрлаж байдгийн хувьд Тэр энэ дэлхий ертөнцийн хүн бүрийг бурханлаг хөгжил дэвшилд хүрээсэй гэсэн үүднээс экадашийн өдрүүдийг баримтлах зэрэг ариусгах үйл явц, арга замуудыг тогтоож өгсөн билээ. өөрийгөө даатгасан сүнснүүд болох Кришнын чин бишрэлтэнгүүд нь энэхүү мацгийг Кришнын өршөөл нигүүлслийг хүртэх, майагийн хавчлага даралтаас ангижрах болон Бурханы зүгт буцаж харин Кришнад мөнхөд үйлчлэн зүтгэх гэж л барьдаг. Харин харанхуй мунхаг хүмүүс нь мөн л Бурхан Кришнын хайрладаг материаллаг ач тус, үр шимийг хүртэх гэж энэхүү өршөөл ивээлтэй таатай сайхан боломжийг ашиглаж болдог. Экадашид ингэж байнга тогтмол мацаг барьснаар мөн материалистууд ч бүрэн ангижралд хүрч болно. Экадаши ийм л аугаа хүчтэй байдаг болой. Гэхдээ экадаши дахь мацгийн бүрэн ач тусыг хүртэхийн тулд энэхүү номд үгүүлэх дүрэм журам болон зохицуулах зарчмуудыг дагаж мөрдөх шаардлагатай. Хэрвээ дүрэм журмыг зөв дагаж мөрдөн, экадашийг Кришнын бүрэн ухамсарт баримтлах аваас энэ нь уналтанд өртсөн сүнсийг ч Бурханы хайртай албатын жам ёсны байр сууринд нь дээшлүүлэн хүргэнэ.


Иймээс ч экадашийг “бүх боломжуудын шилдэг нь” гэж нэрлэдэг.
Экадашид мацаг барихын гайхамшигт үр шим, ач тусыг амтлах саналыг хүн бүрт зориулан дэвшүүлж байна.
Мацгийн өдөр хүн биеийн хүчний хүнд хүчир ажил хийхээс аль болох зайлсхийн зөвхөн Бурхан Кришнын чин бишрэлийн алба үйлэнд зүтгэх хэрэгтэй. 1971 оны 7 сарын 9-нд Шрила Прабхупадагаас Жадурани деви дасад бичсэн захидал үүнийг баталдаг. “Яагаад зөвхөн 25 тойрог гэж? Таны боломж дахиад хир байна, тэр хэмжээгээрээ л олон удаа давтан хэлэх хэрэгтэй. үнэн хэрэгтээ экадаши нь өөр ямар ч үйл үйлдэлгүй, зөвхөн мацаг барих болон Бурханы ариун гэгээн нэр алдруудыг бахдан дуулж, давтан хэлэх гэсэн үг юм. Хэрвээ хойшлуулшгүй яаралтай ажил үгүй бол экадашид өөр үйл үйлдэхийг ийнхүү зогсоон больж болно.” Экадашийн чухлыг Чайтанья Чаритамритад (Ади-лила,15.9-20) Бурхан Чайтанья болон Түүний эх Шачи- деви нарын яриагаар тайлбарласан байдаг: Нэгэн удаа Шри Чайтанья Махапрабху эхийнхээ хөлд сөхрөөд өөрийн нь гуйлтыг биелүүлж соёрхохыг гуйсан. Эх нь: “Хайрт хүү минь, би Чиний хүссэн бүхнийг чинь өгдөг шүү дээ.” гэж хариулсан. Тэгэхэд нь
Бурхан:
“Ай ээж минь ээ, Та экадашийн өдөр үр тариа битий идээрэй.” гэж айлддаг. Тайлбарт нь Шрила Прабхупада: “Шри Чайтанья Махапрабху бүр хүүхэд ахуйгаасаа л экадашийн өдөр мацаг барихуйн дүрэм журмыг баримталсан. Шрила Жива Госвами “Бхактисандарбха”-д экадашид үр тариа идэж байгаа хүн өөрийн эх, эцэг, ах дүү нар, номын багшийг хөнөөгч болдог ба тэр Вайкунтхийн гаригуудад дээшлэн хүрсэн байсан ч дахин доош унадаг гэсэн ишлэлийг Сканда Пуранагаас татсан.” гэж бичсэн байдаг билээ. Экадашийн өдөр Бурхан Вишнуд зориулан үр тариа болон далыг оролцуулан янз бүрийн идээ зоогийг бэлтгэж болно. Гэхдээ вайшнавууд нь экадашид вишну-прасадамыг ч амсаж болдоггүй журамтай байдаг. Вайшнавууд нь Вишну Бурханд өргөөгүй хоол хүнсийг хэрэглэдэггүй боловч экадашид тэд Бурхан Вишнугийн махапрасадамыг ч амсах ёсгүй. Энэ прасадамыг дараагийн өдөр нь хүртэхээр хадгалж болно. Экадашийн өдөрт, Бурхан Вишнуд өргөсөн байсан ч үр тарианы ямар ч төрөл хэлбэрийг идэхийг хатуу хориглодог. Барууны ч тэр, мөн аюрведийн анагаах ухаан ч тэр эрүүл мэндээ хамгаалж, сайжруулахын тулд мацаг барих хэрэгтэй гэж зөвлөдөг. Орчин үеийн биологичид ч тэр, мөн эрт цагийн мэргэд ч тэр мацаг нь хүнийг бие махбодийн болон ухааны хувьд хөгжүүлдэг гэж үздэг. Иймээс, экадаши дахь мацаг нь олон янзын өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлж, туссан өвчнийг анагаадаг нь гайхалтай зүйл биш. Шримад Бхагаватамын (1.17.38,тайлбар)-т Шрила Прабхупада: “Төр засаг мөрийтэй тоглоом, архидалт согтуурал, садар самуун явдал болон хууран мэхлэлийн бүх хэлбэрүүдийг шийдвэртэйгээр таслан зогсоох ёстой. Нийгмийн ёс суртахууны ялзрал, доголдлыг зогсоохыг хүсэж байгаа төр засаг нь шашны зарим зарчмуудыг номлон дэлгэрүүлснээр зорьсондоо хүрч болно. Заавал мацаг барих өдрийг сар бүр доод зах нь хоёр байхаар тогтоох хэрэгтэй. Эдийн засгийн байр сууринаас аваад үзсэн ч, нэг сард мацаг барих ийм хоёр өдөр нь улсад хүнсний бүтээгдэхүүнийг тонн тоннор нь хэмнэх боломж олгохоос гадна иргэдийн эрүүл мэндийн байдлыг бүхэлд нь сайжруулах билээ.” гэж бичсэн байдаг. Энэ номоос уншигч та экадашийг баримтлан байгаа хүн тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрдэгийг мэдэх болно. Гэхдээ үүнийг өөрийн зорилгоо гэж үзэх хэрэггүй. Энэ номонд дурьдагдсан бодьгалуудын олон нь экадашид санаандгүйгээр мацаг барьсан, тэд дүрэм журмуудыг дагаж мөрдөөгүй, тэдний зүрх мунхагт нэрвэгдэж автсан байсан. Тэд экадашийг баримталж байгаагаа мэдээгүй болон зүрх нь материаллаг хүслээр дүүрсэн байсан ч материаллаг ач тус, үр шимийн төлөө тусгайлан зориудаар, санаатайгаар мацаг барьж буй хүмүүсийн адилаар өөрсдийн зорилгодоо хүрсэн. Гэхдээ, Бурханд учир шалтгаангүйгээр, хольцоогүй цэвэр чин бишрэлээр зүтгэхийг тэмүүлэн, ийм санаа бодолтойгоор мацаг барьж байгаа, Кришнын ухамсарт оршин байгаа чин бишрэлтэнгүүд нь Бурхан Кришнын залрах дээдийн дээд орон Голока Вриндаванад үнэхээрийн дээшлэн хүрдэг билээ. Экадаши дахь мацаг нь хүнийг Бурханы зүг буцан харих замдаа хөгжил дэвшил гаргахад нь маш их тусболдог.

ЭКАДАШИЙГ ХЭРХЭН БАРИМТЛАХ ВЭ?




Ер нь мацаг барина гэж ачамана болон чаранамрита (зөвхөн 3 дуслыг) уухыг зөвшөөрөн, хоол ундыг бүрэн цээрлэн тэвчихийг хэлдэг: Хэрвээ хүн хоол ундгүйгээр тэсэн байж чадахгүй бол юм ууж, үр тариа болон буурцагт ургамлын зүйлс үл орсон хоолыг үдээс хойш нэг удаа идэж болно. Энэ хоолыг накта буюу оройн хоол гэж нэрлэдэг бөгөөд үндэс үрт ургамлууд (манжингаас бусад), жимс, ус, сүүн бүтээгдэхүүн, самар, сахар болон ногооноос (мөөгнөөс бусад) бүрддэг. Экадашид нэгээс олон удаа идэж уухгүй байхыг хичээх хэрэгтэй. Бурхан Кришнагийн Аржунад хандан айлдсанчлан, экадашид бүтэн мацаг барьж байгаа хүн түүний ач тус, үр шимийг бүрэн, харин накта-аар хязгаарлаж байгаа хүн хагасыг нь хүртдэг. Кришнын ухамсарын хөдөлгөөний чин бишрэлтэн бүрийн хувьд хамгийн гол чухал үүрэг бол мэдээжийн хэрэг номлол сурталчилгаа байдаг бөгөөд экадашид бүтэн мацаг барих нь энэ үүргээ биелүүлэхэд нь саад тотгор учруулж байвал мацгийг бүтэн барихгүй байж болно. Харин чин бишрэлтэн нь өөрийн үүргийг үргэлжлүүлэн биелүүлэхийн зэрэгцээ бүтэн мацгийг дүрэм журмаар нь барих чадвартай байх аваас тэр тэдгээрийг хамтат нь хийх хэрэгтэй. Экадашид мацаг барихуйн үндсэн дүрэм журам нь үр тариа болон буурцагт ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэхээс хатуу зайлсхийх явдал байдаг. Мөн тэрчлэн, өдөр унтах, биедээ тос түрхэх, бетелийн самар зажлах, сарын тэмдэг нь ирсэн байх эмэгтэй болон нохойгоор хооллогч-чандала, архичид, нэхмэлчин, юм угаагч эрэгтэйд хүрэх, шүргэх, үс сахлаа авах, хүрэл савнаас хоол унд идэж ууж болдоггүй. Экадашид хоол идэж байгаа хүн үр тариа болон буурцагт ургамлын зэрэгцээ шпинат, бал, баклажан, асафетида, далайн давс (өөр бусад төрлийн давс бол болно) орсон хоол хүнсийг болон бусдын гэрт хоол унд идэж уухаас зайлсхийх хэрэгтэй. Энэхүү ариун гэгээн өдөр зөвхөн өвчтэй хүн л эмийг хэрэглэж болно.
Орчин цаг үед ведийн хуанлийг Чайтра эсвэл Вишну (3-4 дүгээр) сараас эхлэн тоолдог
боловч эрт дээр цаг үед Маргаширша эсвэл Кешава (11-12 дүгээр) сараас эхлэн тоолдог байсан.
Энэ бол маш тааламжтай цаг үе буюу сар байдаг билээ. Бурхан Кришна Бхагавад Гитагийн (10.35)-д: “Саруудын дундаас бол Би 11 болон 12 дугаар сар.” гэж айлдсан байдаг. Экадашид мацаг барихаар зэхэж байгаа хүнийг чухамхүү энэ сараас л эхлэхийг зөвлөдөг. Сар бүрт экадашийн хоёр өдөр: нэг нь шинэ сарны хоёр долоо хоног буюу сарын гэрэлтэй хагас, харин нөгөө нь хуучин сарны хоёр долоо хоног буюу сарын харанхуй хагаст тохиодог. Эдгээр хоёр экадаши нь бурханлаг хөгжил дэвшилд үзүүлэх үйлчлэл нөлөөллийн хувьд адил хүчтэй байдаг. Чин бишрэлтэн нь мацаг барьж эхлэхийн өмнө энэхүү эхлэн орж буй зорилгоо хатуу чанд даган баримтлах шийдвэртээ бат итгэлтэй байх ёстой. Дараа нь тэр Бүхний Дээд Бурханы, хоёр дахиа төрсөн номч мэргэнийг олж учран түүнээс экадашид мацаг барихуйн ариун гэгээн үйлд суралцах хэрэгтэй.
Хүнд өвчтэй эсвэл нас өндөр болсоны улмаас мацаг барьж огт чадахгүй байгаа хүн бурханлаг зам мөрдөө өндөр хөгжил дэвшилд хүрсэн сүнсэнд экадашийн өдөр ямар нэгэн зүйл өргөх хэрэгтэй. Вайшнавуудын хувьд үүнтэй адилтгахуйц заавар журам нь бол экадашийн өдөрт

Кришнын ухамсарыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хүчин чармайлт гаргах ёстой явдал юм. Энэ бол аугаа эрхэм нандин зүйл болой. Бас өөр нэгэн чухал заавар журам бол экадашийн өдөр бүрийн тухай унших болон сонсох явдал байдаг. Бурхан Кришна, энэхүү үйл явдал нь мацгийн үр дүнд хүрэхэд тус болдог гэж зөвлөн айлдсан.
Хэрвээ экадашид санаандгүйгээр мацаг барилгүй өнгөрүүлсэн бол түүнийг экадашийн дараа өдөр, двадашид барин трайодашид буюу гурав дахь өдөр нь тайлж болно. Ведийн судруудад өгөөлсэнчлэн, Бурханы Дээд Бодьгалын залран байх оронд хүрэхийг үнэхээрийн эрмэлзэн тэмүүлж байгаа хүн экадашийг мартаж өнгөрүүлсэн байх аваас тэр түүнийг двадашид барьж болно. Учир нь экадаши нь дараагийн өдөртөө сунан үргэлжилдэг билээ.
Сарын гэрэлтэй хагасын экадашийн үед ом кешавайа намах болон биедээ тилаки тавихдаа Бурханы чин бишрэлтэнгүүдийн байнгад давтан хэлж байдаг бусад мантрануудыг хэлж, Бурхан Вишнугийн ариун гэгээн арванхоёр нэрийг бясалгах хэрэгтэй.
Сарын харанхуй хагаст тохиох экадашийн үед чин бишрэлтэн Бүхний Дээд Бурханы дөрөвдэгч хувилгаан дүр болон тэдгээрийн дараагийн бүрэн хэсгүүдийн ариун гэгээн арванзургаан нэр алдруудыг төвлөрөн бясалгах ёстой. Чин бишрэлтэн нь ом санкаршанайа намах, говиндайа намах гэх зэргээр бахдан дуудах ёстой. (Чайтанья Чаритамрита, Мадхья-лила,20.195-197-г үз). Экадаши бүрт Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнаг Түүний зохих бүрэн хувилгаан дүрээр бясалгах хэрэгтэй. Мөн шастируудад тодорхойлон өгөөлсэн байдаг Бурханы янз бүрийн дүрүүдийн муртиг бясалгаж болно. Хэрвээ астрономын экадаши нь сарны арав дахь өдөр, дашитай давхцаж байвал энэ өдрийг бузартсан гэж үздэг учраас мацаг барьдаггүй. Харин экадаши нь двадаши буюу арванхоёр дахь өдөртэй давхцаж байвал түүнийг цэвэр ариун гэж үздэг ба махадвадаши гэж нэрлэн түүнийг баримталдаг. Ведийн уламжлалд махадвадашийг экадашитай адилд үздэг. Экадашийг дүрэм журмын дагуу нарийн чанд баримталсаны дараагаар двадашид мацгаа тайлдаг. Мацаг тайлах цаг хугацаа нь нар мандсан үеэс хойшхи хагас цагаас хоёр цагийн хооронд таардаг. Сударт зааснаар бол таван нас хүрсэн л бол хүн бүр экадашид мацаг барих ёстой байдаг. Нийгмийн болоод бурханлаг хөгжлийн бүх дөрвөн анги шатанд хамрагдагсад нь Шри Кришнын залран байгаа дээдийн дээд оронд дээшлэн хүрэхийн тулд экадашийг чин зүрхнээсээ, нарийн чанд баримтлахыг ачарья нар зөвлөсөн байдаг. Гэхдээ нөхөртэй эмэгтэйчүүдэд: “Нөхөртэйгөө амьдарч байгаа эхнэр хүн мацаг барих зөвшөөрлийг нөхрөөсөө авах ёстой. үүнийг үл хайхрах аваас тэрээр нөхрийнхөө амьдралыг богиносгох ба түүнийг там руу илгээж байгаа хэрэг болно.” гэж сургасан байдаг. Иймээс нөхөрт гарсан эмэгтэй хүн экадашид мацаг барихын тулд эр нөхрөөсөө зөвшөөрөл авах ёстой. Экадашийн өглөө чин бишрэлтэн нь Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна эсвэл Шри Рамагийн муртийн өмнө очин сахасра-ширша пурушах гэсэн үгүүдээр эхэлдэг Пуруша-сукта залбирлыг хэлэх ёстой. Цааш нь, чин бишрэлтэн Бурханд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлэн:

Ом дамодарайа намах гэж хэлэн Түүний бадамлянхуа өлмийг
Ом мадхавайа намах гэж хэлэн Түүний хөлийг
Ом камапатайе намах гэж хэлэн Түүний нууц хэсгийг
Ом ваманайа намах гэж хэлэн Түүний гуяыг
Ом падманабхайа намах гэж хэлэн Түүний хүйсийг
Ом вишвамуртайе намах гэж хэлэн Түүний хэвлийг
Ом гьанагамиайа намах гэж хэлэн Түүний зүрхийг
Ом шрикантхайа намах гэж хэлэн Түүний хүзүүг
Ом сахасрабахаве намах гэж хэлэн Түүний мутрыг
Ом парамайогине намах гэж хэлэн Түүний бадамлянхуа мэлмийг
Ом уругайаи намах гэж хэлэн Түүний магнайг
Ом нараке шаварайа намах гэж хэлэн Түүний хамрыг
Ом сарвакамадайа намах гэж хэлэн Түүний үсийг
Ом сахасраширшайа намах гэж хэлэн Түүний тэргүүнийг
бяслгах ёстой. үнэхээрийн чин бишрэлтэй хүн Бурханд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлэн, Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнын үзэсгэлэн гоо төгөлдөр бурханлаг дүрийг ингэж бясалгах ёстой. Чин бишрэлтэн нь хөгжмийн янз бүрийн зэмсгүүд дээр тоглон эсвэл эрхин дээр, хайр чин бишрэл дүүрэн, тайван амгалан байж Бурханы ариун гэгээн нэр алдрууд

Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе/Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе-г



магтан дуулж, давтан хэлэх хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол унталгүй сэрүүн байж бүхий л шөнийн туршид Бурханыг магтан алдаршуулах хэрэгтэй. Двадашид чин бишрэлтэн нь эхлээд угаал үйлдэн бие махбодио цэвэрлэн, махамантраг давтан хэлж зүрхээ ариусгах хэрэгтэй. Дараа нь Бурханыг цэнгүүлийн тулд тансаг сайхан идээ зоог бэлтгэн түүнйгээ аугаа их чин бишрэлтэйгээр чин зүрхнээсээ залбиран Түүнд өргөх ёстой. Идээ зоогоо бусад чин бишрэлтэнгүүд болон брахмануудад түгээн мөн өөрөө хүртэн мацгаа тайлж болно.

........................................


СУТА ГОСВАМИЙН АЙЛТГАЛ



Сута Госвами өгөөлсэн нь: “Жилд 12 сар байдаг, сар бүрт 2 экадаши тохиодог. Иймээс жилд 24 экадаши байдаг, харин өндөр жилд (ведийн тооллоор) дахин хоёр экадаши нэмэгддэг. Ай аугаа гэгээд минь ээ, эдгээр өршөөл ивээлт өдрүүдийг намайг хэрхэн нэрлэхийг та бүхэн сонсоцгооно уу: Утпанна, Мокшада, Шапхала, Путрада, Шат-тила, Жая, Вижая, Амалаки, Папамочани, Камада, Варутхини, Мохини, Апара, Ниржала, Йогини, Падма (Девашаяни), Камика, Путрада (Павитропани), Ажа, Паривартини, Индира, Пашанкуша, Рама болон Харибодхини (Девоттхани). өндөр (ведийн тооллоор) жилийн нэмэлт хоёр экадашийг Падмини ба Парама гэж нэрлэдэг. Ай гэгээд минь ээ, эдгээр экадашуудын тухай сонсож байгаа хүн л тэдгээрийг хэрхэн яаж зөв баримталдгийг мэдэж хүртэх билээ. Экадаши бүр нь түүнийг нарийн чанд баримтлах хэн бүхэнд онцгой ач тусыг хайрлан хүртээдэг. Бие махбодийн хувьд экадашид мацаг барьж үл чадах хүн эдгээр өдрөөдийн аугаа гайхамшгийн тухай сонсох болон тэдгээрийн нэрийг давтан хэлэх хэрэгтэй. Ингэснээрээ тэр экадашийг бүрэн баримталж байгаа хүний хүрдэг зорилгод хүрдэг билээ.

.......................................

УТПАННА ЭКАДАШИ




Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн энэ материаллаг ертөнц дэх өөрийн оршнолоо төгсгөл болгонгоо Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно. Притхын хүү Аржуна Бурханаас асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол


идэх аваас ямар ач тустай байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний талаар надад айлдан соёрхоно уу. Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан нь: Ай Аржуна минь ээ, шинээр эхэлж байгаа хүн өвөл эхлэх үед Маргаширша (11-12) сарын харанхуй хагас дахь экадашид мацаг барьж эхлэх хэрэгтэй. Экадашийн өмнөх өдөр дашид шүдээ маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь дашийн 8 дахь хэсэгт, нар жаргах үед оройн хоолоо идэх хэрэгтэй. Дараагийн өдөр нь чин бишрэлтэн дүрэм журам болон зааврын дагуу мацаг барих ёстой. үд дундын үед голд, нууранд эсвэл том биш цөөрөмд угаалыг зөв үйлдэх ёстой. Голд угаал үйлдэх нь цэвэршин ариусахад хамгийн сайн байдаг. Дараа нь нууранд, эцэст нь цөөрөмд угаал үйлдэх ордог. Хэрвээ гол ч, нуур ч эсвэл цөөрөм ч байхгүй бол булаг шандын усаар угааж болно. Чин бишрэлтэн газар эхийн нэр алдрыг агуулсан залбирал хэлэх хэрэгтэй.
“Ай Ашвакранте, ай Ратхакранте, ай Вишнукранте, ай Васундхаре, ай Мриттике, ай Газар ээж минь ээ, Б.хний Дээд Бурханы ариун гэгээн оронд дээшлэн хүрч очуулахын тулд өнгөрсөн амьдралуудадаа миний хураасан бүх нүглийг арилган зайлуулж хайрлаач. Ийнхүү залбирангаа чин бишрэлтэн өөрийн биедээ нялцгай шавар эсвэл шороо түрхэх хэрэгтэй. Мацаг барьж буй өдрөө чин бишрэлтэн нь өөрийн нь шашин номын үүрэгт хамааралгүй хүмүүс, нохойгоор хооллогчид, хулгайчид болон бялангач хүмүүстэй ярьж харьцахын хэрэггүй.
Мөн хагас бурхад, ведийн сургаал хийгээд брахмануудыг доромжлогчид, сүм хийдийг сүйтгэн бусниулагчид болон дээрэмчин тонуулчид, хов жив хөөцөлдөгчид болон унтахад хориотой эмэгтэйчүүдтэй унтагч1 зэрэг ёс журамгүй, завхай зайдан хүмүүстэй ярилцахаас зайлсхийх хэрэгтэй. Экадашийн хугацаанд иймэрхүү хүмүүстэй ярилцах, тэр ч бүү хэл тэднийг харах аваас нар өөд шууд харан өөрийгөө ариусгах хэрэгтэй. Угаал үйлдсэнийхээ дараагаар чин бишрэлтэн Бурхан Говиндад хамгийн сайн идээ зоог, цэцэг болон өөр бусад зүйлсийг хүндэтгэлтэйгээр өргөх ёстой. Чин бишрэлийн цэвэр ухамсарт оршингоо тэр Бурханд зул өргөх ёстой. өдөр унталгүй байхын зэрэгцээ бэлгийн харьцаанд орохыг бүрэн цээрлэн тэвчих хэрэгтэй. Юм ч идэлгүй, ус ч уулгүйгээр шөнийн туршид


Бурханы алдар цууг баяр хөөртэйгөөр магтан дуулж, Түүнийг цэнгүүлэхийн тулд хөгжмийн зэмсэг дээр тоглох хэрэгтэй.
Шөнийг ийнхүү унталгүйгээр цэвэр ариун ухамсарт өнгөрөөсний дараагаар чин бишрэлтэн нь зохистой брахманд өглөг тарааж басамжлан алдасхийснийг өршөөхийг түүнээс мөргөн гуйж, хүлцэнгүй байдалтайгаар хүндэтгэл үзүүлэх ёстой. Сарын харанхуй хагаст тохиох экадашийг сарын гэрэлтэй хагаст тохиох экадашитай адилаар авч үзэх хэрэгтэй. Ай хаан минь ээ, экадашийн энэ хоёр төрлийн хооронд ялгаа хийх хэрэггүй. Харин одоо экадашийг ийнхүү баримтлах хүний хүртэх үр дүн, ач тусын талаар тодорхойлон айлдахыг сонсоно уу.
Бурхан, Шанкхасура демоныг дарж устгасан газар болох Шанкходдёхара мөргөлийн ариун газарт угаал үйлдсэний ач тусыг ч тэр, Гададхара Бурханыг шууд бясалгаснаар хүртэх ач тусыг ч тэр экадашид мацаг барьснаар хүртэх 16 шагналтай зүйрлэх аргагүй. Тэргэл сартай анхны өдөр тарааж байгаа өглөг нь жирийн өргөлөөс зуун мянга дахин илүү их ач тустай байдаг гэж ярьдаг. Ай баялагт хүрэгч минь ээ, санкранти (өдөр шөнө тэнцэх) өдөр өгсөн өглөг бусад үед өгсөн өглөгөөс дөрвөн зуун мянга дахин их ач тусыг хайрладаг.
Гэхдээ, экадашийн өдөр зөгээр л мацаг барьсан хүн энэ бүх ач тус, үр дүнд хүрдэг, мөн тэрчлэн нар эсвэл сар хиртэх үед Курукшетрад ирсэн шиг тийм үр шим, ач тусыг хүртдэг. Түүнээс гадна экадашид мацаг барьж байгаа чин бишрэлт сүнс нь ашвамедха-ягья (мориор өргөл өргөх) үйлдэхээс нэг зуу дахин их ач тусыг хүртдэг.


Экадашид төгс байдлаар нэг удаа ч гэсэн мацаг барьсан хүн мянган гуйлгачинг жаран мянган жилийн туршид өдөр бүр хооллосонтой адил гавьяаг хүртдэг. Экадашийг нэг удаа зөв баримталсан хүн Ведийг судалж байгаа брахманд нэг мянган үнээ бэлэг болгон өгсөнөөс арав дахин илүү ач тусыг хүртдэг. Нэг брахмачариг хооллож байгаа хүн хэдэн арван брахмануудыг өөрийн гэртээ дайлж байгаа хүнээс арав дахин илүүгээр үнэлэгддэг. Гэсэн ч, газрыг шаардлагатай хүнд болон зөв шудрага брахманд бэлэглэж байгаа хүн брахмачариг хооллож байгаа хүнээс нэг мянга дахин илүүг хүртдэг. Харин энэ ач тусаас нэг мянга дахин илүүг цэвэр ариун бүсгүйг залуу, боловсролтой, журамтай эрд гаргаж байгаа хүн хүртдэг. үр хүүхдүүдээ бурханлаг зам мөрөөр ямар нэгэн сайшаал шагнал хүлээлгүйгээр зөв хүмүүжүүлсний ач тусын өршөөл ивээл түүнээс арав дахин илүү байдаг. Гэхдээ өлсгөлөн хүнд талх өгөх2 нь үүнээс арав дахин илүү сайн байдаг. Шаардлагатай хүнд өглөг өгөх нь бүхнээс илүү гэдэг нь эргэлзээгүй хэрэг. үүнээс илүү өргөл гэж байдаггүй. Ай Кунтийн хүү минь ээ, хүн энэрэл нигүүлслийн улмаас талх тараах аваас тэнгэрийн гаригууд дээрх хагас бурхад болон бүхий л өвөг дээдэс нь маш ханамжтай болдог. Гэвч экадашид бүрэн хэмжээгээр мацаг барьсны ач тусыг хэмжихийн аргагүй. Куру удмынхны шилдэг нь болох Аржуна минь ээ, энэ ач тусын хүчийг хагас бурхад хүртэл үнэлж цэгнэж чадахааргүй байдаг. Экадашийн өдөр нэг удаа накта идэх хүн энэ ач тусын хагасыг нь хүртдэг. Хари Бурханы өдөр үр тариа болон буурцагт ургамал идэлгүйгээр үд дундад нэг удаа эсвэл мөн үр тариа болон буурцагт ургамал идэлгүйгээр орой нэг удаа хооллох эсвэл огтхон ч хоол идэлгүйгээр бүтэн мацаг барих хэрэгтэй. Ариун мөргөлийн газруудад очих, өглөг тараах, галан тахилга үйлдэх зэрэг нь экадаши бий болохоос өмнө л ач холбогдолтой байсан билээ. Иймээс, материаллаг зовлон шаналалаас салан ангижрахыг эрмэлзэж байгаа хэн бүхэн экадашийг баримтлах хэрэгтэй. Экадашид дунгаас ус уух, амьтан тэр бүү хэл гахай, загасыг ч алах, үр тариа болон буурцагт ургамал идэж болохгүй. Ай Аржуна минь ээ, Би чиний хүссэнээр мацаг барихуйн бүхий л аргуудаас хамгийн шилдэг сайныг нь тодорхойлон айлдлаа. Дараа нь Аржуна асуусан нь: Ай Бурхан минь ээ, ведийн мянган тахилга өргөл ч экадашийн мацагтай үл тэнцэнэ гэж Та айлдлаа. Яаж ийм юм байж болох юм бэ? Экадаши нь яахаараа ингэж бусад өдрөөдээс илүү чухал ач холбогдолтой болсон юм бэ? Бурхан Кришна хариу айлдсан нь: Би чамд экадаши нь бусад бүх өдрүүдээс яагаад ингэж хамгийн их ариусгадаг болох талаар тайлбарлая.
Эртийн нэгэн цагт, Сатья югад, Мура нэртэй онцгой аймшигт демон амьдардаг байжээ. Цаг үргэлж уур хилэн нь бадарч явдаг тэр бүх хагас бурхдад аймшиг түрүүлж байлаа. Тэр ч бүү хэл, тэр тэнгэрийн хаан Индра, нарны бурхан Вивисван, найман Васу3, Брахма бурхан, салхины бурхан Вайя, галын бурхан Агниг хүртэл ялан дийлсэн байлаа. Аймшигт хүч чадлаараа тэр бүгдийг өөрийн эрхшээлд оруулсан байв. Тэгээд Индра бурхан Шива бурханд хүрч очоод: “Бид бүгд өөрсдийн гаригуудаас доош хөөгдлөө, одоо бид газар дэлхий дээр гунигтайгаар хэрэн тэнүүлчилж явна. Ай бурхан минь ээ, энэ их гай зовлонгоос бид яаж ангижрах билээ? Хагас бурхад биднийг чухам юу хүлээж байна вэ?” гэж асуужээ. Шива бурхан: “Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ, Гарудагаа хөлөглөн морилдог Бурхан Вишну дээр очиж бараалха. Тэр бол бүхий л орчлонгуудын захирагч Жаганнатха, мөн тэднийг авран хамгаалагч билээ. Тэр өөрт нь бишрэн даатгах бүх сүнснүүдийг хамгаалан өөрийн аврал ивээлдээ авдаг.” гэж хариулсан. Бурхан Кришна цааш нь үргэлжлүүлэн айлдсан нь: Ай баялгийг эзлэгч Аржуна минь ээ, Шива бурханы энэ үгүүдийг сонсоод Индра бурхан бүхий л хагас бурхдын хамтаар бүх сүнснүүдийг авран хамгаалагч, орчлонгийн Бурхан

Жаганнатха Бурхан амран байгаа тэр газар луу явцгаасан.
Усны мандал дээр нойрсон байгаа Бурханыг харцгаагаад хагас бурхад алгаа хавсарцгаан Индраг даган дараахь залбирлыг айлтгацгаасан:
Ай Бурханы Дээд Бодьгал минь ээ, Бид Таны өмнө өвдөг сөгдөн мөргөж байна. Ай бурхдын Бурхан минь ээ, ай хагас бурхдаар алдаршуулан магтуулагч минь ээ, ай демонуудын дайсан минь ээ, ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, ай Мадхусудана (Мадху демоныг даран хөнөөгч) минь ээ, биднийгээ хамгаалж аврал ивээлдээ авч хайрлаач. Муру демоноос айж зугатсан бид Танаас аврал өмгөөлөл эрэхээр ирлээ. Ай Жаганнатха минь ээ, Та бол бүхнийг бүтээгч билээ. Та бол бүхий л орчлонгийн эх болоод эцэг нь билээ. Та бол бүгдийг бүтээж, тогтоон барьж, устган сүйрүүлдэг билээ. Та бол бүх хагас бурхдад дээдийн дээд тус дэм хайрлагч, зөвхөн Та л тэдэнд амар тайвныг хүртээж чадах билээ. Зөвхөн Та л газарт, тэнгэрт болон бүх нийтэд ачтай тустай, ивээл хайрлагч байдаг билээ. Та бол гурван ертөнцийг тогтоон баригч Шива, Брахма, Вишну билээ. Та бол нарны, сарны, галын бурхан билээ. Та бол ариусгагч тос, тахилга өргөл, ариун гал, мантра, зан үйл, ариун гэгээнтэн болоод жапа-ын намуухан давталт билээ. Та бол өргөл болгон өргөгч тэр зүйл бөгөөд мөн тэдгээрийн үр дүнг таашаан болгоогч Бурханы Дээд Бодьгал билээ. Энэ гурван ертөнцөд хөдлөх болоод үл хөдлөх юу ч байсан Танаас хамааралгүйгээр оршин тогтнох боломжгүй билээ. Ай Бүхний Дээд Бурхан, бурхдын Бурхан минь ээ, Та бол Танд өөрийгөө даатгагч бүхний хамгаалагч билээ. Хагас бурхад бид демонуудад дийлдэн тэнгэрийн орноосоо түлхэгдэн унагаагдлаа. Ай Бурхан минь ээ, өөрсдийн байр сууриа алдсан бид одоо газар дэлхий дээр л хэсүүчлэн тэнэж явна. Бурхан Кришна мөн цааш нь үргэлжлүүлэн айлдсан нь: Индра болон бусад хагас бурхдын айлтгалыг сонсоод Бурханы Дээд Бодьгал,
Шри Вишну хариу айлдсан нь: Ямар демон нь ингэж бүх хагас бурхдыг ялан дийлэхээр хий хуурмагийн аугаа их чадалтай байдаг байнаа? Ямар нэртэй, хаана байдаг демон бэ? Тэр хаанаас ийм их хүч чадал хийгээд өмгөөлөл хамгаалалтай болсон хэрэг вэ? Индра минь юунаас ч айлгүйгээр бүгдийг нь Надад айлтга. Индра бурхан айлтгасан нь: Ай Бурханы Дээд Бодьгал минь ээ, Ай өөрийн цэвэр чин бишрэлтэнгүүдийн зүрхэнд төрсөн айдсыг дарагч минь ээ, ай өөрийн чин бишрэлт албатуудад өршөөөл нигүүлслээ хайрлагч минь ээ, урьд нэгэн цагт брахмануудын удамд Надижанга нэртэй нэгэн хүчирхэг демон байсан билээ.

Тэр онцгой аюултай, догшин хэрцгий байсан бөгөөд хагас бурхдыг түлхэн унагаахад өөрийгөө бүхэлд нь зориулсан нэгэн байлаа. Тэрээр гутамшигт булай бүхнээрээ зартай Мура хэмээх хүүтэй байсан. Мурагийн захирдаг хамгийн том орон нь Чандравати байв. Тэндээс л онцгой аюулт, хүчирхэг демон бүхий л орчлонг эзлэн түрэмгийлж бүх хагас бурхдыг тэнгэрийн орноос нь хөөн зайлуулсан. Тэр тэнгэрийн хаан Индра, галын бурхан Агни, эрлэгийн эзэн Яма, салхины бурхан Вай, мөн Шива бурхан-Иша, сарны бурхан Сома, зүг чигийн бурхан Найррити, усны бурхан Паши-Варунагийн үүрэг ролийг өөртөө авсан. Түүнээс гадна тэр нарны бурхан болон гэрэл цацруулж эхэлсэн, мөн тэр өөрийгөө үүлээр тархаан өргөтгөж байна. Хагас бурхад түүнийг ялж дийлж чадахгүй байна. Ай Вишну Бурхан минь ээ, энэ демоныг хөнөөн дарж, хагас бурхдад ялалтыг хайрлаач. Индрагийн энэ айлтгалыг сонсоод Бурхан Жанардана маш ихээр уурсан хилэгнэж: “Ай хүчирхэг хагас бурхад минь ээ, одоо бүгдээрээ Мурагийн эзэмшил Чандравати руу морилцгооё.” гэж айлдав. Ингээд Хари Бурхан тэргүүтэй бүх хагас бурхад Чандравати тийш зүглэцгээв. Хагас бурхдын айсуйг хараад демонуудын толгойлогч Мура чангаар тачигнатал инээв. Мөн туяаран гялалзах бриллиантан зэвсэг барьцгаасан өөр бусад тоо томшгүй олон демонууд түүний ийн хөхрөхийг дэмжицгээж байв. Шүдээ хүртэл зэвсэглэсэн демонууд хагас бурхад руу довтлон дайрахад тэд



тулааны талбарыг орхин арван зүгтээ зугатацгаалааТулааны талбар дээр мэдрэхүйн Эзэн, Бүхний Дээд Бурхан Хришикешаг догшин хэрцгий демонууд хараад Түүний зүгт бүхий л зэвсгээ хэрэглэн дайрцгаалаа. Сэлэм, хүрд болон бороохой шийдэм барьцгаан Бурханы зүгт дайрмагцаа л тэд бүгд Түүний хорт хурц суманд нэвт хатгуулж байлаа. Олон зуун демонууд Бурханы мутарт ийнхүү хөнөөгдсөн. Тулааны төгсгөлд демонуудын толгойлогч Мура Бурхантай тулалдсан. Мура нь Бүхний Дээд Бурхан Хришикешагийн хэрэглэсэн аливаа зэвсэг бүрийг аюул хөнөөлгөй болгох тийм ид шидийн хүчийг агуулсан байлаа. Ямар ч зэвсгийн цохилтыг тэр демон цэцэг хүрж буй мэтээр хүлээн авч байв. Демоныг зэвсгийн хүчээр дарж чадаагүй Бурхан түүнтэй төмөр муна мэт нүцгэн мутраараа тулалдаж эхэлсэн. Бурхан Муратай тэнгэрийн тооллоор мянган жилийн туршид тулалдаад ядран4 Бадарикашрам тийш чиглэн одсон. Орчлонгийн Эзэн, бүхий л иогчдоос хамгийн аугаа нь болох Бурхан Иогешвара тэнд очоод Химавати гэж нэрлэгддэг хамгийн сайхан агуйг эрж олсон. Энэ агуй нь хэмжээгээрээ ойролцоогоор 96 миль бөгөөд түүн рүү ордог зөвхөн ганц л орц ам байв. Ай Дхананжая, баялгийг эзлэгч минь ээ, ядарсан Би түүн рүү жаахан унтаж амрах гэж орсон. Энэ аугаа нүсэр тулаанд Би маш ихээр ядарсан байлаа. Намайг мөрдсөөр агуйд орж ирсэн демон, Намайг унтаж байхыг хараад, тэр:
“Олон демонуудыг минь хөнөөсөн энэ Хариг би өнөөдөр устгана.” гэж дотроо занан бодсон. Хорон муу санаат Мураг ийнхүү өөрийн төлөвлөгөөг бодож боловсруулж байхад Миний биеэс гялбам туяа цацруулан залуу бүсгүй гарч ирсэн. Мура гартаа олон тооны зэр зэвсэг гялалзуулан байгаа түүнийг хараад өөртэй нь тулалдах гэж байна гэдгийг ойлгосон. Энэхүү эмэгтэй түүнийг тулаанд дуудсан, Мура түүнтэй тулалдаж эхэлсэн бөгөөд тэр эмэгтэй тулалдахдаа түүнээс дутуугүй гэдгийг мэдээд гайхсан. Демонуудын толгойлогч, надтай тулалдаж байгаа аянгын цохилт шиг энэ уур хилэнтэй, айхтар бүсгүйг хэн бүтээгээ вэ? гэж бахдан хашгирсан. Тэр ингэж хэлэнгээ тулалдаанаа үргэлжлүүлэв. Тун удалгүй гэрэлтэн туяарах охин тэнгэр Мурагийн бүхий л зэр зэвсгийг нь хэмх цохихын хамт түүний байлдааны тэргийг жагсаалаас гаргалаа. Демон түүний эсрэг нүцгэн гараараа дайрахад уурлаж хилэгнэсэн тэр эмэгтэй түүний толгойг тасар цавчин хаяв. Толгойгоо тастуулсан демон газарт хөсөр унаж эрлэгийн эзэн Ямаражагийн эзэмшил буюу Бурханы дайснууд айдас хүйдэс болон аюул ослоос өөрсдийгөө нууж далдлах, газрын доор орших Паталад хүргэгдсэн. Бүхний Дээд Бурхан сэрээд толгойгүйгээ болсон демон болон өөрийн нь өмнө алгаа хавсран мөргөн байгаа бүсгүйг харсан. Тэрээр нүүрэндээ гайхашрал тодруулан: “Энэхүү хорсолт демоныг хэн хөнөөгөө вэ? Тэр бүхий л хагас бурхад, гандхарвануудыг, тэр ч бүү хэл Индраг түүний бараа бологч дагуулууд марутуудын хамт, мөн тэрчлэн доод гаригуудыг захирагч нагуудыг (могойнууд) хүртэл хялбархан ялсан билээ. Тэр ч бүү хэл тэр тулаанд Намайг ялж энэ агуйд орж нуугдахаас өөр аргагүй байдалд оруулсан шүү дээ. Энэ агуйд жаахан унтаж амрахаар тулааны талбараас зугатан одсон Намайг хэн ингэж ивээж хамгаалсан хэрэг вэ?” гэж бахдан айлдсан. Бүсгүй хариу айлтгасан нь: “Таны трансценденталь биеэс гарсан би энэ демоныг устгасан билээ. Ай Бурхан Хари минь ээ, Таныг нойрсож байхыг тэр хараад мэдээж хэрэг хөнөөхийг хүссэн. Гурван ертөнцийн өргөс болсон түүний санаа зорилгыг ойлгоод би энэ хорон санаат үл бүтэх этгээдийг хөнөөн бүх хагас бурхдыг айдас хүйдэснээс ангижрууллаа. Би бол Таны маха-шакти, дайснуудын чинь зүрхэнд айдас хүйдэс хуруулах Таны аугаа дотоод эрчим бөлгөө, Бүхий л гурван ертөнцийг авран хамгаалахын төлөө орчлон даяар аюул, зовлон таригч энэхүү демоныг би устгасан бөлгөө. Ай Бурхан минь ээ,энэ демоныг үхсэн байхыг хараад яагаад гайхаж байгаагаа айлдаж хайрлана уу?”

Бүхний Дээд Бурхан айлдсан нь:
“Ай нүгэл үгүй минь ээ, чамайг демонуудын энэ хааныг хөнөөсөнд Би маш ханамжтай байна. Чи хагас бурхдад аз жаргал, цэцэглэн мандалт болон бүхий л ач тусыг хайрлан хүртээжээ. Гурван ертөнц дэх бүх хагас бурхдад ач тус хүргэсэн чамд Би маш их хангалуун байна. Ай ач тустан минь ээ, чи Надаас өөрийн хүсэж байгаа бүхнээ гуйж болно.

Би чамд бүгдийг хүртээх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.” Бүсгүй хариу айлтгасан нь: “Ай Бурхан минь ээ, Та надад ханамжтай байгаа хийгээд намайг шагнахыг болгоож байгаа бол энэ өдөрт мацаг барих хэн бүхнийг хамгийн том аюулт нүглээс нь ч ариусгах хүчийг надад хайрлан соёрхоно уу. Будаа тариа болон буурцагт ургамал үл оролцуулан зөвхөн нэг удаа үд дунд эсвэл орой хооллох хэн бүхэн энэ мацгийн ач тусын хагасыг нь хүртдэг байхыг би хүсэж байна. өөрийн мэдрэхүйгээ эзэмдэн захирч миний илэрч тодорсон өдөр бөтэн мацаг нарийн чанд барьж байгаа хэн бүхэн энэ ертөнцөд цэнгэл жаргалын бүхий л төрлийг эдлээд Бурхан Вишнугийн оронд нэг миллиард кальпын5 туршид байхаар буцан очиг.
Ай бурхан минь ээ, Таны өршөөл нигүүлслээр ийм адислалыг хүртэхийг би хүсэж байна. Ай Жанардана Бурхан минь ээ, бүтэн мацаг баригчид болон мөн орой эсвэл үдэд зөвхөн нэг удаа хооллох хэн бүхэнд бурханлаг ухамсар, эд баялаг мөн эцэст нь ангижралыг хайрлан соёрхох ажаам уу.

” Бүхний Дээд Бурхан айлдсан нь: Ай эмэгтэйчүүдийн дундаас хамгийн эрхэм хүндэтгэлт минь ээ, Тиймээ, чиний хүссэнээр болог. Энэ ертөнцөд Миний бүх чин бишрэлтэнгүүд чиний илэрч тодорсон өдөр мацаг барин гурван ертөнц даяар үүгээрээ алдаршин дуурсах бөгөөд эцэстээ Надад хүрч ирэн Миний залрах оронд байх болно. Миний трансценденталь эрчим-чи хомсдон байх сарны арваннэг дэх өдөр илэрч тодорсон учраас чамайг Экадаши гэж нэрлэцгээх болно.

Хэрвээ хэн нэгэн хүн экадаши өдөр мацаг барих аваас Би түүний бүхий л нүглийг шатаан устгах бөгөөд түүнд өөрийн трансценденталь оронд дээшлэн ирэх соёрхлыг хүртээнэ. Надад тэргэл болон шинэ сарны дараахь өдрөөд: тритья (гурав дарь өдөр),

аштами (найм дахь өдөр), навами (ес дэх өдөр), чатурдаши (арвандөрөв дэх өдөр)
илүү эрхэм бөгөөд, ялангуяа экадаши (арваннэг дэх өдөр)
6 онцгой эрхэм байдаг. Экадашид мацаг барихын ач тус нь бусад бүх мацгууд, ариун мргөлийн газраар аялах болон брахмануудад өглөг тарааснаар хүрэх үр дүнгээс ч даван илүү гардаг. Би чамд ийм байдаг гэж үнэнийг айлдаж байна. Бүхний Дээд Бурхан бүсгүйд адислалаа хайрлан хүртээмэгцээ л харагдахаа болив. Тэр цагаас эхлэн экадашийн өдөр орчлонгийн хамгийн өршөөл ивээлтэй, хамгийн алдар цуутай өдөр болсон. Ай Аржуна минь ээ, хэрвээ хүн экадашийг нарийн чанд баримтлах аваас Би түүний бүхий л дайснуудыг хөнөөн, түүнд дээдийн дээд оронд дээшлэн хүрэх соёрхлыг хайрлан хүртээх болно. Энэ аугаа өдөр оноож зөвлөсөн аргуудын7 алиныг нь ч баримталсан байх хэн бүхний бурханлаг төгс төгөлдөржилтийн зам мөр дээрх бүхий л саад тотгорыг
Би арилган зайлуулах ба түүнд амьдралын төгс төгөлдрийг хайрлан хүртээх нь ямар ч эргэлзээгүй билээ.
Ай Притхын хүү минь ээ, экадашийн гарал үүслийн талаар Би чамд ийнхүү тодорхой айлдлаа. Ганц энэ өдөр л бүх нүглийг устган зайлуулдаг билээ. Бүх нүглээсээ ариусан салахад ивээл өршөөлтэй, хамгийн таатай өдөр бол энэ өдөр гэдэг нь эргэлзээгүй. Энэхүү өдөр нь энэ орчлонгийн хэн бүхний ач тусын тулд бий болсон бөгөөд түүнийг баримтлагч нь бүхий л төгс төгөлдөрийг хүртдэг болой. Шинэ (нэмэгдэн байгаа) сарны болон хуучин (хомсдон байгаа) сарны экадашуудын хооронд ялгаа хийхийн хэрэггүй, хоюуланг нь баримтлах хэрэгтэй шүү Притхын хүү минь. Экадашийн өдөр мацаг барьж буй хэн бүхэн

,,,,,,,,,,,,,,,,,,,,,19,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

эдгээр экадашуудыг адил гэж үзэх хэрэгтэй. Учир нь тэдгээр нь тэр л титтхи (сарны хоног)-т болдог бөгөөд тэднийг маха-двадашигаас8 ялгаатай гэж үзэх хэрэггүй. Экадашид бүтэн мацаг барьж байгаа болон оноогдсон журам дүрэм, заавруудыг даган баримталж байгаа хэн бүхэн Гарудагаа хөлөглөн морилж байдаг Бурхан Вишнугийн залран байгаа оронд дээшлэн хүрч очдог. Гаруда хөлөгт Бурхан Вишнуг бишрэн шүтэх хэн бүхний алдар бадраг! Бурхан Вишнуд бишрэн зүтгэдэг хийгээд экадашийн аугаа гайхамшгийг байнгад хүртэн байгаа хэн бүхний алдар бадраг! Экадашид юу ч идэхгүйгээр ам өчиг тавьсан хийгээд дараагийн өдөр нь хооллож байгаа хүн мориор тахилга өргөл үйлдсэнтэй адил ач тусыг хүртдэг. үүнд эргэлзэх хэрэггүй.
Экадашийн дараагийн өдөр двадашид:
“Ай Пундарикакша, ай бадамлянхуа мэлмийт минь ээ, Та намайг хоол идэхийг болгоон намайг хамгаалан соёрхоно уу.” гэж залбиран гуйх хэрэгтэй. Цэцэн мэргэн чин бишрэлтэн ийнхүү залбираад Бурханы бадамлянхуа өлмийд цэцэг болон ус өргөн, найман үет мантраг9 гурвантаа давтан хэлээд өргөж буй зоогийг нь таалан болгоохыг Бурханаас гуйх ёстой.
Хэрвээ чин бишрэлтэн мацгийн үр шим, ач тусыг хүртэхийг хүсэж байгаа бол Бурханы бадамлянхуа өлмийд өргөсөн ариун савнаас авсан уснаас ууж хүртэх хэрэгтэй. Двадашид: өдөр унтах, өөр айлд хооллох, нэгээс илүү удаа хооллох, урад-дал идэх, биедээ тос түрхэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Чин бишрэлтэн нь двадашид дээрх 8 үйлдлийг цээрлэн тэвчих хэрэгтэй. Хэрвээ энэ өдөр түүнд хүний хүрээнээс хасагдагчидтай ярих хэрэг гарах аваас туласийн навч эсвэл амалакийн жимс идэн өөрийгөө ариусгах хэрэгтэй. Ай хаадын дундах шилдэг нь минь ээ, экадашийн өдрийн өд дундаас двадашийн өглөөний үүр цайх хүртэл угаал үйлдэх, Бурханд мөргөх, өглөг тараах болон галан тахилга үйлдэх зэргийг оролцуулаад чин бишрэлийн алба үйлэндээ зүтгэх хэрэгтэй. Харин хэн нэгэн нь нөхцөл байдлыг даван гарах хүчин мөхсдөж, двадашид мацгаа бүх журам дүрмийн дагуу тайлж чадахгүй байх аваас ус ууснаар л мацгаа зогсоон тайлж болох бөгөөд дараа нь юм идэж болно. Байж болох бүхий л ач тусыг хүртээн соёрхох,
Бурханы тухай яриа хөөрөөг цэвэр чин бишрэлтэнгийн амнаас өдөр шөнөгөй сонсож байгаа Бурхан Вишнугийн чин бишрэлтэн Бурханы залран байх оронд дээшлэн хүрч тэнд арван сая кальпын туршид байх болно. Тэр ч бүү хэл, экадашийн аугаа гайхамшгийн талаар ядаж ганц үгүүлбэр ч гэсэн сонссон байх хэн бүхэн брахманыг хөнөөсөн10 шиг тийм аймшигт нүглийн үр дагаваас ч ариусдаг. үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Экадашийн өдөр мацаг барихаас илүү сайн, Бурхан Вишнуд хүндэтгэл үзүүлэх арга хэзээ ч бий болохгүй. Утпанна экадаши буюу Маргаширша-кришна экадашийн яруу алдрын тухай Бхавитья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Тайлбар:
1.Ведийн соёл иргэншлийн хуулийн дагуу бол охинтойгоо, эхтэйгээ, эгчтэйгээ, бэргэн болон бусад эмэгтэй төрөл төрөгсөдтэйгөө бэлгийн харьцаанд орохыг хориглодог.

2.Махабхарата-д: аннадау жаладаш чайва атураш ча чикитсаках/тривидхам сваргам айати вина йагвена бхаратах буюу Ай Бхарата минь ээ, гачигдал, дутагдал, хэрэгцээтэй хүмүүст идэх талх, уух ус өгөх, анагаах эмийн эсвэл эмнэлгийн тусламж үзүүлэх хэн бүхэн ямар нэгэн тахилга өргөл үйлдэлгүйгээр тэнгэрийн оронд дээшлэн хүрдэг гэж өгөөлсэн байдаг.

3.Амара-коша нь найман Васугийн нэрийг: Дхара, Дхрува, Сома, Аха, Анила, Нала, Пратьюша болон Прабхава гэж нэрлэсэн байдаг.


4.Бүхний Дээд Бурханд айх эсвэл ядрах гэж байдагг.й нь мэдээж хэрэг билээ. Энэ бол Түүний бурханлаг зугаа наадмын хэсэг байдаг бөгөөд үүний ачаар л экадаши- охин тэнгэр илэрч тодорсон билээ.

5. Брахма бурханы 12 цагаас бүрддэг нэг кальпа нь 4 320 000 000 жил үргэлжилдэг. Иймээс Бурхан Кришна Бхагавад Гитагийн (8.21)-д: “…нэгэнт хүрсэн л бол тэндээс хүн хэзээ ч буцаж ирдэггүй орон бол Миний залрах дээдийн дээд орон билээ.” гэж айлдсан байдаг. Иймээс Бурхан Вишнугийн залрах оронд нэг миллиард кальпын туршид чин бишрэлийн алба үйлэнд зүтгэх чин бишрэлтэн тэнд мөнхөд үлдэх болно гэж ойлгох хэрэгтэй.

6. Тритья. Мацаг барих ёстой тритья гэдэг өдөр байдаг. Энэ өдөр нь Вайсакха эсвэл Мадхусудана (4-5) сарын гэрэлтэй хагаст тохиодог. Энэ өдөр Бүхний Дээд Брахманд мөргөн далайн усанд угаал үйлддэг. Аштами. Энэ өдрүүдэд шөнө дунд, үд дунд эсвэл нар шингэх хүртэл мацаг барьдаг ба Кришна Жанмаштами, Радхаштами болон гопаштами зэрэг өдрүүд багтдаг. Навами нь өөртөө Рама навами болон Акшая навамиг агуулдаг. Чатурдаши. Мацгийн энэ өдрүүдэд Нрисимха чатурдаши, Ананта чатурдаши болон Шива чатурдаши багтдаг. Экадаши. Мацаг барьдаг бүх өдрүүдээс экадаши нь Бурхан Кришнад нэн эрхэм байдаг. Мацаг барьдаг олон тооны өдрүүдэд бүгдэд нь мацаг барьж үл чадах хэн бүхэн зөвхөн экадашийг л баримталснаар тэдний нэг бүрийн ач тусыг хүртдэг.

7.Экадашийг баримтлах гурван аргын талаар зөвлөсөн байдаг. үүнд: бүтэн мацаг, зөвхөн орой эсвэл зөвхөн өдөр л нэг удаа хооллох. үндсэн дүрэм журам нь буурцагт ургамал болон үр тарианы бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ оруулж хэрэглэхийг бүрэн цээрлэх явдал юм.

8. Заримдаа, одон орны ойлголтоос болж экадашийг дараагийн өдөрт нь буюу двадашид баримталдаг. Энэ махадвадашийг нэн тааламжтай сайн өдөр гэж үздэг.

9.Найман үет мантра: ом намо нарайанайа.

10.Утпанна экадашийн аугаа гайхамшгийн талаар сонссон, брахманыг хөнөөсөн хүн үйлдсэн энэ нүглийнхээ үр дагавраас ч ангижирдаг.

Гэхдээ брахманыг хөнөөчихөд энэ экадашийн тухай сонссоноор л ял шийтгэлээс мултран зайлж болох юм гэж бодох нь байж болшгүй хэрэг. Ийм санаатайгаар зориудаар нүгэлт үйл үйлдсэн хүнд тэр нүгэлт үр дагавраас мултран зайлах ямар ч арга зам байддаггүйү


МОКШАДА ЭКАДАШИ



Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай бүгдийн эзэн Вишну минь ээ, ай гурван ертөнцийн бахархал, ай орчлонгийн Бурхан, ай ертөнцийг бүтээгч, ай хамгийн ахмад, ай бүх оршнолуудын хамгийн шилдэг нь минь ээ, Таны өмнө би бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөе. Ай бурхдын Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолуудын ач тусын тулд миний асуултуудад хариу айлдаж соёрхоно уу. Бүх нүглийг арилган зайлуулах, Маргаширша сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн зөв баримтлах вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбиран мөргөх вэ? Ай Бурхан минь ээ, надад энэ бүхний талаар бүрэн дүүрэн хариу айлдан соёрхоно уу? Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, чи маш их өршөөл ивээлтэй сайхан асуулт асуулаа. Энэ нь чамд алдар хүндийг авчрах болно. Би чамд урд нь, Маргаширша сарын харанхуй хагаст тохиодог үнэлж баршгүй ач тустай Утпанна маха-двадашийн1 буюу Мура демоныг хөнөөхөөр Экадаши деви Миний биеэс илэрч тодрон гарсан, гурван ертөнц дэх амьд болоод амьд бус гэ бүхэнд ач тус авчрагч өдрийн тухай үгүүлсэн шигээ одоо Маргаширша сарын гэрэлтэй хагас дахь экадашийн талаар айлдья. Энэ экадаши нь жинхэнэ чин бишрэлтэнг бүхий л нүгэлт үр дагавруудаас нь ариусгадаг болон түүнд ангижралыг хайрладаг учраас Мокшада гэж алдаршсан. Энэ өдөр Дамодара Бурханд мөргөдөгө Түүнд зориулан туласи манжари (туласийн цэцгийн цоморлиг), цэцэг болон зул өргөж, хүж уугиулахын зэрэгцээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэн мөргөх хэрэгтэй. Ай хаадын хамгийн шилдэг нь минь ээ, Намайг цааш нь сонс. Би чамд энэхүү экадашийн тухай эртний, ивээл өршөөлөө хайрласан нэгэн түүхийг айлдья. Түүнийг зүгээр сонссоноор л хүн тахилга үйлдэн мориор өргөл өргөсөнтэй адил ач тусыг хүртдэг. Энэхүү хүртэн буй ач тусын тусламжтайгаар, тамд унасан байх өвөг дээдэс, эхчүүд, хөвгүүдээ болон бусад төрөл төрөгсөдөө авран чөлөөлж, тэдэнд диваажинд хүрч очих боломжийг хүртээдэг. Иймээс, ай хаан минь ээ, энэ хүүрнэлийг анхааралтай сонс. Энэ явдал вайшнав-чин бишрэлтэнгүүдийн алдаршуулан магтдаг гайхамшигт Чампаконагари хотод болсон. Ариун гэгээн хаадын шилдэг нь болох Вайкханаса Махаража түүнийг захирдаг байсан ба тэрээр албат иргэддээ өөрийн охид хүвгүүд шигээр ханддаг байв. Энэхүү хотын брахманууд нь ведийн мэдлэгийн дөрвөн төрөлд маш нэвтэрхий сайн байлаа. Энэхүү зөв шудрага хаан нэгэн шөнө зүүдэндээ тамын гаригуудад тамлагдан тарчлан зовж байгаа өөрийн эцгээ үзжээ. Хаан маш ихээр гашуудан гуньж, удаанаар уйлсан. Дараа өглөө нь Вайкханаса Махаража өөрийн урьд шөнийн зүүдний талаар хоёр дахиа төрсөн брахмануудад үгүүлсэн. “Ай брахманууд минь ээ,” гэж эхэлсэнээ хаан цааш үргэлжлүүлэн үгүүлсэн нь: Би урьд шөнө зүүдэндээ, тамд тарчлан зовж байгаа эцгээ харлаа. Тэр “Ай хүү минь ээ, намайг тамын зовлонгоос ангижруулж авраач.” гэж хашгирч байсан. Би тавгүй байдалд ороод байна, энэ гайхамшигт улс гүрэн ч миний хувьд тэсвэрлэхүйеэ бэрх боллоо.
Тэр ч бүү хэл миний хүлэг морьд, заанууд болон байлдааны тэрэгнүүд хүртэл надад сайхан санагдахгүй байна, мөн миний аугаа их баялаг, сан хөмрөг ч намайг огтхон ч баясгахгүй байна. Ай брахмануудын дундахь шилдгүүд минь ээ, эцгээ тамд хэрхэн зовж тарчилж байгааг харснаас хойш бүх юм, тэр ч бүү хэл эхнэр хүвгүүд минь хүртэл миний хувьд зовлон гунигийн эх үүсвэр боллоо. Ай брахманууд минь ээ, түүний зовлон шаналалыг хөнгөвчлөхийн тулд би яах ёстой вэ? Юу хийх вэ? Хаашаа явах вэ? Миний бие гаслан зовлонгийн галд шатаж байна. Эцгээ тарчлал зовлонгоос чөлөөлөх болон өвөг дээдсээ ангижралд хүргэхийн тулд би ямар өглөг тараах, ямар байдлаар мацаг барих, ямар тэвчил наманчлал эсвэл ямар гүн бясалгалыг үйлдэх хэрэгтэйг надад хэлж өгөөч. Ай брахмануудын шилдгүүд минь ээ, эцэг нь тамын гаригуудад тарчлан зовж байх юм бол хүү нь хичнээн хүчирхэг байгаад ч ямар утга байх билээ дээ. Чухамдаа ийм хүүгийн амьдрал ямар ч тусгүй, огт дэмий зүйл юм. Хоёр дахиа төрсөн брахманууд хариулсан нь: Ай хаантан минь ээ, эндээс холгүй уулын ойд нэгэн ашрам байдаг. Тэнд аугаа гэгээн Парвата Муни суудаг. Та түүн дээр л оч.
Тэр хэн бүхний өнгөрсөн, одоо болон ирээдүйг мэддэг. Тэр таныг энэхүү гаслан зовлонгоос салахад туслах нь лав. Гаслан зовлонд автсан хаан брахмануудын зөвлөгөөг сонсоод тэр дороо бэлтгэлээ базааж алдар цуутай гэгээнтэн Парвата Мунигийн ашрамд очихоор замд гарсан. Ашрам гайхмаар том байсан ба тэнд дөрвөн Ведийн2 ариун гэгээн дууллуудыг дуулахын төгс төгөлдөрт хүрсэн олон номч мэргэд амьдарч байлаа. Ариун гэгээн ашрамд ирээд хаан үл төрсөн, бүтээгч Брахма бурхан мэргэдийн дунд суугаа мэт байх Парвати Муниг харсан. Вайкханаса Махаража мунид эхлээд өвдөг сөгдөн мөргөснөө дараа нь бүр түүний өмнө сунаж мөргөн гүн хүлцэнгүйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлсэн. Тэгээд, хааныг босож суусны дараагаар Парвати Муни түүний өргөн уудам улс 22 гүрэн, хаант төрийн түшиг тулгуур долоон баганын амар мэнд болоод элбэг дэлбэг байгаа эсэхийн талаар асуусан. Муни, мөн түүний улс гүрэн нь элдэв гай зовлонгоос ангид уу, албат иргэд нь амгалан тайван, аз жаргалтай амьдарч байна уу гэж асуусан. Хаан хариу болгон: “Ай алдар цуутай мэргэн минь ээ, Таны өршөөлөөр миний хаант төрийн долоон түшиг тулгуур бүгд амар мэнд болоод элбэг дэлбэг байгаа билээ. Гэхдээ саяхнаас нэгэн гаслантай сураг мэдээ намайг зовоох болоод, ай брахман минь ээ, тэгээд л би зөвлөгөө авахаар таныг зорин ирлээ.” гэж хэлэв. Бүхий л гэгээнтэн мэргэдийн шилдэг нь болох Парвати Муни нүдээ анин, хааны өнгөрсөн, одоо болон ирээдүйг бясалгав. Хэсэг хугацааны дараагаар тэрээр нүдээ нээснээ дараахь зүйлийг үгүүллээ: “Чиний эцэг маш хүнд н.гэл .йлдсэний улмаас тамд зовон тарчилж байгаа юм байна. Ямар учир шалтгаанаас болж тэгж зовж тарчилж байна вэ? гэдгийг нь ч оллоо. Тэр өнгөрсөн амьдралдаа, эхнэрээ сарын тэмдэг нь ирсэн үед түүнтэй бэлгийн харьцаанд орсноос болж ингэж зовон тарчлах болжээ. Эхнэр нь түүнийг болиулахыг оролдож: “Ай эр нөхөр минь ээ, болио ч дээ. Сарын тэмдэг ирсэн үед намайг ингэж бүү зовоогооч.” гэж хэлсэн боловч тэрээр эхнэрээ амар тайван орхилгүй өөрийн хүслийг хангасан байна. Энэхүү хүнд бэрх нүглийн улмаас чиний эцэг чинь тамд унажээ. ” Тэгээд Вайкханаса хаан: Ай мэргэдийн дундах хамгийн аугаа нь минь ээ, ямар мацаг барьснаар эсвэл өргөл өргөснөөр би өөрийн эрхэм хүндтэй эцгээ тамын зовлонгоос ангижруулж болох вэ? Бүрмсөн ангижралд хүргэх түүний зам мөрт нь тотгор болоод байгаа энэхүү нүглийн тээг саадыг би хэрхэн арилган зайлуулж болохыг та надад хэлж өгөөч.” гэж үгүүлэв. Парвати Муни хариулсан нь: Маргаширша сарын гэрэлтэй хагаст Мокшада гэж нэрлэгддэг экадаши тохиодог. Хэрвээ чи энэхүү ариун гэгээн өдөр дүрэм журмыг маш нарийн чанд баримтлан бүтэн мацаг барьж өнгөрөөн, хүртсэн ач тусаа өөрийн зовж тарчилж байгаа эцэгтээ өгөх аваас тэр зовлон шаналалаасаа салан хагацаж, шууд ангижрах болно. үүнийг сонсоод Вайкханаса Махаража гэгээнтэнд чин зүрхнээсээ талархаад ордон руугаа буцсан. Ай Юдхиштхира минь ээ, Маргаширша сарын гэрэлтэй хагас болоход Вайкханаса Махаража өөрийн хатан, хүүхдүүд болон бусад төрөл төрөгсдийн хамтаар экадашийн өдөр мацгийг төгс төгөлдөр байдлаар барьсан. Тэрээр мацаг барьснаар хүртсэн ач тусаа өөрийн эцэгтээ хүлцэнгүйгээр дамжуулсан. Түүнийг энэ бүхнийг хиймэгц тэнгэрээс гайхамшигтай сайхан цэцгүүд асгаран унаж мялаав. Хагас бурхдын элчүүд түүний эцгийг магтан тэнгэрийн оронд хүргэхээр дагалдан одоцгоосон. Хүүгийнхээ хажуугаар өнгөрөхдөө эцэг нь: “Хайрт хүү минь ээ, чиний бүх юм сайн сайхан болтугай.” гэж хэлсэн. Ингээд тэр тэнгэрийн оронд хүрч очжээ. Ай Пандугийн хүү минь ээ, ариун гэгээн Мокшада экадашийг заасан дүрэм журмын дагуу нарийн чанд баримтлах хэн бүхэн бие махбодио орхисны дараагаар бүрэн төгс ангижралд хүрдэг. Ай Юдхиштхира минь ээ, Маргаширша сарын гэрэлтэй буюу шинэ сарны хоёр долоо хоногт тохиох энэ экадашиас мацаг барих илүү сайн өдөр гэж үгүй билээ.
Энэ өдөр бол болор мэт цэвэр тунгалаг бөгөөд нүгэлгүй юм. Бүхий л хүслийг биелүүлэгч үнэт эрдэнийн чулуу чинтамани мэт энэ экадашид чин зүрхнээсээ мацаг барьж байгаа хэн бүхэн үнэлж барахын аргагүй онцгой ач тусыг хүртдэг.
Энэ өдөр тэнгэрийн гаригуудад, мөн түүгээр ч барахгүй төгс төгөлдөр ангижралд хүрэхийг ч болгоон соёрхдог бөлгөө. Мокшада экадаши буюу Маргаширша-шукла экадашийн яруу алдрын тухай Брахмананда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.


Тайлбар:
1.Хэрвээ экадаши двадашид тохиох аваас чин бишрэлтэнгүүд түүнийг экадаши гэж нэрлэдэг.

2.Дөрвөн Вед: Сама, Яжур, Риг болон Атхарва.

3.Хаант төрийн гол 7 түшиг тулгуур баганууд: хаан өөрөө, түүний зөвлөхүүд, хөрөнг. сан хөмрөг, цэрэг арми, холбоотнууд, брахманууд болон түүний хаант улсад үйлдэж буй тахилга өргөлүүд, албат иргэдийн хэрэгцээ.

4.Нас барсан эцгээ тамын гаригаас мултлан гаргахын төлөө мацаг барьж байгаа бол энэхөө мацгийг барьснаар хөртсэн ач тус нь эцгийг нь тамаас ангижруулан тэнгэрийн гаригуудад дээшлэн хүрч очихыг болгоодог. Тэнд хүрч очоод тэрээр Вишнугийн буюу Кришнын чин бишрэлийн алба үйлэнд зүтгэснээр Бурханы зүгт буцаж очиж болно. Харин экадашийг өөрийн бурханлаг хөгжлийн төлөө баримталж буй хүн өөрөө Бурханы зүгт буцан очих бөгөөд энэхүү материаллаг ертөнцөд хэзээ ч буцаж үл ирнэ.


ШАПХАЛА ЭКАДАШИ




Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Кришна минь ээ, Пауша (12-1) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг яаж баримтлах ёстой вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Ай Жанардана минь ээ, энэ тухай надад айлдаж хайрлана уу. Бүхний Дээд Бурхан айлдсан нь: Ай хаадын дундахь шилдэг нь минь ээ, чи энэ талаар сонсохыг хүсэж байгаа болохоор Би чамд Пауша-Кришна экадашийн яруу алдрын тухай бүрэн, тодорхойлон айлдъя. Янз бүрийн тахилга өргөл үйлдэж байсан ч, Миний чин бишрэлтэнгүүд экадашийн өдөр мацаг барьж байгаа шигээр Миний таашаалд тэгж нийцэж, Намайг баясган цэнгүүлдэггүй билээ. Ийм учраас Хари Бурханы өдөр, экадашид чадлынхаа хирээр мацаг барих хэрэгтэй. Ай Юдхиштхира минь ээ, двадашид тохиодог Пауша-Кришна экадашийн яруу алдрын талаар маш анхааралтай сонс. Би урьд өмнө тайлбарласанчлан, янз бүрийн экадашуудын хооронд ялгаа хийх хэрэггүй. Ай хаан минь ээ, бүхий л хүн төрөлхтөний ач тусын тулд мөн Шапхала экадаши гэж нэрлэгддэг Пауша-Кришна экадашийг хэрхэн баримталдаг арга замын талаар одоо Би чамд тодорхойлон айлдъя. Нараяна Бурхан энэ экадашийн удирдан залагч шүтээн Бурхан нь байдаг учраас энэ өдөр Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх хэрэгтэй бөгөөд мацаг барих талаар урьд өмнө тодорхойлсон аргуудыг баримтлах хэрэгтэй. Могойнуудын дундаас хамгийн шилдэг нь Шеша-нага, жигүүртнүүдийн дундаас- Гаруда, тахилга өргөлүүдээс- Ашвамедха-ягья, харин голуудаас Ганга эх, бурхдаас Вишну Бурхан хамгийн аугаа нь, хоёр дахиа төрөгсдөөс хамгийн шилдэг нь брахманууд байдаг бол бүхий л өдрүүдээс хамгийн эрхэм сайн нь экадаши мөн болой. Ай Бхаратын удамд төрсөн хаадын шилдэг нь минь ээ, экадашийг нарийн чанд баримтлах хэн бүхэн Надад маш эрхэм байдаг бөгөөд Би түүнд янз бүрээр тусладаг нь эргэлзээгүй хэрэг. Шапхала экадашийг хэрхэн баримталдаг талаар одоо сонс. Шапхала экадашид Миний чин бишрэлтэнгүүд Надад газар орон, цаг хугацаа болон нөхцөл байдалдаа харгалзуулан шинэ жимс өргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой бөгөөд Намайг бүгдэд ач тусаа хайрлагч Дээдийн Дээд Бодьгал дүрээр бясалгах хэрэгтэй. Тэд Надад жамбир, гранат, бетель, наргилын самар, гуава, самар, гвоздика, манго болон анхилуун үнэртэй янз бүрийн амтлагч ногоонуудыг өргөх хэрэгтэй. Шапхала экадашид зул өргөх нь онцгой өршөөл ивээлтэй байдаг учир Надад зориулан хүж уугиулан шар тосоор зул өргөх нь маш сайн. Чин бишрэлтэн нь бүхий л шөнийн туршид унталгүй сэрүүн байхыг чармайх хэрэгтэй.
Мацаг барих болон бүхий л шөнийн туршид унталгүй сэрүүн байх нь ямар ач тустай болох талаар анхаарлаа сулруулалгүйгээр сонс. Ай хаадын дундах шилдэг нь минь ээ, тахилга өргөл үйлдсэн эсвэл ариун мөргөлийн газраар аялж явснаар хүртэх ямар ч ач тус Шапхала экадашид мацаг барьсаны ач тустай эн тэнцэх болон давж илүү гардаггүй. Ялангуяа бүхий л шөнийн туршид унталгүй сэрүүн байх аваас энэ мацаг нь чин бишрэлтэнд 5000 жилийн туршид тэвчил наманчлал үйлдсэнтэй адил үр дүн ач тусыг хүртээдэг. Ай хаадын дундах арслан минь ээ, одоо энэ экадашийн алдар цуутай түүхийг сонс. Энэ явдал ариун гэгээн хаан Махишматагийн захирдаг Чампавати хотод болсон. Махишмата хаан дөрвөн хүүтэй байлаа. Тэдгээрийн хамгийн ахмад нь буюу ууган хүү нь болох Лумпака мөрийтэй тоглоомоор тоглон, бусдын эхнэрүүдтэй эр эмийн харьцаа холбоотой байхыг хориглож цээрлэснийг үл хайхрахын зэрэгцээ янхнуудтай байнгад явалдаж, өөрөөр хэлбэл хамгийн нүгэлтэй үйлүүдэд автсан байлаа. Ийнхүү буруу, муу үйлтэй орооцолдон зууралдсаар тэр өөрийн эцэг Махишмата хааны хөрөнгө баялгийг сүйтгэн үрэн таран хийж байв. Түүний зэрэгцээ Лумпака хагас бурхад болон брахмануудыг байнгад шүүмжлэн, вайшнавуудыг өдөр бүр л харааж муучилдаг байв. Эцсийн эцэст Махишмата хаан өөрийн хүүгийн хорт муу зан авирыг ойлгож мэдээд түүнийг ой руу хөөжээ. Лумпакагийн нүгэл төрөл төрөгсөд нь түүнийг хааны уур хилэнгээс хамгаалж чадахааргүй тийм их байлаа. Хөөгдсөндөө тэвдэж мэгдсэн Лумпака: “Хаан эцэг минь намайг хөөлөө, төрөл төрөгсөд минь ч намайг өмгөөлж хамгаалсангүй. Одоо тэгэхээр яах вэ? юу хийх вэ?” гэж бодсон. Ингээд тэр мөн л нүгэлт төлөвлөгөө боловсруулж эхэлсэн: “Харанхуй болохоор хот руу нэвтрэн орж тэндхийн оршин суугчдыг дээрэмдэнэ. өдөр нь ойд байж байгаад шөнө нь хот руу буцан очиж байх болно.” Тэр ийнхүү бодсоор ойн харанхуй гүн рүү орсон. Тэр махан хоолтон байсан учир өдөр нь амьтан алж, харин шөнө нь хотын оршин суугчдын үнэ цэнэтэй зүйлсийг нь хулгайдаг байв. Хотын иргэд түүнийг тэд хэд хэдэн удаа барьсан боловч хаан эцгээс нь айсны улмаас суллан тавьжээ. Лумпакаг ийнхүү зохисгүй, нүгэлт үйлүүдээ үйлдэж байх явцад Шапхала экадашийн тохиох цаг ойртож байлаа. Экадашийн өмнөх шөнө ихэд хүйтэн болсон хийгээд хөнжил нь маш нимгэн байсан учраас тэр даарснаасаа болж бүхий л шөнийн туршид нойргүй хоносон. Хүйтнээс болж тэр зөвхөн нойргүй хоноод зогсоогүй хөлдөж үхэхээ шахсан. өглөө болж нар мандсан ч түүний шүд нь дагжин чичирснээс болж тачигнан ухаангүй шахуу болсон байсан бөгөөд экадашийн энэ өдрийн өглөөний туршид бээрсэн байдлаасаа гарч чадахгүй л байлаа. Лумпакагийн оромж нь Бурхан Васудевад маш эрхэм байдаг баньян модны доор байрлаж байв. Олон хүмүүс энэ модонд ойн бүхий л ургамлуудын бурхан байдлаар мөргөдөг байсан. Шапхала экадашийн үд болох үед нүгэлт Лумпака арай чарай босон баньян модны доороос үлгэн салан гарлаа. Тэгээд тэр ой дундуур өлсөж цангаснаасаа болж зовж шаналсаар хазгар доголон хүн адил алхам тутамдаа бүдчин, итгэлтэй бус, удаанаар явж байлаа. Лумпака энэ өдөр нэг ч амьтан алж чадахааргүйгээр ядарч сульдсан байв. өлсөж туйлдсан тэр газарт унасан жимсүүдийг түүж эхэллээ. Түүнийг баньян модны дэргэд буцаж ирэхэд нар хэдийнээ жаргажээ. Түүсэн жимсээ өөрийнхөө хажууд газар тавиад Лумпака: “Надад ямар хэцүү зовлонтой байна вэ? Би одоо яах вэ? Хайрт эцэг минь ээ, надтай юу болох нь энэ вэ? Ай Хари Бурхан минь ээ, надад өөршөөл нигүүлслээ хайрлаач. Та энэ жимснүүдийг таалан болгоогооч.” гэж гаслан гиншиж байлаа. Тэр шөнийг дахиад л нойргүй өнгөрөөв. Гэсэн ч Лумпакагийн ийнхүү ойн жимс өргөсөн нь Бурханы Дээд Бодьгал, Мадхусуданагийн таалалд нийцэж түүний өргөсөн жимсүүдийг таалан болгоосон. Ийнхүү Лумпака өөрийн хүсэл зорилгоос ангид гадуур санаандгүйгээр, экадашийг бүтэн мацаг барьж өнгөрөөсөн бөгөөд энэ нь түүнд хаан төрөө ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр дахин авахыг болгоон соёрхсон хэрэг болсон. Ай Юдхиштхира минь ээ, Махишмата хааны хүүгийн хүртсэн ач тусын соёо зүрхэнд нь дөнгөж цухуйж эхэлмэгц түүнд юу болсныг сонс доо. Дараагийн өдөр нь тэнгэрт хурц наран мандах үед Лумпакын өмнө гайхамшигтай сайхан морь бий болон гарч ирсэн. Тэр мөчид цэлмэг тэнгэрээс: Лумпака, Энэ морь чинийх. Түүнийг унаад гэртээ хурдан эргэж харь! Ай Махишмата хааны хүү минь ээ, Бурхан Васудевагийн өршөөл нигүүлслээр болон чиний баримталсан Шапхала экадашийн ач тусаар хаант төр чинь чамд ямар ч саадгүйгээр эргэн ирэх болно. Энэ бол ивээл өршөөлөө хайрласан энэхүү өдөр чиний барьсан мацгийн хүртээж байгаа адислал юм. Одоо эцэгтээ буцаж очин өөрийн байх ёстой байр сууриа эзэл.” гэж хэлэх дуу гарсан. Энэхүү бурханлаг үгүүдийг сонсоод Лумпака мориндоо үсрэн мордоод Чампавати хотын зүг довтолголоо. Шапхала экадашийг баримталсны ач тусаар л Лумпака өөрийн ухаанаа Бурханы Дээд Бодьгал, Хари-гийн бадамлянхуа өлмийд автуулж чадсан. өөрөөр хэлбэл, тэр Миний цэвэр чин бишрэлтэн болсон. Лумпака Махишмата хаан эцэгтээ хүлцэнгүй даруу байдлаар хүндэтгэлээ илэрхийлсэн бөгөөд хан хүүгийн үүрэг, байр сууриа эзэлсэн. Вайшнавын чимэглэл болон тилактай хүүгээ хараад Махишмата хаан хаант төрөө түүнд итгэн даалгасан бөгөөд Лумпака олон олон жилийн туршид улс гүрнээ ямар ч хүндрэл бэрхшээлгүйгээр захирсан. Экадаши болох бүрт тэрээр Бүхний Дээд Бурханд машид чин бишрэлтэйгээр мөргөдөг байлаа. Шри Кришнын өршөөл нигүүлслээр тэр гайхамшигтай сайхан эхнэр хүүхэдтэй болсон. Нас ахихын цагтаа тэр хаант төрөө өөрийн эцгээс түүнийг хэрхэн уламжлан авч байсан шигээ өөрийн хүүдээ шилжүүлсэн бөгөөд харин тэр өөрөө ухаан болон мэдрэхүйгээ эзэмдэж захиран Бүхний Дээд Бурханд зүтгэхээр ой руу явсан. Бүхий л материаллаг хүслээсээ ангижирснаар бие махбодио орхисон тэр Бурханы зүгт, буцаад гэр лүүгээ харьснаар Бурхан Кришнын бадамлянхуа өлмийд өөрийн жам ёсны байр сууриа эзэлсэн. Ай Юдхиштхира минь ээ, Надад Лумпакын нэгэн адил хандах хэн бүхэн харамсал болон түгшүүр зовиураас бүрэн салж ангижирна. Энэхүү аугаа Шапхала экадашийг зөв (тэрч бүү хэл Лумпака шиг ойлгож ухааралгүй, санамсаргүйгээр) баримтлах хэн бүхний яруу алдар энэ ертөнц даяар цуурайтах болно. Тэр үхлээс бүрмөсөн ангижирч Вайкунтхын гаригууд тийш буцан очих болно. үүнд эргэлзэхийн хэрэг огт байхгүй. Түүнээс гадна Шапхала экадашийн алдар цууны тухай зүгээр л сонссон хэн бүхэн Ражасуя-ягья үйлдсэнтэй адил шагнал, ач тусыг хүртэх бөгөөд дараагийн төрөлдөө хамгийн наад зах нь гэхэд л тэнгэрийн гаригуудад төрөх болно. Шапхала экадаши буюу Пауша-Кришна экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө .


ПУТРАДА ЭКАДАШИ

Юдхиштира Махаража айлтгасан нь: Ай Бурхан минь ээ, Та надад Пауша (12-1) сарын харанхуй хагаст тохиодог өршөөл ивээлт Шапхала экадашийн яруу алдрыг гайхамшигтай сайхнаар тодорхойлон айлдан соёрхлоо. Харин одоо Та надад энэ сарын гэрэлтэй хагасын экадашийн талаар айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ .д.р ямар шүтээнд мөргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх ёстой вэ? Ай Пурушоттама минь ээ, ай Хришикеша минь ээ, энэ өдөр Таныг хэрхэн цэнгүүлж болохыг надад мөн айлдана уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, Би бүх хүмүүсийн ач тусын төлөө Пауша-шукла экадашид мацгийг хэрхэн яаж барьдаг талаар чамд айлдъя. Би урьд өмнө айлдсанчлан, экадашид хүн бүр тодорхой журам дүрмүүдийг даган баримтлах ёстой байдаг билээ. Энэ нь хүний бүх нүглийг арилган түүнийг бурханлаг оронд буцаан хүргэдэг Путрада гэж нэрлэгдэх энэ экадашид ч мөн хамаардаг болно. Энэ экадашид Бүхний Дээд Бурхан, анхдагч Бодьгал-Шри Нараянад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг. Тэр өөрийн цэвэр чин бишрэлтэнгийн бүхий л хүслийг биелүүлдэг бөгөөд түүнд бүрэн төгс төгөлдрийг хайрлан хүртээдэг. Иймээс гурван ертөнцөд, хөдлөгч болон үл хөдлөгч оршнолуудын дунд Бурхан Нараянагаас илүү дээд бодьгал байдаггүй билээ. Ай хаан минь ээ, Би чамд одоо бүхий л нүглийг арилган зайлуулдаг хийгээд хүнд алдар цуу болон эрдэм мэдлэгийг соёрхон хүртээгч Путрада экадашийн түүхийг айлдъя. Энэ явдал Сукутуман хааны захирдаг Бхадравати улсад болсон юм. Түүний хатан нь эрхэм хүндэтгэлт Шайбья байлаа. Харин эзэн хаан хүүгүй байсан учир тэр байнгад л: “Надад хүү заяахгүй нь ээ, миний удам угсааг хэн залгамжлан үргэлжлүүлэх болж байна вэ?” гэж бодож үргэлж тайван бус, тавгүй байдаг байлаа. Сүсэг бишрэлт ухаан бодолдоо автсан тэрээр: “Хаашаа явж хэн дээр очих вэ? Юу хийх нь зүйтэй вэ? Яаж хүүтэй болох вэ?” гэж удаанаар бодлого болон суудаг байв. Сукутман хаанд түүний улс гүрэн, хаант төр нь ямар ч баяр хөөр авчрахаа больсон бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр ордноосоо гадуур, хатнаасаа тусдаа улам бүр их цагийг өнгөрөөж, яаж хүүтэй болох тухай бодолд автан гунихардаг болсон. Ийнхүү, Сукутман хаан болон түүний хатан Шайбья нар маш их тавгүй байдалд орсон байлаа. Тэднийг тарпана буюу өвөг дээдэстээ зориулж ус өргөж байх үед ч тэдний гэр бүлийн энэхүү аз жаргалгүй байдал нь уг өргөлийг өвөг дээдэст нь буцалмал халуун ус мэт таарч тохирохооргүй болгож байв. Тэд, өөрсдийг нь үхсэний дараагаар тэдэнд зориулан тарпана өргөх үр удамгүй байгаа тухайгаа л боддог байв. Тэдний өвөг дээдэс нь тун удалгүй тэдэнд тарпана өргөх хэн ч байхгүй болох нь гэдгээс болж мөн л түгшин үймэрч байгааг мэдээд бүр ч ихээр гунихардаг болов. өөрсдийн өвөг дээдсийн зовуурь түгшүүрийн талаар бодсоноор хаан хатан хоёр улам бүр ихээр зовон шаналах болов. Сайд түшмэд нь ч тэр, найз нөхөд нь ч тэр, тэр ч бүү хэл тэдний хамгийн ихээр хайрладаг ойр дотнын хүмүүс нь ч тэднийг тайтгаруулж, тайвшруулж чадахгүй байлаа. Хаанд заан ч тэр, хүлэг морьд ч тэр, явган цэрэг ч тэр огтхон ч сонирхолгүй болсон бөгөөд эцэстээ тэр ямар ч идэвхгүй болж, бүрмөсөн арчаагүй сул дорой, үхээнц байдалтай болсон. Хаан: “Хүүгүй гэр бүл бол гэр бүл биш гэж ярьдаг. Хүү заяагаагүй гэр бүлтэй хүний зүрх нь хичнээн тансаг, гоё сайхан гэр оронтой байсан ч хөндий хоосон гэр оронтойгоо нэгэн адил хоосон бөгөөд хөөрхийлөлтэй болж үлддэг. Хүүгүй бол тэр өвөг дээдэстээ ч, хагас бурхдад ч, өөр бусад хүмүүст ч өрөө эргүүлэн өгч чадахгүй болдог билээ. Иймээс гэр бүлтэй хүн бүр хүүтэй болох ёстой. Ингэж байж л тэр алдар хүндийг олох бөгөөд хожим нь тэнгэрийн гаригуудад хүрдэг. Хүү бол хүний өнгөрсөн зуу зуун амьдралууддаа үйлдсэн ач тустай үйлсийн гэрчилгээ байдаг бөгөөд ийм хүн эрүүл саруул, элбэг дэлбэг, урт удаан амьдардаг. Хүнд, энэ амьдралд нь хүү болон ач хүү заяаж байгаа нь тэрээр урьд өмнөх амьдралууддаа Бурханы Дээд Бодьгал, Вишну Бурханыг бишрэн шүтэж байсан гэдгийг нь гэрчилж байгаа юм. Хүү болон мөн эд баялаг, хурц ухаантай болох дээдийн дээд адислалыг Бүхний Дээд Бурхан, Шри Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбирч мөргөснөөр хүртэх болно. Миний бодлоор бол ийм л байдаг билээ.” гэж бодон байсан. Ийнхүү бодол болсоор хаан өөрийгөө бүр ч тайван бус, тавгүй байдалд оруулж байв. Тэр өдөр шөнөгүй, өглөөнөөс орой болтол тавгүй, тайван бус байдаг байлаа. Унтахаар хэвтэх оройноос өглөө болж нар мандах хүртэл түүний нойр нь түгшүүр зовиураар тасралтгүй дүүрэн байлаа. Тавгүй байдал, түгшүүр зовиураас болж тасралтгүй шаналж байсан Сукутуман хаан амиа 27 егүүтгэснээр өөрийн зовлон шаналалаа эцэс болгохыг шийдсэн боловч амиа хорлосон хүн дараагийн төрөлдөө тамд унадаг гэдгийг мэдэх учир энэ бодлоо таягдан хаясан. Өөрийг нь бүрэн эзэмдсэн тайван бус, таагүй байдал түүнийг аажим аажмаар сүйтгэн хөнөөж байгаад цөхөрсөн хаан мориндоо мордон өтгөн ойн зүг ганцаар давхин одсон. Ордон дотор хэн ч, гэгээнтнүүд болоод брахманууд хүртэл түүнийг хаашаа явсныг мэдсэнгүй. Янз бүрийн жигүүртэн шувууд хийгээд амьтан араатангууд дүүрэн хөлхөлдөх ой дундуур хаан тилака, тиндука, саптапарна, бакула, пальм, финик, белын жимс, фич модод болон үр жимсээ дааж ядсан бут сөөгүүд, мөн шала, тала, тамала, сарла, хингота, аржуна, лабхера, бахеда, саллака, каронда, патала, кхайра, шака болон палаша зэрэг моддыг ажиглан ямар ч зорилгогүйгээр хэрэн тэнүүчилж явав. Тэд бүгдээрээ л цэцэгс хийгээд үр жимсээрээ гайхалтай сайхнаар чимэглэгдсэн байлаа. Хаан мөн ойрхон яваа буга, бар, зэрлэг гахай, арслан, сармагчин, аврага том заан, тугалаа дагуулсан эмэгчин заан болон эмэгчинтэйгээ хамт байгаа дөрвөн соёот заануудыг харсан. Тэнд мөн үхэр, чоно, туулай, ирвэс, бегометууд байв. Эмэгчид хийгээд үр зулзагануудаараа хүрээлүүлж дагуулсан эдгээр амьтдыг хараад хаан өөрийн амьтны хүрээлэнгээ, ялангуяа ордныхоо заануудыг дурсан санасан бөгөөд гунигласнаасаа болж тэрээр араатан амьтдад маш ойрхон, бараг хажуу дэргэд нь очсон байлаа. Хаан гэнэт хажууханд нь цөөвөр чонын улихыг сонссон. Айж цочсон тэр зүг зүгт харангаа цааш үргэлжлүүлэн гэлдрэв. Ингэсээр байтал үд болж хаан ядарч байгаагаа мэдрэв. Түүнийг өлсөж цангах явдал мөн зовоож эхлэв. Тэрээр: “Аагим халуун хийгээд хоолой ам аргаж хатахаас болж ингэж зовж шаналахаар ямар нүгэл би үйлдсэн юм бол доо? Би хагас бурхдад олон удаа галан тахилга үйлдэж өргөл өргөн, бишрэл хүндэтгэлээ маш элбэг дэлбэг байдалтайгаар илэрхийлж байсан билээ. Мөн зохистой брахмануудад олонтаа бэлэг өгч байсан билээ.

Би албат иргэддээ өөрийн хүүхдүүд мэт санаа тавьж байсан. Би яагаад ингэж зовж шаналах ёстой гэж? Ямар учир нь үл мэдэгдэх нүгэлт үйл намайг ингэж тамлан зовоогоод байна вэ?”
гэж бодсон. Ийнхүү бодолдоо автсан Сукутуман хаан дэмийрэн урагш явсаар, магадгүй өөрийн сайн үйлийн ач тусаар алдар цуутай Манасаровара нууртай төстэй нэгэн гайхамшигтай цөөрөмд тулж ирсэн. Энэ цөөрөмд амьдарч байгаа матар, янз бүрийн загас жараахайнууд болон хун, тогоруу, нугас зэрэг шувууд бүгд л аз жаргалаар дүүрэн байлаа. Мөн тэр цөөрөм наранд дэлбээгээ дэлгэн байгаа үзэсгэлэнт сайхан бадамлянхуа болон сараана цэцгүүдээр чимэглэгдсэн байв. Цөөрмийн эргэн тойронд олон тооны ашрамууд байх бөгөөд тэдгээрт хэн бүхний хүслийг биелүүлэхэд бэлэн байх гэгээнтэн мэргэд амьдарч байв. Тэд, бүгдэд сайн сайхныг хүсэж байлаа.

Хаан энэхүү үзэсгэлэн төгөлдөр газрыг хармагц л баруун гар болоод нүд нь ямар нэгэн таатай зүйл болохын дохио тэмдэг болон чичигнэн татахыг мэдэрсэн. Хаан мориноосоо буугаад, цөөрмийн эрэг дээр суугаад эрхин дээрээ Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж байгаа мэргэдэд ойртон очсон. Тэрээр алгаа хавсран, мэргэдийг магтан тэдэнд гүн хүндэтгэлтэйгээр мөргөлөө. Тэдэнтэй уулзсандаа тэр маш их баяртай байв. Хүндэтгэл үзүүлсний дараагаар хаан өөрийгөө тэдэнд танилцуулсан. Мэргэд: “Хаан минь ээ, чамайг ирсэнд бид маш их баяртай байна. Ямар учраас энд ирэв? Хэрэг зорилго юу болохоо хэлээч.” хэмээн хэллээ. Хаан хариулсан нь: “Ай аугаа мэргэд минь ээ, Та нар хэн бэ? Ай гэгээнтэнгүүд минь ээ, Та бүхний алдар нэрсийг хэн гэдэгсэн бол? Энэ үзэсгэлэнт сайхан газар та бүхэн юу хийж байгаа юм бэ? Энэ тухайгаа та бүхэнд надад ярьж өгөөч.”

Мэргэд түүнд хариу болгон өгүүлсэн нь: “Ай хаан минь ээ, Бид бол Вишведева1 нар билээ. Бид энд, энэ үзэсгэлэнт сайхан цөөрөмд угаал үйлдэхээр ирсэн билээ. Таван өдрийн дараа Магха сар эхэлнэ. Харин өнөөдрийн энэ өдөр бол Путрада экадаши гэж алдаршсан өдөр билээ. Хүүтэй болохыг хүссэн хэн бүхэн энэ экадашийг2 нарийн чанд баримтлах хэрэгтэй байдаг.” Хаан: “Би хүүтэй болохыг маш ихээр хүсэж байна. Аугаа мэргэд минь ээ, надад сайн хүү хайрлаж өгөөч.” гэж бахдан дуу алдав.

“Путрадын жинхэнэ учир утга бол– хэмээн эхэлсэнээ, мэргэд цааш нь үргэлжлүүлэн- тэрээр хүү заяахад оршдог. Иймээс, экадашийн энэ өдөр бүтэн мацаг барь. Хэрвээ чи ингэх аваас бидний адислал болон Кешава Бурханы өршөөл нигүүлслээр хүүтэй болох нь эргэлзээгүй.” гэж өгүүлэв. Вишведевагуудын зөвлөснөөр хаан Путрада экадашийн өршөөл ивээлтэй энэхүү өдөр тогтоогдсон бүхий л дүрэм журмуудын дагуу мацаг барьсан. Двадашид мацгаа тайлаад тэрээр мэргэдэд хүндэтгэл бишрэлээ дахин дахин илэрхийлж байлаа. Сукутуман хааныг ордондоо буцаж ирсний дараагаар тун удалгүй Шайбья хатан жирэмсэлсэн бөгөөд Вишведева нарын урьдчилан хэлсэнчлэн, тэд нар лугаа туяаран гэрэлтэх царайтай үзэсгэлэн төгөлдөр хүүтэй болсон. Хүү өсөж том болоод баатар-хан хүү гэж алдаршсан бөгөөд хаан түүнийг өөрийн залгамжлагчаар баяртайгаар өргөмжилсөн. Сукутуманы хүү үнэнч шудрага бөгөөд албат иргэддээ өөрийн төрсөн хүүхдүүд мэт санаа тавьдаг байлаа.

Ай Юдхиштхира минь ээ, иймд хүслээ биелүүлэхийг хүсэж байгаа хэн бүхэн Путрада экадашийг нарийн чанд баримтлах хэрэгтэй. Энэ гариг дээр оршиж байгаа хэн бүхэн энэхүү экадашийг нарийн чанд баримтлах аваас хүүтэй болох нь гарцаагүй бөгөөд бие махбодио орхисны дараагаар ангижралд хүрэх болно. Путрада экадашийн яруу алдрын тухай уншсан эсвэл сонссон хэн бүхэн мориор тахилга өргөл үйлдсэнтэй адил хэмжээний ач тусыг хүртэх болно. Бүх хүн төрөлхтний тусын тулд Би чамд энэ бүхнийг айлдлаа. Путрада экадаши буюу Пауша-шукла экадашийн яруу алдрын тухай Бхавишья Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Тайлбар: 1. Арван Вишведева буюу Вишвагийн хөвгүүд: Васу, Сатья, Краду, Дакша, Кала, Кама, Дхрити, Пурурава, Мадрава болон Куру нар.
2. Хүү гэдэг үгийг санскрит хэл дээр путра гэдэг. Тамын нэгэн хэсгийг Пу гэж нэрлэдэг, харин тра гэдэг үг нь ангижруулах, аврах гэсэн утгатай. Иймээс путра гэдэг үг нь “Пу нэртэй тамаас ангижруулагч” гэсэн утгыг илэрхийлдэг. Иймээс эхнэр авсан хүн бүр ядаж нэг хүү төрүүлж түүнийгээ зохих ёсоор хүмүүжүүлэх ёстой байдаг. Тэгсэн цагт тэр эцэг тамд зовохгүй болдог. Гэхдээ энэ журам Вишну буюу Кришна Бурханы цэвэр чин бишрэлтэнгүүдэд үл хамаардаг. Учир нь Бурхан Өөрөө түүний хүү нь, эцэг нь, мөн эх нь болдог билээ.

Чанакья Пандитын хэлсэнчлэн: “Үнэн- энэ бол миний эх, мэдлэг- энэ бол миний эцэг, оноогдсон үүрэг- энэ миний ах, амар амгалан- миний эхнэр, харин бүхнийг өршөөн уучлахуй- энэ бол миний хүү. Энэ бүгд- миний гэр бүлийн гишүүд.” Бурханы чин бишрэлтэнгийн 26 гол шинжүүдийн дунд уучлан хэлтрүүлэх шинж нь хамгийн чухал байдаг. Иймээс чин бишрэлтэнгүүд энэхүү шинжийг өөртөө хөгжүүлэхийг бүхий л хүчээрээ хичээн чармайх хэрэгтэй. Энд Чанакья Пандитын хэлсэнчлэн: “Бүгдийг өршөөн уучлахуй- миний хүү.” бөгөөд иймээс Бурханы чин бишрэлтэн нь гэр бүлгүйн амьдралын хэвшлийн сахилыг баримталж байгаа байсан ч Путрада экадашид мацаг барихдаа бүхнийг уучлан өршөөхүйн- “ийм хүүтэй” болохыг залбиран гуйж болно.

ШАТ-ТИЛА ЭКАДАШИ Далбья Риши Пуластья Мунид хандан хэлсэн нь: “Материаллаг эрчимтэй шүргэлцэн холбогдсоноор сүнс нь төдөлгүй хулгай хийх, аллага үйлдэх, бэлгийн зөвшөөрөгдөөгүй харьцаанд орох зэрэг нүгэлт үйлүүдийг хийж эхэлдэг. Тэр ч бүү хэл брахманыг хүртэл хөнөөх зэрэг өөр бусад нүгэлт олон үйлүүдийг ч үйлдэж магадгүй. Ай өө сэв, гэм нүгэлгүй минь ээ, эдгээр хувь заяа муутай сүнснүүд тамын гаригуудад унаж, гэсгээл цээрлэл эдлэхээс хэрхэн яаж мултран ангижирч болохыг надад өгүүлээч. Хүн даруухан бага ч гэсэн өглөгийг өгсөнөөр үйлдсэн нүглээ хэрхэн яаж зайлуулж болохыг ярьж өгөөч.”

Пуластья Муни хариулсан нь: “Ай аз жаргалд умбагч минь ээ, чи надаас Брахма, Вишну, Шива болон Индра нар ч хариулахад төвөгтэй маш эрхэм нандин чухал асуултыг асуулаа. Миний ярихыг анхааралтай сайн сонсож ав. Магха (1-2) сар эхлэх өдөр, угаал үйлдсэнийхээ дараа уур хилэн, бардам сайрхуу зан, атаа жөтөө, өө сэв эрэн гоочлох болон шунал тачаал зэргээ дарснаар мэдрэхүйгээ маш сайн хичээнгүйлэн эзэмдэн захиран Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнаг бясалгах хэрэгтэй. Пурвашхадха-накшатра хос од харагдах өдөр бага зэргийн үхрийн баасыг газар унахаас нь өмнө амжиж тосон аваад түүнийгээ хөвөн болон кунжутын үртэй холин 108 ширхэг үрэл хийх хэрэгтэй.

Экадашид мацаг барихын зэрэгцээ ямар дүрэм журмыг баримтлах хэрэгтэй байдаг талаар одоо сонс. Экадашийг баримтлахыг зорьж буй хүн угаал үйлдсэнийхээ дараа Бүхний Дээд Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбирч мөргөх хэрэгтэй. Бурхан Кришнад залбирч мөргөх болон ариун гэгээн нэр алдруудыг нь давтан хэлж байх үедээ энэхүү экадашийг нарийн чанд баримтлахаа амлах хэрэгтэй. Мацаг баригч хүн бүхий л шөнийн туршид унталгүй сэрүүн байж мөн хомаг үйлдэх хэрэгтэй. Дараа нь чин бишрэлтэн Өөрийн мутрууддаа дун, галт хүрд, шийдэм болон бадам лянхуа цэцэг барьсан Бурханд зандан модны оо, хүж, гавар, зул болон гайхамшигтай сайхан идээ зоог өргөж арати үйлдэх хэрэгтэй. Үүний дараагаар, чин бишрэлтэн нь Бүхний Дээд Бурхан Кришнагийн ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлэнгээ дээр бэлтгэсэн 108 үрлээ ариун галд өргөх ёстой. Бүхэл өдөр, шөнийн туршид үр тариа болон буурцагт ургамал оролцуулан хийж бэлтгэсэн хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг цээрлэн тэвчиж экадашийг нарийн чанд баримтлах ёстой бөгөөд Бурханд хулуу, наргилын самар болон гауваг өргөх хэрэгтэй. Хэрвээ эдгээр зүйлс байхгүй бол бетелийн самар өргөж болно. Бүх амьд оршнолуудыг ивээгч Бурхан Жанарданад: “Ай Бурхан Кришна минь ээ, Та бол Бурханы хамгийн нигүүлсэнгүй Бодьгал хийгээд уналтанд өртсөн бүхий л сүнснүүдийг авран чөлөөлөгч билээ. Ай Бурхан минь ээ, бид материаллаг оршнолын далайд уначихсан байна. Бидэнд өршөөл нигүүлслээ хайрлаач. Ай бадамлянхуа мэлмийт Бурхан минь ээ, бидний хамгийн хүлцэнгүй бөгөөд гүн хүндэтгэлт бишрэлийг болгоож хайрлана уу. Ай ертөнцийг ивээгч минь ээ, бид Танд дахин дахин хүндэтгэл бишрэлээ илэрхийлье. Ай Дээдийн Дээд Сүнс минь ээ, ай Бүхний Дээд минь ээ, ай бидний бүх өвөг дээдсийн минь Өвөг Дээд минь ээ, Таныг болон Таны мөнхийн амраг хайрт Шримати Лакшми девиг бидний энэхүү эгэл даруухан өргөл бэлгийг таалан болгоохыг гуйж байна.” гэж залбиран мөргөх хэрэгтэй.

Дараа нь чин бишрэлтэн нь зохистой брахманд халуун дотно мэндчилгээний хамт сав дүүрэн ус, шүхэр, гутал хувцас өргөж түүний тав тух, баяр баясгалантай байдлыг хангаж, түүнээс адислал ерөөл хүсэх хэрэгтэй. Үүний ачаар чин бишрэлтэнд Бурханыг хайрлах цэвэр ариун хайр хөгждөг болно. Хэрвээ нөхцөл боломж байх аваас ялангуяа, Ведийн сургаалын бүх чиг салбарт нэвтэрхий сайн брахманд хар зүсмийн үнээ өргөж болно. Түүнд мөн сав дүүрэн кунжутын үр өргөх хэрэгтэй. Ай аугаа Далбья Муни минь ээ, зааж зөвлөсөн ёсоор хүндэтгэлээ илэрхийлэх болон галан тахилга үйлдэхэд кунжутын үр онцгой таарамж нийцтэй байдаг. Харин кунжутын цагаан болон хүрэн үр нь зохистой брахманыг дайлах идээ зоогонд зориулагддаг. Ариун гэгээн Шат-тила экадашид энэ хоёр төрлийн үрийг өргөл болгох хүн тэнгэрийн гаригуудад дээшлэн очдог бөгөөд өргөл болгосны дайтай тийм хэмжээний үрийг тариад хурааж авах үрийн тоотой тэнцэхүйц тийм олон мянган жилийн туршид тэнд байх болно. Энэ экадашид, чин бишрэлтэн кунжутын үр хольсон усанд угаал үйлдэж, биедээ кунжутын оо түрхэн, тахилга үйлдэх үедээ кунжутын үр өргөж, кунжутын үр идэж, кунжутын үрийг өглөг хишиг болгон тарааж, кунжутын үрээр өргөл авдаг. Энэ зургаа (шат) нь кунжутын үрийг (тила) энэ экадашийн үед бурханлаг ариуслын зорилгоор ашигладаг зам байдаг юм. Иймээс түүнийг Шат-тила экадаши гэж нэрлэдэг.

Аугаа Деварши Нарадажи нэгэн удаа Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнад: “Ай хүчит мутарт Бурхан минь ээ, ай Өөрийн хайрт чин бишрэлтэндээ өршөөл нигүүлслээ хайрлагч минь ээ, ай Ядава минь ээ, Та Шат-тила экадашийг баримталснаар хүрэх үр дүн, ач тусын тухай надад айлдан соёрхоно уу.” гэж айлтгасан байдаг. Бурхан Кришна хариу айлдсан нь: “Ай хоёр дахиа төрөгчдөөс хамгийн шилдэг нь минь ээ, Би Өөрөө гэрч нь болсон нэгэн түүхийг чамд айлдъя. Олон жилийн өмнө энд нэгэн настайвтар эмэгтэй-брахман амьдардаг байсан ба тэр өдөр бүр Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийлсээр мэдрэхүйгээ эзэмдэн захирч удирдан залж чаддаг болсон. Итгэл дүүрэн тэрээр олон удаа, ялангуяа Намайг бишрэн хүндэтгэдэг тусгай өдрүүдэд мацаг барьдаг байсан ба Надад чин бишрэл дүүрэн, ямар ч шунахайн сэдэлгүйгээр үйлчлэн зүтгэдэг байв. Хүнд хэцүү мацгуудаас болж тэр бүр сульдан, ядарч эцсэн байлаа. Тэрээр брахмануудад, залуу охидуудад өглөг тараадаг байсан ба бүр өөрийн гэр орноо хүртэл өргөл болгон өргөхөөр зэхэж байв. Ай брахмануудын шилдэг нь минь ээ, энэ бурханлаг эмэгтэй зохих хүмүүст өргөлийг энэрэнгүйгээр тараадаг байсан хэдий ч түүний тэвчил наманчлалын хачин жигтэй онцлог нь тэрээр брахманууд болоод хагас бурхдад хэзээ ч идээ зоог өргөдөггүй байсанд оршиж байлаа.

Хэдийгээр тэр ийм хачин жигтэй осол эндэл гаргасан ч, ивээл өршөөлөө хайрлах боломж гарах бүрт мацаг барин өөрийгөө ариусгах болон Надад цөхрөлтгүйгээр, чин бишрэлтэйгээр бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх энэхүү гайхамшигтай эмэгтэйг эгэл жирийн хүмүүсийн хувьд огтхон ч хүршгүй, Миний залрах оронд хүрч очиход таарч тэнцэнэ гэдэг нь эргэлзээгүй хэмээн Би таалсан билээ. Гэхдээ Би түүнийг шалгахаар энэ гариг дэлхий дээр морилон бууж ирэн хүзүүндээ яст мэлхийн зүүлт зүүж, гартаа гуйлга гуйх аяга барин Шива бурхны дагалдагчийн дүрд хувирсан.

Намайг түүнд ойртож очиход, тэр эмэгтэй: “Ай эрхэм хүндэт хүн гуай минь ээ, над руу ямар хэрэг зорилгоор ирсэнээ нуулгүй үнэнээр нь хэлээрэй.” гэлээ. “Ай үзэсгэлэнт эмэгтэй минь ээ, Би ариун гэгээн өглөг бага зэргийг л хүртэх гэж ирлээ.” гэж Намайг хариултал, тэрээр Миний аяга руу хатуурч нягтарсан бөөн шавар шидчихлээ. Энэ гайхамшигтай брахман-эмэгтэйд уужим өршөөнгүй болон харамч нарийн зан гайхалтай хосолсон байлаа. Тэгээд Би шууд л эргэн, Өөрийн орон тийш буцан одсон доо, Нарада минь. Хожим нь энэ тэвчилт эмэгтэй өөоийн биеэрээ бурханлаг ертөнцөд хүрч очсон. Түүний мацаг барих болон тахилга өргөл үйлдэхдээ гаргасан хүчин чармайлт ийм л аугаа байсан билээ. Надад өгсөн хэсэг шаврыг нь Би гайхамшигтай сайхан байшин болгон хувиргасан. Гэхдээ, ай Нарадажи минь ээ, энэ онцгой байшинд идэх будаа тарианы зүйл юу ч байгаагүй. Мөн тэрчлэн ямар ч тавилга, чимэглэлгүй байв. Тэр байшинд орон юу ч үгүй хөндий хоосон байхыг харж мэдээд Над руу хүрч ирэн маш их ууртайгаар: “Би аятай таарамжтай, өршөөл ивээлтэй боломж тохиох бүрт өөрийн бие махбодийг сул дорой, эцэнхий муу болтол өчнөөн олон удаа мацаг барьж бүхий л орчлонгийн хамгаалагч хийгээд эзэн Танд өч төчнөөн удаа залбирч мөргөсөн билээ. Тэгэхэд, энэ бүгдийг хийсэн байсан ч, ай Жанардана минь ээ, миний шинэ гэрт ямар ч эд баялаг, ямар ч хоол хүнсний зүйл алга байна. Яагаад тэр вэ?1” гэж асуулаа. Би түүнд: “Гэртээ буцаж хариад байж бай. Хэсэгхэн хугацааны дараа, шинээр ирэгчийг харах гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн хагас бурхдын эхнэрүүд чам дээр айлчлан очих болно. Харин чи тэднийг Шат-тила экадашийн яруу алдрыг тодорхойлон хэлж, магтан дуулахаас нааш хаалгаа битгий нээгээрэй.” гэж хариулсан. Үүнийг сонсоод тэр гэртээ буцаж харьсан. Удалгүй хагас бурхдын эхнэрүүд ирж, бүгд хамтаараа: “Ай үзэсгэлэн төгөлдөр минь ээ, Бид чамд бараалхахаар ирлээ. Хаалга үүдээ нээж бидэнд өөрийгөө харуулаач.” гэж хэлцгээв. Эмэгтэй: “Ай үнэт эрдэнэсүүд минь ээ, хэрвээ та бүхэн, намайг хаалга үүдээ нээг гэж хүсэж байгаа бол Шат-тила экадашид ариун гэгээн мацаг барьснаар хүртэж болох ач тусын талаар надад хэлж өгцгөөнө үү.” гэж хэллээ. Гэсэн ч тэдний нэг нь ч хариу дуугарсангүй. Хэсэг хугацааны дараагаар тэд буцаж ирцгээн нэг нь энэхүү ариун гэгээн экадашийн эрхэм дээд мөн чанарыг сайн тайлбарласан. Эмэгтэйг хаалгаа нээхэд тэд ямар ч хагас бурханыг, ямар ч гандхарваг, тэр ч бүү хэл нагапатнаг ч олж харсангүй. Тэр бол зүгээр л нэг эгэл жирийн эмэгтэй байлаа.

Материаллаг таашаал ханамж болон ангижралыг нэгэн зэрэг хүртээх Шат-тила экадашийг тэрээр өөрт нь тодорхойлон өгүүлсэн тэр л байдлаар баримталсан байлаа. Ингээд хожим нь тэр эмэгтэй өөрийн гэртээ хүссэн тавилга, хогшил хийгээд хоол хүнстэй болсон. Түүнээс гадна түүний жирийн материаллаг бие нь үзэсгэлэн гоо дүр төрх бүхий гайхамшигтай бурханлаг бие болон хувирсан. Ийнхүү Шат-тила экадашийн өршөөл ивээлээр тэр эмэгтэй болон түүний шинэ гэр орон нь бурханлаг ертөнцөд хачин гайхалтайгаар туяаран алт, мөнгө, сувд болон алмааз эрдэнээр гялалзах болсон. Ай Нарадажи минь ээ, хүн экадашийг шудрага бус замаар үр дүнд хүрэх гэсэн найдлага, чармайлттайгаар, үзүүлбэр байдлаар баримтлах ёсгүй. Хүн өөрийн нөхцөл байдалдаа тохирсон байдлаар зүгээр л, хоол хүнс, хувцас хунар болон кунжутын үрийг харамгүйгээр өргөл болгон өргөх ёстой. Ийнхүү үйлдсэнээр эрүүл саруул бие бялдар болон ариун дээд бурханлаг ухамсартай2 болно. Эцэстээ тэр ангижралд хүрч Бурханы дээдийн дээд оронд буцан очдог. Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ. Миний таалал ийм байдаг.

Пуластья Риши төгсгөлд нь: “Ай Далбья Муни минь ээ, гайхамшигт Шат-тила экадашийг аугаа их итгэл бишрэлтэйгээр баримтлах хэн бүхэн ямар ч- бурханлаг, ухаан бодлын, бие бялдрын, нийгмийн болон оюун ухааны- ядуурал хоосролд үл өртөхийн зэрэгцээ өвчин хийгээд гай зовлонгийн бүхий л хэлбэр, төрөлд үл нэрвэгдэнэ. Экадашид мацаг барьж, өглөг тарааж, тахилга өргөл үйлдэж мөн кунжутын үрийг амтлан хүртэж байгаа хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирдаг нь эргэлзээгүй. Үүнд гайхах хэрэг огтхон ч байхгүй. Ведийн сургаалыг зөв даган баримталж байгаа, чин бишрэлийн зөв шудрага зан байдалтайгаар өглөг тарааж байгаа ховор сүнс л бүхий л нүгэлт үр дагавруудаасаа бүрнээ ангижирч бурханлаг ертөнц тийш, Бурханы зүгт гэртээ буцаж харьдаг.” гэж өгүүллээ.

Шат-тила экадаши буюу Магха-Кришна экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө. Тайлбар:
1. Бурханлаг ертөнцөд уур хилэн болон материаллаг хүсэл сонирхол огтхон байдаггүй ч, Кришна Шат-тила экадашийн яруу алдрыг тайлбарлан таниулахын тулд тэр эмэгтэйд энэхүү шинжүүд илрэн гарахаар зохицуулсан.
2. Вайшнавуудын хувьд өргөл өргөнө гэдэг нь “Кришнын ухамсарыг өгөх” ялангуяа, Харе Кришна мантраг давтан хэлэх явдал байдаг. Шри Чайтанья Махапрабху: “Ай ах минь ээ, “Харе Кришна”-г бахдан дуулж, давтан хэлээ ч … Би зөвхөн энэ л хайр хишгийг гуйж байна.” гэж айлдсан билээ. Хэдийгээр ийм байдаг ч гэр бүлтэй-чин бишрэлтэнгүүд нь зохих бодьгалд кунжутын үр, хувцас болон хоол хүнс өргөх чадал чинээтэй байх аваас тэрээр үүнийг сайн дураараа хийж болно.

ЖАЯ ЭКАДАШИ



Юдхиштхира Махаража айлтгасан нь: “Ай бурхдын Бурхан Шри Кришна минь ээ, Таны алдар бадартугай. Ай орчлонгийн эзэн минь ээ, Зөвхөн Та л өндөг, чийг, үрнээс төрөх болон үр хөврөлөөс хөгжин бий болдог амьд оршнолуудын дөрвөн төрлийн эх булаг билээ. Зөвхөн Та л бүгдийн анхдагч учир шалтгаан билээ. Ай Бурхан минь ээ, иймээс Та бол бүтээгч, тогтоон баригч болоод устган сөнөөгч билээ.

Бурхан минь ээ, Та өршөөн нигүүлсэгч учраас л Магха (1-2) сарын харанхуй хагаст тохиодог Шат-тила экадашийн адислал ерөөлт өдрийн талаар надад айлдсан билээ. Одоо, энэ сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай айлдаж соёрхоно уу. Түүнийг юу гэж нэрлэдэг болон хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Танд маш эрхэм байдаг энэ өдөрт ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх вэ?

Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, Би чамд Магха сарын гэрэлтэй хагаст тохиодог энэ экадашийн тухай баяртайгаар айлдъя. Энэхүү экадаши нь нүглийн бүхий л үр дагаврыг устгадаг хийгээд сүнсэнд үзүүлэх демонлог нөлөөг зайлуулан арилгадаг. Энэ экадашийг Жая гэж нэрлэдэг бөгөөд энэхүү ариун гэгээн өдөр мацаг барих зол завшаантай сүнс нь хий үзэгдэл байдлаар орших оршнолын хүнд хэцүү дарамт тээрийг хөнгөлдөг. Үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Тэрээр төрөлт үхлээс ангижрахуйг хүртээдэг нь үнэн билээ. Энэ экадашийг маш хичээл чармайлттайгаар бишрэн хүндэтгэх хэрэгтэй. Иймд, ай Пандава минь ээ, Би урьд нь Падма Пуранад айлдсан, энэ экадашид хамааралтай нэгэн гайхамшигт түүхийг маш анхааралтайгаар сонсож ав. Энэ явдал маш эртийн цагт болсон юм. Тэр цагт тэнгэрийн гаригуудад Индра бурхан өөрийн тэнгэрийн хаант төрөө амжилттай захиран байсан бөгөөд тэнд амьдрагч хагас бурхад бүгдээрээ аз жаргалтай, хангалуун сайхан байцгаалаа. Индра хаан хүссэн цагтаа л парижата цэцгээр гайхамшигтай сайхнаар чимэглэгдсэн Нандана ойд амброзия уун, өөрийг нь цэнгүүлэхээр онгод хөөрөлтэйгөөр бүжиглэж байгаа 50 сая тэнгэрийн бүсгүйчүүд, апсарууын алба үйлчлэлээр цэнгэн жаргадаг байв. Пушпадантагаар ахлуулсан олон дуучид зүйрлэшгүй яруу тунгалаг хоолойгоор түүнд зориулан ая дуугаа өргөдөг байлаа. Тэдний дунд Индрагийн гол хөгжимчин Читрасена өөрийн эхнэр Малина болон гайхамшигт хөвгүүн Мальяван нарын хамт оролцдог байв.

Пушпавати нэртэй апсарад Мальяван маш ихээр таалагдаж, хайрын бурхны хурц сумууд түүний зүрхийг сийчин байлаа. Мөн түүний гоо үзэсгэлэн Мальяванаг ч татаж байлаа. Түүний хөмсөгний гижигдэм шидэт хөдөлгөөн болон үзэсгэлэн төгөлдөр бие бялдар нь дур булаам байв. Ай хаан минь ээ, Пушпаватын харж ханахын аргагүй гуа үзэсгэлэнг намайг хэрхэн тодорхойлохыг сонс: түүний зүйрлэшгүй, гунхалзсан гарын тэврэлт нь гоё сайхан төрсөн цалам мэт, царай нь сар лугаа, бадамлянхуа нүд нь гайхамшигтай уран сайхан ээмгээр гоёж чимсэн үзэсгэлэнт хөөрхөн чихэнд нь бараг хүрсэн байлаа. Лавай адил нарийн хүзүүтэй, өндөр босоо хөхтэй, хурууны бүдүүнтэй зүйрлэхүйц гэмээр нарийн гуалиг бэлхүүстэй, өргөн ташаатай, бананы модны их бие лугаа шулуун хөлтэй, дэлгэрэн байгаа улаан бадамлянхуаг санагдуулам өлмийтэй байгалаас заяасан гуа сайхан түүний дүр төрхийг гайхамшигт сайхан гоёл болоод хувцас нь улам бүр чимэж байлаа. Нэг үгээр хэлбэл, Пушпаватийн тэнгэрийн гоо сайханд Мальяван дур булаагдан эзэмдэгдэж татагдсан байлаа.

Нэгэн удаа, Индра бурхныг дуу бүжгээрээ цэнгүүлэхээр Мальяван Пушпавати хоёр бусад дуучид бүжигчдийн хамтаар ирлээ. Гэвч хайр дурлалаасаа болсон буюу тачаангуйн биелэл хайрын бурхан тэдний зүрхийг сум мэт нэвтлэн сийчсэн байсан учир тэд хаан эзнийхээ өмнө зөв ч дуулж, сайн ч бүжиглэж чадахгүй байлаа1. Тэд хэмнэлээ алдан буруу хийж байлаа. Индра бурхан тэдний алдаад байгаагийн учир шалтгааныг шууд ойлгосон. Доромжлогдсон тэрээр маш ихээр уурлаж хилэгнэн: “Ямар ч хэрэггүй тэнэг мунхагууд, бие биедээ татагдсанаас болж байж ядан байгаа та хоёр надад дуулж өгөхөөр ирээ юү? Та хоёр надаар тохуу хийж байх шив. Би одоохон та хоёрыг пишача (демон) болгон хувиргачихья. Газар дэлхий дээр очиж өөрсдийн алдаа, басамжлалын үрийг амсаж эдлээрэй.” гэж хашгирав.

Эдгээр хатуу ширүүн үгсийг сонсоод үг дуугарч ч чадахгүй, хөшсөн мэт болсон Мальяван, Пушпавати хоёр тэнгэрийн орон дахь Нанданын гайхамшигт ойгоос агшин зуурт л газар дэлхийн өндөрлөгүүдийн нэг Гималайн оройд шилжин бууж ирсэн байлаа. Тэд байж болохын аргагүй цочирдолд орж, Индрагийн хэлсэн хараалын хахир хатуугийн хирээр тэдний тэнгэрийн ухамсар төдийчинээн хэмжээгээр бүдэгшрэн унтарч амтлах, үнэрлэх, тэр ч бүү хэл хүртэх мэдрэхүйгээ хүртэл бүрмөсөн алдсан байлаа. Гималайн цас мөсөн цөлд тэд таашаал ханамж эдлэх нь бүү хэл унтаж нойр авч ч чадахааргүй тийм хүйтэн, баргар дүнсгэр байлаа. Уулын оройгоор ямар ч зорилгогүйгээр хэсүүчлэх Мальяван Пушпавати хоёр улам ихээр зовж шаналж байв. Хэдийгээр тэд агуйд хоргодсон боловч цас орж, хүйтэрч байгаагаас болж тэдний шүд нь тасралтгүйгээр тачигнатал дагжин чичирч, айж гайхсанаасаа болж үс нь хүртэл өрвийн боссон байлаа. Ийнхүү цөхрөнгөө барж хэцүүдсэн туйлын хүнд хэцүү байдалд орсон Мальяван Пушпаватид хандан: “Энд ийм аймшигт нөхцөл байдалд, пишачагийн ой гутам бие махбодид ингэж зовохоор ямар жигшүүрт, булай муу нүглийг үйлдсэн юм бол. Тамыг байж болохын аргагүй айхавтар хахир хатуу ширүүн гэдэг ч бидний одоогийн амсаж эдэлж буй зовлон шаналал түүнээс ч бүр илүү хатуу ширүүн байна. Иймээс хэзээ ч нүгэл үйлдэхийн хэрэггүй гэдэг нь маргаангүй үнэн юм.” гэж өгүүлэв.

Ийнхүү доош унасан амраг хос цас мөсөн дундуур ихээхэн хүч чармайлт гарган урагшилж байв. Гэхдээ, тэдэнд маш их зол завшаан тохиож, энэ бүхэн Магха сарын гэрэлтэй хагасын Жая экадашийн өдөрт болсон байлаа. Энэхүү гай зовлон шаналал дүүрэн байдалдаа юу ч уугаагүй, энэ өндөр газар дайралдах ямар ч шувуу алаагүй, ямар ч ургамал ногоог олж идээгүй учраас тэд ус хоолгүйгээр бүтэн мацаг барьж экадашийг санамсаргүйгээр баримтлан өнгөрөөсөн хэрэг.
Зовлон зүдгүүртэйгээ тэмцэлдсээр Мальяван Пушпавати хоёр бүр ядарч тамирдаад пипаловын модны дор унацгаан өөр хаа нэгтэй толгой хоргодохыг ч бодсонгүй. Нар жаргав. Шөнө нь бүр ч их хүйтэн болж, өдрийнхөөс бүр илүү их зовлон бэрхшээлтэй байв. Цас орж хүйтрэн, тэд дагжин чичирч, шүд нь хүртэл дуу нийлүүлэн тачигнаж байлаа. Даарч бээрсэн тэд дулаацахын тулд бие биенээ тэврэв. Бие биетэйгээ тас тэврэлдэн байх тэдэнд бэлгийн таашаал ханамж эдлэх хүсэл тачаал төрөх нь бүү хэл бага ч атугаа унтаж нойр авч ч чадахгүй байв. Ийнхүү Индра бурханы хүчтэй хараалын улмаас тэд бүхэл шөнөжингөө зовж тарчлав. Гэсэн ч, ай Юдхиштхира минь ээ, тэд ухаарч мэдэлгүй, санамсаргүйгээр Жая-экадашид мацаг барьсны өршөөл нигүүлсэл болон бүхий л шөнийг унталгүй сэрүүн өнгөрөөсний ач тусыг нь хүртлээ.
Дараа өдөр нь юу болсоныг сонс. Двадаши болоход Мальяван Пушпавати хоёр демоны дүр төрхөө орхин гялалзан туяарах гоёл чимэглэл, тансаг нарийн хувцас хунар бүхий тэнгэрийн орны үзэсгэлэн гоо оршин суугчид дахин боллоо. Тэд бие биенээ гайхашран ажиглан харж байх тэр үед тэнгэрийн орны нисдэг хөлөг-виман гарч ирлээ. Дурлалт хос тэрхүү гайхамшигт хөлөгт ороход хөлөг шууд л тэнгэрийн орныг чиглэн одлоо. Тэнгэрийн орны оршин суугчид хамтдаа тэднийг магтан дуулж байлаа.

Мальяван, Пушпавати хоёр Индра бурханы залрах хот Амараватид ирээд өөрсдийн эзний өмнө очин түүнд гүн хүндэтгэлээ хүлцэнгүйгээр илэрхийлэв. Индра бурхан тэднийг тэнгэрийн орноосоо хөөн, хараасны дараа хуучин дүр төрх байдалдаа ийнхүү хурдан эргэн орсныг хараад гайхсан. Тэгээд Индра тэднээс: “Та нар миний харааснаар авсан пишачагийн биеийг ийнхүү хурдан орхиж чадах зохистой шагналыг ямар онцгой үйлийг үйлдэж хүртэвээ? Хэн та нарыг миний давж гаршгүй хараалаас чөлөөлөн ангижруулав аа?” гэж асуув.

Мальяван хариулсан нь: “Ай эзэн минь ээ Бурханы Дээд Бодьгал, Бурхан Васудевагийн өршөөл нигүүлсэл болон Жая экадашийн үзүүлэх хүчтэй нөлөөллөөр л бид пишачагийн биед зовж шаналах явдлаас аврагдлаа. Чухамхүү бид, Бурхан Вишнуд хамгийн эрхэм байдаг өдөр Жая экадашийг баримтлан Түүнд чин бишрэлтэйгээр зүтгэсэн учраас л хуучин дүр төрх байдалдаа орсон билээ.”

Индра хэлсэн нь: “Та хоёр экадашийг баримтлан Бүхний Дээд Бурхан Кешавад үйлчлэн зүтгэсэн учраас мөн миний хүндэтгэлийг хүлээх нь зүйн хэрэг. Та хоёрыг нүглээсээ бүрэн ангижирсаныг би харж байна. Бурхан Шри Хари эсвэл Шива бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэх хэн бүхнийг магтан алдаршуулах нь зохистой бөгөөд мөн миний хүндэтгэлийг хүлээдэг. Үүнд эргэлзэхийн хэрэг огт байхгүй.” Үүний дараагаар Индра бурхан Мальяван, Пушпавати хоёрт чөлөөтэйгөөр бие биетэйгээ цэнгэн жаргах болон өөрийн тэнгэрийн орноор аялахыг зөвшөөрсөн. Иймээс ай Юдхиштхира минь ээ, Хари Бурханы өдөр, ялангуяа хоёр дахиа төрсөн брахманыг хөнөөсөн нүглээс ч ариусган чөлөөлөх Жая экадашид мацгийг нарийн чанд барих хэрэгтэй.

Энэ мацгийг бүрэн итгэл, чин бишрэлтэйгээр барьж байгаа аугаа сүнснүүд нь бүхий л ариун мөргөлийн газар орнуудад угаал үйлдсэн болон бүхий л хэлбэрийн өглөгүүдийг тараасантай адил тийм л үр дүн, ач тусыг хүртдэг. Жая экадашид мацаг барьсан хүн Вайкунтхад хүрэх боломжтой болж тэнд тэр бум, тэр бум жилийн туршид эцэс төгсгөлгүй аз жаргалаар цэнгэн баясах болно. Ай аугаа хаан минь ээ, Жая экадашийн яруу алдрын тухай зүгээр сонссоноор эсвэл уншсанаар хүн Сама-ведийн дууллуудыг дуулан үйлддэг Агнистома тахилгыг үйлдсэнээр хүртдэг ач тусыг хүртдэг билээ. Жая экадаши буюу Могха-шукла экадашийн яруу алдрын тухай Бхавишья-уттара Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Тайлбар: 1.Амара-коша толь бичгийн дагуу бол биелсэн шунал тачаал болох Камадева нь таван нэртэй: кандарпа дерпако нанга камахпанча шарайх смарах- хайрын бурханд таван нэр байдаг.
А) Кандарпа-хайрын бурхан,
б) Дерпака- хэрэг явдлыг үгүй болгогч,
в) Ананга- физик бие махбодьгүй,
г) Кама- биелсэн шунал тачаал,
д) Панча-шарайх- таван сум баригч.

Кандарпа- Бхагавад Гитагийн (10.28)-д Бурхан Кришнагийн айлдсанчлан, пражанаш часми кандарпах-үр удмаа төрүүлэхийн учир шалтгаануудаас бол Би- хайрын бурхан, Кандарпа. Кандарпа гэдэг үг нь мөн “хамгийн үзэсгэлэнт сайхан” гэсэн утгатай. Кандарпа нь Дваракад Кришнын хүү Прадьюмна болон илэрч тодорсон.

Дарпака- Энэ нэр нь хайрын бурханыг үйл явдлыг үгүй болгож арилган зайлуулдаг хийгээд бий болгон гаргадаг гэж ойлгож болохыг заадаг. Ялангуяа тэрээр түүний ухааныг эзэмдэн түүнийг материаллаг мэдрэхүйн таашаал ханамжийг хүчээр эдлүүлснээр цэвэр бурханлаг үйл ажиллагаанд саад тотгор болохыг чармайн оролдож байдаг. Ананга- Нэгэн удаа хайрын бурхан Шива бурханы бясалгалд саад болон үймүүлсэн учир энэ хүчирхэг хагас бурхан түүнийг үнсэн товрог болгожээ. Гэсэн ч Шива бурхан хайрын бурханд материаллаг ертөнцөд физик бие махбодь авалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг өгсөн.

Кама- Бхагавад Гитагийн (7.11)-д Кришна Бурхан айлдсан нь: “дхарма вируддхо бхутешу камо ‘сми- Би шашин номын зарчмуудад үл зөрчилдсөн бэлгийн амьдрал.” Панча шарайх- амьд оршнолын ухааныг сүлбэн хатгаж дийлэх хайрын бурханы таван сум бол амт, хүртэхүй, дуу авиа, үнэр болон дүрс хэлбэр билээ. Бүхий л амьд оршнолуудын дурыг булаан тэдэнтэй хүссэн бүхнээ хийж байдаг хайрын бурхан нь ийм таван нэртэй байдаг. Шри Кришна болон гуру-гийн өршөөл нигүүлсэлгүй л бол хэн ч түүнийг сөрж чадахгүй билээ.

ВИЖАЯ ЭКАДАШИ

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудевагийн алдарт хүү Бурхан Кришна минь ээ, намайг өршөөн соёрхож, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг тодорхойлон айлдаж хайрлана уу.
Бурхан Кришна айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, хаадын хаан минь ээ, Вижая экадаши гэж алдаршсан энэхүү аугаа мацгийн тухай чамд Би баяртайгаар айлдъя. Энэхүү экадашийг баримтлах хэн бүхэн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр амжилтанд хүрэх нь эргэлзээгүй. Энэ экадашид мацаг барьсан болон түүний аугаа яруу алдрын тухай сонсох хэн бүхний бүхий л нүгэл арилан үгүй болдог. Нэгэн удаа Нарада Муни бадамлянхуа байрлалаар сууж байгаа Брахма бурханд хандан: “Ай хагас бурхдын шилдэг нь минь ээ, Вижая экадашийг итгэл дүүрэн баримтлах хүний хүртэх ач тусын талаар надад өгүүлж хайрлана уу.” гэж хэлсэн.

Нарадын аугаа эцэг Брахма бурхан хариулсан нь: Ай эрхэм хайрт хүү минь ээ, мацгийн энэхүү тэргүүлэх өдөр нь бүх нүглийг устгаж үгүй хийн, ариусгадаг. Өнөөдрийн энэ өдрийг хүртэл би энэ талаар хэнд ч өгүүлээгүй боловч нэрээс нь хүртэл тодорхой байгаа энэ экадашийг ямар үр дүн, ач тусыг хайрлан хүртээдгийг чамайг сайн ойлгох байх гэдэгт эргэлзэхгүй байна. (Вижая гэдэг нь ялалт гэсэн утгатай санскрит үг юм.) Рама Бурхан, эхнэр Сита охин тэнгэр болон Түүний бурханлаг ах Лакшмана нар 14 жилийн туршид ойд цөлөгдөх үедээ Панчаватид гуйлгачин дүрээр хоргодож байсан. Равана демон Ситаг хулгайлан авч одсоны дараа Рама уй гашуу гунигт автсан байлаа. Өөрийн хайртай гэргийг хайх явцдаа Бурхан, амь тавих гэж байсан аугаа чин бишрэлтэн харцага- Жатайютай тааралдсан бөгөөд тэр Рамад, Түүний амраг хайртай Ситаг нь Равана демон хэрхэн хулгайлан авч одсоныг хэлсэн. Түүний дараагаар Жатаю Вайкунтхын гариг тийш буцан очсон билээ.
Тэгээд Рама Өөрийн дайсан Кабандхаг хөнөөсөн бөгөөд хожим нь сармагчингуудын хаан Сугриватай1 найз нөхрийн харьцаа тогтоосон билээ. Тэд хамтдаа, сармагчингууд болон баавгайнуудыг эгнээндээ нэгтгэсэн хүчирхэг том армийг бүрдүүлэн зохион байгуулсан. Тэд мөн, ашаковын цэцэрлэгт Сита девиг олж уулзаж магадгүй гэж Хануманаг Шри Ланк руу илгээсэн. Тэрээр Рамагийн илгээмжийг авч Түүнд дамжуулан, мөн Түүнээс илгээмж аван буцаад Рама дээр хүрч ирэх ёстой байлаа. Бүхний Дээд Бурханы алба үйлэнд тэрээр ийнхүү аугаа хосгүй байдлаар зүтгэсэн билээ.
Рама Бурхан Сугривагийн тусламжтайгаар Ланкад хүрч очихоор бэлтгэсэн. Сармагчингуудын армитайгаа далайн эрэг дээр ирээд түүнийг хязгааргүй өргөн их болохыг харав. Тэгээд Рама Лакшманад хандан: “Ай Сумитрын хүү минь ээ, Варунын эзэмшил орон болох энэхүү маш гүн, хязгааргүй их далайг туулан гарахад шаардлагатай адислалыг Бид хэрхэн яаж олж хүртэх билээ? Могой болон зэрлэг догшин загаснууд дүүрэн сүлжилдэн арзганах энэхүү далайн усыг туулан гарах амар хялбар замыг Би мэдэхгүй байна.” гэж айлдсан.

Лакшмана хариу айлтгасан нь: “Ай амьд оршнолуудын шилдэг нь минь ээ, ай бүх бурхдын эх булаг минь ээ, ай анхдагч Бодьгал минь ээ, эндээс 4 милийн тэртээх нэгэн арал дээр аугаа гэгээнтэн Бакадалбхья амьдардаг. Ай Рагхава минь ээ, тэр олон Брахмын ирж одохыг үзсэн тийм өндөр настай мэргэн билээ. Бид Өөрсдийн зорьсондоо яаж эсэн мэнд хүрч болохыг түүнээс асууцгаая.” Ингээд Рама, Лакшмана хоёр хэнтэй ч зүйрлэшгүй, энгүй Бакадалбхья Мунигийн даруухан ашрамд хүрч очсон. Хоёр Бурхан мэргэнд ойртон очоод Вишнуд бишрэл хүндэтгэлээ илэрхийлж байгаатай адилаар түүнд гүн хүндэтгэл бишрэлээ хүлцэнгүйгээр илэрхийлсэн. Гэсэн ч Бакадалбхья Муни, Рама бол үнэн хэрэгтээ Бурханы Дээд Бодьгал бөгөөд Тэр Өөрийн тааллын дагуу газар дэлхий дээр хүний дүрээр морилон бууж ирсэн гэдгийг ойлгож мэдэж байлаа.

Бакадалбхья Муни: Ай Рама минь ээ, ай амьд оршнолуудын дээд нь минь ээ, Таныг юу ингэж миний энэ нам гүм оронд авчраа вэ? гэж асуухад Рама Бурхан: “Ай хоёр дахиа төрсөн аугаа брахман минь ээ, Би наашаа энд, далайг гатлан, демонуудын байрлаж байгаа Ланкыг эзлэн авахаар баавгай болон сармагчингуудаас бүрдсэн цэргийн хүчтэйгээ ирлээ. Ай гэгээнтэнгүүдийн аугаа нь минь ээ, Намайг өршөөн соёрхож энэхүү хязгааргүй их далайг яаж гатлахыг зааж өгнө үү. Үүний төлөө л Би чам руу хүрч ирлээ.” гэж хариу айлдав.

Гэгээнтэн хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, Би Танд бүх мацгуудын хамгийн аугаа нь болох мацгийн талаар айлтгая. Та энэ мацгийг барьснаар Раванаг ялах нь гарцаагүй бөгөөд Таны яруу алдар мөнхөд дуурсагдах болно. Та намайг бүрэн анхааралтай сонсох ажаам уу.

Экадашийн өмнөх өдөр алт, мөнгө эсвэл зэсээр усны сав хийж бэлтгэ. Хэрвээ энэ металлууд байхгүй байвал шавраар ч хийж болно. Түүнийгээ цэвэр усаар дүүргээд дараа нь мангоны навчаар сайтар гоён чимэглэ. Саваа таглаад ариун гэгээн шүтээний дэргэд долоон янзын үр2 овоолоод дээр нь тавь. Өглөөний угаал үйлдсэний дараагаар саваа цэцгийн хэлхээгээр болон зандан модны оогоор чимэглэ, савны тагны хонхор хэсэгт арвай, анар болон наргилын самар тавь. Үүний дараагаар энэхүү сав-шүтээндээ хайр, чин бишрэлтэйгээр мөргөн, хүж, зандан модны оо, цэцэг, зул болон тансаг идээ зоог өргө. Энэхүү ариун савны дэргэд шөнийг сэрүүн өнгөрүүл. Арвай, анар, наргилын самартай түүний таган дээр Нараяна Бурханы алтан муртийг зал. Экадашийн үүр цайх үед өглөөний угаалаа үйлдээд савыг зандан модны оо болон цэцгийн хэлхээгээр чимэглэ. Дараа нь саванд хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж хамгийн сайн хүж, зандан модны оо болон зул өргө. Мөн савны өмнө янз бүрийн идээ зоог, анар болон наргилыг өргө. Шөнийг сэрүүн өнгөрүүл.

Двадашийн үүр цайх үед устай савыг аван ариун дагшин голын эрэг дээр оч эсвэл том биш цөөрөм ч байж болно. Ай хаадын хаан минь ээ. Сав шүтээндээ зөв байдлаар мөргөн хүндэтгэл бишрэлээ илэрхийлээд түүнийг дээр дурьдсан чимэглэлүүдийн хамтаар Ведийг мэдэх цэвэр ариун брахманд өргөн барь. Хэрвээ Та болон Танай цэргийн жанжингууд Вижая экадашийг ийм байдлаар баримтлах аваас Та бүгд эцэстээ ялах болно. Бурханы Дээд Бодьгал Рамачандра бүгдийг Бакадалбхья Мунигийн заасны дагуу хийж демоны хүчинг ийнхүү ялсан. Вижая экадашийг ийнхүү баримтлах хэн бүхэн энэхүү мөнх бусын ертөнцөд үргэлж ялагч байх бөгөөд түүнийг орхисноор Бурханы оронд мөнхөд амьдрах болно.

Ай Нарада, хүү минь ээ, энэ түүхээс үзэхэд, энэ экадашид зааж тогтоосон дүрэм журмуудыг нарийн чанд баримтлан мацгийг зөв барих хэрэгтэй гэдэг нь тодорхой. Энэ мацгийн хүч нь хамгийн жигшүүртэй, гутамшигт хүний бүхий л нүгэлт үйлүүдийн үр дагаврыг устган зайлуулах болно.
Шри Кришна төгсгөлд нь айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү хүүрнэлийг сонссон эсвэл уншсан хэн бүхэн тахилга өргөл үйлдсэнтэй нэгэн адил ач тусыг хүртэх болно. Вижая экадаши буюу Пхалгуна-Кришна экадашийн яруу алдрын тухай Сканда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Тайлбар:

1.Аугаа сармагчин Сугрива бол Индра Ахилья хоёрын хүү байсан. Ахилья нь Брахма бурханы ухаанаас төрсөн долоон мэргэдийн нэг Гаутамагийн гэргий байв. Индра Гаутамагийн дүрд хувирч 16 наснаасаа хойш хөгшрөхгүй байх адислалыг хүртсэн байсан Ахильягийн толгойг эргүүлэн уруу татсан. Тэр бол газар дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан бөгөөд түүнд Индра, мөн нарны бурхан хоёр хоюул дурласан байлаа. Тэр хоёр Гаутамагийн дүрд ээлжлэн орж түүнтэй ойртож хавьтсан. Сугрива, Вали хоёр ингэж төржээ. Эхлээд Сугрива, Вали хоёр нь хүний хэлбэр дүртэй байсан. Харин Гаутама эхнэрийнхээ үнэнч бус байдлыг мэдээд, уурандаа: “Хэрвээ энэ хоёр миний хүү биш бол сармагчин бол.” гэж хэлээд хоёр хүүг далайн усанд хаясан. Тэд ингэж сармагчин болсон хэрэг. Сугрива өөрийн найз Рамад Ситагаа олоход нь, харин Рама түүнийг дүү Валигаа дагуулан Өөрийн оронд буцаж очиход нь тусалдаг. Чанакья Пандит, Гаутамагийн үзэсгэлэнт эхнэртэй холбогдуулан: “Энэ ертөнцөд, хүнд дөрвөн дайсан байдаг: өр ширэндээ баригдсан эцэг, завхай зайдан эх, үзэсгэлэнт гоо эхнэр болон бурханлаг шинжлэх ухааныг үл сонирхох хүү.” гэж хэлсэн байдаг.

2. Долоон үр: арвай, улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш, шар будаа, кукани, дал (вандуй)

АМАЛАКИ ЭКАДАШИ

Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан:
“Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт болгон өгүүлэхдээ:
“Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг. Энэ экадашид мацаг барих нь цэвэр ариун брахманд мянга мянган үнээ өргөснөөс илүүтэйгээр ариусдаг. Иймээс гэм зэмгүй олон амьтадыг хөнөөсөн боловч Амалаки экадашид мацаг барьснаар ангижралд хүрсэн нэгэн анчны түүхийг анхааран сонсоно уу.

Эрт урьдын нэгэн цагт Вайдиша-гийн хаант улс гэж нэгэн гүрэн оршин тогтнож байжээ. Энэ гүрний брахман, кшатрия, вайшья болон шудрагууд бүгд ведийн мэдлэгт адил тэнцүү боловсорсоны зэрэгцээ бүгд маш их хүч чадал, эрүүл саруул оюун ухаантай байлаа. Бүх улс гүрэн даяар ведийн дуу аялгуу дүүрэн эшгшиглэдэг байлаа. Энэ гүрнийг сарны буюу Сома удмын Пашабиндука хаан захирдаг байв. Түүнийг мөн Читраратха гэж нэрлэдэг байсан ба тэрээр маш их бишрэл шүтлэгтэй бөгөөд үнэнч шудрага хаан байлаа. Читраратха хааныг арван мянган заанаас илүү их хүчтэй, маш баян бөгөөд ведийн цэцэн мэргэн мэдлэг ухааны зургаан салбарыг1 бүгдийг нь төгс төгөлдөр мэддэг байсан гэж ярьдаг.
Түүний хаанчлалын үед бусдын дхарма (оноогдсон үүрэг)-д өнгөлзөгч нэг ч нүгэлтэн байдаггүй байв. Бүхий л брахман, кшатрия, вайшья болон шудрагууд өөр өөрсдийн дхармаг ийнхүү төгс байдлаар биелүүлцгээдэг байв. Тэр гүрний хаанаас ч ядуурал гуйланчлалыг олж харахааргүй байв. Ган гачиг хийгээд үер ус ч болдоггүй байв. Мэдээж хэрэг тэнд мөн, өвчин зовлон гэж байдаггүй байсан. Хүн бүр л эрүүл саруул, жаргал цэнгэлтэй байдаг байлаа. Хүмүүс Бурханы Дээд Бодьгал, Бурхан Вишнуд хайр чин бишрэлтэйгээр зүтгэдэг байв. Энэ улс гүрний иргэн бүр экадашид сар бүр хоёр удаа мацаг барьдаг байв. Нэг удаа, Пхалунга сарын Амалаки экадашийн ариун гэгээн мацаг двадашид тохиосон. Читраратха хаан ийм онцгой мацаг нь ер бусын ач тустай байдаг гэдгийг ойлгож байсан учраас тэр Вайдишагийн бүх иргэдийн хамтаар энэхүү ариун гэгээн экадашийг бүхий л дүрэм журмуудыг нарийн чанд даган баримталж өнгөрөөсөн. Голын усанд угаал үйлдсэний дараагаар хаан хийгээд түүний бүхий л бараа бологч дагалдагчид Амалака мод ургасан ойд байдаг Бурхан Вишнугийн сүм рүү очихоор явцгаасан. Эхлээд хаан хийгээд түүний гол тэргүүлэх мэргэд модонд усаар дүүргэсэн савууд болон гайхамшигтай сайхан шүхэр, гутал, алт, бриллиант, бадмаараг, сувд, индрианал болон хүж өргөсөн.
Дараа нь тэд Бурхан Парашурамад дараахь залбирлыг айлтган бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөсөн: “Ай Бурхан Парашурама минь ээ, ай Ренукын хүү минь ээ, ай бүхний баясуулагч минь ээ, ай ертөнцийг аврагч минь ээ, биднийг өршөөн соёрхож, энэхүү ариун гэгээн модны доор залран бидний гүн хүндэтгэл бишрэлийг таалан болгооно уу.” Түүний дараагаар тэд Амалаки модонд залбиран: “Ай Амалаки минь ээ, ай Брахма бурханы үр сад минь ээ, Та бүх нүглийн үр дагаврыг устган зайлуулагч байж ч магадгүй билээ. Бидний гүн хүндэтгэл хийгээд энэхүү эгэл даруухан өргөлийг минь таалан болгоох ажаам уу. Ай Амалаки минь ээ, Та бол Брахманы дүр бөгөөд Танд урьд нэгэн цагт Бурхан Рамачандра Өөрөө хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байсан билээ. Таныг тойрон явах хэн бүхэн бүхий л нүглээсээ шууд ангижирдаг билээ.”

Дээрх гайхамшигт залбирлыг хэлэн Читраратха хаан болон түүний албат, дагалдагчид нь ариун гэгээн судруудын дагуу мөргөн залбирсаар бүхий л шөнийг унталгүйгээр сэрүүн өнгөрөөв. Мацгийн хийгээд мөргөл залбирлын энэхүү адислал ерөөлт цагаар өөрийгөө болон гэр бүлийнхнээ хооллож ундлахын тулд ан гөрөө хийж явсан бурхангүй үзэлтэй нэгэн хүн хуран цугларсан тэдэнд ойртон очжээ. Өлсөж цанган, ядарч туйлдсан хийгээд хийсэн нүгэлдээ дарагдсан анчин, олон зулаар гэрэлтүүлсэн үзэсгэлэнт сайхан ойд бүх нийтээрээ унталгүй сэрүүн байж мацаг барин Бурхан Вишнуд залбиран мөргөж байгаа хаан тэргүүтэй Вайдишагийн оршин суугчдыг харсан. Өөрийн нь өмнө харагдаж байгаа ер бусын хачин үзэгдэлд гайхсан анчин нилээд ойртож очсон. Энд юу болж байгаа юм бол? гэж тэр гайхан бодож байлаа. Тэр, энэ ойд ариун гэгээн Амалаки модны доор дүүрэн устай сав- асана дээр залсан байх Дамодара Бурханы дүрийг харсан. Тэнд хуран цугларагсад Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх болон Бурхан Кришнагийн дүр хийгээд Түүний трансценденталь зугаа наадмуудыг нь магтсан ариун гэгээн дууллуудыг дуулж байхыг тэр мөн харж, сонсож байлаа. Анчин хэдийгээр, өөрийгөө хамгаалах чадваргүй хөөрхийлөлтэй ан амьтад болон жигүүртэн шувуудыг алж хөнөөдөг засаршгүй бурхангүй үзэлтэй нэгэн байсан ч бүхий л шөнийн туршид Бурханыг магтан дуулахыг сонсон, экадашийн баярыг машид гайхан ажигласаар байв.

Нар мандахын үеэр хаан өөрийн бараа бологч, дагалдагчид болох ариун гэгээн хүмүүс болон Вайдишагийн бүх оршин суугчдын хамтаар бишрэл хүндэтгэлийн үйлээ өндөрлөөд хотын зүгт буцсан. Мөн тэр цагт анчин овоохой руугаа буцаж, хоол ундаа идэж уулаа. Хожим нь, анчин зохих цаг хугацаандаа нас эцэслэсэн. Харин тэр Амалаки экадашид мацаг барьсан, Бурханы Дээд Бодьгалыг магтан дуулахыг сонссон хийгээд шөнийн туршид сэрүүн байсныхаа төлөө шагнал болгон, дараагийн амьдралдаа маш олон тэрэг, заан, агт морьд болон цэргүүдийг эзэмшиж, захирсан аугаа мундаг хаан болон төрсөн. Тэрээр Видуратха хааны хүү болон төрж Васуратха гэсэн нэрийг авсан бөгөөд тэрээр Жаянта улсыг захирсан хаан байлаа. Васуратха хаан маш их хүчирхэг бөгөөд аймшиггүй чин зоригтойн дээр нар мэт туяарч гэрэлтсэн, сар мэт үзэсгэлэн төгөлдөр байлаа. Хүч чадлаар бол тэр Вишнутай, энэрэл нигүүлслээрээ бол газар дэлхийтэй зүйрлэхүйц ажээ. Маш өршөөнгүй хийгээд үргэлжийн шудрага үнэнч Васуратха хаан Бүхний Дээд Бурхан Шри Вишнуд хайр чин бишрэлээр байнгад үйлчлэн зүтгэдэг байв. Үүнийхээ ач тусаар тэр Ведийн мэдлэг ухаанд маш гарамгай, нэвтэрхий болсон. Бардам сайрхуу зан байдал нь хэн хүнийг эвдэн сүйтгэдэг гэдгийг ажиглаж мэдсэн учраас тэр ийм занг үздэггүй байлаа. Тэрээр маш олон удаа тахилга өргөл үйлдэхийн зэрэгцээ өөрийн улс гүрний гачигдал дутагдалтай байх хэн бүхэнд хангалттай хэмжээгээр дэмжлэг туслалцаа болохуйц бүгдийг хийдэг байлаа Нэгэн удаа Васуратха хаан ой хөвчид ан хийж яваад замаа олохоо больж төөрсөн. Нилээд удаан төөрч будилж явсаар бүр сүүлдээ ядарч туйлдан нэгэн модны ёроолд буудаллан, түүний үндэсний салааг дэрлэн унтжээ. Унтаж байх үед нь түүний хажуугаар нохойгоор хооллогч зэрлэг хүмүүсийн бүдүүлэг хэрцгий омгийнхон явж өнгөрсөн. Тэдэнд хааныг үзэх ядах аль эртний өшөө хорсол нь сэрж, түүнийг хэрхэн хөнөөх талаар зөвлөлдөж эхэлсэн. “Тэр бидний эцэг эхчүүд болон төрөл төрөгсдийг алж хөнөөснөөс болж бид галзуу солиотой мэт ямар ч зорилгогүйгээр хэрэн тэнүүчлэх болсон билээ.” гэж ярилцаж байснаа жад, сэлэм, нум сум болон шидэт уяа зэргээ оролцуулаад байгаа бүх зэвсгээ хэрэглэн Васуратха хаанаас хариугаа авахыг оролдсон. Гэвч үхэлд хүргэх эдгээр зэвсгүүд нь унтаж байгаа хаанд шүргэж хүрч ч чадахгүй байлаа. Соёл иргэншилгүй, нохойгоор хооллогч зэрлэгүүд айж эмээснээсээ болж зугатацгаахыг завдсан. Айдас хүйдэс нь тэдний бүх хүч чадлыг авснаас болж тэд дүйнгэтэн манарч, сульдан доройтсоны улмаас бараг ухаангүй болсон байлаа. Хааны биеэс гэнэт үзэсгэлэн гоо эмэгтэй гарч ирэн зэрлэгүүдийг балмагдуулав. Тэр маш олон чимэг зүүлтээр гоёсон байсны дээр түүнээс тансаг сайхан анхилуун үнэр ханхалж байлаа. Түүний хүзүүг гайхамшигтай сайхан цэцгийн зүүлт чимэглэж байв. Хөмсөг нь маш ууртайгаар зангирч улаан нүд нь хурцаар гялалзаж байлаа. Тэр биелсэн үхэл мэт харагдаж байв. Хааныг хөнөөхийг оролдож буй зэрлэг омгийнхныг тэр эмэгтэй хоромхон зуурт л гал бадруулсан хүрдээрээ даран сөнөөв.

Хаан нойрноос сэрмэгц өөрийн нь хажуугаар зэрлэгүүд үхсэн хэвтэж байхыг хараад хачин ихээр гайхан, “эд нар чинь бүгдээрээ л надад аюултай дайснууд байна шүү дээ. Хэн тэднийг хөнөөгөө вэ? Миний төлөөнөө ийнхүү сайныг үйлдэгч хэн байдаг билээ?” гэж бахдан хашгирлаа. Тэгтэл, тэнгэрээс нэгэн дуу гарч: “Чи, хэн надад туслаа вэ? гэж асууж байна. Гэхдээ, ийм зовлон бэрхшээлтэй учирсан хэн бүхэнд тусалдаг цорын ганц хэн байдаг билээ? Бурханы Дээд Бодьгал, Шри Кришнагаас өөр, Түүнд шунахайн зорилгогүйгээр өөрийгөө даатгаж, аврал ивээл хайгчдыг хэн аврах билээ дээ?” гэж хэлэхийг тэр сонсов. Ийнхүү хэлэхийг сонсоод Васуратха хаан Бурханы Дээд Бодьгалыг хайрлах хайраар дүүрэн бялхав. Тэр нийслэл хотдоо буцан ирж улс гүрнээ хоёр дахь Индра мэт ямар ч үймээн самуунгүйгээр удирдан захирч байлаа. Иймээс, ай Мандхата хаан минь ээ хэмээснээ эрхэм хүндэтгэлт Васиштха Муни яриагаа өндөрлөн ийнхүү өгүүллээ: Ариун гэгээн Амалаки экадашийг баримтлах хэн бүхэн Бурхан Вишнугийн залрах дээдийн дээд оронд хүрч очих нь эргэлзээгүй. Мацаг барихуйн хамгийн ариун гэгээн энэхүү өдрийг баримтлахын шагнал ийм л аугаа байдаг. Амалаки экадашийн буюу Пхалгуна-шукла экадашийн яруу алдрын тухай Брахмананда Пуранаас авсан хүүрнэл ийнхүү өндөрлөлөө.

Тайлбар:

1.Ведийн мэдлэгийн 6 салбар:
1). Жайминагийн карма-мимамса систем.
2). Девахутын хүү Бурхан Капилагийн санкхья-систем.
3). Гаутама болон Канада нарын ньяя философи.
4). Аштавакрагийн майявадын философи.
5).Патанжалын йога-сутра.
6). Шрила Вьясадевагийн бхагаватын философи.